SlideShare a Scribd company logo
1 of 21
Download to read offline
Санхүү, НББ-ийн мэдээллийн систем
МУБИС-КМТС-МЗМ4а Н.Цэнхэрхэрлэн Хуудас 1
Гарчиг
1. Оршил
2. Сэдэв сонгосон үндэслэл
3. Зорилго
4. Зорилт
5. Санхүү гэж юу вэ?
6. Орчин үе ба санхүүгийн удирдлагын чиг хандлага
7. Нягтлан бодох бүртгэлийн мэдээлэл
8. Нягтлан бодох бүртгэлийн мэдээллийн хэрэгцээ
9. Нягтлан бодох бүртгэлийн мэдээлийн дотоод хэрэглэгчид
10.Мэдээллийн системийн тухай ерөнхий ойлголт
11.Нягтлан бодох бүртгэлийн хөгжил, цаашдын хандлага
12.Нягтлан бодох бүртгэлийн шинэ програмууд
13.Нягтлан бодох бүртгэлийн програм хангамжийн эрх авсан байгууллагууд
14.Дүгнэлт
15.Ном зүй
www.zaluu.comwww.zaluu.com
Санхүү, НББ-ийн мэдээллийн систем
МУБИС-КМТС-МЗМ4а Н.Цэнхэрхэрлэн Хуудас 2
Оршил
Орчин үед санхүүгийн онол практикийн судалгааны ач холбогдол эрс өсч байна.
Учир нь санхүүгийн төрийн зохицуулалтын гол хэрэгсэл болоод зогсохгүй зах зээлийн
зохицуулалтанд онцгой ач холбогдолтой байна.Санхүү нь мөнгө бий болсонтой холбогдож
үүссэн эдийн засгийн бодит харилцаа юм. Эдийн засгийн ухаан нь “Хязгааргүй нөөц
баялгаар хүний хязгааргүй хэрэгцээг хэрхэн яаж үр ашигтай хангах тухай асуудал” –ыг
судалдаг бол санхүүгийн шинжлэх ухаан нь “Хязгаарлагдман нөөц баялгийг хүний
хязгааргүй хэрэгцээнд хэрхэн яаж үр ашигтай хангах тухай асуудал ”-ыг судалдаг байна.
Зах зээлийн эдийн засагт үйлчилж байдаг үндсэн 3 зах зээлийн нэг нь санхүүгийн нөөцийн
зах зээл байдаг. Энэ зах зээл дээр үүссэн эрэлт нийлүүлэлтийг хэрхэн зөв зохистойгоор
удирдан зохицуулах асуудлыг санхүүгийн тухай цогц мэдлэгийн тусламтайгаар шийддэг.
Сэдэв сонгосон үндэслэл: Санхүү, эдийн засгийн шинжлэх ухаан нь нийгмийн
харилцааны салшгүй нэгэн хэсэг бөгөөд хэзээ ч хоцрогдож, алга болохгүй учраас энэхүү
сэдвийг сонгон авлаа. Систем нь гэдэг нь өөрөө ямар нэгэн процессийн тогтолцоо учраас
тэр дундаа санхүү, НББ-н мэдээллийн систем гэж юу болохыг мэдэхийг хүсэж байна.
Зорилго: Санхүү, НББ-ийн мэдээллийн системийн тухай судалгаа хийж сэдвийн хүрээнд
мэдлэгтэй болох
Зорилт:
 Сэдвийн доорх холбогдох материал, ном сурах бичиг цуглуулах
 Эх хэл дээрх болон гадаад хэл дээрх веб сайт судлах
 Холбогдох олон улсын стандартуудыг судлах
 Хөгжилийн цаашидын чиг хандлага
 Сэдэвтэй холбоотой эрдэм шинжилгээний материал цуглуулах
 Цуглуулсан материалуудаа уншиж нэгтгэх
 Өөрийн олж авсан мэдлэгийн хэмжээнд дүгнэлт гаргах
www.zaluu.comwww.zaluu.com
Санхүү, НББ-ийн мэдээллийн систем
МУБИС-КМТС-МЗМ4а Н.Цэнхэрхэрлэн Хуудас 3
Санхүү гэж юу вэ?
“Санхүү бол мөнгийг удирдах ухаан, мөнгийг удирдах урлаг” Л.Ж.Житман
Санхүү гэдэг нэр томъѐо нь хаана үүссэн талаар одоог хүртэл цэгцтэй ойлголт байхгүй
байна. Гэхдээ санхүү гэдэг нь “Financia” гэсэн латин үгнээс үүсэлтэй юм.
Санхүү бол төр засгийн түвшинд ч, аж ахуйн нэгж байгууллагуудад ч, хувь хүний хувьд
ч яригддаг маш өргөн хүрээтэй төдийгүй байнгийн хөгжил хөдөлгөөнд оршдог ойлголт
билээ. Учир нь хүнд тодорхой хэмжээний орлого олж, өсгөж үржүүлж, зарцуулж,
хуримтлуулж, хөрөнгө оруулалт хийж байдаг. Эдгээр үйл явц нь харин санхүүгийн орчинд
буюу санхүүгийн байгууллага, санхүүгийн зах зээл, санхүүгийн хэрэгчлүүдийн
оролцоотойгоор явагдана. Иймээс санхүүг:
 Санхүүгийн удирдлага
 Санхүүгийн үйлчилгээ гэсэн 2 чиглэлээр ангилж үздэг.
Санхүүгийн үйлчилгээ гэж юу вэ?
Санхүүгийн үйлчилгээ нь “санхүүгийн бүтээгдэхүүнийг” бий болгож, тэдгээрийн хувь хүн,
бизнесийн байгууллага, засгийн газарт хүргэх үйл явц юм. Үүнд:
 Банкны
 Санхүүгийн байгууллагуудын
 Хөрөнгө оруулалтын
 Үл хөдлөх хөрөнгийн
 Даатгалын зэрэг үйлчилгээнүүдийг дурьдаж болно.
www.zaluu.comwww.zaluu.com
Санхүү, НББ-ийн мэдээллийн систем
МУБИС-КМТС-МЗМ4а Н.Цэнхэрхэрлэн Хуудас 4
Санхүүгийн үйлчилгээнүүдийн төрлүүд
Санхүүгийн үйлчилгээнүүдийн төрлүүд
Банкны ба банк бус санхүүгийн
байгууллагын
Банк, хадгаламж зээлийн хоршоо, санхүүгийн
компаниудын төрөл бүрийн зээл, халгаламжийн
үйлчилгээ, төлбөр тооцоо, зөвлөгөө өгөх, зуучлах
үйлчилгээнүүд...
Хөрөнгө оруулалтын Брокерийн пүүс, санхүүгийн компани, даатгалын
компанын хөрөнгө оруулалтын шинжилгээ хийх,
төсөл боловсруулах, багц бүрдүүлэх, үнэт цаас
гаргалтад зуучлах үйлчилгээнүүд...
Үл хөдлөх хөрөнгийн Үл хөдлөх хөрөнгийн компаниудын үл хөдлөх
хөрөнгийг үнэлэх, санхүүжилт хийх, зуучлан
борлуулах үйлчилгээнүүд
Даатгалын Даатгалын компаниудын төрөл бүрийн даатгалын
үйлчилгээнүүд
Санхүүгийн удирдлага гэж юу вэ?
Санхүүгийн удирдлага нь компани, банк, санхүүгийн байгууллага, төрийн
өмчийн төсөвт байгууллагуудын хөрөнгө, эх үүсвэрийн удирдлагийн үйл ажиллагаа,
шийдвэр гаргалтын явцын цогц юм.
Энэ хүрээнд санхүүгийн шилжилгээ төлөвлөлт, мөнгөн хөрөнгийн удирдлага, зээлийн
бодлого,хөрөнгө оруулалтын шинжилгээ, санхүүгийн эх үүсвэрийн удирдлагийн гэх
мэт асуудлуудыг хамруулж болно.
Орчин үе ба санхүүгийн удирдлагын чиг хандлага
Санхүү бие даасан салбар суддлагдахуун болон хөгжсөнийг 1900 оноос тооцдог ба
энэ үед санхүүгийн удирлагийн гол асуудлууд нь нэгдэлт, хоршилт, шинэ компанийг
байгуулах, үнэт цаас гаргаж эх үүсвэрээ нэмэгдүүлэх арга замууд байсан байна.
1930 –аад онд дампуурал, корпорацийн өөрчлөн байгуулалт, төлбөрийн чадвар, үнэт
цаасны зах зээлийн зохицуулалтад гол анхаарлаа хандуулж байсан ба 1940-1950 –аад
онуудад ч санхүүгийн удирдлагийн гадны ажиглагчийн, судлаа ч шинжээчдийн байр
суурьнаас авч үздэг байжээ. харин 1960 оноос хөрөнгө ба эх үүсвэрийн сонголт,
www.zaluu.comwww.zaluu.com
Санхүү, НББ-ийн мэдээллийн систем
МУБИС-КМТС-МЗМ4а Н.Цэнхэрхэрлэн Хуудас 5
удирдлагын шийдвэр гаргалтад компанийн үнэ цэнийг өсгөж арвижуулах эсэхийг шалгуур
болгон авж үзэх хандлага гарч ирсэн байна. 1980-аад онд санхүүгийн судалгаа
шинжилгээнд:
 Бизнесийн шийдвэр гаргатанд инфляцийн нөлөөлөл
 Төрөлжсөн үйл ажиллагаа явуулдаг санхүүгийн байгууллагуудын удирдлага
зохицуулалт
 Харилцаа, мэдээлэл, тооцоололтын техник, технологийг хөгжлийг нэвтрүүлэх
 Бизнесийн үйл ажиллагаанд улам бүр хөгжиж буй нийтийн зах зээлийн ач
холбогдоол, нөлөөллийн асуудал нэмэгдэн орж иржээ.
1990-ээд онд ч нийтийн зах зээл, компьютер технологийн хөгжлийн хандлага зонхилж
байна. өнөөдрийн бизнесийн чиг хандлагад :
 Тээвэрлэлт, харилцаа холбооны технологийн хөгжилт нь олон улсын бизнесийн
таатай орчинг бүрдүүлэх болсон
 Дотоодын үйлдвэрлэгчдийг хамгаалах, үндэсний эрх ашгийг дээдлэх сонирхлоос
илүү өндөр чанартай, өртөг багатай бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэх хандлага бий
болсноос гадаад худалдааны хязгаарлалт, хориг саад багассан
 Компаниуд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхийн тулд өндөр технологи ашиглаж
үйлдвэрлэл явуулах, судалга шинжилгээний төсвийг нэмэгдүүлэх болсон зэрэг
онцлогууд нэмэгдэх болжээ.
Энэ бүхэн санхүүгийн оновчтой, үр ашигтай удирдлагийн хэрэгцээ шаардлагийг улам
бүр нэмэгдүүлж байна. Дор дурдах жишээ нь байгууллагийн үйл ажиллагаан дахь
санхүүгийн удирдлагын ач холбогдлыг зарим нэг талаар тодорхойлж байгаа юм.
1960-аад онд “Иистерн” компани агаарын тээврийн нэртэй тосоохон компани байсан
ба нэгж хувьцаа нь хөрөнгийн зах зээлүүдэд 60 доллараар арилжаалагдаж байсан. Энэ
үед агаарын тээврийн “Дельта” компанийн хувьцаа 10 доллараар арилжаалдаг байжээ.
30 гаруй жилийн дараа 1990-ээд онд “Дельта” дэлхийд нэртэй агаарын тээврийн
компани болтлоо хөгжиж, нэгж хувьцаа нь хөрөнгийн зах зээлд 90 доллараар
арилжаалагдаж байхад “Иистерн” аль хэдийн дампууржээ. Хэдийгээр энэ дампууралд
олон шалтгаан байсан байж болох боловч санхүүгийн асуудлыг гол шалтгаан нь болсон
гэж үзэж байна.
www.zaluu.comwww.zaluu.com
Санхүү, НББ-ийн мэдээллийн систем
МУБИС-КМТС-МЗМ4а Н.Цэнхэрхэрлэн Хуудас 6
Учир нь:
 “Иистерн” байнга зээлийн эх үүсвэрийг их хэмжээгээр санхүүжилтанд ашиглаж
байсан нь 1980-аад онд зээлийн хүүгийн огцом өсөлтийн үед зээлийн хүүгийн
дарамтад орж алдагдал хүлээх шалтгаан болсон
 Дэлхийн зах зээл дээр шатхууны үнэ өсөж эхэлсэн үед шатахууны хэмнэлттэй
тэхник хэрэгсэл ашиглах талаар ямар ч алхам хийгээгүй нь зхрдлыг их
хэмжээгээр өсгөсөн
 Агаарын тээврийн компаниудын үйл ажиллагаанд шинэчлэлт өөрчлөлт хийж
эхлэхэд “Иистерн” шинэ үах зээлд өрсөлдөх чадваргүй болсон байжээ.
Улс орны хэмжээнд тохиолдсон эдгээр шалгуурыг “Делта” компани амжилттай
даван гарч шинэ зах зээлд үнийн өрсөлдөөнд хөлөө олсон нь санхүүгийн
оновчтой удирдлагын үр дүн байлаа
Санхүү бизнесийн үйл ажиллагааны бүх хүрээ, үе шат болгонд өөрийн нөлөөллийн
үзүүлж байдгаас зөвхөн санхүүгийн ажилтнууд мэргэжлийн удирдлагууд төдийгүй
бизнесийн бүх хүрээнд ажиллаж буй ажилтнууд санхүүгийн зохих түвшний мэдлэгтэй байх
нь зайлгүй шаардлагатай болдог байна.
Компанийн том, жижиг, эрхэлдэг үйл ажиллагааны цар хүрээнээс шалтгаалаад
санхүүгийн удирдлагын үүрэг функц өөр өөр байх боловч бизнесийн бүхий л шийдвэрүүд
санхүүгийн менежер гол үүрэг гүйцэтгэж байдаг. Аливаа бизнесийн хэл нь мөнгө байдаг
учраас тэр мөнгийг упирдаж байгаа хүн компанид чухал нөлөөтэй байх нь зүйн хэрэг юм.
www.zaluu.comwww.zaluu.com
Санхүү, НББ-ийн мэдээллийн систем
МУБИС-КМТС-МЗМ4а Н.Цэнхэрхэрлэн Хуудас 7
Нягтлан бодох бүртгэлийн мэдээлэл
Удирдлагийн бүртгэл гэдэг нь удирдлага байгууллагийнхаа үйл ажиллагааг
төлөвлөх, үнэлэх, хянахтай холбоотойгоор санхүүгийн мэдээллийн тодорхойлох, хэмжих
хуримтлуулах, шинжлэх, боловсруулах, ангилах, дамжуулах процесс юм.
Удирдлагийн бүртгэл нь байгууллагийн хэмжээний бүх нягтлан бодох бүртгэлтийн
мэдээллийг хамардаг бөгөөд нягтлан бодох бүртгэлийн мэдээлэл нь санхүүгийн бүртгэл ба
зардлын бүртгэл гэсэн 2 хэсгээс бүрддэг.
Санхүүгийн бүртгэл нь гадаад хэрэглэгчдэд зориулагдсан бүртгэл бөгөөд түүний
анхдаг ч гол зорилго нь байгууллагийн үйл ажиллагааны үр дүн ба санхүүгийн байдлын
талаарх мэдээллээр хангах явдал юм.
Зардлын бүртгэл нь дотоод хэрэглэгчдэд зориулагдсан бүртгэл бөгөөд түүний нол
зорилго нь өртөг, зардал тооцох, төлөвлөх, гүйцэтгэлийг үнэлж, түүнд хяналт тавихтай
холбоотойгоо мэдээллээр хангах явдал юм. Зардлын бүртгэл нь санхүүгийн бүртгэлтэй
дараах байдлаар холбогддог.
a) Орлогын тайланд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний өртөг, борлуулалтын ба
удирдлагийн зардал зэрэг үзүүлэлтүүд тусгагддаг.
b) Бараа материал болох түүхий эд материал, дуусаагүй үйлдвэрлэл, бэлэн
бүтээгдэхүүн гэсэн 3 дансны үлдэгдэл өртөг нь балансад тусгагддаг. Эдгээр нь
зөвхөн үйлдвэрлэлийн хүрээнд хамрагдана.
Нягтлан бодох бүртгэлийн мэдээллийн
хэрэгцээ
Нягтлан бодох бүртгэлийн мэдээллийг дараах зүйлд ашигладаг. Үүнд:
a) Өртөг тооцоход: Өртөг тооцох гэдэг нь бүтээгдэхүүг үйлдвэрлэх ба ажил
үйлчилгээ үзүүлэхтэй холбогдон гаргсан зардлыг хуримтлуулах процесс юм.
Өртөг тооцохдоо бүтээгдэхүүн, ажил үйлчилгээнд шууд шингээх зардлыг олж
түүн дээр холбогдох бусад зарлыг хуваарилж нэмж өгдөг.
b) Төлөвлөх ба шийдвэр гаргахад: Төлөвлөлт ба шийдвэр гаргалт гэдэг нь урт
хугацааны зорилгыг торхойлж, уг зорилгодоо хүрэх олон сонголтот хувилбар
боломжит үр дүнг урьдчилан харж , уг үр дүнд хэрхэн хүрэх вэ? гэдгийг
тодорхойлдог процесс юм.
www.zaluu.comwww.zaluu.com
Санхүү, НББ-ийн мэдээллийн систем
МУБИС-КМТС-МЗМ4а Н.Цэнхэрхэрлэн Хуудас 8
c) Хянах ба гүйцэтгэлийг үнэлэхэд: Хянах ба гүйцэтгэлийг үнэдэх гэдэг нь
гүйцэтгэл дээрх үйл ажиллагааг төлөвлөгөөтэй харьцуулж, түүн дээрээ
үндэслэн ирээдүйн төлөвлөгөө болон үйл ажиллагааны боломжит өөрчлөлтийг
хийдэг. Гүйцэтгэлийг үнэлэхтэй холбогдон үр дүн, үр ашиг, төсөв гүйцэтгэлийн
тайлан гэсэн гүйцэтгэлүүд гарж ирдэг. Үр дүн гэдэг нь зорилгодоо хүрч үү
гэдгийг хэмждэг. Харин үр ашиг гэдэг нь зорилгодоо хүрэхийн тулд нөөцийг
хэрхэн ашигласан гэдгийг хэмждэг. Төсөв гэдэг нь төлөвлөгөөний тоо
хэмжээний илэрхийлэл юм. Гүйцэтгэлийн тайлан гэдэг нь бодит үйл
ажиллагааны хэмжүүр юм.
Нягтлан бодох бүртгэлийн мэдээлийн дотоод хэрэглэгчид
 Дээд шатны удирдлага
 Дунд шатны удирдлага
 Доод шатны удирдлага
a) Дээд шатны удирдлага нь нягтлан бодох бүртгэлийн мэдээллийг стратеги
төлөвлөлт болон байгууллагын зорилгыг тодорхойлох, хөтөлбөр болох
байгууллагын зорилгыг тодорхойлох, хөтөлбөр бэлтгэх, үйл ажиллагааны
