Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads. You can change your ad preferences anytime.
НОГООН АЛТ ТӨСӨЛ
БҮРЭЛДЭХҮҮН ХЭСЭГ 1:
МАЛЧДЫН ХАМТЫН БАЙГУУЛЛАГА
2014 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН
Улаанбаатар хот
2014 он
Хураангуй
Швейцарийн Хөгжлийн Агентлаг аймгуудын БАХолбоодод итгэл үзүүлж хоёр дахь жилдээ
үр дүнгийн гэрээ байгуулснаар а...
хариуцлагыг сайжруулсан ажлын эхлэл боллоо. Энэ хүрээнд аймгууд тэжээл тариалах,
хурга бордох, хагас эрчимжсэн аж ахуй эрх...
шийдвэрлэх арга зам” сэдэвт мэдээлэл оруулж хэлэлцүүлсний үр дүнд аймгийн ИТХ-аас
“Бэлчээрийн менежментийг боловсронгуй бо...
Нүх ухаж
халдваргүйжүүлэлт хийж
байна
Үлийн цагаан оготны
механик устгал
Өвөлжөө хаваржааны
ариутгал
Ховд аймгийн Дөргөн с...
Нийт 28 БАХ 52 гүний болон гар худаг засварлах болон шинээр гаргаснаар нийт 300 мянга
орчим га бэлчээр шинээр ашиглах боло...
Завхан аймгийн Шилүүстэй сумын СБАХ, “Суваргай Уул”, “Уртын гол” БАХ-ууд “Дэлхийн
зөн” ОУБ-тай хамтран 2 га хадлангийн тал...
Завхан аймгийн Нөмрөг сумын СБАХ нь ОНХС-ийн тендерт оролцож “Нуурдэлгэрэх” БАХ-
ийн 70 га газарт ногоон тэжээл тариалахад...
Увс аймгийн Наранбулаг, Баруунтуруун, Тэс гэсэн 3 сумын 5 БАХ нийт 20 га хашсан
талбайд царгас, 10 га хашсан талбайд овъёо...
н
гишүүн
өрхийн
тоо
“Ногоон
Алт”
төслөөс
Малчдаас
тайлант
хугацааны
эцсийн
байдлаар,
төгрөг
эрчимжүүл
эх
чиглэлээр
дундын
...
Бэрхшээл, сургамж:
• Сумдад хийгдэх санхүүжилт хүрэлцэхгүй байгаагаас сумын СБАХ, БАХ тэр бүр
төлөвлөсөн ажлаа хэрэгжүүлж ...
дүн, ач холбогдлын талаар аймгийн Засаг дарга, ЗДТГ болон хэлтсийн мэргэжилтнүүд 2
удаа аймгийн радиогоор сумдын удирдлага...
судалгаа авахад хатаасан ногоо нь амт чанар сайтай ялангуяа дулааны улиралд аялалд
авч явахад болон малчид баяр наадмын үе...
тарамдуулснаас сумдынх нь бодлого дэмжлэг, малчдын санал санаачилгад тулгуурлан
ажиллах нь зохих үр дүн өгч Халиун, Жаргал...
Хоршооны сургалтанд оролцогчид Сургалтын үйл явц
Маркетингийн бүрэлдэхүүн хэсэг, АБАХ, СБАХ хамтран сарлаг бүхий аймгуудын...
Хоршооны үйл ажиллагааг өргөжүүлэх
Цагаанхайрхан сумын “Тайны Олз” хоршоо нь хоршоогоо бэхжүүлж орлого нэмэгдүүлэх
чиглэлэ...
Үр дүн 1.4 БАХ, СБАХ-ын үйл ажиллагаанд эмэгтэйчүүдийн оролцоог дэмжиж
нэмэгдүүлнэ
Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Ховд,...
ийн малчид ч мөн түүхий эдийн борлуулалт, бэлчээр зохион байгуулалт зэргээр эрэгтэй
хүмүүсийн цаг, хүч, хөдөлмөр илүү шаар...
АБАХ, СБАХ, хоршоод бизнесийн орлого, ашгаа нэмэгдүүлэх чиглэлээр төсөл хэрэгжүүлж
байгаа боловч зарим төслийн үр дүн муу ...
Upcoming SlideShare
Loading in …5
×

Ногоон алт төслийн Малчдын хамтын байгууллага бүрэлдэхүүн хэсгийн тайлан 2014

97 views

Published on

Ногоон алт төслийн Бүрэлдэхүүн хэсэг 1 - Малчдын хамтын байгууллага

Published in: Environment
  • Be the first to comment

  • Be the first to like this

Ногоон алт төслийн Малчдын хамтын байгууллага бүрэлдэхүүн хэсгийн тайлан 2014

  1. 1. НОГООН АЛТ ТӨСӨЛ БҮРЭЛДЭХҮҮН ХЭСЭГ 1: МАЛЧДЫН ХАМТЫН БАЙГУУЛЛАГА 2014 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН Улаанбаатар хот 2014 он
  2. 2. Хураангуй Швейцарийн Хөгжлийн Агентлаг аймгуудын БАХолбоодод итгэл үзүүлж хоёр дахь жилдээ үр дүнгийн гэрээ байгуулснаар аймгийн холбоод сумдын холбоодтой үр дүнгийн гэрээ байгуулан, ажлын явцыг тодорхой шалгуур үзүүлэлтүүдээр хянан ажиллаж байна. Хэдийгээр аймгийн холбоодын санхүүжилт дөрөвдүгээр сард орж ирснээр төлөвлөгдсөн ажлууд хойшилж, хугацаа хоцрох асуудлууд гарсан ч аймаг, сумдын холбоод малчдыг засаглалд үр нөлөөтэй оролцуулах, орон нутгийн засаг захиргаатай хамтын ажиллагаа, түншлэлийг бэхжүүлэх замаар малчдын байгууллагуудыг чадавхжуулах, МАА, бэлчээрийн хамтын менежментийг хэрэгжүүлэх, хоршоодын чадавхийг сайжруулах, сарлагийн хөөвөр, тэмээний ноосны борлуулалт, үнэлэмжийг нэмэгдүүлэх, малчдын орлогын гол эх үүсвэр болох ноос, ноолуур, арьс ширийг хоршоогоор дамжуулан борлуулах, малчдын дундын сангийн үйлчилгээ, зарцуулалтанд хяналт тавих, малын тэжээл бэлтгэх, бэлчээрийн даац болон малчдын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор малын үүлдэр угсааг сайжруулах зэргээр төлөвлөсөн бүх ажлуудаа хугацаанд нь хийх бодлого барьж ажиллалаа. Орон нутгийн засаг захиргаатай 2013 онд байгуулсан гэрээ, санамж бичгээ хамтран дүгнэх, шинэчлэн байгуулах ажил бүх түвшинд хийгдлээ. Тухайлбал, Архангай аймгийн АБАХ аймгийн ГХБХБГазартай хамтран сумдын бэлчээрийн менежментийн төлөвлөгөө боловсруулах уралдааныг зохион байгуулсан нь үр дүнгээ өгч төлөвлөгөөний биелэлт 88% хувьтай явж байна. Энэ амжилт дээр тулгуурлан АБАХ, аймгийн ГХБХБГазар хамтран төсөл хэрэгжиж буй 4 сумын СБАХ, газрын даамал, МЭҮТ-ийн бэлчээр хариуцсан мэргэжилтэн, Багийн Засаг дарга нарыг хамруулан комисс байгуулж 2014 оны сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөний (СГЗБТЖТ) хэрэгжилт, мөн 2015 оны газар зохион байгуулалтын урьдчилсан төлөвлөгөөний төслийг малчдын саналд тулгуурлан боловсруулж, баг, сум, аймгийн ИТХ-аар батлуулах ажил хэрэгжилтийн шатанд явж байна. Өнгөрсөн онтой харьцуулахад АБАХ, СБАХ-ны дэргэд байгуулагдсан хоршоодын өөрийн хөрөнгө 294,4 сая төгрөгөөр, МАА-н гаралтай бүтээгдэхүүний борлуулалт нийтдээ 3.3 тэрбум төгрөгөөр, гишүүдэд хуваарилсан ноогдол орлого 31.4 сая төгрөгөөр нэмэгдсэн байна. Экстейншиний болон маркетингийн бүрэлдэхүүн хэсэг орон нутагт үйл ажиллагаагаа эхлүүлж, маркетингийн бүрэлдэхүүн хэсгийн үйл ажиллагааны хүрээнд аймаг, сумдын холбооны ажилтнууд, мал