АЛБАН БИЧГИЙН БҮТЭЦ, БҮРДЭЛ 
XIII-XIV зууны үеийн албан бичгийн дурсгалууд, мөн XVII зуунаас хойшхи үеийн архивын баримтуудаас харахад Монголчууд албан бичгийг боловсруулахдаа дараах журмыг нарийн баримталж байсан гэж хэлж болохоор байна. Үүнд: 
1. Мөр хоорондын зай: Бичгийн мөр хоорондын зай нь нарийн тогтоогүй боловч жигд бичих ба үгийн хойш, урагш татсан эвэр, сүүл, шилбэ, нум, хаялага болон цэг тэмдгүүдийг өмнөх ба дараагийн мөрний үг, үсгэнд шүргүүлээгүй, тулгаж бичдэггүй байжээ. 
2. Бичвэрийн байрлал: Бичвэрийг цаасны дээд талд 2-5см, доод талд 1-3см орчим зайтай байрлуулж бичдэг байсан ба нугалбар бичгийн нэг нугалаанд дунджаар 5-7мөр, айлтгал бичгийг 5 мөрөөр бичиж байсан байна. 
3. Мөр тэтгэх: Нийтээр дагаж бэлэгшээдэг, хаан, айлтгал, зарлиг, соѐрхол, Богд хаан, гэх мэт үгс болон нэр хүндтэй хүний цол хэргэм зэргийг бүтэн үгээр, эсвэл үеэр нь бичвэрийн мөрний эхнээс тэтгэж /мөрнөөс дээш өргөж/ бичдэг. 
4. Мөр даршуулах: Албан бичиг, захидалд зэрэг дэв, албан тушаалаар ижил хүмүүс болон улс орны нэрийг нэгэн мөрөнд цувуулан бичих бус, харин зэрэгцээ эгнүүлэн бичдэг байсан байна. 
5. Мөр дарах: /догол мөрнөөс бичих/-ыг цээрлэж, зөвхөн хувь хүний гаралтай, өршөөл гуйсан бичиг зэрэгт өчүүхэн боол наймайг өршөө гэх мэтээр бичих тохиолдолд өчүүхэн боол гэдэг үгийг мөр дарж бичих ба бусад тохиолдолд ховор хэрэглэдэг байсан. 
6. Мөрийн эх: Сул үг, дагавар, холбоосыг мөрийн эхэнд гаргаж бичдэггүй байсан. 
7. Тогтсон үг: Албан бичгийн эхлэл ба төгсгөлд тогтсон үг хэллэг хэрэглэдэг байсан. 
Албан бичиг /нугалбар бичиг/-ийн бүтцийг толгойн, бичвэрийн, баталгааны гэсэн 3 үндсэн хэсэгт хуваан үзэж болно. 
Албан бичгийн толгойн хэсгийн бүрдэл: Явуулсан нугалбар бичгийн эхний сул хуудасны дээд талын дунд хэсэгт өргөх бичиг, айлтгах бичиг, өргөн илгээх бичиг, тушаах бичиг, явуулах бичиг гэх мэтээр баримт бичгийн нэрийг бичиж тамга дардаг байсан ба албан бичигт гарчиг зохион бичдэггүй байжээ. 
Тухайн бичгийг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан тусгай цаасан дээр нүүр гуу дарж, өмнө нь залган наадаг байсан ба энэ нь уг бичгийг албан ѐсоор хүлээн авсныг гэрчлэх ба өнөөгийн албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд ашиглагдаж буй баримт бичгийг байгуулагад хүлээн авсан өтухай тэмдэглэлтэй агуулга зорилгын хувьд ижил юм 
Бичвэрийн хэсгийн бүрдэл: бичвэр нь эхлэл, агуулга, төгсгөл гэсэн хэсэгтэй. 
- Бичгийн нэр 
- Тамга 
- Нүүр гуу 
Толгойн хэсэг 
- Эхлэл 
- Агуулга 
- Төгсгөл 
Бичвэрийн хэсэг 
- Мутрын тэмдэг 
- Тамга 
- Тэмдэг 
- Захирлага 
Баталгааны хэсэг
Бичвэрийн эхэнд “Түшээт хан аймгий суурин жагсааны туслагч Пунцагнамжил тушаалаар гаргасан дагалдан бичич Лхамсүрэн, Билгүүн нарын бичиг” гэх мэтээр илгээгчийг тодорхойлон бичээд дараа нь “Зарлигаар зарсан Хүрээнд сууж хэрэг шийтгэгч сайд, сайн бэйс танаа яамнаа өргөн мэдүүлэх учир” хэмэн хүлээн авах газар, тушаалтны нэр, цол хэргэмийг бичдэг байжээ. Зарим бичгүүдэд төрийн өндөр албан тушаалтныг хүндэтгэх үүднээс нэрийг нь бүтэн бичилгүй, зөвхөн эхний үеийг бичдэг байсан ажээ. 
