More Related Content
PPTX
хүн амын тоо ба өсөлт 11-р анги PPTX
экосистемийн үндсэн ойлголт PPTX
PPT
PPTX
PPTX
"Экологи байгаль хамгаалал" Хичээл-4 DOCX
PPT
What's hot
PPTX
PPTX
DOC
PPTX
PPTX
багшийн харилцаа, арга зүй сурагчийн сурах хүсэлд нөлөөлөх PPTX
ODP
PPTX
PPTX
PPTX
онтогенез-нэгэн биеийн хөгжил DOCX
PPTX
DOC
Оюутны товч анкет, тодорхойлолтын загвар DOCX
PDF
PPTX
DOC
PPTX
эсийн дан мембрант эрхтэ нцэрүүд DOCX
фермент биологийн хурдасгуур ODP
Viewers also liked
DOC
PPTX
бүлгэмдэл дэх амьд бие махбодын харилцаа холбоо PPTX
PPTX
ODP
зайн сургалт №3 тайгын бүлгэмдэл PDF
ODP
зайн сургалт №2 тагийн бүлгэмдэл DOCX
DOCX
ODP
зайн сургалт№1 тал хээрийн бүлгэмдэл PPT
PPTX
PPTX
PPTX
PPTX
PPTX
PPT
PPTX
PPT
PDF
Similar to Lects6
PPT
PPT
PPT
PPT
PPT
DOCX
DOC
PPT
DOC
PDF
экологи хичээлийн хөтөлбөр DOCX
энхболдын блогт тавтай морил PPTX
Presentation2 agro ecologi PPT
PPTX
PPTX
PPTX
PPTX
"Экологи байгаль хамгаалал" Хичээл-1 DOC
PPTX
PPTX
More from Мөнх- Очир
PPTX
DOC
2 huchin zuiliin sydalgaa DOC
PPTX
PPTX
PPTX
PPTX
PPTX
PPTX
PPTX
PPTX
PPTX
PPTX
PPTX
PPTX
PPTX
PPTX
PPTX
PPTX
PPTX
Lects6
- 1.
- 2.
Биогеоценоз ньмаш олон амьд бие өвч цугалсан шим
мандлын давхрааны нэгэн ургамал бүлгэмдэлд тусах
эгэл хэсэг бөгөөд энэ хэсэг нь орон зайн хувьд
хязгаарлагдмал, түүхэн урт хугацаанд бүрэлдсэн амьд
биетүүд болон бодис, энергийн солилцоо байнга
явуулдаг амьгүй орчин хоѐрын хооронд нэгдмэл нэгэн
жигд байгалийн тогтолцоо юм.
Биогеоценозын нэг онцлог шинж түүний бүх
бүрдүүлэгчид нь хоорондоо харилцан холбоотой, бие
биенээсээ хамаарч байдаг. Мэдээж, цаг уур хөрсний
хүчин зүйлүүдийн горим, өөрчлөлтүүд, амьд
организмуудын амьдрах орчинд бүхэлд нь нөлөөлдөг.
Бүх амьд организмууд өөр хоорондоо нягт уялдаа
холбоотой байдаг эсвэл идэш тэжээлийн эх булаг,
эсвэл амьдрах орчин, эсвэл үхлийн шалтгаан болдог.
•Хураангуй:
- 3.
Түлхүүр үг:᠋᠋экосистем, биоценоз, биогеоценоз,
тогтолцоо, амьтай бие, амьгүй бие
Дэд сэдэв:
1. Экосистемийн онцлог шинж чанар, гүйцэтгэх
үүрэг
2. Эх газар далай тэнгисийн биогеоценоз
3. Анхдагч бүтээгдэхүүн үйлдвэрлэлт, түүний
хэрэглээ
- 4.
Английн эрдэмтэн А.Тенсли
1935онд анх экосистем гэсэн
ойлголтыг дэвшүүлэн тавьсан.
Амьд биес, амьгүй хүчин зүйлүүд
харилцан адил оролцож
бүрдүүлсэн уян хатан
тэнцвэрийн харьцангуй
тогтвортой тогтолцоог
“экосистем” гэж тодорхойлсон.
Ой мод, хээр тал, гол горхи,
аквариумтай загас гэх мэт нь
экосистемийн эгэл хэлбэр
болдог.
Оросын эрдэмтэн В.Н.
Сукачёв 1940 онд
биогеоценологийн тухай
сургаалийг боловсруулсан
байна. Биогеоценоз нь
дэлхийн шим мандлын
тархалтын эгэл нэгж бөгөөд
ургамал бүлгэмдлийн эзлэх
талбайгаар тодорхойлогддог
байна.
Английн эрдэмтэн Р.
