SlideShare a Scribd company logo
Автономит Монгол улсын Ерөнхий сайд
"шанзав" хэмээх Гончигжанцаны
Бадамдорж



|

XX зууны эхэн үеийн Монголын түүх бол нийгмийн амьдралын ээдрээ, нугачаа, сорилт,
бэрхшээлийг сөрөн баатарлаг тэмцэл өрнүүлж, унаж, босож байсан улс үндэстний цадиг
шаштирын шарласан хуудсууд байлаа. 1918-1919 оны түүхэн зурвас үед хагас дутуу
боловч, тэмцэн олсон тусгаар мандлаа бүрмөсөн алдаж, үндэсний гутамшигт байдалд
хүрснийг түүх өгүүлж байна. Чухам энэ үед Автономит Монгол улсын Ерөнхий сайдын
албыг хашиж, нүгэл, буяныг үүрэх хувь шанзав хэмээн олонд нэршсэн Бадамдоржид
оногдсон юм.

Г.Бадамдорж 1850-аад оны сүүлчээр Их шавийн нэгэн отогт төрсөн бололтой. Тэрбээр
Богд хаанд өргөсөн айлтгалдаа: "Би язгуураас нэгэн шавь Цэрэн агсны хоѐрдугаар хүүхэн
Тунжигаас бутач төрсөн хөвгүүн" (20.1-3) хэмээн тэмдэглэжээ. Харин нагац ах
Гончигжанцан нь хоѐр настай Бадамдоржийг үрчлэн авч, улмаар 4 настайгаас нь Хүрээнд
шавилан суулгаж, балчир багаас нь номын мөр хөөлгөсөн байна. Бадамдорж ухаан
сэргэлэн, номонд муугүй, аливаад овсгоотой учир Вангай аймагтаа сүрхий лам гэгдэх
болов. Мөн түвд, манж хэлийг гаргууд сурч, хятад хэл гадарлах болсон байна. Дээр
өгүүлсэн айлтгалд: "...Бадамдорж би, насан бага цагаас Нийслэл хүрээний хурал, сургууль
даган сууж, тамгын бичээчээс эхлэн да лам, гүжир хамба, эрдэнэ шанзудба, шашин төрд
туслах сайдын тушаал, жүн ван ламын хэргэм, чин вангийн зэргийг дараа дараагаар
хүртэж туйлд хүрсэн нь цөм Очирдариа Богд эзэн, улсын Эх дагина, багшийн аврал
өршөөл" (20.1-3) хэмээн сүслэн тэмдэглэжээ. Ийнхүү тэрээр шашны захиргааны албан
тушаалыг анхан шатнаас дээд зиндаанд нь хүртэл дэс дараалан хашиж, Богд гэгээнд гүн
итгэлийг олсон байна.

VIII Богд Жибзундамбын гүн итгэлийг хүлээж байсны нэг тод илрэл бол тэрээр Монгол
орон Манж чин улсын эрхшээлээс гарч, тусгаар улс болох хэрэгт тусламж хүлээж болох
эсэхийг тандахаар Хаант Орос улсад итгэмжлэн зарагдаж байсан явдал юм. Энэ утгаараа
Бадамдорж, Монголын төрийн тусгаар тогтнолын хэргээр Богд гэгээнийг төлөөлж, Хаант
Орос улсад очсон Монголын анхны элч байсан билээ. Эл явдлаас хойш 5 жилийн дараа
Богд гэгээн дахин Да лам Бадамдорж, зайсан Цэрэн-Одсэр зэрэг төлөөлөгчдийг тусгай
захидал, бэлэг сэлтийн хамт явуулж ивээл хамгаалал гуйсан боловч, Хаант Орос улс бас л
ойшоож үзээгүй тухай түүхчид тэмдэглэдэг. Үүнийг Оросын судлаач Е.А.Белов Оросын
архивт ямар нэг баримт байхгүй байна хэмээн няцаажээ.
Түшмэл ухаантай, хашир догь Бадамдорж Манжийн төрд ч тал олохоо мартсангүй.
Тухайлбал 1904 онд Манжийн мөнгөн санхүү цэргийн хэрэгт их мөнгө тусалсны учир
харавтар хүрэн өнгийн жолоо, ногоон хөшигт ямбаны тэргээр шагнагдаж байв. Бадамдорж
эрхбиш бичиг, соѐлд гийсэн хүний хувьд боловсролын хэргийг тэтгэн дэмжиж байсан
байна. Хэвт ѐсны тэргүүн буюу 1909 онд Их хүрээнд байгуулагдсан "Сурган тэжээх
сургууль"-ийг нээн хичээллүүлэх явцад мөнгө хөрөнгө дутагдсаны учир Бадамдорж 8000
лан мөнгө тусалсан байна. Ийм учраас Манжийн эзэн хаан түүнд "Аугаа сайн" хэмээх цол,
"Сайныг цэнгэлдэн өглөгт дуртай" хэмээх өргөмжлөлийг албан гуншиндаа хэрэглэх
эрхээр соѐрхон шагнажээ. Гэвч хэдэн жилийн дараа 1909 онд Их хүрээнд болсон лам,
ардын үймээний үеэр асуудлыг шийдвэрлэхэд хуурмаг гоомой хандсан гэж шанзав
Бадамдоржийг Манжийн хаан албан тушаалаас нь огцруулжээ.

1911 оны VII сард Богд гэгээнд бат оршил өргөхөөр ирсэн ноѐд, ихэс дээдэс Эрдэнэ
шанзудбын яамнаа цугларч, тусгаар тогтнолын асуудал хэлэлцэхэд Бадамдорж оролцож,
дэмжих талд байсан юм. Гэхдээ тэрээр Сань До амбаны тулгалтад мэгдэн сандарч, Хаант
Орост тусламж гуйхаар одсон Чин ван Ханддорж нарын төлөөлөгчдийн нэрсийг нэгд
нэгэнгүй тоочиж байсан гэдэг.

Тэгэхэд шанзудба Бадамдорж Сань До амбаны хооронд ийм нэгэн яриа болжээ.

- Сань До амбан: - Эрхэм шанзудба таны зүтгэлийг Манжийн төр, их хаантан үнэлэн
үздэгбилээ. Гэтэл та болсон явдлыг бидэнд мэдэгдээгүй нь тун харамсалтай хэрэг. Танай
яамнаа хэн хэн хуралдсан, хэн хэн Орост самуун өдөөхөөр одсоныг хэлбэл муу явдлаа
засаж залруулахад оройтоогүйгээр барахгүй, Хаан төр таны гавъяа зүтгэлийг үл умартана
хэмээн тулган сүрдүүлэх, аргадах аялах өнгө хосолсон маягтай үг чулуудав.

- Бадамдорж шанзудба: - Жа, эрхэмсэг амбан сайдтан минь. Би таны өршөөл ивээлд
багтан, хаан төрдөө морь нохой мэт зүтгэнэ. Харин болсон явдлын тухайд гэвэл тэд хурал
хийж, намайг албадан гарын үсэг зуруулсан боловч, өчүүхэн би монгол хүн болох тул
хэрэг илрэхийн урьд гэрчлэн мэдүүлж, яахан болох билээ гэдгийг Их амбан та ойлгохыг
хичээх буй за. Орос улсаас тусламж эрэхээр Ханддорж, Цэрэнчимэд, Хайсан нар явсан нь
үнэн болой. Одоо даруй сайн арга сүвэгчлэн чадвал, уг хэргийг зогсоож болзошгүй хэмээн
хэзээний бялдууч зангаараа долдигнон хамаг нууцыг задлан дэлгэлээ.

