Download free for 30 days
Sign in
Upload
Language (EN)
Support
Business
Mobile
Social Media
Marketing
Technology
Art & Photos
Career
Design
Education
Presentations & Public Speaking
Government & Nonprofit
Healthcare
Internet
Law
Leadership & Management
Automotive
Engineering
Software
Recruiting & HR
Retail
Sales
Services
Science
Small Business & Entrepreneurship
Food
Environment
Economy & Finance
Data & Analytics
Investor Relations
Sports
Spiritual
News & Politics
Travel
Self Improvement
Real Estate
Entertainment & Humor
Health & Medicine
Devices & Hardware
Lifestyle
Change Language
Language
English
Español
Português
Français
Deutsche
Cancel
Save
Submit search
EN
Uploaded by
Buka King
DOCX, PDF
6,171 views
газрын маргааны кэйс
Захиргааны эрхзүй хичээлийн бие даалт
Law
◦
Read more
0
Save
Share
Embed
Embed presentation
Download
Downloaded 29 times
1
/ 5
2
/ 5
Most read
3
/ 5
Most read
4
/ 5
5
/ 5
Most read
More Related Content
DOCX
иргэний эрх зүй Jinhene
by
Anaro Nyamdorj
PPTX
эрүүгийн эрх зүй
by
Tuvshinsanaa Baasanjav
PPTX
иргэний эрх зүй №1
by
Battulga Bayrmagnai
PPTX
Зөрчил зөрөлдөөн
by
Psychology Psy
PPTX
татварын тухай ойлголт
by
saka bat
PPTX
лекц. №2
by
giimaabn
PPTX
эрх зүйн хэм хэмжээ ба эрх зүйн харилцаа
by
Anaro Nyamdorj
PPTX
лекц №4
by
giimaabn
иргэний эрх зүй Jinhene
by
Anaro Nyamdorj
эрүүгийн эрх зүй
by
Tuvshinsanaa Baasanjav
иргэний эрх зүй №1
by
Battulga Bayrmagnai
Зөрчил зөрөлдөөн
by
Psychology Psy
татварын тухай ойлголт
by
saka bat
лекц. №2
by
giimaabn
эрх зүйн хэм хэмжээ ба эрх зүйн харилцаа
by
Anaro Nyamdorj
лекц №4
by
giimaabn
What's hot
PPTX
Hudulmuriin erkh zui.pptx
by
Manibazar Amarnasaa
PPTX
сургалт ба хөгжил
by
Ц. Ариунболд
PDF
Эрэлт, нийлүүлэлт ба зах зээлийн тэнцвэр
by
Adilbishiin Gelegjamts
PPT
зах зээлийн тэнцвэр
by
Just Burnee
PPTX
төрийн алба, түүний ангилал.pptx
by
Enkh Tseba
PPT
эрэлт ба нийлүүлэлт
by
Just Burnee
PDF
Lecture 2.2019 2020
by
hicheel2020
PPTX
нөхөрлөл, хоршоо түүний эрх зүй байдал
by
E-Gazarchin Online University
PPTX
Lecture №7
by
NasanjargalP
PPTX
эрх мэдэл гэж юуг хэлэх вэ
by
Shine Naran school
PDF
Сангийн бодлого
by
Adilbishiin Gelegjamts
PPTX
соёл түүний өөрчлөлт (Нийгэм 10 )
by
Maa Enkh
PPTX
төрийн засаглал
by
Dalai Villainwockee
DOCX
Албан хүсэлтийн загвар
by
Temuulen Nyamdorj
PPTX
өргөдөл гомдол, санал хүсэлтийг шийдвэрлэх
by
mylife0130
PPTX
Yндсэн хуульт төр ба төрийн эрх мэдлийн хуваарилалт
by
Ariunbayar Bazarvaani
DOCX
төрийн байгууламжийн хэлбэр нь
by
The Institute of Social Sciences
PPTX
нийгмийн улс төрийн амьдрал.
