SlideShare a Scribd company logo
Эссэ бичих
Хаанаас бичиж эхлэх вэ? Бичигч нь хэрхэн өөрийн оюун санааг үгээр илэрхийлэн өгүүлбэр болон ишлэлийг бичих вэ?Эссэ хэрхэн бичих вэ? Энэ асуултанд энгийн хариулт өгөхгүй. Харин өөрийн бодол санаанаасаа эхлэн бичихэд, таны эхний даалгавар бол өөрийн бодол санаагаа олох болон өөрийн доторх далдлагдсан мэдээллийг эргүүлэн гаргаж чаддаг түүнийгээ нэвтрүүлэн нийтэлдэг байх. Гар ноорог нь өөрийн үзэл бодлыг илэрхийлэх үйл явц юм.Тэдгээрийг нээхийн тулд дараах зөвөлгөөг өгч байна. Та эссэ бичих гол санаагаа олчихвол бусад сэдвийн санааг дэс дарааллан хэрэглэх шаардлагагүй. Танд хэрэг болно гэсэн ямарч аргыг зоригтой хэрэглэх хэрэгтэй.- Дэлгэрүүлэн нарийвчлах- Сэдвээ сонгох- Сэдвийг тодорхойлон өөрийн болгох- Сэдвийг нарийвчлах- Сэдвийн гурван үзүүлэлт: онцгой, уян хатан, салбарлуулж үзэх- Асуултаа сэдвээр дүрслэн тодорхойлох- Ямар нэгэн зөрчлийг илэрхийлэхэд үндсэн асуултыг тодорхойлох- Өөрийн асуултандаа нөлөө үзүүлэх- Ижил төсөөтэй байдлыг ашиглах- Аливаа зүйлийг бүхэлд нь авч үзэх- Идэвхтэй унших
Сэтгэлийнх нь чанадад адуу янцгаана… Өвөө минь эгцхэн нуруутай, цэмцгэрхэн зассан сэрвэгэр сахалтай нүднээ нээг их дулаанхан сайхан хүн байж билээ. Цэргийн хүн байснаас ч тэр биз. Дарга голдуу хийж явсных уу цаанаа л төлөв, шударга. Иймээс ч олон жил модны үйлдвэрийн орлогч дарга хийхдээ ганц байшин хувьдаа барих санаагүй явсан шударга нэгэн. Зарим хүмүүсийн хэл амнаас болгоомжилсных. Харин тээр олон жилийн дараа хэлмэгдсэн аавынхаа цагаатгалын мөнгийг төрөөсөө авч сая л нэг байшингийн бараа харж билээ. Үлгэр дээр гардаг Оросын тосгон шиг жижигхэн тэр суманд аятайхан тохижуулсан хашаан дотор цав цагаан таван ханат гэрийн хоймрыг эзлэн суудагсан. Жижигхэн гэлгүй, сумаар хөөцөлдөх ажил ихтэйнх үү уналагын хоёр сайхан морьтой байлаа. Өндөр хээрийг унасан өвөө минь өндөр дээрээ бүүр өндөөр. Мориороо гангардаг Монгол хүний хийморь болсон хөлөг байсансан. Балчирхан байхад минь, өвгөрснийх үү харагдахаа больж нэг л өдөр хээр халзанг эмээллэдэг боллоо. Хээр халзан намхан л болохоос Өндөр хээрээс дутахгүй сайхан. Савнаасаа бусдыг дийлдэг идээнээс сэм сэмхэн амсчихдаг байлаа өвөө минь. Цэнхэрлэн харагдах уулыг уянгалуулан гэр дүүргээд л ороод ирдэгсэн дээ. Нас тогтоод намба юу нь