SlideShare a Scribd company logo
1 of 7
Хүнээр хүн хийх ухаан буюу хүүхдээ зөв хүмүүжүүлэх арга

Хүүхэд хүмүүжүүлнэ гэдэг амаргүй ажил. Хайрыг нь ихдүүлбэл
улцгар, өөртөө итгэлгүй, бие даасан биш эсвэл эрхийн тэнэг нэгэн
болчих гээд, багадуулбал хатуу ширүүн, хүний сэтгэлийг ойлгодоггүй,
муу хүн болж өсчих гээд байна уу? Тиймээс жорыг нь тааруулж
хүүхдээ хүмүүжүүлэх нь эцэг эхээс үнэхээрийн их ур ухаан, хичээл
зүтгэл шаардаж байдаг.
Хүүхдийн хүмүүжил төлөвшлийн 80-90 хувь нь эцэг эх, гэр бүлийн
нөлөөнөөс бий болдог гэж Европын судлаачид үзсэн байдаг. Харин
манайд арай өөр тоо гарч мэдэх л юм. Учир нь монголчууд бид ийм
судалгаа хийж үзээгүй ч юм уу, лав л ийм төрлийн судалгаа олдсонгүй.
”Эх нь хээр алаг бол хүү нь шийр алаг” гэдэг үг монгол ардын зүйр
үгэнд бий. Үнэхээр л тухайн хүүхдийн амьдралд хандах хандлага, зан
чанар, байгаа байдал нь аав ээжийнх нь хэн нэгэнтэй заавал биш юм аа
гэхэд ямар нэгэн хэмжээгээр төстэй байдаг. Манай настайчуудын
“Хүнтэй суухдаа удам судрыг нь сайн шинж” гэж хэлдэг нь ч оргүй
хоосон зүйл бас биш юм. Тэр бүхэн юу хэлээд байна гэхээр, удам
сайтай айлтай ураг барилдвал гэр бүл төлөв төвшин, тайван сайхан
амьдрах нэг баталгаа болдог гэж үздэгээс үүдэлтэй. Ээж аавынхаа
үгнээс тэс зөрөн суучихаад насаараа аз жаргалгүй, хэрүүл, зовлонтой
амьдарч байгаа хүмүүс бидний дунд цөөнгүй байдаг.
Хэдийгээр хүүхдийн оюун ухааны цар хүрээг сургалт хүмүүжлийн
ажлаар тэлж өгдөг боловч хүний мөс чанар, сайхан сэтгэл, гаргаж буй
зан авир, бие хүний шинжүүд эцэг эхээс хуулбарлагдан бий болдог.
Магадгүй та зарим үед хүүхдийнхээ гаргаж буй зан авираас өөрийгөө
тольдон хардаг ч байж болох юм.
Хүүхдийн нүдээр эцэг эхчүүд:
Хүүхэд гэр бүлийн тусгал байдгийн нэгэн жишээг эндээс харж болно.
Сургуулийн өмнөх насны хүү, охин хоѐр гэр бүл болон тоглож байна
гэнэ. Хүү нь “Би аав болъѐ, чи ээж бол” гэж хэлэв. Хаалга тог тог
тогшин аав нь гаднаас гуйван орж ирээд “Эхнээр цай, хоол аваад ир”
гэж агсамнаж, энэ тэрүүгээрх юмаа унагаж байх юм. Гэтэл ээж нь
гартаа ганжин атган, ташаагаа тулан зогсож “Өө муу гуйлгачин чинь,
дахиад хар усаа гудраад ороод ирэв үү” гэх нь тэр. Хүүхэд яг харсан
үзсэнээ шууд тусган авч, зөв бурууг нь ч ялгахгүй өөрийн болгож авдаг
жишээ энэ. Ялангуяа цэцэрлэгийн насныханд энэ нь түгээмэл үзэгдэл.
Цэцэрлэгийн насны хүүхдүүдээр гэр бүлийнх нь тухай хөрөг
зуруулжээ. Хүүхдүүд аавыгаа зурагтны өмнө сонин дэлгэн уншиж
суугаагаар дүрсэлсэн бол ээжийгээ нэг гартаа шанага атган, нөгөө
гартаа хүүхдээ тэвэрсэн байдлаар ихэвчлэн зурсан байлаа. Энэ бол
Монголын гэр бүлүүдийн нийтлэг дүр зураг. Хүүхдээ хүмүүжүүлэхэд
ээж, аав нар хэр нөлөөлж буйг бяцхан үрс нь тайлбаргүйгээр дэлгэн
харуулсан нь энэ. Өнөөгийн эцэг эхчүүдийн нэг нийтлэг алдаа бол
хүүхдийн хүмүүжилд эхийн үүрэг ролийг илүү чухалчлан авч үздэг
явдал юм. Эх хүн л бүхнийг нуруундаа үүрэх ѐстой мэт, ээж нар л
хүүхэд хүмүүжүүлэх үүрэгтэй юм шиг ханддаг сэтгэхүй манайд
эртнээс байсаар ирсэн. Энэ асуудалд хэт ялгаатай хандсанаас болж
“Аав нь бурхан, ээж нь чөтгөр” болж орхисон гэр бүлүүд ч цөөнгүй
байдаг. Амьдралын явцад нэг л мэдэхэд аав нь хүүхдүүддээ дандаа
зөөлөн хандаж, элэгсэг дотно харилцаж, ний нуугүй ярилцаж харин
чөтгөрийн дүрд хувирсан ээж нь болох болохгүй юм болохоор
загнадаг, айлгаж сүрдүүлдэг болчихсон байх нь бий. Энэ байдлаас
болоод хүүхдүүд эцэг эхтэйгээ чөлөөтэй харилцаж чадахгүй
харилцааны айдаст автдаг байна.
Шоовдор хөвгүүд
Сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн гэр бүлийн зургийн судалгаан
дээр аавтайгаа хамт тоглож байгаа дүр зураг тун ховорхон харагдаж
байлаа. Аав нар ажлаа тарж ирээд ихэвчлэн зурагтаа үздэг, зав гарвал
сонин гарчигладаг, ажил ихтэйгээрээ далимдуулан гэр бүлийн ажлын
ачааллаас зугтдаг явдал манайд маш түгээмэл үзэгдэл. Энэ байдал
нийгэмд эрэгтэйчүүдийн үүрэг ролийг багасгах үндсэн нөхцөл болоод
байгаа юм биш биз гэсэн хар төрүүлдэг. Манайхны дунд “За эрэгтэй
хүүхэд яах вэ, амиа аваад явж дөнгөнө, болохгүй бол хар бор ажил
хийгээд явчихна. Харин охидоо л сайн боловсролтой болгож, сайн
хүнтэй суулгая” гэсэн яриа нэлээд гардаг. Нөгөө сайн хүргэн нь бас л
боловсрол муутай бол таны сайн гэсэн категорит нийцэхсэн болов уу.
Харин өнөөдөр эрэгтэй хүүхдийн хүмүүжил боловсролыг илт хаяснаас
нийгмийн бүх салбарт тэр тусмаа боловсролын салбарт эмэгтэй
хүйсийнхний давамгай байдал улам ихсэж байна. Эрэгтэй,
эмэгтэйчүүдийн боловсролын тэгш бус байдал нь тэдний соѐл, мэдлэг
чадварын ялгаатай байдлыг аажмаар бий болгочихлоо. Түүнээс
хамааран эрэгтэйчүүдийн гэр бүлийнхээ өмнө хүлээх хариуцлага
суларч, хамтын амьдралд элдэв сөрөг нөлөөлөл, үл ойлголцол, гэр
бүлийн хүчирхийллийг бий болгох нөхцөлийг бүрдүүлж байна. Энэ
байдлыг эрт анзаарч, ухамсарласан барууны зарим орнуудад
“Аавуудын сургууль” гэгчийг байгуулж эхэлсэн байна. Харин манайд
энэ нь нэг орхигдсон асуудал болоод байгаа төдийгүй нийгэмд улам
бүр газар аваад байгаа нь харамсалтай.
Харснаа дуурайдаг бага насныхан
Хүүхдийн хөгжил төлөвшил хүмүүжил тодорхой үе шаттайгаар
явагддаг. Тэр ч байтугай дөнгөж төрсөн нялх үрээ хэрхэн асарч
байгаагаас тухайн хүүхдийн хүмүүжил шалтгаалдаг гэнэ. Эцэг эхчүүд
нялх хүүхдээ юм ойлгодоггүй гэж бодвол эндүүрэл. Өдөр өдрөөр таны
гар дээр бойжиж буй тэр бяцхан амьтан таны гаргаж буй сэтгэлийн
хөдөлгөөнийг даган уурлавал уурлаж, инээвэл даган инээхийг хараад та
бүр гайхаж орхино гээч. Хөхнөөс сүү гарахгүй бол уурлахдаа хамаг
чадлаараа муухай бархирахыг яана. Тэд гаргаж буй ааш авираараа
далимдуулан өөрсдийгөө илэрхийлэх ухааныг энэ үеэс эхлэн сурдаг.
Тэд ярьж чадахгүй ч гэсэн та
ны хэлсэн болон хэлж байгаа үгийг
ойлгох чадвартай байдаг. Тиймээс та хүүхдээ нялх гэлтгүй дэргэд нь
хэлэх, ярих үгээ цэгнэхгүй бол болохгүй.
Хүүхэд хөлд орж, ид хөдөлгөөнтэй, дэгэж дэрэвсэн үедээ хамгийн
болгоомжгүй байдаг. Нэг харах нь ээ халуун юм руу орчих гээд нөгөө
харахад хаалганд гараа хавчуулчих гээд л. Чимээгүй алга болчихвол
заавал ямар нэг юм сүйтгэж байгаа нь тодорхой. Болохгүй бүтэхгүй
зүйл энэ үед л хамгийн их гардаг. Жаахан байхдаа би разетикний
нүхэнд юм шургуулж үзмээр санагддаг байж билээ. Цэцэрлэгийн багш
маань болохгүй гээд байхад л нарийн төмөр шургуулаад тогонд
цохиулж ухаан алдсанаасаа хойш дахин тийш зүглээгүй юмдаг. Гараа
түлнэ, ий болохгүй гээд байхад хүүхэд чинь плитка руу ойртох гэж
дурлаад байвал тийм ч халуун биш байх үед нь нэг удаа гарыг нь
хүргээд авахад гэмгүй. Хөөрхий дахин ойртоно л гэж үгүй.
Яг үүнтэй адил хүүхэд болгон болохгүй гэсэн бүхэн рүү саваагүйтэн
тэмүүлдэг. Туршлага сууж байж л хүн ухаан орно. Хаширсан хүн гэж
харширсан хүнийг хэлнэ гэдэг шүү дээ. Монголчууд бидний хүүхдээ
хүмүүжүүлэх арга барилын томоохон алдааны нэг нь хүүхдийн санаачлагын унтрааж гал дээр ус хийдэг явдал юм. Тэгж болохгүй ингэж
болохгүй гэж аав ээж нь байнга зааварлан, номхон суулгаж л байвал л
болох юм шиг санадаг. Ингэж хэт захиргаадаж хүмүүжүүлснээс болж
таны хүүхэд ч бас бусдыг хэт их загнах, дарангуйлах дуртай, хүний үнэ
цэнийг ойлгодоггүй, бусдыг байгаагаар нь хүлээн авдаггүй, шүүмжилж,
өөлөх, муулах хандлагатай болдог.
Бид хүүхдийнхээ санаачлагыг, шинийг сэдэх урам зоригийг дарснаас
