SlideShare a Scribd company logo
1 of 12
СУРГАН СУДЛАЛ
Багш Ж.Цэцэгмаа
Хүмүүнлэгийн ухааны магистр
СУРГАХУЙН ТҮҮХ
 Хүй нэгдлийн үед хүүхдийг өсгөн хүмүүжүүлэх ажлыг ахмад
хүмүүс эрхэлдэг байжээ. Хүүхдүүд өдөр тутмын хөдөлмөр,
томчуудтай харьцах харилцаа, байгальтай хийх хатуу
ширүүн тэмцлийн дунд амьдралын зайлшгүй шаардлагатай
дадал, хэвшил, зан заншилд суралцана. Хөвгүүд эрчүүдийг
даган ан гөрөө хийх, загас барих, багаж зэвсэг үйлдэх, охид
эмэгтэйчүүдийг даган ургамал цуглуулах, хоол хүнс бэлдэх,
ваар сав хийх, оёж нэхэх ажилд оролцдог байв.
 Үйлдвэрлэх хүчин хөгжин хүмүүсийн хөдөлмөрийн дадал
туршлага өргөжихийн хэрээр хүмүүжил ч мөн нарийсч,
зохион байгуулалттай, олон талыг хамрах болсон.
Хүүхдүүдийг мал аж ахуй, газар тариалан, гар урлалд
сургахын зэрэгцээ үлгэр домог, үүсэн буй болж байсан
сүсэг бишрэл, дуу хөгжим, бүжиг, тоглоомд сургаж эхэлжээ.
СУРГАХУЙН ТҮҮХ
 Овгийн байгуулал задарч хувийн өмч, боолчлол, гэр бүл
үүссэнээр хүмүүжлийн хамгийн түгээмэл хэлбэр болох гэр
бүлийн хүмүүжил сургалт эхэлсэн.
Газар хэмжих, гол ус үерлэхийг урьдчилан мэдэх, өвчин анагаах
зэрэг аргыг ноёлогч бүлгийнхэн зөвхөн өөрсдөө сурч хэрэглэн, эрх
ямбаа ахиулахад ашиглаж байв.
Тэдгээр ухаанд зохион байгуулалттай сургах тусгай
байгууллага болох сургууль үүссэн.
Астрономи, геометр, арифметик, анагаах зэрэг шинжлэх
ухааны суурь тавигдаж, энгийн хөдөлгүүрүүд хийгдэж байв.
Тэр цагийн сургууль тун хатуу ширүүн дэглэмтэй, зодож
шийтгэх явдал түгээмэл байжээ. Эртний Египетийн нэгэн гар
СУРГАХУЙН ТҮҮХ
ЭРТНИЙ ГРЕКИЙН СУРГАН ХҮМҮҮЖҮҮЛЭХ ҮЗЭЛ САНАА
Эртний Грек оронд боол эзэмшигчдийн хүүхдүүдэд үйлчилдэг
Спартын ба Афины гэж нэрлэгдсэн хүмүүжлийн хоёр өөр систем
бүрэлдэн тогтжээ.
Спартын хүүхдүүд 7 нас хүртлээ гэртээ хүмүүжиж байгаад
агелламии хэмээх улсын тусгай сургуульд суралцдаг. Улсаас
томилсон педоном /сурган хүмүүжүүлэгч/ удирдан өлсөх,
даарах, цангахыг тэсвэрлэхэд сургана. Хүүхдүүд 16 нас хүртлээ
цэрэг дайны дасгалууд хийж, гүйх, харайх, зээрэнцэг шидэх,
барилдах, гар тулаан хийх, дайны дуу дуулж сурдаг.
Уг сургуульд унших, бичихийг төдийлөн анхаардаггүй. Гол
зорилго нь хатуу сахилга бат, тэсвэр хатуужил, боолчуудыг үзэн
ядах, ялан дийлэхийн ухаанд сургах явдал байв.
СУРГАХУЙН ТҮҮХ
 Афины сурган хүмүүжүүлэх систем арай өөр. НОТӨ V-IV
зууны үед Афины соёл /байгалийн шинжлэл, математик, түүх,
уран зохиол, уран барилга, баримал/ их хөгжсөн.
Афинчууд оюун ухаан, ёс суртахуун, гоо сайхан бие
бялдрын хүмүүжлийг хослуулахыг эрмэлзэж байв.
Ноёлогч давхаргын хөвгүүд 7-14 насандаа грамматист ба
кифарист гэдэг сургуульд явна. Сургуулийн хичээлд педагог
/хүүхэд хүргэгч боол/ хүргэж өгч, дидаскал /багш/ унших, бичих,
тоолоход сургана.
Кифаристын сургуульд утга зохиолын боловсрол, гоо сайхны
хүмүүжил олгодог. 13-14 наснаасаа палестр /барилдааны
сургууль/-т дэвшин орсон хөвгүүд гүйлт, харайлт, зээрэнцэг
шидэлт, усанд сэлэх, барилдаан гэсэн биен тамирын таван
төрөлт дасгалын системээр хичээллэдэг байжээ.
СУРГАХУЙН ТҮҮХ
ЭРТНИЙ ГРЕКИЙН СУРГАН ХҮМҮҮЖҮҮЛЭХ ОНОЛ
 Сократ /НОТӨ 469-399/ идеалист философич.
Тэрээр олон нийтийн газар яриа хийж, асуулт хариултын
журмаар сонсогчдыг, юмны учир шалтгааныг өөрсдөө олж
мэдэхэд нь хүргэхийг хичээдэг байснаас дөхүүлэх асуултын
арга үүсчээ.
“ Хүмүүжлийн мөн чанар бол эд юмсыг бус харин өөрийгөө
танин мэдэж, ёс суртахуунаа боловсронгуй болгох явдал”.
“Байгаагаасаа доогуур байна гэдэг бүдүүлэг явдал, харин
байгаагаасаа дээгүүр харагдана гэдэг ухаантайн шинж”.
СУРГАХУЙН ТҮҮХ
 Платон /ХОТӨ 427-347/ Сократын шавь, идеалист
философич. Түүний үзлээр үзэл санаа хувирашгүй, мөнхийн
зүйл бөгөөд эд юмс бол зөвхөн сүүдэр нь юм.
Тэрээр хүмүүжлийг улсаас зохион байгуулах, бага насны
хүүхдэд ярьж өгөх сэдвийг нарийн сонгон заах хэрэгтэйг
чухалчилж, тоглоомын ач холбогдлыг ихэд үнэлсэн.
Платоны хүмүүжлийн систем нь бүхэлдээ биеийн хүчний
