SlideShare a Scribd company logo
Монгол Улсын Их Сургуулийн
Шинжлэх Ухааны Сургууль ,
Хүмүүнлэгийн ухааны салбар
Сэдэв: Монгол гүрэн бие даасан улсууд болон задарсан нь
Шалгасан Багш:...........................Д.Базардорж
Гүйцэтгэсэн:..........................Философийн-1 Н.Золзаяа
Улаанбаатар 2014
Оршил:
Монгол орон дэлхийн анхны эх газрын нэг гэдэг нь шинжлэх ухаанд нэгэнт
нотлогдсон зүйл. Хүн төрөлхтөн дэлхий ертөнцийн аль хэсэгт анх буй болсон бэ?
гэдэг асуудлыг эрдэмтэд анхны эх газартай холбон үздэг. Чухам энэ онол дээр
үндэслэж хорь дугаар зууны эхэн гэхэд олон тооны нэрт эрдэмтэд монгол орон
бол хүн анх буй болсон голомтын нэг байж мэдэх юм гэсэн таамаглалд хүрсэн юм.
Хүннү гүрэн нь монгол нутаг дахь анхны төрт улс бөгөөд хамгийн анхны төрийн
захиргааг бий болгосон. Мөн түүнчлэн XIII-р зууны үед Дэлхий дээрх хамгийн
анхны эзэнт гүрнийг монголчууд үүсгэн байгуулсан билээ. Нэгэн цагт тив дэлхий
даяар сандарган олон улс орныг сүр хүч алсын бараа сургаараа л чичиргэж
дэлхийн түүхэнд агуу орон зайг эзэлж байсан бөгөөд өнөөг хүртэл оршсоор байгаа
бид агуу түүхтэй улс билээ. Энэхүү рефератандаа гайхам ур ухаан, тактикаар
дэлхийг байлдан дагуулж байсан тэрхүү XIII-р зууны хүчирхэг монгол хэрхэн бие
даасан улсууд болон, улс төрийн бутрал, хямралд орон хүч суларсан тухай
илэрхийлэхийг зорьсон болно. Ийн монголийн түүхийн чухал асуудлыг хөндсөн
бөгөөд энэхүү түүхийн асуудал нь бидний өнөөгийн нийгэмд ямар нөлөө үзүүлж
монгол улс өнөөгийн төрхийг олохын тулд ямар хэмжээний түүхэн замналаар
замнаж ирсэн тухай бид мэдэх нь ихээхэн ач холбогдол бүхий чухал асуудал учир
энэхүү сэдэвийг сонгосон юм. Тухайн улс орны оршин байх нэг үндэс нь тэрхүү
орны бусад орноос ялгагдах өвөрмөц соёл, ёс заншил, түүх, уламжлалтай нь
салшгүй холбоо агуулж байдаг учир ард олон нь түүхээ мэдэж судалж байх нь
зайлшгүй юм. XIII-р зууны үеийн улсуудын дунд монгол гэж огтоос дуулаагүй, ер
мэдэж танихгүй тийм цагт гэнэт л хаанаас гарж ирсэн нь үл мэдэгдэм тийм ер
бусын хүч бүхий гүрэн морин туурайгаа тамгалсан улс бүрээ байлдан дагуулж
байлаа. Ийм хүчирхэгээр дэлхийн талыг эзэлж байсан тэр гүрэн маань 1206 оны
Их Хуралдайгаар эзэн Чингисийн гаргасан зарлигийн дагуу Монголын бүх овог
аймгуудыг хувиарлан тараасан нь Монголын овог аймгуудын хуучин тогтолцоог
эвдэн Монголын Эзэнт Гүрний шинэ тогтолцооны эхлэлийг тавьсан хэрэг болно.
Ийн тараасанаар Ил хант, Алтан улс, Цагаадайн хант улс гэсэн бие даасан улсууд
болсон бөгөөд эдгээр улсуудын байлдан дагуулалт болоод уналт бутралын
шалтгааныг дор өгүүлсэн юм.
Монгол гүрэн бие даасан улсууд болон задарсан нь
Хүн төрөхтөний түүхэнд таагдашгүй тэр асуудал бол монголчуудын түүхэн ялалт
буюу дэлхийн анхны эзэнт гүрнийг байгуулсан тэр гайхалтай үе юм. Тухайн үед
хагас сая гаруйхан хүн амтай , овог аймгаараа салангид , зэр зэвсгийн хангамж
хүрэлцээгүй , цэргийн сургууль бэлтгэл хангалтггүй байсан нүүдэлчин монголчууд
дэлхий дахины тэн хагас түүнээс ч илүүг цөөхөн жилүүдэд эзлэн авч урт удаан
хугацаагаар ноёрхож байсны бодит учир шалтгааныг янз бүрээр тайлбарладаг
бөгөөд бүрэн тайлж чадаагүй байна. Энэ цөөхөн хүнтэй монголчууд нэгэн зэрэг
олон зуун хүүнтэй гурван этгээдэд аян дайн хийсээр бүгдыг эрхшээлдээ оруулж
дэлхийн их эзэнт гүрэн байгуулсныг монголчуудын гайхамшиг гэж үздэг байна.
Монголын эзэнт гүрэн байгуулагдсан эхэн үедээ нэгдэл нягтралтай байсан боловч
аажмаар бие даасан улсууд болж задарсан байна. Чингис хаан 1206онд зохион
байгуулсан Их Хуралдайгаар Монголын бүх овог аймгуудыг хувиарлан тараасан нь
Монголын овог аймгуудын хуучин тогтолцоог эвдэн Монголын Эзэнт Гүрний шинэ
тогтолцооны эхлэлийг тавьсан хэрэг болно. 1261 онд хаан ширээнд суусан их хаан
Хубилай Хятадад Монголын Юань гүрнийг байгуулжээ. Юань гүрэн байгуулагдсан
нь эзэнт гүрний дотор нэгдэл нягтрал бий болгосонгүй , харин ч хямралд оруулсан
байна. Тулуйн хүү Хүлэгү 1253-1254 оныг хүртэл баруун тийш аян дайн хийж Иран
, Багдад , Араб зэргийг байлдан дагуулж ,Ил хант улсыг байгуулжээ. Зүчийн хүү
Бат 1235-1241 оныг хүртэл баруун зүг Кипчак нутгийг эзлэн , улмаар Орост
довтолж , Польш , Мажар (Унгарыг) эзлэн , Алтан ордоны улсыг байгуулжээ.
Дундад Азид Цагаадайн хант улс байгуулагдсан байлаа. XIV зууны эхэн үеийг
хүртэл Монголын эзэнт гүрэн нэгдмэл байдлыг үе үе сэргээн хадгалж чадсан ч
цаашдаа бие даасан улсууд болон задарсан байна.
Тэгэхдээ эдгээр улс орны эрхийг Монголын язгууртнууд барьж байсан юм. Мөнх
хаан эзэнт гүрний эрхийг барьж байх үедээ өөрөө өмнө зүгийн улс орны цэрэг,
засаг захиргааны эрхийг голчлон барьж, харин Бат ханд өрнө зүгийн улс орны
цэрэг, засаг захиргааны эрхийг ихэвчлэн мэдүүлж байсан баримт “Судрын
чуулган”-д байна. Ер нь Мөнх хааныг нас барснаар Алтан ордон, Цагаадайн хант
улс, Хубилай хааны таалал төгссөнөөр Ил хант улс тус тус биеэ даасан улс болж
хувирсныг тэмдэглэх хэрэгтэй.
Ил хант улс
Хүлэгү (анхны Ил хан)
(Давид Морган “Монголчууд” ном. Оксфорд, Кембриж, 1998)
Чингис хааны бага хүү Тулуйн том хүү Мөнх хаан ширээнд
суусны дараа өөрийн төрсөн дүү Хүлэгүг Иранд явуулж,
Сири Рум, Армен, Энэтхэгийг эзлэх даалгавар өгчээ.
Ийнхүү Хүлэгү Иранд очиж, Ил хант улсыг үндэслэн
байгуулаад 9 жил /1256-1265/ хан суусан байна. Тэрээр
Перс, Ирак, Азербайджан, Армен, Туркестан, Гүржийн
нутаг дэвсгэр дээр Ил хант улсыг байгуулсан байна.
Хүлэгүгийн улсын ханыг Ил хан / улсын хаан/ гэж нэрлэдэг
байсан тул түүхэнд Ил хант улс хэмээн алдаршжээ. Мөн
тус улсыг Үндэслэгчийнх нь нэрээр “ Хүлэгүгийн улс” гэж
нэрлэж байжээ.
(Хүлэгү Христ шашинт Догуз хатныхаа хамт.)
Ил хант улсын нийслэл нь Тебриз хотод байсан боловч XIV зууны эхээр Иракийн
Султани хотод шилжжээ. Ил хаадын дотроос хамгийн их нэрд гарсан нь тус улсыг
байгуулагч Хүлэгү, Хүлэгү хааны ууган хүү Абага /1265-1282/, Абага хааны хүү
Аргун1284-1291/, Аргун хааны хүү Гайхат /1291-1295/, Газан/1295-1304/, Өлзийт
/1304-1316/, Абусанд /1316-1335/, Шейх Хасан Кучук/1335-1343/ нар болно.
Газан хааны үед Ил хант улсын нутаг дэвсгэр ихэд өргөжин тэлж, бүх Иран,
өнөөгийн Афганистан , Азербайджан, Иракийг Багдадын хамт, Курдистан, дээд
Месопотам, Бага Азийг хамарч байлаа. Тэрчлэн ойр зэргэлдээ орнууд болох
Сельджук , Грузин, Трапезүндек, Армен, Кипрээс алба татвар авч байжээ. Мөн
Сири, Палестинийг анх удаа довтолж, Египетийн Мамлюктэй байлдаж байжээ. Ил
хант улсын соёлын хувьд гэвэл Монгол зэрэг зүүн өмнөд Азийн орнуудын нөлөө
Дундад Азид болон Персэд урьд өмнө байгаагүйгээр тусгалаа олсон байна.
Тухайлбал, Лалын шашинд эрс өөрчлөлт үзэгдэх болжээ. Христийн несториан
шашинтан нар Ил хант улсад ихээхэн нөлөөтэй байсан юм. Мөн Түвэдийн буддын
шашин соёлын нөлөө монголчуудаар дамжин Персэд хүрч очиж байжээ. Ил
хаадын гадаад улс төрийн бодлогод Сири, Палестиныг байлдан дагуулах зорилго
оршсоор байв. Энэхүү зорилгоо биелүүлэхэд Египет улс дунд нь хөндөлдөж
байсан учир Ил хаад удаа дараа дайтаж байжээ. Египетийн Мампюкийн
султанууд лалын шашныг улс төрийнхөө бодлогын түшиг тулгуур хэмээн үзэж
байв. Монголын Ил хаад Египетийн эсрэг дайнд Христосын шашны холбоотон
улсууд болох Антиохийн вант улс, Триполийн гүнт улс , Иерусалим хант улс
зэргийг ашиглаж байв. Хүлэгү хан Сирийг байлдахдаа Хит бөх хэмээх христосын
шашинтай хүнээр цэргээ толгойлуулж байсан нь Христосынхноос дэмжлэг авах
бодолтой байсны илрэл юм.
1260 онд Айн-Жамут, 1277 онд Аль Бастанд Египетийнхэнтэй хийсэн тулалдаанд
монгол цэрэг ялагдсан. Газан ван хэдийгээр лалын шашинд орсон боловч Сирийг
эзлэх зорилго тавьж, Гүрж, Армений цэргийн тусламжтайгаар Сирийг эзлэн аваад
1303 онд дахин ялагдал хүлээжээ.
Алтан ордны улс.
Монголчууд XIII-XIV зууны турш Евразид 200 гаруй жил ноёрхолоо тогтоосон.
Судлаачдын үзэж байгаагаар 1541 онд бичигдсэн оросын нэгэн сурвалжид Алтан
орд гэдэг нэр томъёо анх тэмдэглэгдсэн гэж үздэг. Алтан ордон улс байгуулагдсан
цаг хугацааг ихэнх судлаачид 1242-1243 он гэж үздэг. Алтан ордны улс зүүн тал нь
Эрчис мөрнөөс баруун тал нь Днепр мөрөн хүрч, зүүн хойш Болгарт хүрч, умард
тал нь Крым ба Кавказад хүрсэн өргөн уудам нутгийг эзэлж байв. Үүнд Дундад
Азийн Хорезм, Сырдарья мөрний доод урсгал, Ижил мөрний Булгар, Половец
буюу Кипчакийн тал, Крым умард Кавказ зэрэг нутаг багтаж байжээ. Монголын
байлдан дагуулагчид бүх Оросыг эзэлж чадсангүй, түүний зөвхөн өмнөд, баруун
хэсгийг эрхшээлдээ оруулжээ. Оросын бусад хэсэг нь Алтан ордны бүрэлдэхүүнд
оролгүй, алба барьдаг хараат байдалтай үлджээ. Алтан ордны хаадын дотроос
нэрд гарсан нь: Чингис хааны ууган хүү Зүчи/1223-1237/, Бат /1237-1256/,
Мөнхтөмөр /1266-1280/, Туяамөнх/ 1280-1287/, Тулабуга /1287-1291/, Тохта /1291-
1312/ Үзбек /1312-1342/, Жанибек /1342-1357/, Тогтамыш нар болно. Зүчи, Бат
нарын үед Алтан ордны хаан өөрийн улсыг монгол гүрний нэгэн хэсэг гэж үзэн,
Монголын хаанд захирагдаж байсан боловч Бэрх хааны үеэс өөрөөр хэлбэл Юань
