SlideShare a Scribd company logo
1 of 6
Download to read offline
МАЛ АЖ АХУЙ БОЛ КЛАСТЕР ХӨГЖИЛ
Амгаланбаатар.Т
“Мандах бүртгэл” дээд сургуульд эдийн засгийн багш
amgaa_mandal@yahoo.com 99399453, 99408594
Оршил
Мал аж ахуй бол Монгол улсын эдийн засгийн нэг чухал салбар бөгөөд тус
салбарын өсөлт хөгжилтөөс орон нутаг, улсын эдийн засгийн чадавхи, ард иргэд
аж ахуй нэгжүүдийн ашиг орлого ихээхэн хамаарна. Монголын мал аж ахуй нь
байгалийн бэлчээрийн нөөцөнд тулгуурласан бүтээгдэхүүний өртөг нь бага сайн
талтай ч үүнийгээ дагаад ашиг шим нь бага, байгаль цаг уурын нөлөөлөл ихтэй.
Өөрөөр хэлбэл энэ нь байгалийн араншингаас хараат байдаг гэсэн үг юм.
Дархан, Сэлэнгийн бүс нутгийг засгийн газраас эрчимжсэн хөдөө аж ахуйн
бүс нутаг болгон зарласан билээ. Гэвч өнөөдрийг хүртэл газар тариалан, мал аж
ахуйг яаж уялдуулан хөгжүүлэхээ сайн төлөвлөөгүйн улмаас тариаланчид болон
малчид хоорондоо үл ойлголцох асуудал ихээр гарч байна.
Мал аж ахуйн үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэх, улмаар эрчимжсэн мал
аж ахуйг бодлоготойгоор хөгжүүлж чадвал мах махан бүтээгдэхүүн, сүү сүүн
бүтээгдэхүүн, арьс ширний үйлдвэрлэл, малын гаралтай дайвар бүтээгдэхүүний
үйлдвэрлэл, мөн газар тариалан тэжээлийн үйлдвэрлэл, тэдгээрийн худалдааны
системд өөрчлөлт орж улмаар олон хүнийг шинээр ажлын байртай болгох боломж
байна гэж үзэж байна.
Үүнээс гадна нэг чухал зүйл бол Дархан хот нь 97000 мянган хүн амтай
Орос, Хятадыг холбосон олон улсын авто зам дагуу байрладаг томоохон хот
боловч амьд мал малын гаралтай бүтээгдэхүүнийг хотын төвд худалдаалдаг. Энэ
нь маш их эрсдлийг дагуулж байгаа юм.
Эдгээр шалтгааны улмаас Дархан-Уул аймагт эрчимжсэн мал аж ахуйг
хөгжүүлж чадвал байнгын ажлын байрыг олноор бий болгож, мал аж ахуйн
эрсдлийг бууруулж, хүн ардыг малын гаралтай өвчин эмгэгээс урьдчилан
сэргийлж, бусад аж ахуй нэгжүүдийг мөн кластераар хөгжүүлэх боломж байна гэж
харсаны үндсэн дээр уг судалгааг хийлээ.
Судалгааны ажлын зорилго
Дархан-Уул аймагт мал аж ахуйн салбарыг кластер байдлаар хөгжүүлэх
боломж, нөхцөл байгаа эсэхийг тогтооход судалгааны үндсэн зорилго оршино.
Энэхүү зорилгодоо хүрэхийн тулд дараах зорилтыг дэвшүүлэв. Үүнд:
 Өнөөгийн мал аж ахуй, түүний үйлдвэрлэлийн үйл явц
 Малын тэжээлийн үйлдвэрлэлийн өнөөгийн түвшинг судлах
 Мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн өнөөгийн байдал
 Сүү сүүн бүтээгдэхүүний өнөөгийн байдал
 Арьс ширний үйлдвэрлэлийн өнөөгийн байдал
 Малын гаралтай бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн өнөөгийн түвшин
Судалгааны ажлын үр дүн
Зах зээлийн харилцааны нөхцөлд хөдөө аж ахуйн салбар нь тодорхой
зохицуулалт байхгүйн улмаас тариаланч болон малчдын өмнө тулгарч буй
асуудлыг шийдэх, бие биедээ ашиг тустай байх, мөн мал аж ахуйгаас хамаарсан
бусад үйлдвэр аж ахуйн газруудыг кластераар хөгжүүлэх боломж байгаа эсэхийг
судалж дүгнэлт гаргаж байгаагаараа практик ач холбогдолтой гэж үзэж байна.
Мөн ард иргэдийг чанар стандартад нийцсэн хүнсний бүтээгдэхүүнээр
хангахаас гадна малын гаралтай өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх үндсэн
нөхцөл бүрдэж, цэвэр цэмцгэр хот байгуулах боломж байгааг харуулна.
Шинээр байнгын ажлын байрыг олноор бий болгож ажилгүйдлийг багасгаж,
ард иргэд, аж ахуй нэгжийн ашиг орлого нэмэгдэж, татвар төлөлт мөн нэмэгдэн
эдийн засаг солонгорч орон нутаг болоод улс оронд ашиг тустайг уг судалгаа
харуулна.
Үндсэн хэсэг
Өнөөгийн мал аж ахуй, түүний үйлдвэрлэлийн үйл явц:
Хөдөө аж ахуйн салбар, үүний дотор мал аж ахуйн салбарын үйлдвэрлэл нь
боловсруулах аж үйлдвэрийн салбарын хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэл, нэхмэл
эдлэл үйлдвэрлэлийн салбарын түүхий эдийг нийлүүлж, боловсруулах салбар
болон үйлчилгээний салбарын үйлдвэрлэлийн өсөлтийг хангах, үндсэн нөхцөл нь
болсоор байна.
Дархан-Уул аймагт хөдөө аж ахуйн салбарын нийт 147 аж ахуй нэгж байгаа
ба эдгээр үйлдвэр, цехэд нийтдээ 7600 гаруй ажилтан ажиллаж байна. Зөвхөн
малчин 1020 өрхөд нийт 1972 малчин мал маллаж амьдарч байна. Эдгээр нь тус
аймгийн ДНБ-ний 12.4 хувийг бүтээж байна.
Дархан-Уул аймгийн мал аж ахуй нь бэлчээрийн мал аж ахуй ба үүнээс
болж, жилд дундажаар нийт малын 1-2 хувь нь хорогдож үүний 10 орчим хувь нь
өвчнөөр үхэж байна. Малчид аж ахуйн хэлбэрт шилжээгүйн улмаас даатгалын
салбар учир дутагдалтай, ашиг шим бага үүнийгээ дагаад малчид мал маллах
сонирхол буурах, мал нядалгааны 93.4 хувь нь ахуйн аргаар бэлтгэгдэж,
төвлөрсөн нядалгааны байр байхгүйн улмаас болж хүнсний бүтээгдэхүүний чанар
стандарт, эрүүл ахуйн шаардлага хангахгүй, арьс шир нь гологдол гэмтэл их,
улмаар аж ахуй нэгжүүдийн зардал их, өрсөлдөх чадвар сул байна.
Хотын дотор амьд мал зардаг, малын гаралтай түүхий эд дайвар
бүтээгдэхүүнийг олон нийтийн газар ил задгай худалдаалсны улмаас хотын өнгө
үзэмж, ард иргэдийн эрүүл мэндэд хортой малын гаралтай өвчин эмгэг дэгдэх