хөдөлмөрийг үзэн ядах үзэл нэвт шингэсэн бөгөөд ноёлогч
бүлэг, философичид, цэргүүд нь хөдөлмөрийн тухай бодох ч
эрхгүй, харин боолын хүүхэд боловсрол эзэмших ёсгүй байжээ.
“Мэргэн ухааны үндэс нь тэвчээр юм”.
СУРГАХУЙН ТҮҮХ
 Аристотель /НОТӨ 384-322/ Платоны шавь, идеалист нэрт
эрдэмтэн, философич.
Ертөнц нэгдмэл бөгөөд үзэл санаа нь уг юмнаасаа салшгүй
гэж үзэж байсан.
“Сэтгэл санаа нь хооллох, өсч үржих зэрэгт илэрдэг
ургамлын санаа, сэрэл, хүсэл зэргээр илэрдэг амьтны санаа,
сэтгэхүй ба мэдлэгээс илэрдэг оюун санаанд захирагдах эр
зоригийн санаа гэсэн гурван төрөлд хуваагддаг. Эдгээрт бие
бялдрын, ёс суртахууны, оюун ухааны гэсэн хүмүүжлийн
гурван тал тохирно.
Хүмүүжлийн зорилго бол эр зоригийн санааг хөгжүүлэхэд
оршино. Оюуны хүмүүжлээс урьд бие бялдрын хүмүүжил
олгоно. Бүх зүйлд дундаж байдал буюу тэнцүүлэх явдал
ашигтай. Ийм зан байдалд л дасган сургах хэрэгтэй”.
СУРГАХУЙН ТҮҮХ
 Демокрит /НОТӨ 460-370/ материалист философич.
Тэрээр сүсэг бишрэл, айдсыг устган үнэн мэдлэг, байгалийн
хуулийг чухалчилж байсан. Мөн байнгын хөдөлмөр л муу
дууриалаас сэргийлж, ёс суртахууны дасгал болдог ач
холбогдолтой гэж үзэж байжээ.
“Ганцаараа байхдаа ч ямар нэгэн муу зүйлийг бүү ярь, бүү хий.
Бусдаас бус өөрөөсөө ичиж сур”.
”Мэдлэг бол хөдөлмөрийн үндсэн дээр сайн сайхан зүйлсийг
бүтээдэг”.
“Мэргэн ухаанаас дараах гурван онцлог чанар төрөн гарна:
зөв шийдвэр гаргах, алдаагүй ярих, хийх ёстой зүйлээ л хийх”.
“Сайн сайхан зүйл маш их хүчин чармайлтын үр дүнд гарна.
Харин муу зүйл зүгээр л өөрөө гараад ирдэг”.
СУРГАХУЙН ТҮҮХ
 ЭРТНИЙ РИМИЙН ХҮМҮҮЖИЛ БА СУРГУУЛЬ
Дунд давхаргын элементар сургуулиуд үүссэн. Төлбөр бүхий хувийн
грамматик сургуульд язгууртны хүүхдүүд латин, грек хэл, риторик /түүх, уран
зохиолын зарим мэдлэг бүхий илтгэх урлаг/ -т суралцаж байжээ.
Римийн сурган хүмүүжүүлэгч Марк Фабий Квинтилиан хүүхдийн төрөлх
авьяасыг өндөр үнэлж, мохоо, авьяас билэггүй байх явдал тун ховор гэж үзсэн.
Тэрээр “Хүүхдүүд сургуульд хүмүүжих ёстой. Багш хүн:
- -боловсролтой
- -төлөв даруу
- -хүүхдийг хайрладаг
- -шагнал, цээрлэлийн аль алиныг амархан хүртээдэггүй
- -сурагчдадаа үлгэр жишээч
- -сургалтын бүх шатыг дамжсан
- -хүүхэд бүрт анхаарал, болгоомжтой ханддаг байх хэрэгтэй” гэжээ.
СУРГАХУЙН ТҮҮХ
 Феадалын нийгмийн үед боловсролын агуулга бүхэлдээ шашны
үзэл нэвт шингэсэн байлаа. Жирийн хүмүүсийг эзэд, ноёдод
захирагдаж, тэдний ашиг сонирхолд нийцүүлэн үйлчлэхийг
номлодог, хойд насандаа жаргахын тулд энэ насандаа тэвчин
тэсвэрлэж, бие махбодийн зовлон эдлэхийг уриалан дууддаг, багш
нар нь хүүхдийг огт хайрладаггүй, зодож цээрлүүлдэг байж.
Яваандаа сүм хийд, цогчин дуганы сургуулийн сургалтын хүрээ
өргөжиж хэл зүй, риторик, заримд нь арифметик, геометр,
астрономи, хөгжим үздэг болсон байна.
XII зууны үед Итали, Франц, Англид, дараа нь бусад орнуудад их
сургууль нээгдэв. /Үндсэн хичээл нь лекц /
Гар урчууд өөрсдийн цехийн сургууль байгуулан хүүхдүүдээ эх хэл
дээрээ унших, бичих, тоо, шашны номлолд сургаж, гэртээ болон
дархны газраа гар урлал зааж байжээ.
СУРГАХУЙН ТҮҮХ
 Сэргэн мандалтын /XIV-XVI/ үед гуманистууд хүний нэр төрийг
бүхний дээр тавьж, хүүхдэд хүндэтгэлтэйгээр хандаж, хатуу
ширүүн цээрлэлийн эсрэг, хувь хүнийг боолчлон дарангуйлагч
шашны үзлийн эсрэг шаргуу тэмцэж байв.
Францын гуманист зохиолч Франсуа Рабле /1494-1553/ тал
бүрийн боловсрол, биеэ даасан сэтгэлгээ, үр бүтээлтэй идэвхтэй
ажиллагаа бүхий гуманист хүмүүжлийг боловсруулсан.
Тэрээр харилцан яриа, ном унших, хүзүүлэн таниулах хэрэглэх,
хүрээлэн буй орчинтой холбох замаар сургалтыг явуулахыг
зөвлөж байжээ.
Английн гуманист, сэтгэгч Томас Мор /1478-1535/ онолын
мэдлэгийг хөдөлмөртэй холбох, хувь хүний өв тэгш хүмүүжил,
өөрийгөө боловсруулах ажлыг өргөнөөр зохион байгуулах талаар
санаа дэвшүүлсэн. Түүнчлэн бүх нийтийн сургалтын зарчмыг
тунхаглаж, эрэгтэй, эмэгтэй хүмүүст адил тэгш боловсрол
олгохыг шаардаж байв.