улс байгуулагдсан цагаасаа удалгүй Монгол гүрнээс бүрмөсөн тусгаарлан салжээ.
Алтан ордны улсыг Чингисийн ахмад хүү Зүчийн үр ач нар толгойлж, төр, засаг
захиргаа, цэргийн зохион байгуулалт нь эхний үед монголынхтой адил байжээ.
Батын ах Орду одоогийн баруун Сибирь Казахстаныг эзлэн цагаан ордот улсыг
байгуулжээ. Батын суурийг түүний дүү Бэрхэ /1257-1266/ эзэлсэн байна. Бэрхийн
үед Алтан ордны улс үндсэндээ биеэ даасан улс болон хувирчээ. 1262 он болон
1265-1266 онд Бэрхэ хан Кавказын нурууг эзлэхийн тулд Египет улстай холбоо
тогтоожээ. Бэрхийн дараа Мөнхтөмөр Алтан ордны хаан болж, 14 жил суужээ.
Мөнхтөмөр Египетийн султантай хамтран Ираны Абага хааны эсрэг байлджээ.
Алтан ордны дотор үймээн самуун гарч, хан ширээ монгол ноёдын нэгэн бүлгээс
нөгөөд шилжих явдал тохиолдож байлаа. Зарим үед төрийн эрх алтан ургийн
угсааны бус ноёдын гарт очдог байжээ. Алтан ордны хамгийн хүчирхэг болсон үе
нь Үзбек, Жанибек нарын үед ажээ.1356 онд Жанибекийн цэрэг Хүлэгүгийн улсын
нийслэл Тебриз хотыг нийт Азербайджаны хамт булаан авчээ. Гэвч Алтан
ордны энэ их ололт нь Жанибекийг үхмэгц дахин алдагдсан юм. 1357 онд Жанибек
самуунд өртөж амь насаа алдсан юм.
Тэр цагаас хойш Алтан ордонд дотоодын дайн дажин бараг тасрахаа больжээ.
1357-1380 оны хооронд Алтан ордны улсад улс төрийн хямрал болж, хорь гаруй
жилийн дотор хорин хэдэн хан солигдож, зарим нь хан ширээнд сууж чадалгүй
амь эрсдэж байжээ. 1380 онд Ордагийн удмын Тогтамыш хан ширээнд сууж, 1282
онд Москваг эзэлж, дахин алба гувчуур авах болжээ. Тогтамыш Төмөрийн
дэмжлэгийг авч байсан боловч удалгүй хоорондоо эвдрэлцэж, 1389-1395 оныг
хүртэл 3 удаа ширүүн дайн хийж, Алтан ордны улсын хүчин мөхөсдсөн ажээ.
1420-иод онд Сибирийн хант улс Алтан ордны улсаас салан тусгаарласан байна.
Мөн XV зууны дунд үеэс Казаны хант улс хагацан салж тусгаарлажээ. Энэ үеэс
Алтан ордны улсын хүчин доройтсоор 1502 онд бүрмөсөн мөхжээ.
Цагаадайн хант улс.
Чингис хаан 1206 онд Цагаадайд Уйгарын орноос Аму мөрөн хүртэл уудам нутгийг
хувь болгон өгчээ. Чингис хаанаас Цагаадайд өгсөн тэр газар нутаг дээр
Цагаадайн хант улс бүрэлдэн тогтсон байна. Анх Өгөдэй Цагаадайн улс тус тусдаа
биеэ даасан улсууд байлаа. Чингис хааны дараа Өгөдэй их хаан болж улмаар
түүний хүү Гүюг хаан ширээ залгамжилснаар Өгөдэйд эзэмшүүлсэн нутаг аяндаа
их хааны төв улсын шууд харъяаны нутаг болон хувирчээ. Харин Өгөдэйн хант
улсын зарим нь Цагаадайн хант улсын бүрэлдэхүүнд орж нэгдсэн байна.
Цагаадайн хант улс хүчирхэг байх үедээ зүүн зүг Турфан, баруун зүг Аму мөрөн,
умар зүг Тарвагатай, өмнө зүг Энэтхэгийн уулсыг давж байжээ. Түүний нутаг
дэвсгэр одоогийн Дорнод Туркестан, Казахын зүүн өмнөд хэсэг , Хорезм,
Мавереннахр , Афганистан, Балх зэрэг нутаг багтаж байв. Цагаадайн орд 1223
оны орчим Ил мөрний өмнө талд байрлаж байжээ. Цагаадайн хант улс худалдаа
наймаа хөгжихөд аятай таатай нөлөө үзүүлж байлаа. Цагаадайн хант улсын нутаг
дэвсгэрээр өртөөний зам ихэвчлэн дамжин өнгөрдөг байсан нь аль ч талын
харилцаа холбоо хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байжээ. XIII зууны дунд үед
Дундад Ази эмх замбараагүй олон жижиг хэсэгт хуваагдсан байлаа. Улс төрийн
үймээн самуун удаа дараа гарч, Торгоны их зам хаагдаж, худалдаа наймааны
ажил саатаж, хот тосгон эвдрэн сүйрснээс болж, Дундад Азийн ард түмнүүд
төдийгүй монголчууд ч хохирч байлаа. Учир иймд монголын хаад худалдаа
арилжааны ажлыг сэргээх, худалдаачдаа Хятад, бага Ази, Ижил мөрөн зэрэг бусад
газруудад явуулах эвдэрсэн хот тосгоныг сэргээх ажил хийх болжээ. Монголын
хан Хайду, Дува нар сүйдсэн төвүүдийг сэргээхийг оролдож, Ферганд Андижан
гэдэг шинэ хотыг байгуулав. 1242 онд Цагаадай хаан нас барж, түүний ач хүү Хар
Хулугу Цагаадайн хант улсын эзэн болжээ. 1246 онд Гүюг хан суугаад Хар
Хулугуг Цагаадай ач хүү тул хан суухад зохисгүй хэмээн шалтаглаж, Цагаадайн
тавдугаар хүү Есөнмөнхтэй харилцаа сайтай байсан тул хан суулгажээ.
Мөнхийг хаан болох үед Есөнмөнх эсэргүүцсэн тул
түүнийг хан ширээнээс нь буулгаж, Хар Хулугуг дахин
Цагаадайн хант улсын эзэн болгожээ. Гэвч тэр өвчний
учир зуурдаар нас баржээ. Мөнхийг хаан суухад
Өгөдэй, Цагаадайн угсааны ноёд эсэргүүцэн тэмцсэн
учир Мөнх хаан Батын тусламжтайгаар тэдний
ихэнхийг нь барьж, цаазаар аваачсан ажээ. Үүний үр
дүнд Цагаадайн улсын үндсэн нутаг Мавереннахр
Алтан ордны улсын мэдэлд шилжжээ. Цагаадайн улс
нэгэн үе ихэд суларч, бараг мөхөх тийш хандаж
байжээ. Цагаадайн хант улс чухамдаа Цагаадай ханыг
1242 онд нас барсны дараа байгуулагдсан тэгэхдээ
Цагаадайн хант улс хэмээн алдаршсан хэмээн
эрдэмтэд санал нэгддэг. Харин Цагаадайн хант улсыг хэн, хэдийд байгуулав
гэдэг дээр санал зөрөөтэй байдаг. Олон монгол аймаг харь оронд цацагдан гарч,
бусад аймаг угсааны дунд уусан шингэж байжээ. Дундад Ази дахь монголын хаант
улс хэд хэдэн хэсгүүд болон задарсан төдийгүй аажмаар хүчин мөхөсдөж, монгол
оршин суугчид нь түрэгжиж, тус нутгийн жирийн иргэд болон хувирчээ. Төмөр бол
монголын барлас овгийн бек Тарагайн хүү бөгөөд Чингис хааны удмын бүсгүйтэй
гэрлэжээ. Өөрийгөө монгол хүн, Чингисийн үр сад гэж үздэг байжээ. 1362 онд
шархдаж доголон болсон боловч Төмөр Ленг буюу доголон Төмөр гэж нэршжээ.
Төмөр Мавереннахрыг нэгтгэхдээ чадамгай зохион байгуулагч болохоо
харуулжээ. Төмөр ба түүний залгамжлагчид олон удаа аян дайн хийжээ. 1388 онд
Хорезмыг эзлэн аваад дараа нь Могулистаныг байлдан дагуулав. 1380 онд Иран,
Азербайджан, Армен, Гүрж, Ирак, Сири болон Бага Азид довтолжээ. Тэрээр алтан
ордны улсыг өөрийнхөө аюулгүй байдалд заналхийлсэн томоохон хүч гэж үзэж хэд
хэдэн удаа дайтжээ. 1391 онд тэрээр Алтан ордны улсад дайтаж, Тогтамышийг
ялжээ. Төмөр Дундад Ази, Туркестан, Ираны ихэнх хэсгийг нэгтгэж, 15-20 жилийн
дотор томоохон бүс нутгийн эзэн болжээ. Төмөр тухайн үед монголын ноёрхлыг
устгаад байсан Хятадын Мин улсад довтлох бэлтгэл хийж байгаад 1405 оны 2-р
сард насан эцэс болжээ. Цагаадайн хант улсад оршин суугчдын ихэнх нь нь
түрэгүүд байлаа. Тэнд оршин сууж байсан монголчууд Түрэгүүдээс тооны хувьд
хавьгүй цөөн байсан бөгөөд тэд аажимдаа лалын шашинд орж, түрэгийн орон
нутгийн угсаа соёлын хүрээнд уусахад хүрснийг цохон тэмдэглэх хэрэгтэй, бүр
хожим нь Цагаадайн хант улсын эзэмшил газрын нэлээд хэсэг нь зүүн гарын хант
улсын нутаг дэвсгэрт хамаарах болжээ.
Дүгнэлт
Дэлхийн анхны эзэнт гүрнийг байгуулан дэлхий дахинаа олон түмнийг дагжаан
чичиргэж байсан тэр хүчирхэг гүрэн бол төв Азийн цээжинд орших Хөх толбот
Монголчууд бид билээ. Бидэнд эртний түүх уламжлалаа судлах мэдэх боломжийг
өнгөрсөн үеийн олон эрдэтм мэргэдийн үлдээсэн олон сайхан бүтээлүүд олгож
байдаг билээ иймээс ч бид үүх түүхээ мэдэж судалж байхын тулд эдгээр
бүтээлүүдтэй танилцах нь зайлшгүй юм. Энэхүү Рефератандаа монгол гүрэн бие
даасан улсууд болон задарсан тухай Монгол улсын түүх II-р ботийг голлон
хэрэглэсэн. Монголчууд байлдан дагуулалтын эрин үедээ түүхэн энэ цагт
монголчууд нэгдэл нягтралтай нэгэн удирдлагийн дор эв нэгдэлтэйгээр оршин
тогтнож байсан хэдийч тэр том эзэнт гүрэн маань цаг хугацааны явцад түүхэн олон
шалтгаан нөхцөл байдлын улмаас бие даасан улсууд болон задарсан байна. Ийн
задарсны учир нь Чингис хаан 1206 оны Их Хуралдайгаар Монголын бүх овог
аймгуудыг хувиарлан тараасан нь Монголын овог аймгуудын хуучин тогтолцоог
эвдэн Монголын Эзэнт Гүрний шинэ тогтолцооны эхлэлийг тавьсан хэрэг юм. Ийн
монголын түүхэнд Ил хант улс, Алтан ордоны улс, Цагаадайн хант улс гэсэн
гурван биеээ даасан улсууд болон задарчээ. Ийн задарсан нь монголын түүхэнд
өсөлт дэвшил болоод уналт бууралтын аль алиныг нь авчирч байсан нь дээрх
түүхэн баримтаас хархад илт байна. Соёл хөгжил худалдаа наймаа, шашин
шүтлэг, бүтээн байгуулалтууд бий болж байсан хэдий ч улс төрийн их үймээн
бутрал хямралтай үе байжээ. Мөн энэ үеээс л монгол улсын эзлэн түрэмгийлэл
ерөнхийдөө буурсан болох нь мэдэгдэж байгаа юм. Улс гүрний эзэн болохыг
санаархсан олон ноёд, хаадын дотор хагарал бутралууд гарч дотооддоо эв
нэгдлээ алдсаны улмаас тодорхой хэмжээгээр хүч суларсан. Гэхдээ бид тэр агуу
улсын эзэд хэвээр өнөөг хүртэл оршин тогтносоор байгаа бөгөөд зэр зэвсэг хүчин
чадал, ур ухаанаараа түрэмгийлэх тэр дайн тулааны цаг нэгэнт дуус ч энх тайван
нийгэмтэй хөл нийлүүлэн алхаж байгаа билээ. Гэхдээ энэ эрин бол оюун ухааны
асар их хөгжил шаардсан нэг талаараа оюуны дайны зуун билээ энэ тулаанд хэн
бусдаасаа илүү сэтгэж ямар улс түүх соёлоо хадгалан дэлгэрүүлнэ тэр улс
дэлхийг ноёрхох нь байгалийн жам болжээ. Яг л хүчгүй нь хүчтэйгээ дийлж
амьдардаг тэр байгалийн хуул ёсоор. Бид чадна өмнө түүхийнхээ алдаа онооноос
суралцан эв нэгдэлтэй байж хамтдаа дахин бутралгүй улам л хүрээгээ тэлэх
учиртай. Ягаад гэвэл бид чинь агуу Их Эзэн Чингис хааны үр сад удам угсаа
билээ!!!
i
i
Монголийн түүх II-р боть