тодорхойлох болон байгууллагын нөөцийг хуваарилахад ашигладаг. Энэ түвшинд
гол төлөв маш хураангуй, ирээдүй рүү чиглэсэн, олон хүчин зүйл өөрчлөлтүүдийг авч
үзсэн хэтийн төлөвийн мэдээллийг ашигладаг.
b) Дунд шатны удирдлага нь нягтлан бодох бүртгэлийн мэдээллийг менежментийн
хяналт болох байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг хянахад ашигладаг. Энэ
түвшинд хэрэгцээнийхээ үндсэн дээр нягтлан бодох бүртгэлийн мэдээллийн хувьд
зарим хураангуйллыг хийдэг.
c) Доод шатны удирдлага нь нягтлан бодох бүртгэлийн мэдээллийг үйл ажиллагааны
хяналт болох ажил тус бүр буюу тусгай зорилгоор хэрэгжиж буй төслийг хянахдаа
ашигладаг. Энэ түвшинд дэлгэрэнгүй, байнгын болон нэг хэвийн богино хугацааны
мэдээлэл хэрэгтэй байдаг.
www.zaluu.comwww.zaluu.com
Санхүү, НББ-ийн мэдээллийн систем
МУБИС-КМТС-МЗМ4а Н.Цэнхэрхэрлэн Хуудас 9
Мэдээллийн системийн тухай ерөнхий ойлголт
Бизнесийн байгууллага нь нэгэн бүхэл систем юм. Систес гэдэг нь нэг ба түүнээс дээш
зорилго бүхий нэгдмэл тогтлолцоог хэлнэ.
Системийн нийтлэг шинж
1. Зорилго
Систем бүр нь тодорхой зорилготой байна. Энэ нь системийг жолоодоход түлхэх хүч
болдог.
2. Орц-Боловсруулалт-Гарц
Орц: Системд орох биет урсгалаас гадна системд үзүүлэх биет бус нөлөөллөөс
бүрдэнэ.
Боловсруулалт: Орцыг гарц болгох үйл явц /аргуудаас/ бүрдэнэ.
Гарц:Системээс гадагш чиглэсэн үр дүн
3. Орчин: Системийн эргэн тойрон байггаа зүйлсийг “Орчин” гэнэ
4. Дэд системүүд: Системүүд дэд системтэй байна. Дэд системүүп нь тодорхой үүрэг
гүйцэтгэнэ
5. ААНБ-н дэд системүүд: ААНБ-ууд нь системийн шаталсан шинжийг агуулдаг. :
ААНБ-ууд нь дараах 3 гол дэд системтэй.
 Зохион байгуулалтын бүтэц
 Мэдээллийн систем
 Үйл ажиллагааны систем
1
•Зорилго
•Орц-Боловсруулалт-Гарц
2
•Орчин
•Дэд системүүд
3
•Хоорондын харилцан хамаарал
•Шаардлага
•Хяналт
www.zaluu.comwww.zaluu.com
Санхүү, НББ-ийн мэдээллийн систем
МУБИС-КМТС-МЗМ4а Н.Цэнхэрхэрлэн Хуудас 10
6. Зохион байгуулалтын бүтэц :Зохион байгуулалтын бүтцийн үндсэн хэлбэрүүд нь:
 Функциональ бүтэц
 Дивизиональ бүтэц
Зохион байгуулалтын бүтэц нь мэдээллийн систем ба түүний бүрэлдэхүүн
 Менежрүүдэд үаардлагатай мэдээллийн босоо урсгалыг бий
болгодог.
 Ажил гүйлүгээний мэдээний хэвтээ урсгалыг бий болгодог
7. Харилцан хамаарал : Нэг дэд системийн гарц нь нөгөө дэд системийнхээ орц болох
замаар нөөцүүд нь дэд системүүдээр шилжиж эргэлдэж байдаг.
8. Шаардлага: Систем бүр түүний хүчин чадал, бүтцийг тодорхойлж байдаг гадаад
болон дотоод хязгаарлалт буюу шаардлагатай байдаг.
9. Хяналт: Хяналт нь зорилгодоо хүрэхийн тулд тогтоосон хэвийн хэмжээнээс
хазайсан хэлбэлзлийг засаж залруулах процесс юм.
10. Мэдээллийн систем: Янз бүрийн хэрэглэгчдийг мэдээллээр хангахын тулд дэс
дараалсан үе шатуудаар мэдээг гараар болон компьютерээр цуглуулах,
боловсруулах, хянах үйл ажиллагааг “Мэдээллийн систем” гэнэ.
Байгууллага
ЗБ-н бүтэц Мэдээллийн
систем
АГ
боловсруулалтын
систем
Мэдээлэл
боловсруулалтын
систем
ҮА систем
Орчин
www.zaluu.comwww.zaluu.com
Санхүү, НББ-ийн мэдээллийн систем
МУБИС-КМТС-МЗМ4а Н.Цэнхэрхэрлэн Хуудас 11
Нягтлан бодох бүртгэлийн шинэ програмууд
Сангийн яамны төрийн нарийн бичгийн даргын 2009-оны 7 дугаар сарын 31-ний
өдрийн 180 тоот тушаалаар дараах аж ахуйн нэгжүүдийн гаргасан програм хангамжуудад
Санхүүгийн тайлагналын олон улсын стандартад нийцсэн тухай гэрчилгээ олгогджээ.
Компанийн нэр Программын
нэр
Утас/Вэб хаяг
Геганэт ХХК Geganet
Everest ERP
312-901
http://www.geganet.mn
Ийзисолюшн
ХХК
Проактив
систем
9906-5540
http://www.proactive.easysolution.mn
Орзул ХХК Express
Account
9991-2384
http://aktiv-mn.blogspot.com/
Интерактив Би
Ай ХХК
Импакт 315-365
http://www.interactivebi.mn
Нэвиволд ХХК Майкрософт
Динамикс
Навижн
7011-0559
http://www.naviworld.mn
Динамик
системс ХХК
Динамик
санүүгийн
систем
9917-0430
Юнайтед
Солюшн
Интернэшнл
ХХК
USI-ERP 7015-1145
5515-1130
http://www.usi.mn
Дижисофт ХХК DS-Accounting 318-047
http://www.digisoft.mn
www.zaluu.comwww.zaluu.com
Санхүү, НББ-ийн мэдээллийн систем
МУБИС-КМТС-МЗМ4а Н.Цэнхэрхэрлэн Хуудас 12
Нягтлан бодох бүртгэлийн програм хангамжийн эрх авсан байгууллагууд:
НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН ХӨГЖИЛ,
ЦААШДЫН ХАНДЛАГА
Монгол Улсын Их Хурлаас 1993 онд “Нягтлан бодох бүртгэлийн тухай” хууль, 1996
онд “Аудитын тухай” хуулиудыг тус тус батлаж, Монгол Улсад нягтлан бодох бүртгэлийн
олон улсын стандартад нийцсэн бүртгэл хөтлөх асуудлыг хуульчилан, нягтлан бодох
бүртгэлийн итгэмжлэгдсэн байгууллагын үйл ажиллагааны талаарх заалтуудыг тусгаснаар
нягтлан бодох бүртгэл, аудитын үндэсний шинэ тогтолцоо үүсэж хөгжих, мэргэшсэн нягтлан
бодогч, аудиторуудыг бэлтгэж гаргах эрх зүйн үндэс суурь бүрэлдсэн юм. Эдгээр хууль
тогтоомж нь шилжилтийн үеийн эдийн засгийг даван гарах, олон улсын жишигт нийцсэн
нягтлан бодох бүртгэл, аудитын тогтолцооны үндэс суурийг бүрэлдүүлэхэд чухал үүрэг
гүйцэтгэснийг бид мэднэ.
Гэсэн хэдий ч эдгээр хууль тогтоомж нь эрчимтэй хөгжиж буй нийгэм, эдийн засгийн
өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн үндэс суурийг бүрдүүлэх хэрэгцээ шаардлагыг бүрэн
хангаж чадахгүй байна. Зах зээлийн эдийн засгийн шинэ харилцаанд шилжсэнээс хойш
нягтлан бодох бүртгэлийн хөгжлийг үе шатаар хувааж үзвэл шинэ бүртгэлийн тогтолцоонд
шилжсэн эхний үе шатыг амжилттай даван туулж, цаашид хөгжлийнхөө дараагийн үе шатыг
эхлүүлэх асуудал бид бүхний өмнө тулгараад байна. Нягтлан бодох бүртгэл, аудит,
№ Байгууллагын нэр Программ хангамжийн нэр
1 Ординат ХХК “Винница”
2 Интерактив ХХК “Diamond 5.0”, “Emerald 5.0”
3 Санхүүгийн тооцоолох ХХК “Acoulous”
4 Инфосистемс ХХК “MACS”
5 CTS ХХК “CTSystem3.0”
6 ECM ХХК “E-Account system”
7 “НИК” ХК “Шинэ зуун”
8 “Эф Си Эс”ХХК “FCS”
9 Мэжикчойс ХХК “Magic finance”
10 ISC Mongolia SolomonIV
11 “Поверсофт системc“ ХХК Поверсофт санхvv
12 Санхvvгийн тооцоолох компани ScOffice 1.0
13 “MCS холдинг“ ХХК Abacus Accounting system
14 “Ритус“ ХХК Төсөв-2005
www.zaluu.comwww.zaluu.com
Санхүү, НББ-ийн мэдээллийн систем
МУБИС-КМТС-МЗМ4а Н.Цэнхэрхэрлэн Хуудас 13
хөрөнгийн үнэлгээ, санхүүгийн зах зээлийн тогтолцоо, санхүү, хөрөнгө оруулалтын
хэрэглүүрийн бүртгэл, хяналтын асуудлыг цогц байдлаар шийдвэрлэхийн тулд бүртгэл,
аудитын үйл ажиллагаанд оролцогч талуудын үйл ажиллагаа, эрх үүрэг, уялдаа холбоо,
хамтын ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг хуулинд нарийвчлан тусгах шаардлага зүй
ѐсоор тавигдаж байна.
Нягтлан бодох бүртгэл, аудит, хөрөнгийн үнэлгээний асуудлыг зохицуулахад
Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Олон улсын Санхүүгийн Корпораци, Жайка зэрэг олон
улсын санхүүгийн байгууллагууд, донор орнуудын тусламж дэмжлэг их үүрэг гүйцэтгэж
ирснийг онцлон тэмдэглэх нь зүйтэй. Эдгээр байгууллагуудтай үр ашигтай хамтран
ажиллаж байгаагийн хамгийн сүүлийн жишээ гэхэд Дэлхийн банкнаас хэрэгжүүлж буй
ROSC хөтөлбөрийн хүрээнд Монгол улсын нягтлан бодох бүртгэл, аудитын үйл
ажиллагаанд хийсэн тайлан, түүнийг Та бүхэнд хэлэлцүүлэх зорилго бүхий өнөөдрийн энэ
уулзалт, семинарын үйл ажиллагааг дурьдаж болох юм.
Дэлхийн банкны техник туслалцаа, мэргэжилтнүүдийн хөдөлмөр, зүтгэлээр манай улсын
бүртгэл аудитын тогтолцоо, түүний ололттой болон дутагдалтай байдалд хийсэн дүгнэлт,
цаашид засаж залруулах, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох зөвлөмжүүдэд
Монгол Улсын Засгийн газар ихээхэн ач холбогдол өгч байна.
Энэ уулзалт семинараар бүртгэл, аудитын асуудлыг зохицуулагч төрийн болон
төрийн бус байгууллагууд, аж ахуйн нэгж, аудитын компани, эрдэмтэн багш нарын
төлөөлөлтэйгээр бүртгэл, аудитын тогтолцооны хөгжлийн өнөөгийн байдалд үнэлэлт
дүгнэлт өгч, цаашид хэрэгжүүлэх арга замыг хэлэлцэн тодорхойлж буй нь туйлын чухал ач
холбогдолтой юм. Энэхүү семинарын үр дүнд бүртгэл, аудит, хөрөнгийн үнэлгээний
тогтолцооны чиглэлээр хүрэх түвшин, хэрэгжүүлэх арга замын хувьд санал бодлоо
уралдуулан нэгдсэн нэг ойлголтод хүрнэ гэдэгт найдаж байна.
Та бүхэнд толилуулж буй илтгэлээ нэгдүгээрт, нягтлан бодох бүртгэл, аудитын өнөөгийн
байдал, хүрсэн үр дүн, хоѐрдугаарт, цаашид боловсронгуй болгох нь гэсэн сэдвийн дор
ярья.
www.zaluu.comwww.zaluu.com
Санхүү, НББ-ийн мэдээллийн систем
МУБИС-КМТС-МЗМ4а Н.Цэнхэрхэрлэн Хуудас 14
Нягтлан бодох бүртгэл, аудитын өнөөгийн байдал
Манай улсын хувьд бизнесийн байгууллагын нягтлан бодох бүртгэлийн өнөөгийн
байдлыг бүхэлд нь нэгтгэн дүгнэвэл олон улсын нийтлэг хэв загвар бүхий тогтолцоо
хэлбэршин тогтсон гэж үзэж байна. Харин түүнийг цаашид боловсронгуй болгож
сайжруулах, тайлангаар гарсан мэдээллийг ашиглах, илүү ач холбогдолтой болгох үүрэг Та
бидний ойрын зорилт болон тодорч байна.
Мөн байгууллагын нягтлан бодох бүртгэл, тайлагналыг нийт бүртгэлийн тогтолцоонд нь иж
бүрэн авч үзэх шаардлага тавигдаж байна. Тухайлбал, улсын бүртгэл, статистик бүртгэл,
хөрөнгийн болон хүн амын бүртгэл, нягтлан бодох бүртгэл, түүнд хэрэглэгдэх кодчилол,
программ хангамж, бүртгэл мэдээллийн нэгдсэн сангийн асуудлыг энд дурдаж болно. Үүнд
төрийн байгууллагуудын ажлын хуваарь, уялдаа холбооны байдалд үнэлэлт өгөх нь зүйтэй
байгаа юм.
Монгол улсад аж ахуйн нэгж байгууллагын бүртгэлийг Үндэсний татварын ерөнхий
газрын Улсын бүртгэлийн алба бүртгэж, бүртгэлээр маш олон аж ахуйн нэгжүүд байдаг
боловч татвараа төлдөг, тайлангаа тушаадаг аж ахуйн нэгж байгууллагын тоо бага байгаа
юм. ҮТЕГ нь татварын төрлөөр аж ахуйн нэгж байгууллагыг давхар бүртгэдэг, татан
буугдсан болон үйл ажиллагаа явуулахгүй байгууллагыг тухай бүр баазаас хасдаггүй гэсэн
шалтгаанаар байгууллагууд давхардах, бүртгэлтэй байгууллагуудын тоо зөрөх явдал
байнга гарч байна. Татвар төлөгчийн баазад нийт 60 гаруй мянган аж ахуйн нэгж
байгууллага байгаагаас тусгаарласан, үйл ажиллагаа явуулаагүй аж ахуйн нэгж,
байгууллагыг хасаад тайлан тэнцэл тушаавал зохих 40,8 мянган байгууллага байна.
Эндээс харахад л давхардсан, бүртгэл хөтөлдөггүй, тайлан гаргадаггүй, татвар, төлдөггүй,
чагтан үзүүлэлттэй тайлан гаргадаг компани хэр их байгааг харж болно.
Түүнчлэн нэг тодорхой жишээ дурдахад олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын
санаачлагын тайланг Монгол Улсад анх удаа нэгтгэн гаргахад тус салбарт үйл ажиллагаа
явуулдаг байгууллагуудын улсын болон орон нутгийн төсөвт төлсөн татвар, төлбөрийг
АМГТХЭГ, ҮТЕГ, төрийн сан зэрэг төрийн байгууллагууд өөр, өөр гаргаж байна.
Иймд төрийн байгууллагуудын мэдээллийн нэгдсэн санг бий болгож, тэдгээр мэдээллийг
үйл ажиллагаандаа хамтран ашиглах, аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд хяналт
тавих үр нөлөөтэй тогтолцоог бүрдүүлэх шаардлага өнөөдөр зүй ѐсоор тавигдаад байна.
Дэлхийн улс орнууд эдийн засаг, нийгмийн хөгжлийн дараагийн шат болох "Мэдээлэлжсэн
нийгэм" рүү шилжиж байна. Мэдээллийн нийгмийн үндсэн онцлогийн нэг болох оюуны
багтаамж ихтэй үйлдвэрлэл, үйлчилгээг орон зай цаг хугацаанаас үл хамааралтай болгож,
www.zaluu.comwww.zaluu.com
Санхүү, НББ-ийн мэдээллийн систем
МУБИС-КМТС-МЗМ4а Н.Цэнхэрхэрлэн Хуудас 15
мэдлэгийг үйлдвэрлэх, дамжуулах, боловсруулах хадгалахад мэдээлэл холбооны
салбарын хөгжил шийдвэрлэх үүрэг гүйцэтгэнэ.
Тус яамнаас төрийн үйлчилгээнд мэдээллийн технологийг нэвтрүүлэх чиглэлээр
ихээхэн анхаарч ажиллаж байна. Жишээлбэл: манай газраас аж ахуйн нэгж, байгууллагын
санхүүгийн тайлан балансыг цахим хэлбэрээр авах ажлыг туршиж, Үндэсний татварын
алба татвар төлөгчдийн татварын тайланг цахим тайлангийн системээр хүлээн авч
амжилттай нэвтрүүлээд байна. Эдгээр үйл ажиллагаа нь нэг талаас татвар төлөгчийн
цагийг хэмнэж, хүнд сурталгүй, хөнгөн шуурхай үйлчилгээ үзүүлж байгаа боловч хамгийн
гол нь мэдээллийн санг үүсгэж байгаад гол ач хологдол оршиж байна гэж үзэж байна.
Санхүүгийн тайлан тэнцлийг цахим хэлбэрээр авч эхэлснээс хойш шаардлагатай
мэдээ, мэдээллийг хурдан шуурхай авах, улсын хэмжээний тоо мэдээллийг гаргах, нягтлан
бодох бүрттгэлийн бодлогын үйл ажиллагаанд ихээхэн ач холбогдолтой ажил болж байна.
Ийнхүү аж ахуйн нэгж байгууллага бүрээр тухайн цаг хугацааны санхүүгийн мэдээллийн