More Related Content

What's hot

хувь хүний ёс зүйд харил цаа нөлөөлөх нь
хувь хүний ёс зүйд харил цаа нөлөөлөх ньхувь хүний ёс зүйд харил цаа нөлөөлөх нь
хувь хүний ёс зүйд харил цаа нөлөөлөх нь
Sosoo Byambaa
 
багшийн харилцаа, арга зүй сурагчийн сурах хүсэлд нөлөөлөх
багшийн харилцаа, арга зүй сурагчийн сурах хүсэлд нөлөөлөхбагшийн харилцаа, арга зүй сурагчийн сурах хүсэлд нөлөөлөх
багшийн харилцаа, арга зүй сурагчийн сурах хүсэлд нөлөөлөх
Enkhbold1211
 
темпрамент зан төлөв Copy
темпрамент зан төлөв   Copyтемпрамент зан төлөв   Copy
темпрамент зан төлөв Copy
Siner AG
 
лекц №9
лекц №9лекц №9
лекц №9
azora14
 
Бие хүний зан төлөв /Стресс, жендер гэх мэт/ http://gelegjamts.blogspot.com/ ...
Бие хүний зан төлөв /Стресс, жендер гэх мэт/ http://gelegjamts.blogspot.com/ ...Бие хүний зан төлөв /Стресс, жендер гэх мэт/ http://gelegjamts.blogspot.com/ ...
Бие хүний зан төлөв /Стресс, жендер гэх мэт/ http://gelegjamts.blogspot.com/ ...
Adilbishiin Gelegjamts
 
