Түүх 4 курс Ж. Буяндэлгэр
Түүхийн зангилаа асуудал
А. Амарын “Монголын товч түүх” номон дахь Хүннү болон Ху нарын гарлын тухай:
А.Амар: 1886 онд тэр үеийн Халхын Түшээт хан
аймгийн Эрдэнэ дайчин засгийн хошуу, одоогийн Булган
аймгийн Хангал сумын нутагт Анандын хүү болон
төрсөн. Амарын эцэг Ананд нь хохь тайж байсан.
Амарыг 12 нас хүрэхэд нь хошууны тамгын
газрын дэргэдэх бичгийн сургуульд оруулсан.
Амар монгол бичиг сайн сурсан төдийгүй Манж,
Төвд хэл бичиг ч төсөөлдөг болсон. Манж чин улсын
үед өөрийн хошууны тамгын газар, мөн алтны уурхайд
бичээч, эх зохиогчоор ажилж байсан.
• 1913 оноос Хаант Монголын Гадаад явдлын яам, Аймгийн чуулганд бичээч, эх
зохиогч түшмэл, дэс түшмэлээр ажиллаж байгаад
• 1917-1918 онд Монгол улсын хойд хил хязгаарыг харгалзан хамгаалсан тавин
цэргийг захиран суусан
• 1919 онд Хятадын цэрэг Монголд орж ирж Автономит эрхийг устгахад нутагтаа
очиж хоёр жил орчим мал малласан
• 1921 онд хувьсгал ялсаны дараа Нийслэл хүрээнээ ирж мөн оны намар Засгийн
газрын түшмэлийн албанд томилогдсон.
• 1930-1932 оны хооронд Шинжлэх ухааны хүрээлэнгийн дарга
• 1932-1936 онд БНМАУ-н Бага хурлын тэргүүлэгчдийн дарга
• 1936-1939 онд Монгол ард улсын Засгийн газрын ерөнхий сайдаар тус тус
ажилласан.
• 1939 онд эсэргүү хэрэгт гүтгэгдэн 3-р сарын 7нд болсон МАХН-ын Төв Хорооны
Тэргүүлэгчдийн хурлаар орсон.
• А.Амарыг ЗХУ-д хүргүүлэн хэргийг нь шалгуулж байгаад, 1941 оны 7-р сарын
10нд цаазаар аваачжээ.
• 1960 онд ЗСБНХУ-н Ерөнхий прокурорын газар А.Амарын хэргийг хянан үзээд, уг
хэрэгт тэр бээр холбогдолгүй хэмээн тогтоосныг үндэслэн, БНМАУ-ын Ардын Их
Хурлын Тэргүүлэгчдийн дэргэдэх Цагаатгах ажил эрхлэх комисс 1962 онд
А.Амарыг хилс хэргээс цагаатгасан.
Ху буюу Монголчуудын гаралын тухай: Нанхиад түүх, судруудад өгүүлэхдээ
(1)“Үүнээс урагш таван мянга шахам жилийн үед Нанхиадын эн тэргүүний эзэн болох Фу
Си1, Шэнь Нун2, Хуан Ди3 хэмээх гурван Хуангийн сүүлчийн Хуан Ди хаан нь Чингисийн
төрсөн оноос урьд гурван мянга найман зуун тавин найман оноос эхэлж байсан бөгөөд
түүний үед Хунь Юйг хойш хөөжээ” хэмээсэн ба Хунь Юй4 нь Монголын өвөг хэмээсэн
байдаг. Энэ нь хэдийгээр Хятад төвт үзлийн үүднээс зохиогдсон домог хэдийч Хүннү
болон Ху нарыг нэг гэдгийг Хятад газар эртнээс мэддэг байсан нь харагдаж байгаа юм.
Энэхүү домгийн бас нэгэн хувилбар бол
(2) Нангиад улсад Хуан Ди-гийн дараа Тан улс, Юй улс, Ся улс5 хэмээн байсан бөгөөд
сүүлийн Ся улсын эцэс дэх Зе хааны хүү Шунь Вэй эцгийн олон эхнэрийг эм болгон авч,
буруулан хойд талд, малыг дагаж нутаглан аж төрж, улсын нэрийг Хүннү хэмээн
нэрийдэв. Энэ нь Монгол улс мөн хэмээжээ. Мөн Ся улсын дараагаар Шан улс, Жоу улс,
хоёр байсан бөгөөд Шан улс нь Монголын Гүйфань, Жоу улс нь Зиньжун ба Шаньжун
хэмээн нэрийдэж байв хэмээжээ.
Жоу улс мөхөхөд Цинь улсын зэрэг долоон анги хэсэг улс болсон бөгөөд түүний
явдлын тэмдэглэлд мөнхүү 7 улсын доторх Цинь улс, Жао улс, Янь улс гурав нь Монгол
лугаа зах нийлэн суужээ. Цинь улс, Ицюй6-г дуусгаж, Лунси газрын хойд Шаньжюнь- ий
газарт орд хот цогцлоон Монголыг халхалжээ.
1 Фу Си- эртэний хятадын домгийн баатар. Могой биетэй хүн дүрстэй. Энэ домогт хүмүүс анх загасны тор
яаж нэхэж сурсан, зэрлэг амьтадыг хэрхэн гаршуулсан, анх хөгжмийн зэмсэг хийснийг өгүүлдэг бөгөөд Фу
Си-г ханз (хятад) үсгийн зохиогч хэмээн домоглодог.
2 Шэнь Нун- Эртний хятадын домгийн баатар . Бух толгойтой хүн дүрстэй. Газар тариаланг үндэслэгч,
хүмүүсийн хооронд хүнсний бүтээгдэхүүний солилцоо арилжааг зохион байгуулагч хэмээн домоглодог
3 Хуан Ди- Эртний Хятадын домгийн баатар үгчилбэл Шар хаан гэсэн үг. Шар хааны домогт хүмүүс нум
сум, ваар сав хийж, хувцас хунар, гоёл чимэглэлийг хэрэглэх болсон. Зам харгуй тавьж сурсан тухай маш
уран дүрслэлтэйгээр өгүүлдэг.
4 Хунь Юй- Ся улсын (МЭӨ 2140-1711) сүүлийн эзэн хаан Люй Гуй (Зе) маш харгис хүн байсан учир Шан
улсын (МЭӨ 1711-1066) эзэн Тан түүнийг довтлон дийлээд Мин Тао гэдэг газар цөлсөн. Тэр тэндээ 3 жил
болоод үхэхэд хүү Хунь Юй нь Зегийн татвар эмтэй гэрлэн умар зүг явж мал маллан нүүдэллэн амьдрах
болсон. Тэднийг хятадууд Хүннү гэдэг гэсэн Хятадын домог байдаг.