болж тэд үзэл бодлоо зөв илэрхийлж чаддаггүй, хүн намайг
шүүмжилчих болов уу гэсэн байдалтай, идэвхи санаачлага муутай хүн
болон хүмүүжээд байна. Мөн цэцэрлэгийн насныхныг “Далан худалчийн нас”, “Үлгэрийн нас” гэх мэтээр нэрлэсэн нь тун онож хэлсэн үг
шүү. Тэд энэ үедээ олон зүйлийг санаанаасаа худлаа зохиож ярьдаг.
Гэхдээ хамгийн яршигтай нь өдөрт 10-20 удаа яагаад гэдэг асуултыг
тавьдаг.
Эзэнгүй хүүхэд
Социализмын үед хүүхэд хүмүүжүүлэх арга ухаан арай өөр байсан юм
шиг ээ. Нийгэм нь ч ялгаатай байсан учраас ѐс суртахууны төлөвшлийг
харьцангуй сайн өгдөг байсан тал бий. Хэдий тийм ч тэр үеийн эцэг
эхчүүд маш завгүй, дээрээс нь олон хүүхэдтэй айлд том нь багыгаа
өсгөдөг явдал ч нэлээд түгээмэл байсан. Тиймээс социализмын үеийн
гэр бүлүүдээс биеэ даасан хүмүүс нэлээд төрж байсан бол эрхийн тэнэг
болсон айлын бага хүүхдүүд ч бас цөөнгүй байдаг. Өнөөдөр ч тэр
хүүхдүүдээс ах эгчийнхээ нөмөр нөөлгөнд амьдарч яваа нь олон. Харин
орчин үед 3-4 хүүхэдтэй гэр бүлийг олон хүүхэдтэйд тооцдог болсон.
Иймээс өнөө үед хүүхэд хүмүүжүүлэх асуудлыг бид арай өөр өнцгөөс
нь харах цаг нэгэнт бий болсон. Баруунд “Хүүхдийг долоон нас хүртэл
хаан шиг өсгө, түүнээс хойш цэрэг шиг өсгө” гэдэг. Гэтэл манайхан
эсрэгээр нь, нялх байхаас сургуулийн 3-4 анги хүртэл нь хараа
хяналтан доороо өсгөчихөөд анги ахих тусам хичээлийг нь зааж өгч
мэдэхгүй гэсэн нэрийдлээр зүгээр л гаргуунд нь хаячихдаг.
Нөгөө хошин шогийн нөхдүүдийн хэлдэг шиг “Хэн хаагуур ямар юмаа
хийгээд дэмий тэнээд байгаа юм бүү мэд”. Нэг ѐсондоо хүүхэд нь
эзэнгүй орхигддог. Гэтэл хүүхэдтэйгээ хүүхэд шиг биш найз шигээ,
том хүн мэт харилцах ѐстой хамгийн чухал үе нь “Өсвөр үе” буюу
“шилжилтийн нас”-наас эхэлдэг. Шилжилтийн нас гэж хэлсэн нь ч
учиртай. Хүүхэд тань том хүн болж байна гэсэн үг.
Энэ үедээ хүүхэд “том хүн” болж байгаагаа мэдэрдэг. Насанд
хүрэгчдийн нүдээр аливаа зүйлд хандахыг эрмэлздэг. Үе
тэнгийнхэнтэйгээ болон насанд хүрэгчидтэй харилцах харилцаа тэдний
хувьд тун чухал юм. Тэдэнд үе тэнгийнхэн, хамт олон, гэр бүлдээ
өндөр байр суурь эзлэх хэрэгцээ бий болдог. Хүүхдийн гэсэн бүхий л
шинжүүдээс зайлсхийхийг эрмэлздэг. Өөрийнхөө боломжийг дээгүүр
үнэлдэг. Мөрөөдөлдөө автдаг. Орчин үеийн хөгжим киног сонирхох
сонирхол нэмэгддэг. Үүний зэрэгцээ сэтгэл хөдлөлийн хурц илрэлийг
үзүүлэх, заримдаа бүдүүлэг зан авир гаргах нь ч олонтаа. Охид бааранд
сууж, нүүрээ байдгаараа будан, моодны дэгжин хувцас өмсөн, урт
янжуур зуун гоѐ эгч нарын аалийг даган дуурайхыг хүсдэг.
Хөвгүүдийн хувьд том ах нар шиг үнэтэй гоѐ машин унан, хотоор
давхилдаж том том бизнес ярин, бие биенийхээ дээр гаран сагсуурч
өөрийгөө харуулах нь сайхан санагддаг. Өсвөр насанд аливаа юмс
үзэгдлийн дотоод мөн чанарт бус гадаад өнгөнд нь татагддаг тал бий.
Бэлгийн бойжилт энэ үед эрчимтэй явагдаж, даавар тэдний бие болоод
сэтгэлийг зовоож байдаг. Нүүрээр нь батга гарч, сахал, хөх ургах,
анхны сарын тэмдэг ирэх, үрийн шингэн ялгарч, сэтгэл санаа нь үймэх,
дурлалаас болж уйтгарлах, шөнө зүүдэндээ нойтон дур тавих гэх
зэргээр биед гардаг өөрчлөлтүүдэд тэд эхлээд дасах хэрэгтэй болдог.
Дааврын өөрчлөлт нь өсвөр үеийнхнийг маш хүчтэй стрессдүүлж, сэтгэл санааны тогтвортой бус байдлыг бий болгодог. Бэлгийн бойжилт
болон сэтгэцэд гарч буй өөрчлөлтүүд нь охид хөвгүүдэд тун таагүй,
цаашилбал бүр муухай сэтгэгдэл төрүүлж байдаг. Жишээ нь бэлэг
эрхтэний ойролцоо үс ургах, хөх томорч байгаагаас санаа зовж, биеийн
юм сард нэг удаа ирэх нь яршигтай болж хөвгүүдийн хувьд зүүдэндээ
нойтон дур тавьж секс хийх хүсэл төрж эхэлдэг. “Хэрэв эцэг эхчүүд
хүүхдээ шилжилтийн насны үед нь сайн анхаарч хүмүүжүүлэн,
жинхэнэ сайн найз нөхөд нь байж чадвал хүүхэд энэ хэцүү үеийг даван
туулах сэтгэлийн тэнхээтэй байж чадна. Тиймээс аав ээжүүд энэ үед
бууж өгч болохгүй, харин ч эсрэгээр нь тодорхой зарчмаар цааш нь
жолоодох хэрэгтэй” гэж Германы сурган хүмүүжүүлэх ухааны зөвлөгч
Ян-Увэ Роггэ хэлж байна.
Нийгэм хүүхдийн хүмүүжилд хэрхэн нөлөөлдөг вэ?
Хүүхдийн хүмүүжилд нийгмийн энэ их орчил, улс төрийн үйл
ажиллагаа өдөр тутмын боловсролын үйл явц, олон нийтийн
мэдээллийн хэрэгсэл, орчин үеийн дуу хөгжмийн урсгал, тэдгээрийн
гол төлөөлөгчид, урлагийн одууд маш хүчтэй нөлөө үзүүлдэг. Гэтэл
манай нийгмийн үйл ажиллагааны буруу нөлөө тэр тусмаа улс
төрийнхний гаргаж буй алдаатай шийдвэрүүд бидний хойч үед сөрөг
нөлөө үзүүлэх нөхцөлийг бүрдүүлж байна. Өнөөдөр бид хүүхдийн
хүмүүжлийн алдаа дутагдлыг боловсролын систем рүү чихдэг. Хүүхдээ
багш нар, сургуульд даатган хаядаг үзэгдэл монголчуудын хувьд
жирийн асуудал болсон. Тэр тусмаа хэвлэл мэдээлийн хэрэгслийн асар
хүчтэй нөлөөнд хяналт тавих цаг нэгэнт болжээ. Өнөөгийн нийгэмд
хүүхдүүдэд зориулсан чансаатай телевизийн нэвтрүүлэг маш ховор
байгаа төдийгүй явуулж буй нэвтрүүлгүүд нь хэрхэн яаж од болох вэ,
ямар хялбар арга замаар бусдын анхаарлын төвд орших вэ, гэсэн
хүмүүжил төлөвшлийг бий болгох үндсэн нөхцөлийг бүрдүүлж байна.
Телевизээр өдөр болгон УИХ-ын гишүүдийн хэрүүлийг үзүүлэн
эрэгтэй хүн ч гэсэн “Улаан хэрүүлч” байж болох нь гэсэн сэтгэгдэл
төрүүлнэ. Энд тэндгүй авлигал, хээл хахууль Хатан Туул голынхоо
хайран сайхан хөндийг нэг дарга маань бөөн мөнгөний төлөө
худалдсан тухай яригдана. Үүний үр дагаварт дарга болчихоод
мөнгөтэй болчихвол эх орноо худалдсан ч яах вэ, томчууд хахуулиар
мөнгө олдог юм чинь хээл хахуулийн ажил олж хийвэл амьдрал болоод
явчихна гэсэн бодол насанд хүрэгчдэд битгий хэл хүүхдийн дотоод
сэтгэлзүйд ч бий болж тэдний ертөнцийг үзэх үзэл буруу төлөвшиж бие
хүний төлөвшлийн хандлага чиг
лэлүүд буруу тийшээ хазайсаар
байна. Тиймээс орчин үеийн хүүхдүүд мэргэжил сонгохдоо хүний сайн
сайхан, нийгмийн сайн сайхны төлөө зүтгэдэг ажил мэргэжил
сонгохоосоо илүү улс төр, бизнесийн хүрээний мэргэжил рүү хошуурах
хандлага улам хавтгайрч байна. Дээр нь нэмж хэлэхэд эцэг эхчүүд
миний хүүхэд юунд сонирхолтой, юуг хийж гүйцэтгэх чадвартай билээ
гэдгийг үл харгалзан ямар мэргэжил ашигтай вэ гэдгээр өөрийн дураар
мэргэжлийг нь сонгон бизнес, нийгэм, хуулийн салбар луу хүүхдээ
“чихдэг” сөрөг үзэгдэл нийгэмд нэгэнт газар авчээ. “Дургүйд хүчгүй”
гэдэг. Сонирхоогүй мэргэжлээ эзэмшсэн хүн тухайн салбартаа амжилт
олох нь ховор тохиолдол байдаг.
Хүүхэд хүмүүжүүлэх уламжлалт монгол арга нь аав ээж нар өөрийнхөө
биеэр үлгэрлэн дуурайлж, бага наснаас нь ажил амьдралд сургаж
байсан бол өнөөгийн аав ээжүүд бараг өглөөнөөс орой хүртэл хүүхдийнхээ барааг хардаггүй. Бид өнөөг хүртэл хүүхдийг яаж
хүмүүжүүлэх вэ гэдэг арга зүйг олж чадаагүй л явна. Хүүхэд
хүмүүжүүлэх арга барил цаг үетэй уялдаад төлөвшиж бас амжаагүй л
байна. Өөрөөр хэлбэл хүүхдээ хэрхэн өсгөж бие хүн болгон
төлөвшүүлэх арга ухаанд нийтээрээ суралцаагүй. Тийм ч учраас
хүүхдээсээ дэндүү холдчихсон, үүнээсээ болоод тэдэнтэй ойлголцохоо
больдог асуудал олон гэр бүлд гардаг. Үүнийг нэг хоѐр хүн яриад
шийдчих асуудал биш юм. Нийтээрээ, нийгмээрээ шийдэх зайлшгүй
асуудлын нэг нь яах аргагүй энэ. Эхнэр нь хүүхдээ хараад гэртээ суудаг
япон, солонгосын дэг жаяг бас ч тийм ухаан муутай хүмүүсийн ажил
биш юм шиг байгаа юм. Гадныхан энэ бэрхшээлтэй асуудлаа ийнхүү
шийдэж чадаж. Манайхан ч гэсэн хэзээ нэгэн цагт гарцаагүй ийм
жишигт шилжих л байх.

