More Related Content
PPTX
PPTX
Nuutsiig zadruulsan zahia ODP
PPT
PPTX
PPTX
PPTX
6-р анги уран зохиол нүүдлийн цай PPTX
What's hot
PPT
PPTX
PPTX
11a 1хүний үүсэл гарал ба хөгжил ODP
PPTX
PPTX
PDF
PDF
PPTX
PPT
PPTX
PPTX
PPTX
мандухай цэцэн хатны домог PPTX
PPTX
багшийн харилцаа, арга зүй сурагчийн сурах хүсэлд нөлөөлөх PPTX
DOCX
монгол ардын аман зохиолын учир PPTX
PPTX
Mongol hel 8 цахим хичээл ODP
Similar to эхийн сэтгэл.уран зохиол
ODP
эхийн сэтгэл у.з г.эрдэнэтуяа ODP
эхийн сэтгэл.уран зохиол багш эрдэнэтуяа PPTX
PPTX
PPTX
PPTX
ODT
DOCX
DOCX
Сүмтэй будрын чулуу шүлгийн ном DOCX
PDF
PPTX
PPTX
ODT
DOC
PDF
DOCX
DOCX
ODT
ODT
More from Erdenetuya Galbadrah
PDF
PDF
PDF
PDF
PDF
PDF
PDF
PDF
PDF
PDF
PDF
PDF
PDF
PDF
PDF
PDF
PDF
PDF
PDF
PDF
эхийн сэтгэл.уран зохиол
- 1.
- 2.
Пунцагийн Бадарч
“Эхийн сэтгэл”
шүлэг
- 3.
Овог: Боржигон
Эцгийн нэр: Пунцаг
Нэр: Бадарч
Хэзээ, хаана: 1939 онд Төв аймгийн
Баянжаргалан сумын
Төгрөг хэмээх газар төрсөн
Уран бүтээлийн гараа: 1960аад оноос
Уран бүтээлээс: Зургаан мөнгөн мичид,
Есөн эрдэнийн орон, Адуу, Тэмээ
Гавьяа шагнал: 1989 онд Д.Нацагдоржийн
нэрэмжит шагнал, “Есөн эрдэнийн орон”
шилдэг шүлгийн номоороо 1998
онд Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн,
2005 онд Ардын уран зохиолч
- 4.
“Эхийн сэтгэл”
шүлэг
Шүлгээ маш сайн ухаарч
ойлгон, ээжийгээ сэтгэлдээ
төсөөлөн бодоорой.
- 5.
Ижий нь муу хүүгээ их муухайгаар зүүдэллээ
Ийм аймаар зүүд ная наслахдаа зүүдлээгүй дээ
Сааль сүүндээ дэвэлзсэн ч,
Санаа сэтгэл дэгэлзсэн ч
Сарних бодлын үзүүрээс муу хүү минь гарахгүй юм даа.
Сайхан шүлэг бичиж гэнээ миний хүү,
Амьтан хүн уншиж байна.
Сайхан дуу зохиож гэнээ миний хүү,
Араажваар дуулж байна лээ
Сайн явна гэнээ, миний хүү
Аян замын хүн хэлж байна.
Муу явна гэнээ, миний хүү
Амны зугаа ярьж байна.
Аль нь ч ижийд нь ялгаагүй дээ
Амьд яваа чинь л ижийдээ
Aлдар чинь юм биш үү дээ.
Ижий нь хүүгээ их л санах юм даа
Араг савар хоёроо зөрүүлэн байж бодох юм.
Аргал чулуу хоёрыг андууран түүж санах юм.
Алгаа, миний хүү алга.
- 6.
Тэмээ тэмээ цагаан үүлийг
Тэндээ царцтал харлаа.
Тэнгэрийн ягаан хаяаг
Цав суутал ширтлээ
Хүний хүү ижийдээ ирж гэнээ,
Гол усаар л нэг найр наадам.
Минийх болохоор шоронд орж гэнэ,
Голыг минь гогодон хэлж байна.
Аа яадгийн ороо л биз,
Гадагшаа гэж би хүүгээ өмөөрлөө.
Ам нь цангаж байгаа даа,
Дотогшоо би өмөлзлөө.
Миний хүү чинь ижийгээ
Гал шиг залуухан явахад
Үсэрсэн оч минь юм шүү дээ.
Миний хүү чинь ижийгээ
Ганц бие зандан явахад
Тасарсан навч минь юм шүү дээ
Алаг бөмбөл эрдэнэ алган дээр байна гэж
Зөгнүүлж ирсэн ганц үр минь юмсан.
- 7.
Алтан бэлзэг газраас олоод амандаа үмхтэл залгичихлаа гэж
Зүүдлүүлж олдсон ганц үр минь юмсан даа.
Ядаж яваа юм бол миний хүү тэнд байгаад яах нь вэ дээ,
Ядарч яваа юм бол миний хүү тэнэж яваад юухэв дээ
Ижийдээ л хүрээд ир.
Хүний нүдэнд бол хөгцтэй хад шиг
Хөх толгойтой хөгшин муу хүү минь
Ижийдээ бол манцуйдаа дэрвэлзэх
Мяндас цагаан хүү минь, ижийдээ ирээ.
Хөхөөрөө чамайг даллая,
Үхэхээрээ чамайг айлгая
Миний хүү ижийдээ ирээ.
Ухаантайдаа миний хүү хурай, хурай, хурай.
Унага шиг ижийдээ давхиад ир, миний хүү, гурий, гурий, гурий.
- 8.
1. Шүлгийг уншаад сэтгэлдээ нийцсэн үг,
өгүүлбэрийн доогуур зурна уу?
2. Доогуур нь зурсан үг, өгүүлбэрээр дамжуулан
төрж байгаа сэтгэгдлээ бичнэ үү?
3. Хамгийн сэтгэл хөдөлгөсөн хэсгээ уншиж өгөөч.
4. Яагаад энэ хэсэг сэтгэлийг чинь хөдөлгөв?
- 9.
- 10.
- 11.
- 12.
- 13.
- 14.
- 15.
- 16.