Зайлшгүй

     Цэцэрлэгийн модод гөлөглөн, болжмор нарны туяатай шулганан
жиргэхүй өнгөрсөн намрын унасан навчис салхи зууран өндииснөө
эргэж эх газраа тэврэн унав.Яагаад ч юм энэ үед гэнэт зайлшгүйн
тухай бодол сэтгэлд харвав.Ийм бодолдоо хөтлүүлэн цааш алхахад
нүдэнд бараа нь үгүй ч зүрхэнд дуу нь эгшиглэх усны шувуудын
зэллээ харагдах шиг болохуй тэнгэрийн цэнхэр хаяаг өөрийн эрхгүй
харуулдав. Ирж яваа цагаа гэж зайлшгүйг дуудан айсуй.



                              Буга

  Нэгэн буга ус уухаар цөөрөм дээр очжээ.Тэгээд усанд тусаж буй
өөрийн дүрийг хараад “Миний эвэр үнэхээр сайхан юм аа.Над шиг
эвэртэй амьтан үгүй байхаа” гэж боджээ.

     Буга өөрийн нарийхан урт хөлийг хараад “Ийм сайхан эвэрт
зохицохгүй хөл шүү.Яагаад ийм нарийн муухай байгаа болоо.Ийм хөл
байхгүй байсан нь дээр” гэж гоморхон голж байтал барс ирж явааг
харжээ.Нөгөө голж байсан хөлөөрөө нэн хурдлан давхиж, барсыг хол
гэгч нь орхив.

  Тэгтэл үнэхээр сайхан хэмээн бахархаж байсан эвэр нь модны
мөчирт тээглэчихжээ.Сандарсан буга арайхийн эврээ салгаад цааш
зугтав.

  Дараа нь сэтгэл дундуурхан байсан хөлөөрөө амь насаа аварч
чадсандаа баярлаж, өөрөөсөө ичих шиг болжээ.

                            Өс хонзон

  Ажлын өрөөний минь цонхоор үнэхээр сайхан нугат хөндий цэлийн
үзэгдэнэ.Бор гөрөөс орой нь бэлчих нигүүрст модот тэр хөндий хяруу
манангийн цаг өнгөрөхлөөр хавартаа цэцгээр өвч алаглана.

  Хар тодлын үүр бүхий хайрцаг цонхны минь гадна хацарт
санжигнана.Түүнийг нь бор шувууд өд сөдөөрөө дулаалж
өвөлжинө.Хавартаа хар тодлууд буцаж ирэн бор шувуудыг үүрээсээ
хөөн өд сөд дулаалгыг нь гаргаж хаяна.

   Энэ жил бор шувууд арслан бар шиг тэдэнтэй үзэлцсэн бөгөөд
эрэгчин эмэгчин 2 хар тодол аргагүй няцаж, гараашийн дээвэрт
орогнов.
Дулаарч 5 сард цэцэг навч дэлгэрэхэд бор шувууны ангаайхайнууд
дэгдээхийн болон томорсон бөгөөд хар тодол өндгөө дарахаар зэхэн
байлаа.

  Тэнгэрийн жигүүртнүүд эвтэй байх болтугай. Гэтэл буд гаригт
юмсан.Халуун гэж жигтэйхэн тул азаргаа нугад идээшлүүлэхээр
хөтлөн явахдаа нэг харвал азарганы минь туурай нэл цус болсон
үзэгдэв.

 Зогсоод ажвал, шувууны дэгдээхий газарт няц гишгэгдсэн хэвтэв.

 Хоёр алхам ухартал хоёрдахь, гуравдахь гээд л таван улаан
дэгдээхий цөм гишгэгдэн гэдэс нь хагарсан үзэгдэв.

  Хар тодлуудын зүг харвал тэд юу ч болоогүй юм шиг жиргэн
байлаа.

                          Халуун сэтгэл



  Энэтхэгийн Ариун хэмээн алдаршсан Сонда Шин дүн өвлийн
цагаар ууланд нэг хүнтэй хамт явж байжээ

   Гэтэл замын хажуугийн цасан дунд нэгэн хүн үхсэн мэт хэвтэж
байхыг хараад түүний цээжийг дарж үзтэл зүрх нь цохилж байлаа.

  Сонда Шин тэр хүнийг “үүрээд явцгаая” гэж хэлэхэд хамт явсан
хүн:

-Та өөрөө үүрээд яв даа гээд орхиод явчихжээ.

   Сонда Шин тэр хүнийг үүрэн уулын бэрх замаар хүчлэн зүтгэв.Тэр
халууцаж, биенээс нь хөлс гарч байсан учир биенийх нь халуунд
осгож үхэх гэж байсан өнөөх хүний бие гэсэн ухаан оржээ.

   Сонда Шиний тамир тэнхээ барагдаж унах шахан байтал үүрүүлж
явсан хүн нь сэргэж, бие биедээ дэм болон цааш явжээ.

  Нэлээн явж байтал зам дээр нэгэн хүн үхчихсэн хэвтэж байв.Тэр
хүн бол Сонда Шинтэй хамт явж байгаад түрүүлж явсан хүн мөн
байсан бөгөөд хүйтнийг тэсвэрлэж чадалгүй хөлдөж үхсэн байжээ .



