SlideShare a Scribd company logo
1 of 11
Download to read offline
ДАРХАНЫ ДЦС-ЫН ДОТООД ХЭРЭГЦЭЭНИЙ ЦАХИЛГААН ЭРЧМИЙН
СУДАЛГАА
Бат-Эрдэнэ.Ж, Нансалмаа.П, Алтангэрэл.Х
ШУТИС ДаТС,
ШУТИС ЭХС,
ДДЦС ТӨХК-ний мэргэшсэн инженер
Хурангуй:
Цахилгаан станцын дотоод хэрэгцээнд нөлөөлдөг гол хүчин зүйлүүд нь
цахилгаан хөдөлгүүр ба гэрэлтүүлгийн тоног төхөөрөмжийн технологийн үйл
ажиллагаанаас ихээхэн хамаардаг. Мөн станцын цахилгаан эрчмийн дотоод
хэрэгцээг ямар хэлбэрээр яаж тооцож байгаа болон хэрхэн хэмнэлт гаргасан
байна гэдэг нь чухал юм.
Түлхүүр үг: Эрчим хүч, хэмнэлт, үр ашиг
Онолын хэсэг
Ерөнхий зүйл:
ДДЦС ТӨХК нь Дархан-Уул аймгийн үйлдвэрийн районы нутаг дэвсгэрт 47.7 га
талбайг эзлэн оршдог. Тоосон нүүрсээр ажилладаг 48 МВт-ын суурилагдсан хүчин
чадалтай болно. Тус станцын бүтцийн схем нь 6 кВ-ын Ерөнхий хуваарилах
байгууламж (ГРУ)-тай 12 МВт-ын 4 ширхэг турбогенератор, холбооны 3
ороомогтой 2 трансформатортай, ТЭХС-д 35, 110 кВ-ын хүчдэлээр холбогдон
ажилладаг. Жилдээ 302.8 кВт.цаг цахилгаан эрчим хүч, 1196000 Гкал дулааны
эрчим хүч боловсруулах хүчин чадалтай.
ЕХБ-аас станцынхаа дотоод хэрэгцээний тэжээлийг 6, 0.4 кВ-ын хүчдэлтэй тус
бүртээ 9 секцтэй ХБ-уудаар дамжуулан авна.
ДДЦС нь өөрийн орны ЦЭХ-ний хэрэглээний оргил ачаалалд 5 орчим хувиар
оролцдог ба Дархан-Уул аймгийн дулааны хэрэглээний 100 хувийг уур ба усаар
ханган ажилладаг. Үйлдвэрлэлийн эцсийн бүтээгдэхүүн нь цахилгааны ба дулааны
эрчим хүч бөгөөд цахилгаан эрчим хүчийг холбооны өсгөх трансформатораар
дамжуулан ТЭХС-д өгнө. Харин дулааны эрчим хүчийг 2 хэлбэрээр түгээдэг. Үүнд:
 Технологийн үйл ажиллагаандаа уур хэрэглэдэг үйлдвэрүүдэд уурын
хэлбэрээр
 Хотын дулаан хангамжийн сүлжээгээр дамжуулан тодорхой горимын дагуу
хэрэгцээний халуун ус ба дулаацуулгыгус хэлбэрээр
Цахилгаан станцын дотоод хэрэгцээ:
ДЦС-ын дотоод хэрэгцээ нь станцын технологи ажиллагааг ханган
зохицуулж байхад зориулагдана. Ийм учраас станцын төрлөөс хамаарч түүний
дотоод хэрэгцээг тодорхойлно. ДЦС-ын технологи ажиллагааг хангах учраас
дотоод хэрэгцээний схемийг найдвартайгаар сонгох бөгөөд станцын дотоод
хэрэгцээ ньтомоохон хэрэглэгч болж ажилладаг.
ДЦС-ын хувьд тэжээлийн усны насос, үлээх салхилуур, утаа сорогч, сүлжээний
усны насос, бутлуур, тээрэм, эргэлтийн усны насос гэх томоохон чадалтай
цахилгаан хөдөлгүүрүүд ажиллахаас гадна өргөж зөөх механизм, туузан
дамжлага, салхивч, гэрэлтүүлэг гэх мэт хэрэглээ хамрагдана. Эдгээр хэрэглээ нь
ДЦС-ын технологи ажиллагаанд шууд хамааралтай тул хэрэглэгчдийн найдвартай
ажиллагааны 1-р зэрэглэлд хамрагдана.
ДДЦС-ын дотоод хэрэгцээнд 6 кВ-ын 125-630 кВт чадалтай нийт 44 цахилгаан
хөдөлгүүр, 0.4 кВ-ын 0.8-250 кВт чадалтай нийт 180 гаруй цахилгаан хөдөлгүүр
ажилладаг байна.
Судалгааны хэсэг:
ДДЦС-ын хувьд өндөр, нам хүчдэлийн нийт 220 гаруй цахилгаан хөдөлгүүр
болон ЦЭХ-ний тооцооны баталгаажсан 20 ширхэг тоолуур ажиллаж байна.
Эдгээр хөдөлгүүрүүдийн нийлбэр хүчин чадал 6 кВ-ын хөдөлгүүрт 16695 кВт, 0.4
кВ-ын хөдөлгүүрт 6500-иад кВт болж байна.
ДДЦС-ын дотоод хэрэгцээнд зарцуулагдсан ЦЭХ-ийг сүүлийн 4 жилийн байдлаар
авч үзэхэд жилээс жилд буурсан үзүүлэлттэй гарч байгаа ч ДЦС-ын байвал зохих
норм хэмжээнээс өндөр байгаа нь харагдаж байна [1].
Хүснэгт-1.
ДДЦС-ын дотоод хэрэгцээнд зарцуулагдсан цахилгаан эрчим хүч
онууд 2011 2012 2013 2014
Станцын жилд үйлдвэрлэсэн ЦЭХ [сая
кВт.цаг]
266.2 268.6 261.5 270.03
Станцын жилд түгээсэн ЦЭХ [сая
кВт.цаг]
216.5 218.5 214.05 222.29
Дотоод хэрэгцээний ЦЭХ [сая кВт.цаг] 49.7 50.1 47.45 47.74
Дотоод хэрэгцээний ЦЭХ-ний эзлэх
хувь [%]
18.66 18.67 18.15 17.68
Зураг-1. ДДЦС-ын дотоод хэрэгцээнд зарцуулагдсан ЦЭХ-ний диаграм
Станцын үндсэн цехүүдийн дотоод хэрэгцээний цахилгаан эрчим хүчний
зарцуулалтын хэмнэлтийг сүүлийн 2 жилээр гаргаж үр дүнг хүснэгт-2-т харуулав[4].
Хүснэгт-2.
Зуух /бол-д эзлэх
%/
Турбин /бол-д
эзлэх %/
Түлш /бол-д
эзлэх %/
Хими /бол-д
эзлэх %/
2013 2014 зөрү
ү
201
3
201
4
зөрү
ү
201
3
201
4
зөрү
ү
201
3
201
4
зөрү
ү
1 13.2 12.2 0.99 5.11 4.98 0.13 0.38 0.18 0 0.25 0.19 0.06
0
50
100
150
200
250
300
2011 2012 2013 2014
ДДЦС-ын дотоод хэрэгцээнд зарцуулагдсан цахилгаан эрчим хүч
Станцын жилд үйлдвэрлэсэн ЦЭХ [сая кВт.цаг] Станцын жилд түгээсэн ЦЭХ [сая кВт.цаг]
Дотоод хэрэгцээний ЦЭХ [сая кВт.цаг] Дотоод хэрэгцээний ЦЭХ-ний эзлэх хувь [%]
сар 4 5
2
сар
12.9
5
12.5
8
0.37 5.05 4.95 0.1 0.34 0.17 0 0.24 0.2 0.04
3
сар
12.1
2
11.5
9
0.53 5.05 5.85 -0.8 0.27 0.18 -0.1 0.27 0.23 0.04
4
сар
11.2
5
10.2
1
1.04 4.22 4.56 -0.34 0.23 0.11 -0.1 0.28 0.23 0.05
5
сар
11.0
7
11.0
8
-0.01 4.37 4.8 -0.43 0.29 0.13 0.16 0.33 0.28 0.05
6
сар
12.0
5
11.1
5
0.9 4.33 3.37 0.96 0.43 0.21 0.06 0.31 0.31 0
7
сар
10.6
8
11.0
8
-0.4 3.38 3.78 -0.4 0.43 0.1 0.11 0.37 0.35 0.02
8
сар
10.4
6
10.7
4
-0.28 3.67 4.37 -0.7 0.42 0.09 0.13 0.38 0.32 0.06
9
сар
10.2
9
10.5
6
-0.27 4.15 3.3 0.85 0.37 0.14 0.04 0.31 0.27 0.04
10
сар
10.7
7
10.2
7
0.5 5.15 4.39 0.76 0.36 0.17 0.1 0.23 0.21 0.02
11
сар
11.1
5
10.7
9
0.36 5.39 4.75 0.64 0.36 0.16 0.06 0.21 0.18 0.03
12
сар
11.6
4
11.9
3
-0.29 4.92 4.6 0.32 0.37 0.17 0.05 0.2 0.18 0.02
ний
т
11.5
1
11.2
9
0.32 4.57 4.48 0.09 0.35 0.15 0.03 0.28 0.25 0.03
Энэхүү үзүүлэлтээс харахад 2013 оны цехүүдийн цахилгаан эрчим хүчний
хэрэглээг 2014 онтой харьцуулж үзвэл Зуухан цех 0.32%, турбин цех 0.09%, түлш
дамжуулах цех 0.03%, хими цех 0.03% хэмнэлттэй ажилласан байна.
Станцын үндсэн цехүүдийн дотоод хэрэгцээний цахилгаан эрчим хүчний
зарцуулалтыг 2014 оны 12 сарын байдлаар хүснэгт-3-т үзүүлэв[5].
Хүснэгт-3.
Цехүүдийн дотоод хэрэгцээндээ хэрэглэсэн цахилгаан эрчим хүч [сая
кВт.цаг]
Нийт
хэрэглээ
Зуух турбин түлш хими
Мотор
ороох
0.4 кВ-ын
хэрэглээ
Үйлдвэрийн
бус
хэрэглэгч
5.691 3.785 1.459 0.053 0.058 0.57х10-3
0.36 0.057
Цехүүдийн цахилгаан хэрэглээний бүтцийг авч үзвэл зуухан цех 66.7%, турбин цех
25.6%, түлш дамжуулах цех 0.9%, хими цех 1%, 0.4 кВ-ын хэрэглээ 6.3% мотор
ороох ба үйлдвэрийн бус хэрэглэгч 1% орчим тус тус эзэлж байна. Үүнийг зураг-2
дээр үзүүлэв.
Зураг-2. ДДЦС-ын цехүүдийн цахилгааны хэрэглээний бүтэц
Түлш дамжуулах цехийн дотоод хэрэгцээний ЦЭХ-ний хэмнэлт:
2013 онд ЛК-4,2,5,1-н гэрэлтүүлгийг LED гэрэлд бүрэн шилжүүлсэн
2014 онд ЛК-3,6,7 LED гэрэлд шилжсэнээр бүх дамжлагуудын гэрэлтүүлэг бүрэн
шинэчлэгдсэн. Ингэснээр цехийн дотоод хэрэгцээний ЦЭХ-г бууруулсан.
LED Улайсах
ЛК-1 60ш ЛК-1 60ш
Цехүүдийн цахилгаан хэрэглээний бүтэц
зуухан цех турбин цех
түлш дамжуулах цех хими цех
0.4 кВ-ын хэрэглээ мотор ороох ба үйлдвэрийн бус хэрэглэгч
ЛК-2 45ш ЛК-2 45ш
ЛК-3 52ш ЛК-3 52ш
ЛК-4 99ш ЛК-4 99ш
ЛК-5 38ш ЛК-5 38ш
ЛК-6 37ш ЛК-6 37ш
ЛК-7 18ш нийт 349 ЛК-7 18ш нийт 349