More Related Content

What's hot

Lekz 6 юан гүрэн ба эзэнт гүрний задрал
Lekz 6 юан гүрэн ба эзэнт гүрний задралLekz 6 юан гүрэн ба эзэнт гүрний задрал
Lekz 6 юан гүрэн ба эзэнт гүрний задралAriuntulga Byambadorj
 
Чингис хааны монголын түүхэнд гүйцэтгэсэн үүрэг
Чингис хааны монголын түүхэнд гүйцэтгэсэн үүрэгЧингис хааны монголын түүхэнд гүйцэтгэсэн үүрэг
Чингис хааны монголын түүхэнд гүйцэтгэсэн үүрэг
gbd01
 
Хүннү гүрэн
Хүннү гүрэнХүннү гүрэн
Хүннү гүрэнBolzooo
 
Манжийн эрхшээлийн үеийн монгол
Манжийн эрхшээлийн үеийн монголМанжийн эрхшээлийн үеийн монгол
Манжийн эрхшээлийн үеийн монголhappylight_anand
 
манжийг эсэргүүцсэн монголчуудын тэмцэл
манжийг эсэргүүцсэн монголчуудын тэмцэлманжийг эсэргүүцсэн монголчуудын тэмцэл
манжийг эсэргүүцсэн монголчуудын тэмцэлtuul1420
 
Монголчуудын 1911 оны хувьсгалын ялалт, ач холбогдол
Монголчуудын 1911 оны хувьсгалын ялалт, ач холбогдолМонголчуудын 1911 оны хувьсгалын ялалт, ач холбогдол
Монголчуудын 1911 оны хувьсгалын ялалт, ач холбогдол
П. Эрдэнэсайхан
 