санг үүсгэснээр аж ахуйн нэгж байгууллагын орлого, зарлага, мөнгөн хөрөнгийн дүнгийн
мэдээлэл бий болохоос гадна худал тайлан баланс гаргаж байгааг хянах боломжтой болж
байна. Үүний үр дүнд 2 тайлан баланс гаргадаг, тендерт ялах, зээл авахын тулд хуурамч
санхүүгийн тайлан баланс гаргах явдлууд багасч байна. Нягтлан бодох бүртгэл, аудитын
тогтолцоог боловсронгуй болгох, мэдээллийн технологийг нэвтрүүлэх, мэдээллийн нэгдсэн
санг бүрдүүлэх асуудлуудаас гадна бидний дараагийн шийдэх ѐстой нэг үндсэн зорилт бол
санхүүгийн тайлагналын олон улсын стандартын нэвтрэлтийг сайжруулах
асуудал юм. 2006 оны байдлаар Сангийн яамнаас гаргасан судалгаагаар судалгаанд
хамрагдсан аж ахуйн нэгж, байгууллагуудын 73.6 хувьд НББОУС нэвтэрсэн дүнтэй гарсан.
Монгол улсад олон улсын стандартыг хэрэглэх талаар үлэмж амжилт олж байгаа тоон
үзүүлэлт харагдаж байгаа боловч чанарын асуудалд анхаарах шаардлагатай байгаа юм.
Сангийн яамнаас олон улсын стандартын хувьд СТОУС-ын дагуу нягтлан бодох
бүртгэлээ хөтлөхийг аж ахуйн нэгж, байгууллагаас шаардаж байна. Гэтэл манай улсын
хувьд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа 28201 аж ахуй нэгжийн 87 хувь буюу 24602 нь
жижиг дунд аж ахуй нэгж байгууллага эзэлж байна. Үүнээс 22962 аж ахуйн нэгж нь 50 сая
хүртлэх хөрөнгийн дүнтэй, үлдсэн 1640 аж ахуйн нэгж, байгууллага нь 50-100 сая төгрөгний
хөрөнгөтөй байна. Иймд эдгээр жижиг, дунд аж ахуйн нэгж, байгууллагууд нягтлан бодох
бүртгэл хөтлөлтдөө СТОУС-ыг бүрэн хэрэглэхэд төвөгтэй төдийгүй, чадахгүй байна.
НББОУСЗ-өөс гаргадаг СТОУС-ыг нийт аж ахуйн нэгжүүдэд мөрдүүлэх шаардлагыг тус яам
тавьдаг боловч манай нийт аж ахуйн нэгжийн бараг 90 орчим хувь нь жижиг, дунд
www.zaluu.comwww.zaluu.com
Санхүү, НББ-ийн мэдээллийн систем
МУБИС-КМТС-МЗМ4а Н.Цэнхэрхэрлэн Хуудас 16
хэмжээтэй байгаа нь дээрх судалгаагаар нотлогдож байгаа юм. Гэтэл үлдсэн 10 орчим хувь
нь Монгол улсын төсвийн орлогын бараг 90 орчим хувийг бүрдүүлж байна.
Эндээс харахад “Жижиг, дунд бизнесийн байгууллагын СТОУС-ын төсөл” монгол хэл дээр
орчуулагдах нь манай бизнес эрхлэгчдийн төдийгүй Засгийн газрын байгууллага, аудитор,
нягтлан бодогчид, хөрөнгийн үнэлгээчдэд чухал ач холбогдолтой болно. Стандартыг
монгол хэлэнд орчуулах, цаашид үндэсний стандарт болгох, боловсруулах ажлыг ММНБИ-
тэй хамтран гүйцэтгэж байна.
Жижиг, дунд аж ахуйн нэгж байгууллагын бүртгэлийг боловсронгуй болгох ажлын
зэрэгцээ даатгал, банк санхүүгийн салбарын болон эрдэс баялгийн салбарын нягтлан
бодох бүртгэлийг боловсронгуй болгох, нэгдсэн арга аргачлалыг тогтоох шаардлага
тулгараад байгаа билээ.
Тухайлбал, “Ашигт малтмалын тухай” хуульд хайгуулын зардлыг хуримтлуулан бүртгээд, 5
жилийн хугацаанд шулуун шугамын аргаар элэгдүүлнэ гэж заасан байдаг бол Монгол
Улсын татварын хуулиудад уул уурхайн салбарын хайгуулын зардлыг ямар хугацаанд
элэгдүүлэх талаар тодорхой заалтгүй байгаагаас практик дээр уул уурхайн компаниудын
хувьд нэлээдгүй бэрхшээл үүссээр байна. Түүнчлэн уул уурхайн компаниудын
санхүүжилтийг эзэмшигчдийн өмчөөр бүртгэх үү, эсвэл өр төлбөрөөр бүртгэх үү гэсэн
асуудал өнөөдөр манай оронд нэгдсэн ойлголтод хүрээгүй байна.
Олон улсын стандартын нэвтрэлтийг дээшлүүлэх, нягтлан бодох бүртгэл хөтлөлтийг
сайжруулахад нөлөөлөж буй өөр нэг хүчин зүйл бол мэргэшсэн боловсон хүчний асуудал
юм.
Өнөөдөр жижиг, дунд бизнес эрхлэгчдийн хувьд санхүүгийн тайланг нь хэрэглэх
гадны хэрэглэгч төдийлөн байдаггүй учраас 2-3 төрлийн тайлан гаргах нь хэвийн үзэгдэл
болоод байна. Эдгээр байгууллагуудын санхүүгийн тайлангийн үнэн зөв, найдвартай
байдлын асуудлыг мэргэжлийн хүмүүсийн ажлын хариуцлага, ѐс зүй, мэдлэг чадвартай
шууд холбож үзэхээс өөр аргагүй.
Нягтлан бодох бүртгэлийн тогтолцооны шинэтгэлд үндэсний боловсон хүчин чухал
үүрэгтэй. Өнөөгийн байдлаар манай оронд 40 мянга гаруй аж ахуйн нэгж, байгууллага үйл
ажиллагаа явуулж байгаа бөгөөд эдгээрт 10400 гаруй нягтлан бодогч (гэрээгээр) ажиллаж
байна.
www.zaluu.comwww.zaluu.com
Санхүү, НББ-ийн мэдээллийн систем
МУБИС-КМТС-МЗМ4а Н.Цэнхэрхэрлэн Хуудас 17
2007 оны эцэс, 2008 оны 1-р улиралд тус яамнаас УБ, Дархан, Эрдэнэт хот болон
Хөвсгөл аймгийн нягтлан бодогчдын мэдлэгийн түвшинг тогтооход, 59-69 хувийн амжилт
үзүүлсэн дүн гарсан бөгөөд шалгалтанд оролцсон нийт нягтлан бодогчдын дийлэнх хэсэг
нь :
 Үндсэн хөрөнгийн дахин үнэлгээг бүртгэх, үндсэн хөрөнгийг данснаас хасах ажил
гүйлгээ
 Мөнгөн хөрөнгийн ангилал
 НББОУС-ын талаарх мэдлэгийн төвшин хангалтгүй байгаа нь ажиглагдлаа.
Эдгээрээс үндэслэн тус яам нийт нягтлан бодогчдын мэдлэгийн түвшин, ур чадварыг
дээшлүүлэх талаар системтэй арга хэмжээ авахаар ажиллаж байна.
Манай орны нягтлан бодогч мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургууль, коллеж зэрэг 50
орчим сургуулийн нийт төгсөгчдийн 35-аас доошгүй хувийг зөвхөн нягтлан бодогч
мэргэжилтэн эзэлж байна. Тэдгээрийн сургалтын хөтөлбөр, төгсөгчдөд тавих шаардлага
янз бүр байгаа учраас практикт төгсөн гарч байгаа оюутнуудын мэргэжлийн ур чадвар,
боловсролын түвшин эрс ялгаатай байгаа юм. Хувийн болон төрийн өмчийн бүх
сургуулиудад мөрдөх боломжийг бүрдүүлээд байна.
Энэ стандартаар тухайн мэргэжлээр их дээд сургуулийг төгсч байгаа төгсөгчдөд
тавигдах хамгийн доод шалгуурыг зааж өгсөн төдийгүй тэдгээрт тавигдах нэгдсэн нэгдмэл
стандарттай болж байгаагаараа ач холбогдолтой юм.
Санхүүгийн тайлагналын ил тод байдлыг нэмэгдүүлэх, эдийн засгийн харилцаанд
оролцогчдыг үнэн зөв, найдвартай мэдээллээр хангах үндсэн нөхцөл нь хөндлөнгийн
хараат бус хяналт, шалгалт болох аудитын үйл ажиллагааг бэхжүүлэх явдал юм.
Өнөөдрийн байдлаар манай улсын нийслэл дүүрэгт 41, орон нутагт 12, нийт 53 аудитын
компани үйл ажиллагаа явуулж байна. Аудитын компаниудын үйл ажиллагаа жигдэрч,
ажиллах нөхцөл, боловсон хүчний чадавхи сайжирч байнгын тогтвортой, чанартай
үйлчилгээг үзүүлэх нөхцөл бүрдэж, зарим компаниуд олон улсын томоохон байгууллагын
гишүүн болж хүлээн зөвшөөрөгдөж байна.
Аудитын үйл ажиллагаа ийнхүү төлөвших хандлагатай байгаа боловч зарим
дутагдал оршсоор байна. Аудитын ажлыг стандартад заасан горимын дагуу бүрэн гүйцэд
хийдэггүй, ажлын баримт материалыг иж бүрэн цэгцтэй бүрдүүлдэггүй, ажлын баримтын
боловсруулалт, дүн шинжилгээг дутуу хийдэг, үйлчлүүлэгчийн санхүүгийн тайлангийн
талаар гаргасан аудиторын дүгнэлт, зөвлөмж, залруулга ажил хэрэг болж байгаа эсэхэд
хяналт тавьдаггүй дутагдал манай аудитын компаниудын дунд нийтлэг оршсоор байна.
www.zaluu.comwww.zaluu.com
Санхүү, НББ-ийн мэдээллийн систем
МУБИС-КМТС-МЗМ4а Н.Цэнхэрхэрлэн Хуудас 18
Мөн үйлчлүүлэгч байгууллагатайгаа гэрээ байгуулан, ажлын баримт бүрдүүлэх зэрэг наад
захын шаардлагыг хангахгүйгээр, алдаатай, тоо нь тохироогүй санхүүгийн тайлан баланс
дээр 20-30,000 төгрөг авч тамга дардаг, үзүүлж буй үйлчилгээгээрээ бус харин бусдаас
бага үнэ тогтоож, шудрага бус өрсөлддөг, энэ хууль бус үйл ажиллагаандаа санхүү,
татварын байгууллагын ажилтнуудыг татан оролцуулдаг зэрэг сөрөг үйлдлүүдийн талаар
аудитын компани тус бүрийн нэрээр гомдол ирүүлж байна.
Эдгээр зөрчил дутагдлыг арилгах, Аудитын тогтолцоо жинхэнэ утгаараа бүрэлдэн хөгжихөд
дараах хүчин зүйлс сөргөөр нөлөөлж байна гэж үзэж байна. Үүнд:
1. Хууль эрх зүйн орчныг өнөөгийн шаардлагад нийцүүлэн өөрчилж байх шаардлагатай
байна. “Нягтлан бодох бүртгэлийн тухай” хууль, “Аудитын тухай” хууль гэх мэт Мэргэшсэн
нягтлан бодогчдын болон аудитын харилцааг зохицуулах суурь хуулиуд батлагдан
мөрдөгдөж байгаа боловч улс орны хөгжлийн өнөөгийн байдал, нийгмийн тогтолцоо,
бүртгэл тайлангийн уламжлалт байдалд тохиромжгүй, амьдралд нийцтэй биш, цаашид
өөрчилж байх шаардлагатай, өөр хоорондоо зөрчилтэй заалтууд ихээхэн байна.
2. Аудитын хэрэгцээ шаардлага хэрэглээ болж төлөвшөөгүй байна. Олон улсын
практикаас үзэхэд хөрөнгийн анхдагч болон хоѐрдогч зах зээл үүсэн хөгжсөнөөр
хөндлөнгийн хараат бус хяналт жинхэнэ утгаараа хэрэжих бололцоотой болдог байна.
Манай улсын хувьд хөрөнгийн зах зээл сайн хөгжөөгүй, хэрэгцээ шаардлага сайн
бүрэлдээгүй байна. Нэгэнт цаад хэрэгцээ, шаардлагыг нь ухамсарлахгүй байгаа учраас аж
ахуйн нэгж, байгууллагын удирдлагууд аудитын мөн чанарыг ойлгодоггүй, санхүүгийн
тайлангийн мэдээллийг бүрэн гаргаж өгдөггүй, аудиторууд ч үнэ хөлсний хойноос
хөөцөлддөг, тайлан баталгаажуулалт хангалтгүй байдал түгээмэл байна.
3. Мэргэжлийн боловсон хүчин дутмаг, сул байна.
Төрөөс баримтлах бодлогын нэг гол асуудал бол аудитын компаниудын шудрагаар
өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, нэг талаас аудитын компаниудад төрөөс оролцох оролцоог
багасгах нөгөө талаас олон улсын стандартад заагдсан горимыг чандлан сахиулахад үйл
ажиллагаагаа чиглүүлэх ѐстой гэж үзэж байна.
Олон улсын жишигт нийцсэн бүртгэлийн тогтолцоог бүрэлдүүлэхэд тулгарч буй
дараагийн нэг асуудал бол өмч хөрөнгийг үндэслэлтэй үнэлж, бүртгэл, тайланд тусгаж
байгаа эсэх асуудал юм. Манай Улсад хөрөнгийн өгөөжийг дээшлүүлэх, түүнийг үнэлэх
ажиллагаанд шинэчлэл хийх шаардлага байгаа учраас тулгамдсан олон асуудал гарах
боллоо. Санхүүгийн тайлангийн үзүүлэлтийг үнэлэх ямар ач холбогдолтой вэ? Үнэн зөв
www.zaluu.comwww.zaluu.com
Санхүү, НББ-ийн мэдээллийн систем
МУБИС-КМТС-МЗМ4а Н.Цэнхэрхэрлэн Хуудас 19
хэмжилт яагаад хөрөнгийн шалгуур болдог вэ? Манай улсад бүх төрлийн хөрөнгийг бүрэн
үнэлж чадаж байна уу? Нягтлан бодогч, аудиторын үнэлгээний талаарх боловсрол,
мэдлэгийн түвшин ямар байна вэ? Санхүүгийн тайлангийн зориулалтаар хөрөнгийн
үнэлгээний ажил хөгжихгүй байгаа шалтгаан юунд байгаа вэ? зэрэг олон асуултууд хариулт
хүлээж байна.
Иймээс санхүүгийн тайлангийн үзүүлэлтийн үнэлгээг шудрага, хараат бусаар
хөгжүүлэхийг компанийн удирдах зөвлөл, бүх шатны менежер, өмчийн эзэд, зээл олгогч,
хөрөнгө оруулагч, татвар ба даатгалын байгууллага, засгийн газрын агентлагууд, зөвлөх ба
шинжээчид, хөрөнгийн бирж, хэвлэл мэдээлэлийн алба хүсэн хүлээж үнэлгээний ажлын
шинэчлэл, өөрчлөлтийг эрчимтэй явуулахыг шаардах боллоо.
Гэтэл манай улсад үнэлгээний үйл ажиллагаа жигдрээгүй байгаа нь иргэд газар
болон үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнийн талаар бага ойлголттой, хөрөнгийн менежментийн
хоцрогдол, үнэлгээний стандартын хэрэглээний чанар доогуур байгаа, үнэлгээчдийн мэдлэг
чадвар сул, үнэлгээний ажилд ашиглах мэдээллийн сан бүрдээгүй, үнэлгээний мэргэжлийн
байгууллагын тогтвортой ажиллагаа байхгүй, үнэлгээчинд итгэх итгэл бага зэрэг цөөнгүй
хүчин зүйлс нөлөөлж байна.
Үнэлгээний үйл ажиллагааны хууль эрх зүйн орчин, мэргэжлийн арга зүйн төлөвшил,
үнэлгээчний боловсрол олгох, мэргэжил дээшлүүлэх тогтолцоо, үнэлгээний ажлыг хараат
бусаар явуулах мэргэжлийн ажлын зохион байгуулалт, үнэлгээний ажлын төрийн ба
мэргэжлийн байгууллагын хяналт зэргээс гадна үнэлгээний гадаад таатай орчин түүний
хөгжил дэвшилд ихээхэн нөлөөлнө гэж үзэж байна.
www.zaluu.comwww.zaluu.com
Санхүү, НББ-ийн мэдээллийн систем
МУБИС-КМТС-МЗМ4а Н.Цэнхэрхэрлэн Хуудас 20
Дүгнэлт
Энэхүү бие даалтийг хийснээр санхүү эдийн засаг, нягтлан бодох бүртгэлийн
системийн талаар өөрийн хэмжээнд тодорхой ойлголттой болж чадлаа. Санхүү, нягтлан
бодох бүртгэлийн талаар онолын хувьд хангалттай материал цуглуулсан. НББ-н энэхүү
сэдэв нь нийгэмд байх зайлшгүй тогтолцооны нэг билээ. Санхүү, НББ-н мэдээллийн систем
гэсэн сэдвийг хараад програм хангамжийн нэгэн адил системээр (програм хангамж) ойлгож
байсан ч өөрөө уншиж судласнаар НББ-нь өөрөө асар том нэгэн бүхэл систем болохыг
ойлголоо. НББ-н систем нь өнөөг хүртэл уламжлалт байдлаар тогтон ирсэн ч техник
технологийн хөгжлийн хирээр хуучин тогтсон систем шинэ системд шилжих болсоныг
харуулж байна.
www.zaluu.comwww.zaluu.com
Санхүү, НББ-ийн мэдээллийн систем
МУБИС-КМТС-МЗМ4а Н.Цэнхэрхэрлэн Хуудас 21
Ном зүй
1. “Зардлын бүртгэл сурах бичиг”, А.Саранчимэг, П,Жавзмаа
2. “Санхүүгийн удирдлага”, Б.Бүжинлхам
3. “Удирдлагын бүртгэл”, Б.Баярмаа
4. www.asuu.mn, / http://www.asuu.mn/nomiinyurtunts/nom-angilal/114/1101200017/
5. www.gogo.mn, /http://ais.blog.gogo.mn/read/entry90038/
www.zaluu.comwww.zaluu.com