5 Ся улс- Хятад угсаатан бүрэлдэн тогтох үеийн эртний улсын нэрийг Ся гэдэг. Домгийн аястай Ся улс МЭӨ
2140-1711 оны үед оршиж байсан хэмээдэг Ся улс мөхсөний дараа Шан улс тогтжээ.
6 Ицюй- Хятадын хавар намрын улсын “мэө 770-403” үед баруун жун аймгуудын дунд аймгийн холбоод
байгуулагдаж байсаны хамгийн томоохон нь юм. Хятадын Цинь улстай МЭӨ III зууныг хүртэл байлдаж
дайтах зэргээр харилцаж байгаад МЭӨ 314 онд Цинь улсад эзлэгдсэн.
Жао улсын У Лин Ван хойд Лин ху7, Лоу фань-г эвдэж, Ди газраас Шинь шань Гаоцюэ
газарт хүртэл орд хот цогцлоожээ. Түүний хойно Янь улс Дун ху8-г дарж, мянганы газар
илүү хөөж мөн, орд хот цогцлоож Монголыг халхалсан.
Цинь Ши хуан нь бусад зургаан улсыг мөхөөж, бүгдийг хамтатгасан Их цинь хэмээх улс
байгуулж, Цинь улсын төрийг Жи Ху мөхөөнө гэсэн үгийг итгэж өөрийн жанжин Мэн
Тянь9-д гучин түмэн цэрэг өгч, Хүннүг алс умар хөөж, урьд байгуулсан урт цагаан хэрмийг
засамжлан баруун Линь Тао газраас зүүн Ляодунгийн газарт хүртэл урт нь түмэн илүү
газар цогцлоов хэмээсэн бөгөөд энэхүү хэрмийг Чингисийн өмнө 1375 онд төгссөн.
Сурвалжуудад дуридагдсан эдгээр мэдээнүүд нь Ху нарын Хятадтай хэрхэн харилцаж
дайтаж байсан болох мөн хаагуур нутаглаж байсан зэрэг газар орны байрлалыг
тодруулахад нэн чухал баримт болж байгаа юм.
Нанхиадууд Монголыг эртнээс Ху хэмээн нэрлэж Дун ху “зүүн монгол”, Лин ху
“баруун монгол” хэмээн ялган таниж байсан нь шалгаж үзэхүйд ташаагүй үнэн бөгөөд ...
Үүнд Монгол үндэстэн дээр дурдсан олон нэр ялангуяа Ху хэмээх нэрээр нэрлэгдэж хэдэн
мянган жилийн өмнөөс эхлэн Дорнод Азийн судар түүхэнд тэмдэглэгдсээр ирсэн тул
Монголчууд чухам хаанаас үүсэн гарсан явдлыг мэдэх хэрэгтэй болно. Үүнд хоёр зүйлийн
өгүүлэл байдаг.*
1. Нанхиадууд болбоос дээр дурдсан Хуньюй ба Шунь-вэй зэрэг олон аймгуудыг
Нанхиадаас гаралтай хэмээн үздэг тул Монголыг Нанхиадаас гаралтай хэмээдэг
ажгуу. Нанхиад нь Хуан Ди хааны үрс олныг авч, умард газар очиж Монгол
лугаа нийлэв хэмээвээс эрх биш тийм бус үгүй гэх газаргүй боловч тийнхүү
Монгол үндэстэн болов гэсэн нь хараахан сэжигтэй байна. Монгол үндэстэн зүс
царайны байдлаар хэдий нанхиадтай төстэй боловч хэлний талаар чанх өөр
байна. Эхэн үедээ нанхиад хэлтэй байгаад сүүлд мартав хэмээх боловч Монгол
хэлийг сүүлийн үед шинээр зохиож сурав хэмээн хэлж үл болно. Тиймээс
эртнээс монгол хэлээр хэлэгч нэгэн хэсэг үндэстэн байсан нь илэрхий тул
Нанхиадаас гаралтай хэмээх нь ташаа өгүүлэл мэт санагдана.
2. Эртэнээс нааш аман өгүүлэл ба өөрсдийн түүх зохиолуудад Монголын уг
гарлыг баруун зүгээс ирсэн хэмээдэг хийгээд, бас ч Чингис хааны хориод үеийн
дээд өвөг болох Бөртэ Чиног баруун зүгэс ирсэн гэх бөгөөд Төвд, Энэтхэгийн
хаадын үр салбар хэмээжээ. Үүнд Бөртэ Чиног Төвд, Энэтхэгээс гаралтай
хэмээн итгэх баримтгүй боловч бас баруун зүгээс ирсэн Энэтхэг угсаатай гэдэг
нь эрхбиш нэг учир шалтгаантай амуй. ...
7 Лин- ху баруун Монголын нэр,
8 Дун ху хэмээгч зүүн Монгол
9 Мэн Тянь- Цинь улсын цэргийн жанжин МЭӨ 215 онд Цинь Ши хуаны зарлигаар Ордос хавьд нутаглаж
байсан Хүннү уруу довтолж, Ордосоос шахан гаргасан. Цинь Ши хуаныг нас барсны дараа тэр ордны
хуйвалдаанд өртөж, Ягжоу хотод хоригдож байгаад амиа хорлон нас барсан.
Энэтхэг, Төвд нар болбоос Монголыг эртээс нааш Хор буюу Согбу хэмээн нэрийднэ. Тэр
Хор хэмээх үндэстэн нь Энэтхэгийн баруун хойно бүхий Моугал аймгаас тасарч, зүүн зүгт
очиж суусан гэдэг бөгөөд энэ тухай зохиолуудад Төвдийн баруун хойд Ари, хэмээх орон
ба Ладаг хэмээх орноос баруун хойдод аху их цаст уул ба талыг өнгөрвөөс Ли хэмээх
Бухарын орон буй ба түүнээс нааш Их цаст уулыг өнгөрвөөс Энэтхэгийн дотор багтсан
монгол аймгуудын Их ху хан хэмээх байсан бөгөөд орон түүнд Энэтхэг хийгээд Хор, Сог
хэмээх Монгол үндэстэн холилдон байсан. Ху хаанаас хойд зүгт Мусулман Балаг буюу
Бухар бий. Тогарын баруун хойд Сер голын зүүн хийгээд баруун захад хор, сог хэмээх
Монголын аймаг сууна. Шар мөрний зүүн хийгээд Тогарын хойд захад Хиргис, Хасаг хоёр
аймаг байх ба тэд нар Мухаммедийн сурталтай бөгөөд эсгий гэр барьж, малаар амьдрагч
нар болно. Хасагийн орны зүүн өмнө бүхий Балхаш нуурын өмнөд захаар маш олон өөр
овогтой монгол аймгууд суусны дотор Бөртэ хэмээх овогт Монгол аймаг буй. Түүний
хүмүүс ч майхан, гэр тэргүүтэнд сууж малын ажилаар амьдарна. Моугал хэмээх нь
түрэгийн дотор багтана. Энэтхэгийн тэрхүү Моугал ба одоогийн Монгол хэмээх хоёр үг
сунжирсанаас бус үндсэндээ нэг нэр болно хэмээсэн ба Монгол үндэстний язгуурын орон
нь Энэтхэгийн хойд захын уул, ойнууд мөн бөгөөд удаа дараагаар тасарч гарсаар үүнд
оршин суусан амуй.