LED хоногт 30Вт: За=0.03 кВт*131* 24цаг = 94.32 төг
349 ш * 94.32 төг = 32917.68 төг
Жилд 365 хоног * 32917.68 төг = 12014953.2 төг
Улайсах хоногт 100Вт: За=0.1 кВт*131*24 цаг = 314.4 төг
349 ш * 314.4 төг = 109725.6 төг
Жилд 365 хоног * 109725.6 төг = 40049844 төг
Бүх дамжлагууд LED гэрэлд шилжсэнээр жилд 28034890.8 төгрөгний хэмнэлт
гаргаж байна.
Турбин цехийн дотоод хэрэгцээний ЦЭХ-ний хэмнэлт:
Сүлжээний насос СН-3-г СЭ-800-100 насосоор сольж тавьсанаар хавар, намрын
ачааллын хувьсах горимын үед сүлжээний усны горимоос хамааруулж 315 кВт-ын
хөдөлгүүр бүхий насос ажиллуулсанаар цагт 315 кВт цахилгаан эрчим хүчийг
хэмнэж байна. Үүнийг мөнгөн дүнгээр илэрхийлбэл:
Хоногт 315 кВт: За=315 кВт*131*24 цаг = 990360 төг
Жилд 365 хоног* 990360 төг = 361.5 сая төг хэмнэлт гаргаж байгаа
болно.
Хүснэгт-3.
ДДЦС-ын 6 кВ-ын цахилгаан хөдөлгүүрийн судалгаа
№ Тоноглолын нэр Марк
Р[кВт
]
Эргэлт
[эрг/ми
н]
I[А]
Чадлы
н коэф
АҮК
[%]
1. Цахилгаан цех
1 Бэлтгэл өдөөгч А-12-49-6 400 985 46.5 0.89 92.5
2. Зуухан цех
1
К-1 утаа
соргогчийн
хөдөлгүүр ДС-1
ДАЗО-13-
55-8УМ1
400 750 50 0.84 92.5
2
К-2 утаа
соргогчийн
хөдөлгүүр ДС-2
ДАЗО-4-
450
400 750 50.5 0.81 93.5
3
К-3, К-4, К-5, К-6
утаа соргогчийн
хөдөлгүүр ДС-3,
ДС-4, ДС-5, ДС-6
нийт 4ш
ДАЗО-13-
55-8УМ1
400 750 50 0.84 92.5
4
К-7 утаа
соргогчийн
хөдөлгүүр ДС-7
ДАЗО2-16-
44-8/10У1
250/1
25
744/597
34.5/2
6
0.77/0.5
3
90/86.4
5
К-8 утаа
соргогчийн
хөдөлгүүр ДС-8
ДАЗО2-16-
44-8/10У1
250/1
25
893/716
33.5/2
3
0.81/0.6
1
89/85.5
6
К-9 утаа
соргогчийн
хөдөлгүүр ДС-9
ДАЗО2-16-
44-8/10У1
250/1
25
744/597
34.5/2
6
0.77/0.5
3
90/86.4
7
К-3 үрлэн
тээрмийн
хөдөлгүүр ШМ-3
ДАЗО4-
450УК8У
400 750 50 0.84 92.5
8
К-4 үрлэн
тээрмийн
хөдөлгүүр ШМ-4
ДАЗО-13-
55-8УМ1
400 735 48 0.86 92.5
9
К-5 үрлэн
тээрмийн
хөдөлгүүр ШМ-5
ДАЗО4-4-
450УК8У
400 750 50.5 0.81 93.8
10
К-6 үрлэн
тээрмийн
ДАЗО4-4-
450УК8У
400 750 49 0.86 92.5
хөдөлгүүр ШМ-6
11
К-7 үрлэн
тээрмийн
хөдөлгүүр ШМ-7
ДАЗО4-
450УК8У
400 750 50.5 0.83 93.8
12
К-8 үрлэн
тээрмийн
хөдөлгүүр ШМ-8
А4-450У-
8У3
400 750 50 0.82 93.8
13
Тээрмийн
салхилуур №2
/МВ-6/
1N4 355 L-
4
200 1485 23.5
14
Тээрмийн
салхилуур №3
/МВ-3/
1N4 355 L-
4
200 1485 23.5
15
Тээрмийн
салхилуур №7
/МВ-7/, №8 /МВ-8/,
№9 /МВ-9/ нийт 3ш
ДАЗО4-4-
400ХК-4У1
315 1500 38 0.86 93.7
16
Үлээх салхилуур
№1
Y450-7-
4/NU228E/
C3
600 1400 21.6 0.88
17
Үлээх салхилуур
№4
Y450-7-
4/NU228E/
C4
800 1400 21.2
18
Багерийн насос
№4
ДАЗО4-4-
400У-6У1
400 1000 48 0.86 92.5
3. Турбин цех
1
Тэжээлийн усны
хөдөлгүүр ПЭН-1,
ПЭН-2, ПЭН-3,
ПЭН-4 нийт 4ш
4АЗМ-
500/6000
500 2970 56.5 0.89 95.7
2
Тэжээлийн усны
хөдөлгүүр ПЭН-5,
ПЭН-6 нийт 2ш
2АЗМ1-
500/6000УХ
Л4
500 2980 54.8 0.92 95.6
3
Сүлжээний насос
СН-1, СН-2, СН-3,
СН-4, СН-5 нийт 4
ш
А4-400У-
4У3
630 1500 72.5 0.88 95.2
4
Сүлжээний насос
СН-3
А4-315У-
4У3
315 1500 72.5 0.88 95.2
5
Эргэлтийн усны
насос ЦН-2
А312-15 250 1000 30 0.89 91.5
6
Эргэлтийн усны
насос ЦН-3, ЦН-4
нийт 2ш
ДА304-
400ХК6УЛ
А-30, А-31
250 1000 30 0.89 91.5
4. Түлш дамжуулах цех
1
Алхам бутлагч АБ-
А
А3-12-42-
8У3
400 750 50 0.84 91.5
2
Алхам бутлагч АБ-
Б
ДА304-
400ХК6УЛА
-30
250 750 32 0.81 93
3
Алхам бутлагч АБ-
В
JB/T 200 1500 30
Дүгнэлт
1. ДДЦС ТӨХК-ийн хувьд сүлжээний усны насос №3-ийг СЭ-800-100 насосоор
сольж тавьсанаар хавар, намрын ачааллын хувьсах горимын үед сүлжээний усны
горимоос хамааруулж 315 кВт-ын хөдөлгүүр бүхий насос ажиллуулсанаар цагт 315
кВт цахилгаан эрчим хүчийг хэмнэж байна. Дархан хотын сүлжээний усны
халаалтын систем хаалттай системд шилжиж байгаатай холбогдуулан сүлжээний
усны зарцуулалт сүүлийн жилд хоѐр дахин буурч байгаа тул хувьсах горимын үед
хэт томнасос сонгон явуулсанаар ашиггүй байдал үүсдэг байсан дутагдал
арилсан. Иймд тоноглолыг орчин үеийн бүтээмж адил боловч хөдөлгүүрийн чадал
бага насосыг сонгон суурилуулах шаардлагатай байгаа нь харагдаж байна.
2. Гэрэлтүүлгийг сүүлийн 3 жилд LED гэрэлтүүлэгтшилжүүлэх төсөл
хэрэгжүүлсэнээр улайсах лампнаас бага эрчим хүчээр урт хугацаанд ажиллаж
байгаа нь ажлын байрны бичил орчин сайжрах, эдийн засгийн ач холбогдолтой нь
харагдаж байна. LED гэрлийн ажиллах цагийг 10000 цаг гэж үзвэл ашиглалтын
зардал буурсан сайн талтай байна.
3. Туузан дамжлага №2а-д ХБНГУ-ын НESE компанийн ролик, редуктороор
сольж цахилгаан хөдөлгүүрт инвертор суурилуулсанаар дамжлагад зарцуулах
цахилгаан эрчим хүчний хэрэглээ 1.57 хувиар буурсан ба өдөрт 40831 төгрөгний
хэмнэлт гарч байгаа тул цаашид туузан дамжлагыг шинэчлэх шаардлагатай
байна.
Ашигласан материал
1. Л.Д.Рожкова, В.С.Козулин “Электрооборудование станций и подстанций”
Москва энергоатомиздат. 1987
2. Д.Содномдорж “Цахилгаан станц, дэд станцын цахилгаан тоног төхөөрөмж”
УБ.2010
3. Д.Содномдорж “Эрчим хүчний хэмнэлт” УБ.2002
4. “Эрчим хүчний статистик үзүүлэлтүүд 2011” ЭХЗХ.УБ.2012
5. ДДЦС ТӨХК-ний Цахилгаан, дулаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл
шаардлагын биелэлтийн 2012, 2013, 2014 оны тайлангууд.
Зохиогчийн тухай:
1. ДаТС-ийн Инженерчлэлийн салбарын ахлах багшмагистр Жамбын Бат-
Эрдэнэ. 1984 онд Дархан хотын Политехникумыг цахилгааны техникчээр,
1991 онд ТИС-ийн ЭХИС-ийг “Эрчим хүчний үйлдвэрлэл-хуваарилалтын
процессын автоматжуулалт” мэргэжлээр тус тус төгссөн. 1997 онд ТИС-ийн
ЭХИС-д “ЭХС-ийн горимын тооцооны математик загвар” сэдвээр магистрын
зэрэг хамгаалсан. 1991 оноос хойш багшийн ажиллаж байна. Нэг сэдэвт
бүтээл 2, зохиогчийн эрхтэй 3 ном, сурах бичиг, 10 гаруй гарын авлага,
эрдэм шинжилгээний өгүүлэл 18 бичиж хэвлүүлж, 11 ном, сурах бичиг,
гарын авлагыг хянан тохиолдуулсан. Мөн эрдэм шинжилгээний илтгэл 13
хэлэлцүүлж, олон улсын 1 төсөл дээр ажилласан ба сургалтын лаборатори
байгуулах хамтын хөрөнгө оруулалттай 5 төслийг хэрэгжүүлсэн. 2011 онд
ШУТИС-ийн ЭХС-д докторант. МУ-ын төрийн соѐрхолт, гавъяат багш,
академич, доктор, профессор Д.Содномдорж удирдагчтай “Хуваарилах
цахилгаан шугам сүлжээний цахилгаан эрчмийн чанар судалгаа” сэдэв дээр
ажиллаж байна.
2. ШУТИС-ЭХС-ийн Цахилгаан техникийн салбарын багш магистр
П.Нансалмаа нь Дархан-Уул аймаг дахь Техникийн дээд сургуулийг
Цахилгааны инженер мэргэжлээр бакалавр зэрэгтэй 1998 онд төгссөн. 2009
онд ШУТИС-ЭХС-д цахилгаан систем (цахилгаан станц) мэргэжлээр
магистрын зэрэг хамгаалсан.
3. ДДЦС-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженер
Х.Алтангэрэл. 2000 онд Дархан-Уул аймгийн Техникийн коллежийг
цахилгаан систем мэргэжлээр бакалавр инженер, 2010 онд ШУТИС-ийн
ЭХИС-ийг цахилгаан станц мэргэжлээр магистр инженерээр тус тус төгссөн.
Магистрын зэргийг “ДДЦС-ын өөрийн өртөгийг бууруулах арга зам” сэдвээр
хамгаалсан. 2014 онд Эрчим хүчний мэргэшсэн инженер болсон.