More Related Content

What's hot

Санхүүгийн ба санхүүгийн бус хөрөнгө
Санхүүгийн ба санхүүгийн бус хөрөнгөСанхүүгийн ба санхүүгийн бус хөрөнгө
Санхүүгийн ба санхүүгийн бус хөрөнгөDOtgontsetseg
 
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 11 ШИДС
Нягтлан бодох бүртгэлийн үндэс  хичээл 11 ШИДС Нягтлан бодох бүртгэлийн үндэс  хичээл 11 ШИДС
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 11 ШИДС Chuluun Zulaa
 
Зардлын бүртгэл Лекц 2
Зардлын бүртгэл Лекц 2Зардлын бүртгэл Лекц 2
Зардлын бүртгэл Лекц 2Bbujee
 
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 9 ШИДС
Нягтлан бодох бүртгэлийн үндэс  хичээл 9 ШИДС Нягтлан бодох бүртгэлийн үндэс  хичээл 9 ШИДС
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 9 ШИДС Chuluun Zulaa
 
Lecture 6
Lecture 6Lecture 6
Lecture 6Bbujee
 
Зардлын бүртгэл Лекц 4
Зардлын бүртгэл Лекц 4Зардлын бүртгэл Лекц 4
Зардлын бүртгэл Лекц 4Bbujee
 
өртгийн систем, өртөг тооцох аргууд
өртгийн систем, өртөг тооцох аргуудөртгийн систем, өртөг тооцох аргууд
өртгийн систем, өртөг тооцох аргуудEnebish Vandandulam
 
Lecture №1.2.3.4
Lecture №1.2.3.4Lecture №1.2.3.4
Lecture №1.2.3.4ariunubu
 
Lecture11
Lecture11Lecture11
Lecture11Bbujee
 
Мөнгөн гүйлгээний тайлангийн шинжилгээ
Мөнгөн гүйлгээний тайлангийн шинжилгээМөнгөн гүйлгээний тайлангийн шинжилгээ
Мөнгөн гүйлгээний тайлангийн шинжилгээByambadrj Myagmar
 
Санхүүгийн шинжилгээ /санхүүгийн тайлангийн шинжилгээ, харьцаа, санхүүгийн хү...
Санхүүгийн шинжилгээ /санхүүгийн тайлангийн шинжилгээ, харьцаа, санхүүгийн хү...Санхүүгийн шинжилгээ /санхүүгийн тайлангийн шинжилгээ, харьцаа, санхүүгийн хү...
Санхүүгийн шинжилгээ /санхүүгийн тайлангийн шинжилгээ, харьцаа, санхүүгийн хү...Adilbishiin Gelegjamts
 
Зардлын бүртгэл Лекц 3
Зардлын бүртгэл Лекц 3Зардлын бүртгэл Лекц 3
Зардлын бүртгэл Лекц 3Bbujee
 
лекц №11 капиталын зардал хөшүүргийн шин
лекц №11 капиталын зардал хөшүүргийн шинлекц №11 капиталын зардал хөшүүргийн шин
лекц №11 капиталын зардал хөшүүргийн шинByambadrj Myagmar
 

What's hot (20)

Санхүүгийн ба санхүүгийн бус хөрөнгө
Санхүүгийн ба санхүүгийн бус хөрөнгөСанхүүгийн ба санхүүгийн бус хөрөнгө
Санхүүгийн ба санхүүгийн бус хөрөнгө
 
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 11 ШИДС
Нягтлан бодох бүртгэлийн үндэс  хичээл 11 ШИДС Нягтлан бодох бүртгэлийн үндэс  хичээл 11 ШИДС
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 11 ШИДС
 
Sb 5 bm
Sb 5 bmSb 5 bm
Sb 5 bm
 
лекц 2
лекц 2лекц 2
лекц 2
 
Зардлын бүртгэл Лекц 2
Зардлын бүртгэл Лекц 2Зардлын бүртгэл Лекц 2
Зардлын бүртгэл Лекц 2
 
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 9 ШИДС
Нягтлан бодох бүртгэлийн үндэс  хичээл 9 ШИДС Нягтлан бодох бүртгэлийн үндэс  хичээл 9 ШИДС
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 9 ШИДС
 
Lecture 6
Lecture 6Lecture 6
Lecture 6
 
Зардлын бүртгэл Лекц 4
Зардлын бүртгэл Лекц 4Зардлын бүртгэл Лекц 4
Зардлын бүртгэл Лекц 4
 
бодлого
бодлогободлого
бодлого
 
Мөнгөний бодлого
Мөнгөний бодлого Мөнгөний бодлого
Мөнгөний бодлого
 
өртгийн систем, өртөг тооцох аргууд
өртгийн систем, өртөг тооцох аргуудөртгийн систем, өртөг тооцох аргууд
өртгийн систем, өртөг тооцох аргууд
 
Бүлэг1
Бүлэг1Бүлэг1
Бүлэг1
 
Бүлэг7
Бүлэг7Бүлэг7
Бүлэг7
 
Lecture №1.2.3.4
Lecture №1.2.3.4Lecture №1.2.3.4
Lecture №1.2.3.4
 
Бүлэг6
Бүлэг6Бүлэг6
Бүлэг6
 
Lecture11
Lecture11Lecture11
Lecture11
 
Мөнгөн гүйлгээний тайлангийн шинжилгээ
Мөнгөн гүйлгээний тайлангийн шинжилгээМөнгөн гүйлгээний тайлангийн шинжилгээ
Мөнгөн гүйлгээний тайлангийн шинжилгээ
 
Санхүүгийн шинжилгээ /санхүүгийн тайлангийн шинжилгээ, харьцаа, санхүүгийн хү...
Санхүүгийн шинжилгээ /санхүүгийн тайлангийн шинжилгээ, харьцаа, санхүүгийн хү...Санхүүгийн шинжилгээ /санхүүгийн тайлангийн шинжилгээ, харьцаа, санхүүгийн хү...
Санхүүгийн шинжилгээ /санхүүгийн тайлангийн шинжилгээ, харьцаа, санхүүгийн хү...
 