эрсдэл өндөр байна.
Малын тэжээл үйлдвэрлэлийн хувьд:
Дархан-Уул аймаг нь газар нутаг багатай боловч тариалалт ихээр хийгддэг
Сэлэнгэ аймгийн төвд орших ба уг давуу талаа ашиглаж газар тариалангийн
боловсруулах үйлдвэрүүд олноор байдаг. Жишээ нь: “Улаанбаатар гурил”, “Өег”,
“Өгөөж”, “Барил трейд”, “Түмний гурил” гэх мэт гурилын үйлдвэрүүд байгаа ба
эдгээр үйлдвэрүүд нь хаягдал түүхий эдийг ашиглан тэжээл үйлдвэрлэж байна.
Мөн “Цагаан нуур”-аас хужир олборлох боломжтой, “Алтан хүнс” гэх мэт
архины үйлдвэрүүдээс спиртны шаар үйлдвэрлэх, “Алтан тос” ургамлын тосны
үйлдвэрээс гарах хаягдал, орон нутгийн түүхий эдийг ашиглан ургамал, амьтны
гаралтай төрөл бүрийн гар тэжээл бэлтгэдэг арга туршлагыг ашиглан тэжээлийн
үйлдвэр байгуулах боломжтой.
Бэлтгэсэн өвс, хадлан 2014 он
Хэмжих нэгж 2011 2012 2013 2014
Бэлтгэсэн хадлан тн 54703 60121.6 55043 61660.4
Бэлтгэсэн гар
тэжээл
тн 279.2 265.3 31.9 90.5
Мал аж ахуйг эрчимжүүлж хөгжүүлвэл, тэжээлийн хэрэгцээ нэмэгдэх ба
үүнийг дагаад тэжээл тариалж байгаа болон бусад тэжээлийн үйлдвэрлэлийн
борлуулалт өсөж, үйлдвэрлэлээ өргөжүүлэх боломж бүрдэнэ.
Газрын нэгдмэл сангийн хэмжээ, бүтцийн 2014 оны тайлангаас
Газар нутгийн хэмжээ 327,500.0
А. ХАА-н эдэлбэр газар 223,698.0
-тариалангийн 34,814.0
-атаржсан 226.0
-хадлан 9,072.5
-бэлчээр 178,339.5
-бусад 1,245.1
Г. Ойн сав бүхий газар 72,019.0
Өөрийн аймгийн тариалалтын талбайг нэмэгдүүлэх, га-гаас авах ургацыг
нэмэгдүүлэх замаар мөн тэжээл үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх боломж байгаа юм.
Мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хувьд:
Дархан-Уул аймагт “Дархан мах” ХХК, “Гангууш”, “Дэгжих гал”, “Дархан мах
импекс” болон мах махан бүтээгдэхүүн хийдэг жижиг үйлдвэр цехүүд олноор
байна. Эдгээр үйлдвэрийн гол түүхий эд болох махны чанар, нийлүүлэлтийн
хэмжээг нэмэгдүүлж чадвал уг салбарын үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, улмаар
дотоодын болон гадаадын зах зээлд гаргах боломж байна.
Сүү сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хувьд:
“Дархан хүнс”, “Жаргалан”, “Таван од”, гэх мэт тогтмол үйлдвэрлэл явуулдаг
зах зээлд танигдсан үйлдвэр болон сүү цагаан идээ хийдэг айл өрх, цехүүд олон
байна. Уг баазад тулгуурлан үйлдвэрүүдийг өргөжүүлэх, үр ашгийг нэмэгдүүлэхийн
тулд мал аж ахуйг эрчимжүүлэх шаардлага байна.
Арьс ширний үйлдвэрлэлийн хувьд:
“Дархан нэхий”, “Дархан минж”, “Дархан савхи”, гэсэн арьс шир
боловсруулах ба боловсруулсан арьсаар үйлдвэрлэл явуулдаг аж ахуй нэгж,
жижиг цех, тасаг, өрх гэр олон байна. Жишээ нь: (гар урлал, суран эдлэл, дээл
хувцас, тавилга эд хогшил, гэх мэт) мал аж ахуйг эрчимжүүлж чадвал арьс шир
боловсруулах үйлдвэрүүдийн түүхий эдийн чанар стандарт сайжирч, мөн
үйлдвэрлэл өсөх боломж нээгдэх юм.
Малын гаралтай дайвар бүтээгдэхүүний үйлдвэрлэл:
Одоогийн байдлаар малын дайвар бүтээгдэхүүнээс өлөн гэдсийг л хиамны
үйлдвэрүүд ашиглаж байгаа ба бусад дайвар бүтээгдэхүүнийг төдийлөн
ашиглахгүй байна. Малын дайвар бүтээгдэхүүнээр жишээ нь: Эврээр цавуу хийх
боломжтой, мөн бэлэг дурсгалын зүйлс, ясаар саван болон бусад үйлдвэрлэл,
аргал хомоолоор шахмал түлш, мөн бусад дайвар бүтээгдэхүүнийг ангилж ялгаад
хүнсний бүтээгдэхүүн, мал амьтны тэжээл үйлдвэрлэх өргөн боломж байна.
Дүгнэлт
Мал аж ахуйн салбарын үйлдвэрлэлд цаашид нэг малын ашиг шим,
чанарын үзүүлэлтэд анхаарлаа хандуулж, энэ чиглэлээр тодорхой арга хэмжээг үе
шаттайгаар авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Хамгийн гол асуудал бол хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг хадгалах,
боловсруулах, борлуулах чиглэлээр жижиг, дунд үйлдвэрүүдийг байгуулах, хөдөө
аж ахуйн бүтээгдэхүүнийг бэлтгэх төвлөрсөн цэгүүд, хадгалах, хөргөх агуулах,
зоорийг бий болгох, сэргээх нь чухал байна.
Дархан хот дотор мал, малын гаралтай түүхий эд (арьс шир, ноос ноолуур,
өлөн, дэл сүүл, гэх мэт) борлуулахыг хориглох, улмаар хотын 2 захад мал
нядалгааны цэг нээх, малыг үйлдвэрийн аргаар нядлах, хөдөө аж ахуйн нэгдсэн
төвийг байгуулах.
Бэлчээрийн мал маллагаанд нутгийн шилмэл омог үүлдрийн малыг өөр
дотор шилж сонгон цэвэр үржүүлгийн арга хэрэглэх, нутгийн үүлдэр шилмэл
омгийн малаар сайжруулах төв суурин газрын хувьд сүүний чиглэлийн үхэр, адуу,
тэмээний эрчимжсэн фермерийн аж ахуй байгуулж ажиллахыг дэмжих.
Мал сүргийг байнгын даатгалд хамруулах, байгалийн гамшиг, зудын
хохирлоос сэргийлэх арга хэмжээ авах.
Хадлан, тэжээл үйлдвэрлэлийн аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг дэмжих
зэрэг арга хэмжээнүүдийг авах шаардлагатай байна.
Ном зүй:
1. Дархан –Уул аймгийн Статистикийн эмхтгэл 2013 он
2. Улсын Статистикийн эмхтгэл 2013 он
3. Албан ѐсны болон захиргааны сар, улирал, жилийн эцсийн мэдээ
4. Аймгийн эдийн засаг, нийгмийн байдлын танилцуулга -2013 он
5. Дархан-Уул аймгийн Хөдөө аж ахуйн салбар, 2013 он
6. WWW.1212.mn

