More Related Content
Similar to Макро эдийн засаг семинар ажилбар-3
Similar to Макро эдийн засаг семинар ажилбар-3 (20)
More from Ikhzasag SEZS (20)
Макро эдийн засаг семинар ажилбар-3
- 1. Семинар № 3, 4 Эдийн засгийн ерөнхий тэнцвэр ба нийлмэл эрэлт, нийлүүлэлт
Хэлэлцэх асуудлууд
1. Макро түвшний эдийн засгийн тэнцвэр тогтох үндсэн нөхцөлийг нэрлэ, тайлбарла.
2. Нийлмэл эрэлтийн тухай ойлголт
3. Нийлмэл эрэлтийн төрлүүд, томъёог бич. Тайлбарла.
4. Үнийн түвшин нийлмэл эрэлт хоёрын хоорондын хамаарлыг тайлбарла.
5. Нийлмэл эрэлтэд нөлөөлөх хүчин зүйлсийг нэрлэ, тайлбарла.
6. Нийлмэл эрэлтийн муруйг зур, тайлбарла.
7. Нийлмэл нийлүүлэлтийн тухай ойлголт
8. Үнийн түвшин, нийлмэл нийлүүлэлт хоёрын хоорондын хамаарлыг тайлбарла.
9. Нийлмэл нийлүүлэлтэд нөлөөлөх хүчин зүйлийг нэрлэ, тайлбарла.
10. Нийлмэл нийлүүлэлтэд нөлөөлөх үнийн бус хүчин зүйлсийн үйлчлэлийг тайлбарла.
11. Нийлмэл нийлүүлэлтийн муруйн хэвтээ тэнхлэгтэй параллель байх үеийн эдийн
засгийн утгыг тайлбарла.
12. Нийлмэл нийлүүлэлтийн муруйн босоо тэнхлэгтэй параллель байх үеийн эдийн
засгийн утгыг тайлбарла.
13. Нийлмэл нийлүүлэлтийн муруйн завсрын хэрчмийн эдийн засгийн утгыг
тайлбарла.
14. Урт, богино хугацаанд нийлмэл эрэлт өөрчлөгдсөнөөс тэнцвэрт үнийн түвшин,
тэнцвэрт үйлдвэрлэлийн хэмжээ хирхэн яаж нөөлөөлөхийг графикаар дүрсэл,
түүний эдийн засгийн утгыг тайлбарла.
15. Нийлмэл эрэлт, нийлмэл нийлүүлэлтийн тэнц-(АD=АS)-вэрийн графикийг зур,
тайлбарла.
16. Нийлмэл эрэлт, нийлмэл нийлүүлэлтийн тэнц-(АD=АS)-вэр тогтоход нөлөөлөх
хүчин зүйл-сийг нэрлэ, үйлчлэлийг тайлбарла.
Бодлого. Дасгал
1. Нийлмэл эрэлтэд нөлөөлөх дараах хүчин зүйлс нийлмэл эрэлтэд нөлөөлөх ямар
хүчин зүйлд хамаарахыг түүнчлэн нийлмэл эрэлтийн аль төрөлд хирхэн яаж
нөлөөлөхийг тог-тоож, нийлмэл эрэлтийн муруйн шилжилтийг дүрсэлж тайлбарла.
Тухайлбал өгөгдлийн Хүчин зүйлс гэсэн баганын мөрүүдэд буй тухайн хүчин зүйл
нийлмэл эрэлтийн аль төрөлд хирхэн яаж нөлөөлөхийг жишээ нь нийлмэл (3-р
баганын мөрүүдэд буй) эрэлтийг өсгөвөл (+); бууруулбал (-) тэмдэг тавь,
тайлбарла, муруй хаашаа шилжихийг сумаар зааж дүрсэл.