7 зан төлөвийн судалгаа)
7 зан төлөвийн судалгаа)7 зан төлөвийн судалгаа)
7 зан төлөвийн судалгаа)
Tsuntsaga Ch
 
эцэг эхийн оролцоо
эцэг эхийн оролцооэцэг эхийн оролцоо
эцэг эхийн оролцоо
Badamsuren Byambjav
 

What's hot (20)

хувь хүний ёс зүйд харил цаа нөлөөлөх нь
хувь хүний ёс зүйд харил цаа нөлөөлөх ньхувь хүний ёс зүйд харил цаа нөлөөлөх нь
хувь хүний ёс зүйд харил цаа нөлөөлөх нь
 
багшийн харилцаа, арга зүй сурагчийн сурах хүсэлд нөлөөлөх
багшийн харилцаа, арга зүй сурагчийн сурах хүсэлд нөлөөлөхбагшийн харилцаа, арга зүй сурагчийн сурах хүсэлд нөлөөлөх
багшийн харилцаа, арга зүй сурагчийн сурах хүсэлд нөлөөлөх
 
сэтгэл судлалын шинжлэх ухаан
сэтгэл судлалын шинжлэх ухаансэтгэл судлалын шинжлэх ухаан
сэтгэл судлалын шинжлэх ухаан
 
Лекц 8
Лекц 8Лекц 8
Лекц 8
 
багшлахуйн менежмент "Онолын удиртгал"
багшлахуйн менежмент "Онолын удиртгал" багшлахуйн менежмент "Онолын удиртгал"
багшлахуйн менежмент "Онолын удиртгал"
 
Философи гэж юу вэ
Философи гэж юу вэФилософи гэж юу вэ
Философи гэж юу вэ
 
темпрамент зан төлөв Copy
темпрамент зан төлөв   Copyтемпрамент зан төлөв   Copy
темпрамент зан төлөв Copy
 
лекц №9
лекц №9лекц №9
лекц №9
 
Бие хүний зан төлөв /Стресс, жендер гэх мэт/ http://gelegjamts.blogspot.com/ ...
Бие хүний зан төлөв /Стресс, жендер гэх мэт/ http://gelegjamts.blogspot.com/ ...Бие хүний зан төлөв /Стресс, жендер гэх мэт/ http://gelegjamts.blogspot.com/ ...
Бие хүний зан төлөв /Стресс, жендер гэх мэт/ http://gelegjamts.blogspot.com/ ...
 
7 зан төлөвийн судалгаа)
7 зан төлөвийн судалгаа)7 зан төлөвийн судалгаа)
7 зан төлөвийн судалгаа)
 
эцэг эхийн оролцоо
эцэг эхийн оролцооэцэг эхийн оролцоо
эцэг эхийн оролцоо
 
XX зууны соёлын философи
XX зууны соёлын философиXX зууны соёлын философи
XX зууны соёлын философи
 
эссе хэрхэн бичих вэ
эссе хэрхэн бичих вээссе хэрхэн бичих вэ
эссе хэрхэн бичих вэ
 
Эссэ
ЭссэЭссэ
Эссэ
 
Лекц№ 7 суралцагч төвтэй сургалт
Лекц№ 7 суралцагч төвтэй сургалтЛекц№ 7 суралцагч төвтэй сургалт
Лекц№ 7 суралцагч төвтэй сургалт
 
Судалгааны арга зүй лекц -3,4
Судалгааны арга зүй лекц -3,4Судалгааны арга зүй лекц -3,4
Судалгааны арга зүй лекц -3,4
 
Сэргэн мандалт (Урлагийн түүх)
Сэргэн мандалт (Урлагийн түүх)Сэргэн мандалт (Урлагийн түүх)
Сэргэн мандалт (Урлагийн түүх)
 
Butets
ButetsButets
Butets
 
Leg1
Leg1Leg1
Leg1
 
Харилцааны соёл
Харилцааны соёлХарилцааны соёл
Харилцааны соёл
 

Similar to Сурган хүмүүжүүлэх ухаан-1

лекц №8
лекц №8лекц №8
лекц №8
azora14
 
лекц №8
лекц №8лекц №8
лекц №8
azora14
 
монгол ардын аман зохиол (уран зохиол
монгол ардын аман зохиол (уран зохиолмонгол ардын аман зохиол (уран зохиол
монгол ардын аман зохиол (уран зохиол
Erdenetuya Galbadrah
 
монгол ардын аман зохиол (уран зохиол
монгол ардын аман зохиол (уран зохиолмонгол ардын аман зохиол (уран зохиол
монгол ардын аман зохиол (уран зохиол
Erdenetuya Galbadrah
 
энэтхэгийн ёс зүй11 angi
энэтхэгийн ёс зүй11 angiэнэтхэгийн ёс зүй11 angi
энэтхэгийн ёс зүй11 angi
Monhjargal Tuul
 
зөвөлгөө
зөвөлгөөзөвөлгөө
зөвөлгөө
mhishgee22
 

Similar to Сурган хүмүүжүүлэх ухаан-1 (20)