Зардлын бүртгэл Лекц 3
Зардлын бүртгэл Лекц 3Зардлын бүртгэл Лекц 3
Зардлын бүртгэл Лекц 3
 
лекц №11 капиталын зардал хөшүүргийн шин
лекц №11 капиталын зардал хөшүүргийн шинлекц №11 капиталын зардал хөшүүргийн шин
лекц №11 капиталын зардал хөшүүргийн шин
 

Similar to Санхүү, НББ-ийн мэдээллийн систем

Financial management lecture 1
Financial management lecture 1Financial management lecture 1
Financial management lecture 1Bbujee
 
лекц 1
лекц 1лекц 1
лекц 1ariunubu
 
Санхүү түүний мөн чанар санхүүгийн систем
Санхүү түүний мөн чанар санхүүгийн системСанхүү түүний мөн чанар санхүүгийн систем
Санхүү түүний мөн чанар санхүүгийн системE-Gazarchin Online University
 
С.Уянга С.Сарнай - ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЛИЙГ СА...
С.Уянга С.Сарнай - ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЛИЙГ СА...С.Уянга С.Сарнай - ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЛИЙГ СА...
С.Уянга С.Сарнай - ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЛИЙГ СА...batnasanb
 
Sbeul2.2019 2020on
Sbeul2.2019   2020onSbeul2.2019   2020on
Sbeul2.2019 2020onhicheel2020
 
Sbeul1. 2019 2020 on
Sbeul1. 2019 2020 onSbeul1. 2019 2020 on
Sbeul1. 2019 2020 onhicheel2020
 
Sbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 onSbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 onhicheel2020
 
Sbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 onSbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 onhicheel2020
 
Sbeu.l1. 2021 2022 on
Sbeu.l1. 2021 2022 onSbeu.l1. 2021 2022 on
Sbeu.l1. 2021 2022 onssuserca5598
 
Хөрөнгө оруулалтын үндэс
Хөрөнгө оруулалтын үндэсХөрөнгө оруулалтын үндэс
Хөрөнгө оруулалтын үндэсAdilbishiin Gelegjamts
 
Sanhuugiin undes L1.2019 - 2020 on
Sanhuugiin undes L1.2019 - 2020 onSanhuugiin undes L1.2019 - 2020 on
Sanhuugiin undes L1.2019 - 2020 onhicheel2020
 
Lecture 1
Lecture 1Lecture 1
Lecture 1Bbujee
 
Lecture1
Lecture1Lecture1
Lecture1Bbujee
 
Sanhuugiin undes L2.2019 - 2020on
Sanhuugiin undes L2.2019 - 2020onSanhuugiin undes L2.2019 - 2020on
Sanhuugiin undes L2.2019 - 2020onhicheel2020
 

Similar to Санхүү, НББ-ийн мэдээллийн систем (20)

Sanhuu gej yu ve
Sanhuu gej yu veSanhuu gej yu ve
Sanhuu gej yu ve
 
Financial management lecture 1
Financial management lecture 1Financial management lecture 1
Financial management lecture 1
 
лекц 1
лекц 1лекц 1
лекц 1
 
Санхүү түүний мөн чанар санхүүгийн систем
Санхүү түүний мөн чанар санхүүгийн системСанхүү түүний мөн чанар санхүүгийн систем
Санхүү түүний мөн чанар санхүүгийн систем
 
RMON304-Хичээл 1
RMON304-Хичээл 1RMON304-Хичээл 1
RMON304-Хичээл 1
 
С.Уянга С.Сарнай - ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЛИЙГ СА...
С.Уянга С.Сарнай - ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЛИЙГ СА...С.Уянга С.Сарнай - ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЛИЙГ СА...
С.Уянга С.Сарнай - ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЛИЙГ СА...
 
Sbeul2.2019 2020on
Sbeul2.2019   2020onSbeul2.2019   2020on
Sbeul2.2019 2020on
 
Sbeul1. 2019 2020 on
Sbeul1. 2019 2020 onSbeul1. 2019 2020 on
Sbeul1. 2019 2020 on
 
Sbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 onSbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 on
 
Sbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 onSbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 on
 
Sbeu.l1. 2021 2022 on
Sbeu.l1. 2021 2022 onSbeu.l1. 2021 2022 on
Sbeu.l1. 2021 2022 on
 
Inv fin mkt_1_1
Inv fin mkt_1_1Inv fin mkt_1_1
Inv fin mkt_1_1
 
Хөрөнгө оруулалтын үндэс
Хөрөнгө оруулалтын үндэсХөрөнгө оруулалтын үндэс
Хөрөнгө оруулалтын үндэс
 
Sanhuugiin undes L1.2019 - 2020 on
Sanhuugiin undes L1.2019 - 2020 onSanhuugiin undes L1.2019 - 2020 on
Sanhuugiin undes L1.2019 - 2020 on
 
Lecture 1
Lecture 1Lecture 1
Lecture 1
 
Санхүүгийн үндэс лекц №1
Санхүүгийн үндэс  лекц №1Санхүүгийн үндэс  лекц №1
Санхүүгийн үндэс лекц №1
 
Lecture1
Lecture1Lecture1
Lecture1
 
"Санхүүгийн үндэс" Хичээл - 1
"Санхүүгийн үндэс" Хичээл - 1"Санхүүгийн үндэс" Хичээл - 1
"Санхүүгийн үндэс" Хичээл - 1
 
Fundamentals of accounting
Fundamentals of accountingFundamentals of accounting
Fundamentals of accounting
 
Sanhuugiin undes L2.2019 - 2020on
Sanhuugiin undes L2.2019 - 2020onSanhuugiin undes L2.2019 - 2020on
Sanhuugiin undes L2.2019 - 2020on
 

More from E-Gazarchin Online University

More from E-Gazarchin Online University (20)

ESON101-Хичээл 11 /20190325/
ESON101-Хичээл 11 /20190325/ESON101-Хичээл 11 /20190325/
ESON101-Хичээл 11 /20190325/
 
ECON302-хичээл 10 /20190319/
ECON302-хичээл 10 /20190319/ECON302-хичээл 10 /20190319/
ECON302-хичээл 10 /20190319/
 
ECON302-хичээл 9 /20190312/
ECON302-хичээл 9 /20190312/ECON302-хичээл 9 /20190312/
ECON302-хичээл 9 /20190312/
 
ESON101-Хичээл 8 /20190306/
ESON101-Хичээл 8 /20190306/ESON101-Хичээл 8 /20190306/
ESON101-Хичээл 8 /20190306/
 
ESON101-Хичээл 9 /20190313/
ESON101-Хичээл 9 /20190313/ESON101-Хичээл 9 /20190313/
ESON101-Хичээл 9 /20190313/
 
ECON303-Хичээл 9 /20190311/
ECON303-Хичээл 9 /20190311/ECON303-Хичээл 9 /20190311/
ECON303-Хичээл 9 /20190311/
 
ECON303-Хичээл 8 /20190304/
ECON303-Хичээл 8 /20190304/ECON303-Хичээл 8 /20190304/
ECON303-Хичээл 8 /20190304/
 
ECON303-Хичээл 6 /20190218/
ECON303-Хичээл 6 /20190218/ ECON303-Хичээл 6 /20190218/
ECON303-Хичээл 6 /20190218/
 
ECON303-Хичээл 10 /20190318/
ECON303-Хичээл 10 /20190318/ECON303-Хичээл 10 /20190318/
ECON303-Хичээл 10 /20190318/
 
ESON101-Хичээл 7 /20190227/
ESON101-Хичээл 7 /20190227/ESON101-Хичээл 7 /20190227/
ESON101-Хичээл 7 /20190227/
 
ESON101-Хичээл 6-1 /20190220/
 ESON101-Хичээл 6-1 /20190220/ ESON101-Хичээл 6-1 /20190220/
ESON101-Хичээл 6-1 /20190220/
 
ECON303-Хичээл 7 /20190225/
ECON303-Хичээл 7 /20190225/ECON303-Хичээл 7 /20190225/
ECON303-Хичээл 7 /20190225/
 
ESON101-Хичээл 5 /20190213/
ESON101-Хичээл 5 /20190213/ESON101-Хичээл 5 /20190213/
ESON101-Хичээл 5 /20190213/
 
KLON103-Хичээл-2 /20190125/
KLON103-Хичээл-2 /20190125/KLON103-Хичээл-2 /20190125/
KLON103-Хичээл-2 /20190125/
 
ECON302-хичээл 4 /20190129/
ECON302-хичээл 4 /20190129/ECON302-хичээл 4 /20190129/
ECON302-хичээл 4 /20190129/
 
ESON101-Хичээл 4 /20190130/
ESON101-Хичээл 4 /20190130/ESON101-Хичээл 4 /20190130/
ESON101-Хичээл 4 /20190130/
 
KLON102-Хичээл 3/20190122/
KLON102-Хичээл 3/20190122/KLON102-Хичээл 3/20190122/
KLON102-Хичээл 3/20190122/
 
ESON101-Хичээл 3 /20190123/
ESON101-Хичээл 3 /20190123/ ESON101-Хичээл 3 /20190123/
ESON101-Хичээл 3 /20190123/
 
CPON411-Хичээл-2-1 /20190122/
CPON411-Хичээл-2-1 /20190122/ CPON411-Хичээл-2-1 /20190122/
CPON411-Хичээл-2-1 /20190122/
 
KLON102-Хичээл 2 /2019015/
KLON102-Хичээл 2 /2019015/ KLON102-Хичээл 2 /2019015/
KLON102-Хичээл 2 /2019015/
 