by
Tuvshinsanaa Baasanjav
PPT
Улс төрийн тухай ойлголт
by
Shine Naran school
PPTX
ардчиллын үнэт зүйлүүд
by
Nergui Oyunchinmeg
Hudulmuriin erkh zui.pptx
by
Manibazar Amarnasaa
сургалт ба хөгжил
by
Ц. Ариунболд
Эрэлт, нийлүүлэлт ба зах зээлийн тэнцвэр
by
Adilbishiin Gelegjamts
зах зээлийн тэнцвэр
by
Just Burnee
төрийн алба, түүний ангилал.pptx
by
Enkh Tseba
эрэлт ба нийлүүлэлт
by
Just Burnee
Lecture 2.2019 2020
by
hicheel2020
нөхөрлөл, хоршоо түүний эрх зүй байдал
by
E-Gazarchin Online University
Lecture №7
by
NasanjargalP
эрх мэдэл гэж юуг хэлэх вэ
by
Shine Naran school
Сангийн бодлого
by
Adilbishiin Gelegjamts
соёл түүний өөрчлөлт (Нийгэм 10 )
by
Maa Enkh
төрийн засаглал
by
Dalai Villainwockee
Албан хүсэлтийн загвар
by
Temuulen Nyamdorj
өргөдөл гомдол, санал хүсэлтийг шийдвэрлэх
by
mylife0130
Yндсэн хуульт төр ба төрийн эрх мэдлийн хуваарилалт
by
Ariunbayar Bazarvaani
төрийн байгууламжийн хэлбэр нь
by
The Institute of Social Sciences
нийгмийн улс төрийн амьдрал.
by
Tuvshinsanaa Baasanjav
Улс төрийн тухай ойлголт
by
Shine Naran school
ардчиллын үнэт зүйлүүд
by
Nergui Oyunchinmeg
Similar to газрын маргааны кэйс
PPTX
газрын маргаан
by
Buka King
PPTX
Gazriin tuhai huuli
by
Nima TsG
PDF
Газар зохион байгуулалтын төлөвлөгөө
by
Evsel Nith
PPTX
Газар зохион байгуулалт хийх журам 2024.05.24.pptx
by
Umguullin Mongol Umguulugch
PPTX
Газрын тухай хуулийн 61-р зүйлийн хэрэглээ.pptx
by
Umguullin Mongol Umguulugch
PPTX
ЗАСАГ ДАРГЫН ГАРГАСАН ХУУЛЬ БУС ЗАХИРАМЖИЙН УЛМААС УЧИРСАН ХОХИРЛЫГ НӨХӨН ТӨЛ...
by
Mongol Advocates
PDF
durmuud batlah tuhai
by
Evsel Nith
PDF
Концессын жагсаалт
by
Evsel Nith
DOC
нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь махн
by
Buka King
PPTX
ГАЗРЫН ЕРӨНХИЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
by
Umguullin Mongol Umguulugch
PDF
Gazar shinechlen zohion bguulah uil ajiilagaanii juram
by
Evsel Nith
PDF
Tmp ea7b
by
Buka King
PDF
Tmp a32e
by
Buka King
PPTX
Газар зохион байгуулалт хийх журам 2024.05.24.pptx
by
Umguullin Mongol Umguulugch
PDF
2afasfasfafaf
by
Evsel Nith
PDF
Gzbt 2021.1
by
gantulga gombodorj
PPTX
Presentation1 lekts
by
ubugerelchimeg
PDF
4ыбөыө ыжа ыжа
by
Evsel Nith
PDF
4аыбабөабаба
by
Evsel Nith
PPT
1[1].land readjustment mongolia
by
Bayar Tsend
газрын маргаан
by
Buka King
Gazriin tuhai huuli
by
Nima TsG
Газар зохион байгуулалтын төлөвлөгөө
by
Evsel Nith
Газар зохион байгуулалт хийх журам 2024.05.24.pptx
by
Umguullin Mongol Umguulugch
Газрын тухай хуулийн 61-р зүйлийн хэрэглээ.pptx
by
Umguullin Mongol Umguulugch
ЗАСАГ ДАРГЫН ГАРГАСАН ХУУЛЬ БУС ЗАХИРАМЖИЙН УЛМААС УЧИРСАН ХОХИРЛЫГ НӨХӨН ТӨЛ...
