SlideShare a Scribd company logo
“Монгол нутаг дахь эртний төрт
улсууд”
Багш Д.Нямдаваа
Монгол нутаг дахь эртний төрт улсууд: Монгол нутагт Хүннү,
Сяньби (Сүмбэ), Нирун (Жужан), Түрэг, Уйгар, Киргиз, Хятан
зэрэг улсууд оршин тогтнож байжээ. Тэд байгаль цаг уурын
ойролцоо нөхцөлд оршиж байсан учраас адилхан бэлчээрийн
мал аж ахуйд суурилсан нүүдлийн иргэншилтэй байв. Мөн
нүүдлийн амьдралд зохицсон төрт ёс, хил хязгаар тогтворжиж,
аж ахуй, соёлын хөгжил түргэсчээ.
Хүннү гүрэн нь Монголын газар нутаг дахь нүүдэлчдийн
анхны хүчирхэг улс гүрэн байжээ. Хамгийн хүчирхэг үедээ хойд
зүгт Байгаль нуураас өмнө зүгт Цагаан хэрэм, Ляохэ голын
эхнээс Ил Тарвагтай хүртэлх өргөн уудам нутгийг хамран
оршиж байжээ. Албан ёсоор НТӨ 209 оноос буюу Модунь
шаньюй хаан ор сууснаас энэ гүрний он тооллыг тооцдог.
Одоогийн Хятадын нутагт тэр үед шинээр үүссэн Хань Улс
Модун шаньюйд алба гувчуур барьж байсан төдийгүй хааны
ургийн гүнжийг түүнд хатан (яньжи) болгон өгч байжээ.
Хүннүчүүд байлдааны тактиктаа одоогийн тусгай албадын
нууц аргыг хэрэглэж байсан нь сонирхол татдаг. Модунь
шаньюй Хань улсаас ирсэн элчид өөрийн армийг үзүүлэхдээ
зөвхөн сул дорой болон хөгшин настай хүмүүсээ харуулаад
явуулсан жишээ бий. Үүнд нь хууртсан Хань улсын элч
Хүннүгийн цэргийн хүчийг басамжлан үзэж, дайн зарласан
боловч тус улсын цэрэг Хүннүгийн цэрэгт хиар цохиулж
байжээ. НТӨ 200 онд Хань улсын 300 000 цэргийн
довтолгооныг бут цохиж, НТӨ 198 онд Хань улстай гэрээ
байгуулж, энэ тэнцүү хүчирхэг улс гэдгээ зөвшөөрүүлж байсан.
Хоёр улсын хэрмийг цагаан хэрмээр тогтоож, Хань улс
Хүннүд алба нийлүүлэх үүрэг хүлээж, 50 орчим жил
гүйцэтгэжээ. Хүннүчүүд Дорнод Туркестаныг эзлэн НТӨ I
зуунаас Их торгоны замд ноёрхсон хүчирхэг гүрэн болжээ.
Хүннү гүрний хүчирхэгжилт Модунь шаньюйн залгамжлагч
Гиюй (НТӨ 174-161, өргөмжилсөн нэр нь Лаошан), Гүнчэн
(НТӨ 161-126) шаньюй нарын үед оргилдоо хүрсэн.
Сүмбэ буюу Сяньби улс нь Хүннүтэй гарал нэгтэй, Дорнод
Ху нарын үндсэн хэсэг бөгөөд Монголчуудын эртний өвөг юм.
НТ 93 онд Хан улстай хамтран Хүннүг эзлэн уугуул нутагтаа
үлдсэн 500 мянга гаруй Хүннүчүүдийг нэгтгэн Сяньби улсыг
байгуулсан. 156 онд хаанд өргөмжлөгдсөн Таньшихуай улсаа
мандуулсан бөгөөд Таньшихуайн үед (156-181) Ухуань нарыг
нэгтгэж, Солонгосын хойг хүртэл нутгаа тэлэв.
Хүн амын үндсэн хэсэг нь болох Хүннү, Сяньбичүүд Цагаан
хэрмээс Байгаль нуур, Солонгосын хойгоос Ил тарвагатай
хүртэлх нутагт оршиж байв.
Сулран доройтсон шалтгааны хувьд Хятадын хагалан
бутаргах бодлого, үйл ажиллагаа, олон жил үргэлжилсэн ган
зуд, язгууртнуудын бие даах, эрх мэдлээ нэмэгдүүлэх гэсэн
тэмцэл, дотоод эв нэгдлээ сахин хамгаалж чадаагүй явдал
болон эрхшээлд нь байсан бусад аймаг угсаатнуудын
тусгаарлах гэсэн тэмцэл байлаа.
Сяньби улс Таньшихуайг нас барсны дараа хүч нь суларч
улмаар Кэбинэн түүнийг нэгтгэн захирсан боловч 235 онд
түүнийг нас барсны дараа дахин аймаг, ханлиг болон задарсан
байна. Энэ үед Сяньби угсааны Муюн,Тоба, Цифү, Түфа,
Түгүхүнь аймгуудын 10 гаруй улс умард Хятадад
байгуулагдсан юм.
Тэдгээр улсуудыг 439 онд Тоба, Сяньби угсааны Умард Вэй
(Тоба Вэй) улс нэгтгэн захирч, өнөөгийн умард Хятад, Өвөр
Монголын нутгийг эрхшээлдээ оруулжээ. Тоба Вэйтэй зэрэгцэн
Сяньби угсааны өөр хоёр улс оршиж байсан нь Хөх нуураар
төвлөрсөн Тогон (Түгүхүнь), өнөөгийн Монголын нутгаар
төвлөрсөн Жужан байлаа.
Тоба Вэй улс 534 оноос Баруун Вэй, Зүүн Вэй хэмээн хоёр
хуваагдан задарсан бол Тогон улс нь 663 он хүртэл оршин
тогтносон байдаг.
Нирун (Жужан) улс ( 330-555 он) Хүннү, Сяньби нараас
гарал үүсэлтэй, Монголчуудтай удмын холбоотой. Аймаг,
аймгийн холбооны зохион байгуулалтай байсан. НТӨ 214 онд
Хятадын 100 000 цэрэг Хүннүгийн нутгийн өмнөд хэсэг
Ордосыг эдлэн авсан. Юэчжи зэрэг хүчирхэг аймгийн
довтолгоонд өртөх болсон бөгөөд харийн түрэмгийллээс
газар нутаг, хүн амаа хамгаалах шаардлага гарсан.
Мугулюйн тэмцлээр эхэлж, 330 онд түүний хүү Чарагуй
улсаа үндэслэжээ. Шэлүнь (402-410) Жужаныг хүчирхэг улс
болгов. Баруун зүүн гарыг нэгтгэж, Хүннү аймгуудын
эсэргүүцлийг дарж, Өндөр тэрэгтэн (Уйгур ) аймгуудыг
нэгтгэв.
Үндсэн хүн ам нь Монголчуудын эртний өвөг аймгууд бөгөөд
бүрэлдэхүүнд нь Түрэг, Уйгур угсааны аймгууд багтаж байв.
Их элсэн говиос Байгаль нуур, Солонгосын хойгоос Хар сайр
хүртэлх уудам нутагт оршин тогтнож байсан.
Түрэг (55-745) Түрэгийн хаант улс нь Хятадын Цагаан
хэрэмнээс Хар тэнгис хүртэлх нутгийг өөрийн захиргаандаа
оруулжээ. Түрэгүүд нь Жужан улсад голдуу дархадын үүрэг
гүйцэтгэж байжээ. Түрэгийн ахлагч Буман өөрийн дээд эзэн
болох хаанд бослогыг дарахад нь тусалсан боловч
Нирунчууд түүний тусыг албатын гүйцэтгэх үүрэг хэмээн
тоомжиргүй хандсан байсан нь улсаа мөхөөхөд тодорхой
хэмжээгээн нөлөөлсөн байдаг. Түрэгийн холбоотнуудаас
хойд Хятадын Тобагийн Вэй улс их хэрэг болсон юм. Буман
өөрийн ах Истесимд өрнөд хэсгийн газар нутгаас өгч,
Түрэгийн эзэнт гүрнийг байгуулсан аж.
Буманы дараагийн хаад ялангуяа Мукан буюу Буга хааны
үед түрэгүүд Киданчуудыг байлдан дагуулж, Жужаны
үлдэгдлийг хойд Оросын нутаг хүртэл элдэн хөөжээ. 670 ба
682 онд тус тус Өрнөд Түрэг ба Дорнод Түрэг дахин бага зэрг
хүчирхэгжсэн ч гэсэн удаан тогтож чадсангүй. 745 онд Түрэг
улсын дотоод хямрал гүнзгийрсэн үеэр уйгур аймгууд бослого
гаргаж, Түрэг улсыг бүрэн мөхөөжээ.
Уйгур (745-840 онд) Уйгурууд 745 онд Пейло хэмээх
хааны үед Түрэгүүдийн эсрэг бослого гаргаж, Дорнод
Түрэгийн хаант улсыг орлож, Уйгурын хаант улсыг
байгуулжээ. Пейлогийн дараа хаан суусан Моюнчур хааны
(747-759) үед Уйгур улс хүчирхэгжжээ.
