SlideShare a Scribd company logo

10 анги уран зохиолын хичээл 4 цаг шүлэг

монгол хэл

1 of 60
Download to read offline
1-р баг:
Гунхсан гурван хүүхэн
Гунихарсан гурван хархүү
Хэцүү гурван чавганц
Хэдэр гурван өвгөн
2-р баг:
Найрт гурван даваа
Навчит гурван даваа
Цаст гурван даваа
Цэнгэлт гурван даваа
3-р баг:
Зэрэглээт гурван тал
Жимст гурван нуруу
Хөхрөгч гурван гүвээ
Хөндлөнгийн гурван даваа
4-р баг:
Гурван ноён жаргалтайхан
Гурван хиа гундуухан
Гурван түшмэл хатуухан
Гурван аягач харамчхан
10 анги уран зохиолын хичээл 4 цаг шүлэг
Хичээлийн сэдэв:
“Дөрвөн цаг” шүлгүүдийг задлан
шинжилж, харьцуулан дүгнэх,
Зорилго:
Эх байгалийн сэдэвтэй шүлэг
зохиолоор дамжуулан эх орноороо
бахархах, хайрлан хамгаалах, эх
оронч үзэлтэй болж төлөвшиж,
байгаль ертөнцийн хувьсал өөрчлөлт,
хүний амьдралын жам ёсны тухай
таньж мэдэж авна.
Зорилт:
• Зохиолчдын намтар уран бүтээлтэй товч
танилцах
• Шүлгийн агуулгыг мэдэх
• Шүлгийг уран яруу унших, сонсох
• Шүлэгт задлал хийх
• Шүлгийн гол утга санааг дүгнэн ярих, бичих
• Шүлгүүдийг харьцуулан дүгнэх
• Шүлгийн санааг зургаар илэрхийлэн,дуурайн
зохиох
Д.Нацагдоржийн товч намтар
1906-1937
Монголын орчин үеийн уран
зохиолыг үндэслэгч
Д.Нацагдорж одоогийн Төв
аймгийн Баяндэлгэр сумын
нутаг Гүн галуутай хэмээх
газар төржээ. “Миний нутаг”,
“Түүхийн шүлэг”, “Дөрвөн цаг”,
“Од” шүлгүүд, “Цагаан сар ба
хар нулимс”, “Харанхуй хад”,
“Ламбагуайн нулимс”, “Хөдөө
талын үзэсгэлэн” зэрэг
өгүүллэгүүд “Би биш”, “Учиртай
гурван толгой”, “Монгол ардын
суут” зэрэг жүжгийн зохиолууд
туурвижээ.

Recommended

үлэмжийн чанар.нх
үлэмжийн чанар.нхүлэмжийн чанар.нх
үлэмжийн чанар.нхsaruush undrah
 
9. хүүрнэмж эх
9. хүүрнэмж эх9. хүүрнэмж эх
9. хүүрнэмж эхoogii553
 
аян замын тэмдэглэл
аян замын тэмдэглэлаян замын тэмдэглэл
аян замын тэмдэглэлCh Moonoo
 
7 дугаар ангийн Уран зохиолын хичээл Д.Нацагдорж "Дөрвөн цаг" шүлэг
7 дугаар ангийн Уран зохиолын хичээл Д.Нацагдорж "Дөрвөн цаг" шүлэг7 дугаар ангийн Уран зохиолын хичээл Д.Нацагдорж "Дөрвөн цаг" шүлэг
7 дугаар ангийн Уран зохиолын хичээл Д.Нацагдорж "Дөрвөн цаг" шүлэгHurelB1
 
тайлбарламж
тайлбарламжтайлбарламж
тайлбарламжjorjoo34
 
сурах дууны үгүүд
сурах дууны үгүүдсурах дууны үгүүд
сурах дууны үгүүдbaagiidd
 
өдрийн тэмдэглэл
өдрийн тэмдэглэлөдрийн тэмдэглэл
өдрийн тэмдэглэлenkhtuya7494
 

More Related Content

What's hot

хүүрнэмж эхийн найруулга
хүүрнэмж эхийн найруулгахүүрнэмж эхийн найруулга
хүүрнэмж эхийн найруулгаotgonerdeneotgonerdene
 
урлагын үзлгийн хөтөлбөр
урлагын үзлгийн хөтөлбөрурлагын үзлгийн хөтөлбөр
урлагын үзлгийн хөтөлбөрzayaha
 
тууш тодруулан бичих эх 60 хуудас
тууш тодруулан бичих эх 60 хуудастууш тодруулан бичих эх 60 хуудас
тууш тодруулан бичих эх 60 хуудасTsolmonEnkhtuul
 
оньсого таацгаая-давтлага
оньсого таацгаая-давтлагаоньсого таацгаая-давтлага
оньсого таацгаая-давтлагаMandahMonhzaya
 
сурлагаар хоцрогдолтын шалтгаан
сурлагаар хоцрогдолтын шалтгаансурлагаар хоцрогдолтын шалтгаан
сурлагаар хоцрогдолтын шалтгаанchemistry teacher
 
б.лхагвасүрэнгийн боржгины бор тал
б.лхагвасүрэнгийн боржгины бор талб.лхагвасүрэнгийн боржгины бор тал
б.лхагвасүрэнгийн боржгины бор талshand1_Bondok
 
10 р ангийн хичээл
10  р ангийн хичээл10  р ангийн хичээл
10 р ангийн хичээлAltantuya33
 
эсрэг ба ойролцоо үг
эсрэг ба ойролцоо үгэсрэг ба ойролцоо үг
эсрэг ба ойролцоо үгpvsa_8990
 
илтгэл бичих арга
илтгэл бичих аргаилтгэл бичих арга
илтгэл бичих аргаtulga_11e
 
идэвхитэй суралцах 10 арга
идэвхитэй суралцах 10 арга идэвхитэй суралцах 10 арга
идэвхитэй суралцах 10 арга Haliun53
 
мэндчилгээ
мэндчилгээмэндчилгээ
мэндчилгээMunkh Orgil
 
өгүүлбэрзүй
өгүүлбэрзүйөгүүлбэрзүй
өгүүлбэрзүйgantsengel
 
баймж бүтээврийн утга
баймж бүтээврийн утгабаймж бүтээврийн утга
баймж бүтээврийн утгаmuuduu
 