                           Дөрвөн бэрх

     Морь, тэмээ, хонь, үхэр дөрөв алганд минь яагаад багтаагүй
байна хэмээн санаандаа шившин дөрвөн шагайг орхихуйд морь
буулгах гэхэд буудаг тэмээ эс бууна.Орхих бүхэнд буудаг хонь
хүртэл ороолшо.Бөгцгөнд хүсээд буудаггүй ижил буун хясна.Өвөл,
хавар, зун, намрыг нэгэн мөчид үзье гэсэн юм шиг орь залуугийн
хайр, идэр цагийн бяр, насны буурал ухааныг эдүгээдээ эдэлье
хэмээсэн мэт дөрвөн шагай намайг зовооно.

     Хунгийн чуулга

     Жил бүрийн намар хунгийн сүрэг дулаан орноо зорихын өмнө
Ганга нууранд мянга мянгаараа сүрэглэн буудалладаг.Ийнхүү олон
хоног хангиналдан дуулалдан, нуур уснаасаа салж ядан уйлалдаад
их нүүдэлд бэлтгэн өд сөдөө дэвж, үр зулзагаа дагуулан
цугларахыг Дарьганга нутгийнхан “Хунгийн чуулга” гэдэг. “Хунгийн
чуулга” чухамдаа тухайн жилийн өнгө намар намрын араншинг
илэрхийлнэ.Эх орны өнцөг булан бүрээс “Хунгийн чуулга” үзэхээр хаа
газрын хүмүүс намар оройхон Ганга нуурыг зорьдог болсоор
удлаа.Тэр ч байтугай гадаадын жуулчид ч ихээр ирж, нүнжгээ
тоссон хээр талын нутгийн сайхныг магтан буцсаар...

                                 Нөхөр

     Эрт цагт нэг хүн могойтой анд нөхөр болж сууваас хамаг төрөл
төрөгсөд хийгээд танил нөхөд нь түүний гэрт орохоо больжээ.

Олонд хүндтэй байхыг хүсьвэл нөхрийг шинжлэн таньсугай.

                             Шавхай

     Өчигдөр гутлаа арчилгүй орж ирсэн найз минь шалаар нэг
шавхай тарьчхаад гараад явлаа.Ярьсан бүхнийг нь эргээд санасан
чинь сэтгэлд нэл шавхай.

                              Намар

Намрын шар нар над дээр чам дээр тусна

Найган найгах улиралд бид бас найгана.

Буга хандгай урамдаж уул усыг баясгахад

Үхэр шар мөөрөлдөн малчин хүнийг зугаацуулна.

Сайхан огторгуйн дунд нимгэн цагаан үүл нүүхэд

Идэр залуус алс газар сургууль соёлд одно.
Аргалчин

     Бургасан шээзгий үүрч, хулсан савар бариад хонины бэлчээрт
хүрээгүй хүн аргал түүхийг яахин мэднэ.Аргалчин хүн яруу найрагч
хүн мэт үргэлж эрэлд хатаж, түүнийгээ ямагт олж байдаг юм.Муу
аргалчин малын чийртэй гэрийн хаяанаас үл холдон үнгэгдсэн
хомоол, хөлдүү хоргол сэлтээр араг шээзгийгээ дүүргэвч тэр нь гал
болохоосоо утаа болж нүдийг хорсгох бөлгөө.

      Харин сайн аргалчин гэрийн бараа тасартал сэргэг бэлчээрт
хүрч, өвөлжин урьшиж хаваржин хатсан хаврын халтар аргалаар
араг дөрвөлжөө дүүргээд буцахдаа тааралдах олзыг ч гээлгүй
хормойлно.Тэгээд аргалын гал тулган дотор цогтойхон найраг шиг
дүрэлзэх агшинд хол явсны ид сая гарч, араг оосорлосон оёмол
дээсний мөрөнд шигдсэн хөндүүр өөрөө гардаг байлаа.




Харуул солигдох цаг ч болж,ямаан бүрээ ян хийж, харуул Гэлэгийн
зүрх түг түг цохилно. Аргагүй шүү дээ.Халаагаа өгмөгц найз бүсгүй
Янжин руугаа тэмүүлнэ. Янжин бүсгүй харуул буух жим рүү сэв сэв
алхална, замын сайр шүүг шүүг дуугарна.Хөх пансан алчуур хүзүү
орчим нь дэрвэс дэрвэс хийнэ.Гэлэг харуулаас бууж толгойн уруу
үсрэн харайн түжиг түжиг пад пад дуугарган дээр доор гишгэчин
яарна.

Гэлэг гэнэт Янжинтай нүүр тулмагц,хэлэх үг ч үгүй тэр ч байтугай
нүд харах газар ч үгүй мэт болно.

                                 Бороо

     Цөхөртөл хүлээсэн бороо орж

     Шарлатал төөнөсөн ган тайлагдав

     Нэвсийтэл уйтгарласан ой тайга сэргэж

     Нэвширтлээ ундалсан газар ногооров

     Чилтэл хүлээсэн хүүтэйгээ уулзсан
Буурал эхийн баярын нулимс шиг

     Чилгэршсэн навчнаас ус бөнжигнөн

     Бөөн бөөн дусал газарт унагаав.