"Сурган хүмүүжүүлэх ухаан" Хичээл-2
"Сурган хүмүүжүүлэх ухаан" Хичээл-2"Сурган хүмүүжүүлэх ухаан" Хичээл-2
"Сурган хүмүүжүүлэх ухаан" Хичээл-2
 
Сурган хүмүүжүүлэх ухаан-2
Сурган хүмүүжүүлэх ухаан-2Сурган хүмүүжүүлэх ухаан-2
Сурган хүмүүжүүлэх ухаан-2
 
Human development
Human developmentHuman development
Human development
 
ESON101-Хичээл 5
ESON101-Хичээл 5ESON101-Хичээл 5
ESON101-Хичээл 5
 
Shvree aman zohiol
Shvree aman zohiolShvree aman zohiol
Shvree aman zohiol
 
лекц №8
лекц №8лекц №8
лекц №8
 
лекц №8
лекц №8лекц №8
лекц №8
 
MHON101-хичээл-3
MHON101-хичээл-3MHON101-хичээл-3
MHON101-хичээл-3
 
монгол ардын аман зохиол (уран зохиол
монгол ардын аман зохиол (уран зохиолмонгол ардын аман зохиол (уран зохиол
монгол ардын аман зохиол (уран зохиол
 
монгол ардын аман зохиол (уран зохиол
монгол ардын аман зохиол (уран зохиолмонгол ардын аман зохиол (уран зохиол
монгол ардын аман зохиол (уран зохиол
 
ESON101-Хичээл 4 /20190130/
ESON101-Хичээл 4 /20190130/ESON101-Хичээл 4 /20190130/
ESON101-Хичээл 4 /20190130/
 
PDON101-Хичээл-1
PDON101-Хичээл-1PDON101-Хичээл-1
PDON101-Хичээл-1
 
энэтхэгийн ёс зүй11 angi
энэтхэгийн ёс зүй11 angiэнэтхэгийн ёс зүй11 angi
энэтхэгийн ёс зүй11 angi
 
зөвөлгөө
зөвөлгөөзөвөлгөө
зөвөлгөө
 
мааз
маазмааз
мааз
 
мааз
маазмааз
мааз
 
мааз
маазмааз
мааз
 
мааз
маазмааз
мааз
 
Дорнод аймаг, 1 дүгээр бүс, С.Энхбаяр "Утга зохиолын онол" номын хэлэлцүүлэг
Дорнод аймаг, 1 дүгээр бүс, С.Энхбаяр "Утга зохиолын онол" номын хэлэлцүүлэгДорнод аймаг, 1 дүгээр бүс, С.Энхбаяр "Утга зохиолын онол" номын хэлэлцүүлэг
Дорнод аймаг, 1 дүгээр бүс, С.Энхбаяр "Утга зохиолын онол" номын хэлэлцүүлэг
 
Culture
CultureCulture
Culture
 

More from E-Gazarchin Online University

More from E-Gazarchin Online University (20)

ESON101-Хичээл 11 /20190325/
ESON101-Хичээл 11 /20190325/ESON101-Хичээл 11 /20190325/
ESON101-Хичээл 11 /20190325/
 
ECON302-хичээл 10 /20190319/
ECON302-хичээл 10 /20190319/ECON302-хичээл 10 /20190319/
ECON302-хичээл 10 /20190319/
 
ECON302-хичээл 9 /20190312/
ECON302-хичээл 9 /20190312/ECON302-хичээл 9 /20190312/
ECON302-хичээл 9 /20190312/
 
ESON101-Хичээл 8 /20190306/
ESON101-Хичээл 8 /20190306/ESON101-Хичээл 8 /20190306/
ESON101-Хичээл 8 /20190306/
 
ESON101-Хичээл 9 /20190313/
ESON101-Хичээл 9 /20190313/ESON101-Хичээл 9 /20190313/
ESON101-Хичээл 9 /20190313/
 
ECON303-Хичээл 9 /20190311/
ECON303-Хичээл 9 /20190311/ECON303-Хичээл 9 /20190311/
ECON303-Хичээл 9 /20190311/
 
ECON303-Хичээл 8 /20190304/
ECON303-Хичээл 8 /20190304/ECON303-Хичээл 8 /20190304/
ECON303-Хичээл 8 /20190304/
 
ECON303-Хичээл 6 /20190218/
ECON303-Хичээл 6 /20190218/ ECON303-Хичээл 6 /20190218/
ECON303-Хичээл 6 /20190218/
 
ECON303-Хичээл 10 /20190318/
ECON303-Хичээл 10 /20190318/ECON303-Хичээл 10 /20190318/
ECON303-Хичээл 10 /20190318/
 
ESON101-Хичээл 7 /20190227/
ESON101-Хичээл 7 /20190227/ESON101-Хичээл 7 /20190227/
ESON101-Хичээл 7 /20190227/
 