More Related Content

What's hot

МОНГОЛ ОРНЫ МАЛ АЖ АХУЙ
МОНГОЛ ОРНЫ МАЛ АЖ АХУЙМОНГОЛ ОРНЫ МАЛ АЖ АХУЙ
МОНГОЛ ОРНЫ МАЛ АЖ АХУЙ
saikhanaa.o
 
шашин нийгмийн үзэгдэл болох нь
шашин нийгмийн үзэгдэл болох ньшашин нийгмийн үзэгдэл болох нь
шашин нийгмийн үзэгдэл болох нь
Bayarmaa Anu
 
монголын газар тариалангийн товч түүх
монголын газар тариалангийн товч түүхмонголын газар тариалангийн товч түүх
монголын газар тариалангийн товч түүх
Temka Temuujin
 
Х.Уран - МАХНЫ НИЙЛҮҮЛЭЛТИЙН СҮЛЖЭЭНД ХОРОГДЛЫГ БУУРУУЛАХ ЗАРИМ АРГА ЗАМ
Х.Уран - МАХНЫ НИЙЛҮҮЛЭЛТИЙН СҮЛЖЭЭНД ХОРОГДЛЫГ БУУРУУЛАХ ЗАРИМ АРГА ЗАМХ.Уран - МАХНЫ НИЙЛҮҮЛЭЛТИЙН СҮЛЖЭЭНД ХОРОГДЛЫГ БУУРУУЛАХ ЗАРИМ АРГА ЗАМ
Х.Уран - МАХНЫ НИЙЛҮҮЛЭЛТИЙН СҮЛЖЭЭНД ХОРОГДЛЫГ БУУРУУЛАХ ЗАРИМ АРГА ЗАМ
batnasanb
 
Э.Эрдэнэбямба - Хөдөө аж ахуйг хөгжүүлэх
Э.Эрдэнэбямба - Хөдөө аж ахуйг хөгжүүлэхЭ.Эрдэнэбямба - Хөдөө аж ахуйг хөгжүүлэх
Э.Эрдэнэбямба - Хөдөө аж ахуйг хөгжүүлэх
batnasanb
 
соёлын бүтэц бүр
соёлын бүтэц бүрсоёлын бүтэц бүр
соёлын бүтэц бүр
javzandulamts
 
Монгол орны бэлчээрийн төлөв байдлын үндэсний тайлан
Монгол орны бэлчээрийн төлөв байдлын үндэсний тайланМонгол орны бэлчээрийн төлөв байдлын үндэсний тайлан
Монгол орны бэлчээрийн төлөв байдлын үндэсний тайлан
GreengoldMongolia
 
Хүнийн хөгжлийн индексийг тооцох аргууд
Хүнийн хөгжлийн индексийг тооцох аргуудХүнийн хөгжлийн индексийг тооцох аргууд
Хүнийн хөгжлийн индексийг тооцох аргууд
Just Burnee
 
Lecture.13
Lecture.13Lecture.13
Lecture.13
Tj Crew
 
Санхүүгийн хөшүүрэг
Санхүүгийн хөшүүрэгСанхүүгийн хөшүүрэг
Санхүүгийн хөшүүрэг
Shunkhlai Group LLC
 

What's hot (20)

Сүргийн бүтэц
Сүргийн бүтэцСүргийн бүтэц
Сүргийн бүтэц
 
МОНГОЛ ОРНЫ МАЛ АЖ АХУЙ
МОНГОЛ ОРНЫ МАЛ АЖ АХУЙМОНГОЛ ОРНЫ МАЛ АЖ АХУЙ
МОНГОЛ ОРНЫ МАЛ АЖ АХУЙ
 
Байгууллагын стратеги төлөвлөлт
Байгууллагын стратеги төлөвлөлтБайгууллагын стратеги төлөвлөлт
Байгууллагын стратеги төлөвлөлт
 
Монгол хэлний үгийн сангийн судалгааны тухай
Монгол хэлний үгийн сангийн судалгааны тухайМонгол хэлний үгийн сангийн судалгааны тухай
Монгол хэлний үгийн сангийн судалгааны тухай
 
хүний нөөцийн менежментийн түүхэн хөгжил өнөөгийн байдал
хүний нөөцийн менежментийн түүхэн хөгжил өнөөгийн байдалхүний нөөцийн менежментийн түүхэн хөгжил өнөөгийн байдал
хүний нөөцийн менежментийн түүхэн хөгжил өнөөгийн байдал
 
шашин нийгмийн үзэгдэл болох нь
шашин нийгмийн үзэгдэл болох ньшашин нийгмийн үзэгдэл болох нь
шашин нийгмийн үзэгдэл болох нь
 
монголын газар тариалангийн товч түүх
монголын газар тариалангийн товч түүхмонголын газар тариалангийн товч түүх
монголын газар тариалангийн товч түүх
 
Х.Уран - МАХНЫ НИЙЛҮҮЛЭЛТИЙН СҮЛЖЭЭНД ХОРОГДЛЫГ БУУРУУЛАХ ЗАРИМ АРГА ЗАМ
Х.Уран - МАХНЫ НИЙЛҮҮЛЭЛТИЙН СҮЛЖЭЭНД ХОРОГДЛЫГ БУУРУУЛАХ ЗАРИМ АРГА ЗАМХ.Уран - МАХНЫ НИЙЛҮҮЛЭЛТИЙН СҮЛЖЭЭНД ХОРОГДЛЫГ БУУРУУЛАХ ЗАРИМ АРГА ЗАМ
Х.Уран - МАХНЫ НИЙЛҮҮЛЭЛТИЙН СҮЛЖЭЭНД ХОРОГДЛЫГ БУУРУУЛАХ ЗАРИМ АРГА ЗАМ
 
Э.Эрдэнэбямба - Хөдөө аж ахуйг хөгжүүлэх
Э.Эрдэнэбямба - Хөдөө аж ахуйг хөгжүүлэхЭ.Эрдэнэбямба - Хөдөө аж ахуйг хөгжүүлэх
Э.Эрдэнэбямба - Хөдөө аж ахуйг хөгжүүлэх
 
соёлын бүтэц бүр
соёлын бүтэц бүрсоёлын бүтэц бүр
соёлын бүтэц бүр
 
ёс зүй нийгмийн хариуцлага
ёс зүй нийгмийн хариуцлагаёс зүй нийгмийн хариуцлага
ёс зүй нийгмийн хариуцлага
 
Монгол орны бэлчээрийн төлөв байдлын үндэсний тайлан
Монгол орны бэлчээрийн төлөв байдлын үндэсний тайланМонгол орны бэлчээрийн төлөв байдлын үндэсний тайлан
Монгол орны бэлчээрийн төлөв байдлын үндэсний тайлан
 
Ази, Европын соёлын ялгаа
Ази, Европын соёлын ялгааАзи, Европын соёлын ялгаа
Ази, Европын соёлын ялгаа
 
Хүнийн хөгжлийн индексийг тооцох аргууд
Хүнийн хөгжлийн индексийг тооцох аргуудХүнийн хөгжлийн индексийг тооцох аргууд
Хүнийн хөгжлийн индексийг тооцох аргууд
 
Lecture.13
Lecture.13Lecture.13
Lecture.13
 
Санхүүгийн хөшүүрэг
Санхүүгийн хөшүүрэгСанхүүгийн хөшүүрэг
Санхүүгийн хөшүүрэг
 
10b baldandorj
10b baldandorj10b baldandorj
10b baldandorj
 
Aj ahuin uusel
Aj ahuin uuselAj ahuin uusel
Aj ahuin uusel
 
Шударга ёсонд хэрхэн суралцах вэ?
Шударга ёсонд хэрхэн суралцах вэ?Шударга ёсонд хэрхэн суралцах вэ?
Шударга ёсонд хэрхэн суралцах вэ?
 
