SlideShare a Scribd company logo
1 of 11
Шинэ Иргэншил Дээд Сургууль

БИЕ ДААЛТ

Сэдэв: Гадаадын хөрөнгө оруулалтын бизнесийн эрх зүй
Шалгасан: .....................//
Гүйцэтгэсэн: А. Өзгерисхан АХМ-3

2013 он
Агуулга







Монголын хөрөнгө оруулалт
Гадаадын хөрөнгө оруулалт
Гадаадын хөрөнгө оруулалтын эрх зүйн зохицуулалт
Гадаадын Хөрөнгө Яамнаас хэрэгжүүлж байгаа бодлого, арга хэмжээ
Дүгнэлт
Ашигласан эх сурвалж
Монголын хөрөнгө оруулалт
Монгол Улс далайд гарцгүй, хоѐр том гүрний дунд оршдог, зах зээлийн багтаамж
багатай ч, гадаадын хөрөнгө оруулалтыг нэлээд татаж байна. Гадаадын хөрөнгө
оруулалт манай эдийн засгийн өсөлтөд чухал үүрэг гүйцэтгэж байна. Гадаадын
хөрөнгө оруулалтыг татаж байгаа хэд хэдэн хүчин зүйлийн нэг нь Монгол улсын
ардчилсан тогтолцоо юм. Эрдэс баялгийн арвин их нөөц, үүнийг тушиглэсэн эдийн
засгийн хурдацтай өсөлт хөрөнгө оруулагчдыг татсаар байна. Монгол Улсын эдийн
засаг сүүлийн жилүүдэд тогтмол өсч байгаа. Тухайлбал, 2010 онд 6.4, 2011 онд
17,3 хувиар өссөн. Манай эдийн засгийн өсөлт дэлхийн эдийн засаг саарсны
улмаас 2012 онд 12,3 хувь болсон ч, давхар оронтой өсөлт хэвээр байна.
Өсөлтийн энэхүү хурдыг хадгалах нь бидний хувьд том сорилт хэдий ч, их бүтээн
байгуулах ажлын суурийг тавьсан тул биелүүлэх боломжтой гэж үзэж байна.
Гадаадын хөрөнгө оруулалтыг татах, татвар, бизнесийн таатай орчин бүрдүүлэх
талаар төр засгаас шат дараалсан арга хэмжээ авсаар байна. Үүний үр дүнд
Монгол Улс Ази тивдээ бага татвартай, хөрөнгө оруулахад таатай орны тоонд зүй
ѐсоор багтаж байна. Монгол улс нь БНХАУ, ОХУ гэсэн хоѐр их гүрний дунд оршдог
учир эдгээр том зах зээлд хүрэх гарц болохын хувьд хөрөнгө оруулагчдын
анхаарлыг мөн татдаг.Манайх гадаадын хөрөнгө оруулалтад зах зээлээ нээсэн
цагаас 2011 оны байдлаар манай улсад дэлхийн 110 орны 11000 гаруй гадаадын
хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж бүртгэгдэж, 11 гаруй тэрбум ам.долларын
шууд хөрөнгө оруулжээ.
2011 оны байдлаар манай улсад оруулсан хөрөнгө оруулалтын 73,3 хувь геологи,
уул уурхайн салбарт ногдож байна. Энэ салбарын хувьд манай улс нийгмийн
хариуцлагатай, хүрээлэн буй орчинд халгүй, ард түмэндээ үр өгөөжтэй байх
зарчимд тулгуурласан хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх томоохон зорилт
тавьсан. Хариуцлагатай уул уурхай гэдэг бол хөрөнгө оруулагчид, Монголын төр
засаг, ард түмэн, хөдөө орон нутаг бүгд адил тэгш, аль алиных нь эрх ашиг
хамгаалагдсан байх учиртай. Хөрөнгө оруулалт дан нэг салбарт төвлөрөх нь
зохисгүй юм. Шинэчлэлийн Засгийн газар шинэ төмөр зам, авто зам тавих, нүүрс
боловсруулах, ган хайлуулах үйлдвэр барих, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх
зэрэг бүтээн байгуулалт, үйлдвэржилэлтийн томоохон ажил төлөвлөж байна. Иймд
гадаадын хөрөнгө оруулалтыг цаашид нэмэгдүүлэхэд эрх зүйн орчиноос гадна
зөвхөн уул уурхайг шүтсэн бус уул уурхайгаас ангид салбарыг (non-mining) мөн
хөгжүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн боловсруулах, дэд бүтэц, мал аж
ахуй, аялал жуулчлал, шинжлэх ухаан болон био технологийн салбаруудад
хөрөнгө оруулалтыг эн тэнцүү татах учиртай. Уул уурхайгаас бусад салбарт
хөрөнгө оруулахыг бид бодлогоор дэмжиж, үүнд гадаад хамтын ажиллагаагаа
чиглүүлэх нь

чухал байна. Мөн гадаадаас байгаль орчинд ээлтэй, эрчим хүч

хэмнэх, дэвшилтэт технологи оруулах эсэх нь хөрөнгө оруулалтын чанарыг
тодорхойлох гол шалгуур байх учиртай.

Гадаадын хөрөнгө оруулалт
Аливааулсорнынийгэм, эдийн засгийн өсөлт дэвшилтэд гадаадын хөрөнгө
оруулалт онцгой ач тустай болох нь дэлхийн улс гүрнүүдийн хөгжлийн замнал
харуулж байна.Манай улс ч энэ жишгийг харгалзан төрөөс гадаад хөрөнгө
оруулалтыг дэмжих, эрх зүйн таатай нөхцөл бүрдүүлэх талаар авч хэрэгжүүлсэн
арга хэмжээний дунд гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэж, олон хамтарсан аж
ахуйн нэгж байгуулагдах болов.Гадаад улсаас Монгол улсын нутаг дэвсгэр, эрх
зүйн зохицуулалтруу шилжин орж байгаа үнэлж болох аливаа биет болон биет бус
зүйлийг гадаадын хөрөнгө оруулалт гэж хэлж болно.Нийт хөрөнгө оруулалтын
хэмжээ 2011 онд 6545.8 тэрбум төг болж, өмнөх оны хоос 2700.0 тэрбум төг буюу
70.2 хувиар өслөө. 2011 онд хөрөнгө оруулалтын 30.0 хувь нь дотоод эх үүсвэрээр,
70.0 хувь нь гадаад эх үүсвэрээр санхүүжигдсэн бөгөөд өмнө хоны хоос дотоод эх
үүсвэрийн хөрөнгө оруулалт 558.5 тэрбум төг, гадаад эхүүсвэрийн хөрөнгө
оруулалт 2141.5 тэрбум төгрөгөөр өсчээ.Гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэх эд
гадаадын шууд хөрөнгө оруулалт өмнөх оны хоос 2041.8 тэрбум төгрөгөөр, зээл,
тусламжнь 99.8 тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь нөлөөлжээ.2011 онд нийт
хөрөнгө оруулалтын 15.5 хувий эзэлж буй улсын төсвийн хөрөнгө оруулалт 1015.7
тэрбум төг болж, өмнөх оны хоос 454.1 тэрбум төг буюу 80.9 хувиар өссөн бөгөөд
хувийн жин нь 0.9 пунктээр нэмэгдэв. Нийт хөрөнгө оруулалтад дотоод
эхүүсвэрийн хөрөнгө оруулалтын хувийн жин буурсан нь түүний хэмжээ буурснаас
бус

гадаад

эхүүсвэрийн

хөрөнгө

оруулалтын

хурдац

өндөр

байгаагаас

шалтгаалжээ.Нийт хөрөнгө оруулалтын 11.4 хувь нь барилгаугсралт, их засварын
ажилд, 65.1 хувь нь машин, тоног төхөөрөмжийн худалдан авалтанд ногдож
байна.Өмнөх оны хоос барилгаугсралт, их засварын ажилд оруулсан хөрөнгө
оруулалт 0.6 пунктээр буурч,машин, тоног төхөөрөмжийн худалдан авалт 18.2
пунктээр нэмэгджээ.Үүнд,уул уурхайд чиглэсэн машин, тоног төхөөрөмжийн
импорт голлон нөлөөлж байна.
Гадаадын хөрөнгө оруулалт Монголд
 1990-2009 он хүртэл дэлхийн 100 гаруйорны 9940 гадаадын хөрөнгө
оруулалттай компани бүртгэгдсэн байна.
 Эдгээр компаниуд дээрхи хугацаанд 3,8тэрбум ам. долларын хөрөнгө
оруулалт хийсэн ба үүний 70 хувь нь 2005-2009 онуудад хийгдсэн байна.
 Зөвхөн 2009 онд гадаадын 613 компани 801 саяам.долларын хөрөнгө
оруулалт хийж байсан бол энэ тоо 2010 оны урьдчилсан тооцоогоор 1011
саяам.долларт хүрчээ.
 Тоо баримтаас дүгнэн үзэхэд гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ
ойрын ирээдүйд өсөн нэмэгдэх хандлагатай байна.