ESON101-Хичээл 6-1 /20190220/
 ESON101-Хичээл 6-1 /20190220/ ESON101-Хичээл 6-1 /20190220/
ESON101-Хичээл 6-1 /20190220/
 
ECON303-Хичээл 7 /20190225/
ECON303-Хичээл 7 /20190225/ECON303-Хичээл 7 /20190225/
ECON303-Хичээл 7 /20190225/
 
ESON101-Хичээл 5 /20190213/
ESON101-Хичээл 5 /20190213/ESON101-Хичээл 5 /20190213/
ESON101-Хичээл 5 /20190213/
 
KLON103-Хичээл-2 /20190125/
KLON103-Хичээл-2 /20190125/KLON103-Хичээл-2 /20190125/
KLON103-Хичээл-2 /20190125/
 
ECON302-хичээл 4 /20190129/
ECON302-хичээл 4 /20190129/ECON302-хичээл 4 /20190129/
ECON302-хичээл 4 /20190129/
 
KLON102-Хичээл 3/20190122/
KLON102-Хичээл 3/20190122/KLON102-Хичээл 3/20190122/
KLON102-Хичээл 3/20190122/
 
ESON101-Хичээл 3 /20190123/
ESON101-Хичээл 3 /20190123/ ESON101-Хичээл 3 /20190123/
ESON101-Хичээл 3 /20190123/
 
CPON411-Хичээл-2-1 /20190122/
CPON411-Хичээл-2-1 /20190122/ CPON411-Хичээл-2-1 /20190122/
CPON411-Хичээл-2-1 /20190122/
 
KLON102-Хичээл 2 /2019015/
KLON102-Хичээл 2 /2019015/ KLON102-Хичээл 2 /2019015/
KLON102-Хичээл 2 /2019015/
 
ESON101-Хичээл 2 /20190116/
ESON101-Хичээл 2 /20190116/ESON101-Хичээл 2 /20190116/
ESON101-Хичээл 2 /20190116/
 