                               “Лаа”


    Лаа шатаж гэрэлтэхийн тулд бий болжээ.Лаа барихад хавь
орчин нь гэгээтэй гэрэлтүүлж чадсандаа баясан,тэрбээр өөрөө уйлж
байх шиг санагдана.Лааны гэрэл их ч үгүй атлаа бага гэж
чамлагдахгүй түүний гэрэл муутай гэх хүн ч үгүй, гэрэл нь хурц,
илүү гэж магтах ч үгүй.Өрөөлийн тусын тулд өөрөө шатаж дуусдаг
нь бахтай.


                             Шандас


     Өвлийн морины уралдаан замын хөлдүү цасыг хайлуулан, ган
туурай нь тачигнан ирэв.Хамрынх нь хоёр самсаа сарталзан
амьсгаадах хүлгийн бүх биед цан хүүрэг цохин, намрын цагаан
хяруу шиг дарайна.

     Элбэг дээл халхалзуулан эзэн нь хурдан хүлгийнхээ торгон
магнайг том нударгаараа арчих авч алтан жолоо өргөсөнд нь тун ч
бахархалтай-яа олны дээгүүр хараачилна.Эзнийхээ бардам бахархлыг
төрүүлсэн хурдан хүлэг уушгиндаа хатгаа авснаас хөлстэй бие нь
бөн бөн чичирнэ.

     Газрын холыг эвхэн чавхдах ган дөрвөн туурайт хөлийн шандас
нь хүлгийн биеийг тогтоон буйг эзэн нь эс анзаармуй.

                         “ Боохой борооноор
             Бадарчин дүйвээнээр” гэдэг үгийн учиг


  Нэг бадарч жасаагаа уншуулаад даллага авч найр эхэлж байгаа
  айлд иржээ. Гэтэл:

  -Замын муу Бадарч байтугай

  Залагдсан нь зай алга гээд оруулсангүй гэнэ.

  Бадарч гэрийн хаяанд нарланхан суугаад:
-Ямархан аргаар найранд оръё доо хэмээн бодож байтал дэггүй
  ямаа арагны оосорт эврээ тээглүүлээд, түүнийгээ чирэн одсонд
  хонь үргэж, морьд шонгоо чирэн дайжжээ. Бадарч: -Чоно! Боохой!
  Хээрийн хөх! Ховдог саарал! Гэж хашгирсанд найрын олон
  малынхаа араас хөөцөлдөн оджээ. Энэ хойгуур Бадарч эзгүй гэрт
  ороод ламд тавьсан ууцыг нь таллаад, бурханд өргөсөн хишгий нь
  хүртчихээд ул мөргүй арилжээ.

  Тэр цагаас хойш: “Чоно чөлөөнөөр

                  Муу хүн дүйвэнээр ” гэх сэрэмж үг дэлгэрчихүй.

                         Удаан нүүдэл
     Жаран хэдэн оны үед зохиолч Самбалхүндэв Улаанбаатар хотын
гудамжаар явж байгаа нь халуун өдрийн нүүдэл шиг санагддаг сан.
Биерхэг тэрээр том хар шүхэр толгой дээрээ барьсан нь тооно ачсан
тэмээ шиг л харагдана. Уран зохиол хавиар эргэлдэгч баахан
багачууд дагаж явах бөгөөд Самбаа хааяа нэг юм хэлэх нь тэртээ
тэнгэрийн цаанаас тул заримд нь үл дуулдана. Айлдсан үгийг нь
сонсохын тулд зөөлөн чихтэй нь хажуу бөөрөнд нь наалдаж ачааны
нүүдэл дагасан нохой шиг хөл доор нь орон алдах бөгөөд хөнгөн
хөлтэй нь нутаг үзэх морьтон ши түрүүлж гүйснээ эргэж ирээд аль
дэлгүүрт ямар архи байгаа зэргийг мэдээлнэ.

Хаа хүрч суурьших нь мэдэгдэхгүй тийм нэг удаан нүүдэл аажуухан
урагшилж л байдагсан.

     Байдрагийн хавьцаа гол замаас говийн уулс сүмбэрлэн
харагдана.Говь уруу орж ирэхэд хангайн хаврын хавсарга шуухиран
шуухирсаар ард хоцорч харгана бударганы үзүүр ногоорон уулс
дулаахан царайлах ажээ.

     30-аад жилийн өмнө Их,Бага,Арц, гурван Богдын ар өврөөр анх
аялан өнгөрснөөс хойш энэ уулсыг хааяахан гэсэн ч харахсан гэх
болжээ. Энэ уулс элдвийг сэтгэн бодохын хишиг хүртээж билээ.Аян
замаас гуяа ганзагалж ирэх шиг гутамшиг байхгүй.Байгалаар ухаан
заалгаж болох тухай буюу хүн байгаль 2-ын харьцааны тухай
санаашралаас ухаан нээгдэж болно гэсэн идэр залуугийн ойлголт
амьдралд их л хэрэг болсон шиг санагдана.Говийн энэ сайхан уулсыг
зүгээр л дүлий дүмбэ оргисон хад чулууны овоорол гээд өнгөрсөн
бол монголынхоо төлөө гэх зүрхэнд уяатай итгэл сэтгэл минь
дундуурхан байхсан бизээ. С.Эрдэнэ/