эмнэлэг үржлийн тасгийн мэргэжилтнүүд сарлагийн хөөвөр самнах сургагч багшаар бэлтгэгдэж, малчдад сургалт явуулснаар анхан шатны 31 хоршоо, 4 дундын хоршоо “Баялаг Өлзий”, “Уужин”, “Сор кашмер”, “Жинст мөрөн”, “Натурал альфа”, “Агро альфа”, “Өгөөж шим”, Английн “Тэнгри”, Финляндын VET зэрэг компаниудтай гэрээ байгуулан 48.5 тн сарлагийн хөөвөр, 54 тн тэмээний ноос нийлүүлж 1.0 тэрбум төгрөгийн борлуулалт хийлээ. Мөн АБАХолбооны дэргэд байгуулагдсан дундын хоршоонууд мал, мах, малын арьс, шир, хонины ноос нийлүүлэх гэрээг үндэсний болон орон нутгийн боловсруулах үйлдвэрүүдтэй байгуулж зах зээлээ өргөжүүлж байна. Үүний нэг тод жишээ нь Завхан аймгийн АБАХолбооны дэргэдэх Тоонотцацраг дундын хоршоо нь Завхан Хүнс групптэй “Мах Бэлтгэн Нийлүүлэх” 3 жилийн хугацаатай гэрээ байгуулж 2014 онд гишүүн хоршоодоос 41 мянган толгой мал авч 1300 орчим тн мах бэлтгэхээр болсон нь АБАХолбоо, дундын хоршоодын үйл ажиллагаа өргөжиж, хүлээн зөвшөөрөгдсөн итгэл хүлээхүйц байгууллага болон өсөж, хөгжиж байгааг харуулж байна. Нэвтрүүлэлтийн үйлчилгээг Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн нийт 26 сум хэрэгжүүлэхээр сонгогдож АБАХ-ны тэргүүн болон аймгийн ХХААЖДҮГазрын мэргэжилтэн нийт 7 хүн мастер багшийн, мөн сонгогдсон сумдын СБАХ-ны тэргүүн, мал эмнэлэг үржлийн тасгийн мэргэжилтнүүд идэвхжүүлэгч бэлтгэх сургалтанд хамрагдаж, хийх ажлын төлөвлөгөө төсвөө батлан ажиллаж байна. Эдгээр гурван аймагт нийт 21 жижиг төслийг АБАХ-ны 97.5 сая төгрөгийн санхүүжилт, экстейншиний бүрэлдэхүүн хэсгийн 123.1 сая төгрөгийн санхүүжилт, малчид нийт төсвийн 20%-ийг мөнгөн болон мөнгөн бус хэлбэрээр хамтран санхүүжүүлэхээр гэрээ байгуулсан нь төслийн үр ашгийг нэмэгдүүлэх, хамтын ажиллагаа,
  3. 3. хариуцлагыг сайжруулсан ажлын эхлэл боллоо. Энэ хүрээнд аймгууд тэжээл тариалах, хурга бордох, хагас эрчимжсэн аж ахуй эрхлэх, МАА-н гаралтай бүтээгдэхүүн боловсруулах, хадлан сайжруулах төсөл хэрэгжүүлж цаашдын бизнесийн эх сууриа бүрдүүлсэн бөгөөд 2014 оны эцсийн байдлаар нийт 78 тн тэжээл, 200 тонн хадлан бэлтгэн авч малаа нэмэлт тэжээлээр тэжээх тэжээлийн эх үүсвэртэй болсон. Төслийн санхүүгийн дэмжлэгээр зохион байгуулсан малчдын чуулга, уулзалт, сургалт, зөвлөгөөнд нийт 8942 хүн хамрагдсаны 47% нь эмэгтэйчүүд байсан нь төслөөс эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байгааг харуулах нэг үзүүлэлт байлаа. 2014 оны тоон үзүүлэлт Хүснэгт 1. Төсөл хэрэгжиж буй аймгуудын тоон үзүүлэлт № Аймаг Төсөл хэрэгжиж буй сумын тоо БАХ- ийн тоо БАХ-д хамрагдаж буй өрхийн тоо Хоршооны тоо БАХ-ийн бэлчээрийн хэмжээ, га 1 Архангай 6* 73 4,357 5 1,654,478 2 Баянхонгор 4 28 1,322 4 1,942,620 3 Баян-Өлгий 12 201 8,520 12 3,495,774 4 Говь-Алтай 14 78 4,210 3 5,339,898 5 Завхан 22 198 6,375 19 7,054,200 6 Увс 18 118 4,176 6 3,436,310 7 Ховд 16 91 3,320 12 5,070,213 Нийт 92 787 31,886 61 27,993,493 *-Төв аймгийн Өндөрширээт, Дундговь аймгийн Өлзийт сумд Архангай аймгийн сумдын тоонд орж байгаа. Үр дүн 1.1: БАХ-ууд бэлчээр ашиглалтын гэрээ байгуулснаар засгийн газар болон бусад гол оролцогч талуудын дэмжлэгийг үр ашигтай хэлбэрээр хүртэх, бэлчээрийн болон мал сүргийн зүй зохистой менежмент хэрэгжүүлэх боломж бүрдэнэ Бэлчээрийн менежментийн талаар Аймаг, сумдын БАХолбоод нь БАХ-ийн малчид, газрын даамал, багийн Засаг дарга нартай хамтран БАХ-ийн бэлчээр ашиглалтын төлөвлөгөө, сумын бэлчээр ашиглалтын журам боловсруулж батлуулах, СГЗБТЖ-нд малчдаас санал болгосон бэлчээрийн менежментийн ажлыг тусгаж хэрэгжүүлэх, малчид болон сумын Засаг даргын хооронд бэлчээр ашиглалтын гэрээ байгуулах, бэлчээрийн мониторинг хийх, хамтын ажиллагааг сайжруулахад туслалцаа үзүүлж, хамтран ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд Баян-Өлгий аймгийн АБАХ Аймгийн ИТХ, Засаг даргатай байгуулсан санамж бичгээ дүгнэж, шинэчлэн байгуулсан. Мөн АБАХ-аас бүх сумдын газрын даамал, МЭҮТ-ын мэргэжилтнүүд болон СБАХ-ын тэргүүнүүдийн хамтарсан зөвлөгөөн, семинарыг зохион байгуулж сумын газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөг хамтран боловсруулсан. Бэлчээрийн төлөвлөлтийг хийхэд СБАХ, БАХ-ууд гол үүрэг гүйцэтгэж нийт 161 БАХ бэлчээр ашиглалтын журам, төлөвлөгөөгөө хэлэлцэн баталж СТЖГЗБ-ын төлөвлөгөөнд тусгасан. Ховд аймгийн АБАХолбооноос сумын газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөө боловсруулах сургалтанд 9 сумын СБАХ-ны тэргүүн, газрын даамлыг хамруулсан нь үр дүнгээ өгч эдгээр сумдын 2014 оны СГЗБТЖТөлөвлөгөөнд бэлчээр ашиглалтын журмын дагуу бэлчээр сэлгээний хуваарь, отрын бүс нутгийн хилийн цэс болон улирлын хуваарь зөрчихгүй байх зэрэг асуудлыг тусган хэрэгжүүлж байна. 2013 онд төсөлд шинээр хамрагдсан Увс аймгийн АБАХ аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанд “Увс аймгийн бэлчээр ашиглалтын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд,