751 онд Орхон голын хөндийд Хар балгас нийслэлийг
үндэслэжээ. Уйгурын хаант улс нь дээд цэгтээ Алтайгаас
Хянганы нуруу, Соёны нуруугаас говь хүрэлх газар нутгийг
захирч байжээ. 755 онд Тан улс тариаланчдын бослогыг
дарахын тулд Уйгуруудыг урьж авчирч байжээ. 766 оноос
хойш 12 жилийн турш Тан улс Уйгурт алба гувчуур өгөх
болжээ. Уйгурууд нь өмнөх нүүдэлчдээсээ илүү их соёлыг
хөгжүүлж , согд-түрэгийн бичгийг сайжруулж, өөрийн бичиг
үсэгтэй болсон бөгөөд үүнийг хожмын нүүдэлчид өвлөн
хэрэглэх болжээ. Уйгурын хаант улс 840 онд Енисейн
хиргисүүдэд цохигдон бутарсан байдаг.
Кидан Кидан буюу Хятан нар нь IV, V зууны үед Цагаан
хэрмийн хойно нүүдэллэн амьдарч байсан. 917 онд Киданы
тэргүүлэгч Амбагян 3 жил тутам тэргүүлэгчийг сонгодог
журмыг зөрчин, Киданы хаан ширээг үе улиран залгамжлах
болгов. Мөн Киданы хуучин 8 аймгийг үндэс болгож, Кидан
улсыг байгуулжээ.
Кидан улс нь хоёр янзын амьдралтай иргэдээс тогтож
байжээ. Хойд талдаа бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг ард,
өмнөд талдаа газар тариалан эрхэлдэг ардууд байв. . Энэ 2
хэсэг нь бие биентэйгээ худалдаа наймаа өргөн хийдэг
байжээ.
Киданчууд нь ханз бүхий Киданы их бичиг, цагаан толгой
бүхий Киданы бага бичиг хэмээх хоёр төрлийн бичигтэй
байжээ. Киданы Их бичгийг 920 онд Амбагяны ач хүү Лубугу,
эрдэмтэн Тулюйбу хоёр хятад бичгээс үлгэр авч зохиожээ.
Харин Амбагяны хүү Елюй Тэла (Жүңдүхүн) уйгур бичгээс
үлгэрлэн зохиосон бичиг нь Киданы Бага бичиг хэмээн
алдаршжээ.
Хүннү нар нь өндөр соёлтой хүчирхэг улс болохынхоо хувьд
бусад орнуудтай өргөн харилцаатай байж, нүүдлийн ба
суурин соёл иргэншлийн давуутай талуудыг харилцан
солилцон баяжуулж иржээ. Тухайлбал, Хүннү нарын үеэс 12
жилийн он тоолол үүссэн бөгөөд түүнийг Хан үндэстэн авч
хэрэглэсэн гэсэн үндэслэлийг АНУ-ын эрдэмтэн М.Л.Лач,
Хятадын түүхч Чжао Инь нар баталсан юм. Энэ бол
нүүдэлчдээс дэлхийн соёл иргэншилд оруулсан хувь нэмрийн
зөвхөн ганц жишээ.
Зарим эрдэмтэд, судлаачид Лууг Төв Ази болон Монголын
говь, тал хээрт анх үүссэн гэсэн дүгнэлт хийжээ. Хүннүгийн
нийслэл Луут хот, дараа дараагийн улсуудын гол хот нь
Орхоны сав дагуу нутаглаж байснаас үзэхэд Хүннү нарын
нүүдэлчдийн соёл иргэншлийн өлгий, төв болох нь
баталгаатай асуудал юм. Хүннүгийн Эзэн Шаньюйгийн
хэрэглэж байсан Алтан Луут бүс Ноён уулын Хүннүгийн
булшаас гарсан Лууны дүрс гэх мэт олдворууд бий.
Хүннүгийн соёл нь Төв Азийн нүүдэлчдийн тухайн эрин
үеийг тодорхойлогч гол соёл байв. Хүннүгийн үеэс амьтны
загварчилсан дүрсийг алт, мөнгө, хүрэл, төмөр зэрэг олон
төрлийн материал дээр бүтээдэг байв. Хүннүчүүд од
гаригийн хөдөлгөөн, хүн амьтны амьдралын мөчлөгт
тулгуурласан 12 жилийн тоололтой болсон нь хожмын жарны
тооллын үндэс болсон. Хятан их, бага хоёр бичигтэй байсан.
Бөгөөд Хятаны бага бичигт тулгуурлаж, Монгол бичиг үүссэн
гэсэн таамаглал ч байдаг.
Монгол улсын нутаг дэвсгэр дээр Төв аймгийн Мөнгөнморьт
сумын Тэрэлжийн дөрвөлжин, Бүрхийн дөрвөлжин дов,
Борнуур сумын Бороогийн суурин, Баянжаргалан сумын
Хэрлэн голын Цагаан арлын Гуа дов, Хэнтий аймгийн
Жаргалтхаан, Дэлгэрхаан сумын зааг Цэнхэрийн голын
хэрэм, Дорнод аймгийн Цагаан овоо сумын Баруун дөрөөгийн
хэрэм буюу Барс хот II, Өмнөговь аймгийн Номгон сумын
нутаг Баянбулагийн туурь зэрэг хот сууриныг Хүннүгийн үед
холбогдуулан үздэг.
Мөн эртний улсууд нь бөөгийн шашинтай, тэнгэр, нар сар,
газар ус, галаа шүтнэ. Хүннүгийн үеэс эрчүүдийг 3-н төрлөөр
(барилдаан, харваа, мориор уралдуулах) шалгаруулж
байснаас уламжлан “Эрийн гурван наадам” үүсчээ.
Монголчуудын уртын дуу нь Хүннүгийн үеэс үүсэлтэй.
Морин хуур, хэл хуур, цуур, лимбэ, хэнгэрэг зэрэг хөгжимтэй
байсан мэдээ бий. Хүннүгийн булшнаас ясан хуур хөгжим
олджээ.
Сарын шинэдийг эрхэмлэн тэмдэглэдэг байснаас уламжлан
цагаан сарын шинийн нэгнийг тэмдэглэдэг заншил үүссэн ч
гэдэг.
Монгол угсааны эртний улсуудын хаад гадаад орнуудад
захидал илгээдэг байжээ. Түшмэдүүд нь төрийн хэргийг мод,
ясан дээр зурж тэмдэглэдэг байсан тухай мэдээнүүд байдаг.
Аж ахуйн хувьд нүүдэлчдийн соёл иргэншлийг ач
холбогдлоор нь суурин соёл иргэншилтэй эн тэнүүцүүхэн
тавьж үзвээс чухамхүү Хүннү нарын үеэс нүүдэлчдийн
соёлын өвөрмөц талууд болох байгаль дэлхийдээ нөлөө
учруулахгүйгээр түүнтэй аль болох зохицон мал аж ахуйгаа
эрхэлж амьдарсаар иржээ.
Эртний улсууд байгаль цаг уурын ижил нөхцөлд амьдарч
байсан учраас бэлчээрийн МАА голлон эрхэлдэг байсан.
Бэлчээрийн МАА байгалийн шалгаралд зохицсон, тэсвэр
хатуужилтай, сайн нь шилэгдэж үлддэг онцлогтой.
Мөн Хүннү, Сяньби нар амуу зэрэг тариа бага зэрэг тарьж
байжээ. Хүннүчүүд хот суурин байгуулж, хажууд нь тариалан
эрхэлдэг байв.
Эртний улсуудаас Түрэгүүд газар тариалан арай түлхүү
эрхэлдэг байжээ. Монгол орны эрс тэс, хуурай сэрүүн
нөхцөлд газар тариалан эрхлэхэд төвөгтэй, үр ашиг муутай
байснаас газар тариалан сайн хөгжөөгүй.
Хүннү болон эртний улсуудад ан гөрөө нь аж ахуйн чухал
салбар байв. Ав хомрого агнуурын гол хэлбэр байжээ.
Тэр үеийн хүмүүс үр тариа, бөс бараа зэрэг зүйлийг Хятад
болон Дундад Азийн орнуудаас худалдан авч оронд нь мал,
ноос, ноолуур, арьс шир, ангын арьс үс худалдаалдаг
байжээ.
Байгалийн баялгаа бараг худалдаалдаггүй байв. Харин
Хятадын удирдагчид нүүдэлчдийг хэрэгцээт зүйлээр
гачигдуулж сулруулах, эрхшээлдээ оруулахыг чухалчлан
нүүдэлчдийн хүссэнээр тэр бүр худалдаа хийдэггүй байсан
нь дайн тулаан хийхээс өөр гарцгүй болгоход хүргэдэг байв.
Ийм учраас л нүүдэлчдийн довтолгоонд цохигдон аргагүй
болсон үедээ л худалдаа хийдэг байжээ.
Mongoliin ertnii ulsuud