хичээлийн дэг
хичээлийн дэгхичээлийн дэг
хичээлийн дэгbaterden
 

What's hot (20)

хүүрнэмж эхийн найруулга
хүүрнэмж эхийн найруулгахүүрнэмж эхийн найруулга
хүүрнэмж эхийн найруулга
 
Mh201 01-03
Mh201 01-03Mh201 01-03
Mh201 01-03
 
урлагын үзлгийн хөтөлбөр
урлагын үзлгийн хөтөлбөрурлагын үзлгийн хөтөлбөр
урлагын үзлгийн хөтөлбөр
 
тууш тодруулан бичих эх 60 хуудас
тууш тодруулан бичих эх 60 хуудастууш тодруулан бичих эх 60 хуудас
тууш тодруулан бичих эх 60 хуудас
 
оньсого таацгаая-давтлага
оньсого таацгаая-давтлагаоньсого таацгаая-давтлага
оньсого таацгаая-давтлага
 
сурлагаар хоцрогдолтын шалтгаан
сурлагаар хоцрогдолтын шалтгаансурлагаар хоцрогдолтын шалтгаан
сурлагаар хоцрогдолтын шалтгаан
 
б.лхагвасүрэнгийн боржгины бор тал
б.лхагвасүрэнгийн боржгины бор талб.лхагвасүрэнгийн боржгины бор тал
б.лхагвасүрэнгийн боржгины бор тал
 
10 р ангийн хичээл
10  р ангийн хичээл10  р ангийн хичээл
10 р ангийн хичээл
 
хичээл 8
хичээл 8хичээл 8
хичээл 8
 
эсрэг ба ойролцоо үг
эсрэг ба ойролцоо үгэсрэг ба ойролцоо үг
эсрэг ба ойролцоо үг
 
илтгэл бичих арга
илтгэл бичих аргаилтгэл бичих арга
илтгэл бичих арга
 
идэвхитэй суралцах 10 арга
идэвхитэй суралцах 10 арга идэвхитэй суралцах 10 арга
идэвхитэй суралцах 10 арга
 
мэндчилгээ
мэндчилгээмэндчилгээ
мэндчилгээ
 
өгүүлбэрзүй
өгүүлбэрзүйөгүүлбэрзүй
өгүүлбэрзүй
 
баймж бүтээврийн утга
баймж бүтээврийн утгабаймж бүтээврийн утга
баймж бүтээврийн утга
 
эхийн хувиргал.
эхийн хувиргал.эхийн хувиргал.
эхийн хувиргал.
 
хичээл 6
хичээл 6хичээл 6
хичээл 6
 
хичээлийн дэг
хичээлийн дэгхичээлийн дэг
хичээлийн дэг
 
Тууль
Тууль Тууль
Тууль
 
хэлц
 хэлц хэлц
хэлц
 

Similar to 10 анги уран зохиолын хичээл 4 цаг шүлэг

Erka11
Erka11Erka11
Erka11erka11
 
дөрвөн улирал шүлэг
дөрвөн улирал шүлэгдөрвөн улирал шүлэг
дөрвөн улирал шүлэгDBatbulgan81
 
чимгээ хичээл 2
чимгээ хичээл 2чимгээ хичээл 2
чимгээ хичээл 2chimeg
 
4 цаг
4 цаг4 цаг
4 цагnansaaa
 
цахим хичээл 2
цахим хичээл  2цахим хичээл  2
цахим хичээл 2jagaa7120
 
монголын үзэсгэлэнт байгаль ба гайхамшигт аялгуу
монголын үзэсгэлэнт байгаль ба гайхамшигт аялгуумонголын үзэсгэлэнт байгаль ба гайхамшигт аялгуу
монголын үзэсгэлэнт байгаль ба гайхамшигт аялгууJuhan Mustafa
 
монгол улс багш т.цэрэн орших1
монгол улс багш т.цэрэн орших1монгол улс багш т.цэрэн орших1
монгол улс багш т.цэрэн орших1Tseren-Orshih
 
амьддаа би биеэ хайрла
амьддаа би биеэ хайрлаамьддаа би биеэ хайрла
амьддаа би биеэ хайрлаRdnchmg_97
 
амьддаа би биеэ хайрла
амьддаа би биеэ хайрлаамьддаа би биеэ хайрла
амьддаа би биеэ хайрлаRdnchmg_97
 
амьддаа би биеэ хайрла
амьддаа би биеэ хайрлаамьддаа би биеэ хайрла
амьддаа би биеэ хайрлаRdnchmg_97
 
амьддаа би биеэ хайрла
амьддаа би биеэ хайрлаамьддаа би биеэ хайрла
амьддаа би биеэ хайрлаRdnchmg_97
 
L.byambaa mongol hel
L.byambaa mongol helL.byambaa mongol hel
L.byambaa mongol helbyambaa12
 
эрийн 3 Ц.Батсүрэн
эрийн 3 Ц.Батсүрэнэрийн 3 Ц.Батсүрэн
эрийн 3 Ц.БатсүрэнBatsuren Tsagaan
 

Similar to 10 анги уран зохиолын хичээл 4 цаг шүлэг (20)

Erka11
Erka11Erka11
Erka11
 
дөрвөн улирал шүлэг
дөрвөн улирал шүлэгдөрвөн улирал шүлэг
дөрвөн улирал шүлэг
 
4 цаг шүлгийг заах арга зүй
4  цаг шүлгийг заах арга зүй4  цаг шүлгийг заах арга зүй
4 цаг шүлгийг заах арга зүй
 
чимгээ хичээл 2
чимгээ хичээл 2чимгээ хичээл 2
чимгээ хичээл 2
 
чимгээ хичээл 2
чимгээ хичээл 2чимгээ хичээл 2
чимгээ хичээл 2
 
4 цаг
4 цаг4 цаг
4 цаг
 
D nimsuren 4tsag
D nimsuren 4tsagD nimsuren 4tsag
D nimsuren 4tsag
 
цахим хичээл 2
цахим хичээл  2цахим хичээл  2
цахим хичээл 2
 
монголын үзэсгэлэнт байгаль ба гайхамшигт аялгуу
монголын үзэсгэлэнт байгаль ба гайхамшигт аялгуумонголын үзэсгэлэнт байгаль ба гайхамшигт аялгуу
монголын үзэсгэлэнт байгаль ба гайхамшигт аялгуу
 