More Related Content

What's hot

Реле хамгаалалт
Реле хамгаалалт Реле хамгаалалт
Реле хамгаалалт Nael Narantsengel
 
Синхрон генератор
Синхрон генераторСинхрон генератор
Синхрон генераторzaluu_medleg
 
газардуулгын тооцоо
газардуулгын тооцоогазардуулгын тооцоо
газардуулгын тооцооGanzorig Steelynat
 
Синхрон генератор
Синхрон генераторСинхрон генератор
Синхрон генераторzaluu_medleg
 
Монгол улсын цахилгаан тоног төхөөрөмжийн байгууламжийн дүрэм.
Монгол улсын цахилгаан тоног төхөөрөмжийн байгууламжийн дүрэм.Монгол улсын цахилгаан тоног төхөөрөмжийн байгууламжийн дүрэм.
Монгол улсын цахилгаан тоног төхөөрөмжийн байгууламжийн дүрэм.Бат Учирал Батаа
 
нарны цахилгаан тэжээлийн үүсгэвэр
нарны цахилгаан тэжээлийн үүсгэвэр нарны цахилгаан тэжээлийн үүсгэвэр
нарны цахилгаан тэжээлийн үүсгэвэр Dalaikhuu Nandin-erdene
 
лекц № 8
лекц № 8лекц № 8
лекц № 8giimaabn
 
конденсатор
конденсаторконденсатор
конденсаторbolor_chin
 
Дэлхийн 7 гайхамшиг
Дэлхийн 7 гайхамшигДэлхийн 7 гайхамшиг
Дэлхийн 7 гайхамшигsaikhanaa.o
 
электроник хичээл
электроник хичээлэлектроник хичээл
электроник хичээлLkhaagii Lhaagii
 

What's hot (20)

Реле хамгаалалт
Реле хамгаалалт Реле хамгаалалт
Реле хамгаалалт
 
Lecture 7
Lecture 7Lecture 7
Lecture 7
 
Синхрон генератор
Синхрон генераторСинхрон генератор
Синхрон генератор
 
газардуулгын тооцоо
газардуулгын тооцоогазардуулгын тооцоо
газардуулгын тооцоо
 
Lecture 6
Lecture 6Lecture 6
Lecture 6
 
Синхрон генератор
Синхрон генераторСинхрон генератор
Синхрон генератор
 
лекц 1
лекц 1лекц 1
лекц 1
 
Lecture 14
Lecture 14Lecture 14
Lecture 14
 
Монгол улсын цахилгаан тоног төхөөрөмжийн байгууламжийн дүрэм.
Монгол улсын цахилгаан тоног төхөөрөмжийн байгууламжийн дүрэм.Монгол улсын цахилгаан тоног төхөөрөмжийн байгууламжийн дүрэм.
Монгол улсын цахилгаан тоног төхөөрөмжийн байгууламжийн дүрэм.
 
Лекц №2
Лекц №2Лекц №2
Лекц №2
 
Tsho lekts 1
Tsho lekts  1Tsho lekts  1
Tsho lekts 1
 
Phys
PhysPhys
Phys
 
4. op amp
4. op amp4. op amp
4. op amp
 
нарны цахилгаан тэжээлийн үүсгэвэр
нарны цахилгаан тэжээлийн үүсгэвэр нарны цахилгаан тэжээлийн үүсгэвэр
нарны цахилгаан тэжээлийн үүсгэвэр
 
лекц № 8
лекц № 8лекц № 8
лекц № 8
 
конденсатор
конденсаторконденсатор
конденсатор
 
Дэлхийн 7 гайхамшиг
Дэлхийн 7 гайхамшигДэлхийн 7 гайхамшиг
Дэлхийн 7 гайхамшиг
 
Lecture 15
Lecture 15Lecture 15
Lecture 15
 
Гал хамгаалагч
Гал хамгаалагчГал хамгаалагч
Гал хамгаалагч
 
электроник хичээл
электроник хичээлэлектроник хичээл
электроник хичээл
 

Viewers also liked

Mongolian energy sector bayarbaatar
Mongolian energy sector bayarbaatarMongolian energy sector bayarbaatar
Mongolian energy sector bayarbaatarNael Narantsengel
 
Анхааруулах ба хориглох тэмдгүүд
Анхааруулах ба хориглох тэмдгүүдАнхааруулах ба хориглох тэмдгүүд
Анхааруулах ба хориглох тэмдгүүдChimeg DB
 
Б.Мандухай - ЦАХИЛГААН ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭРЭГЛЭЭНИЙ СТАТИСТИК СУДАЛГАА
Б.Мандухай - ЦАХИЛГААН ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭРЭГЛЭЭНИЙ СТАТИСТИК СУДАЛГААБ.Мандухай - ЦАХИЛГААН ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭРЭГЛЭЭНИЙ СТАТИСТИК СУДАЛГАА
Б.Мандухай - ЦАХИЛГААН ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭРЭГЛЭЭНИЙ СТАТИСТИК СУДАЛГААbatnasanb
 
илтгэл бичих арга
илтгэл бичих аргаилтгэл бичих арга
илтгэл бичих аргаtulga_11e
 

Viewers also liked (6)

Mongolian energy sector bayarbaatar
Mongolian energy sector bayarbaatarMongolian energy sector bayarbaatar
Mongolian energy sector bayarbaatar
 
Energy plan 2007 он
Energy plan 2007 онEnergy plan 2007 он
Energy plan 2007 он
 
Анхааруулах ба хориглох тэмдгүүд
Анхааруулах ба хориглох тэмдгүүдАнхааруулах ба хориглох тэмдгүүд
Анхааруулах ба хориглох тэмдгүүд
 
Б.Мандухай - ЦАХИЛГААН ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭРЭГЛЭЭНИЙ СТАТИСТИК СУДАЛГАА
Б.Мандухай - ЦАХИЛГААН ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭРЭГЛЭЭНИЙ СТАТИСТИК СУДАЛГААБ.Мандухай - ЦАХИЛГААН ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭРЭГЛЭЭНИЙ СТАТИСТИК СУДАЛГАА
Б.Мандухай - ЦАХИЛГААН ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭРЭГЛЭЭНИЙ СТАТИСТИК СУДАЛГАА
 
илтгэл бичих арга
илтгэл бичих аргаилтгэл бичих арга
илтгэл бичих арга
 
Дипломын ажил
Дипломын ажилДипломын ажил
Дипломын ажил
 

Similar to Дарханы ДЦС-ын дотоод хэрэгцээний цахилгаан эрчмийн судалгаа

Ч.Саранжав "Түлш, Эрчим хүчний салбарын өнөөгийн байдал цаашдын чиг хандлага
Ч.Саранжав "Түлш, Эрчим хүчний салбарын өнөөгийн байдал цаашдын чиг хандлага Ч.Саранжав "Түлш, Эрчим хүчний салбарын өнөөгийн байдал цаашдын чиг хандлага
Ч.Саранжав "Түлш, Эрчим хүчний салбарын өнөөгийн байдал цаашдын чиг хандлага Unuruu Dear
 