by
Mongol Advocates
durmuud batlah tuhai
by
Evsel Nith
Концессын жагсаалт
by
Evsel Nith
нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь махн
by
Buka King
ГАЗРЫН ЕРӨНХИЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
by
Umguullin Mongol Umguulugch
Gazar shinechlen zohion bguulah uil ajiilagaanii juram
by
Evsel Nith
Tmp ea7b
by
Buka King
Tmp a32e
by
Buka King
Газар зохион байгуулалт хийх журам 2024.05.24.pptx
by
Umguullin Mongol Umguulugch
2afasfasfafaf
by
Evsel Nith
Gzbt 2021.1
by
gantulga gombodorj
Presentation1 lekts
by
ubugerelchimeg
4ыбөыө ыжа ыжа
by
Evsel Nith
4аыбабөабаба
by
Evsel Nith
1[1].land readjustment mongolia
by
Bayar Tsend
More from Buka King
DOCX
бодлогын баримт бичиг
by
Buka King
PDF
улаанбаатар хотын хөгжлийн корпораци байгуулах, дүрэм
by
Buka King
PDF
Tmp d923
by
Buka King
PDF
Terguulegchdiin hurliin buren temdeglel
by
Buka King
PDF
za
by
Buka King
PDF
Tmp e1f9
by
Buka King
PDF
Tmp2 b32 regeg
by
Buka King
DOCX
Ajliin albanii juram
by
Buka King
PDF
Tmp e785
by
Buka King
PDF
Ger horoolliin hogliin gazar
by
Buka King
PDF
Togtool
by
Buka King
PDF
хэлэлцэх асуудал
by
Buka King
PDF
Bulgiin 2013 onii ehnii hagas jiliin tailan
by
Buka King
DOCX
Hadgalamj zeeliin horshoo durem u0437u0430u0441u0432u0430u0440u043 bu0430u...
by
Buka King
DOCX
махн
by
Buka King
DOC
onon
by
Buka King
PDF
terguulegchdeer heleltseh asuudal
by
Buka King
PDF
Tmp26 ed
by
Buka King
PDF
улаанбаатар хотын эдийн засгийн хөгжлийн стратеги
by
Buka King
PDF
улаанбаатар хотын эдийн засгийн хөгжлийн стратеги
by
Buka King
бодлогын баримт бичиг
by
Buka King
улаанбаатар хотын хөгжлийн корпораци байгуулах, дүрэм
by
Buka King
Tmp d923
by
Buka King
Terguulegchdiin hurliin buren temdeglel
by
Buka King
za
by
Buka King
Tmp e1f9
by
Buka King
Tmp2 b32 regeg
by
Buka King
Ajliin albanii juram
by
Buka King
Tmp e785
by
Buka King
Ger horoolliin hogliin gazar
by
Buka King
Togtool
by
Buka King
хэлэлцэх асуудал
by
Buka King
Bulgiin 2013 onii ehnii hagas jiliin tailan
by
Buka King
Hadgalamj zeeliin horshoo durem u0437u0430u0441u0432u0430u0440u043 bu0430u...
by
Buka King
махн
by
Buka King
onon
by
Buka King
terguulegchdeer heleltseh asuudal
by
Buka King
Tmp26 ed
by
Buka King
улаанбаатар хотын эдийн засгийн хөгжлийн стратеги
by
Buka King
улаанбаатар хотын эдийн засгийн хөгжлийн стратеги
by
Buka King
газрын маргааны кэйс
1.