More Related Content

What's hot

Эртний улсуудын аж ахуй
Эртний улсуудын аж ахуйЭртний улсуудын аж ахуй
Эртний улсуудын аж ахуйDashdorj Jambal
 
Mongoliin ezent guren huvaagdal
Mongoliin ezent guren huvaagdalMongoliin ezent guren huvaagdal
Mongoliin ezent guren huvaagdal
П. Эрдэнэсайхан
 
монголын түүх
монголын  түүхмонголын  түүх
монголын түүхbee Bear
 
монгол дахь улс төрийн бутрал
монгол дахь улс төрийн бутралмонгол дахь улс төрийн бутрал
монгол дахь улс төрийн бутралtungalag
 
3 эртний төрт улсууд
3 эртний төрт улсууд3 эртний төрт улсууд
3 эртний төрт улсуудAriuntulga Byambadorj
 
Монголд бурхны шашин дэлгэрсэн нь
Монголд бурхны шашин дэлгэрсэн нь Монголд бурхны шашин дэлгэрсэн нь
Монголд бурхны шашин дэлгэрсэн нь
П. Эрдэнэсайхан
 
монгол нутаг дахь эртний улсууд
монгол нутаг дахь эртний улсуудмонгол нутаг дахь эртний улсууд
монгол нутаг дахь эртний улсуудDungarmaa Erdenebayar
 
эртний улсуудын нийгэм соёлын амьдрал 1
эртний улсуудын нийгэм соёлын амьдрал 1эртний улсуудын нийгэм соёлын амьдрал 1
эртний улсуудын нийгэм соёлын амьдрал 1MoAltantuya
 
1921 оны ардын хувьсгалын ялалт, ач хологдол
1921 оны ардын хувьсгалын ялалт, ач хологдол1921 оны ардын хувьсгалын ялалт, ач хологдол
1921 оны ардын хувьсгалын ялалт, ач хологдол
П. Эрдэнэсайхан
 