Санхүү, НББ-ийн мэдээллийн систем

  • 1. Санхүү, НББ-ийн мэдээллийн систем МУБИС-КМТС-МЗМ4а Н.Цэнхэрхэрлэн Хуудас 1 Гарчиг 1. Оршил 2. Сэдэв сонгосон үндэслэл 3. Зорилго 4. Зорилт 5. Санхүү гэж юу вэ? 6. Орчин үе ба санхүүгийн удирдлагын чиг хандлага 7. Нягтлан бодох бүртгэлийн мэдээлэл 8. Нягтлан бодох бүртгэлийн мэдээллийн хэрэгцээ 9. Нягтлан бодох бүртгэлийн мэдээлийн дотоод хэрэглэгчид 10.Мэдээллийн системийн тухай ерөнхий ойлголт 11.Нягтлан бодох бүртгэлийн хөгжил, цаашдын хандлага 12.Нягтлан бодох бүртгэлийн шинэ програмууд 13.Нягтлан бодох бүртгэлийн програм хангамжийн эрх авсан байгууллагууд 14.Дүгнэлт 15.Ном зүй www.zaluu.comwww.zaluu.com
  • 2. Санхүү, НББ-ийн мэдээллийн систем МУБИС-КМТС-МЗМ4а Н.Цэнхэрхэрлэн Хуудас 2 Оршил Орчин үед санхүүгийн онол практикийн судалгааны ач холбогдол эрс өсч байна. Учир нь санхүүгийн төрийн зохицуулалтын гол хэрэгсэл болоод зогсохгүй зах зээлийн зохицуулалтанд онцгой ач холбогдолтой байна.Санхүү нь мөнгө бий болсонтой холбогдож үүссэн эдийн засгийн бодит харилцаа юм. Эдийн засгийн ухаан нь “Хязгааргүй нөөц баялгаар хүний хязгааргүй хэрэгцээг хэрхэн яаж үр ашигтай хангах тухай асуудал” –ыг судалдаг бол санхүүгийн шинжлэх ухаан нь “Хязгаарлагдман нөөц баялгийг хүний хязгааргүй хэрэгцээнд хэрхэн яаж үр ашигтай хангах тухай асуудал ”-ыг судалдаг байна. Зах зээлийн эдийн засагт үйлчилж байдаг үндсэн 3 зах зээлийн нэг нь санхүүгийн нөөцийн зах зээл байдаг. Энэ зах зээл дээр үүссэн эрэлт нийлүүлэлтийг хэрхэн зөв зохистойгоор удирдан зохицуулах асуудлыг санхүүгийн тухай цогц мэдлэгийн тусламтайгаар шийддэг. Сэдэв сонгосон үндэслэл: Санхүү, эдийн засгийн шинжлэх ухаан нь нийгмийн харилцааны салшгүй нэгэн хэсэг бөгөөд хэзээ ч хоцрогдож, алга болохгүй учраас энэхүү сэдвийг сонгон авлаа. Систем нь гэдэг нь өөрөө ямар нэгэн процессийн тогтолцоо учраас тэр дундаа санхүү, НББ-н мэдээллийн систем гэж юу болохыг мэдэхийг хүсэж байна. Зорилго: Санхүү, НББ-ийн мэдээллийн системийн тухай судалгаа хийж сэдвийн хүрээнд мэдлэгтэй болох Зорилт:  Сэдвийн доорх холбогдох материал, ном сурах бичиг цуглуулах  Эх хэл дээрх болон гадаад хэл дээрх веб сайт судлах  Холбогдох олон улсын стандартуудыг судлах  Хөгжилийн цаашидын чиг хандлага  Сэдэвтэй холбоотой эрдэм шинжилгээний материал цуглуулах  Цуглуулсан материалуудаа уншиж нэгтгэх  Өөрийн олж авсан мэдлэгийн хэмжээнд дүгнэлт гаргах www.zaluu.comwww.zaluu.com
  • 3. Санхүү, НББ-ийн мэдээллийн систем МУБИС-КМТС-МЗМ4а Н.Цэнхэрхэрлэн Хуудас 3 Санхүү гэж юу вэ? “Санхүү бол мөнгийг удирдах ухаан, мөнгийг удирдах урлаг” Л.Ж.Житман Санхүү гэдэг нэр томъѐо нь хаана үүссэн талаар одоог хүртэл цэгцтэй ойлголт байхгүй байна. Гэхдээ санхүү гэдэг нь “Financia” гэсэн латин үгнээс үүсэлтэй юм. Санхүү бол төр засгийн түвшинд ч, аж ахуйн нэгж байгууллагуудад ч, хувь хүний хувьд ч яригддаг маш өргөн хүрээтэй төдийгүй байнгийн хөгжил хөдөлгөөнд оршдог ойлголт билээ. Учир нь хүнд тодорхой хэмжээний орлого олж, өсгөж үржүүлж, зарцуулж, хуримтлуулж, хөрөнгө оруулалт хийж байдаг. Эдгээр үйл явц нь харин санхүүгийн орчинд буюу санхүүгийн байгууллага, санхүүгийн зах зээл, санхүүгийн хэрэгчлүүдийн оролцоотойгоор явагдана. Иймээс санхүүг:  Санхүүгийн удирдлага  Санхүүгийн үйлчилгээ гэсэн 2 чиглэлээр ангилж үздэг. Санхүүгийн үйлчилгээ гэж юу вэ? Санхүүгийн үйлчилгээ нь “санхүүгийн бүтээгдэхүүнийг” бий болгож, тэдгээрийн хувь хүн, бизнесийн байгууллага, засгийн газарт хүргэх үйл явц юм. Үүнд:  Банкны  Санхүүгийн байгууллагуудын  Хөрөнгө оруулалтын  Үл хөдлөх хөрөнгийн  Даатгалын зэрэг үйлчилгээнүүдийг дурьдаж болно. www.zaluu.comwww.zaluu.com
  • 4. Санхүү, НББ-ийн мэдээллийн систем МУБИС-КМТС-МЗМ4а Н.Цэнхэрхэрлэн Хуудас 4 Санхүүгийн үйлчилгээнүүдийн төрлүүд Санхүүгийн үйлчилгээнүүдийн төрлүүд Банкны ба банк бус санхүүгийн байгууллагын Банк, хадгаламж зээлийн хоршоо, санхүүгийн компаниудын төрөл бүрийн зээл, халгаламжийн үйлчилгээ, төлбөр тооцоо, зөвлөгөө өгөх, зуучлах үйлчилгээнүүд... Хөрөнгө оруулалтын Брокерийн пүүс, санхүүгийн компани, даатгалын компанын хөрөнгө оруулалтын шинжилгээ хийх, төсөл боловсруулах, багц бүрдүүлэх, үнэт цаас гаргалтад зуучлах үйлчилгээнүүд... Үл хөдлөх хөрөнгийн Үл хөдлөх хөрөнгийн компаниудын үл хөдлөх хөрөнгийг үнэлэх, санхүүжилт хийх, зуучлан борлуулах үйлчилгээнүүд Даатгалын Даатгалын компаниудын төрөл бүрийн даатгалын үйлчилгээнүүд Санхүүгийн удирдлага гэж юу вэ? Санхүүгийн удирдлага нь компани, банк, санхүүгийн байгууллага, төрийн өмчийн төсөвт байгууллагуудын хөрөнгө, эх үүсвэрийн удирдлагийн үйл ажиллагаа, шийдвэр гаргалтын явцын цогц юм. Энэ хүрээнд санхүүгийн шилжилгээ төлөвлөлт, мөнгөн хөрөнгийн удирдлага, зээлийн бодлого,хөрөнгө оруулалтын шинжилгээ, санхүүгийн эх үүсвэрийн удирдлагийн гэх мэт асуудлуудыг хамруулж болно. Орчин үе ба санхүүгийн удирдлагын чиг хандлага Санхүү бие даасан салбар суддлагдахуун болон хөгжсөнийг 1900 оноос тооцдог ба энэ үед санхүүгийн удирлагийн гол асуудлууд нь нэгдэлт, хоршилт, шинэ компанийг байгуулах, үнэт цаас гаргаж эх үүсвэрээ нэмэгдүүлэх арга замууд байсан байна. 1930 –аад онд дампуурал, корпорацийн өөрчлөн байгуулалт, төлбөрийн чадвар, үнэт цаасны зах зээлийн зохицуулалтад гол анхаарлаа хандуулж байсан ба 1940-1950 –аад онуудад ч санхүүгийн удирдлагийн гадны ажиглагчийн, судлаа ч шинжээчдийн байр суурьнаас авч үздэг байжээ. харин 1960 оноос хөрөнгө ба эх үүсвэрийн сонголт, www.zaluu.comwww.zaluu.com
  • 5. Санхүү, НББ-ийн мэдээллийн систем МУБИС-КМТС-МЗМ4а Н.Цэнхэрхэрлэн Хуудас 5 удирдлагын шийдвэр гаргалтад компанийн үнэ цэнийг өсгөж арвижуулах эсэхийг шалгуур болгон авж үзэх хандлага гарч ирсэн байна. 1980-аад онд санхүүгийн судалгаа шинжилгээнд:  Бизнесийн шийдвэр гаргатанд инфляцийн нөлөөлөл  Төрөлжсөн үйл ажиллагаа явуулдаг санхүүгийн байгууллагуудын удирдлага зохицуулалт  Харилцаа, мэдээлэл, тооцоололтын техник, технологийг хөгжлийг нэвтрүүлэх  Бизнесийн үйл ажиллагаанд улам бүр хөгжиж буй нийтийн зах зээлийн ач холбогдоол, нөлөөллийн асуудал нэмэгдэн орж иржээ. 1990-ээд онд ч нийтийн зах зээл, компьютер технологийн хөгжлийн хандлага зонхилж байна. өнөөдрийн бизнесийн чиг хандлагад :  Тээвэрлэлт, харилцаа холбооны технологийн хөгжилт нь олон улсын бизнесийн таатай орчинг бүрдүүлэх болсон  Дотоодын үйлдвэрлэгчдийг хамгаалах, үндэсний эрх ашгийг дээдлэх сонирхлоос илүү өндөр чанартай, өртөг багатай бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэх хандлага бий болсноос гадаад худалдааны хязгаарлалт, хориг саад багассан  Компаниуд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхийн тулд өндөр технологи ашиглаж үйлдвэрлэл явуулах, судалга шинжилгээний төсвийг нэмэгдүүлэх болсон зэрэг онцлогууд нэмэгдэх болжээ. Энэ бүхэн санхүүгийн оновчтой, үр ашигтай удирдлагийн хэрэгцээ шаардлагийг улам бүр нэмэгдүүлж байна. Дор дурдах жишээ нь байгууллагийн үйл ажиллагаан дахь санхүүгийн удирдлагын ач холбогдлыг зарим нэг талаар тодорхойлж байгаа юм. 1960-аад онд “Иистерн” компани агаарын тээврийн нэртэй тосоохон компани байсан ба нэгж хувьцаа нь хөрөнгийн зах зээлүүдэд 60 доллараар арилжаалагдаж байсан. Энэ үед агаарын тээврийн “Дельта” компанийн хувьцаа 10 доллараар арилжаалдаг байжээ. 30 гаруй жилийн дараа 1990-ээд онд “Дельта” дэлхийд нэртэй агаарын тээврийн компани болтлоо хөгжиж, нэгж хувьцаа нь хөрөнгийн зах зээлд 90 доллараар арилжаалагдаж байхад “Иистерн” аль хэдийн дампууржээ. Хэдийгээр энэ дампууралд олон шалтгаан байсан байж болох боловч санхүүгийн асуудлыг гол шалтгаан нь болсон гэж үзэж байна. www.zaluu.comwww.zaluu.com
  • 6. Санхүү, НББ-ийн мэдээллийн систем МУБИС-КМТС-МЗМ4а Н.Цэнхэрхэрлэн Хуудас 6 Учир нь:  “Иистерн” байнга зээлийн эх үүсвэрийг их хэмжээгээр санхүүжилтанд ашиглаж байсан нь 1980-аад онд зээлийн хүүгийн огцом өсөлтийн үед зээлийн хүүгийн дарамтад орж алдагдал хүлээх шалтгаан болсон  Дэлхийн зах зээл дээр шатхууны үнэ өсөж эхэлсэн үед шатахууны хэмнэлттэй тэхник хэрэгсэл ашиглах талаар ямар ч алхам хийгээгүй нь зхрдлыг их хэмжээгээр өсгөсөн  Агаарын тээврийн компаниудын үйл ажиллагаанд шинэчлэлт өөрчлөлт хийж эхлэхэд “Иистерн” шинэ үах зээлд өрсөлдөх чадваргүй болсон байжээ. Улс орны хэмжээнд тохиолдсон эдгээр шалгуурыг “Делта” компани амжилттай даван гарч шинэ зах зээлд үнийн өрсөлдөөнд хөлөө олсон нь санхүүгийн оновчтой удирдлагын үр дүн байлаа Санхүү бизнесийн үйл ажиллагааны бүх хүрээ, үе шат болгонд өөрийн нөлөөллийн үзүүлж байдгаас зөвхөн санхүүгийн ажилтнууд мэргэжлийн удирдлагууд төдийгүй бизнесийн бүх хүрээнд ажиллаж буй ажилтнууд санхүүгийн зохих түвшний мэдлэгтэй байх нь зайлгүй шаардлагатай болдог байна. Компанийн том, жижиг, эрхэлдэг үйл ажиллагааны цар хүрээнээс шалтгаалаад санхүүгийн удирдлагын үүрэг функц өөр өөр байх боловч бизнесийн бүхий л шийдвэрүүд санхүүгийн менежер гол үүрэг гүйцэтгэж байдаг. Аливаа бизнесийн хэл нь мөнгө байдаг учраас тэр мөнгийг упирдаж байгаа хүн компанид чухал нөлөөтэй байх нь зүйн хэрэг юм. www.zaluu.comwww.zaluu.com
  • 7. Санхүү, НББ-ийн мэдээллийн систем МУБИС-КМТС-МЗМ4а Н.Цэнхэрхэрлэн Хуудас 7 Нягтлан бодох бүртгэлийн мэдээлэл Удирдлагийн бүртгэл гэдэг нь удирдлага байгууллагийнхаа үйл ажиллагааг төлөвлөх, үнэлэх, хянахтай холбоотойгоор санхүүгийн мэдээллийн тодорхойлох, хэмжих хуримтлуулах, шинжлэх, боловсруулах, ангилах, дамжуулах процесс юм. Удирдлагийн бүртгэл нь байгууллагийн хэмжээний бүх нягтлан бодох бүртгэлтийн мэдээллийг хамардаг бөгөөд нягтлан бодох бүртгэлийн мэдээлэл нь санхүүгийн бүртгэл ба зардлын бүртгэл гэсэн 2 хэсгээс бүрддэг. Санхүүгийн бүртгэл нь гадаад хэрэглэгчдэд зориулагдсан бүртгэл бөгөөд түүний анхдаг ч гол зорилго нь байгууллагийн үйл ажиллагааны үр дүн ба санхүүгийн байдлын талаарх мэдээллээр хангах явдал юм. Зардлын бүртгэл нь дотоод хэрэглэгчдэд зориулагдсан бүртгэл бөгөөд түүний нол зорилго нь өртөг, зардал тооцох, төлөвлөх, гүйцэтгэлийг үнэлж, түүнд хяналт тавихтай холбоотойгоо мэдээллээр хангах явдал юм. Зардлын бүртгэл нь санхүүгийн бүртгэлтэй дараах байдлаар холбогддог. a) Орлогын тайланд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний өртөг, борлуулалтын ба удирдлагийн зардал зэрэг үзүүлэлтүүд тусгагддаг. b) Бараа материал болох түүхий эд материал, дуусаагүй үйлдвэрлэл, бэлэн бүтээгдэхүүн гэсэн 3 дансны үлдэгдэл өртөг нь балансад тусгагддаг. Эдгээр нь зөвхөн үйлдвэрлэлийн хүрээнд хамрагдана. Нягтлан бодох бүртгэлийн мэдээллийн хэрэгцээ Нягтлан бодох бүртгэлийн мэдээллийг дараах зүйлд ашигладаг. Үүнд: a) Өртөг тооцоход: Өртөг тооцох гэдэг нь бүтээгдэхүүг үйлдвэрлэх ба ажил үйлчилгээ үзүүлэхтэй холбогдон гаргсан зардлыг хуримтлуулах процесс юм. Өртөг тооцохдоо бүтээгдэхүүн, ажил үйлчилгээнд шууд шингээх зардлыг олж түүн дээр холбогдох бусад зарлыг хуваарилж нэмж өгдөг. b) Төлөвлөх ба шийдвэр гаргахад: Төлөвлөлт ба шийдвэр гаргалт гэдэг нь урт хугацааны зорилгыг торхойлж, уг зорилгодоо хүрэх олон сонголтот хувилбар боломжит үр дүнг урьдчилан харж , уг үр дүнд хэрхэн хүрэх вэ? гэдгийг тодорхойлдог процесс юм. www.zaluu.comwww.zaluu.com
  • 8. Санхүү, НББ-ийн мэдээллийн систем МУБИС-КМТС-МЗМ4а Н.Цэнхэрхэрлэн Хуудас 8 c) Хянах ба гүйцэтгэлийг үнэлэхэд: Хянах ба гүйцэтгэлийг үнэдэх гэдэг нь гүйцэтгэл дээрх үйл ажиллагааг төлөвлөгөөтэй харьцуулж, түүн дээрээ үндэслэн ирээдүйн төлөвлөгөө болон үйл ажиллагааны боломжит өөрчлөлтийг хийдэг. Гүйцэтгэлийг үнэлэхтэй холбогдон үр дүн, үр ашиг, төсөв гүйцэтгэлийн тайлан гэсэн гүйцэтгэлүүд гарж ирдэг. Үр дүн гэдэг нь зорилгодоо хүрч үү гэдгийг хэмждэг. Харин үр ашиг гэдэг нь зорилгодоо хүрэхийн тулд нөөцийг хэрхэн ашигласан гэдгийг хэмждэг. Төсөв гэдэг нь төлөвлөгөөний тоо хэмжээний илэрхийлэл юм. Гүйцэтгэлийн тайлан гэдэг нь бодит үйл ажиллагааны хэмжүүр юм. Нягтлан бодох бүртгэлийн мэдээлийн дотоод хэрэглэгчид  Дээд шатны удирдлага  Дунд шатны удирдлага  Доод шатны удирдлага a) Дээд шатны удирдлага нь нягтлан бодох бүртгэлийн мэдээллийг стратеги төлөвлөлт болон байгууллагын зорилгыг тодорхойлох, хөтөлбөр болох байгууллагын зорилгыг тодорхойлох, хөтөлбөр бэлтгэх, үйл ажиллагааны тодорхойлох болон байгууллагын нөөцийг хуваарилахад ашигладаг. Энэ түвшинд гол төлөв маш хураангуй, ирээдүй рүү чиглэсэн, олон хүчин зүйл өөрчлөлтүүдийг авч үзсэн хэтийн төлөвийн мэдээллийг ашигладаг. b) Дунд шатны удирдлага нь нягтлан бодох бүртгэлийн мэдээллийг менежментийн хяналт болох байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг хянахад ашигладаг. Энэ түвшинд хэрэгцээнийхээ үндсэн дээр нягтлан бодох бүртгэлийн мэдээллийн хувьд зарим хураангуйллыг хийдэг. c) Доод шатны удирдлага нь нягтлан бодох бүртгэлийн мэдээллийг үйл ажиллагааны хяналт болох ажил тус бүр буюу тусгай зорилгоор хэрэгжиж буй төслийг хянахдаа ашигладаг. Энэ түвшинд дэлгэрэнгүй, байнгын болон нэг хэвийн богино хугацааны мэдээлэл хэрэгтэй байдаг. www.zaluu.comwww.zaluu.com
