More Related Content
Similar to Seminar 4. 2020-2021on (20)
More from hicheel2020 (20)
Seminar 4. 2020-2021on
- 1. Семинар 4
Бодлого
1. А банк 10000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 4 жилийн хугацаатай, жилийн 10%-ийн хүүтэй, жил
бүрийн эцэст хүүний төлбөрийг төлдөг, хугацааны эцэст бондын үндсэн төлбөрийг төлөх бонд
худалдаж авсан.
a. Одоо зах зээл дээр хүүний түвшин тогтворгүй байгаа бол бондын зах зээлийн үнэ хэд болох вэ?
b. Хэрэв зах зээлийн хүү 1%-иар буурсан бол бондын зах зээлийн үнэ хэд болох вэ?
c. Хэрэв зах зээлийн хүү 1%-иар өссөн бол бондын зах зээлийн үнэ хэд болох вэ?
d. а,b-д гаргасан хариугаа ашиглан хүү 1%-иар өөрчлөгдөхөд бондын үнэ хэдэн хувиар
өөрчлөгдөхийг тооц.
2. Б банк 100000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 1 жилийн хугацаатай, жилийн 15%-ийн хүүтэй, жил
бүрийн эцэст хүүний төлбөрийг төлдөг, хугацааны эцэст бондын үндсэн төлбөрийг төлөх бонд
худалдаж авсан.
a. Одоо зах зээл дээр хүүний түвшин 1%-иар өссөн бол бондын зах зээлийн үнэ хэд болох вэ?
b. Хэрэв 2,3,4 жилийн хугацаатай байсан тохиолдолд зах зээлийн хүү 1%-иар өссөн бол бондын
зах зээлийн үнэ хэд болох вэ?
c. Хугацаа ба зах зээлийн үнэ 2-ын хоорондын хамаарлыг тайлбарла.
3. Санхүүгийн зуучлагчийн тайлан тэнцэл өгөгдөв.
Актив /сая төгрөг/ Пассив /сая төгрөг/
ЗГҮЦ /5%/
Зээл /9 %/
Нийт актив
175 /1жил/
165 /5жил/
340
Хадгаламж /6%/
Өрийн бичиг /8%/
Өөрийн хөрөнгө
Нийт пассив ба ӨХ
135 /1жил/
160 /3жил/
45
340
a. Активын багцын эргэн төлөгдөх дундаж хугацаа хэд вэ?
b. Пассивын багцын эргэн төлөгдөх дундаж хугацаа хэд вэ?
c. Эргэн төлөгдөх хугацааны зөрүү хэд вэ?
d. Хүү 1 хувиар өссөн бол балансын бүх үзүүлэлтийн зах зээлийн үнэ цэнийг тооцоол.
e. Хүү 1 хувиар өсөхөд өөрийн хөрөнгөд хэрхэн нөлөөлөх вэ? Өөрчлөлтийн хувийг тооцоол.
4. Банк 1 жилийн хугацаатай 1 тэрбум төгрөг, 5.75 хувийн хүүтэй хадгаламжийн сертификат гаргаж,
1 жилийн 6% хүүтэй зээл олгосон.Зээлийн үндсэн төлбөрийг 6 сар тутам 2 хувааж төлнө.
a. Актив, пассивын эргэн төлөгдөх хугацааны зөрүү хэд вэ?
b. Жилийн эцэст хүлээгдэж буй цэвэр хүүний орлого хэд вэ?
c. Зээлийн эхний эргэн төлөгдөх үед буюу 6 сарын дараа хүүний түвшин 2%-иар өссөн бол цэвэр
хүүний орлогод яаж нөлөөлөх вэ?
d. 2%-иар буурсан бол цэвэр хүүний орлогод яаж нөлөөлөх вэ?