SlideShare a Scribd company logo
IR20D263 Т.Оюунжаргал
Гэр бүлийн хүмүүжлийн хэв маяг, түүнээс гарах үр дагаврууд
Гэр бүл бол хүүхдийн хөгжин төлөвших анхдагч орчин юм. Гэр бүлийн хүмүүжилд
нөлөөлөх хүчин зүйлсэд гэр бүлийн гадаад болон дотоод харилцаа нөлөөлнө. Үүнд: гэр
бүлийн гадаад харилцаа- Эцэг эхийн нийгэмд эзлэх байр суурь, Бусад хүмүүстэй харилцах
харилцаа, Нийгэм эдийн засгийн онцлог, Орон сууцны тохижилт, соёлжилт. Харин гэр
бүлийн дотоод харилцаанд эцэг эх хүүхдийн хоорондын харилцаа, эцэг өөр хоорондын
харилцаа, Сурган хүмүүжүүлэх болон үндсэн харилцаа зэрэг зүйлс нөлөөлнө.
Гэр бүлийн хүмүүжлийн төрөл хэлбэрүүдийг дурдвал, дутуу дулимаг шаардлага
тавих хүмүүжил, Үл хайхрах хүмүүжил, Дарангуйлах хүмүүжил, Хүч түрэмгийлэх
хүмүүжил, Хэт их шаардлага тавих хүмүүжил, Дур зоргоор нь тавих хүмүүжил, Үлгэр
жишээ хүмүүжил зэрэг юм. Хүүхдээ өсгөж хүмүүжүүлж байгаа нөхцөл байдал, нийгмийн
орчин соёл, тухайн хүүхдийн онцлогзэргээс шалтгаалж хүүхдээ хүмүүжүүлэх олон төрлийн
арга барилыг эцэг эх хэрэглэдэг.
Гэр бүлийн хүмүүжлийн хэв маягын төрлүүдэд Либераль хэв маяг, Үл ойшоох хэв
маяг, Захиран тушаах хэв маяг, Нэр хүндээр нөлөөлөх хэв маягууд орно. Либераль хэв маяг
нь хүүхдэдээ маш элэгсэг зөөлөн ханддаг тэднийг бараг хянадаггүй эцэг эх юм.
Хүүхдийнхээ зан үйлд хязгаарлалт маш бага буюу огт тавьдаггүй. Үл ойшоох хэв маяг нь
хүүхдээ хянадаггүй хайрлаж энхрийлэлгүй хөндлөнгийн байр сууринаас ханддаг. Захиран
тушаах хэв маяг нь хүүхдээ байнга хянаж өөрсдийнхөө тогтоосон дүрэм горимыг хатуу
мөрдөхийг шаарддаг. Гэр бүлийн шийдвэр гаргахдаа хүүхдээ оролцуулдаггүй эцэг
эхчүүдийг хэлнэ. Нэр хүндээр нөлөөлөх хэв маяг нь хүүхдэдээ тавих хяналт сайтай тэдэнд
элэгсэг бие даасан байдлыг хүлээн зөвшөөрдөг. Шаардлагатай үед хүүхдийнхээ зан
байдлыг хязгаарладаг боловч яагаад тэгж буй шалтгаанаа тайлбарладаг.
Гэр бүлийн хүмүүжил-Эцэг эхийн хүүхэддээ хандах хайрын хэв маягууд: Уяралын
хайр -Юуны тулд хүүхдээ хэрхэн яаж хайрлах вэ? гэж бодолгүй зөвхөн зөн билгээрээ
адгуус, үр зулзагаа хайрлахтай адил хайр. Хүүхдээ шүтээн мэт үзэж үг дуугүй сөгдөн
биширч, алхам тутмыг нь өхөөрдөн, өршөөнө, өмөөрнө. Аажмаар хүүхэд эцэг эхийнхээ
толгой дээр гарч өөрийн засаглалаа тогтооно. Үр дагавар нь хүүхэд зөвхөн хайр халамж
авахаа мэддэг аливааг хүсч байна надад хэрэгтэй байна гэх байр сууринаас ханддаг, бусдын
сонирхол хэрэгцээг харгалзах чадваргүй амиа бодогч болдог. Дарангуйлан захирах хайр-
Хүүхдээ төрүүлж өсгөж байгаадаа ялархан “Бүхнийг та нарын төлөө л хийж байна”, “Та
нарыг хувцаслаж хооллож байна”, “Та нар бидэнд үг дуугүй захирагдах ёстой” гэсэн байр
сууринаас хүүхдүүдээ ханддаг эцэг эхчүүд хамаарна. Үр дагавар нь Хүнийг хайрлах
чадваргүй, хахир хатуу зантай, бусадтай дээрэнгүй харьцдаг, ачирхуу, бусдын эрх чөлөөг