More Related Content

What's hot

харилцаа ба эерэг сэтгэлгээ
харилцаа ба эерэг сэтгэлгээхарилцаа ба эерэг сэтгэлгээ
харилцаа ба эерэг сэтгэлгээULZIITOGTOKH
 
эцэг эхийн хайр ба сургамж
эцэг эхийн хайр ба сургамжэцэг эхийн хайр ба сургамж
эцэг эхийн хайр ба сургамжazora14
 
эсээ бичлэг
эсээ бичлэгэсээ бичлэг
эсээ бичлэгbaynaa82
 
etseg ehiin bulan
etseg ehiin bulanetseg ehiin bulan
etseg ehiin bulanbolormaa87
 
эцэг эхийн оролцоо
эцэг эхийн оролцооэцэг эхийн оролцоо
эцэг эхийн оролцооBadamsuren Byambjav
 
зөвлөгөө
зөвлөгөөзөвлөгөө
зөвлөгөөaajuu79
 
Humuujliin tuhai yria 2
Humuujliin tuhai yria   2Humuujliin tuhai yria   2
Humuujliin tuhai yria 2Batdulam
 
хүүхдээ хэрхэн хүмүүжүүлэх вэ
хүүхдээ хэрхэн хүмүүжүүлэх вэ хүүхдээ хэрхэн хүмүүжүүлэх вэ
хүүхдээ хэрхэн хүмүүжүүлэх вэ Zaya80
 
хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн нөлөө
хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн нөлөөхүүхдийн хүмүүжилд эцэг эхийн нөлөө
хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн нөлөөErdenezul Bazarragchaa
 
