Baigali orchind nolooloh baidliin unelgeenii argachilsan zaabar

7,835 views

Published on

5 Comments
12 Likes
Statistics
Notes
No Downloads
Views
Total views
7,835
On SlideShare
0
From Embeds
0
Number of Embeds
6
Actions
Shares
0
Downloads
0
Comments
5
Likes
12
Embeds 0
No embeds

No notes for slide

Baigali orchind nolooloh baidliin unelgeenii argachilsan zaabar

  1. 1. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний аргачилсан заавар 2009 он1“Байгаль орчны үнэлгээ эрхлэгчдийн холбоо” ТББАГУУЛГАОРШИЛ....................................................................................................................................................................41 БАЙГАЛЬ ОРЧИНД НӨЛӨӨЛӨХ БАЙДЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ АРГАЧИЛСАН ЗААВРЫНАГУУЛГА, БҮТЭЦ ................................................................................................................................................51.1 Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний үндсэн зорилт, төрөл………………………………..51.2 Байгаль орчны үнэлгээний аргачилсан зааврын агуулга, бүтэц……………………………………….62 БАЙГАЛЬ ОРЧИНД НӨЛӨӨЛӨХ БАЙДЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ХҮРЭЭНД НӨЛӨӨЛЛИЙГХҮРЭЭНД НӨЛӨӨЛЛИЙГ ҮНЭЛЭХ АРГУУД..............................................................................................92.1 Ерөнхий зүйл……………………………………………………………………………………………...92.1.1 Аргачлалыг сонгоход тавигдах шаардлага………………………………………………………92.2 Түгээмэл хэрэглэгддэг аргууд…………………………………………………………………………..112.2.1 Зориулалтын арга………………………………………………………………………………....112.2.2 Удирдамж, гарын авлагын арга………………………………………………………………….122.2.3 Магадлан жагсаах арга…………………………………………………………………………...132.2.4 Матрицын арга……………………………………………………………………………………132.2.5 Сүлжээ-схемийн арга…………………………………………………………………………….162.2.6 Давхцуулан зураглах арга………………………………………………………………………..172.2.7 Бателлийн систем………………………………………………………………………………....192.2.8 Зардал, ашгийг тооцох арга………………………………………………………………….......222.2.9 Математик загварчлал……………………………………………………………………………232.2.10 Зайнаас тандан судлал, газарзүйн мэдээллийн систем………………………………………...283 ТӨСЛИЙН БАЙГАЛЬ ОРЧИНД НӨЛӨӨЛӨХ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ҮНЭЛГЭЭХИЙХ АРГАЧЛАЛ...............................................................................................................................................333.1 Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийх нийтлэг шаардлага……………………..333.2 Дэд бүтцийн төсөлд байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийхэданхаарах зүйлс………………………………………………………………………………………………...343.3 Хөдөө аж ахуйн төсөлд байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийхэданхаарах зүйлс………………………………………………………………………………………………...363.4 Үйлдвэрийн төсөлд байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийхэданхаарах зүйлс………………………………………………………………………………………………...393.5 Аялал жуулчлалын төсөлд байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийхэданхаарах зүйлс………………………………………………………………………………………………...403.6 Нефтийн бүтээгдэхүүн, шатахууны төсөлд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийхэданхаарах зүйлс…………………………………………………………………………………………...423.7 Уул уурхайн төсөлд байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийхэданхаарах зүйлс………………………………………………………………………………………………...433.8 Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээний түвшинд гаргах дүгнэлт…………………454 ТӨСЛИЙН БАЙГАЛЬ ОРЧИНД НӨЛӨӨЛӨХ БАЙДЛЫН НАРИЙВЧИЛСАН ҮНЭЛГЭЭХИЙХ АРГАЧЛАЛ...............................................................................................................................................464.1 Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний үндсэн үе шат……………………...464.2 Мэдээлэл цуглуулах бэлтгэл ажлын үе шат……………………………………………………………474.3 Хээрийн судалгааны үе шат…………………………………………………………………………….484.3.1 Геоморфологийн судалгааны арга………………………………………………………………494.3.2 Гидрогеологийн судалгааны арга……………………………………………………………….504.3.3 Хөрсний судалгааны арга………………………………………………………………………..524.3.4 Ургамлан нөмрөгийн судалгааны арга………………………………………………………….534.3.5 Амьтны аймгийн хээрийн судалгааны арга…………………………………………………....56
  2. 2. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний аргачилсан заавар 2009 он2“Байгаль орчны үнэлгээ эрхлэгчдийн холбоо” ТББ4.4 Боловсруулалтын үе шат………………………………………………………………………………..584.4.1 Байгаль орчны төлөв байдлын судалгаа, үнэлгээ……………………………………………...584.4.2 Нийгэм-эдийн засгийн судалгаа, үнэлгээ……………………………………………………..624.4.3 Төслийн оновчтой хувилбарыг сонгох………………………………………………………....634.4.4 Осол, эрсдлийн үнэлгээ………………………………………………………………………….634.4.5 Сөрөг нөлөөллийг тодорхойлох, түүнийг бууруулах, арилгах арга хэмжээ…………………654.4.6 Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө…………………………………………………………824.4.7 Орчны хяналт-шинжилгээний хөтөлбөр……………………………………………………….834.5 Тайлангийн агуулга…………………………………………………………………………………….855 ОРЧНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН НӨЛӨӨЛЛИЙН ҮНЭЛГЭЭ……………………………………………875.1 Орчны эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээний зорилго………...…………………………………..875.2 Орчны эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээний шалгуур……………………………………………875.3 Орчны эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээ хийх арга……………………………………………....895.3.1 Нийгмийн эрүүл мэнд…………………………………………………………………………...895.3.2 Нийгэм-эдийн засаг, соѐлын орчин………………………………………………………...…..905.3.3 Амьд ба амьгүй байгаль буюу хүрээлэн буй орчин....………………………………………..915.4 Орчны эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээг гүйцэтгэх үе шат……………………………………..956 ХУРИМТЛАГДАХ НӨЛӨӨЛЛИЙН ҮНЭЛГЭЭ………………………………………………………1016.1 Тодорхойлолт, зарчим, үе шат………………………………………………………………………...1016.1.1 Нөлөөллийн цар хүрээг тогтоох……………………………………………………………….1026.1.2 Нөлөөлөлд өртөх байгаль орчныг дүрслэн тодорхойлох…………………………………….1036.1.3 Нөлөөллийн үр дагаврыг тодорхойлох………………………………………………………..1046.2 Хуримтлагдах нөлөөллийн үнэлгээний аргууд……………………………………………………...1077 ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ХАНДЛАГА, БАЙГАЛЬ ОРЧНЫ СТРАТЕГИ ҮНЭЛГЭЭ............1097.1 Тогтвортой хөгжлийн хандлага……………………………………………………………………….1097.1.1 Тогтвортой хөгжил ба байгаль орчны судалгаа, үнэлгээний тогтолцоо………………….. ..1097.1.2 Олон талт түншлэл, хамтын ажиллагаа………………………………………………………..1177.1.3 Хамтын цэвэр хөгжлийн хандлага, томъѐолол………………………………………………..1177.2 Байгаль орчны стратеги үнэлгээний тодорхойлолт, үндсэн ухагдахууны тайлбар………………..1217.2.1 БОСҮ-ний хамрах хүрээ………………………………………………………………………..1237.2.2 БОСҮ-ний гол хэлбэрүүд………………………………………………………………………1237.2.3 БОСҮ-ний үйл явц……………………………………………………………………………...1237.2.4 БОСҮ-ний ажлын үе шат……………………………………………………………………….1247.2.5 БОСҮ-ний ерөнхий зарчим, алхмууд………………………………………………………….1247.2.6 БОСҮ-ний хэрэгжилтийн шалгуур үзүүлэлтүүд……………………………………………...1267.2.7 БОСҮ-д хамрагдах үзүүлэлтүүд………………………………………………………………..1307.2.8 Нөлөөллийн хүчин зүйлс……………………………………………………………………….130Ашигласан ном, хэвлэл........................................................................................................................................131
  3. 3. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний аргачилсан заавар 2009 он3“Байгаль орчны үнэлгээ эрхлэгчдийн холбоо” ТББХҮСНЭГТИЙН ЖАГСААЛТХүснэгт 1. БОНБҮ-ний аргачлалыг харьцуулж үнэлсэн байдал........................................................................10Хүснэгт 2. Хөдөө аж ахуйн төсөлд байгаль орчны үнэлгээ хийхэд анхаарах асуудлууд ................................36Хүснэгт 3. Аялал жуулчлалын баазын байгаль орчны үнэлгээний үед анхаарах гол асуудлууд....................41Хүснэгт 4. Хүний үйл ажиллагаанд геологи орчны өртөгдөх байдлын ангилал..............................................49Хүснэгт 5. Газрын гадаргуугийн төрлөөс хамаарч хөрсний 1 зүсэлт хийх талбайн хэмжээ...........................53Хүснэгт 6. Ургамлан нөмрөгийн гарц, зүйлийн бүрэлдэхүүнийг бүртгэх загвар ............................................54Хүснэгт 7. Уршгийн үнэлгээний шалгуур............................................................................................................64Хүснэгт 8. Магадлалын үнэлгээний шалгуур ......................................................................................................64Хүснэгт 9. Эрсдлийн үнэлгээний матриц.............................................................................................................65Хүснэгт 10. Эрсдлийн зэрэглэлийн тайлбар ........................................................................................................65Хүснэгт 11. Уул уурхай .........................................................................................................................................68Хүснэгт 12. Замын барилга байгууламж ..............................................................................................................70Хүснэгт 13. Бохир ус цэвэрлэх байгууламж /ариутгах татуурга/.......................................................................72Хүснэгт 14. Хатуу хаягдлыг цуглуулах, зайлуулах.............................................................................................75Хүснэгт 15. Цементийн үйлдвэр ...........................................................................................................................78Хүснэгт 16. Дулааны цахилгаан станц .................................................................................................................81Хүснэгт 17. Сөрөг нөлөөллийг бууруулах, арилгах арга хэмжээ.......................................................................83Хүснэгт 18. Хяналт шинжилгээ хийх үзүүлэлтүүд .............................................................................................84Хүснэгт 19. Төслийн нөлөөлөл, эрсдлийг үнэлэх шалгуур үзүүлэлт ................................................................88ЗУРГИЙН ЖАГСААЛТЗураг 1. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний ерөнхий бүтэц ............................................................5Зураг 2. Байгаль орчны стратеги болон нөлөөллийн үнэлгээний тогтолцоо ......................................................6Зураг 3. Нөлөөллийн үнэлгээний гурван хэмжээст матриц................................................................................15Зураг 4. Төслийн нөлөөллийг сүлжээний аргаар үнэлэх бүдүүвч......................................................................16Зураг 5. Газрын зургийг давхцуулан өөрчлөлтийг тодорхойлох арга ...............................................................17Зураг 6. Байгаль орчны үнэлгээний Бателлийн систем.......................................................................................20Зураг 7. Бателлийн үнэлгээний функцийн муруй................................................................................................21Зураг 8. Ашигтай ажиллах үйлдвэрлэлийн минимум хэмжээ............................................................................23Зураг 9. Таван Толгойн нүүрсний ил уурхайгаас хаврын улиралд зөөгдөх тоосны хэмжээ ...........................27Зураг 10. Хиймэл дагуулын мэдээнээс газар ашиглалтыг төрлөөр нь ангилсан байдал..................................32Зураг 11. Газарзүйн мэдээллийн системийн вектор мэдээнээс газар ашиглалтыг төрлөөр нь ангилсан .......32Зураг 12. Байгаль орчны нөлөөллийг үнэлэх ажлын үе шат...............................................................................65Зураг 13. Орчны эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээний бүдүүвч ...................................................................92Зураг 14. Эрсдлийн үнэлгээний бүтэц..................................................................................................................97Зураг 15. Хүний эрүүл мэндэд үзүүлэх эрсдлийг үнэлэх бүдүүвч.....................................................................97Зураг 16. Эрсдлийн шинжилгээ, удирдлага зохион байгуулалтын бүдүүвч.....................................................98Зураг 17. Тогтвортой хөгжлийн үндсэн үзүүлэлтүүд........................................................................................110Зураг 18. Тогтвортой хөгжлийн арга хэрэгсэл...................................................................................................110Зураг 19. Үндэсний тогтвортой хөгжлийн стратеги..........................................................................................111Зураг 20. Тогтвортой хөгжлийн стратеги, БОСҮ-нийүе шат ...........................................................................111Зураг 21. Тогтвортой хөгжилд хүрэх арга зам...................................................................................................112Зураг 22. Тогтвортой хөгжлийг хурдасгагч арга хэрэгслүүд............................................................................113Зураг 23. Технологийн дэвшлийн ерөнхий загвар.............................................................................................117Зураг 24. Хамтын цэвэр хөгжлийн цогц шинэ хандлага, ..................................................................................118Зураг 25. Давталтаар дэвшин хөгжих ерөнхий загвар.......................................................................................119Зураг 26. “Ажил”-ын ерөнхий загвар..................................................................................................................119
  4. 4. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний аргачилсан заавар 2009 он4“Байгаль орчны үнэлгээ эрхлэгчдийн холбоо” ТББОРШИЛУур амьсгал хурдацтай дулаарч, байгалийн нөөц хомсдож, гамшигт үзэгдлийн тооолширч, орчны бохирдол нь хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд аюул учруулах хэмжээндхүрсэн энэ цаг үед аливаа улс орон өөр өөрийн өвөрмөц нөхцөлд тохирсон хөгжлийн үзэлбаримтлал, бодлого, хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулж, тэдгээрийг олон улсын нийтлэгжишгийн дагуу төлөвлөж хэрэгжүүлэх шаардлага зүй ѐсоор тавигдаж байна. Манай орныхувьд даян дэлхийн тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, XXI зууны хөтөлбөрийгхэрэгжүүлэх зорилгоор 1990-ээд оны дунд үеэс байгаль орчны талаархи хуультогтоомжуудыг боловсруулан мөрдүүлж, байгаль орчны удирдлага, төлөвлөлтийн гол аргахэрэгслийн нэг болох Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг үүсгэн бий болгож, түүнийэрх зүйн үндсийг бүрдүүлсэн бөгөөд уг ажил хөгжлийн тодорхой түвшинд хүрч, цаашид угажлын агуулга, цар хүрээг өргөтгөж, аргачлал, арга зүйг нь сайжруулан улам боловсронгуйболгох шаардлага тулгарч байна.Зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойшхи жилүүдэд байгалийн нөөц баялгийгэмх замбараагүй ашигласнаар байгаль орчны бохирдол, доройтол, байгалийн нөөц баялгийнхомсдол үүсч, бохирдлыг бууруулах, байгаль орчныг сэргээхэд асар их хэмжээний хөрөнгө,хүч шаардлагатай болж байна. Иймээс төсөл хэрэгжүүлэгчид нь шинээр барилга байгууламжбарих, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх үйл ажиллагаа явуулахдаа юуны өмнө байгаль орчинднөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэх шаардлагатай. Ингэснээр байгаль орчны бохирдол,доройтлыг хязгаарлах, байгалийн нөөц баялаг бохирдох, хомсдохоос сэргийлэх, төслийнхэрэгжих чадварыг дээшлүүлэх, экологи-эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх, төсөлхэрэгжүүлэгчийг болзошгүй алдагдал, хохирлоос сэргийлэх, тухайн төслөөс хүний эрүүлмэнд, байгаль орчинд учруулж болзошгүй сөрөг нөлөөллийг урьчилан тогтоож, түүнийгбууруулах болон арилгах арга хэмжээг бодитой төлөвлөн хэрэгжүүлэх нөхцөл боломжбүрдэнэ.Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний талаар эх хэл дээр боловсруулангаргасан ном, аргачлал, гарын авлага дутагдалтай, нарийвчилсан үнэлгээ хийх эрх бүхий ажахуйн нэгжүүд өөрсдийн ажилдаа баримтлах нэгдсэн арга зүй байхгүй зэргийг харгалзан“Байгаль орчны үнэлгээ эрхлэгчдийн холбоо” ТББ нь байгаль орчинд нөлөөлөх байдлынүнэлгээний гарын авлага боловсруулах чиглэлээр зарласан тендерт ялж, уг аргачилсанзааврыг боловсруулав.Энэхүү аргачилсан зааврыг боловсруулахад “Байгаль орчны үнэлгээ эрхлэгчдийнхолбоо” ТББ-ын гүйцэтгэх захирал, “Байгаль-Экологи” ХХК-ий захирал, доктор Б.Ихбаяр,байгаль орчны “Эко-Ази” дээд сургуулийн багш, “Байгаль орчны үнэлгээ эрхлэгчдийнхолбоо” ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн, “Эко-Сфера” ХХК-ий захирал, профессорД.Содном, “Экологи, тогтвортой хөгжил төв”-ийн гүйцэтгэх захирал, доктор, профессорР.Мижиддорж, “ЖЭМР” ХХК-ий захирал, доктор Р.Оюун, Дэлхийн Байгаль хамгаалахсангийн ажилтан, доктор Л.Долгормаа, “Байгаль орчны үнэлгээ эрхлэгчдийн холбоо” ТББ-ынудирдах зөвлөлийн гишүүн, “САТУ” ХХК-ий захирал, доктор Г.Туваансүрэн, “Экомон” ХХК-ий захирал Х.Хайрат, Байгаль орчны яамны Тогтвортой хөгжил, стратеги төлөвлөлтийнгазрын мэргэжилтэн Г.Эрдэнэбаясгалан, “ЖЭМР” ХХК-ий ажилтан Б.Мэндбаяр нар оролцонажиллаж, Байгаль орчны яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын дарга,доктор, Ц.Банзрагч, Усны үндэсний хорооны нарийн бичгийн дарга, доктор Д.Доржсүрэн нарзөвлөхөөр ажиллав.