Дархан хотын зам, талбайн гэрэлтүүлгийг ухаалаг удирдлагын системд шилжүүлэх нь
Дархан хотын зам, талбайн гэрэлтүүлгийг ухаалаг удирдлагын системд шилжүүлэх ньДархан хотын зам, талбайн гэрэлтүүлгийг ухаалаг удирдлагын системд шилжүүлэх нь
Дархан хотын зам, талбайн гэрэлтүүлгийг ухаалаг удирдлагын системд шилжүүлэх ньAnkhbileg Luvsan
 
Гэр хорооллын айлын цахилгаан халаалт
Гэр хорооллын айлын цахилгаан халаалтГэр хорооллын айлын цахилгаан халаалт
Гэр хорооллын айлын цахилгаан халаалтNCRAPM
 
Дархан хотын дулаан хангамжийн системийн гидравликийн туршилтыг горимын оновч...
Дархан хотын дулаан хангамжийн системийн гидравликийн туршилтыг горимын оновч...Дархан хотын дулаан хангамжийн системийн гидравликийн туршилтыг горимын оновч...
Дархан хотын дулаан хангамжийн системийн гидравликийн туршилтыг горимын оновч...Ankhbileg Luvsan
 
Consumer heat & electricity
Consumer heat & electricityConsumer heat & electricity
Consumer heat & electricityJavkhaa80_mn
 
Монгол улсын Эрчим хүчний салбарын статистик үзүүлэлтүүд 2020 он
Монгол улсын Эрчим хүчний салбарын статистик үзүүлэлтүүд 2020 онМонгол улсын Эрчим хүчний салбарын статистик үзүүлэлтүүд 2020 он
Монгол улсын Эрчим хүчний салбарын статистик үзүүлэлтүүд 2020 онBolorMgl
 
Дипломын ажил /Шинэ яармаг хорооллыг цахилгаанаар хангах хөрөнгө оруулалт үр ...
Дипломын ажил /Шинэ яармаг хорооллыг цахилгаанаар хангах хөрөнгө оруулалт үр ...Дипломын ажил /Шинэ яармаг хорооллыг цахилгаанаар хангах хөрөнгө оруулалт үр ...
Дипломын ажил /Шинэ яармаг хорооллыг цахилгаанаар хангах хөрөнгө оруулалт үр ...Nael Narantsengel
 
О.Батгэрэл - Ус хуримтлуурт цахилгаан станц нь ТБЭХС-д тохируулагч болох нь
О.Батгэрэл - Ус хуримтлуурт цахилгаан станц  нь ТБЭХС-д тохируулагч болох ньО.Батгэрэл - Ус хуримтлуурт цахилгаан станц  нь ТБЭХС-д тохируулагч болох нь
О.Батгэрэл - Ус хуримтлуурт цахилгаан станц нь ТБЭХС-д тохируулагч болох ньbatnasanb
 
Баярмаа - Дулааны хэмнэлттэй тоноглолын үр ашгийн тооцоо
Баярмаа - Дулааны хэмнэлттэй тоноглолын үр ашгийн тооцооБаярмаа - Дулааны хэмнэлттэй тоноглолын үр ашгийн тооцоо
Баярмаа - Дулааны хэмнэлттэй тоноглолын үр ашгийн тооцооbatnasanb
 
Ц.Баасанжаргал Х.Эрдэнэбат - Цахилгаан эрчим хүчний хэрэглээний хэмнэлт, түүн...
Ц.Баасанжаргал Х.Эрдэнэбат - Цахилгаан эрчим хүчний хэрэглээний хэмнэлт, түүн...Ц.Баасанжаргал Х.Эрдэнэбат - Цахилгаан эрчим хүчний хэрэглээний хэмнэлт, түүн...
Ц.Баасанжаргал Х.Эрдэнэбат - Цахилгаан эрчим хүчний хэрэглээний хэмнэлт, түүн...batnasanb
 
Б.Бүрэнжаргал Б.Тулга - Улаанбаатар хотын дулааны шинэ эх үүсвэрийн оновчлолт...
Б.Бүрэнжаргал Б.Тулга - Улаанбаатар хотын дулааны шинэ эх үүсвэрийн оновчлолт...Б.Бүрэнжаргал Б.Тулга - Улаанбаатар хотын дулааны шинэ эх үүсвэрийн оновчлолт...
Б.Бүрэнжаргал Б.Тулга - Улаанбаатар хотын дулааны шинэ эх үүсвэрийн оновчлолт...batnasanb
 
Erdenet comminution circuit expansion last
Erdenet comminution circuit expansion lastErdenet comminution circuit expansion last
Erdenet comminution circuit expansion lastgedavaa
 
Гэрийн ба халаалтын зуух
Гэрийн ба халаалтын зуухГэрийн ба халаалтын зуух
Гэрийн ба халаалтын зуухNCRAPM
 
Нарны цахилгаан станц барих төсөл / PPT/
Нарны цахилгаан станц барих төсөл / PPT/Нарны цахилгаан станц барих төсөл / PPT/
Нарны цахилгаан станц барих төсөл / PPT/Nael Narantsengel
 
Г.Сайнбилэг Э.Энхжаргал - БАГАНУУР” ХУВЬЦААТ КОМПАНИЙ БҮТЭЭМЖИЙГ “RAPMODS” АР...
Г.Сайнбилэг Э.Энхжаргал - БАГАНУУР” ХУВЬЦААТ КОМПАНИЙ БҮТЭЭМЖИЙГ “RAPMODS” АР...Г.Сайнбилэг Э.Энхжаргал - БАГАНУУР” ХУВЬЦААТ КОМПАНИЙ БҮТЭЭМЖИЙГ “RAPMODS” АР...
Г.Сайнбилэг Э.Энхжаргал - БАГАНУУР” ХУВЬЦААТ КОМПАНИЙ БҮТЭЭМЖИЙГ “RAPMODS” АР...batnasanb
 
машины сорилт
машины сорилтмашины сорилт
машины сорилтChimeg DB
 

Similar to Дарханы ДЦС-ын дотоод хэрэгцээний цахилгаан эрчмийн судалгаа (20)

Ч.Саранжав "Түлш, Эрчим хүчний салбарын өнөөгийн байдал цаашдын чиг хандлага
Ч.Саранжав "Түлш, Эрчим хүчний салбарын өнөөгийн байдал цаашдын чиг хандлага Ч.Саранжав "Түлш, Эрчим хүчний салбарын өнөөгийн байдал цаашдын чиг хандлага
Ч.Саранжав "Түлш, Эрчим хүчний салбарын өнөөгийн байдал цаашдын чиг хандлага
 
Дархан хотын зам, талбайн гэрэлтүүлгийг ухаалаг удирдлагын системд шилжүүлэх нь
Дархан хотын зам, талбайн гэрэлтүүлгийг ухаалаг удирдлагын системд шилжүүлэх ньДархан хотын зам, талбайн гэрэлтүүлгийг ухаалаг удирдлагын системд шилжүүлэх нь
Дархан хотын зам, талбайн гэрэлтүүлгийг ухаалаг удирдлагын системд шилжүүлэх нь
 
Heleltsuulgiin material ecop
Heleltsuulgiin material ecopHeleltsuulgiin material ecop
Heleltsuulgiin material ecop
 
Гэр хорооллын айлын цахилгаан халаалт
Гэр хорооллын айлын цахилгаан халаалтГэр хорооллын айлын цахилгаан халаалт
Гэр хорооллын айлын цахилгаан халаалт
 
Дархан хотын дулаан хангамжийн системийн гидравликийн туршилтыг горимын оновч...
Дархан хотын дулаан хангамжийн системийн гидравликийн туршилтыг горимын оновч...Дархан хотын дулаан хангамжийн системийн гидравликийн туршилтыг горимын оновч...
Дархан хотын дулаан хангамжийн системийн гидравликийн туршилтыг горимын оновч...
 
Consumer heat & electricity
Consumer heat & electricityConsumer heat & electricity
Consumer heat & electricity
 
Монгол улсын Эрчим хүчний салбарын статистик үзүүлэлтүүд 2020 он
Монгол улсын Эрчим хүчний салбарын статистик үзүүлэлтүүд 2020 онМонгол улсын Эрчим хүчний салбарын статистик үзүүлэлтүүд 2020 он
Монгол улсын Эрчим хүчний салбарын статистик үзүүлэлтүүд 2020 он
 
Дипломын ажил /Шинэ яармаг хорооллыг цахилгаанаар хангах хөрөнгө оруулалт үр ...
Дипломын ажил /Шинэ яармаг хорооллыг цахилгаанаар хангах хөрөнгө оруулалт үр ...Дипломын ажил /Шинэ яармаг хорооллыг цахилгаанаар хангах хөрөнгө оруулалт үр ...
Дипломын ажил /Шинэ яармаг хорооллыг цахилгаанаар хангах хөрөнгө оруулалт үр ...
 
лекц 2
лекц 2лекц 2
лекц 2
 
О.Батгэрэл - Ус хуримтлуурт цахилгаан станц нь ТБЭХС-д тохируулагч болох нь
О.Батгэрэл - Ус хуримтлуурт цахилгаан станц  нь ТБЭХС-д тохируулагч болох ньО.Батгэрэл - Ус хуримтлуурт цахилгаан станц  нь ТБЭХС-д тохируулагч болох нь
О.Батгэрэл - Ус хуримтлуурт цахилгаан станц нь ТБЭХС-д тохируулагч болох нь
 
Баярмаа - Дулааны хэмнэлттэй тоноглолын үр ашгийн тооцоо
Баярмаа - Дулааны хэмнэлттэй тоноглолын үр ашгийн тооцооБаярмаа - Дулааны хэмнэлттэй тоноглолын үр ашгийн тооцоо
Баярмаа - Дулааны хэмнэлттэй тоноглолын үр ашгийн тооцоо
 
Zmdi referat скд9с
Zmdi referat скд9сZmdi referat скд9с
Zmdi referat скд9с
 
Ц.Баасанжаргал Х.Эрдэнэбат - Цахилгаан эрчим хүчний хэрэглээний хэмнэлт, түүн...
Ц.Баасанжаргал Х.Эрдэнэбат - Цахилгаан эрчим хүчний хэрэглээний хэмнэлт, түүн...Ц.Баасанжаргал Х.Эрдэнэбат - Цахилгаан эрчим хүчний хэрэглээний хэмнэлт, түүн...
Ц.Баасанжаргал Х.Эрдэнэбат - Цахилгаан эрчим хүчний хэрэглээний хэмнэлт, түүн...
 