     Цагийн улирал зуны дундад хүрч, тунгалаг наран өндөр
мандаад, түмэн бодисын хөгжин дэлгэрэхийг баясан толилуулахуйяа
байгалийн доторхи бодис бүр биечлэн цогцолж, мод навчлан цэцэг
жигдэрч, уул хөхрөн, тал ногоорч, гол угалзлан, горхи сүлжилдэж,
булаг оргилон, нуур мэлтэгнэж, бургас намилзан, бут бурзайж, хуш
хуурдан, улиас уухилж, хайлс инээн, хад өнгийж, нарс найган, монос
гайхаж, үнэхээр хөгжимгүй атал эгшиглэх адил, хүнгүй атал дуулах
мэт, өөртөө яруугаар дуурсах бөгөөд ойд нуугдагч хөхөө донгодон,
буга урамдаж, зүг бүрээс ирсэн зүйл бүрийн шувууд агаарт халин
нисэж, нууранд хөвөн умбаж, модыг хэсэн, мөчрийг дамжин,
донгодон бүжиглэж наадна.

     ЭЭЖЭЭ ДУРСАХУЙ

ОЛОН ЖИЛ ДЭРЛЭСЭН ЭНЭ ДЭЭЛИЙГ УГААЮУ ГЭТЭЛ СААЛИЙН ҮНЭР
НЬ ХАЙРАН.




                         Хунгийн чуулга



     Жил бүрийн намар хунгийн сүрэг дулаан орноо зорихын өмнө
Ганга нууранд мянга мянгаараа сүрэглэн буудалладаг. Ийнхүү олон
хоног хангиналдан дуулалдан, нуур уснаасаа салж ядан уйлалдаад
их нүүдэлд бэлтгэн өд сөдөө дэвж, үр зулзагаа дагуулан цугларахыг
Дарьганга нутгийнхан “Хунгийн чуулга” гэдэг.

     “Хунгийн чуулга” чухамдаа тухайн жилийн өнгө намар намрын
араншинг илэрхийлнэ. Эх орны өнцөг булан бүрээс “Хунгийн чуулга”
үзэхээр хаа газрын хүмүүс намар оройхон Ганга нуурыг зорьдог
болсоор удлаа.

     Тэр ч байтугай гадаадын жуулчид ч ихээр ирж нүнжгээ тоссон
     хээр тал нутгийн сайхныг магтан

буцсаар…



                     Сайн малчны баясгалан



     Хатуу өвөл, хавсарган хавар, дэлгэр зун, баян намрын дөрвөн
дөрвөн цагийн дотор дутагдал гачигдалгүй өнгөрөөж, дөрвөн зүг
найман зовхисттаван төл сүрэг мал бэлчиж, баян монголын сайн
малчны баярын магнай тэнийнэ. Хатуу өвөлд хашаа саравчтай сэтгэл
амар. Хавсарган хаварт хадлан бордоотой санаа төвшин, Халуун зун
худаг устай бодлого тайван. Баян намарт жин хөсөгтэй амьдрал
сайхан.

      Ийм жаргалтай малчныг сайн малчин гэдэг бөгөөд түүний
баян өргөн орших нь сайн малчны баясгалан ажээ.



                        Гэрт ордог ишиг



     Янгирын ишиг бол тэгэхгүй дээ.

Хар хүйтнээр гарч осгосон нэг муу нударга шиг халтар ишгийг
халуун тогоон дотор хөмөрч байж мал болгосноос хойш тэр гэр
амьтай болсон юм. Халтар ишиг сав л хийвэл илүү гэрт орчихсон
цагааны шар шүүс залгилж байна. Сахал нь хуурай явах цаг цөөн.

     Тэр сүүлдээ хэтрээд их гэрт орчихсон авдрын арсланг “мөргөх”
байрын зогсдог боллоо. Бид ч багаас нь эрхлүүлчихсэн юм болохоор
нэг их нүд үзүүрлэн хөөж туудаггүй байв. Тэгтэл харин “мань эр” нэг
өдөр бүр давран тахилын цөгцтэй сүүг маань татаж асгачихаад, бас
болоогүй алтан хойморт хэд гурван хоргол унагачхаад гарсан байв.

     Тэр ингэж “тахилаа буруу өргөсөн” болой.



                            Зайлшгүй



     Цэцэрлэгийн модод гөлөглөн болжмор нарны туяатай шулганан
жиргэхүй өнгөрсөн намрын унасан навчис салхи зууран өндийснөө
эргэн эх газраа тэврэн унав.

     Яагаад ч юм энэ үед гэнэт зайлшгүй тухай бодол сэтгэлд
харвав. Ийм бодолдоо хөтлүүлэн цааш алхахад нүдэнд бараа нь ч
үгүй ч зүрхэнд дуу нь эгшиглэх усны шувуудын зэллээ харагдах шиг
болохуй тэнгэрийн цэнхэр хаяаг өөрийн эрхгүй харуулдав.



                             Шавхай
Өчигдөр гутлаа арчилгүй орж ирсэн найз минь шалаар нэг
шавхай тарьчхаад гараад явлаа.Ярьсан бүхнийг нь эргээд санасан
чинь сэтгэлд нэл шавхай.



