SlideShare a Scribd company logo
1 of 6
Download to read offline
“ДАРХАН-УУЛ АЙМГИЙН НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ГУДАМЖ, ТАЛБАЙН
ШАРИЛЖТАЙ ТЭМЦЭХ”
Сайханцэцэг. С (Ph.D), УГТХүрээлэн
saikhantsetseg@gmail.com
99376469
Хураангуй
Хүн төрөлхтөнд тулгарч буй 21-р зууны томоохон асуудал бол байгаль
орчны доройтол болон бохирдол юм.
Хүрээлэн буй орчны доройтол, бохирдлыг бууруулахад шинэ технологи
орчин үеийн шинжлэх ухааны дэвшлийг ашиглаж байгаа хэдий ч асуудал улам
ноцтой болох төлөвтэй байна.
Уур амьсгал дулаарч, ган хуурайшилтын давтамж ойртож, нэмэгдэж байгаа
нь хөрсний элэгдэл доройтлыг улам хурдасгаж, элэгдэл доройтолд нэрвэгдсэн
хөрсөнд голчлон шарилжийн төрлийн ургамал зонхилон ургаж сүүлийн жилүүдэд
манай орны хүн амын дунд харшлаар өвчлөх явдал ихээр нэмэгдэж байна. Үүний
шалтгааныг тогтоож оношлогоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх аргыг
боловсронгуй болгох шаардлагатай болохыг харуулж байна.
Түлхүүр үг: өвчин, тоосжилт, харшил, бохирдол, олон наст,
Оршил:
Монгол оронд газар тариалангийн салбар үүсч хөгжсөн үеэс өнөөг хүртэл
тариалангийн талбайн хог ургамалтай тэмцэх асуудлыг судалж ирснээс бус хот,
суурин газрын орчимд тархаж хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж харшил
өгдөг, хотын агаарыг бохирдуулж тоосжилт үүсгэдэг хог ургамалтай тэмцэх,
тэдгээрийг устгах, хотын ногоон байгууламжийн өнгө үзэмжийг сайжруулах талаар
авч хэрэгжүүлсэн арга хэмжээ бараг байхгүй байна.
Хог ургамал дасан зохицох чадавхаараа байгалийн болон таримал
ургамлаас давуу байдаг эко-био-морфологийн онцлогтой. Энэ утгаараа бусад
ургамлын ургаж чадахгүй орчин нөхцөлд чөлөөтэй тархан ургадаг.
Сүүлийн жилүүдэд уур амьсгал дулаарч, ган хуурайшилтын давтамж
ойртож, нэмэгдэж байгаа нь хөрсний элэгдэл доройтлыг улам хурдасгаж байна.
Элэгдэл доройтолд нэрвэгдсэн хөрсөнд голчлон шарилжийн төрлийн ургамал
зонхилон ургадаг.
Шарилж, луулийн төрлийн хог ургамал гол төлөв хот суурин, хашаа хороо,
зам харгуй, элэгдэж эвдэрсэн газар бөөн бөөнөөрөө ургаж улмаар орчин
бохирдуулахаас гадна харшлын замын өвчин үүсгэх шалтгаан болж байна.
Шарилжийн ихэнх зvйл нь тоосонцороор дамжуулан төрөл бүрийн харшил
бий болгодог. Улаанбаатар хотын агаар дахь харшил үүсгэдэг ургамлын тоосны
нягтралыг судалсан судлаачдын дүнгээс үзэхэд 64.2% нь өвслөг ургамал, 35.8%
нь модлог ургамлын тоос зонхилж байсан бөгөөд өвслөг ургамлаас шарилжны
тоос 34.3%, үетэн 15.9%-иар давамгайлж 4-10 сард ургамлын тоос илэрдэг
болохыг (Б.Сангидорж, 1990) тогтоожээ.
Манай оронд ургамлын тоосны харшлын талаар хийгдсэн нилээд хэдэн
судалгааны ажил байдаг. Тухайлбал; Монгол хуүхдийн гуурсан хоолойн багтраа
өвчний шууд шалтгааны дотор гэрийн холимог тоос 38.2%, ургамлын тоос 25%-иар
тус тус давамгайлж байдаг бөгөөд шарилж, улиасны тоосны аллерген нь
мэдрэгшүүлэх чадвар харьцангуй өндөр гэжээ. (Н.Раднааханд 1993).
Манай оронд гуурсан хоолойн багтраа өвчний тархалт мянган хүүхэд тутамд
70.9 болохыг (Н.Раднааханд, 1993) тогтоосон байна.
Дэлхий дахинд сүүлийн жилүүдэд амьсгалын замын харшил өвчний өвчлөл
мэдэгдэхүйц ихэсч байгааг судлаачид онцлон тэмдэглэж байна. (Ye Shi Tai 1997,
Sang IL 1997, Wichman HE 1997, Nakagava T 1997, Kim YY 1997, Heru S 1997, Neil
P 1997).
Асуулга болон бодит үзлэгээр амьсгалын замын харшилтай болох нь
тогтоогдсон 400 хүнд арьс хатгах сорил тавихад 338 нь (84.5%) нэг ба олон
аэроаллергенд эерэг, 62 нь (15.5%) эргэлзээтэй ба сөрөг хариу тус тус илэрчээ.
Арьс хатгах сорилд эерэг хариу илэрсэн 338 хүнээс 231 нь (68.3%) ургамлын
тоосонд, 107 нь (31.6%) гэрийн тоосны ба агуулахын хачиг, жоом, хөгцний
мөөгөнцөр зэрэг аэроаллергенуудэд тус тус мэдрэгшсэн болох нь тогтоогдсон.
Ургамлын тоосны аллергенд мэдрэгшсэн 231 хүнээс царвант шарилжинд
156 хүн (67.5%), эгэл шарилжинд 154 хүн (66.6%), луулинд 71 хүн (30.7%),
бургасанд 46 хүн (19.9%), согооворт 45 хүн (19.4%), улиасанд 38 хүн (16.4%),
таван салаанд 24 хүн (10.3%), дурваалигт 21 хүн (9.1%), хусанд 14 хүн (6%),
биелэгт 13 хүн (5.6%), тус тус мэдрэгшсэн болох нь тогтоогдсон.
Судалгаанд хамрагдагсдын олон аллергенд давхар мэдрэгшсэн байдлыг
тогтооход нийт 338 өвчтөний 86 нь (25.4%) дан ганц аллергенд, 252 нь (74.5%)
олон аллергенд давхар мэдрэгшсэн байлаа (Ye Shi Tai 1997, Sang IL 1997,
Wichman HE 1997, Nakagava T 1997, Kim YY 1997, Heru S 1997, Neil P 1997).
Сүүлийн жилүүдэд манай орны хүн амын дунд түүний дотор бага насны
хүүхэд, залуучууд харшлаар өвчлөх байдал нэмэгдэж байгаа нь түүний
шалтгааныг нарийвчлан тогтоож оношлогоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх аргыг
боловсронгуй болгох шаардлагатай болохыг харуулж байна.
Дархан-Уул аймгийн ард иргэдийн хүсэлтээр Засаг даргын захирамжийн
дагуу Дархан сумын ЗДТГ, Нийтийн Ахуйн Үйлчилгээний газартай хамтран
Дархан хот доторх орчныг бохирдуулж хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж
байгаа шарилжийн төрлийн ургамлуудтай тэмцэх төсөлт ажлуудыг хийхээр
