Монголын Бизнесийн Зөвлөлөөс Монгол улсын Засгийн газар, Улсын Их Хуралд хандсан “МБЗ-ийн Анхдугаар чуулга уулзалтаас гарсан санал” нэртэй баримт бичгийг нэгтгэн боловсрууллаа. Тус санал бичгийг гадаад, дотоодын бизнесийн байгууллага, мэргэжлийн холбоод, салбарын экспертүүд бүхий 200 гаруй байгууллагын төлөөлөгчдийг хамруулсан МБЗ-ийн Анхдугаар чуулга уулзалтын үр дүнд боловсруулсан юм. Тус баримт бичгийн хүрээнд хувийн хэвшлийн зүгээс шинэ засаг, төрд уламжилж буй саналын үндсэн агуулга нь Тогтвортой байдлыг хангая; Нөөц чадавхийг нэмэгдүүлэе; Бизнесийн орчинг сайжруулая гэсэн гурван гол бүрэлдэхүүн хэсгээс бүрдэж байна.