SlideShare a Scribd company logo
1 of 14
Download to read offline
МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ
Ангилалтын код 03.180
Дээд боловсрол
Мэргэжлийн чиглэл: Компьютерийн
хангамж
Индекс: D 480300
Higher education
Specialty profile: Hardware Engineering
Index: D 480300

техник
MNS 5323-64 : 2009

Стандартчилал, Хэмжилзүйн Үндэсний Зөвлөлийн 2009 оны 7 дугаар сарын 02-ны
өдрийн 09 дүгээр тогтоолоор батлав.
Энэхүү стандарт нь 2009 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөнө.
Энэ стандартын норматив шаардлагыг заавал мөрдөнө.
1

Зорилго

Энэхүү стандартын зорилго “Компьютерийн техник хангамж” чиглэлийн
бакалаврын түвшний боловсролын агуулга, үнэлгээ, сургалтын хугацаа, орчинд
тавих үндсэн шаардлагыг баталгаажуулж, дээд боловсролын сургалтын
байгууллагын үйл ажиллагааны бие даасан байдлыг хангаж, сургалт олон
хувилбартай байх нөхцлийг бүрдүүлэхэд оршино.
2

Хамрах хүрээ

Энэхүү стандарт нь “Боловсролын тухай”, “Дээд боловсролын тухай” хуулийн
хүрээнд дээд боловсролын “Компьютерийн техник хангамж” чиглэлийн
бакалаврын түвшний боловсролын агуулга, сургалтын орчны нийтлэг шаардлагыг
тогтооно.
3

Норматив ишлэл

Энэ стандартад олон улсын болон үндэсний дараах стандартыг иш татаж
хэрэглэсэн бөгөөд хэрэв эдгээр стандартад өөрчлөлт орвол хамгийн сүүлчийн
албан ёсны эх материалыг баримтална. Үүнд:
a)
MNS 5742:2007,
тавихшардлага
4

Номын

сангийн

орчны

нөхцөл,

үйл

ажиллагаанд

Нэр томьёо, тодорхойлолт

4.1
дээд боловсролын стандарт
боловсролын агуулга, түүний үнэлгээ, багшийн мэргэжлийн түвшин, сургалтын
байгууллагад тавих үндсэн шаардлагыг тодорхойлсон баримт бичиг
4.2
“Компьютерийн техник
боловсролын агуулга

хангамж”

чиглэлийн

бакалаврын

түвшний
MNS 5323-64:2009
мэргэжлийн тодорхойлолт, сургалтын төлөвлөгөө, хичээл дадлага, төгсөлтийн
ажлын хөтөлбөрүүд
4.3
“Компьютерийн техник хангамж” мэргэжлийн тодорхойлолт
мэргэжлийн чиглэлийн зориулалт, төгсөгчдийн эзэмшсэн байвал зохих мэдлэг,
чадвар, дадал хандлагыг тодорхойлсон баримт бичиг
4.4
сургалтын төлөвлөгөө
дээд боловсролын сургалтын зохион байгуулалт, агуулга багтаамж, судлах
хичээлийн цэс, дараалал, товч тодорхойлолт, дадлагын төрлийг тусгасан баримт
бичиг
4.5
хичээлийн хөтөлбөр
сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан хичээл тус бүрээр суралцагчдын эзэмшвэл
зохих онол, практикийн мэдлэг, чадвар, дадал, хандлагын агуулга, үнэлгээ,
хичээлийн багтаамж, ашиглавал зохих ном, сурах бичгийн жагсаалтыг
тодорхойлон заасан баримт бичиг
4.6
үндсэн багш
тухайн сургалтын байгууллагаас тогтоосон норматив ачаалалтай, хичээлийн бус
цагаар судалгаа, арга зүйн болон оюутанд зөвлөгөө өгөх зэрэг сургалтын бус
ажилд бүрэн оролцох үүрэгтэй багш
4.7
нэг багц цаг
өдрийн хэлбэрээр суралцаж байгаа оюутны 7 хоногийн дундаж ачаалал буюу
хичээлийн 48 цаг
5

Мэргэжлийн тодорхойлолт

5.1

Мэргэжлийн чиглэлийн зориулалт

Компьютерийн техник хангамж бакалаврын боловсролын агуулга нь үйлдвэр,
албан байгууллага, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд компьютерийн техник ба
тоон электрон төхөөрөмж, техник хэрэгслийг ашиглах, үйлчилгээ явуулах,
засварлах, шинээр зохион бүтээж нэвтрүүлэх, компьютерийн сүлжээний чиглэлээр
мэргэшин ажиллах мэдлэг чадварыг эзэмшүүлэхэд чиглэгдэнэ.
5.2

Төгсөгчдийн бэлтгэлд тавих нийтлэг шаардлага

5.2.1 Хүмүүнлэгийн болон нийгэм-эдийн засгийн шинжлэх ухааны үндсэн
сургаалуудтай танилцсан, нийгмийн шинжтэй үйл явдал, асуудлыг шинжлэх
ухааны үндэслэлтэй дүгнэх чадвартай, эдгээр шинжлэх ухааны аргыг мэргэжлийн
болон нийгмийн янз бүрийн хэлбэрээр үйл ажиллагаанд хэрэглэж чаддаг байх;
5.2.2 Байгаль, нийгэм, хүний хоорондын харилцааг зохицуулдаг ёс зүй, эрх зүйн
хэм хэмжээний талаарх мэдлэгийг амьдрал, үйл ажиллагаандаа ашиглах
чадвартай байх;
2
MNS 5323-64:2009

5.2.3 Амьд болон амьгүй байгаль үзэгдэл, үйл явцын тухай бүрэн дүүрэн
төсөөлөлтэй, байгалийг танин мэдэх шинжлэх ухааны орчин үеийн аргуудын
боломжийг ойлгосон, тэдгээрийг мэргэжлийн дагуу ашиглаж чаддаг байх;
5.2.4 Гадаад хэлийг өдөр тутмын болон мэргэжлийн үйл ажиллагаандаа ашиглах
чадвартай байх;
5.2.5 Эрүүл аж төрөх ёсны талаар шинжлэх ухааны төсөөлөлтэй болсон, өөрийн
бие бялдрыг хөгжүүлэх чадвар, дадлыг эзэмшсэн байх;
5.2.6 Иргэний ардчилсан ёсны суурийг бүрдүүлэгч үнэ цэнэт зүйлсийг мэддэг,
бусад үндэстэн, бүс нутаг, өөрийн улс орны түүх, соёлын өвийг олон ургальч
агуулгаар ойлгох, тайлбарлах, баяжуулах чадвартай, эх оронч үзэлтэй, хүмүүнлэг
ёсыг дээдлэн сахидаг байх;
5.2.7 Багаар хоршин ажиллахад бэлэн, өөрийн хөдөлмөрийг шинжлэх ухааны
үндэслэлтэй зохион байгуулдаг, харилцааны соёлтой, монгол утга зохиолын
хэлээр найруулан бичих, илтгэх, зөрчилтэй нөхцөлд бусдын үзэл бодлыг хүндэтгэн
зөвшилцөж удирдлагын оновчтой шийдвэр гаргах, өөртөө болон бусдын өмнө
хариуцлага хүлээх чадвартай байх;
5.2.8 Шинжлэх ухааны хөгжил, нийгмийн практик хурдацтай өөрчлөгдөж байгаа
нөхцөлд өөрийн боломждоо дүгнэлт хийх чадвартай, орчин үеийн мэдээллийн
технологийг ашиглан шинэ мэдлэг олж авах, бүтээлчээр, тасралтгүй бие даан
суралцах чадвартай байх;
5.2.9. Мэргэжлийн үүргээ биелүүлэхтэй холбоотой зорилгыг тавих, зорилтыг
тодорхойлох чадвартай, тэдгээрийг шийдвэрлэхэд судалсан шинжлэх ухааны
аргыг ашиглаж чаддаг байх.
5.3
“Компьютерийн техник хангамж” чиглэлээр төгсөгчийн мэргэжлийн
бэлтгэлд тавих үндсэн шаардлага
5.3.1 Төгсөгч нь дараах мэдлэг эзэмшсэн байна. Үүнд:
5.3.1.1 Аналог болон тоон электрон системийн онолд;
5.3.1.2 Микропроцессор, микроконтроллёрын системийн програмчлал;
5.3.1.3 Компьютерийн сүлжээний төхөөрөмжийн хэрэглээ;
5.3.1.4 Компьютерийн техникийн бүтэц, зохион байгуулалт;
5.3.1.5 Компьютерийн доод ба дээд түвшний хэлний програмчлал;
5.3.1.6 Компьютерийн систем ба сүлжээний суурилуулалт;
5.3.1.7 Тоон логик ба электрон системийн схемтехникийн шинэ шийдэл гаргах,
практикт хэрэгжүүлэх;
5.3.1.8 Шинээр өөрчлөгдөн гарч байгаа техник, технологийг бүрэн ашиглах суурь
онолын мэдлэгийг эзэмшинэ.
5.3.2 Төгсөгч нь дараах чадвар эзэмшсэн байна.
5.3.2.1

Аналог болон тоон электрон схемийн тооцоо хийх;

3
MNS 5323-64:2009
5.3.2.2 Микропроцессор, микроконтроллёрын төхөөрөмжийг програмчлах,
тэдгээрт суурилсан бага оврын системийг зохион бүтээж, үйлдвэрлэлийн
зангилаанд нэвтрүүлэх;
5.3.2.3 Компьютерийн техникийн тоног төхөөрөмжийг засварлах;
5.3.2.4 Компьютерийн систем ба сүлжээний орчны програмчлалын анхан шатны
програм зохиох;
5.3.2.5 Мэдээллийн технологи нэвтрүүлэх, ашиглах төслийн схемтехникийн
шийдэл гаргах, практикт хэрэгжүүлэх;
5.3.2.6 Шинэ техник, технологийг бие даан судлан бүрэн ашиглах чадвартай
байх.
6 Агуулга, сургалтын хугацаанд тавих нийтлэг шаардлага
6.1 Бакалаврын дээд боловсролын агуулга нь суралцагчид шинжлэх ухаан,
технологи, нийгэм-хүмүүнлэгийн тодорхой чиглэлээр сургалт, үйлдвэрлэл
үйлчилгээний хүрээнд мэргэжлийн өндөр түвшинд ажиллах, бие хүн өөрийгөө нээж
хөгжүүлэх чадвар, дадал эзэмшиж, соёл төлөвшүүлэхэд чиглэнэ.
6.2 Дээд боловсролын агуулга нь ерөнхий суурь, мэргэжлийн суурь болон
мэргэших хэсгээс бүрдэх бөгөөд эдгээр хэсэг бүрийн агуулга нь дараах зорилтыг
хэрэгжүүлэхэд чиглэнэ. Үүнд:
6.2.1 Ерөнхий суурь хэсгийн агуулга нь суралцагчид дээд боловсрол олгоход
зайлшгүй шаардлагатай шинжлэх ухааны үндсийг эзэмшүүлэх;
6.2.2 Мэргэжлийн суурь хэсгийн агуулга нь суралцагчид шинжлэх ухаан, технологи,
нийгэм-хүмүүнлэгийн тодорхой чиглэлээр мэргэжил эзэмшихэд зайлшгүй
шаардлагатай онол арга зүйн мэдлэг эзэмшүүлэх;
6.2.3 Мэргэших хэсгийн агуулга нь суралцагчид нийгмийн хэрэгцээ шаардлагад
нийцүүлэн, тухайн мэргэжлээр мэдлэг, чадвар, дадал эзэмшүүлэх.
6.3 Өдрийн хэлбэрээр суралцах хугацаа: 4-өөс багагүй жил байна. Өмнө нь
эзэмшсэн боловсролын түвшин, оюутны бэлтгэл, авьяас чадвараас хамаарч,
үүнээс богино хугацаанд тухайн шатлалын боловсролыг эзэмшиж болно.
6.4 Дээд боловсролын дипломын зэрэг олгох сургалтын агуулга нь тухайн
чиглэлийн бакалаврын шатлалын сургалтын эхний 3 жилийн агуулгатай дүйцэхүйц
байна.
6.5 Бакалаврын сургалтын агуулгын багтаамж: 120-оос багагүй багц цаг байна.
6.6 Сургалтын хугацаа (долоо хоногоор): нэг хичээлийн жил 30 долоо хоногоос,
улирлын шалгалт 2 долоо хоногоос, амралт төгсөх жилд 2, өмнөх хичээлийн
жилүүдэд 6 долоо хоногоос (үүнээс 2-оос багагүй нь өвлийнх) багагүй байна.
6.7 Сургалтын агуулгын ерөнхий суурь хэсэгт зайлшгүй орох нийгэм, хүмүүнлэгийн
ухааны хичээлүүдийг тодорхойлоход энэхүү стандартын А хавсралтыг харгалзана.
6.7.1 Ерөнхий суурь ухааны хэсэгт заавал оруулахаар энэхүү стандарт болон
боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон
хичээлүүдийг багтаасан ерөнхий суурь ухааны хэсгийн хичээлийн жагсаалтыг
4
MNS 5323-64:2009