№ Хүчин зүйлс
АD-ийн
төрөл
АD-д нөлөөлөх
хүчин зүйл
АD-ийн
өөрчлөлт
Муруйн
шилжилт
А Б 1 2 3 4
1 Хүн амын тоо өсвөл
2 Зээлийн хүүгийн түвшин өсвөл
3 Татварын хувь хэмжээ өсвөл
4 Бусад орны ҮО өсвөл
5 Үндэсний валютын ханшны буурвал
6 ШУТ-ийн дэвшил үйлдвэрлэлд нэвтэрвэл
2. Нийлмэл эрэлтэд нөлөөлөх дараах хүчин зүйлсийг нийлмэл эрэлтэд нөлөөлөх хүчин
зүй-лийн аль ангилалд хамаарахыг тогтоо. Тухайн хүчин зүйл нийлмэл эрэлтийн
- 2. аль төрөлд хирхэн яаж нөлөөлөхийг тайлбарла. Эдгээр хүчин зүйлсийн үйлчлэлийг
харуулсан муруйг зур, тайлбарла.
1) Нийгмийн даатгалын шимтгэл өсвөл
2) Хувийн орлогын албан татварын хувь хэмжээ буурвал
3) Үндэсний валютын ханш (буурвал) унавал
4) Хэрэглэгчид бараа үйлчилгээний үнэ өснө гэсэн таамаглал дэвшүүлбэл
5) Мөнгөний нийлүүлэлт өсвөл
6) Батлан хамгаалах зардал нэмэгдвэл
3. Дараах хүчин зүйлсийг нийлмэл нийлүүлэлтэд нөлөөлөх хүчин зүйлийн ангилалд
хамаа-руул. Тухайн хүчин зүйл нийлмэл нийлүүлэлтэд хирхэн яаж нөлөөлөхийг
тодорхойлж, тайлбарла. Тухайн хүчин зүйлийн үйлчлэлийг харуулсан нийлмэл
нийлүүлэлтийн муруйг зур, тайлбарла.
1) Бинзен шатахууны татварын хувь хэмжээ өсвөл
2) Хэрэглэгчдийн нэрлэсэн цалин буурвал
3) Ашгийн албан татварын хувь, хэмжээ нэмэгдвэл
4) Хөдөлмөрийн бүтээмж дээшилбэл
5) Үйлдвэрлэлийн орцын үнэ өсвөл
4. А) ………… тэнцвэрт ҮНБ-ний ………….. -д болон бараа үйлчилгээний …….. -д
хирхэн яаж нөлөөлөх-[өсгөвөл (+), бууруулбал (-), нөлөөлөхгүй бол (0) тавь]-ийг
тайлбарла, графикийг зур.
а) үйлдвэрлэлийн нөөц, хүчин чадал нэмэгдвэл
б) нийлмэл эрэлт ихсвэл
в) зээлийн хүүгийн түвшин өсвөл
г) нефтийн үнэ буурвал
№
Хүчин
зүйлс
1.Үйлдэрлэлийн богино
хугацаанд …..
1, Үйлдвэрлэлийн урт
хугацаанд
2,Үилдвэрлэ-
лиин хэмжээ
3, Үнийн
түвшин
2,Үилдвэрлэ-
лиин хэмжээ
3,Үнийн
түвшин
1 А
2 Б
3 В
4 Г
5. “А” орны хүн (өрх гэрийн) амын хэрэглээ С=100-2Р, үйлдвэрлэгчдийн (хувийн
хөрөнгө оруулалт) хэрэглээ I=80; төр засгийн (улсын худалдан авсан бараа
үйлчилгээ) хэрэглээ G=60; нийлмэл нийлүүлэлт Qs=300+2Р функцээр
илэрхийлэгдэж байв. Тус улсын:
а) Тэнцвэрт үнийн түвшин, тэнцвэрт үйлдвэрлэлийн хэмжээг тодорхойл.
б) Төр засгийн (улсын худалдан авсан бараа үйлчилгээ) хэрэглээ G=70 болж өсвөл
тэнцвэрт үнийн түвшин тэнцвэрт үйлдвэрлэлийн хэмжээ хирхэн яаж
өөрчлөгдөхийг тооц.