татварын тухай ойлголт
татварын тухай ойлголттатварын тухай ойлголт
татварын тухай ойлголт
 

Viewers also liked

хэвлэлийн чанарын хяналт
хэвлэлийн чанарын хяналтхэвлэлийн чанарын хяналт
хэвлэлийн чанарын хяналт
Enkh Gvnj
 
Food industria 80 for seminar
Food industria 80 for seminarFood industria 80 for seminar
Food industria 80 for seminar
noonii
 
амьтны экологийн орчин үеийн судалгааны аргууд
амьтны экологийн орчин үеийн судалгааны аргуудамьтны экологийн орчин үеийн судалгааны аргууд
амьтны экологийн орчин үеийн судалгааны аргууд
Kherlen Shinebayar
 
малын ашиг шим! с.нараа
малын ашиг шим! с.нараамалын ашиг шим! с.нараа
малын ашиг шим! с.нараа
ulzii_7777
 
П.Мөнхзул - ШИНЭ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ БОЛОМЖ
П.Мөнхзул - ШИНЭ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ  БОЛОМЖП.Мөнхзул - ШИНЭ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ  БОЛОМЖ
П.Мөнхзул - ШИНЭ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ БОЛОМЖ
batnasanb
 
Г.Эрдэнэ - МАХ НИЙЛҮҮЛЭХ ЛОГИСТИК ТӨВ БАЙГУУЛАХ БОЛОМЖИЙН СУДАЛГАА
Г.Эрдэнэ - МАХ НИЙЛҮҮЛЭХ ЛОГИСТИК ТӨВ БАЙГУУЛАХ БОЛОМЖИЙН СУДАЛГААГ.Эрдэнэ - МАХ НИЙЛҮҮЛЭХ ЛОГИСТИК ТӨВ БАЙГУУЛАХ БОЛОМЖИЙН СУДАЛГАА
Г.Эрдэнэ - МАХ НИЙЛҮҮЛЭХ ЛОГИСТИК ТӨВ БАЙГУУЛАХ БОЛОМЖИЙН СУДАЛГАА
batnasanb
 
Spss дээр судалгаа хийх
Spss дээр судалгаа хийхSpss дээр судалгаа хийх
Spss дээр судалгаа хийх
Munkhbayar Tumurbat
 
Г. Мөнх-Эрдэнэ C.Тулга Б.Шүрэнцэцэг Э.Мягмарсүрэн - МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙ...
Г. Мөнх-Эрдэнэ C.Тулга Б.Шүрэнцэцэг Э.Мягмарсүрэн - МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙ...Г. Мөнх-Эрдэнэ C.Тулга Б.Шүрэнцэцэг Э.Мягмарсүрэн - МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙ...
Г. Мөнх-Эрдэнэ C.Тулга Б.Шүрэнцэцэг Э.Мягмарсүрэн - МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙ...
batnasanb
 
Монголчуудын байгаль хамгаалах уламжлалт ёс заншил
Монголчуудын байгаль хамгаалах уламжлалт ёс заншилМонголчуудын байгаль хамгаалах уламжлалт ёс заншил
Монголчуудын байгаль хамгаалах уламжлалт ёс заншил
Batbaatar Everlastinghero
 
Lecture 12
Lecture 12Lecture 12
Lecture 12
Bbujee
 

Viewers also liked (20)

Sudalgaa ajil hiih arga zui
Sudalgaa ajil hiih arga zuiSudalgaa ajil hiih arga zui
Sudalgaa ajil hiih arga zui
 
хэвлэлийн чанарын хяналт
хэвлэлийн чанарын хяналтхэвлэлийн чанарын хяналт
хэвлэлийн чанарын хяналт
 
2013 эмчилгээ 09
2013 эмчилгээ  092013 эмчилгээ  09
2013 эмчилгээ 09
 
Монгол орны туруутан
Монгол орны туруутанМонгол орны туруутан
Монгол орны туруутан
 
Food industria 80 for seminar
Food industria 80 for seminarFood industria 80 for seminar
Food industria 80 for seminar
 
монгол тарвага
монгол тарвагамонгол тарвага
монгол тарвага
 
амьтны экологийн орчин үеийн судалгааны аргууд
амьтны экологийн орчин үеийн судалгааны аргуудамьтны экологийн орчин үеийн судалгааны аргууд
амьтны экологийн орчин үеийн судалгааны аргууд
 
тоосжилт
тоосжилттоосжилт
тоосжилт
 
хэз 4 хөдөлмөрийн зах зээл дээрх ялгаварлал
хэз 4 хөдөлмөрийн зах зээл дээрх ялгаварлалхэз 4 хөдөлмөрийн зах зээл дээрх ялгаварлал
хэз 4 хөдөлмөрийн зах зээл дээрх ялгаварлал
 
Sudalgaa hiih
Sudalgaa hiihSudalgaa hiih
Sudalgaa hiih
 
малын ашиг шим! с.нараа
малын ашиг шим! с.нараамалын ашиг шим! с.нараа
малын ашиг шим! с.нараа
 
эдийн засгийн өсөлт
эдийн засгийн өсөлтэдийн засгийн өсөлт
эдийн засгийн өсөлт
 
П.Мөнхзул - ШИНЭ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ БОЛОМЖ
П.Мөнхзул - ШИНЭ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ  БОЛОМЖП.Мөнхзул - ШИНЭ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ  БОЛОМЖ
П.Мөнхзул - ШИНЭ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ БОЛОМЖ
 
Монголын уламжлалт ёс заншлыг хойч үедээ өвлүүлэх зарим арга зам
Монголын уламжлалт ёс заншлыг  хойч үедээ өвлүүлэх зарим арга замМонголын уламжлалт ёс заншлыг  хойч үедээ өвлүүлэх зарим арга зам
Монголын уламжлалт ёс заншлыг хойч үедээ өвлүүлэх зарим арга зам
 
5 хошуу мал
5 хошуу мал5 хошуу мал
5 хошуу мал
 
Г.Эрдэнэ - МАХ НИЙЛҮҮЛЭХ ЛОГИСТИК ТӨВ БАЙГУУЛАХ БОЛОМЖИЙН СУДАЛГАА
Г.Эрдэнэ - МАХ НИЙЛҮҮЛЭХ ЛОГИСТИК ТӨВ БАЙГУУЛАХ БОЛОМЖИЙН СУДАЛГААГ.Эрдэнэ - МАХ НИЙЛҮҮЛЭХ ЛОГИСТИК ТӨВ БАЙГУУЛАХ БОЛОМЖИЙН СУДАЛГАА
Г.Эрдэнэ - МАХ НИЙЛҮҮЛЭХ ЛОГИСТИК ТӨВ БАЙГУУЛАХ БОЛОМЖИЙН СУДАЛГАА
 
Spss дээр судалгаа хийх
Spss дээр судалгаа хийхSpss дээр судалгаа хийх
Spss дээр судалгаа хийх
 
Г. Мөнх-Эрдэнэ C.Тулга Б.Шүрэнцэцэг Э.Мягмарсүрэн - МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙ...
Г. Мөнх-Эрдэнэ C.Тулга Б.Шүрэнцэцэг Э.Мягмарсүрэн - МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙ...Г. Мөнх-Эрдэнэ C.Тулга Б.Шүрэнцэцэг Э.Мягмарсүрэн - МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙ...
Г. Мөнх-Эрдэнэ C.Тулга Б.Шүрэнцэцэг Э.Мягмарсүрэн - МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙ...
 
Монголчуудын байгаль хамгаалах уламжлалт ёс заншил
Монголчуудын байгаль хамгаалах уламжлалт ёс заншилМонголчуудын байгаль хамгаалах уламжлалт ёс заншил
Монголчуудын байгаль хамгаалах уламжлалт ёс заншил
 
Lecture 12
Lecture 12Lecture 12
Lecture 12
 

Similar to Мал аж ахуй бол кластер хөгжил

М.Уянга Б.Золжаргал Т.Оюун-Эрдэнэ П.Ариунзаяа Г.Сувд-Эрдэнэ - ИНГЭНИЙ ХООРМОГ...
М.Уянга Б.Золжаргал Т.Оюун-Эрдэнэ П.Ариунзаяа Г.Сувд-Эрдэнэ - ИНГЭНИЙ ХООРМОГ...М.Уянга Б.Золжаргал Т.Оюун-Эрдэнэ П.Ариунзаяа Г.Сувд-Эрдэнэ - ИНГЭНИЙ ХООРМОГ...
М.Уянга Б.Золжаргал Т.Оюун-Эрдэнэ П.Ариунзаяа Г.Сувд-Эрдэнэ - ИНГЭНИЙ ХООРМОГ...
batnasanb
 