2.хүрэл ба төмөр зэвсгийн үе халиун
2.хүрэл ба төмөр зэвсгийн үе халиун2.хүрэл ба төмөр зэвсгийн үе халиун
2.хүрэл ба төмөр зэвсгийн үе халиунBaterdene Tserendash
 
хятан
хятанхятан
хятанtungalag
 
юан улсын төрийн бодлого
юан улсын төрийн бодлогоюан улсын төрийн бодлого
юан улсын төрийн бодлогоschool14
 
МОНГОЛын мал аж ахуйн түүхэн хөгжил.
МОНГОЛын мал аж ахуйн түүхэн хөгжил.МОНГОЛын мал аж ахуйн түүхэн хөгжил.
МОНГОЛын мал аж ахуйн түүхэн хөгжил.Kun Martice
 
их засаг хууль
их засаг хуульих засаг хууль
их засаг хууль
Nyamka Nmk
 
юань гүрэн
юань гүрэнюань гүрэн
юань гүрэн
Batsaikhan Enkhzul
 
Манжийн эрхшээлийн үеийн Монголын нийгэм, соёл
Манжийн эрхшээлийн үеийн Монголын нийгэм, соёлМанжийн эрхшээлийн үеийн Монголын нийгэм, соёл
Манжийн эрхшээлийн үеийн Монголын нийгэм, соёл
П. Эрдэнэсайхан
 
манжийн эрхшээлийн үеийн монгол улс
манжийн эрхшээлийн үеийн монгол улсманжийн эрхшээлийн үеийн монгол улс
манжийн эрхшээлийн үеийн монгол улсBaterdene Tserendash
 
Монголын улс төрийн хямрал, гадаад дотоод шалтгаан
Монголын улс төрийн хямрал, гадаад дотоод шалтгаанМонголын улс төрийн хямрал, гадаад дотоод шалтгаан
Монголын улс төрийн хямрал, гадаад дотоод шалтгаан
П. Эрдэнэсайхан
 
1921 оны ардын хувьсгалын ялалт, ач хологдол
1921 оны ардын хувьсгалын ялалт, ач хологдол1921 оны ардын хувьсгалын ялалт, ач хологдол
1921 оны ардын хувьсгалын ялалт, ач хологдол
П. Эрдэнэсайхан
 
монгол дахь улс төрийн бутрал
монгол дахь улс төрийн бутралмонгол дахь улс төрийн бутрал
монгол дахь улс төрийн бутралtungalag
 
3 Монголын ханлиг аймгууд
3 Монголын ханлиг аймгууд3 Монголын ханлиг аймгууд
3 Монголын ханлиг аймгууд
Хотгойд Шанж Болдбаатар Ууганбаяр
 

What's hot (20)

Lekz 6 юан гүрэн ба эзэнт гүрний задрал
Lekz 6 юан гүрэн ба эзэнт гүрний задралLekz 6 юан гүрэн ба эзэнт гүрний задрал
Lekz 6 юан гүрэн ба эзэнт гүрний задрал
 
Чингис хааны монголын түүхэнд гүйцэтгэсэн үүрэг
Чингис хааны монголын түүхэнд гүйцэтгэсэн үүрэгЧингис хааны монголын түүхэнд гүйцэтгэсэн үүрэг
Чингис хааны монголын түүхэнд гүйцэтгэсэн үүрэг
 
Хүннү гүрэн
Хүннү гүрэнХүннү гүрэн
Хүннү гүрэн
 
Манжийн эрхшээлийн үеийн монгол
Манжийн эрхшээлийн үеийн монголМанжийн эрхшээлийн үеийн монгол
Манжийн эрхшээлийн үеийн монгол
 
манжийг эсэргүүцсэн монголчуудын тэмцэл
манжийг эсэргүүцсэн монголчуудын тэмцэлманжийг эсэргүүцсэн монголчуудын тэмцэл
манжийг эсэргүүцсэн монголчуудын тэмцэл
 
Монголчуудын 1911 оны хувьсгалын ялалт, ач холбогдол
Монголчуудын 1911 оны хувьсгалын ялалт, ач холбогдолМонголчуудын 1911 оны хувьсгалын ялалт, ач холбогдол
Монголчуудын 1911 оны хувьсгалын ялалт, ач холбогдол
 
2.хүрэл ба төмөр зэвсгийн үе халиун
2.хүрэл ба төмөр зэвсгийн үе халиун2.хүрэл ба төмөр зэвсгийн үе халиун
2.хүрэл ба төмөр зэвсгийн үе халиун
 
хятан
хятанхятан
хятан
 
юан улсын төрийн бодлого
юан улсын төрийн бодлогоюан улсын төрийн бодлого
юан улсын төрийн бодлого
 
МОНГОЛын мал аж ахуйн түүхэн хөгжил.
МОНГОЛын мал аж ахуйн түүхэн хөгжил.МОНГОЛын мал аж ахуйн түүхэн хөгжил.
МОНГОЛын мал аж ахуйн түүхэн хөгжил.
 
төрт улсууд [Autosaved]
төрт улсууд [Autosaved]төрт улсууд [Autosaved]
төрт улсууд [Autosaved]
 
их засаг хууль
их засаг хуульих засаг хууль
их засаг хууль
 
юань гүрэн
юань гүрэнюань гүрэн
юань гүрэн
 
монголын эзэнт гүрэн
монголын эзэнт гүрэнмонголын эзэнт гүрэн
монголын эзэнт гүрэн
 
Манжийн эрхшээлийн үеийн Монголын нийгэм, соёл
Манжийн эрхшээлийн үеийн Монголын нийгэм, соёлМанжийн эрхшээлийн үеийн Монголын нийгэм, соёл
Манжийн эрхшээлийн үеийн Монголын нийгэм, соёл
 
манжийн эрхшээлийн үеийн монгол улс
манжийн эрхшээлийн үеийн монгол улсманжийн эрхшээлийн үеийн монгол улс
манжийн эрхшээлийн үеийн монгол улс
 
Монголын улс төрийн хямрал, гадаад дотоод шалтгаан
Монголын улс төрийн хямрал, гадаад дотоод шалтгаанМонголын улс төрийн хямрал, гадаад дотоод шалтгаан
Монголын улс төрийн хямрал, гадаад дотоод шалтгаан
 
1921 оны ардын хувьсгалын ялалт, ач хологдол
1921 оны ардын хувьсгалын ялалт, ач хологдол1921 оны ардын хувьсгалын ялалт, ач хологдол
1921 оны ардын хувьсгалын ялалт, ач хологдол
 
монгол дахь улс төрийн бутрал
монгол дахь улс төрийн бутралмонгол дахь улс төрийн бутрал
монгол дахь улс төрийн бутрал
 
3 Монголын ханлиг аймгууд
3 Монголын ханлиг аймгууд3 Монголын ханлиг аймгууд
3 Монголын ханлиг аймгууд
 

Viewers also liked

бие даалт
бие даалтбие даалт
бие даалтKhabilaiman
 
нүүр
нүүрнүүр
нүүрbegjan
 
мөнгө элемент
мөнгө элементмөнгө элемент
мөнгө элемент
Бат-Эрдэнэ Х.
 
Nomnii nuur2
Nomnii nuur2Nomnii nuur2
Nomnii nuur2
tsogoo mungun
 
Ашиглалт хамгаалал.
Ашиглалт хамгаалал.Ашиглалт хамгаалал.
Ашиглалт хамгаалал.
М. Мөнхжавхлан
 
Алт
АлтАлт
Алт
jargaljargal
 
николай кузанский золоо
николай кузанский золоониколай кузанский золоо
николай кузанский золооCEO ZOL
 
Enzyme bie daalt
Enzyme bie daaltEnzyme bie daalt
Enzyme bie daalt
Oyuka Oyu
 
Harhorum hot
Harhorum hotHarhorum hot
Harhorum hotTsatsral
 
Бие даалтын стандарт
Бие даалтын стандартБие даалтын стандарт
Бие даалтын стандартAdilbishiin Gelegjamts
 
Бие даалтын ажил хийх зөвлөмж
Бие даалтын ажил хийх зөвлөмжБие даалтын ажил хийх зөвлөмж
Бие даалтын ажил хийх зөвлөмжTeacher's E-content
 

Viewers also liked (12)

бие даалт
бие даалтбие даалт
бие даалт
 
нүүр
нүүрнүүр
нүүр
 
Hunnu
HunnuHunnu
Hunnu
 
мөнгө элемент
мөнгө элементмөнгө элемент
мөнгө элемент
 
Nomnii nuur2
Nomnii nuur2Nomnii nuur2
Nomnii nuur2
 
Ашиглалт хамгаалал.
Ашиглалт хамгаалал.Ашиглалт хамгаалал.
Ашиглалт хамгаалал.
 