Монголчууд ийнхүү албан бичгийг боловсруулахдаа харилцсан байгууллага, албан тушаалтны шинж байдлыг харгалзан тогтсон үг, хэллэг хэрэглэдэг байжээ. Үүнийг хүснэгтээр харуулбал: 
Харилцсан шинж 
Хэрэглэдэг үг хэллэг 
Албан бичгийн эхлэл 
Бичвэрийн эцэс 
Албан бичгийн төгсгөл 
Доод шатны газраас улсын яам, төлөөний сайд, жанжин, орон нутгийн удирдах газар гэх мэт дээд байгууллагатай харилцсан бол 
Танаа өргөн барих учир Өргөн мэдүүлэх учир Өргөх учир Мэдүүлэх учир Айлтгах учир 
Олдвоос Гуйх нь Байцаан толилуулья 
Үүний тул өргөн барив 
Үүний тул өргөн мэдүүлэв 
Өргөв 
Эрх тушаал, хэргэм зэрэг адил, бие биеэ харилцан хүндэтгэсэн байгууллаг, албна тушаалтантай харилцсан бол 
Танаа өргө нилгээх учир Өргөн явуулах учир 
Хянаж үзэж 
Танаа өргөн илгээв 
Үүний тул өргөн илгээв 
Эрх тушаал, хэргэм зэрэг адил байгууллага, албан тушаалтан ердийн байдлаар харилцсан бол 
Илгээх учир Явуулах учир 
Хянаж үзэж 
Илгээв 
Үүний тул илгэв Үүний тул явуулав 
Дээд газар, албан тушаалтнаас доош явуулж буй боловч хүлээн авах хүний цол хэргэм зэрэг өндөр тохиолдолд 
Тушаал илгээх учир Тушаал явуулах учир 
Хянаж үзэж 
Үүний тул тушаал илгээв 
Тушаал явуулав 
Дээд газар, албан тушаалтнаас доош газарт явуулсан бол 
Тушаах учир 
Байцаан үзэж 
Тушаав 
Үүний тул тушаав
Баталгааны хэсгийн бүрдэл: Албан бичгийн эхэнд ямар албан тушаал цолтой, хэн гэдг хүнээс, хааш нь явуулж буй бичиг болохыг тодорхой бичсэн тул баталгааны хэсэгт гарын үсэгд дурдаггүй байсан ба харин уг бичгийг хүлээн авсан хүн нэрээ бичиж, танилцав хэмээн бичгийн нүүрэнд тэмдэглэдэг байсан. Мөн явуулсан бичгийн үлдэх эхэд эх зохиогч түшшмэл нэрээ бичиж баталгаажуулдаг байжээ. Албан бичгийн бусад бүрдэл: Огноо: Байгууллагаас боловсруулан гаргасан албан бичгийн эцэст нэг нугалаас сул хуудас орхин, тэр хуудасны дунд хэсэгт огноог бичин тамга тэмдгээр баталгаажуулдаг байжээ. Зарим албан бичигт огноог сул хуудсанд бичилгүй, бичгийн төгсгөлтэй нь залгуулан бичсэн тохиолдол харагддаг. Доод шатны байгуулгаас дээд газар албан тушаалтанд явуулах “өргөх” бичигт огноог бүтэн “Монгол улсын олноо өргөгдсөний зургадугаа роны зуны тэргүүн сарын 15”бичнэ. Мөн бичиг боловсруулан явуулж буй байгууллага тамга, тэмдэггүй бол дээд газарт явуулах бичигт оны цол, сар, өдрийг заавал бүтэн бичих журамтай байжээ. Зарим харилцсан бичигт аль төрийнхийг бичилгүй зөвхөн он, сар, өдрийг бичсэн байдаг. Тамга, тэмдэг: Тамга, тэмдэг нь баримт бичгийг хууль ѐсны, хүчин төгөлдөр болохыг баталгаажуулдаг гол хэрэглэгдэхүүн юм. Монголчууд төрийн албан хэрэгт тамга хэрэглэх болсонтой холбогдох сонирхолтой, хоорондоо төстэй боловч яимгүй зөрүүтэй мэдээ Монголын нууц товчоо, Юань ши /юань улсын шүүх/ зэрэг сурвалжуудад тэмдэглэгдэн үлдсэн байдаг. 
1206 онд Тэмүүжинг хаан ширээнд суусны дараа бичгийн багш, тамганы сайд Тататунга цагаан хаш чулуун дээр сийлсэн төрийн тамгыг хуралдагсдад үзүүлэн “Мөнх тэнгэрийн хүчин дор Их Монгол улсын зарлиг ил булха иргэн дор хүрвээс биширтүгэй, аюутугай” хэмээн тамганы бичээсийг уншиж сонсгоод Чингис хаанд өргөн барьжээ. Энэхүү тамганы дардасны талаар дээр өгүүлсэн. Монгол улсын түүхэнд “Бага хаадын үе” хэмээн алдаршсан үе буюу 1370-1634 оныг хүртэл Монгол улсын хасбуу тамгыг 22 хаан атгасан тухай түүхэнд тэмдэглэгдсэн байна. 