тухайн боловсролын байгууллага нийт 36 багц цагаас багагүй байхаар тооцож,
сургалтын төлөвлөгөөндөө тусгана.
6.8 Сургалтын агуулгын мэргэжлийн суурь ба мэргэших хэсэгт зайлшгүй тусгах
цөм хичээлүүдийг В болон С хавсралтад тусгав.
6.9 Сургалтын агуулгын мэргэжлийн суурь ба мэргэших хэсэгт тусгах бусад
хичээлүүдийг тухайн сургалтын байгууллага тогтооно.
6.10 Дадлага (танилцах, сургалтын болон үйлдвэрлэлийн, дипломын өмнөх
дадлага)-ын хөтөлбөр, дүрмийг сургалтын төлөвлөгөөнд тусгагдсны дагуу,
сургалтын байгууллагын Эрдмийн зөвлөлийн болон сургалт арга зүйн дэд
зөвлөлийн саналыг үндэслэн захирал батална.
6.10.1 Сургалтын төлөвлөгөөнд тусгасаны дагуу дадлагуудыг хийж гүйцэтгэсэн
оюутан дараах мэдлэг, чадвар, дадал эзэмшинэ. Үүнд:
6.10.1.1 Цахилгаан хэлхээний онол, электроник, тоон системийн үндэс, дискрет
математик, микропроцессорын систем, компьютерийн бүтэц, зохион байгуулалт,
доод ба дээд түвшний програмчлалын хэл, компьютерийн сүлжээний онолын
суурь мэдлэгтэй;
6.10.1.2 Шинэ техник, технологийг бие даан судалж эзэмших, шинэ ба
ашиглагдаж буй тоон техник технологийг үйлдвэр аж ахуй, албан байгууллагад
бүрэн нэвтрүүлэн хэрэглэх чадвартай байх;
6.10.1.3 Компьютерийн техник болон сүлжээний технологийг бүрэн ашиглах
дадалтай байх.
6.11 Сургалтын байгууллага нь сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөрийг
боловсруулах, батлахдаа боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв
байгууллагаас баталсан журмыг баримтална.
6.12 Сургалтын төлөвлөгөө нь заавал үзэх хичээлээс гадна сонгож судлах
(электив) хичээлийг багтаана. Түүнчлэн оюутан сонгон судалж болох (факультатив
буюу заавал үзэх албагүй) хичээлүүдийг сургалтын төлөвлөгөөнд тусгаж болно.
7

Үнэлгээнд тавих шаардлага

7.1 Оюутны мэдлэг, чадвар, дадлыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн
захиргааны төв байгууллагаас тогтоосон журмын дагуу үнэлж, дүгнэнэ.
8

Багшийн нөөцөд тавих шаардлага

8.1 Дээд боловсролын сургалтын байгууллагын эрхэм зорилго, зорилтуудыг
хэрэгжүүлэхэд багш нарын тоо, чанарын хувьд хүрэлцэхүйц байна.
8.2 “Компьютерийн техник хангамж” чиглэлийн бакалаврын зэрэг эзэмшүүлэх
хөтөлбөрийг хэрэгжүүлэх багш нар нь заах хичээлийн чиглэлд тохирох мэргэжлийн
боловсрол болон сурган заах аргын мэдлэгийг эзэмшсэн байна.
8.3 Мэргэжлийн хичээл заах багш нь тухайн чиглэлээр магистр ба түүнээс дээш
зэрэгтэй байна.

5
MNS 5323-64:2009
8.4 Нийт багшийн 75%-иас багагүй нь үндсэн багш байна.
8.5 Багшийг хөгжүүлэх төлөвлөгөө нь сургалтын байгууллагын үр ашигтай үйл
ажиллагаанд гол үүрэг гүйцэтгэнэ.
9

Сургалтын байгууллагад тавих шаардлага

9.1 Сургалтын байгууллага нь эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлага хангасан
сургалтын төлөвлөгөөнд туссан бүх хэлбэрийн хичээлийг явуулах боломжийг
бүрэн хангасан барилга байгууламж, техник хэрэгсэл, тоног төхөөрөмжтэй байна.
9.1.1 “Компьютерийн техник хангамж” чиглэлийн бакалаврын зэрэг эзэмшүүлэх
хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд орчин үеийн багаж хэрэгсэл, тоног
төхөөрөмжөөр тоноглогдсон дараах лабораториудтай байна. Үүнд:
9.1.1.1 Аналог электроникийн лаборатори;
9.1.1.2 Тоон электроникийн лаборатори;
9.1.1.3 Микропроцессорын лаборатори;
9.1.1.4 Микроконтроллёрын лаборатори (PIC685 бүлийн микроконтроллёр
судлах, турших, програмчлах иж бүрдэл тренежёр бүхий 24-30 ажлын байр,
дагалдах програм хангамж, тоног төхөөрөмж);
9.1.1.5 Мэргэшүүлэх програм хангамж бүхий 24-30 ширхэг компьютертэй
лаборатори.
9.2

Номын сан, мэдээллийн хангамжид дараах шаардлагыг тавина.

9.2.1 “Компьютерийн техник хангамж” чиглэлийн бакалаврын зэрэг эзэмшүүлэх
хөтөлбөрийг хэрэгжүүлэх сургалтын төлөвлөгөөнд тусгасан хичээл нэг бүрд
агуулгаараа нийцэх мэдээллийн эх сурвалж, ном сурах бичгийг хүрэлцэхүйц
хэмжээгээр бүрдүүлсэн байна.
9.2.2 Ном, сурах бичиг нь орчин үеийн байхаас гадна, 3 оюутан тутамд 1–ээс
багагүй мэргэжлийн сурах бичиг оногдоно.
9.2.3 Сургуулийн бүх оюутан, багшийн 15-аас багагүй хувьд хүрэх суудал бүхий
уншлагын заалтай байна.
9.2.4 Тухайн мэргэжлийн чиглэлийн 3-аас багагүй гадаад, дотоодын тогтмол
хэвлэл захиалж ашигладаг байна.
9.2.5 Номын фондын 40-өөс багагүй хувийг электрон номын фонд эзэлдэг байна.

ТӨГСӨВ.

6
MNS 5323-64:2009

А Хавсралт
(норматив)
А

ЕРӨНХИЙ СУУРЬ ХИЧЭЭЛ

А.1

Заавал судлах хичээл

А.1.1

Англи хэл

8 багц цагаас багагүй

Англи хэлний олон улсын дундаж түвшин (Intermediate level)-тэй дүйцэх мэдлэг,
чадвар олгоход чиглэнэ. Энэхүү хичээлийг судлах оюутны бэлтгэл: Англи хэлний
олон улсын Эхлэн суралцагчийн түвшин (Beginner level)-ий мэдлэг, чадвартай
байна.
A.1.2

Биеийн тамир

3 багц цаг

Биеийн тамираар хичээллэх эрүүл ахуйн үндэс, өөрөө өөрийгөө эрүүлжүүлэн
чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдлоос урьдчилан сэргийлэх, оюуны ядаргаа
биеийн алжаал тайлах
Тайлбар: Сургалтын байгууллага спортын тодорхой төрөл буюу биеийн тамирын
иж бүрэн дасгалуудыг сонгох нөхцөл бүрдүүлэн хичээллүүлж болно.
A.1.3 Математик I

3 багц цаг

Матриц, түүн дээрх үйлдлүүд; Тодорхойлогч, түүний чанарууд; Крамерын дүрэм;
Шугаман тэгшитгэлийн системийг бодох Гаусс, Жорданы арга; Вектор дээрх
шугаман үйлдлүүд; Векторуудын скаляр, вектор, холимог үржвэр; Огторгуй дахь
хавтгай ба шулуун; Хавтгай дахь шулууны тэгшитгэлүүд; II эрэмбийн муруйнууд;
Функцийн хязгаар ба тасралтгүй чанар; Функцийн уламжлал, түүний хэрэглээ;
Функцийн ерөнхий шинжилгээ; Дифферeнциалчлагдах функцийн үндсэн
теоремууд; Комплекс тоо, үйлдлүүд;
A.1.4 Математик II

3 багц цаг

Тодорхойгүй интеграл, түүнийг бодох аргууд; Хялбар бутархайнуудыг
интегралчлах; Тригонометрийн илэрхийллийг интегралчлах; Тодорхой интегралын
хэрэглээ; Өргөтгөсөн интегралууд; Олон хувьсагчийн функц, тухайн уламжлалууд;
Олон хувьсагчийн функцийн экстремум; Дифференциал тэгшитгэл; Бернуллийн
тэгшитгэл; Клеро Лагранжийн тэгшитгэл; Дээд эрэмбийн дифференциал
тэгшитгэл; Нэгэн төрлийн ба нэгэн төрлийн биш дээд эрэмбийн шугаман
дифференциал тэгшитгэл; Дифференциал тэгшитгэлийн системүүд;
A.1.5 Физик I

3 багц цаг

Kинематик, динамик; Импульс; Энерги; Таталцлын орон; Хатуу биеийн эргэх
хөдөлгөөний динамик, инерцийн момент, импульсийн момент; Инерциал бус
тооллын систем, Кориолисын хvч; Релятив механик; Хэлбэлзэл; Шингэний урсгал;
Хийн кинетик онол; Максвеллийн түгэлт; Хий дэх зөөлтийн vзэгдлvvд;
Термодинамикийн хуулиуд; Бодит хий; Шингэн ба хатуу төлөв; Цахилгаан орон,
хүчлэг, потенциал; Конденсатор; Диэлектрик; Цахилгаан гvйдэл; Янз бүрийн орчин
дах цахилгаан гvйдэл;

7
MNS 5323-64:2009
A.1.6 Физик II

3 багц цаг

Соронзон орон; Лоренцын хүч; Цахилгаан соронзон индукц; Индукцлэл; Диа, пара
болон ферросоронзон; Максвеллийн тэгшитгэлүүд; Хувьсах гүйдэл; Цахилгаан
соронзон долгион; Гэрэл, линз; Гэрлийн интерференц, дифракц; Туйлшрал,
дисперс; Дулаан цацрал; Комптоны үзэгдэл; Фотоцахилгаан эффект; Устөрөгчийн
атомын спектр; Шредингерийн тэгшитгэл; Устөрөгчийн атом; Паулийн зарчим;
Лазер; Цөмийн физикийн үндэс; Эгэл бөөмсийн физикийн үндэс;
A.1.7 Дүрслэх геометр

3 багц цаг

Ортогональ проекцлолын арга, цэг шулуун хавтгайн проекц; Хэмжээ байршлын
бодлогууд; Проекц өөрчлөх аргууд, проекцын хавтгайг солих, эргүүлэх; Шугам ба
гадаргуу, тэдгээрийн ангилал, төрөл; Гадаргууд орших цэг шугам; Гадаргууг
хавтгайгаар огтлох; Гадаргуу шугамын огтлолцол; Гадаргуугийн дэлгээс;
Гадаргуунуудын харилцан огтлолцол; Аксонометр проекц;
A.1.8 Цахилгаан хэлхээ I
3 багц цаг
Цахилгаан хэлхээний үндсэн элементүүд, хэмжигдэхүүн; Гүйдэл ба хүчдлийн
үүсгүүр; Омын хууль; Шугаман ба шугаман бус хэлхээ; Кирхкофын хуулиуд, түүний
тусламжтай тэгшитгэлийн систем зохиох; Хүрээний гүйдлийн арга; Зангилааны
потенциалын арга; Идэвхтэй ба идэвхгүй хоёр туйлт; Хувьсах гүйдлийн хэлхээ;
Хэлхээний чадал; Комплекс эсэргүүцэл, дамжууламж; Хувьсах гүйдлийн хэлхээн
дэх Кирхкофын хуулиуд;
A.1.9 Мэргэжлийн удиртгал