  4. 4. шийдвэрлэх арга зам” сэдэвт мэдээлэл оруулж хэлэлцүүлсний үр дүнд аймгийн ИТХ-аас “Бэлчээрийн менежментийг боловсронгуй болгох тухай” тогтоол гаргуулж, хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Говь-Алтай аймгийн СБАХ-ны тэргүүд бэлчээр ашиглалтын гэрээ байгуулах чиглэлээр санал боловсруулан ЗДТГ-тай хамтран ажилласнаар СГЗБТЖтөлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулж, бэлчээр ашиглалтын гэрээ байгуулах асуудлыг БИНХ-аар хэлэлцүүлэн батлуулж, БАХ-ийн малчдыг сумын Засаг даргатай бэлчээр ашиглалтын гэрээ байгуулахад нь дэмжлэг үзүүлж байна. Дээрх ажлын үр дүнд төсөл хэрэгжиж буй 92 сумын 77.2% нь БАХ-ийн бэлчээр ашиглалтын төлөвлөгөө болон гэрээнд тулгуурласан сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөө хэрэгжүүлж, нийт БАХ-ийн 67.7% нь сумын Засаг даргатай бэлчээр ашиглалтын гэрээ байгуулан ажиллаж байна. Бэлчээр амраах, өнжөөх болон бэлчээр сайжруулах бусад ажлыг сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж, Засаг даргын захирамж гаргуулан хэрэгжүүлж байгаа БАХ, СБАХ-ны тоо жил бүр нэмэгдэж нийт 13 сая гаруй га бэлчээрийг өнжөөж, сэлгэсэн байна. Тухайлбал, Төв аймгийн Өндөрширээт суманд хэрэглээний судалгааны бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд хийсэн фото мониторингийн судалгааны дүнгээс харахад 7 БАХ-ийн бэлчээрийн ургац нэмэгдсэн нь БАХ-ийн малчид 97,000 га бэлчээр өнжөөж, сэлгэсэн ажлын үр дүнг харуулж байна. Бэлчээрийн менежментийг сайжруулах чиглэлээр сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан ажлыг хамтран санхүүжүүлж, хэрэгжүүлэх ажлыг АБАХолбоод зохион байгуулж Ногоон Алт төслөөс 19.7%, ОНХСангаас 60.6%, малчид 9.8%, бусад эх үүсвэрээс 9.9%-ийн хөрөнгө оруулалт хийж худаг гаргах, сэргээн засварлах, хадлан, тэжээл бэлтгэх журмаар бэлчээр нутгаа тэлж ашиглах, бэлчээрийн ачааллыг бууруулах ажлыг хийж гүйцэтгэлээ. Тухайлбал, Говь-Алтай аймгийн 14 суманд төслөөс 38,5 сая төгрөг, 40 БАХ-ийн 279 өрхийн малчдаас 15 сая төгрөг, ОНХС-аас 151,2 сая төгрөгний хамтын санхүүжилтээр 78.6 мянган га талбайд үлийн цагаан оготно устгах, 15 гар худаг, 11 гүний худаг засварлах, булгийн эх хамгаалах ажлыг гүйцэтгэсэнээр 250 орчим малчин өрхийн ундны болон 61,000 орчим малын усан хангамж нэмэгдэж, нийт 254,700 га бэлчээрийг тэлж ашиглах боломж бүрдсэн. Оготно устгах, бэлчээр цэвэрлэх, усжуулах, уул уурхайн компанийн үйл ажиллагаанаас бэлчээрт үзүүлэх хор хохирлыг бууруулах арга хэмжээ авах зэргээр бэлчээр сайжруулах, хамгаалах ажлыг малчид, СБАХ тогтмол зохион байгуулж байна. Тухайлбал: Завхан аймгийн Цагаанхайрхан сумын СБАХ нь бэлчээр ашиглагчдын 5 БАХ-ийн нийт 35 өвөлжөө, хаваржааны 3500 м2 талбайд халдваргүйжүүлэлт хийж гүйцэтгэлээ. Эдгээр өвөлжөөний 70м2 талбайд үлийн цагаан оготнын тандалт судалгаа явуулж механик аргаар устгал хийх ажлыг зохион байгууллаа.
  5. 5. Нүх ухаж халдваргүйжүүлэлт хийж байна Үлийн цагаан оготны механик устгал Өвөлжөө хаваржааны ариутгал Ховд аймгийн Дөргөн сумын СБАХ нь “Сээр” БАХ-ийн малчидтай хамтран ширгэсэн нууруудын сав орчмын хог хаягдал болон үхсэн малын сэг зэмийг цэвэрлэн, улмаар Хар нуураас шуудуу татаж ус оруулан нуур үүсгээд байна. Бэлчээрийн төлөв байдлаа тодорхойлж, ашиглалтын үр нөлөөгөө хянахын тулд бэлчээрийн мониторинг хийх ажлыг энэ оноос СБАХ, БАХ-ийн малчид хамтран эрчимжүүлж байна. Ховд, Увс, Баян-Өлгий аймгийн АБАХ бэлчээрийн фото мониторингийн сургалтыг сумын СБАХ-ын тэргүүд, Мал эмнэлэг үржлийн тасгийнханд зохион байгуулж, 2014 онд БАХ-ийн улирлын бэлчээрээр фото мониторингийн мэдээллийн сан бүрдүүлэх ажлыг хийж, цаашид сайжруулах арга замыг төлөвлөн ажиллаж байна. Усан хангамжийг сайжруулах талаар Хүснэгт 2. Усан хангамжийг сайжруулах чиглэлээр БАХ-ийн хийсэн ажил Аймаг Уст цэг БАХ-ийн тоо Шинээр ашиглаж эхэлсэн, эсвэл ашиглах боломжтой бэлчээр /га/ Төслийн хөрөнгө оруулалт, төг Шинээр гаргасан Засварласан Гар худаг Гүний худаг Гар худаг Гүний худаг Баян-Өлгий 21 8 19 7 15 Увс 23 7 23 3 8 158 413,584 Говь-Алтай 15 11 21 254,700 28,939,000 Архангай 7 6 3 5 24 32,000 300,000 Баянхонгор 3 2 1 4 12,000 Завхан 1 1 1 3 25 250,000 Ховд 2 2 5,200,000 Нийт 55 22 65 27 77 298,883 35,102,584
  6. 6. Нийт 28 БАХ 52 гүний болон гар худаг засварлах болон шинээр гаргаснаар нийт 300 мянга орчим га бэлчээр шинээр ашиглах боломжтой болж мөн тариалангийн талбайн усалгааны нөхцөлийг сайжруулсан байна. Энэ ажлыг орон нутгийн төсөв, малчдын оролцоо, мөн төслөөс 35.1 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын дэмжлэгтэйгээр хийж гүйцэтгэсэн байна. Хадлан, тэжээл бэлтгэх талаар а. Хадлангийн бэлтгэл Хүснэгт 3. БАХ-ийн хадлангийн бэлтгэл ажлын тухай Аймаг Сум БАХ- ийн тоо Нийт хашаалсан хадлангийн талбай /га/ Үүнээс төслийн санхүүгийн дэмжлэгээр Төслийн хөрөнгө оруулалтын хэмжээ, төг хашаалсан талбай, га авсан хадлан, тн Баян- Өлгий Алтай 1 16 16 85 7,000,000 Улаанхус 1 21 21 125 7,000,000 Говь-Алтай 14 сум 61 161 413 2,438,000 Завхан 22 сум 198 2 1087 500,000 Архангай 4 сум 51 31 31 75 5,230,000 Баянхонгор Гурванбулаг 2 2 2 3 Увс 4 сум 9 50 31 71 41,100,000 Ховд Манхан 1 5 5 12 2,285,000 Нийт 48 324 286 108 1871 65,553,000 Малын тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэх, бэлчээрийн ачааллыг бууруулахын тулд СБАХ, БАХ, хоршоод өөрсдийн эзэмшлийн хадлангийн талбайтай болж, хашиж хамгаалах, ургац нэмэгдүүлэх, хадлангийн тоног төхөөрөмжтэй болоход нь АБАХ болон СБАХ-ууд орон нутгийн засаг захиргаатай хамтран ажиллаж байна. Тухайлбал, Увс аймгийн Баруунтуруун сумын 3 БАХ 200 га хадлангийн талбай, малчдын 1 хоршоо 50 га хадлангийн талбайтай болсон байна. Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын “Цагаан дэнж” БАХ, Алтай сумын “Тошин” БАХ-ийн хадлан сайжруулах жижиг төсөлд “Ногоон алт” төслөөс 14,000,000 төгрөг, малчид болон хоршоодоос 11,617,500 төгрөгний хамтын хөрөнгө оруулалт хийж 37 га хадлангийн талбайг хашиж, бууцаар бордож ургац нэмэгдүүлэх ажил хэрэгжүүлсэн. Эдгээр БАХ 200 тн хадлан бэлтгэж малаа нэмэлт тэжээлээр тэжээх тэжээлийн хангалттай эх үүсвэртэй болсон. Энэ төсөл хэрэгжсэнээр эдгээр 2 БАХ-ийн өрхийн орлого жилд дунджаар 12,000,000 гаруй төгрөгөөр нэмэгдэх боломжтой болсон.