                             Нөхөр



     Эрт цагт нэг хүн могойтой анд нөхөр болж сууваас хамаг төрөл
төрөгсөд хийгээд танил нөхөд нь түүний гэрт орохоо больжээ.

     Олонд хүндтэй байхыг хүсвэл нөхрийг шинжлэн таньсугай.




                   Г.НЯМДОРЖ

Ehuud

  • 1.
    Зайлшгүй Цэцэрлэгийн модод гөлөглөн, болжмор нарны туяатай шулганан жиргэхүй өнгөрсөн намрын унасан навчис салхи зууран өндииснөө эргэж эх газраа тэврэн унав.Яагаад ч юм энэ үед гэнэт зайлшгүйн тухай бодол сэтгэлд харвав.Ийм бодолдоо хөтлүүлэн цааш алхахад нүдэнд бараа нь үгүй ч зүрхэнд дуу нь эгшиглэх усны шувуудын зэллээ харагдах шиг болохуй тэнгэрийн цэнхэр хаяаг өөрийн эрхгүй харуулдав. Ирж яваа цагаа гэж зайлшгүйг дуудан айсуй. Буга Нэгэн буга ус уухаар цөөрөм дээр очжээ.Тэгээд усанд тусаж буй өөрийн дүрийг хараад “Миний эвэр үнэхээр сайхан юм аа.Над шиг эвэртэй амьтан үгүй байхаа” гэж боджээ. Буга өөрийн нарийхан урт хөлийг хараад “Ийм сайхан эвэрт зохицохгүй хөл шүү.Яагаад ийм нарийн муухай байгаа болоо.Ийм хөл байхгүй байсан нь дээр” гэж гоморхон голж байтал барс ирж явааг харжээ.Нөгөө голж байсан хөлөөрөө нэн хурдлан давхиж, барсыг хол гэгч нь орхив. Тэгтэл үнэхээр сайхан хэмээн бахархаж байсан эвэр нь модны мөчирт тээглэчихжээ.Сандарсан буга арайхийн эврээ салгаад цааш зугтав. Дараа нь сэтгэл дундуурхан байсан хөлөөрөө амь насаа аварч чадсандаа баярлаж, өөрөөсөө ичих шиг болжээ. Өс хонзон Ажлын өрөөний минь цонхоор үнэхээр сайхан нугат хөндий цэлийн үзэгдэнэ.Бор гөрөөс орой нь бэлчих нигүүрст модот тэр хөндий хяруу манангийн цаг өнгөрөхлөөр хавартаа цэцгээр өвч алаглана. Хар тодлын үүр бүхий хайрцаг цонхны минь гадна хацарт санжигнана.Түүнийг нь бор шувууд өд сөдөөрөө дулаалж өвөлжинө.Хавартаа хар тодлууд буцаж ирэн бор шувуудыг үүрээсээ хөөн өд сөд дулаалгыг нь гаргаж хаяна. Энэ жил бор шувууд арслан бар шиг тэдэнтэй үзэлцсэн бөгөөд эрэгчин эмэгчин 2 хар тодол аргагүй няцаж, гараашийн дээвэрт орогнов.
  • 2.
    Дулаарч 5 сардцэцэг навч дэлгэрэхэд бор шувууны ангаайхайнууд дэгдээхийн болон томорсон бөгөөд хар тодол өндгөө дарахаар зэхэн байлаа. Тэнгэрийн жигүүртнүүд эвтэй байх болтугай. Гэтэл буд гаригт юмсан.Халуун гэж жигтэйхэн тул азаргаа нугад идээшлүүлэхээр хөтлөн явахдаа нэг харвал азарганы минь туурай нэл цус болсон үзэгдэв. Зогсоод ажвал, шувууны дэгдээхий газарт няц гишгэгдсэн хэвтэв. Хоёр алхам ухартал хоёрдахь, гуравдахь гээд л таван улаан дэгдээхий цөм гишгэгдэн гэдэс нь хагарсан үзэгдэв. Хар тодлуудын зүг харвал тэд юу ч болоогүй юм шиг жиргэн байлаа. Халуун сэтгэл Энэтхэгийн Ариун хэмээн алдаршсан Сонда Шин дүн өвлийн цагаар ууланд нэг хүнтэй хамт явж байжээ Гэтэл замын хажуугийн цасан дунд нэгэн хүн үхсэн мэт хэвтэж байхыг хараад түүний цээжийг дарж үзтэл зүрх нь цохилж байлаа. Сонда Шин тэр хүнийг “үүрээд явцгаая” гэж хэлэхэд хамт явсан хүн: -Та өөрөө үүрээд яв даа гээд орхиод явчихжээ. Сонда Шин тэр хүнийг үүрэн уулын бэрх замаар хүчлэн зүтгэв.Тэр халууцаж, биенээс нь хөлс гарч байсан учир биенийх нь халуунд осгож үхэх гэж байсан өнөөх хүний бие гэсэн ухаан оржээ. Сонда Шиний тамир тэнхээ барагдаж унах шахан байтал үүрүүлж явсан хүн нь сэргэж, бие биедээ дэм болон цааш явжээ. Нэлээн явж байтал зам дээр нэгэн хүн үхчихсэн хэвтэж байв.Тэр хүн бол Сонда Шинтэй хамт явж байгаад түрүүлж явсан хүн мөн байсан бөгөөд хүйтнийг тэсвэрлэж чадалгүй хөлдөж үхсэн байжээ . Дөрвөн бэрх Морь, тэмээ, хонь, үхэр дөрөв алганд минь яагаад багтаагүй байна хэмээн санаандаа шившин дөрвөн шагайг орхихуйд морь