Алт
АлтАлт
Алт
 
николай кузанский золоо
николай кузанский золоониколай кузанский золоо
николай кузанский золоо
 
Enzyme bie daalt
Enzyme bie daaltEnzyme bie daalt
Enzyme bie daalt
 
Harhorum hot
Harhorum hotHarhorum hot
Harhorum hot
 
Бие даалтын стандарт
Бие даалтын стандартБие даалтын стандарт
Бие даалтын стандарт
 
Бие даалтын ажил хийх зөвлөмж
Бие даалтын ажил хийх зөвлөмжБие даалтын ажил хийх зөвлөмж
Бие даалтын ажил хийх зөвлөмж
 

Similar to монголын эзэнт гүрэн бие даасан улсууд болон задарсан нь

Mongoliin ezent guren huvaagdal
Mongoliin ezent guren huvaagdalMongoliin ezent guren huvaagdal
Mongoliin ezent guren huvaagdal
П. Эрдэнэсайхан
 
5 монгол угсааны хаант улсууд
5 монгол угсааны хаант улсууд5 монгол угсааны хаант улсууд
5 монгол угсааны хаант улсуудAriuntulga Byambadorj
 
Mt.torin.usel
Mt.torin.uselMt.torin.usel
Mt.torin.usel
tolya_08
 
Hicheel mgl ugsaanyi ulsud
Hicheel mgl ugsaanyi ulsud  Hicheel mgl ugsaanyi ulsud
Hicheel mgl ugsaanyi ulsud devterulaan
 
монголын эзэнт гүрэн 10é
монголын эзэнт гүрэн 10éмонголын эзэнт гүрэн 10é
монголын эзэнт гүрэн 10étungalag
 
4 Монгол улсын түүх
4 Монгол улсын түүх4 Монгол улсын түүх
монголын эзэнт гүрэн 10é
монголын эзэнт гүрэн 10éмонголын эзэнт гүрэн 10é
монголын эзэнт гүрэн 10étungalag
 
монголын эзэнт гүрэн 10é
монголын эзэнт гүрэн 10éмонголын эзэнт гүрэн 10é
монголын эзэнт гүрэн 10étungalag
 
их монгол улс 8 анги
их монгол улс 8 ангиих монгол улс 8 анги
их монгол улс 8 ангиMonhjargal Tuul
 
Mongolian empire
Mongolian empireMongolian empire
Mongolian empire
Enkh Tseba
 
Munkh khaan
Munkh khaanMunkh khaan
Munkh khaan
Tulga Tuka Tlg
 
Төрийн үүсэл хэв маяг хэлбэр түүний хувьсал хөгжил
Төрийн  үүсэл хэв маяг хэлбэр түүний хувьсал хөгжилТөрийн  үүсэл хэв маяг хэлбэр түүний хувьсал хөгжил
Төрийн үүсэл хэв маяг хэлбэр түүний хувьсал хөгжил
gbd01
 
гол өгүүлэл
гол өгүүлэлгол өгүүлэл
гол өгүүлэлBatsuren Boji
 
Uls turiin butral
Uls turiin butral Uls turiin butral
Uls turiin butral
Enkh Tseba
 

Similar to монголын эзэнт гүрэн бие даасан улсууд болон задарсан нь (20)

Mongol
MongolMongol
Mongol
 
Mongol
MongolMongol
Mongol
 
Mongoliin ezent guren huvaagdal
Mongoliin ezent guren huvaagdalMongoliin ezent guren huvaagdal
Mongoliin ezent guren huvaagdal
 
5 монгол угсааны хаант улсууд
5 монгол угсааны хаант улсууд5 монгол угсааны хаант улсууд
5 монгол угсааны хаант улсууд
 
Mt.torin.usel
Mt.torin.uselMt.torin.usel
Mt.torin.usel
 
Hicheel mgl ugsaanyi ulsud
Hicheel mgl ugsaanyi ulsud  Hicheel mgl ugsaanyi ulsud
Hicheel mgl ugsaanyi ulsud
 
Lekts 10
Lekts 10Lekts 10
Lekts 10
 
монголын эзэнт гүрэн 10é
монголын эзэнт гүрэн 10éмонголын эзэнт гүрэн 10é
монголын эзэнт гүрэн 10é
 
4 Монгол улсын түүх
4 Монгол улсын түүх4 Монгол улсын түүх
4 Монгол улсын түүх
 
монголын эзэнт гүрэн 10é
монголын эзэнт гүрэн 10éмонголын эзэнт гүрэн 10é
монголын эзэнт гүрэн 10é
 
монголын эзэнт гүрэн 10é
монголын эзэнт гүрэн 10éмонголын эзэнт гүрэн 10é
монголын эзэнт гүрэн 10é
 
их монгол улс 8 анги
их монгол улс 8 ангиих монгол улс 8 анги
их монгол улс 8 анги
 
Mongolian empire
Mongolian empireMongolian empire
Mongolian empire
 
1235456
12354561235456
1235456
 
Munkh khaan
Munkh khaanMunkh khaan
Munkh khaan
 
Төрийн үүсэл хэв маяг хэлбэр түүний хувьсал хөгжил
Төрийн  үүсэл хэв маяг хэлбэр түүний хувьсал хөгжилТөрийн  үүсэл хэв маяг хэлбэр түүний хувьсал хөгжил
Төрийн үүсэл хэв маяг хэлбэр түүний хувьсал хөгжил
 
Mongoliin yuani uls
Mongoliin yuani ulsMongoliin yuani uls
Mongoliin yuani uls
 
гол өгүүлэл
гол өгүүлэлгол өгүүлэл
гол өгүүлэл
 
Imu
ImuImu
Imu
 
Uls turiin butral
Uls turiin butral Uls turiin butral
Uls turiin butral
 

More from CEO ZOL

нүб ын-шинэчлэл
нүб ын-шинэчлэлнүб ын-шинэчлэл
нүб ын-шинэчлэл
CEO ZOL
 
асеан эдийн-засгийн-нийгэмлэг
асеан эдийн-засгийн-нийгэмлэгасеан эдийн-засгийн-нийгэмлэг
асеан эдийн-засгийн-нийгэмлэг
CEO ZOL
 
Osce
OsceOsce
Osce
CEO ZOL
 
нэг туйлт-систем
нэг туйлт-системнэг туйлт-систем
нэг туйлт-систем
CEO ZOL
 
давосын чуулган
давосын чуулгандавосын чуулган
давосын чуулган
CEO ZOL
 
Asem
AsemAsem
Asem
CEO ZOL
 
белги улсын-худалдаа (1)
белги улсын-худалдаа (1)белги улсын-худалдаа (1)
белги улсын-худалдаа (1)
CEO ZOL
 
колоний бодлого (1)
колоний бодлого (1)колоний бодлого (1)
колоний бодлого (1)
CEO ZOL
 
Америкийн улс төрийн хувьсгал ба түүний олон улсад нөлөөлсөн нөлөө
Америкийн улс төрийн хувьсгал ба түүний олон улсад нөлөөлсөн нөлөөАмерикийн улс төрийн хувьсгал ба түүний олон улсад нөлөөлсөн нөлөө
Америкийн улс төрийн хувьсгал ба түүний олон улсад нөлөөлсөн нөлөө
CEO ZOL
 
хөөмийн урлаг
хөөмийн урлагхөөмийн урлаг
хөөмийн урлаг
CEO ZOL
 
хөөмийн урлаг
хөөмийн урлагхөөмийн урлаг
хөөмийн урлаг
CEO ZOL
 
Монголын аж үйлдвэр
Монголын аж үйлдвэр Монголын аж үйлдвэр
Монголын аж үйлдвэр
CEO ZOL
 
олон улсын эрх зүйн тулгамдаж буй асуудал
олон улсын эрх зүйн тулгамдаж буй асуудалолон улсын эрх зүйн тулгамдаж буй асуудал
олон улсын эрх зүйн тулгамдаж буй асуудал
CEO ZOL
 
далай тэнгис дэх хүчний тэнцвэр
далай тэнгис дэх хүчний тэнцвэрдалай тэнгис дэх хүчний тэнцвэр
далай тэнгис дэх хүчний тэнцвэр
CEO ZOL
 
Xix р зууны үндэсний чөлөөлөх хувьсгалууд ба италийн
Xix р зууны үндэсний чөлөөлөх хувьсгалууд ба италийнXix р зууны үндэсний чөлөөлөх хувьсгалууд ба италийн
Xix р зууны үндэсний чөлөөлөх хувьсгалууд ба италийн
CEO ZOL
 
японы колоны бодлого (1830 1914)
японы колоны бодлого (1830 1914)японы колоны бодлого (1830 1914)
японы колоны бодлого (1830 1914)
CEO ZOL
 
сэргэн мандалтын үеийн уран зохиолын нэрт төлөөлөгч Серьвантес
сэргэн мандалтын үеийн уран зохиолын нэрт төлөөлөгч Серьвантессэргэн мандалтын үеийн уран зохиолын нэрт төлөөлөгч Серьвантес
сэргэн мандалтын үеийн уран зохиолын нэрт төлөөлөгч Серьвантес
CEO ZOL
 
түүх
түүхтүүх
түүх
CEO ZOL
 
шинэ үеийн европын философи
шинэ үеийн европын философишинэ үеийн европын философи
шинэ үеийн европын философиCEO ZOL
 
монгол улсын их сургууль
монгол улсын их сургуульмонгол улсын их сургууль
монгол улсын их сургуульCEO ZOL
 

More from CEO ZOL (20)

нүб ын-шинэчлэл
нүб ын-шинэчлэлнүб ын-шинэчлэл
нүб ын-шинэчлэл
 
асеан эдийн-засгийн-нийгэмлэг
асеан эдийн-засгийн-нийгэмлэгасеан эдийн-засгийн-нийгэмлэг
асеан эдийн-засгийн-нийгэмлэг
 
Osce
OsceOsce
Osce
 
нэг туйлт-систем
нэг туйлт-системнэг туйлт-систем
нэг туйлт-систем
 
давосын чуулган
давосын чуулгандавосын чуулган
давосын чуулган
 
Asem
AsemAsem
Asem
 
белги улсын-худалдаа (1)
белги улсын-худалдаа (1)белги улсын-худалдаа (1)
белги улсын-худалдаа (1)
 
колоний бодлого (1)
колоний бодлого (1)колоний бодлого (1)
колоний бодлого (1)
 
Америкийн улс төрийн хувьсгал ба түүний олон улсад нөлөөлсөн нөлөө
Америкийн улс төрийн хувьсгал ба түүний олон улсад нөлөөлсөн нөлөөАмерикийн улс төрийн хувьсгал ба түүний олон улсад нөлөөлсөн нөлөө
Америкийн улс төрийн хувьсгал ба түүний олон улсад нөлөөлсөн нөлөө
 