Нанхиадын Хан улсын 14-р Мин Ди хааны үед Энэтхэгийн газар жуулчлан очсон
эрдэмтэн Фа Сян10-ны замын бичигт: “Шан Энь Фу-гаас баруун зүгт гарч уул гол бэрх
олныг өнгөрөөд Хятад, Төвд, Монгол гурвын завсар дахь Дуньхуанд хүрэв. Тэндээс
Монголын их элст гол, талыг 17 өдөр гэтлээд Уйгурын хааны оронд хүрэв. Түүнээс баруун
хойш 15 хоног яваад Учагийн оронд хүрэв. Түүнээс баруун өмнө зүгт ... 35 хоног яваад
Хотон буюу Ли хэмээх оронд хүрэв. Тэндээс гарч 25 хоног явж Цухоу хэмээх оронд хүрэв.
Энэ нь Сог хэмээх өмнө монгол аймгийн их Ху ханы орон мөн.
Фа Сяны явсанаас хойш гурван зуугаад жилийн орчим “Тан улсын эрдэмт лам
Тансан мөнхүү Энэтхэгт явсны замын бичигт Дуньхуан ба Монгол, Уйгурын орноор
дамжсаар Монголын их Ху ханы оронд хүрэв хэмээсэн” байдаг. Үүнд дээр дурдсан
зүйлүүд шинжлэх ухааны талаар шалган боловсруулаагүй боловч газар орон, овог
үндэстэн, хүний нэрийг тэмдэглэснээс үзвээс огт үндэсгүй зүйл хэмээж үл болно.
Дээрх зүйлсээс дараах гаргалгааг А. Амар хийсэн байна:
1. Монгол болбоос Түрэгийн нэг төрөл хэмээдэг бөгөөд дээр дурдсан зүйлүүдээс хархад
Түрэг ба монгол үндэстэн нь эрт цагт Төвд, Энэтхэгийн умард талаар нутаглаж
байсаар, түүнээс зүүн зүгт ирж Хүннү хэмээх улс байгуулж, зарим хагас нь мөн тэндээ
үлдэж тэр мэт олон өөр нэртэй олон хэсэг аймаг байсан хэрэг мэт болно.11
10 Фа Сянь- Хятад орноос харь оронд одож мөргөл үйлдэгчдийн эхийг тавьсан хүн. 399 онд есөн шавийн
хамт баруун хязгаараар дамжин Энэтхэг хүрж далайн замаар 15 жилийн дараа эх орондоо ирсэн.
11 А.Амар Монголын товч түүх.УБ.2006.34-35тал.
2. Монгол Түрэг нь хэл ба түүхийн талаар ойр боловч нэг үндэстэн нэг хэлтэн бус юм.
Монгол хэмээх үндэстний уг гарал нь баруун зүггээс ирсэн бөгөөд Энэтхэгийн умард дахь
мусулман язгууртны доторх Моугал хэмээх аймгаас тасарч гарсан байж болох ажгуу.
3. Төвдүүд болбоос Монголыг эртээс Хор хэмээн нэрлэдэг одооч Хор гэж нэрлэсээр буй.
Тэр Хор хэмээдэг Монгол нь Энэтхэгийн баруун хойноос цацарч Төвдийн хойгуур зүүн
зүг тархан суусан хэмээдэг нь мөн л Монгол үндэстэн баруун зүгээс гаралтай болохыг
илэрхийлдэг.
4. Эдгээрээс үзвэл Монгол үндэстэн нь Нанхиадаас гаралтай хэмээх нь даруй сэжигтэй
бөгөөд харин ч Энэтхэгээс гаралтай мэт ажгуу.
5. Монголын эрт язгуураас түүх судар дээр гардаг Гэсэр хаан хэмээхийн үед байсан
Шарай голын гурван хааны Цагаан гэрт хаан нь монгол үндэстэн мөн байсан ба түүний
хот орны үлдэгдэл Төвдийн дорно өмнөх Ханба хэмээх газрын Буруцу хэмээх голд буй
бөгөөд түүний үлдэгдэл Цагаан Монгол хэмээх үндэстэн одоо ч тэнд сууж буй.
6. Хан улс ба Хүннү улсын үед Энэтхэгт жуулчлан очсон Фа Сяны бичигт Их Ху ханы
газарт хүрэв хэмээсэн нь тэнд язгуураас сууж байсан буюу эсүл замын зуур хоцорч тэнд
байсан монгол үндэстний нэг салбарын дотор хүрсэн мэт амуй.
7. Монгол үндэстний зарим нь маш эрт тасарч гараад Зүүн Хянганы нуруу хүртэл хэсэг
хэсгээр тасран тархаж суусан мэт бөгөөд язгуурын нутагт үлдэгсэд ба зам зуур хоцрогсод
нь уван цуван ирж нийлсэн буюу зарим үлдэгсэд нь бусад үндэстний эзэрхийлэл ба соёл
боловсрол, аж ахуйд татагдан орж өөрийн үндэс угсаа, үг хэлээ мартахад хүрсэн
хэмээлтэй.
8. Монголын үсэг бичиг, соёл боловсрол, шашин шүтлэг нь анх цагт Нанхиад ба Төвдөөс
уламжилсан бус, Энэтхэг ба Согд уйгур нараас уламжилсан байна.
Хүннү нарын гаралын тухай өгүүлэхдээ:
Нанхиад олон сударт Хүннү улс нь Монголын өвөг мөн хэмээн тэмдэглэгдсэн байдаг ч
зарим эрдэмтэд булшнаас олдсон Хүннү болов уу гэмээр хүмүүсийн бие өндөр, хамар
гувгар байх бөгөөд Монгол лугаа адилгүй мэт хэмээсэн. Хүннүгийн үед байсан
Нанхиадын нэгэн хаан Хүннү хүмүүсийн толгойг авах тушаал гаргасан учир өндөр гувгар
хамартай Нанхиад иргэн их л алагдав гэсэн байдаг. Мөн Жинхэнэ Хор монголын нэгэн
нутгын дарга Хүннү хүний толгойг авч тушаахаар Нанхиад лугаа гэрээ байгуулсан зэргээс
Хүннү нь түрэг байсан хэмээдэг.