суугаад ирэхэд, хатуу нь чангадсан ч, дуртай юм болиж болохгүй хатуугаа зөөллөн Хүрэн халзанаа унаад, Ононыг зорин нэрмэл хүртдэгсэн. Буцах замд салхи үлээнэ, бор дарс биеийг захирна. Даваа даввал л сум харагдана. Гунхсан эзэнд бол тээр хол. Юу юугүй дэлхий дайвалзаж нэг мэдхэнээ ойчиж орхиод төрсөн нутгийнхаа давааны ард бүхэл шөнөжин унтаад сэрмэгц чочиж үргэх нь бүү хэл хүзүүгээ шилгээн ялаархан зогсдог, Хүрэн халзанаа магтах дуртайсан даа. Уртаас урт дэлтэй сүрлэг гэж яана. Намар болгон адуун сүрэгт нь тавина. Холгүйхэн идээшлэн яваа тэд нь. Норвилон хайрханы дагавар уулс, сүрэгт хүргэх газрын эхлэл. Мацан байж өвөө бид хоёр оройд нь гараад ташуурддагсан. Өвс зулгаан газар чавчилж өөдөөс хараад л янцгаахад нь бор борхон нулимс бөмбөрөнхөн урсаад л. Айдаа адуу, эзэн хоёрын сэтгэлийн хайланд хүмүүжсэн билээ би. Зэрэг өтлөсөөн тэр хоёр. Өвлийн хүйтэнг ялгалгүй ялаархадаг болж, өвсний шимтэйг олж идэлгүй турж, сүргийн маналай азраганаас дутахааргүй сүр нь сүүмийсэн харц юугаар солигдож нэг л намар хээрийн боохойн идэш болсон дуулдлаа. Хэлээгүй ээ энэ тухай өвөө дөө. Шашин, хуварга алинд ч сүсэггүй өвөө минь санаа алдаад л эрхи эргүүлэн суухад, сайхан мэдээ биш дээ ямар сэтгэл шимшрээд, хоолой зангираад дуу байтугай авиа ч гаргаагүй өнгөрснөө санаж байна би. Хорвоогийн гэгээг нэгэнт мэдрэхээ болиж, холоо явах тухайгаа ярьж, өөрийнхөө байхгүй ертөнцөд хэрхэн амьдрах тухайг өгүүлэн, бие нь энд ч сэтгэл нь мөхсөн нь мэдрэгддэг боллоо тэр буурал. Намар болгон уйтгар төрүүлэн ирдэг шигээ тэр л намар хэзээ хэзээнээс уйтгартай бас буцаж билээ. Нэг л намар тэр хоёр…
Дэлхий дээр зургаан тэр бум хүмүүн уйлж, инээж, уншиж, бичиж, дуулж, бүжиглэж, бодож, сэтгэж, алдаж, онож… амьдарсаар. Энэ олны дундаас өөрийгөө бас бусдыг мэдрэн амьдрана гэдэг сонирхолтой бөгөөд их авъяас шаардсан хэрэг бололтой. Би, оршин байна гэдэг юутай аз вэ? Хэнээс ч, юунаас ч хараат бус сэтгэж чадаж байгаа нь хэний өгсөн, эсвэл хаанаас ирсэн шагнал вэ? Юу дуртайгаа бодож, мөрөөдөж чадна гэдэг хязгааргүй сайхан. Гэхдээ энэ их бодол, оршин байхын үндэс, мөрөөдөл зэргээр бахархаад амьдардаг шунхан улаан нас минь хязгаартай нь даанч харамсалтай. Хөхрөх тэнгист хөвж яваа мөрөөдөгч хөлөг  хэзээ эрэгт тулах вэ? Урсгал дагаж гэлдэрсээр эзгүй аралд хүрэх үү?