сяньби улс
сяньби улссяньби улс
сяньби улс
Nyamka Nmk
 
Монгол нутаг дахь эртний хүмүүсийн ул мөр
Монгол нутаг дахь эртний хүмүүсийн ул мөрМонгол нутаг дахь эртний хүмүүсийн ул мөр
Монгол нутаг дахь эртний хүмүүсийн ул мөр
tolya_08
 
Lecture11 МАНЖ-ийн үе
Lecture11 МАНЖ-ийн үеLecture11 МАНЖ-ийн үе
Lecture11 МАНЖ-ийн үе
Damdin Serdaram
 
монголчуудын угсаа гарал
монголчуудын угсаа гаралмонголчуудын угсаа гарал
монголчуудын угсаа гаралtungalag
 
манжийн үеийн монгол
манжийн үеийн монголманжийн үеийн монгол
манжийн үеийн монголKun Martice
 
2 Монголын анхны төрт улс Хүннү
2 Монголын анхны төрт улс Хүннү 2 Монголын анхны төрт улс Хүннү
2 Монголын анхны төрт улс Хүннү
Хотгойд Шанж Болдбаатар Ууганбаяр
 
Манжийн эрхшээлийн үеийн монгол
Манжийн эрхшээлийн үеийн монголМанжийн эрхшээлийн үеийн монгол
Манжийн эрхшээлийн үеийн монголhappylight_anand
 

What's hot (20)

Эртний улсуудын аж ахуй
Эртний улсуудын аж ахуйЭртний улсуудын аж ахуй
Эртний улсуудын аж ахуй
 
Mongoliin ezent guren huvaagdal
Mongoliin ezent guren huvaagdalMongoliin ezent guren huvaagdal
Mongoliin ezent guren huvaagdal
 
монголын түүх
монголын  түүхмонголын  түүх
монголын түүх
 
монгол дахь улс төрийн бутрал
монгол дахь улс төрийн бутралмонгол дахь улс төрийн бутрал
монгол дахь улс төрийн бутрал
 
3 эртний төрт улсууд
3 эртний төрт улсууд3 эртний төрт улсууд
3 эртний төрт улсууд
 
Монголд бурхны шашин дэлгэрсэн нь
Монголд бурхны шашин дэлгэрсэн нь Монголд бурхны шашин дэлгэрсэн нь
Монголд бурхны шашин дэлгэрсэн нь
 
монгол нутаг дахь эртний улсууд
монгол нутаг дахь эртний улсуудмонгол нутаг дахь эртний улсууд
монгол нутаг дахь эртний улсууд
 
эртний улсуудын нийгэм соёлын амьдрал 1
эртний улсуудын нийгэм соёлын амьдрал 1эртний улсуудын нийгэм соёлын амьдрал 1
эртний улсуудын нийгэм соёлын амьдрал 1
 
1921 оны ардын хувьсгалын ялалт, ач хологдол
1921 оны ардын хувьсгалын ялалт, ач хологдол1921 оны ардын хувьсгалын ялалт, ач хологдол
1921 оны ардын хувьсгалын ялалт, ач хологдол
 
сяньби улс
сяньби улссяньби улс
сяньби улс
 
Монгол нутаг дахь эртний хүмүүсийн ул мөр
Монгол нутаг дахь эртний хүмүүсийн ул мөрМонгол нутаг дахь эртний хүмүүсийн ул мөр
Монгол нутаг дахь эртний хүмүүсийн ул мөр
 
Lecture11 МАНЖ-ийн үе
Lecture11 МАНЖ-ийн үеLecture11 МАНЖ-ийн үе
Lecture11 МАНЖ-ийн үе
 
Mонголын түүх
Mонголын түүхMонголын түүх
Mонголын түүх
 
Mongol aimag khanliguud
Mongol aimag khanliguudMongol aimag khanliguud
Mongol aimag khanliguud
 
монголчуудын угсаа гарал
монголчуудын угсаа гаралмонголчуудын угсаа гарал
монголчуудын угсаа гарал
 
төрт улсууд [Autosaved]
төрт улсууд [Autosaved]төрт улсууд [Autosaved]
төрт улсууд [Autosaved]
 
манжийн үеийн монгол
манжийн үеийн монголманжийн үеийн монгол
манжийн үеийн монгол
 
2 Монголын анхны төрт улс Хүннү
2 Монголын анхны төрт улс Хүннү 2 Монголын анхны төрт улс Хүннү
2 Монголын анхны төрт улс Хүннү
 
Lekz 7 бутралын түүх
Lekz 7 бутралын түүхLekz 7 бутралын түүх
Lekz 7 бутралын түүх
 
Манжийн эрхшээлийн үеийн монгол
Манжийн эрхшээлийн үеийн монголМанжийн эрхшээлийн үеийн монгол
Манжийн эрхшээлийн үеийн монгол
 

Similar to Mongoliin ertnii ulsuud

Хүннү гүрэн
Хүннү гүрэнХүннү гүрэн
Хүннү гүрэнBolzooo
 
амарын товч түүх ном
амарын товч түүх номамарын товч түүх ном
амарын товч түүх ном
Jargalsaihan Buyandelger
 
Хүннү гүрэн
Хүннү гүрэнХүннү гүрэн
Хүннү гүрэнBolzooo
 
Mt.torin.usel
Mt.torin.uselMt.torin.usel
Mt.torin.usel
tolya_08
 
4 Монгол улсын түүх
4 Монгол улсын түүх4 Монгол улсын түүх
монголын түүх
монголын  түүхмонголын  түүх
монголын түүхbee Bear
 
Төрийн гадаад бодлогын үүсэл, үйл ажиллагаа, дипломат ёсны уламжлалын талаар.
Төрийн гадаад бодлогын үүсэл, үйл ажиллагаа,  дипломат ёсны уламжлалын талаар.Төрийн гадаад бодлогын үүсэл, үйл ажиллагаа,  дипломат ёсны уламжлалын талаар.
Төрийн гадаад бодлогын үүсэл, үйл ажиллагаа, дипломат ёсны уламжлалын талаар.
tolya_08
 
Монголчуудын угсаа гарвал, Монгол аймаг улсуудын эрхэлдэг аж ахуй
Монголчуудын угсаа гарвал, Монгол аймаг улсуудын эрхэлдэг аж ахуйМонголчуудын угсаа гарвал, Монгол аймаг улсуудын эрхэлдэг аж ахуй
Монголчуудын угсаа гарвал, Монгол аймаг улсуудын эрхэлдэг аж ахуй
П. Эрдэнэсайхан
 
Tarhan suurishsan mongolchuud
Tarhan suurishsan mongolchuudTarhan suurishsan mongolchuud
Tarhan suurishsan mongolchuud
Lunsandagva Bayartsogt
 