ГАЗРЫН МАРГААН ЭХЭЛСЭН
ТҮҮХ 2011 оны 04 дүгээр сарын эхээр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр 120 мянгатын автобусны зогсоолын орчмын ногоон байгууламжийг хамруулан хашаа тойруулан барьж, дулааны шугам татаж байна гэх тайлбарт өгч “Алтай констракшн” ХХК олон жилийн настай ногоон байгууламжийг хайр найргүй сүйдэлж эхэлсэн нь Хан-Уул дүүргийн иргэдийг нэгдэн босоход хүргэжээ. Тус дүүргийн иргэд ногоон байгууламжийг сүйдлээд эхэллээ хэмээн хэвлэлийнхнийг дуудсан нь энэ асуудлыг тэр даруй хотын мээрийн чихэнд хүргэсэн байна. Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны иргэд “Алтай констракшн” ХХК-ын үйл ажиллагааг зогсоож, түүнд олгосон газар эзэмших зөвшөөрлийг хүчингүй болгохыг хүсчээ. Тухайн үед хотын дарга байсан Г.Мөнхбаяр нэгэнт олон нийтийн дунд тархаж, хүчээ авсан энэ асуудлыг тэр даруй шийдвэрлэж "Нийслэлийн Засаг даргын 2011 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 370 дугаар захирамжаараа “Алтай констракшн” ХХК-ны газар эзэмших зөвшөөрлийг хүчингүй болгосноор энэ хэрэг эхэлсэн юм. АСУУЛТ 1. Хотын даргын гаргасан энэхүү захирамж хууль зөрчсөн гэж та бодож байна уу? НЭХЭМЖИЛСЭН НЬ Нэхэмжлэгч "Алтай констракшн" ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Батбаасан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: "...Тус компанийн зүгээс холбогдох хууль тогтоомжийн дагуу газар эзэмших эрхтэй болсон бөгөөд уг газрыг зориулалтын дагуу ашиглаж, барилга байгууламж барих ажлыг эхлүүлэхэд шаардлагатай зөвшөөрөл, нөхцлүүдийг хууль тогтоомж, дүрэм, журам, стандартын дагуу хангаж аваад байсан. Барилгын ажлыг эхлүүлэх бэлтгэл ажлын явцад одоогийн байдлаар манай компанийн зүгээс 1.1 тэрбум төгрөгийн зардал гараад байгаа бөгөөд энэ зардал цаашид өсөн нэмэгдэх боломжтой юм. Хэрвээ Засаг даргын буруутай үйл ажиллагааны улмаас хохирол учирсан тохиолдолд эл хохирлоо барагдуулахаар холбогдох шүүхэд хандах болно. Иймд, дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Нийслэлийн Засаг даргын 2011 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 370 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, Газрын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн хүрээнд газар эзэмшигчийн хүлээх үүргээ гүйцэтгээгүй, хууль тогтоомж зөрчснөөс бусад тохиолдолд 2 газар эзэмших эрх, уг эрхээ хэрэгжүүлэх үйл ажиллагаанд үндэслэлгүйгээр хориг, саад хийхгүй байхыг даалгаж өгнө үү” гэжээ. АСУУЛТ 1. Иргэн Х.Батбаасангийн гаргасан нэхэмжлэл хуульзүйн үндэслэлтэй юу 2. Хууль ѐсоор эзэмшдэг газартаа бүтээн байгуулалт хийж байхад нь гэнэт зогсоох шийдвэр гарган, газар эзэмших эрхийг нь цуцлаж болдог уу? Хэрвээ болдог бол ямар тохиолдолд ингэх боломжтой гэж та үзэж байна. ХАРИУЦАГЧ ТАЛЫН ТАЙЛБАР НЗД-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Сандуй шүүхэд ирүүлсэн тайлбартаа: "...Нийслэлийн Засаг даргын 2011 оны 370 дугаар захирамж нь нийтийн эрх ашгийг хангах, тэдний эрх ашгийг нэн түрүүнд тавьж, хууль бус үйл ажиллагаа явуулсан "Алтай констракшн" ХХК-ийн үйл ажиллагааг таслан зогсоож, энэ талаар өмнө гаргасан шийдвэр нь холбогдох
2.