Уудмын холыг чиглэн мөрөөдлийн эрэгтээ хүрэх үү? Энэ нь хөлгийг жолоодогч ахмадын нь л мэдэх хэрэг. Сайхан бүхэнд хүрэхэд яагаад заавал удаан бөгөөд тэвчээр шаардагддаг юм бол оо. Сайхан хэмээгч нь бас юу вэ? Би ингээд л хорвоотой дөнгөж танилцаж буй балчир хүүхдээс илүүтэй асуух зүйл, өөртэйгээ хөөрөлдөх сэдэв гарч ирээд байдагт гайхаж, уудам гэдэг нь хэмжээлэшгүй орчлонг биширдэг. Амьд эс бүр л хөгжлийн өөр өөрийн гэсэн түвшинтэй. Хүмүүний хөгжил харин альхан түвшинд нь явна вэ? Хүн төрөлхтний амьдрал ганцхан товчлууранд захирагдах хэмжээнд, их хязгаар үзэгдэлийн /1028 см/ зайг харж судлах хэмжээнд, ингүүмэл /1017сек/ эгшинд шинжилгээ хийх түвшинд, араатан амьтанд хүмүүний зүрхийг суулгах нь холгүй түвшинд байна шүү дээ! Гэтэл хүн гэгчид энэ их хөгжил хэрэгтэй гэж үү? Алдхан биендээ буй сэтгэлээ харж чаддаг бил үү бид? Нийгэмд оршин байхдаа гэмгүй нэгнийг гомдоохооргүй амьдарч чаддагсан бил үү? Өөрийгөө хэн гэдгээ гүйцэт судалж чадсан болов уу? Чухам би бас та хэн бэ? Хорвоогоос би өөрийгөө хайлаа: Хувь заяатай юмаа хүн болж төрчихөөд дэлхий дээр амьдарч байх юм. Дэлхийгээс нэхэн хайлаа: Суу билэгт баатрын нутагт Сувд нэртэйгээр мэндэлсэн байх юм. Нийгмээс би өөрийгөө хайлаа: Нилээн будилж байж оллоо багш байх юм. Цааш би үргэлжлүүлэн өөрийгөө өөрөөсөө хайлаа: Гэвч үүн дотроос энгийн би байтугай эрдэмтэн мэргэд хүртэл өөрийгөө ололгүй төөрсөн байх юм…? Яг үнэндээ би хэн гэдгээ мэдэхээсээ айдаг. Хоосон хээнцэрлэгч, худалаа томрогч, хэнэггүй нэгэн байж гэмээнэ яах билээ. Мэдсэн, мэддэгээ тунгаан үзэхэд гарцаагүй эрэмдэг нэгэн болж таараад байдаг. Уужим сэтгэгчдийн бичсэн, ярьсан бүхэн гэгээтэй хэрнээ хатуу бас хол санагддаг. Би заавал тэдний замаар явах ёстой юу? Надад өөрийн гэсэн амьдралын зам байхгүй гэж үү? Үгүй дээ! Надад зорилго, тэмүүлэл, мөрөөдөл хамгийн гол нь гэрэлт сайхан ирээдүй байна. Хатууг давж холыг зорих тусам л би өөрийгөө олохоос, мэдрэхээс айхаа больно. Өөрийгөө ололгүй бусдыг мэдэрч, нийгэмтэй харилцаж амьдрана гэдэг сэлүүргүй завь л гэсэн үг. Бодоод байхад би ер нь юу ч мэдэхгүйгээ л хамгийн сайн мэдэж байна даа.
Амьдралаас юунд ихийг хүсээ вэ
Аз жаргал ойрхон л байж дээ
Тэгтлээ их хайсан жаргалынхаа
Тэвэрт нь би өөрөө ямар их төөрөө вэ?   Ля ля ля   амьдрал үргэлжилсээр л…