6. “А” орны урт хугацааны тэнцвэрт үйлдвэрлэлийн хэмжээ 900 тэрбум (Ү=900)
доллартой тэнцүү бөгөөд нийлмэл (AD) эрэлт нь Ү=5*М/Р тэгшитгэлээр
илэрхийлэгдэж байв. Энэ улсын Мөнгөний (MS=400) нийлүүлэлт 400 тэрбум
доллар байжээ. Эдгээр өгөгдлийг ашиглан тус улсын:
а) Тэнцвэрт үнийн түвшинг тодорхойл.
- 3. б) Тэнцвэрт үйлдвэрлэл (Ү) нь 1500 болбол тэнцвэрт үнийн түвшин хирхэн яаж
өөрчлөг- дөхийг тооц.
в) Тэнцвэрт үнийн түвшин тэнцвэрт үйлдвэрлэлийн хэмжээг харуулсан
графикийг зур.
г) Тэнцвэрт үнийн түвшин Р=10 болбол тэнцвэрт үйлдвэрлэлийн хэмжээ хирхэн
яаж өөрчлөгдөхийг тооц.
СОРИЛ
1. Хаалттай эдийн засагтай орны нийлмэл эрэлтийг ……….. томьёогоор тодорхойлно.
а) СD+GD+MD
б) CD+Di+GD
в) СD+ID+XnD
г) CD+ID+GD
2. Эдийн засгийн урт хугацаанд нийлмэл эрэлт хэвээр байхад үйлдвэрлэлийн нөөц,
хүчин чадал нэмэгдвэл тэнцвэрт …………… .
а) үнийн түвшин өсч тэнцвэрт үйлдвэрлэлийн хэмжээ буурна.
б) үнийн түвшин, тэнцвэрт үйлдвэрлэлийн хэмжээ хоёул өснө
в) үнийн түвшин, тэнцвэрт үйлдвэрлэлийн хэмжээ хоёул буурна.
г) үнийн түвшин буурч тэнцвэрт үйлдвэрлэлийн хэмжээ өснө.
3. Эдийн засгийн богино хугацаанд нийлмэл нийлүүлэлт хэвээр байхад үнийн бус
хүчин зүй-лийн үйлчлэлээр нийлмэл эрэлт өсвөл тэнцвэрт ………………
а) үйлдвэрлэлийн хэмжээ өсч тэнцвэрт үнийн түвшин өрчлөгдөхгүй.
б) үнийн түвшин өсч тэнцвэрт үйлдвэрлэлийн хэмжээ өөрчлөгдөхгүй.
в) үнийн түвшин, тэнцвэрт үйлдвэрлэлийн хэмжээ хоёул буурна.
г) үнийн түвшин, тэнцвэрт үйлдвэрлэлийн хэмжээ хоёул өснө.
4. Зээлийн хүүгийн түвшин өсвөл нийлмэл эрэлт ……….. .
а) өсч нийлмэл нийлүүлэлт өөрчлөгдөхгүй.
б) нийлмэл нийлүүлэлт хоёул буурна.
в) нийлмэл нийлүүлэлт хоёул өснө.
г) буурч нийлмэл нийлүүлэлт өснө.
5. Кейнсийн онолыг баримтлагчид “……… эдийн засгийн тэнцвэр тогтоно” гэж
тайлбарладаг
а) Зах зээлийн механизмийн үйлчлэлээр
б) Төр нийлмэл эрэлтэнд нөлөөлсний үр дүнд
в) Зах зээлийн механизмийн үйлчлэлгүйгээр аяндаа
г) Төрийн оролцоогүйгээр
6. Үйлдвэрлэлийн нөөц, хүчин чадлын ………. үед нийлмэл нийлүүлэлтийн муруй
босоо тэнх-лэгтэй параллель байна.
а) бүрэн ашиглалттай в) дийлэнх хувийг ашигласан
б) дутуу ашиглалттай г) маш бага хувийг ашиглаагүй
7. …………… AD- ийн муруй зүүн гар тийш шилжинэ.
а) Банк-(Зээлийн)-ны хүүгийн түвшин өсвөл в) Үнийн түвшин буурвал
б) Экспорт өсвөл г) Татварын хувь хэмжээ
буурвал
- 4. 8. AS-ийн муруй ………. хоорондын хамаарлыг илэрхийлнэ.