2 багц цаг

Мэдээллийн технологийн үндэс, бүрэлдэхүүн хэсэг; Электроник; Тоон техникийн
үндэс; Компьютерийн үндсэн эд ангийн бүтэц, зохион байгуулалт, зориулалт,
ангилал, хамрах хүрээ; Компьютерийн техник хангамжийн бүтэц, ажиллах зарчим;
Өгөгдөл, файл, обьектийн ерөнхий бүтэц, алгоритм;
А.2 Сонгон судлах хичээл
А.2.1 Хүмүүнлэгийн ухааны хичээл /2-оос багагүй хичээл орохоор төлөвлөнө/
A.2.1.1 Монголын түүх

3 багц цаг

Монголын түүхийн үечлэл, нүүдлийн ба суурьшмал соёл иргэншил, нийгэм, төр,
соёл, иргэний түүх, Монголын хөгжлийн зам, Монголын бүс нутгийн онцлог.
A2.1.2 Соёл судлалын үндэс

2 багц цаг

Соёлын тухай ойлголт, соёлын үүсэл, соёлын үндсэн үүрэг, соёлд хамаарах хүчин
зүйлс, харилцааны соёл, дэлхийн соёлын түүхийн үечлэл, соёлын түүхийн үеийн
гол гол голомтууд, дурсгалт зүйлс, нэрт төлөөлөгчдийн үзэл баримтлал, Монголын
соёлын түүх
A.2.1.3 Экологи, байгаль хамгаалал

3 багц цаг

8
MNS 5323-64:2009

Экологийн шинжлэх ухааны ойлголт, бусад шинжлэх ухаантай холбогдох нь;
экологийн хүчин зүйлс; экологийн үндэс; экологийн системүүд; хүний экологи;
нийгмийн экологи; хэрэглээний экологи; байгалын нөөц, баялгийн ангилал,
ашиглалт; байгаль орчны бохирдол, түүнээс урьдчилан сэргийлэх; хүрээлэн буй
орчныг хамгаалах, нөхөн сэргээх; экологийн эрх зүйн тогтолцоо.
A.2.1.4 Гадаад хэл

3-8 багц цаг

Ямар гадаад хэл үзэх, уг хичээлээр олгох мэдлэг, чадварын түвшинг тухайн
сургалтын байгууллага тогтооно.
А.2.1.5 Хүний хөгжил

2 багц цаг

Хүний хөгжлийн үзэл баримтлалын үндэс; хүний хөгжлийг хэмжихүй; хүний
хөгжлийн боломжууд; тэгш бус байдал, хүний аюулгүй байдал; хүний ядуурал;
хүний хөгжил ба даяаршил; хөгжил ба жендэр; эдийн засгийн өсөлт ба хүний
хөгжил; улс төрийн бодлого, байгууллагууд ба хүний хөгжил.
А.2.1.6 Монгол хэлний найруулга зүй

2 багц цаг

Найруулга зүйн шинжлэх ухааны судлагдахуун, ангилал, хэл шинжлэлийн бусад
салбараас ялгарах онцлог. Найруулгын төрлүүд, тэдгээрийн онцлог, загварт ба
загварт бус найруулга зүй. Үг онож сонгох, үг хэллэгийг найруулгад хэрэглэх,
хязгаарлах тохиолдол, хэвшмэл хэлцийн найруулгын өвөрмөц үүрэг. Хэл зүйн
хэлбэрийн утга, үүрэг, солин найруулах боломж, холбоо үг, хоршоо үгийн
найруулгын үүрэг, өгүүлбэрийн гишүүдийн байр, өгүүлэхүүний хэв маягийн
найруулгын учир. Төрөл бүрийн найруулгад хамаарах эхийн ялгаа, төрөл зүйл,
эхийн зохиомж, дэс дараа, бүтэц, хэв маяг.
А.2.1.7 Философийн үндэс

3 багц цаг

Философи, мэдлэгийн системд түүний эзлэх байр суурь; онтологи; танин мэдэхүйн
онол; нөлөө бүхий урсгал, чиглэл, тэдгээрийн үндсэн үзэл баримтлал,номлол, гол
төлөөлөгчид; соёлын үнэлэмжийн философи (ёс зүйн, гоо зүйн, хүний, шашны);
нийгмийн философи.
А.2.2 Нийгмийн ухааны хичээл /2-оос багагүй хичээл орохоор төлөвлөнө/
А.2.2.1 Эдийн засгийн онолын үндэс

3 багц цаг

Эдийн засгийн онолын судлах зүйл, арга; Микро эдийн засаг; Пүүсийн онол; Хүчин
зүйлсийн зах зээл; Макро эдийн засаг; Эдийн засгийн өсөлт, хөгжлийн асуудал
(олон улсын худалдаа, төлбөрийн тэнцэл, олон улсын валютийн тогтоц, эдийн
засгийн хөгжил).
А.2.2.2 Улс төр судлалын үндэс

2 багц цаг

Улс төрийн шинжлэх ухааны судалгааны объект, судалгааны аргууд, улс төрийн
шинжлэх ухааны үүрэг, улс төрийн амьдрал ба засаглалын харилцаа, орчин үеийн
нийгмийн амьдралд улс төрийн гүйцэтгэж буй үүрэг; улс төрийн сэтгэлгээний түүх,
улс төрийн номлолын үндсэн урсгалууд; иргэний нийгэм, түүний үндсэн шинжүүд,
Монгол дахь иргэний нийгмийн түгээмэл ба өвөрмөц онцлог; улс төрийн институт,
9
MNS 5323-64:2009
улс төрийн систем ба улс төрийн байгууллага, улс төрийн системийн бүрдлүүд,
тэдгээрийн үүрэг, харилцан үйлчлэл, үйл ажиллагааны механизм, улс төрийн
засаглал, улс төрийн дэглэм, улс төрийн нам, сонгуулийн систем, төр нийгмийн
харилцааны түүхэн хэв маягууд; улс төрийн харилцаа ба үйл явц; улс төрийн соёл,
түүний бүрдэл элементүүд, улс төрийн соёлын хэв маяг, улс төрийн үнэт зүйлс,
нийгэм, анги, бүлэг, бие хүний улс төрийн соёл, улс төрийн нийгэмшилт, улс
төрийн оролцоо.
А.2.2.3 Социологийн үндэс

3 багц цаг

Социологийн шинжлэх ухааны судлах зүйл; судалгааны аргууд; нийгэм, нийгмийн
хэлбэрүүд; нийгмийн нийтлэгүүд; нийгмийн институт; бие хүний тухай социологийн
ойлголт; нийгмийн үзэгдэлд хэмжилт хийх нь, социологийн аргууд.
А.2.2.4 Сэтгэл судлалын үндэс

3 багц цаг

Бихевиоризм, необихевиоризм, гештальтын сэтгэл судлал, фрейдизм,
неофрейдизмын урсгал. Тархи ба сэтгэц, сэтгэцийн рефлекст шинж чанар,
мэдрэлийн үйлийн зүй тогтол, сэтгэц оношлогоо, судалгааны зарчим, арга зохион
байгуулалт; Хүн, хувь хүн, бие хүн. Хүний нийгэм, бүлэг, хамтлаг тэдгээрийн
ангилал, онцлог, үйл ажиллагааны физиологи, нийгэм, сэтгэлзүйн талууд, түүний
хэлбэр, бүтэц, харилцааны түүх. Хүний анхаарал, сэрэл, хүртэхүй, ой тогтоолт,
сэтгэхүй, хэл яриа, зохион бодохуй, физиологи, нийгэм сэтгэлзүйн үндсэн зүй
тогтол. Бие хүний сэтгэлийн мэдрэмж, хөдөлгөөн, түүний сэтгэлийн тэнхээзоригийн тухай үзэл баримтлал, тэдгээрийн физиологои, нийгэм, сэтгэл зүйн
талууд, бүтэц, хэлбэр; Хүний темперамент, зан байдал, авъяас билэг, мотивацийн
физиологи, нийгэм, сэтгэл зүйн зүй тогтол.

10
MNS 5323-64:2009

В Хавсралт
(норматив)
В

МЭРГЭЖЛИЙН СУУРЬ ХИЧЭЭЛ

В.1

Заавал судлах хичээл

В.1.
1

Дискрет математик

3 багц цаг

Тооллын систем, тооны бичлэгийн хэлбэр; Компьютерт тоог дүрслэх аргууд;
Компьютерийн арифметик; Логик функцийн алгебр; Граф, зам, гинж, цикл,
зарим төрлийн графууд; Комбинаторикийн үндсэн арга техник; Төгсгөлөг
автомат үндсэн ойлголтууд; Автоматын сүлжээ;
В.1.2

Магадлалын онол, математик статистик

3 багц цаг

Комбинаторикийн элементүүд; Санамсаргүй үзэгдэл ба түүн дээрх үйлдэл,
үзэгдлийн магадлал, нөхцөлт магадлал; Гүйцэд магадлал ба Байесын томьёо;
Бернуллийн схем, Муавр-Лапласын локал ба интеграл томьёо; Дискрет ба
тасралтгүй санамсаргүй хэмжигдэхүүн, тэдгээрийн тоон үзүүлэлтүүд; Хоёр
хэмжээст санамсаргүй хэмжигдэхүүн, зарим өргөн хэрэглэгдэх тархалтын
хуулиуд; Их тооны хуулиуд; Математик статистикийн үндсэн ойлголтууд, үл
мэдэгдэх параметрийн цэгэн ба завсрын үнэлэлт; Статистик таамаглал шалгах
шинжүүрүүд; Дисперсийн шинжлэл; Корреляцийн шинжлэл; Регрессийн
шинжлэл;
В.1.
3

3 багц цаг

Өгөгдлийн бүтэц ба алгоритм

Өгөгдлийн энгийн бүтэц; Массив; Жагсаалт; Жагсаалтыг массив, холбоос,
заагчаар илэрхийлэх; Стек; Дараалал; Хэш хүснэгт, хэш функц; Мод болон
хоёртын мод; Хайлтын алгоримтууд; Эрэмбэлэлтийн алгоримтууд; Өгөгдлийг
шахах; Хaффманы код; Өгөгдлийг кодлох, код тайлах; Графын онол;
В.1.
4

3 багц цаг

Электроник I

Дамжуулагч, хагас дамжуулагч, хольцтой, хольцгүй хагас дамжуулагч, p ба n
төрлийн хагас дамжуулагч; р-n гарц, түүний шууд урвуу холболт; Хагас
дамжуулах шулуутгах диод, ВАТ, математик загварууд; Тусгай зориулалттай
диодууд; Оронгийн транзистор (JFET); JFET транзистор; MOSFET транзистор;
Биполяр транзистор, бүтэц, төрөл, холболтын схемүүд, оролт гаралтын ВАТ,
математик загвар; Ачааллын шулуун, ажлын цэг, транзисторын түлхүүр, ажлын
цэгийг тодорхойлох, Биполяр транзисторын ажлын цэгийг тогтвортой барих
схемүүд; Электрон өсгүүр, ангилал, тодорхойломж;
В.1.
5

3 багц цаг

Тоон ба логик систем

Тоон интеграл схемийн тухай үндсэн ойлголт, ангилал, үндсэн параметрүүд;
Тоон интеграл схемийн бааз логик элементүүд; Триггерүүд, түүний ангилал;
11
MNS 5323-64:2009
Триггер ашиглан тоон автоматын схем зохион бүтээх; Бүртгүүр, хадгалах
болон шилжүүлэх бүртгүүр; Тоолуурууд; Функционал логик зангилаа;
Мультиплексор ба демультиплексор; Код хувиргуур; Арифметик тоон
байгууламж; Үйлдлийг гүйцэтгэх арга; Програмчлагддаг логик зангилаанууд;
Ойнинтеграл схем; Статик болон динамик шуурхай санах ойн схемүүд; Аналог
тоон хувиргуур болон тоон аналог хувиргуурын интеграл схемүүд;
В.1.
6