  7. 7. Завхан аймгийн Шилүүстэй сумын СБАХ, “Суваргай Уул”, “Уртын гол” БАХ-ууд “Дэлхийн зөн” ОУБ-тай хамтран 2 га хадлангийн талбайг хашиж хамгаалсан. “Ногоон алт” төслөөс энэ талбайг хашихад 500,000 төгрөгийн хамтын санхүүжилт хийсэн. б. Тэжээл тариалалт Хүснэгт 4. БАХ-ийн тариалсан тэжээл Аймаг Сум БАХ- ийн тоо Нийт тариалалт хийсэн талбайн хэмжээ, га Үүнээс төслийн санхүүгийн дэмжлэгээр Төслийн хөрөнгө хэмжээ, төг оруулалтын тариалалт хийсэн талбай, га авсан тэжээл, тн Баян-Өлгий Цэнгэл 1 15 15 52 10,000,000 Завхан Нөмрөг 1 70 70 140 3,150,000 Шилүүстэй 1 1 1 2 150,000 Ховд Буянт 1 20 20 15 11,900,000 Говь-Алтай Шарга 14 42.5 90.7 Увс Наранбулаг 3 15 3 5 10,500,000 Баруунтуруун 1 10 7 6 8,500,000 Тэс 1 5 1 7,100,000 Архангай Өндөр-Улаан 12 5 5 6 600,000 Ихтамир 5 20 20 48 7,300,000 Чулуут 4 1 1 1,5 480,000 Баянхонгор Богд 4 10 Баянговь 2 2 Нийт 50 216.5 143 274 59,680,000 Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын “Малчны хөгжил” хоршооны Шар нуурын услалтын системд 15 га газарт тэжээлийн ургамал тариалах, үйлдвэрлэл, сургалтын төслийг экстейншиний бүрэлдэхүүн хэсэгтэй хамтран хэрэгжүүлсэн. Үүнээс царгас, хунчир зэрэг олон наст ургамлыг 5 га-д, овъёос, судан, хөх тариа зэрэг нэг наст ургамлыг 10 га-д тариалж нийт 52 тн тэжээл хураан авсан. Талбайг бууцаар бордох /1 гад 40 тн-оор 600 тн бууц татсан/, цэнэг усалгаа хийх, хагалах, борнойдох, талбайг цэвэрлэх зэрэг хөрс боловсруулах ажлыг “Шар нуур” БАХ-ийн малчид, СБАХ-ын тэргүүд 21 хоног хийж, суралцсан байна.
  8. 8. Завхан аймгийн Нөмрөг сумын СБАХ нь ОНХС-ийн тендерт оролцож “Нуурдэлгэрэх” БАХ- ийн 70 га газарт ногоон тэжээл тариалахад 25,000,000 төгрөгний төсөл хэрэгжүүлэх эрх авсан. СБАХ өөрийн трактороор 70 га газрыг 3,150,000 төгрөгөөр хагалж өгч дэмжлэг үзүүллээ. СБАХ нь тус 70 га хашаалсан талбайд тариалсан ногоон тэжээлийн услалтын системийг шийдүүлэхээр хүсэлт тавьсаны дагуу СЗДТГ-аас 17,000,000 төгрөгний инженерийн хийцтэй гүний худаг шинээр гаргаж өгөхөөр шийдвэрлэсэн байна. Ховд аймгийн Буянт сумын малчид нийт 20 га талбайн 11,5 га-д овъёос, 6,5 га-д царгас, 2 га-д эрдэнэшиш тариалсны нийт өртөг нь 11,900,000 төгрөг болсон бөгөөд 9,900,000 төгрөгийг Нэвтрүүлэлтийн бүрэлдэхүүн хэсгээс, 2,000,000 төгрөгийг аймгийн БАХ-оос санхүүжүүллээ. Буянт суманд тэжээлийн ургамал тариалж буй байдал
  9. 9. Увс аймгийн Наранбулаг, Баруунтуруун, Тэс гэсэн 3 сумын 5 БАХ нийт 20 га хашсан талбайд царгас, 10 га хашсан талбайд овъёос тариалж, хашиж хамгаалах төсөл хэрэгжүүлсний үр дүнд нийт 11 тн овьёос хураан авч малчдад нийлүүлсэн бөгөөд эдгээр төслийг санхүүжүүлэхэд экстейншиний бүрэлдэхүүн хэсгээс нийт 21 сая төгрөгийн хөрөнгө оруулалт, Баруунтуруун сумын “Алтан сүүний цацал” малчдын хоршооны үйл ажиллагааг дэмжиж СБАХ-аас 6 сарын хугацаатай, сарын 1,5%-ийн хүүтэй 5 сая төгрөгийн зээл олгосон байна. Архангай аймгийн 2 сумын БАХ-ийн малчид нэг наст тэжээлийн ургамал тариалсан бөгөөд сумандаа 30000 хонин толгой малын тэжээлийн фонд бий болгож өөрийн болон бусад сумдыг тэжээлийн нөөцөөр ханган ажиллаж байна. Архангай аймгийн Ихтамир сум Ногоон тэжээл хураалт Малын үүлдэр угсаа сайжруулах талаар Бүх аймгийн АБАХолбоод БАХ-ийн малчдад малын үүлдэр угсааг сайжруулах, ашиг шим сайтай цөөн малтай болсноор бэлчээрийн даацыг нэмэгдүүлэхэд нь туслах, зах зээлд нийлүүлэх зорилгоор шилмэл омгийн үржлийн цөм сүрэг бий болгох ажлыг зохион байгуулж байна. Энэ ажлын хүрээнд Архангай аймгийн АБАХ Тариат сумын СБАХ-той хамтран Тэрхийн бор сарлагийн, Завхан аймгийн АБАХ Эрдэнэхайрхан сумын СБАХ-той хамтран Сартуул үүлдрийн хонины, Увс аймгийн АБАХ Зүүнговь сумын СБАХ-той хамтран Баяд үүлдрийн хонины, Баянхонгор аймгийн Богд сум тэмээний, Баянговь сум хонины, Төв аймгийн Өндөрширээт сумын СБАХ Алтанбулаг үүлдрийн хонь, Швейцарийн хөлдөөсөн үрийн сүүний чиглэлийн ямаа, Баян-Өлгий аймгийн Булган сумын СБАХ Керей үүлдрийн хонь, Уулын бор ямааны цөм сүрэг бүрдүүлэн ажиллаж байна. Мөн эрчимийн хар ухна ишиг, Баяд, Алтанбулаг болон Сартуул үүлдрийн хуц БАХ-ийн малчдад борлуулж сүргийн эргэлтийг сайжруулах ажлыг зохион байгуулж байна. БАХ-ийн дундын сангийн ашиглалтын талаар Аймгийн холбоод дундын сангийн үйл ажиллагаанд тогтмол хяналт тавьж ажиллаж байна. Тухайлбал, Баян-Өлгий аймгийн холбоо улирал тутам дундын сангийн тайланг авч зарим сумдын зээлийн хугацаа хэтрэлт, дутуу хүү төлөлт зэрэг холбогдох тооцоог зээлдэгч тус бүрээр гарган эргэн төлүүлэх арга хэмжээ авч ажилласан. Зарим сумдын тэргүүн нь хугацаа хэтэрсэн зээлдэгч нарыг хуулийн байгууллагаар шалгуулан төлбөрийг барагдуулж дундын санг хохиролгүй болгосон. Дундын сан нь малчдын хамтын ажиллагаа, итгэлцлийг сайжруулах, хариуцлагатай байх, бэлэн мөнгөний дутагдалтай үедээ асуудлаа шийдвэрлэх, дундын санхүүжилт шаардлагатай ажилд зарцуулах эх үүсвэр болж байгаагаараа малчдын талархлыг хүлээж байна. Малчид нийт 322,3 сая төгрөгийн зээлийг бэлчээр сайжруулах, МАА-г эрчимжүүлэх чиглэлээр дундын сангаас авсан байна. Хүснэгт 5. БАХ-ийн дундын сангийн мэдээлэл Д / д Аймаг Дунды н сангий Дундын сан анх байгуулахад оруулсан хувь хөрөнгө, төгрөг Хүүгийн орлого, төг Дундын сангийн нийт хэмжээ Бэлчээр сайжруула х, МАА-г