Төрийн тамга нь Лигдэн хааныг хүртэл уламжлагдан ирсэн байна. Харин XVII зууны үеэс монголчууд албан бичигт тамга, захирлага, тэмдэг, мутрын тэмдэг зэргийг ялгаатай хэрэглэх болсон байна. 
Тамга нь дөрвөлжин хэлбэртэй, арслан, бар бариултай, 10х10см-ийн талбай бүхий ултай, гол төлөв алт, мөнгө, чулуу, хүрэл, цэс, гуулиар цутгаж үйлдсэн байдаг. Манжийн үеийн аймаг хошуудын тамганы нүүрний хэмжээ адил, 10,5х10,5 см, 2кг жинтэй, дардсанд манж, үсгээр хоѐр, монгол үсгээр хоѐр, бүгд дөрвөн мөрөөр хаанахын тамга болохыг өгүүлсэн нэгээс хоѐр мөр монгол бичээстэй байдаг. Тамгыг яамд, төлөөний сайд, халхын 4 аймгийн чуулган дарга нар, жанжингууд, жанжин, хошуу тамгын газрууд, шашны захиргаад хэрэглэдэг. 
Захирлагыг Хүрээ, Хиагтын заргачийн газар, зарим цэрэг, өртөө захирах газар, Богд хаант Монгол улсын үеийн яамдын зарим хэлтсүүд хэрэглэж байжээ. 
Тэмдгийг аймгийн жасааны хэргийг шийтгэгч засаг ноѐны туслагч нар, үржил сүрэг, малын дарга нар, Богд хаант Монгол улсын үед дотоодыг хамгаалах, цэргийг захирах түшмэл, шашны захиргааны доод газар хэрэглэж байсан байна. 
1911 онд Олноо өргөгдсөн Монгол улс байгуулагдсанаар Манж чин улсын үед хэрэглэж байсан тамга тэмдэг, сүлд далбааг өөрчилж, төрийн
уламжлал, үндэсний зан заншил, сүсэг бишрэлийг тусгасан тамга тэмдгийг шинээр үйлдэн хэрэглэх болсон юм. Халхын 4 аймаг, шавь мэт томоохон газруудад тамганыхаа үүсэл, хэв маягийг тодорхойлж, түүхчлэн бичиж, аймаг хошуугаар нь нэгтгэн хадгалдаг байсан. 
Эх зохиогч, түшмэд болон бичээч тамга, тэмдэг дарах газарт улаан зураасаар зурж тэмдэглэдэг байсан ба түүн дээр тамга тэмдгийг дардаг байсан. Ингэхдээ: Харилцсан албан бичгийн эхний сул хуудасны дээд талын дунд хэсэгт бичигдсэн “өргөх бичиг”, “айлтгах бичиг”, “явуулах бичиг”, “тушаах бичиг” зэрэг баримт бичгийн нэрний эхний 2-3 дахь үед Бичгийн нүүрэнд Бичгийн засвар, оруулг дээр Цаасны залгаасан дээр Оны цолын голлох үгийн хоѐр ба гуравдугаар үсгийн заагт тамганы дээд талыг шүргүүлж тус тус дардаг журамтай байсан байна. 
Монголчууд тамгыг төрийн бэлгэ тэмдэг хэмээн үздэг байсан ба түүнд ихэд хүндэтгэлтэй ханддаг байсан нь “тамга битүүмжлэх” ѐсноос харагддаг. Жил бүр нэг сарын хугацаагаар тамгыг тусгай хадаг самбаанд ороож, далд хийдэг байсныг “тамга битүүмжлэх буюу тамга амраах гэж хэлдэг байсан ба энэ үед үйлдэгдсэн баримт бичгүүдэд, тамга дарах ѐстой байрлалд “тамга битүүмжилсэ”, “тамга амарсан” гэж бичээд улаан өнгөөр зурж тэмдэглэдэг байжээ. Тамга битүүмжлэх гэдэг нь тамганыхаа үсэг дээр нь улаан цаас нааж хайрцаг дотор агуулж, гадуур нь улаан цаасан дээр Бадруулт төрийн төр нэр, тэдний өдрийн морин, хоних, үхэр, барс цагт тамгыг битүүмжилнэ гэж бичиж хайрцагтааа хэд хэд нааж тийзэлнэ. Мөн улаан торгон бүчин дээр мөн эл үгийг бичиж, хайрцагны өмнө унжуулна. Дараа нээх өдөр, улаан торгон бүчин дээр мөн сар өдрийг тавьж тамгыг нээнэ. Тамгыг битүүмжилсэн хайрцгаас гаргаж, хөдөө газарт хошууны тамгын газар бол хонины чонхор мах, боов жимсийг тавьж, мөргөн ѐсолдог боловч жанжин амбас хэрхдэг журамтайг яаж мэднэ. Тамгаа битүүжилснээс хойш албан тамгаа бичигт үл дарна хэмээн нилээд дэлгэрнгүй өгүүлжээ. Үүнээс үзэхэд тамга битүүмжлэх нь төрийн ѐслол хүндэтгэлийн шинжтэй арга хэмжээ байсан байна. 
