ЭРЭЭСНИЙ ТЭМДЭГЛЭГЭЭ
БА СТАНДАРТЫН ХОЛБОХ
ДЕТАЛЬ
10-р ангийн зураг зүйн хичээлийн
судлагдахуун III улирал
Эрээсний хэрчлээсний хөндлөн огтлол харагдах шүдний хэлбэрээр
нь эрээсийг ангилдаг. Хоёр деталийг хооронд нь хөдөлгөөнгүй
бэхлэхэд зориулагдсан эрээсний хэрчлээс дагуу зүсэлтэнд 600 өнцөг
бүхий гурвалжин хэлбэртэй харагддаг. Үүнийг метрийн эрээс гэж
нэрлээд М үсгээр тэмдэглэнэ. Ийм стандарт бэхэлгээний эрээстэй
бол стандартын холбох деталь гэнэ. Жнь: боолт, шурга (винт), эрэг
(гайка), сүлбэрэг (шпилка) гэх мэт холбох деталиуд энэ төрлийн
эрээстэй байна. Шургын толгой хэсэг нь нэмэх ба хасах хэлбэрийн
хэрчлээстэй байдаг бөгөөд эдлэл цахилгааны эд анги техникийн эд
ангиудын холбоос нь хамгийн өргөн хэрэглэдэг.
Стандартын эрээс бүхий шургийг хүснэгтэд өгсөн хэмжээний дагуу сонгон зуруурай. 1.17 дугаар хүснэгтэд
шургийн эрээсний диаметр d, шилбэний урт L хэмжээг өгсөн тул та бүхэн эдгээр хэмжээг 1.58 дугаарт
харуулсан зураг дээрх тооцооны дагуу бодоод зураарай.
Гадаад эрээсийг хялбарчилж дүрслэхдээ хэрчлээсний оройн диаметрийг шүргүүлж үндсэн зураасаар зурах
бөгөөд эрээсний диаметр гэж нэрлэнэ. Эрээсний диаметрийг d үсгээр тэмдэглэнэ. Хэрчлээсний суурийн
диаметрийг нарийн зураасаар дүрсэлж d1, үсгээр тэмдэглэнэ.
Хэмжээ 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16
d 20 16 12 10 12 10 20 16 10 8 12 20 12 10 8 16
L 70 60 55 40 70 60 65 60 50 35 50 60 50 55 25 65
- 1.5d – шургийн толгойн диаметр
- 0,6d – толгойн зузаан
- 0.2d – ховилын өргөн
- 0,25d – ховилын гүн
- 2d+6 - шилбэний эрээсний урт
Эрээсний хэрчлээс бүрийг нарийвчлан зурдаггүй, ерөнхийд нь өргөн нарийн
хоёр зураасаар дүрсэлсэн тохиолдолд зураг дээр эрээсний төрөл, хэмжээ,
алхам, эргэлт зэргийг тодруулан заах шаардлага гардаг. Үүнийг эрээсний
тэмдэглэгээ гэнэ. Эрээсний тэмдэглэгээг MNS ISO 6410-2:2005 стандартаар
тогтоосон байдаг. Эрээсний алхмыг Р үсгээр тэмдэглэдэг.
Эрээсний шурган хэрчлээс эргэлтийн биетийг бүтэн нэг эргэх тэр
хэмжээг эрээсний алхам гэнэ. Энэхүү алхмын хэмжээгээр эрээсний
давших хөдөлгөөнийг хэмждэг.
Эрээсний үсгэн тэмдэглэгээг дараах төрлүүдэд хэрэглэдэг.
- Эрээсний төрөл: M, G, Tr
- Эрээсний диаметр: d,d1
- Шилбэний урт L
- Эрээсний алхам Р
Äîîðõ õ¿ñíýãòýä ºãñºí àñóóëòûí äàãóó çóðàãò òîõèðîõ
õàðèóëòûí íýð áà óòãûã ñîíãîæ áèчýýðýé.