эх
эхэх
эх
 
эх
эхэх
эх
 
эх
эхэх
эх
 
монгол улс багш т.цэрэн орших1
монгол улс багш т.цэрэн орших1монгол улс багш т.цэрэн орших1
монгол улс багш т.цэрэн орших1
 
Hicheel 1
Hicheel 1Hicheel 1
Hicheel 1
 
амьддаа би биеэ хайрла
амьддаа би биеэ хайрлаамьддаа би биеэ хайрла
амьддаа би биеэ хайрла
 
амьддаа би биеэ хайрла
амьддаа би биеэ хайрлаамьддаа би биеэ хайрла
амьддаа би биеэ хайрла
 
амьддаа би биеэ хайрла
амьддаа би биеэ хайрлаамьддаа би биеэ хайрла
амьддаа би биеэ хайрла
 
амьддаа би биеэ хайрла
амьддаа би биеэ хайрлаамьддаа би биеэ хайрла
амьддаа би биеэ хайрла
 
L.byambaa mongol hel
L.byambaa mongol helL.byambaa mongol hel
L.byambaa mongol hel
 
эрийн 3 Ц.Батсүрэн
эрийн 3 Ц.Батсүрэнэрийн 3 Ц.Батсүрэн
эрийн 3 Ц.Батсүрэн
 

10 анги уран зохиолын хичээл 4 цаг шүлэг

  • 1. 1-р баг: Гунхсан гурван хүүхэн Гунихарсан гурван хархүү Хэцүү гурван чавганц Хэдэр гурван өвгөн 2-р баг: Найрт гурван даваа Навчит гурван даваа Цаст гурван даваа Цэнгэлт гурван даваа 3-р баг: Зэрэглээт гурван тал Жимст гурван нуруу Хөхрөгч гурван гүвээ Хөндлөнгийн гурван даваа 4-р баг: Гурван ноён жаргалтайхан Гурван хиа гундуухан Гурван түшмэл хатуухан Гурван аягач харамчхан
  • 3. Хичээлийн сэдэв: “Дөрвөн цаг” шүлгүүдийг задлан шинжилж, харьцуулан дүгнэх,
  • 4. Зорилго: Эх байгалийн сэдэвтэй шүлэг зохиолоор дамжуулан эх орноороо бахархах, хайрлан хамгаалах, эх оронч үзэлтэй болж төлөвшиж, байгаль ертөнцийн хувьсал өөрчлөлт, хүний амьдралын жам ёсны тухай таньж мэдэж авна.
  • 5. Зорилт: • Зохиолчдын намтар уран бүтээлтэй товч танилцах • Шүлгийн агуулгыг мэдэх • Шүлгийг уран яруу унших, сонсох • Шүлэгт задлал хийх • Шүлгийн гол утга санааг дүгнэн ярих, бичих • Шүлгүүдийг харьцуулан дүгнэх • Шүлгийн санааг зургаар илэрхийлэн,дуурайн зохиох
  • 6. Д.Нацагдоржийн товч намтар 1906-1937 Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч Д.Нацагдорж одоогийн Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг Гүн галуутай хэмээх газар төржээ. “Миний нутаг”, “Түүхийн шүлэг”, “Дөрвөн цаг”, “Од” шүлгүүд, “Цагаан сар ба хар нулимс”, “Харанхуй хад”, “Ламбагуайн нулимс”, “Хөдөө талын үзэсгэлэн” зэрэг өгүүллэгүүд “Би биш”, “Учиртай гурван толгой”, “Монгол ардын суут” зэрэг жүжгийн зохиолууд туурвижээ.
  • 9. Хавар Мөнх тэнгэрийн дор мянга мянган хавар Монголын сайхан оронд жил жил дэлгэр Энх улирал ханхлахад хүний сэтгэл тэнэгэр Өвсний соёо ногоороход морь мал ханагар Холхи нар ойртож хасын цас хайлахад Хуучин дэлхий халагдаж хамаг юм шинэднэ Хөхөрсөн мод цэцэглэж хүүхэд багачууд наадахад Хөгшин хүн өөрийгөө залуу болсон шиг санана
  • 10. Хээрийн галуу айлчлан ирж гангар гунгар донгодохуйяа Гэртээ суусан малчин түүнийг чагнан уярна Хажуу дахь ууланд горхи булаг хоржигнон урсахуйяа Хаяан дахь ишиг хурга майлалдан хөгжим нийлүүлнэ Эелдэг урьхан амьсгал ариухнаар үнэртээд Эрт эдүгээг бодогдуулан нуугдсан сэтгэлийг сэргээнэ Өнөр сайхан төл баян хотыг чимэхэд Өлгийтэй бяцхан хүүхэд эцэг эхээ баясгана
  • 13. Зун Цагийн сайхан зуны эхэнд Газрын сайхан хангайн нуруунд Хөхөө шувуу урьхнаа донгодох үес Энэхүү дэлхий юутай сайхан тааламжтай Ногооны униар огторгуйд тулж зэрэглэн мяралзахуйяа Хүлэг морь урт янцгааж төрсөн нутгийг зүглэнэ Цэцгийн хур дэлхийн нүүрийг угаахад Залуу хүмүүсийн сэтгэл сэргэж бие биеэ бодно
  • 14. Үзэсгэлэнт уул, тунгалаг ус зуны цагт тэгш Эрийн гурван наадам монголын манлай баясгалан Хүүхэд багачуудын гийнгоолох дуу хөндий талд яруу Хурдан морины яралзан ирэх нь хүн бүхний бахдал Уудам талд наадам цэнгэлийн аялгуу зөөлнөөр цуурайтна Хээр хөдөөд таван хошуу мал дураараа бэлчинэ Өрх бүрийн үүдэнд айраг найрын үнэр сэнгэнэнэ Ийм сайхан баясгалантай, тийм сайхан жаргалтай
  • 16. Намар Намрын шар нар над дээр, чам дээр тусна Найган найгах улиралд нь бид бас найгана Буга хандгай урамдаж уул усыг баясгахад Үхэр шар мөөрөлдөн малчин хүнийг зугаацуулна Сайхан огторгуйн дунд нимгэн цагаан үүл нүүхэд Идэр залуус алс газрыг сонирхон сурахаар одно Тунгалаг мөрөн зөөлөн зөөлнөөр дув дуугүй урсахад Түүний дотроо саран мишээж янагийн үлгэрийг сэмээр өгүүлнэ