Төрийн албан хэрэг хөтлөлтөд гарсан өөрчлөлтүүдтэй холбоотойгоор Монгол улсын анхдугаар Үндсэн хууль /1924он/-д “Улсын их хурлаас дараалан Засгийн газар олон яам, албан газрын тамгыг цөм дөрвөлжин бөгөөд нүүрний дунд соѐмбо, нүүрний хоѐр этгээдэд уул, газрын нэр сэлтийг үйлдүүлэн гүйцэтгүүлбэл зохино” хэмээн ажээ. 
Харин БНМАУ-ын төрийн байгууллагуудын тамга тэмдгийн уламжлалт дөрвөлжин хэлбэрийг 1930-аад оны дунд үеэс халж, дугуй хэлбэртэй тамга тэмдэг хэрэглэх болсон ба 1992 оны Үндсэн хуулиас хойш тамганы хэлбэр дахин уламжлалт дөрвөлжин хэлбэртэй болсон билээ. 
Баримт бичигт шугам хэрэглэж байсан нь “Монголчууд баримт бичигт тэр бүр шугам хэрэглэдэггүй байснаа 1850-иад оноос эхлэн албан бичгийг шугамтай цаасан дээрх үйлдэх болжээ”. Эхний үед удирдах дээд газрууд шугамтай цаас хэрэглэж байснаа хожим, хошуудад шугамтай цаас хэрэглэх болсон. Байгууллагын зэрэглэлээс хамаарч шугамны өнгө харилцан адилгүй байсан нь төрийн албан хэрэг хөтлөлтийн нарийн дэг жаягийг харуулдаг. 
Улаан шугамтай цаасыг яамд, төлөөний сайдын газар, жанжин зэрэг төрийн захиргааны удирдах газрууд, аймгийн чуулган даргын газар, хязгаарын сайд, төлөөний түшмэлийн газар, зарим алдар хүндтэй хошууд хэрэглэж байсан бөгөөд жирийн албан газрууд бор, бор шаргал, хүрэн өнгийн шугамтай цаас хэрэглэдэг байжээ.
Шугамтай цаасыг бэлтгэхийн тулд гэрэлтүүлгэн шугам, модон шугам, барласан шугам ашиглаж байжээ. Албан баримт бичигт хэрэглэж байсан, барласан шугам ашиглаж байжээ. Албан баримт бичигт хэрэглэж байсан муутуу цаас нь нимгэн учир гэрэлтүүлэн бичихэд тохиромжтой байсан. Модон шугамыг цаасөн дээр тавьж, өнхрүүлэн, тусгайлан зассан бал тугалганы ирмэгээр зурж шугамдана. Шугамны тал тус бүрийн зайг албан бичгийн мөр хоорондын зайтай яг тохируулдаг учир бичгийн мөр хоорондын зай ижил болдог. Арай хожуу үед баран шугам хэрэглэх болсон ба энэ нь шугам сийлсэн модон бар бөгөөд түүгээр ном барлах адил цаасыг олноор барлан шугамддаг байсан аж. Шугамтай цаасан дээр бичихдээ шугам давуулж буюу тээж бичээгүй, хоѐр шугамын хооронд бичсэн байдаг. Мөн албан бичигт цаасыг ч ялгаатай хэрэглэж байсан. Үүнд: нарийн ширхэгтэй цэвэр цагаан цаас буюу тайлан цаасыг Манжийн болон Богд хаанд илгээх айлтгал бичиг зэрэг чухал тохиолдолд хэрэглэж, жирийн үед ердийн муутуу цаасыг хэрэглэдэг байжээ. Эзэн хаан, төрийн тэргүүлэх хүмүүс таалал төгссөн үед улаан шугам хэрэглэх эрх бүхий байгууллагууд хар өнгийн шугамтай цаас хэрэглэхийн зэрэгцээ тамганы дардсыг улс даяар хөхөөр сольдог байсан нь ихээхэн сонирхолтой юм. Ийнхүү албан баримт бичиг бүрдүүлэх, цаасны хэмжээ, хэлбэр, цаасны шугамны өнгө, бичих дараалал зэргийг тодорхой заасан байдаг ба зөрчихийг хатуу хориглодог байжээ. Бийр, бэх, цаас, тамга тэмдгийг “бичиг бичих 4 эрдэнэ” гэдэг. Архивт хадгалагдаж буй, 1674 оноос хойш, XX зууны эхэн үе хүртэлх баримтуудын үйлдэгдсэн цаасны хүчил шүлтийн харьцаа /РН- ийн хэмжээ/ нь 6,5-7 байдаг. Ийм цаасыг хамгийн сайн чанартай цаас гэж үздэг. Мөн тэр үед бичсэн бэх нь усанд уусддаггүй, өнгө нь хувирдаггүй нь эрдэмтдийн сонирхлыг ихээхэн татдаг юм. Яаралтай бичиг: албан бичиг, захидлыг яаралтай ба энгийн гэж ангилна. Яаралтай бичгийг хэн боловч саатуулах эрхгүй байсан бөгөөд түүнийг ялгах тодорхой шинжүүд байсан. Үүнийг дараах зургаар харуулъя.