  • 3.
    буулгах гэхэд буудагтэмээ эс бууна.Орхих бүхэнд буудаг хонь хүртэл ороолшо.Бөгцгөнд хүсээд буудаггүй ижил буун хясна.Өвөл, хавар, зун, намрыг нэгэн мөчид үзье гэсэн юм шиг орь залуугийн хайр, идэр цагийн бяр, насны буурал ухааныг эдүгээдээ эдэлье хэмээсэн мэт дөрвөн шагай намайг зовооно. Хунгийн чуулга Жил бүрийн намар хунгийн сүрэг дулаан орноо зорихын өмнө Ганга нууранд мянга мянгаараа сүрэглэн буудалладаг.Ийнхүү олон хоног хангиналдан дуулалдан, нуур уснаасаа салж ядан уйлалдаад их нүүдэлд бэлтгэн өд сөдөө дэвж, үр зулзагаа дагуулан цугларахыг Дарьганга нутгийнхан “Хунгийн чуулга” гэдэг. “Хунгийн чуулга” чухамдаа тухайн жилийн өнгө намар намрын араншинг илэрхийлнэ.Эх орны өнцөг булан бүрээс “Хунгийн чуулга” үзэхээр хаа газрын хүмүүс намар оройхон Ганга нуурыг зорьдог болсоор удлаа.Тэр ч байтугай гадаадын жуулчид ч ихээр ирж, нүнжгээ тоссон хээр талын нутгийн сайхныг магтан буцсаар... Нөхөр Эрт цагт нэг хүн могойтой анд нөхөр болж сууваас хамаг төрөл төрөгсөд хийгээд танил нөхөд нь түүний гэрт орохоо больжээ. Олонд хүндтэй байхыг хүсьвэл нөхрийг шинжлэн таньсугай. Шавхай Өчигдөр гутлаа арчилгүй орж ирсэн найз минь шалаар нэг шавхай тарьчхаад гараад явлаа.Ярьсан бүхнийг нь эргээд санасан чинь сэтгэлд нэл шавхай. Намар Намрын шар нар над дээр чам дээр тусна Найган найгах улиралд бид бас найгана. Буга хандгай урамдаж уул усыг баясгахад Үхэр шар мөөрөлдөн малчин хүнийг зугаацуулна. Сайхан огторгуйн дунд нимгэн цагаан үүл нүүхэд Идэр залуус алс газар сургууль соёлд одно.
  • 4.
    Аргалчин Бургасан шээзгий үүрч, хулсан савар бариад хонины бэлчээрт хүрээгүй хүн аргал түүхийг яахин мэднэ.Аргалчин хүн яруу найрагч хүн мэт үргэлж эрэлд хатаж, түүнийгээ ямагт олж байдаг юм.Муу аргалчин малын чийртэй гэрийн хаяанаас үл холдон үнгэгдсэн хомоол, хөлдүү хоргол сэлтээр араг шээзгийгээ дүүргэвч тэр нь гал болохоосоо утаа болж нүдийг хорсгох бөлгөө. Харин сайн аргалчин гэрийн бараа тасартал сэргэг бэлчээрт хүрч, өвөлжин урьшиж хаваржин хатсан хаврын халтар аргалаар араг дөрвөлжөө дүүргээд буцахдаа тааралдах олзыг ч гээлгүй хормойлно.Тэгээд аргалын гал тулган дотор цогтойхон найраг шиг дүрэлзэх агшинд хол явсны ид сая гарч, араг оосорлосон оёмол дээсний мөрөнд шигдсэн хөндүүр өөрөө гардаг байлаа. Харуул солигдох цаг ч болж,ямаан бүрээ ян хийж, харуул Гэлэгийн зүрх түг түг цохилно. Аргагүй шүү дээ.Халаагаа өгмөгц найз бүсгүй Янжин руугаа тэмүүлнэ. Янжин бүсгүй харуул буух жим рүү сэв сэв алхална, замын сайр шүүг шүүг дуугарна.Хөх пансан алчуур хүзүү орчим нь дэрвэс дэрвэс хийнэ.Гэлэг харуулаас бууж толгойн уруу үсрэн харайн түжиг түжиг пад пад дуугарган дээр доор гишгэчин яарна. Гэлэг гэнэт Янжинтай нүүр тулмагц,хэлэх үг ч үгүй тэр ч байтугай нүд харах газар ч үгүй мэт болно. Бороо Цөхөртөл хүлээсэн бороо орж Шарлатал төөнөсөн ган тайлагдав Нэвсийтэл уйтгарласан ой тайга сэргэж Нэвширтлээ ундалсан газар ногооров Чилтэл хүлээсэн хүүтэйгээ уулзсан
  • 5.