  • 17. Өглөөний хяруу сувдын адил гялтганан бууралтахуйяа Гадаа сойсон морь бүг бүг бөн бөн чичирнэ Гэрийн эзэн эртлэн үнэг чоныг гөрөөлөхөөр одохуйяа Эхнэр хүүхэд аарц нэрж, түүнийг хүлээнэ Урьхан хонгор салхи өвс модыг намилзуулахуйяа Хөгшин залуу хүмүүсийн сэтгэл бөн бөн бөмбөрнө Шарласан модны навч хоёр нэгээр унахад Сэтгэлийн доторх уйтгарт явдал хааяа хааяа бодогдоно
  • 19. Өвөл Алсын салхи жихүүн амьсгалаар тас няс хийхэд Алтан дэлхийн уул тал мөнгөн хуягийг өмсөнө Өвлийн шөнө тэнгэрийн одод оч мэт гялалзахад Уудам талд жинчин хүний дуулах яруу Өндөр уулын оройд будан хүдэн зугаацаад Өргөн талын хөндий нүд гялбам мэлцийхэд Бэлчээрт гарсан малууд соргог үсийг гялалзуулан буцахад Идэр залуу малчин түүнийг хураан исгэрнэ
  • 20. Өндөр газрын хүйтэн тасхийм тасхийм, ясхийм ясхийм Монголын залуус нүүрэндээ цогтой, нүдэндээ галтай Зургаан мичид орой дээр, зулын гэрэл хажууд Хөгшид өвгөд галыг базаан хуучин үгсийг ярилцана Өвөл, хавар, зун, намар дөрвөн улирал Уул, ус, нар, сартай нөхөрлөнө Хүн бүр өтгөсийг үдэж нялхсыг угтан Мянга мянган жил өчүүхэн ч чөлөө завгүй 1935 он
  • 21. Үгийн тайлбар • Мянга мянган хавар – маш олон, мөнхийн • Хуучин дэлхий – өмнө нь байсан улирал буюу өвөл • Эелдэг урьхан амьсгал – дулаан бүлээн уур амьсгал • Нуугдсан сэтгэл – мартагдсан сэтгэл • Ногооны униар – газрын чийг дээш хөөрөн өвс ногоотой нийлсэн байдал /алсаас харахад өвс ногоо зэрэглээнд уусан хөхрөн харагдах/ • Цэцгийн хур дэлхийн нүүрийг угаах – дэлхий ертөнц сэргэх
  • 22. • Найган найгах улирал – мод ургамал салхины аясаар ганхан найгах буюу намрын улирал • Шар – нас бие гүйцсэн агталсан эр үхэр • Жихүүн амьсгал – хүйтэн уур амьсгал • Мөнгөн хуяг – гялтганасан цагаан бүрхэвч буюу цасан бүрхүүл • Өтгөсийг үдэх – настан буурлуудыг сүүлчийн замд нь үдэх • Нялхсыг угтах – шинэ төрсөн хүүхдүүдийг угтан авах
  • 23. Дүгнэлт Хүний сэтгэлийн өнгө аяс, мал сүргийн онцлог байдлыг цаг улирлын хувьсал өөрчлөлттэй уялдуулан дүрсэлсэн нь уг зохиолын гайхамшиг юм. Өөрөөр хэлбэл байгаль цаг уурын өөрчлөлт, хүн амьтны амьдралын жам ёсны тухай үзүүлсэн нь уг зохиолын гол санаа юм. Хүний амьдрал 4 цагийн хэлхээнд мөнхөд үргэлжилнэ гэсэн нэмэлт санааг гаргасан.
  • 28. Д.Нацагдорж “Хавар” Байгалийн өнгө аяс Мөнх тэнгэрийн дор мянга мянган хавар, энх улирал ханхлахад, өвсний соёо ногоороход, холхи наран ойртож хасын цас хайлахад, хөхөрсөн модод цэцэглэж, хажуу дахь ууланд горхи булаг хоржигнон урсахуйяа, эелдэг урьхан амьсгал ариухнаар үнэртээд Хүний сэтгэлийн өнгө аяс Хүний сэтгэл тэнэгэр, хөгшин хүн өөрийгөө залуу болсон шиг санана, гэртээ суусан малчин түүнийг чагнан уярна, эрт эдүгээг бодогдуулан нуугдсан сэтгэлийг сэргээнэ, өлгийтэй бяцхан хүүхэд эцэг эхээ баясгана Монгол ахуй амьдрал Өнөр сайхан төл баян хотыг чимэхэд Ажлын хуудас
  • 29. Ажлын хуудас Д.Нацагдорж “Зун” Байгалийн өнгө аяс Цагийн сайхан, газрын сайхан, хөхөө шувуу донгодох үес, ногооны униар огторгуйд тулж зэрэглэн мяралзахуйяа, цэцгийн хур дэлхийн нүүрийг угаахад,үзэсгэлэнт уул, тунгалаг ус Хүний сэтгэлийн өнгө аяс Залуу хүмүүсийн сэтгэл сэргэж бие биеэ бодно, хурдан морины яралзан ирэх нь хүн бүхний бахдал, ийм сайхан баясгалантай тийм сайхан жаргалтай Монгол ахуй амьдрал Хүлэг морь, эрийн гурван наадам монголын манлай баясгалан, хүүхэд багачуудын гийнгоолох дуу хөндий талд яруу,мөрх бүрийн үүдэнд айраг сархадын үнэр сэнгэнэнэ.
  • 30. Ажлын хуудас Д.Нацагдорж “Намар” Байгалийн өнгө аяс Намрын шар нар над дээр чам дээр тусна, буга хандгай урамдаж уул усыг баясгахад, сайхан огторгуйн дунд нимгэн цагаан үүл нүүхэд, тунгалаг мөрөн зөөлөн зөөлнөөр дув дуугүй урсахад, өглөөний хяруу сувдын адил гялтганан бууралтахуйяа, урьхан хонгор салхи өвс модыг намилзуулахуйяа, шарласан модны навч хоёр нэгээр унахад Хүний сэтгэлийн өнгө аяс Найган найгах улиралд бид бас найгана, үхэр шар мөөрөлдөн малчин хүнийг зугаацуулна, хөгшин залуу хүмүүсийн сэтгэл бөн бөн бөмбөрнө, сэтгэлийг доторх уйтгарт явдал хааяа хааяа бодогдоно Монгол ахуй амьдрал Гадаа сойсон морь бүг бүг чичирнэ, гэрийн эзэн эртлэн үнэг чоныг гөрөөлөхөөр одохуйяа, эхнэр хүүхэд аарц нэрж түүнийг хүлээнэ