Lesson 5

  • 1.
    АЛБАН БИЧГИЙН БҮТЭЦ,БҮРДЭЛ XIII-XIV зууны үеийн албан бичгийн дурсгалууд, мөн XVII зуунаас хойшхи үеийн архивын баримтуудаас харахад Монголчууд албан бичгийг боловсруулахдаа дараах журмыг нарийн баримталж байсан гэж хэлж болохоор байна. Үүнд: 1. Мөр хоорондын зай: Бичгийн мөр хоорондын зай нь нарийн тогтоогүй боловч жигд бичих ба үгийн хойш, урагш татсан эвэр, сүүл, шилбэ, нум, хаялага болон цэг тэмдгүүдийг өмнөх ба дараагийн мөрний үг, үсгэнд шүргүүлээгүй, тулгаж бичдэггүй байжээ. 2. Бичвэрийн байрлал: Бичвэрийг цаасны дээд талд 2-5см, доод талд 1-3см орчим зайтай байрлуулж бичдэг байсан ба нугалбар бичгийн нэг нугалаанд дунджаар 5-7мөр, айлтгал бичгийг 5 мөрөөр бичиж байсан байна. 3. Мөр тэтгэх: Нийтээр дагаж бэлэгшээдэг, хаан, айлтгал, зарлиг, соѐрхол, Богд хаан, гэх мэт үгс болон нэр хүндтэй хүний цол хэргэм зэргийг бүтэн үгээр, эсвэл үеэр нь бичвэрийн мөрний эхнээс тэтгэж /мөрнөөс дээш өргөж/ бичдэг. 4. Мөр даршуулах: Албан бичиг, захидалд зэрэг дэв, албан тушаалаар ижил хүмүүс болон улс орны нэрийг нэгэн мөрөнд цувуулан бичих бус, харин зэрэгцээ эгнүүлэн бичдэг байсан байна. 5. Мөр дарах: /догол мөрнөөс бичих/-ыг цээрлэж, зөвхөн хувь хүний гаралтай, өршөөл гуйсан бичиг зэрэгт өчүүхэн боол наймайг өршөө гэх мэтээр бичих тохиолдолд өчүүхэн боол гэдэг үгийг мөр дарж бичих ба бусад тохиолдолд ховор хэрэглэдэг байсан. 6. Мөрийн эх: Сул үг, дагавар, холбоосыг мөрийн эхэнд гаргаж бичдэггүй байсан. 7. Тогтсон үг: Албан бичгийн эхлэл ба төгсгөлд тогтсон үг хэллэг хэрэглэдэг байсан. Албан бичиг /нугалбар бичиг/-ийн бүтцийг толгойн, бичвэрийн, баталгааны гэсэн 3 үндсэн хэсэгт хуваан үзэж болно. Албан бичгийн толгойн хэсгийн бүрдэл: Явуулсан нугалбар бичгийн эхний сул хуудасны дээд талын дунд хэсэгт өргөх бичиг, айлтгах бичиг, өргөн илгээх бичиг, тушаах бичиг, явуулах бичиг гэх мэтээр баримт бичгийн нэрийг бичиж тамга дардаг байсан ба албан бичигт гарчиг зохион бичдэггүй байжээ. Тухайн бичгийг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан тусгай цаасан дээр нүүр гуу дарж, өмнө нь залган наадаг байсан ба энэ нь уг бичгийг албан ѐсоор хүлээн авсныг гэрчлэх ба өнөөгийн албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд ашиглагдаж буй баримт бичгийг байгуулагад хүлээн авсан өтухай тэмдэглэлтэй агуулга зорилгын хувьд ижил юм Бичвэрийн хэсгийн бүрдэл: бичвэр нь эхлэл, агуулга, төгсгөл гэсэн хэсэгтэй. - Бичгийн нэр - Тамга - Нүүр гуу Толгойн хэсэг - Эхлэл - Агуулга - Төгсгөл Бичвэрийн хэсэг - Мутрын тэмдэг - Тамга - Тэмдэг - Захирлага Баталгааны хэсэг
  • 2.