Европын зарим нэгэн судар зохиол дээр Хүннү хэлний хоцорсон хэлний зүйл хориод үг
Нанхиад үсгээр тэмдэглэгдсэн байхыг олонх нь Түрэг үг хэмээсэн боловч дараа өөр нэгэн
эрдэмтэн нягтлаад олонх нь Монгол үг хэмээв.
Цинь Ши хуан нь бусад зургаан улсыг мөхөөж, бүгдийг хамтатгасан Их цинь хэмээх улс
байгуулж, Цинь улсын төрийг Жи Ху мөхөөнө гэсэн үгийг итгэж өөрийн жанжин Мэн
Тянь-д гучин түмэн цэрэг өгч, Хүннүг алс умар хөөж, урьд байгуулсан урт цагаан хэрмийг
засамжлан баруун Линь Тао газраас зүүн Ляодунгийн газарт хүртэл урт нь түмэн илүү
газар цогцлоов хэмээсэн бөгөөд энэхүү хэрмийг Чингисийн өмнө 1375 онд төгссөн.
А.Амарын гаргалгаа:
1. Хүннү улс нь нэгэн үндэстний нэгдэл хүчээр байгуулагдсан бус хэд хэдэн өөр үндэстэн
багтаж байсан ба эцэстээ олон анги шаньюй буюу Ху ханууд өргөмжлөгдөж бутарсан
явдлаас илэрхий байна.
Нанхиад судруудад монголын Сяньби12 ба Тоба улсын явдлыг тэмдэглэсний дотор
баруун Хань13 улсын үед Хүннү улсын харьяат бөгөөд Хүннү улсын хаан Модуны үед зүүн
этгээдэд олон аймаг харилцан байлдаж, нэгэн хэсэг аймаг буруулж хойш одож Сяньби
Ухань хоёр ууланд оршин сууж Дун ху “зүүн монгол” хэмээн нэрлэгдэж Сяньби, Ухань14
хоёр улс болсон бөгөөд Тоба овог Сяньби улсын харъяат сүтао хэмээх аймаг байжээ.
2. Учир иймийн тул Нанхиад эрдэмтэн нараас Хүннү нь Монголын өвөг мөн хэмээсэн нь
зөв бөгөөд Монголын түүхийг Хүннү улсаас үүсгэл болгох явдал аргагүй зүйтэй хэрэг
мөн.
Хүннү улсын анхны хаан нь Түмэн хэмээх нэртэй Шаньюй цолтой хүн агсан ажгуу. Ахмад
хөвүүн нь Модун боловч Түмэн хаан бага яньжийн эрхэнд орж хаан ширээг бага
яньжигаас гарсан хүүд өгсүгэй хэмээвээс Модун хилэгнэж эцэг Түмэн хаан ба бага
яньжийг хүүгийн хамт алан хаан ширээнд суусан.
Модун Дун ху хэмээх зүүн монголыг эзлээд баруун зүгт Хатан голын баруун этгээдэд
бүхий Юйвэйди хэмээх улсыг байлдан эзэлсэн. Бас өөрийн хуучин нутаг байгаад
Нанхиадад эзлэгдсэн газрыг эргүүлэн авсанаас гадна умардад Байгал далай, өрнөдөд
баруун Алтай хүртэл хураан дагуулсан бөгөөд түүний доторх улс аймаг маш олон болой.
Мөн Хань улс, Чу улс* харилцан байлдах чөлөөг үзэж гучин түмэн цэрэг авч Хань улсыг
байлдаж түүний жанжин Ваншанийг дагуулан авч, Тайюань15 хотыг байлдав.
12 Сяньби- тэдний өвөг дээдэс нь эртний дунху нар. Сяньби аймгийн том холбоо МЭ 1 р зууны эцсээр
тогтсон. Тэдний хойчийн залгамжлагч нар нь шивэй, кидан зэрэг монгол аймгууд
13 Хань улс, Чу улс- Хятадын байлдаант улсуудын үеийн “МЭӨ 403-221” Хань, Чу улсуудыг хэлж байна.
Хань улс нь МЭӨ 403 онд байгуулагдсан.
14 Ухань- МЭӨ 208 онд Модун дун ху аймгийг бут цохиход Сяньби нарын өвөг дээдсийн зарим хэсэг Ухань
ууланд очиж нутагласнаар тэр уулын нэрээн Ухань хэмээх аймаг бий болсон.
15 Тайюань- Цинь “мэө 221-207” улсын үед байгуулагдаад, Хань улсын үе хүртэл байсан тойргийн нэр.
Одоогийн Шаньси мужийн төв хэсгийг эзэлж байсан.
Хань улсын Гао Зу16 хаан Хүннү улсыг байлдан ирсэнд, Модун хаан Гао Зу хааныг Бэтянь17
хэмээх хотод хааж, долоон өдөр болсонд, хүнд бэлэг бүргэж арайхийн хааснаас гарч,
Хань улс Хүннү улсад гүнжийг хүргэж, ураг бололцон жил бүр тогтмол алба хүргэж
байхаар гэрээ байгуулжээ.
Эцэст нь: А. Амарын “Монголын товч түүх ном” нь Монголын түүхийн судалгаанд үнэтэй
хувь нэмэр оруулсан бөгөөд түүх судлал хөгжөөгүй 1930д онд бичигдсэн гэхэд
сурвалжтай ажилласан байдал гаргалгааны хувьд мэрэгжлийн өндөр төвшинд бүтээгдсэн
гайхамшигт бүтээл юм. Өдгөө энэ номыг сурвалжын дайтай үнэлж Монголын түүхийн
сурвалж бичгүүд хэмээх ботид оруулан хэвлүүлсэн нь түүхчид бидний дунд хэр их нэр
хүндтэй зохиол болсон бэ гэдэг нь илхэн харагдаж байна. Энэхүү ном бүтээгдсэн
судалгааны концепц одоо хүртэл хэрэглэгдсээр байгаа бөгөөд. Монголчууд өвөг
дээдсийнхээ түүхийг Хүннү болон өмнөд хөршийн сурвалжуудад тэмдэглэгдсэн Ху нараас
эхлүүлэн бичих, олон жилийн төрт ёсны түүхтэй болход энэ номын гүйцэтгэсэн үүрэг
багагүй байгаа байхаа хэмээн бодож байна.
16 Гао Зу- “Өндөр өвөг” гэсэн утгатай цол. Хань улсыг үндэслэгч Лю Баныг анх өргөмжилсөн цол юм.