Tuux 7 r angi
Tuux 7 r angiTuux 7 r angi
Tuux 7 r angi
Shagaishuu Xoo
 
юань гүрэн
юань гүрэнюань гүрэн
юань гүрэн
Batsaikhan Enkhzul
 
монголчуудын угсаа гарвал, тархац
монголчуудын угсаа гарвал, тархацмонголчуудын угсаа гарвал, тархац
монголчуудын угсаа гарвал, тархацSainbuyn Baagii
 
юан улсын төрийн бодлого
юан улсын төрийн бодлогоюан улсын төрийн бодлого
юан улсын төрийн бодлогоschool14
 

Similar to Mongoliin ertnii ulsuud (20)

Please read
Please readPlease read
Please read
 
Хүннү гүрэн
Хүннү гүрэнХүннү гүрэн
Хүннү гүрэн
 
Mongolchuudiin turiin ulamjlal
Mongolchuudiin turiin ulamjlalMongolchuudiin turiin ulamjlal
Mongolchuudiin turiin ulamjlal
 
MHHS12
MHHS12MHHS12
MHHS12
 
амарын товч түүх ном
амарын товч түүх номамарын товч түүх ном
амарын товч түүх ном
 
Хүннү гүрэн
Хүннү гүрэнХүннү гүрэн
Хүннү гүрэн
 
эртний гүрнүүд
эртний гүрнүүдэртний гүрнүүд
эртний гүрнүүд
 
Mt.torin.usel
Mt.torin.uselMt.torin.usel
Mt.torin.usel
 
4 Монгол улсын түүх
4 Монгол улсын түүх4 Монгол улсын түүх
4 Монгол улсын түүх
 
монголын түүх
монголын  түүхмонголын  түүх
монголын түүх
 
Төрийн гадаад бодлогын үүсэл, үйл ажиллагаа, дипломат ёсны уламжлалын талаар.
Төрийн гадаад бодлогын үүсэл, үйл ажиллагаа,  дипломат ёсны уламжлалын талаар.Төрийн гадаад бодлогын үүсэл, үйл ажиллагаа,  дипломат ёсны уламжлалын талаар.
Төрийн гадаад бодлогын үүсэл, үйл ажиллагаа, дипломат ёсны уламжлалын талаар.
 
Монголчуудын угсаа гарвал, Монгол аймаг улсуудын эрхэлдэг аж ахуй
Монголчуудын угсаа гарвал, Монгол аймаг улсуудын эрхэлдэг аж ахуйМонголчуудын угсаа гарвал, Монгол аймаг улсуудын эрхэлдэг аж ахуй
Монголчуудын угсаа гарвал, Монгол аймаг улсуудын эрхэлдэг аж ахуй
 
Tarhan suurishsan mongolchuud
Tarhan suurishsan mongolchuudTarhan suurishsan mongolchuud
Tarhan suurishsan mongolchuud
 
Tuux 7 r angi
Tuux 7 r angiTuux 7 r angi
Tuux 7 r angi
 
Mongolchuudiin ugsaa garval
Mongolchuudiin ugsaa garvalMongolchuudiin ugsaa garval
Mongolchuudiin ugsaa garval
 
юань гүрэн
юань гүрэнюань гүрэн
юань гүрэн
 
монголын түүх
монголын түүхмонголын түүх
монголын түүх
 
монголчуудын угсаа гарвал, тархац
монголчуудын угсаа гарвал, тархацмонголчуудын угсаа гарвал, тархац
монголчуудын угсаа гарвал, тархац
 
юан улсын төрийн бодлого
юан улсын төрийн бодлогоюан улсын төрийн бодлого
юан улсын төрийн бодлого
 
жужан улс(мэ333 555)
жужан улс(мэ333 555)жужан улс(мэ333 555)
жужан улс(мэ333 555)
 

More from П. Эрдэнэсайхан

халимаг, буриад монголыг орос улс эзэрхсэн нь
халимаг, буриад монголыг  орос улс эзэрхсэн ньхалимаг, буриад монголыг  орос улс эзэрхсэн нь
халимаг, буриад монголыг орос улс эзэрхсэн нь
П. Эрдэнэсайхан
 
халимаг, буриад монголыг орос улс эзэрхсэн нь
халимаг, буриад монголыг  орос улс эзэрхсэн ньхалимаг, буриад монголыг  орос улс эзэрхсэн нь
халимаг, буриад монголыг орос улс эзэрхсэн нь
П. Эрдэнэсайхан
 
Xx зууны соёлын философи
Xx зууны соёлын философиXx зууны соёлын философи
Xx зууны соёлын философи
П. Эрдэнэсайхан
 
1921 оны ардын хувьсгал
1921 оны ардын хувьсгал1921 оны ардын хувьсгал
1921 оны ардын хувьсгал
П. Эрдэнэсайхан
 
Philosophy
Philosophy Philosophy
Olnoo orgogdson Mongol uls
Olnoo orgogdson Mongol uls Olnoo orgogdson Mongol uls
Olnoo orgogdson Mongol uls
П. Эрдэнэсайхан
 
Undesnii erh choloonii huvisgal
Undesnii erh choloonii huvisgalUndesnii erh choloonii huvisgal
Undesnii erh choloonii huvisgal
П. Эрдэнэсайхан
 
Mongoliin uls toriin hymral gadaad dotood shaltgaan
Mongoliin uls toriin hymral gadaad dotood shaltgaanMongoliin uls toriin hymral gadaad dotood shaltgaan
Mongoliin uls toriin hymral gadaad dotood shaltgaan
П. Эрдэнэсайхан
 
Mongolchuud manjiin erhsheeld orson ni
Mongolchuud manjiin erhsheeld orson niMongolchuud manjiin erhsheeld orson ni
Mongolchuud manjiin erhsheeld orson ni
П. Эрдэнэсайхан
 
Setgeliin zuiliin tuhai philosophy barimtlaluud ba setgel sudlaliin philosophy
Setgeliin zuiliin tuhai philosophy barimtlaluud ba setgel sudlaliin philosophySetgeliin zuiliin tuhai philosophy barimtlaluud ba setgel sudlaliin philosophy
Setgeliin zuiliin tuhai philosophy barimtlaluud ba setgel sudlaliin philosophy
П. Эрдэнэсайхан
 

More from П. Эрдэнэсайхан (20)

халимаг, буриад монголыг орос улс эзэрхсэн нь
халимаг, буриад монголыг  орос улс эзэрхсэн ньхалимаг, буриад монголыг  орос улс эзэрхсэн нь
халимаг, буриад монголыг орос улс эзэрхсэн нь
 