    Бичвэрийн эхэнд “Түшээтхан аймгий суурин жагсааны туслагч Пунцагнамжил тушаалаар гаргасан дагалдан бичич Лхамсүрэн, Билгүүн нарын бичиг” гэх мэтээр илгээгчийг тодорхойлон бичээд дараа нь “Зарлигаар зарсан Хүрээнд сууж хэрэг шийтгэгч сайд, сайн бэйс танаа яамнаа өргөн мэдүүлэх учир” хэмэн хүлээн авах газар, тушаалтны нэр, цол хэргэмийг бичдэг байжээ. Зарим бичгүүдэд төрийн өндөр албан тушаалтныг хүндэтгэх үүднээс нэрийг нь бүтэн бичилгүй, зөвхөн эхний үеийг бичдэг байсан ажээ. Монголчууд ийнхүү албан бичгийг боловсруулахдаа харилцсан байгууллага, албан тушаалтны шинж байдлыг харгалзан тогтсон үг, хэллэг хэрэглэдэг байжээ. Үүнийг хүснэгтээр харуулбал: Харилцсан шинж Хэрэглэдэг үг хэллэг Албан бичгийн эхлэл Бичвэрийн эцэс Албан бичгийн төгсгөл Доод шатны газраас улсын яам, төлөөний сайд, жанжин, орон нутгийн удирдах газар гэх мэт дээд байгууллагатай харилцсан бол Танаа өргөн барих учир Өргөн мэдүүлэх учир Өргөх учир Мэдүүлэх учир Айлтгах учир Олдвоос Гуйх нь Байцаан толилуулья Үүний тул өргөн барив Үүний тул өргөн мэдүүлэв Өргөв Эрх тушаал, хэргэм зэрэг адил, бие биеэ харилцан хүндэтгэсэн байгууллаг, албна тушаалтантай харилцсан бол Танаа өргө нилгээх учир Өргөн явуулах учир Хянаж үзэж Танаа өргөн илгээв Үүний тул өргөн илгээв Эрх тушаал, хэргэм зэрэг адил байгууллага, албан тушаалтан ердийн байдлаар харилцсан бол Илгээх учир Явуулах учир Хянаж үзэж Илгээв Үүний тул илгэв Үүний тул явуулав Дээд газар, албан тушаалтнаас доош явуулж буй боловч хүлээн авах хүний цол хэргэм зэрэг өндөр тохиолдолд Тушаал илгээх учир Тушаал явуулах учир Хянаж үзэж Үүний тул тушаал илгээв Тушаал явуулав Дээд газар, албан тушаалтнаас доош газарт явуулсан бол Тушаах учир Байцаан үзэж Тушаав Үүний тул тушаав
  • 3.
    Баталгааны хэсгийн бүрдэл:Албан бичгийн эхэнд ямар албан тушаал цолтой, хэн гэдг хүнээс, хааш нь явуулж буй бичиг болохыг тодорхой бичсэн тул баталгааны хэсэгт гарын үсэгд дурдаггүй байсан ба харин уг бичгийг хүлээн авсан хүн нэрээ бичиж, танилцав хэмээн бичгийн нүүрэнд тэмдэглэдэг байсан. Мөн явуулсан бичгийн үлдэх эхэд эх зохиогч түшшмэл нэрээ бичиж баталгаажуулдаг байжээ. Албан бичгийн бусад бүрдэл: Огноо: Байгууллагаас боловсруулан гаргасан албан бичгийн эцэст нэг нугалаас сул хуудас орхин, тэр хуудасны дунд хэсэгт огноог бичин тамга тэмдгээр баталгаажуулдаг байжээ. Зарим албан бичигт огноог сул хуудсанд бичилгүй, бичгийн төгсгөлтэй нь залгуулан бичсэн тохиолдол харагддаг. Доод шатны байгуулгаас дээд газар албан тушаалтанд явуулах “өргөх” бичигт огноог бүтэн “Монгол улсын олноо өргөгдсөний зургадугаа роны зуны тэргүүн сарын 15”бичнэ. Мөн бичиг боловсруулан явуулж буй байгууллага тамга, тэмдэггүй бол дээд газарт явуулах бичигт оны цол, сар, өдрийг заавал бүтэн бичих журамтай байжээ. Зарим харилцсан бичигт аль төрийнхийг бичилгүй зөвхөн он, сар, өдрийг бичсэн байдаг. Тамга, тэмдэг: Тамга, тэмдэг нь баримт бичгийг хууль ѐсны, хүчин төгөлдөр болохыг баталгаажуулдаг гол хэрэглэгдэхүүн юм. Монголчууд төрийн албан хэрэгт тамга хэрэглэх болсонтой холбогдох сонирхолтой, хоорондоо төстэй боловч яимгүй зөрүүтэй мэдээ Монголын нууц товчоо, Юань ши /юань улсын шүүх/ зэрэг сурвалжуудад тэмдэглэгдэн үлдсэн байдаг. 