17 Бэтянь буюу Пинчэн- Хань улсын үед байгуулагдсан сяны (засаг захиргааны нэгж) нэр. Сяны гол хот
Шаньси мужийн Датун хотоос холгүй оршдог.

амарын товч түүх ном

  • 1.
    Түүх 4 курсЖ. Буяндэлгэр Түүхийн зангилаа асуудал А. Амарын “Монголын товч түүх” номон дахь Хүннү болон Ху нарын гарлын тухай: А.Амар: 1886 онд тэр үеийн Халхын Түшээт хан аймгийн Эрдэнэ дайчин засгийн хошуу, одоогийн Булган аймгийн Хангал сумын нутагт Анандын хүү болон төрсөн. Амарын эцэг Ананд нь хохь тайж байсан. Амарыг 12 нас хүрэхэд нь хошууны тамгын газрын дэргэдэх бичгийн сургуульд оруулсан. Амар монгол бичиг сайн сурсан төдийгүй Манж, Төвд хэл бичиг ч төсөөлдөг болсон. Манж чин улсын үед өөрийн хошууны тамгын газар, мөн алтны уурхайд бичээч, эх зохиогчоор ажилж байсан. • 1913 оноос Хаант Монголын Гадаад явдлын яам, Аймгийн чуулганд бичээч, эх зохиогч түшмэл, дэс түшмэлээр ажиллаж байгаад • 1917-1918 онд Монгол улсын хойд хил хязгаарыг харгалзан хамгаалсан тавин цэргийг захиран суусан • 1919 онд Хятадын цэрэг Монголд орж ирж Автономит эрхийг устгахад нутагтаа очиж хоёр жил орчим мал малласан • 1921 онд хувьсгал ялсаны дараа Нийслэл хүрээнээ ирж мөн оны намар Засгийн газрын түшмэлийн албанд томилогдсон. • 1930-1932 оны хооронд Шинжлэх ухааны хүрээлэнгийн дарга • 1932-1936 онд БНМАУ-н Бага хурлын тэргүүлэгчдийн дарга • 1936-1939 онд Монгол ард улсын Засгийн газрын ерөнхий сайдаар тус тус ажилласан. • 1939 онд эсэргүү хэрэгт гүтгэгдэн 3-р сарын 7нд болсон МАХН-ын Төв Хорооны Тэргүүлэгчдийн хурлаар орсон. • А.Амарыг ЗХУ-д хүргүүлэн хэргийг нь шалгуулж байгаад, 1941 оны 7-р сарын 10нд цаазаар аваачжээ. • 1960 онд ЗСБНХУ-н Ерөнхий прокурорын газар А.Амарын хэргийг хянан үзээд, уг хэрэгт тэр бээр холбогдолгүй хэмээн тогтоосныг үндэслэн, БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дэргэдэх Цагаатгах ажил эрхлэх комисс 1962 онд А.Амарыг хилс хэргээс цагаатгасан.
  • 2.
    Ху буюу Монголчуудынгаралын тухай: Нанхиад түүх, судруудад өгүүлэхдээ (1)“Үүнээс урагш таван мянга шахам жилийн үед Нанхиадын эн тэргүүний эзэн болох Фу Си1, Шэнь Нун2, Хуан Ди3 хэмээх гурван Хуангийн сүүлчийн Хуан Ди хаан нь Чингисийн төрсөн оноос урьд гурван мянга найман зуун тавин найман оноос эхэлж байсан бөгөөд түүний үед Хунь Юйг хойш хөөжээ” хэмээсэн ба Хунь Юй4 нь Монголын өвөг хэмээсэн байдаг. Энэ нь хэдийгээр Хятад төвт үзлийн үүднээс зохиогдсон домог хэдийч Хүннү болон Ху нарыг нэг гэдгийг Хятад газар эртнээс мэддэг байсан нь харагдаж байгаа юм. Энэхүү домгийн бас нэгэн хувилбар бол (2) Нангиад улсад Хуан Ди-гийн дараа Тан улс, Юй улс, Ся улс5 хэмээн байсан бөгөөд сүүлийн Ся улсын эцэс дэх Зе хааны хүү Шунь Вэй эцгийн олон эхнэрийг эм болгон авч, буруулан хойд талд, малыг дагаж нутаглан аж төрж, улсын нэрийг Хүннү хэмээн нэрийдэв. Энэ нь Монгол улс мөн хэмээжээ. Мөн Ся улсын дараагаар Шан улс, Жоу улс, хоёр байсан бөгөөд Шан улс нь Монголын Гүйфань, Жоу улс нь Зиньжун ба Шаньжун хэмээн нэрийдэж байв хэмээжээ. Жоу улс мөхөхөд Цинь улсын зэрэг долоон анги хэсэг улс болсон бөгөөд түүний явдлын тэмдэглэлд мөнхүү 7 улсын доторх Цинь улс, Жао улс, Янь улс гурав нь Монгол лугаа зах нийлэн суужээ. Цинь улс, Ицюй6-г дуусгаж, Лунси газрын хойд Шаньжюнь- ий газарт орд хот цогцлоон Монголыг халхалжээ. 1 Фу Си- эртэний хятадын домгийн баатар. Могой биетэй хүн дүрстэй. Энэ домогт хүмүүс анх загасны тор яаж нэхэж сурсан, зэрлэг амьтадыг хэрхэн гаршуулсан, анх хөгжмийн зэмсэг хийснийг өгүүлдэг бөгөөд Фу Си-г ханз (хятад) үсгийн зохиогч хэмээн домоглодог. 2 Шэнь Нун- Эртний хятадын домгийн баатар . Бух толгойтой хүн дүрстэй. Газар тариаланг үндэслэгч, хүмүүсийн хооронд хүнсний бүтээгдэхүүний солилцоо арилжааг зохион байгуулагч хэмээн домоглодог 3 Хуан Ди- Эртний Хятадын домгийн баатар үгчилбэл Шар хаан гэсэн үг. Шар хааны домогт хүмүүс нум сум, ваар сав хийж, хувцас хунар, гоёл чимэглэлийг хэрэглэх болсон. Зам харгуй тавьж сурсан тухай маш уран дүрслэлтэйгээр өгүүлдэг. 4 Хунь Юй- Ся улсын (МЭӨ 2140-1711) сүүлийн эзэн хаан Люй Гуй (Зе) маш харгис хүн байсан учир Шан улсын (МЭӨ 1711-1066) эзэн Тан түүнийг довтлон дийлээд Мин Тао гэдэг газар цөлсөн. Тэр тэндээ 3 жил болоод үхэхэд хүү Хунь Юй нь Зегийн татвар эмтэй гэрлэн умар зүг явж мал маллан нүүдэллэн амьдрах болсон. Тэднийг хятадууд Хүннү гэдэг гэсэн Хятадын домог байдаг. 5 Ся улс- Хятад угсаатан бүрэлдэн тогтох үеийн эртний улсын нэрийг Ся гэдэг. Домгийн аястай Ся улс МЭӨ 2140-1711 оны үед оршиж байсан хэмээдэг Ся улс мөхсөний дараа Шан улс тогтжээ. 6 Ицюй- Хятадын хавар намрын улсын “мэө 770-403” үед баруун жун аймгуудын дунд аймгийн холбоод байгуулагдаж байсаны хамгийн томоохон нь юм. Хятадын Цинь улстай МЭӨ III зууныг хүртэл байлдаж дайтах зэргээр харилцаж байгаад МЭӨ 314 онд Цинь улсад эзлэгдсэн.