  5. 5. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний аргачилсан заавар 2009 он5“Байгаль орчны үнэлгээ эрхлэгчдийн холбоо” ТББ1 БАЙГАЛЬ ОРЧИНД НӨЛӨӨЛӨХ БАЙДЛЫН ҮНЭЛГЭЭНИЙАРГАЧИЛСАН ЗААВРЫН АГУУЛГА, БҮТЭЦ1.1 Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний үндсэн зорилт, төрөлБайгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ нь шинжлэх ухааны мэдээлэл,мэдлэгийг шийдвэр гаргахад ашиглах зорилготой бөгөөд аливаа төслийг хэрэгжүүлэхэдбайгаль, нийгмийн язгуур эрх ашгийг тооцож, элдэв сөрөг нөлөөлөл учруулахгүй байхнөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн хөшүүрэг, механизм юм. Байгаль орчинд нөлөөлөхбайдлын үнэлгээ гэдэг ерөнхий ойлголтын хүрээнд стратеги үнэлгээ, нөлөөллийнүнэлгээ, хуримтлагдах нөлөөллийн үнэлгээ, бүс нутгийн болон салбарын үнэлгээ,нийгмийн болон эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээ, эрсдлийн үнэлгээ гэх мэт тухайнүнэлгээний зорилт, баримт бичгийн төрөл, боловсруулалтын түвшнээс хамаарсан олонтөрлийн үнэлгээг авч үздэг бөгөөд тэдгээрийн түвшин, уялдаа холбоог Зураг 1-д үзүүлэв.Байгаль орчны үнэлгээний агуулгыг илэрхийлсэн гурвалжин (үүнийг цаашид“үнэлгээний гурвалжин” гэх)-д үзүүлснээр олон улсын жишгээр макро эдийн засгийнбодлогыг хэрэгжүүлэхэд стратеги үнэлгээ хийж, ногоон хөтөлбөр, байгаль хамгаалахстратегийг хэрэгжүүлэх, тодорхой салбар, үйлдвэрлэл хөгжүүлэхэд хуримтлагдах болонбүс нутгийн нөлөөллийг тодорхойлох бөгөөд харин газар зохион байгуулалт, байгалийннөөцийн ашиглалт, хамгаалах асуудлыг оновчтой шийдвэрлэх, тодорхой төсөлхэрэгжүүлэх тохиолдолд техник, эдийн засгийн үндэслэл боловсруулж, түүнд байгальорчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийнэ.Эдийн засгийн зорилт нь хамрах хүрээгээрээ үндэсний, салбарын, тодорхойтөслийн түвшний гэж ялгагдах тул тэдгээр түвшин тус бүрт тохирсон үнэлгээнийаргачлалтай байх шаардлагатай.Зураг 1. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний ерөнхий бүтэц
  6. 6. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний аргачилсан заавар 2009 он6“Байгаль орчны үнэлгээ эрхлэгчдийн холбоо” ТБББайгаль орчны стратеги болон нөлөөлөх байдлын үнэлгээний тогтолцооны бүдүүвчийгЗураг 2-т үзүүлэв.Эрчим хүчний салбар, төслийн жишээн дээрҮндэслэлХувилбар УрьдчилансэргийлэхТехнологийн БайршлынБодлогоМакро ЭЗ-ийн бодлого Салбарын хөгжлийнстратегиБүс нутгийнхөгжлийн стратегиМега төсөлБайгаль орчны бодологоХөтөлбөрБайгаль орчныг хамгаалахстратегиЭрчим хүчнийхангамжийн хөтөлбөрТөлөвлөгөөГолын ай савын цогцудирдлагаУсны барилгабайгууламжийнтөлөвлөгөөТөсөлБайгаль орчны стандартууд Төсөл хэрэгжихгазрын нөлөөллийнүнэлгээЗураг 2. Байгаль орчны стратеги болон нөлөөллийн үнэлгээний тогтолцоо1.2 Байгаль орчны үнэлгээний аргачилсан зааврын агуулга, бүтэцБайгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний аргачилсан зааврыгболовсруулахдаа “дороос дээш” гэсэн зарчим баримталж, “үнэлгээний гурвалжин” дахьүзүүлэлтүүдийн суурь хэсгээс буюу төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлынүнэлгээний арга аргачлалыг эн тэргүүнд авч үзэв. Байгаль орчинд нөлөөлөх байдлыннарийвчилсан үнэлгээний хүрээнд нөлөөллийг үнэлэх аргуудыг 2 дахь хэсэгт, байгальорчинд нөлөөлөх байдлын ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ хийх аргачлалын талаар3, 4 дэх хэсэгт, орчны эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээний талаар 5 дахь хэсэгт,хуримтлагдах нөлөөллийн үнэлгээний талаар 6 дахь хэсэгт, тогтвортой хөгжлийн тухайойлголт, БОСҮ-ий талаар 7 дахь хэсэгт тус тус оруулав.Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг байгаль орчны болон нийгэм, эдийнзасгийн суурь нөхцөлийн судалгаа, үнэлгээнд тулгуурлан хийнэ. Иймээс байгаль орчинднөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний хэсэгт байгаль орчны суурь судалгааныхамрах хүрээг тодорхойлон тусгалаа.Мөн “үнэлгээний гурвалжин”-гийн дээд хэсэгт тусгасан стратеги үнэлгээ,хуримтлагдах нөлөөллийн үнэлгээний талаар тусгайлан боловсруулсан аргачлал, эрхзүйн орчин байхгүй, зөвхөн эхлэлийн түвшинд байгаа тул түүнд зайлшгүй тусгавал зохиххөгжлийн талаархи шинэлэг ойлголт, аргазүйн зарчмуудыг тайлбарлаж, энэхүүаргачлалын 6 дахь хэсэгт тоймлон тусгалаа. Хээрийн судалгааны үед хийх бичиглэлийнерөнхий загварыг хавсралт 1-д, шинжээч нар байгаль орчинд нөлөөлөх байдлыннарийвчилсан үнэлгээний тайланд шүүмжийн дүгнэлт гаргахад зайлшгүй авч үзэхшаардлагатай үзүүлэлтүүдийн ерөнхий загварыг хавсралт 2-т тус тус үзүүлэв.
  7. 7. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний аргачилсан заавар 2009 он7“Байгаль орчны үнэлгээ эрхлэгчдийн холбоо” ТБББайгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд дараахь нийтлэг асуудлуудыг заавалхамруулан тусгана. Үүнд:1.2.1. Төслийн тодорхойлолт:-төслийн нэр;-төслийн зорилго;-түүхий эд, туслах материал;-эцсийн болон завсрын бүтээгдэхүүн;-төслийн хүчин чадал;-төслийн техник технологи, тоног төхөөрөмж г.м1.2.2. Төслийн байршил:-аймаг, хот, сум, дүүрэг, хороо;-газар зүйн мужлал;-газар зүйн солбицол;-төсөл хэрэгжих талбайн хэмжээ;-төсөл хэрэгжих орчинд оршиж байгаа бусад объектуудын байршил, зайхэмжээ;-орчны тойм зураг г.м1.2.3. Төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн байгаль орчны суурь нөхцөл байдал:-газар эдэлбэр;-тусгай хамгаалалттай газар нутаг;-цаг уур, уур амьсгалын үндсэн үзүүлэлтүүд;-гадаргын усны нөөц, чанар, горим, усны бохирдол;-геоморфологи, ландшафт;-геологийн нөхцөл;-гидрогеологийн нөхцөл, газар доорхи усны нөөц, чанар, горим, усныбохирдол;-цэвдгийн нөхцөл;-инженер-геологийн нөхцөл;-газар хөдлөл;-хөрсний бүтэц, элэгдэл, эвдрэл, бохирдол;-ойн нөөц баялаг;-ургамлын төрөл зүйл, нөөц;-ан амьтдын байршилт, тархалт;-бэлчээр, тэжээлийн талбай, нөөц;-агаарын бохирдол;-тухайн орчинд хэрэгжиж буй бусад төслүүдийн үйл ажиллагаа г.м1.2.4. Байгаль орчинд учруулах сөрөг нөлөөлөл:-ашигт малтмалын нөөцийн хомсдол;-дагалт баялгийн нөөцийн хомсдол;-эрдэс, түүхий эдийн нөөцийн хомсдол;-усны нөөц, горим, чанарын өөрчлөлт, бохирдолт;-ойн нөөцийн хомсдол;-хөрсний эвдрэл, бохирдол үүсэх;-ан амьтны нөөц хомсдох, байршил, тархалт нь өөрчлөгдөх;-агаарын чанар өөрчлөгдөх, бохирдол үүсэх;-ургамалан нөмрөг устах, ургамлын төрөл зүйл хомсдох г.м
  8. 8. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний аргачилсан заавар 2009 он8“Байгаль орчны үнэлгээ эрхлэгчдийн холбоо” ТББ1.2.5. Дэд бүтэц:-дулаан, эрчим хүчний хангамж;-ус хангамж;-бохир ус зайлуулах, цэвэрлэх;-хаягдлын далан;-зам тээвэр;-шуудан, харилцаа холбоо;-үйлдвэрлэлийн барилга байгууламж;-үйлчилгээний хэсэг /хоолны газар, халуун ус, угаалгын газар/ г.м1.2.6. Нийгэм-эдийн засгийн асуудал;-ажиллах хүчний тоо;-ажиллах хүчний эх үүсвэр;-ажиллагсдын хөдөлмөр хамгаалал;-ажиллагсдын байр, орон сууц, нийгмийн асуудал;-хүн амын эрүүл мэнд;-нийгмийн эрүүл ахуй;-халдварт өвчин тархах;-мэргэжлээс шалтгаалах өвчлөл;-хүнс тэжээлийн хангамж;-орон нутгийн орлого нэмэгдэх;-хүн амын орлого нэмэгдэх;-ажлын байр нэмэгдэх;-ядуурлыг бууруулах;-хүн амын шилжилт хөдөлгөөн үүсэх г.м1.2.7. Түүх соѐлын дурсгалт зүйл:-түүх, соѐлын дурсгалт зүйл устах, үрэгдэх1.2.8. Археологи, палеонтологийн олдвор:-археологи, палеонтологийн олдвор устах, үрэгдэх1.2.9. Хог хаягдлын менежемент:-хатуу хог хаягдлыг хадгалах, тээвэрлэх, зайлуулах;-шингэн хаягдлыг хадгалах, цэвэрлэх, зайлуулах;-хаягдлыг эргүүлэн ашиглах боломж;-тусгай ангилалын хог хаягдлын менежмент;-химийн бодисыг импортлох, тээвэрлэх, хадгалах, хэрэглэх,саармагжуулах, хоргүйжүүлэх, устгах, аюулгүй ажиллагааг хангах;-цацраг идэвхт бодисын тээвэрлэлт, хадгалалт, хамгаалалт, ашиглалт,аюулгүй ажиллагаа;-шатах, тослох материалын тээвэрлэлт, хадгалалт, хамгаалалт, галынаюулаас хамгаалах арга хэмжээ;-тэсрэх бодисын тээвэрлэлт, хадгалалт, хамгаалалт, ашиглалт, аюулгүйажиллагаа г.м1.2.10. Эвдэрсэн газрыг засч тохижуулах, нөхөн сэргээх:-төслийн үйл ажиллагаанд өртөж эвдэрсэн газрыг засч тэгшлэх,тохижуулах, хөрсжүүлэх, ургамалжуулах, мод зүлэг тарих г.м орно.