Б.Бүрэнжаргал Б.Тулга - Улаанбаатар хотын дулааны шинэ эх үүсвэрийн оновчлолт...
Б.Бүрэнжаргал Б.Тулга - Улаанбаатар хотын дулааны шинэ эх үүсвэрийн оновчлолт...Б.Бүрэнжаргал Б.Тулга - Улаанбаатар хотын дулааны шинэ эх үүсвэрийн оновчлолт...
Б.Бүрэнжаргал Б.Тулга - Улаанбаатар хотын дулааны шинэ эх үүсвэрийн оновчлолт...
 
Erdenet comminution circuit expansion last
Erdenet comminution circuit expansion lastErdenet comminution circuit expansion last
Erdenet comminution circuit expansion last
 
Гэрийн ба халаалтын зуух
Гэрийн ба халаалтын зуухГэрийн ба халаалтын зуух
Гэрийн ба халаалтын зуух
 
Нарны цахилгаан станц барих төсөл / PPT/
Нарны цахилгаан станц барих төсөл / PPT/Нарны цахилгаан станц барих төсөл / PPT/
Нарны цахилгаан станц барих төсөл / PPT/
 
Г.Сайнбилэг Э.Энхжаргал - БАГАНУУР” ХУВЬЦААТ КОМПАНИЙ БҮТЭЭМЖИЙГ “RAPMODS” АР...
Г.Сайнбилэг Э.Энхжаргал - БАГАНУУР” ХУВЬЦААТ КОМПАНИЙ БҮТЭЭМЖИЙГ “RAPMODS” АР...Г.Сайнбилэг Э.Энхжаргал - БАГАНУУР” ХУВЬЦААТ КОМПАНИЙ БҮТЭЭМЖИЙГ “RAPMODS” АР...
Г.Сайнбилэг Э.Энхжаргал - БАГАНУУР” ХУВЬЦААТ КОМПАНИЙ БҮТЭЭМЖИЙГ “RAPMODS” АР...
 
машины сорилт
машины сорилтмашины сорилт
машины сорилт
 
EET-303
EET-303EET-303
EET-303
 

More from Ankhbileg Luvsan

Эмзэг бүлгийн эмэгтэйчүүдийн дундах гэр бүл төлөвлөлтийн хэрэгцээ ба хангагда...
Эмзэг бүлгийн эмэгтэйчүүдийн дундах гэр бүл төлөвлөлтийн хэрэгцээ ба хангагда...Эмзэг бүлгийн эмэгтэйчүүдийн дундах гэр бүл төлөвлөлтийн хэрэгцээ ба хангагда...
Эмзэг бүлгийн эмэгтэйчүүдийн дундах гэр бүл төлөвлөлтийн хэрэгцээ ба хангагда...Ankhbileg Luvsan
 
Дархан-Уул аймгийн хүн амын антибиотикийн хэрэглээнд хийсэн судалгаа
Дархан-Уул аймгийн хүн амын антибиотикийн хэрэглээнд хийсэн судалгааДархан-Уул аймгийн хүн амын антибиотикийн хэрэглээнд хийсэн судалгаа
Дархан-Уул аймгийн хүн амын антибиотикийн хэрэглээнд хийсэн судалгааAnkhbileg Luvsan
 
Цэцэрлэгийн эрүүл ахуйн орчинд хийсэн судалгаа
Цэцэрлэгийн эрүүл ахуйн орчинд хийсэн судалгааЦэцэрлэгийн эрүүл ахуйн орчинд хийсэн судалгаа
Цэцэрлэгийн эрүүл ахуйн орчинд хийсэн судалгааAnkhbileg Luvsan
 
Архаг пиелонефритийн эмчилгээнд “Бөөрний зэхмэл” бэлдмэлийг хэрэглэсэн дүн
Архаг пиелонефритийн эмчилгээнд “Бөөрний зэхмэл” бэлдмэлийг хэрэглэсэн дүнАрхаг пиелонефритийн эмчилгээнд “Бөөрний зэхмэл” бэлдмэлийг хэрэглэсэн дүн
Архаг пиелонефритийн эмчилгээнд “Бөөрний зэхмэл” бэлдмэлийг хэрэглэсэн дүнAnkhbileg Luvsan
 
3-4 Настай хүүхдүүдийн хооллолтоос авч буй илчлэгийг физиологийн нормтой харь...
3-4 Настай хүүхдүүдийн хооллолтоос авч буй илчлэгийг физиологийн нормтой харь...3-4 Настай хүүхдүүдийн хооллолтоос авч буй илчлэгийг физиологийн нормтой харь...
3-4 Настай хүүхдүүдийн хооллолтоос авч буй илчлэгийг физиологийн нормтой харь...Ankhbileg Luvsan
 
Бодисын солилцооны хам шинжтэй хүмүүст pgc-1α, adipoq генийн полиморфизмыг су...
Бодисын солилцооны хам шинжтэй хүмүүст pgc-1α, adipoq генийн полиморфизмыг су...Бодисын солилцооны хам шинжтэй хүмүүст pgc-1α, adipoq генийн полиморфизмыг су...
Бодисын солилцооны хам шинжтэй хүмүүст pgc-1α, adipoq генийн полиморфизмыг су...Ankhbileg Luvsan
 
“Экологийн боловсрол – насан туршийн чадамж”
“Экологийн боловсрол – насан туршийн чадамж”“Экологийн боловсрол – насан туршийн чадамж”
“Экологийн боловсрол – насан туршийн чадамж”Ankhbileg Luvsan
 
гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаа
гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаагэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаа
гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгааAnkhbileg Luvsan
 
Гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаа
Гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгааГэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаа
Гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгааAnkhbileg Luvsan
 
Эрүүл Мэндийн Даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмүүдээр үйлчилсэн ба...
Эрүүл Мэндийн Даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмүүдээр үйлчилсэн ба...Эрүүл Мэндийн Даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмүүдээр үйлчилсэн ба...
Эрүүл Мэндийн Даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмүүдээр үйлчилсэн ба...Ankhbileg Luvsan
 
Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт зүрхний шигдээсийн үеийн титэм судсан дот...
Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт зүрхний шигдээсийн үеийн титэм судсан дот...Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт зүрхний шигдээсийн үеийн титэм судсан дот...
Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт зүрхний шигдээсийн үеийн титэм судсан дот...Ankhbileg Luvsan
 
Их, дээд сургуулийн багшийн хөгжлийн асуудалд
Их, дээд сургуулийн багшийн хөгжлийн асуудалдИх, дээд сургуулийн багшийн хөгжлийн асуудалд
Их, дээд сургуулийн багшийн хөгжлийн асуудалдAnkhbileg Luvsan
 
Хэвлийн хөндийн идээт үрэвсэлт өвчний үед тунгалагийн булчирхайд хийгдсэн өв...
Хэвлийн хөндийн идээт үрэвсэлт өвчний үед тунгалагийн булчирхайд хийгдсэн  өв...Хэвлийн хөндийн идээт үрэвсэлт өвчний үед тунгалагийн булчирхайд хийгдсэн  өв...
Хэвлийн хөндийн идээт үрэвсэлт өвчний үед тунгалагийн булчирхайд хийгдсэн өв...Ankhbileg Luvsan
 
Артерийн даралт ихдэх өвчний тархалт, эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэх нь
Артерийн даралт ихдэх өвчний тархалт, эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэх ньАртерийн даралт ихдэх өвчний тархалт, эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэх нь
Артерийн даралт ихдэх өвчний тархалт, эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэх ньAnkhbileg Luvsan
 
Өсвөр насны суралцагчдын мэргэжил сонгох сэтгэл зүйн онцлогийг судалсан нь
Өсвөр насны суралцагчдын мэргэжил сонгох сэтгэл зүйн онцлогийг судалсан ньӨсвөр насны суралцагчдын мэргэжил сонгох сэтгэл зүйн онцлогийг судалсан нь
Өсвөр насны суралцагчдын мэргэжил сонгох сэтгэл зүйн онцлогийг судалсан ньAnkhbileg Luvsan
 
Хүүхэд хамгааллын талаарх эцэг эхчүүдийн ойлголт хандлага, түүнийг дээшлүүлэх нь
Хүүхэд хамгааллын талаарх эцэг эхчүүдийн ойлголт хандлага, түүнийг дээшлүүлэх ньХүүхэд хамгааллын талаарх эцэг эхчүүдийн ойлголт хандлага, түүнийг дээшлүүлэх нь
Хүүхэд хамгааллын талаарх эцэг эхчүүдийн ойлголт хандлага, түүнийг дээшлүүлэх ньAnkhbileg Luvsan
 
Ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцахад тулгамда...
Ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцахад тулгамда...Ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцахад тулгамда...
Ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцахад тулгамда...Ankhbileg Luvsan
 
Монголын уламжлалт ёс заншлыг хойч үедээ өвлүүлэх зарим арга зам
Монголын уламжлалт ёс заншлыг  хойч үедээ өвлүүлэх зарим арга замМонголын уламжлалт ёс заншлыг  хойч үедээ өвлүүлэх зарим арга зам
Монголын уламжлалт ёс заншлыг хойч үедээ өвлүүлэх зарим арга замAnkhbileg Luvsan
 
Дархан-Уул аймгийн боловсролын салбарт инноваци хийх боломж
Дархан-Уул аймгийн боловсролын салбарт инноваци хийх боломжДархан-Уул аймгийн боловсролын салбарт инноваци хийх боломж
Дархан-Уул аймгийн боловсролын салбарт инноваци хийх боломжAnkhbileg Luvsan
 
“Ухаалаг Дархан” хөтөлбөрийн суурь судалгааны зарим үр дүнгээс
“Ухаалаг Дархан” хөтөлбөрийн суурь судалгааны зарим үр дүнгээс“Ухаалаг Дархан” хөтөлбөрийн суурь судалгааны зарим үр дүнгээс
“Ухаалаг Дархан” хөтөлбөрийн суурь судалгааны зарим үр дүнгээсAnkhbileg Luvsan
 

More from Ankhbileg Luvsan (20)

Эмзэг бүлгийн эмэгтэйчүүдийн дундах гэр бүл төлөвлөлтийн хэрэгцээ ба хангагда...
Эмзэг бүлгийн эмэгтэйчүүдийн дундах гэр бүл төлөвлөлтийн хэрэгцээ ба хангагда...Эмзэг бүлгийн эмэгтэйчүүдийн дундах гэр бүл төлөвлөлтийн хэрэгцээ ба хангагда...
Эмзэг бүлгийн эмэгтэйчүүдийн дундах гэр бүл төлөвлөлтийн хэрэгцээ ба хангагда...
 