хууль тогтоомж зөрчсөн
байх тул дээрх шийдвэрээ хүчингүй болгон шийдвэрлэсэн тул энэхүү шийдвэрийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ. АСУУЛТ 1. Засаг даргын захирамжийг хэн хүчингүй болгох эрх эдэлдэг вэ? 2. Иргэдийн эрх ашгийг зөрчиж газар олгосон өмнөх засаг даргатай хариуцлага тооцох хуульзүйн үндэслэл байдаг уу? НЗД-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхжаргал шүүхэд гаргасан тайлбартаа: “...Нийслэлийг хөгжүүлэх 2020 оны ерөнхий төлөвлөгөөнд уг газар барилгажихаар тусгагдсан хэдий ч тэр ногоон байгууламжийг хэвээр авч үлдэх, нөгөө талаараа Хан-Уул дүүргийн Иргэдийн Нийтийн хурлаас газар эзэмших эрх олгосныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Тэр байрлал дээр ногоон байгууламжийг хэвээр авч үлдэх, нийтийн эрх ашгийн үүднээс Нийслэлийн Засаг дарга "Алтай констракшн" ХХК-д газар эзэмшүүлэх эрх олгосон захирамжийг хүчингүй болгосон. Нийслэлийн Засаг даргын 370 дугаар захирамжийг хүчингүй болгосны улмаас ямар нэгэн хохирол учирсан бол хохирлоо нэхэмжлэх эрх нь нээлттэй байгаа. Иймд, Нийслэлийн Засаг даргын 2011 оны 370 дугаар захирамж нь холбогдох хууль тогтоомж зөрчөөгүй, хууль зүйн үндэслэлтэй, хүчингүй болгох үндэслэлгүй байна” гэжээ. АСУУЛТ 1. Хотын ерөнхий төлөвлөгөөнд барилга барихаар тусгагдсан газарт бүтээн байгуулалт хийхдээ ногоон байгууламжийг нь хөндөж болохгүй гэсэн заалт Монгол улсад мөрдөгдөж буй хуулинд байдаг уу? ИРГЭДИЙН НЭХЭМЖЛЭЛ Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Байдраг, Б.Болд нараас шүүхэд ирүүлсэн бие даасан шаардлагадаа: “...Нийслэлийн Засаг даргаас нийтдээ 9000 м.кв газрыг "Алтай констракшн" ХХК-д олгожээ. Ингэхдээ Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2- т заасныг баримтлалгүй, хуулиар тогтоосон хязгаарлалтыг ноцтой зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар байхад ямар нэгэн дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтыг явуулалгүй зогссон байгууламжид газар эзэмших эрх олгож Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны иргэдийн эрхийг зөрчсөн гэж үзэж байна. Нийслэлийн газрын албанаас нэхэмжлэгчид анх газар олгосон баримтыг буюу ямар үндэслэлээр, хэрхэн олгосон талаарх материалыг гаргуулахаар хүсэлт гаргасны дагуу шүүх шаардсан боловч захирамжаас өөр баримт байхгүй болох нь тогтоогдож байна.Дээрх үндэслэлээр анхнаасаа нэхэмжлэгчид газар эзэмших эрх олгосон Нийслэлийн Засаг даргын 2005 оны 348, 2010 оны 54 тоот захирамжууд илт 3 алдаатайгаас гадна хууль зөрчсөн байх тул "Алтай констракшн" ХХК-д холбогдох хэсгийг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргаж өгнө үү” АСУУЛТ 1. Амьдарч буй орчныхоо төлөө тэмцсэн иргэдийн төлөөллийн нэхэмжлэлийг шүүх хэрхэн харгалзан үзсэн бэ?
3.
2. Хэн нэгэн
албан тушаалтны алдаатай үйлдлээс болж амьдарч буй орчноо сүйдүүлсэн иргэдийн хохирлыг хэн барагдуулах вэ? 3. Захиргааны хэргийн шүүх энэхүү маргааныг хэрхэн шийдвэрлэсэн гэж та үзэж байна. АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ШИЙДВЭР Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 21-ны өдрийн 403 дугаар тогтоол: Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 33 дугаар зүйлийн 33.1.2, 38 дугаар зүйл, 40 дүгээр зүйлийн 40.1.6, 60 дугаар зүйлийн 60.1.2-т заасныг тус тус баримтлан Нийслэлийн Засаг даргын 2005 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 348 дугаар захирамжийн иргэн Х.Бат-Эрдэнэд холбогдох хэсэг, 2010 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 54 дүгээр захирамжийн "Алтай констракшн" ХХК-д холбогдох хэсэг, 2011 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 370 дугаар захирамжуудыг тус тус түдгэлзүүлж, Нийслэлийн Засаг даргад “иргэн Х.