хөөмийн урлаг
хөөмийн урлагхөөмийн урлаг
хөөмийн урлаг
 
хөөмийн урлаг
хөөмийн урлагхөөмийн урлаг
хөөмийн урлаг
 
Монголын аж үйлдвэр
Монголын аж үйлдвэр Монголын аж үйлдвэр
Монголын аж үйлдвэр
 
олон улсын эрх зүйн тулгамдаж буй асуудал
олон улсын эрх зүйн тулгамдаж буй асуудалолон улсын эрх зүйн тулгамдаж буй асуудал
олон улсын эрх зүйн тулгамдаж буй асуудал
 
далай тэнгис дэх хүчний тэнцвэр
далай тэнгис дэх хүчний тэнцвэрдалай тэнгис дэх хүчний тэнцвэр
далай тэнгис дэх хүчний тэнцвэр
 
Xix р зууны үндэсний чөлөөлөх хувьсгалууд ба италийн
Xix р зууны үндэсний чөлөөлөх хувьсгалууд ба италийнXix р зууны үндэсний чөлөөлөх хувьсгалууд ба италийн
Xix р зууны үндэсний чөлөөлөх хувьсгалууд ба италийн
 
японы колоны бодлого (1830 1914)
японы колоны бодлого (1830 1914)японы колоны бодлого (1830 1914)
японы колоны бодлого (1830 1914)
 
сэргэн мандалтын үеийн уран зохиолын нэрт төлөөлөгч Серьвантес
сэргэн мандалтын үеийн уран зохиолын нэрт төлөөлөгч Серьвантессэргэн мандалтын үеийн уран зохиолын нэрт төлөөлөгч Серьвантес
сэргэн мандалтын үеийн уран зохиолын нэрт төлөөлөгч Серьвантес
 
түүх
түүхтүүх
түүх
 
шинэ үеийн европын философи
шинэ үеийн европын философишинэ үеийн европын философи
шинэ үеийн европын философи
 
монгол улсын их сургууль
монгол улсын их сургуульмонгол улсын их сургууль
монгол улсын их сургууль
 