- Сань До: - Эрхэм шанзудба та одоо даруй Богд гэгээнд очиж, Орос цэргийг ирүүлэхийг
зогсоо, Ханддорж нарыг дуудан ирүүл гэж намайг хэлж байна гэдгийг дамжуул гэлээ.
Сань До амбан мөн Хүрээний сайд бэйс Пунцагцэрэнтэй уулзаж, эл хэргийн талаар
зөвлөжээ. Чингээд уг асуудал Жибзундамба хутагтын сонорт хүрч, тэрбээр хэрэв Монголд
явуулах гэж буй шинэ Засгийн бүх хэргийг хүчингүй болгож, Орос явсан төлөөлөгчдөд
ямар нэгэн зэмлэл хүлээлгэхгүй гэсэн нотолгоо өгвөөс цахилгаан утас явуулж, VII сарын
дундуур энэ бүх байдлыг илтгэн тодорхойлж, Чин улсын эзэн хаанд айлтгасанд удалгүй
"ѐсоор болгоѐ" хэмээн зарлиг буулгажээ.

Хамт алба хааж явсан өвгөн бичээч Г.Наваан-намжил: "...Энэхүү Бадамдорж ...эрдэм чадал
бүхий боловч уулаас харгис, зальхай санаатай, басхүү авах, идэхэд дуртай, татах
түлхэхийг гол болгосон бөгөөд хөдлөх бүр Богдын нэрийг барьж, Халх нийтийг дарлаж,
давтаж сурсан нэн ч Манжийн сайдтай талархаж, хээл хахуулиар хэргийг урвуулж,
мушгиж мэргэжсэн туйлын үл өөдлөх явдалтай харгисын харгис шар феодал байсан"
(21.89) гэж дуртгалдаа тэмдэглэжээ.

1911 оны үндэсний хувьсгалд Г.Бадамдорж төдийлөн үүрэгтэй оролцоогүй боловч, Богд
гэгээн, Эх Дагины итгэлийг дахин олж, хар, шар ноѐдын зөрчлөөс "од шүүрэх" болсон юм.
Тийм ч учраас Шашин, төрд туслах яамны хоѐрдахь сайдаар ажиллаж, шар ноѐдын эрх
ашгийг туйлшруулан хамгаалж, улс төрийн бүлэглэлүүдийн хоорондын зөрчлийг улам
гүнзгийрүүлжээ. Тэрээр хэдийнээ гүжир хамба, чин вангийн зэрэг, жүн вангийн хэргэмтэй
болсон байв.

1915 оны IX сард Бадамдорж Дотоод яамны тэргүүн сайдаар томилогджээ. Бадамдорж
ламтан хятадын талыг баримтлагч, авилгагч шунахай хэмээн олон түмний дунд яригдах
болсон байна. Түүний төрсөн ганц эгч Бумаа нь тун ядуу дорой амьдарч байхад харж
үздэггүй байсан тухай яриа байдаг. Энэ байдлыг мэдсэн Сайн ноѐн хан Намнансүрэн
түүнд: "Бумаа чавганцад булан цайны хариугүй байж, Богдын буман шавийг чиний өөд
татах ч дээ, мэдэхгүй" гэсэн үг хаяж байсан гэдэг.

Орос оронд үймээн самуун дэгдэж, Монголд тавих анхаарал суларсан үед Хятад энэхүү
эгзэгтэй боломжийг ашиглан, Монголын автономитыг устгаж, талдаа татах явуулга хийж,
гол нь Бадамдоржид түшиглэжээ. Энэ үед (1919 оны тэргүүн сар) Сайн ноѐн хан, Ерөнхий
сайД Т.Намнансүрэн хортой архи ууж төгсөж, Бадамдорж Автономит Монголын Засгийн
газрын тэргүүн болсон байлаа. Их хүрээн дэх Дундат иргэн улсын сайд Чень-И Г.Бадам-
доржтой сэм хэлэлцэн, Монголын автономитыг устгах хэргийг сэдэж эхэлжээ. Чен-И
Монголын зарим эрх бариг-чидтай "Гадаад Монголын хойчийг сайжруулах дүрэм"
гэгчийн талаар хэлэлцээ хийж эхэлсэн нь чухамдаа Ар Монголын автономит эрхийг
устгах хорт явууллагын түрүүч байв.

Г.Бадамдорж Чен-Игийн санааг Богд гэгээнд танилцуулсанд: "Автономит засгийг устгавал
Хятад нь Манж чин улсын үеийнхээс ямар илүү эрх олгох юм бэ?" гэдгийг асуу гэжээ.
Автономит Монголын Ерөнхий сайд тэрбээр Чен-И-д Богдын айлдварыг уламжлахад
дүрэм хэмжээг дахин төлөвлөж, Богд Жибзундамбад дахин өргөхөөр болов. Чингээд Чен-
И өөрөө Тадаад Монголын өөртөө засахыг устгасны хойно Дундат улсын Засгийн газраас
Монголыг хүндэтгэж үзэх ба жич "Хойчийг сайжруулах зүйл" хэмээх эх бичгийг зохиосон
байна. Үүнийг Бадамдорж мэтийн Хятадын талыг баримтлагчид нэмж зассанаар "Чен-И-
гийн 64 зүйл" хэмээх баримт бичиг гарсан юм. Тийн байтал Сюй-Шүчжэний их цэрэг
Хүрээг эзэлсэн байна. Чен-И ч огцорч нутаг буцав.

Сюй-Шүчжэн Чен-И-гийн нэгэн адил монголчуудаар өөрсдөөр нь автономитыг устгуулах
бодлого баримталж байв. Тэрбээр: "Дундад улс Монголыг нийлүүлэн авч тохинуулах цагт
хүрсэн тул шалтгаацан саатуулбал Богд хаан ба Бадамдорж та хоѐрыг Бээжинд хүргэж
учрыг хэлэлцэнэ" (22.175) гэж тулган, Их Хүрээний Вангай аймгийн зүүн гудамжны эхэнд
бүхий Бадамдоржийн хашааны үүд хүртэл цэрэг жагсаан сүрдүүлжээ.
Г.Бадамдорж нөхцөл байдлыг Богд хаанд айлтгахад Тэрбээр: "Энэ нэгэн удаа Хятадын эрх
мэдэлд оровч 2-3 жилээс өнгөрөхгүй дахин эрхээ олж авах цаг хүрч ирэх тул ѐсоор
болгогтун" хэмээжээ.
Ерөнхий сайд Бадамдорж 1919 оны XI сарын 15-нд Улсын дээд доод хурлыг хуралдуулж,
Сюй-Шүчжэний үг ба өөрийн үзэл бодрол, Богд хааны айлдвар хийгээд, Хятад цэргийн
сүр үзүүлсэн байдал зэргийг учирлан, "цөөн нь олныг үл дийлэх байдал зэргийг учирлан,
бас буурай нь хүчирхэгийг дарж үл чадах тул хөнгөнөөр хөдөлж үл болмуй" хэмээн
донгодон ухуулахад Дээд хурал автономитыг сайн дураар устгах саналыг хүлээн авчээ.
Доод хурлын эсэргүүцсэн саналыг устгаад, дагаар орох гутамшигт бичгийг үйлдэн, 5
яамны тамгыг дарж, тэргүүн, дэд сайдуудын нэр зэргийг жагсаан мэдүүлжээ. Тэр оройгоо
Монголын автономитыг "сайн дураар устгах" тухай бичгийг хятадын генерал Сюй-
Шүчжэнд "өргөн" барьсан байна.

Оросын эрдэмтэн Е.А.Белов: "Монголын томоохон шар феодалуудын нэг, Засгийн газрын
тэргүүн Бадамдорж бол автономитыг устгах талын хүн байв. Консул Орлов: Бадамдорж
хятадын талыг баримтлах болсныг "энэхүү дээгүүр зиндааны ламтан-улсын хөрөнгийг
ихээхэн хэмжээгээр шамшигдуулагч, хээл хахуульд идэгдсэн зан суртахууны хувьд
ялзарсан хүн" хэмээн тайлбарлажээ. Бадамдорж хятадуудад туслан, Гадаад Монголын
автономитыг устгаснаар цаашид тэдний ивээл, бүх талын хамгаалалтад байх болно гэж
тооцоолсон бололтой" (13.182) гэж тэмдэглэсэн байна.