Гадаадыншуудхөрөнгөоруулалтынөсөлт
сая ам доллар
Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааныагентлагийн урьдчилан гаргасан
тооцоогоор 2010 онд гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ 1011
саяам.долларт хүрчээ.

Гадаадын хөрөнгө оруулалтын эрх зүйн зохицуулалт
Гадаадын хөрөнгө оруулалтын эрх зүйн зохицуулалтын тухайд саналаа хэлэхэд
манай улс хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, бизнес, эрх зүйн орчинг
сайжруулах чиглэлээр тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлсээр байна. Хөрөнгө
оруулалтын

нэр

төрлийг

олшруулах,

хөрөнгө

оруулалтын

зохицуулалтыг

тогтвортой, нээлттэй байлгах зорилгоор 1993 онд баталсан Гадаадын хөрөнгө
оруулалтын тухай хуулинд хэд хэдэн удаа нэмэлт өөрчлөлт оруулсан.Улмаар 2012
онд Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж
ахуйн нэгжийн үйл ажиллагааг зохицуулахад гадаадын хөрөнгө оруулалтыг
зохицуулах тухай хууль баталсан билээ. Энэ хууль гадаадын хөрөнгө оруулалтыг
хязгаарласан агуулгатай болсон гэх шүүмжлэл бий. Сайн засаглалтай бүх улс
эдийн засгийнхаа

стратегийн салбар дахь гадаадын хөрөнгө

оруулалтыг

зохицуулдаг. Манай хууль дэлхийн энэхүү жишигт нийцэж байна. Үндэсний
аюулгүй байдлын үзэл баримтлалд аль нэг орноос хийх хөрөнгө оруулалтын хувь,
хэмжээг гадаадын нийт хөрөнгө оруулалтын гуравны нэгээс хэтрэхгүй байхаар
заасныг манай улсад оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээгээрээ сүүлийн 14 жилд
тэргүүлж байгаа БНХАУ-ын хөрөнгө оруулалтыг хязгаарлах зорилготой гэж ташаа
ойлгох нь байдаг. Гадаадын хөрөнгө оруулалтын тэнцвэртэй байдлыг Хятадын
хөрөнгө оруулалтыг бууруулах, хязгаарлах замаар биш, харин бусад орны хөрөнгө
оруулалтыг нэмэгдүүлэх замаар хангахыг зорьдогийг тэмдэглэх байна. (2012 оны 6
дугаар сарын эцсийн байдлаар БНХАУ-аас манай улсад 3.6 тэрбум ам.долларын
хөрөнгө оруулалт бүртгэгдсэн нь бүртгэгдсэн гадаадын нийт хөрөнгө
оруулалтын 31.71 хувийг бүрдүүлж байсан.)
Гадаадын хөрөнгө оруулалтын асуудлаарх олон улсын баримт бичгийн хувьд
манай улс Дэлхийн худалдааны байгууллагын хэлэлцээрүүд, мөн Улс болон
гадаад улсын иргэний хооронд хөрөнгө оруулалтын маргааныг шийдвэрлэх тухай
Вашингтоны конвенц, Гадаадын арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрөх,
биелүүлэх тухай конвенц, “Хөрөнгө оруулалтын даатгалын тухай” Сөүлийн
конвенцид нэгдэн орсон. Түүнчлэн нийт 43 улстай Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн
дэмжих, харилцан хамгаалах тухай хэлэлцээр байгуулаад байна. Манай улс ЕХтой байгуулах Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрийг 2010 онд үзэглэв.
Энэхүү хэлэлцээрийг байгуулснаар Монгол Улс, ЕХ-ны харилцаа, тэр дундаа
эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд
гаргах, Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн томоохон зорилтын нэг болох
европын

стандартыг

Монголд

нутагшуулах

эрх

зүйн

орчин

бүрдэх

ач

холбогдолтой. Түүнчлэн АНУ-тай Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын ил
тод байдлын тухай хэлэлцээр, Канадтай Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих,
харилцан хамгаалах тухай хэлэлцээр, Япон улстай Эдийн засгийн түншлэлийн
хэлэлцээр байгуулахаар яриа хэлэлцээ хийж байна. Хөрөнгө оруулалтыг дэмжих
чиглэлээр НҮБ-ын системийн байгууллагуудтай мөн хамтран ажиллаж байна.
Монгол Улсын Засгийн газрын хүсэлтийн дагуу НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага
хурал /ЮНКТАД/-аас манай улсын хөрөнгө оруулалтын бодлого, эрх зүйн орчин,
эдийн засгийн хөгжлийн байдалд дүн шилжилгээ хийсэн Хөрөнгө оруулалтын
бодлогыг хянан үзсэн (Investment Policy Review) судалгаа боловсруулаад байна.
Энэхүү судалгааг танилцуулах үндэсний хэмжээний семинар ирэх 3 дугаар сарын
сүүлээр болно.

Хөрөнгө Яамнаас хэрэгжүүлж байгаа бодлого, арга хэмжээ
Гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын асуудал 2012 онд Гадаад харилцааны
яамнаас Эдийн засгийн яамны ажлын чиг үүрэгт шилжсэн хэдий ч тус яам гадаад
хөрөнгө оруулалтыг дэмжихэд чухал үүрэг гүйцэтгэж байна. Учир нь ГХЯ Монгол
Улсын энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогыг
ханган, улс орнуудтай найрсаг харилцаа хөгжүүлснээрээ гадаадын хөрөнгө
оруулалтыг дэмжих улс төрийн таатай орчин, уур амьсгалыг бүрдүүлдэг. Дэлхийн
улс орнуудтай найрсаг харилцаатай байх нь гадаадын хөрөнгө оруулалт татахад
«хүчил төрөгч» мэт ач холбогдолтой нь хэн бүхэнд тодорхой. Аливаа улстай улс
төрийн харилцаа таагүй байвал тухайн улсын хөрөнгө оруулагчид Монголд
хөрөнгө оруулах сонирхол сулрах нь дамжиггүй. Дээр дурдсанчлан манай улсын
ардчилсан тогтолцоо гадаадын хөрөнгө оруулалтыг татаж байгаа гол хүчин зүйл.
Манай улсын зөөлөн хүчин зүйл (soft power) гэж хэлж болно. Улс орныхоо
ардчиллын ололт амжилтыг дэлхийн нийтэд сурталчлан таниулахад ГХЯ шаргуу
ажилласаар байна. Өдгөө 20 гаруй жилийн өмнө ардчиллын тогтолцоонд шилжиж
эхэлсэн Монгол Улс дэлхийн 130 орчим улсыг эгнээндээ нэгтгэсэн Ардчилсан
орнуудын хамтын нийгэмлэгийг (АОХН) тэргүүлж, багагүй амжилт гаргаад байна.
НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2012 онд манай улсын санаачлагаар Ардчиллын
боловсролын тухай тогтоол анх удаа баталсан. АОХН-ийн даргын үүрэгт ажлыг
ГХЯ хэрэгжүүлж байна.
Хоѐрт, ГХЯ-нд гадаад эдийн засгийн харилцааны бодлогын асуудлыг хариуцдаг.
Гадаад хөрөнгө оруулалтын хувьд энэ нь юу гэсэн үг вэ гэхээр, хөрөнгө оруулах
таатай нөхцлийг бүрдүүлэхийн тулд юуг анхаарах, гадаадын хөрөнгө оруулагчтай
байгуулах хэлэлцээр хөрөнгө оруулалтын тэнцвэртэй байдлыг хангаж байна уу
үгүй юу, улс орныхоо нэр хүндийг өргөхийн тулд юу хийх зэргийг ГХЯ анхаарч
ажилладаг. Улс орнуудтай эдийн засгийн харилцаа хөгжүүлэхдээ чиглэлийн яам,
холбогдох агентлагийн саналыг тухай бүр авч, аливаа айлчлал, хэлэлцээний
сэдэвт тусгаж, айлын талд уламжилдаг. Мөн гадаадад суугаа манай ДТГ-уудтай
хамтран гадаад, дотоодын компаниуд хэлхээ холбоо тогтооход дэмжлэг үзүүлдэг.
ДТГ-ууд гадны хөрөнгө оруулагчдад улс орноо таниулах, тэднийг татах үүрэгтэй.
Гуравт, гадаад бодлогын нэгдмэл байдлыг хангах, төрийн захиргааны төв болон
засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн гадаад харилцааг уялдуулан зохицуулах,
хяналт