монголын эзэнт гүрэн бие даасан улсууд болон задарсан нь

  • 1. Монгол Улсын Их Сургуулийн Шинжлэх Ухааны Сургууль , Хүмүүнлэгийн ухааны салбар Сэдэв: Монгол гүрэн бие даасан улсууд болон задарсан нь Шалгасан Багш:...........................Д.Базардорж Гүйцэтгэсэн:..........................Философийн-1 Н.Золзаяа Улаанбаатар 2014
  • 2. Оршил: Монгол орон дэлхийн анхны эх газрын нэг гэдэг нь шинжлэх ухаанд нэгэнт нотлогдсон зүйл. Хүн төрөлхтөн дэлхий ертөнцийн аль хэсэгт анх буй болсон бэ? гэдэг асуудлыг эрдэмтэд анхны эх газартай холбон үздэг. Чухам энэ онол дээр үндэслэж хорь дугаар зууны эхэн гэхэд олон тооны нэрт эрдэмтэд монгол орон бол хүн анх буй болсон голомтын нэг байж мэдэх юм гэсэн таамаглалд хүрсэн юм. Хүннү гүрэн нь монгол нутаг дахь анхны төрт улс бөгөөд хамгийн анхны төрийн захиргааг бий болгосон. Мөн түүнчлэн XIII-р зууны үед Дэлхий дээрх хамгийн анхны эзэнт гүрнийг монголчууд үүсгэн байгуулсан билээ. Нэгэн цагт тив дэлхий даяар сандарган олон улс орныг сүр хүч алсын бараа сургаараа л чичиргэж дэлхийн түүхэнд агуу орон зайг эзэлж байсан бөгөөд өнөөг хүртэл оршсоор байгаа бид агуу түүхтэй улс билээ. Энэхүү рефератандаа гайхам ур ухаан, тактикаар дэлхийг байлдан дагуулж байсан тэрхүү XIII-р зууны хүчирхэг монгол хэрхэн бие даасан улсууд болон, улс төрийн бутрал, хямралд орон хүч суларсан тухай илэрхийлэхийг зорьсон болно. Ийн монголийн түүхийн чухал асуудлыг хөндсөн бөгөөд энэхүү түүхийн асуудал нь бидний өнөөгийн нийгэмд ямар нөлөө үзүүлж монгол улс өнөөгийн төрхийг олохын тулд ямар хэмжээний түүхэн замналаар замнаж ирсэн тухай бид мэдэх нь ихээхэн ач холбогдол бүхий чухал асуудал учир энэхүү сэдэвийг сонгосон юм. Тухайн улс орны оршин байх нэг үндэс нь тэрхүү орны бусад орноос ялгагдах өвөрмөц соёл, ёс заншил, түүх, уламжлалтай нь салшгүй холбоо агуулж байдаг учир ард олон нь түүхээ мэдэж судалж байх нь зайлшгүй юм. XIII-р зууны үеийн улсуудын дунд монгол гэж огтоос дуулаагүй, ер мэдэж танихгүй тийм цагт гэнэт л хаанаас гарж ирсэн нь үл мэдэгдэм тийм ер бусын хүч бүхий гүрэн морин туурайгаа тамгалсан улс бүрээ байлдан дагуулж байлаа. Ийм хүчирхэгээр дэлхийн талыг эзэлж байсан тэр гүрэн маань 1206 оны Их Хуралдайгаар эзэн Чингисийн гаргасан зарлигийн дагуу Монголын бүх овог аймгуудыг хувиарлан тараасан нь Монголын овог аймгуудын хуучин тогтолцоог эвдэн Монголын Эзэнт Гүрний шинэ тогтолцооны эхлэлийг тавьсан хэрэг болно. Ийн тараасанаар Ил хант, Алтан улс, Цагаадайн хант улс гэсэн бие даасан улсууд болсон бөгөөд эдгээр улсуудын байлдан дагуулалт болоод уналт бутралын шалтгааныг дор өгүүлсэн юм.
  • 3. Монгол гүрэн бие даасан улсууд болон задарсан нь Хүн төрөхтөний түүхэнд таагдашгүй тэр асуудал бол монголчуудын түүхэн ялалт буюу дэлхийн анхны эзэнт гүрнийг байгуулсан тэр гайхалтай үе юм. Тухайн үед хагас сая гаруйхан хүн амтай , овог аймгаараа салангид , зэр зэвсгийн хангамж хүрэлцээгүй , цэргийн сургууль бэлтгэл хангалтггүй байсан нүүдэлчин монголчууд дэлхий дахины тэн хагас түүнээс ч илүүг цөөхөн жилүүдэд эзлэн авч урт удаан хугацаагаар ноёрхож байсны бодит учир шалтгааныг янз бүрээр тайлбарладаг бөгөөд бүрэн тайлж чадаагүй байна. Энэ цөөхөн хүнтэй монголчууд нэгэн зэрэг олон зуун хүүнтэй гурван этгээдэд аян дайн хийсээр бүгдыг эрхшээлдээ оруулж дэлхийн их эзэнт гүрэн байгуулсныг монголчуудын гайхамшиг гэж үздэг байна. Монголын эзэнт гүрэн байгуулагдсан эхэн үедээ нэгдэл нягтралтай байсан боловч аажмаар бие даасан улсууд болж задарсан байна. Чингис хаан 1206онд зохион байгуулсан Их Хуралдайгаар Монголын бүх овог аймгуудыг хувиарлан тараасан нь Монголын овог аймгуудын хуучин тогтолцоог эвдэн Монголын Эзэнт Гүрний шинэ тогтолцооны эхлэлийг тавьсан хэрэг болно. 1261 онд хаан ширээнд суусан их хаан Хубилай Хятадад Монголын Юань гүрнийг байгуулжээ. Юань гүрэн байгуулагдсан нь эзэнт гүрний дотор нэгдэл нягтрал бий болгосонгүй , харин ч хямралд оруулсан байна. Тулуйн хүү Хүлэгү 1253-1254 оныг хүртэл баруун тийш аян дайн хийж Иран , Багдад , Араб зэргийг байлдан дагуулж ,Ил хант улсыг байгуулжээ. Зүчийн хүү Бат 1235-1241 оныг хүртэл баруун зүг Кипчак нутгийг эзлэн , улмаар Орост довтолж , Польш , Мажар (Унгарыг) эзлэн , Алтан ордоны улсыг байгуулжээ. Дундад Азид Цагаадайн хант улс байгуулагдсан байлаа. XIV зууны эхэн үеийг хүртэл Монголын эзэнт гүрэн нэгдмэл байдлыг үе үе сэргээн хадгалж чадсан ч цаашдаа бие даасан улсууд болон задарсан байна.
  • 4. Тэгэхдээ эдгээр улс орны эрхийг Монголын язгууртнууд барьж байсан юм. Мөнх хаан эзэнт гүрний эрхийг барьж байх үедээ өөрөө өмнө зүгийн улс орны цэрэг, засаг захиргааны эрхийг голчлон барьж, харин Бат ханд өрнө зүгийн улс орны цэрэг, засаг захиргааны эрхийг ихэвчлэн мэдүүлж байсан баримт “Судрын чуулган”-д байна. Ер нь Мөнх хааныг нас барснаар Алтан ордон, Цагаадайн хант улс, Хубилай хааны таалал төгссөнөөр Ил хант улс тус тус биеэ даасан улс болж хувирсныг тэмдэглэх хэрэгтэй. Ил хант улс Хүлэгү (анхны Ил хан) (Давид Морган “Монголчууд” ном. Оксфорд, Кембриж, 1998) Чингис хааны бага хүү Тулуйн том хүү Мөнх хаан ширээнд суусны дараа өөрийн төрсөн дүү Хүлэгүг Иранд явуулж, Сири Рум, Армен, Энэтхэгийг эзлэх даалгавар өгчээ. Ийнхүү Хүлэгү Иранд очиж, Ил хант улсыг үндэслэн байгуулаад 9 жил /1256-1265/ хан суусан байна. Тэрээр Перс, Ирак, Азербайджан, Армен, Туркестан, Гүржийн нутаг дэвсгэр дээр Ил хант улсыг байгуулсан байна. Хүлэгүгийн улсын ханыг Ил хан / улсын хаан/ гэж нэрлэдэг байсан тул түүхэнд Ил хант улс хэмээн алдаршжээ. Мөн тус улсыг Үндэслэгчийнх нь нэрээр “ Хүлэгүгийн улс” гэж нэрлэж байжээ. (Хүлэгү Христ шашинт Догуз хатныхаа хамт.)
  • 5. Ил хант улсын нийслэл нь Тебриз хотод байсан боловч XIV зууны эхээр Иракийн Султани хотод шилжжээ. Ил хаадын дотроос хамгийн их нэрд гарсан нь тус улсыг байгуулагч Хүлэгү, Хүлэгү хааны ууган хүү Абага /1265-1282/, Абага хааны хүү Аргун1284-1291/, Аргун хааны хүү Гайхат /1291-1295/, Газан/1295-1304/, Өлзийт /1304-1316/, Абусанд /1316-1335/, Шейх Хасан Кучук/1335-1343/ нар болно. Газан хааны үед Ил хант улсын нутаг дэвсгэр ихэд өргөжин тэлж, бүх Иран, өнөөгийн Афганистан , Азербайджан, Иракийг Багдадын хамт, Курдистан, дээд Месопотам, Бага Азийг хамарч байлаа. Тэрчлэн ойр зэргэлдээ орнууд болох Сельджук , Грузин, Трапезүндек, Армен, Кипрээс алба татвар авч байжээ. Мөн Сири, Палестинийг анх удаа довтолж, Египетийн Мамлюктэй байлдаж байжээ. Ил хант улсын соёлын хувьд гэвэл Монгол зэрэг зүүн өмнөд Азийн орнуудын нөлөө Дундад Азид болон Персэд урьд өмнө байгаагүйгээр тусгалаа олсон байна. Тухайлбал, Лалын шашинд эрс өөрчлөлт үзэгдэх болжээ. Христийн несториан шашинтан нар Ил хант улсад ихээхэн нөлөөтэй байсан юм. Мөн Түвэдийн буддын шашин соёлын нөлөө монголчуудаар дамжин Персэд хүрч очиж байжээ. Ил хаадын гадаад улс төрийн бодлогод Сири, Палестиныг байлдан дагуулах зорилго оршсоор байв. Энэхүү зорилгоо биелүүлэхэд Египет улс дунд нь хөндөлдөж байсан учир Ил хаад удаа дараа дайтаж байжээ. Египетийн Мампюкийн султанууд лалын шашныг улс төрийнхөө бодлогын түшиг тулгуур хэмээн үзэж байв. Монголын Ил хаад Египетийн эсрэг дайнд Христосын шашны холбоотон улсууд болох Антиохийн вант улс, Триполийн гүнт улс , Иерусалим хант улс зэргийг ашиглаж байв. Хүлэгү хан Сирийг байлдахдаа Хит бөх хэмээх христосын
  • 6. шашинтай хүнээр цэргээ толгойлуулж байсан нь Христосынхноос дэмжлэг авах бодолтой байсны илрэл юм. 1260 онд Айн-Жамут, 1277 онд Аль Бастанд Египетийнхэнтэй хийсэн тулалдаанд монгол цэрэг ялагдсан. Газан ван хэдийгээр лалын шашинд орсон боловч Сирийг эзлэх зорилго тавьж, Гүрж, Армений цэргийн тусламжтайгаар Сирийг эзлэн аваад 1303 онд дахин ялагдал хүлээжээ. Алтан ордны улс. Монголчууд XIII-XIV зууны турш Евразид 200 гаруй жил ноёрхолоо тогтоосон. Судлаачдын үзэж байгаагаар 1541 онд бичигдсэн оросын нэгэн сурвалжид Алтан орд гэдэг нэр томъёо анх тэмдэглэгдсэн гэж үздэг. Алтан ордон улс байгуулагдсан цаг хугацааг ихэнх судлаачид 1242-1243 он гэж үздэг. Алтан ордны улс зүүн тал нь Эрчис мөрнөөс баруун тал нь Днепр мөрөн хүрч, зүүн хойш Болгарт хүрч, умард тал нь Крым ба Кавказад хүрсэн өргөн уудам нутгийг эзэлж байв. Үүнд Дундад Азийн Хорезм, Сырдарья мөрний доод урсгал, Ижил мөрний Булгар, Половец буюу Кипчакийн тал, Крым умард Кавказ зэрэг нутаг багтаж байжээ. Монголын байлдан дагуулагчид бүх Оросыг эзэлж чадсангүй, түүний зөвхөн өмнөд, баруун хэсгийг эрхшээлдээ оруулжээ. Оросын бусад хэсэг нь Алтан ордны бүрэлдэхүүнд оролгүй, алба барьдаг хараат байдалтай үлджээ. Алтан ордны хаадын дотроос нэрд гарсан нь: Чингис хааны ууган хүү Зүчи/1223-1237/, Бат /1237-1256/, Мөнхтөмөр /1266-1280/, Туяамөнх/ 1280-1287/, Тулабуга /1287-1291/, Тохта /1291- 1312/ Үзбек /1312-1342/, Жанибек /1342-1357/, Тогтамыш нар болно. Зүчи, Бат нарын үед Алтан ордны хаан өөрийн улсыг монгол гүрний нэгэн хэсэг гэж үзэн, Монголын хаанд захирагдаж байсан боловч Бэрх хааны үеэс өөрөөр хэлбэл Юань