  10. 10. н гишүүн өрхийн тоо “Ногоон Алт” төслөөс Малчдаас тайлант хугацааны эцсийн байдлаар, төгрөг эрчимжүүл эх чиглэлээр дундын сангаас олгосон зээл 1 Архангай 2,220 76,561,000 82,575,000 15,556,000 174,692,000 0 2 Баян- Өлгий 3056 190,050,000 174,810,915 220,403,857 585,264,772 0 3 Баянхонг ор 637 38,750,000 13,655,000 679,000 28,325,000 27,270,000 4 Говь- Алтай 1 868 73,203,350 47,340,000 9,062,638 123,727,500 41,242,500 5 Ховд 2,520 155,950,000 75,098,200 36,280,099 178,689,638 6,100,000 6 Увс 2921 68,315,000 78,438,870 14,794,490 221,845,490 161,548,360 7 Завхан 6,522 180,015,609 188,100,400 35,083,710 468,448,555 86,210,000 Нийт 17,876 782,844,959 660,018,385 331,859,794 1,780,992,955 322,370,860 БАХ-ийн хурал Тайлангийн хугацаанд 347 БАХ-ийн 7710 малчид, үүнээс 1914 эмэгтэй малчин БАХ-ийн хуралд оролцож 2013 онд СБАХ-оос хийсэн ажилд үнэлэлт дүгнэлт өгч, бэлчээрийн болон МАА-н менежмент, хоршоонд гишүүн нэмж элсүүлэх, хувь хөрөнгө нийлүүлэх, ногдол ашиг хуваарилах, дундын сангийн мэдээлэл, дундын сангийн журамд өөрчлөлт оруулах, малын индексжүүлсэн даатгалд даатгуулах тухай, дараа жилийн ажлын төлөвлөгөө зэрэг бусад асуудлыг хэлэлцэж санал гаргаснаас зарим үр дүнг дурьдвал Завхан аймагт нийт 34 гишүүн хоршоонд шинээр элсэж, Увс аймагт бэлчээрийн менежментийн төлөвлөгөө боловсруулах ажлын хэсэг байгуулж ИТХ-н тэргүүлэгчдээр батлуулж, гурвалсан болон дөрвөлсөн гэрээ байгуулжээ. Нэг БАХ-ийн саналаар сумаас 10 га газрыг хадлангийн зориулалтаар эзэмших эрх олгож, 2 БАХ-ийн 5 худгийг хамгаалалттай болгож, гар насос тавих ажлын санхүүжилтийг ОНХС-н мөнгөнөөс хийлгэхээр сумын ИТХ-р батлуулсан байна. Баян-Өлгий аймгийн БАХ-үүд бэлчээр ашиглалтын төлөвлөгөө, ОНХС-д гаргах нэгдсэн саналуудыг баталж, Сумын Засаг даргатай гэрээний тухай хэлэлцэж зарим сумууд батлан, засаглалд эмэгтэй малчдын оролцоог хангах, нөлөөллийг өсгөх талаар нэгдсэн ойлголттой болсон. БАХ-ийн хурал
  11. 11. Бэрхшээл, сургамж: • Сумдад хийгдэх санхүүжилт хүрэлцэхгүй байгаагаас сумын СБАХ, БАХ тэр бүр төлөвлөсөн ажлаа хэрэгжүүлж чадахгүй хүндрэл бэрхшээлүүд байна. БАХ-ийн хурал хийхэд үйл ажиллагааны зардал хүрэлцэхгүй хүндрэл бэрхшээл байгааг сумын СБАХ-ны тэргүүн, БАХ-ийн ахлагч нар байнга ярьж, хүсэлт тавьж байна. • Энэ онд олон сумдууд сум байгуулагдсаны ой тэмдэглэсэн, бусад ажилд илүү төсөв төсөвлөсөнөөс АБАХ, СБАХ-ны төлөвлөж байснаас бага хөрөнгө оруулалтыг ОНХСангаас бэлчээрт чиглэсэн үйл ажиллагаанд зарцуулсан. Тухайлбал, Говь- Алтай аймгийн төсөлд хамрагдсан 14 сумын 11 нь 90 жилийн ойтой тул сумдын удирдлагууд гол анхаарлаа энэ үйл ажиллагаанд чиглүүлж бэлчээр рүү чиглэсэн үйл ажиллагаанд хөрөнгө бага төсөвлөсөн. • Хэдийгээр БАХ-үүд бэлчээр ашиглалтын гэрээ байгуулж ажиллаж байгаа ч гэрээний ач холбогдлыг төдийлөн сайн гаргаж чадахгүй, хэрэгжилтийг дүгнэж, сайжруулах шаардлагатай зүйл их байна. • Хэдийгээр дундын сангийн эргэн төлөлт сайн явж байгаа ч зарим сумдад БАХ-ийн ахлагчдын оролцоо, хяналт сул байгааг анхаарч ажиллах шаардлагатай. Үр дүн 1.2: СБАХ нь малчид болон нутгийн иргэд, эмэгтэйчүүд, ядуу иргэдийн ашиг сонирхлыг хамгаалан ажиллах орон нутгийн идэвхтэй нөлөө бүхий иргэний нийгмийн байгууллага болон хөгжинө Малчдын байгууллагын институцийн чадавхийг үнэлэх, цаашид бэхжүүлэх замын зураг боловсруулах чиглэлээр зөвлөхийн гаргасан дүгнэлт, зөвлөмжийн дагуу аймаг, сумдын холбоод удирдах зөвлөлийн 20 удаагийн хурлаараа байгууллагын цаашдын зорилго, чиг хандлагыг тодорхойлох, тогтвортой байдлыг хангах, хөрөнгө санхүүг бэхжүүлэх, ажилчдын ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр стратегаа боловсруулан ажиллаж байна. Тухайлбал, Говь-Алтай аймгийн холбоо санхүүгийн тогтвортой байдлаа бэхжүүлэхийн тулд ямар нэг үр бүтээлтэй ажил гүйцэтгэхээр туршилтын журмаар Халиун суманд сонгино тарьж, ирэх жилээс АБАХ, СБАХ-ууд хамтран тариалалтаа өргөжүүлэхээр төлөвлөж байна. Мөн аймгийн ЗДТГ-аас зохион байгуулсан Худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтны сургалтанд АБАХ, СБАХ-ны 12 ажилтныг хамруулснаар ТББ-ын хувьд сум орон нутагтаа худалдан авах ажиллагаатай холбоотой бүхий л үйл ажиллагаанд оролцох, хянах, ОНХС- ийн хөрөнгийн хуваарилалт, захиран зарцуулалт, тэр дундаа бэлчээр рүү чиглэсэн хөрөнгө хуваарилахад иргэдийн оролцоог идэвхжүүлэх, малчдын ашиг сонирхлыг хамгаалах боломжийг бүрдүүллээ. Тухайлбал, Тайшир, Халиун, Жаргалан, Бигэр сумдын болон АБАХ- ын ажилтнууд 3-5 удаа тендерийн хорооны гишүүнээр ажиллаж, орон нутгийн тендерт малчдаа зохион байгуулж оруулахад илүү идэвхтэй ажиллаж чадлаа. Баян-Өлгий аймаг “Малчдын экстейншин-бизнесийн төв” төслийг хэрэгжүүлж 2014 оны 11-р сард төвийг ашиглалтанд орууллаа. Ховд аймгийн АБАХ “Алтайн Уулсын Оргил” дундын хоршоо байгуулж гишүүн 12 хоршоотой хамтран малчдын амьдралын баталгаатай таатай орчинг бүрдүүлэхэд чиглэн ажиллаж байна. Увс аймгийн АБАХ “Мал түүхий эдийн зах” байгуулах төсөл хэрэгжүүлж аймгийн ИТХ-нд 5 га газар авахаар хүсэлт тавьсаны үр дүнд 3 га газрыг Засаг даргын шийдвэрийн дагуу эзэмшилдээ авч инженерийн хийцтэй гүн өрмийн худгийг улсын төсвийн хөрөнгөөр гаргууллаа. Аймаг, сумдын холбоод нь малчдын эрх ашгийг хамгаалах, тэдний санал, дуу хоолойг шийдвэрт тусгуулах чиглэлээр олон ажлууд зохион байгуулж, орон нутагт хүлээн зөвшөөрөгдсөн байгууллага болон ажиллаж байна. Тухайлбал, Баян-Өлгий аймгийн АБАХ- аас санаачлан 2014 оны ОНХС-гийн хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахад малчдын оролцоог хэрхэн хангасан, хэр үр дүнтэй хэрэгжсэн, мөн 2015 онд ОНХС-гийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл арга хэмжээнд малчдын саналыг тусгуулах талаар малчид болон БАХ- ийн оролцоотой мониторинг, санал асуулга зохион байгуулж үүнд 38 БАХ-ийн 995 өрхийн 2517 хүн (үүний 1117 нь эмэгтэй) хамрагдаж санал өгсөн. Тус аймагт 2014 онд 4 сум бэлчээрийн менежментийн зардалд ОНХСангийн төсвөөс 42 сая төгрөг хуваарилсан нь малчдын санал шийдвэрт тусгалаа олдог болсны илрэл болж тэдний санал өгөх идэвх, оролцоо өмнөх жилийнхээс 2,2 дахин нэмэгдсэн. Хэлэлцүүлэг, санал асуулгын дүнг нэгтгэн, дүгнэлт гаргаж аймгийн Засаг дарга, ИТХ болон холбогдох сумдын Засаг дарга, ИТХ-д албан тоот, зөвлөмж хүргүүлсэн. Энэ ажлын үр БИНХурлаар санал баталж байна. Архангай аймгийн Өндөр-Улаан сум