3 багц цаг

Програмчлалын үндэс

Хувьсагч, төрөл; Утга олголт, илэрхийлэл; Утга оруулах, гаргах; Нөхцөл
шалгах; Давталтууд; Массив, түүний боловсруулалт; Олон хэмжээст массив;
Өгөгдлийн төрлүүд, бичлэг; Дэд програм; Функц ба процедур, pекурс; Хайлт;
Эрэмбэлэлт; Файлын төрөл; Файл нээх, хаах; Файлаас унших, файлд бичих;
В.1.
7

Компьютерийн зохион байгуулалт, ассемблер

3 багц цаг

Компьютерийн бүтэц, зохион байгуулалт; Регистр; Арифметик логик
байгууламж; Машины код, санах ойн систем; Ассемблер програмын бүтэц;
Командууд; Өгөгдөл оруулах, тэмтэгт болон тэмдэгт мөрийг хэвлэх; ASCII код;
Дэлгэцийн зохион байгуулалт; Дэлгэцэн дээр хийгдэх үйлдлүүд; Дискний бүтэц,
зохион байгуулалт, өгөгдөл хадгалах зарчим; FCB (File Control Block); Файлд
шууд хандалтаар хандах, файл хайх, устгах, үүсгэх, унших, бичих; Макро;
Компьютерийн оролт, гаралтын портууд; Компьютерийн порт; Резидент
програм; Тасалдал;
В.1.8

2 багц цаг

Үйлдлийн систем

Үйлдлийн системүүд, түүний бүрэлдэхүүн хэсэг; Үйлдлийн системийн ажиллах
зарчим, үүрэг; Үйлдлийн системийн хувилбарууд, суулгах, өргөтгөх,
хувилбарыг дээшлүүлэх, доошлуулах; Үйлдлийн системийн хэрэгслүүд; Түүний
хэрэглээ;
Үйлдлийн
системийн
процессууд;
Процессын
удирдлага;
Компьютерийн санах ой, түүний бүтэц; Санах ойн хуваарилалт; Оролт
гаралтын удирдлага; Файлын систем; Байгууллагын хэрэгцээнд зориулж
үйлдлийн систем сонгох; Cистемийн нууцлалт, хамгаалалт; Aюулгүй байдал;
Вирус;
В.1.9

Компьютерийн сүлжээний үндэс

3 багц цаг

Сүлжээний үндэс; Сүлжээний ойлголтууд; Сүлжээний загварууд ба OSI загвар;
Сүлжээний орчин; Сүлжээний кабел ба түүнийг шалгах; LAN ба WAN сүлжээ;
Этернэтийн үндэс; Этернэтийн технологи; Этернэтийн сэлгэн залгуур; Collision
Domain and Broadcast Domain; TCP/IP протоколын үндэс; Интернэт хаяглалт;
Чиглүүлэгч протокол; Дэд сүлжээний тухай; Дэд сүлжээ үүсгэх; TCP/IP
дамжуулалтын түвшин;

12
MNS 5323-64:2009

С Хавсралт
(норматив)
С

МЭРГЭШҮҮЛЭХ ХИЧЭЭЛ

С.1

Заавал судлах хичээл

С.1.1 Микропроцессорын систем

3 багц цаг

Орчин үеийн микропроцессорын сонгодог бүтэц; Түгээгүүр; Санах ой ба хаяглалт;
Санах ой ба түгээгүүртэй ажиллах ассемблер командууд; Оролт-гаралтын
төхөөрөмжийн систем; Оролт-гаралтын төхөөрөмжийн хаяглалт; Оролт-гаралт
төхөөрөмжийн ассемблер командууд; Цикл-давталт үүсгэх нөхцөлт ба нөхцөлт
бус командууд; Зэрэгцээ ба цуваа оролт-гаралтын төхөөрөмж; Микропроцессорын
нийлмэл систем; Тасалдал ба түүний програмчлал;
С.1.2 Дохио ба мэдээлэл дамжуулалт

3 багц цаг

Мэдээлэл дамжуулалт ба дохио боловсруулалтын онолын үндэс; Дохионы
төрлүүд; Фурьегийн хувиргалт; Шугаман спектр; Дохио дамжуулалт ба дамжуулах
орчин;
Дохиог модуляцлах аргууд; Амплитудын модуляц; Фазын модуляц;
Давтамжийн модуляц; Импульсийн модуляц; Шуугиан ба шүүлтүүр; Дискрет
хугацааны дохио; Нэг ба хоёр хэмжээст дискрет дохио;
С.1.3 Компьютерийн архитектур

3 багц цаг

Төв процессорын байгууламж, ТПБ-ийн функцууд; Командын ба машин цикл;
Командын биелэлт, компьютерийн арифметик; Түгээгүүрийн систем, мэдээлэл
дамжуулалт; Хаяглалын горим, аргууд; Ойн систем, ангилал, тодорхойлолт,
хэмжилт; Хандалт; Үндсэн санах ой; Статик ба динамик шуурхай санах ой, ойн
удирдлага; Кеш санах ой, өгөгдөл дамжуулатыг зохицуулах аргууд; Хийсвэр санах
ойн тухай, сегмент, хуудас; Гадаад санах төхөөрөмж, RAID технологи; Оролт,
гаралтын төхөөрөмж, порт; Конвейрийн тухай ойлголт; Олон бодлогын горим;
С.1.4 Интерфейсийн програмчлал

3 багц цаг

Удиртгал; Порт, түгээгүүр, зэрэгцээ, цуваа протоколууд; Синхрон ба асинхрон
дамжуулалт; Сэргээн засварлах техник; Алдаа илрүүлэлт; Тэгш сондгой бит,
хяналтын бит; Тоон оролт-гаралт; Тасалдал; Таймер ба түүний програмчлал;
Аналог оролт гаралт; Шенноны теорем; Аналог тоон хувиргалт; Интерфейсүүд;
Дотоод холболтын загварууд;
С.1.5 Тоон системийн дизайн

3 багц цаг

VHDL(техникийн тодорхойлох хэл) түүний үүсэл хөгжил, хэрэглээ; Түүний
стандарт, хэлний бүтэц, бичиглэл; Багц, хэлбэр ба Обьект болон өгөгдлийн
төрлүүд; Сигнал, хувьсагч, тогтмол хувьсагч, үсгэн хувьсагч; 1076 стандартын
өгөгдлийн төрлүүд; Заагчийн төрлүүд, холимог төрлүүд, хандалтын ба гүйцэд бус
хандалтын төрлүүд; Операторууд, Аттрибутууд; 1076-1987 ба 1076-1993 файлын
төрлүүд; Стандарт логикийг хэрэглэх, IEEE1164 стандарт логик, төрөл хувиргалт;
VDHL ашиглан програмчлах аргачлал, давхацсан бичлэг; Давхацсан бичлэг,
13
MNS 5323-64:2009
дараалсан бичлэг,дараалсан бичлэгийн бүтэцлэгдсэн загвар гаргах; Туршилтын
стенд, файлын оролт гаралт, тест хэл үүсгэх;
С.1.6 Аналог электроник

3 багц цаг

Автоматжуулсан системийн удирдлага; Үйлдлийн өсгүүрийн онолын үндэс; Аналог
компьютерийн төрөл бүрийн зангилаан дахь үйлдлийн схемүүд; Нийлбэр,
ялгаварын үйлдлийн схем; Логарифм ба антилогарифм үйлдлийн схем; Үржүүлэх
ба хуваах үйлдлийн схем; Интегратор ба дифференциатор; Дохио хэлбэржүүлэх
үйлдлийн схем; Төрөл бүрийн хувиргалтын схем; Компаратор; Идэвхтэй электрон
шүүлтүүр; Нэгдүгээр эрэмбийн нам ба өндөр давтамжийн шүүлтүүр; Дээд
эрэмбийн нам ба өндөр давтамжийн шүүлтүүр; Шүүлтүүрийн тооцоо; Аналог-тоо
хувиргуур; Тоо-аналог хувиргуурын хэрэглээ ба тооцоо;
С.1.7 Компьютерийн техникийн програмчлал

3 багц цаг

“Visual C”, “JAVA” ба “DOT net”- дээд түвшний програмчлалын хэлийг
компьютерийн оролт-гаралтын системийг програмчлахад хэрэглэх нь; Оролтгаралтын интерфейсийн регистрүүдэд хандах функцийн бүтэц; Хугацаа тоолох
төхөөрөмжийн програмчлал; Зэрэгцээ портын програмчлал; Цуваа портын
програмчлал; Гар ба хулганы програмчлал; Дэлгэцийн програмчлал; Цуваа
түгээгүүр USB-ийн протокол; USB
програмчлал; Сүлжээний интерфейсийн
протокол; Сүлжээний интерфейсийн програмчлал; Нийлмэл системийн
програмчлал;

14

More Related Content

Viewers also liked

Viewers also liked (20)

Аналог электроник /монгол/
Аналог электроник /монгол/Аналог электроник /монгол/
Аналог электроник /монгол/
 
семинар
семинарсеминар
семинар
 
дохионы үүсгүүр
дохионы үүсгүүрдохионы үүсгүүр
дохионы үүсгүүр
 
Point To Point Tunneling Protocol Presentation
Point To Point Tunneling Protocol   PresentationPoint To Point Tunneling Protocol   Presentation
Point To Point Tunneling Protocol Presentation
 
Bahasa inggris
Bahasa inggrisBahasa inggris
Bahasa inggris
 
Graph web superpath-2015 - SVG Extension
Graph web superpath-2015 - SVG ExtensionGraph web superpath-2015 - SVG Extension
Graph web superpath-2015 - SVG Extension
 
Quiz 1 2
Quiz 1 2Quiz 1 2
Quiz 1 2
 
Media post production
Media post productionMedia post production
Media post production
 
Bahasa inggris
Bahasa inggrisBahasa inggris
Bahasa inggris
 
Evaluation english tense
Evaluation english tenseEvaluation english tense
Evaluation english tense
 
Ift press 1
Ift press 1Ift press 1
Ift press 1
 
Participle
ParticipleParticiple
Participle
 
Evaluation english tense
Evaluation english tenseEvaluation english tense
Evaluation english tense
 
Maiadia Company Profile In Brief V03
Maiadia Company Profile In Brief V03Maiadia Company Profile In Brief V03
Maiadia Company Profile In Brief V03
 
Bahasa inggris
Bahasa inggrisBahasa inggris
Bahasa inggris
 
Maiadia Company Profile In Brief V03
Maiadia Company Profile In Brief V03Maiadia Company Profile In Brief V03
Maiadia Company Profile In Brief V03
 
Degree comparison
Degree comparisonDegree comparison
Degree comparison
 
Introduction to the club
Introduction to the clubIntroduction to the club
Introduction to the club
 
EBCP: asking answerable PICO questions
EBCP: asking answerable PICO questionsEBCP: asking answerable PICO questions
EBCP: asking answerable PICO questions
 
эргэлтийн гадаргуу
эргэлтийн гадаргууэргэлтийн гадаргуу
эргэлтийн гадаргуу
 

Similar to 5323 64-2009

3b193178 de76-44fe-b687-42807a5308f6 suuliin auto diplom zaavar 2011
3b193178 de76-44fe-b687-42807a5308f6 suuliin auto diplom zaavar 20113b193178 de76-44fe-b687-42807a5308f6 suuliin auto diplom zaavar 2011
3b193178 de76-44fe-b687-42807a5308f6 suuliin auto diplom zaavar 2011buyntogtokh
 
хичээлийн хөтөлбөр
хичээлийн хөтөлбөрхичээлийн хөтөлбөр
хичээлийн хөтөлбөрadminsed03
 
хичээлийн хөтөлбөр
хичээлийн хөтөлбөрхичээлийн хөтөлбөр
хичээлийн хөтөлбөрadminsed03
 
ардиуно удирдлагын хавтанд суурилсан эмбеддэд системийн анхан шатны сургалт
ардиуно удирдлагын хавтанд суурилсан эмбеддэд системийн анхан шатны сургалтардиуно удирдлагын хавтанд суурилсан эмбеддэд системийн анхан шатны сургалт
ардиуно удирдлагын хавтанд суурилсан эмбеддэд системийн анхан шатны сургалтDondogjamts Batbaatar
 