Дархан-Уул аймгийн хүн амын антибиотикийн хэрэглээнд хийсэн судалгаа
Дархан-Уул аймгийн хүн амын антибиотикийн хэрэглээнд хийсэн судалгааДархан-Уул аймгийн хүн амын антибиотикийн хэрэглээнд хийсэн судалгаа
Дархан-Уул аймгийн хүн амын антибиотикийн хэрэглээнд хийсэн судалгаа
 
Цэцэрлэгийн эрүүл ахуйн орчинд хийсэн судалгаа
Цэцэрлэгийн эрүүл ахуйн орчинд хийсэн судалгааЦэцэрлэгийн эрүүл ахуйн орчинд хийсэн судалгаа
Цэцэрлэгийн эрүүл ахуйн орчинд хийсэн судалгаа
 
Архаг пиелонефритийн эмчилгээнд “Бөөрний зэхмэл” бэлдмэлийг хэрэглэсэн дүн
Архаг пиелонефритийн эмчилгээнд “Бөөрний зэхмэл” бэлдмэлийг хэрэглэсэн дүнАрхаг пиелонефритийн эмчилгээнд “Бөөрний зэхмэл” бэлдмэлийг хэрэглэсэн дүн
Архаг пиелонефритийн эмчилгээнд “Бөөрний зэхмэл” бэлдмэлийг хэрэглэсэн дүн
 
3-4 Настай хүүхдүүдийн хооллолтоос авч буй илчлэгийг физиологийн нормтой харь...
3-4 Настай хүүхдүүдийн хооллолтоос авч буй илчлэгийг физиологийн нормтой харь...3-4 Настай хүүхдүүдийн хооллолтоос авч буй илчлэгийг физиологийн нормтой харь...
3-4 Настай хүүхдүүдийн хооллолтоос авч буй илчлэгийг физиологийн нормтой харь...
 
Бодисын солилцооны хам шинжтэй хүмүүст pgc-1α, adipoq генийн полиморфизмыг су...
Бодисын солилцооны хам шинжтэй хүмүүст pgc-1α, adipoq генийн полиморфизмыг су...Бодисын солилцооны хам шинжтэй хүмүүст pgc-1α, adipoq генийн полиморфизмыг су...
Бодисын солилцооны хам шинжтэй хүмүүст pgc-1α, adipoq генийн полиморфизмыг су...
 
“Экологийн боловсрол – насан туршийн чадамж”
“Экологийн боловсрол – насан туршийн чадамж”“Экологийн боловсрол – насан туршийн чадамж”
“Экологийн боловсрол – насан туршийн чадамж”
 
гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаа
гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаагэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаа
гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаа
 
Гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаа
Гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгааГэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаа
Гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаа
 
Эрүүл Мэндийн Даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмүүдээр үйлчилсэн ба...
Эрүүл Мэндийн Даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмүүдээр үйлчилсэн ба...Эрүүл Мэндийн Даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмүүдээр үйлчилсэн ба...
Эрүүл Мэндийн Даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмүүдээр үйлчилсэн ба...
 
Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт зүрхний шигдээсийн үеийн титэм судсан дот...
Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт зүрхний шигдээсийн үеийн титэм судсан дот...Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт зүрхний шигдээсийн үеийн титэм судсан дот...
Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт зүрхний шигдээсийн үеийн титэм судсан дот...
 
Их, дээд сургуулийн багшийн хөгжлийн асуудалд
Их, дээд сургуулийн багшийн хөгжлийн асуудалдИх, дээд сургуулийн багшийн хөгжлийн асуудалд
Их, дээд сургуулийн багшийн хөгжлийн асуудалд
 
Хэвлийн хөндийн идээт үрэвсэлт өвчний үед тунгалагийн булчирхайд хийгдсэн өв...
Хэвлийн хөндийн идээт үрэвсэлт өвчний үед тунгалагийн булчирхайд хийгдсэн  өв...Хэвлийн хөндийн идээт үрэвсэлт өвчний үед тунгалагийн булчирхайд хийгдсэн  өв...
Хэвлийн хөндийн идээт үрэвсэлт өвчний үед тунгалагийн булчирхайд хийгдсэн өв...
 
Артерийн даралт ихдэх өвчний тархалт, эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэх нь
Артерийн даралт ихдэх өвчний тархалт, эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэх ньАртерийн даралт ихдэх өвчний тархалт, эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэх нь
Артерийн даралт ихдэх өвчний тархалт, эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэх нь
 
Өсвөр насны суралцагчдын мэргэжил сонгох сэтгэл зүйн онцлогийг судалсан нь
Өсвөр насны суралцагчдын мэргэжил сонгох сэтгэл зүйн онцлогийг судалсан ньӨсвөр насны суралцагчдын мэргэжил сонгох сэтгэл зүйн онцлогийг судалсан нь
Өсвөр насны суралцагчдын мэргэжил сонгох сэтгэл зүйн онцлогийг судалсан нь
 
Хүүхэд хамгааллын талаарх эцэг эхчүүдийн ойлголт хандлага, түүнийг дээшлүүлэх нь
Хүүхэд хамгааллын талаарх эцэг эхчүүдийн ойлголт хандлага, түүнийг дээшлүүлэх ньХүүхэд хамгааллын талаарх эцэг эхчүүдийн ойлголт хандлага, түүнийг дээшлүүлэх нь
Хүүхэд хамгааллын талаарх эцэг эхчүүдийн ойлголт хандлага, түүнийг дээшлүүлэх нь
 
Ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцахад тулгамда...
Ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцахад тулгамда...Ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцахад тулгамда...
Ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцахад тулгамда...
 
Монголын уламжлалт ёс заншлыг хойч үедээ өвлүүлэх зарим арга зам
Монголын уламжлалт ёс заншлыг  хойч үедээ өвлүүлэх зарим арга замМонголын уламжлалт ёс заншлыг  хойч үедээ өвлүүлэх зарим арга зам
Монголын уламжлалт ёс заншлыг хойч үедээ өвлүүлэх зарим арга зам
 
Дархан-Уул аймгийн боловсролын салбарт инноваци хийх боломж
Дархан-Уул аймгийн боловсролын салбарт инноваци хийх боломжДархан-Уул аймгийн боловсролын салбарт инноваци хийх боломж
Дархан-Уул аймгийн боловсролын салбарт инноваци хийх боломж
 
“Ухаалаг Дархан” хөтөлбөрийн суурь судалгааны зарим үр дүнгээс
“Ухаалаг Дархан” хөтөлбөрийн суурь судалгааны зарим үр дүнгээс“Ухаалаг Дархан” хөтөлбөрийн суурь судалгааны зарим үр дүнгээс
“Ухаалаг Дархан” хөтөлбөрийн суурь судалгааны зарим үр дүнгээс
 