  12. 12. дүн, ач холбогдлын талаар аймгийн Засаг дарга, ЗДТГ болон хэлтсийн мэргэжилтнүүд 2 удаа аймгийн радиогоор сумдын удирдлага, иргэдэд хандан дэлгэрэнгүй үг хэлж, чиглэл өгсөн. Малчдаас санал авах ажлыг Архангай, Говь-Алтай, Завхан аймгийн АБАХ, СБАХ мөн зохион байгуулснаар 2015 онд ОНХС-гаар хэрэгжүүлэх ажлын санал авалт журмын дагуу зохион байгуулагдаж, иргэдийн оролцоо 26.2%-иар өссөн байна. Говь-Алтай аймгийн АБАХ, СБАХ аймаг, сумдын ЗДТГ, ИТХ-тай хамтран баг бүрт нээлттэй хаалганы өдрийг хамтран зохион байгуулж, уг арга хэмжээний үеэр гарсан саналыг үндэслэж аль багт ямар нутаг бэлчээрийг хэдий хугацаанд өнжөөх, амраах, сэлгэх тухай сумын ИТХ, Засаг даргын шийдвэр гарган хэрэгжүүллээ. Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын СБАХ нь ирээдүйд бий болж болзошгүй уул уурхайн үйл ажиллагаанаас бэлчээрээ хамгаалах, малчдын эрх ашгийг хамгаалахын тулд “Сэгс”, “Зос” БАХ-үүдийн өвөлжөө, хаваржааны хилийн цэсийг тогтоох хүсэлтийг сумын Засаг дарга, газрын даамалд гаргасны үр дүнд хилийн цэсээ тогтоолоо. Мөн Тэс сумын “Доонын өвөр”, “Баян-Айраг” зэрэг БАХ-ийн бэлчээрийн талбайд хайгуул хийхээр Улаанбаатар хотоос “Аргалант Ойл” ХХК тусгай лиценцтэйгээр ирсэн. Тус сумын СБАХ БАХ-ийн малчдын хурлыг удаа дараа зарлан хуралдуулж БАХ-ийн гишүүдийн саналыг тухайн компанийн удирдлагуудад танилцуулж үйл ажиллагааг зогсоосон. Өвөлжөө, хаваржааны бүс нутаг Хилийн цэсийг тогтоох үйл явц Сумын Засаг дарга, Газрын даамал Хамтын ажиллагаа Аймаг, сумдын БАХолбоод нь төр, төслийн байгууллага, хувийн хэвшлийн байгууллагуудтай нягт хамтран ажиллаж олон нийтэд танигдаж хүлээн зөвшөөрөгдсөн байгууллага болон ажиллаж байна. Энэ хүрээнд ШХА-ийн санхүүжилтээр хэрэгжиж буй төслүүдийн үр ашгийг дээшлүүлэх, хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор “Монгол төмс” хөтөлбөрийн үйл ажиллагааг дэмжиж хатаасан ногоог малчдад сурталчилж таниулах, шинэ зах зээлтэй холбож өгөх, гэрийн зоорийг туршилтаар ашиглаж, малчдад мэдээлэл түгээх ажлыг бүх аймгууд хэрэгжүүлж нийт 3,484,000 төгрөгийн үнэ бүхий 1346 ширхэг хатаасан ногоог малчиддаа амталгааны болон борлуулах зорилгоор хүргэж, 178 малчнаас
  13. 13. судалгаа авахад хатаасан ногоо нь амт чанар сайтай ялангуяа дулааны улиралд аялалд авч явахад болон малчид баяр наадмын үеэр морь мал уяхад бэлэн бүтээгдэхүүн шууд хэрэглэх тохиромжтой, алдагдал хаягдал гарахгүй, овор хэмжээ багатай зэргээр ач холбогдол ихтэй байгаа нь харагдлаа. Мөн “Малын индексжүүлсэн даатгал” төсөлтэй хамтран сумдын СБАХ-ны тэргүүдэд даатгалын мэдээлэл өгөх ажлыг хамтран зохион байгуулснаар Архангай аймгийн Ихтамир сумын СБАХ-ны тэргүүн, Малын индекжүүлсэн даатгалын төлөөлөгчтэй хамтран 42 малчин өрхийг даатгалд хамруулсан. Завхан аймгийн 22 сумын СБАХ-ны тэргүүлэгчид малын индексжүүлсэн даатгалыг “Бодь даатгал”-аар дамжуулан хийхээр боллоо. Даатгалын төслийн орон нутгийн даатгалын ажилтнаар БАХ- ийн малчдад зориулан сургалт хийх ажлыг СБАХ зохион байгуулан ажиллаж байна. Баянхонгор аймгийн Богд сумын СБАХолбоо Франц улсын хил хязгааргүй мал эмнэлэг байгууллагын Тогтвортой ноолуур төсөлтэй хамтран ажиллаж БАХ-ийн малчдад тулгуурласан хамтарсан хоршоо байгуулж, Тогтвортой ноолуур төслийн хөрөнгөөр ноосны агуулах барьж, ашиглалтанд орууллаа. Архангай аймгийн АБАХ Англи улсын Тэнгри компанитай хамтран сарлагийн хөөврөн бүтээгдэхүүнийг сурталчлах, шинэ зах зээлд гаргах, борлуулалтыг нэмэгдүүлэх зорилго бүхий сарлагийн фестивалийг зохион байгуулсан бөгөөд фестивалийн хүрээнд оёдол, гар урлал, талх нарийн боов, модон эдлэл, сарлагийн сүүгээр хийсэн сүү цагаан идээний үзэсгэлэн худалдаа, сарлагийн уралдаан, сарлагийн парад, урлагийн тоглолт, БАХ-ийн эмэгтэйчүүдийн ээрч боловсруулсан сарлагийн хөөврөн утсыг худалдан авсан Тэнгри кампани өөрсдийн үйлдвэрлэсэн хувцасыг танилцуулах хувцас загварын шоу зэрэг үйл ажиллагааг зохион байгуулсан нь иргэд, жуулчдын сонирхлыг ихээр татсан, цаашид аялал жуучлалыг хөгжлийнхээ тэргүүлэх чиглэлийн нэг болгосон Архангай аймагт уламжлал болгон зохион байгуулж, малчдын орлогыг нэмэгдүүлэх боломжтой ажил боллоо. Үр дүн 1.3 Хоршоог хөгжүүлэх замаар малчдын зах зээл, эдийн засгийн харилцаанд үр ашигтай оролцох боломжийг нэмэгдүүлнэ Малчдын хоршоодын удирдлагыг чадавхжуулах, бизнес төлөвлөгөө, төсөл боловсруулах, хөрөнгө оруулалт босгох, хэрэгжүүлэх, шинээр хоршоо байгуулах, хоршоог зах зээлтэй холбох, борлуулалтыг нэмэгдүүлэх чиглэлийн ажлуудыг бүх аймаг, сумын БАХолбоод зохион байгууллаа. Хоршоо байгуулах Ховд аймгийн АБАХ-ны дэргэд 10 сумын хоршооны гишүүнчлэл бүхий “Алтайн уулсын оргил” дундын хоршоо байгуулагдаж маркетингийн бүрэлдэхүүн хэсэгтэй хамтран ажиллах гэрээ байгуулах, ноос ноолуур, малын гаралтай түүхий эд бэлтгэх, нийлүүлэх, бусад аж ахуйн нэгж, хоршоодтой хамтран ажиллах, сумын хоршоодыг идэвхжүүлэх, тэдэнд туслах, зах зээлд зөв менежменттэйгээр оролцуулах зэрэг олон төрлийн үйл ажиллагаа явуулж байна. 2014 оны хувьд хоршоог бэхжүүлэх асуудал чухал учир аймгийн хэмжээний томоохон үйлдвэр, компани, аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллах гэрээ байгуулж 157.2 сая төгрөгийн борлуулалтын орлоготой ажиллалаа. Говь-Алтай аймгийн АБАХ 2014 онд хоршооны хөгжлийг дэмжих чиглэлээр нэлээн анхаарч ажиллаж байгаа тул бүх сумдын СБАХ-ын тэргүүд, малчдын төлөөллийг оролцуулан улсын тэргүүний “Буян-Ундрал” хоршооны дарга, гавьяат эдийн засагч Б.Авирмэдтэй хоршооны хөгжлийн талаар нэг өдрийн уулзалт зохион байгуулж туршлагаас нь хуваалцан, хоршоо хөгжүүлэх чиглэлээр зөвлөгөө авлаа. Бүх сумдад хоршоо жигд хөгжүүлнэ гэж хүч хөрөнгөө