тавих

үүргийг

ГХЯ

гүйцэтгэдэг.

Энэ

утгаараа

гадаадын

хөрөнгө

оруулалттай холбоотой аливаа асуудлыг нийт яам, холбогдох агентлагийн хүчээр
олон талаас нь судалж, бие биенээ дэмжиж ажилласнаар алдаа гарах эрсдэл
багасана.
Дөрөвт, ГХЯ худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаарх олон улсын баримт бичигт
нэгдэх, хоѐр болон олон талт гэрээ, хэлэлцээр байгуулахад түлхүү оролцдог.
Тавд, Монгол Улсын дотоод, гадаад бодлого, ардчилал, эдийн засгийн салбарын
ололт амжилт, бизнес, хөрөнгө оруулалтын орчинг улс түмэнд таниулах, тэдэнд
улс орныхоо талаар ойлголт өгөх чиглэлээр ажилладаг. Энэ бүхнийг таниулах
зорилгоор дотоодын холбогдох байгууллагуудтай хамтран чуулга уулзалт, бизнес
форум, дугуй ширээний уулзалт, ярилцлага, соѐлын арга хэмжээ зохион
байгуулдаг. Мөн дээд, өндөр түвшний айлчлалыг улс орноо таниулахад чиглүүлдэг
билээ.
Мөн түүнчлэн гадаадын нэр хүндтэй хэвлэл мэдээллийн хэрэгслээр Монголын
тухай тусгай нэвтрүүлэг, дугаар гаргуулахад анхаарч ажиллаж байгаа нь гадаад
сурталчилгаанд үр өгөөжтэй байна.
Гадаад сурталчилгааны ажлыг цаашид улам эрчимжүүлэх, гадаад сурталчилгаанд
зориулсан хөрөнгө санхүүжилтийг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа. Ингэснээр
Монгол Улсыг гадаадад сурталчлах үйл ажиллагааны цар хүрээ тэлж, улмаар
гадаадын хөрөнгө оруулагчдын манай улсын тухай эерэг ойлголт, мэдээлэл
сайжирч хөрөнгө оруулалт хийх сонирхол нэмэгдэнэ. ГХЯ-аас гадаадын хөрөнгө
оруулалтыг дэмждэг өөр нэг чухал суваг бол консулын үйлчилгээ юм. ГХЯ бусад
улстай визний нөхцлийг хөнгөвчлөх хэлэлцээр байгуулах, гадаад, дотоодын
бизнес эрхлэгчдэд консулын үйлчилгээ шуурхай үзүүлэхийг анхаарч ажилладаг нь
хөрөнгө оруулалт татахад их дөхөм болдог. Томоохон гуравдагч түнш орны
хөрөнгө оруулагчдад визийг түргэн шуурхай олгоход анхаарч ажиллаж байна.
Дүгнэлт

Гадаадын хөрөнгө оруулалт манай эдийн засгийн өсөлтөд чухал үүрэг гүйцэтгэж
байна. Гадаадын хөрөнгө оруулалтыг татаж байгаа хэд хэдэн хүчин зүйлийн нэг нь
Монгол улсын ардчилсан тогтолцоо юм.Манайх гадаадын хөрөнгө оруулалтад зах
зээлээ нээсэн цагаас 2011 оны байдлаар манай улсад дэлхийн 110 орны 11000
гаруй гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж бүртгэгдэж, 11 гаруй тэрбум
ам.долларын шууд хөрөнгө оруулжээ. 2011 оны байдлаар манай улсад оруулсан
хөрөнгө оруулалтын 73,3 хувь геологи, уул уурхайн салбарт ногдож байна. Энэ
салбарын хувьд манай улс нийгмийн хариуцлагатай, хүрээлэн буй орчинд халгүй,
ард түмэндээ үр өгөөжтэй байх зарчимд тулгуурласан хариуцлагатай уул уурхайг
хөгжүүлэх томоохон зорилт тавьсан. Хариуцлагатай уул уурхай гэдэг бол хөрөнгө
оруулагчид, Монголын төр засаг, ард түмэн, хөдөө орон нутаг бүгд адил тэгш, аль
алиных нь эрх ашиг хамгаалагдсан байх учиртай.
Ашигласан эх сурвалж
 www.google.mn
 www.slideshare.net
 www.mongolchamber.mn
 www.med.gov

More Related Content

What's hot

П.Мөнхтулга - Хөрөнгө оруулалт , Орчин, Хөрөнгө оруулалтын нөхцөл, Тулгарах б...
П.Мөнхтулга - Хөрөнгө оруулалт , Орчин, Хөрөнгө оруулалтын нөхцөл, Тулгарах б...П.Мөнхтулга - Хөрөнгө оруулалт , Орчин, Хөрөнгө оруулалтын нөхцөл, Тулгарах б...
П.Мөнхтулга - Хөрөнгө оруулалт , Орчин, Хөрөнгө оруулалтын нөхцөл, Тулгарах б...batnasanb
 
2013.04.19 Гадаадын хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал, хэтийн төлөв, С.Болд
2013.04.19 Гадаадын хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал, хэтийн төлөв, С.Болд2013.04.19 Гадаадын хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал, хэтийн төлөв, С.Болд
2013.04.19 Гадаадын хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал, хэтийн төлөв, С.БолдThe Business Council of Mongolia
 
Монгол Улсын төсвийн ил тод байдлын 2015 оны судалгаа
Монгол Улсын төсвийн ил  тод байдлын 2015 оны судалгааМонгол Улсын төсвийн ил  тод байдлын 2015 оны судалгаа
Монгол Улсын төсвийн ил тод байдлын 2015 оны судалгааГанцоож Цэрэннадмид
 
2013.02.21 Эдийн засгийн шинэчлэлийн зорилтууд, О.Чулуунбат
2013.02.21 Эдийн засгийн шинэчлэлийн зорилтууд, О.Чулуунбат2013.02.21 Эдийн засгийн шинэчлэлийн зорилтууд, О.Чулуунбат
2013.02.21 Эдийн засгийн шинэчлэлийн зорилтууд, О.ЧулуунбатThe Business Council of Mongolia
 