эссэ бичих
эссэ бичих

More Related Content

What's hot

Уран зохиолд ТХБ-ын үзэл санаа
Уран зохиолд ТХБ-ын үзэл санааУран зохиолд ТХБ-ын үзэл санаа
Уран зохиолд ТХБ-ын үзэл санаа
Der Lehrer Studenten

7a mongol hel
7a mongol hel7a mongol hel
7a mongol hel
bayar7998

Surgan humuujuuleh zuwulguu
Surgan humuujuuleh zuwulguuSurgan humuujuuleh zuwulguu
Surgan humuujuuleh zuwulguu
Uzayaa

эхийн бүтэц 7ц
эхийн бүтэц 7цэхийн бүтэц 7ц
эхийн бүтэц 7ц
bolortuul

7 анги шалгалтанд бэлдэх
7 анги шалгалтанд бэлдэх7 анги шалгалтанд бэлдэх
7 анги шалгалтанд бэлдэх
hadaaaaa

“Цогтын хадны бичиг” шүлэгт хэл - уран сайхны задлал хийх
“Цогтын хадны бичиг” шүлэгт хэл - уран сайхны  задлал хийх“Цогтын хадны бичиг” шүлэгт хэл - уран сайхны  задлал хийх

Сэтгэмж Цогцолбор Сургууль

хэлний дүрслэх хэрэглүүр
хэлний дүрслэх хэрэглүүрхэлний дүрслэх хэрэглүүр
хэлний дүрслэх хэрэглүүр
National University Of Mongolia

өнчин янзага (хуулбар)
өнчин янзага (хуулбар)өнчин янзага (хуулбар)
өнчин янзага (хуулбар)
Duugii

puujee123456

ч.алтанцэцэг
ч.алтанцэцэгч.алтанцэцэг
ч.алтанцэцэг
altaa e

9. хүүрнэмж эх
9. хүүрнэмж эх9. хүүрнэмж эх
9. хүүрнэмж эх
oogii553

нараа багш 1
нараа багш 1нараа багш 1
нараа багш 1
nayna-1

What's hot (18)

Уран зохиолд ТХБ-ын үзэл санаа
Уран зохиолд ТХБ-ын үзэл санааУран зохиолд ТХБ-ын үзэл санаа
Уран зохиолд ТХБ-ын үзэл санаа

Nom900
Nom900Nom900
Nom900

7a mongol hel
7a mongol hel7a mongol hel
7a mongol hel

Surgan humuujuuleh zuwulguu
Surgan humuujuuleh zuwulguuSurgan humuujuuleh zuwulguu
Surgan humuujuuleh zuwulguu

эхийн бүтэц 7ц
эхийн бүтэц 7цэхийн бүтэц 7ц
эхийн бүтэц 7ц

7 анги шалгалтанд бэлдэх
7 анги шалгалтанд бэлдэх7 анги шалгалтанд бэлдэх
7 анги шалгалтанд бэлдэх

Эссе
ЭссеЭссе
Эссе

Udriin temdeglel
Udriin temdeglelUdriin temdeglel
Udriin temdeglel

Udriin temdeglel
Udriin temdeglelUdriin temdeglel
Udriin temdeglel

“Цогтын хадны бичиг” шүлэгт хэл - уран сайхны задлал хийх
“Цогтын хадны бичиг” шүлэгт хэл - уран сайхны  задлал хийх“Цогтын хадны бичиг” шүлэгт хэл - уран сайхны  задлал хийх
“Цогтын хадны бичиг” шүлэгт хэл - уран сайхны задлал хийх

хэлний дүрслэх хэрэглүүр
хэлний дүрслэх хэрэглүүрхэлний дүрслэх хэрэглүүр
хэлний дүрслэх хэрэглүүр

өнчин янзага (хуулбар)
өнчин янзага (хуулбар)өнчин янзага (хуулбар)
өнчин янзага (хуулбар)

өнчин янзага (хуулбар)
өнчин янзага (хуулбар)өнчин янзага (хуулбар)
өнчин янзага (хуулбар)