    Буурал эхийн баярыннулимс шиг Чилгэршсэн навчнаас ус бөнжигнөн Бөөн бөөн дусал газарт унагаав. “Лаа” Лаа шатаж гэрэлтэхийн тулд бий болжээ.Лаа барихад хавь орчин нь гэгээтэй гэрэлтүүлж чадсандаа баясан,тэрбээр өөрөө уйлж байх шиг санагдана.Лааны гэрэл их ч үгүй атлаа бага гэж чамлагдахгүй түүний гэрэл муутай гэх хүн ч үгүй, гэрэл нь хурц, илүү гэж магтах ч үгүй.Өрөөлийн тусын тулд өөрөө шатаж дуусдаг нь бахтай. Шандас Өвлийн морины уралдаан замын хөлдүү цасыг хайлуулан, ган туурай нь тачигнан ирэв.Хамрынх нь хоёр самсаа сарталзан амьсгаадах хүлгийн бүх биед цан хүүрэг цохин, намрын цагаан хяруу шиг дарайна. Элбэг дээл халхалзуулан эзэн нь хурдан хүлгийнхээ торгон магнайг том нударгаараа арчих авч алтан жолоо өргөсөнд нь тун ч бахархалтай-яа олны дээгүүр хараачилна.Эзнийхээ бардам бахархлыг төрүүлсэн хурдан хүлэг уушгиндаа хатгаа авснаас хөлстэй бие нь бөн бөн чичирнэ. Газрын холыг эвхэн чавхдах ган дөрвөн туурайт хөлийн шандас нь хүлгийн биеийг тогтоон буйг эзэн нь эс анзаармуй. “ Боохой борооноор Бадарчин дүйвээнээр” гэдэг үгийн учиг Нэг бадарч жасаагаа уншуулаад даллага авч найр эхэлж байгаа айлд иржээ. Гэтэл: -Замын муу Бадарч байтугай Залагдсан нь зай алга гээд оруулсангүй гэнэ. Бадарч гэрийн хаяанд нарланхан суугаад:
  • 6.
    -Ямархан аргаар найрандоръё доо хэмээн бодож байтал дэггүй ямаа арагны оосорт эврээ тээглүүлээд, түүнийгээ чирэн одсонд хонь үргэж, морьд шонгоо чирэн дайжжээ. Бадарч: -Чоно! Боохой! Хээрийн хөх! Ховдог саарал! Гэж хашгирсанд найрын олон малынхаа араас хөөцөлдөн оджээ. Энэ хойгуур Бадарч эзгүй гэрт ороод ламд тавьсан ууцыг нь таллаад, бурханд өргөсөн хишгий нь хүртчихээд ул мөргүй арилжээ. Тэр цагаас хойш: “Чоно чөлөөнөөр Муу хүн дүйвэнээр ” гэх сэрэмж үг дэлгэрчихүй. Удаан нүүдэл Жаран хэдэн оны үед зохиолч Самбалхүндэв Улаанбаатар хотын гудамжаар явж байгаа нь халуун өдрийн нүүдэл шиг санагддаг сан. Биерхэг тэрээр том хар шүхэр толгой дээрээ барьсан нь тооно ачсан тэмээ шиг л харагдана. Уран зохиол хавиар эргэлдэгч баахан багачууд дагаж явах бөгөөд Самбаа хааяа нэг юм хэлэх нь тэртээ тэнгэрийн цаанаас тул заримд нь үл дуулдана. Айлдсан үгийг нь сонсохын тулд зөөлөн чихтэй нь хажуу бөөрөнд нь наалдаж ачааны нүүдэл дагасан нохой шиг хөл доор нь орон алдах бөгөөд хөнгөн хөлтэй нь нутаг үзэх морьтон ши түрүүлж гүйснээ эргэж ирээд аль дэлгүүрт ямар архи байгаа зэргийг мэдээлнэ. Хаа хүрч суурьших нь мэдэгдэхгүй тийм нэг удаан нүүдэл аажуухан урагшилж л байдагсан. Байдрагийн хавьцаа гол замаас говийн уулс сүмбэрлэн харагдана.Говь уруу орж ирэхэд хангайн хаврын хавсарга шуухиран шуухирсаар ард хоцорч харгана бударганы үзүүр ногоорон уулс дулаахан царайлах ажээ. 30-аад жилийн өмнө Их,Бага,Арц, гурван Богдын ар өврөөр анх аялан өнгөрснөөс хойш энэ уулсыг хааяахан гэсэн ч харахсан гэх болжээ. Энэ уулс элдвийг сэтгэн бодохын хишиг хүртээж билээ.Аян замаас гуяа ганзагалж ирэх шиг гутамшиг байхгүй.Байгалаар ухаан заалгаж болох тухай буюу хүн байгаль 2-ын харьцааны тухай санаашралаас ухаан нээгдэж болно гэсэн идэр залуугийн ойлголт амьдралд их л хэрэг болсон шиг санагдана.Говийн энэ сайхан уулсыг зүгээр л дүлий дүмбэ оргисон хад чулууны овоорол гээд өнгөрсөн бол монголынхоо төлөө гэх зүрхэнд уяатай итгэл сэтгэл минь дундуурхан байхсан бизээ. С.Эрдэнэ/ Цагийн улирал зуны дундад хүрч, тунгалаг наран өндөр мандаад, түмэн бодисын хөгжин дэлгэрэхийг баясан толилуулахуйяа байгалийн доторхи бодис бүр биечлэн цогцолж, мод навчлан цэцэг