Сурган хүмүүжүүлэх ухаан-1

  • 2. СУРГАХУЙН ТҮҮХ  Хүй нэгдлийн үед хүүхдийг өсгөн хүмүүжүүлэх ажлыг ахмад хүмүүс эрхэлдэг байжээ. Хүүхдүүд өдөр тутмын хөдөлмөр, томчуудтай харьцах харилцаа, байгальтай хийх хатуу ширүүн тэмцлийн дунд амьдралын зайлшгүй шаардлагатай дадал, хэвшил, зан заншилд суралцана. Хөвгүүд эрчүүдийг даган ан гөрөө хийх, загас барих, багаж зэвсэг үйлдэх, охид эмэгтэйчүүдийг даган ургамал цуглуулах, хоол хүнс бэлдэх, ваар сав хийх, оёж нэхэх ажилд оролцдог байв.  Үйлдвэрлэх хүчин хөгжин хүмүүсийн хөдөлмөрийн дадал туршлага өргөжихийн хэрээр хүмүүжил ч мөн нарийсч, зохион байгуулалттай, олон талыг хамрах болсон. Хүүхдүүдийг мал аж ахуй, газар тариалан, гар урлалд сургахын зэрэгцээ үлгэр домог, үүсэн буй болж байсан сүсэг бишрэл, дуу хөгжим, бүжиг, тоглоомд сургаж эхэлжээ.
  • 3. СУРГАХУЙН ТҮҮХ  Овгийн байгуулал задарч хувийн өмч, боолчлол, гэр бүл үүссэнээр хүмүүжлийн хамгийн түгээмэл хэлбэр болох гэр бүлийн хүмүүжил сургалт эхэлсэн. Газар хэмжих, гол ус үерлэхийг урьдчилан мэдэх, өвчин анагаах зэрэг аргыг ноёлогч бүлгийнхэн зөвхөн өөрсдөө сурч хэрэглэн, эрх ямбаа ахиулахад ашиглаж байв. Тэдгээр ухаанд зохион байгуулалттай сургах тусгай байгууллага болох сургууль үүссэн. Астрономи, геометр, арифметик, анагаах зэрэг шинжлэх ухааны суурь тавигдаж, энгийн хөдөлгүүрүүд хийгдэж байв. Тэр цагийн сургууль тун хатуу ширүүн дэглэмтэй, зодож шийтгэх явдал түгээмэл байжээ. Эртний Египетийн нэгэн гар
  • 4. СУРГАХУЙН ТҮҮХ ЭРТНИЙ ГРЕКИЙН СУРГАН ХҮМҮҮЖҮҮЛЭХ ҮЗЭЛ САНАА Эртний Грек оронд боол эзэмшигчдийн хүүхдүүдэд үйлчилдэг Спартын ба Афины гэж нэрлэгдсэн хүмүүжлийн хоёр өөр систем бүрэлдэн тогтжээ. Спартын хүүхдүүд 7 нас хүртлээ гэртээ хүмүүжиж байгаад агелламии хэмээх улсын тусгай сургуульд суралцдаг. Улсаас томилсон педоном /сурган хүмүүжүүлэгч/ удирдан өлсөх, даарах, цангахыг тэсвэрлэхэд сургана. Хүүхдүүд 16 нас хүртлээ цэрэг дайны дасгалууд хийж, гүйх, харайх, зээрэнцэг шидэх, барилдах, гар тулаан хийх, дайны дуу дуулж сурдаг. Уг сургуульд унших, бичихийг төдийлөн анхаардаггүй. Гол зорилго нь хатуу сахилга бат, тэсвэр хатуужил, боолчуудыг үзэн ядах, ялан дийлэхийн ухаанд сургах явдал байв.
  • 5. СУРГАХУЙН ТҮҮХ  Афины сурган хүмүүжүүлэх систем арай өөр. НОТӨ V-IV зууны үед Афины соёл /байгалийн шинжлэл, математик, түүх, уран зохиол, уран барилга, баримал/ их хөгжсөн. Афинчууд оюун ухаан, ёс суртахуун, гоо сайхан бие бялдрын хүмүүжлийг хослуулахыг эрмэлзэж байв. Ноёлогч давхаргын хөвгүүд 7-14 насандаа грамматист ба кифарист гэдэг сургуульд явна. Сургуулийн хичээлд педагог /хүүхэд хүргэгч боол/ хүргэж өгч, дидаскал /багш/ унших, бичих, тоолоход сургана. Кифаристын сургуульд утга зохиолын боловсрол, гоо сайхны хүмүүжил олгодог. 13-14 наснаасаа палестр /барилдааны сургууль/-т дэвшин орсон хөвгүүд гүйлт, харайлт, зээрэнцэг шидэлт, усанд сэлэх, барилдаан гэсэн биен тамирын таван төрөлт дасгалын системээр хичээллэдэг байжээ.
  • 6. СУРГАХУЙН ТҮҮХ ЭРТНИЙ ГРЕКИЙН СУРГАН ХҮМҮҮЖҮҮЛЭХ ОНОЛ  Сократ /НОТӨ 469-399/ идеалист философич. Тэрээр олон нийтийн газар яриа хийж, асуулт хариултын журмаар сонсогчдыг, юмны учир шалтгааныг өөрсдөө олж мэдэхэд нь хүргэхийг хичээдэг байснаас дөхүүлэх асуултын арга үүсчээ. “ Хүмүүжлийн мөн чанар бол эд юмсыг бус харин өөрийгөө танин мэдэж, ёс суртахуунаа боловсронгуй болгох явдал”. “Байгаагаасаа доогуур байна гэдэг бүдүүлэг явдал, харин байгаагаасаа дээгүүр харагдана гэдэг ухаантайн шинж”.
  • 7. СУРГАХУЙН ТҮҮХ  Платон /ХОТӨ 427-347/ Сократын шавь, идеалист философич. Түүний үзлээр үзэл санаа хувирашгүй, мөнхийн зүйл бөгөөд эд юмс бол зөвхөн сүүдэр нь юм. Тэрээр хүмүүжлийг улсаас зохион байгуулах, бага насны хүүхдэд ярьж өгөх сэдвийг нарийн сонгон заах хэрэгтэйг чухалчилж, тоглоомын ач холбогдлыг ихэд үнэлсэн. Платоны хүмүүжлийн систем нь бүхэлдээ биеийн хүчний хөдөлмөрийг үзэн ядах үзэл нэвт шингэсэн бөгөөд ноёлогч бүлэг, философичид, цэргүүд нь хөдөлмөрийн тухай бодох ч эрхгүй, харин боолын хүүхэд боловсрол эзэмших ёсгүй байжээ. “Мэргэн ухааны үндэс нь тэвчээр юм”.
