Хүүхдийг тоо тоололд сургах нь
Хүүхэд эцэг эх

                      “Бидний өдөр тутмын амьдрал үргэлж тоо тоололтой холбоотой
                      зүйлсээр дүүрэн байдаг. Хүүхдэд аливаа зүйлийг зааж сургахдаа
                      заавал ширээний ард номхон суулгаж байгаад сургах бус өдөр
                      тутмын үйл ажиллагаанд ажиглах чадварыг нь хөгжүүлэх замаар
                      тэдэнд тоо тооллын анхны мэдэгдэхүүнийг олгож болно. Гэр
                      бүлийн бүх гишүүд хүүхэдтэйгээ ярилцаж, тэднээс үргэлж асуулт
                      асуун ажиглах чадварыг нь хөгжүүлж чадвал тоо тоололд
                      сургахад ихээхэн үүрэг гүйцэтгэнэ” гэж Чингэлтэй дүүргийн
                      37дугаар сургуулийн бага ангийн Ч.Буяа багш эцэг эхийн сурган
хүмүүжүүлэх хурал дээр ярьж байлаа.

Эцэг эхчүүд та бүхэн дараах хэдэн алхмуудыг амьдралдаа хэрэгжүүлээд үзээрэй:

- Хүүхэдтэйгээ ярилцах бүрт орон зайн төсөөллийг нь эхлээд хөгжүүлэхийг хичээгээрэй
Баруун зүүн, урд хойд, дээр доор, наана цаана гэх мэт. Өглөө босоод хувцсыг нь
өмсгөхдөө баруун хөлийнхөө оймсыг эхлээд өмс, тоглоомоо тавиурынхаа дээр нь тавь,
баруун талд байгаа сандлаа аваад ир гэх зэргээр орон зайн төсөөллийг бий болгоорой. Бид
нар хүүхдээ энд тэнд байгаа юмсыг аваад ир гэж хэлэхэд хүүхэд олохгүй байна хэмээн
хэлдэг, энэ нь хүүхдийн төсөөлөн баримжаалах чадвар суугаагүйн шинж бөгөөд хүүхдийн
орон зайн төсөөллийг бий болгосноор хүний хэлж байгаа зүйлийн талаар төсөөлөн бодох
чадвартай болно.

- Ургуулан бодох чадварыг нь хөгжүүлэх
Хүүхэд аливаа зүйлийг бидний хэлснээр хийхгүй хэмээн зөрүүдлэх нь элбэг. Учир нь
хүүхэд өөрөө хийх гэсэн хүсэл тэмүүллээр дүүрэн байдаг тул тэр нь зөрүүдлэх хэлбэрээр
илэрдэг. Зөрүүд хүүхэд ихэвчлэн ургуулан бодох чадвар сайтай байдаг. Хүүхэд хэрвээ
өөрөө өөрийнхөөрөө зүтгэж байвал түүнийг зөв зүйл хийх гэж байна уу, буруу зүйл хийх
гэж байна уу гэдгийг нь мэдэх хэрэгтэй. Хэрвээ зөв зүйлийг өөрөө ургуулан бодож хийх
гэвэл түүнийг нь хориглох хэрэггүй. Харин буруу зүйлийг нь яаж зөв тийш нь эргүүлэн
өөрчилж болох талаар л бодох хэрэгтэй.

- Хүүхдээс тусламж хүсэх бүртээ эд зүйлсийг тоолуулах
Миний охин ээждээ 2 аяга аваад ир, ээж нь хэдэн аяга угаасан бэ, аав нь хэдэн төмс
арилгасан байна, хөргөгчинд хэдэн байцай байна, миний хүү хэдэн тоглоом хураасан бэ,
гэх мэтээр тусламж хүсч байгаа үедээ гэрт нь байгаа зүйлийн тоог эхлээд өөрсдөө тоолж
хэлж өг, дараа нь хүүхдээ дагуулж хэлүүлээрэй. Хүүхэд яваандаа эд зүйлсийг тооны
дарааллаар хэлж сурах ба өөрсдөө тоолж сурна.

- Хүрээлэн буй орчныг ажиглуулах
Гадуур авч явахдаа ч юмуу, сургууль, цэцэрлэгт нь хүргэж байхдаа болж өнгөрсөн явдлын
талаар, эсвэл хажуугаар өнгөрсөн машины өнгийг асуух, хэдэн давхар байшин байна гэх
зэргээр хүүхдийн ажиглах чадварыг нь хөгжүүлээрэй. Шатаар өгсөж бууж байхдаа ч
өөрөө эхэлж тоолоод дараа нь хүүхдээ дагуулан хэлж байх хэрэгтэй. Аав ээж надаас дараа
нь юу асуух бол гэсэн шиг хүүхэд болж байгаа болон бүх л зүйлийг ажиглахыг хичээж,
яваандаа таныг асуугаагүй байхад өөрөө хэлдэг болно.

- Хүүхдийн сонирхож байгаа зүйлийн талаар юу мэддэгээ хэлж өгөх
Хүүхдийн танин мэдэх үйл явц тасралтгүй явагдаж байдаг бөгөөд биднээс үргэлж л яагаад
гэсэн асуултыг тавьж байдаг. Энэ үед би завгүй байна дараа болъѐ, ааваасаа асуу, ээжээсээ
асуу гэх зэргээр төвөгшөөж огт болохгүй. Аль болох өөрийн мэдлэгийн хүрээнд учрыг нь
тайлбарлаж өгөхийг хичээгээрэй. Гэхдээ худал мэдээлэл өгч огт болохгүй.