Ж.МӨНХГЭРЭЛ, Ж.БАТЖАРГАЛ, Б.НАРМАНДАХ - НООЛУУРЫН ҮНЭ, ТҮҮНИЙ ЭДИЙН ЗАСАГТ ҮЗ...
Ж.МӨНХГЭРЭЛ, Ж.БАТЖАРГАЛ, Б.НАРМАНДАХ - НООЛУУРЫН ҮНЭ, ТҮҮНИЙ ЭДИЙН ЗАСАГТ ҮЗ...Ж.МӨНХГЭРЭЛ, Ж.БАТЖАРГАЛ, Б.НАРМАНДАХ - НООЛУУРЫН ҮНЭ, ТҮҮНИЙ ЭДИЙН ЗАСАГТ ҮЗ...
Ж.МӨНХГЭРЭЛ, Ж.БАТЖАРГАЛ, Б.НАРМАНДАХ - НООЛУУРЫН ҮНЭ, ТҮҮНИЙ ЭДИЙН ЗАСАГТ ҮЗ...
batnasanb
 
E m.sp713, lesson 2
E m.sp713, lesson 2E m.sp713, lesson 2
E m.sp713, lesson 2
davaa627
 
Г.Эрдэнэ, Б.Мөнхбилэг - МАХ НИЙЛҮҮЛЭХ ЛОГИСТИК ТӨВ БАЙГУУЛАХ БОЛОМЖИЙН СУДАЛГАА
Г.Эрдэнэ, Б.Мөнхбилэг - МАХ НИЙЛҮҮЛЭХ ЛОГИСТИК ТӨВ БАЙГУУЛАХ БОЛОМЖИЙН СУДАЛГААГ.Эрдэнэ, Б.Мөнхбилэг - МАХ НИЙЛҮҮЛЭХ ЛОГИСТИК ТӨВ БАЙГУУЛАХ БОЛОМЖИЙН СУДАЛГАА
Г.Эрдэнэ, Б.Мөнхбилэг - МАХ НИЙЛҮҮЛЭХ ЛОГИСТИК ТӨВ БАЙГУУЛАХ БОЛОМЖИЙН СУДАЛГАА
batnasanb
 
отгонцэцэг
отгонцэцэготгонцэцэг
отгонцэцэг
otgaa
 
Food security graduate 11
Food security graduate 11Food security graduate 11
Food security graduate 11
noonii
 
Зах зээлийн хөгжил ба одоогийн нөхцөл байдал
Зах зээлийн хөгжил ба одоогийн нөхцөл байдалЗах зээлийн хөгжил ба одоогийн нөхцөл байдал
Зах зээлийн хөгжил ба одоогийн нөхцөл байдал
E-Gazarchin Online University
 

Similar to Мал аж ахуй бол кластер хөгжил (20)

Малчин өрхийн амьжиргааны судалгаа
Малчин өрхийн амьжиргааны судалгааМалчин өрхийн амьжиргааны судалгаа
Малчин өрхийн амьжиргааны судалгаа
 
М.Уянга Б.Золжаргал Т.Оюун-Эрдэнэ П.Ариунзаяа Г.Сувд-Эрдэнэ - ИНГЭНИЙ ХООРМОГ...
М.Уянга Б.Золжаргал Т.Оюун-Эрдэнэ П.Ариунзаяа Г.Сувд-Эрдэнэ - ИНГЭНИЙ ХООРМОГ...М.Уянга Б.Золжаргал Т.Оюун-Эрдэнэ П.Ариунзаяа Г.Сувд-Эрдэнэ - ИНГЭНИЙ ХООРМОГ...
М.Уянга Б.Золжаргал Т.Оюун-Эрдэнэ П.Ариунзаяа Г.Сувд-Эрдэнэ - ИНГЭНИЙ ХООРМОГ...
 
Малын арьс ширийг хэрхэн зөв бэлтгэх тухай/Preparation standard of hides and ...
Малын арьс ширийг хэрхэн зөв бэлтгэх тухай/Preparation standard of hides and ...Малын арьс ширийг хэрхэн зөв бэлтгэх тухай/Preparation standard of hides and ...
Малын арьс ширийг хэрхэн зөв бэлтгэх тухай/Preparation standard of hides and ...
 
Battsengel plan 02
Battsengel plan 02Battsengel plan 02
Battsengel plan 02
 
Арьс ширний салбарт хэрэгжиж буй бодлогын хэрэгжилтийн үр дүн
Арьс ширний салбарт хэрэгжиж буй бодлогын хэрэгжилтийн үр дүнАрьс ширний салбарт хэрэгжиж буй бодлогын хэрэгжилтийн үр дүн
Арьс ширний салбарт хэрэгжиж буй бодлогын хэрэгжилтийн үр дүн
 
МБАНХ-ны үйл ажиллагааны тайлан 2016
МБАНХ-ны үйл ажиллагааны тайлан 2016 МБАНХ-ны үйл ажиллагааны тайлан 2016
МБАНХ-ны үйл ажиллагааны тайлан 2016
 
Ж.МӨНХГЭРЭЛ, Ж.БАТЖАРГАЛ, Б.НАРМАНДАХ - НООЛУУРЫН ҮНЭ, ТҮҮНИЙ ЭДИЙН ЗАСАГТ ҮЗ...
Ж.МӨНХГЭРЭЛ, Ж.БАТЖАРГАЛ, Б.НАРМАНДАХ - НООЛУУРЫН ҮНЭ, ТҮҮНИЙ ЭДИЙН ЗАСАГТ ҮЗ...Ж.МӨНХГЭРЭЛ, Ж.БАТЖАРГАЛ, Б.НАРМАНДАХ - НООЛУУРЫН ҮНЭ, ТҮҮНИЙ ЭДИЙН ЗАСАГТ ҮЗ...
Ж.МӨНХГЭРЭЛ, Ж.БАТЖАРГАЛ, Б.НАРМАНДАХ - НООЛУУРЫН ҮНЭ, ТҮҮНИЙ ЭДИЙН ЗАСАГТ ҮЗ...
 
Шинэ хөдөө Төв аймаг
Шинэ хөдөө Төв аймагШинэ хөдөө Төв аймаг
Шинэ хөдөө Төв аймаг
 
Meat market study - 2010
Meat market study - 2010Meat market study - 2010
Meat market study - 2010
 
мкт судлагааны тайлан
мкт судлагааны тайланмкт судлагааны тайлан
мкт судлагааны тайлан
 
E m.sp713, lesson 2
E m.sp713, lesson 2E m.sp713, lesson 2
E m.sp713, lesson 2
 
Газар тариалан, мал аж ахуй хосолсон бүс нутгийн бэлчээрийн менежментийн онцл...
Газар тариалан, мал аж ахуй хосолсон бүс нутгийн бэлчээрийн менежментийн онцл...Газар тариалан, мал аж ахуй хосолсон бүс нутгийн бэлчээрийн менежментийн онцл...
Газар тариалан, мал аж ахуй хосолсон бүс нутгийн бэлчээрийн менежментийн онцл...
 