Дарханы ДЦС-ын дотоод хэрэгцээний цахилгаан эрчмийн судалгаа

  • 1. ДАРХАНЫ ДЦС-ЫН ДОТООД ХЭРЭГЦЭЭНИЙ ЦАХИЛГААН ЭРЧМИЙН СУДАЛГАА Бат-Эрдэнэ.Ж, Нансалмаа.П, Алтангэрэл.Х ШУТИС ДаТС, ШУТИС ЭХС, ДДЦС ТӨХК-ний мэргэшсэн инженер Хурангуй: Цахилгаан станцын дотоод хэрэгцээнд нөлөөлдөг гол хүчин зүйлүүд нь цахилгаан хөдөлгүүр ба гэрэлтүүлгийн тоног төхөөрөмжийн технологийн үйл ажиллагаанаас ихээхэн хамаардаг. Мөн станцын цахилгаан эрчмийн дотоод хэрэгцээг ямар хэлбэрээр яаж тооцож байгаа болон хэрхэн хэмнэлт гаргасан байна гэдэг нь чухал юм. Түлхүүр үг: Эрчим хүч, хэмнэлт, үр ашиг Онолын хэсэг Ерөнхий зүйл: ДДЦС ТӨХК нь Дархан-Уул аймгийн үйлдвэрийн районы нутаг дэвсгэрт 47.7 га талбайг эзлэн оршдог. Тоосон нүүрсээр ажилладаг 48 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай болно. Тус станцын бүтцийн схем нь 6 кВ-ын Ерөнхий хуваарилах байгууламж (ГРУ)-тай 12 МВт-ын 4 ширхэг турбогенератор, холбооны 3 ороомогтой 2 трансформатортай, ТЭХС-д 35, 110 кВ-ын хүчдэлээр холбогдон ажилладаг. Жилдээ 302.8 кВт.цаг цахилгаан эрчим хүч, 1196000 Гкал дулааны эрчим хүч боловсруулах хүчин чадалтай. ЕХБ-аас станцынхаа дотоод хэрэгцээний тэжээлийг 6, 0.4 кВ-ын хүчдэлтэй тус бүртээ 9 секцтэй ХБ-уудаар дамжуулан авна. ДДЦС нь өөрийн орны ЦЭХ-ний хэрэглээний оргил ачаалалд 5 орчим хувиар оролцдог ба Дархан-Уул аймгийн дулааны хэрэглээний 100 хувийг уур ба усаар ханган ажилладаг. Үйлдвэрлэлийн эцсийн бүтээгдэхүүн нь цахилгааны ба дулааны
  • 2. эрчим хүч бөгөөд цахилгаан эрчим хүчийг холбооны өсгөх трансформатораар дамжуулан ТЭХС-д өгнө. Харин дулааны эрчим хүчийг 2 хэлбэрээр түгээдэг. Үүнд:  Технологийн үйл ажиллагаандаа уур хэрэглэдэг үйлдвэрүүдэд уурын хэлбэрээр  Хотын дулаан хангамжийн сүлжээгээр дамжуулан тодорхой горимын дагуу хэрэгцээний халуун ус ба дулаацуулгыгус хэлбэрээр Цахилгаан станцын дотоод хэрэгцээ: ДЦС-ын дотоод хэрэгцээ нь станцын технологи ажиллагааг ханган зохицуулж байхад зориулагдана. Ийм учраас станцын төрлөөс хамаарч түүний дотоод хэрэгцээг тодорхойлно. ДЦС-ын технологи ажиллагааг хангах учраас дотоод хэрэгцээний схемийг найдвартайгаар сонгох бөгөөд станцын дотоод хэрэгцээ ньтомоохон хэрэглэгч болж ажилладаг. ДЦС-ын хувьд тэжээлийн усны насос, үлээх салхилуур, утаа сорогч, сүлжээний усны насос, бутлуур, тээрэм, эргэлтийн усны насос гэх томоохон чадалтай цахилгаан хөдөлгүүрүүд ажиллахаас гадна өргөж зөөх механизм, туузан дамжлага, салхивч, гэрэлтүүлэг гэх мэт хэрэглээ хамрагдана. Эдгээр хэрэглээ нь ДЦС-ын технологи ажиллагаанд шууд хамааралтай тул хэрэглэгчдийн найдвартай ажиллагааны 1-р зэрэглэлд хамрагдана. ДДЦС-ын дотоод хэрэгцээнд 6 кВ-ын 125-630 кВт чадалтай нийт 44 цахилгаан хөдөлгүүр, 0.4 кВ-ын 0.8-250 кВт чадалтай нийт 180 гаруй цахилгаан хөдөлгүүр ажилладаг байна. Судалгааны хэсэг: ДДЦС-ын хувьд өндөр, нам хүчдэлийн нийт 220 гаруй цахилгаан хөдөлгүүр болон ЦЭХ-ний тооцооны баталгаажсан 20 ширхэг тоолуур ажиллаж байна. Эдгээр хөдөлгүүрүүдийн нийлбэр хүчин чадал 6 кВ-ын хөдөлгүүрт 16695 кВт, 0.4 кВ-ын хөдөлгүүрт 6500-иад кВт болж байна. ДДЦС-ын дотоод хэрэгцээнд зарцуулагдсан ЦЭХ-ийг сүүлийн 4 жилийн байдлаар авч үзэхэд жилээс жилд буурсан үзүүлэлттэй гарч байгаа ч ДЦС-ын байвал зохих норм хэмжээнээс өндөр байгаа нь харагдаж байна [1].
  • 3. Хүснэгт-1. ДДЦС-ын дотоод хэрэгцээнд зарцуулагдсан цахилгаан эрчим хүч онууд 2011 2012 2013 2014 Станцын жилд үйлдвэрлэсэн ЦЭХ [сая кВт.цаг] 266.2 268.6 261.5 270.03 Станцын жилд түгээсэн ЦЭХ [сая кВт.цаг] 216.5 218.5 214.05 222.29 Дотоод хэрэгцээний ЦЭХ [сая кВт.цаг] 49.7 50.1 47.45 47.74 Дотоод хэрэгцээний ЦЭХ-ний эзлэх хувь [%] 18.66 18.67 18.15 17.68 Зураг-1. ДДЦС-ын дотоод хэрэгцээнд зарцуулагдсан ЦЭХ-ний диаграм Станцын үндсэн цехүүдийн дотоод хэрэгцээний цахилгаан эрчим хүчний зарцуулалтын хэмнэлтийг сүүлийн 2 жилээр гаргаж үр дүнг хүснэгт-2-т харуулав[4]. Хүснэгт-2. Зуух /бол-д эзлэх %/ Турбин /бол-д эзлэх %/ Түлш /бол-д эзлэх %/ Хими /бол-д эзлэх %/ 2013 2014 зөрү ү 201 3 201 4 зөрү ү 201 3 201 4 зөрү ү 201 3 201 4 зөрү ү 1 13.2 12.2 0.99 5.11 4.98 0.13 0.38 0.18 0 0.25 0.19 0.06 0 50 100 150 200 250 300 2011 2012 2013 2014 ДДЦС-ын дотоод хэрэгцээнд зарцуулагдсан цахилгаан эрчим хүч Станцын жилд үйлдвэрлэсэн ЦЭХ [сая кВт.цаг] Станцын жилд түгээсэн ЦЭХ [сая кВт.цаг] Дотоод хэрэгцээний ЦЭХ [сая кВт.цаг] Дотоод хэрэгцээний ЦЭХ-ний эзлэх хувь [%]
  • 4. сар 4 5 2 сар 12.9 5 12.5 8 0.37 5.05 4.95 0.1 0.34 0.17 0 0.24 0.2 0.04 3 сар 12.1 2 11.5 9 0.53 5.05 5.85 -0.8 0.27 0.18 -0.1 0.27 0.23 0.04 4 сар 11.2 5 10.2 1 1.04 4.22 4.56 -0.34 0.23 0.11 -0.1 0.28 0.23 0.05 5 сар 11.0 7 11.0 8 -0.01 4.37 4.8 -0.43 0.29 0.13 0.16 0.33 0.28 0.05 6 сар 12.0 5 11.1 5 0.9 4.33 3.37 0.96 0.43 0.21 0.06 0.31 0.31 0 7 сар 10.6 8 11.0 8 -0.4 3.38 3.78 -0.4 0.43 0.1 0.11 0.37 0.35 0.02 8 сар 10.4 6 10.7 4 -0.28 3.67 4.37 -0.7 0.42 0.09 0.13 0.38 0.32 0.06 9 сар 10.2 9 10.5 6 -0.27 4.15 3.3 0.85 0.37 0.14 0.04 0.31 0.27 0.04 10 сар 10.7 7 10.2 7 0.5 5.15 4.39 0.76 0.36 0.17 0.1 0.23 0.21 0.02 11 сар 11.1 5 10.7 9 0.36 5.39 4.75 0.64 0.36 0.16 0.06 0.21 0.18 0.03 12 сар 11.6 4 11.9 3 -0.29 4.92 4.6 0.32 0.37 0.17 0.05 0.2 0.18 0.02 ний т 11.5 1 11.2 9 0.32 4.57 4.48 0.09 0.35 0.15 0.03 0.28 0.25 0.03 Энэхүү үзүүлэлтээс харахад 2013 оны цехүүдийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг 2014 онтой харьцуулж үзвэл Зуухан цех 0.32%, турбин цех 0.09%, түлш дамжуулах цех 0.03%, хими цех 0.03% хэмнэлттэй ажилласан байна. Станцын үндсэн цехүүдийн дотоод хэрэгцээний цахилгаан эрчим хүчний зарцуулалтыг 2014 оны 12 сарын байдлаар хүснэгт-3-т үзүүлэв[5].
  • 5. Хүснэгт-3. Цехүүдийн дотоод хэрэгцээндээ хэрэглэсэн цахилгаан эрчим хүч [сая кВт.цаг] Нийт хэрэглээ Зуух турбин түлш хими Мотор ороох 0.4 кВ-ын хэрэглээ Үйлдвэрийн бус хэрэглэгч 5.691 3.785 1.459 0.053 0.058 0.57х10-3 0.36 0.057 Цехүүдийн цахилгаан хэрэглээний бүтцийг авч үзвэл зуухан цех 66.7%, турбин цех 25.6%, түлш дамжуулах цех 0.9%, хими цех 1%, 0.4 кВ-ын хэрэглээ 6.3% мотор ороох ба үйлдвэрийн бус хэрэглэгч 1% орчим тус тус эзэлж байна. Үүнийг зураг-2 дээр үзүүлэв. Зураг-2. ДДЦС-ын цехүүдийн цахилгааны хэрэглээний бүтэц Түлш дамжуулах цехийн дотоод хэрэгцээний ЦЭХ-ний хэмнэлт: 2013 онд ЛК-4,2,5,1-н гэрэлтүүлгийг LED гэрэлд бүрэн шилжүүлсэн 2014 онд ЛК-3,6,7 LED гэрэлд шилжсэнээр бүх дамжлагуудын гэрэлтүүлэг бүрэн шинэчлэгдсэн. Ингэснээр цехийн дотоод хэрэгцээний ЦЭХ-г бууруулсан. LED Улайсах ЛК-1 60ш ЛК-1 60ш Цехүүдийн цахилгаан хэрэглээний бүтэц зуухан цех турбин цех түлш дамжуулах цех хими цех 0.4 кВ-ын хэрэглээ мотор ороох ба үйлдвэрийн бус хэрэглэгч