Хятадын ивээлд хар толгойгоо баттай багтаасан гэж бодож байсан Бадамдоржийн тухайд
удалгүй байдал өөрөөр эргэж, Монголчуудын хэлдгээр хүүхэд нохойн доог болоход
хүрсэн юм. Дилав хутагт Жамсранжав "Ар Монголын улс төрийн дуртгал" хэмээх
дурсамж номондоо: "...Бадамдоржид олноор дургүй болов. ...Сюй-Шүчжэн Богдоос надад
захих зүйл байвал Ба чин ван ламаар дамжуул хэмээсэн туя тийнхүү Ба-гаар уламжилмой.
Бадамдоржид Сюй-гээс нэгэн мухар тэрэг өгснийг тэр олны шүүмжлэлээс болгоомжлон
нууж тавьж байв хэмээмой. Бас олон тооны зоос мөнгө өгөз хэмээн хэлэлцэж байв. Нэгэн
шөнө Багийн үүдний гадаа мухар тэрэг түржигнэж, чигнаалын дуу гарч ирсэнд Ба сандран
угтан гарч, үүдийг нээж үзвээс юу ч байхгүйд буцаж гэртээ орох гэж явтал олон хүүхэд
хашааны гаднаас: Худалдах чийчаан байна уу? Зээлэх янчаан байна уу? хэмээн
бархиралдав хэмээмой. Хүүхэд мухар тэргийг дууриан дуугарч, гүйлдэн ирж тохуу
хийснийг Ба Си Линфүгээс хүн мухар тэргээр ирэв хэмээн хууртсан аж. Түүнээс
Бадамдоржид хүүхэд хүртэл жигшиж байхыг мэдэж, тэр даруй хөдөө гарч бие засахаар
Цэнд зайсан хэмээх Их шавийн нэгэн баян айл дээр гараад даруй өвчнөөр үхэв" (23.25)
хэмээн бичжээ.

Энэ үед Автономит Монголын Ерөнхий сайд хэн ч болсон иймэрхүү хувь заяа хүлээж
байсан байж магадгүй. Хамгийн гол нь Бадамдоржид эх орон, элгэн түмнээ гэсэн сэтгэл
дутаж, ямагт хятадын талд байсанд ард олон дургүйцжээ.
Тэрбээр төрийн хашир, туршлагатай зүтгэлтний хувьд олныг эргэцүүлэн тунгааж болох
байсан боловч түшмэл ухаанаа буруу тийш нь заржээ. Түүний удирдлагад ажиллаж байсан
Шанзудбын яамны бичээч Ламзав гуай: "Манай шанзудба Гончигжанцангийн Бадамдорж
бол цагийн аяс дагаж гүйх ухаан лут хүн бөгөөд тэдэнтэй хоршоо ч байж, бас салж
эсрэгэлдэж ч явсан хүн. Сүүлдээ эднийгээ байтугай Богд хааны үгийг ч авахаа больж хярд
ассан юм даа" дурсан ярьж байжээ. Автономит Монголын Ерөнхий сайд асан
Бадамдоржийг насан өөд болоход нь Хятадын Засгийн газраас тусгай монгол, хятад
түшмэл томилон, хүүр дээр нь Цаас шатааж гашуудал үйлдэж байжээ. Монгол төрийн
түүхэнд дахин ийм зүйл бүү давтагдаг.
автономит монгол улсын ерөнхий сайд

More Related Content

What's hot

800.mn - 2012 Монгол улсын түүх ЭЕШ хувилбар Б by byambaa avirmed
800.mn - 2012 Монгол улсын түүх ЭЕШ хувилбар Б by byambaa avirmed800.mn - 2012 Монгол улсын түүх ЭЕШ хувилбар Б by byambaa avirmed
800.mn - 2012 Монгол улсын түүх ЭЕШ хувилбар Б by byambaa avirmed
Бямбаа Авирмэд
 
800.mn - 2009 Монгол улсын түүх ЭЕШ by byambaa avirmed
800.mn - 2009 Монгол улсын түүх ЭЕШ by byambaa avirmed800.mn - 2009 Монгол улсын түүх ЭЕШ by byambaa avirmed
800.mn - 2009 Монгол улсын түүх ЭЕШ by byambaa avirmed
Бямбаа Авирмэд
 
800.mn - 2012 Монголын түүх ЭЕШ хувилбар С by byambaa avirmed
800.mn - 2012 Монголын түүх ЭЕШ хувилбар С by byambaa avirmed800.mn - 2012 Монголын түүх ЭЕШ хувилбар С by byambaa avirmed
800.mn - 2012 Монголын түүх ЭЕШ хувилбар С by byambaa avirmed
Бямбаа Авирмэд
 
800.mn - 2012 Монгол улсын түүх ЭЕШ хувилбар А by byambaa avirmed
800.mn - 2012 Монгол улсын түүх ЭЕШ хувилбар А by byambaa avirmed800.mn - 2012 Монгол улсын түүх ЭЕШ хувилбар А by byambaa avirmed
800.mn - 2012 Монгол улсын түүх ЭЕШ хувилбар А by byambaa avirmed
Бямбаа Авирмэд
 
түүх хувилбар C
түүх хувилбар Cтүүх хувилбар C
түүх хувилбар Ctungalag
 
"Монголын түүх" Хичээл-9
"Монголын түүх" Хичээл-9"Монголын түүх" Хичээл-9
"Монголын түүх" Хичээл-9
E-Gazarchin Online University
 
800.mn - 2012 Монголын түүх ЭЕШ хувилбар D by byambaa avirmed
800.mn - 2012 Монголын түүх ЭЕШ хувилбар D by byambaa avirmed800.mn - 2012 Монголын түүх ЭЕШ хувилбар D by byambaa avirmed
800.mn - 2012 Монголын түүх ЭЕШ хувилбар D by byambaa avirmed
Бямбаа Авирмэд
 
Olnoo orgogdson Mongol uls
Olnoo orgogdson Mongol uls Olnoo orgogdson Mongol uls
Olnoo orgogdson Mongol uls
П. Эрдэнэсайхан
 
хиагт дахь гурван улсын гэрээ
хиагт дахь гурван улсын гэрээхиагт дахь гурван улсын гэрээ
хиагт дахь гурван улсын гэрээBaterdene Tserendash
 
V баг бие даалт
V баг бие даалтV баг бие даалт
V баг бие даалт
Jargalsaihan Buyandelger
 
сэдэв
сэдэвсэдэв
сэдэвtulgaa14
 
1921 оны ардын хувьсгалын ялалт, ач хологдол
1921 оны ардын хувьсгалын ялалт, ач хологдол1921 оны ардын хувьсгалын ялалт, ач хологдол
1921 оны ардын хувьсгалын ялалт, ач хологдол
П. Эрдэнэсайхан
 
Монголчуудын 1911 оны хувьсгалын ялалт, ач холбогдол
Монголчуудын 1911 оны хувьсгалын ялалт, ач холбогдолМонголчуудын 1911 оны хувьсгалын ялалт, ач холбогдол
Монголчуудын 1911 оны хувьсгалын ялалт, ач холбогдол
П. Эрдэнэсайхан
 
800.mn - 2013 Монголын түүх Хувилбар Б by byambaa avirmed
800.mn  - 2013 Монголын түүх Хувилбар Б by byambaa avirmed800.mn  - 2013 Монголын түүх Хувилбар Б by byambaa avirmed
800.mn - 2013 Монголын түүх Хувилбар Б by byambaa avirmed
Бямбаа Авирмэд
 
чин ван ханддорж
чин ван ханддоржчин ван ханддорж
чин ван ханддорж
Khongor Bukhtsooj
 
Аж үйлдвэр, эдийн засгийн дэд бүтцийн хөгжил, хандлага.
Аж үйлдвэр, эдийн засгийн дэд бүтцийн хөгжил, хандлага.Аж үйлдвэр, эдийн засгийн дэд бүтцийн хөгжил, хандлага.
Аж үйлдвэр, эдийн засгийн дэд бүтцийн хөгжил, хандлага.
tolya_08
 

What's hot (18)