Г.Эрдэнэ, Б.Мөнхбилэг - МАХ НИЙЛҮҮЛЭХ ЛОГИСТИК ТӨВ БАЙГУУЛАХ БОЛОМЖИЙН СУДАЛГАА
Г.Эрдэнэ, Б.Мөнхбилэг - МАХ НИЙЛҮҮЛЭХ ЛОГИСТИК ТӨВ БАЙГУУЛАХ БОЛОМЖИЙН СУДАЛГААГ.Эрдэнэ, Б.Мөнхбилэг - МАХ НИЙЛҮҮЛЭХ ЛОГИСТИК ТӨВ БАЙГУУЛАХ БОЛОМЖИЙН СУДАЛГАА
Г.Эрдэнэ, Б.Мөнхбилэг - МАХ НИЙЛҮҮЛЭХ ЛОГИСТИК ТӨВ БАЙГУУЛАХ БОЛОМЖИЙН СУДАЛГАА
 
отгонцэцэг
отгонцэцэготгонцэцэг
отгонцэцэг
 
Nvts xxk iin marketingiin sudalgaa
Nvts xxk iin marketingiin sudalgaaNvts xxk iin marketingiin sudalgaa
Nvts xxk iin marketingiin sudalgaa
 
Food security graduate 11
Food security graduate 11Food security graduate 11
Food security graduate 11
 
Тэжээл бэлтгэх дэвшилтэт технологи
Тэжээл бэлтгэх дэвшилтэт технологиТэжээл бэлтгэх дэвшилтэт технологи
Тэжээл бэлтгэх дэвшилтэт технологи
 
Ногоон алт төслийн үйл ажиллагааны тайлан 2013
Ногоон алт төслийн үйл ажиллагааны тайлан 2013Ногоон алт төслийн үйл ажиллагааны тайлан 2013
Ногоон алт төслийн үйл ажиллагааны тайлан 2013
 
Ногоон алт төслийн Малчдын хамтын байгууллага бүрэлдэхүүн хэсгийн тайлан 2014
Ногоон алт төслийн Малчдын хамтын байгууллага бүрэлдэхүүн хэсгийн тайлан 2014Ногоон алт төслийн Малчдын хамтын байгууллага бүрэлдэхүүн хэсгийн тайлан 2014
Ногоон алт төслийн Малчдын хамтын байгууллага бүрэлдэхүүн хэсгийн тайлан 2014
 
Зах зээлийн хөгжил ба одоогийн нөхцөл байдал
Зах зээлийн хөгжил ба одоогийн нөхцөл байдалЗах зээлийн хөгжил ба одоогийн нөхцөл байдал
Зах зээлийн хөгжил ба одоогийн нөхцөл байдал
 

More from Ankhbileg Luvsan

гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаа
гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаагэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаа
гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаа
Ankhbileg Luvsan
 

More from Ankhbileg Luvsan (20)

Эмзэг бүлгийн эмэгтэйчүүдийн дундах гэр бүл төлөвлөлтийн хэрэгцээ ба хангагда...
Эмзэг бүлгийн эмэгтэйчүүдийн дундах гэр бүл төлөвлөлтийн хэрэгцээ ба хангагда...Эмзэг бүлгийн эмэгтэйчүүдийн дундах гэр бүл төлөвлөлтийн хэрэгцээ ба хангагда...
Эмзэг бүлгийн эмэгтэйчүүдийн дундах гэр бүл төлөвлөлтийн хэрэгцээ ба хангагда...
 
Дархан-Уул аймгийн хүн амын антибиотикийн хэрэглээнд хийсэн судалгаа
Дархан-Уул аймгийн хүн амын антибиотикийн хэрэглээнд хийсэн судалгааДархан-Уул аймгийн хүн амын антибиотикийн хэрэглээнд хийсэн судалгаа
Дархан-Уул аймгийн хүн амын антибиотикийн хэрэглээнд хийсэн судалгаа
 
Цэцэрлэгийн эрүүл ахуйн орчинд хийсэн судалгаа
Цэцэрлэгийн эрүүл ахуйн орчинд хийсэн судалгааЦэцэрлэгийн эрүүл ахуйн орчинд хийсэн судалгаа
Цэцэрлэгийн эрүүл ахуйн орчинд хийсэн судалгаа
 
Архаг пиелонефритийн эмчилгээнд “Бөөрний зэхмэл” бэлдмэлийг хэрэглэсэн дүн
Архаг пиелонефритийн эмчилгээнд “Бөөрний зэхмэл” бэлдмэлийг хэрэглэсэн дүнАрхаг пиелонефритийн эмчилгээнд “Бөөрний зэхмэл” бэлдмэлийг хэрэглэсэн дүн
Архаг пиелонефритийн эмчилгээнд “Бөөрний зэхмэл” бэлдмэлийг хэрэглэсэн дүн
 
3-4 Настай хүүхдүүдийн хооллолтоос авч буй илчлэгийг физиологийн нормтой харь...
3-4 Настай хүүхдүүдийн хооллолтоос авч буй илчлэгийг физиологийн нормтой харь...3-4 Настай хүүхдүүдийн хооллолтоос авч буй илчлэгийг физиологийн нормтой харь...
3-4 Настай хүүхдүүдийн хооллолтоос авч буй илчлэгийг физиологийн нормтой харь...
 
Бодисын солилцооны хам шинжтэй хүмүүст pgc-1α, adipoq генийн полиморфизмыг су...
Бодисын солилцооны хам шинжтэй хүмүүст pgc-1α, adipoq генийн полиморфизмыг су...Бодисын солилцооны хам шинжтэй хүмүүст pgc-1α, adipoq генийн полиморфизмыг су...
Бодисын солилцооны хам шинжтэй хүмүүст pgc-1α, adipoq генийн полиморфизмыг су...
 
“Экологийн боловсрол – насан туршийн чадамж”
“Экологийн боловсрол – насан туршийн чадамж”“Экологийн боловсрол – насан туршийн чадамж”
“Экологийн боловсрол – насан туршийн чадамж”
 
гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаа
гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаагэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаа
гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаа
 
Гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаа
Гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгааГэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаа
Гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаа
 
Эрүүл Мэндийн Даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмүүдээр үйлчилсэн ба...
Эрүүл Мэндийн Даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмүүдээр үйлчилсэн ба...Эрүүл Мэндийн Даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмүүдээр үйлчилсэн ба...
Эрүүл Мэндийн Даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмүүдээр үйлчилсэн ба...
 
Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт зүрхний шигдээсийн үеийн титэм судсан дот...
Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт зүрхний шигдээсийн үеийн титэм судсан дот...Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт зүрхний шигдээсийн үеийн титэм судсан дот...
Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт зүрхний шигдээсийн үеийн титэм судсан дот...
 
Их, дээд сургуулийн багшийн хөгжлийн асуудалд
Их, дээд сургуулийн багшийн хөгжлийн асуудалдИх, дээд сургуулийн багшийн хөгжлийн асуудалд
Их, дээд сургуулийн багшийн хөгжлийн асуудалд
 
Хэвлийн хөндийн идээт үрэвсэлт өвчний үед тунгалагийн булчирхайд хийгдсэн өв...
Хэвлийн хөндийн идээт үрэвсэлт өвчний үед тунгалагийн булчирхайд хийгдсэн  өв...Хэвлийн хөндийн идээт үрэвсэлт өвчний үед тунгалагийн булчирхайд хийгдсэн  өв...
Хэвлийн хөндийн идээт үрэвсэлт өвчний үед тунгалагийн булчирхайд хийгдсэн өв...
 
Артерийн даралт ихдэх өвчний тархалт, эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэх нь
Артерийн даралт ихдэх өвчний тархалт, эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэх ньАртерийн даралт ихдэх өвчний тархалт, эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэх нь
Артерийн даралт ихдэх өвчний тархалт, эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэх нь
 
Өсвөр насны суралцагчдын мэргэжил сонгох сэтгэл зүйн онцлогийг судалсан нь
Өсвөр насны суралцагчдын мэргэжил сонгох сэтгэл зүйн онцлогийг судалсан ньӨсвөр насны суралцагчдын мэргэжил сонгох сэтгэл зүйн онцлогийг судалсан нь
Өсвөр насны суралцагчдын мэргэжил сонгох сэтгэл зүйн онцлогийг судалсан нь
 
Хүүхэд хамгааллын талаарх эцэг эхчүүдийн ойлголт хандлага, түүнийг дээшлүүлэх нь
Хүүхэд хамгааллын талаарх эцэг эхчүүдийн ойлголт хандлага, түүнийг дээшлүүлэх ньХүүхэд хамгааллын талаарх эцэг эхчүүдийн ойлголт хандлага, түүнийг дээшлүүлэх нь
Хүүхэд хамгааллын талаарх эцэг эхчүүдийн ойлголт хандлага, түүнийг дээшлүүлэх нь
 
Ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцахад тулгамда...
Ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцахад тулгамда...Ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцахад тулгамда...
Ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцахад тулгамда...
 