0004 20191108 mns iso iec 27001_2019_body_v1.0
0004 20191108 mns iso iec 27001_2019_body_v1.00004 20191108 mns iso iec 27001_2019_body_v1.0
0004 20191108 mns iso iec 27001_2019_body_v1.0Mr Nyak
 
байгаль орчны үнэлгээний сургалт
байгаль орчны үнэлгээний сургалтбайгаль орчны үнэлгээний сургалт
байгаль орчны үнэлгээний сургалтEiatraining Mongolia
 
加昌校園自然學習步道導覽圖
加昌校園自然學習步道導覽圖加昌校園自然學習步道導覽圖
加昌校園自然學習步道導覽圖bouzone
 
бодлогын баримт бичиг
бодлогын баримт бичигбодлогын баримт бичиг
бодлогын баримт бичигBuka King
 
Хүний нөөцийн бүртэлийн систем
Хүний нөөцийн бүртэлийн системХүний нөөцийн бүртэлийн систем
Хүний нөөцийн бүртэлийн системAltangerel Bilguun
 
хөтөлбөр төлөвлөгөө
хөтөлбөр төлөвлөгөөхөтөлбөр төлөвлөгөө
хөтөлбөр төлөвлөгөөmtmsbilig
 

Similar to 5323 64-2009 (20)

3b193178 de76-44fe-b687-42807a5308f6 suuliin auto diplom zaavar 2011
3b193178 de76-44fe-b687-42807a5308f6 suuliin auto diplom zaavar 20113b193178 de76-44fe-b687-42807a5308f6 suuliin auto diplom zaavar 2011
3b193178 de76-44fe-b687-42807a5308f6 suuliin auto diplom zaavar 2011
 
хичээлийн хөтөлбөр
хичээлийн хөтөлбөрхичээлийн хөтөлбөр
хичээлийн хөтөлбөр
 
хичээлийн хөтөлбөр
хичээлийн хөтөлбөрхичээлийн хөтөлбөр
хичээлийн хөтөлбөр
 
Microcontroller last
Microcontroller lastMicrocontroller last
Microcontroller last
 
Diplom udirdamj
Diplom udirdamjDiplom udirdamj
Diplom udirdamj
 
Gariin avlaga
Gariin avlagaGariin avlaga
Gariin avlaga
 
ардиуно удирдлагын хавтанд суурилсан эмбеддэд системийн анхан шатны сургалт
ардиуно удирдлагын хавтанд суурилсан эмбеддэд системийн анхан шатны сургалтардиуно удирдлагын хавтанд суурилсан эмбеддэд системийн анхан шатны сургалт
ардиуно удирдлагын хавтанд суурилсан эмбеддэд системийн анхан шатны сургалт
 
My computer
My computerMy computer
My computer
 
Tolovlogoo
TolovlogooTolovlogoo
Tolovlogoo
 
0004 20191108 mns iso iec 27001_2019_body_v1.0
0004 20191108 mns iso iec 27001_2019_body_v1.00004 20191108 mns iso iec 27001_2019_body_v1.0
0004 20191108 mns iso iec 27001_2019_body_v1.0
 
байгаль орчны үнэлгээний сургалт
байгаль орчны үнэлгээний сургалтбайгаль орчны үнэлгээний сургалт
байгаль орчны үнэлгээний сургалт
 
加昌校園自然學習步道導覽圖
加昌校園自然學習步道導覽圖加昌校園自然學習步道導覽圖
加昌校園自然學習步道導覽圖
 
Diplomnii etsii huvilbar
Diplomnii etsii huvilbarDiplomnii etsii huvilbar
Diplomnii etsii huvilbar
 
2014 IS 101 lec5
2014 IS 101 lec52014 IS 101 lec5
2014 IS 101 lec5
 
чадварын үнэлгээ
чадварын үнэлгээ чадварын үнэлгээ
чадварын үнэлгээ
 
Lecture1
Lecture1Lecture1
Lecture1
 
бодлогын баримт бичиг
бодлогын баримт бичигбодлогын баримт бичиг
бодлогын баримт бичиг
 
Хүний нөөцийн бүртэлийн систем
Хүний нөөцийн бүртэлийн системХүний нөөцийн бүртэлийн систем
Хүний нөөцийн бүртэлийн систем
 
хөтөлбөр төлөвлөгөө
хөтөлбөр төлөвлөгөөхөтөлбөр төлөвлөгөө
хөтөлбөр төлөвлөгөө
 
Systemiin shinjilgee ba zohiomj lekts
Systemiin shinjilgee ba zohiomj lektsSystemiin shinjilgee ba zohiomj lekts
Systemiin shinjilgee ba zohiomj lekts
 