төлөвлөж байна.
Иймд хот, суурин газрын орчимд тархсан хог ургамалтай шинжлэх ухааны
үндэслэлтэйгээр тэмцэж устгах, олон наст үет буурцагт ургамал тариалж
ногооруулан, зүлэгжүүлэх асуудал нэн шаардлагатай байна.
Судалгааны ажлын зорилго, зорилтууд:
Дархан-Уул аймгийн нийтийн эзэмшлийн гудамж, талбайн хог ургамалтай
тэмцэх, хүрээлэн буй орчныг сайжруулах, ургамлын тоосжилтоос үүсч байгаа
харшлын өвчнийг бууруулах зорилгыг биелүүлэхийн тулд дараах зорилтыг тавьж
байна.
1. Хотын хүрээлэн буй орчныг бохирдуулж, ургамлын харшлын өвчнийг үүсгэж
байгаа хог ургамлын зүйлийн бүрэлдэхүүнийг тодорхойлох, тоос гүвэх
хугацааг тогтоох
2. Шарилжаар их бохирдсон талбайн хөрсийг боловсруулж тохирох олон наст
үет, буурцагт ургамлууд, олон наст зүлэг тариалж талбайн гадаргууг
зүлэгжүүлж, ногооруулах
3. Шарилж устгах тохиромжтой хугацааг зөв сонгох
4. Зарим хог ургамал ихтэй талбайд хүн болон байгаль орчинд сөрөг нөлөөгүй
гербицид цацаж шарилж устгах
Хийгдэх ажлууд:
1. Хот, суурин газрын орчимд тархаж байгаа хог ургамлын төрөл, зүйлийн
бүрэлдэхүүнийг тогтоох, бичиглэл хийх
2. Гербицид цацах талбайн хэмжээг тооцох
3. Гербицид цацах бүрийн өмнө хог ургамлын төрөл зүйлийг тоолох, бичиглэл
хийх
4. Гербицид цацсаны дараа хог ургамлын төрөл зүйлийг тоолох, бичиглэл хийх
5. Гербицидийн техник үр дүнг тооцох (7, 14, 21 хоногуудад)
6. Зонхилох хөнөөлт хог ургамлын өсөлт хөгжилтийн үе шатанд фенологийн
ажиглалт судалгааг явуулах, дохиураас тоосонцор задрах үеийн хугацааг
тогтоох
7. Хөрсний хог ургамлын үрийн нөөцийн дээж авах /0-10 см, 10-20 см-ийн
гүнээс
8. Хөрсний дээжүүдээ угааж, хөрсөнд агуулагдах үрийг тодорхойлох
/лабораторит//
9. Талбайд олон наст ургамал болон олон наст зүлэг тариалах
10.Хос үрийн талт хог ургамалтай тэмцэх агротехник, химийн арга хэмжээг
боловсруулах.
11.Хот, суурин газрын ногоон байгууламж бүхий талбайн ургамлын
бүлгэмдлийг сайжруулах
12.Хөрсний үржил шимийн дээж авах
Эцсийн үр дүнд:
1. Дархан-Уул аймгийн хот, суурин газрын орчимд тархсан хог ургамлын
төрөл, зүйлийн бүрэлдэхүүнийг тогтооно.
2. Ямар төрлийн шарилж ургаж, хэдийд цэцэглэж, хэдийд дохиурын тоосовч
задарч тоосоо гүвэж хүний биед харшил үүсгэж байгааг тогтооно.
3. Хог ургамалтай тэмцэх агротехник, химийн арга боловсруулж хотын ногоон
байгууламжийг сэргээх талаар зөвлөмж гаргана.
4. Хамгийн хогтолт ихтэй газраас тодорхой хэмжээний газар сонгон авч үлгэр
жишээ үзүүлэх талбар болгох, олон наст тарих
5. Нийтийн эзэмшлийн талбайд байгаа хог ургамлыг устгаснаар тухайн орон
нутагт оршин сууж байгаа харшилтай хүний тоог бууруулна.
Уг ажлын шинэлэг буюу дэвшилттэй тал
Энэхүү ажлыг хэрэгжүүлснээр Дархан-Уул аймгийн хот, суурин орчмын хог
ургамалтай тодорхой бодлогоор шинжлэх ухааны үндэслэлтэй тэмцэх асуудлыг
хөндөж байгаагаараа шинэлэг юм.
Эдийн засаг, шинжлэх ухаан, нийгмийн ач холбогдол
Цаг агаарын дулаарал явагдаж хуурайшилт ихсэж байгаа өнөө үед хотын
хүн амыг бактери болон вирусын гаралтай элдэв харшилт өвчнөөс урьдчилан
сэргийлж эрүүл мэндийг нь хамгаалах, хотын өнгө үзэмжийг сайжруулах, агаарын
бохирдлыг бууруулах, хог ургамлыг даган тархах хортон шавьжийн тархалтыг
багасгах чухал ач холбогдолтой.
Уг ажлыг хэрэгжүүлэх лаборатори, туршилтын баазын хангамж:
Энэхүү ажлыг хэрэгжүүлэхэд шаардлагатай материаллаг бааз, оюуны чадавхи
УГТХүрээлэнд бүрэн бүрдсэн. Үүнд:
1. Төслийн үр дүнг гаргах чиглэлээр хог ургамлын хээрийн болон
лабораторийн судалгаа явуулах чадамж бүхий дадлага туршлагатай тэргүүлэх
зэрэглэлийн эрдэмтдийн баг бүрдсэн.
2. Шаардагдах олон наст ургамлын үр, гербицид, талбайд ажиллах газар
тариалангийн техник, тоног төхөөрөмжөөр хангагдсан.
3. УГТХүрээлэнгийн Газар тариалангийн секторын лабораторит дээж бэлтгэх,
ялгах, хэмжилт хийх, жигнэх, хог ургамлын үрийн нөөц угаах, цэвэрлэх, тооцоо
хийх бүрэн боломжтой.
Дүгнэлт:
1. Шарилж, луулийн төрлийн хог ургамал гол төлөв хот суурин, хашаа хороо,
зам харгуй, элэгдэж эвдэрсэн газар бөөн бөөнөөрөө ургаж улмаар орчин
бохирдуулахаас гадна харшлын замын өвчин үүсгэх шалтгаан болж байна.
2. Хот, суурин газрын орчимд тархсан хог ургамалтай шинжлэх ухааны
үндэслэлтэйгээр тэмцэж устгах, олон наст үет, буурцагт ургамал болон
зүлэг тариалж ногооруулан, зүлэгжүүлэх асуудал нэн шаардлагатай байна.
Ном зүй
1.Грубов БИ, Определитель сосудистых растений Монголий. Ленинград. Наука.
1982.
2.Өлзийхутаг Н. БНМАУ-ын гуурст ургамлын Латин-Монгол-Орос нэрийн толь.
БНМАУ-ын ШУА Улсын нэр томъѐоны мэдээ. №129-133 Улаанбаатар, 1984, х. 264
3.Өлзийхутаг Н. Монгол орны ургамлын аймгийн тойм. Улаанбаатар 1989.
4.Раднааханд Н. Монгол хүүхдийн гуурсан хоолойн багтраа өвчин. Анагаах ухааны
дэд докторын зэрэг горилсон нэг сэдэвт зохиол. Улаанбаатар 1993.
5.Roy Patterson. Allergic diseases. 5th edition. Philadelphia. Lippencot-Raven 1997.
6.Sang IL. Changing prevalence of allergy in Korea. 5thWesi-Pacific Allergy
Symposium. Abstracts. Seoul. 1997.