2015 оны Төсвийн төсөлд хийсэн тойм судалгаа А.Батпүрэв (MScEc.)
2015 оны Төсвийн төсөлд хийсэн тойм судалгаа А.Батпүрэв (MScEc.)2015 оны Төсвийн төсөлд хийсэн тойм судалгаа А.Батпүрэв (MScEc.)
2015 оны Төсвийн төсөлд хийсэн тойм судалгаа А.Батпүрэв (MScEc.)Misheel Ganzaya
 
Санхүү үндэс Лекц 10
Санхүү үндэс Лекц 10Санхүү үндэс Лекц 10
Санхүү үндэс Лекц 10Gunjargal
 
Lecture 16
Lecture   16Lecture   16
Lecture 16Tj Crew
 
Хөрөнгө оруулалтын байнкны тухай хуулийн төсөлтэй холбоотой Монголын Бизнеёий...
Хөрөнгө оруулалтын байнкны тухай хуулийн төсөлтэй холбоотой Монголын Бизнеёий...Хөрөнгө оруулалтын байнкны тухай хуулийн төсөлтэй холбоотой Монголын Бизнеёий...
Хөрөнгө оруулалтын байнкны тухай хуулийн төсөлтэй холбоотой Монголын Бизнеёий...The Business Council of Mongolia
 
4. төсвийн-орлого
4. төсвийн-орлого4. төсвийн-орлого
4. төсвийн-орлогоMunkh Orgil
 
Ч.Гансолонго Х.Шижиртуяа - Барилгын байгууллагын өрсөлдөх чадварт нөлөөлөх хү...
Ч.Гансолонго Х.Шижиртуяа - Барилгын байгууллагын өрсөлдөх чадварт нөлөөлөх хү...Ч.Гансолонго Х.Шижиртуяа - Барилгын байгууллагын өрсөлдөх чадварт нөлөөлөх хү...
Ч.Гансолонго Х.Шижиртуяа - Барилгын байгууллагын өрсөлдөх чадварт нөлөөлөх хү...batnasanb
 
Tusviin il tod bdal 2013
Tusviin il tod bdal 2013Tusviin il tod bdal 2013
Tusviin il tod bdal 2013Batka Ayush
 
Хөрөнгө оруулалтын орчин
Хөрөнгө оруулалтын орчинХөрөнгө оруулалтын орчин
Хөрөнгө оруулалтын орчинAdilbishiin Gelegjamts
 
Lecture.6
Lecture.6Lecture.6
Lecture.6Tj Crew
 
Ulsiin tusuv
Ulsiin tusuvUlsiin tusuv
Ulsiin tusuvmomish_77
 
хэрлэн 5
хэрлэн 5хэрлэн 5
хэрлэн 5erka11
 

What's hot (20)

П.Мөнхтулга - Хөрөнгө оруулалт , Орчин, Хөрөнгө оруулалтын нөхцөл, Тулгарах б...
П.Мөнхтулга - Хөрөнгө оруулалт , Орчин, Хөрөнгө оруулалтын нөхцөл, Тулгарах б...П.Мөнхтулга - Хөрөнгө оруулалт , Орчин, Хөрөнгө оруулалтын нөхцөл, Тулгарах б...
П.Мөнхтулга - Хөрөнгө оруулалт , Орчин, Хөрөнгө оруулалтын нөхцөл, Тулгарах б...
 
2013.04.19 Гадаадын хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал, хэтийн төлөв, С.Болд
2013.04.19 Гадаадын хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал, хэтийн төлөв, С.Болд2013.04.19 Гадаадын хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал, хэтийн төлөв, С.Болд
2013.04.19 Гадаадын хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал, хэтийн төлөв, С.Болд
 
Монгол Улсын төсвийн ил тод байдлын 2015 оны судалгаа
Монгол Улсын төсвийн ил  тод байдлын 2015 оны судалгааМонгол Улсын төсвийн ил  тод байдлын 2015 оны судалгаа
Монгол Улсын төсвийн ил тод байдлын 2015 оны судалгаа
 
2013.02.21 Эдийн засгийн шинэчлэлийн зорилтууд, О.Чулуунбат
2013.02.21 Эдийн засгийн шинэчлэлийн зорилтууд, О.Чулуунбат2013.02.21 Эдийн засгийн шинэчлэлийн зорилтууд, О.Чулуунбат
2013.02.21 Эдийн засгийн шинэчлэлийн зорилтууд, О.Чулуунбат
 
Overview of investment 2017
Overview of investment 2017Overview of investment 2017
Overview of investment 2017
 
2015 оны Төсвийн төсөлд хийсэн тойм судалгаа А.Батпүрэв (MScEc.)
2015 оны Төсвийн төсөлд хийсэн тойм судалгаа А.Батпүрэв (MScEc.)2015 оны Төсвийн төсөлд хийсэн тойм судалгаа А.Батпүрэв (MScEc.)
2015 оны Төсвийн төсөлд хийсэн тойм судалгаа А.Батпүрэв (MScEc.)
 
Санхүү үндэс Лекц 10
Санхүү үндэс Лекц 10Санхүү үндэс Лекц 10
Санхүү үндэс Лекц 10
 
МБЗ Мэдэгдэл
МБЗ МэдэгдэлМБЗ Мэдэгдэл
МБЗ Мэдэгдэл
 
Lecture 16
Lecture   16Lecture   16
Lecture 16
 
Хөрөнгө оруулалтын байнкны тухай хуулийн төсөлтэй холбоотой Монголын Бизнеёий...
Хөрөнгө оруулалтын байнкны тухай хуулийн төсөлтэй холбоотой Монголын Бизнеёий...Хөрөнгө оруулалтын байнкны тухай хуулийн төсөлтэй холбоотой Монголын Бизнеёий...
Хөрөнгө оруулалтын байнкны тухай хуулийн төсөлтэй холбоотой Монголын Бизнеёий...
 
Turiin sanhuu l12
Turiin sanhuu l12Turiin sanhuu l12
Turiin sanhuu l12
 
4. төсвийн-орлого
4. төсвийн-орлого4. төсвийн-орлого
4. төсвийн-орлого
 
Lecture 15
Lecture 15Lecture 15
Lecture 15
 
Ч.Гансолонго Х.Шижиртуяа - Барилгын байгууллагын өрсөлдөх чадварт нөлөөлөх хү...
Ч.Гансолонго Х.Шижиртуяа - Барилгын байгууллагын өрсөлдөх чадварт нөлөөлөх хү...Ч.Гансолонго Х.Шижиртуяа - Барилгын байгууллагын өрсөлдөх чадварт нөлөөлөх хү...
Ч.Гансолонго Х.Шижиртуяа - Барилгын байгууллагын өрсөлдөх чадварт нөлөөлөх хү...
 