сурган хүмүүжүүлэх зөвлөгөө
сурган хүмүүжүүлэх зөвлөгөөсурган хүмүүжүүлэх зөвлөгөө
сурган хүмүүжүүлэх зөвлөгөөschool14
 
гэр бүлийн харилцааны үндсэн ойлголт 3
гэр бүлийн харилцааны үндсэн ойлголт 3гэр бүлийн харилцааны үндсэн ойлголт 3
гэр бүлийн харилцааны үндсэн ойлголт 3Tywshin
 
эцэг эхчүүдэд өгөх зөвлөгөө
эцэг эхчүүдэд өгөх зөвлөгөөэцэг эхчүүдэд өгөх зөвлөгөө
эцэг эхчүүдэд өгөх зөвлөгөөxaliun
 
Khandmaa эцэг эхчүүдэд өгөх зөвлөгөө
Khandmaa эцэг эхчүүдэд өгөх зөвлөгөөKhandmaa эцэг эхчүүдэд өгөх зөвлөгөө
Khandmaa эцэг эхчүүдэд өгөх зөвлөгөөkhandmaa79
 
д.мягмар эцэг эхийн зөвөлгөөн
д.мягмар эцэг эхийн зөвөлгөөн д.мягмар эцэг эхийн зөвөлгөөн
д.мягмар эцэг эхийн зөвөлгөөн school14
 
хүүхдийн төлөвшилд эцэг эхийн оролцоо4,5
хүүхдийн төлөвшилд эцэг эхийн оролцоо4,5хүүхдийн төлөвшилд эцэг эхийн оролцоо4,5
хүүхдийн төлөвшилд эцэг эхийн оролцоо4,5Altansuh
 
сурагчдын сэтгэл зүйд өгөх зөвлөгөө 15 нас
сурагчдын сэтгэл зүйд өгөх зөвлөгөө 15 нассурагчдын сэтгэл зүйд өгөх зөвлөгөө 15 нас
сурагчдын сэтгэл зүйд өгөх зөвлөгөө 15 насEnkhbold Myagmarsuren
 
хүүхдийн хүмүүжил
хүүхдийн хүмүүжилхүүхдийн хүмүүжил
хүүхдийн хүмүүжилTsedo Batsukh
 
О.Батбаяр-Хүүхдийн хөгжлийн талаарх уламжлалт хэв маяг хийгээд гэр
О.Батбаяр-Хүүхдийн хөгжлийн талаарх уламжлалт хэв маяг хийгээд гэр О.Батбаяр-Хүүхдийн хөгжлийн талаарх уламжлалт хэв маяг хийгээд гэр
О.Батбаяр-Хүүхдийн хөгжлийн талаарх уламжлалт хэв маяг хийгээд гэр The Institute of Social Sciences
 

What's hot (19)

харилцаа ба эерэг сэтгэлгээ
харилцаа ба эерэг сэтгэлгээхарилцаа ба эерэг сэтгэлгээ
харилцаа ба эерэг сэтгэлгээ
 
эцэг эхийн хайр ба сургамж
эцэг эхийн хайр ба сургамжэцэг эхийн хайр ба сургамж
эцэг эхийн хайр ба сургамж
 
эсээ бичлэг
эсээ бичлэгэсээ бичлэг
эсээ бичлэг
 
etseg ehiin bulan
etseg ehiin bulanetseg ehiin bulan
etseg ehiin bulan
 
эцэг эхийн оролцоо
эцэг эхийн оролцооэцэг эхийн оролцоо
эцэг эхийн оролцоо
 
зөвлөгөө
зөвлөгөөзөвлөгөө
зөвлөгөө
 
Humuujliin tuhai yria 2
Humuujliin tuhai yria   2Humuujliin tuhai yria   2
Humuujliin tuhai yria 2
 
хүүхдээ хэрхэн хүмүүжүүлэх вэ
хүүхдээ хэрхэн хүмүүжүүлэх вэ хүүхдээ хэрхэн хүмүүжүүлэх вэ
хүүхдээ хэрхэн хүмүүжүүлэх вэ
 
хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн нөлөө
хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн нөлөөхүүхдийн хүмүүжилд эцэг эхийн нөлөө
хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн нөлөө
 
5д5д
 
сурган хүмүүжүүлэх зөвлөгөө
сурган хүмүүжүүлэх зөвлөгөөсурган хүмүүжүүлэх зөвлөгөө
сурган хүмүүжүүлэх зөвлөгөө
 
гэр бүлийн харилцааны үндсэн ойлголт 3
гэр бүлийн харилцааны үндсэн ойлголт 3гэр бүлийн харилцааны үндсэн ойлголт 3
гэр бүлийн харилцааны үндсэн ойлголт 3
 
эцэг эхчүүдэд өгөх зөвлөгөө
эцэг эхчүүдэд өгөх зөвлөгөөэцэг эхчүүдэд өгөх зөвлөгөө
эцэг эхчүүдэд өгөх зөвлөгөө
 
Khandmaa эцэг эхчүүдэд өгөх зөвлөгөө
Khandmaa эцэг эхчүүдэд өгөх зөвлөгөөKhandmaa эцэг эхчүүдэд өгөх зөвлөгөө
Khandmaa эцэг эхчүүдэд өгөх зөвлөгөө
 
д.мягмар эцэг эхийн зөвөлгөөн
д.мягмар эцэг эхийн зөвөлгөөн д.мягмар эцэг эхийн зөвөлгөөн
д.мягмар эцэг эхийн зөвөлгөөн
 
хүүхдийн төлөвшилд эцэг эхийн оролцоо4,5
хүүхдийн төлөвшилд эцэг эхийн оролцоо4,5хүүхдийн төлөвшилд эцэг эхийн оролцоо4,5
хүүхдийн төлөвшилд эцэг эхийн оролцоо4,5
 
сурагчдын сэтгэл зүйд өгөх зөвлөгөө 15 нас
сурагчдын сэтгэл зүйд өгөх зөвлөгөө 15 нассурагчдын сэтгэл зүйд өгөх зөвлөгөө 15 нас
сурагчдын сэтгэл зүйд өгөх зөвлөгөө 15 нас
 
хүүхдийн хүмүүжил
хүүхдийн хүмүүжилхүүхдийн хүмүүжил
хүүхдийн хүмүүжил
 
О.Батбаяр-Хүүхдийн хөгжлийн талаарх уламжлалт хэв маяг хийгээд гэр
О.Батбаяр-Хүүхдийн хөгжлийн талаарх уламжлалт хэв маяг хийгээд гэр О.Батбаяр-Хүүхдийн хөгжлийн талаарх уламжлалт хэв маяг хийгээд гэр
О.Батбаяр-Хүүхдийн хөгжлийн талаарх уламжлалт хэв маяг хийгээд гэр
 

Viewers also liked

зөвлөмж
зөвлөмжзөвлөмж
зөвлөмжod_ulzii22
 
зөвөлгөө 2
зөвөлгөө 2зөвөлгөө 2
зөвөлгөө 2nayna-1
 
цэцгээр хувь тавилангаа ольё
цэцгээр хувь тавилангаа ольёцэцгээр хувь тавилангаа ольё
цэцгээр хувь тавилангаа ольёhuu2001
 
Tsahim hicheel 2
Tsahim hicheel 2Tsahim hicheel 2
Tsahim hicheel 2huu2001
 
тэжээмэл амьтад
тэжээмэл амьтадтэжээмэл амьтад
тэжээмэл амьтадod_ulzii22
 
зөвлөмж
зөвлөмжзөвлөмж
зөвлөмжod_ulzii22
 
тагтаа хөөрхөн тагтаа номхон дандаа олуулаа дандаа тайван
тагтаа хөөрхөн тагтаа номхон дандаа олуулаа дандаа тайвантагтаа хөөрхөн тагтаа номхон дандаа олуулаа дандаа тайван
тагтаа хөөрхөн тагтаа номхон дандаа олуулаа дандаа тайванod_ulzii22
 
нараа багш
нараа багшнараа багш
нараа багшhatagtai
 
зөвлөмж
зөвлөмжзөвлөмж
зөвлөмжod_ulzii22
 
зөвлөмж
зөвлөмжзөвлөмж
зөвлөмжod_ulzii22
 
зөв бичих ерөнхий дүрэм
зөв бичих ерөнхий дүрэмзөв бичих ерөнхий дүрэм
зөв бичих ерөнхий дүрэмhatagtai
 