Too toolol

  • 1.
    Хүүхдийг тоо тоололдсургах нь Хүүхэд эцэг эх “Бидний өдөр тутмын амьдрал үргэлж тоо тоололтой холбоотой зүйлсээр дүүрэн байдаг. Хүүхдэд аливаа зүйлийг зааж сургахдаа заавал ширээний ард номхон суулгаж байгаад сургах бус өдөр тутмын үйл ажиллагаанд ажиглах чадварыг нь хөгжүүлэх замаар тэдэнд тоо тооллын анхны мэдэгдэхүүнийг олгож болно. Гэр бүлийн бүх гишүүд хүүхэдтэйгээ ярилцаж, тэднээс үргэлж асуулт асуун ажиглах чадварыг нь хөгжүүлж чадвал тоо тоололд сургахад ихээхэн үүрэг гүйцэтгэнэ” гэж Чингэлтэй дүүргийн 37дугаар сургуулийн бага ангийн Ч.Буяа багш эцэг эхийн сурган хүмүүжүүлэх хурал дээр ярьж байлаа. Эцэг эхчүүд та бүхэн дараах хэдэн алхмуудыг амьдралдаа хэрэгжүүлээд үзээрэй: - Хүүхэдтэйгээ ярилцах бүрт орон зайн төсөөллийг нь эхлээд хөгжүүлэхийг хичээгээрэй Баруун зүүн, урд хойд, дээр доор, наана цаана гэх мэт. Өглөө босоод хувцсыг нь өмсгөхдөө баруун хөлийнхөө оймсыг эхлээд өмс, тоглоомоо тавиурынхаа дээр нь тавь, баруун талд байгаа сандлаа аваад ир гэх зэргээр орон зайн төсөөллийг бий болгоорой. Бид нар хүүхдээ энд тэнд байгаа юмсыг аваад ир гэж хэлэхэд хүүхэд олохгүй байна хэмээн хэлдэг, энэ нь хүүхдийн төсөөлөн баримжаалах чадвар суугаагүйн шинж бөгөөд хүүхдийн орон зайн төсөөллийг бий болгосноор хүний хэлж байгаа зүйлийн талаар төсөөлөн бодох чадвартай болно. - Ургуулан бодох чадварыг нь хөгжүүлэх Хүүхэд аливаа зүйлийг бидний хэлснээр хийхгүй хэмээн зөрүүдлэх нь элбэг. Учир нь хүүхэд өөрөө хийх гэсэн хүсэл тэмүүллээр дүүрэн байдаг тул тэр нь зөрүүдлэх хэлбэрээр илэрдэг. Зөрүүд хүүхэд ихэвчлэн ургуулан бодох чадвар сайтай байдаг. Хүүхэд хэрвээ өөрөө өөрийнхөөрөө зүтгэж байвал түүнийг зөв зүйл хийх гэж байна уу, буруу зүйл хийх гэж байна уу гэдгийг нь мэдэх хэрэгтэй. Хэрвээ зөв зүйлийг өөрөө ургуулан бодож хийх гэвэл түүнийг нь хориглох хэрэггүй. Харин буруу зүйлийг нь яаж зөв тийш нь эргүүлэн өөрчилж болох талаар л бодох хэрэгтэй. - Хүүхдээс тусламж хүсэх бүртээ эд зүйлсийг тоолуулах Миний охин ээждээ 2 аяга аваад ир, ээж нь хэдэн аяга угаасан бэ, аав нь хэдэн төмс арилгасан байна, хөргөгчинд хэдэн байцай байна, миний хүү хэдэн тоглоом хураасан бэ, гэх мэтээр тусламж хүсч байгаа үедээ гэрт нь байгаа зүйлийн тоог эхлээд өөрсдөө тоолж хэлж өг, дараа нь хүүхдээ дагуулж хэлүүлээрэй. Хүүхэд яваандаа эд зүйлсийг тооны дарааллаар хэлж сурах ба өөрсдөө тоолж сурна. - Хүрээлэн буй орчныг ажиглуулах Гадуур авч явахдаа ч юмуу, сургууль, цэцэрлэгт нь хүргэж байхдаа болж өнгөрсөн явдлын талаар, эсвэл хажуугаар өнгөрсөн машины өнгийг асуух, хэдэн давхар байшин байна гэх зэргээр хүүхдийн ажиглах чадварыг нь хөгжүүлээрэй. Шатаар өгсөж бууж байхдаа ч
  • 2.
    өөрөө эхэлж тоолооддараа нь хүүхдээ дагуулан хэлж байх хэрэгтэй. Аав ээж надаас дараа нь юу асуух бол гэсэн шиг хүүхэд болж байгаа болон бүх л зүйлийг ажиглахыг хичээж, яваандаа таныг асуугаагүй байхад өөрөө хэлдэг болно. - Хүүхдийн сонирхож байгаа зүйлийн талаар юу мэддэгээ хэлж өгөх Хүүхдийн танин мэдэх үйл явц тасралтгүй явагдаж байдаг бөгөөд биднээс үргэлж л яагаад гэсэн асуултыг тавьж байдаг. Энэ үед би завгүй байна дараа болъѐ, ааваасаа асуу, ээжээсээ асуу гэх зэргээр төвөгшөөж огт болохгүй. Аль болох өөрийн мэдлэгийн хүрээнд учрыг нь тайлбарлаж өгөхийг хичээгээрэй. Гэхдээ худал мэдээлэл өгч огт болохгүй.