Бат-Эрдэнийн үл хөдлөх эд хөрөнгийн доорх 78 м2 болон орц гарц бүхий газрыг түүнд эзэмшүүлэн эзэмших эрхийг баталгаажуулж, үлдсэн газрыг Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3, 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасны дагуу Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлагдсан төлөвлөгөөний дагуу холбогдох дүүргийн Засаг даргын саналыг авсны үндсэн дээр төсөл сонгон шалгаруулах, эсхүл дуудлага худалдаа явуулах хэлбэрээр эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэх”-ийг даалгасугай” гэжээ. ДАВЖ ЗААЛДСАН НЬ Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Байдраг, Б.Болд нар давж заалдах гомдолдоо: Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 403 тоот шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Гомдлын үндэслэл: Нэг. Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт "Нийслэлийн Засаг дарга Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3 болон 21 дүгээр зүйлийн 21.2.4-т заасанд нийцүүлэн 2010 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 54 тоот захирамжаар "Алтай констракшн" ХХК-д 9000 м.кв газрыг олгосон” гэжээ. Гэтэл Хан-Уул дүүргийн Засаг даргаас санал аваагүй гэдэг нь баримтаар харагдаж байгаа төдийгүй тухайн жилийн газар зохион байгуулалтын "батлагдсан" төлөвлөгөөний дагуу бусдад газрыг эзэмшүүлэх гэсэн шаардлага хангаагүй байхад эрх олгосон НЗД-ын үйлдлийг зөвтгөсөн нь хууль бус байна. АСУУЛТ 1. Газрын тухай хуулийн 21.2.3-т юу гэж заасан байдаг гэж та үзэж байна. ХАРИУЛТ 21.2.3.нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд холбогдох дүүргийн Засаг даргын саналыг авсан байна. ГОМДЛЫН ҮРГЭЛЖЛЭЛ Хэрэгт авагдсан баримтаас үзвэл 2010 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө нь НИТХ-аар 2009 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 4/31 тоот тогтоолоор батлагдсан байх ба
4.
уг төлөвлөгөөнд Хан-Уул
дүүргийн 1 дүгээр хороонд газар эзэмшүүлнэ гэсэн ямар нэгэн зүйл, заалт байхгүй болно. АСУУЛТ 1. Тухайн онд хэрэгжих ажлын ажлын төлөвлөгөөнд огт тусаагүй ажлыг туссан мэтээр үзэж шүүх бүрэлдэхүүн үзсэн нь буруу шийдвэр мөн үү? ГОМДЛЫН ҮРГЭЛЖЛЭЛ Түүнчлэн шүүх бүрэлдэхүүн "2008 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 12 дугаар тогтоолоор баталсан газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 13.9 га газарт барилгажуулахаар тусгагдсан байна" гэж нотлох баримтыг зөв шинжлэн судлалгүйгээр нэхэмжлэгчийг зөвтгөх арга, хэрэгсэлээ болгон ашигласан нь харамсалтай байна. Хэргийг шударгаар хянан шийдвэрлэхийн тулд сайтар судалсан бол уг тогтоолын 1-р заалтаар "Хан-Уул дуүргийн 2008 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, 2009 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах асуудлыг хойшлуулсугай", 2 дугаар заалтаар "...2009 оны төлөвлөгөө зорилттой нарийвчлан танилцаж, холбогдох дүгнэлт гаргасны дараа ИТХ-ын ээлжит бус хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй" гэж тус тус тодорхой заасныг гуйвуулан тайлбарлаж, дүгнэлт өгсөн. Мөн шүүх Чингисийн өргөн чөлөөний гудамж нь зөвхөн 9000 м.кв газартай мэтээр "Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо" гэснийг шууд "Алтай констракшн" ХХК-д хамаатуулан тайлбарласан нь ойлгомжгүй байна.Иргэд Улаанбаатар хотын хаана, хэзээ, хэн, ямар үндэслэлээр хууль бус газар олголт хийснийг мэдэх боломжгүй байдаг. Тиймээс ч иргэд орон сууц, зочид буудал биш эрүүл, аюулгүй, утаагүй орчинд амьдрахын тулд ногоон байгууламж хэвээр нь байлгахыг хүсч холбогдох байгууллага, албан тушаалтанд санал гомдлоо илэрхийлсээр байгаа билээ. Хоѐр. Мөн Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасныг баримтлалгүй, хуулиар тогтоосон хязгаарлалтыг ноцтой зөрчсөн Нийслэлийн Засаг даргын 2005 оны 348, 2010 оны 54 тоот захирамжууд нь гарсан цагаасаа л хүчин төгөлдөр бус, нийтийн ашиг сонирхлыг харгалзан үзээгүй байдаг. Газрын тухай хуулийн 29.1, 29.2, 29.3-1 заасан хэмжээнээс хэд дахин илүү газар байхад ямар нэгэн дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтыг явуулалгүй 60 м.кв газрыг 9000 м.