үзүүлэн
үзүүлэнүзүүлэн
үзүүлэнnayna-1
 
эцэг эхэд өгөх зөвлөгөө
эцэг эхэд өгөх зөвлөгөөэцэг эхэд өгөх зөвлөгөө
эцэг эхэд өгөх зөвлөгөөschool14
 
цахим тест ц.ганчимэг
цахим тест ц.ганчимэгцахим тест ц.ганчимэг
цахим тест ц.ганчимэгPanju0511
 
баймж бүтээврийн утга
баймж бүтээврийн утгабаймж бүтээврийн утга
баймж бүтээврийн утгаmuuduu
 
зөвлөгөө эцэг эхчүүдэд
зөвлөгөө эцэг эхчүүдэдзөвлөгөө эцэг эхчүүдэд
зөвлөгөө эцэг эхчүүдэдuugii_teach
 
хүүхэд нэг бүрийг хөгжүүлхэд эцэг эхийн оролцоо ямар байна вэ?
хүүхэд нэг бүрийг хөгжүүлхэд эцэг эхийн оролцоо ямар байна вэ?хүүхэд нэг бүрийг хөгжүүлхэд эцэг эхийн оролцоо ямар байна вэ?
хүүхэд нэг бүрийг хөгжүүлхэд эцэг эхийн оролцоо ямар байна вэ?Ganbaatar Erdenetsetseg
 
эцэг эхийн оролцоо
эцэг эхийн оролцооэцэг эхийн оролцоо
эцэг эхийн оролцооschool14
 

Viewers also liked (19)

зөвлөмж
зөвлөмжзөвлөмж
зөвлөмж
 
зөвөлгөө 2
зөвөлгөө 2зөвөлгөө 2
зөвөлгөө 2
 
цэцгээр хувь тавилангаа ольё
цэцгээр хувь тавилангаа ольёцэцгээр хувь тавилангаа ольё
цэцгээр хувь тавилангаа ольё
 
Tsahim hicheel 2
Tsahim hicheel 2Tsahim hicheel 2
Tsahim hicheel 2
 
хамар
хамархамар
хамар
 
тэжээмэл амьтад
тэжээмэл амьтадтэжээмэл амьтад
тэжээмэл амьтад
 
зөвлөмж
зөвлөмжзөвлөмж
зөвлөмж
 
тагтаа хөөрхөн тагтаа номхон дандаа олуулаа дандаа тайван
тагтаа хөөрхөн тагтаа номхон дандаа олуулаа дандаа тайвантагтаа хөөрхөн тагтаа номхон дандаа олуулаа дандаа тайван
тагтаа хөөрхөн тагтаа номхон дандаа олуулаа дандаа тайван
 
нараа багш
нараа багшнараа багш
нараа багш
 
зөвлөмж
зөвлөмжзөвлөмж
зөвлөмж
 
зөвлөмж
зөвлөмжзөвлөмж
зөвлөмж
 
зөв бичих ерөнхий дүрэм
зөв бичих ерөнхий дүрэмзөв бичих ерөнхий дүрэм
зөв бичих ерөнхий дүрэм
 
үзүүлэн
үзүүлэнүзүүлэн
үзүүлэн
 
эцэг эхэд өгөх зөвлөгөө
эцэг эхэд өгөх зөвлөгөөэцэг эхэд өгөх зөвлөгөө
эцэг эхэд өгөх зөвлөгөө
 
цахим тест ц.ганчимэг
цахим тест ц.ганчимэгцахим тест ц.ганчимэг
цахим тест ц.ганчимэг
 
баймж бүтээврийн утга
баймж бүтээврийн утгабаймж бүтээврийн утга
баймж бүтээврийн утга
 
зөвлөгөө эцэг эхчүүдэд
зөвлөгөө эцэг эхчүүдэдзөвлөгөө эцэг эхчүүдэд
зөвлөгөө эцэг эхчүүдэд
 
хүүхэд нэг бүрийг хөгжүүлхэд эцэг эхийн оролцоо ямар байна вэ?
хүүхэд нэг бүрийг хөгжүүлхэд эцэг эхийн оролцоо ямар байна вэ?хүүхэд нэг бүрийг хөгжүүлхэд эцэг эхийн оролцоо ямар байна вэ?
хүүхэд нэг бүрийг хөгжүүлхэд эцэг эхийн оролцоо ямар байна вэ?
 
эцэг эхийн оролцоо
эцэг эхийн оролцооэцэг эхийн оролцоо
эцэг эхийн оролцоо
 

Similar to зөвлөмж

хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн оролцоо
хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн оролцоохүүхдийн хүмүүжилд эцэг эхийн оролцоо
хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн оролцооschool14
 
45 110608011427-phpapp02
45 110608011427-phpapp0245 110608011427-phpapp02
45 110608011427-phpapp02Tsendoo
 
хүн болох багаасаа
хүн болох багаасаахүн болох багаасаа
хүн болох багаасааBattsetseg1982
 
судалгааны сонжоо
судалгааны сонжоосудалгааны сонжоо
судалгааны сонжооgganchimeg
 
зөвлөгөө 2
зөвлөгөө 2зөвлөгөө 2
зөвлөгөө 2sergelen97
 
зөвлөмж
зөвлөмжзөвлөмж
зөвлөмжEnkhtuyazb
 
хүмүүжүүлэх1
хүмүүжүүлэх1хүмүүжүүлэх1
хүмүүжүүлэх1CHBD_6684
 
зулаа
зулаазулаа
зулааoyunzul
 
ж.отгонцэцэг
ж.отгонцэцэгж.отгонцэцэг
ж.отгонцэцэгmaagii979797
 
ж.отгонцэцэг
ж.отгонцэцэгж.отгонцэцэг
ж.отгонцэцэгmaagii979797
 
ж.отгонцэцэг
ж.отгонцэцэгж.отгонцэцэг
ж.отгонцэцэгmaagii979797
 
хүүхдийн хүмүүжил
хүүхдийн хүмүүжилхүүхдийн хүмүүжил
хүүхдийн хүмүүжилtulgaa14
 
зөвөлгөө
зөвөлгөөзөвөлгөө
зөвөлгөөmoogii102
 
зөвөлгөө
зөвөлгөөзөвөлгөө
зөвөлгөөmoogii102
 
зөвөлгөө
зөвөлгөөзөвөлгөө
зөвөлгөөmoogii102
 
зэмлэх ёс
зэмлэх ёсзэмлэх ёс
зэмлэх ёсschool14
 
зөвлөгөө
зөвлөгөөзөвлөгөө
зөвлөгөөdashka_1029
 

Similar to зөвлөмж (20)

хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн оролцоо
хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн оролцоохүүхдийн хүмүүжилд эцэг эхийн оролцоо
хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн оролцоо
 
45 110608011427-phpapp02
45 110608011427-phpapp0245 110608011427-phpapp02
45 110608011427-phpapp02
 
хүн болох багаасаа
хүн болох багаасаахүн болох багаасаа
хүн болох багаасаа
 
судалгааны сонжоо
судалгааны сонжоосудалгааны сонжоо
судалгааны сонжоо
 
зөвлөгөө 2
зөвлөгөө 2зөвлөгөө 2
зөвлөгөө 2
 
зөвлөмж
зөвлөмжзөвлөмж
зөвлөмж
 
хүмүүжүүлэх1
хүмүүжүүлэх1хүмүүжүүлэх1
хүмүүжүүлэх1
 
зулаа
зулаазулаа
зулаа
 
зулаа
зулаазулаа
зулаа
 
ж.отгонцэцэг
ж.отгонцэцэгж.отгонцэцэг
ж.отгонцэцэг
 
ж.отгонцэцэг
ж.отгонцэцэгж.отгонцэцэг
ж.отгонцэцэг
 
ж.отгонцэцэг
ж.отгонцэцэгж.отгонцэцэг
ж.отгонцэцэг
 
хүүхдийн хүмүүжил
хүүхдийн хүмүүжилхүүхдийн хүмүүжил
хүүхдийн хүмүүжил
 
Tsanii ortoo1
Tsanii ortoo1Tsanii ortoo1
Tsanii ortoo1
 
зөвөлгөө
зөвөлгөөзөвөлгөө
зөвөлгөө
 
зөвөлгөө
зөвөлгөөзөвөлгөө
зөвөлгөө
 
зөвөлгөө
зөвөлгөөзөвөлгөө
зөвөлгөө
 
зөвөлгөө
зөвөлгөөзөвөлгөө
зөвөлгөө
 
зэмлэх ёс
зэмлэх ёсзэмлэх ёс
зэмлэх ёс
 
зөвлөгөө
зөвлөгөөзөвлөгөө
зөвлөгөө
 

More from od_ulzii22

цаасаар цасан ширхэг урлах
цаасаар цасан ширхэг урлахцаасаар цасан ширхэг урлах
цаасаар цасан ширхэг урлахod_ulzii22
 