  • 7. улс байгуулагдсан цагаасаа удалгүй Монгол гүрнээс бүрмөсөн тусгаарлан салжээ. Алтан ордны улсыг Чингисийн ахмад хүү Зүчийн үр ач нар толгойлж, төр, засаг захиргаа, цэргийн зохион байгуулалт нь эхний үед монголынхтой адил байжээ. Батын ах Орду одоогийн баруун Сибирь Казахстаныг эзлэн цагаан ордот улсыг байгуулжээ. Батын суурийг түүний дүү Бэрхэ /1257-1266/ эзэлсэн байна. Бэрхийн үед Алтан ордны улс үндсэндээ биеэ даасан улс болон хувирчээ. 1262 он болон 1265-1266 онд Бэрхэ хан Кавказын нурууг эзлэхийн тулд Египет улстай холбоо тогтоожээ. Бэрхийн дараа Мөнхтөмөр Алтан ордны хаан болж, 14 жил суужээ. Мөнхтөмөр Египетийн султантай хамтран Ираны Абага хааны эсрэг байлджээ. Алтан ордны дотор үймээн самуун гарч, хан ширээ монгол ноёдын нэгэн бүлгээс нөгөөд шилжих явдал тохиолдож байлаа. Зарим үед төрийн эрх алтан ургийн угсааны бус ноёдын гарт очдог байжээ. Алтан ордны хамгийн хүчирхэг болсон үе нь Үзбек, Жанибек нарын үед ажээ.1356 онд Жанибекийн цэрэг Хүлэгүгийн улсын нийслэл Тебриз хотыг нийт Азербайджаны хамт булаан авчээ. Гэвч Алтан ордны энэ их ололт нь Жанибекийг үхмэгц дахин алдагдсан юм. 1357 онд Жанибек самуунд өртөж амь насаа алдсан юм. Тэр цагаас хойш Алтан ордонд дотоодын дайн дажин бараг тасрахаа больжээ. 1357-1380 оны хооронд Алтан ордны улсад улс төрийн хямрал болж, хорь гаруй жилийн дотор хорин хэдэн хан солигдож, зарим нь хан ширээнд сууж чадалгүй амь эрсдэж байжээ. 1380 онд Ордагийн удмын Тогтамыш хан ширээнд сууж, 1282 онд Москваг эзэлж, дахин алба гувчуур авах болжээ. Тогтамыш Төмөрийн дэмжлэгийг авч байсан боловч удалгүй хоорондоо эвдрэлцэж, 1389-1395 оныг хүртэл 3 удаа ширүүн дайн хийж, Алтан ордны улсын хүчин мөхөсдсөн ажээ. 1420-иод онд Сибирийн хант улс Алтан ордны улсаас салан тусгаарласан байна. Мөн XV зууны дунд үеэс Казаны хант улс хагацан салж тусгаарлажээ. Энэ үеэс Алтан ордны улсын хүчин доройтсоор 1502 онд бүрмөсөн мөхжээ.
  • 8. Цагаадайн хант улс. Чингис хаан 1206 онд Цагаадайд Уйгарын орноос Аму мөрөн хүртэл уудам нутгийг хувь болгон өгчээ. Чингис хаанаас Цагаадайд өгсөн тэр газар нутаг дээр Цагаадайн хант улс бүрэлдэн тогтсон байна. Анх Өгөдэй Цагаадайн улс тус тусдаа биеэ даасан улсууд байлаа. Чингис хааны дараа Өгөдэй их хаан болж улмаар түүний хүү Гүюг хаан ширээ залгамжилснаар Өгөдэйд эзэмшүүлсэн нутаг аяндаа их хааны төв улсын шууд харъяаны нутаг болон хувирчээ. Харин Өгөдэйн хант улсын зарим нь Цагаадайн хант улсын бүрэлдэхүүнд орж нэгдсэн байна. Цагаадайн хант улс хүчирхэг байх үедээ зүүн зүг Турфан, баруун зүг Аму мөрөн, умар зүг Тарвагатай, өмнө зүг Энэтхэгийн уулсыг давж байжээ. Түүний нутаг дэвсгэр одоогийн Дорнод Туркестан, Казахын зүүн өмнөд хэсэг , Хорезм, Мавереннахр , Афганистан, Балх зэрэг нутаг багтаж байв. Цагаадайн орд 1223 оны орчим Ил мөрний өмнө талд байрлаж байжээ. Цагаадайн хант улс худалдаа наймаа хөгжихөд аятай таатай нөлөө үзүүлж байлаа. Цагаадайн хант улсын нутаг дэвсгэрээр өртөөний зам ихэвчлэн дамжин өнгөрдөг байсан нь аль ч талын харилцаа холбоо хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байжээ. XIII зууны дунд үед Дундад Ази эмх замбараагүй олон жижиг хэсэгт хуваагдсан байлаа. Улс төрийн үймээн самуун удаа дараа гарч, Торгоны их зам хаагдаж, худалдаа наймааны ажил саатаж, хот тосгон эвдрэн сүйрснээс болж, Дундад Азийн ард түмнүүд төдийгүй монголчууд ч хохирч байлаа. Учир иймд монголын хаад худалдаа арилжааны ажлыг сэргээх, худалдаачдаа Хятад, бага Ази, Ижил мөрөн зэрэг бусад газруудад явуулах эвдэрсэн хот тосгоныг сэргээх ажил хийх болжээ. Монголын хан Хайду, Дува нар сүйдсэн төвүүдийг сэргээхийг оролдож, Ферганд Андижан гэдэг шинэ хотыг байгуулав. 1242 онд Цагаадай хаан нас барж, түүний ач хүү Хар Хулугу Цагаадайн хант улсын эзэн болжээ. 1246 онд Гүюг хан суугаад Хар Хулугуг Цагаадай ач хүү тул хан суухад зохисгүй хэмээн шалтаглаж, Цагаадайн тавдугаар хүү Есөнмөнхтэй харилцаа сайтай байсан тул хан суулгажээ.
  • 9. Мөнхийг хаан болох үед Есөнмөнх эсэргүүцсэн тул түүнийг хан ширээнээс нь буулгаж, Хар Хулугуг дахин Цагаадайн хант улсын эзэн болгожээ. Гэвч тэр өвчний учир зуурдаар нас баржээ. Мөнхийг хаан суухад Өгөдэй, Цагаадайн угсааны ноёд эсэргүүцэн тэмцсэн учир Мөнх хаан Батын тусламжтайгаар тэдний ихэнхийг нь барьж, цаазаар аваачсан ажээ. Үүний үр дүнд Цагаадайн улсын үндсэн нутаг Мавереннахр Алтан ордны улсын мэдэлд шилжжээ. Цагаадайн улс нэгэн үе ихэд суларч, бараг мөхөх тийш хандаж байжээ. Цагаадайн хант улс чухамдаа Цагаадай ханыг 1242 онд нас барсны дараа байгуулагдсан тэгэхдээ Цагаадайн хант улс хэмээн алдаршсан хэмээн эрдэмтэд санал нэгддэг. Харин Цагаадайн хант улсыг хэн, хэдийд байгуулав гэдэг дээр санал зөрөөтэй байдаг. Олон монгол аймаг харь оронд цацагдан гарч, бусад аймаг угсааны дунд уусан шингэж байжээ. Дундад Ази дахь монголын хаант улс хэд хэдэн хэсгүүд болон задарсан төдийгүй аажмаар хүчин мөхөсдөж, монгол оршин суугчид нь түрэгжиж, тус нутгийн жирийн иргэд болон хувирчээ. Төмөр бол монголын барлас овгийн бек Тарагайн хүү бөгөөд Чингис хааны удмын бүсгүйтэй гэрлэжээ. Өөрийгөө монгол хүн, Чингисийн үр сад гэж үздэг байжээ. 1362 онд шархдаж доголон болсон боловч Төмөр Ленг буюу доголон Төмөр гэж нэршжээ. Төмөр Мавереннахрыг нэгтгэхдээ чадамгай зохион байгуулагч болохоо харуулжээ. Төмөр ба түүний залгамжлагчид олон удаа аян дайн хийжээ. 1388 онд Хорезмыг эзлэн аваад дараа нь Могулистаныг байлдан дагуулав. 1380 онд Иран, Азербайджан, Армен, Гүрж, Ирак, Сири болон Бага Азид довтолжээ. Тэрээр алтан ордны улсыг өөрийнхөө аюулгүй байдалд заналхийлсэн томоохон хүч гэж үзэж хэд хэдэн удаа дайтжээ. 1391 онд тэрээр Алтан ордны улсад дайтаж, Тогтамышийг ялжээ. Төмөр Дундад Ази, Туркестан, Ираны ихэнх хэсгийг нэгтгэж, 15-20 жилийн дотор томоохон бүс нутгийн эзэн болжээ. Төмөр тухайн үед монголын ноёрхлыг устгаад байсан Хятадын Мин улсад довтлох бэлтгэл хийж байгаад 1405 оны 2-р сард насан эцэс болжээ. Цагаадайн хант улсад оршин суугчдын ихэнх нь нь түрэгүүд байлаа. Тэнд оршин сууж байсан монголчууд Түрэгүүдээс тооны хувьд хавьгүй цөөн байсан бөгөөд тэд аажимдаа лалын шашинд орж, түрэгийн орон нутгийн угсаа соёлын хүрээнд уусахад хүрснийг цохон тэмдэглэх хэрэгтэй, бүр хожим нь Цагаадайн хант улсын эзэмшил газрын нэлээд хэсэг нь зүүн гарын хант улсын нутаг дэвсгэрт хамаарах болжээ.
  • 10. Дүгнэлт Дэлхийн анхны эзэнт гүрнийг байгуулан дэлхий дахинаа олон түмнийг дагжаан чичиргэж байсан тэр хүчирхэг гүрэн бол төв Азийн цээжинд орших Хөх толбот Монголчууд бид билээ. Бидэнд эртний түүх уламжлалаа судлах мэдэх боломжийг өнгөрсөн үеийн олон эрдэтм мэргэдийн үлдээсэн олон сайхан бүтээлүүд олгож байдаг билээ иймээс ч бид үүх түүхээ мэдэж судалж байхын тулд эдгээр бүтээлүүдтэй танилцах нь зайлшгүй юм. Энэхүү Рефератандаа монгол гүрэн бие даасан улсууд болон задарсан тухай Монгол улсын түүх II-р ботийг голлон хэрэглэсэн. Монголчууд байлдан дагуулалтын эрин үедээ түүхэн энэ цагт монголчууд нэгдэл нягтралтай нэгэн удирдлагийн дор эв нэгдэлтэйгээр оршин тогтнож байсан хэдийч тэр том эзэнт гүрэн маань цаг хугацааны явцад түүхэн олон шалтгаан нөхцөл байдлын улмаас бие даасан улсууд болон задарсан байна. Ийн задарсны учир нь Чингис хаан 1206 оны Их Хуралдайгаар Монголын бүх овог аймгуудыг хувиарлан тараасан нь Монголын овог аймгуудын хуучин тогтолцоог эвдэн Монголын Эзэнт Гүрний шинэ тогтолцооны эхлэлийг тавьсан хэрэг юм. Ийн монголын түүхэнд Ил хант улс, Алтан ордоны улс, Цагаадайн хант улс гэсэн гурван биеээ даасан улсууд болон задарчээ. Ийн задарсан нь монголын түүхэнд өсөлт дэвшил болоод уналт бууралтын аль алиныг нь авчирч байсан нь дээрх түүхэн баримтаас хархад илт байна. Соёл хөгжил худалдаа наймаа, шашин шүтлэг, бүтээн байгуулалтууд бий болж байсан хэдий ч улс төрийн их үймээн бутрал хямралтай үе байжээ. Мөн энэ үеээс л монгол улсын эзлэн түрэмгийлэл ерөнхийдөө буурсан болох нь мэдэгдэж байгаа юм. Улс гүрний эзэн болохыг санаархсан олон ноёд, хаадын дотор хагарал бутралууд гарч дотооддоо эв нэгдлээ алдсаны улмаас тодорхой хэмжээгээр хүч суларсан. Гэхдээ бид тэр агуу улсын эзэд хэвээр өнөөг хүртэл оршин тогтносоор байгаа бөгөөд зэр зэвсэг хүчин чадал, ур ухаанаараа түрэмгийлэх тэр дайн тулааны цаг нэгэнт дуус ч энх тайван нийгэмтэй хөл нийлүүлэн алхаж байгаа билээ. Гэхдээ энэ эрин бол оюун ухааны асар их хөгжил шаардсан нэг талаараа оюуны дайны зуун билээ энэ тулаанд хэн бусдаасаа илүү сэтгэж ямар улс түүх соёлоо хадгалан дэлгэрүүлнэ тэр улс дэлхийг ноёрхох нь байгалийн жам болжээ. Яг л хүчгүй нь хүчтэйгээ дийлж амьдардаг тэр байгалийн хуул ёсоор. Бид чадна өмнө түүхийнхээ алдаа онооноос суралцан эв нэгдэлтэй байж хамтдаа дахин бутралгүй улам л хүрээгээ тэлэх учиртай. Ягаад гэвэл бид чинь агуу Их Эзэн Чингис хааны үр сад удам угсаа билээ!!! i i Монголийн түүх II-р боть