  9. 9. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний аргачилсан заавар 2009 он9“Байгаль орчны үнэлгээ эрхлэгчдийн холбоо” ТББ2 БАЙГАЛЬ ОРЧИНД НӨЛӨӨЛӨХ БАЙДЛЫН ҮНЭЛГЭЭНИЙХҮРЭЭНД НӨЛӨӨЛЛИЙГ ҮНЭЛЭХ АРГУУД2.1 Ерөнхий зүйлАливаа төслийг хэрэгжүүлэхэд тухайн төслийн байршил, төлөвлөлт, цар хүрээ,техник технологи, байгалийн нөөцийн ашиглалт, хэрэглэх түүхий эд, эцсийнбүтээгдэхүүн зэрэг хүчин зүйлсээс шалтгаалан эерэг, сөрөг олон төрлийн нөлөөлөлүүсдэг. Төсөл хэрэгжүүлэх явцад үүсэх нөлөөллийг дараахь байдлаар ангилан үзнэ.Үүнд:Нөлөөллийн хувьд эерэг, сөрөг, шууд, шууд бус, хуримтлагдсан;Нөлөөлийн эрчмээр нь бага, дунд, их;Байршлын хувьд төлөвлөлт зөв, зохистой бус г.м;Цаг хугацааны хувьд урт болон богино хугацааны, завсрын, үргэлжилсэн г.мҮнэлгээний хувьд нэг талт, олон талт;Нийгэм, эдийн засгийн хувьд эерэг, сөрөг;Цар хүрээгээр нь тухайн нутаг дэвсгэрийн, орон нутгийн, бүсийн г.м2.1.1 Аргачлалыг сонгоход тавигдах шаардлагаБайгаль орчинд учруулах нөлөөллийг үнэлэх арга аргачлалыг сонгоход дараахьшаардлага тавигддаг. Үүнд:Ойлгоход энгийн хялбар, зөв шийдвэр гаргахад шаардлагатай мэдээллүүдийгагуулсан, системчлэгдсэн байх;Судалгаа, үнэлгээний ажлын явцад байнга өөрчлөлт, сайжруулалт хийхболомжтой уян хатан байх;Өргөн хүрээтэй мэдээлэл, судалгааны үр дүнг нэгтгэн боловсруулахболомжтой байх;Нөлөөллийг тоон үзүүлэлтээр тодорхойлох боломжтой, нарийвчлал сайтайбайх;Мэдээллүүдийг нэгтгэн дүгнэх боломжтой байх;Мэдээлэл, судалгааны үр дүнг нэгдмэл болгох, түүнээс дутуу үзүүлэлтүүдийгнөхөн тодорхойлох боломжтой байх;Урьдчилан таамаглах, болзошгүй нөлөөллийг урьдчилан тодорхойлохболомжтой байх;Нөлөөллийн өвөрмөц шинж чанар, онцлогийг тодорхойлох боломжтой байх;Нөлөөллүүдийг цаг хугацаа, байршил, хэмжээгээр нь нарийвчлалтайгаарграфикт оруулж дүрслэх боломжтой байх;Аргачлал нь олон хувилбарыг харьцуулалт хийж, сонголт хийх боломжтойбайх;Цуглуулсан судалгаа, мэдээллүүдийг нэгтгэн боловсруулж, тодорхой чигхандлагад оруулах боломжтой байх.
  10. 10. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний аргачилсан заавар 2009 он10“Байгаль орчны үнэлгээ эрхлэгчдийн холбоо” ТББАливаа төслөөс байгаль орчинд учруулах нөлөөллийг үнэлж дүгнэх аргааргачлалууд нь өөр өөрийн давуу болон дутагдалтай талуудыг агуулдаг ба тэдгээрийгтухайн нөхцөлд тохируулан сонгож хэрэглэх нь чухал. Байгаль орчинд нөлөөлөхбайдлын үнэлгээнд хэд хэдэн аргыг хослуулан хэрэглэх нь тохиромжтой.Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний аргачлал нь тогтмол, хэсэгчилсэнаргачлалаас байгаль орчны хөдөлгөөнт хувьслыг тусган мөрдөх хэмжээнд хүртэл хөгжижбайна. Үнэлгээний чиглэл нь болзошгүй нөлөөллүүдийг жагсаан бичдэг байсан жирийнаргачлалаас нөлөөллийг нэгдүгээрт авч үзэх, чухалчлах, ялган салгах, эргэх уялдаахолбоо зэргийг тодотгох чиглэлд хөгжиж байна. Өөрөөр хэлбэл, аргачлалын хандлага ньбүх нийтийн удирдлагын хэтийн төлөвтэй болж байна. Төслийн нөлөөллийг тодорхойлохмаш олон арга байдаг. Тэдгээрээс түгээмэл хэрэглэгдэж байгаа аргуудыг үнэлж нэгтгэсэнбайдлыг дараахь хүснэгтэд үзүүлэв.Хүснэгт 1. БОНБҮ-ний аргачлалыг харьцуулж үнэлсэн байдал1¹ Шалгуур үзүүлэлтүүдМагадлахжагсаалтСхем Сүлжээ МатрицОрчныиндексЗардал,ашгийншинжилгээЗагварчлал1 Ойлгомжтой тодорхой S N L S S S L2 Мэдээлэл өгөх чадвар L L S L S L L3 Уян хатан чанар L S L L S S L4 Зорилго, бодит байдал N S S L L L S5 Нэгдмэл чанар N S N N S S N6 Дахин давтагдахбайдалS L S S S S S7 Олон талт үйлдэлхийхN S S S S S L8 Тодорхойгүй байдал N N N N N N S9 Орон зайн хэмжээс N L N N S N S10 Цаг хугацааныхэмжээсS N N N S S L11 Мэдээлэл шаардагдахбайдалL N S S S N N12 Нэгтгэх чадвар L S S L S L L13 Харьцуулах S L L L L L L14 Цаг хугацаа шаардах L N S S S S N15 Ажиллах хүчиншаардагдахL S S S S S N16 Эдийн засгийн үрашигL L L L L L NL - Бүрэн биелэгдсэн эсвэл мэдээлэл бага шаарддаг.S - Хэсэгчлэн биелсэн эсвэл их биш мэдээлэл шаарддаг.N - Муу биелэгдсэн эсвэл их мэдээлэл шаарддаг.1 Эх сурвалж: Environmental Impact Assesment: Guidelines for Planners and Decision Makers, UN PublicationST/ESCAP/351, ESCAP, 1985
  11. 11. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний аргачилсан заавар 2009 он11“Байгаль орчны үнэлгээ эрхлэгчдийн холбоо” ТББ2.2 Түгээмэл хэрэглэгддэг аргуудХөгжиж буй орнуудын байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд хэрэглэжбайгаа нийтлэг аргуудыг дор дурдав.Зориулалтын арга (Ad Hoc)Удирдамж, гарын авлагын арга (Guidelines)Магадлан жагсаах арга (Checklistes)Матрицын арга (Matrices)Сүлжээ-схемийн арга (Netwoks)Давхцуулан зураглах арга (Overlays mapping)Байгаль орчны индекс (Environmental Index using factor analysis)Зардал/үр ашгийг үнэлэх арга (Cost/benefit analysis)Загварчлалын арга (Simulation modelling workshops)2.2.1 Зориулалтын аргаЗориулалтын арга нь байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд оролцож буйтуршлага бүхий экспертүүдийн судалгаа, шинжилгээний ажлын үр дүнд тулгуурланхамтарсан дүгнэлт гаргах, харилцан санал солилцоход үндэслэн хийгддэг бөгөөд албанбус процессод тулгуурладаг. Өөрөөр хэлбэл экспертүүдийн гаргасан дүгнэлтүүдээс хэдхэдэн хувилбарыг боломжтой үзүүлэлт, параметрээр нь харьцуулан үзэж, санал дүгнэлтгаргах замаар уг арга хэрэгждэг. Энэ аргыг ашиглах үед хийгдэх нийтлэг судалгаа нь:Төслийн эх мэдээлэл дээр тулгуурлан нөлөөллийн боломжит эх үүсвэрүүдийгтодорхойлох;Байгаль орчны суурь үнэлгээнй үр дүнд тулгуурлан тухайн төслөөс сөрөгнөлөөлөл үзүүлэх гол объект /хүн ам, барилга байгууламж, газар, хөрс, ус, оймод, ургамал, амьтан, түүх соѐлын дурсгалт зүйлс, археологи палеонтологийнолдвор, тусгай хамгаалалттай газар нутаг г.м/-ыг тодорхойлох;Нөлөөллийн эх үүсвэр, хэмжээ, эрчим, цар хүрээг тогтоох.Үндсэн аргазүй нь нөлөөллийн байж болох эх үүсвэрүүдийг аль болох бүрэнхамруулан тодорхойлох, нөлөөлөлд өртөж болзошгүй объектууд, түүний орчинг бүрэнхамруулах зорилт тавьдаг. Энэ аргын дутагдалтай тал нь:Бүх талын нөлөөллийг бүрэн хамруулж тогтоох талаар учир дутагдалтай;Тусгайлан тогтсон сонгомол арга зүй байдаггүй, тухайн төслийн нөхцөлбайдлаас шалтгаалан сонголт хийдэг;Нөлөөллийг иж бүрнээр нарийвчлан тодорхойлж чаддаггүй;Энэ арга дээр үндэслэн эцсийн шийвэр гаргах боломжгүй. Өөрөөр хэлбэл угаргаар бүх нөлөөллийг бүрэн тодорхойлж чаддаггүйгээс зөвхөн энэ аргаархийсэн үнэлгээний үр дүнд тулгуурлан эцсийн шийдвэр гаргах боломжгүй;Энэ аргыг судалгааны бусад төрлүүд болон байгаль орчинд нөлөөлөх байдлынүнэлгээний бусад аргуудтай хослуулан хэрэглэхэд илүү үр дүнтэй байдаг.