  • 31. Ажлын хуудас Д.Нацагдорж “Өвөл” Байгалийн өнгө аяс Алсын салхи жихүүн амьсгалаар тас няс хийхэд, алтан дэлхийн уул тал мөнгөн хуягийг өмсөнө, өндөр уулын оройд будан хүдэн зугаацаад, өргөн талын хөндий нүд гялбам мэлцийхэд, өндөр газрын хүйтэн, Хүний сэтгэлийн өнгө аяс Монголын залуус нүүрэндээ цогтой нүдэндээ галтай, мянга мянган жил өчүүхэн ч чөлөө завгүй Монгол ахуй амьдрал Уудам талд жинчин хүний дуулах яруу, бэлчээрт гарсан мал соргог үсийг гялалзуулан буцахад идэр залуу малчин
  • 32. Ажлын хуудас Д.Нямсүрэн “Хавар” Байгалийн өнгө аяс Цас хайлж ханзрах, шувуу ирээд буух, цэнхэр зэрэглээ сүүмэлзэх, толгодын орой зэрэглээтэх, торхон салхи сэвэлзэх, ногооны униар татах, хөх мананд ороолгох, алсын чимээ анирлах, цөн түрж гол мөрөн урсах, шаазгай үглэх шувуу нисэх, цөс хайлах, ургамал цэцг ургаж ногоорох, гол урсах... Хүний сэтгэлийн өнгө аяс Чамайг хүлээх сайхан, амгалан шөнө нойр хулжих сайхан,юм бүхнийг хайрлах нь сайхан,...”сайхан” Монгол ахуй амьдрал Харгй замаар хүн явах, айлын бүсгүй усанд явах, арын булаг руу дурандах, дөрвөн зүгээс ураг садан ирэх, дөтийн замаар хань нөхөд ирэх,хаврын өглөө эрт босох, хазаар аваад моринд явах...
  • 33. Ажлын хуудас Д.Нямсүрэн “Зун” Байгалийн өнгө аяс Бороо ганц нэг дусах, борог өвс норсон, шувууд ганганах, хангайн бороо гэнэт асгах, харанхуйн дунд цахилгаан гялбах, шаргал талын өвс халиурах,үүлэн чөлөөнөөс нар гарах,өглөө болох, хөх лонхон тогоруу дуугарах... Хүний сэтгэлийн өнгө аяс Орчлонг бодох нь сайхан, аяс бодол хол ойрыг санах нь сайхан,өнгөт дэлхий уяран уйлмаар сайхан, өргөн хорвоо дуулан жаргамаар сайхан,... “сайхан” Монгол ахуй амьдрал Аяны хүн манай уяанд буух, айл нүүж ирэх, холоос гийчин ирэх, өлгөсөн цувнаас ус дуслах, борооноос өмнө ирлээ гэж ярихгэгээн борооны усыг тосох...
  • 34. Ажлын хуудас Д.Нямсүрэн “Намар” Байгалийн өнгө аяс Навч ганц нэг унах, нар толгодын цаанаас гарах, сэв сэв салхи үүсэх, сэм сэмхэн хуй босох, гол мяралзан урсах, сэмжин цагаан үүл нүүх, шивээн толгой ганхах, өмнө зүгт шувуу нисэх,навчсын шуурга хаялах,... Хүний сэтгэлийн өнгө аяс Хол ойрыг санагалзаж уярах сайхан, дэндүү ойрын хайраас хол байх нь сайхан,хэн нэгэн ирээд дуулах нь сайхан,хэн нэгэн одоод уйлах... Монгол ахуй амьдрал Морин төвөргөөн дуулдах, морьтой хүн давхих, тэрэг хөсөгний зам зурайх, ганган морьтой хүн буух нь сайхан,...
  • 35. Ажлын хуудас Д.Нямсүрэн “Өвөл” Байгалийн өнгө аяс Цас орох, ганц нэг өвс салхинд сэвэгнэх, тооноор цас будрах, хөтлийн оройд нар тусах,явган шуурга гадаа исгэрэх... Хүний сэтгэлийн өнгө аяс Царайлагхан чамайгаа намайг тоогоогүйг тоосон гэж бодох сайхан, өргөн дэлхий уяран уйлмаар сайхан,өргөн хорвоо дуулан жаргамаар сайхан..”сайхан” Монгол ахуй амьдрал Өрхний оосор даялах, үдэш орой айлын гэрэл харагдах, хоточ нохой сарны гэрэлд хуцах, тэрэгний дугуй чахран эргэх,улаан хацартай хүүхдүүд тоглох...
  • 36. Ажлын хуудас Д.Равжаа “Хавар” Байгалийн өнгө аяс Эсэргэн хавар цагийн дохио ирэхэд, эгшиглэн донгодогч олон шувууд жиргэлдэнэ, Хүний сэтгэлийн өнгө аяс Ээлжлэх цагийн эргэлтийг мартаад,эргээд ирэх дөрвөн далайн жамыг эс мэдэв Монгол ахуй амьдрал Энхрийлэн өсгөсөн аав ээжийн хайранд эрхэлж өссөн жаргалдаа ташуурч, элдэв наадам тохууныг даган явсаар
  • 37. Ажлын хуудас Д.Равжаа “Зун” Байгалийн өнгө аяс Жаргалтай дэлгэр зуны гурван сар,жигдлэн ургасан таван өнгийн бадам найгалзаад, жигүүртэн олон шувуу нуурын дунд цэнгэхэд, Хүний сэтгэлийн өнгө аяс жавартай өвлийн хүйтнийг мартана л,завдлага үгүй дөрвөн далайн жамыг эс мэдэв Монгол ахуй амьдрал Захирч сургагчдын сургаалыг огоороод,зальхай найман номыг даган явсаар
  • 38. Ажлын хуудас Д.Равжаа “Намар” Байгалийн өнгө аяс Намрын хонгор салхи ирэхэд навч цэцгийн дуртмал өнгө нь сулраад,найгалзах олон цэцгийн үр жимс нь автаад,нарны дулаан илч нь буурна л Хүний сэтгэлийн өнгө аяс Найртай багын омгоор найдангуйн таван хорын эрхэнд хучигдаж Монгол ахуй амьдрал Найман чөлөөт хүний биеийг олсноо насны идрийн цогоор нөхцөөв