хүндэтгэдэггүй захирангуй хүмүүс болох магадлалтай. Барьцаалах хайр-Хайр энэрлээ
хөрөнгө мөнгө, хувцас хунараар хэмжинэ. “Чамд бид хоёр хэчнээн хайртайг харж байна
уу?”, “Хэний ч хүүхдэд байхгүй ийм гоё хувцас авч өглөө” гэх зэргээр хайраараа дэнчин
тавин наймаална. Үр дагавар нь Хүмүүсийн хоорондын сэтгэлийн нандин холбоо, харамгүй
хайр байдаг гэдгийг ойлгох чадваргүй эд хөрөнгөөр бүгдийг орлуулж хэмжиж болно гэдэг
бэртэгчин бодолтой хүмүүс болж болзошгүй.
Хүний төлөвшил, хүмүүжил, нийгэмшил соёл суртахуун, зан ааш, дадал зуршил үзэл
хандлагын 70% нь төрлөх гэр бүлийн орчиндоо бүрэлдэн боловсордог бөгөөд энэ үүднээс
хүний хөгжлийн анхдагч хамгийн чухал орчин бол гэр бүл билээ. Хүмүүс хүмүүжлийн хэв
маягийн мэдлэг дутмаг байх нь гэр бүлд сөрөг асуудал үүсэх гол шалтгаан болдог бөгөөд
иймд эцэг эх нар хүүхдээ хүмүүжүүлэх хэв маяг, хайрын хэлбэр зэргийн анхан шатны
мэдлэгтэй байх нэн шаардлагатай юм. Хүүхдийн төлөвшил, хүмүүжил гэхээр ихэнх хүмүүс
зөвхөн эцэг эхээс үр хүүхэддээ зааж зааварлах мэт буруу ойлгодог ч үнэн хэрэгтээ
хүүхдийнхээ төлөвшлийг эцэг, эхчүүд өөрсдийн харилцаа, хандлагаа эерэг болгож, хүүхдээ
магтахаас эхлэх учиртай билээ.
Миний хувьд манай гэр бүл захиран тушаах хэв маягийн хүмүүжлийн хэлбэртэй.
Намайг сэтгэл хөдлөлийн доогуур түвшинд хүлээн авдаг, надад тавих хяналт өндөр. Аливаа
асуудалыг өөрсдийнхөөрөө шийдэж бодлоо тулгах маягтай байдаг учраас би ихэвчлэн
өөрийнхөөрөө байхад хүндрэлтэй байдаг. Гэр бүлүүд хоорондын аливаа зөрчлийг сөрөг
үзэгдэл гэдэг талаас хүлээн авч, зөрчил үүсвэл аль болох хурдан хугацаанд дарж
шийдвэрлэхийг хүсдэг хэрнээ зөрчил маргаан гарсан учир шалтгааныг олохыг хичээдэггүй.
Сэтгэл зүйч В.А. Сынсенозөрчлийг тэмдэглэхдээ хосууд удаан хугацаагаар тусгаар байх нь
эцэстээ бие биеэ ойлголцоход магадгүй сөргөөр нөлөөлж болно. Харилцан бие биеийнхээ
бодол санаа, олон талыг дэмжихгүй, хөндийрөх байдлаас хөдөлмөрийн хуваарьлалт
тэнцвэргүйгээс зөрчил үүснэ гэж үзсэн.
Тиймээс шинээр гэр бүл болж байгаа хосууд ирээдүйд тулгарах асуудлыг тооцоолж
эртнээс хүүхдийнхээ хүмүүжилд анхаарч анхан шатны мэдлэгтэй болсон байх хэрэгтэй.
Хэдий гэр бүл болоод урт хугацаа өнгөрсөн ч гэсэн маш их зөрчилтэй, гэр бүлийн талаар
мэдлэг дутмагаасаа болоод гэр бүл салж сарних, хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлж
цаашдын амьдралд нь ч асуудал болон илрэхмагадлал өндөр байна. Эцэг эх болон хүүхдүүд
гэр бүлийн хямрал, гэр бүлийн хүмүүжлийн хэв маяг, түүнээс ангижрах талаарх мэдлэгтэй
болсноор хамтын үйл ажиллагаа нь өөрчлөгдөж, гэр бүл салалтын түвшин буурч гэр бүлийн
халуун дулаан уур амьсгал, нөхцөл байдал бүрдэнэ. Мөн урьдчилан сэргийлж, гэр бүлийн
халуун дулаан таатай орчинг үргэлж бий болгох тал дээр анхаарах зорилгоор өөрт тохирох
арга зүйг ашиглах нэн тохиромжтой юм.