Tusviin il tod bdal 2013
Tusviin il tod bdal 2013Tusviin il tod bdal 2013
Tusviin il tod bdal 2013
 
Хөрөнгө оруулалтын орчин
Хөрөнгө оруулалтын орчинХөрөнгө оруулалтын орчин
Хөрөнгө оруулалтын орчин
 
Lecture.6
Lecture.6Lecture.6
Lecture.6
 
Ulsiin tusuv
Ulsiin tusuvUlsiin tusuv
Ulsiin tusuv
 
The GOM-BOM and IMF joint press conference notes
The GOM-BOM and IMF joint press conference notesThe GOM-BOM and IMF joint press conference notes
The GOM-BOM and IMF joint press conference notes
 
хэрлэн 5
хэрлэн 5хэрлэн 5
хэрлэн 5
 

Viewers also liked

нүүр
нүүрнүүр
нүүрbegjan
 
бие даалт
бие даалтбие даалт
бие даалтKhabilaiman
 
оршил нямаа
оршил нямааоршил нямаа
оршил нямааtsetsgeeee
 
Бие даалтын стандарт
Бие даалтын стандартБие даалтын стандарт
Бие даалтын стандартAdilbishiin Gelegjamts
 
Т.Намуунзаяа -
Т.Намуунзаяа - Т.Намуунзаяа -
Т.Намуунзаяа - batnasanb
 

Viewers also liked (7)

нүүр
нүүрнүүр
нүүр
 
оуб лекц №10
оуб   лекц №10оуб   лекц №10
оуб лекц №10
 
Baraa sudlal tums hunsnii nogoo
Baraa sudlal tums hunsnii nogooBaraa sudlal tums hunsnii nogoo
Baraa sudlal tums hunsnii nogoo
 
бие даалт
бие даалтбие даалт
бие даалт
 
оршил нямаа
оршил нямааоршил нямаа
оршил нямаа
 
Бие даалтын стандарт
Бие даалтын стандартБие даалтын стандарт
Бие даалтын стандарт
 
Т.Намуунзаяа -
Т.Намуунзаяа - Т.Намуунзаяа -
Т.Намуунзаяа -
 

Similar to шинэ иргэншил дээд сургу уль

П.Жавзандулам, Г.Номин-Эрдэнэ-Монгол улсын хөрөнгө оруулалтын үр ашигт авилгы...
П.Жавзандулам, Г.Номин-Эрдэнэ-Монгол улсын хөрөнгө оруулалтын үр ашигт авилгы...П.Жавзандулам, Г.Номин-Эрдэнэ-Монгол улсын хөрөнгө оруулалтын үр ашигт авилгы...
П.Жавзандулам, Г.Номин-Эрдэнэ-Монгол улсын хөрөнгө оруулалтын үр ашигт авилгы...erdmiinshuvuu
 
Э.Хонгорзул - МУ-д жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломжийн судалгаа
Э.Хонгорзул - МУ-д жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломжийн судалгааЭ.Хонгорзул - МУ-д жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломжийн судалгаа
Э.Хонгорзул - МУ-д жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломжийн судалгааbatnasanb
 
С. Баасанбат Д. Баяр-Уянга - ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГЫН...
С. Баасанбат Д. Баяр-Уянга  - ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГЫН...С. Баасанбат Д. Баяр-Уянга  - ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГЫН...
С. Баасанбат Д. Баяр-Уянга - ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГЫН...batnasanb
 
Үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль
Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуульҮйлдвэрлэлийг дэмжих тухай хууль
Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуульUmguullin Mongol Umguulugch
 
Neg hund nogdoh dnb, tuunii uls ornuudiin yalgaatai baidal
Neg hund nogdoh dnb, tuunii uls ornuudiin yalgaatai baidalNeg hund nogdoh dnb, tuunii uls ornuudiin yalgaatai baidal
Neg hund nogdoh dnb, tuunii uls ornuudiin yalgaatai baidalE-Gazarchin Online University
 
Н.Алгаа "Уул уурхай ба бизнесийн эрх чөлөө"
Н.Алгаа "Уул уурхай ба бизнесийн эрх чөлөө"Н.Алгаа "Уул уурхай ба бизнесийн эрх чөлөө"
Н.Алгаа "Уул уурхай ба бизнесийн эрх чөлөө"Unuruu Dear
 
С.Мягмарсүрэн П.Давгадорж Г.Гүнбилиг Ч.Отгонжаргал - Төгрөгийн хадгаламжинд н...
С.Мягмарсүрэн П.Давгадорж Г.Гүнбилиг Ч.Отгонжаргал - Төгрөгийн хадгаламжинд н...С.Мягмарсүрэн П.Давгадорж Г.Гүнбилиг Ч.Отгонжаргал - Төгрөгийн хадгаламжинд н...
С.Мягмарсүрэн П.Давгадорж Г.Гүнбилиг Ч.Отгонжаргал - Төгрөгийн хадгаламжинд н...batnasanb
 
Монголд Хөрөнгө оруулалтын сан байгуулах тухай
Монголд Хөрөнгө оруулалтын сан байгуулах тухайМонголд Хөрөнгө оруулалтын сан байгуулах тухай
Монголд Хөрөнгө оруулалтын сан байгуулах тухайMndiBldn
 
2013 оны жилийн тайлан
2013 оны жилийн тайлан 2013 оны жилийн тайлан
2013 оны жилийн тайлан evergreenmongolia
 
Хувийн хэвшлийн саналыг төрийн бодлогод тусгах нь чухал
Хувийн хэвшлийн саналыг төрийн бодлогод тусгах нь чухалХувийн хэвшлийн саналыг төрийн бодлогод тусгах нь чухал
Хувийн хэвшлийн саналыг төрийн бодлогод тусгах нь чухалThe Business Council of Mongolia
 
Хувийн хэвшлийн саналыг төрийн бодлогод тусгах нь чухал
Хувийн хэвшлийн саналыг төрийн бодлогод тусгах нь чухалХувийн хэвшлийн саналыг төрийн бодлогод тусгах нь чухал
Хувийн хэвшлийн саналыг төрийн бодлогод тусгах нь чухалThe Business Council of Mongolia
 
Export-Mongolia-2019-tailan-by-ERKA_MN.pptx
Export-Mongolia-2019-tailan-by-ERKA_MN.pptxExport-Mongolia-2019-tailan-by-ERKA_MN.pptx
Export-Mongolia-2019-tailan-by-ERKA_MN.pptxqnzriq
 
Turuun sanhuu L9.2019- 2020
Turuun sanhuu L9.2019- 2020Turuun sanhuu L9.2019- 2020
Turuun sanhuu L9.2019- 2020hicheel2020
 
МБЗ-с гаргаж буй Авлигын эсрэг уриалга
МБЗ-с гаргаж буй Авлигын эсрэг уриалгаМБЗ-с гаргаж буй Авлигын эсрэг уриалга
МБЗ-с гаргаж буй Авлигын эсрэг уриалгаThe Business Council of Mongolia
 

Similar to шинэ иргэншил дээд сургу уль (20)

Inv fin mkt_2
Inv fin mkt_2Inv fin mkt_2
Inv fin mkt_2
 
П.Жавзандулам, Г.Номин-Эрдэнэ-Монгол улсын хөрөнгө оруулалтын үр ашигт авилгы...
П.Жавзандулам, Г.Номин-Эрдэнэ-Монгол улсын хөрөнгө оруулалтын үр ашигт авилгы...П.Жавзандулам, Г.Номин-Эрдэнэ-Монгол улсын хөрөнгө оруулалтын үр ашигт авилгы...
П.Жавзандулам, Г.Номин-Эрдэнэ-Монгол улсын хөрөнгө оруулалтын үр ашигт авилгы...
 
Э.Хонгорзул - МУ-д жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломжийн судалгаа
Э.Хонгорзул - МУ-д жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломжийн судалгааЭ.Хонгорзул - МУ-д жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломжийн судалгаа
Э.Хонгорзул - МУ-д жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломжийн судалгаа
 
С. Баасанбат Д. Баяр-Уянга - ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГЫН...
С. Баасанбат Д. Баяр-Уянга  - ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГЫН...С. Баасанбат Д. Баяр-Уянга  - ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГЫН...
С. Баасанбат Д. Баяр-Уянга - ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГЫН...
 