хоол хүнс 3
хоол хүнс 3хоол хүнс 3
хоол хүнс 3od_ulzii22
 
дециметр
дециметрдециметр
дециметрod_ulzii22
 
хөдөлгөөний бодлого
хөдөлгөөний бодлогохөдөлгөөний бодлого
хөдөлгөөний бодлогоod_ulzii22
 
монгол хэл Iv
монгол хэл Ivмонгол хэл Iv
монгол хэл Ivod_ulzii22
 
монгол хэл Iv
монгол хэл Ivмонгол хэл Iv
монгол хэл Ivod_ulzii22
 
зөв хооллолт
зөв хооллолтзөв хооллолт
зөв хооллолтod_ulzii22
 

More from od_ulzii22 (12)

цаасаар цасан ширхэг урлах
цаасаар цасан ширхэг урлахцаасаар цасан ширхэг урлах
цаасаар цасан ширхэг урлах
 
хоол хүнс 3
хоол хүнс 3хоол хүнс 3
хоол хүнс 3
 
дециметр
дециметрдециметр
дециметр
 
хөдөлгөөний бодлого
хөдөлгөөний бодлогохөдөлгөөний бодлого
хөдөлгөөний бодлого
 
монгол хэл Iv
монгол хэл Ivмонгол хэл Iv
монгол хэл Iv
 
монгол хэл Iv
монгол хэл Ivмонгол хэл Iv
монгол хэл Iv
 
зөв хооллолт
зөв хооллолтзөв хооллолт
зөв хооллолт
 
өлзий
өлзийөлзий
өлзий
 
өлзий
өлзийөлзий
өлзий
 
өлзий
өлзийөлзий
өлзий
 
өлзий
өлзийөлзий
өлзий
 
222222222222
222222222222222222222222
222222222222
 

зөвлөмж

  • 1. Хүнээр хүн хийх ухаан буюу хүүхдээ зөв хүмүүжүүлэх арга Хүүхэд хүмүүжүүлнэ гэдэг амаргүй ажил. Хайрыг нь ихдүүлбэл улцгар, өөртөө итгэлгүй, бие даасан биш эсвэл эрхийн тэнэг нэгэн болчих гээд, багадуулбал хатуу ширүүн, хүний сэтгэлийг ойлгодоггүй, муу хүн болж өсчих гээд байна уу? Тиймээс жорыг нь тааруулж хүүхдээ хүмүүжүүлэх нь эцэг эхээс үнэхээрийн их ур ухаан, хичээл зүтгэл шаардаж байдаг. Хүүхдийн хүмүүжил төлөвшлийн 80-90 хувь нь эцэг эх, гэр бүлийн нөлөөнөөс бий болдог гэж Европын судлаачид үзсэн байдаг. Харин манайд арай өөр тоо гарч мэдэх л юм. Учир нь монголчууд бид ийм судалгаа хийж үзээгүй ч юм уу, лав л ийм төрлийн судалгаа олдсонгүй. ”Эх нь хээр алаг бол хүү нь шийр алаг” гэдэг үг монгол ардын зүйр үгэнд бий. Үнэхээр л тухайн хүүхдийн амьдралд хандах хандлага, зан чанар, байгаа байдал нь аав ээжийнх нь хэн нэгэнтэй заавал биш юм аа гэхэд ямар нэгэн хэмжээгээр төстэй байдаг. Манай настайчуудын “Хүнтэй суухдаа удам судрыг нь сайн шинж” гэж хэлдэг нь ч оргүй хоосон зүйл бас биш юм. Тэр бүхэн юу хэлээд байна гэхээр, удам сайтай айлтай ураг барилдвал гэр бүл төлөв төвшин, тайван сайхан амьдрах нэг баталгаа болдог гэж үздэгээс үүдэлтэй. Ээж аавынхаа үгнээс тэс зөрөн суучихаад насаараа аз жаргалгүй, хэрүүл, зовлонтой амьдарч байгаа хүмүүс бидний дунд цөөнгүй байдаг. Хэдийгээр хүүхдийн оюун ухааны цар хүрээг сургалт хүмүүжлийн ажлаар тэлж өгдөг боловч хүний мөс чанар, сайхан сэтгэл, гаргаж буй зан авир, бие хүний шинжүүд эцэг эхээс хуулбарлагдан бий болдог.
  • 2. Магадгүй та зарим үед хүүхдийнхээ гаргаж буй зан авираас өөрийгөө тольдон хардаг ч байж болох юм. Хүүхдийн нүдээр эцэг эхчүүд: Хүүхэд гэр бүлийн тусгал байдгийн нэгэн жишээг эндээс харж болно. Сургуулийн өмнөх насны хүү, охин хоѐр гэр бүл болон тоглож байна гэнэ. Хүү нь “Би аав болъѐ, чи ээж бол” гэж хэлэв. Хаалга тог тог тогшин аав нь гаднаас гуйван орж ирээд “Эхнээр цай, хоол аваад ир” гэж агсамнаж, энэ тэрүүгээрх юмаа унагаж байх юм. Гэтэл ээж нь гартаа ганжин атган, ташаагаа тулан зогсож “Өө муу гуйлгачин чинь, дахиад хар усаа гудраад ороод ирэв үү” гэх нь тэр. Хүүхэд яг харсан үзсэнээ шууд тусган авч, зөв бурууг нь ч ялгахгүй өөрийн болгож авдаг жишээ энэ. Ялангуяа цэцэрлэгийн насныханд энэ нь түгээмэл үзэгдэл. Цэцэрлэгийн насны хүүхдүүдээр гэр бүлийнх нь тухай хөрөг зуруулжээ. Хүүхдүүд аавыгаа зурагтны өмнө сонин дэлгэн уншиж суугаагаар дүрсэлсэн бол ээжийгээ нэг гартаа шанага атган, нөгөө гартаа хүүхдээ тэвэрсэн байдлаар ихэвчлэн зурсан байлаа. Энэ бол Монголын гэр бүлүүдийн нийтлэг дүр зураг. Хүүхдээ хүмүүжүүлэхэд ээж, аав нар хэр нөлөөлж буйг бяцхан үрс нь тайлбаргүйгээр дэлгэн харуулсан нь энэ. Өнөөгийн эцэг эхчүүдийн нэг нийтлэг алдаа бол хүүхдийн хүмүүжилд эхийн үүрэг ролийг илүү чухалчлан авч үздэг явдал юм. Эх хүн л бүхнийг нуруундаа үүрэх ѐстой мэт, ээж нар л хүүхэд хүмүүжүүлэх үүрэгтэй юм шиг ханддаг сэтгэхүй манайд эртнээс байсаар ирсэн. Энэ асуудалд хэт ялгаатай хандсанаас болж “Аав нь бурхан, ээж нь чөтгөр” болж орхисон гэр бүлүүд ч цөөнгүй байдаг. Амьдралын явцад нэг л мэдэхэд аав нь хүүхдүүддээ дандаа зөөлөн хандаж, элэгсэг дотно харилцаж, ний нуугүй ярилцаж харин чөтгөрийн дүрд хувирсан ээж нь болох болохгүй юм болохоор загнадаг, айлгаж сүрдүүлдэг болчихсон байх нь бий. Энэ байдлаас болоод хүүхдүүд эцэг эхтэйгээ чөлөөтэй харилцаж чадахгүй харилцааны айдаст автдаг байна. Шоовдор хөвгүүд Сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн гэр бүлийн зургийн судалгаан дээр аавтайгаа хамт тоглож байгаа дүр зураг тун ховорхон харагдаж байлаа. Аав нар ажлаа тарж ирээд ихэвчлэн зурагтаа үздэг, зав гарвал сонин гарчигладаг, ажил ихтэйгээрээ далимдуулан гэр бүлийн ажлын ачааллаас зугтдаг явдал манайд маш түгээмэл үзэгдэл. Энэ байдал нийгэмд эрэгтэйчүүдийн үүрэг ролийг багасгах үндсэн нөхцөл болоод байгаа юм биш биз гэсэн хар төрүүлдэг. Манайхны дунд “За эрэгтэй