  • 7.
    жигдэрч, уул хөхрөн,тал ногоорч, гол угалзлан, горхи сүлжилдэж, булаг оргилон, нуур мэлтэгнэж, бургас намилзан, бут бурзайж, хуш хуурдан, улиас уухилж, хайлс инээн, хад өнгийж, нарс найган, монос гайхаж, үнэхээр хөгжимгүй атал эгшиглэх адил, хүнгүй атал дуулах мэт, өөртөө яруугаар дуурсах бөгөөд ойд нуугдагч хөхөө донгодон, буга урамдаж, зүг бүрээс ирсэн зүйл бүрийн шувууд агаарт халин нисэж, нууранд хөвөн умбаж, модыг хэсэн, мөчрийг дамжин, донгодон бүжиглэж наадна. ЭЭЖЭЭ ДУРСАХУЙ ОЛОН ЖИЛ ДЭРЛЭСЭН ЭНЭ ДЭЭЛИЙГ УГААЮУ ГЭТЭЛ СААЛИЙН ҮНЭР НЬ ХАЙРАН. Хунгийн чуулга Жил бүрийн намар хунгийн сүрэг дулаан орноо зорихын өмнө Ганга нууранд мянга мянгаараа сүрэглэн буудалладаг. Ийнхүү олон хоног хангиналдан дуулалдан, нуур уснаасаа салж ядан уйлалдаад их нүүдэлд бэлтгэн өд сөдөө дэвж, үр зулзагаа дагуулан цугларахыг Дарьганга нутгийнхан “Хунгийн чуулга” гэдэг. “Хунгийн чуулга” чухамдаа тухайн жилийн өнгө намар намрын араншинг илэрхийлнэ. Эх орны өнцөг булан бүрээс “Хунгийн чуулга” үзэхээр хаа газрын хүмүүс намар оройхон Ганга нуурыг зорьдог болсоор удлаа. Тэр ч байтугай гадаадын жуулчид ч ихээр ирж нүнжгээ тоссон хээр тал нутгийн сайхныг магтан буцсаар… Сайн малчны баясгалан Хатуу өвөл, хавсарган хавар, дэлгэр зун, баян намрын дөрвөн дөрвөн цагийн дотор дутагдал гачигдалгүй өнгөрөөж, дөрвөн зүг найман зовхисттаван төл сүрэг мал бэлчиж, баян монголын сайн малчны баярын магнай тэнийнэ. Хатуу өвөлд хашаа саравчтай сэтгэл амар. Хавсарган хаварт хадлан бордоотой санаа төвшин, Халуун зун
  • 8.
    худаг устай бодлоготайван. Баян намарт жин хөсөгтэй амьдрал сайхан. Ийм жаргалтай малчныг сайн малчин гэдэг бөгөөд түүний баян өргөн орших нь сайн малчны баясгалан ажээ. Гэрт ордог ишиг Янгирын ишиг бол тэгэхгүй дээ. Хар хүйтнээр гарч осгосон нэг муу нударга шиг халтар ишгийг халуун тогоон дотор хөмөрч байж мал болгосноос хойш тэр гэр амьтай болсон юм. Халтар ишиг сав л хийвэл илүү гэрт орчихсон цагааны шар шүүс залгилж байна. Сахал нь хуурай явах цаг цөөн. Тэр сүүлдээ хэтрээд их гэрт орчихсон авдрын арсланг “мөргөх” байрын зогсдог боллоо. Бид ч багаас нь эрхлүүлчихсэн юм болохоор нэг их нүд үзүүрлэн хөөж туудаггүй байв. Тэгтэл харин “мань эр” нэг өдөр бүр давран тахилын цөгцтэй сүүг маань татаж асгачихаад, бас болоогүй алтан хойморт хэд гурван хоргол унагачхаад гарсан байв. Тэр ингэж “тахилаа буруу өргөсөн” болой. Зайлшгүй Цэцэрлэгийн модод гөлөглөн болжмор нарны туяатай шулганан жиргэхүй өнгөрсөн намрын унасан навчис салхи зууран өндийснөө эргэн эх газраа тэврэн унав. Яагаад ч юм энэ үед гэнэт зайлшгүй тухай бодол сэтгэлд харвав. Ийм бодолдоо хөтлүүлэн цааш алхахад нүдэнд бараа нь ч үгүй ч зүрхэнд дуу нь эгшиглэх усны шувуудын зэллээ харагдах шиг болохуй тэнгэрийн цэнхэр хаяаг өөрийн эрхгүй харуулдав. Шавхай
  • 9.
    Өчигдөр гутлаа арчилгүйорж ирсэн найз минь шалаар нэг шавхай тарьчхаад гараад явлаа.Ярьсан бүхнийг нь эргээд санасан чинь сэтгэлд нэл шавхай. Нөхөр Эрт цагт нэг хүн могойтой анд нөхөр болж сууваас хамаг төрөл төрөгсөд хийгээд танил нөхөд нь түүний гэрт орохоо больжээ. Олонд хүндтэй байхыг хүсвэл нөхрийг шинжлэн таньсугай. Г.НЯМДОРЖ