  12. 12. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний аргачилсан заавар 2009 он12“Байгаль орчны үнэлгээ эрхлэгчдийн холбоо” ТББ2.2.2 Удирдамж, гарын авлагын аргаУдирдамж гарын авлагын арга нь урьдчилан боловсруулсан удирдамж, гарынавлагыг ашиглан тухайн төслөөс хүний эрүүл мэнд, байгаль орчинд учруулахнөлөөллийг тогтоох арга юм. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний удирдамж,гарын авлагын аргыг гол төлөв олон улсын байгууллагуудаас боловсруулан гаргадагбөгөөд улс орнууд өөр өөрийн өвөрмөц нөхцөлд байдалд нийцүүлэн нарийвчланболовсруулж ашигладаг.Удирдамж, гарын авлагын аргыг ижил төрлийн төслүүд, эсвэл тодорхойсалбарууд (хөдөө аж ахуй, усны аж ахуй, газар тариалан, уул уурхай, хүнд болон хөнгөнүйлдвэр, зам тээвэр, эрчим хүч, хөгжлийн төслүүд, нийтийн аж ахуй, аялал жуулчлал,үйлдвэрлэл үйлчилгээ гэх мэт)-аар байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийхэдтохируулан боловсруулдаг.Удирдамж, гарын авлагын арга дараахь мэдээллийг хамардаг. Үүнд:Тухайн төслийн төрөл, үндсэн зохион байгуулалт, шийдэл, үйл ажиллагааныхэлбэр, техник технологи;Тухайн төслөөс хүний эрүүл мэнд, байгаль орчинд учруулах сөрөг нөлөөлөл,түүнийг бууруулах болон арилгах арга хэмжээ;Төслийн хэмжээ, хүчин чадлаас шалтгаалан хүний эрүүл мэнд, байгаль орчиндүзүүлэх нөлөөллийн хэмжээ, цар хүрээ, эрчим;Мониторингийн хяналт явуулах, сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээгзохион байгуулахад хэрэглэгдэх тогтсон арга хэлбэр;Төслийн сөрөг нөлөөллийн зөвшөөрөгдөх дээд хэмжээг тогтооход мөрдөгдөхстандарт, норм нормативууд г.мУдирдамж, гарын авлагын арга нь дотроо хэд хэдэн төрлийн аргуудыг хамтатганбагтаасан өргөн хүрээтэй, нийлмэл шинжтэй байдаг. Удирдамж, гарын авлагыгашиглахдаа хамгийн ноцтой байж болзошгүй нөлөөллийг бүх талаас нь тодорхойлохыгчухалчлан үзэх шаардлагатай.Энэ аргын дутагдалтай тал нь:Төслийн төрөл тус бүрээр хамруулсан удирдамжаар хангах боломжхязгаарлагдмал, ерөнхий удирдамж гардаг тул тухайн төслийн онцлог байдал,бүх талыг бүрэн хамарч чаддаггүй.Үйлдвэрлэлийн төслийн хувьд авч үзэхэд удирдамжийн мэдээлэл нь хөгжлийнявцад хуучирдаг, ер нь техник, технологийн хөгжилтэй холбоотойгоорудирдамжийн арга нь 2-3 жилд хуучрах хандлагатай болдог. Иймээс ойройрхон шинэчлэн боловсруулж байх шаардлагатай.
  13. 13. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний аргачилсан заавар 2009 он13“Байгаль орчны үнэлгээ эрхлэгчдийн холбоо” ТББ2.2.3 Магадлан жагсаах аргаМагадлан жагсаах буюу хяналтын хуудасны арга нь байгаль орчны бүрэлдэхүүнхэсгүүдийн төрлийг жагсаан тэдгээрийг төсөлтэй холбоотойгоор харьцуулантодорхойлсон хүснэгт бүрдүүлэх арга юм. Хүснэгтийн аргын хэд хэдэн ялгаатай хэлбэр/энгийн, хуваарь бүхий, хуваарь болон утга бүхий г.м/-үүд байдаг. Аливаа үйлдвэрлэл,үйлчилгээ явуулах үйл ажиллагаанаас тухайн орон нутгийн байгаль орчны төлөв байдал,нийгэм, эдийн засаг болон хүн амын амьдрах орчинд хэрхэн нөлөөлөх, тэдгээрнөлөөллийн хэлбэр, үргэлжлэх хугацаа, эрчимшил зэргийг тогтооход магадлан жагсаахбуюу хяналтын хуудасны аргыг өргөн хэрэглэдэг.Энэ арга нь экспертүүдийн гаргасан үнэлэлт, дүгнэлтүүдийг магадлалын онолдтулгуурлан боловсруулах замаар хэрэгждэг. Байгаль орчинд нөлөөлөх байдлынүнэлгээний магадлан жагсаах аргыг хэд хэдэн янзаар хэрэглэж болох бөгөөд доорхи 2хувилбарыг нэлээд өргөн ашигладаг.а. Байгаль орчны бүрэлдэхүүн хэсгүүдэд нөлөөлөх нөлөөлөл нь экосистемийнөөрчлөлт, байгалийн нөөцийн ашиглалт, байгаль орчны төлөв байдлын чанарынөөрчлөлт, байгалийн өнгө төрх болон түүх соѐлын дурсгалт зүйлс, археологипалеонтологийн олдвор, эдийн засаг, нийгмийн асуудлууд болон нөлөөллийн бусадхэсгүүдийг хамруулсан шууд, шууд бус, богино болон урт хугацааны, тэрчилэнэрчимшлийн хувьд хүчтэй, дунд болон бага зэрэг гэхчилэн ангилсан магадлахжагсаалтыг гаргаж болно.б. Тухайн төслийн байршил, шийдэл, төлөвлөлттэй холбоотой нөлөөлөл, мөнбарилга байгууламж барьж байгуулах, үйлдвэрлэл явуулахтай холбоотой байгаль орчныасуудал болон төслийн нөлөөллийг ерөнхийд нь хянан үзэх шалгуур үзүүлэлтүүд буюубодлогын түвшинд авч үзэх асуудлаар магадлах жагсаалт гаргах зэрэг болно. Энэ аргындутагдалтай тал нь төслийн бүх нөлөөллийг бүрэн хамарч, иж бүрэн гаргаж чаддаггүй.Иймээс бусад аргуудтай хослуулан хэрэглэхэд илүү үр дүнд хүрнэ. Магадлан жагсаахарга нь мэдээллийг төрөлжүүлж ангилахад хялбар, өгөгдөл цуглуулахад хялбар,үнэлгээний эхний шатны ажлыг гүйцэтгэхэд тохиромжтой, төлөвлөсөн нийт нөлөөллийгурьдчилан харах боломжтой, орон нутгийн нөхцөлд зохицох тэрчилэн нөлөөллийншалтгааны харилцааг үнэлэхэд дутмаг зэрэг онцлогтой.2.2.4 Матрицын аргаМатрицийн арга нь тухайн төслийн үйл ажиллагаа болон түүнийг хэрэгжүүлэхявцад байгаль орчинд учруулах эерэг, сөрөг нөлөөллийг харилцан уялдаа холбоотойгооравч үзэж, нөлөөллийг бүрэн тодорхойлох өргөн боломжтой арга юм. Төслийн үйлажиллагаатай шууд хамааралтай асуудлууд болон байгаль орчны бүрэлдэхүүнхэсгүүдтэй холбоотой асуудлыг матрицийн босоо, хэвтээ шугамын дагуу ангиланбайрлуулж харилцан үйлчлэлийг нь матрицын хүснэгт дээр тэмдэглэнэ. Матрицыгбүрдүүлэхэд төслийн үйл ажиллагааны жагсаалт болон байгалийн нөхцөл байдлынхүснэгт, картыг ашигладаг. Энэ арга нь нэлээд нарийн үйл ажиллагаа шаарддаг.Ялангуяа нөлөөллийн хэмжээг тогтоохдоо субъектив арга хэрэглэдэг.