УГЛУУРГАН ХОЛБООСЫН ПРОЕКЦ ЗУРАГ ЗУРАХ
1. Өөрсдийн орчинд байгаа эдлэл, техник хэрэгслийг зохион бүтээхэд ямар холбоос орсон байгааг харилцан
ярилцаад нэрлэж бичээрэй.
2. Монгол хүүхдүүд эрт дээр үеэс тоглож ирсэн оньсон тоглоомыг угсарч холбохдоо битүү оньсон түгжээ бүхий
углуурга хэрэглэсэн байдаг.
Доорх зурагт харуулсан оньсон тоглоомын дүрс зургаас өгсөн хэмжээний дагуу проекц зургийг зураарай. Зурагт “Г”
оньсон проекц зургийг зурсан байдлаас хараарай.
НУГАСАН ХОЛБООС
Бидний хүрээлэн байгаа эдлэл, тавилга, хаалга, татуурга зэрэгт нугасан холбоос
өргөн хэрэглэгддэг. Энэхүү холбоост хэрэглэх нугасыг тохирох хэмжээ, зориулалтад
нийцэхээр үйлдвэрлэсэн байдаг. Үүнийг хэрэглэхдээ тухайн эдлэлдээ тохируулан
стандартын холбох деталиар хаалганд бэхэлдэг. Нугасыг ямар материалтай хаалганд
хийхээс хамаараад хэлбэр, төрөл нь янз бүр байдаг. Бидний орчинд байдаг модон ба
хавтангаар хийсэн шүүгээнүүдэд хамгийн өргөн хэрэглэдэг нугас нь хаалгаа татдаг
нугас юм.
Шургаар тогтоох боломжтой
бүх төрлийн хаалганд
зориулсан нугас
Шүүгээний хаалганд
зориулсан татдаг нугас
Шилэн материалаар хийсэн хаалганд бэхлэх зориулалтын нугас
байдаг. Үүнийг үзүүргүй шахаж хавчих зориулалтын шургаар бэхэлдэг.
Шилэн хаалганд
зориулсан нугас
Нугасан холбоос байнга хөдөлгөөнд байдаг учраас бэхэлгээний шураг, боолт зэрэг нь суларч,
амархан эвдэрдэг. Харин хэрэглэх явцдаа шургийг чангалж байх хэрэгтэй байдаг. Нугасан холбоосыг
бэхэлсэн байдлыг проекц зургаас хараарай. Хэрвээ хаалганы нугасыг бүрэн солих бол шургийг
чангалах зориулалт бүхий цахилгаан буюу гар багаж байхад дараах зурагт харуулсан дарааллаар
бэхлэх боломжтой.
Ховилд таарах нугасыг сонгож аваад
бэхэлгээний нүхийг тохирч байгаа
эсэхийг шалгаарай.
Эхлээд хаалганы хавтасанд нугасаа
шурупээр чангалж бэхэлнэ.
Дараа нь шүүгээний хананд
бэхэлж чангална.
САЛДАГГҮЙ ХОЛБООСЫГ ДҮРСЛЭХ
Эдлэл, хэрэглэл, техникийг зохион бүтээхэд деталиудыг холбохдоо салгаж угсрах
боломжгүй хийснийг салдаггүй холбоос гэнэ. Ийм холбоос нь материалын шинж чанараас
хамааран дараах төрлүүдэтэй байдаг. Металаар хийсэн эдлэлийг бэхэлж холбохдоо тусгай
гагнуурын багаж ашиглан холбогч металийг хайлуулж гагнадаг. Та бүхэн ахуй хэрэгцээний
эдлэл, техник, унадаг дугуй зэрэгт салдаггүй холбоосын ямар төрлүүд байгааг ажиглаад
дараах хүснэгтийн дагуу нөхөж бичээрэй.
Зохион бүтээгч өөрийн хийх зүйлийг ямар холбоосоор холбох хэрэгтэйг зурагт тэмдэглэнэ.