800.mn - 2012 Монгол улсын түүх ЭЕШ хувилбар Б by byambaa avirmed
800.mn - 2012 Монгол улсын түүх ЭЕШ хувилбар Б by byambaa avirmed800.mn - 2012 Монгол улсын түүх ЭЕШ хувилбар Б by byambaa avirmed
800.mn - 2012 Монгол улсын түүх ЭЕШ хувилбар Б by byambaa avirmed
 
800.mn - 2009 Монгол улсын түүх ЭЕШ by byambaa avirmed
800.mn - 2009 Монгол улсын түүх ЭЕШ by byambaa avirmed800.mn - 2009 Монгол улсын түүх ЭЕШ by byambaa avirmed
800.mn - 2009 Монгол улсын түүх ЭЕШ by byambaa avirmed
 
800.mn - 2012 Монголын түүх ЭЕШ хувилбар С by byambaa avirmed
800.mn - 2012 Монголын түүх ЭЕШ хувилбар С by byambaa avirmed800.mn - 2012 Монголын түүх ЭЕШ хувилбар С by byambaa avirmed
800.mn - 2012 Монголын түүх ЭЕШ хувилбар С by byambaa avirmed
 
800.mn - 2012 Монгол улсын түүх ЭЕШ хувилбар А by byambaa avirmed
800.mn - 2012 Монгол улсын түүх ЭЕШ хувилбар А by byambaa avirmed800.mn - 2012 Монгол улсын түүх ЭЕШ хувилбар А by byambaa avirmed
800.mn - 2012 Монгол улсын түүх ЭЕШ хувилбар А by byambaa avirmed
 
түүх хувилбар C
түүх хувилбар Cтүүх хувилбар C
түүх хувилбар C
 
"Монголын түүх" Хичээл-9
"Монголын түүх" Хичээл-9"Монголын түүх" Хичээл-9
"Монголын түүх" Хичээл-9
 
800.mn - 2012 Монголын түүх ЭЕШ хувилбар D by byambaa avirmed
800.mn - 2012 Монголын түүх ЭЕШ хувилбар D by byambaa avirmed800.mn - 2012 Монголын түүх ЭЕШ хувилбар D by byambaa avirmed
800.mn - 2012 Монголын түүх ЭЕШ хувилбар D by byambaa avirmed
 
Olnoo orgogdson Mongol uls
Olnoo orgogdson Mongol uls Olnoo orgogdson Mongol uls
Olnoo orgogdson Mongol uls
 
хиагт дахь гурван улсын гэрээ
хиагт дахь гурван улсын гэрээхиагт дахь гурван улсын гэрээ
хиагт дахь гурван улсын гэрээ
 
1915
19151915
1915
 
V баг бие даалт
V баг бие даалтV баг бие даалт
V баг бие даалт
 
сэдэв
сэдэвсэдэв
сэдэв
 
1921 оны ардын хувьсгалын ялалт, ач хологдол
1921 оны ардын хувьсгалын ялалт, ач хологдол1921 оны ардын хувьсгалын ялалт, ач хологдол
1921 оны ардын хувьсгалын ялалт, ач хологдол
 
Монголчуудын 1911 оны хувьсгалын ялалт, ач холбогдол
Монголчуудын 1911 оны хувьсгалын ялалт, ач холбогдолМонголчуудын 1911 оны хувьсгалын ялалт, ач холбогдол
Монголчуудын 1911 оны хувьсгалын ялалт, ач холбогдол
 
800.mn - 2013 Монголын түүх Хувилбар Б by byambaa avirmed
800.mn  - 2013 Монголын түүх Хувилбар Б by byambaa avirmed800.mn  - 2013 Монголын түүх Хувилбар Б by byambaa avirmed
800.mn - 2013 Монголын түүх Хувилбар Б by byambaa avirmed
 
Hicheel
HicheelHicheel
Hicheel
 
чин ван ханддорж
чин ван ханддоржчин ван ханддорж
чин ван ханддорж
 
Аж үйлдвэр, эдийн засгийн дэд бүтцийн хөгжил, хандлага.
Аж үйлдвэр, эдийн засгийн дэд бүтцийн хөгжил, хандлага.Аж үйлдвэр, эдийн засгийн дэд бүтцийн хөгжил, хандлага.
Аж үйлдвэр, эдийн засгийн дэд бүтцийн хөгжил, хандлага.
 

Viewers also liked

Манжийн дарлал дахь Монгол
Манжийн дарлал дахь Монгол Манжийн дарлал дахь Монгол
Манжийн дарлал дахь Монгол
ekv0320
 
Манжийн эрхшээлийн үеийн монгол
Манжийн эрхшээлийн үеийн монголМанжийн эрхшээлийн үеийн монгол
Манжийн эрхшээлийн үеийн монголhappylight_anand
 
Slide hicheel munkhuu 2015.12.24 1.gif
Slide hicheel munkhuu 2015.12.24 1.gifSlide hicheel munkhuu 2015.12.24 1.gif
Slide hicheel munkhuu 2015.12.24 1.gif
Munkhuu Emchbagsh
 
манжийн эрхшээлийн үеийн монгол улс
манжийн эрхшээлийн үеийн монгол улсманжийн эрхшээлийн үеийн монгол улс
манжийн эрхшээлийн үеийн монгол улсBaterdene Tserendash
 
манжийг эсэргүүцсэн монголчуудын тэмцэл
манжийг эсэргүүцсэн монголчуудын тэмцэлманжийг эсэргүүцсэн монголчуудын тэмцэл
манжийг эсэргүүцсэн монголчуудын тэмцэлtuul1420
 
манж улс
манж улсманж улс
манж улс
bekhee bekhee
 
манжийн эрхшээлийн үеийн монгол баярцэцэг
манжийн эрхшээлийн үеийн монгол баярцэцэгманжийн эрхшээлийн үеийн монгол баярцэцэг
манжийн эрхшээлийн үеийн монгол баярцэцэгbaajiibachka
 
L 2 gazarzuin ih neelt
L 2 gazarzuin ih neeltL 2 gazarzuin ih neelt
L 2 gazarzuin ih neeltBMunguntuul
 
Эртний улсуудын аж ахуй
Эртний улсуудын аж ахуйЭртний улсуудын аж ахуй
Эртний улсуудын аж ахуйDashdorj Jambal
 
Lecture11 МАНЖ-ийн үе
Lecture11 МАНЖ-ийн үеLecture11 МАНЖ-ийн үе
Lecture11 МАНЖ-ийн үе
Damdin Serdaram
 
МОНГОЛын мал аж ахуйн түүхэн хөгжил.
МОНГОЛын мал аж ахуйн түүхэн хөгжил.МОНГОЛын мал аж ахуйн түүхэн хөгжил.
МОНГОЛын мал аж ахуйн түүхэн хөгжил.Kun Martice
 
эртний улсуудын нийгэм соёлын амьдрал 1
эртний улсуудын нийгэм соёлын амьдрал 1эртний улсуудын нийгэм соёлын амьдрал 1
эртний улсуудын нийгэм соёлын амьдрал 1MoAltantuya
 

Viewers also liked (14)

Манжийн дарлал дахь Монгол
Манжийн дарлал дахь Монгол Манжийн дарлал дахь Монгол
Манжийн дарлал дахь Монгол
 
Манжийн эрхшээлийн үеийн монгол
Манжийн эрхшээлийн үеийн монголМанжийн эрхшээлийн үеийн монгол
Манжийн эрхшээлийн үеийн монгол
 
манж
манжманж
манж
 
Slide hicheel munkhuu 2015.12.24 1.gif
Slide hicheel munkhuu 2015.12.24 1.gifSlide hicheel munkhuu 2015.12.24 1.gif
Slide hicheel munkhuu 2015.12.24 1.gif
 
манжийн эрхшээлийн үеийн монгол улс
манжийн эрхшээлийн үеийн монгол улсманжийн эрхшээлийн үеийн монгол улс
манжийн эрхшээлийн үеийн монгол улс
 
манжийг эсэргүүцсэн монголчуудын тэмцэл
манжийг эсэргүүцсэн монголчуудын тэмцэлманжийг эсэргүүцсэн монголчуудын тэмцэл
манжийг эсэргүүцсэн монголчуудын тэмцэл
 
түүх
түүхтүүх
түүх
 
манж улс
манж улсманж улс
манж улс
 
манжийн эрхшээлийн үеийн монгол баярцэцэг
манжийн эрхшээлийн үеийн монгол баярцэцэгманжийн эрхшээлийн үеийн монгол баярцэцэг
манжийн эрхшээлийн үеийн монгол баярцэцэг
 
L 2 gazarzuin ih neelt
L 2 gazarzuin ih neeltL 2 gazarzuin ih neelt
L 2 gazarzuin ih neelt
 
Эртний улсуудын аж ахуй
Эртний улсуудын аж ахуйЭртний улсуудын аж ахуй
Эртний улсуудын аж ахуй
 
Lecture11 МАНЖ-ийн үе
Lecture11 МАНЖ-ийн үеLecture11 МАНЖ-ийн үе
Lecture11 МАНЖ-ийн үе
 
МОНГОЛын мал аж ахуйн түүхэн хөгжил.
МОНГОЛын мал аж ахуйн түүхэн хөгжил.МОНГОЛын мал аж ахуйн түүхэн хөгжил.
МОНГОЛын мал аж ахуйн түүхэн хөгжил.
 