More Related Content

What's hot

хөрсний менж лекц2
хөрсний менж лекц2хөрсний менж лекц2
хөрсний менж лекц2otgooPhh
 
хогийг хэрхэн зөв ангилж, дахин боловсруулах вэ
хогийг хэрхэн зөв ангилж, дахин боловсруулах вэхогийг хэрхэн зөв ангилж, дахин боловсруулах вэ
хогийг хэрхэн зөв ангилж, дахин боловсруулах вэOdon Otgonjargal
 
Ч.Дулмаа - Нийлэг уут, хүнсний бүтээгдэхүүний сав, баглаа боодол, хог хаягдал
Ч.Дулмаа - Нийлэг уут, хүнсний бүтээгдэхүүний сав, баглаа боодол, хог хаягдал Ч.Дулмаа - Нийлэг уут, хүнсний бүтээгдэхүүний сав, баглаа боодол, хог хаягдал
Ч.Дулмаа - Нийлэг уут, хүнсний бүтээгдэхүүний сав, баглаа боодол, хог хаягдал batnasanb
 
хог хаягдал ба түүний мененжмент
хог хаягдал ба түүний мененжментхог хаягдал ба түүний мененжмент
хог хаягдал ба түүний мененжментЖак М.У
 
Лекц 1. ХАА-н таримал ургамлын өвчний судалгааны тойм
Лекц 1. ХАА-н таримал ургамлын өвчний судалгааны тоймЛекц 1. ХАА-н таримал ургамлын өвчний судалгааны тойм
Лекц 1. ХАА-н таримал ургамлын өвчний судалгааны тоймMongolian University of Life Sciences
 
ХАА-н фитопатологи хичээлийн танилцуулга
ХАА-н фитопатологи хичээлийн танилцуулгаХАА-н фитопатологи хичээлийн танилцуулга
ХАА-н фитопатологи хичээлийн танилцуулгаMongolian University of Life Sciences
 
erdes bolon busad bordoo
erdes bolon busad bordooerdes bolon busad bordoo
erdes bolon busad bordooerganaa
 
эмнэлгийн хог хаягдлын менежмент
эмнэлгийн хог хаягдлын менежментэмнэлгийн хог хаягдлын менежмент
эмнэлгийн хог хаягдлын менежментamarsaikhan mandukhai
 
`Усны бохирдол эрүүл мэндэд нөлөөлөх нь 10 анги
`Усны бохирдол эрүүл мэндэд нөлөөлөх нь 10 анги `Усны бохирдол эрүүл мэндэд нөлөөлөх нь 10 анги
`Усны бохирдол эрүүл мэндэд нөлөөлөх нь 10 анги П. Эрдэнэсайхан
 

What's hot (20)

хөрсний менж лекц2
хөрсний менж лекц2хөрсний менж лекц2
хөрсний менж лекц2
 
хогийг хэрхэн зөв ангилж, дахин боловсруулах вэ
хогийг хэрхэн зөв ангилж, дахин боловсруулах вэхогийг хэрхэн зөв ангилж, дахин боловсруулах вэ
хогийг хэрхэн зөв ангилж, дахин боловсруулах вэ
 
Ч.Дулмаа - Нийлэг уут, хүнсний бүтээгдэхүүний сав, баглаа боодол, хог хаягдал
Ч.Дулмаа - Нийлэг уут, хүнсний бүтээгдэхүүний сав, баглаа боодол, хог хаягдал Ч.Дулмаа - Нийлэг уут, хүнсний бүтээгдэхүүний сав, баглаа боодол, хог хаягдал
Ч.Дулмаа - Нийлэг уут, хүнсний бүтээгдэхүүний сав, баглаа боодол, хог хаягдал
 
хог хаягдал ба түүний мененжмент
хог хаягдал ба түүний мененжментхог хаягдал ба түүний мененжмент
хог хаягдал ба түүний мененжмент
 
Ашиглалт хамгаалал.
Ашиглалт хамгаалал.Ашиглалт хамгаалал.
Ашиглалт хамгаалал.
 
Лекц 1. ХАА-н таримал ургамлын өвчний судалгааны тойм
Лекц 1. ХАА-н таримал ургамлын өвчний судалгааны тоймЛекц 1. ХАА-н таримал ургамлын өвчний судалгааны тойм
Лекц 1. ХАА-н таримал ургамлын өвчний судалгааны тойм
 
Хог хаягдал
Хог хаягдалХог хаягдал
Хог хаягдал
 
Jishee
JisheeJishee
Jishee
 
ХАА-н фитопатологи хичээлийн танилцуулга
ХАА-н фитопатологи хичээлийн танилцуулгаХАА-н фитопатологи хичээлийн танилцуулга
ХАА-н фитопатологи хичээлийн танилцуулга
 
erdes bolon busad bordoo
erdes bolon busad bordooerdes bolon busad bordoo
erdes bolon busad bordoo
 
Mb l4
Mb l4Mb l4
Mb l4
 
2013 хцү 12
2013 хцү 122013 хцү 12
2013 хцү 12
 
Khurs, usnii bohirdol
Khurs, usnii bohirdolKhurs, usnii bohirdol
Khurs, usnii bohirdol
 
лекц 14 энто
лекц 14 энтолекц 14 энто
лекц 14 энто
 
лекц 11 энто
лекц 11 энтолекц 11 энто
лекц 11 энто
 
4
44
4
 
бие даалт
бие даалтбие даалт
бие даалт
 
экологийн реферат
экологийн рефератэкологийн реферат
экологийн реферат
 
эмнэлгийн хог хаягдлын менежмент
эмнэлгийн хог хаягдлын менежментэмнэлгийн хог хаягдлын менежмент
эмнэлгийн хог хаягдлын менежмент
 
`Усны бохирдол эрүүл мэндэд нөлөөлөх нь 10 анги
`Усны бохирдол эрүүл мэндэд нөлөөлөх нь 10 анги `Усны бохирдол эрүүл мэндэд нөлөөлөх нь 10 анги
`Усны бохирдол эрүүл мэндэд нөлөөлөх нь 10 анги
 

Viewers also liked

Mehanikjuulalt lekts-5
Mehanikjuulalt lekts-5Mehanikjuulalt lekts-5
Mehanikjuulalt lekts-5ubugerelchimeg
 
монгол орны шавжийн багууд
монгол орны шавжийн багуудмонгол орны шавжийн багууд
монгол орны шавжийн багуудajaa97
 
амьтны аймаг
амьтны аймагамьтны аймаг
амьтны аймагnayna-1
 

Viewers also liked (6)

Mehanikjuulalt lekts-5
Mehanikjuulalt lekts-5Mehanikjuulalt lekts-5
Mehanikjuulalt lekts-5
 
лекц 10 энто
лекц 10 энтолекц 10 энто
лекц 10 энто
 
монгол орны шавжийн багууд
монгол орны шавжийн багуудмонгол орны шавжийн багууд
монгол орны шавжийн багууд
 
Шавьж түүний ангилал
Шавьж түүний ангилалШавьж түүний ангилал
Шавьж түүний ангилал
 
амьтны аймаг
амьтны аймагамьтны аймаг
амьтны аймаг
 
Amitnii aimag
Amitnii aimagAmitnii aimag
Amitnii aimag
 

Similar to Дархан-Уул аймгийн нийтийн эзэмшлийн гудамж, талбайн шарилжтай тэмцэх

Монгол орны хүнс, ХАА-н таримал ургамлын генетик нөөцийн судалгаа
Монгол орны хүнс, ХАА-н таримал ургамлын генетик нөөцийн судалгааМонгол орны хүнс, ХАА-н таримал ургамлын генетик нөөцийн судалгаа
Монгол орны хүнс, ХАА-н таримал ургамлын генетик нөөцийн судалгааAnkhbileg Luvsan
 