5323 64-2009

  • 1. МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ Ангилалтын код 03.180 Дээд боловсрол Мэргэжлийн чиглэл: Компьютерийн хангамж Индекс: D 480300 Higher education Specialty profile: Hardware Engineering Index: D 480300 техник MNS 5323-64 : 2009 Стандартчилал, Хэмжилзүйн Үндэсний Зөвлөлийн 2009 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор батлав. Энэхүү стандарт нь 2009 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөнө. Энэ стандартын норматив шаардлагыг заавал мөрдөнө. 1 Зорилго Энэхүү стандартын зорилго “Компьютерийн техник хангамж” чиглэлийн бакалаврын түвшний боловсролын агуулга, үнэлгээ, сургалтын хугацаа, орчинд тавих үндсэн шаардлагыг баталгаажуулж, дээд боловсролын сургалтын байгууллагын үйл ажиллагааны бие даасан байдлыг хангаж, сургалт олон хувилбартай байх нөхцлийг бүрдүүлэхэд оршино. 2 Хамрах хүрээ Энэхүү стандарт нь “Боловсролын тухай”, “Дээд боловсролын тухай” хуулийн хүрээнд дээд боловсролын “Компьютерийн техник хангамж” чиглэлийн бакалаврын түвшний боловсролын агуулга, сургалтын орчны нийтлэг шаардлагыг тогтооно. 3 Норматив ишлэл Энэ стандартад олон улсын болон үндэсний дараах стандартыг иш татаж хэрэглэсэн бөгөөд хэрэв эдгээр стандартад өөрчлөлт орвол хамгийн сүүлчийн албан ёсны эх материалыг баримтална. Үүнд: a) MNS 5742:2007, тавихшардлага 4 Номын сангийн орчны нөхцөл, үйл ажиллагаанд Нэр томьёо, тодорхойлолт 4.1 дээд боловсролын стандарт боловсролын агуулга, түүний үнэлгээ, багшийн мэргэжлийн түвшин, сургалтын байгууллагад тавих үндсэн шаардлагыг тодорхойлсон баримт бичиг 4.2 “Компьютерийн техник боловсролын агуулга хангамж” чиглэлийн бакалаврын түвшний
  • 2. MNS 5323-64:2009 мэргэжлийн тодорхойлолт, сургалтын төлөвлөгөө, хичээл дадлага, төгсөлтийн ажлын хөтөлбөрүүд 4.3 “Компьютерийн техник хангамж” мэргэжлийн тодорхойлолт мэргэжлийн чиглэлийн зориулалт, төгсөгчдийн эзэмшсэн байвал зохих мэдлэг, чадвар, дадал хандлагыг тодорхойлсон баримт бичиг 4.4 сургалтын төлөвлөгөө дээд боловсролын сургалтын зохион байгуулалт, агуулга багтаамж, судлах хичээлийн цэс, дараалал, товч тодорхойлолт, дадлагын төрлийг тусгасан баримт бичиг 4.5 хичээлийн хөтөлбөр сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан хичээл тус бүрээр суралцагчдын эзэмшвэл зохих онол, практикийн мэдлэг, чадвар, дадал, хандлагын агуулга, үнэлгээ, хичээлийн багтаамж, ашиглавал зохих ном, сурах бичгийн жагсаалтыг тодорхойлон заасан баримт бичиг 4.6 үндсэн багш тухайн сургалтын байгууллагаас тогтоосон норматив ачаалалтай, хичээлийн бус цагаар судалгаа, арга зүйн болон оюутанд зөвлөгөө өгөх зэрэг сургалтын бус ажилд бүрэн оролцох үүрэгтэй багш 4.7 нэг багц цаг өдрийн хэлбэрээр суралцаж байгаа оюутны 7 хоногийн дундаж ачаалал буюу хичээлийн 48 цаг 5 Мэргэжлийн тодорхойлолт 5.1 Мэргэжлийн чиглэлийн зориулалт Компьютерийн техник хангамж бакалаврын боловсролын агуулга нь үйлдвэр, албан байгууллага, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд компьютерийн техник ба тоон электрон төхөөрөмж, техник хэрэгслийг ашиглах, үйлчилгээ явуулах, засварлах, шинээр зохион бүтээж нэвтрүүлэх, компьютерийн сүлжээний чиглэлээр мэргэшин ажиллах мэдлэг чадварыг эзэмшүүлэхэд чиглэгдэнэ. 5.2 Төгсөгчдийн бэлтгэлд тавих нийтлэг шаардлага 5.2.1 Хүмүүнлэгийн болон нийгэм-эдийн засгийн шинжлэх ухааны үндсэн сургаалуудтай танилцсан, нийгмийн шинжтэй үйл явдал, асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэх чадвартай, эдгээр шинжлэх ухааны аргыг мэргэжлийн болон нийгмийн янз бүрийн хэлбэрээр үйл ажиллагаанд хэрэглэж чаддаг байх; 5.2.2 Байгаль, нийгэм, хүний хоорондын харилцааг зохицуулдаг ёс зүй, эрх зүйн хэм хэмжээний талаарх мэдлэгийг амьдрал, үйл ажиллагаандаа ашиглах чадвартай байх; 2
  • 3. MNS 5323-64:2009 5.2.3 Амьд болон амьгүй байгаль үзэгдэл, үйл явцын тухай бүрэн дүүрэн төсөөлөлтэй, байгалийг танин мэдэх шинжлэх ухааны орчин үеийн аргуудын боломжийг ойлгосон, тэдгээрийг мэргэжлийн дагуу ашиглаж чаддаг байх; 5.2.4 Гадаад хэлийг өдөр тутмын болон мэргэжлийн үйл ажиллагаандаа ашиглах чадвартай байх; 5.2.5 Эрүүл аж төрөх ёсны талаар шинжлэх ухааны төсөөлөлтэй болсон, өөрийн бие бялдрыг хөгжүүлэх чадвар, дадлыг эзэмшсэн байх; 5.2.6 Иргэний ардчилсан ёсны суурийг бүрдүүлэгч үнэ цэнэт зүйлсийг мэддэг, бусад үндэстэн, бүс нутаг, өөрийн улс орны түүх, соёлын өвийг олон ургальч агуулгаар ойлгох, тайлбарлах, баяжуулах чадвартай, эх оронч үзэлтэй, хүмүүнлэг ёсыг дээдлэн сахидаг байх; 5.2.7 Багаар хоршин ажиллахад бэлэн, өөрийн хөдөлмөрийг шинжлэх ухааны үндэслэлтэй зохион байгуулдаг, харилцааны соёлтой, монгол утга зохиолын хэлээр найруулан бичих, илтгэх, зөрчилтэй нөхцөлд бусдын үзэл бодлыг хүндэтгэн зөвшилцөж удирдлагын оновчтой шийдвэр гаргах, өөртөө болон бусдын өмнө хариуцлага хүлээх чадвартай байх; 5.2.8 Шинжлэх ухааны хөгжил, нийгмийн практик хурдацтай өөрчлөгдөж байгаа нөхцөлд өөрийн боломждоо дүгнэлт хийх чадвартай, орчин үеийн мэдээллийн технологийг ашиглан шинэ мэдлэг олж авах, бүтээлчээр, тасралтгүй бие даан суралцах чадвартай байх; 5.2.9. Мэргэжлийн үүргээ биелүүлэхтэй холбоотой зорилгыг тавих, зорилтыг тодорхойлох чадвартай, тэдгээрийг шийдвэрлэхэд судалсан шинжлэх ухааны аргыг ашиглаж чаддаг байх. 5.3 “Компьютерийн техник хангамж” чиглэлээр төгсөгчийн мэргэжлийн бэлтгэлд тавих үндсэн шаардлага 5.3.1 Төгсөгч нь дараах мэдлэг эзэмшсэн байна. Үүнд: 5.3.1.1 Аналог болон тоон электрон системийн онолд; 5.3.1.2 Микропроцессор, микроконтроллёрын системийн програмчлал; 5.3.1.3 Компьютерийн сүлжээний төхөөрөмжийн хэрэглээ; 5.3.1.4 Компьютерийн техникийн бүтэц, зохион байгуулалт; 5.3.1.5 Компьютерийн доод ба дээд түвшний хэлний програмчлал; 5.3.1.6 Компьютерийн систем ба сүлжээний суурилуулалт; 5.3.1.7 Тоон логик ба электрон системийн схемтехникийн шинэ шийдэл гаргах, практикт хэрэгжүүлэх; 5.3.1.8 Шинээр өөрчлөгдөн гарч байгаа техник, технологийг бүрэн ашиглах суурь онолын мэдлэгийг эзэмшинэ. 5.3.2 Төгсөгч нь дараах чадвар эзэмшсэн байна. 5.3.2.1 Аналог болон тоон электрон схемийн тооцоо хийх; 3
  • 4. MNS 5323-64:2009 5.3.2.2 Микропроцессор, микроконтроллёрын төхөөрөмжийг програмчлах, тэдгээрт суурилсан бага оврын системийг зохион бүтээж, үйлдвэрлэлийн зангилаанд нэвтрүүлэх; 5.3.2.3 Компьютерийн техникийн тоног төхөөрөмжийг засварлах; 5.3.2.4 Компьютерийн систем ба сүлжээний орчны програмчлалын анхан шатны програм зохиох; 5.3.2.5 Мэдээллийн технологи нэвтрүүлэх, ашиглах төслийн схемтехникийн шийдэл гаргах, практикт хэрэгжүүлэх; 5.3.2.6 Шинэ техник, технологийг бие даан судлан бүрэн ашиглах чадвартай байх. 6 Агуулга, сургалтын хугацаанд тавих нийтлэг шаардлага 6.1 Бакалаврын дээд боловсролын агуулга нь суралцагчид шинжлэх ухаан, технологи, нийгэм-хүмүүнлэгийн тодорхой чиглэлээр сургалт, үйлдвэрлэл үйлчилгээний хүрээнд мэргэжлийн өндөр түвшинд ажиллах, бие хүн өөрийгөө нээж хөгжүүлэх чадвар, дадал эзэмшиж, соёл төлөвшүүлэхэд чиглэнэ. 6.2 Дээд боловсролын агуулга нь ерөнхий суурь, мэргэжлийн суурь болон мэргэших хэсгээс бүрдэх бөгөөд эдгээр хэсэг бүрийн агуулга нь дараах зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэнэ. Үүнд: 6.2.1 Ерөнхий суурь хэсгийн агуулга нь суралцагчид дээд боловсрол олгоход зайлшгүй шаардлагатай шинжлэх ухааны үндсийг эзэмшүүлэх; 6.2.2 Мэргэжлийн суурь хэсгийн агуулга нь суралцагчид шинжлэх ухаан, технологи, нийгэм-хүмүүнлэгийн тодорхой чиглэлээр мэргэжил эзэмшихэд зайлшгүй шаардлагатай онол арга зүйн мэдлэг эзэмшүүлэх; 6.2.3 Мэргэших хэсгийн агуулга нь суралцагчид нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн, тухайн мэргэжлээр мэдлэг, чадвар, дадал эзэмшүүлэх. 6.3 Өдрийн хэлбэрээр суралцах хугацаа: 4-өөс багагүй жил байна. Өмнө нь эзэмшсэн боловсролын түвшин, оюутны бэлтгэл, авьяас чадвараас хамаарч, үүнээс богино хугацаанд тухайн шатлалын боловсролыг эзэмшиж болно. 6.4 Дээд боловсролын дипломын зэрэг олгох сургалтын агуулга нь тухайн чиглэлийн бакалаврын шатлалын сургалтын эхний 3 жилийн агуулгатай дүйцэхүйц байна. 6.5 Бакалаврын сургалтын агуулгын багтаамж: 120-оос багагүй багц цаг байна. 6.6 Сургалтын хугацаа (долоо хоногоор): нэг хичээлийн жил 30 долоо хоногоос, улирлын шалгалт 2 долоо хоногоос, амралт төгсөх жилд 2, өмнөх хичээлийн жилүүдэд 6 долоо хоногоос (үүнээс 2-оос багагүй нь өвлийнх) багагүй байна. 6.7 Сургалтын агуулгын ерөнхий суурь хэсэгт зайлшгүй орох нийгэм, хүмүүнлэгийн ухааны хичээлүүдийг тодорхойлоход энэхүү стандартын А хавсралтыг харгалзана. 6.7.1 Ерөнхий суурь ухааны хэсэгт заавал оруулахаар энэхүү стандарт болон боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон хичээлүүдийг багтаасан ерөнхий суурь ухааны хэсгийн хичээлийн жагсаалтыг 4
  • 5. MNS 5323-64:2009 тухайн боловсролын байгууллага нийт 36 багц цагаас багагүй байхаар тооцож, сургалтын төлөвлөгөөндөө тусгана. 6.8 Сургалтын агуулгын мэргэжлийн суурь ба мэргэших хэсэгт зайлшгүй тусгах цөм хичээлүүдийг В болон С хавсралтад тусгав. 6.9 Сургалтын агуулгын мэргэжлийн суурь ба мэргэших хэсэгт тусгах бусад хичээлүүдийг тухайн сургалтын байгууллага тогтооно. 6.10 Дадлага (танилцах, сургалтын болон үйлдвэрлэлийн, дипломын өмнөх дадлага)-ын хөтөлбөр, дүрмийг сургалтын төлөвлөгөөнд тусгагдсны дагуу, сургалтын байгууллагын Эрдмийн зөвлөлийн болон сургалт арга зүйн дэд зөвлөлийн саналыг үндэслэн захирал батална. 6.10.1 Сургалтын төлөвлөгөөнд тусгасаны дагуу дадлагуудыг хийж гүйцэтгэсэн оюутан дараах мэдлэг, чадвар, дадал эзэмшинэ. Үүнд: 6.10.1.1 Цахилгаан хэлхээний онол, электроник, тоон системийн үндэс, дискрет математик, микропроцессорын систем, компьютерийн бүтэц, зохион байгуулалт, доод ба дээд түвшний програмчлалын хэл, компьютерийн сүлжээний онолын суурь мэдлэгтэй; 6.10.1.2 Шинэ техник, технологийг бие даан судалж эзэмших, шинэ ба ашиглагдаж буй тоон техник технологийг үйлдвэр аж ахуй, албан байгууллагад бүрэн нэвтрүүлэн хэрэглэх чадвартай байх; 6.10.1.3 Компьютерийн техник болон сүлжээний технологийг бүрэн ашиглах дадалтай байх. 6.11 Сургалтын байгууллага нь сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөрийг боловсруулах, батлахдаа боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан журмыг баримтална. 6.12 Сургалтын төлөвлөгөө нь заавал үзэх хичээлээс гадна сонгож судлах (электив) хичээлийг багтаана. Түүнчлэн оюутан сонгон судалж болох (факультатив буюу заавал үзэх албагүй) хичээлүүдийг сургалтын төлөвлөгөөнд тусгаж болно. 7 Үнэлгээнд тавих шаардлага 7.1 Оюутны мэдлэг, чадвар, дадлыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон журмын дагуу үнэлж, дүгнэнэ. 8 Багшийн нөөцөд тавих шаардлага 8.1 Дээд боловсролын сургалтын байгууллагын эрхэм зорилго, зорилтуудыг хэрэгжүүлэхэд багш нарын тоо, чанарын хувьд хүрэлцэхүйц байна. 8.2 “Компьютерийн техник хангамж” чиглэлийн бакалаврын зэрэг эзэмшүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх багш нар нь заах хичээлийн чиглэлд тохирох мэргэжлийн боловсрол болон сурган заах аргын мэдлэгийг эзэмшсэн байна. 8.3 Мэргэжлийн хичээл заах багш нь тухайн чиглэлээр магистр ба түүнээс дээш зэрэгтэй байна. 5