эртний улсуудын нийгэм соёлын амьдрал 1
эртний улсуудын нийгэм соёлын амьдрал 1эртний улсуудын нийгэм соёлын амьдрал 1
эртний улсуудын нийгэм соёлын амьдрал 1
 

Similar to автономит монгол улсын ерөнхий сайд

Buujgai
BuujgaiBuujgai
зайны сургалт
зайны сургалтзайны сургалт
зайны сургалтboldmaa
 
1921 оны ардын хувьсгал
1921 оны ардын хувьсгал1921 оны ардын хувьсгал
1921 оны ардын хувьсгал
П. Эрдэнэсайхан
 
монгол төрийн гарамгай зүтгэлтнүүд,баатрууд
монгол төрийн гарамгай зүтгэлтнүүд,баатруудмонгол төрийн гарамгай зүтгэлтнүүд,баатрууд
монгол төрийн гарамгай зүтгэлтнүүд,баатруудSainbuyn Baagii
 
багадаа дунгаа нэртэй явсан эх дагина энэтхэг
багадаа дунгаа нэртэй явсан эх дагина энэтхэгбагадаа дунгаа нэртэй явсан эх дагина энэтхэг
багадаа дунгаа нэртэй явсан эх дагина энэтхэгtungalag
 
Олноо Өргөгдсөн Монгол улс
Олноо Өргөгдсөн Монгол улсОлноо Өргөгдсөн Монгол улс
Олноо Өргөгдсөн Монгол улс
П. Эрдэнэсайхан
 
монгол дахь улс төрийн бутрал
монгол дахь улс төрийн бутралмонгол дахь улс төрийн бутрал
монгол дахь улс төрийн бутралBaterdene Tserendash
 
8р анги уран зохиол хишгээ
8р анги уран зохиол хишгээ8р анги уран зохиол хишгээ
8р анги уран зохиол хишгээhishgee79
 
Гадаад болон дотоод худалдааны түүхэн тойм, алба татварын тухай.
Гадаад болон дотоод худалдааны түүхэн тойм,  алба татварын тухай.Гадаад болон дотоод худалдааны түүхэн тойм,  алба татварын тухай.
Гадаад болон дотоод худалдааны түүхэн тойм, алба татварын тухай.
tolya_08
 
9 р анги түүх бнмау дахь үндэсний ардчилсан өөрчлөлт
9 р анги түүх бнмау дахь үндэсний ардчилсан өөрчлөлт9 р анги түүх бнмау дахь үндэсний ардчилсан өөрчлөлт
9 р анги түүх бнмау дахь үндэсний ардчилсан өөрчлөлтOnon Battsengel
 
а.амар.монголын түүх
а.амар.монголын түүха.амар.монголын түүх
а.амар.монголын түүх
Jargalsaihan Buyandelger
 
HMON104-2015-11-24
HMON104-2015-11-24HMON104-2015-11-24
HMON104-2015-11-24
E-Gazarchin Online University
 
Lekts 15 tusgaar togtnol
Lekts 15 tusgaar togtnolLekts 15 tusgaar togtnol
Lekts 15 tusgaar togtnolDamdin Serdaram
 
чингис хааны уг гарал
чингис хааны уг гаралчингис хааны уг гарал
чингис хааны уг гарал
Jargalsaihan Buyandelger
 
1921 1924 on
1921 1924 on1921 1924 on
1921 1924 on
Enkh Tseba
 
Богдын бошго зөгнөл
Богдын бошго зөгнөлБогдын бошго зөгнөл
Богдын бошго зөгнөл
Otgonsuren Davaajav
 
20 r zuun
20 r zuun20 r zuun
20 r zuun
Enkh Tseba
 
Munkh ts.hicheel
Munkh ts.hicheelMunkh ts.hicheel
Munkh ts.hicheelgerlee1981
 

Similar to автономит монгол улсын ерөнхий сайд (20)

Buujgai
BuujgaiBuujgai
Buujgai
 
нууц бүлгэм
нууц бүлгэмнууц бүлгэм
нууц бүлгэм
 
зайны сургалт
зайны сургалтзайны сургалт
зайны сургалт
 
1921 оны ардын хувьсгал
1921 оны ардын хувьсгал1921 оны ардын хувьсгал
1921 оны ардын хувьсгал
 
монгол төрийн гарамгай зүтгэлтнүүд,баатрууд
монгол төрийн гарамгай зүтгэлтнүүд,баатруудмонгол төрийн гарамгай зүтгэлтнүүд,баатрууд
монгол төрийн гарамгай зүтгэлтнүүд,баатрууд
 
багадаа дунгаа нэртэй явсан эх дагина энэтхэг
багадаа дунгаа нэртэй явсан эх дагина энэтхэгбагадаа дунгаа нэртэй явсан эх дагина энэтхэг
багадаа дунгаа нэртэй явсан эх дагина энэтхэг
 
Олноо Өргөгдсөн Монгол улс
Олноо Өргөгдсөн Монгол улсОлноо Өргөгдсөн Монгол улс
Олноо Өргөгдсөн Монгол улс
 
монгол дахь улс төрийн бутрал
монгол дахь улс төрийн бутралмонгол дахь улс төрийн бутрал
монгол дахь улс төрийн бутрал
 
8р анги уран зохиол хишгээ
8р анги уран зохиол хишгээ8р анги уран зохиол хишгээ
8р анги уран зохиол хишгээ
 
Гадаад болон дотоод худалдааны түүхэн тойм, алба татварын тухай.
Гадаад болон дотоод худалдааны түүхэн тойм,  алба татварын тухай.Гадаад болон дотоод худалдааны түүхэн тойм,  алба татварын тухай.
Гадаад болон дотоод худалдааны түүхэн тойм, алба татварын тухай.
 
9 р анги түүх бнмау дахь үндэсний ардчилсан өөрчлөлт
9 р анги түүх бнмау дахь үндэсний ардчилсан өөрчлөлт9 р анги түүх бнмау дахь үндэсний ардчилсан өөрчлөлт
9 р анги түүх бнмау дахь үндэсний ардчилсан өөрчлөлт
 
а.амар.монголын түүх
а.амар.монголын түүха.амар.монголын түүх
а.амар.монголын түүх
 
HMON104-2015-11-24
HMON104-2015-11-24HMON104-2015-11-24
HMON104-2015-11-24
 
Lekts 15 tusgaar togtnol
Lekts 15 tusgaar togtnolLekts 15 tusgaar togtnol
Lekts 15 tusgaar togtnol
 
чингис хааны уг гарал
чингис хааны уг гаралчингис хааны уг гарал
чингис хааны уг гарал
 
1921 1924 on
1921 1924 on1921 1924 on
1921 1924 on
 
улаанбаатар хотын хөшөө
улаанбаатар хотын хөшөөулаанбаатар хотын хөшөө
улаанбаатар хотын хөшөө
 