  • 39. Ажлын хуудас Д.Равжаа “Өвөл” Байгалийн өнгө аяс Хөх өвлийн дохио ирэхэд хөвчийн өндөр дээгүүр цас будраад, хүйтэн жаварлавч салхины эрчим чангараад, хөвчин дэлхийн өнгө буурна л Хүний сэтгэлийн өнгө аяс Хүчин ба оюун билиг сулран хомстож,хүчтэй үйлийн эрхийг дагана л Монгол ахуй амьдрал Хүний биеийн шүтээн улмаар хөгшрөөд өтлөхийн хэрд
  • 40. Д.Нямсүрэнгийн товч намтар Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт нэрт яруу найрагч Данзангийн Нямсүрэн 1947 онд Сүхбаатар аймгийн Дарьганга суманд төржээ. Тэр 1963 онд Багшийн сургууль төгссөн бөгөөд Баянтүмэн, Эрээнцавын төмөр замын өртөөнд олон жил ажиллаж байлаа.Нөхөд нь түүнийг Эрээнцавын эвдрээгүй найрагч гэдэг байжээ. Д.Нямсүрэн “Хаврын урсгал” (1984), “Сэтгэлийн байгаль” (1991) зэрэг шүлгийн түүвэр хэвлүүлжээ.
  • 41. LOGO Дөрвөн цаг Цас хайлж, ханзрах нь сайхан Цаг ирэх сайхан Чамайг хүлээх сайхан Цаг харах сайхан Шувуу ирээд буух сайхан Чулуун дээр суугаад нисэх сайхан Харгуй замаар хүн явах сайхан Хадан дээр би суух сайхан Айлын бүсгүй усанд явах сайхан Арын булаг руу дурандах сайхан Цэнхэр зэрэглээ сүүмэлзэх нь сайхан Цэнхэр дээл чамд зохио нь сайхан Толгодын орой зэрэглээтэх сайхан Торгон салхи сэвэлзэх сайхан Хөх ногооны униар татах сайхан Хөх мананд нь ороолдон суух сайхан Амгалан шөнө нойр хулжих сайхан Алсын чимээ анирлах сайхан Бүүр түүр холд нэг юм жингэнэх сайхан Бүүвэй бүүвэй хорвоо сайхан Хэн нэгэн ирээд явах сайхан Хэрэг богож надаас, гал байна уу? Гэх сайхан Ертөнцийг аргадах хийгээд, бусдыг бодох сайхан Юм бүхнийг хайрлах, гол мөрөн урсах хоёр сайхан Цөн түрж, гол урсах нь сайхан Цөмөрвөл, би ч бас урсана даа гэж бодох сайхан Өглөө голын эрэгт, ганцаархнаа сайхан Орой голын хөвөөнд чамтайгаа сайхан Хашаа тэргэн дээр шаазгй үглэх сайхан Хаанаас хэн ирэх нь зөн шиг сайхан Дөрвөн зүгээс ураг садан ирэх нь сайхан Дөтийн замаар хань нөхөд ирэх нь сайхан
  • 42. LOGO Дөрвөн цаг Цэнхэрлэж нутгийн бараа харагдах нь сайхан Цэлэлзэж нүдний нулимс гарах сайхан Дөрөөн дээр өндийгөөд исгэрэн давхих сайхан Дөрвөн туурайн хооронд шувуу нисэх сайхан Хаврын өглөө эрт босох сайхан Хазаар аваад моринд явах сайхан Сэрүүн цас үнэртэх нь сайхан Сэмжин мөснөөс нь хүлхэх сайхан Он он жил хөдөө суух сайхан Од мэт хөх дан сууцанд амьдрах сайхан Дээр яваа сансрын хөлөг эргэж ирэх сайхан Дээврийн цас хайлж янжуурын цог дээр дусах сайхан Ургамал цэцэг ургаж ногоорох нь сайхан Утасны мод хөхөрч гандах нь сайхан Он жилүүд ирэх сайхан Он жилүүд одох сайхан Үдшийн бүрийгээр ирэх сайхан Үүрийн гэгээгээр явах сайхан Өнгөт дэлхий нь уяран уйлмаар сайхан Өргөн хорвоо нь дуулан жаргамаар сайхан Эх нутаг минь шүлэг шиг сайхан Эх орон минь дуу шиг сайхан Эргэх дөрвөн цагт амьд явах сайхан Эрээнцавд гол урсах сайхан
  • 43. LOGO Дөрвөн цаг Бороо ганц нэг дусах нь сайхан Борог өвс норсон байх нь сайсан Хаврын цас гэр лүү урсах нь сайхан Хаа нэгтээ шувууд ганганах сайхан Алтан хараацай дэргэдүүр нисэх сайхан Аяны хүн манай уяан буух сайхан Айлын маань айлд бүсгүй байх сайхан Айл нүүж ирэх сайхан. Хангайн бороо гэнэт асгах нь сайхан Харанхуйн дунд цахилгаан гялбах нь сайхан Хонон өнжин бороо зүсрэх нь сайхан Холоос гийчин ирэх сайхан. Шаргал талын өвс халиурах нь сайхан Шанхны үзүүрт салхи нь сэвэлзэх сайхан Сартай шөнө бухал дээр унтах сайхан Чамайг зүүдлээд, газарт ойчих нь сайхан Үе үе бороо амсхийх нь сайхан Өлгөсөн цувнаас ус дусах нь сайхан Үүлэн чөлөөнөөс нар гарах нь сайхан Үүдээр болжморууд нисэн өнгөрөх сайхан. Шөнө дөл хүлэг морь янцгаах сайхан Шүлэг нойроос сэрж орчлонг бодох сайхан Өрхний завсраар гэгээ орох сайхан Өглөө болох сайхан Цайран цайран бороо орох нь сайхан Цавьдар морьтой хүнь наашаа давхих нь сайхан Борооноос өмнө ирлээ гэж ярих нь сайхан Боржигон эмээлээ аваад орж ирэх нь сайхан Сартай толгодод ингэ гунганах сайхан Шанзны үзүүрт Ай-нан-аа суух сайхан Шаргал дөл угалзлан гал ноцох нь сайхан Царай зүс, бүдэг бадаг гэрэлтэх нь сайхан Хөх лонхон тогоруу дуугарах сайхан Хөдөө цайдам борооших сайхан Анирхан ахуйд цэцэг дохих сайхан Аадрын өмнөх байдал сайхан Тооноор сар гэрэлтэх сайхан Тогоотой сүүнд тусах сайхан Шөнө орой сар гарах сайхан Чөдөртэй морьд тургилах сайхан
