Сурах арга барилд сургахад эцэг эхийн туслалцаа
Суралцана гэдэг бол тасралтгүй үргэлжлэх идэвхитэй үйл ажиллагаа юм. Хичээлээр олж авсан 
мэдлэгээ сурагчид гэрийн даалгавраар үргэлжлүүлэн судлах явцдаа бие даан ажиллах арга барил 
эзэмшдэг. 
Гэр орны нөхцөлд хүүхдийн сурах үйл ажиллагааг ингэж удирдан явуул гэж заахад маш хэцүү.
Энэ нь эцэг эхийн боловсрол харилцан адилгүй, хүүхдүүддээ хандах хандлага өөр өөр байдагтай 
холбоотой. Гэхдээ хүүхдийн суралцах явцыг удирдах ерөнхий чиг байж болно. 
Өдрийн олж авсан мэдлэгээ гүнзгийрүүлэн судалж өөрийн болгож авахад хүүхэд биеэ даан яаж 
ажиллаж байна вэ? гэдгээс олон зүйл шалтгаална. 
­Аав аа энэ тоог яаж бодож бодох вэ? гэж   нэгдүгээр ангийн охин асуухад : ­Аа 4 дээр 3­ыг 
нэмээд үү ? 7 болно гэх жишээтэй . Охин нь : ­За мэдлээ гээд дэвтэртээ бүрэн хариу бичиж авна. 
Дараа дараагийн өдөр үүнийг яаж хийх вэ ? Гэсэн асуулт цувран, сүүлдээ ээж , аавыгаа ажлаас нь 
ирсний дараа л хичээлээ хийдэг болно. 
Багаас нь “халуун тусламж “ үзүүлж хэвшсэн зарим эцэг эхчүүд том ангид орсон хүүхдийнхээ 
хичээлийг дийлэхээ байлаа гэж ярьдаг. Хичээлийн анхны өдрөөс эхлэн хүүхдийг биеэ даан 
ажиллаж сурахад нь туслах ашигтай. Асуусанд нь хариулахыг яаралгүй өөрөөр нь оролдуулж 
хийлгээд 
­За харж байна уу ? Ийм амархан юм байна шүү дээ. Чи чадаж байна гэж урамшуулж өөрөө 
өөртөө итгэх итгэлийг бий болгох нь зүйтэй. 
Сурагч Х­ ийн гэрээр очиж эцэг эхтэй  нь ярилцахад:
­ Манай энэ хичээлдээ сайн яваад байгаа гэх юм байна шүү дээ гэлээ. Гэтэл сурагч Х сул дүн 
авснаа өдрийн тэмдэглэл дээрээ тавиулдаггүй учраас хэн ч харсан чамлахааргүй суралцаж байгаа 
юм байнагэсэн сэтгэгдэл төрнө. Яагаад ийм байдал гаргах болов ? Хүүхдийнхээ суралганд хяналт 
тавьдаггүйгээс хүүхдэдээ хууртагдахад хүрч байна. Энэ бол эцэг эхийн зүгээс гаргаж байгаа гол 
алдааны нэг. Ер нь эцэг эхчүүд хүүхдийнхээ өдөр тутмын үйл ажиллагаатай танилцдаггүйгээс 
ямар хичээл дээр хоцрогдох төлөв гарч байна гэдгийг анзаардаггүй. Ямар хичээлд яаж туслахаа 
мэдэхгүй байх явдал байдаг. Анги ахих тутам хийх ажлын хүрээ тэлж, бие даасан ажиллагаа 
зориг хатуужил тэвчээр улам шаардагдана. Тиймээс хичээлээ хийхээр суугаад гүйцээж хийхгүй 
орхих ,хийж чадахгүй зүйл гарвал няцах байдал байна уу? Биеэ дааж ажиллах чадвар ямар байна? 
Бусдын туслалцаа хэрэгтэй юу гэдгийг мэдэж байж туслах аргаа сонгох нь чухал. Онож хэлж өгч 
будилснаас хийх аргыг нь сануулбал хавьгүй дээр .
Улирлын явцад ангийн сурагчдаас хичээлд оролцож дүн авсан байдлыг нягтлахад байгаль 
нийгмийн ухааны хичээлд маш цөөн дүн асан нь ажиглагддаг .Үүний гол шалтгаан нь дээрх 
хичээлийн сурах бичигт байдаг асуулт, дүгнэлт биеэ даан ажиллах аргачлал зэргийг бүрэн 
ашиглахгүй, эцэг эхчүүд энэ тал дээр хяналт сул тавьдагтай холбоотой.  
Хүүхдийн хичээллэх хугацаа нь бага ангийн сурагч долоо хоногт 5­7 цаг ,дунд ангийн сурагч 
10­12 цаг , ахлах ангийн сурагчид 15­17 цаг бие даан ажилласан  байх шаардлагатай. Ингэж 
хичээллэж сургахад эцэг эхийн туслалцаа маш чухал. 
Хүүхэд бүр өөрийн гэсэн өвөрмөц сурах арга барилд хэвшсэн байдаг. Үүнийгээ яаж хэрэглэж 
байна ? Өөртөө байгаа бололцоог бүрэн ашиглаж суралцаж чадаж байна уу? үгүй юу ? гэдгийг 
эцэг эх багш нар мэддэг байх хэрэгтэй юм.
Эцэг эхчүүд та бүхэн өөрөө шийдэж чадахгүйгээр байвал мэргэжлийн багшийн туслалцаа 
зөвлөлгөөг авч болно.
Хүүхдийн сул дүн авч байгааг  багш хэлээд яаж ажиллах талаар зөвлөхөд эцэг эхчүүд маш их 
уриалгахан хүлээн авсан атлаа биелүүлдэггүй  байдаг нь хүүхдийн суралга ахихгүйн нэг шалтгаан 
болдог. 
Хүүхдээ  сурлагын амжилт гаргасанд баяр хүргэж “Миний хүү овоодоо , бид итгэж байсан юм. 
Цаашид улам мэрийгээрэй. “ гэх мэт үгийн сайхнаар мялааж ,урам зоригийг хөгжөөж байвал 
хүүхэд аав ээжийнгээ баярлуулахын сайхныг мэдрэх болно. 
Сургууль багш нараас зохиож байгаа ажлыг мэдээд дээр нь өөрийнхөө санааг нэмэрлэж зөвлөдөг 
байвал энэ нь багш эцэг эхийн нэгдсэн шаардлага болно. 
Санасан цагтаа хичээлээ унш , хий гэж хоосон шаардлага тавьж хянах,туслах хоёроос өөрийгөө 
чөлөөлж “зав чөлөөгүйд “ бурууг оноож хүүхдээсээ хөндий байгаад байвал сурлагад ахиц гарч 
чадахгүй .
Өнөөдөр хүүхдэдээ сурах арга барилыг хэвшүүлж  чадах юм бол ирээдүйд түүнийг эрдэм номтой 
ажилч хичээнгүй хөдөлмөрч хүн болно гэж бат итгэж болно.

эцэг эхэд зөвлөмж эрдэнэцэцэг