  • 6. ЛК-2 45ш ЛК-2 45ш ЛК-3 52ш ЛК-3 52ш ЛК-4 99ш ЛК-4 99ш ЛК-5 38ш ЛК-5 38ш ЛК-6 37ш ЛК-6 37ш ЛК-7 18ш нийт 349 ЛК-7 18ш нийт 349 LED хоногт 30Вт: За=0.03 кВт*131* 24цаг = 94.32 төг 349 ш * 94.32 төг = 32917.68 төг Жилд 365 хоног * 32917.68 төг = 12014953.2 төг Улайсах хоногт 100Вт: За=0.1 кВт*131*24 цаг = 314.4 төг 349 ш * 314.4 төг = 109725.6 төг Жилд 365 хоног * 109725.6 төг = 40049844 төг Бүх дамжлагууд LED гэрэлд шилжсэнээр жилд 28034890.8 төгрөгний хэмнэлт гаргаж байна. Турбин цехийн дотоод хэрэгцээний ЦЭХ-ний хэмнэлт: Сүлжээний насос СН-3-г СЭ-800-100 насосоор сольж тавьсанаар хавар, намрын ачааллын хувьсах горимын үед сүлжээний усны горимоос хамааруулж 315 кВт-ын хөдөлгүүр бүхий насос ажиллуулсанаар цагт 315 кВт цахилгаан эрчим хүчийг хэмнэж байна. Үүнийг мөнгөн дүнгээр илэрхийлбэл: Хоногт 315 кВт: За=315 кВт*131*24 цаг = 990360 төг Жилд 365 хоног* 990360 төг = 361.5 сая төг хэмнэлт гаргаж байгаа болно. Хүснэгт-3. ДДЦС-ын 6 кВ-ын цахилгаан хөдөлгүүрийн судалгаа № Тоноглолын нэр Марк Р[кВт ] Эргэлт [эрг/ми н] I[А] Чадлы н коэф АҮК [%] 1. Цахилгаан цех 1 Бэлтгэл өдөөгч А-12-49-6 400 985 46.5 0.89 92.5 2. Зуухан цех
  • 7. 1 К-1 утаа соргогчийн хөдөлгүүр ДС-1 ДАЗО-13- 55-8УМ1 400 750 50 0.84 92.5 2 К-2 утаа соргогчийн хөдөлгүүр ДС-2 ДАЗО-4- 450 400 750 50.5 0.81 93.5 3 К-3, К-4, К-5, К-6 утаа соргогчийн хөдөлгүүр ДС-3, ДС-4, ДС-5, ДС-6 нийт 4ш ДАЗО-13- 55-8УМ1 400 750 50 0.84 92.5 4 К-7 утаа соргогчийн хөдөлгүүр ДС-7 ДАЗО2-16- 44-8/10У1 250/1 25 744/597 34.5/2 6 0.77/0.5 3 90/86.4 5 К-8 утаа соргогчийн хөдөлгүүр ДС-8 ДАЗО2-16- 44-8/10У1 250/1 25 893/716 33.5/2 3 0.81/0.6 1 89/85.5 6 К-9 утаа соргогчийн хөдөлгүүр ДС-9 ДАЗО2-16- 44-8/10У1 250/1 25 744/597 34.5/2 6 0.77/0.5 3 90/86.4 7 К-3 үрлэн тээрмийн хөдөлгүүр ШМ-3 ДАЗО4- 450УК8У 400 750 50 0.84 92.5 8 К-4 үрлэн тээрмийн хөдөлгүүр ШМ-4 ДАЗО-13- 55-8УМ1 400 735 48 0.86 92.5 9 К-5 үрлэн тээрмийн хөдөлгүүр ШМ-5 ДАЗО4-4- 450УК8У 400 750 50.5 0.81 93.8 10 К-6 үрлэн тээрмийн ДАЗО4-4- 450УК8У 400 750 49 0.86 92.5
  • 8. хөдөлгүүр ШМ-6 11 К-7 үрлэн тээрмийн хөдөлгүүр ШМ-7 ДАЗО4- 450УК8У 400 750 50.5 0.83 93.8 12 К-8 үрлэн тээрмийн хөдөлгүүр ШМ-8 А4-450У- 8У3 400 750 50 0.82 93.8 13 Тээрмийн салхилуур №2 /МВ-6/ 1N4 355 L- 4 200 1485 23.5 14 Тээрмийн салхилуур №3 /МВ-3/ 1N4 355 L- 4 200 1485 23.5 15 Тээрмийн салхилуур №7 /МВ-7/, №8 /МВ-8/, №9 /МВ-9/ нийт 3ш ДАЗО4-4- 400ХК-4У1 315 1500 38 0.86 93.7 16 Үлээх салхилуур №1 Y450-7- 4/NU228E/ C3 600 1400 21.6 0.88 17 Үлээх салхилуур №4 Y450-7- 4/NU228E/ C4 800 1400 21.2 18 Багерийн насос №4 ДАЗО4-4- 400У-6У1 400 1000 48 0.86 92.5 3. Турбин цех 1 Тэжээлийн усны хөдөлгүүр ПЭН-1, ПЭН-2, ПЭН-3, ПЭН-4 нийт 4ш 4АЗМ- 500/6000 500 2970 56.5 0.89 95.7
  • 9. 2 Тэжээлийн усны хөдөлгүүр ПЭН-5, ПЭН-6 нийт 2ш 2АЗМ1- 500/6000УХ Л4 500 2980 54.8 0.92 95.6 3 Сүлжээний насос СН-1, СН-2, СН-3, СН-4, СН-5 нийт 4 ш А4-400У- 4У3 630 1500 72.5 0.88 95.2 4 Сүлжээний насос СН-3 А4-315У- 4У3 315 1500 72.5 0.88 95.2 5 Эргэлтийн усны насос ЦН-2 А312-15 250 1000 30 0.89 91.5 6 Эргэлтийн усны насос ЦН-3, ЦН-4 нийт 2ш ДА304- 400ХК6УЛ А-30, А-31 250 1000 30 0.89 91.5 4. Түлш дамжуулах цех 1 Алхам бутлагч АБ- А А3-12-42- 8У3 400 750 50 0.84 91.5 2 Алхам бутлагч АБ- Б ДА304- 400ХК6УЛА -30 250 750 32 0.81 93 3 Алхам бутлагч АБ- В JB/T 200 1500 30 Дүгнэлт 1. ДДЦС ТӨХК-ийн хувьд сүлжээний усны насос №3-ийг СЭ-800-100 насосоор сольж тавьсанаар хавар, намрын ачааллын хувьсах горимын үед сүлжээний усны горимоос хамааруулж 315 кВт-ын хөдөлгүүр бүхий насос ажиллуулсанаар цагт 315 кВт цахилгаан эрчим хүчийг хэмнэж байна. Дархан хотын сүлжээний усны халаалтын систем хаалттай системд шилжиж байгаатай холбогдуулан сүлжээний усны зарцуулалт сүүлийн жилд хоѐр дахин буурч байгаа тул хувьсах горимын үед хэт томнасос сонгон явуулсанаар ашиггүй байдал үүсдэг байсан дутагдал
  • 10. арилсан. Иймд тоноглолыг орчин үеийн бүтээмж адил боловч хөдөлгүүрийн чадал бага насосыг сонгон суурилуулах шаардлагатай байгаа нь харагдаж байна. 2. Гэрэлтүүлгийг сүүлийн 3 жилд LED гэрэлтүүлэгтшилжүүлэх төсөл хэрэгжүүлсэнээр улайсах лампнаас бага эрчим хүчээр урт хугацаанд ажиллаж байгаа нь ажлын байрны бичил орчин сайжрах, эдийн засгийн ач холбогдолтой нь харагдаж байна. LED гэрлийн ажиллах цагийг 10000 цаг гэж үзвэл ашиглалтын зардал буурсан сайн талтай байна. 3. Туузан дамжлага №2а-д ХБНГУ-ын НESE компанийн ролик, редуктороор сольж цахилгаан хөдөлгүүрт инвертор суурилуулсанаар дамжлагад зарцуулах цахилгаан эрчим хүчний хэрэглээ 1.57 хувиар буурсан ба өдөрт 40831 төгрөгний хэмнэлт гарч байгаа тул цаашид туузан дамжлагыг шинэчлэх шаардлагатай байна. Ашигласан материал 1. Л.Д.Рожкова, В.С.Козулин “Электрооборудование станций и подстанций” Москва энергоатомиздат. 1987 2. Д.Содномдорж “Цахилгаан станц, дэд станцын цахилгаан тоног төхөөрөмж” УБ.2010 3. Д.Содномдорж “Эрчим хүчний хэмнэлт” УБ.2002 4. “Эрчим хүчний статистик үзүүлэлтүүд 2011” ЭХЗХ.УБ.2012 5. ДДЦС ТӨХК-ний Цахилгаан, дулаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын биелэлтийн 2012, 2013, 2014 оны тайлангууд. Зохиогчийн тухай: 1. ДаТС-ийн Инженерчлэлийн салбарын ахлах багшмагистр Жамбын Бат- Эрдэнэ. 1984 онд Дархан хотын Политехникумыг цахилгааны техникчээр, 1991 онд ТИС-ийн ЭХИС-ийг “Эрчим хүчний үйлдвэрлэл-хуваарилалтын процессын автоматжуулалт” мэргэжлээр тус тус төгссөн. 1997 онд ТИС-ийн ЭХИС-д “ЭХС-ийн горимын тооцооны математик загвар” сэдвээр магистрын зэрэг хамгаалсан. 1991 оноос хойш багшийн ажиллаж байна. Нэг сэдэвт бүтээл 2, зохиогчийн эрхтэй 3 ном, сурах бичиг, 10 гаруй гарын авлага, эрдэм шинжилгээний өгүүлэл 18 бичиж хэвлүүлж, 11 ном, сурах бичиг,
  • 11. гарын авлагыг хянан тохиолдуулсан. Мөн эрдэм шинжилгээний илтгэл 13 хэлэлцүүлж, олон улсын 1 төсөл дээр ажилласан ба сургалтын лаборатори байгуулах хамтын хөрөнгө оруулалттай 5 төслийг хэрэгжүүлсэн. 2011 онд ШУТИС-ийн ЭХС-д докторант. МУ-ын төрийн соѐрхолт, гавъяат багш, академич, доктор, профессор Д.Содномдорж удирдагчтай “Хуваарилах цахилгаан шугам сүлжээний цахилгаан эрчмийн чанар судалгаа” сэдэв дээр ажиллаж байна. 2. ШУТИС-ЭХС-ийн Цахилгаан техникийн салбарын багш магистр П.Нансалмаа нь Дархан-Уул аймаг дахь Техникийн дээд сургуулийг Цахилгааны инженер мэргэжлээр бакалавр зэрэгтэй 1998 онд төгссөн. 2009 онд ШУТИС-ЭХС-д цахилгаан систем (цахилгаан станц) мэргэжлээр магистрын зэрэг хамгаалсан. 3. ДДЦС-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженер Х.Алтангэрэл. 2000 онд Дархан-Уул аймгийн Техникийн коллежийг цахилгаан систем мэргэжлээр бакалавр инженер, 2010 онд ШУТИС-ийн ЭХИС-ийг цахилгаан станц мэргэжлээр магистр инженерээр тус тус төгссөн. Магистрын зэргийг “ДДЦС-ын өөрийн өртөгийг бууруулах арга зам” сэдвээр хамгаалсан. 2014 онд Эрчим хүчний мэргэшсэн инженер болсон.