Дархан-Уул аймгийн боловсролын салбарт инноваци хийх боломж
Дархан-Уул аймгийн боловсролын салбарт инноваци хийх боломжДархан-Уул аймгийн боловсролын салбарт инноваци хийх боломж
Дархан-Уул аймгийн боловсролын салбарт инноваци хийх боломж
 
“Ухаалаг Дархан” хөтөлбөрийн суурь судалгааны зарим үр дүнгээс
“Ухаалаг Дархан” хөтөлбөрийн суурь судалгааны зарим үр дүнгээс“Ухаалаг Дархан” хөтөлбөрийн суурь судалгааны зарим үр дүнгээс
“Ухаалаг Дархан” хөтөлбөрийн суурь судалгааны зарим үр дүнгээс
 
Судалгаанд суурилсан “ДАРХАН ИХ СУРГУУЛЬ” байгуулах асуудалд
Судалгаанд суурилсан “ДАРХАН ИХ СУРГУУЛЬ” байгуулах асуудалдСудалгаанд суурилсан “ДАРХАН ИХ СУРГУУЛЬ” байгуулах асуудалд
Судалгаанд суурилсан “ДАРХАН ИХ СУРГУУЛЬ” байгуулах асуудалд
 

Мал аж ахуй бол кластер хөгжил

  • 1. МАЛ АЖ АХУЙ БОЛ КЛАСТЕР ХӨГЖИЛ Амгаланбаатар.Т “Мандах бүртгэл” дээд сургуульд эдийн засгийн багш amgaa_mandal@yahoo.com 99399453, 99408594 Оршил Мал аж ахуй бол Монгол улсын эдийн засгийн нэг чухал салбар бөгөөд тус салбарын өсөлт хөгжилтөөс орон нутаг, улсын эдийн засгийн чадавхи, ард иргэд аж ахуй нэгжүүдийн ашиг орлого ихээхэн хамаарна. Монголын мал аж ахуй нь байгалийн бэлчээрийн нөөцөнд тулгуурласан бүтээгдэхүүний өртөг нь бага сайн талтай ч үүнийгээ дагаад ашиг шим нь бага, байгаль цаг уурын нөлөөлөл ихтэй. Өөрөөр хэлбэл энэ нь байгалийн араншингаас хараат байдаг гэсэн үг юм. Дархан, Сэлэнгийн бүс нутгийг засгийн газраас эрчимжсэн хөдөө аж ахуйн бүс нутаг болгон зарласан билээ. Гэвч өнөөдрийг хүртэл газар тариалан, мал аж ахуйг яаж уялдуулан хөгжүүлэхээ сайн төлөвлөөгүйн улмаас тариаланчид болон малчид хоорондоо үл ойлголцох асуудал ихээр гарч байна. Мал аж ахуйн үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэх, улмаар эрчимжсэн мал аж ахуйг бодлоготойгоор хөгжүүлж чадвал мах махан бүтээгдэхүүн, сүү сүүн бүтээгдэхүүн, арьс ширний үйлдвэрлэл, малын гаралтай дайвар бүтээгдэхүүний үйлдвэрлэл, мөн газар тариалан тэжээлийн үйлдвэрлэл, тэдгээрийн худалдааны системд өөрчлөлт орж улмаар олон хүнийг шинээр ажлын байртай болгох боломж байна гэж үзэж байна. Үүнээс гадна нэг чухал зүйл бол Дархан хот нь 97000 мянган хүн амтай Орос, Хятадыг холбосон олон улсын авто зам дагуу байрладаг томоохон хот боловч амьд мал малын гаралтай бүтээгдэхүүнийг хотын төвд худалдаалдаг. Энэ нь маш их эрсдлийг дагуулж байгаа юм. Эдгээр шалтгааны улмаас Дархан-Уул аймагт эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлж чадвал байнгын ажлын байрыг олноор бий болгож, мал аж ахуйн эрсдлийг бууруулж, хүн ардыг малын гаралтай өвчин эмгэгээс урьдчилан сэргийлж, бусад аж ахуй нэгжүүдийг мөн кластераар хөгжүүлэх боломж байна гэж харсаны үндсэн дээр уг судалгааг хийлээ.
  • 2. Судалгааны ажлын зорилго Дархан-Уул аймагт мал аж ахуйн салбарыг кластер байдлаар хөгжүүлэх боломж, нөхцөл байгаа эсэхийг тогтооход судалгааны үндсэн зорилго оршино. Энэхүү зорилгодоо хүрэхийн тулд дараах зорилтыг дэвшүүлэв. Үүнд:  Өнөөгийн мал аж ахуй, түүний үйлдвэрлэлийн үйл явц  Малын тэжээлийн үйлдвэрлэлийн өнөөгийн түвшинг судлах  Мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн өнөөгийн байдал  Сүү сүүн бүтээгдэхүүний өнөөгийн байдал  Арьс ширний үйлдвэрлэлийн өнөөгийн байдал  Малын гаралтай бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн өнөөгийн түвшин Судалгааны ажлын үр дүн Зах зээлийн харилцааны нөхцөлд хөдөө аж ахуйн салбар нь тодорхой зохицуулалт байхгүйн улмаас тариаланч болон малчдын өмнө тулгарч буй асуудлыг шийдэх, бие биедээ ашиг тустай байх, мөн мал аж ахуйгаас хамаарсан бусад үйлдвэр аж ахуйн газруудыг кластераар хөгжүүлэх боломж байгаа эсэхийг судалж дүгнэлт гаргаж байгаагаараа практик ач холбогдолтой гэж үзэж байна. Мөн ард иргэдийг чанар стандартад нийцсэн хүнсний бүтээгдэхүүнээр хангахаас гадна малын гаралтай өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх үндсэн нөхцөл бүрдэж, цэвэр цэмцгэр хот байгуулах боломж байгааг харуулна. Шинээр байнгын ажлын байрыг олноор бий болгож ажилгүйдлийг багасгаж, ард иргэд, аж ахуй нэгжийн ашиг орлого нэмэгдэж, татвар төлөлт мөн нэмэгдэн эдийн засаг солонгорч орон нутаг болоод улс оронд ашиг тустайг уг судалгаа харуулна. Үндсэн хэсэг Өнөөгийн мал аж ахуй, түүний үйлдвэрлэлийн үйл явц: Хөдөө аж ахуйн салбар, үүний дотор мал аж ахуйн салбарын үйлдвэрлэл нь боловсруулах аж үйлдвэрийн салбарын хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэл, нэхмэл эдлэл үйлдвэрлэлийн салбарын түүхий эдийг нийлүүлж, боловсруулах салбар болон үйлчилгээний салбарын үйлдвэрлэлийн өсөлтийг хангах, үндсэн нөхцөл нь болсоор байна.