Argiculture drone
Argiculture droneArgiculture drone
Argiculture droneGeoMedeelel
 
Буудайн нутагшсан болон ирэээдүйтэй сортуудын өвчин тэсвэрийн үнэлгээ
Буудайн нутагшсан болон ирэээдүйтэй сортуудын өвчин тэсвэрийн үнэлгээБуудайн нутагшсан болон ирэээдүйтэй сортуудын өвчин тэсвэрийн үнэлгээ
Буудайн нутагшсан болон ирэээдүйтэй сортуудын өвчин тэсвэрийн үнэлгээAnkhbileg Luvsan
 
Агаарын бохирдлын бууруулахад бидний оролцоо
Агаарын бохирдлын бууруулахад бидний оролцооАгаарын бохирдлын бууруулахад бидний оролцоо
Агаарын бохирдлын бууруулахад бидний оролцооNael Narantsengel
 
Чацарганы суулгацын өсөлтөнд байгалийн эрдэс бодисын нөлөөг судалсан дүнгээс
Чацарганы суулгацын өсөлтөнд байгалийн эрдэс бодисын нөлөөг судалсан дүнгээсЧацарганы суулгацын өсөлтөнд байгалийн эрдэс бодисын нөлөөг судалсан дүнгээс
Чацарганы суулгацын өсөлтөнд байгалийн эрдэс бодисын нөлөөг судалсан дүнгээсAnkhbileg Luvsan
 
амьдралын орчин
амьдралын орчинамьдралын орчин
амьдралын орчинOyunchimeg Mungun
 
Geomeeting modelling biodiversity_20160420_copy_3a
Geomeeting modelling biodiversity_20160420_copy_3aGeomeeting modelling biodiversity_20160420_copy_3a
Geomeeting modelling biodiversity_20160420_copy_3aGeoMedeelel
 
Presentation 8 (халдваргүйтгэл)
Presentation 8 (халдваргүйтгэл)Presentation 8 (халдваргүйтгэл)
Presentation 8 (халдваргүйтгэл)batsuuri nantsag
 
Дархан сумын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх замаар агаарын бохирдолыг багас...
Дархан сумын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх замаар агаарын бохирдолыг багас...Дархан сумын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх замаар агаарын бохирдолыг багас...
Дархан сумын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх замаар агаарын бохирдолыг багас...Ankhbileg Luvsan
 
Модлог ургамлыг биотехнологийн аргаар өсгөвөрлөж, хадгалах боломж
Модлог ургамлыг биотехнологийн аргаар өсгөвөрлөж, хадгалах боломжМодлог ургамлыг биотехнологийн аргаар өсгөвөрлөж, хадгалах боломж
Модлог ургамлыг биотехнологийн аргаар өсгөвөрлөж, хадгалах боломжAnkhbileg Luvsan
 
Дархан-Уул аймгийн “Ухаалаг газар тариалан”
Дархан-Уул аймгийн “Ухаалаг газар тариалан”Дархан-Уул аймгийн “Ухаалаг газар тариалан”
Дархан-Уул аймгийн “Ухаалаг газар тариалан”Ankhbileg Luvsan
 
Presentation10 desinfection
Presentation10 desinfectionPresentation10 desinfection
Presentation10 desinfectionbatsuuri nantsag
 

Similar to Дархан-Уул аймгийн нийтийн эзэмшлийн гудамж, талбайн шарилжтай тэмцэх (20)

cvлекц 1
cvлекц 1cvлекц 1
cvлекц 1
 
Монгол орны хүнс, ХАА-н таримал ургамлын генетик нөөцийн судалгаа
Монгол орны хүнс, ХАА-н таримал ургамлын генетик нөөцийн судалгааМонгол орны хүнс, ХАА-н таримал ургамлын генетик нөөцийн судалгаа
Монгол орны хүнс, ХАА-н таримал ургамлын генетик нөөцийн судалгаа
 
Argiculture drone
Argiculture droneArgiculture drone
Argiculture drone
 
Буудайн нутагшсан болон ирэээдүйтэй сортуудын өвчин тэсвэрийн үнэлгээ
Буудайн нутагшсан болон ирэээдүйтэй сортуудын өвчин тэсвэрийн үнэлгээБуудайн нутагшсан болон ирэээдүйтэй сортуудын өвчин тэсвэрийн үнэлгээ
Буудайн нутагшсан болон ирэээдүйтэй сортуудын өвчин тэсвэрийн үнэлгээ
 
Агаарын бохирдлын бууруулахад бидний оролцоо
Агаарын бохирдлын бууруулахад бидний оролцооАгаарын бохирдлын бууруулахад бидний оролцоо
Агаарын бохирдлын бууруулахад бидний оролцоо
 
Чацарганы суулгацын өсөлтөнд байгалийн эрдэс бодисын нөлөөг судалсан дүнгээс
Чацарганы суулгацын өсөлтөнд байгалийн эрдэс бодисын нөлөөг судалсан дүнгээсЧацарганы суулгацын өсөлтөнд байгалийн эрдэс бодисын нөлөөг судалсан дүнгээс
Чацарганы суулгацын өсөлтөнд байгалийн эрдэс бодисын нөлөөг судалсан дүнгээс
 
Suirliin uruud
Suirliin uruudSuirliin uruud
Suirliin uruud
 
Хөрсний бохирдол
Хөрсний бохирдолХөрсний бохирдол
Хөрсний бохирдол
 
амьдралын орчин
амьдралын орчинамьдралын орчин
амьдралын орчин
 
Geomeeting modelling biodiversity_20160420_copy_3a
Geomeeting modelling biodiversity_20160420_copy_3aGeomeeting modelling biodiversity_20160420_copy_3a
Geomeeting modelling biodiversity_20160420_copy_3a
 
Presentation 8 (халдваргүйтгэл)
Presentation 8 (халдваргүйтгэл)Presentation 8 (халдваргүйтгэл)
Presentation 8 (халдваргүйтгэл)
 
5 lesson soil (1)
5 lesson soil (1)5 lesson soil (1)
5 lesson soil (1)
 
Хог хаягдал ба түүний менежмент
Хог хаягдал ба түүний менежментХог хаягдал ба түүний менежмент
Хог хаягдал ба түүний менежмент
 
Дархан сумын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх замаар агаарын бохирдолыг багас...
Дархан сумын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх замаар агаарын бохирдолыг багас...Дархан сумын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх замаар агаарын бохирдолыг багас...
Дархан сумын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх замаар агаарын бохирдолыг багас...
 