1206 онд Тэмүүжинг хаан ширээнд суусны дараа бичгийн багш, тамганы сайд Тататунга цагаан хаш чулуун дээр сийлсэн төрийн тамгыг хуралдагсдад үзүүлэн “Мөнх тэнгэрийн хүчин дор Их Монгол улсын зарлиг ил булха иргэн дор хүрвээс биширтүгэй, аюутугай” хэмээн тамганы бичээсийг уншиж сонсгоод Чингис хаанд өргөн барьжээ. Энэхүү тамганы дардасны талаар дээр өгүүлсэн. Монгол улсын түүхэнд “Бага хаадын үе” хэмээн алдаршсан үе буюу 1370-1634 оныг хүртэл Монгол улсын хасбуу тамгыг 22 хаан атгасан тухай түүхэнд тэмдэглэгдсэн байна. Төрийн тамга нь Лигдэн хааныг хүртэл уламжлагдан ирсэн байна. Харин XVII зууны үеэс монголчууд албан бичигт тамга, захирлага, тэмдэг, мутрын тэмдэг зэргийг ялгаатай хэрэглэх болсон байна. Тамга нь дөрвөлжин хэлбэртэй, арслан, бар бариултай, 10х10см-ийн талбай бүхий ултай, гол төлөв алт, мөнгө, чулуу, хүрэл, цэс, гуулиар цутгаж үйлдсэн байдаг. Манжийн үеийн аймаг хошуудын тамганы нүүрний хэмжээ адил, 10,5х10,5 см, 2кг жинтэй, дардсанд манж, үсгээр хоѐр, монгол үсгээр хоѐр, бүгд дөрвөн мөрөөр хаанахын тамга болохыг өгүүлсэн нэгээс хоѐр мөр монгол бичээстэй байдаг. Тамгыг яамд, төлөөний сайд, халхын 4 аймгийн чуулган дарга нар, жанжингууд, жанжин, хошуу тамгын газрууд, шашны захиргаад хэрэглэдэг. Захирлагыг Хүрээ, Хиагтын заргачийн газар, зарим цэрэг, өртөө захирах газар, Богд хаант Монгол улсын үеийн яамдын зарим хэлтсүүд хэрэглэж байжээ. Тэмдгийг аймгийн жасааны хэргийг шийтгэгч засаг ноѐны туслагч нар, үржил сүрэг, малын дарга нар, Богд хаант Монгол улсын үед дотоодыг хамгаалах, цэргийг захирах түшмэл, шашны захиргааны доод газар хэрэглэж байсан байна. 1911 онд Олноо өргөгдсөн Монгол улс байгуулагдсанаар Манж чин улсын үед хэрэглэж байсан тамга тэмдэг, сүлд далбааг өөрчилж, төрийн
  • 4.
    уламжлал, үндэсний занзаншил, сүсэг бишрэлийг тусгасан тамга тэмдгийг шинээр үйлдэн хэрэглэх болсон юм. Халхын 4 аймаг, шавь мэт томоохон газруудад тамганыхаа үүсэл, хэв маягийг тодорхойлж, түүхчлэн бичиж, аймаг хошуугаар нь нэгтгэн хадгалдаг байсан. Эх зохиогч, түшмэд болон бичээч тамга, тэмдэг дарах газарт улаан зураасаар зурж тэмдэглэдэг байсан ба түүн дээр тамга тэмдгийг дардаг байсан. Ингэхдээ: Харилцсан албан бичгийн эхний сул хуудасны дээд талын дунд хэсэгт бичигдсэн “өргөх бичиг”, “айлтгах бичиг”, “явуулах бичиг”, “тушаах бичиг” зэрэг баримт бичгийн нэрний эхний 2-3 дахь үед Бичгийн нүүрэнд Бичгийн засвар, оруулг дээр Цаасны залгаасан дээр Оны цолын голлох үгийн хоѐр ба гуравдугаар үсгийн заагт тамганы дээд талыг шүргүүлж тус тус дардаг журамтай байсан байна. Монголчууд тамгыг төрийн бэлгэ тэмдэг хэмээн үздэг байсан ба түүнд ихэд хүндэтгэлтэй ханддаг байсан нь “тамга битүүмжлэх” ѐсноос харагддаг. Жил бүр нэг сарын хугацаагаар тамгыг тусгай хадаг самбаанд ороож, далд хийдэг байсныг “тамга битүүмжлэх буюу тамга амраах гэж хэлдэг байсан ба энэ үед үйлдэгдсэн баримт бичгүүдэд, тамга дарах ѐстой байрлалд “тамга битүүмжилсэ”, “тамга амарсан” гэж бичээд улаан өнгөөр зурж тэмдэглэдэг байжээ. Тамга битүүмжлэх гэдэг нь тамганыхаа үсэг дээр нь улаан цаас нааж хайрцаг дотор агуулж, гадуур нь улаан цаасан дээр Бадруулт төрийн төр нэр, тэдний өдрийн морин, хоних, үхэр, барс цагт тамгыг битүүмжилнэ гэж бичиж хайрцагтааа хэд хэд нааж тийзэлнэ. Мөн улаан торгон бүчин дээр мөн эл үгийг бичиж, хайрцагны өмнө унжуулна. Дараа нээх өдөр, улаан торгон бүчин дээр мөн сар өдрийг тавьж тамгыг нээнэ. Тамгыг битүүмжилсэн хайрцгаас гаргаж, хөдөө газарт хошууны тамгын газар бол хонины чонхор мах, боов жимсийг тавьж, мөргөн ѐсолдог боловч жанжин амбас хэрхдэг журамтайг яаж мэднэ. Тамгаа битүүжилснээс хойш албан тамгаа бичигт үл дарна