  • 3. хүүхэд яах вэ, амиа аваад явж дөнгөнө, болохгүй бол хар бор ажил хийгээд явчихна. Харин охидоо л сайн боловсролтой болгож, сайн хүнтэй суулгая” гэсэн яриа нэлээд гардаг. Нөгөө сайн хүргэн нь бас л боловсрол муутай бол таны сайн гэсэн категорит нийцэхсэн болов уу. Харин өнөөдөр эрэгтэй хүүхдийн хүмүүжил боловсролыг илт хаяснаас нийгмийн бүх салбарт тэр тусмаа боловсролын салбарт эмэгтэй хүйсийнхний давамгай байдал улам ихсэж байна. Эрэгтэй, эмэгтэйчүүдийн боловсролын тэгш бус байдал нь тэдний соѐл, мэдлэг чадварын ялгаатай байдлыг аажмаар бий болгочихлоо. Түүнээс хамааран эрэгтэйчүүдийн гэр бүлийнхээ өмнө хүлээх хариуцлага суларч, хамтын амьдралд элдэв сөрөг нөлөөлөл, үл ойлголцол, гэр бүлийн хүчирхийллийг бий болгох нөхцөлийг бүрдүүлж байна. Энэ байдлыг эрт анзаарч, ухамсарласан барууны зарим орнуудад “Аавуудын сургууль” гэгчийг байгуулж эхэлсэн байна. Харин манайд энэ нь нэг орхигдсон асуудал болоод байгаа төдийгүй нийгэмд улам бүр газар аваад байгаа нь харамсалтай. Харснаа дуурайдаг бага насныхан Хүүхдийн хөгжил төлөвшил хүмүүжил тодорхой үе шаттайгаар явагддаг. Тэр ч байтугай дөнгөж төрсөн нялх үрээ хэрхэн асарч байгаагаас тухайн хүүхдийн хүмүүжил шалтгаалдаг гэнэ. Эцэг эхчүүд нялх хүүхдээ юм ойлгодоггүй гэж бодвол эндүүрэл. Өдөр өдрөөр таны гар дээр бойжиж буй тэр бяцхан амьтан таны гаргаж буй сэтгэлийн хөдөлгөөнийг даган уурлавал уурлаж, инээвэл даган инээхийг хараад та бүр гайхаж орхино гээч. Хөхнөөс сүү гарахгүй бол уурлахдаа хамаг чадлаараа муухай бархирахыг яана. Тэд гаргаж буй ааш авираараа далимдуулан өөрсдийгөө илэрхийлэх ухааныг энэ үеэс эхлэн сурдаг. Тэд ярьж чадахгүй ч гэсэн та ны хэлсэн болон хэлж байгаа үгийг ойлгох чадвартай байдаг. Тиймээс та хүүхдээ нялх гэлтгүй дэргэд нь хэлэх, ярих үгээ цэгнэхгүй бол болохгүй. Хүүхэд хөлд орж, ид хөдөлгөөнтэй, дэгэж дэрэвсэн үедээ хамгийн болгоомжгүй байдаг. Нэг харах нь ээ халуун юм руу орчих гээд нөгөө харахад хаалганд гараа хавчуулчих гээд л. Чимээгүй алга болчихвол заавал ямар нэг юм сүйтгэж байгаа нь тодорхой. Болохгүй бүтэхгүй зүйл энэ үед л хамгийн их гардаг. Жаахан байхдаа би разетикний нүхэнд юм шургуулж үзмээр санагддаг байж билээ. Цэцэрлэгийн багш маань болохгүй гээд байхад л нарийн төмөр шургуулаад тогонд цохиулж ухаан алдсанаасаа хойш дахин тийш зүглээгүй юмдаг. Гараа түлнэ, ий болохгүй гээд байхад хүүхэд чинь плитка руу ойртох гэж
  • 4. дурлаад байвал тийм ч халуун биш байх үед нь нэг удаа гарыг нь хүргээд авахад гэмгүй. Хөөрхий дахин ойртоно л гэж үгүй. Яг үүнтэй адил хүүхэд болгон болохгүй гэсэн бүхэн рүү саваагүйтэн тэмүүлдэг. Туршлага сууж байж л хүн ухаан орно. Хаширсан хүн гэж харширсан хүнийг хэлнэ гэдэг шүү дээ. Монголчууд бидний хүүхдээ хүмүүжүүлэх арга барилын томоохон алдааны нэг нь хүүхдийн санаачлагын унтрааж гал дээр ус хийдэг явдал юм. Тэгж болохгүй ингэж болохгүй гэж аав ээж нь байнга зааварлан, номхон суулгаж л байвал л болох юм шиг санадаг. Ингэж хэт захиргаадаж хүмүүжүүлснээс болж таны хүүхэд ч бас бусдыг хэт их загнах, дарангуйлах дуртай, хүний үнэ цэнийг ойлгодоггүй, бусдыг байгаагаар нь хүлээн авдаггүй, шүүмжилж, өөлөх, муулах хандлагатай болдог. Бид хүүхдийнхээ санаачлагыг, шинийг сэдэх урам зоригийг дарснаас болж тэд үзэл бодлоо зөв илэрхийлж чаддаггүй, хүн намайг шүүмжилчих болов уу гэсэн байдалтай, идэвхи санаачлага муутай хүн болон хүмүүжээд байна. Мөн цэцэрлэгийн насныхныг “Далан худалчийн нас”, “Үлгэрийн нас” гэх мэтээр нэрлэсэн нь тун онож хэлсэн үг шүү. Тэд энэ үедээ олон зүйлийг санаанаасаа худлаа зохиож ярьдаг. Гэхдээ хамгийн яршигтай нь өдөрт 10-20 удаа яагаад гэдэг асуултыг тавьдаг. Эзэнгүй хүүхэд Социализмын үед хүүхэд хүмүүжүүлэх арга ухаан арай өөр байсан юм шиг ээ. Нийгэм нь ч ялгаатай байсан учраас ѐс суртахууны төлөвшлийг харьцангуй сайн өгдөг байсан тал бий. Хэдий тийм ч тэр үеийн эцэг эхчүүд маш завгүй, дээрээс нь олон хүүхэдтэй айлд том нь багыгаа өсгөдөг явдал ч нэлээд түгээмэл байсан. Тиймээс социализмын үеийн гэр бүлүүдээс биеэ даасан хүмүүс нэлээд төрж байсан бол эрхийн тэнэг болсон айлын бага хүүхдүүд ч бас цөөнгүй байдаг. Өнөөдөр ч тэр хүүхдүүдээс ах эгчийнхээ нөмөр нөөлгөнд амьдарч яваа нь олон. Харин орчин үед 3-4 хүүхэдтэй гэр бүлийг олон хүүхэдтэйд тооцдог болсон. Иймээс өнөө үед хүүхэд хүмүүжүүлэх асуудлыг бид арай өөр өнцгөөс нь харах цаг нэгэнт бий болсон. Баруунд “Хүүхдийг долоон нас хүртэл хаан шиг өсгө, түүнээс хойш цэрэг шиг өсгө” гэдэг. Гэтэл манайхан эсрэгээр нь, нялх байхаас сургуулийн 3-4 анги хүртэл нь хараа хяналтан доороо өсгөчихөөд анги ахих тусам хичээлийг нь зааж өгч мэдэхгүй гэсэн нэрийдлээр зүгээр л гаргуунд нь хаячихдаг. Нөгөө хошин шогийн нөхдүүдийн хэлдэг шиг “Хэн хаагуур ямар юмаа хийгээд дэмий тэнээд байгаа юм бүү мэд”. Нэг ѐсондоо хүүхэд нь эзэнгүй орхигддог. Гэтэл хүүхэдтэйгээ хүүхэд шиг биш найз шигээ,