халимаг, буриад монголыг орос улс эзэрхсэн нь
халимаг, буриад монголыг  орос улс эзэрхсэн ньхалимаг, буриад монголыг  орос улс эзэрхсэн нь
халимаг, буриад монголыг орос улс эзэрхсэн нь
 
Xx зууны соёлын философи
Xx зууны соёлын философиXx зууны соёлын философи
Xx зууны соёлын философи
 
1921 оны ардын хувьсгал
1921 оны ардын хувьсгал1921 оны ардын хувьсгал
1921 оны ардын хувьсгал
 
Philosophy
Philosophy Philosophy
Philosophy
 
Olnoo orgogdson Mongol uls
Olnoo orgogdson Mongol uls Olnoo orgogdson Mongol uls
Olnoo orgogdson Mongol uls
 
Undesnii erh choloonii huvisgal
Undesnii erh choloonii huvisgalUndesnii erh choloonii huvisgal
Undesnii erh choloonii huvisgal
 
Mongoliin uls toriin hymral gadaad dotood shaltgaan
Mongoliin uls toriin hymral gadaad dotood shaltgaanMongoliin uls toriin hymral gadaad dotood shaltgaan
Mongoliin uls toriin hymral gadaad dotood shaltgaan
 
Mongolchuud manjiin erhsheeld orson ni
Mongolchuud manjiin erhsheeld orson niMongolchuud manjiin erhsheeld orson ni
Mongolchuud manjiin erhsheeld orson ni
 
Setgeliin zuiliin tuhai philosophy barimtlaluud ba setgel sudlaliin philosophy
Setgeliin zuiliin tuhai philosophy barimtlaluud ba setgel sudlaliin philosophySetgeliin zuiliin tuhai philosophy barimtlaluud ba setgel sudlaliin philosophy
Setgeliin zuiliin tuhai philosophy barimtlaluud ba setgel sudlaliin philosophy
 