More Related Content

What's hot

хэл ярианы бэрхшээлтэй хүүхэд гэж хэн бэ
хэл ярианы бэрхшээлтэй хүүхэд гэж хэн бэхэл ярианы бэрхшээлтэй хүүхэд гэж хэн бэ
хэл ярианы бэрхшээлтэй хүүхэд гэж хэн бэjunai566
 
хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн оролцоо
хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн оролцоохүүхдийн хүмүүжилд эцэг эхийн оролцоо
хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн оролцооschool14
 
сэтгэл хөдлөл
сэтгэл хөдлөлсэтгэл хөдлөл
сэтгэл хөдлөл
Buyaka Buugii
 
оюун ухаан ба авьяас чадвар
оюун ухаан ба авьяас чадвароюун ухаан ба авьяас чадвар
оюун ухаан ба авьяас чадвар
Enkhtuya Batchuluun
 
бие хүний зан төлөв лекц 2
бие хүний зан төлөв лекц 2бие хүний зан төлөв лекц 2
бие хүний зан төлөв лекц 2
Tserendulam Gan-Erdene
 
лекц 2
лекц  2лекц  2
лекц 2azora14
 
PTON111-Хичээл-9
PTON111-Хичээл-9PTON111-Хичээл-9
PTON111-Хичээл-9
E-Gazarchin Online University
 
ECON303-Хичээл 8 /20190304/
ECON303-Хичээл 8 /20190304/ECON303-Хичээл 8 /20190304/
ECON303-Хичээл 8 /20190304/
E-Gazarchin Online University
 
нийгмийн тогтсон хандлага
нийгмийн тогтсон хандлаганийгмийн тогтсон хандлага
нийгмийн тогтсон хандлагаBayarmaa Anu
 
Бага насны хүүхдийн цогц хөгжил
Бага насны хүүхдийн цогц хөгжилБага насны хүүхдийн цогц хөгжил
Бага насны хүүхдийн цогц хөгжил
Yondonsambuu Buyanbileg
 
лекц №4
лекц №4лекц №4
лекц №4azora14
 
Нийгэмшилт
НийгэмшилтНийгэмшилт
Нийгэмшилт
Munkhbaatar S. Uuld
 

What's hot (20)

Лекц 3
Лекц 3Лекц 3
Лекц 3
 
Лекц 1
Лекц 1Лекц 1
Лекц 1
 
хэл ярианы бэрхшээлтэй хүүхэд гэж хэн бэ
хэл ярианы бэрхшээлтэй хүүхэд гэж хэн бэхэл ярианы бэрхшээлтэй хүүхэд гэж хэн бэ
хэл ярианы бэрхшээлтэй хүүхэд гэж хэн бэ
 
Legts16
Legts16Legts16
Legts16
 
хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн оролцоо
хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн оролцоохүүхдийн хүмүүжилд эцэг эхийн оролцоо
хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн оролцоо
 
Psychology
PsychologyPsychology
Psychology
 
сэтгэл хөдлөл
сэтгэл хөдлөлсэтгэл хөдлөл
сэтгэл хөдлөл
 
оюун ухаан ба авьяас чадвар
оюун ухаан ба авьяас чадвароюун ухаан ба авьяас чадвар
оюун ухаан ба авьяас чадвар
 