  • 44. LOGO Шиврэн шиврэн бороо орох нь сайхан Ширэг зүлэг ногоорох нь сайхан Зүүн өмнө солонго татах сайхан Зүс бороо гэрэлтэх сайхан Гэгээн борооны усыг тосох сайхан Гэзэг үсээ хүүхнүүд угаах сайхан Агь хүмүүлийн үнэр сэнгэнэх нь сайхан Аясхан бодол хол ойрыг санах сайхан Үдшийн бүрийгээр ирэх сайхан Үүрийн гэгээгээр явах сайхан Өнгөт дэлхий нь уяран уйлмаар сайхан Өргөн хорвоо нь дуулан жаргамаар сайхан Эх нутаг минь шүлэг шиг сайхан Эх орон минь дуу шиг сайхан Эргэх дөрвөн цагт амьд явах сайхан Эрээнцавд бороо орох нь сайхан Дөрвөн цаг
  • 45. LOGO Дөрвөн цаг Навч ганц нэг унах нь сайхан Нар толгодын цаанаас гарах сайхан Сэв сэв салхи үүсэх сайхан Сэм сэмхэн хуй босох сайхан Гол мяралзан урсах нь сайхан Ганц нэг ялаа долгионд нь суух сайхан Морины шарх хомоол тэрүүхэнд хөвөх сайхан Модон тэрэгний ганц ялуу урсаж өнгөрөх сайхан Хол ойрыг санагалзаж уярах сайхан Хот айлаас хэн нэг нь явахад үг захимаар сайхан Торолзох барааг харах сайхан Торгон алчуур дэрвэх сайхан Сэмжин цагаан үүл нүүх сайхан Сэтгэл зүрхэн дундуур хөвөх сайхан Шивэр авир бороо салхилах сайхан Шивээн толгой ганхах сайхан Морьтой хүн давхин одох сайхан Морин төвөргөөн дуулдах сайхан Тэнгэрийн хаяаг харах сайхан Тэрэг хөсөгний зам зурайх сайхан Өмнө зүгт шувуу нисэх сайхан Үүлсийн дунд ганганах сайхан Наран шаргалтаж тоорогтох сайхан Навчсын шар шуурга хаялах сайхан Шаргал бороо нартай орох сайхан Шанз ятгын утас буйлах нь сайхан Шаавай төрсөн Хонгорзул эгчирхэх нь сайхан Шалдар бульдар дүү минь түүнийг санах нь сайхан Ган жийжүү дөрөө гадаа дуугарах сайхан Ганган морьтой хүн буух сайхан Намрын сарын шинийн гурван ирэх сайхан Намуун үдэш аргын тооны сар гарах сайхан
  • 46. LOGO Дөрвөн цаг Хууч яриа нойрон дунд сонсдох сайхан Хуучин сүмийн тууринд хэмээн ярилцах нь сайхан Цонхоор сар тусах шөнө үлгэр ярих сайхан Цоороо аваад дуултал чөтгөр уярчээ гэх сайхан Сар орой болж хүйтрэх нь сайхан Салхинд одод зүлгэгдэх нь сайхан Өдөр шөнө тэнцэх хорин хоёрон болох сайхан Хүлэг морь адилхан цаг унтах сайхан Дэлхийн чулуунд хяруу цавцайх сайхан Дэрсээр дээр нь шүлэг бичих сайхан Дээвэр дэвэх салхинд сэтгэл гэгэлзэх нь сайхан Дэндүү ойрын хайраас холд байх нь сайхан Модны мөчирт шувуу навчны оронд суух сайхан Монгол аялгуугаар жиргэх сайхан Дээр төрийн сүлдний нар мандах сайхан Дэргэд алтан соёмбоны гал ноцох сайхан Хэн нэгэн ирээд дуулах сайхан Хэн нэгэн одоод гуних сайхан Эргэх нэгэн хайр зүрхэнд хөгжимдөх сайхан Ээлжлэн ирэх цаг хонхоо цохих нь сайхан Үдшийн бүрийгээр ирэх сайхан Үүрийн гэгээгээр явах сайхан Өнгөт дэлхий нь уяран уйлмаар сайхан Өргөн хорвоо нь дуулан жаргамаар сайхан
  • 47. LOGO Дөрвөн цаг Өглөө босоход цас орсон байх нь сайхан Өрхний оосор даялахад тооноор цас унах сайхан Гадаа уул толгод гялбалзах нь сайхан Ганц нэг өвс салхинд сэвэгнэх сайхан Үдэш орой айлын гэрэл харагдах сайхан Үрээ морины хөл хөнгөрөх сайхан Хонох айлд үеийн бүсгүй байх сайхан Хоточ нохой сарны гэрэлд хуцах сайхан Тооноор цас будран орох нь сайхан Тогооны таган дээр унаад хайлах нь сайхан Гэрийн хойморт аав суух сайхан Гэрэлтэй үүдээр ээж орж ирэх сайхан Хөтлийн оройд нар тусах сайхан Хөсөг тэрэг гарч ирэх сайхан Тэрэгний дугуй чахран чухран эргэх нь сайхан Тэргэн дороос шувуу нисэх сайхан Тэнгэр будангуйрч судайх нь сайхан Тэртээ холын юм үзэгдэх үгүйтэй нь сайхан Салхи эргэж, утаа хуйрагнах сайхан Цас эргэлдэн эргэлдэн малгайлах сайхан Зуухны галд нозоорон нойр хүрэх нь сайхан Зуны орой согтуу гэж тэрхэн зуур зүүрмэглэх сайхан Хээ-н... Цай уу? гэх бүдэг бадаг үг дуулдах нь сайхан Хэн гуай нь эгч гараас зөөлөн татах нь сайхан Цайдам хоолой цайвалзаж цанхиртах сайхан Цаад уулс гялс гялсхийн харагдах нь сайхан Цас шуурч тогтоод гялбас гялбасхийх сайхан Цагаан өдөр мэлтэс мэлтэсхийх сайхан Одод тодрох нь сарны ойролцоо илүү сайхан Онгон талд адуу минь байх шиг сайхан Он цагийн гурьан марал бодол зөгнөх сайхан Ондоо гарагийн хөлөг ирж явах шиг сайхан