Богдын бошго зөгнөл
Богдын бошго зөгнөлБогдын бошго зөгнөл
Богдын бошго зөгнөл
 
20 r zuun
20 r zuun20 r zuun
20 r zuun
 
Munkh ts.hicheel
Munkh ts.hicheelMunkh ts.hicheel
Munkh ts.hicheel
 

More from tungalag

Lkhagvaa
LkhagvaaLkhagvaa
Lkhagvaa
tungalag
 
Didaktik eeljit hicheeliin tuluvlguu 1
Didaktik eeljit hicheeliin tuluvlguu 1Didaktik eeljit hicheeliin tuluvlguu 1
Didaktik eeljit hicheeliin tuluvlguu 1
tungalag
 
Havtgai shuluuni hariltsan bairshiliin tsahim uzuulen
Havtgai shuluuni hariltsan bairshiliin tsahim uzuulenHavtgai shuluuni hariltsan bairshiliin tsahim uzuulen
Havtgai shuluuni hariltsan bairshiliin tsahim uzuulen
tungalag
 
Sur iltgel(1)
Sur iltgel(1)Sur iltgel(1)
Sur iltgel(1)
tungalag
 
Galt uulshil
Galt uulshilGalt uulshil
Galt uulshiltungalag
 
Монгол орны зам тээвэр
Монгол орны зам тээвэрМонгол орны зам тээвэр
Монгол орны зам тээвэр
tungalag
 
Galt uulshil
Galt uulshilGalt uulshil
Galt uulshil
tungalag
 
Reported speech1
Reported speech1Reported speech1
Reported speech1
tungalag
 
Hiin mandal
Hiin mandalHiin mandal
Hiin mandaltungalag
 
Dugneh juram
Dugneh juramDugneh juram
Dugneh juramtungalag
 
Unelgeejuram
UnelgeejuramUnelgeejuram
Unelgeejuramtungalag
 
нэгдүгээр бүлэг
нэгдүгээр бүлэгнэгдүгээр бүлэг
нэгдүгээр бүлэгtungalag
 
Darhan baigaliin uhaan
Darhan baigaliin uhaanDarhan baigaliin uhaan
Darhan baigaliin uhaantungalag
 
7 9 анги. багш
7 9 анги. багш7 9 анги. багш
7 9 анги. багшtungalag
 
сургалтын идэвхитэй аргыг ашиглах тухай зөвлөмж
сургалтын идэвхитэй аргыг ашиглах тухай зөвлөмжсургалтын идэвхитэй аргыг ашиглах тухай зөвлөмж
сургалтын идэвхитэй аргыг ашиглах тухай зөвлөмжtungalag
 
Eruul zauv hoololt
Eruul zauv hoololtEruul zauv hoololt
Eruul zauv hoololttungalag
 
Vzvvleh hicheel
Vzvvleh hicheelVzvvleh hicheel
Vzvvleh hicheeltungalag
 

More from tungalag (20)

Lkhagvaa
LkhagvaaLkhagvaa
Lkhagvaa
 
Didaktik eeljit hicheeliin tuluvlguu 1
Didaktik eeljit hicheeliin tuluvlguu 1Didaktik eeljit hicheeliin tuluvlguu 1
Didaktik eeljit hicheeliin tuluvlguu 1
 
Havtgai shuluuni hariltsan bairshiliin tsahim uzuulen
Havtgai shuluuni hariltsan bairshiliin tsahim uzuulenHavtgai shuluuni hariltsan bairshiliin tsahim uzuulen
Havtgai shuluuni hariltsan bairshiliin tsahim uzuulen
 
Sur iltgel(1)
Sur iltgel(1)Sur iltgel(1)
Sur iltgel(1)
 
Galt uulshil
Galt uulshilGalt uulshil
Galt uulshil
 
Монгол орны зам тээвэр
Монгол орны зам тээвэрМонгол орны зам тээвэр
Монгол орны зам тээвэр
 
Galt uulshil
Galt uulshilGalt uulshil
Galt uulshil
 
Reported speech1
Reported speech1Reported speech1
Reported speech1
 
Hiin mandal
Hiin mandalHiin mandal
Hiin mandal
 
Dugneh juram
Dugneh juramDugneh juram
Dugneh juram
 
Unelgeejuram
UnelgeejuramUnelgeejuram
Unelgeejuram
 
нэгдүгээр бүлэг
нэгдүгээр бүлэгнэгдүгээр бүлэг
нэгдүгээр бүлэг
 
Lesoceans
LesoceansLesoceans
Lesoceans
 
Gz9
Gz9Gz9
Gz9
 
Darhan baigaliin uhaan
Darhan baigaliin uhaanDarhan baigaliin uhaan
Darhan baigaliin uhaan
 
Gz iii
Gz iiiGz iii
Gz iii
 
7 9 анги. багш
7 9 анги. багш7 9 анги. багш
7 9 анги. багш
 
сургалтын идэвхитэй аргыг ашиглах тухай зөвлөмж
сургалтын идэвхитэй аргыг ашиглах тухай зөвлөмжсургалтын идэвхитэй аргыг ашиглах тухай зөвлөмж
сургалтын идэвхитэй аргыг ашиглах тухай зөвлөмж
 