Лекц 7
Лекц 7Лекц 7
Лекц 7
 
бие хүний зан төлөв лекц 2
бие хүний зан төлөв лекц 2бие хүний зан төлөв лекц 2
бие хүний зан төлөв лекц 2
 
лекц 2
лекц  2лекц  2
лекц 2
 
PTON111-Хичээл-9
PTON111-Хичээл-9PTON111-Хичээл-9
PTON111-Хичээл-9
 
ECON303-Хичээл 8 /20190304/
ECON303-Хичээл 8 /20190304/ECON303-Хичээл 8 /20190304/
ECON303-Хичээл 8 /20190304/
 
Лекц 8
Лекц 8Лекц 8
Лекц 8
 
нийгмийн тогтсон хандлага
нийгмийн тогтсон хандлаганийгмийн тогтсон хандлага
нийгмийн тогтсон хандлага
 
Бага насны хүүхдийн цогц хөгжил
Бага насны хүүхдийн цогц хөгжилБага насны хүүхдийн цогц хөгжил
Бага насны хүүхдийн цогц хөгжил
 
Lekts 4
Lekts 4Lekts 4
Lekts 4
 
лекц №4
лекц №4лекц №4
лекц №4
 
Нийгэмшилт
НийгэмшилтНийгэмшилт
Нийгэмшилт
 
лекц
лекцлекц
лекц
 

Similar to хүмүүжлийн-хэв-маяг.docx

хүүхэд ямар хүн болох нь эрт төлөвшдөг
хүүхэд ямар хүн болох нь эрт төлөвшдөгхүүхэд ямар хүн болох нь эрт төлөвшдөг
хүүхэд ямар хүн болох нь эрт төлөвшдөгDoogii999
 
1111
11111111
эцэг эх 2.8
эцэг эх 2.8эцэг эх 2.8
эцэг эх 2.8adavaa
 
зөвлөмж
зөвлөмжзөвлөмж
зөвлөмжnaraa30
 
зөвлөгөө 2
зөвлөгөө 2зөвлөгөө 2
зөвлөгөө 2sergelen97
 
хүүхдийн төлөвшилд эцэг эхийн оролцоо4,5
хүүхдийн төлөвшилд эцэг эхийн оролцоо4,5хүүхдийн төлөвшилд эцэг эхийн оролцоо4,5
хүүхдийн төлөвшилд эцэг эхийн оролцоо4,5Altansuh
 
зөвлөгөө
зөвлөгөөзөвлөгөө
зөвлөгөөdashka_1029
 
хүүхэд гэж хэн бэ 11111
хүүхэд гэж хэн бэ 11111хүүхэд гэж хэн бэ 11111
хүүхэд гэж хэн бэ 11111hishgee79
 
45 110608011427-phpapp02
45 110608011427-phpapp0245 110608011427-phpapp02
45 110608011427-phpapp02
Tsendoo
 
Uuree iltgel
Uuree iltgelUuree iltgel
Uuree iltgeltvbshee
 

Similar to хүмүүжлийн-хэв-маяг.docx (20)

хүүхэд ямар хүн болох нь эрт төлөвшдөг
хүүхэд ямар хүн болох нь эрт төлөвшдөгхүүхэд ямар хүн болох нь эрт төлөвшдөг
хүүхэд ямар хүн болох нь эрт төлөвшдөг
 
1111
11111111
1111
 
1111
11111111
1111
 
зөвөлгөө1
зөвөлгөө1зөвөлгөө1
зөвөлгөө1
 
зөвөлгөө1
зөвөлгөө1зөвөлгөө1
зөвөлгөө1
 
эцэг эх 2.8
эцэг эх 2.8эцэг эх 2.8
эцэг эх 2.8
 
зөвлөмж
зөвлөмжзөвлөмж
зөвлөмж
 
Nasnu ontslog
Nasnu ontslogNasnu ontslog
Nasnu ontslog
 
зөвлөгөө 2
зөвлөгөө 2зөвлөгөө 2
зөвлөгөө 2
 
зөвлөмж
зөвлөмжзөвлөмж
зөвлөмж
 
зөвлөмж
зөвлөмжзөвлөмж
зөвлөмж
 
зөвлөмж
зөвлөмжзөвлөмж
зөвлөмж
 
хүүхдийн төлөвшилд эцэг эхийн оролцоо4,5
хүүхдийн төлөвшилд эцэг эхийн оролцоо4,5хүүхдийн төлөвшилд эцэг эхийн оролцоо4,5
хүүхдийн төлөвшилд эцэг эхийн оролцоо4,5
 
