Skip to main content
9-р сарын 24
Хамрах хүрээ: 7-р анги
Хугацаа: 40 мин
Хичээлийн зорилго
Хичээлийн зорилт
• Өнгө, өнгийн бэлгэдлийг мэдэх
• Өнгийн бэлгэдлийг амьдрал
ахуйдаа зөв зохицуулан хэрэглэх
• Үндэсний ёс заншил, өв
уламжлалаас суралцах
Өнгө
Эрдэмтэн судлаачид олон зууны
туршид өнгийг судлан дараах
дүгнэлтүүдэд хүрсэн. Гэрэл өнгө 2
бие биенээ нөхцөлдүүлэн оршдог
гэсэн санааг гаргасан. Өнгө гэж
гэрлийг гурвалжин призмээр
нэвтрүүлэхэд үүсэх долгионы
цацраг юм.
Өнгийг:
• Үндсэн өнгө /улаан, шар, хөх/
• Завсрын өнгө /үндсэн өнгө + цагаан/ гэж
ангилдаг.
Өнгийг сэтгэл санаанд нөлөөлөх чадвараар нь:
• Дулаан өнгө
• Хүйтэн өнгө гэж ангилдаг
Өнгийг:
• Хромат /Үндсэн өнгөнөөс үүсэх бүх өнгө/
• Ахромат /Цагаан, хар ба тэдгээрийн завсрын
өнгөнүүд/ гэж ангилдаг.
Үндсэн өнгө
Завсрын өнгө
Дулаан өнгө
Хүйтэн өнгө
Өнгө нь хүнд тусгагдах байдлаар дараах 3
шинжийг агуулдаг.
Өнгө
Харагдах
байдал
Хүний
сэтгэлзүйд
нөлөөлөх
шинж
Бэлгэдэлийн
шинж
Бэлгэдэл бол хүмүүсийн хүсэл мөрөөдөл, зан заншил,
ажил үйлээр дамжин урлагт нэвтэрсэн урлагийн нэгэн
төрөл юм. Эрдэмтэн зохиолч С. Дулам “Бэлгэдэл гэдэг
нь уран сайхны дүрийг хүний сэтгэлд нэвт шингээхэд
зориулагдсан аливаа сайн, муу ёр, зөн совин, сүсэг
бишрэл, хүсэл мөрөөдлөөс үүдэлтэй оюун санааны
бүтээл юм” гэж тодорхойлжээ. Монголчууд эртнээс
нааш “Амны билгээс ашдын билэг” гэж өнгө дүрсийн
болон тооны бэлгэдлийг амьдрал ахуйдаа дээдлэн
хүндэтгэж хэрэглэсээр ирсэн уламжлалтай. Үүнээс
өнгийн бэлгэдлийг авч үзье.
Улаан өнгө
Галын дөлийн
өнгө учир
сүрлэг
бадрангуй
,халуун дотно,
баяр баясгалан ,
баатарлаг
зоригийг
илэрхийлдэг
Ногоон өнгө
Хөгжил
цэцэглэлт, сайн
сайхан, амар
амгалан, урт нас,
идэр залуугийн
бэлгэдэл
илэрхийлдэг.
Тайван өнгө юм.
Нартай зүйрлэн
үржин дэлгэрэх,
өсөн бойжих ,
элбэг баян
амьдрал, цог
жавхлан, мандан
бадрахыг
бэлгэддэг
Хөх өнгө
Цэлмэг
тэнгэртэй
зүйрлэн өнө
мөнхөд орших ,
энх амгалан ,
уужуу тайван
байдлыг
илэрхийлдэг
Цагаан өнгө
Эхийн цагаан сүү,
цайлган цагаан
сэтгэлтэй хиргүй
тунгалаг , цэвэр
ариун , үнэнч
шударгын
бэлдгэдэл
Хар өнгө
Сүрлэг
бадрангуй ,
хүнд нүсэр
сэтгэгдлийг
төрүүлдэг, чиг
шулуун
шударгын
бэлгэдэл
Монголчууд өнгийг ертөнцийн
гурваар зүйрлүүлэх, есөн эрдэнийн
өнгөтэй зүйрлэн алтан шар нар,
номин цэнхэр огторгуй, оюу ногоон
тал, танан цагаан гэр, шүрэн улаан
гал гэх зэргээр байгаа эд зүйлийг
хувиршгүй үндсэн өнгөтэй нь
харьцуулж ойлгуулан тогтоолгодог
уламжлалтай байлаа.
Гэрийн даалгавар
• Монгол улсын төрйн
далбааны өнгийг ажиглаж
бэлгэдлийг тайлбарлан
бичнэ үү!
• Улаан, улбар шар,
ногоон, цэнхэр, хөх, ягаан
зэрэг солонгын долоон
өнгөөр хээ, дүрс зохиож
зурна уу!
Анхаарал
хандуулсан та
бүхэнд баярлалаа