  • 3.
    Жао улсын УЛин Ван хойд Лин ху7, Лоу фань-г эвдэж, Ди газраас Шинь шань Гаоцюэ газарт хүртэл орд хот цогцлоожээ. Түүний хойно Янь улс Дун ху8-г дарж, мянганы газар илүү хөөж мөн, орд хот цогцлоож Монголыг халхалсан. Цинь Ши хуан нь бусад зургаан улсыг мөхөөж, бүгдийг хамтатгасан Их цинь хэмээх улс байгуулж, Цинь улсын төрийг Жи Ху мөхөөнө гэсэн үгийг итгэж өөрийн жанжин Мэн Тянь9-д гучин түмэн цэрэг өгч, Хүннүг алс умар хөөж, урьд байгуулсан урт цагаан хэрмийг засамжлан баруун Линь Тао газраас зүүн Ляодунгийн газарт хүртэл урт нь түмэн илүү газар цогцлоов хэмээсэн бөгөөд энэхүү хэрмийг Чингисийн өмнө 1375 онд төгссөн. Сурвалжуудад дуридагдсан эдгээр мэдээнүүд нь Ху нарын Хятадтай хэрхэн харилцаж дайтаж байсан болох мөн хаагуур нутаглаж байсан зэрэг газар орны байрлалыг тодруулахад нэн чухал баримт болж байгаа юм. Нанхиадууд Монголыг эртнээс Ху хэмээн нэрлэж Дун ху “зүүн монгол”, Лин ху “баруун монгол” хэмээн ялган таниж байсан нь шалгаж үзэхүйд ташаагүй үнэн бөгөөд ... Үүнд Монгол үндэстэн дээр дурдсан олон нэр ялангуяа Ху хэмээх нэрээр нэрлэгдэж хэдэн мянган жилийн өмнөөс эхлэн Дорнод Азийн судар түүхэнд тэмдэглэгдсээр ирсэн тул Монголчууд чухам хаанаас үүсэн гарсан явдлыг мэдэх хэрэгтэй болно. Үүнд хоёр зүйлийн өгүүлэл байдаг.* 1. Нанхиадууд болбоос дээр дурдсан Хуньюй ба Шунь-вэй зэрэг олон аймгуудыг Нанхиадаас гаралтай хэмээн үздэг тул Монголыг Нанхиадаас гаралтай хэмээдэг ажгуу. Нанхиад нь Хуан Ди хааны үрс олныг авч, умард газар очиж Монгол лугаа нийлэв хэмээвээс эрх биш тийм бус үгүй гэх газаргүй боловч тийнхүү Монгол үндэстэн болов гэсэн нь хараахан сэжигтэй байна. Монгол үндэстэн зүс царайны байдлаар хэдий нанхиадтай төстэй боловч хэлний талаар чанх өөр байна. Эхэн үедээ нанхиад хэлтэй байгаад сүүлд мартав хэмээх боловч Монгол хэлийг сүүлийн үед шинээр зохиож сурав хэмээн хэлж үл болно. Тиймээс эртнээс монгол хэлээр хэлэгч нэгэн хэсэг үндэстэн байсан нь илэрхий тул Нанхиадаас гаралтай хэмээх нь ташаа өгүүлэл мэт санагдана. 2. Эртэнээс нааш аман өгүүлэл ба өөрсдийн түүх зохиолуудад Монголын уг гарлыг баруун зүгээс ирсэн хэмээдэг хийгээд, бас ч Чингис хааны хориод үеийн дээд өвөг болох Бөртэ Чиног баруун зүгэс ирсэн гэх бөгөөд Төвд, Энэтхэгийн хаадын үр салбар хэмээжээ. Үүнд Бөртэ Чиног Төвд, Энэтхэгээс гаралтай хэмээн итгэх баримтгүй боловч бас баруун зүгээс ирсэн Энэтхэг угсаатай гэдэг нь эрхбиш нэг учир шалтгаантай амуй. ... 7 Лин- ху баруун Монголын нэр, 8 Дун ху хэмээгч зүүн Монгол 9 Мэн Тянь- Цинь улсын цэргийн жанжин МЭӨ 215 онд Цинь Ши хуаны зарлигаар Ордос хавьд нутаглаж байсан Хүннү уруу довтолж, Ордосоос шахан гаргасан. Цинь Ши хуаныг нас барсны дараа тэр ордны хуйвалдаанд өртөж, Ягжоу хотод хоригдож байгаад амиа хорлон нас барсан.
  • 4.