зөвлөгөө
зөвлөгөөзөвлөгөө
зөвлөгөө
 
хайр 1
хайр 1хайр 1
хайр 1
 
хайр 1
хайр 1хайр 1
хайр 1
 
хайр
хайрхайр
хайр
 
хүүхэд гэж хэн бэ 11111
хүүхэд гэж хэн бэ 11111хүүхэд гэж хэн бэ 11111
хүүхэд гэж хэн бэ 11111
 
45 110608011427-phpapp02
45 110608011427-phpapp0245 110608011427-phpapp02
45 110608011427-phpapp02
 
Uuree iltgel
Uuree iltgelUuree iltgel
Uuree iltgel
 

More from ssuser773cdc

Геологич.docx
Геологич.docxГеологич.docx
Геологич.docx
ssuser773cdc
 
Геодезийн инженер.docx
Геодезийн инженер.docxГеодезийн инженер.docx
Геодезийн инженер.docx
ssuser773cdc
 
Байгаль орчны инженер.docx
Байгаль орчны инженер.docxБайгаль орчны инженер.docx
Байгаль орчны инженер.docx
ssuser773cdc
 
Геофизикч.docx
Геофизикч.docxГеофизикч.docx
Геофизикч.docx
ssuser773cdc
 
Эрдэс судлаач.docx
Эрдэс судлаач.docxЭрдэс судлаач.docx
Эрдэс судлаач.docx
ssuser773cdc
 
Nbbms-lekts-.docx
Nbbms-lekts-.docxNbbms-lekts-.docx
Nbbms-lekts-.docx
ssuser773cdc
 
Барилгын даамал.docx
Барилгын даамал.docxБарилгын даамал.docx
Барилгын даамал.docx
ssuser773cdc
 

More from ssuser773cdc (7)

Геологич.docx
Геологич.docxГеологич.docx
Геологич.docx
 
Геодезийн инженер.docx
Геодезийн инженер.docxГеодезийн инженер.docx
Геодезийн инженер.docx
 
Байгаль орчны инженер.docx
Байгаль орчны инженер.docxБайгаль орчны инженер.docx
Байгаль орчны инженер.docx
 
Геофизикч.docx
Геофизикч.docxГеофизикч.docx
Геофизикч.docx
 
Эрдэс судлаач.docx
Эрдэс судлаач.docxЭрдэс судлаач.docx
Эрдэс судлаач.docx
 
Nbbms-lekts-.docx
Nbbms-lekts-.docxNbbms-lekts-.docx
Nbbms-lekts-.docx
 
Барилгын даамал.docx
Барилгын даамал.docxБарилгын даамал.docx
Барилгын даамал.docx
 