  14. 14. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний аргачилсан заавар 2009 он14“Байгаль орчны үнэлгээ эрхлэгчдийн холбоо” ТББТөсөлтэй холбоотой нөлөөллийг тодорхойлоход төслийг хэрэгжүүлэх явцадтухайлбал, барилга байгууламжийг барьж байгуулах үеийн болон тогтмол үйл ажиллагааявуулах үеийн гэж ялгавартайгаар авч үзэх нь бодит байдалд илүү нийцдэг. Нөлөөллийнзарим хэсгийг чухалчлан авч үзэх тохиолдолд зохих нөлөөллийн хувьд уламнарийвчилсан матриц зохиож үзэх шаардлага гардаг. Аливаа үйлдвэрлэлийнтехнологийн чухам аль үе шатанд байгаль орчны бүрэлдэхүүн хэсгүүдэд илүү их сөрөгнөлөөлөл үзүүлэх нөхцөлтэй болохыг тодорхойлох нь энэ аргын гол зорилго болно. Энэзорилгоор байгаль орчны бүрэлдэхүүн хэсгүүд болон үйлдвэрлэлийн технологийн үешатууд дахь нөлөөллийн эрчмийг үнэлсэн экспертүүдийн үнэлгээгээр матриц байгуулахаргыг байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээнд өргөн ашигладаг.Матрицийн арга нь энгийн харилцан үйлчлэлийн матриц, тоон үнэлгээ бүхийматриц гэх мэт хэд хэдэн янз байна.Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний компаниудЛеопольдын матрицыг нэлээд өргөн ашиглаж байна. Тоон утгыг тавихдаа урьд өмнөхпрактик үйл ажиллагаанд үндэслэнэ. Энэ нь зарим талаараа субъектив хандлагыгагуулдаг. Мөр болон баганын нийлбэр тоон үзүүлэлт нь цаашид төслийн аль үйлажиллагаа эсвэл орчны аль хэлбэрт илүү анхаарал тавихыг тогтооход ашиглагдана.Нийлбэр тоон үзүүлэлтийг зарим тохиолдолд “эзлэх жин” гэж нэрлэдэг. Байгаль орчныбүрэлдэхүүн хэсгүүд (агаар, ус, ургамал, амьтан г.м) нь үйлдвэрлэлийн технологийнчухам ямар үе шатанд сөрөг нөлөөлөл ихтэй байгааг тогтооход уг матрицын аргыгхэрэглэх нь зохимжой байдаг.Экспертийн үнэлгээг ихэнхдээ 1-10 балл гэж үзнэ. Нөлөөлөл хамгийн бага бол 1,хамгийн их бол 10-аар авна. Энэ арга нь төслийн нөлөөллийг илүүтэй сайн гаргажчаддагаараа бусад аргуудаас давуутай.Матрицийн арга нь янз бүрийн төслийн үйл ажиллагаанаас байгаль орчны чухалсалбар, бүтцэд учруулах нөлөөллүүдийн харилцан уялдааг харуулдаг ба олон нийтэднөлөөллийг графикийн аргаар харуулж ойлгоход нь тусалдаг. Уг арга нь нөлөөллийгилрүүлэхдээ сайн бөгөөд магадлах жагсаалтыг бодвол эн тэргүүний үйлчлэл, хамаарлыгтөлөөлөн гаргаж чаддаг. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд хэд хэдэн төрлийнматриц хэрэглэдгээс хамгийн энгийн нь харилцан үйлчлэлийн матриц юм. Төслийн үйлажиллагааны явцад байгаль орчинд учруулах нөлөөллийг тоон үзүүлэлтээр илэрхийлэхэдматрицын аргыг хэрэглэдэг. Леопольдын матрицыг хэрэглэх жишээг хавсралтадхаруулав. Матрицын аргын өөр нэг хувилбарыг Фишер, Девис нар гаргасан бөгөөд энэ ньдараахь 3 хэсгээс бүрдэнэ:а) Нөлөөллийн чанар:+ эерэг нөлөөтэй;- сөрөг нөлөөтэй;б) Нөлөөллийн зэрэг (1-5 оноо):1- бага нөлөөлөлтэй;5- их нөлөөлөлтэй;
  15. 15. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний аргачилсан заавар 2009 он15“Байгаль орчны үнэлгээ эрхлэгчдийн холбоо” ТББв) Нөлөөллийн үргэлжлэх хугацаа:Б - богино хугацааны;У - урт хугацааны.Гурван хэмжээст матриц нь хэрэглэхэд нэлээд төвөгтэй тул тэр болгонхэрэглэдэггүй. Харин байгаль орчны мэргэжилтнүүд мэдээ судалгаа дутагдалтай үедээбайгаль орчны нөлөөллийн харилцан үйлчлэлийг илрүүлэхэд системчлэх арга болгонхэрэглэдэг байна.Зураг 3. Нөлөөллийн үнэлгээний гурван хэмжээст матриц22 Эх сурвалж: An Approach to Assessment, Journal of Environmental Management Vol.2, Welch, H.W. andLewis, G.D., 1979.
  16. 16. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний аргачилсан заавар 2009 он16“Байгаль орчны үнэлгээ эрхлэгчдийн холбоо” ТББ2.2.5 Сүлжээ-схемийн аргаСүлжээ-схемийн арга нь шууд бус нөлөөллийг тодорхойлох талаараа бусадаргуудаас давуутай. Сүлжээний салаа мөчрийг тодорхойлох замаар хоѐрдогч болонгуравдагч нөлөөллийг тодруулж болдог. Төслийн үйл ажиллагаатай уялдуулан шууднөлөөллийг тодорхойлох бөгөөд энэ зорилгод шалгах хуудас болон матрицийн аргыгхослуулан ашиглаж болно. Шууд нөлөөллөө хөтлөгч сүлжээгээр дамжуулан шууд буснөлөөллийг тодорхойлно. Энэ аргыг тооцоолон бодох хэрэгсэл дээр амжилттайхэрэгжүүлж болдог. Сүлжээг үнэхээр сайн хийсэн тохиолдолд хоѐрдогч нөлөөллийнхоорондын холбоо болон эргэх холбоог тодорхойлж болдог.Сүлжээг бий болгоход нөлөөллийн цар хүрээ болон зэрэглэлээр нь (I, II, III г.м)нөлөөллийг ялгах, тэдгээр нь өөр хоорондоо хэрхэн үйлчлэхийг тодруулах, байгальорчны бүрэлдэхүүн хэсгүүдэд нөлөөлөх эсэхийг тогтоох зэрэг ажил хийгдэнэ. Сүлжээ ньолон хувилбарыг харуулсан тохиолдолд хэмжээний хувьд өргөн хүрээтэй болж, томтөлөвлөгөө, бүс нутгийг хамарсан бол зөвхөн судлаачид хэрэглэх боломжтой, харин олоннийтэд ойлгомжтой бус байдаг. Сүлжээ-схемийн аргаар нөлөөллийг үнэлэх бүдүүвчийгЗураг 4-т үзүүлэв.Зураг 4. Төслийн нөлөөллийг сүлжээний аргаар үнэлэх бүдүүвч3Аргын давуу тал нь:Уг аргаар шууд бус нөлөөллийг тодорхойлох боломжтой. Зарим тохиолдолдшууд бус нөлөөлөл илүү их хортой нөлөөлөл үзүүлдэг тул энэ аргыг хэрэглэхнь илүү зохимжтой байдаг.Шийдвэр гаргагч болон олон нийтэд ойлгоход хялбар, ил тод байдаг.Том цогцолбор төслийн хувьд ашиглахад тохиромжтой.Үндсэн ажлын цар хэмжээг ашиглан харилцан үйлчлэл, нөлөөллийг шинжлэнтогтооход ач холбогдолтой.3 Эх сурвалж: Environmental Management for Developing Countries Volume 3: Environmental Assessmentand Management, Asian Institute of Technology, 1983.Òº ñëèéí ¿éë àæèëëàãàà Í º ëº º ëë¿¿äÀí õäàã÷ Õî ¸ ðäî ã÷ Ãóðàâäàã÷ …..Òºñëèéí¿éëàæèëëàãààíûá¿ðäýëõýñã¿¿ä
  17. 17. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний аргачилсан заавар 2009 он17“Байгаль орчны үнэлгээ эрхлэгчдийн холбоо” ТББДутагдалтай тал нь:Цаг хугацаа ихээр шаарддаг.Өргөн цар хүрээтэй нөлөөллийг илрүүлдэг боловч, тэдгээрийн дотроосхамгийн чухлыг нь ялган тодорхойлоход хүндрэлтэй байдаг.Нөлөөллийг тогтооход тохиромжтой боловч, нийгэм-эдийн засгийн асуудлыгбүрэн хамарч чаддагүй.Сүлжээ нь гол төлөв байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг тооцдог учиртухайн төслийн үр ашиг, зардал зэргийг тооцох боломжгүй.Сүлжээ-схемийн арга нь шууд ба шууд бус нөлөөллийг илрүүлж, эн тэргүүнийүйлчлэл ба нөлөөллүүдийн харилцан үйлчлэлийг тодорхойлж, улмаар төслийнтөлөвлөлтийн шатанд нөлөөллийг бууруулах, арилгах арга хэмжээг тогтооход тусалдаг.2.2.6 Давхцуулан зураглах аргаЭнэ аргаар газарзүйн мэдээллийн систем (ГМС) ба зургийн тоон боловсруулалтынтехнологит суурилсан, төрөл бүрийн сэдэвчилсэн зургийг газарзүйн байршлаар ньдавхцуулж (Зураг 6) олон шалгуурт шинжлэлийн аргыг хэрэглэн үнэлгээ хийнэ.Зураг 5. Газрын зургийг давхцуулан өөрчлөлтийг тодорхойлох аргаДавхцуулан зураглах арга нь төслийн олон талын үйл ажиллагаатай холбогдонтухайн орчинд гарах өөрчлөлтийг зураг дээр тусган харуулж, түүнийг төсөл хэрэгжихээсөмнөх үеийн зурагтай давхцуулан тавьж үзэх замаар гарч буй өөрчлөлтийг судландүгнэлт гаргах арга юм. Энэ аргыг техникийн болон мэдээллийн боломжтой тохиолдолдбайгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийхэд ашигладаг. Байгальорчны өөрчлөлтийг харуулахад дараахь зургууд хамаарна. Үүнд:Газар ашиглалтын өөрчлөлт;Газрын элэгдэл, эвдрэл;Цөлжилт;Ан амьтны байршилт, тархалт, шилжилт;Агаар мандлын өөрчлөлт;Дуу чимээний өөрчлөлт, чиглэл;Гадаргын усны нөөц, горимын өөрчлөлт;Голын голдирлын өөрчлөлт гэх мэт
  18. 18. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний аргачилсан заавар 2009 он18“Байгаль орчны үнэлгээ эрхлэгчдийн холбоо” ТББЗургуудыг давхцуулан үзэж, ямар нөлөөлөл чухал болохыг тодорхойлно. Хүнамын суурьшлын бүстэй хүчтэй дуу чимээний тархалтын чиглэл таарч байвал энэ ньцаашид зайлшгүй анхаарах шаардлагатай нөлөөлөл гэж тооцох жишээтэй. Тухайн орчнызургуудыг бэлтгэхдээ дараахь зүйлсийг юуны өмнө анхааран үзэж, бүрэн хамруулах ньчухал байдаг. Үүнд:Хөдөө аж ахуйн эдэлбэр газар;Ой, биологийн төрөл зүйлийн чухал нөлөө бүхий орчин;Эмзэг мэдрэмтгий орчин /шувуу цуглардаг цөөрөм г.м/;Түүх, соѐл, археологи, палеонтологийн хувьд ач холбогдол бүхий орчин;Хүн ам төвлөрөн оршин суудаг газар нутаг;Дэд бүтэц (ус хангамж, эрчим хүчний хангамж, барилга байгууламж, зам,харилцаа холбоо, шугам сүлжээ г.м);Байгалийн үзэсгэлэнт газар;Тусгай хамгаалалттай газар нутаг гэх мэтБайгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийхэд төслийн үйлажиллагаанд хамааралтай бүх төрлийн зургуудыг давхцуулан харж, цогц байдлаардүгнэлт гаргавал бодит үр дүнд хүрнэ. Сүүлийн жилүүдэд энэ аргыг улам өргөнхэрэглэдэг болж байна. Бүс нутгийн судалгаа, үнэлгээ, байршил болон чиглэл сонгохтойхолбоотой тохиолдолд энэ арга тохиромжтой. Мөн газрын үржил шим, хэрэглээ, замынхувилбаруудыг сонгох, бусад үзүүлэлт, агаарын чанар зэргийг харьцуулан үзэхэдтохиромжтой.Бүх төрлийн нөлөөллийг тоон үзүүлэлтээр илэрхийлэх, зураглах боломжгүй тулэнэ аргыг байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний бусад аргуудтай хослууланхэрэглэдэг. Ялангуяа загварчлалын аргыг чанарын өндөр түвшинд хэрэгжүүлэх боломжолгодог. Мөн хиймэл дагуулын олон сувгийн мэдээлэл болон зайнаас тандан судлалынарга, технологийг хам хэрэглэснээр зөвхөн нөлөөллийн үнэлгээгээр хязгаарлагдахгүй,эмзэг байдал, эрсдэл, экологи-эдийн засгийн үнэлгээ болон хяналт шинжилгээний ажилдөргөн ашиглах боломж бий. Үнэлгээнд газарзүйн мэдээллийн системийг ашиглахаддараахь сайн, муу талтай:Байгаль орчинд нөлөөлөх байдлыг шийдвэр гаргагч ба олон нийтэд үзүүлжойлгуулах сайн талтай.Нөлөөллийн байрлал, орон зайн хэмжигдэхүүнийг тод харуулж чадна.Энэ аргыг хэрэглэх технологи нь өртөг өндөртэй, мэргэжилтнээс тодорхой урчадвар шаарддаг тул хэрэглээ хязгаарлагдмал байдаг. Гэвч сүүлийн жилүүдэдзураглалын нээлттэй эхийн программ хангамж ихэд хөгжин, хиймэл дагуулынялгах чадвар сайтай мэдээллийг интернэтээс үнэгүй авах боломжтой болжбайгаа бөгөөд энэ чиглэлийн мэдээллийн систем зохион бүтээх үндэсниймэргэжилтнүүд бий болж байгаа зэрэг нь цаашид хэрэглээг улам нэмэгдүүлэхболомж олгож байна.Үнэлгээний мэргэжилтнүүдийг зураглал, загварчлалын арга технологит сургахшаардлагатай.