Eruul zauv hoololt
Eruul zauv hoololtEruul zauv hoololt
Eruul zauv hoololt
 
Vzvvleh hicheel
Vzvvleh hicheelVzvvleh hicheel
Vzvvleh hicheel
 

автономит монгол улсын ерөнхий сайд

  • 1. Автономит Монгол улсын Ерөнхий сайд "шанзав" хэмээх Гончигжанцаны Бадамдорж | XX зууны эхэн үеийн Монголын түүх бол нийгмийн амьдралын ээдрээ, нугачаа, сорилт, бэрхшээлийг сөрөн баатарлаг тэмцэл өрнүүлж, унаж, босож байсан улс үндэстний цадиг шаштирын шарласан хуудсууд байлаа. 1918-1919 оны түүхэн зурвас үед хагас дутуу боловч, тэмцэн олсон тусгаар мандлаа бүрмөсөн алдаж, үндэсний гутамшигт байдалд хүрснийг түүх өгүүлж байна. Чухам энэ үед Автономит Монгол улсын Ерөнхий сайдын албыг хашиж, нүгэл, буяныг үүрэх хувь шанзав хэмээн олонд нэршсэн Бадамдоржид оногдсон юм. Г.Бадамдорж 1850-аад оны сүүлчээр Их шавийн нэгэн отогт төрсөн бололтой. Тэрбээр Богд хаанд өргөсөн айлтгалдаа: "Би язгуураас нэгэн шавь Цэрэн агсны хоѐрдугаар хүүхэн Тунжигаас бутач төрсөн хөвгүүн" (20.1-3) хэмээн тэмдэглэжээ. Харин нагац ах Гончигжанцан нь хоѐр настай Бадамдоржийг үрчлэн авч, улмаар 4 настайгаас нь Хүрээнд шавилан суулгаж, балчир багаас нь номын мөр хөөлгөсөн байна. Бадамдорж ухаан сэргэлэн, номонд муугүй, аливаад овсгоотой учир Вангай аймагтаа сүрхий лам гэгдэх болов. Мөн түвд, манж хэлийг гаргууд сурч, хятад хэл гадарлах болсон байна. Дээр өгүүлсэн айлтгалд: "...Бадамдорж би, насан бага цагаас Нийслэл хүрээний хурал, сургууль даган сууж, тамгын бичээчээс эхлэн да лам, гүжир хамба, эрдэнэ шанзудба, шашин төрд туслах сайдын тушаал, жүн ван ламын хэргэм, чин вангийн зэргийг дараа дараагаар хүртэж туйлд хүрсэн нь цөм Очирдариа Богд эзэн, улсын Эх дагина, багшийн аврал өршөөл" (20.1-3) хэмээн сүслэн тэмдэглэжээ. Ийнхүү тэрээр шашны захиргааны албан тушаалыг анхан шатнаас дээд зиндаанд нь хүртэл дэс дараалан хашиж, Богд гэгээнд гүн итгэлийг олсон байна. VIII Богд Жибзундамбын гүн итгэлийг хүлээж байсны нэг тод илрэл бол тэрээр Монгол орон Манж чин улсын эрхшээлээс гарч, тусгаар улс болох хэрэгт тусламж хүлээж болох эсэхийг тандахаар Хаант Орос улсад итгэмжлэн зарагдаж байсан явдал юм. Энэ утгаараа Бадамдорж, Монголын төрийн тусгаар тогтнолын хэргээр Богд гэгээнийг төлөөлж, Хаант Орос улсад очсон Монголын анхны элч байсан билээ. Эл явдлаас хойш 5 жилийн дараа Богд гэгээн дахин Да лам Бадамдорж, зайсан Цэрэн-Одсэр зэрэг төлөөлөгчдийг тусгай захидал, бэлэг сэлтийн хамт явуулж ивээл хамгаалал гуйсан боловч, Хаант Орос улс бас л ойшоож үзээгүй тухай түүхчид тэмдэглэдэг. Үүнийг Оросын судлаач Е.А.Белов Оросын архивт ямар нэг баримт байхгүй байна хэмээн няцаажээ.
  • 2. Түшмэл ухаантай, хашир догь Бадамдорж Манжийн төрд ч тал олохоо мартсангүй. Тухайлбал 1904 онд Манжийн мөнгөн санхүү цэргийн хэрэгт их мөнгө тусалсны учир харавтар хүрэн өнгийн жолоо, ногоон хөшигт ямбаны тэргээр шагнагдаж байв. Бадамдорж эрхбиш бичиг, соѐлд гийсэн хүний хувьд боловсролын хэргийг тэтгэн дэмжиж байсан байна. Хэвт ѐсны тэргүүн буюу 1909 онд Их хүрээнд байгуулагдсан "Сурган тэжээх сургууль"-ийг нээн хичээллүүлэх явцад мөнгө хөрөнгө дутагдсаны учир Бадамдорж 8000 лан мөнгө тусалсан байна. Ийм учраас Манжийн эзэн хаан түүнд "Аугаа сайн" хэмээх цол, "Сайныг цэнгэлдэн өглөгт дуртай" хэмээх өргөмжлөлийг албан гуншиндаа хэрэглэх эрхээр соѐрхон шагнажээ. Гэвч хэдэн жилийн дараа 1909 онд Их хүрээнд болсон лам, ардын үймээний үеэр асуудлыг шийдвэрлэхэд хуурмаг гоомой хандсан гэж шанзав Бадамдоржийг Манжийн хаан албан тушаалаас нь огцруулжээ. 1911 оны VII сард Богд гэгээнд бат оршил өргөхөөр ирсэн ноѐд, ихэс дээдэс Эрдэнэ шанзудбын яамнаа цугларч, тусгаар тогтнолын асуудал хэлэлцэхэд Бадамдорж оролцож, дэмжих талд байсан юм. Гэхдээ тэрээр Сань До амбаны тулгалтад мэгдэн сандарч, Хаант Орост тусламж гуйхаар одсон Чин ван Ханддорж нарын төлөөлөгчдийн нэрсийг нэгд нэгэнгүй тоочиж байсан гэдэг. Тэгэхэд шанзудба Бадамдорж Сань До амбаны хооронд ийм нэгэн яриа болжээ. - Сань До амбан: - Эрхэм шанзудба таны зүтгэлийг Манжийн төр, их хаантан үнэлэн үздэгбилээ. Гэтэл та болсон явдлыг бидэнд мэдэгдээгүй нь тун харамсалтай хэрэг. Танай яамнаа хэн хэн хуралдсан, хэн хэн Орост самуун өдөөхөөр одсоныг хэлбэл муу явдлаа засаж залруулахад оройтоогүйгээр барахгүй, Хаан төр таны гавъяа зүтгэлийг үл умартана хэмээн тулган сүрдүүлэх, аргадах аялах өнгө хосолсон маягтай үг чулуудав. - Бадамдорж шанзудба: - Жа, эрхэмсэг амбан сайдтан минь. Би таны өршөөл ивээлд багтан, хаан төрдөө морь нохой мэт зүтгэнэ. Харин болсон явдлын тухайд гэвэл тэд хурал хийж, намайг албадан гарын үсэг зуруулсан боловч, өчүүхэн би монгол хүн болох тул хэрэг илрэхийн урьд гэрчлэн мэдүүлж, яахан болох билээ гэдгийг Их амбан та ойлгохыг хичээх буй за. Орос улсаас тусламж эрэхээр Ханддорж, Цэрэнчимэд, Хайсан нар явсан нь үнэн болой. Одоо даруй сайн арга сүвэгчлэн чадвал, уг хэргийг зогсоож болзошгүй хэмээн хэзээний бялдууч зангаараа долдигнон хамаг нууцыг задлан дэлгэлээ. - Сань До: - Эрхэм шанзудба та одоо даруй Богд гэгээнд очиж, Орос цэргийг ирүүлэхийг зогсоо, Ханддорж нарыг дуудан ирүүл гэж намайг хэлж байна гэдгийг дамжуул гэлээ. Сань До амбан мөн Хүрээний сайд бэйс Пунцагцэрэнтэй уулзаж, эл хэргийн талаар зөвлөжээ. Чингээд уг асуудал Жибзундамба хутагтын сонорт хүрч, тэрбээр хэрэв Монголд явуулах гэж буй шинэ Засгийн бүх хэргийг хүчингүй болгож, Орос явсан төлөөлөгчдөд ямар нэгэн зэмлэл хүлээлгэхгүй гэсэн нотолгоо өгвөөс цахилгаан утас явуулж, VII сарын дундуур энэ бүх байдлыг илтгэн тодорхойлж, Чин улсын эзэн хаанд айлтгасанд удалгүй "ѐсоор болгоѐ" хэмээн зарлиг буулгажээ. Хамт алба хааж явсан өвгөн бичээч Г.Наваан-намжил: "...Энэхүү Бадамдорж ...эрдэм чадал бүхий боловч уулаас харгис, зальхай санаатай, басхүү авах, идэхэд дуртай, татах түлхэхийг гол болгосон бөгөөд хөдлөх бүр Богдын нэрийг барьж, Халх нийтийг дарлаж,