Macro l 5
Macro l 5Macro l 5
Macro l 5
 
Үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль
Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуульҮйлдвэрлэлийг дэмжих тухай хууль
Үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль
 
Neg hund nogdoh dnb, tuunii uls ornuudiin yalgaatai baidal
Neg hund nogdoh dnb, tuunii uls ornuudiin yalgaatai baidalNeg hund nogdoh dnb, tuunii uls ornuudiin yalgaatai baidal
Neg hund nogdoh dnb, tuunii uls ornuudiin yalgaatai baidal
 
Н.Алгаа "Уул уурхай ба бизнесийн эрх чөлөө"
Н.Алгаа "Уул уурхай ба бизнесийн эрх чөлөө"Н.Алгаа "Уул уурхай ба бизнесийн эрх чөлөө"
Н.Алгаа "Уул уурхай ба бизнесийн эрх чөлөө"
 
Cents
CentsCents
Cents
 
Cents
CentsCents
Cents
 
С.Мягмарсүрэн П.Давгадорж Г.Гүнбилиг Ч.Отгонжаргал - Төгрөгийн хадгаламжинд н...
С.Мягмарсүрэн П.Давгадорж Г.Гүнбилиг Ч.Отгонжаргал - Төгрөгийн хадгаламжинд н...С.Мягмарсүрэн П.Давгадорж Г.Гүнбилиг Ч.Отгонжаргал - Төгрөгийн хадгаламжинд н...
С.Мягмарсүрэн П.Давгадорж Г.Гүнбилиг Ч.Отгонжаргал - Төгрөгийн хадгаламжинд н...
 
Монголд Хөрөнгө оруулалтын сан байгуулах тухай
Монголд Хөрөнгө оруулалтын сан байгуулах тухайМонголд Хөрөнгө оруулалтын сан байгуулах тухай
Монголд Хөрөнгө оруулалтын сан байгуулах тухай
 
Hurungu oruulaltiin erkh zui
Hurungu oruulaltiin erkh zui Hurungu oruulaltiin erkh zui
Hurungu oruulaltiin erkh zui
 
2013 оны жилийн тайлан
2013 оны жилийн тайлан 2013 оны жилийн тайлан
2013 оны жилийн тайлан
 
Хувийн хэвшлийн саналыг төрийн бодлогод тусгах нь чухал
Хувийн хэвшлийн саналыг төрийн бодлогод тусгах нь чухалХувийн хэвшлийн саналыг төрийн бодлогод тусгах нь чухал
Хувийн хэвшлийн саналыг төрийн бодлогод тусгах нь чухал
 
Хувийн хэвшлийн саналыг төрийн бодлогод тусгах нь чухал
Хувийн хэвшлийн саналыг төрийн бодлогод тусгах нь чухалХувийн хэвшлийн саналыг төрийн бодлогод тусгах нь чухал
Хувийн хэвшлийн саналыг төрийн бодлогод тусгах нь чухал
 
Export-Mongolia-2019-tailan-by-ERKA_MN.pptx
Export-Mongolia-2019-tailan-by-ERKA_MN.pptxExport-Mongolia-2019-tailan-by-ERKA_MN.pptx
Export-Mongolia-2019-tailan-by-ERKA_MN.pptx
 
Turiin sanhuu l8
Turiin sanhuu l8Turiin sanhuu l8
Turiin sanhuu l8
 
Turuun sanhuu L9.2019- 2020
Turuun sanhuu L9.2019- 2020Turuun sanhuu L9.2019- 2020
Turuun sanhuu L9.2019- 2020
 
МБЗ-с гаргаж буй Авлигын эсрэг уриалга
МБЗ-с гаргаж буй Авлигын эсрэг уриалгаМБЗ-с гаргаж буй Авлигын эсрэг уриалга
МБЗ-с гаргаж буй Авлигын эсрэг уриалга
 