  14. 14. тарамдуулснаас сумдынх нь бодлого дэмжлэг, малчдын санал санаачилгад тулгуурлан ажиллах нь зохих үр дүн өгч Халиун, Жаргалан, Эрдэнэ сумдын СБАХ-ын дэргэд 3 шинэ хоршоо байгуулагдан 50.3 сая төгрөгийн борлуулалт хийсэн байна. Хоршооны бизнес төлөвлөгөө, төсөл Бизнес төлөвлөгөө, төсөл боловсруулах, хөрөнгө оруулалт босгох, хэрэгжүүлэх сургалтыг Баян-Өлгий аймгийн АБАХ Цэнгэл сумын ”Малчны хөгжил” хоршоог түшиглэн зохион байгуулснаар 14 малчны хоршоо стратеги болон бизнес төлөвлөгөөний төслийг боловсруулж, цаашид бүх гишүүдийнхээ хурлаар хэлэлцүүлж батлах, хөрөнгө оруулалт хийх, хэрэгжүүлэх даалгавар авсан. Хоршоодын боловсруулсан эдгээр төслүүдээс 2 төсөл ҮХААЯ-наас зарласан хөнгөлөлттэй зээлийн тендерт оролцон шалгарч 45,000,000 төгрөгний хөнгөлттэй зээлд хамрагдлаа. Мөн МАА-н гаралтай бүтээгдэхүүний нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, бизнесийн төрлийг нэмэгдүүлэхийн тулд малчдын хоршоодын бизнес төслүүдийг сонгон шалгаруулж “Даян хөгжил” хоршооны “Үнээний ферм” төслийг шалгаруулан төслөөс 7,500,000 төгрөгний дэмжлэг үзүүлсэн ба хоршооноос 17,993,000 төгрөгний хөрөнгө оруулалт хийж, фермийн үйл ажиллагааг эхлүүллээ. Сагсай сумын “Даян хөгжил” хоршооны үнээний ферм Увс аймгийн АБАХолбоо Давст, Зүүнговь, Завхан, Өлгий, Бөхмөрөн, Баруунтуруун, Наранбулаг, Цагаанхайрхан сумдын хоршоодын бизнес төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд нь тус бүр 5 сая төгрөгийн зээлийг 6 сарын хугацаатай, сарын 1,5%-ийн хүүтэй олгосноор хоршоод 171 малчны бэлтгэсэн 8000 ширхэг арьс, ширийг үндэсний үйлдвэрт, 67 тн махыг зах зээлд борлуулж малчдыг урамшуулалд хамруулан, 81 малчинд 7,400,000 төгрөгийн цэвэр ашиг хуваарилсан байна Хоршоодын чадавхийг сайжруулах сургалт, зөвлөгөө “Ногоон алт” төсөл, Маркетингийн бүрэлдэхүүн хэсэгтэй хамтран хоршоог чадавхжуулах хэд хэдэн сургалт зохион байгуулсны нэг нь Увс аймгийн ЗДТГ-ын төлөвлөгөөнд туссан хоршооны үзүүлэх сургууль, сургалтыг Увс аймгийн Зүүнговь сумын улсын тэргүүний “Ногоон худаг” хоршоон дээр зохион байгуулж 17 сумын МЭҮТ-ийн мэргэжилтэн, 38 хоршооны төлөөлөл, 17 СБАХ-ны тэргүүн, Үйлдвэр ХАА-н газар, Хөдөлмөрийн хэлтсийн мэргэжилтэн нийт 109 хүн оролцлоо. Сургалт, үзүүлэх сургуулийн үр дүнд Увс аймагт дундын хоршоо байгуулах нөхцлийг бүрдүүлж, ажлын хэсэг байгуулагдаж, оролцогчид улсын тэргүүний хоршооны туршлагаас суралцаж, жижиг төсөл бичих тооцоолол, аргачлалыг сурлаа. Мөн Завхан аймгийн Отгон суманд АБАХ-ны дэргэдэх “Тоонотцацраг” дундын хоршоог цаашид бие даан үйл ажиллагааг явуулахад дэмжлэг болгох зорилгоор хоршооны сургалтыг зохион байгуулж сургалтанд 20 сумын СБАХ-ны тэргүүлэгчид, хоршооны гишүүн, БАХ-ийн ахлагч нар оролцлоо.
  15. 15. Хоршооны сургалтанд оролцогчид Сургалтын үйл явц Маркетингийн бүрэлдэхүүн хэсэг, АБАХ, СБАХ хамтран сарлаг бүхий аймгуудын хоршооны малчдад сарлагийн хөөвөр самнах сургалт явуулснаар малчид сарлагаа самнаж сурч, орлогоо нэмэгдүүлэх боломжтой боллоо. Мөн тэмээний ноос бэлтгэх, тэмээг насаар ангилж самнах сургалт зохион байгуулж газар дээр нь тором самнаж үзүүлсэн нь малчдад хамгийн сонирхолтой сургалт болсон. Говь-Алтай аймгийн Төгрөг сумын хос зогдорт тэмээний ноосны шинжилгээний үр дүнг үндэслэн Баялаг Өлзий ХХК-д Төгрөг, Халиун сумдаас 1,2 тонн торомны болон цагаан тэмээний бие ноосыг зах зээлийн ханшаас 1500-2000 төгрөгөөр илүү тушаасан нь малчдын орлого ашгийг энэ хэмжээгээр өсгөсөн ба уг компани 5,0 тонн хүртэл ноос авах захиалга өгсөн нь малчид, СБАХ-ны хувьд тэмээний ноосны үнэлэмжийг нэмэгдүүлэх эхлэл тавигдсан гэж үзэж байна. Мөн маркетингийн бүрэлдэхүүн хэсгийн дэмжлэгээр Говь-Алтай, Баянхонгор, Ховд аймгийн 30 гаруй эмэгтэй малчдад эсгий эдлэлийн болон тэмээний ноосоор утас ээрэх анхан ба ахисан шатны сургалт зохион байгуулж сургалтанд хамрагдсан малчдад ноос сэмлэх, утас ээрэх машин олгосон нь малчдын итгэл урмыг сэргээсэн бодитой ажил болж байна. Эдгээр малчид цаашид хэрэглэгчдийн эрэлтэнд нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэн зах зээлд нийлүүлэхэд нь АБАХ, СБАХ хамтарч ажиллана. СБАХ-ны тэргүүд хөөврийн гарцын туршилт хийлээ Цагаан өнгийн хөөвөр ховор шүү Малчны хотонд Хоршооны зах зээлийг нэмэгдүүлэх Хоршоод мал, мах, малын арьс, шир, хонины ноос зэрэг МАА-н гаралтай түүхий эд нийлүүлэх гэрээг үндэсний болон орон нутгийн боловсруулах үйлдвэрүүдтэй байгуулж нийт 3.3 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажиллалаа. Үүнээс сарлагийн хөөвөр, тэмээний ноос нийлүүлэх гэрээг “Баялаг Өлзий”, “Уужин”, “Сор кашмер”, “Жинст мөрөн”, “Натурал альфа”, “Агро альфа”, “Өгөөж шим”, Английн “Тэнгри”, Финляндын VET зэрэг компаниудтай гэрээ байгуулан 48.5 тн сарлагийн хөөвөр, 54 тн тэмээний ноос нийлүүлж 1.0 тэрбум төгрөгийн борлуулалт хийлээ.
  16. 16. Хоршооны үйл ажиллагааг өргөжүүлэх Цагаанхайрхан сумын “Тайны Олз” хоршоо нь хоршоогоо бэхжүүлж орлого нэмэгдүүлэх чиглэлээр Мал Эмнэлэг, Үржлийн Тасаг гэсэн хоёр чиглэлтэйгээр шинээр үйл ажиллагаагаа эхэлж Аймгийн МЭҮТ-тай гэрээ байгуулж эхний хагас жилд 13,000 малд вакцинжуулалтанд, 5,000 төл малд туулгалт, 7,000 малд ээмэгжүүлэлт хийж, бүртгэлийн ажилд хамруулсан байна. Мал эмнэлгийн үйлчилгээ Бэрхшээл, сургамж: • Хоршоог бэхжүүлэхэд санхүүгийн эргэлтийн хөрөнгө хомс учир үндэсний үйлдвэрүүдийн үнийн дарамтад орж урьдчилгаа санхүүжилтэд баригдан бүтээгдэхүүнээ хэлсэн үнэнд нь бага үнээр өгөх явдал байна. Мөн байгуулсан гэрээний заалт зөрчигдөх, эцэст нь тухайн хоршоо алдагдалтай ажилладаг байдал байсаар байна. • Малчид хоршооны ашиг тус, давуу талыг сайтар ухаж ойлгохгүйгээр зөвхөн түүхий эдийн урамшуулал авахын тулд хоршоонд элссэн, хоршооны үйл ажиллагаанд оролцох оролцоо муу байдал түгээмэл байгаа тул хоршооны сургалтыг малчдад сайн явуулж ойлгуулах, хоршоог хөл дээр нь босгоход дэмжлэг үзүүлэх шаардлагатай.