Линдеман 1942 онд
экосистемийн судалгаанд
анх удаа энергийн шилжих
хувьсах байдлыг тооцох
хандлагыг дэвшүүлж
гаднаас экосистемд орсон
энерги тэжээлийн дамжлага
бүрд хэрхэн шилжсэн тоо
хэмжээг тооцож үзсэн
байдаг.
- 5.
өөртөө шим мандлынхамгийн идэвхтэй давхарга юм. Биогеоценозын
бүрхэвчид амьд биетүүд, амьдрал түгсэн хатуу шингэн хийн байдалтай
бүх орчин хамаарагддаг. Энэ бүрхэвчийн зузаан нь хуурай газар дээр
хэдэн метрээс хэдэн арван метр, амьдралын хязгаар нөхцөлд хэдэн
дециметр, сантиметр байж болно. Харин далай тэнгист бол энэ бүрхэвч
хуурай газрынхаас илүү зузаан байдаг. Биогеоценоз бүрхэвч нь
фитогеосфер, биогеосфер нэр томъѐо ижил утгатай. Экосистем,
биогеоценоз хоѐр нь нэр утгын хувьд ижил бөгөөд биогеоценоз нь
ургамал нөмрөгийн эвшилтэй холбоотой байдгаараа ялгаатай юм.
Хамтран амьдардаг янз бүрийн дүрсийн организмууд ба
тэдгээрийн орших нөхцөл бие биетэйгээ харилцан зүй тогтолтой
байвал экологийн систем буюу экосистем гэж нэрлэдэг.Жишээ нь
нуга ой гэх мэт. Мөн үүний зэрэгцээ тодорхой нэг орчиныг зарим
эрдэмтэд’’биогеоценоз’’гэдэг томѐолол хэрэглэдэг. Үүнийг
орчуулбал био-амьдрал, гео-газар, ценоз-бүлэглэл гэсэн үг.
• Дэлхийн бөмбөрцгийн газар зүйн бүрхэвч
- 6.
Экосистемийн мөн чанартүүний бүрэлдэхүүн хэсгүүдийн хооронд
болон тэдгээр хэсгүүд, хүрээлэн буй гадаад орчны хоорондын
бодис энергийн харилцан солилцох үзэгдэл байдаг. Иймээс
биогеоценозыг судлах шинжлэх ухааныг биогеоценологи /сав
шим бүлгэмдэл зүйн ухаан/ гэж нэрлэх бөгөөд түүний судалгааны
гол асуудал нь ургамал амьтны аймгийн бүтэц тогтолцоо,
хөрсийг иж бүрэн задлан шинжлэх, тэжээлийн холбооны нийлэмж
гэсэн гурван янзаар илэрхийлэгдэнэ.
Экосистем биогеоценоз нь хоорондоо ойролцоо ойлголт боловч
утга адил ойлголт биш. Экосистем өөртөө хэд хэдэн
биогеоценозыг багтаана. Иймд’’экосистем’’гэдэг ойлголтыг
биогеоценозоос өргөн хүрээтэй ба ямарч биогеоценоз экосистем
болох экосистем бүр биогеоценоз биш, ер нь биогеоценоз нь
өөрийн тодорхой хязгаартай, цэвэр газрын гадаргууд бий болдог
зүйл гэж ойлгож болно.
• Дэлхийн бөмбөрцгийн газар зүйн бүрхэвч
- 7.
В.Н Сукачѐвын тодорхойлсоноорбиогеоценоз нь маш олон амьд
бие өвч цугалсан шим мандлын давхрааны нэгэн ургамал
бүлгэмдэлд тусах эгэл хэсэг бөгөөд энэ хэсэг нь орон зайн хувьд
хязгаарлагдмал, түүхэн урт хугацаанд бүрэлдсэн амьд биетүүд
болон бодис, энергийн солилцоо байнга явуулдаг амьгүй орчин
хоѐрын хооронд нэгдмэл нэгэн жигд байгалийн тогтолцоо юм.
Биогеоценозын мөн чанар нь түүний бүрэлдэхүүн хэсгүүдийн
хооронд болон тэдгээр хэсгүүд, хүрээлэн буй гадаад орчин
хоорондын бодис энергийн харилцан солилцох үүрэг байдаг.
Иймээс биогеоценологи гэж нэрлэх бөгөөд түүний судалгааны гол
агуулга нь ургамал, амьтны аймгийн бүтэц, тогтолцоо, хөрсийг иж
бүрэн задлан шинжлэх, тэжээлийн түвшингүүдийг ялган тогтоох,
биологийн бүтээмжийг тодорхойлох зэрэг болно.Биогеоценозод
оролцож байгаа ургамлын бүлгэмдэл нь түүний гадаад төрх
байдал, эзлэх талбай, дотоод уур амьсгал, хөрсний шинж чанар,
амьтад бичил амьд биесийн бүрдэл, байршилийг тодорхойлдог.