Модлог ургамлыг биотехнологийн аргаар өсгөвөрлөж, хадгалах боломж
Модлог ургамлыг биотехнологийн аргаар өсгөвөрлөж, хадгалах боломжМодлог ургамлыг биотехнологийн аргаар өсгөвөрлөж, хадгалах боломж
Модлог ургамлыг биотехнологийн аргаар өсгөвөрлөж, хадгалах боломж
 
Дархан-Уул аймгийн “Ухаалаг газар тариалан”
Дархан-Уул аймгийн “Ухаалаг газар тариалан”Дархан-Уул аймгийн “Ухаалаг газар тариалан”
Дархан-Уул аймгийн “Ухаалаг газар тариалан”
 
Mb l3
Mb l3Mb l3
Mb l3
 
2013 mod urjuuleg 06
2013 mod urjuuleg  062013 mod urjuuleg  06
2013 mod urjuuleg 06
 
Cem8
Cem8Cem8
Cem8
 
Presentation10 desinfection
Presentation10 desinfectionPresentation10 desinfection
Presentation10 desinfection
 

More from Ankhbileg Luvsan

Эмзэг бүлгийн эмэгтэйчүүдийн дундах гэр бүл төлөвлөлтийн хэрэгцээ ба хангагда...
Эмзэг бүлгийн эмэгтэйчүүдийн дундах гэр бүл төлөвлөлтийн хэрэгцээ ба хангагда...Эмзэг бүлгийн эмэгтэйчүүдийн дундах гэр бүл төлөвлөлтийн хэрэгцээ ба хангагда...
Эмзэг бүлгийн эмэгтэйчүүдийн дундах гэр бүл төлөвлөлтийн хэрэгцээ ба хангагда...Ankhbileg Luvsan
 
Дархан-Уул аймгийн хүн амын антибиотикийн хэрэглээнд хийсэн судалгаа
Дархан-Уул аймгийн хүн амын антибиотикийн хэрэглээнд хийсэн судалгааДархан-Уул аймгийн хүн амын антибиотикийн хэрэглээнд хийсэн судалгаа
Дархан-Уул аймгийн хүн амын антибиотикийн хэрэглээнд хийсэн судалгааAnkhbileg Luvsan
 
Цэцэрлэгийн эрүүл ахуйн орчинд хийсэн судалгаа
Цэцэрлэгийн эрүүл ахуйн орчинд хийсэн судалгааЦэцэрлэгийн эрүүл ахуйн орчинд хийсэн судалгаа
Цэцэрлэгийн эрүүл ахуйн орчинд хийсэн судалгааAnkhbileg Luvsan
 
Архаг пиелонефритийн эмчилгээнд “Бөөрний зэхмэл” бэлдмэлийг хэрэглэсэн дүн
Архаг пиелонефритийн эмчилгээнд “Бөөрний зэхмэл” бэлдмэлийг хэрэглэсэн дүнАрхаг пиелонефритийн эмчилгээнд “Бөөрний зэхмэл” бэлдмэлийг хэрэглэсэн дүн
Архаг пиелонефритийн эмчилгээнд “Бөөрний зэхмэл” бэлдмэлийг хэрэглэсэн дүнAnkhbileg Luvsan
 
3-4 Настай хүүхдүүдийн хооллолтоос авч буй илчлэгийг физиологийн нормтой харь...
3-4 Настай хүүхдүүдийн хооллолтоос авч буй илчлэгийг физиологийн нормтой харь...3-4 Настай хүүхдүүдийн хооллолтоос авч буй илчлэгийг физиологийн нормтой харь...
3-4 Настай хүүхдүүдийн хооллолтоос авч буй илчлэгийг физиологийн нормтой харь...Ankhbileg Luvsan
 
Бодисын солилцооны хам шинжтэй хүмүүст pgc-1α, adipoq генийн полиморфизмыг су...
Бодисын солилцооны хам шинжтэй хүмүүст pgc-1α, adipoq генийн полиморфизмыг су...Бодисын солилцооны хам шинжтэй хүмүүст pgc-1α, adipoq генийн полиморфизмыг су...
Бодисын солилцооны хам шинжтэй хүмүүст pgc-1α, adipoq генийн полиморфизмыг су...Ankhbileg Luvsan
 
“Экологийн боловсрол – насан туршийн чадамж”
“Экологийн боловсрол – насан туршийн чадамж”“Экологийн боловсрол – насан туршийн чадамж”
“Экологийн боловсрол – насан туршийн чадамж”Ankhbileg Luvsan
 
гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаа
гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаагэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаа
гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгааAnkhbileg Luvsan
 
Гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаа
Гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгааГэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаа
Гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгааAnkhbileg Luvsan
 
Эрүүл Мэндийн Даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмүүдээр үйлчилсэн ба...
Эрүүл Мэндийн Даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмүүдээр үйлчилсэн ба...Эрүүл Мэндийн Даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмүүдээр үйлчилсэн ба...
Эрүүл Мэндийн Даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмүүдээр үйлчилсэн ба...Ankhbileg Luvsan
 
Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт зүрхний шигдээсийн үеийн титэм судсан дот...
Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт зүрхний шигдээсийн үеийн титэм судсан дот...Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт зүрхний шигдээсийн үеийн титэм судсан дот...
Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт зүрхний шигдээсийн үеийн титэм судсан дот...Ankhbileg Luvsan
 
Их, дээд сургуулийн багшийн хөгжлийн асуудалд
Их, дээд сургуулийн багшийн хөгжлийн асуудалдИх, дээд сургуулийн багшийн хөгжлийн асуудалд
Их, дээд сургуулийн багшийн хөгжлийн асуудалдAnkhbileg Luvsan
 
Хэвлийн хөндийн идээт үрэвсэлт өвчний үед тунгалагийн булчирхайд хийгдсэн өв...
Хэвлийн хөндийн идээт үрэвсэлт өвчний үед тунгалагийн булчирхайд хийгдсэн  өв...Хэвлийн хөндийн идээт үрэвсэлт өвчний үед тунгалагийн булчирхайд хийгдсэн  өв...
Хэвлийн хөндийн идээт үрэвсэлт өвчний үед тунгалагийн булчирхайд хийгдсэн өв...Ankhbileg Luvsan
 
Артерийн даралт ихдэх өвчний тархалт, эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэх нь
Артерийн даралт ихдэх өвчний тархалт, эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэх ньАртерийн даралт ихдэх өвчний тархалт, эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэх нь
Артерийн даралт ихдэх өвчний тархалт, эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэх ньAnkhbileg Luvsan
 
Өсвөр насны суралцагчдын мэргэжил сонгох сэтгэл зүйн онцлогийг судалсан нь
Өсвөр насны суралцагчдын мэргэжил сонгох сэтгэл зүйн онцлогийг судалсан ньӨсвөр насны суралцагчдын мэргэжил сонгох сэтгэл зүйн онцлогийг судалсан нь
Өсвөр насны суралцагчдын мэргэжил сонгох сэтгэл зүйн онцлогийг судалсан ньAnkhbileg Luvsan
 
Хүүхэд хамгааллын талаарх эцэг эхчүүдийн ойлголт хандлага, түүнийг дээшлүүлэх нь
Хүүхэд хамгааллын талаарх эцэг эхчүүдийн ойлголт хандлага, түүнийг дээшлүүлэх ньХүүхэд хамгааллын талаарх эцэг эхчүүдийн ойлголт хандлага, түүнийг дээшлүүлэх нь
Хүүхэд хамгааллын талаарх эцэг эхчүүдийн ойлголт хандлага, түүнийг дээшлүүлэх ньAnkhbileg Luvsan
 
Ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцахад тулгамда...
Ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцахад тулгамда...Ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцахад тулгамда...
Ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцахад тулгамда...Ankhbileg Luvsan
 
Монголын уламжлалт ёс заншлыг хойч үедээ өвлүүлэх зарим арга зам
Монголын уламжлалт ёс заншлыг  хойч үедээ өвлүүлэх зарим арга замМонголын уламжлалт ёс заншлыг  хойч үедээ өвлүүлэх зарим арга зам
Монголын уламжлалт ёс заншлыг хойч үедээ өвлүүлэх зарим арга замAnkhbileg Luvsan
 
Дархан-Уул аймгийн боловсролын салбарт инноваци хийх боломж
Дархан-Уул аймгийн боловсролын салбарт инноваци хийх боломжДархан-Уул аймгийн боловсролын салбарт инноваци хийх боломж
Дархан-Уул аймгийн боловсролын салбарт инноваци хийх боломжAnkhbileg Luvsan
 