  17. 17. Үр дүн 1.4 БАХ, СБАХ-ын үйл ажиллагаанд эмэгтэйчүүдийн оролцоог дэмжиж нэмэгдүүлнэ Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Ховд, Завхан аймгийн холбоод эмэгтэйчүүдийн орлого нэмэгдүүлэх, ажил эрхлэлтийг дэмжих, оролцоог сайжруулах чиглэлээр эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг орон нутгийн засаг захиргаатай хамтран зохион байгуулж, үүнд нийт 1894 эмэгтэй малчид хамрагдсан. Баян-Өлгий аймагт болсон уулзалтаар эмэгтэй малчид нутгийн захиргааны шийдвэр гаргалтанд хэрхэн нөлөөлж болох, түүнээс тухайн айл гэрийн амьжиргаанд ямар өөрчлөлт гарах тухай хэлэлцүүлсэн. Өмнө нь багуудын ИНХ-д эмэгтэйчүүд огт оролцдоггүй байсан бол эдгээр уулзалтын дараа хурал бүрт 5-10 эмэгтэй оролцож, санал хэлдэг болсон байна. Архангай, Завхан аймгийн чуулга уулзалтанд оролцогч эмэгтэйчүүд өөрсдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа гаргаж орлогоо нэмэгдүүллээ. Мөн Архангай аймгийн Чулуут сумын 90-н жилийн ой болохтой холбогдуулан УБ хотод “Чулуутын инээмсэглэл” үзэсгэлэн худалдааг ЗДТГ-тай хамтран зохион байгуулж үзэсгэлэн худалдаанд Их зуу, Өндөр тусгал, Тооромт БАХ-ийн эмэгтэй малчид бусдыгаа хошуучлан идэвхи санаачлагатай оролцсон бөгөөд өөрсдийн боловсруулсан сүү, цагаан идээгээ амжилттай борлуулсан байна. Үзэсгэлэнд оролцсон бүтээгдэхүүн Малчин эмэгтэйчүүдийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, хөдөлмөрийг хөнгөвчлөх зорилгоор Говь-Алтай аймгийн Шарга, Баянуул сумдын СБАХ малчдад шаардлагатай тоног төхөөрөмжийг 2,677,120 төгрөгөөр, Увс аймгийн АБАХ сүүний сеператор, тос цохигч машин, аарц хэвлэгч төхөөрөмжийг 10,000,000 төгрөгөөр сум бүрт нийлүүлэх ажлыг зохион байгуулж байна. Мөн Завхан аймгийн БАХолбоо Шилүүстэй сумын “Цэцэгт Мянган” хоршооны эмэгтэйчүүдийг дэмжин 2,000,000 төгрөгний оёдлын төсөл хэрэгжүүлсэнээр 4 хүнийг ажлын байртай болгосон. Баянхонгор аймгийн Баянлиг сумын Их Халбагант ХХК-д Швейцарийн ахмад зөвлөхүүд сүүн болон гурилан бүтээгдэхүүн хийх сургалт зохион байгуулж малчин эмэгтэйчүүд энэ сургалтанд хамрагдсанаар үр дүнтэй ажил болж цаашид малчдын сүү цагаан идээг нэгдсэн зохион байгуулалтаар зах зээлд эцсийн бүтээгдэхүүн болгож нийлүүлэх боломж бий боллоо. Хэдийгээр АБАХ, СБАХ-ноос эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний хөдөлмөрийг хөнгөвчлөх, орлого нэмэгдүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа ч БАХ-ийн ахлагч болон хоршооны дарга, тэргүүлэгч эмэгтэйчүүдийн тоо өнгөрсөн оныхоос буурсан. Энэ нь хоршоо ихэвчлэн түүхий эдийн зуучлан борлуулалтын үйл ажиллагаа явуулж байгаа, БАХ-
  18. 18. ийн малчид ч мөн түүхий эдийн борлуулалт, бэлчээр зохион байгуулалт зэргээр эрэгтэй хүмүүсийн цаг, хүч, хөдөлмөр илүү шаардсан ажилд оролцож байгаатай холбоотой байна. Санал, дүгнэлт ОНХСангаас бэлчээрт хөрөнгө татах эрх малчдад байгаа боловч малчид энэ боломжоо ашиглаж чадахгүй байна. Малчдыг орон нутгийн засаглалд үр нөлөөтэй оролцуулахын тулд малчид БАХ-аараа нийлж БИНХ-д нэгдсэн санал гаргахад суралцах хэрэгтэй. Одоогийн байдлаар Баян-Өлгий аймагт байгуулагдсан БИЗ-үүд, зарим БАХ жигд биш ч гэсэн энэ талаар ихээхэн үр дүнтэй, нөлөөлөл сайтай ажиллаж байна. Аймаг, сумын холбоодын гэрээ 3 сараар хойшлогдож зурагдсан нь зарим ажил хугацаа алдах явдал байсан ч төлөвлөсөн ажлуудаа хугацаанд нь хийхийн төлөө бүгд чармайн ажиллаж байна. Ихэнх аймаг, сумдын холбоод хоршооны үйл ажиллагаагаар дамжуулан цаашдын тогтвортой санхүүжилт олох бодлого барьж байгаа. Гэвч СБАХ-ны дэргэдэх болон аймгийн холбооны дэргэдэх ихэнх хоршоодын санхүүгийн чадавхи, хүрэлцээ муу байна. Үүнийг шийдвэрлэхийн тулд бид цаашид санхүүгийн найдвартай эх үүсвэртэй болохын тулд юу хийх ёстой вэ гэдэг чиглэлийг гаргаж түүндээ түшиглэн зөв бодлого, зөв менежменттэйгээр ажлаа эхлүүлж үр дүнд хүрэх зайлшгүй шаардлага байна. Мөн хоршоог бэхжүүлэхэд гишүүн малчдын оролцоо, хоршооны үйл ажиллагааг ойлгох байдал чухал байгаа тул энэ чиглэлээр илүү хүч анхаарал тавьж ажиллах шаардлагатай байна. СБАХолбоод Ногоон алтаас бусад байгууллагын ажил үүрэг гүйцэтгэж эхэлж байгаа боловч цаашдын тогтвортой байдлаа хангах чиглэлээр бодож төлөвлөсөн зүйл ихэнхэд нь байхгүй, төслийн санхүүжилтийг харсан байдалтай байгаа. Тогтвортой үйл ажиллагаа явуулах талаар ойрын төлөвлөгөө байгаа боловч түүнийгээ цаасан дээр буулгаж удирдах зөвлөлийн гишүүдтэй хэлэлцэж баталсан зүйлгүй байна. Иймд ТББ-ын урт хугацааны хөгжлийн стратеги төлөвлөгөө боловсруулж үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажиллах шаардлагатай. СБАХ, БАХ, Хоршоо, СИТХ-д сонгогдож, томилогдсон эмэгтэйчүүдийн тоо харьцангуй бага байна. Үүнд цаашид анхаарч төрийн бус байгуулага болон төрийн байгуулагад эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх тэдний дуу хоолойг хүргэх нөгөөтэйгүүр эмэгтэйчүүдийн өрхийн үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэхэд тодорхой бодлогоор дэмжих шаардлага үгүйлэгдэж байна. Хөдөөд эмэгтэйчүүдийн оролцоо нийгэмд эзлэх байр суурь дутмаг байгаа нь ихэнх эмэгтэйчүүд хөдөө малаа маллаж жилийн дөрвөн улиралд хөдөлмөр эрхэлж байгаа нь нөлөөлж байна. Цаашид эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд тодорхой ажлыг зохион байгуулж тэднийг идэвхжүүлэх, сургаж хөгжүүлэх шаардлагатай.
  19. 19. АБАХ, СБАХ, хоршоод бизнесийн орлого, ашгаа нэмэгдүүлэх чиглэлээр төсөл хэрэгжүүлж байгаа боловч зарим төслийн үр дүн муу байгаа тул төсөл шалгаруулахдаа зардал үр өгөөжийн шинжилгээ хийх, хэрэгжилтэнд тогтмол хяналт тавихад анхаарч ажиллах шаардлагатай байна. АБАХ, СБАХ-ны хүний нөөцийн чадавх сул байгаа тул тодорхой сэдэв, чиглэлээр мэдлэг, ур чадварыг нь дээшлүүлэх сургалтыг явуулах шаардлагатай байна.

×