хүмүүжлийн-хэв-маяг.docx

  • 1. IR20D263 Т.Оюунжаргал Гэр бүлийн хүмүүжлийн хэв маяг, түүнээс гарах үр дагаврууд Гэр бүл бол хүүхдийн хөгжин төлөвших анхдагч орчин юм. Гэр бүлийн хүмүүжилд нөлөөлөх хүчин зүйлсэд гэр бүлийн гадаад болон дотоод харилцаа нөлөөлнө. Үүнд: гэр бүлийн гадаад харилцаа- Эцэг эхийн нийгэмд эзлэх байр суурь, Бусад хүмүүстэй харилцах харилцаа, Нийгэм эдийн засгийн онцлог, Орон сууцны тохижилт, соёлжилт. Харин гэр бүлийн дотоод харилцаанд эцэг эх хүүхдийн хоорондын харилцаа, эцэг өөр хоорондын харилцаа, Сурган хүмүүжүүлэх болон үндсэн харилцаа зэрэг зүйлс нөлөөлнө. Гэр бүлийн хүмүүжлийн төрөл хэлбэрүүдийг дурдвал, дутуу дулимаг шаардлага тавих хүмүүжил, Үл хайхрах хүмүүжил, Дарангуйлах хүмүүжил, Хүч түрэмгийлэх хүмүүжил, Хэт их шаардлага тавих хүмүүжил, Дур зоргоор нь тавих хүмүүжил, Үлгэр жишээ хүмүүжил зэрэг юм. Хүүхдээ өсгөж хүмүүжүүлж байгаа нөхцөл байдал, нийгмийн орчин соёл, тухайн хүүхдийн онцлогзэргээс шалтгаалж хүүхдээ хүмүүжүүлэх олон төрлийн арга барилыг эцэг эх хэрэглэдэг. Гэр бүлийн хүмүүжлийн хэв маягын төрлүүдэд Либераль хэв маяг, Үл ойшоох хэв маяг, Захиран тушаах хэв маяг, Нэр хүндээр нөлөөлөх хэв маягууд орно. Либераль хэв маяг нь хүүхдэдээ маш элэгсэг зөөлөн ханддаг тэднийг бараг хянадаггүй эцэг эх юм. Хүүхдийнхээ зан үйлд хязгаарлалт маш бага буюу огт тавьдаггүй. Үл ойшоох хэв маяг нь хүүхдээ хянадаггүй хайрлаж энхрийлэлгүй хөндлөнгийн байр сууринаас ханддаг. Захиран тушаах хэв маяг нь хүүхдээ байнга хянаж өөрсдийнхөө тогтоосон дүрэм горимыг хатуу мөрдөхийг шаарддаг. Гэр бүлийн шийдвэр гаргахдаа хүүхдээ оролцуулдаггүй эцэг эхчүүдийг хэлнэ. Нэр хүндээр нөлөөлөх хэв маяг нь хүүхдэдээ тавих хяналт сайтай тэдэнд элэгсэг бие даасан байдлыг хүлээн зөвшөөрдөг. Шаардлагатай үед хүүхдийнхээ зан байдлыг хязгаарладаг боловч яагаад тэгж буй шалтгаанаа тайлбарладаг. Гэр бүлийн хүмүүжил-Эцэг эхийн хүүхэддээ хандах хайрын хэв маягууд: Уяралын хайр -Юуны тулд хүүхдээ хэрхэн яаж хайрлах вэ? гэж бодолгүй зөвхөн зөн билгээрээ адгуус, үр зулзагаа хайрлахтай адил хайр. Хүүхдээ шүтээн мэт үзэж үг дуугүй сөгдөн биширч, алхам тутмыг нь өхөөрдөн, өршөөнө, өмөөрнө. Аажмаар хүүхэд эцэг эхийнхээ толгой дээр гарч өөрийн засаглалаа тогтооно. Үр дагавар нь хүүхэд зөвхөн хайр халамж
  • 2. авахаа мэддэг аливааг хүсч байна надад хэрэгтэй байна гэх байр сууринаас ханддаг, бусдын сонирхол хэрэгцээг харгалзах чадваргүй амиа бодогч болдог. Дарангуйлан захирах хайр- Хүүхдээ төрүүлж өсгөж байгаадаа ялархан “Бүхнийг та нарын төлөө л хийж байна”, “Та нарыг хувцаслаж хооллож байна”, “Та нар бидэнд үг дуугүй захирагдах ёстой” гэсэн байр сууринаас хүүхдүүдээ ханддаг эцэг эхчүүд хамаарна. Үр дагавар нь Хүнийг хайрлах чадваргүй, хахир хатуу зантай, бусадтай дээрэнгүй харьцдаг, ачирхуу, бусдын эрх чөлөөг хүндэтгэдэггүй