  • 3. Дархан-Уул аймагт хөдөө аж ахуйн салбарын нийт 147 аж ахуй нэгж байгаа ба эдгээр үйлдвэр, цехэд нийтдээ 7600 гаруй ажилтан ажиллаж байна. Зөвхөн малчин 1020 өрхөд нийт 1972 малчин мал маллаж амьдарч байна. Эдгээр нь тус аймгийн ДНБ-ний 12.4 хувийг бүтээж байна. Дархан-Уул аймгийн мал аж ахуй нь бэлчээрийн мал аж ахуй ба үүнээс болж, жилд дундажаар нийт малын 1-2 хувь нь хорогдож үүний 10 орчим хувь нь өвчнөөр үхэж байна. Малчид аж ахуйн хэлбэрт шилжээгүйн улмаас даатгалын салбар учир дутагдалтай, ашиг шим бага үүнийгээ дагаад малчид мал маллах сонирхол буурах, мал нядалгааны 93.4 хувь нь ахуйн аргаар бэлтгэгдэж, төвлөрсөн нядалгааны байр байхгүйн улмаас болж хүнсний бүтээгдэхүүний чанар стандарт, эрүүл ахуйн шаардлага хангахгүй, арьс шир нь гологдол гэмтэл их, улмаар аж ахуй нэгжүүдийн зардал их, өрсөлдөх чадвар сул байна. Хотын дотор амьд мал зардаг, малын гаралтай түүхий эд дайвар бүтээгдэхүүнийг олон нийтийн газар ил задгай худалдаалсны улмаас хотын өнгө үзэмж, ард иргэдийн эрүүл мэндэд хортой малын гаралтай өвчин эмгэг дэгдэх эрсдэл өндөр байна. Малын тэжээл үйлдвэрлэлийн хувьд: Дархан-Уул аймаг нь газар нутаг багатай боловч тариалалт ихээр хийгддэг Сэлэнгэ аймгийн төвд орших ба уг давуу талаа ашиглаж газар тариалангийн боловсруулах үйлдвэрүүд олноор байдаг. Жишээ нь: “Улаанбаатар гурил”, “Өег”, “Өгөөж”, “Барил трейд”, “Түмний гурил” гэх мэт гурилын үйлдвэрүүд байгаа ба эдгээр үйлдвэрүүд нь хаягдал түүхий эдийг ашиглан тэжээл үйлдвэрлэж байна. Мөн “Цагаан нуур”-аас хужир олборлох боломжтой, “Алтан хүнс” гэх мэт архины үйлдвэрүүдээс спиртны шаар үйлдвэрлэх, “Алтан тос” ургамлын тосны үйлдвэрээс гарах хаягдал, орон нутгийн түүхий эдийг ашиглан ургамал, амьтны гаралтай төрөл бүрийн гар тэжээл бэлтгэдэг арга туршлагыг ашиглан тэжээлийн үйлдвэр байгуулах боломжтой. Бэлтгэсэн өвс, хадлан 2014 он Хэмжих нэгж 2011 2012 2013 2014 Бэлтгэсэн хадлан тн 54703 60121.6 55043 61660.4
  • 4. Бэлтгэсэн гар тэжээл тн 279.2 265.3 31.9 90.5 Мал аж ахуйг эрчимжүүлж хөгжүүлвэл, тэжээлийн хэрэгцээ нэмэгдэх ба үүнийг дагаад тэжээл тариалж байгаа болон бусад тэжээлийн үйлдвэрлэлийн борлуулалт өсөж, үйлдвэрлэлээ өргөжүүлэх боломж бүрдэнэ. Газрын нэгдмэл сангийн хэмжээ, бүтцийн 2014 оны тайлангаас Газар нутгийн хэмжээ 327,500.0 А. ХАА-н эдэлбэр газар 223,698.0 -тариалангийн 34,814.0 -атаржсан 226.0 -хадлан 9,072.5 -бэлчээр 178,339.5 -бусад 1,245.1 Г. Ойн сав бүхий газар 72,019.0 Өөрийн аймгийн тариалалтын талбайг нэмэгдүүлэх, га-гаас авах ургацыг нэмэгдүүлэх замаар мөн тэжээл үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх боломж байгаа юм. Мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хувьд: Дархан-Уул аймагт “Дархан мах” ХХК, “Гангууш”, “Дэгжих гал”, “Дархан мах импекс” болон мах махан бүтээгдэхүүн хийдэг жижиг үйлдвэр цехүүд олноор байна. Эдгээр үйлдвэрийн гол түүхий эд болох махны чанар, нийлүүлэлтийн хэмжээг нэмэгдүүлж чадвал уг салбарын үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, улмаар дотоодын болон гадаадын зах зээлд гаргах боломж байна. Сүү сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хувьд: “Дархан хүнс”, “Жаргалан”, “Таван од”, гэх мэт тогтмол үйлдвэрлэл явуулдаг зах зээлд танигдсан үйлдвэр болон сүү цагаан идээ хийдэг айл өрх, цехүүд олон байна. Уг баазад тулгуурлан үйлдвэрүүдийг өргөжүүлэх, үр ашгийг нэмэгдүүлэхийн тулд мал аж ахуйг эрчимжүүлэх шаардлага байна.
  • 5. Арьс ширний үйлдвэрлэлийн хувьд: “Дархан нэхий”, “Дархан минж”, “Дархан савхи”, гэсэн арьс шир боловсруулах ба боловсруулсан арьсаар үйлдвэрлэл явуулдаг аж ахуй нэгж, жижиг цех, тасаг, өрх гэр олон байна. Жишээ нь: (гар урлал, суран эдлэл, дээл хувцас, тавилга эд хогшил, гэх мэт) мал аж ахуйг эрчимжүүлж чадвал арьс шир боловсруулах үйлдвэрүүдийн түүхий эдийн чанар стандарт сайжирч, мөн үйлдвэрлэл өсөх боломж нээгдэх юм. Малын гаралтай дайвар бүтээгдэхүүний үйлдвэрлэл: Одоогийн байдлаар малын дайвар бүтээгдэхүүнээс өлөн гэдсийг л хиамны үйлдвэрүүд ашиглаж байгаа ба бусад дайвар бүтээгдэхүүнийг төдийлөн ашиглахгүй байна. Малын дайвар бүтээгдэхүүнээр жишээ нь: Эврээр цавуу хийх боломжтой, мөн бэлэг дурсгалын зүйлс, ясаар саван болон бусад үйлдвэрлэл, аргал хомоолоор шахмал түлш, мөн бусад дайвар бүтээгдэхүүнийг ангилж ялгаад хүнсний бүтээгдэхүүн, мал амьтны тэжээл үйлдвэрлэх өргөн боломж байна. Дүгнэлт Мал аж ахуйн салбарын үйлдвэрлэлд цаашид нэг малын ашиг шим, чанарын үзүүлэлтэд анхаарлаа хандуулж, энэ чиглэлээр тодорхой арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлэх шаардлагатай байна. Хамгийн гол асуудал бол хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг хадгалах, боловсруулах, борлуулах чиглэлээр жижиг, дунд үйлдвэрүүдийг байгуулах, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг бэлтгэх төвлөрсөн цэгүүд, хадгалах, хөргөх агуулах, зоорийг бий болгох, сэргээх нь чухал байна. Дархан хот дотор мал, малын гаралтай түүхий эд (арьс шир, ноос ноолуур, өлөн, дэл сүүл, гэх мэт) борлуулахыг хориглох, улмаар хотын 2 захад мал нядалгааны цэг нээх, малыг үйлдвэрийн аргаар нядлах, хөдөө аж ахуйн нэгдсэн төвийг байгуулах. Бэлчээрийн мал маллагаанд нутгийн шилмэл омог үүлдрийн малыг өөр дотор шилж сонгон цэвэр үржүүлгийн арга хэрэглэх, нутгийн үүлдэр шилмэл
  • 6. омгийн малаар сайжруулах төв суурин газрын хувьд сүүний чиглэлийн үхэр, адуу, тэмээний эрчимжсэн фермерийн аж ахуй байгуулж ажиллахыг дэмжих. Мал сүргийг байнгын даатгалд хамруулах, байгалийн гамшиг, зудын хохирлоос сэргийлэх арга хэмжээ авах. Хадлан, тэжээл үйлдвэрлэлийн аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг дэмжих зэрэг арга хэмжээнүүдийг авах шаардлагатай байна. Ном зүй: 1. Дархан –Уул аймгийн Статистикийн эмхтгэл 2013 он 2. Улсын Статистикийн эмхтгэл 2013 он 3. Албан ѐсны болон захиргааны сар, улирал, жилийн эцсийн мэдээ 4. Аймгийн эдийн засаг, нийгмийн байдлын танилцуулга -2013 он 5. Дархан-Уул аймгийн Хөдөө аж ахуйн салбар, 2013 он 6. WWW.1212.mn