  • 9. Санхүү, НББ-ийн мэдээллийн систем МУБИС-КМТС-МЗМ4а Н.Цэнхэрхэрлэн Хуудас 9 Мэдээллийн системийн тухай ерөнхий ойлголт Бизнесийн байгууллага нь нэгэн бүхэл систем юм. Систес гэдэг нь нэг ба түүнээс дээш зорилго бүхий нэгдмэл тогтлолцоог хэлнэ. Системийн нийтлэг шинж 1. Зорилго Систем бүр нь тодорхой зорилготой байна. Энэ нь системийг жолоодоход түлхэх хүч болдог. 2. Орц-Боловсруулалт-Гарц Орц: Системд орох биет урсгалаас гадна системд үзүүлэх биет бус нөлөөллөөс бүрдэнэ. Боловсруулалт: Орцыг гарц болгох үйл явц /аргуудаас/ бүрдэнэ. Гарц:Системээс гадагш чиглэсэн үр дүн 3. Орчин: Системийн эргэн тойрон байггаа зүйлсийг “Орчин” гэнэ 4. Дэд системүүд: Системүүд дэд системтэй байна. Дэд системүүп нь тодорхой үүрэг гүйцэтгэнэ 5. ААНБ-н дэд системүүд: ААНБ-ууд нь системийн шаталсан шинжийг агуулдаг. : ААНБ-ууд нь дараах 3 гол дэд системтэй.  Зохион байгуулалтын бүтэц  Мэдээллийн систем  Үйл ажиллагааны систем 1 •Зорилго •Орц-Боловсруулалт-Гарц 2 •Орчин •Дэд системүүд 3 •Хоорондын харилцан хамаарал •Шаардлага •Хяналт www.zaluu.comwww.zaluu.com
  • 10. Санхүү, НББ-ийн мэдээллийн систем МУБИС-КМТС-МЗМ4а Н.Цэнхэрхэрлэн Хуудас 10 6. Зохион байгуулалтын бүтэц :Зохион байгуулалтын бүтцийн үндсэн хэлбэрүүд нь:  Функциональ бүтэц  Дивизиональ бүтэц Зохион байгуулалтын бүтэц нь мэдээллийн систем ба түүний бүрэлдэхүүн  Менежрүүдэд үаардлагатай мэдээллийн босоо урсгалыг бий болгодог.  Ажил гүйлүгээний мэдээний хэвтээ урсгалыг бий болгодог 7. Харилцан хамаарал : Нэг дэд системийн гарц нь нөгөө дэд системийнхээ орц болох замаар нөөцүүд нь дэд системүүдээр шилжиж эргэлдэж байдаг. 8. Шаардлага: Систем бүр түүний хүчин чадал, бүтцийг тодорхойлж байдаг гадаад болон дотоод хязгаарлалт буюу шаардлагатай байдаг. 9. Хяналт: Хяналт нь зорилгодоо хүрэхийн тулд тогтоосон хэвийн хэмжээнээс хазайсан хэлбэлзлийг засаж залруулах процесс юм. 10. Мэдээллийн систем: Янз бүрийн хэрэглэгчдийг мэдээллээр хангахын тулд дэс дараалсан үе шатуудаар мэдээг гараар болон компьютерээр цуглуулах, боловсруулах, хянах үйл ажиллагааг “Мэдээллийн систем” гэнэ. Байгууллага ЗБ-н бүтэц Мэдээллийн систем АГ боловсруулалтын систем Мэдээлэл боловсруулалтын систем ҮА систем Орчин www.zaluu.comwww.zaluu.com
  • 11. Санхүү, НББ-ийн мэдээллийн систем МУБИС-КМТС-МЗМ4а Н.Цэнхэрхэрлэн Хуудас 11 Нягтлан бодох бүртгэлийн шинэ програмууд Сангийн яамны төрийн нарийн бичгийн даргын 2009-оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 180 тоот тушаалаар дараах аж ахуйн нэгжүүдийн гаргасан програм хангамжуудад Санхүүгийн тайлагналын олон улсын стандартад нийцсэн тухай гэрчилгээ олгогджээ. Компанийн нэр Программын нэр Утас/Вэб хаяг Геганэт ХХК Geganet Everest ERP 312-901 http://www.geganet.mn Ийзисолюшн ХХК Проактив систем 9906-5540 http://www.proactive.easysolution.mn Орзул ХХК Express Account 9991-2384 http://aktiv-mn.blogspot.com/ Интерактив Би Ай ХХК Импакт 315-365 http://www.interactivebi.mn Нэвиволд ХХК Майкрософт Динамикс Навижн 7011-0559 http://www.naviworld.mn Динамик системс ХХК Динамик санүүгийн систем 9917-0430 Юнайтед Солюшн Интернэшнл ХХК USI-ERP 7015-1145 5515-1130 http://www.usi.mn Дижисофт ХХК DS-Accounting 318-047 http://www.digisoft.mn www.zaluu.comwww.zaluu.com
  • 12. Санхүү, НББ-ийн мэдээллийн систем МУБИС-КМТС-МЗМ4а Н.Цэнхэрхэрлэн Хуудас 12 Нягтлан бодох бүртгэлийн програм хангамжийн эрх авсан байгууллагууд: НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН ХӨГЖИЛ, ЦААШДЫН ХАНДЛАГА Монгол Улсын Их Хурлаас 1993 онд “Нягтлан бодох бүртгэлийн тухай” хууль, 1996 онд “Аудитын тухай” хуулиудыг тус тус батлаж, Монгол Улсад нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартад нийцсэн бүртгэл хөтлөх асуудлыг хуульчилан, нягтлан бодох бүртгэлийн итгэмжлэгдсэн байгууллагын үйл ажиллагааны талаарх заалтуудыг тусгаснаар нягтлан бодох бүртгэл, аудитын үндэсний шинэ тогтолцоо үүсэж хөгжих, мэргэшсэн нягтлан бодогч, аудиторуудыг бэлтгэж гаргах эрх зүйн үндэс суурь бүрэлдсэн юм. Эдгээр хууль тогтоомж нь шилжилтийн үеийн эдийн засгийг даван гарах, олон улсын жишигт нийцсэн нягтлан бодох бүртгэл, аудитын тогтолцооны үндэс суурийг бүрэлдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэснийг бид мэднэ. Гэсэн хэдий ч эдгээр хууль тогтоомж нь эрчимтэй хөгжиж буй нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн үндэс суурийг бүрдүүлэх хэрэгцээ шаардлагыг бүрэн хангаж чадахгүй байна. Зах зээлийн эдийн засгийн шинэ харилцаанд шилжсэнээс хойш нягтлан бодох бүртгэлийн хөгжлийг үе шатаар хувааж үзвэл шинэ бүртгэлийн тогтолцоонд шилжсэн эхний үе шатыг амжилттай даван туулж, цаашид хөгжлийнхөө дараагийн үе шатыг эхлүүлэх асуудал бид бүхний өмнө тулгараад байна. Нягтлан бодох бүртгэл, аудит, № Байгууллагын нэр Программ хангамжийн нэр 1 Ординат ХХК “Винница” 2 Интерактив ХХК “Diamond 5.0”, “Emerald 5.0” 3 Санхүүгийн тооцоолох ХХК “Acoulous” 4 Инфосистемс ХХК “MACS” 5 CTS ХХК “CTSystem3.0” 6 ECM ХХК “E-Account system” 7 “НИК” ХК “Шинэ зуун” 8 “Эф Си Эс”ХХК “FCS” 9 Мэжикчойс ХХК “Magic finance” 10 ISC Mongolia SolomonIV 11 “Поверсофт системc“ ХХК Поверсофт санхvv 12 Санхvvгийн тооцоолох компани ScOffice 1.0 13 “MCS холдинг“ ХХК Abacus Accounting system 14 “Ритус“ ХХК Төсөв-2005 www.zaluu.comwww.zaluu.com
  • 13. Санхүү, НББ-ийн мэдээллийн систем МУБИС-КМТС-МЗМ4а Н.Цэнхэрхэрлэн Хуудас 13 хөрөнгийн үнэлгээ, санхүүгийн зах зээлийн тогтолцоо, санхүү, хөрөнгө оруулалтын хэрэглүүрийн бүртгэл, хяналтын асуудлыг цогц байдлаар шийдвэрлэхийн тулд бүртгэл, аудитын үйл ажиллагаанд оролцогч талуудын үйл ажиллагаа, эрх үүрэг, уялдаа холбоо, хамтын ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг хуулинд нарийвчлан тусгах шаардлага зүй ѐсоор тавигдаж байна. Нягтлан бодох бүртгэл, аудит, хөрөнгийн үнэлгээний асуудлыг зохицуулахад Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Олон улсын Санхүүгийн Корпораци, Жайка зэрэг олон улсын санхүүгийн байгууллагууд, донор орнуудын тусламж дэмжлэг их үүрэг гүйцэтгэж ирснийг онцлон тэмдэглэх нь зүйтэй. Эдгээр байгууллагуудтай үр ашигтай хамтран ажиллаж байгаагийн хамгийн сүүлийн жишээ гэхэд Дэлхийн банкнаас хэрэгжүүлж буй ROSC хөтөлбөрийн хүрээнд Монгол улсын нягтлан бодох бүртгэл, аудитын үйл ажиллагаанд хийсэн тайлан, түүнийг Та бүхэнд хэлэлцүүлэх зорилго бүхий өнөөдрийн энэ уулзалт, семинарын үйл ажиллагааг дурьдаж болох юм. Дэлхийн банкны техник туслалцаа, мэргэжилтнүүдийн хөдөлмөр, зүтгэлээр манай улсын бүртгэл аудитын тогтолцоо, түүний ололттой болон дутагдалтай байдалд хийсэн дүгнэлт, цаашид засаж залруулах, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох зөвлөмжүүдэд Монгол Улсын Засгийн газар ихээхэн ач холбогдол өгч байна. Энэ уулзалт семинараар бүртгэл, аудитын асуудлыг зохицуулагч төрийн болон төрийн бус байгууллагууд, аж ахуйн нэгж, аудитын компани, эрдэмтэн багш нарын төлөөлөлтэйгээр бүртгэл, аудитын тогтолцооны хөгжлийн өнөөгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгч, цаашид хэрэгжүүлэх арга замыг хэлэлцэн тодорхойлж буй нь туйлын чухал ач холбогдолтой юм. Энэхүү семинарын үр дүнд бүртгэл, аудит, хөрөнгийн үнэлгээний тогтолцооны чиглэлээр хүрэх түвшин, хэрэгжүүлэх арга замын хувьд санал бодлоо уралдуулан нэгдсэн нэг ойлголтод хүрнэ гэдэгт найдаж байна. Та бүхэнд толилуулж буй илтгэлээ нэгдүгээрт, нягтлан бодох бүртгэл, аудитын өнөөгийн байдал, хүрсэн үр дүн, хоѐрдугаарт, цаашид боловсронгуй болгох нь гэсэн сэдвийн дор ярья. www.zaluu.comwww.zaluu.com
  • 14. Санхүү, НББ-ийн мэдээллийн систем МУБИС-КМТС-МЗМ4а Н.Цэнхэрхэрлэн Хуудас 14 Нягтлан бодох бүртгэл, аудитын өнөөгийн байдал Манай улсын хувьд бизнесийн байгууллагын нягтлан бодох бүртгэлийн өнөөгийн байдлыг бүхэлд нь нэгтгэн дүгнэвэл олон улсын нийтлэг хэв загвар бүхий тогтолцоо хэлбэршин тогтсон гэж үзэж байна. Харин түүнийг цаашид боловсронгуй болгож сайжруулах, тайлангаар гарсан мэдээллийг ашиглах, илүү ач холбогдолтой болгох үүрэг Та бидний ойрын зорилт болон тодорч байна. Мөн байгууллагын нягтлан бодох бүртгэл, тайлагналыг нийт бүртгэлийн тогтолцоонд нь иж бүрэн авч үзэх шаардлага тавигдаж байна. Тухайлбал, улсын бүртгэл, статистик бүртгэл, хөрөнгийн болон хүн амын бүртгэл, нягтлан бодох бүртгэл, түүнд хэрэглэгдэх кодчилол, программ хангамж, бүртгэл мэдээллийн нэгдсэн сангийн асуудлыг энд дурдаж болно. Үүнд төрийн байгууллагуудын ажлын хуваарь, уялдаа холбооны байдалд үнэлэлт өгөх нь зүйтэй байгаа юм. Монгол улсад аж ахуйн нэгж байгууллагын бүртгэлийг Үндэсний татварын ерөнхий газрын Улсын бүртгэлийн алба бүртгэж, бүртгэлээр маш олон аж ахуйн нэгжүүд байдаг боловч татвараа төлдөг, тайлангаа тушаадаг аж ахуйн нэгж байгууллагын тоо бага байгаа юм. ҮТЕГ нь татварын төрлөөр аж ахуйн нэгж байгууллагыг давхар бүртгэдэг, татан буугдсан болон үйл ажиллагаа явуулахгүй байгууллагыг тухай бүр баазаас хасдаггүй гэсэн шалтгаанаар байгууллагууд давхардах, бүртгэлтэй байгууллагуудын тоо зөрөх явдал байнга гарч байна. Татвар төлөгчийн баазад нийт 60 гаруй мянган аж ахуйн нэгж байгууллага байгаагаас тусгаарласан, үйл ажиллагаа явуулаагүй аж ахуйн нэгж, байгууллагыг хасаад тайлан тэнцэл тушаавал зохих 40,8 мянган байгууллага байна. Эндээс харахад л давхардсан, бүртгэл хөтөлдөггүй, тайлан гаргадаггүй, татвар, төлдөггүй, чагтан үзүүлэлттэй тайлан гаргадаг компани хэр их байгааг харж болно. Түүнчлэн нэг тодорхой жишээ дурдахад олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын тайланг Монгол Улсад анх удаа нэгтгэн гаргахад тус салбарт үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын улсын болон орон нутгийн төсөвт төлсөн татвар, төлбөрийг АМГТХЭГ, ҮТЕГ, төрийн сан зэрэг төрийн байгууллагууд өөр, өөр гаргаж байна. Иймд төрийн байгууллагуудын мэдээллийн нэгдсэн санг бий болгож, тэдгээр мэдээллийг үйл ажиллагаандаа хамтран ашиглах, аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих үр нөлөөтэй тогтолцоог бүрдүүлэх шаардлага өнөөдөр зүй ѐсоор тавигдаад байна. Дэлхийн улс орнууд эдийн засаг, нийгмийн хөгжлийн дараагийн шат болох "Мэдээлэлжсэн нийгэм" рүү шилжиж байна. Мэдээллийн нийгмийн үндсэн онцлогийн нэг болох оюуны багтаамж ихтэй үйлдвэрлэл, үйлчилгээг орон зай цаг хугацаанаас үл хамааралтай болгож, www.zaluu.comwww.zaluu.com