а) үйлдвэрлэл, хэрэглээний в) үнийн түвшин үйлдвэрлэлийн
б) үнийн түвшин хэрэглээний г) худалдах үнэ, худалдан авах үнийн
9. Эдийн засгийн урт хугацаанд буюу үйлдвэрлэлийн нөөц, хүчин чадлыг бүрэн
ашигласан үед нийлмэл эрэлт нэмэгдвэл үнийн түвшин ………. .
а) үйлдвэрлэлийн хэмжээ хоёул өснө.
б) үйлдвэрлэлийн хэмжээ хоёул өөрчлөгдөхгүй
в) үйлдвэрлэлийн хэмжээ хоёул буурна
г) өсч үйлдвэрлэлийн хэмжээ өөрчлөгдөхгүй.
10. Нээлттэй эдийн засагтай орны нийлмэл эрэлтийг ……….. томьёогоор тодорхойлно.
а) СD+GD+MD+ID в) СD+ID+XnD+MD
б) CD+Di+GD+XD г) CD+ID+GD+XnD
11. Гадаад орны валютын ханшны өөрч-(өсөлт бууралт)-лөлт …………………..
хэрэглээний зардлын хэмжээнд нөлөөлнө.
а) хэрэглэгчид-(өрх гэр)-ийн в) төр засаг-(улс)-ийн
б) пүүсүүд-(үйлдвэрлэгчид)-ийн г) гадаадын хэрэглэгчдийн
12. …………… бараа үйлчилгээний нийлмэл эрэлт нийлмэл нийлүүлэлтээс их болж
мөнгөний ханш унадаг.
а) Мөнгөний нийлүүлэлтийг байвал зохих хэмжээнээс нь хэт
багасгавал
б)Мөнгөний хэт хатуу бодлого явуулбал
в) Эдийн засаг хэт их өсвөл
г) Мөнгөний нийлүүлэлтийг байвал зохих хэмжээнээс нь хэт өсөгвэл
13. …………… AS-ийн муруй баруун гар тийш шилжинэ.
а) Зээлийн хүүгийн түвшин буурвал
б) Үний түвшин нэмэгдвэл
в) Татварын хувь, хэмжээ ихэсвэл
г) Нийлмэл эрэлт өсвөл
14. Эдийн засгийн богино хугацаанд AS-ийн муруй …………. байдаг.
а) эерэг налалттай
б) сөрөг налалттай
в) хэвтээ тэнхлэгтэй паралелль
г) Босоо тэнхлэгтэй паралелль
15. …………. нийлмэл эрэлт-(AD)-д хирхэн яаж нөлөөлөхийг тайлбарла.
{Жишээ нь: Мөнгөний нийлүүлэлтийн хэмжээ буурвал нийлмэл эрэлт хирхэн яаж
өөрчлөг-(өсөх үү? буурах уу?)-дөхийг тайлбарлуулах гэж байгаа хэрэг. Тухайлбал:
а)-д дурьдсанч-лан: а) Мөнгөний нийлүүлэлтийн хэмжээ буурвал нийлмэл эрэлт
өсөх үү? буурах уу? гэдэгт хариулж тайлбарла гээд байгаа юм.}
а) Мөнгөний нийлүүлэлтийн хэмжээ буурвал в) Татварын хувь хэмжээ өсвөл
б) Үндэсний валютын ханш буурвал г) Зээлийн хүүгийн түвшин
өсвөл
16. Нийлмэл эрэлт нь нийлмэл нийлүүлэлтээсээ (AD>AS) их болсон үед ……….
а) мөнгөний ханш унана. .
- 5. б) эдийн засгийн тэнцвэр тогтоно.
в) эдийн засаг өснө
г) эдийн засагт ямар нэг нөлөө үзүүлэхгүй.
17. …………. нийлмэл эрэлт буурна.
а) Банкны хүүгийн түвшин буурвал
б) Хүн амын орлогын албан татварын хувь хэмжээ өсвөл
в) Засгийн газрын бараа үйлчилгээ худалдан авах зардал өсвөл
г) Зээлийн хүүгийн түвшин өсвөл