ч.алтанцэцэг
ч.алтанцэцэгч.алтанцэцэг
ч.алтанцэцэг

9. хүүрнэмж эх
9. хүүрнэмж эх9. хүүрнэмж эх
9. хүүрнэмж эх

Altnaa222
Altnaa222Altnaa222
Altnaa222

зайн сургалт
зайн сургалтзайн сургалт
зайн сургалт

нараа багш 1
нараа багш 1нараа багш 1
нараа багш 1

Viewers also liked

Эссэ хэрхэн бичих вэ?
Эссэ хэрхэн бичих вэ?Эссэ хэрхэн бичих вэ?
Эссэ хэрхэн бичих вэ?
Dagva Donald

эсээ бичих зөвлөмж
эсээ бичих зөвлөмжэсээ бичих зөвлөмж
эсээ бичих зөвлөмж
Азжаргал Нинжбадгар

эзэмшсэн мэргэжилдээ эзэн нь болъё
эзэмшсэн мэргэжилдээ эзэн нь болъёэзэмшсэн мэргэжилдээ эзэн нь болъё
эзэмшсэн мэргэжилдээ эзэн нь болъё
bolormaa87

Мэргэжил бүхэн сайхан
Мэргэжил бүхэн сайханМэргэжил бүхэн сайхан
Мэргэжил бүхэн сайхан
CMOX

менежмент эсээ
менежмент эсээменежмент эсээ
менежмент эсээ
Buka King

Esee bichih zovlomj
Esee bichih zovlomjEsee bichih zovlomj
Esee bichih zovlomj
momish_77

миний дуртай мэргэжил
миний дуртай мэргэжилминий дуртай мэргэжил
миний дуртай мэргэжил
П. Энжила

Viewers also liked (8)

Эссэ хэрхэн бичих вэ?
Эссэ хэрхэн бичих вэ?Эссэ хэрхэн бичих вэ?
Эссэ хэрхэн бичих вэ?

эсээ бичих зөвлөмж
эсээ бичих зөвлөмжэсээ бичих зөвлөмж
эсээ бичих зөвлөмж

эзэмшсэн мэргэжилдээ эзэн нь болъё
эзэмшсэн мэргэжилдээ эзэн нь болъёэзэмшсэн мэргэжилдээ эзэн нь болъё
эзэмшсэн мэргэжилдээ эзэн нь болъё

Мэргэжил бүхэн сайхан
Мэргэжил бүхэн сайханМэргэжил бүхэн сайхан
Мэргэжил бүхэн сайхан

менежмент эсээ
менежмент эсээменежмент эсээ
менежмент эсээ

Esee bichih zovlomj
Esee bichih zovlomjEsee bichih zovlomj
Esee bichih zovlomj

миний дуртай мэргэжил
миний дуртай мэргэжилминий дуртай мэргэжил
миний дуртай мэргэжил

эсээ
эсэээсээ
эсээ

Similar to эссэ бичих

сургамжит өгүүлэл
сургамжит өгүүлэлсургамжит өгүүлэл
сургамжит өгүүлэл
Tsedo Batsukh

амьддаа би биеэ хайрла
амьддаа би биеэ хайрлаамьддаа би биеэ хайрла
амьддаа би биеэ хайрла
Rdnchmg_97

ш 9 монгол хэл
ш 9  монгол хэлш 9  монгол хэл
ш 9 монгол хэл
Doodoiigo

tnavka

би монголоороо гоёдог
би монголоороо гоёдогби монголоороо гоёдог
би монголоороо гоёдог
Bolopchimeg Bolopoo

MHON101-20160608
MHON101-20160608MHON101-20160608
Сэтгэлгээний түүх № 5
Сэтгэлгээний түүх № 5Сэтгэлгээний түүх № 5
Сэтгэлгээний түүх № 5
E-Gazarchin Online University

Алхимич
Алхимич  Алхимич
Алхимич
enkhsaruulsukhochir

2 har buuriin duuli
2 har buuriin duuli2 har buuriin duuli
2 har buuriin duuli
Oyuhai1127