  • 5. том хүн мэт харилцах ѐстой хамгийн чухал үе нь “Өсвөр үе” буюу “шилжилтийн нас”-наас эхэлдэг. Шилжилтийн нас гэж хэлсэн нь ч учиртай. Хүүхэд тань том хүн болж байна гэсэн үг. Энэ үедээ хүүхэд “том хүн” болж байгаагаа мэдэрдэг. Насанд хүрэгчдийн нүдээр аливаа зүйлд хандахыг эрмэлздэг. Үе тэнгийнхэнтэйгээ болон насанд хүрэгчидтэй харилцах харилцаа тэдний хувьд тун чухал юм. Тэдэнд үе тэнгийнхэн, хамт олон, гэр бүлдээ өндөр байр суурь эзлэх хэрэгцээ бий болдог. Хүүхдийн гэсэн бүхий л шинжүүдээс зайлсхийхийг эрмэлздэг. Өөрийнхөө боломжийг дээгүүр үнэлдэг. Мөрөөдөлдөө автдаг. Орчин үеийн хөгжим киног сонирхох сонирхол нэмэгддэг. Үүний зэрэгцээ сэтгэл хөдлөлийн хурц илрэлийг үзүүлэх, заримдаа бүдүүлэг зан авир гаргах нь ч олонтаа. Охид бааранд сууж, нүүрээ байдгаараа будан, моодны дэгжин хувцас өмсөн, урт янжуур зуун гоѐ эгч нарын аалийг даган дуурайхыг хүсдэг. Хөвгүүдийн хувьд том ах нар шиг үнэтэй гоѐ машин унан, хотоор давхилдаж том том бизнес ярин, бие биенийхээ дээр гаран сагсуурч өөрийгөө харуулах нь сайхан санагддаг. Өсвөр насанд аливаа юмс үзэгдлийн дотоод мөн чанарт бус гадаад өнгөнд нь татагддаг тал бий. Бэлгийн бойжилт энэ үед эрчимтэй явагдаж, даавар тэдний бие болоод сэтгэлийг зовоож байдаг. Нүүрээр нь батга гарч, сахал, хөх ургах, анхны сарын тэмдэг ирэх, үрийн шингэн ялгарч, сэтгэл санаа нь үймэх, дурлалаас болж уйтгарлах, шөнө зүүдэндээ нойтон дур тавих гэх зэргээр биед гардаг өөрчлөлтүүдэд тэд эхлээд дасах хэрэгтэй болдог. Дааврын өөрчлөлт нь өсвөр үеийнхнийг маш хүчтэй стрессдүүлж, сэтгэл санааны тогтвортой бус байдлыг бий болгодог. Бэлгийн бойжилт болон сэтгэцэд гарч буй өөрчлөлтүүд нь охид хөвгүүдэд тун таагүй, цаашилбал бүр муухай сэтгэгдэл төрүүлж байдаг. Жишээ нь бэлэг эрхтэний ойролцоо үс ургах, хөх томорч байгаагаас санаа зовж, биеийн юм сард нэг удаа ирэх нь яршигтай болж хөвгүүдийн хувьд зүүдэндээ нойтон дур тавьж секс хийх хүсэл төрж эхэлдэг. “Хэрэв эцэг эхчүүд хүүхдээ шилжилтийн насны үед нь сайн анхаарч хүмүүжүүлэн, жинхэнэ сайн найз нөхөд нь байж чадвал хүүхэд энэ хэцүү үеийг даван туулах сэтгэлийн тэнхээтэй байж чадна. Тиймээс аав ээжүүд энэ үед бууж өгч болохгүй, харин ч эсрэгээр нь тодорхой зарчмаар цааш нь жолоодох хэрэгтэй” гэж Германы сурган хүмүүжүүлэх ухааны зөвлөгч Ян-Увэ Роггэ хэлж байна. Нийгэм хүүхдийн хүмүүжилд хэрхэн нөлөөлдөг вэ? Хүүхдийн хүмүүжилд нийгмийн энэ их орчил, улс төрийн үйл ажиллагаа өдөр тутмын боловсролын үйл явц, олон нийтийн
  • 6. мэдээллийн хэрэгсэл, орчин үеийн дуу хөгжмийн урсгал, тэдгээрийн гол төлөөлөгчид, урлагийн одууд маш хүчтэй нөлөө үзүүлдэг. Гэтэл манай нийгмийн үйл ажиллагааны буруу нөлөө тэр тусмаа улс төрийнхний гаргаж буй алдаатай шийдвэрүүд бидний хойч үед сөрөг нөлөө үзүүлэх нөхцөлийг бүрдүүлж байна. Өнөөдөр бид хүүхдийн хүмүүжлийн алдаа дутагдлыг боловсролын систем рүү чихдэг. Хүүхдээ багш нар, сургуульд даатган хаядаг үзэгдэл монголчуудын хувьд жирийн асуудал болсон. Тэр тусмаа хэвлэл мэдээлийн хэрэгслийн асар хүчтэй нөлөөнд хяналт тавих цаг нэгэнт болжээ. Өнөөгийн нийгэмд хүүхдүүдэд зориулсан чансаатай телевизийн нэвтрүүлэг маш ховор байгаа төдийгүй явуулж буй нэвтрүүлгүүд нь хэрхэн яаж од болох вэ, ямар хялбар арга замаар бусдын анхаарлын төвд орших вэ, гэсэн хүмүүжил төлөвшлийг бий болгох үндсэн нөхцөлийг бүрдүүлж байна. Телевизээр өдөр болгон УИХ-ын гишүүдийн хэрүүлийг үзүүлэн эрэгтэй хүн ч гэсэн “Улаан хэрүүлч” байж болох нь гэсэн сэтгэгдэл төрүүлнэ. Энд тэндгүй авлигал, хээл хахууль Хатан Туул голынхоо хайран сайхан хөндийг нэг дарга маань бөөн мөнгөний төлөө худалдсан тухай яригдана. Үүний үр дагаварт дарга болчихоод мөнгөтэй болчихвол эх орноо худалдсан ч яах вэ, томчууд хахуулиар мөнгө олдог юм чинь хээл хахуулийн ажил олж хийвэл амьдрал болоод явчихна гэсэн бодол насанд хүрэгчдэд битгий хэл хүүхдийн дотоод сэтгэлзүйд ч бий болж тэдний ертөнцийг үзэх үзэл буруу төлөвшиж бие хүний төлөвшлийн хандлага чиг лэлүүд буруу тийшээ хазайсаар байна. Тиймээс орчин үеийн хүүхдүүд мэргэжил сонгохдоо хүний сайн сайхан, нийгмийн сайн сайхны төлөө зүтгэдэг ажил мэргэжил сонгохоосоо илүү улс төр, бизнесийн хүрээний мэргэжил рүү хошуурах хандлага улам хавтгайрч байна. Дээр нь нэмж хэлэхэд эцэг эхчүүд миний хүүхэд юунд сонирхолтой, юуг хийж гүйцэтгэх чадвартай билээ гэдгийг үл харгалзан ямар мэргэжил ашигтай вэ гэдгээр өөрийн дураар мэргэжлийг нь сонгон бизнес, нийгэм, хуулийн салбар луу хүүхдээ “чихдэг” сөрөг үзэгдэл нийгэмд нэгэнт газар авчээ. “Дургүйд хүчгүй” гэдэг. Сонирхоогүй мэргэжлээ эзэмшсэн хүн тухайн салбартаа амжилт олох нь ховор тохиолдол байдаг. Хүүхэд хүмүүжүүлэх уламжлалт монгол арга нь аав ээж нар өөрийнхөө биеэр үлгэрлэн дуурайлж, бага наснаас нь ажил амьдралд сургаж байсан бол өнөөгийн аав ээжүүд бараг өглөөнөөс орой хүртэл хүүхдийнхээ барааг хардаггүй. Бид өнөөг хүртэл хүүхдийг яаж хүмүүжүүлэх вэ гэдэг арга зүйг олж чадаагүй л явна. Хүүхэд хүмүүжүүлэх арга барил цаг үетэй уялдаад төлөвшиж бас амжаагүй л байна. Өөрөөр хэлбэл хүүхдээ хэрхэн өсгөж бие хүн болгон
  • 7. төлөвшүүлэх арга ухаанд нийтээрээ суралцаагүй. Тийм ч учраас хүүхдээсээ дэндүү холдчихсон, үүнээсээ болоод тэдэнтэй ойлголцохоо больдог асуудал олон гэр бүлд гардаг. Үүнийг нэг хоѐр хүн яриад шийдчих асуудал биш юм. Нийтээрээ, нийгмээрээ шийдэх зайлшгүй асуудлын нэг нь яах аргагүй энэ. Эхнэр нь хүүхдээ хараад гэртээ суудаг япон, солонгосын дэг жаяг бас ч тийм ухаан муутай хүмүүсийн ажил биш юм шиг байгаа юм. Гадныхан энэ бэрхшээлтэй асуудлаа ийнхүү шийдэж чадаж. Манайхан ч гэсэн хэзээ нэгэн цагт гарцаагүй ийм жишигт шилжих л байх.