  • 6. MNS 5323-64:2009 8.4 Нийт багшийн 75%-иас багагүй нь үндсэн багш байна. 8.5 Багшийг хөгжүүлэх төлөвлөгөө нь сургалтын байгууллагын үр ашигтай үйл ажиллагаанд гол үүрэг гүйцэтгэнэ. 9 Сургалтын байгууллагад тавих шаардлага 9.1 Сургалтын байгууллага нь эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлага хангасан сургалтын төлөвлөгөөнд туссан бүх хэлбэрийн хичээлийг явуулах боломжийг бүрэн хангасан барилга байгууламж, техник хэрэгсэл, тоног төхөөрөмжтэй байна. 9.1.1 “Компьютерийн техник хангамж” чиглэлийн бакалаврын зэрэг эзэмшүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд орчин үеийн багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон дараах лабораториудтай байна. Үүнд: 9.1.1.1 Аналог электроникийн лаборатори; 9.1.1.2 Тоон электроникийн лаборатори; 9.1.1.3 Микропроцессорын лаборатори; 9.1.1.4 Микроконтроллёрын лаборатори (PIC685 бүлийн микроконтроллёр судлах, турших, програмчлах иж бүрдэл тренежёр бүхий 24-30 ажлын байр, дагалдах програм хангамж, тоног төхөөрөмж); 9.1.1.5 Мэргэшүүлэх програм хангамж бүхий 24-30 ширхэг компьютертэй лаборатори. 9.2 Номын сан, мэдээллийн хангамжид дараах шаардлагыг тавина. 9.2.1 “Компьютерийн техник хангамж” чиглэлийн бакалаврын зэрэг эзэмшүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх сургалтын төлөвлөгөөнд тусгасан хичээл нэг бүрд агуулгаараа нийцэх мэдээллийн эх сурвалж, ном сурах бичгийг хүрэлцэхүйц хэмжээгээр бүрдүүлсэн байна. 9.2.2 Ном, сурах бичиг нь орчин үеийн байхаас гадна, 3 оюутан тутамд 1–ээс багагүй мэргэжлийн сурах бичиг оногдоно. 9.2.3 Сургуулийн бүх оюутан, багшийн 15-аас багагүй хувьд хүрэх суудал бүхий уншлагын заалтай байна. 9.2.4 Тухайн мэргэжлийн чиглэлийн 3-аас багагүй гадаад, дотоодын тогтмол хэвлэл захиалж ашигладаг байна. 9.2.5 Номын фондын 40-өөс багагүй хувийг электрон номын фонд эзэлдэг байна. ТӨГСӨВ. 6
  • 7. MNS 5323-64:2009 А Хавсралт (норматив) А ЕРӨНХИЙ СУУРЬ ХИЧЭЭЛ А.1 Заавал судлах хичээл А.1.1 Англи хэл 8 багц цагаас багагүй Англи хэлний олон улсын дундаж түвшин (Intermediate level)-тэй дүйцэх мэдлэг, чадвар олгоход чиглэнэ. Энэхүү хичээлийг судлах оюутны бэлтгэл: Англи хэлний олон улсын Эхлэн суралцагчийн түвшин (Beginner level)-ий мэдлэг, чадвартай байна. A.1.2 Биеийн тамир 3 багц цаг Биеийн тамираар хичээллэх эрүүл ахуйн үндэс, өөрөө өөрийгөө эрүүлжүүлэн чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдлоос урьдчилан сэргийлэх, оюуны ядаргаа биеийн алжаал тайлах Тайлбар: Сургалтын байгууллага спортын тодорхой төрөл буюу биеийн тамирын иж бүрэн дасгалуудыг сонгох нөхцөл бүрдүүлэн хичээллүүлж болно. A.1.3 Математик I 3 багц цаг Матриц, түүн дээрх үйлдлүүд; Тодорхойлогч, түүний чанарууд; Крамерын дүрэм; Шугаман тэгшитгэлийн системийг бодох Гаусс, Жорданы арга; Вектор дээрх шугаман үйлдлүүд; Векторуудын скаляр, вектор, холимог үржвэр; Огторгуй дахь хавтгай ба шулуун; Хавтгай дахь шулууны тэгшитгэлүүд; II эрэмбийн муруйнууд; Функцийн хязгаар ба тасралтгүй чанар; Функцийн уламжлал, түүний хэрэглээ; Функцийн ерөнхий шинжилгээ; Дифферeнциалчлагдах функцийн үндсэн теоремууд; Комплекс тоо, үйлдлүүд; A.1.4 Математик II 3 багц цаг Тодорхойгүй интеграл, түүнийг бодох аргууд; Хялбар бутархайнуудыг интегралчлах; Тригонометрийн илэрхийллийг интегралчлах; Тодорхой интегралын хэрэглээ; Өргөтгөсөн интегралууд; Олон хувьсагчийн функц, тухайн уламжлалууд; Олон хувьсагчийн функцийн экстремум; Дифференциал тэгшитгэл; Бернуллийн тэгшитгэл; Клеро Лагранжийн тэгшитгэл; Дээд эрэмбийн дифференциал тэгшитгэл; Нэгэн төрлийн ба нэгэн төрлийн биш дээд эрэмбийн шугаман дифференциал тэгшитгэл; Дифференциал тэгшитгэлийн системүүд; A.1.5 Физик I 3 багц цаг Kинематик, динамик; Импульс; Энерги; Таталцлын орон; Хатуу биеийн эргэх хөдөлгөөний динамик, инерцийн момент, импульсийн момент; Инерциал бус тооллын систем, Кориолисын хvч; Релятив механик; Хэлбэлзэл; Шингэний урсгал; Хийн кинетик онол; Максвеллийн түгэлт; Хий дэх зөөлтийн vзэгдлvvд; Термодинамикийн хуулиуд; Бодит хий; Шингэн ба хатуу төлөв; Цахилгаан орон, хүчлэг, потенциал; Конденсатор; Диэлектрик; Цахилгаан гvйдэл; Янз бүрийн орчин дах цахилгаан гvйдэл; 7
  • 8. MNS 5323-64:2009 A.1.6 Физик II 3 багц цаг Соронзон орон; Лоренцын хүч; Цахилгаан соронзон индукц; Индукцлэл; Диа, пара болон ферросоронзон; Максвеллийн тэгшитгэлүүд; Хувьсах гүйдэл; Цахилгаан соронзон долгион; Гэрэл, линз; Гэрлийн интерференц, дифракц; Туйлшрал, дисперс; Дулаан цацрал; Комптоны үзэгдэл; Фотоцахилгаан эффект; Устөрөгчийн атомын спектр; Шредингерийн тэгшитгэл; Устөрөгчийн атом; Паулийн зарчим; Лазер; Цөмийн физикийн үндэс; Эгэл бөөмсийн физикийн үндэс; A.1.7 Дүрслэх геометр 3 багц цаг Ортогональ проекцлолын арга, цэг шулуун хавтгайн проекц; Хэмжээ байршлын бодлогууд; Проекц өөрчлөх аргууд, проекцын хавтгайг солих, эргүүлэх; Шугам ба гадаргуу, тэдгээрийн ангилал, төрөл; Гадаргууд орших цэг шугам; Гадаргууг хавтгайгаар огтлох; Гадаргуу шугамын огтлолцол; Гадаргуугийн дэлгээс; Гадаргуунуудын харилцан огтлолцол; Аксонометр проекц; A.1.8 Цахилгаан хэлхээ I 3 багц цаг Цахилгаан хэлхээний үндсэн элементүүд, хэмжигдэхүүн; Гүйдэл ба хүчдлийн үүсгүүр; Омын хууль; Шугаман ба шугаман бус хэлхээ; Кирхкофын хуулиуд, түүний тусламжтай тэгшитгэлийн систем зохиох; Хүрээний гүйдлийн арга; Зангилааны потенциалын арга; Идэвхтэй ба идэвхгүй хоёр туйлт; Хувьсах гүйдлийн хэлхээ; Хэлхээний чадал; Комплекс эсэргүүцэл, дамжууламж; Хувьсах гүйдлийн хэлхээн дэх Кирхкофын хуулиуд; A.1.9 Мэргэжлийн удиртгал 2 багц цаг Мэдээллийн технологийн үндэс, бүрэлдэхүүн хэсэг; Электроник; Тоон техникийн үндэс; Компьютерийн үндсэн эд ангийн бүтэц, зохион байгуулалт, зориулалт, ангилал, хамрах хүрээ; Компьютерийн техник хангамжийн бүтэц, ажиллах зарчим; Өгөгдөл, файл, обьектийн ерөнхий бүтэц, алгоритм; А.2 Сонгон судлах хичээл А.2.1 Хүмүүнлэгийн ухааны хичээл /2-оос багагүй хичээл орохоор төлөвлөнө/ A.2.1.1 Монголын түүх 3 багц цаг Монголын түүхийн үечлэл, нүүдлийн ба суурьшмал соёл иргэншил, нийгэм, төр, соёл, иргэний түүх, Монголын хөгжлийн зам, Монголын бүс нутгийн онцлог. A2.1.2 Соёл судлалын үндэс 2 багц цаг Соёлын тухай ойлголт, соёлын үүсэл, соёлын үндсэн үүрэг, соёлд хамаарах хүчин зүйлс, харилцааны соёл, дэлхийн соёлын түүхийн үечлэл, соёлын түүхийн үеийн гол гол голомтууд, дурсгалт зүйлс, нэрт төлөөлөгчдийн үзэл баримтлал, Монголын соёлын түүх A.2.1.3 Экологи, байгаль хамгаалал 3 багц цаг 8
  • 9. MNS 5323-64:2009 Экологийн шинжлэх ухааны ойлголт, бусад шинжлэх ухаантай холбогдох нь; экологийн хүчин зүйлс; экологийн үндэс; экологийн системүүд; хүний экологи; нийгмийн экологи; хэрэглээний экологи; байгалын нөөц, баялгийн ангилал, ашиглалт; байгаль орчны бохирдол, түүнээс урьдчилан сэргийлэх; хүрээлэн буй орчныг хамгаалах, нөхөн сэргээх; экологийн эрх зүйн тогтолцоо. A.2.1.4 Гадаад хэл 3-8 багц цаг Ямар гадаад хэл үзэх, уг хичээлээр олгох мэдлэг, чадварын түвшинг тухайн сургалтын байгууллага тогтооно. А.2.1.5 Хүний хөгжил 2 багц цаг Хүний хөгжлийн үзэл баримтлалын үндэс; хүний хөгжлийг хэмжихүй; хүний хөгжлийн боломжууд; тэгш бус байдал, хүний аюулгүй байдал; хүний ядуурал; хүний хөгжил ба даяаршил; хөгжил ба жендэр; эдийн засгийн өсөлт ба хүний хөгжил; улс төрийн бодлого, байгууллагууд ба хүний хөгжил. А.2.1.6 Монгол хэлний найруулга зүй 2 багц цаг Найруулга зүйн шинжлэх ухааны судлагдахуун, ангилал, хэл шинжлэлийн бусад салбараас ялгарах онцлог. Найруулгын төрлүүд, тэдгээрийн онцлог, загварт ба загварт бус найруулга зүй. Үг онож сонгох, үг хэллэгийг найруулгад хэрэглэх, хязгаарлах тохиолдол, хэвшмэл хэлцийн найруулгын өвөрмөц үүрэг. Хэл зүйн хэлбэрийн утга, үүрэг, солин найруулах боломж, холбоо үг, хоршоо үгийн найруулгын үүрэг, өгүүлбэрийн гишүүдийн байр, өгүүлэхүүний хэв маягийн найруулгын учир. Төрөл бүрийн найруулгад хамаарах эхийн ялгаа, төрөл зүйл, эхийн зохиомж, дэс дараа, бүтэц, хэв маяг. А.2.1.7 Философийн үндэс 3 багц цаг Философи, мэдлэгийн системд түүний эзлэх байр суурь; онтологи; танин мэдэхүйн онол; нөлөө бүхий урсгал, чиглэл, тэдгээрийн үндсэн үзэл баримтлал,номлол, гол төлөөлөгчид; соёлын үнэлэмжийн философи (ёс зүйн, гоо зүйн, хүний, шашны); нийгмийн философи. А.2.2 Нийгмийн ухааны хичээл /2-оос багагүй хичээл орохоор төлөвлөнө/ А.2.2.1 Эдийн засгийн онолын үндэс 3 багц цаг Эдийн засгийн онолын судлах зүйл, арга; Микро эдийн засаг; Пүүсийн онол; Хүчин зүйлсийн зах зээл; Макро эдийн засаг; Эдийн засгийн өсөлт, хөгжлийн асуудал (олон улсын худалдаа, төлбөрийн тэнцэл, олон улсын валютийн тогтоц, эдийн засгийн хөгжил). А.2.2.2 Улс төр судлалын үндэс 2 багц цаг Улс төрийн шинжлэх ухааны судалгааны объект, судалгааны аргууд, улс төрийн шинжлэх ухааны үүрэг, улс төрийн амьдрал ба засаглалын харилцаа, орчин үеийн нийгмийн амьдралд улс төрийн гүйцэтгэж буй үүрэг; улс төрийн сэтгэлгээний түүх, улс төрийн номлолын үндсэн урсгалууд; иргэний нийгэм, түүний үндсэн шинжүүд, Монгол дахь иргэний нийгмийн түгээмэл ба өвөрмөц онцлог; улс төрийн институт, 9