  • 15. Санхүү, НББ-ийн мэдээллийн систем МУБИС-КМТС-МЗМ4а Н.Цэнхэрхэрлэн Хуудас 15 мэдлэгийг үйлдвэрлэх, дамжуулах, боловсруулах хадгалахад мэдээлэл холбооны салбарын хөгжил шийдвэрлэх үүрэг гүйцэтгэнэ. Тус яамнаас төрийн үйлчилгээнд мэдээллийн технологийг нэвтрүүлэх чиглэлээр ихээхэн анхаарч ажиллаж байна. Жишээлбэл: манай газраас аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайлан балансыг цахим хэлбэрээр авах ажлыг туршиж, Үндэсний татварын алба татвар төлөгчдийн татварын тайланг цахим тайлангийн системээр хүлээн авч амжилттай нэвтрүүлээд байна. Эдгээр үйл ажиллагаа нь нэг талаас татвар төлөгчийн цагийг хэмнэж, хүнд сурталгүй, хөнгөн шуурхай үйлчилгээ үзүүлж байгаа боловч хамгийн гол нь мэдээллийн санг үүсгэж байгаад гол ач хологдол оршиж байна гэж үзэж байна. Санхүүгийн тайлан тэнцлийг цахим хэлбэрээр авч эхэлснээс хойш шаардлагатай мэдээ, мэдээллийг хурдан шуурхай авах, улсын хэмжээний тоо мэдээллийг гаргах, нягтлан бодох бүрттгэлийн бодлогын үйл ажиллагаанд ихээхэн ач холбогдолтой ажил болж байна. Ийнхүү аж ахуйн нэгж байгууллага бүрээр тухайн цаг хугацааны санхүүгийн мэдээллийн санг үүсгэснээр аж ахуйн нэгж байгууллагын орлого, зарлага, мөнгөн хөрөнгийн дүнгийн мэдээлэл бий болохоос гадна худал тайлан баланс гаргаж байгааг хянах боломжтой болж байна. Үүний үр дүнд 2 тайлан баланс гаргадаг, тендерт ялах, зээл авахын тулд хуурамч санхүүгийн тайлан баланс гаргах явдлууд багасч байна. Нягтлан бодох бүртгэл, аудитын тогтолцоог боловсронгуй болгох, мэдээллийн технологийг нэвтрүүлэх, мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх асуудлуудаас гадна бидний дараагийн шийдэх ѐстой нэг үндсэн зорилт бол санхүүгийн тайлагналын олон улсын стандартын нэвтрэлтийг сайжруулах асуудал юм. 2006 оны байдлаар Сангийн яамнаас гаргасан судалгаагаар судалгаанд хамрагдсан аж ахуйн нэгж, байгууллагуудын 73.6 хувьд НББОУС нэвтэрсэн дүнтэй гарсан. Монгол улсад олон улсын стандартыг хэрэглэх талаар үлэмж амжилт олж байгаа тоон үзүүлэлт харагдаж байгаа боловч чанарын асуудалд анхаарах шаардлагатай байгаа юм. Сангийн яамнаас олон улсын стандартын хувьд СТОУС-ын дагуу нягтлан бодох бүртгэлээ хөтлөхийг аж ахуйн нэгж, байгууллагаас шаардаж байна. Гэтэл манай улсын хувьд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа 28201 аж ахуй нэгжийн 87 хувь буюу 24602 нь жижиг дунд аж ахуй нэгж байгууллага эзэлж байна. Үүнээс 22962 аж ахуйн нэгж нь 50 сая хүртлэх хөрөнгийн дүнтэй, үлдсэн 1640 аж ахуйн нэгж, байгууллага нь 50-100 сая төгрөгний хөрөнгөтөй байна. Иймд эдгээр жижиг, дунд аж ахуйн нэгж, байгууллагууд нягтлан бодох бүртгэл хөтлөлтдөө СТОУС-ыг бүрэн хэрэглэхэд төвөгтэй төдийгүй, чадахгүй байна. НББОУСЗ-өөс гаргадаг СТОУС-ыг нийт аж ахуйн нэгжүүдэд мөрдүүлэх шаардлагыг тус яам тавьдаг боловч манай нийт аж ахуйн нэгжийн бараг 90 орчим хувь нь жижиг, дунд www.zaluu.comwww.zaluu.com
  • 16. Санхүү, НББ-ийн мэдээллийн систем МУБИС-КМТС-МЗМ4а Н.Цэнхэрхэрлэн Хуудас 16 хэмжээтэй байгаа нь дээрх судалгаагаар нотлогдож байгаа юм. Гэтэл үлдсэн 10 орчим хувь нь Монгол улсын төсвийн орлогын бараг 90 орчим хувийг бүрдүүлж байна. Эндээс харахад “Жижиг, дунд бизнесийн байгууллагын СТОУС-ын төсөл” монгол хэл дээр орчуулагдах нь манай бизнес эрхлэгчдийн төдийгүй Засгийн газрын байгууллага, аудитор, нягтлан бодогчид, хөрөнгийн үнэлгээчдэд чухал ач холбогдолтой болно. Стандартыг монгол хэлэнд орчуулах, цаашид үндэсний стандарт болгох, боловсруулах ажлыг ММНБИ- тэй хамтран гүйцэтгэж байна. Жижиг, дунд аж ахуйн нэгж байгууллагын бүртгэлийг боловсронгуй болгох ажлын зэрэгцээ даатгал, банк санхүүгийн салбарын болон эрдэс баялгийн салбарын нягтлан бодох бүртгэлийг боловсронгуй болгох, нэгдсэн арга аргачлалыг тогтоох шаардлага тулгараад байгаа билээ. Тухайлбал, “Ашигт малтмалын тухай” хуульд хайгуулын зардлыг хуримтлуулан бүртгээд, 5 жилийн хугацаанд шулуун шугамын аргаар элэгдүүлнэ гэж заасан байдаг бол Монгол Улсын татварын хуулиудад уул уурхайн салбарын хайгуулын зардлыг ямар хугацаанд элэгдүүлэх талаар тодорхой заалтгүй байгаагаас практик дээр уул уурхайн компаниудын хувьд нэлээдгүй бэрхшээл үүссээр байна. Түүнчлэн уул уурхайн компаниудын санхүүжилтийг эзэмшигчдийн өмчөөр бүртгэх үү, эсвэл өр төлбөрөөр бүртгэх үү гэсэн асуудал өнөөдөр манай оронд нэгдсэн ойлголтод хүрээгүй байна. Олон улсын стандартын нэвтрэлтийг дээшлүүлэх, нягтлан бодох бүртгэл хөтлөлтийг сайжруулахад нөлөөлөж буй өөр нэг хүчин зүйл бол мэргэшсэн боловсон хүчний асуудал юм. Өнөөдөр жижиг, дунд бизнес эрхлэгчдийн хувьд санхүүгийн тайланг нь хэрэглэх гадны хэрэглэгч төдийлөн байдаггүй учраас 2-3 төрлийн тайлан гаргах нь хэвийн үзэгдэл болоод байна. Эдгээр байгууллагуудын санхүүгийн тайлангийн үнэн зөв, найдвартай байдлын асуудлыг мэргэжлийн хүмүүсийн ажлын хариуцлага, ѐс зүй, мэдлэг чадвартай шууд холбож үзэхээс өөр аргагүй. Нягтлан бодох бүртгэлийн тогтолцооны шинэтгэлд үндэсний боловсон хүчин чухал үүрэгтэй. Өнөөгийн байдлаар манай оронд 40 мянга гаруй аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд эдгээрт 10400 гаруй нягтлан бодогч (гэрээгээр) ажиллаж байна. www.zaluu.comwww.zaluu.com
  • 17. Санхүү, НББ-ийн мэдээллийн систем МУБИС-КМТС-МЗМ4а Н.Цэнхэрхэрлэн Хуудас 17 2007 оны эцэс, 2008 оны 1-р улиралд тус яамнаас УБ, Дархан, Эрдэнэт хот болон Хөвсгөл аймгийн нягтлан бодогчдын мэдлэгийн түвшинг тогтооход, 59-69 хувийн амжилт үзүүлсэн дүн гарсан бөгөөд шалгалтанд оролцсон нийт нягтлан бодогчдын дийлэнх хэсэг нь :  Үндсэн хөрөнгийн дахин үнэлгээг бүртгэх, үндсэн хөрөнгийг данснаас хасах ажил гүйлгээ  Мөнгөн хөрөнгийн ангилал  НББОУС-ын талаарх мэдлэгийн төвшин хангалтгүй байгаа нь ажиглагдлаа. Эдгээрээс үндэслэн тус яам нийт нягтлан бодогчдын мэдлэгийн түвшин, ур чадварыг дээшлүүлэх талаар системтэй арга хэмжээ авахаар ажиллаж байна. Манай орны нягтлан бодогч мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургууль, коллеж зэрэг 50 орчим сургуулийн нийт төгсөгчдийн 35-аас доошгүй хувийг зөвхөн нягтлан бодогч мэргэжилтэн эзэлж байна. Тэдгээрийн сургалтын хөтөлбөр, төгсөгчдөд тавих шаардлага янз бүр байгаа учраас практикт төгсөн гарч байгаа оюутнуудын мэргэжлийн ур чадвар, боловсролын түвшин эрс ялгаатай байгаа юм. Хувийн болон төрийн өмчийн бүх сургуулиудад мөрдөх боломжийг бүрдүүлээд байна. Энэ стандартаар тухайн мэргэжлээр их дээд сургуулийг төгсч байгаа төгсөгчдөд тавигдах хамгийн доод шалгуурыг зааж өгсөн төдийгүй тэдгээрт тавигдах нэгдсэн нэгдмэл стандарттай болж байгаагаараа ач холбогдолтой юм. Санхүүгийн тайлагналын ил тод байдлыг нэмэгдүүлэх, эдийн засгийн харилцаанд оролцогчдыг үнэн зөв, найдвартай мэдээллээр хангах үндсэн нөхцөл нь хөндлөнгийн хараат бус хяналт, шалгалт болох аудитын үйл ажиллагааг бэхжүүлэх явдал юм. Өнөөдрийн байдлаар манай улсын нийслэл дүүрэгт 41, орон нутагт 12, нийт 53 аудитын компани үйл ажиллагаа явуулж байна. Аудитын компаниудын үйл ажиллагаа жигдэрч, ажиллах нөхцөл, боловсон хүчний чадавхи сайжирч байнгын тогтвортой, чанартай үйлчилгээг үзүүлэх нөхцөл бүрдэж, зарим компаниуд олон улсын томоохон байгууллагын гишүүн болж хүлээн зөвшөөрөгдөж байна. Аудитын үйл ажиллагаа ийнхүү төлөвших хандлагатай байгаа боловч зарим дутагдал оршсоор байна. Аудитын ажлыг стандартад заасан горимын дагуу бүрэн гүйцэд хийдэггүй, ажлын баримт материалыг иж бүрэн цэгцтэй бүрдүүлдэггүй, ажлын баримтын боловсруулалт, дүн шинжилгээг дутуу хийдэг, үйлчлүүлэгчийн санхүүгийн тайлангийн талаар гаргасан аудиторын дүгнэлт, зөвлөмж, залруулга ажил хэрэг болж байгаа эсэхэд хяналт тавьдаггүй дутагдал манай аудитын компаниудын дунд нийтлэг оршсоор байна. www.zaluu.comwww.zaluu.com
  • 18. Санхүү, НББ-ийн мэдээллийн систем МУБИС-КМТС-МЗМ4а Н.Цэнхэрхэрлэн Хуудас 18 Мөн үйлчлүүлэгч байгууллагатайгаа гэрээ байгуулан, ажлын баримт бүрдүүлэх зэрэг наад захын шаардлагыг хангахгүйгээр, алдаатай, тоо нь тохироогүй санхүүгийн тайлан баланс дээр 20-30,000 төгрөг авч тамга дардаг, үзүүлж буй үйлчилгээгээрээ бус харин бусдаас бага үнэ тогтоож, шудрага бус өрсөлддөг, энэ хууль бус үйл ажиллагаандаа санхүү, татварын байгууллагын ажилтнуудыг татан оролцуулдаг зэрэг сөрөг үйлдлүүдийн талаар аудитын компани тус бүрийн нэрээр гомдол ирүүлж байна. Эдгээр зөрчил дутагдлыг арилгах, Аудитын тогтолцоо жинхэнэ утгаараа бүрэлдэн хөгжихөд дараах хүчин зүйлс сөргөөр нөлөөлж байна гэж үзэж байна. Үүнд: 1. Хууль эрх зүйн орчныг өнөөгийн шаардлагад нийцүүлэн өөрчилж байх шаардлагатай байна. “Нягтлан бодох бүртгэлийн тухай” хууль, “Аудитын тухай” хууль гэх мэт Мэргэшсэн нягтлан бодогчдын болон аудитын харилцааг зохицуулах суурь хуулиуд батлагдан мөрдөгдөж байгаа боловч улс орны хөгжлийн өнөөгийн байдал, нийгмийн тогтолцоо, бүртгэл тайлангийн уламжлалт байдалд тохиромжгүй, амьдралд нийцтэй биш, цаашид өөрчилж байх шаардлагатай, өөр хоорондоо зөрчилтэй заалтууд ихээхэн байна. 2. Аудитын хэрэгцээ шаардлага хэрэглээ болж төлөвшөөгүй байна. Олон улсын практикаас үзэхэд хөрөнгийн анхдагч болон хоѐрдогч зах зээл үүсэн хөгжсөнөөр хөндлөнгийн хараат бус хяналт жинхэнэ утгаараа хэрэжих бололцоотой болдог байна. Манай улсын хувьд хөрөнгийн зах зээл сайн хөгжөөгүй, хэрэгцээ шаардлага сайн бүрэлдээгүй байна. Нэгэнт цаад хэрэгцээ, шаардлагыг нь ухамсарлахгүй байгаа учраас аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагууд аудитын мөн чанарыг ойлгодоггүй, санхүүгийн тайлангийн мэдээллийг бүрэн гаргаж өгдөггүй, аудиторууд ч үнэ хөлсний хойноос хөөцөлддөг, тайлан баталгаажуулалт хангалтгүй байдал түгээмэл байна. 3. Мэргэжлийн боловсон хүчин дутмаг, сул байна. Төрөөс баримтлах бодлогын нэг гол асуудал бол аудитын компаниудын шудрагаар өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, нэг талаас аудитын компаниудад төрөөс оролцох оролцоог багасгах нөгөө талаас олон улсын стандартад заагдсан горимыг чандлан сахиулахад үйл ажиллагаагаа чиглүүлэх ѐстой гэж үзэж байна. Олон улсын жишигт нийцсэн бүртгэлийн тогтолцоог бүрэлдүүлэхэд тулгарч буй дараагийн нэг асуудал бол өмч хөрөнгийг үндэслэлтэй үнэлж, бүртгэл, тайланд тусгаж байгаа эсэх асуудал юм. Манай Улсад хөрөнгийн өгөөжийг дээшлүүлэх, түүнийг үнэлэх ажиллагаанд шинэчлэл хийх шаардлага байгаа учраас тулгамдсан олон асуудал гарах боллоо. Санхүүгийн тайлангийн үзүүлэлтийг үнэлэх ямар ач холбогдолтой вэ? Үнэн зөв www.zaluu.comwww.zaluu.com
  • 19. Санхүү, НББ-ийн мэдээллийн систем МУБИС-КМТС-МЗМ4а Н.Цэнхэрхэрлэн Хуудас 19 хэмжилт яагаад хөрөнгийн шалгуур болдог вэ? Манай улсад бүх төрлийн хөрөнгийг бүрэн үнэлж чадаж байна уу? Нягтлан бодогч, аудиторын үнэлгээний талаарх боловсрол, мэдлэгийн түвшин ямар байна вэ? Санхүүгийн тайлангийн зориулалтаар хөрөнгийн үнэлгээний ажил хөгжихгүй байгаа шалтгаан юунд байгаа вэ? зэрэг олон асуултууд хариулт хүлээж байна. Иймээс санхүүгийн тайлангийн үзүүлэлтийн үнэлгээг шудрага, хараат бусаар хөгжүүлэхийг компанийн удирдах зөвлөл, бүх шатны менежер, өмчийн эзэд, зээл олгогч, хөрөнгө оруулагч, татвар ба даатгалын байгууллага, засгийн газрын агентлагууд, зөвлөх ба шинжээчид, хөрөнгийн бирж, хэвлэл мэдээлэлийн алба хүсэн хүлээж үнэлгээний ажлын шинэчлэл, өөрчлөлтийг эрчимтэй явуулахыг шаардах боллоо. Гэтэл манай улсад үнэлгээний үйл ажиллагаа жигдрээгүй байгаа нь иргэд газар болон үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнийн талаар бага ойлголттой, хөрөнгийн менежментийн хоцрогдол, үнэлгээний стандартын хэрэглээний чанар доогуур байгаа, үнэлгээчдийн мэдлэг чадвар сул, үнэлгээний ажилд ашиглах мэдээллийн сан бүрдээгүй, үнэлгээний мэргэжлийн байгууллагын тогтвортой ажиллагаа байхгүй, үнэлгээчинд итгэх итгэл бага зэрэг цөөнгүй хүчин зүйлс нөлөөлж байна. Үнэлгээний үйл ажиллагааны хууль эрх зүйн орчин, мэргэжлийн арга зүйн төлөвшил, үнэлгээчний боловсрол олгох, мэргэжил дээшлүүлэх тогтолцоо, үнэлгээний ажлыг хараат бусаар явуулах мэргэжлийн ажлын зохион байгуулалт, үнэлгээний ажлын төрийн ба мэргэжлийн байгууллагын хяналт зэргээс гадна үнэлгээний гадаад таатай орчин түүний хөгжил дэвшилд ихээхэн нөлөөлнө гэж үзэж байна. www.zaluu.comwww.zaluu.com
  • 20. Санхүү, НББ-ийн мэдээллийн систем МУБИС-КМТС-МЗМ4а Н.Цэнхэрхэрлэн Хуудас 20 Дүгнэлт Энэхүү бие даалтийг хийснээр санхүү эдийн засаг, нягтлан бодох бүртгэлийн системийн талаар өөрийн хэмжээнд тодорхой ойлголттой болж чадлаа. Санхүү, нягтлан бодох бүртгэлийн талаар онолын хувьд хангалттай материал цуглуулсан. НББ-н энэхүү сэдэв нь нийгэмд байх зайлшгүй тогтолцооны нэг билээ. Санхүү, НББ-н мэдээллийн систем гэсэн сэдвийг хараад програм хангамжийн нэгэн адил системээр (програм хангамж) ойлгож байсан ч өөрөө уншиж судласнаар НББ-нь өөрөө асар том нэгэн бүхэл систем болохыг ойлголоо. НББ-н систем нь өнөөг хүртэл уламжлалт байдлаар тогтон ирсэн ч техник технологийн хөгжлийн хирээр хуучин тогтсон систем шинэ системд шилжих болсоныг харуулж байна. www.zaluu.comwww.zaluu.com
  • 21. Санхүү, НББ-ийн мэдээллийн систем МУБИС-КМТС-МЗМ4а Н.Цэнхэрхэрлэн Хуудас 21 Ном зүй 1. “Зардлын бүртгэл сурах бичиг”, А.Саранчимэг, П,Жавзмаа 2. “Санхүүгийн удирдлага”, Б.Бүжинлхам 3. “Удирдлагын бүртгэл”, Б.Баярмаа 4. www.asuu.mn, / http://www.asuu.mn/nomiinyurtunts/nom-angilal/114/1101200017/ 5. www.gogo.mn, /http://ais.blog.gogo.mn/read/entry90038/ www.zaluu.comwww.zaluu.com