“Ухаалаг Дархан” хөтөлбөрийн суурь судалгааны зарим үр дүнгээс
“Ухаалаг Дархан” хөтөлбөрийн суурь судалгааны зарим үр дүнгээс“Ухаалаг Дархан” хөтөлбөрийн суурь судалгааны зарим үр дүнгээс
“Ухаалаг Дархан” хөтөлбөрийн суурь судалгааны зарим үр дүнгээсAnkhbileg Luvsan
 

More from Ankhbileg Luvsan (20)

Эмзэг бүлгийн эмэгтэйчүүдийн дундах гэр бүл төлөвлөлтийн хэрэгцээ ба хангагда...
Эмзэг бүлгийн эмэгтэйчүүдийн дундах гэр бүл төлөвлөлтийн хэрэгцээ ба хангагда...Эмзэг бүлгийн эмэгтэйчүүдийн дундах гэр бүл төлөвлөлтийн хэрэгцээ ба хангагда...
Эмзэг бүлгийн эмэгтэйчүүдийн дундах гэр бүл төлөвлөлтийн хэрэгцээ ба хангагда...
 
Дархан-Уул аймгийн хүн амын антибиотикийн хэрэглээнд хийсэн судалгаа
Дархан-Уул аймгийн хүн амын антибиотикийн хэрэглээнд хийсэн судалгааДархан-Уул аймгийн хүн амын антибиотикийн хэрэглээнд хийсэн судалгаа
Дархан-Уул аймгийн хүн амын антибиотикийн хэрэглээнд хийсэн судалгаа
 
Цэцэрлэгийн эрүүл ахуйн орчинд хийсэн судалгаа
Цэцэрлэгийн эрүүл ахуйн орчинд хийсэн судалгааЦэцэрлэгийн эрүүл ахуйн орчинд хийсэн судалгаа
Цэцэрлэгийн эрүүл ахуйн орчинд хийсэн судалгаа
 
Архаг пиелонефритийн эмчилгээнд “Бөөрний зэхмэл” бэлдмэлийг хэрэглэсэн дүн
Архаг пиелонефритийн эмчилгээнд “Бөөрний зэхмэл” бэлдмэлийг хэрэглэсэн дүнАрхаг пиелонефритийн эмчилгээнд “Бөөрний зэхмэл” бэлдмэлийг хэрэглэсэн дүн
Архаг пиелонефритийн эмчилгээнд “Бөөрний зэхмэл” бэлдмэлийг хэрэглэсэн дүн
 
3-4 Настай хүүхдүүдийн хооллолтоос авч буй илчлэгийг физиологийн нормтой харь...
3-4 Настай хүүхдүүдийн хооллолтоос авч буй илчлэгийг физиологийн нормтой харь...3-4 Настай хүүхдүүдийн хооллолтоос авч буй илчлэгийг физиологийн нормтой харь...
3-4 Настай хүүхдүүдийн хооллолтоос авч буй илчлэгийг физиологийн нормтой харь...
 
Бодисын солилцооны хам шинжтэй хүмүүст pgc-1α, adipoq генийн полиморфизмыг су...
Бодисын солилцооны хам шинжтэй хүмүүст pgc-1α, adipoq генийн полиморфизмыг су...Бодисын солилцооны хам шинжтэй хүмүүст pgc-1α, adipoq генийн полиморфизмыг су...
Бодисын солилцооны хам шинжтэй хүмүүст pgc-1α, adipoq генийн полиморфизмыг су...
 
“Экологийн боловсрол – насан туршийн чадамж”
“Экологийн боловсрол – насан туршийн чадамж”“Экологийн боловсрол – насан туршийн чадамж”
“Экологийн боловсрол – насан туршийн чадамж”
 
гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаа
гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаагэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаа
гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаа
 
Гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаа
Гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгааГэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаа
Гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаа
 
Эрүүл Мэндийн Даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмүүдээр үйлчилсэн ба...
Эрүүл Мэндийн Даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмүүдээр үйлчилсэн ба...Эрүүл Мэндийн Даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмүүдээр үйлчилсэн ба...
Эрүүл Мэндийн Даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмүүдээр үйлчилсэн ба...
 
Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт зүрхний шигдээсийн үеийн титэм судсан дот...
Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт зүрхний шигдээсийн үеийн титэм судсан дот...Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт зүрхний шигдээсийн үеийн титэм судсан дот...
Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт зүрхний шигдээсийн үеийн титэм судсан дот...
 
Их, дээд сургуулийн багшийн хөгжлийн асуудалд
Их, дээд сургуулийн багшийн хөгжлийн асуудалдИх, дээд сургуулийн багшийн хөгжлийн асуудалд
Их, дээд сургуулийн багшийн хөгжлийн асуудалд
 
Хэвлийн хөндийн идээт үрэвсэлт өвчний үед тунгалагийн булчирхайд хийгдсэн өв...
Хэвлийн хөндийн идээт үрэвсэлт өвчний үед тунгалагийн булчирхайд хийгдсэн  өв...Хэвлийн хөндийн идээт үрэвсэлт өвчний үед тунгалагийн булчирхайд хийгдсэн  өв...
Хэвлийн хөндийн идээт үрэвсэлт өвчний үед тунгалагийн булчирхайд хийгдсэн өв...
 
Артерийн даралт ихдэх өвчний тархалт, эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэх нь
Артерийн даралт ихдэх өвчний тархалт, эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэх ньАртерийн даралт ихдэх өвчний тархалт, эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэх нь
Артерийн даралт ихдэх өвчний тархалт, эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэх нь
 
Өсвөр насны суралцагчдын мэргэжил сонгох сэтгэл зүйн онцлогийг судалсан нь
Өсвөр насны суралцагчдын мэргэжил сонгох сэтгэл зүйн онцлогийг судалсан ньӨсвөр насны суралцагчдын мэргэжил сонгох сэтгэл зүйн онцлогийг судалсан нь
Өсвөр насны суралцагчдын мэргэжил сонгох сэтгэл зүйн онцлогийг судалсан нь
 
Хүүхэд хамгааллын талаарх эцэг эхчүүдийн ойлголт хандлага, түүнийг дээшлүүлэх нь
Хүүхэд хамгааллын талаарх эцэг эхчүүдийн ойлголт хандлага, түүнийг дээшлүүлэх ньХүүхэд хамгааллын талаарх эцэг эхчүүдийн ойлголт хандлага, түүнийг дээшлүүлэх нь
Хүүхэд хамгааллын талаарх эцэг эхчүүдийн ойлголт хандлага, түүнийг дээшлүүлэх нь
 
Ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцахад тулгамда...
Ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцахад тулгамда...Ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцахад тулгамда...
Ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцахад тулгамда...
 