Сүмтэй будрын чулуу шүлгийн ном
Сүмтэй будрын чулуу шүлгийн номСүмтэй будрын чулуу шүлгийн ном
Сүмтэй будрын чулуу шүлгийн ном
Сайнжаргалын Мөнхбаяр

Similar to эссэ бичих (20)

зайн сургалт
зайн сургалтзайн сургалт
зайн сургалт

Shagdaryn dulmaa
Shagdaryn dulmaaShagdaryn dulmaa
Shagdaryn dulmaa

Zuragt slaiduud
Zuragt slaiduudZuragt slaiduud
Zuragt slaiduud

намдаг
намдагнамдаг
намдаг

сургамжит өгүүлэл
сургамжит өгүүлэлсургамжит өгүүлэл
сургамжит өгүүлэл

амьддаа би биеэ хайрла
амьддаа би биеэ хайрлаамьддаа би биеэ хайрла
амьддаа би биеэ хайрла

амьддаа би биеэ хайрла
амьддаа би биеэ хайрлаамьддаа би биеэ хайрла
амьддаа би биеэ хайрла

амьддаа би биеэ хайрла
амьддаа би биеэ хайрлаамьддаа би биеэ хайрла
амьддаа би биеэ хайрла

амьддаа би биеэ хайрла
амьддаа би биеэ хайрлаамьддаа би биеэ хайрла
амьддаа би биеэ хайрла

ш 9 монгол хэл
ш 9  монгол хэлш 9  монгол хэл
ш 9 монгол хэл

ш 9 монгол хэл
ш 9  монгол хэлш 9  монгол хэл
ш 9 монгол хэл

амьддаа би биеэ хайрла
амьддаа би биеэ хайрлаамьддаа би биеэ хайрла
амьддаа би биеэ хайрла

би монголоороо гоёдог
би монголоороо гоёдогби монголоороо гоёдог
би монголоороо гоёдог

MHON101-20160608
MHON101-20160608MHON101-20160608
MHON101-20160608

Сэтгэлгээний түүх № 5
Сэтгэлгээний түүх № 5Сэтгэлгээний түүх № 5
Сэтгэлгээний түүх № 5

хөрвүүлэх
хөрвүүлэххөрвүүлэх
хөрвүүлэх

алхимич
алхимичалхимич
алхимич

Алхимич
Алхимич  Алхимич
Алхимич

2 har buuriin duuli
2 har buuriin duuli2 har buuriin duuli
2 har buuriin duuli

Сүмтэй будрын чулуу шүлгийн ном
Сүмтэй будрын чулуу шүлгийн номСүмтэй будрын чулуу шүлгийн ном
Сүмтэй будрын чулуу шүлгийн ном

More from Subd85

амьд бие сувдаа
амьд бие сувдааамьд бие сувдаа
амьд бие сувдаа
Subd85

сурган хүмүүжүүлэх зөвлөгөө
сурган хүмүүжүүлэх зөвлөгөөсурган хүмүүжүүлэх зөвлөгөө
сурган хүмүүжүүлэх зөвлөгөө
Subd85

Subd 85 tsahim test
Subd 85  tsahim testSubd 85  tsahim test
Subd 85 tsahim test
Subd85

цахим судалгаа Subd85 r
цахим судалгаа Subd85 rцахим судалгаа Subd85 r

4 улирал
4 улирал4 улирал
4 улирал
Subd85

4 улирал
4 улирал4 улирал
4 улирал
Subd85

монгол орны зураг
монгол орны зурагмонгол орны зураг
монгол орны зураг
Subd85

4 улирал
4 улирал4 улирал
4 улирал
Subd85

эрдэс чулуулгууд
эрдэс чулуулгуудэрдэс чулуулгууд
эрдэс чулуулгууд
Subd85

чингис
чингисчингис
чингис
Subd85

тэмээ
тэмээтэмээ
тэмээ
Subd85

сурагчдад өгөх зөвлөгөө
сурагчдад өгөх зөвлөгөөсурагчдад өгөх зөвлөгөө
сурагчдад өгөх зөвлөгөө
Subd85