  • 3. давтаж сурсан нэн ч Манжийн сайдтай талархаж, хээл хахуулиар хэргийг урвуулж, мушгиж мэргэжсэн туйлын үл өөдлөх явдалтай харгисын харгис шар феодал байсан" (21.89) гэж дуртгалдаа тэмдэглэжээ. 1911 оны үндэсний хувьсгалд Г.Бадамдорж төдийлөн үүрэгтэй оролцоогүй боловч, Богд гэгээн, Эх Дагины итгэлийг дахин олж, хар, шар ноѐдын зөрчлөөс "од шүүрэх" болсон юм. Тийм ч учраас Шашин, төрд туслах яамны хоѐрдахь сайдаар ажиллаж, шар ноѐдын эрх ашгийг туйлшруулан хамгаалж, улс төрийн бүлэглэлүүдийн хоорондын зөрчлийг улам гүнзгийрүүлжээ. Тэрээр хэдийнээ гүжир хамба, чин вангийн зэрэг, жүн вангийн хэргэмтэй болсон байв. 1915 оны IX сард Бадамдорж Дотоод яамны тэргүүн сайдаар томилогджээ. Бадамдорж ламтан хятадын талыг баримтлагч, авилгагч шунахай хэмээн олон түмний дунд яригдах болсон байна. Түүний төрсөн ганц эгч Бумаа нь тун ядуу дорой амьдарч байхад харж үздэггүй байсан тухай яриа байдаг. Энэ байдлыг мэдсэн Сайн ноѐн хан Намнансүрэн түүнд: "Бумаа чавганцад булан цайны хариугүй байж, Богдын буман шавийг чиний өөд татах ч дээ, мэдэхгүй" гэсэн үг хаяж байсан гэдэг. Орос оронд үймээн самуун дэгдэж, Монголд тавих анхаарал суларсан үед Хятад энэхүү эгзэгтэй боломжийг ашиглан, Монголын автономитыг устгаж, талдаа татах явуулга хийж, гол нь Бадамдоржид түшиглэжээ. Энэ үед (1919 оны тэргүүн сар) Сайн ноѐн хан, Ерөнхий сайД Т.Намнансүрэн хортой архи ууж төгсөж, Бадамдорж Автономит Монголын Засгийн газрын тэргүүн болсон байлаа. Их хүрээн дэх Дундат иргэн улсын сайд Чень-И Г.Бадам- доржтой сэм хэлэлцэн, Монголын автономитыг устгах хэргийг сэдэж эхэлжээ. Чен-И Монголын зарим эрх бариг-чидтай "Гадаад Монголын хойчийг сайжруулах дүрэм" гэгчийн талаар хэлэлцээ хийж эхэлсэн нь чухамдаа Ар Монголын автономит эрхийг устгах хорт явууллагын түрүүч байв. Г.Бадамдорж Чен-Игийн санааг Богд гэгээнд танилцуулсанд: "Автономит засгийг устгавал Хятад нь Манж чин улсын үеийнхээс ямар илүү эрх олгох юм бэ?" гэдгийг асуу гэжээ. Автономит Монголын Ерөнхий сайд тэрбээр Чен-И-д Богдын айлдварыг уламжлахад дүрэм хэмжээг дахин төлөвлөж, Богд Жибзундамбад дахин өргөхөөр болов. Чингээд Чен- И өөрөө Тадаад Монголын өөртөө засахыг устгасны хойно Дундат улсын Засгийн газраас Монголыг хүндэтгэж үзэх ба жич "Хойчийг сайжруулах зүйл" хэмээх эх бичгийг зохиосон байна. Үүнийг Бадамдорж мэтийн Хятадын талыг баримтлагчид нэмж зассанаар "Чен-И- гийн 64 зүйл" хэмээх баримт бичиг гарсан юм. Тийн байтал Сюй-Шүчжэний их цэрэг Хүрээг эзэлсэн байна. Чен-И ч огцорч нутаг буцав. Сюй-Шүчжэн Чен-И-гийн нэгэн адил монголчуудаар өөрсдөөр нь автономитыг устгуулах бодлого баримталж байв. Тэрбээр: "Дундад улс Монголыг нийлүүлэн авч тохинуулах цагт хүрсэн тул шалтгаацан саатуулбал Богд хаан ба Бадамдорж та хоѐрыг Бээжинд хүргэж учрыг хэлэлцэнэ" (22.175) гэж тулган, Их Хүрээний Вангай аймгийн зүүн гудамжны эхэнд бүхий Бадамдоржийн хашааны үүд хүртэл цэрэг жагсаан сүрдүүлжээ. Г.Бадамдорж нөхцөл байдлыг Богд хаанд айлтгахад Тэрбээр: "Энэ нэгэн удаа Хятадын эрх мэдэлд оровч 2-3 жилээс өнгөрөхгүй дахин эрхээ олж авах цаг хүрч ирэх тул ѐсоор болгогтун" хэмээжээ.
  • 4. Ерөнхий сайд Бадамдорж 1919 оны XI сарын 15-нд Улсын дээд доод хурлыг хуралдуулж, Сюй-Шүчжэний үг ба өөрийн үзэл бодрол, Богд хааны айлдвар хийгээд, Хятад цэргийн сүр үзүүлсэн байдал зэргийг учирлан, "цөөн нь олныг үл дийлэх байдал зэргийг учирлан, бас буурай нь хүчирхэгийг дарж үл чадах тул хөнгөнөөр хөдөлж үл болмуй" хэмээн донгодон ухуулахад Дээд хурал автономитыг сайн дураар устгах саналыг хүлээн авчээ. Доод хурлын эсэргүүцсэн саналыг устгаад, дагаар орох гутамшигт бичгийг үйлдэн, 5 яамны тамгыг дарж, тэргүүн, дэд сайдуудын нэр зэргийг жагсаан мэдүүлжээ. Тэр оройгоо Монголын автономитыг "сайн дураар устгах" тухай бичгийг хятадын генерал Сюй- Шүчжэнд "өргөн" барьсан байна. Оросын эрдэмтэн Е.А.Белов: "Монголын томоохон шар феодалуудын нэг, Засгийн газрын тэргүүн Бадамдорж бол автономитыг устгах талын хүн байв. Консул Орлов: Бадамдорж хятадын талыг баримтлах болсныг "энэхүү дээгүүр зиндааны ламтан-улсын хөрөнгийг ихээхэн хэмжээгээр шамшигдуулагч, хээл хахуульд идэгдсэн зан суртахууны хувьд ялзарсан хүн" хэмээн тайлбарлажээ. Бадамдорж хятадуудад туслан, Гадаад Монголын автономитыг устгаснаар цаашид тэдний ивээл, бүх талын хамгаалалтад байх болно гэж тооцоолсон бололтой" (13.182) гэж тэмдэглэсэн байна. Хятадын ивээлд хар толгойгоо баттай багтаасан гэж бодож байсан Бадамдоржийн тухайд удалгүй байдал өөрөөр эргэж, Монголчуудын хэлдгээр хүүхэд нохойн доог болоход хүрсэн юм. Дилав хутагт Жамсранжав "Ар Монголын улс төрийн дуртгал" хэмээх дурсамж номондоо: "...Бадамдоржид олноор дургүй болов. ...Сюй-Шүчжэн Богдоос надад захих зүйл байвал Ба чин ван ламаар дамжуул хэмээсэн туя тийнхүү Ба-гаар уламжилмой. Бадамдоржид Сюй-гээс нэгэн мухар тэрэг өгснийг тэр олны шүүмжлэлээс болгоомжлон нууж тавьж байв хэмээмой. Бас олон тооны зоос мөнгө өгөз хэмээн хэлэлцэж байв. Нэгэн шөнө Багийн үүдний гадаа мухар тэрэг түржигнэж, чигнаалын дуу гарч ирсэнд Ба сандран угтан гарч, үүдийг нээж үзвээс юу ч байхгүйд буцаж гэртээ орох гэж явтал олон хүүхэд хашааны гаднаас: Худалдах чийчаан байна уу? Зээлэх янчаан байна уу? хэмээн бархиралдав хэмээмой. Хүүхэд мухар тэргийг дууриан дуугарч, гүйлдэн ирж тохуу хийснийг Ба Си Линфүгээс хүн мухар тэргээр ирэв хэмээн хууртсан аж. Түүнээс Бадамдоржид хүүхэд хүртэл жигшиж байхыг мэдэж, тэр даруй хөдөө гарч бие засахаар Цэнд зайсан хэмээх Их шавийн нэгэн баян айл дээр гараад даруй өвчнөөр үхэв" (23.25) хэмээн бичжээ. Энэ үед Автономит Монголын Ерөнхий сайд хэн ч болсон иймэрхүү хувь заяа хүлээж байсан байж магадгүй. Хамгийн гол нь Бадамдоржид эх орон, элгэн түмнээ гэсэн сэтгэл дутаж, ямагт хятадын талд байсанд ард олон дургүйцжээ. Тэрбээр төрийн хашир, туршлагатай зүтгэлтний хувьд олныг эргэцүүлэн тунгааж болох байсан боловч түшмэл ухаанаа буруу тийш нь заржээ. Түүний удирдлагад ажиллаж байсан Шанзудбын яамны бичээч Ламзав гуай: "Манай шанзудба Гончигжанцангийн Бадамдорж бол цагийн аяс дагаж гүйх ухаан лут хүн бөгөөд тэдэнтэй хоршоо ч байж, бас салж эсрэгэлдэж ч явсан хүн. Сүүлдээ эднийгээ байтугай Богд хааны үгийг ч авахаа больж хярд ассан юм даа" дурсан ярьж байжээ. Автономит Монголын Ерөнхий сайд асан Бадамдоржийг насан өөд болоход нь Хятадын Засгийн газраас тусгай монгол, хятад түшмэл томилон, хүүр дээр нь Цаас шатааж гашуудал үйлдэж байжээ. Монгол төрийн түүхэнд дахин ийм зүйл бүү давтагдаг.