Mongol
MongolMongol
Mongol
 
Philosophy
PhilosophyPhilosophy
Philosophy
 
History
HistoryHistory
History
 
History
HistoryHistory
History
 
Philosophi
PhilosophiPhilosophi
Philosophi
 
Mongol
MongolMongol
Mongol
 
Mongol
MongolMongol
Mongol
 
Mongol
MongolMongol
Mongol
 
Philo
PhiloPhilo
Philo
 
Mongol
MongolMongol
Mongol
 

Mongoliin ertnii ulsuud

  • 1. “Монгол нутаг дахь эртний төрт улсууд” Багш Д.Нямдаваа
  • 2. Монгол нутаг дахь эртний төрт улсууд: Монгол нутагт Хүннү, Сяньби (Сүмбэ), Нирун (Жужан), Түрэг, Уйгар, Киргиз, Хятан зэрэг улсууд оршин тогтнож байжээ. Тэд байгаль цаг уурын ойролцоо нөхцөлд оршиж байсан учраас адилхан бэлчээрийн мал аж ахуйд суурилсан нүүдлийн иргэншилтэй байв. Мөн нүүдлийн амьдралд зохицсон төрт ёс, хил хязгаар тогтворжиж, аж ахуй, соёлын хөгжил түргэсчээ. Хүннү гүрэн нь Монголын газар нутаг дахь нүүдэлчдийн анхны хүчирхэг улс гүрэн байжээ. Хамгийн хүчирхэг үедээ хойд зүгт Байгаль нуураас өмнө зүгт Цагаан хэрэм, Ляохэ голын эхнээс Ил Тарвагтай хүртэлх өргөн уудам нутгийг хамран оршиж байжээ. Албан ёсоор НТӨ 209 оноос буюу Модунь шаньюй хаан ор сууснаас энэ гүрний он тооллыг тооцдог. Одоогийн Хятадын нутагт тэр үед шинээр үүссэн Хань Улс Модун шаньюйд алба гувчуур барьж байсан төдийгүй хааны ургийн гүнжийг түүнд хатан (яньжи) болгон өгч байжээ.
  • 3. Хүннүчүүд байлдааны тактиктаа одоогийн тусгай албадын нууц аргыг хэрэглэж байсан нь сонирхол татдаг. Модунь шаньюй Хань улсаас ирсэн элчид өөрийн армийг үзүүлэхдээ зөвхөн сул дорой болон хөгшин настай хүмүүсээ харуулаад явуулсан жишээ бий. Үүнд нь хууртсан Хань улсын элч Хүннүгийн цэргийн хүчийг басамжлан үзэж, дайн зарласан боловч тус улсын цэрэг Хүннүгийн цэрэгт хиар цохиулж байжээ. НТӨ 200 онд Хань улсын 300 000 цэргийн довтолгооныг бут цохиж, НТӨ 198 онд Хань улстай гэрээ байгуулж, энэ тэнцүү хүчирхэг улс гэдгээ зөвшөөрүүлж байсан. Хоёр улсын хэрмийг цагаан хэрмээр тогтоож, Хань улс Хүннүд алба нийлүүлэх үүрэг хүлээж, 50 орчим жил гүйцэтгэжээ. Хүннүчүүд Дорнод Туркестаныг эзлэн НТӨ I зуунаас Их торгоны замд ноёрхсон хүчирхэг гүрэн болжээ. Хүннү гүрний хүчирхэгжилт Модунь шаньюйн залгамжлагч Гиюй (НТӨ 174-161, өргөмжилсөн нэр нь Лаошан), Гүнчэн (НТӨ 161-126) шаньюй нарын үед оргилдоо хүрсэн.
  • 4. Сүмбэ буюу Сяньби улс нь Хүннүтэй гарал нэгтэй, Дорнод Ху нарын үндсэн хэсэг бөгөөд Монголчуудын эртний өвөг юм. НТ 93 онд Хан улстай хамтран Хүннүг эзлэн уугуул нутагтаа үлдсэн 500 мянга гаруй Хүннүчүүдийг нэгтгэн Сяньби улсыг байгуулсан. 156 онд хаанд өргөмжлөгдсөн Таньшихуай улсаа мандуулсан бөгөөд Таньшихуайн үед (156-181) Ухуань нарыг нэгтгэж, Солонгосын хойг хүртэл нутгаа тэлэв. Хүн амын үндсэн хэсэг нь болох Хүннү, Сяньбичүүд Цагаан хэрмээс Байгаль нуур, Солонгосын хойгоос Ил тарвагатай хүртэлх нутагт оршиж байв. Сулран доройтсон шалтгааны хувьд Хятадын хагалан бутаргах бодлого, үйл ажиллагаа, олон жил үргэлжилсэн ган зуд, язгууртнуудын бие даах, эрх мэдлээ нэмэгдүүлэх гэсэн тэмцэл, дотоод эв нэгдлээ сахин хамгаалж чадаагүй явдал болон эрхшээлд нь байсан бусад аймаг угсаатнуудын тусгаарлах гэсэн тэмцэл байлаа.
  • 5. Сяньби улс Таньшихуайг нас барсны дараа хүч нь суларч улмаар Кэбинэн түүнийг нэгтгэн захирсан боловч 235 онд түүнийг нас барсны дараа дахин аймаг, ханлиг болон задарсан байна. Энэ үед Сяньби угсааны Муюн,Тоба, Цифү, Түфа, Түгүхүнь аймгуудын 10 гаруй улс умард Хятадад байгуулагдсан юм. Тэдгээр улсуудыг 439 онд Тоба, Сяньби угсааны Умард Вэй (Тоба Вэй) улс нэгтгэн захирч, өнөөгийн умард Хятад, Өвөр Монголын нутгийг эрхшээлдээ оруулжээ. Тоба Вэйтэй зэрэгцэн Сяньби угсааны өөр хоёр улс оршиж байсан нь Хөх нуураар төвлөрсөн Тогон (Түгүхүнь), өнөөгийн Монголын нутгаар төвлөрсөн Жужан байлаа. Тоба Вэй улс 534 оноос Баруун Вэй, Зүүн Вэй хэмээн хоёр хуваагдан задарсан бол Тогон улс нь 663 он хүртэл оршин тогтносон байдаг.
  • 6. Нирун (Жужан) улс ( 330-555 он) Хүннү, Сяньби нараас гарал үүсэлтэй, Монголчуудтай удмын холбоотой. Аймаг, аймгийн холбооны зохион байгуулалтай байсан. НТӨ 214 онд Хятадын 100 000 цэрэг Хүннүгийн нутгийн өмнөд хэсэг Ордосыг эдлэн авсан. Юэчжи зэрэг хүчирхэг аймгийн довтолгоонд өртөх болсон бөгөөд харийн түрэмгийллээс газар нутаг, хүн амаа хамгаалах шаардлага гарсан. Мугулюйн тэмцлээр эхэлж, 330 онд түүний хүү Чарагуй улсаа үндэслэжээ. Шэлүнь (402-410) Жужаныг хүчирхэг улс болгов. Баруун зүүн гарыг нэгтгэж, Хүннү аймгуудын эсэргүүцлийг дарж, Өндөр тэрэгтэн (Уйгур ) аймгуудыг нэгтгэв. Үндсэн хүн ам нь Монголчуудын эртний өвөг аймгууд бөгөөд бүрэлдэхүүнд нь Түрэг, Уйгур угсааны аймгууд багтаж байв. Их элсэн говиос Байгаль нуур, Солонгосын хойгоос Хар сайр хүртэлх уудам нутагт оршин тогтнож байсан.
  • 7. Түрэг (55-745) Түрэгийн хаант улс нь Хятадын Цагаан хэрэмнээс Хар тэнгис хүртэлх нутгийг өөрийн захиргаандаа оруулжээ. Түрэгүүд нь Жужан улсад голдуу дархадын үүрэг гүйцэтгэж байжээ. Түрэгийн ахлагч Буман өөрийн дээд эзэн болох хаанд бослогыг дарахад нь тусалсан боловч Нирунчууд түүний тусыг албатын гүйцэтгэх үүрэг хэмээн тоомжиргүй хандсан байсан нь улсаа мөхөөхөд тодорхой хэмжээгээн нөлөөлсөн байдаг. Түрэгийн холбоотнуудаас хойд Хятадын Тобагийн Вэй улс их хэрэг болсон юм. Буман өөрийн ах Истесимд өрнөд хэсгийн газар нутгаас өгч, Түрэгийн эзэнт гүрнийг байгуулсан аж. Буманы дараагийн хаад ялангуяа Мукан буюу Буга хааны үед түрэгүүд Киданчуудыг байлдан дагуулж, Жужаны үлдэгдлийг хойд Оросын нутаг хүртэл элдэн хөөжээ. 670 ба 682 онд тус тус Өрнөд Түрэг ба Дорнод Түрэг дахин бага зэрг хүчирхэгжсэн ч гэсэн удаан тогтож чадсангүй. 745 онд Түрэг улсын дотоод хямрал гүнзгийрсэн үеэр уйгур аймгууд бослого гаргаж, Түрэг улсыг бүрэн мөхөөжээ.