дэлхий шүлэг
дэлхий шүлэгдэлхий шүлэг
дэлхий шүлэг
Subd85

дэлхий 22
дэлхий 22дэлхий 22
дэлхий 22
Subd85

6spreadsheet хэлбэржүүлэлт,хэрэгсэл,өгөгдөл,цонх,тусламж дадлага
6spreadsheet хэлбэржүүлэлт,хэрэгсэл,өгөгдөл,цонх,тусламж дадлага 6spreadsheet хэлбэржүүлэлт,хэрэгсэл,өгөгдөл,цонх,тусламж дадлага

5spreadsheet өгөгдөл,цонх,тусламж
5spreadsheet өгөгдөл,цонх,тусламж 5spreadsheet өгөгдөл,цонх,тусламж
5spreadsheet өгөгдөл,цонх,тусламж
Subd85

2spreadsheet харагдац, оруулга
2spreadsheet харагдац, оруулга2spreadsheet харагдац, оруулга
2spreadsheet харагдац, оруулга
Subd85

эссэ бичих
эссэ бичихэссэ бичих
эссэ бичих
Subd85

More from Subd85 (20)

амьд бие сувдаа
амьд бие сувдааамьд бие сувдаа
амьд бие сувдаа

сурган хүмүүжүүлэх зөвлөгөө
сурган хүмүүжүүлэх зөвлөгөөсурган хүмүүжүүлэх зөвлөгөө
сурган хүмүүжүүлэх зөвлөгөө

Subd 85 tsahim test
Subd 85  tsahim testSubd 85  tsahim test
Subd 85 tsahim test

цахим судалгаа Subd85 r
цахим судалгаа Subd85 rцахим судалгаа Subd85 r
цахим судалгаа Subd85 r

цахим судалгаа Subd85 r
цахим судалгаа Subd85 rцахим судалгаа Subd85 r
цахим судалгаа Subd85 r

4 улирал
4 улирал4 улирал
4 улирал

4 улирал
4 улирал4 улирал
4 улирал

монгол орны зураг
монгол орны зурагмонгол орны зураг
монгол орны зураг

4 улирал
4 улирал4 улирал
4 улирал

эрдэс чулуулгууд
эрдэс чулуулгуудэрдэс чулуулгууд
эрдэс чулуулгууд

чингис
чингисчингис
чингис

ус
усус
ус

тэмээ
тэмээтэмээ
тэмээ

сурагчдад өгөх зөвлөгөө
сурагчдад өгөх зөвлөгөөсурагчдад өгөх зөвлөгөө
сурагчдад өгөх зөвлөгөө

дэлхий шүлэг
дэлхий шүлэгдэлхий шүлэг
дэлхий шүлэг

дэлхий 22
дэлхий 22дэлхий 22
дэлхий 22

6spreadsheet хэлбэржүүлэлт,хэрэгсэл,өгөгдөл,цонх,тусламж дадлага
6spreadsheet хэлбэржүүлэлт,хэрэгсэл,өгөгдөл,цонх,тусламж дадлага 6spreadsheet хэлбэржүүлэлт,хэрэгсэл,өгөгдөл,цонх,тусламж дадлага
6spreadsheet хэлбэржүүлэлт,хэрэгсэл,өгөгдөл,цонх,тусламж дадлага

5spreadsheet өгөгдөл,цонх,тусламж
5spreadsheet өгөгдөл,цонх,тусламж 5spreadsheet өгөгдөл,цонх,тусламж
5spreadsheet өгөгдөл,цонх,тусламж

2spreadsheet харагдац, оруулга
2spreadsheet харагдац, оруулга2spreadsheet харагдац, оруулга
2spreadsheet харагдац, оруулга

эссэ бичих
эссэ бичихэссэ бичих
эссэ бичих

эссэ бичих

• 1. Эссэ бичих