  • 10. MNS 5323-64:2009 улс төрийн систем ба улс төрийн байгууллага, улс төрийн системийн бүрдлүүд, тэдгээрийн үүрэг, харилцан үйлчлэл, үйл ажиллагааны механизм, улс төрийн засаглал, улс төрийн дэглэм, улс төрийн нам, сонгуулийн систем, төр нийгмийн харилцааны түүхэн хэв маягууд; улс төрийн харилцаа ба үйл явц; улс төрийн соёл, түүний бүрдэл элементүүд, улс төрийн соёлын хэв маяг, улс төрийн үнэт зүйлс, нийгэм, анги, бүлэг, бие хүний улс төрийн соёл, улс төрийн нийгэмшилт, улс төрийн оролцоо. А.2.2.3 Социологийн үндэс 3 багц цаг Социологийн шинжлэх ухааны судлах зүйл; судалгааны аргууд; нийгэм, нийгмийн хэлбэрүүд; нийгмийн нийтлэгүүд; нийгмийн институт; бие хүний тухай социологийн ойлголт; нийгмийн үзэгдэлд хэмжилт хийх нь, социологийн аргууд. А.2.2.4 Сэтгэл судлалын үндэс 3 багц цаг Бихевиоризм, необихевиоризм, гештальтын сэтгэл судлал, фрейдизм, неофрейдизмын урсгал. Тархи ба сэтгэц, сэтгэцийн рефлекст шинж чанар, мэдрэлийн үйлийн зүй тогтол, сэтгэц оношлогоо, судалгааны зарчим, арга зохион байгуулалт; Хүн, хувь хүн, бие хүн. Хүний нийгэм, бүлэг, хамтлаг тэдгээрийн ангилал, онцлог, үйл ажиллагааны физиологи, нийгэм, сэтгэлзүйн талууд, түүний хэлбэр, бүтэц, харилцааны түүх. Хүний анхаарал, сэрэл, хүртэхүй, ой тогтоолт, сэтгэхүй, хэл яриа, зохион бодохуй, физиологи, нийгэм сэтгэлзүйн үндсэн зүй тогтол. Бие хүний сэтгэлийн мэдрэмж, хөдөлгөөн, түүний сэтгэлийн тэнхээзоригийн тухай үзэл баримтлал, тэдгээрийн физиологои, нийгэм, сэтгэл зүйн талууд, бүтэц, хэлбэр; Хүний темперамент, зан байдал, авъяас билэг, мотивацийн физиологи, нийгэм, сэтгэл зүйн зүй тогтол. 10
  • 11. MNS 5323-64:2009 В Хавсралт (норматив) В МЭРГЭЖЛИЙН СУУРЬ ХИЧЭЭЛ В.1 Заавал судлах хичээл В.1. 1 Дискрет математик 3 багц цаг Тооллын систем, тооны бичлэгийн хэлбэр; Компьютерт тоог дүрслэх аргууд; Компьютерийн арифметик; Логик функцийн алгебр; Граф, зам, гинж, цикл, зарим төрлийн графууд; Комбинаторикийн үндсэн арга техник; Төгсгөлөг автомат үндсэн ойлголтууд; Автоматын сүлжээ; В.1.2 Магадлалын онол, математик статистик 3 багц цаг Комбинаторикийн элементүүд; Санамсаргүй үзэгдэл ба түүн дээрх үйлдэл, үзэгдлийн магадлал, нөхцөлт магадлал; Гүйцэд магадлал ба Байесын томьёо; Бернуллийн схем, Муавр-Лапласын локал ба интеграл томьёо; Дискрет ба тасралтгүй санамсаргүй хэмжигдэхүүн, тэдгээрийн тоон үзүүлэлтүүд; Хоёр хэмжээст санамсаргүй хэмжигдэхүүн, зарим өргөн хэрэглэгдэх тархалтын хуулиуд; Их тооны хуулиуд; Математик статистикийн үндсэн ойлголтууд, үл мэдэгдэх параметрийн цэгэн ба завсрын үнэлэлт; Статистик таамаглал шалгах шинжүүрүүд; Дисперсийн шинжлэл; Корреляцийн шинжлэл; Регрессийн шинжлэл; В.1. 3 3 багц цаг Өгөгдлийн бүтэц ба алгоритм Өгөгдлийн энгийн бүтэц; Массив; Жагсаалт; Жагсаалтыг массив, холбоос, заагчаар илэрхийлэх; Стек; Дараалал; Хэш хүснэгт, хэш функц; Мод болон хоёртын мод; Хайлтын алгоримтууд; Эрэмбэлэлтийн алгоримтууд; Өгөгдлийг шахах; Хaффманы код; Өгөгдлийг кодлох, код тайлах; Графын онол; В.1. 4 3 багц цаг Электроник I Дамжуулагч, хагас дамжуулагч, хольцтой, хольцгүй хагас дамжуулагч, p ба n төрлийн хагас дамжуулагч; р-n гарц, түүний шууд урвуу холболт; Хагас дамжуулах шулуутгах диод, ВАТ, математик загварууд; Тусгай зориулалттай диодууд; Оронгийн транзистор (JFET); JFET транзистор; MOSFET транзистор; Биполяр транзистор, бүтэц, төрөл, холболтын схемүүд, оролт гаралтын ВАТ, математик загвар; Ачааллын шулуун, ажлын цэг, транзисторын түлхүүр, ажлын цэгийг тодорхойлох, Биполяр транзисторын ажлын цэгийг тогтвортой барих схемүүд; Электрон өсгүүр, ангилал, тодорхойломж; В.1. 5 3 багц цаг Тоон ба логик систем Тоон интеграл схемийн тухай үндсэн ойлголт, ангилал, үндсэн параметрүүд; Тоон интеграл схемийн бааз логик элементүүд; Триггерүүд, түүний ангилал; 11
  • 12. MNS 5323-64:2009 Триггер ашиглан тоон автоматын схем зохион бүтээх; Бүртгүүр, хадгалах болон шилжүүлэх бүртгүүр; Тоолуурууд; Функционал логик зангилаа; Мультиплексор ба демультиплексор; Код хувиргуур; Арифметик тоон байгууламж; Үйлдлийг гүйцэтгэх арга; Програмчлагддаг логик зангилаанууд; Ойнинтеграл схем; Статик болон динамик шуурхай санах ойн схемүүд; Аналог тоон хувиргуур болон тоон аналог хувиргуурын интеграл схемүүд; В.1. 6 3 багц цаг Програмчлалын үндэс Хувьсагч, төрөл; Утга олголт, илэрхийлэл; Утга оруулах, гаргах; Нөхцөл шалгах; Давталтууд; Массив, түүний боловсруулалт; Олон хэмжээст массив; Өгөгдлийн төрлүүд, бичлэг; Дэд програм; Функц ба процедур, pекурс; Хайлт; Эрэмбэлэлт; Файлын төрөл; Файл нээх, хаах; Файлаас унших, файлд бичих; В.1. 7 Компьютерийн зохион байгуулалт, ассемблер 3 багц цаг Компьютерийн бүтэц, зохион байгуулалт; Регистр; Арифметик логик байгууламж; Машины код, санах ойн систем; Ассемблер програмын бүтэц; Командууд; Өгөгдөл оруулах, тэмтэгт болон тэмдэгт мөрийг хэвлэх; ASCII код; Дэлгэцийн зохион байгуулалт; Дэлгэцэн дээр хийгдэх үйлдлүүд; Дискний бүтэц, зохион байгуулалт, өгөгдөл хадгалах зарчим; FCB (File Control Block); Файлд шууд хандалтаар хандах, файл хайх, устгах, үүсгэх, унших, бичих; Макро; Компьютерийн оролт, гаралтын портууд; Компьютерийн порт; Резидент програм; Тасалдал; В.1.8 2 багц цаг Үйлдлийн систем Үйлдлийн системүүд, түүний бүрэлдэхүүн хэсэг; Үйлдлийн системийн ажиллах зарчим, үүрэг; Үйлдлийн системийн хувилбарууд, суулгах, өргөтгөх, хувилбарыг дээшлүүлэх, доошлуулах; Үйлдлийн системийн хэрэгслүүд; Түүний хэрэглээ; Үйлдлийн системийн процессууд; Процессын удирдлага; Компьютерийн санах ой, түүний бүтэц; Санах ойн хуваарилалт; Оролт гаралтын удирдлага; Файлын систем; Байгууллагын хэрэгцээнд зориулж үйлдлийн систем сонгох; Cистемийн нууцлалт, хамгаалалт; Aюулгүй байдал; Вирус; В.1.9 Компьютерийн сүлжээний үндэс 3 багц цаг Сүлжээний үндэс; Сүлжээний ойлголтууд; Сүлжээний загварууд ба OSI загвар; Сүлжээний орчин; Сүлжээний кабел ба түүнийг шалгах; LAN ба WAN сүлжээ; Этернэтийн үндэс; Этернэтийн технологи; Этернэтийн сэлгэн залгуур; Collision Domain and Broadcast Domain; TCP/IP протоколын үндэс; Интернэт хаяглалт; Чиглүүлэгч протокол; Дэд сүлжээний тухай; Дэд сүлжээ үүсгэх; TCP/IP дамжуулалтын түвшин; 12
  • 13. MNS 5323-64:2009 С Хавсралт (норматив) С МЭРГЭШҮҮЛЭХ ХИЧЭЭЛ С.1 Заавал судлах хичээл С.1.1 Микропроцессорын систем 3 багц цаг Орчин үеийн микропроцессорын сонгодог бүтэц; Түгээгүүр; Санах ой ба хаяглалт; Санах ой ба түгээгүүртэй ажиллах ассемблер командууд; Оролт-гаралтын төхөөрөмжийн систем; Оролт-гаралтын төхөөрөмжийн хаяглалт; Оролт-гаралт төхөөрөмжийн ассемблер командууд; Цикл-давталт үүсгэх нөхцөлт ба нөхцөлт бус командууд; Зэрэгцээ ба цуваа оролт-гаралтын төхөөрөмж; Микропроцессорын нийлмэл систем; Тасалдал ба түүний програмчлал; С.1.2 Дохио ба мэдээлэл дамжуулалт 3 багц цаг Мэдээлэл дамжуулалт ба дохио боловсруулалтын онолын үндэс; Дохионы төрлүүд; Фурьегийн хувиргалт; Шугаман спектр; Дохио дамжуулалт ба дамжуулах орчин; Дохиог модуляцлах аргууд; Амплитудын модуляц; Фазын модуляц; Давтамжийн модуляц; Импульсийн модуляц; Шуугиан ба шүүлтүүр; Дискрет хугацааны дохио; Нэг ба хоёр хэмжээст дискрет дохио; С.1.3 Компьютерийн архитектур 3 багц цаг Төв процессорын байгууламж, ТПБ-ийн функцууд; Командын ба машин цикл; Командын биелэлт, компьютерийн арифметик; Түгээгүүрийн систем, мэдээлэл дамжуулалт; Хаяглалын горим, аргууд; Ойн систем, ангилал, тодорхойлолт, хэмжилт; Хандалт; Үндсэн санах ой; Статик ба динамик шуурхай санах ой, ойн удирдлага; Кеш санах ой, өгөгдөл дамжуулатыг зохицуулах аргууд; Хийсвэр санах ойн тухай, сегмент, хуудас; Гадаад санах төхөөрөмж, RAID технологи; Оролт, гаралтын төхөөрөмж, порт; Конвейрийн тухай ойлголт; Олон бодлогын горим; С.1.4 Интерфейсийн програмчлал 3 багц цаг Удиртгал; Порт, түгээгүүр, зэрэгцээ, цуваа протоколууд; Синхрон ба асинхрон дамжуулалт; Сэргээн засварлах техник; Алдаа илрүүлэлт; Тэгш сондгой бит, хяналтын бит; Тоон оролт-гаралт; Тасалдал; Таймер ба түүний програмчлал; Аналог оролт гаралт; Шенноны теорем; Аналог тоон хувиргалт; Интерфейсүүд; Дотоод холболтын загварууд; С.1.5 Тоон системийн дизайн 3 багц цаг VHDL(техникийн тодорхойлох хэл) түүний үүсэл хөгжил, хэрэглээ; Түүний стандарт, хэлний бүтэц, бичиглэл; Багц, хэлбэр ба Обьект болон өгөгдлийн төрлүүд; Сигнал, хувьсагч, тогтмол хувьсагч, үсгэн хувьсагч; 1076 стандартын өгөгдлийн төрлүүд; Заагчийн төрлүүд, холимог төрлүүд, хандалтын ба гүйцэд бус хандалтын төрлүүд; Операторууд, Аттрибутууд; 1076-1987 ба 1076-1993 файлын төрлүүд; Стандарт логикийг хэрэглэх, IEEE1164 стандарт логик, төрөл хувиргалт; VDHL ашиглан програмчлах аргачлал, давхацсан бичлэг; Давхацсан бичлэг, 13
  • 14. MNS 5323-64:2009 дараалсан бичлэг,дараалсан бичлэгийн бүтэцлэгдсэн загвар гаргах; Туршилтын стенд, файлын оролт гаралт, тест хэл үүсгэх; С.1.6 Аналог электроник 3 багц цаг Автоматжуулсан системийн удирдлага; Үйлдлийн өсгүүрийн онолын үндэс; Аналог компьютерийн төрөл бүрийн зангилаан дахь үйлдлийн схемүүд; Нийлбэр, ялгаварын үйлдлийн схем; Логарифм ба антилогарифм үйлдлийн схем; Үржүүлэх ба хуваах үйлдлийн схем; Интегратор ба дифференциатор; Дохио хэлбэржүүлэх үйлдлийн схем; Төрөл бүрийн хувиргалтын схем; Компаратор; Идэвхтэй электрон шүүлтүүр; Нэгдүгээр эрэмбийн нам ба өндөр давтамжийн шүүлтүүр; Дээд эрэмбийн нам ба өндөр давтамжийн шүүлтүүр; Шүүлтүүрийн тооцоо; Аналог-тоо хувиргуур; Тоо-аналог хувиргуурын хэрэглээ ба тооцоо; С.1.7 Компьютерийн техникийн програмчлал 3 багц цаг “Visual C”, “JAVA” ба “DOT net”- дээд түвшний програмчлалын хэлийг компьютерийн оролт-гаралтын системийг програмчлахад хэрэглэх нь; Оролтгаралтын интерфейсийн регистрүүдэд хандах функцийн бүтэц; Хугацаа тоолох төхөөрөмжийн програмчлал; Зэрэгцээ портын програмчлал; Цуваа портын програмчлал; Гар ба хулганы програмчлал; Дэлгэцийн програмчлал; Цуваа түгээгүүр USB-ийн протокол; USB програмчлал; Сүлжээний интерфейсийн протокол; Сүлжээний интерфейсийн програмчлал; Нийлмэл системийн програмчлал; 14