    Энэтхэг, Төвд нарболбоос Монголыг эртээс нааш Хор буюу Согбу хэмээн нэрийднэ. Тэр Хор хэмээх үндэстэн нь Энэтхэгийн баруун хойно бүхий Моугал аймгаас тасарч, зүүн зүгт очиж суусан гэдэг бөгөөд энэ тухай зохиолуудад Төвдийн баруун хойд Ари, хэмээх орон ба Ладаг хэмээх орноос баруун хойдод аху их цаст уул ба талыг өнгөрвөөс Ли хэмээх Бухарын орон буй ба түүнээс нааш Их цаст уулыг өнгөрвөөс Энэтхэгийн дотор багтсан монгол аймгуудын Их ху хан хэмээх байсан бөгөөд орон түүнд Энэтхэг хийгээд Хор, Сог хэмээх Монгол үндэстэн холилдон байсан. Ху хаанаас хойд зүгт Мусулман Балаг буюу Бухар бий. Тогарын баруун хойд Сер голын зүүн хийгээд баруун захад хор, сог хэмээх Монголын аймаг сууна. Шар мөрний зүүн хийгээд Тогарын хойд захад Хиргис, Хасаг хоёр аймаг байх ба тэд нар Мухаммедийн сурталтай бөгөөд эсгий гэр барьж, малаар амьдрагч нар болно. Хасагийн орны зүүн өмнө бүхий Балхаш нуурын өмнөд захаар маш олон өөр овогтой монгол аймгууд суусны дотор Бөртэ хэмээх овогт Монгол аймаг буй. Түүний хүмүүс ч майхан, гэр тэргүүтэнд сууж малын ажилаар амьдарна. Моугал хэмээх нь түрэгийн дотор багтана. Энэтхэгийн тэрхүү Моугал ба одоогийн Монгол хэмээх хоёр үг сунжирсанаас бус үндсэндээ нэг нэр болно хэмээсэн ба Монгол үндэстний язгуурын орон нь Энэтхэгийн хойд захын уул, ойнууд мөн бөгөөд удаа дараагаар тасарч гарсаар үүнд оршин суусан амуй. Нанхиадын Хан улсын 14-р Мин Ди хааны үед Энэтхэгийн газар жуулчлан очсон эрдэмтэн Фа Сян10-ны замын бичигт: “Шан Энь Фу-гаас баруун зүгт гарч уул гол бэрх олныг өнгөрөөд Хятад, Төвд, Монгол гурвын завсар дахь Дуньхуанд хүрэв. Тэндээс Монголын их элст гол, талыг 17 өдөр гэтлээд Уйгурын хааны оронд хүрэв. Түүнээс баруун хойш 15 хоног яваад Учагийн оронд хүрэв. Түүнээс баруун өмнө зүгт ... 35 хоног яваад Хотон буюу Ли хэмээх оронд хүрэв. Тэндээс гарч 25 хоног явж Цухоу хэмээх оронд хүрэв. Энэ нь Сог хэмээх өмнө монгол аймгийн их Ху ханы орон мөн. Фа Сяны явсанаас хойш гурван зуугаад жилийн орчим “Тан улсын эрдэмт лам Тансан мөнхүү Энэтхэгт явсны замын бичигт Дуньхуан ба Монгол, Уйгурын орноор дамжсаар Монголын их Ху ханы оронд хүрэв хэмээсэн” байдаг. Үүнд дээр дурдсан зүйлүүд шинжлэх ухааны талаар шалган боловсруулаагүй боловч газар орон, овог үндэстэн, хүний нэрийг тэмдэглэснээс үзвээс огт үндэсгүй зүйл хэмээж үл болно. Дээрх зүйлсээс дараах гаргалгааг А. Амар хийсэн байна: 1. Монгол болбоос Түрэгийн нэг төрөл хэмээдэг бөгөөд дээр дурдсан зүйлүүдээс хархад Түрэг ба монгол үндэстэн нь эрт цагт Төвд, Энэтхэгийн умард талаар нутаглаж байсаар, түүнээс зүүн зүгт ирж Хүннү хэмээх улс байгуулж, зарим хагас нь мөн тэндээ үлдэж тэр мэт олон өөр нэртэй олон хэсэг аймаг байсан хэрэг мэт болно.11 10 Фа Сянь- Хятад орноос харь оронд одож мөргөл үйлдэгчдийн эхийг тавьсан хүн. 399 онд есөн шавийн хамт баруун хязгаараар дамжин Энэтхэг хүрж далайн замаар 15 жилийн дараа эх орондоо ирсэн. 11 А.Амар Монголын товч түүх.УБ.2006.34-35тал.
  • 5.
    2. Монгол Түрэгнь хэл ба түүхийн талаар ойр боловч нэг үндэстэн нэг хэлтэн бус юм. Монгол хэмээх үндэстний уг гарал нь баруун зүггээс ирсэн бөгөөд Энэтхэгийн умард дахь мусулман язгууртны доторх Моугал хэмээх аймгаас тасарч гарсан байж болох ажгуу. 3. Төвдүүд болбоос Монголыг эртээс Хор хэмээн нэрлэдэг одооч Хор гэж нэрлэсээр буй. Тэр Хор хэмээдэг Монгол нь Энэтхэгийн баруун хойноос цацарч Төвдийн хойгуур зүүн зүг тархан суусан хэмээдэг нь мөн л Монгол үндэстэн баруун зүгээс гаралтай болохыг илэрхийлдэг. 4. Эдгээрээс үзвэл Монгол үндэстэн нь Нанхиадаас гаралтай хэмээх нь даруй сэжигтэй бөгөөд харин ч Энэтхэгээс гаралтай мэт ажгуу. 5. Монголын эрт язгуураас түүх судар дээр гардаг Гэсэр хаан хэмээхийн үед байсан Шарай голын гурван хааны Цагаан гэрт хаан нь монгол үндэстэн мөн байсан ба түүний хот орны үлдэгдэл Төвдийн дорно өмнөх Ханба хэмээх газрын Буруцу хэмээх голд буй бөгөөд түүний үлдэгдэл Цагаан Монгол хэмээх үндэстэн одоо ч тэнд сууж буй. 6. Хан улс ба Хүннү улсын үед Энэтхэгт жуулчлан очсон Фа Сяны бичигт Их Ху ханы газарт хүрэв хэмээсэн нь тэнд язгуураас сууж байсан буюу эсүл замын зуур хоцорч тэнд байсан монгол үндэстний нэг салбарын дотор хүрсэн мэт амуй. 7. Монгол үндэстний зарим нь маш эрт тасарч гараад Зүүн Хянганы нуруу хүртэл хэсэг хэсгээр тасран тархаж суусан мэт бөгөөд язгуурын нутагт үлдэгсэд ба зам зуур хоцрогсод нь уван цуван ирж нийлсэн буюу зарим үлдэгсэд нь бусад үндэстний эзэрхийлэл ба соёл боловсрол, аж ахуйд татагдан орж өөрийн үндэс угсаа, үг хэлээ мартахад хүрсэн хэмээлтэй. 8. Монголын үсэг бичиг, соёл боловсрол, шашин шүтлэг нь анх цагт Нанхиад ба Төвдөөс уламжилсан бус, Энэтхэг ба Согд уйгур нараас уламжилсан байна. Хүннү нарын гаралын тухай өгүүлэхдээ: Нанхиад олон сударт Хүннү улс нь Монголын өвөг мөн хэмээн тэмдэглэгдсэн байдаг ч зарим эрдэмтэд булшнаас олдсон Хүннү болов уу гэмээр хүмүүсийн бие өндөр, хамар гувгар байх бөгөөд Монгол лугаа адилгүй мэт хэмээсэн. Хүннүгийн үед байсан Нанхиадын нэгэн хаан Хүннү хүмүүсийн толгойг авах тушаал гаргасан учир өндөр гувгар хамартай Нанхиад иргэн их л алагдав гэсэн байдаг. Мөн Жинхэнэ Хор монголын нэгэн нутгын дарга Хүннү хүний толгойг авч тушаахаар Нанхиад лугаа гэрээ байгуулсан зэргээс Хүннү нь түрэг байсан хэмээдэг. Европын зарим нэгэн судар зохиол дээр Хүннү хэлний хоцорсон хэлний зүйл хориод үг Нанхиад үсгээр тэмдэглэгдсэн байхыг олонх нь Түрэг үг хэмээсэн боловч дараа өөр нэгэн эрдэмтэн нягтлаад олонх нь Монгол үг хэмээв.