кв болгон хотын ногоон байгууламжид газар эзэмших эрх олгосон нь хууль бус юм. Иймд, анхан шатны шүүхийн 2011 оны 403 тоот шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч "Алтай констракшн" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ. АСУУЛТ 1. Давж заалдах шатны шүүхээс хэргийг хэрхэн шийдвэрлэсэн гэж та бодож байна вэ? 2. Анхан шатны шүүхийн нягтлалгүй орхигдуулсан асуудлыг өөрчилсөн гэж та үзэж байна уу? ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ХЯНАЛТ ХЯНАВАЛ: Анхан шатны шүүх нотлох баримт буруу үнэлж, хууль буруу хэрэглэсэн буюу хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байх тул дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав. Нийслэлийн Засаг даргын 2010 оны 370 дугаар захирамжийг хүчингүй болгуулах "Алтай констракшн" ХХК-ний нэхэмжлэлтэй холбогдуулан Хан-Уул дүүргийн 1 дүгээр 10 хорооны иргэдийн нийтийн хурлаас уг хорооны иргэдийн эрх, ашиг сонирхол хөндөгдөх учир гуравдагч этгээдээр оролцох хүсэлт гаргасны дагуу шүүх гуравдагч этгээдээр татан оролцуулсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдөөс Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нэр бүхий 34 иргэнийг гуравдагч этгээдээр татан оролцуулах хүсэлт уламжилсныг үндэслэн шүүх тус дүүргийн 1 дүгээр хорооны иргэдийн нийтийн хурлыг нэр бүхий 34 иргэнээр сольж, гуравдагч этгээдийг өөрчилсөн захирамж гаргажээ. Ингээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч
5.
этгээдүүдийн төлөөлөгчдөөс “Нийслэлийн
Засаг даргын 2005 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 348 дугаар захирамжийн иргэн Х.Бат-Эрдэнэд холбогдох хэсэг, 2010 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 54 дүгээр захирамжийн "Алтай констракшн" ХХК-д холбогдох хэсгийг илт хүчин төгөлдөр бусад тооцуулах” гэсэн бие даасан шаардлага гаргасан боловч анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ дараах зүйлийг дүгнээгүй буюу буруу дүгнэсэн нь шүүхийн шийдвэр хууль ѐсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна АСУУЛТ 1. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг зарим нэг хэсгийг алдаатай байна гэж үзжээ. Тэгэхээр давж заалдах шатны шүүхийн шийдвэр хэрхэн гарсан гэж танд бодогдож байна. ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ШИЙДВЭР Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 21-ны өдрийн 403 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 33 дугаар зүйлийн 33.1.2, 38 дугаар зүйл, 40 дүгээр зүйлийн 40.1.6, 60 дугаар зүйлийн 60.1.2-т заасныг тус тус баримтлан Нийслэлийн Засаг даргын 2005 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 348 дугаар захирамжийн иргэн Х.Бат-Эрдэнэд холбогдох хэсэг, 2010 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 54 дүгээр захирамжийн "Алтай констракшн" ХХК-д холбогдох хэсэг, 2011 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 370 дугаар захирамжуудыг тус тус түдгэлзүүлж, Нийслэлийн Засаг даргад “иргэн Х.Бат-Эрдэнийн үл хөдлөх эд хөрөнгийн доорх 78 м2 болон орц гарц бүхий газрыг түүнд эзэмшүүлэн эзэмших эрхийг баталгаажуулж, үлдсэн газрыг Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3, 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасны дагуу Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлагдсан төлөвлөгөөний дагуу холбогдох дүүргийн Зсаг даргын саналыг авсны үндсэн дээр төсөл сонгон шалгаруулах, эсхүл дуудлага худалдаа явуулах хэлбэрээр эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэх”-ийг даалгасугай” гэж өөрчилсүгэй. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь заалтын дагуу гуравдагч этгээдээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгосугай. 3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж үзвэл нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөлөгч магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ЦОГТ ШҮҮГЧИД Б.МӨНХТУЯА М.БАТСУУРЬ АСУУЛТ 1. Давж заалдах шатны шүүхийн шийдвэртэй та санал нийлж байна уу? 2. Хэрвээ үгүй бол яагаад?
Download