  • 8. Уйгур (745-840 онд) Уйгурууд 745 онд Пейло хэмээх хааны үед Түрэгүүдийн эсрэг бослого гаргаж, Дорнод Түрэгийн хаант улсыг орлож, Уйгурын хаант улсыг байгуулжээ. Пейлогийн дараа хаан суусан Моюнчур хааны (747-759) үед Уйгур улс хүчирхэгжжээ. 751 онд Орхон голын хөндийд Хар балгас нийслэлийг үндэслэжээ. Уйгурын хаант улс нь дээд цэгтээ Алтайгаас Хянганы нуруу, Соёны нуруугаас говь хүрэлх газар нутгийг захирч байжээ. 755 онд Тан улс тариаланчдын бослогыг дарахын тулд Уйгуруудыг урьж авчирч байжээ. 766 оноос хойш 12 жилийн турш Тан улс Уйгурт алба гувчуур өгөх болжээ. Уйгурууд нь өмнөх нүүдэлчдээсээ илүү их соёлыг хөгжүүлж , согд-түрэгийн бичгийг сайжруулж, өөрийн бичиг үсэгтэй болсон бөгөөд үүнийг хожмын нүүдэлчид өвлөн хэрэглэх болжээ. Уйгурын хаант улс 840 онд Енисейн хиргисүүдэд цохигдон бутарсан байдаг.
  • 9. Кидан Кидан буюу Хятан нар нь IV, V зууны үед Цагаан хэрмийн хойно нүүдэллэн амьдарч байсан. 917 онд Киданы тэргүүлэгч Амбагян 3 жил тутам тэргүүлэгчийг сонгодог журмыг зөрчин, Киданы хаан ширээг үе улиран залгамжлах болгов. Мөн Киданы хуучин 8 аймгийг үндэс болгож, Кидан улсыг байгуулжээ. Кидан улс нь хоёр янзын амьдралтай иргэдээс тогтож байжээ. Хойд талдаа бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг ард, өмнөд талдаа газар тариалан эрхэлдэг ардууд байв. . Энэ 2 хэсэг нь бие биентэйгээ худалдаа наймаа өргөн хийдэг байжээ. Киданчууд нь ханз бүхий Киданы их бичиг, цагаан толгой бүхий Киданы бага бичиг хэмээх хоёр төрлийн бичигтэй байжээ. Киданы Их бичгийг 920 онд Амбагяны ач хүү Лубугу, эрдэмтэн Тулюйбу хоёр хятад бичгээс үлгэр авч зохиожээ. Харин Амбагяны хүү Елюй Тэла (Жүңдүхүн) уйгур бичгээс үлгэрлэн зохиосон бичиг нь Киданы Бага бичиг хэмээн алдаршжээ.
  • 10.
  • 11. Хүннү нар нь өндөр соёлтой хүчирхэг улс болохынхоо хувьд бусад орнуудтай өргөн харилцаатай байж, нүүдлийн ба суурин соёл иргэншлийн давуутай талуудыг харилцан солилцон баяжуулж иржээ. Тухайлбал, Хүннү нарын үеэс 12 жилийн он тоолол үүссэн бөгөөд түүнийг Хан үндэстэн авч хэрэглэсэн гэсэн үндэслэлийг АНУ-ын эрдэмтэн М.Л.Лач, Хятадын түүхч Чжао Инь нар баталсан юм. Энэ бол нүүдэлчдээс дэлхийн соёл иргэншилд оруулсан хувь нэмрийн зөвхөн ганц жишээ. Зарим эрдэмтэд, судлаачид Лууг Төв Ази болон Монголын говь, тал хээрт анх үүссэн гэсэн дүгнэлт хийжээ. Хүннүгийн нийслэл Луут хот, дараа дараагийн улсуудын гол хот нь Орхоны сав дагуу нутаглаж байснаас үзэхэд Хүннү нарын нүүдэлчдийн соёл иргэншлийн өлгий, төв болох нь баталгаатай асуудал юм. Хүннүгийн Эзэн Шаньюйгийн хэрэглэж байсан Алтан Луут бүс Ноён уулын Хүннүгийн булшаас гарсан Лууны дүрс гэх мэт олдворууд бий.
  • 12. Хүннүгийн соёл нь Төв Азийн нүүдэлчдийн тухайн эрин үеийг тодорхойлогч гол соёл байв. Хүннүгийн үеэс амьтны загварчилсан дүрсийг алт, мөнгө, хүрэл, төмөр зэрэг олон төрлийн материал дээр бүтээдэг байв. Хүннүчүүд од гаригийн хөдөлгөөн, хүн амьтны амьдралын мөчлөгт тулгуурласан 12 жилийн тоололтой болсон нь хожмын жарны тооллын үндэс болсон. Хятан их, бага хоёр бичигтэй байсан. Бөгөөд Хятаны бага бичигт тулгуурлаж, Монгол бичиг үүссэн гэсэн таамаглал ч байдаг. Монгол улсын нутаг дэвсгэр дээр Төв аймгийн Мөнгөнморьт сумын Тэрэлжийн дөрвөлжин, Бүрхийн дөрвөлжин дов, Борнуур сумын Бороогийн суурин, Баянжаргалан сумын Хэрлэн голын Цагаан арлын Гуа дов, Хэнтий аймгийн Жаргалтхаан, Дэлгэрхаан сумын зааг Цэнхэрийн голын хэрэм, Дорнод аймгийн Цагаан овоо сумын Баруун дөрөөгийн хэрэм буюу Барс хот II, Өмнөговь аймгийн Номгон сумын нутаг Баянбулагийн туурь зэрэг хот сууриныг Хүннүгийн үед холбогдуулан үздэг.
  • 13.
  • 14. Мөн эртний улсууд нь бөөгийн шашинтай, тэнгэр, нар сар, газар ус, галаа шүтнэ. Хүннүгийн үеэс эрчүүдийг 3-н төрлөөр (барилдаан, харваа, мориор уралдуулах) шалгаруулж байснаас уламжлан “Эрийн гурван наадам” үүсчээ. Монголчуудын уртын дуу нь Хүннүгийн үеэс үүсэлтэй. Морин хуур, хэл хуур, цуур, лимбэ, хэнгэрэг зэрэг хөгжимтэй байсан мэдээ бий. Хүннүгийн булшнаас ясан хуур хөгжим олджээ. Сарын шинэдийг эрхэмлэн тэмдэглэдэг байснаас уламжлан цагаан сарын шинийн нэгнийг тэмдэглэдэг заншил үүссэн ч гэдэг. Монгол угсааны эртний улсуудын хаад гадаад орнуудад захидал илгээдэг байжээ. Түшмэдүүд нь төрийн хэргийг мод, ясан дээр зурж тэмдэглэдэг байсан тухай мэдээнүүд байдаг.
  • 15. Аж ахуйн хувьд нүүдэлчдийн соёл иргэншлийг ач холбогдлоор нь суурин соёл иргэншилтэй эн тэнүүцүүхэн тавьж үзвээс чухамхүү Хүннү нарын үеэс нүүдэлчдийн соёлын өвөрмөц талууд болох байгаль дэлхийдээ нөлөө учруулахгүйгээр түүнтэй аль болох зохицон мал аж ахуйгаа эрхэлж амьдарсаар иржээ. Эртний улсууд байгаль цаг уурын ижил нөхцөлд амьдарч байсан учраас бэлчээрийн МАА голлон эрхэлдэг байсан. Бэлчээрийн МАА байгалийн шалгаралд зохицсон, тэсвэр хатуужилтай, сайн нь шилэгдэж үлддэг онцлогтой. Мөн Хүннү, Сяньби нар амуу зэрэг тариа бага зэрэг тарьж байжээ. Хүннүчүүд хот суурин байгуулж, хажууд нь тариалан эрхэлдэг байв. Эртний улсуудаас Түрэгүүд газар тариалан арай түлхүү эрхэлдэг байжээ. Монгол орны эрс тэс, хуурай сэрүүн нөхцөлд газар тариалан эрхлэхэд төвөгтэй, үр ашиг муутай байснаас газар тариалан сайн хөгжөөгүй.
  • 16. Хүннү болон эртний улсуудад ан гөрөө нь аж ахуйн чухал салбар байв. Ав хомрого агнуурын гол хэлбэр байжээ. Тэр үеийн хүмүүс үр тариа, бөс бараа зэрэг зүйлийг Хятад болон Дундад Азийн орнуудаас худалдан авч оронд нь мал, ноос, ноолуур, арьс шир, ангын арьс үс худалдаалдаг байжээ. Байгалийн баялгаа бараг худалдаалдаггүй байв. Харин Хятадын удирдагчид нүүдэлчдийг хэрэгцээт зүйлээр гачигдуулж сулруулах, эрхшээлдээ оруулахыг чухалчлан нүүдэлчдийн хүссэнээр тэр бүр худалдаа хийдэггүй байсан нь дайн тулаан хийхээс өөр гарцгүй болгоход хүргэдэг байв. Ийм учраас л нүүдэлчдийн довтолгоонд цохигдон аргагүй болсон үедээ л худалдаа хийдэг байжээ.