шинэ иргэншил дээд сургу уль

  • 1. Шинэ Иргэншил Дээд Сургууль БИЕ ДААЛТ Сэдэв: Гадаадын хөрөнгө оруулалтын бизнесийн эрх зүй Шалгасан: .....................// Гүйцэтгэсэн: А. Өзгерисхан АХМ-3 2013 он
  • 2. Агуулга       Монголын хөрөнгө оруулалт Гадаадын хөрөнгө оруулалт Гадаадын хөрөнгө оруулалтын эрх зүйн зохицуулалт Гадаадын Хөрөнгө Яамнаас хэрэгжүүлж байгаа бодлого, арга хэмжээ Дүгнэлт Ашигласан эх сурвалж
  • 3. Монголын хөрөнгө оруулалт Монгол Улс далайд гарцгүй, хоѐр том гүрний дунд оршдог, зах зээлийн багтаамж багатай ч, гадаадын хөрөнгө оруулалтыг нэлээд татаж байна. Гадаадын хөрөнгө оруулалт манай эдийн засгийн өсөлтөд чухал үүрэг гүйцэтгэж байна. Гадаадын хөрөнгө оруулалтыг татаж байгаа хэд хэдэн хүчин зүйлийн нэг нь Монгол улсын ардчилсан тогтолцоо юм. Эрдэс баялгийн арвин их нөөц, үүнийг тушиглэсэн эдийн засгийн хурдацтай өсөлт хөрөнгө оруулагчдыг татсаар байна. Монгол Улсын эдийн засаг сүүлийн жилүүдэд тогтмол өсч байгаа. Тухайлбал, 2010 онд 6.4, 2011 онд 17,3 хувиар өссөн. Манай эдийн засгийн өсөлт дэлхийн эдийн засаг саарсны улмаас 2012 онд 12,3 хувь болсон ч, давхар оронтой өсөлт хэвээр байна. Өсөлтийн энэхүү хурдыг хадгалах нь бидний хувьд том сорилт хэдий ч, их бүтээн байгуулах ажлын суурийг тавьсан тул биелүүлэх боломжтой гэж үзэж байна. Гадаадын хөрөнгө оруулалтыг татах, татвар, бизнесийн таатай орчин бүрдүүлэх талаар төр засгаас шат дараалсан арга хэмжээ авсаар байна. Үүний үр дүнд Монгол Улс Ази тивдээ бага татвартай, хөрөнгө оруулахад таатай орны тоонд зүй ѐсоор багтаж байна. Монгол улс нь БНХАУ, ОХУ гэсэн хоѐр их гүрний дунд оршдог учир эдгээр том зах зээлд хүрэх гарц болохын хувьд хөрөнгө оруулагчдын анхаарлыг мөн татдаг.Манайх гадаадын хөрөнгө оруулалтад зах зээлээ нээсэн цагаас 2011 оны байдлаар манай улсад дэлхийн 110 орны 11000 гаруй гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж бүртгэгдэж, 11 гаруй тэрбум ам.долларын шууд хөрөнгө оруулжээ. 2011 оны байдлаар манай улсад оруулсан хөрөнгө оруулалтын 73,3 хувь геологи, уул уурхайн салбарт ногдож байна. Энэ салбарын хувьд манай улс нийгмийн хариуцлагатай, хүрээлэн буй орчинд халгүй, ард түмэндээ үр өгөөжтэй байх зарчимд тулгуурласан хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх томоохон зорилт тавьсан. Хариуцлагатай уул уурхай гэдэг бол хөрөнгө оруулагчид, Монголын төр засаг, ард түмэн, хөдөө орон нутаг бүгд адил тэгш, аль алиных нь эрх ашиг хамгаалагдсан байх учиртай. Хөрөнгө оруулалт дан нэг салбарт төвлөрөх нь зохисгүй юм. Шинэчлэлийн Засгийн газар шинэ төмөр зам, авто зам тавих, нүүрс
  • 4. боловсруулах, ган хайлуулах үйлдвэр барих, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх зэрэг бүтээн байгуулалт, үйлдвэржилэлтийн томоохон ажил төлөвлөж байна. Иймд гадаадын хөрөнгө оруулалтыг цаашид нэмэгдүүлэхэд эрх зүйн орчиноос гадна зөвхөн уул уурхайг шүтсэн бус уул уурхайгаас ангид салбарыг (non-mining) мөн хөгжүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн боловсруулах, дэд бүтэц, мал аж ахуй, аялал жуулчлал, шинжлэх ухаан болон био технологийн салбаруудад хөрөнгө оруулалтыг эн тэнцүү татах учиртай. Уул уурхайгаас бусад салбарт хөрөнгө оруулахыг бид бодлогоор дэмжиж, үүнд гадаад хамтын ажиллагаагаа чиглүүлэх нь чухал байна. Мөн гадаадаас байгаль орчинд ээлтэй, эрчим хүч хэмнэх, дэвшилтэт технологи оруулах эсэх нь хөрөнгө оруулалтын чанарыг тодорхойлох гол шалгуур байх учиртай. Гадаадын хөрөнгө оруулалт Аливааулсорнынийгэм, эдийн засгийн өсөлт дэвшилтэд гадаадын хөрөнгө оруулалт онцгой ач тустай болох нь дэлхийн улс гүрнүүдийн хөгжлийн замнал харуулж байна.Манай улс ч энэ жишгийг харгалзан төрөөс гадаад хөрөнгө оруулалтыг дэмжих, эрх зүйн таатай нөхцөл бүрдүүлэх талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээний дунд гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэж, олон хамтарсан аж ахуйн нэгж байгуулагдах болов.Гадаад улсаас Монгол улсын нутаг дэвсгэр, эрх зүйн зохицуулалтруу шилжин орж байгаа үнэлж болох аливаа биет болон биет бус зүйлийг гадаадын хөрөнгө оруулалт гэж хэлж болно.Нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 2011 онд 6545.8 тэрбум төг болж, өмнөх оны хоос 2700.0 тэрбум төг буюу 70.2 хувиар өслөө. 2011 онд хөрөнгө оруулалтын 30.0 хувь нь дотоод эх үүсвэрээр, 70.0 хувь нь гадаад эх үүсвэрээр санхүүжигдсэн бөгөөд өмнө хоны хоос дотоод эх үүсвэрийн хөрөнгө оруулалт 558.5 тэрбум төг, гадаад эхүүсвэрийн хөрөнгө оруулалт 2141.5 тэрбум төгрөгөөр өсчээ.Гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэх эд гадаадын шууд хөрөнгө оруулалт өмнөх оны хоос 2041.8 тэрбум төгрөгөөр, зээл, тусламжнь 99.8 тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь нөлөөлжээ.2011 онд нийт хөрөнгө оруулалтын 15.5 хувий эзэлж буй улсын төсвийн хөрөнгө оруулалт 1015.7 тэрбум төг болж, өмнөх оны хоос 454.1 тэрбум төг буюу 80.9 хувиар өссөн бөгөөд
  • 5. хувийн жин нь 0.9 пунктээр нэмэгдэв. Нийт хөрөнгө оруулалтад дотоод эхүүсвэрийн хөрөнгө оруулалтын хувийн жин буурсан нь түүний хэмжээ буурснаас бус гадаад эхүүсвэрийн хөрөнгө оруулалтын хурдац өндөр байгаагаас шалтгаалжээ.Нийт хөрөнгө оруулалтын 11.4 хувь нь барилгаугсралт, их засварын ажилд, 65.1 хувь нь машин, тоног төхөөрөмжийн худалдан авалтанд ногдож байна.Өмнөх оны хоос барилгаугсралт, их засварын ажилд оруулсан хөрөнгө оруулалт 0.6 пунктээр буурч,машин, тоног төхөөрөмжийн худалдан авалт 18.2 пунктээр нэмэгджээ.Үүнд,уул уурхайд чиглэсэн машин, тоног төхөөрөмжийн импорт голлон нөлөөлж байна. Гадаадын хөрөнгө оруулалт Монголд  1990-2009 он хүртэл дэлхийн 100 гаруйорны 9940 гадаадын хөрөнгө оруулалттай компани бүртгэгдсэн байна.  Эдгээр компаниуд дээрхи хугацаанд 3,8тэрбум ам. долларын хөрөнгө оруулалт хийсэн ба үүний 70 хувь нь 2005-2009 онуудад хийгдсэн байна.  Зөвхөн 2009 онд гадаадын 613 компани 801 саяам.долларын хөрөнгө оруулалт хийж байсан бол энэ тоо 2010 оны урьдчилсан тооцоогоор 1011 саяам.долларт хүрчээ.  Тоо баримтаас дүгнэн үзэхэд гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ ойрын ирээдүйд өсөн нэмэгдэх хандлагатай байна. Гадаадыншуудхөрөнгөоруулалтынөсөлт сая ам доллар
  • 6. Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааныагентлагийн урьдчилан гаргасан тооцоогоор 2010 онд гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ 1011 саяам.долларт хүрчээ. Гадаадын хөрөнгө оруулалтын эрх зүйн зохицуулалт Гадаадын хөрөнгө оруулалтын эрх зүйн зохицуулалтын тухайд саналаа хэлэхэд манай улс хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, бизнес, эрх зүйн орчинг сайжруулах чиглэлээр тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлсээр байна. Хөрөнгө оруулалтын нэр төрлийг олшруулах, хөрөнгө оруулалтын зохицуулалтыг тогтвортой, нээлттэй байлгах зорилгоор 1993 онд баталсан Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулинд хэд хэдэн удаа нэмэлт өөрчлөлт оруулсан.Улмаар 2012 онд Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зохицуулахад гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль баталсан билээ. Энэ хууль гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарласан агуулгатай болсон гэх шүүмжлэл бий. Сайн засаглалтай бүх улс эдийн засгийнхаа стратегийн салбар дахь гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулдаг. Манай хууль дэлхийн энэхүү жишигт нийцэж байна. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд аль нэг орноос хийх хөрөнгө оруулалтын хувь,