  • 48. LOGO Дөрвөн цаг Цас орон орон лавсах нь сайхан Цаг эргэж ирэх сайхан Царайлагхан чамайгаа, намайг тоогоогүйг тоосон гэж бодох сайхан Цаг гэрт цохисоор байх нь сайхан Тэргэл сартай шөнө гадаа зогсох сайхан Тэргэн дээр хураасан бараа сүглийх сайхан Тэртээх хөндий цайвартаж сүүдэртэх нь сайхан Тийшээ очмооргүй аймаар санагдах нь сайхан Явган шуурга гадаа исгэрэх нь сайхан Яндан юмуу нэг юм хаа нэгтээ дар дархийх сайхан Гэнэт гэнэтхэн нүдгүйлэн харанхуйлах нь сайхан Гэрийн хаяагаар цас хунгарлах сайхан Айлын гэрээс хүмүүс гарцгаах сайхан Арилсан тэнгэрт шувуу нисэх сайхан Уул тал руу гүйх сайхан Улаан хацартай хүүхдүүд тоглох сайхан Үдшийн бүрийгээр ирэх сайхан Үүрийн гэгээгээр явах сайхан Өнгөт дэлхий нь уяран уйлмаар сайхан Өргөн хорвоо нь дуулан жаргамаар сайхан Эх нутаг минь шүлэг шиг сайхан Эх орон минь дуу шиг сайхан Эргэх дөрвөн цагт амьд явах сайхан Эрээнцавд цас орох нь сайхан
  • 49. Дүгнэлт “Эргэх дөрвөн цаг”-ийн эрэмбэ өнгө аясаар хүний амьдралын хүйн холбоо, сонин сайхан хийгээд хүн байгалийн харьцааг үйл явдлын хүүрнэл зураглалаар өгүүлсэн зохиол юм.Үргэлжилсэн үгийн зохиол шиг явдлуудтай. “Сайхан” гэдэг үгээр сүүл холбосон.
  • 50. Дулдуйтын Равжаа нь 1803 онд Түшээт хан аймгийн Говь мэргэн вангийн хошуу буюу одоогийн Дорноговь аймгийн Өргөн сумын нутагт “Шувуун Шанд” гэдэг газартөржээ. 8 настайдаа говийн V ноён хутагт хэмээн өргөмжлөгдсөн буддын шашны томоохон зүтгэлтэн, монгол, төвд хэлээр зохиолоо бичдэг, эрдэм төгс лам, хувилгаан хүн байлаа. Түүний “Хурмаст тэнгэр”, “Урьхан хонгор”, “Үлэмжийн чанар” зэрэг дуу “Ичиг ичиг” шүлэг, “Саран хөхөөний намтар” дуулалт жүжиг нь ихэд алдаршжээ. Д.Данзанравжаагийн товч намтар
  • 51. Дөрвөн цаг” Дулдуйтын Данзанравжаа Хавар. Өсөх цаг Эсэргэн хавар цагийн дохио ирэхэд Эгшиглэн донгодогч олон шувуу жиргэлдэн Ээлжлэх цагийн эргэлтийг мартаад Эгүүрд байгаа хэлбэртэй байдаг л. Энхрийлэн өсгөсөн аав ээжийн хайранд Эрхэлж өссөн жаргалдаа ташуурч Элдэв наадам тохууныг даган явсаар Эргээд ирэх дөрвөн далайн жамыг эс мэдэв л
  • 52. Зун. Идэр цаг Жаргалтай дэлгэр зуны гурван сард Жигдлэн ургасан таван өнгийн бадам найгалзаад Жигүүртэн олон шувуу нуурын дунд цэнгэхэд Жавартай өвлийн хүйтнийг мартана л. Захирч сургагчдын сургаалыг огоороод Зальхай найман номыг даган явсаар Завдлага үгүй дөрвөн далайн Жамыг эс мэдэв л.
  • 53. Намар. Өтлөх цаг Намрын хонгор салхи ирэхэд Навч цэцгийн дуртмал өнгө нь сулраад Найгалзах олон цэцгийн үр жимс нь автаад Нарны дулаан илч нь буурна л. Найртай багын омгоор Найдангуйн таван хорын эрхэнд хучигдаж Найман чөлөөт хүмүүний биеийг олсноо Насны идрийн цогоор нөгцөөв л.
  • 54. Өвөл. Өнгөрөх цаг Хөх өвлийн дохио ирэхэд Хөвчийн өндөр дээгүүр нь цас будраад Хүйтэн жаварлавч салхины эрчим чангараад Хөвчин дэлхийн өнгө нь буурна л. Хүний биеийн шүтээн улмаар Хөгшрөөд өтлөхийн хэрд Хүчин ба оюун билиг сулран хомстож Хүчтэй үйлийн эрхийг дагана л ...
  • 55. Дүгнэлт “Хүний амьдрал ба байгалийн жам ёсны шүтэлцээ” хийгээд “Завсарлагагүй дөрвөн далайн жам”-ын тухай зохиол юм. Шүлгийн онцлог ,бүтэц зохиомж нь гүн ухааны аястай, далд санаатай, давхар гарчигтай бодрол бясалгалын шүлэг юм.
  • 56. 4 улирлыг хүний амьдралын мөчлөгтэй холбон авч үзвэл: Хавар - Зун - Намар - Өвөл -
  • 58. Бүдүүвч тэмдэглэлийг баяжуулан “Дөрвөн улирал” гэсэн шүлэг зохиогоорой Хавар Зун Намар Өвөл Хонь Адуу Үхэр Тэмээ Хүүхэд Хүүхэд Хүүхэд Хүүхэд Эрдмийн баяр төгсөлт Наадам, ерөнхий шалгалт Хичээлийн шинэ жил, эрдэм Шинэ жил, цагаан сар Шувуу ирэх, цас хайлах, яргуй Борооны үүл, аадар, цэцэг навч Өглөөний хяруу Цас, жавар, салхи,хадлан тэжээл
  • 59. Гэрийн даалгавар 1.Шүлгээс төрсөн сэтгэгдлээ бичнэ үү. 2. Өөрийн дуртай улирлаа зургаар илэрхийл. 3.Шүлгээс дуртай улирлаа сонгон цээжилнэ үү.