  19. 19. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний аргачилсан заавар 2009 он19“Байгаль орчны үнэлгээ эрхлэгчдийн холбоо” ТББ2.2.7 Бателлийн системЭнэ нь АНУ-ын Усжуулалтын товчооны Бателлийн лабораторит боловсруулсанбайгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд ашиглагддаг систем юм. Энэ системийгусны нөөцийг ашиглах төсөлд зориулж анх боловсруулсан боловч, цаашдаа тээврийнболон бусад салбарт хэрэглэж ирсэн. Уг системийг ашиглахдаа нөлөөллийг байгальорчны бүрэлдэхүүн тус бүрээр тодорхойлж, байгаль орчны үзүүлэлт бүрийг ачхолбогдлоор нь жагсаадаг. Харин зарим тохиолдолд шинжээчид нөлөөллийн зэрэглэл, ачхолбогдлыг үнэлэхэд санал зөрдөг тул үзүүлэлтүүдийг жагсаахад хүндрэл учрах явдалгардаг.Бателлийн системийн арга нь бусад нэлээд хэдэн аргын үндэс суурь болдог.Бателлийн системээр хийсэн үнэлгээний жишээг хавсралтад харуулав. Энэ жишээн дээрбайгаль орчны нөлөөллийн нэгж үзүүлэлт нь “төсөл хэрэгжүүлэхгүй байх”, “төсөлхэрэгжих” гэсэн эсрэг хоѐр тохиолдолд ямар утгатай болохыг харуулсан. Уг үзүүлэлтхасах утгатай гарсан нь байгаль орчны чанарт сөрөг нөлөөлөл давамгайлж буйг харуулжбайна.Бателлийн системийг ашиглан үнэлгээг дараахь үе шаттай хийнэ:Байгаль орчны чанар ба үзүүлэлт хоорондын харилцан хамаарлыг харуулсанмэдээллийг цуглуулна.Үзүүлэлтийн түвшинг хэвтээ тэнхлэгт тэмдэглэж, хамгийн бага үнэлгээг “0” гэжавна.Байгаль орчны чанарын түвшинг босоо тэнхлэгт 0-1-ийн хооронд тэнцүүзайнуудад хуваах ба зай тус бүрт үзүүлэлтийн хэмжээг аль болох бодитоор үнэлэнтэмдэглэж муруй шугамаар холбоно.Дээрх 3 хэсэгт дурдсан ажлыг экспертүүдээр гүйцэтгүүлж, дундаж утгаар ньбүлэг шугамыг зурна. Шугамууд давхцах буюу ойролцоо байвал экспертүүдийнажлын үр дүн бодитой байна гэж үзэх бөгөөд хэрэв үзүүлэлтүүдийг ганцаарчланхийсэн бол төлөөлөх хөндлөн огтлолын шугамыг хэрэглэх хэрэгтэй.Хэрэв экспертүүдийн зураг өөр хоорондоо их зөрөөтэй бол дахин нягтлах ажлыгдавтан гүйцэтгэнэ.Шаардлагатай тохиолдолд дээрх үе шат бүрийг хөндлөнгийн экспертүүдийнбагаар дахин хийлгэж, үр дүнг шалгаж болно.
  20. 20. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний аргачилсан заавар 2009 он20“Байгаль орчны үнэлгээ эрхлэгчдийн холбоо” ТББЗураг 6. Байгаль орчны үнэлгээний Бателлийн систем44 Эх сурвалж: Environmental Considerations in the Pulp and Paper Industry, World Bank, 1980
  21. 21. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний аргачилсан заавар 2009 он21“Байгаль орчны үнэлгээ эрхлэгчдийн холбоо” ТББЗураг 7. Бателлийн үнэлгээний функцийн муруй55 Эх сурвалж: Environmental Evaluation for Water Resources in Thailand, Water Resource Development Vol.1 No. 3, pp. 185-195, Lohani, B.N. and Kan, S.A.., 1983.
  22. 22. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний аргачилсан заавар 2009 он22“Байгаль орчны үнэлгээ эрхлэгчдийн холбоо” ТББ2.2.8 Зардал, ашгийг тооцох аргаЭнэ нь төслийн зардал, ашгийг мөнгөөр илэрхийлдэг хамгийн түгээмэл тархсанарга бөгөөд ойлгоход хялбар, шийдвэр гаргахад гол нөлөө үзүүлдэг. Зардал, ашгийнтооцоог байгаль орчны чанарын үнэлгээнд хэрэглэдэггүй, харин байгалийн баялгийгтогтвортой ашиглахтай холбогдсон үнэлгээнд хэрэглэдэг. Зардал, ашгийг тооцох аргань бүс нутгийн хөгжлийн төлөвлөгөөнд хэрэглэхэд илүү тохиромжтой.Зах зээлийн эдийн засгийн системд байгалийн нөөц баялгийг оновчтой ашиглаж,үйлдвэрлэлийн үр ашигтай ажиллах нөхцөлийг хангахуйц, хүрээлэн буй орчныгхамгаалсан эдийн засгийн удирдлагын шинэ арга системийг бий болгох, экологийнзардлыг бүртгэн, бүтээгдэхүүний өртөгт шингээж тооцох зайлшгүй шаардлага тулгарчбайна. Үйлдвэр, аж ахуйн нэгжийн хувьд экологийн зардлыг бүртгэн тооцож, түүнийгүйлдвэрлэлийн зардалд шингээснээр үйлдвэрлэлийн эцсийн үр дүн буурч харагдаххэдий ч үнэн хэрэгтээ бүтээгдэхүүний бодит өртөгт тооцогдож, үр дүн хамгийн үнэнзөвөөр тодорхойлогдох учиртай.Аливаа үйлдвэрлэлийн хувьд ашигтай ажиллах, үйлдвэрлэлийн хамгийн багахэмжээг тодорхойлоход зардал-үйлдвэрлэлийн хэмжээ-ашгийн хамаарлын шинжилгээгхийдэг. Зардал, үр ашгийг тооцох шинжилгээний мөн чанар нь үйлдвэрлэлийн хэмжээямар түвшинд байхад нийт орлого ба нийт зардал тэнцэж, ашиг ч үгүй, алдагдал ч үгүйажиллахыг тодорхойлно гэсэн үг. Өөрөөр хэлбэл, ашиг тэгтэй тэнцүү байхүйлдвэрлэлийн хэмжээг тодорхойлно.Эдийн засгийн онолоор үйлдвэрлэлийг алдагдалгүй ажиллуулах хамгийн багахэмжээ нь дараахь томьѐогоор тодорхойлогддог.VCPFCQ0;Нийт зардал (ТС) нь хувьсах (VС) болон тогтмол (FС) зардлын нийлбэр болдогбөгөөд тогтмол зардал нь үйлдвэрлэлийн хэмжээнээс хамааралгүйгээр гарч байдаг.Харин хувьсах зардал нь бүтээгдхүүн үйлдвэрлэлийн хэмжээг даган өөрчлөгдөжбайдаг. Иймд төслийн хүрээнд ашигтай ажиллах бүтээгдэхүүний хэмжээгтодорхойлохдоо байгаль орчныг хамгаалах зардлаас гадна хүрээлэн буй орчиндучруулах хохирлыг барагдуулсны дараа үлдэх ашгаар тооцох нь өнөөдрийн шаардлагаднийцэх учиртай. Үүнийг дараахь байдлаар томьѐолж болох юм.TC = FC+VC*Q+ECЭнд, ЕС- байгаль орчны хохирлын үнэлгээ, (хохирлын дүн)TR = P*Q TR=TC нөхцөлийг хангах үйлдвэрлэлийн хэмжээ (Q0)-г олно.Энд, FC – үйлдвэрлэлийн нийт тогтмол зардалP - нэгж бүтээгхүүнийг борлуулах үнэVC- нэгж бүтээгдэхүүний хувьсах зардалQ0- ашиг ч үгүй алдагдал ч үгүй ажиллах үйлдвэрлэлийн хэмжээ