  • 7. хэмжээг гадаадын нийт хөрөнгө оруулалтын гуравны нэгээс хэтрэхгүй байхаар заасныг манай улсад оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээгээрээ сүүлийн 14 жилд тэргүүлж байгаа БНХАУ-ын хөрөнгө оруулалтыг хязгаарлах зорилготой гэж ташаа ойлгох нь байдаг. Гадаадын хөрөнгө оруулалтын тэнцвэртэй байдлыг Хятадын хөрөнгө оруулалтыг бууруулах, хязгаарлах замаар биш, харин бусад орны хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар хангахыг зорьдогийг тэмдэглэх байна. (2012 оны 6 дугаар сарын эцсийн байдлаар БНХАУ-аас манай улсад 3.6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт бүртгэгдсэн нь бүртгэгдсэн гадаадын нийт хөрөнгө оруулалтын 31.71 хувийг бүрдүүлж байсан.) Гадаадын хөрөнгө оруулалтын асуудлаарх олон улсын баримт бичгийн хувьд манай улс Дэлхийн худалдааны байгууллагын хэлэлцээрүүд, мөн Улс болон гадаад улсын иргэний хооронд хөрөнгө оруулалтын маргааныг шийдвэрлэх тухай Вашингтоны конвенц, Гадаадын арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх тухай конвенц, “Хөрөнгө оруулалтын даатгалын тухай” Сөүлийн конвенцид нэгдэн орсон. Түүнчлэн нийт 43 улстай Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай хэлэлцээр байгуулаад байна. Манай улс ЕХтой байгуулах Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрийг 2010 онд үзэглэв. Энэхүү хэлэлцээрийг байгуулснаар Монгол Улс, ЕХ-ны харилцаа, тэр дундаа эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн томоохон зорилтын нэг болох европын стандартыг Монголд нутагшуулах эрх зүйн орчин бүрдэх ач холбогдолтой. Түүнчлэн АНУ-тай Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын ил тод байдлын тухай хэлэлцээр, Канадтай Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай хэлэлцээр, Япон улстай Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулахаар яриа хэлэлцээ хийж байна. Хөрөнгө оруулалтыг дэмжих чиглэлээр НҮБ-ын системийн байгууллагуудтай мөн хамтран ажиллаж байна. Монгол Улсын Засгийн газрын хүсэлтийн дагуу НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурал /ЮНКТАД/-аас манай улсын хөрөнгө оруулалтын бодлого, эрх зүйн орчин, эдийн засгийн хөгжлийн байдалд дүн шилжилгээ хийсэн Хөрөнгө оруулалтын бодлогыг хянан үзсэн (Investment Policy Review) судалгаа боловсруулаад байна.
  • 8. Энэхүү судалгааг танилцуулах үндэсний хэмжээний семинар ирэх 3 дугаар сарын сүүлээр болно. Хөрөнгө Яамнаас хэрэгжүүлж байгаа бодлого, арга хэмжээ Гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын асуудал 2012 онд Гадаад харилцааны яамнаас Эдийн засгийн яамны ажлын чиг үүрэгт шилжсэн хэдий ч тус яам гадаад хөрөнгө оруулалтыг дэмжихэд чухал үүрэг гүйцэтгэж байна. Учир нь ГХЯ Монгол Улсын энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогыг ханган, улс орнуудтай найрсаг харилцаа хөгжүүлснээрээ гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих улс төрийн таатай орчин, уур амьсгалыг бүрдүүлдэг. Дэлхийн улс орнуудтай найрсаг харилцаатай байх нь гадаадын хөрөнгө оруулалт татахад «хүчил төрөгч» мэт ач холбогдолтой нь хэн бүхэнд тодорхой. Аливаа улстай улс төрийн харилцаа таагүй байвал тухайн улсын хөрөнгө оруулагчид Монголд хөрөнгө оруулах сонирхол сулрах нь дамжиггүй. Дээр дурдсанчлан манай улсын ардчилсан тогтолцоо гадаадын хөрөнгө оруулалтыг татаж байгаа гол хүчин зүйл. Манай улсын зөөлөн хүчин зүйл (soft power) гэж хэлж болно. Улс орныхоо ардчиллын ололт амжилтыг дэлхийн нийтэд сурталчлан таниулахад ГХЯ шаргуу ажилласаар байна. Өдгөө 20 гаруй жилийн өмнө ардчиллын тогтолцоонд шилжиж эхэлсэн Монгол Улс дэлхийн 130 орчим улсыг эгнээндээ нэгтгэсэн Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг (АОХН) тэргүүлж, багагүй амжилт гаргаад байна. НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2012 онд манай улсын санаачлагаар Ардчиллын боловсролын тухай тогтоол анх удаа баталсан. АОХН-ийн даргын үүрэгт ажлыг ГХЯ хэрэгжүүлж байна. Хоѐрт, ГХЯ-нд гадаад эдийн засгийн харилцааны бодлогын асуудлыг хариуцдаг. Гадаад хөрөнгө оруулалтын хувьд энэ нь юу гэсэн үг вэ гэхээр, хөрөнгө оруулах таатай нөхцлийг бүрдүүлэхийн тулд юуг анхаарах, гадаадын хөрөнгө оруулагчтай байгуулах хэлэлцээр хөрөнгө оруулалтын тэнцвэртэй байдлыг хангаж байна уу үгүй юу, улс орныхоо нэр хүндийг өргөхийн тулд юу хийх зэргийг ГХЯ анхаарч ажилладаг. Улс орнуудтай эдийн засгийн харилцаа хөгжүүлэхдээ чиглэлийн яам, холбогдох агентлагийн саналыг тухай бүр авч, аливаа айлчлал, хэлэлцээний сэдэвт тусгаж, айлын талд уламжилдаг. Мөн гадаадад суугаа манай ДТГ-уудтай
  • 9. хамтран гадаад, дотоодын компаниуд хэлхээ холбоо тогтооход дэмжлэг үзүүлдэг. ДТГ-ууд гадны хөрөнгө оруулагчдад улс орноо таниулах, тэднийг татах үүрэгтэй. Гуравт, гадаад бодлогын нэгдмэл байдлыг хангах, төрийн захиргааны төв болон засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн гадаад харилцааг уялдуулан зохицуулах, хяналт тавих үүргийг ГХЯ гүйцэтгэдэг. Энэ утгаараа гадаадын хөрөнгө оруулалттай холбоотой аливаа асуудлыг нийт яам, холбогдох агентлагийн хүчээр олон талаас нь судалж, бие биенээ дэмжиж ажилласнаар алдаа гарах эрсдэл багасана. Дөрөвт, ГХЯ худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаарх олон улсын баримт бичигт нэгдэх, хоѐр болон олон талт гэрээ, хэлэлцээр байгуулахад түлхүү оролцдог. Тавд, Монгол Улсын дотоод, гадаад бодлого, ардчилал, эдийн засгийн салбарын ололт амжилт, бизнес, хөрөнгө оруулалтын орчинг улс түмэнд таниулах, тэдэнд улс орныхоо талаар ойлголт өгөх чиглэлээр ажилладаг. Энэ бүхнийг таниулах зорилгоор дотоодын холбогдох байгууллагуудтай хамтран чуулга уулзалт, бизнес форум, дугуй ширээний уулзалт, ярилцлага, соѐлын арга хэмжээ зохион байгуулдаг. Мөн дээд, өндөр түвшний айлчлалыг улс орноо таниулахад чиглүүлдэг билээ. Мөн түүнчлэн гадаадын нэр хүндтэй хэвлэл мэдээллийн хэрэгслээр Монголын тухай тусгай нэвтрүүлэг, дугаар гаргуулахад анхаарч ажиллаж байгаа нь гадаад сурталчилгаанд үр өгөөжтэй байна. Гадаад сурталчилгааны ажлыг цаашид улам эрчимжүүлэх, гадаад сурталчилгаанд зориулсан хөрөнгө санхүүжилтийг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа. Ингэснээр Монгол Улсыг гадаадад сурталчлах үйл ажиллагааны цар хүрээ тэлж, улмаар гадаадын хөрөнгө оруулагчдын манай улсын тухай эерэг ойлголт, мэдээлэл сайжирч хөрөнгө оруулалт хийх сонирхол нэмэгдэнэ. ГХЯ-аас гадаадын хөрөнгө оруулалтыг дэмждэг өөр нэг чухал суваг бол консулын үйлчилгээ юм. ГХЯ бусад улстай визний нөхцлийг хөнгөвчлөх хэлэлцээр байгуулах, гадаад, дотоодын бизнес эрхлэгчдэд консулын үйлчилгээ шуурхай үзүүлэхийг анхаарч ажилладаг нь хөрөнгө оруулалт татахад их дөхөм болдог. Томоохон гуравдагч түнш орны хөрөнгө оруулагчдад визийг түргэн шуурхай олгоход анхаарч ажиллаж байна.
  • 10. Дүгнэлт Гадаадын хөрөнгө оруулалт манай эдийн засгийн өсөлтөд чухал үүрэг гүйцэтгэж байна. Гадаадын хөрөнгө оруулалтыг татаж байгаа хэд хэдэн хүчин зүйлийн нэг нь Монгол улсын ардчилсан тогтолцоо юм.Манайх гадаадын хөрөнгө оруулалтад зах зээлээ нээсэн цагаас 2011 оны байдлаар манай улсад дэлхийн 110 орны 11000 гаруй гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж бүртгэгдэж, 11 гаруй тэрбум ам.долларын шууд хөрөнгө оруулжээ. 2011 оны байдлаар манай улсад оруулсан хөрөнгө оруулалтын 73,3 хувь геологи, уул уурхайн салбарт ногдож байна. Энэ салбарын хувьд манай улс нийгмийн хариуцлагатай, хүрээлэн буй орчинд халгүй, ард түмэндээ үр өгөөжтэй байх зарчимд тулгуурласан хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх томоохон зорилт тавьсан. Хариуцлагатай уул уурхай гэдэг бол хөрөнгө оруулагчид, Монголын төр засаг, ард түмэн, хөдөө орон нутаг бүгд адил тэгш, аль алиных нь эрх ашиг хамгаалагдсан байх учиртай.
  • 11. Ашигласан эх сурвалж  www.google.mn  www.slideshare.net  www.mongolchamber.mn  www.med.gov