• Дэлхийн бөмбөрцгийн газар зүйн бүрхэвч
- 8.
- 9.
Орон зайн тогтоцнь:
бүрэлдэхүүн хэсгүүд, бүтэц
байгууламж, харилцаа холбооны
нийлэмж гэсэн 3 янзаар
илэрхийлэгдэнэ. Орон зайн
тогтолцооны бүрэлдэхүүн хэсэгт
амьд биетийн зүйлийн бүрдэл,
популяци, амьдралын хэлбэр
ордог.
Бүтэц байгууламж гэдэгт
ургамлын бүлгэмдэл,
түүний ярус /өндөр намын
зэрэглэл/ бүлэглэл,
амьтдын тоо, толгой,
бүтээмж, нэгж талбайд
ноогдох тоо, хэмжээ зэрэг
үзүүлэлт багтдаг.
Харилцаа холбооны
нийлэмжид хоол
тэжээлийн холбоо,
зүйлүүдийн хоорондын
харилцаа, бүлгэмдлийн
доторхи гишүүдийн
харилцаа орно.
- 10.
- 11.
Экосистемүүд
Талбай Анхдагч нийтбүтээмж
ккал*,жил
Нийт
бүтээгдэхүүн,
ккал/жил
Далай тэнгис, эргийн ус, цэнгэг усны 362,4 29000 43,6
Цөл, тундр 40,0 200 0,8
Нуга бэлчээр 42,0 2500 10,5
Хуурай ой 9,4 2500 2,4
Умардын шилмүүст ой 10,0 3000 3,0
Тариалангийн газар /энергийн зарцуулалтгүй/ 10,0 3000 3,0
Сэрүүн бүсийн чийглэг ой 4,9 8000 3,9
Механикжсан хөдөө аж ахуй 4,0 12000 4.8
Чийглэг трофик, субтрофикийн ой 14,7 20000 29,0
Шим мандал бүхэлдээ 500 2000 100,0
• Шим мандлын анхдагч бүтээгдэхүүн үндсэн
экосистемүүд бүрэлдсэн байдал
- 12.
Экосистем ус цэвэршүүлэх,хөрс бэхжүүлэх, шим тэжээлт бодисуудыг
эргэлтэнд оруулах зэрэг бидэнд үл үзэгдэх үйлчилгээг үзүүлдэг. Дэлхийн
гадаргын 27%-ийг уул нурууд эзэлдэг бөгөөд уул нуруу нь нам дор газар
амьдардаг хүмүүсийг ус, эрчим хүч, модоор хангаж амралт чөлөөт цагийг
нь өнгөрүүлэх таатай боломжийг бүрдүүлж байдаг. Гэвч уулын болон
бусад газрын ландшафт эдүгээгийн цаг уурын өөрчлөлт, газар
тариалангийн эрчимжилт, дэд бүтцийн хөгжил зэргээс шалтгаалан
эрсдэлтэй байдалд ороод байна. Газрыг нийтэд нь доройтуулж буй гол
шалтгаанууд нь :
• Бэлчээрийн талхагдал-35%
• Ойн нөөцийн хомсдол-30%
• Газар тариалангийн үйл ажиллагаа-27%
• Ургамлын нөөцийг хэтрүүлэн ашиглах-7%
• Аж үйлдвэрийн үйл ажиллагаа-1%
• Экологийн тогтвортой систем
- 13.
• Экосистемийн найдвартайбайдлын
шүтэлцээний схемийг дараах зурагт үзүүлэв.
Экосистемийн найдвартай байдал
тогтворшил
тэнцвэр
Амьдрах чадвар
Аюулгүй байдал
- 14.
Гадаад нөлөөлөл-(тухайлбал: байгалийнландшафт дахь техноген
ачаалал)-өөс үүссэн өөрчлөлтийг тэсвэрлэх чадвар
Экосистемийн сэргэлт, буюу өөрөө сэргэх чадвар багтана.
Байгалийн ландшафт хүний гарвалтай өөрчлөлтийн үед дэгийн
хүрээндээ тогтвортой байдлаа хадгалах экосистемийн бат
оршихуйн бодит үзүүлэлтийг тодорхойлоно. Энэ нь ландшафтийн
савшим тогтолцооны өөрөө сэргээлтийн чадвараар ба экологийн
даацаар нь илэрнэ.
• Экосистемийн чадавхийг илэрхийлэх дотоод шинжүүд:
- 15.