Монголын уламжлалт ёс заншлыг хойч үедээ өвлүүлэх зарим арга зам
Монголын уламжлалт ёс заншлыг  хойч үедээ өвлүүлэх зарим арга замМонголын уламжлалт ёс заншлыг  хойч үедээ өвлүүлэх зарим арга зам
Монголын уламжлалт ёс заншлыг хойч үедээ өвлүүлэх зарим арга зам
 
Дархан-Уул аймгийн боловсролын салбарт инноваци хийх боломж
Дархан-Уул аймгийн боловсролын салбарт инноваци хийх боломжДархан-Уул аймгийн боловсролын салбарт инноваци хийх боломж
Дархан-Уул аймгийн боловсролын салбарт инноваци хийх боломж
 
“Ухаалаг Дархан” хөтөлбөрийн суурь судалгааны зарим үр дүнгээс
“Ухаалаг Дархан” хөтөлбөрийн суурь судалгааны зарим үр дүнгээс“Ухаалаг Дархан” хөтөлбөрийн суурь судалгааны зарим үр дүнгээс
“Ухаалаг Дархан” хөтөлбөрийн суурь судалгааны зарим үр дүнгээс
 

Дархан-Уул аймгийн нийтийн эзэмшлийн гудамж, талбайн шарилжтай тэмцэх

  • 1. “ДАРХАН-УУЛ АЙМГИЙН НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ГУДАМЖ, ТАЛБАЙН ШАРИЛЖТАЙ ТЭМЦЭХ” Сайханцэцэг. С (Ph.D), УГТХүрээлэн saikhantsetseg@gmail.com 99376469 Хураангуй Хүн төрөлхтөнд тулгарч буй 21-р зууны томоохон асуудал бол байгаль орчны доройтол болон бохирдол юм. Хүрээлэн буй орчны доройтол, бохирдлыг бууруулахад шинэ технологи орчин үеийн шинжлэх ухааны дэвшлийг ашиглаж байгаа хэдий ч асуудал улам ноцтой болох төлөвтэй байна. Уур амьсгал дулаарч, ган хуурайшилтын давтамж ойртож, нэмэгдэж байгаа нь хөрсний элэгдэл доройтлыг улам хурдасгаж, элэгдэл доройтолд нэрвэгдсэн хөрсөнд голчлон шарилжийн төрлийн ургамал зонхилон ургаж сүүлийн жилүүдэд манай орны хүн амын дунд харшлаар өвчлөх явдал ихээр нэмэгдэж байна. Үүний шалтгааныг тогтоож оношлогоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх аргыг боловсронгуй болгох шаардлагатай болохыг харуулж байна. Түлхүүр үг: өвчин, тоосжилт, харшил, бохирдол, олон наст, Оршил: Монгол оронд газар тариалангийн салбар үүсч хөгжсөн үеэс өнөөг хүртэл тариалангийн талбайн хог ургамалтай тэмцэх асуудлыг судалж ирснээс бус хот, суурин газрын орчимд тархаж хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж харшил өгдөг, хотын агаарыг бохирдуулж тоосжилт үүсгэдэг хог ургамалтай тэмцэх, тэдгээрийг устгах, хотын ногоон байгууламжийн өнгө үзэмжийг сайжруулах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ бараг байхгүй байна. Хог ургамал дасан зохицох чадавхаараа байгалийн болон таримал ургамлаас давуу байдаг эко-био-морфологийн онцлогтой. Энэ утгаараа бусад ургамлын ургаж чадахгүй орчин нөхцөлд чөлөөтэй тархан ургадаг.
  • 2. Сүүлийн жилүүдэд уур амьсгал дулаарч, ган хуурайшилтын давтамж ойртож, нэмэгдэж байгаа нь хөрсний элэгдэл доройтлыг улам хурдасгаж байна. Элэгдэл доройтолд нэрвэгдсэн хөрсөнд голчлон шарилжийн төрлийн ургамал зонхилон ургадаг. Шарилж, луулийн төрлийн хог ургамал гол төлөв хот суурин, хашаа хороо, зам харгуй, элэгдэж эвдэрсэн газар бөөн бөөнөөрөө ургаж улмаар орчин бохирдуулахаас гадна харшлын замын өвчин үүсгэх шалтгаан болж байна. Шарилжийн ихэнх зvйл нь тоосонцороор дамжуулан төрөл бүрийн харшил бий болгодог. Улаанбаатар хотын агаар дахь харшил үүсгэдэг ургамлын тоосны нягтралыг судалсан судлаачдын дүнгээс үзэхэд 64.2% нь өвслөг ургамал, 35.8% нь модлог ургамлын тоос зонхилж байсан бөгөөд өвслөг ургамлаас шарилжны тоос 34.3%, үетэн 15.9%-иар давамгайлж 4-10 сард ургамлын тоос илэрдэг болохыг (Б.Сангидорж, 1990) тогтоожээ. Манай оронд ургамлын тоосны харшлын талаар хийгдсэн нилээд хэдэн судалгааны ажил байдаг. Тухайлбал; Монгол хуүхдийн гуурсан хоолойн багтраа өвчний шууд шалтгааны дотор гэрийн холимог тоос 38.2%, ургамлын тоос 25%-иар тус тус давамгайлж байдаг бөгөөд шарилж, улиасны тоосны аллерген нь мэдрэгшүүлэх чадвар харьцангуй өндөр гэжээ. (Н.Раднааханд 1993). Манай оронд гуурсан хоолойн багтраа өвчний тархалт мянган хүүхэд тутамд 70.9 болохыг (Н.Раднааханд, 1993) тогтоосон байна. Дэлхий дахинд сүүлийн жилүүдэд амьсгалын замын харшил өвчний өвчлөл мэдэгдэхүйц ихэсч байгааг судлаачид онцлон тэмдэглэж байна. (Ye Shi Tai 1997, Sang IL 1997, Wichman HE 1997, Nakagava T 1997, Kim YY 1997, Heru S 1997, Neil P 1997). Асуулга болон бодит үзлэгээр амьсгалын замын харшилтай болох нь тогтоогдсон 400 хүнд арьс хатгах сорил тавихад 338 нь (84.5%) нэг ба олон аэроаллергенд эерэг, 62 нь (15.5%) эргэлзээтэй ба сөрөг хариу тус тус илэрчээ. Арьс хатгах сорилд эерэг хариу илэрсэн 338 хүнээс 231 нь (68.3%) ургамлын тоосонд, 107 нь (31.6%) гэрийн тоосны ба агуулахын хачиг, жоом, хөгцний мөөгөнцөр зэрэг аэроаллергенуудэд тус тус мэдрэгшсэн болох нь тогтоогдсон.
  • 3. Ургамлын тоосны аллергенд мэдрэгшсэн 231 хүнээс царвант шарилжинд 156 хүн (67.5%), эгэл шарилжинд 154 хүн (66.6%), луулинд 71 хүн (30.7%), бургасанд 46 хүн (19.9%), согооворт 45 хүн (19.4%), улиасанд 38 хүн (16.4%), таван салаанд 24 хүн (10.3%), дурваалигт 21 хүн (9.1%), хусанд 14 хүн (6%), биелэгт 13 хүн (5.6%), тус тус мэдрэгшсэн болох нь тогтоогдсон. Судалгаанд хамрагдагсдын олон аллергенд давхар мэдрэгшсэн байдлыг тогтооход нийт 338 өвчтөний 86 нь (25.4%) дан ганц аллергенд, 252 нь (74.5%) олон аллергенд давхар мэдрэгшсэн байлаа (Ye Shi Tai 1997, Sang IL 1997, Wichman HE 1997, Nakagava T 1997, Kim YY 1997, Heru S 1997, Neil P 1997). Сүүлийн жилүүдэд манай орны хүн амын дунд түүний дотор бага насны хүүхэд, залуучууд харшлаар өвчлөх байдал нэмэгдэж байгаа нь түүний шалтгааныг нарийвчлан тогтоож оношлогоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх аргыг боловсронгуй болгох шаардлагатай болохыг харуулж байна. Дархан-Уул аймгийн ард иргэдийн хүсэлтээр Засаг даргын захирамжийн дагуу Дархан сумын ЗДТГ, Нийтийн Ахуйн Үйлчилгээний газартай хамтран Дархан хот доторх орчныг бохирдуулж хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа шарилжийн төрлийн ургамлуудтай тэмцэх төсөлт ажлуудыг хийхээр төлөвлөж байна. Иймд хот, суурин газрын орчимд тархсан хог ургамалтай шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тэмцэж устгах, олон наст үет буурцагт ургамал тариалж ногооруулан, зүлэгжүүлэх асуудал нэн шаардлагатай байна. Судалгааны ажлын зорилго, зорилтууд: Дархан-Уул аймгийн нийтийн эзэмшлийн гудамж, талбайн хог ургамалтай тэмцэх, хүрээлэн буй орчныг сайжруулах, ургамлын тоосжилтоос үүсч байгаа харшлын өвчнийг бууруулах зорилгыг биелүүлэхийн тулд дараах зорилтыг тавьж байна. 1. Хотын хүрээлэн буй орчныг бохирдуулж, ургамлын харшлын өвчнийг үүсгэж байгаа хог ургамлын зүйлийн бүрэлдэхүүнийг тодорхойлох, тоос гүвэх хугацааг тогтоох
  • 4. 2. Шарилжаар их бохирдсон талбайн хөрсийг боловсруулж тохирох олон наст үет, буурцагт ургамлууд, олон наст зүлэг тариалж талбайн гадаргууг зүлэгжүүлж, ногооруулах 3. Шарилж устгах тохиромжтой хугацааг зөв сонгох 4. Зарим хог ургамал ихтэй талбайд хүн болон байгаль орчинд сөрөг нөлөөгүй гербицид цацаж шарилж устгах Хийгдэх ажлууд: 1. Хот, суурин газрын орчимд тархаж байгаа хог ургамлын төрөл, зүйлийн бүрэлдэхүүнийг тогтоох, бичиглэл хийх 2. Гербицид цацах талбайн хэмжээг тооцох 3. Гербицид цацах бүрийн өмнө хог ургамлын төрөл зүйлийг тоолох, бичиглэл хийх 4. Гербицид цацсаны дараа хог ургамлын төрөл зүйлийг тоолох, бичиглэл хийх 5. Гербицидийн техник үр дүнг тооцох (7, 14, 21 хоногуудад) 6. Зонхилох хөнөөлт хог ургамлын өсөлт хөгжилтийн үе шатанд фенологийн ажиглалт судалгааг явуулах, дохиураас тоосонцор задрах үеийн хугацааг тогтоох 7. Хөрсний хог ургамлын үрийн нөөцийн дээж авах /0-10 см, 10-20 см-ийн гүнээс 8. Хөрсний дээжүүдээ угааж, хөрсөнд агуулагдах үрийг тодорхойлох /лабораторит// 9. Талбайд олон наст ургамал болон олон наст зүлэг тариалах 10.Хос үрийн талт хог ургамалтай тэмцэх агротехник, химийн арга хэмжээг боловсруулах. 11.Хот, суурин газрын ногоон байгууламж бүхий талбайн ургамлын бүлгэмдлийг сайжруулах 12.Хөрсний үржил шимийн дээж авах Эцсийн үр дүнд:
  • 5. 1. Дархан-Уул аймгийн хот, суурин газрын орчимд тархсан хог ургамлын төрөл, зүйлийн бүрэлдэхүүнийг тогтооно. 2. Ямар төрлийн шарилж ургаж, хэдийд цэцэглэж, хэдийд дохиурын тоосовч задарч тоосоо гүвэж хүний биед харшил үүсгэж байгааг тогтооно. 3. Хог ургамалтай тэмцэх агротехник, химийн арга боловсруулж хотын ногоон байгууламжийг сэргээх талаар зөвлөмж гаргана. 4. Хамгийн хогтолт ихтэй газраас тодорхой хэмжээний газар сонгон авч үлгэр жишээ үзүүлэх талбар болгох, олон наст тарих 5. Нийтийн эзэмшлийн талбайд байгаа хог ургамлыг устгаснаар тухайн орон нутагт оршин сууж байгаа харшилтай хүний тоог бууруулна. Уг ажлын шинэлэг буюу дэвшилттэй тал Энэхүү ажлыг хэрэгжүүлснээр Дархан-Уул аймгийн хот, суурин орчмын хог ургамалтай тодорхой бодлогоор шинжлэх ухааны үндэслэлтэй тэмцэх асуудлыг хөндөж байгаагаараа шинэлэг юм. Эдийн засаг, шинжлэх ухаан, нийгмийн ач холбогдол Цаг агаарын дулаарал явагдаж хуурайшилт ихсэж байгаа өнөө үед хотын хүн амыг бактери болон вирусын гаралтай элдэв харшилт өвчнөөс урьдчилан сэргийлж эрүүл мэндийг нь хамгаалах, хотын өнгө үзэмжийг сайжруулах, агаарын бохирдлыг бууруулах, хог ургамлыг даган тархах хортон шавьжийн тархалтыг багасгах чухал ач холбогдолтой. Уг ажлыг хэрэгжүүлэх лаборатори, туршилтын баазын хангамж: Энэхүү ажлыг хэрэгжүүлэхэд шаардлагатай материаллаг бааз, оюуны чадавхи УГТХүрээлэнд бүрэн бүрдсэн. Үүнд: 1. Төслийн үр дүнг гаргах чиглэлээр хог ургамлын хээрийн болон лабораторийн судалгаа явуулах чадамж бүхий дадлага туршлагатай тэргүүлэх зэрэглэлийн эрдэмтдийн баг бүрдсэн. 2. Шаардагдах олон наст ургамлын үр, гербицид, талбайд ажиллах газар тариалангийн техник, тоног төхөөрөмжөөр хангагдсан.
  • 6. 3. УГТХүрээлэнгийн Газар тариалангийн секторын лабораторит дээж бэлтгэх, ялгах, хэмжилт хийх, жигнэх, хог ургамлын үрийн нөөц угаах, цэвэрлэх, тооцоо хийх бүрэн боломжтой. Дүгнэлт: 1. Шарилж, луулийн төрлийн хог ургамал гол төлөв хот суурин, хашаа хороо, зам харгуй, элэгдэж эвдэрсэн газар бөөн бөөнөөрөө ургаж улмаар орчин бохирдуулахаас гадна харшлын замын өвчин үүсгэх шалтгаан болж байна. 2. Хот, суурин газрын орчимд тархсан хог ургамалтай шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тэмцэж устгах, олон наст үет, буурцагт ургамал болон зүлэг тариалж ногооруулан, зүлэгжүүлэх асуудал нэн шаардлагатай байна. Ном зүй 1.Грубов БИ, Определитель сосудистых растений Монголий. Ленинград. Наука. 1982. 2.Өлзийхутаг Н. БНМАУ-ын гуурст ургамлын Латин-Монгол-Орос нэрийн толь. БНМАУ-ын ШУА Улсын нэр томъѐоны мэдээ. №129-133 Улаанбаатар, 1984, х. 264 3.Өлзийхутаг Н. Монгол орны ургамлын аймгийн тойм. Улаанбаатар 1989. 4.Раднааханд Н. Монгол хүүхдийн гуурсан хоолойн багтраа өвчин. Анагаах ухааны дэд докторын зэрэг горилсон нэг сэдэвт зохиол. Улаанбаатар 1993. 5.Roy Patterson. Allergic diseases. 5th edition. Philadelphia. Lippencot-Raven 1997. 6.Sang IL. Changing prevalence of allergy in Korea. 5thWesi-Pacific Allergy Symposium. Abstracts. Seoul. 1997.