  • 8. СУРГАХУЙН ТҮҮХ  Аристотель /НОТӨ 384-322/ Платоны шавь, идеалист нэрт эрдэмтэн, философич. Ертөнц нэгдмэл бөгөөд үзэл санаа нь уг юмнаасаа салшгүй гэж үзэж байсан. “Сэтгэл санаа нь хооллох, өсч үржих зэрэгт илэрдэг ургамлын санаа, сэрэл, хүсэл зэргээр илэрдэг амьтны санаа, сэтгэхүй ба мэдлэгээс илэрдэг оюун санаанд захирагдах эр зоригийн санаа гэсэн гурван төрөлд хуваагддаг. Эдгээрт бие бялдрын, ёс суртахууны, оюун ухааны гэсэн хүмүүжлийн гурван тал тохирно. Хүмүүжлийн зорилго бол эр зоригийн санааг хөгжүүлэхэд оршино. Оюуны хүмүүжлээс урьд бие бялдрын хүмүүжил олгоно. Бүх зүйлд дундаж байдал буюу тэнцүүлэх явдал ашигтай. Ийм зан байдалд л дасган сургах хэрэгтэй”.
  • 9. СУРГАХУЙН ТҮҮХ  Демокрит /НОТӨ 460-370/ материалист философич. Тэрээр сүсэг бишрэл, айдсыг устган үнэн мэдлэг, байгалийн хуулийг чухалчилж байсан. Мөн байнгын хөдөлмөр л муу дууриалаас сэргийлж, ёс суртахууны дасгал болдог ач холбогдолтой гэж үзэж байжээ. “Ганцаараа байхдаа ч ямар нэгэн муу зүйлийг бүү ярь, бүү хий. Бусдаас бус өөрөөсөө ичиж сур”. ”Мэдлэг бол хөдөлмөрийн үндсэн дээр сайн сайхан зүйлсийг бүтээдэг”. “Мэргэн ухаанаас дараах гурван онцлог чанар төрөн гарна: зөв шийдвэр гаргах, алдаагүй ярих, хийх ёстой зүйлээ л хийх”. “Сайн сайхан зүйл маш их хүчин чармайлтын үр дүнд гарна. Харин муу зүйл зүгээр л өөрөө гараад ирдэг”.
  • 10. СУРГАХУЙН ТҮҮХ  ЭРТНИЙ РИМИЙН ХҮМҮҮЖИЛ БА СУРГУУЛЬ Дунд давхаргын элементар сургуулиуд үүссэн. Төлбөр бүхий хувийн грамматик сургуульд язгууртны хүүхдүүд латин, грек хэл, риторик /түүх, уран зохиолын зарим мэдлэг бүхий илтгэх урлаг/ -т суралцаж байжээ. Римийн сурган хүмүүжүүлэгч Марк Фабий Квинтилиан хүүхдийн төрөлх авьяасыг өндөр үнэлж, мохоо, авьяас билэггүй байх явдал тун ховор гэж үзсэн. Тэрээр “Хүүхдүүд сургуульд хүмүүжих ёстой. Багш хүн: - -боловсролтой - -төлөв даруу - -хүүхдийг хайрладаг - -шагнал, цээрлэлийн аль алиныг амархан хүртээдэггүй - -сурагчдадаа үлгэр жишээч - -сургалтын бүх шатыг дамжсан - -хүүхэд бүрт анхаарал, болгоомжтой ханддаг байх хэрэгтэй” гэжээ.
  • 11. СУРГАХУЙН ТҮҮХ  Феадалын нийгмийн үед боловсролын агуулга бүхэлдээ шашны үзэл нэвт шингэсэн байлаа. Жирийн хүмүүсийг эзэд, ноёдод захирагдаж, тэдний ашиг сонирхолд нийцүүлэн үйлчлэхийг номлодог, хойд насандаа жаргахын тулд энэ насандаа тэвчин тэсвэрлэж, бие махбодийн зовлон эдлэхийг уриалан дууддаг, багш нар нь хүүхдийг огт хайрладаггүй, зодож цээрлүүлдэг байж. Яваандаа сүм хийд, цогчин дуганы сургуулийн сургалтын хүрээ өргөжиж хэл зүй, риторик, заримд нь арифметик, геометр, астрономи, хөгжим үздэг болсон байна. XII зууны үед Итали, Франц, Англид, дараа нь бусад орнуудад их сургууль нээгдэв. /Үндсэн хичээл нь лекц / Гар урчууд өөрсдийн цехийн сургууль байгуулан хүүхдүүдээ эх хэл дээрээ унших, бичих, тоо, шашны номлолд сургаж, гэртээ болон дархны газраа гар урлал зааж байжээ.
  • 12. СУРГАХУЙН ТҮҮХ  Сэргэн мандалтын /XIV-XVI/ үед гуманистууд хүний нэр төрийг бүхний дээр тавьж, хүүхдэд хүндэтгэлтэйгээр хандаж, хатуу ширүүн цээрлэлийн эсрэг, хувь хүнийг боолчлон дарангуйлагч шашны үзлийн эсрэг шаргуу тэмцэж байв. Францын гуманист зохиолч Франсуа Рабле /1494-1553/ тал бүрийн боловсрол, биеэ даасан сэтгэлгээ, үр бүтээлтэй идэвхтэй ажиллагаа бүхий гуманист хүмүүжлийг боловсруулсан. Тэрээр харилцан яриа, ном унших, хүзүүлэн таниулах хэрэглэх, хүрээлэн буй орчинтой холбох замаар сургалтыг явуулахыг зөвлөж байжээ. Английн гуманист, сэтгэгч Томас Мор /1478-1535/ онолын мэдлэгийг хөдөлмөртэй холбох, хувь хүний өв тэгш хүмүүжил, өөрийгөө боловсруулах ажлыг өргөнөөр зохион байгуулах талаар санаа дэвшүүлсэн. Түүнчлэн бүх нийтийн сургалтын зарчмыг тунхаглаж, эрэгтэй, эмэгтэй хүмүүст адил тэгш боловсрол олгохыг шаардаж байв.