Харин мэргэжлийн ажилтан түүнийг гагнах, наах, тавлах зэргээр хийж гүйцэтгэдэг. Жнь: б
дугаар дээрх зураг дээрх шар шувууны эх бие эрээсний диаметр 20мм /М20/ бүхий эрэг,
нүдийг 8мм /М8/ байх эрэг болон хаягдал төмөр ашиглан зохион бүтээжээ. Проекц зурагт
үзүүлсэний дагуу гагнах холбоос бүрийн байрлалыг N үсгийн оронд тусгай тэмдэглэгээ
заадаг. Цавуугаар наасан холбоосыг в зураг дээрх сумны заалтын дунд хэсэгт К үсгэн
тэмдэглэгээг хийдэг.
Эдлэлийн нэр Материал Холбоос
? ? ?
Та бүхэн хэмжээний дагуу зурж, картон цаасаар хийгээд тэмдэглэсэн хэсэгт
цавуугаар нааж холболтыг хийгээрэй.

10 zurag zui

  • 1.
    ЭРЭЭСНИЙ ТЭМДЭГЛЭГЭЭ БА СТАНДАРТЫНХОЛБОХ ДЕТАЛЬ 10-р ангийн зураг зүйн хичээлийн судлагдахуун III улирал
  • 2.
    Эрээсний хэрчлээсний хөндлөногтлол харагдах шүдний хэлбэрээр нь эрээсийг ангилдаг. Хоёр деталийг хооронд нь хөдөлгөөнгүй бэхлэхэд зориулагдсан эрээсний хэрчлээс дагуу зүсэлтэнд 600 өнцөг бүхий гурвалжин хэлбэртэй харагддаг. Үүнийг метрийн эрээс гэж нэрлээд М үсгээр тэмдэглэнэ. Ийм стандарт бэхэлгээний эрээстэй бол стандартын холбох деталь гэнэ. Жнь: боолт, шурга (винт), эрэг (гайка), сүлбэрэг (шпилка) гэх мэт холбох деталиуд энэ төрлийн эрээстэй байна. Шургын толгой хэсэг нь нэмэх ба хасах хэлбэрийн хэрчлээстэй байдаг бөгөөд эдлэл цахилгааны эд анги техникийн эд ангиудын холбоос нь хамгийн өргөн хэрэглэдэг.
  • 3.
    Стандартын эрээс бүхийшургийг хүснэгтэд өгсөн хэмжээний дагуу сонгон зуруурай. 1.17 дугаар хүснэгтэд шургийн эрээсний диаметр d, шилбэний урт L хэмжээг өгсөн тул та бүхэн эдгээр хэмжээг 1.58 дугаарт харуулсан зураг дээрх тооцооны дагуу бодоод зураарай. Гадаад эрээсийг хялбарчилж дүрслэхдээ хэрчлээсний оройн диаметрийг шүргүүлж үндсэн зураасаар зурах бөгөөд эрээсний диаметр гэж нэрлэнэ. Эрээсний диаметрийг d үсгээр тэмдэглэнэ. Хэрчлээсний суурийн диаметрийг нарийн зураасаар дүрсэлж d1, үсгээр тэмдэглэнэ. Хэмжээ 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 d 20 16 12 10 12 10 20 16 10 8 12 20 12 10 8 16 L 70 60 55 40 70 60 65 60 50 35 50 60 50 55 25 65 - 1.5d – шургийн толгойн диаметр - 0,6d – толгойн зузаан - 0.2d – ховилын өргөн - 0,25d – ховилын гүн - 2d+6 - шилбэний эрээсний урт
  • 4.