Савшим бүлгэмдэл- биогеоценоз.Дэлхийн
бөмбөрцгийн тухайн зурвас дахь байгалийн нэгэн
төрөл үзэгдэл (агаар мандал, уулын чулуулаг,
ургамлын бүрхэвч, амьтны аймаг болон бичил
биетийн орчин) бүхий бүс, бүслүүр, тэдгээрийг
бүрдүүлэгч гишүүд нь өөр хоорондоо өвөрмөц
шүтэлцээ харилцаатай бөгөөд дундын эрчим
хүчний болон бодисын солилцооны тодорхой
сүлжээний хүрээнд дотоод зөрчил, диалектик
нэгдэлд тулгуурласан байгалийн шалгарлын хууль
үүнд үйлчилнэ.
Тодорхой газар зүйн бүсэд орчлыг хангах нь
сав шим бүлгэмдлийн тэжээлэлтийн бүтцийг
эмхлэн бүрдүүлэгч зүйлүүдийн хоол тэжээлийн
шүтэлцээнд тулгуурладаг. Савшим
бүлгэмдлийн бүтцэд бүрдүүлэгчид
(продуцент), хэрэглэгчид (консумент), болон
сарниулагчид (редуцент) гэсэн орчин зүй, үйл
хэргийн хандлага бүхий гурван бүлэг амьд
махбодын төлөөлөл зайлшгүй орсон байдаг.
• Савшим бүлгэмдэл
- 16.
Савшим бүлгэмдэл ньөөр хоорондоо
харилцан үйлчилж бодисын болон эрчмийн
солилцоо явагдах дэлхийн бөмбөрцгийн
тодорхой зурвас дахь байгалийн аливаа
төрлийн үзэгдэл хувирлыг үүсгэгч агаар
мандал, уулын чулуулаг, ургамал, амьтны
аймаг, бичил биетийн аймаг хөрс болон усан
орчин юм.
Түүний доторхи харьцаа тогтвортой байх эсэхэд
дотоод хүчин зүйлийн зэрэгцээ гадны хүчин
зүйлийн нөлөө бий. Тэр хүчин зүйл савшим
бүлгэмдлийн тогтворт байдлыг өөрчлөхөд
хүргэдэг. Үүнээс экологийн тэнцвэрт харьцаа гэдэг
ойлголт гарч ирнэ. Савшим бүлгэмдлийг бүрдүүлж
байгаа амьтан, ургамал, бичил биетүүдийн бүтэц
үйл ажиллагааны онцлогыг харгалзан түүнийг 5
аймаг буюу байгалийн 5 бүс бүслүүр болгодог
практик бий.
• Савшим бүлгэмдэл
- 17.
өөрөө ямар нэгхэмжээгээр уур амьсгалд нөлөөлөх онцлог бол тэр нь түүний
өнгөнөөс хамаарсан нарны туяаг ойлгох чадвартай холбоотой. Хэдийгээр агаар
мандлаар дамжин гадаргад буух нарны цацрагийн эрчмийн хэмжээ ойролцоогоор
21*1023 кДж гэсэн тогтмол тоо байдаг ч тэр нь бүс нутаг бүрт өөрийн үргэлжлэх
хугацаа, гэрлийн тусгалын өнцөг, агаарын хийн тунгалаг чанар зэргээс хамааран
ялгавартай байна. Иймээс нарын тогтмолыг 1см2 гадаргад нэгж хугацаанд ноогдох
Джоулын хэмжээгээр илэрхийлэх бөгөөд дунджаар 1секундэд 0,14Дж/см2 орчим гэж
тооцдог аж.
• Нарны туяаг шингээх гадаргын чанар нь дулааны хэм, чийгшлийн горимоос
хамаарна. Жишээлбэл цэвэр цас нарны туяаны 80-95%-ийг ойлгох чанартай бол
бохир цас 40-50%, хар шороон хөрс 5 хүртэл, хуурай цайвар хөрс 30-45%,
шилмүүст ой 10-15%-ийг тус тус ойлгох чанартай аж. Бүх амьд бие махбод өөр
хоорондоо холбогдон нэг нь нөгөөгийнхөө тэжээлийн эх үүсвэр, амьдрах орчин, бүр
үхлийн хүчин зүйл ч болно.
Хөрс
- 18.
1. Улс оронхөгжихийн хэрээр экологийн байдал
хэрхэн өөрчлөгдөж байна вэ?
2. Экологийн шинжлэх ухаанд нийгмийн гүйцэтгэх
үүрэг
3. Экотехнологи гэж юу вэ?
4. Монгол орны нийгмийн хөгжлийн явц экологийн
өнөөгийн байдалтай хэр нийцэж байна вэ?
• Мэдлэг сорих асуултууд:
- 19.