  23. 23. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний аргачилсан заавар 2009 он23“Байгаль орчны үнэлгээ эрхлэгчдийн холбоо” ТББP*Q = FC+VC*Q+EC;VCPECFCQ0байх учиртай.Q0 QЗураг 8. Ашигтай ажиллах үйлдвэрлэлийн минимум хэмжээҮйлдвэрлэлийн нийт зардалд байгаль орчинд учруулах хохирлын мөнгөнхэмжээг тооцсоноор орлого, зардал тэнцэх, үйлдвэрлэлийн хэмжээ уламжлалт аргаартооцсон үзүүлэлтээс нэмэгдэх болно.Үйлдвэрлэлийн төсөл боловсруулах үед төслийн өнөөгийн үнэ цэнэ тэгтэйтэнцэх утгаар бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээ (хугарлын цэг)-г тодорхойлохболомж бий. Энэ тохиолдолд өнөөгийн цэвэр үнэ цэнэ (NPV)-ээс байгаль орчиндучруулах хохирлын мөнгөөр илэрхийлэгдсэн хэмжээг хасна.Бүтээгдэхүүний үнэ болон нэгжийн хувьсах зардлын зөрүү нь нэгжбүтээгдэхүүнээс олох ахиуц ашгийг илэрхийлнэ. Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хамгийних боломжит хэмжээ ба алдагдалгүй үйлдвэрлэлийн хэмжээний зөрүү нь үйлдвэрийнгазрын санхүүгийн найдвартай байдлын боломжит нөөц болдог. Санхүүгийннайдвартай байдлын нөөцийн түвшин нь алдагдалгүй ажиллах хэмжээний бүтээгдэхүүнүйлдвэрлэлийн хэмжээнээс 7%-иас багагүй байж хангагддаг гэж үздэг.2.2.9 Математик загварчлалБайгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний үед шинжээчид нөлөөллийгтодорхойлоход олон төрлийн загварчлалын аргыг хэрэглэж байна. Загварчлалын үрдүнд олон хувилбарын нөлөөллийг тодорхой тогтоож, төслийн төлөвлөлтийгсайжруулдаг.Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд математик загварчлалын аргыгөргөн ашигладаг ба загварчлалын аргууд нь тухайн процессын зүй тогтол дээртулгуурласан байдаг бөгөөд түүний орон зай, хугацааны хувьсал, эрчмийгтодорхойлоход чухал хэрэглүүр болдог. Загварчлалыг ашиглан богино хугацааны доторнөлөөллийг урьдчилан таамаглаж, нөлөөллийг бууруулах болон арилгах удирдлага,төггTCЕС-тэй= FC+VC*Q+ECTR= P*QVCFCECTCЕС-гүй= FC+VC*Q
  24. 24. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний аргачилсан заавар 2009 он24“Байгаль орчны үнэлгээ эрхлэгчдийн холбоо” ТББзохион байгуулалтын арга хэмжээг тогтооход ихээхэн ач холбогдолтой. Ялангуяабохирдуулагч бодис байгаль орчинд тархах нөхцөлийг тооцон гаргахад загварчлалыгхэрэглэх нь ихээхэн үр дүнтэй.Энэ аргаар гол нөлөөлөл ба тэдний хоорондын хамаарлыг тооцдог. Байгальорчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд хэрэглэгдэж буй математик загварчлалын аргадараахь онцлогтой. Үүнд:Математикийн функц шиг шалтгааны нөлөөллийн харилцан холбоог гаргахЖишээлбэл: янз бүрийн орчин дахь бохирдлын агууламж, тархалтыгтодорхойлоход загварчлалыг ашиглах боломжтой.Загварчлал нь таамаглалд тулгуурлах бөгөөд бодит байдлыг хялбаршуулсанбайдаг.Загварчлалын үр дүн нь таамаглал, тооцооллын арга, захын нөхцөл, өгөгдөл,мэдээллийн бүрдэл, түүний чанар, технологи, программ хангамжаас ихээхэншалтгаалдаг.Тодорхой нэг математик загварчлалын арга нь ихэнхдээ экологийн тогтолцооныбүрэлдэхүүн хэсгийн зөвхөн нэг (жишээ нь: агаарын бохирдол г.м)-д хамаардаг чтухай, тухайн шинжийг илэрхийлэхэд зориулагдсан өөр өөр хувилбартай байдаг.Жишээ нь: агаарын бохирдлын математик загварчлал гэхэд цэгэн үүсгүүрийн, шугаманүүсгүүрийн, олон үүсгүүрийн буюу талбайн, нам үүсгүүрийн гэх зэрэг олонхувилбартай. Мөн хуурай, нойтон үүсгүүрийн гэж ч ялгаж болдог. Иймд математикзагварчлалын аргыг их төлөв байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсанүнэлгээний үед гол нөлөөллийг тодорхойлоход ашиглах нь тохиромжтой байдаг.Математик загварчлалын аргыг сонгохдоо аль болох олон улсад хүлээнзөвшөөрөгдсөн, олон газар туршигдсан байдлыг нь харгалзан үзэх шаардлага гардаг.Загварт оруулах эх мэдээ, параметрийн утгуудыг зөв өгөх нь үр дүнг бодитой болгохүндэс болно. Ихэнх тохиолдолд эх үүсвэрээс гарч буй бохирдуулах бодисын эрчимшилтодорхой бус байх нь уг загварыг хэрэглэх боломжгүй байдалд хүргэдэг. Жишээ нь:уурын зуухны яндангаас нэг секундэд гарч буй угаарын хийн (CO) хэмжээ мэдэгдэхгүйбайвал уг бодисын тархалтыг тооцоолох боломжгүй болно. Иймэрхүү байдал байгальорчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд олон тохиолддог тул математик загварчлалынарга хэрэглэх нь хязгаарлагдмал байдаг.Уул уурхайн ажлын үед хүнд даацын автомашины хөдөлгөөнөөр замын хөрснунтгарч, их хэмжээний тоос ойр орчиндоо тархах нөхцөлтэй юм. Ялангуяа хөрснийхуурайшилт ихтэй, салхирхаг хаврын улиаралд тоос ихээр босч, ойр хавийн агаар,хөрсийг бохирдуулах, улмаар хүн ам, мал сүрэгт сөргөөр нөлөөлөх болно. Ийм төрлийнэх үүсвэрүүдээс гарах тоосны уналтын тархалтыг ISCLT (Industrial SourceComplex,USA) загвараар тооцох үед салхины давтагдлын олон жилийн мэдээ, тухайннутаг дээрх агаарын температурын инверсийн давхаргын өндрийн мэдээнээс гаднатоосны ширхгийн диаметр, нягт (г/см3)-ыг мэдэх шаардлага гарна. Мөн уг эх үүсвэрээсгарах тоосны эрчимшил (мг/м2сек) тодорхой байх ѐстой
  25. 25. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний аргачилсан заавар 2009 он25“Байгаль орчны үнэлгээ эрхлэгчдийн холбоо” ТББТоосны уналтын эгэл хэсгүүдийн хэмжээ нь салхины хурд, хөрсний байдал,агаар мандлын тогтворшил, орчны нөлөөлөл зэргээс хамаарна. Загвар нь талбайн болоншугаман үүсвэрээс гарах тоосны уналтыг Гаусын тэгшитгэлд үндэслэн тооцоолдогбөгөөд агаарын чанарт нөлөөлөх потенциал нөлөөллийн үнэлгээг хийх боломжийголгодог. Тоосны уналтын хөдөлгөөн (Fd)-г концентрацийн хэмжээ ( d)–тэй адил тооцохбөгөөд тодорхой өндөр (zd) дэх тоосны уналтын хурд (vd)-ыг тооцоолдог.v=F dddТоосны уналтын хурд (vd)-ыг тооцоолохдоо Броуны хөдөлгөөн, инерцийн нөлөө,гравитацийн уналтыг ашигладаг. Үүнд:v+vrr+r+r1=v ggdadadЭнд: vd = тоосны уналтын хурд (см/с);vg = гравитацийн уналтын хурд (см/с);ra = аэродинамик эсэргүүцэл (с/см);rd = уналтын үе дэх доод давхрагын эсэргүүцэл (с/см).Хэрэв тоосны уналтын хурд ихтэй бол дэлхийн татах хүчний хурд (vd vg) руудөхөж очих бөгөөд уналт бага үед аэродинамик эсэргүүцлийн хүч (ra) болон уналтынүеийн доод давхаргын эсэргүүцэл (rd) давамгайлж нөлөөлнө. Түүнчлэн тоосны диаметр(микрон), нягт (г/см3), масс (г)-ыг ашигладаг бөгөөд гадаргын барзгаршил (см), фрикцхурд (м/с), Монин-Обуховын урт (м) зэрэг шаардагдана.Агаар мандлын доод давхаргын эсэргүүцлийг дараахь байдлаар авсан (Byun andDennis, 1995):Тогтвортой үед (L > 0):Lz4.7+zzlnuk1=rod*aТогтворгүй үед (L < 0):1)-|)L|/z(16+1(1)+|)L|(z/16+1(1)+|)L|/z(16+1(1)-|)L|(z/16+1(lnuk1=r00*aЭнд: u* = гадарга орчмын фрикцийн хурд (см/с);k = карманы тогтмол (0.4);z = газраас дээшхи өндөр (м);L = Монин-Обуховын урт (м);zd = тоос унах өндөр (м);zo = гадаргын барзгаршил (м).Хөдөөгийн нөхцөлд L = 1.0 м гэж авч болно.

×