  • 6.
    Цинь Ши хуаннь бусад зургаан улсыг мөхөөж, бүгдийг хамтатгасан Их цинь хэмээх улс байгуулж, Цинь улсын төрийг Жи Ху мөхөөнө гэсэн үгийг итгэж өөрийн жанжин Мэн Тянь-д гучин түмэн цэрэг өгч, Хүннүг алс умар хөөж, урьд байгуулсан урт цагаан хэрмийг засамжлан баруун Линь Тао газраас зүүн Ляодунгийн газарт хүртэл урт нь түмэн илүү газар цогцлоов хэмээсэн бөгөөд энэхүү хэрмийг Чингисийн өмнө 1375 онд төгссөн. А.Амарын гаргалгаа: 1. Хүннү улс нь нэгэн үндэстний нэгдэл хүчээр байгуулагдсан бус хэд хэдэн өөр үндэстэн багтаж байсан ба эцэстээ олон анги шаньюй буюу Ху ханууд өргөмжлөгдөж бутарсан явдлаас илэрхий байна. Нанхиад судруудад монголын Сяньби12 ба Тоба улсын явдлыг тэмдэглэсний дотор баруун Хань13 улсын үед Хүннү улсын харьяат бөгөөд Хүннү улсын хаан Модуны үед зүүн этгээдэд олон аймаг харилцан байлдаж, нэгэн хэсэг аймаг буруулж хойш одож Сяньби Ухань хоёр ууланд оршин сууж Дун ху “зүүн монгол” хэмээн нэрлэгдэж Сяньби, Ухань14 хоёр улс болсон бөгөөд Тоба овог Сяньби улсын харъяат сүтао хэмээх аймаг байжээ. 2. Учир иймийн тул Нанхиад эрдэмтэн нараас Хүннү нь Монголын өвөг мөн хэмээсэн нь зөв бөгөөд Монголын түүхийг Хүннү улсаас үүсгэл болгох явдал аргагүй зүйтэй хэрэг мөн. Хүннү улсын анхны хаан нь Түмэн хэмээх нэртэй Шаньюй цолтой хүн агсан ажгуу. Ахмад хөвүүн нь Модун боловч Түмэн хаан бага яньжийн эрхэнд орж хаан ширээг бага яньжигаас гарсан хүүд өгсүгэй хэмээвээс Модун хилэгнэж эцэг Түмэн хаан ба бага яньжийг хүүгийн хамт алан хаан ширээнд суусан. Модун Дун ху хэмээх зүүн монголыг эзлээд баруун зүгт Хатан голын баруун этгээдэд бүхий Юйвэйди хэмээх улсыг байлдан эзэлсэн. Бас өөрийн хуучин нутаг байгаад Нанхиадад эзлэгдсэн газрыг эргүүлэн авсанаас гадна умардад Байгал далай, өрнөдөд баруун Алтай хүртэл хураан дагуулсан бөгөөд түүний доторх улс аймаг маш олон болой. Мөн Хань улс, Чу улс* харилцан байлдах чөлөөг үзэж гучин түмэн цэрэг авч Хань улсыг байлдаж түүний жанжин Ваншанийг дагуулан авч, Тайюань15 хотыг байлдав. 12 Сяньби- тэдний өвөг дээдэс нь эртний дунху нар. Сяньби аймгийн том холбоо МЭ 1 р зууны эцсээр тогтсон. Тэдний хойчийн залгамжлагч нар нь шивэй, кидан зэрэг монгол аймгууд 13 Хань улс, Чу улс- Хятадын байлдаант улсуудын үеийн “МЭӨ 403-221” Хань, Чу улсуудыг хэлж байна. Хань улс нь МЭӨ 403 онд байгуулагдсан. 14 Ухань- МЭӨ 208 онд Модун дун ху аймгийг бут цохиход Сяньби нарын өвөг дээдсийн зарим хэсэг Ухань ууланд очиж нутагласнаар тэр уулын нэрээн Ухань хэмээх аймаг бий болсон. 15 Тайюань- Цинь “мэө 221-207” улсын үед байгуулагдаад, Хань улсын үе хүртэл байсан тойргийн нэр. Одоогийн Шаньси мужийн төв хэсгийг эзэлж байсан.
  • 7.
    Хань улсын ГаоЗу16 хаан Хүннү улсыг байлдан ирсэнд, Модун хаан Гао Зу хааныг Бэтянь17 хэмээх хотод хааж, долоон өдөр болсонд, хүнд бэлэг бүргэж арайхийн хааснаас гарч, Хань улс Хүннү улсад гүнжийг хүргэж, ураг бололцон жил бүр тогтмол алба хүргэж байхаар гэрээ байгуулжээ. Эцэст нь: А. Амарын “Монголын товч түүх ном” нь Монголын түүхийн судалгаанд үнэтэй хувь нэмэр оруулсан бөгөөд түүх судлал хөгжөөгүй 1930д онд бичигдсэн гэхэд сурвалжтай ажилласан байдал гаргалгааны хувьд мэрэгжлийн өндөр төвшинд бүтээгдсэн гайхамшигт бүтээл юм. Өдгөө энэ номыг сурвалжын дайтай үнэлж Монголын түүхийн сурвалж бичгүүд хэмээх ботид оруулан хэвлүүлсэн нь түүхчид бидний дунд хэр их нэр хүндтэй зохиол болсон бэ гэдэг нь илхэн харагдаж байна. Энэхүү ном бүтээгдсэн судалгааны концепц одоо хүртэл хэрэглэгдсээр байгаа бөгөөд. Монголчууд өвөг дээдсийнхээ түүхийг Хүннү болон өмнөд хөршийн сурвалжуудад тэмдэглэгдсэн Ху нараас эхлүүлэн бичих, олон жилийн төрт ёсны түүхтэй болход энэ номын гүйцэтгэсэн үүрэг багагүй байгаа байхаа хэмээн бодож байна. 16 Гао Зу- “Өндөр өвөг” гэсэн утгатай цол. Хань улсыг үндэслэгч Лю Баныг анх өргөмжилсөн цол юм. 17 Бэтянь буюу Пинчэн- Хань улсын үед байгуулагдсан сяны (засаг захиргааны нэгж) нэр. Сяны гол хот Шаньси мужийн Датун хотоос холгүй оршдог.