хэмээн нилээд дэлгэрнгүй өгүүлжээ. Үүнээс үзэхэд тамга битүүмжлэх нь төрийн ѐслол хүндэтгэлийн шинжтэй арга хэмжээ байсан байна. Төрийн албан хэрэг хөтлөлтөд гарсан өөрчлөлтүүдтэй холбоотойгоор Монгол улсын анхдугаар Үндсэн хууль /1924он/-д “Улсын их хурлаас дараалан Засгийн газар олон яам, албан газрын тамгыг цөм дөрвөлжин бөгөөд нүүрний дунд соѐмбо, нүүрний хоѐр этгээдэд уул, газрын нэр сэлтийг үйлдүүлэн гүйцэтгүүлбэл зохино” хэмээн ажээ. Харин БНМАУ-ын төрийн байгууллагуудын тамга тэмдгийн уламжлалт дөрвөлжин хэлбэрийг 1930-аад оны дунд үеэс халж, дугуй хэлбэртэй тамга тэмдэг хэрэглэх болсон ба 1992 оны Үндсэн хуулиас хойш тамганы хэлбэр дахин уламжлалт дөрвөлжин хэлбэртэй болсон билээ. Баримт бичигт шугам хэрэглэж байсан нь “Монголчууд баримт бичигт тэр бүр шугам хэрэглэдэггүй байснаа 1850-иад оноос эхлэн албан бичгийг шугамтай цаасан дээрх үйлдэх болжээ”. Эхний үед удирдах дээд газрууд шугамтай цаас хэрэглэж байснаа хожим, хошуудад шугамтай цаас хэрэглэх болсон. Байгууллагын зэрэглэлээс хамаарч шугамны өнгө харилцан адилгүй байсан нь төрийн албан хэрэг хөтлөлтийн нарийн дэг жаягийг харуулдаг. Улаан шугамтай цаасыг яамд, төлөөний сайдын газар, жанжин зэрэг төрийн захиргааны удирдах газрууд, аймгийн чуулган даргын газар, хязгаарын сайд, төлөөний түшмэлийн газар, зарим алдар хүндтэй хошууд хэрэглэж байсан бөгөөд жирийн албан газрууд бор, бор шаргал, хүрэн өнгийн шугамтай цаас хэрэглэдэг байжээ.
  • 5.
    Шугамтай цаасыг бэлтгэхийнтулд гэрэлтүүлгэн шугам, модон шугам, барласан шугам ашиглаж байжээ. Албан баримт бичигт хэрэглэж байсан, барласан шугам ашиглаж байжээ. Албан баримт бичигт хэрэглэж байсан муутуу цаас нь нимгэн учир гэрэлтүүлэн бичихэд тохиромжтой байсан. Модон шугамыг цаасөн дээр тавьж, өнхрүүлэн, тусгайлан зассан бал тугалганы ирмэгээр зурж шугамдана. Шугамны тал тус бүрийн зайг албан бичгийн мөр хоорондын зайтай яг тохируулдаг учир бичгийн мөр хоорондын зай ижил болдог. Арай хожуу үед баран шугам хэрэглэх болсон ба энэ нь шугам сийлсэн модон бар бөгөөд түүгээр ном барлах адил цаасыг олноор барлан шугамддаг байсан аж. Шугамтай цаасан дээр бичихдээ шугам давуулж буюу тээж бичээгүй, хоѐр шугамын хооронд бичсэн байдаг. Мөн албан бичигт цаасыг ч ялгаатай хэрэглэж байсан. Үүнд: нарийн ширхэгтэй цэвэр цагаан цаас буюу тайлан цаасыг Манжийн болон Богд хаанд илгээх айлтгал бичиг зэрэг чухал тохиолдолд хэрэглэж, жирийн үед ердийн муутуу цаасыг хэрэглэдэг байжээ. Эзэн хаан, төрийн тэргүүлэх хүмүүс таалал төгссөн үед улаан шугам хэрэглэх эрх бүхий байгууллагууд хар өнгийн шугамтай цаас хэрэглэхийн зэрэгцээ тамганы дардсыг улс даяар хөхөөр сольдог байсан нь ихээхэн сонирхолтой юм. Ийнхүү албан баримт бичиг бүрдүүлэх, цаасны хэмжээ, хэлбэр, цаасны шугамны өнгө, бичих дараалал зэргийг тодорхой заасан байдаг ба зөрчихийг хатуу хориглодог байжээ. Бийр, бэх, цаас, тамга тэмдгийг “бичиг бичих 4 эрдэнэ” гэдэг. Архивт хадгалагдаж буй, 1674 оноос хойш, XX зууны эхэн үе хүртэлх баримтуудын үйлдэгдсэн цаасны хүчил шүлтийн харьцаа /РН- ийн хэмжээ/ нь 6,5-7 байдаг. Ийм цаасыг хамгийн сайн чанартай цаас гэж үздэг. Мөн тэр үед бичсэн бэх нь усанд уусддаггүй, өнгө нь хувирдаггүй нь эрдэмтдийн сонирхлыг ихээхэн татдаг юм. Яаралтай бичиг: албан бичиг, захидлыг яаралтай ба энгийн гэж ангилна. Яаралтай бичгийг хэн боловч саатуулах эрхгүй байсан бөгөөд түүнийг ялгах тодорхой шинжүүд байсан. Үүнийг дараах зургаар харуулъя.