захирангуй хүмүүс болох магадлалтай. Барьцаалах хайр-Хайр энэрлээ хөрөнгө мөнгө, хувцас хунараар хэмжинэ. “Чамд бид хоёр хэчнээн хайртайг харж байна уу?”, “Хэний ч хүүхдэд байхгүй ийм гоё хувцас авч өглөө” гэх зэргээр хайраараа дэнчин тавин наймаална. Үр дагавар нь Хүмүүсийн хоорондын сэтгэлийн нандин холбоо, харамгүй хайр байдаг гэдгийг ойлгох чадваргүй эд хөрөнгөөр бүгдийг орлуулж хэмжиж болно гэдэг бэртэгчин бодолтой хүмүүс болж болзошгүй. Хүний төлөвшил, хүмүүжил, нийгэмшил соёл суртахуун, зан ааш, дадал зуршил үзэл хандлагын 70% нь төрлөх гэр бүлийн орчиндоо бүрэлдэн боловсордог бөгөөд энэ үүднээс хүний хөгжлийн анхдагч хамгийн чухал орчин бол гэр бүл билээ. Хүмүүс хүмүүжлийн хэв маягийн мэдлэг дутмаг байх нь гэр бүлд сөрөг асуудал үүсэх гол шалтгаан болдог бөгөөд иймд эцэг эх нар хүүхдээ хүмүүжүүлэх хэв маяг, хайрын хэлбэр зэргийн анхан шатны мэдлэгтэй байх нэн шаардлагатай юм. Хүүхдийн төлөвшил, хүмүүжил гэхээр ихэнх хүмүүс зөвхөн эцэг эхээс үр хүүхэддээ зааж зааварлах мэт буруу ойлгодог ч үнэн хэрэгтээ хүүхдийнхээ төлөвшлийг эцэг, эхчүүд өөрсдийн харилцаа, хандлагаа эерэг болгож, хүүхдээ магтахаас эхлэх учиртай билээ. Миний хувьд манай гэр бүл захиран тушаах хэв маягийн хүмүүжлийн хэлбэртэй. Намайг сэтгэл хөдлөлийн доогуур түвшинд хүлээн авдаг, надад тавих хяналт өндөр. Аливаа асуудалыг өөрсдийнхөөрөө шийдэж бодлоо тулгах маягтай байдаг учраас би ихэвчлэн өөрийнхөөрөө байхад хүндрэлтэй байдаг. Гэр бүлүүд хоорондын аливаа зөрчлийг сөрөг үзэгдэл гэдэг талаас хүлээн авч, зөрчил үүсвэл аль болох хурдан хугацаанд дарж шийдвэрлэхийг хүсдэг хэрнээ зөрчил маргаан гарсан учир шалтгааныг олохыг хичээдэггүй. Сэтгэл зүйч В.А. Сынсенозөрчлийг тэмдэглэхдээ хосууд удаан хугацаагаар тусгаар байх нь эцэстээ бие биеэ ойлголцоход магадгүй сөргөөр нөлөөлж болно. Харилцан бие биеийнхээ
  • 3. бодол санаа, олон талыг дэмжихгүй, хөндийрөх байдлаас хөдөлмөрийн хуваарьлалт тэнцвэргүйгээс зөрчил үүснэ гэж үзсэн. Тиймээс шинээр гэр бүл болж байгаа хосууд ирээдүйд тулгарах асуудлыг тооцоолж эртнээс хүүхдийнхээ хүмүүжилд анхаарч анхан шатны мэдлэгтэй болсон байх хэрэгтэй. Хэдий гэр бүл болоод урт хугацаа өнгөрсөн ч гэсэн маш их зөрчилтэй, гэр бүлийн талаар мэдлэг дутмагаасаа болоод гэр бүл салж сарних, хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлж цаашдын амьдралд нь ч асуудал болон илрэхмагадлал өндөр байна. Эцэг эх болон хүүхдүүд гэр бүлийн хямрал, гэр бүлийн хүмүүжлийн хэв маяг, түүнээс ангижрах талаарх мэдлэгтэй болсноор хамтын үйл ажиллагаа нь өөрчлөгдөж, гэр бүл салалтын түвшин буурч гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, нөхцөл байдал бүрдэнэ. Мөн урьдчилан сэргийлж, гэр бүлийн халуун дулаан таатай орчинг үргэлж бий болгох тал дээр анхаарах зорилгоор өөрт тохирох арга зүйг ашиглах нэн тохиромжтой юм.