    Эрээсний хэрчлээс бүрийгнарийвчлан зурдаггүй, ерөнхийд нь өргөн нарийн хоёр зураасаар дүрсэлсэн тохиолдолд зураг дээр эрээсний төрөл, хэмжээ, алхам, эргэлт зэргийг тодруулан заах шаардлага гардаг. Үүнийг эрээсний тэмдэглэгээ гэнэ. Эрээсний тэмдэглэгээг MNS ISO 6410-2:2005 стандартаар тогтоосон байдаг. Эрээсний алхмыг Р үсгээр тэмдэглэдэг. Эрээсний шурган хэрчлээс эргэлтийн биетийг бүтэн нэг эргэх тэр хэмжээг эрээсний алхам гэнэ. Энэхүү алхмын хэмжээгээр эрээсний давших хөдөлгөөнийг хэмждэг.
  • 5.
    Эрээсний үсгэн тэмдэглэгээгдараах төрлүүдэд хэрэглэдэг. - Эрээсний төрөл: M, G, Tr - Эрээсний диаметр: d,d1 - Шилбэний урт L - Эрээсний алхам Р
  • 6.
    Äîîðõ õ¿ñíýãòýä ºãñºíàñóóëòûí äàãóó çóðàãò òîõèðîõ õàðèóëòûí íýð áà óòãûã ñîíãîæ áèчýýðýé.
  • 7.
    УГЛУУРГАН ХОЛБООСЫН ПРОЕКЦЗУРАГ ЗУРАХ 1. Өөрсдийн орчинд байгаа эдлэл, техник хэрэгслийг зохион бүтээхэд ямар холбоос орсон байгааг харилцан ярилцаад нэрлэж бичээрэй. 2. Монгол хүүхдүүд эрт дээр үеэс тоглож ирсэн оньсон тоглоомыг угсарч холбохдоо битүү оньсон түгжээ бүхий углуурга хэрэглэсэн байдаг. Доорх зурагт харуулсан оньсон тоглоомын дүрс зургаас өгсөн хэмжээний дагуу проекц зургийг зураарай. Зурагт “Г” оньсон проекц зургийг зурсан байдлаас хараарай.
  • 8.
    НУГАСАН ХОЛБООС Бидний хүрээлэнбайгаа эдлэл, тавилга, хаалга, татуурга зэрэгт нугасан холбоос өргөн хэрэглэгддэг. Энэхүү холбоост хэрэглэх нугасыг тохирох хэмжээ, зориулалтад нийцэхээр үйлдвэрлэсэн байдаг. Үүнийг хэрэглэхдээ тухайн эдлэлдээ тохируулан стандартын холбох деталиар хаалганд бэхэлдэг. Нугасыг ямар материалтай хаалганд хийхээс хамаараад хэлбэр, төрөл нь янз бүр байдаг. Бидний орчинд байдаг модон ба хавтангаар хийсэн шүүгээнүүдэд хамгийн өргөн хэрэглэдэг нугас нь хаалгаа татдаг нугас юм. Шургаар тогтоох боломжтой бүх төрлийн хаалганд зориулсан нугас Шүүгээний хаалганд зориулсан татдаг нугас Шилэн материалаар хийсэн хаалганд бэхлэх зориулалтын нугас байдаг. Үүнийг үзүүргүй шахаж хавчих зориулалтын шургаар бэхэлдэг. Шилэн хаалганд зориулсан нугас
  • 9.
    Нугасан холбоос байнгахөдөлгөөнд байдаг учраас бэхэлгээний шураг, боолт зэрэг нь суларч, амархан эвдэрдэг. Харин хэрэглэх явцдаа шургийг чангалж байх хэрэгтэй байдаг. Нугасан холбоосыг бэхэлсэн байдлыг проекц зургаас хараарай. Хэрвээ хаалганы нугасыг бүрэн солих бол шургийг чангалах зориулалт бүхий цахилгаан буюу гар багаж байхад дараах зурагт харуулсан дарааллаар бэхлэх боломжтой. Ховилд таарах нугасыг сонгож аваад бэхэлгээний нүхийг тохирч байгаа эсэхийг шалгаарай. Эхлээд хаалганы хавтасанд нугасаа шурупээр чангалж бэхэлнэ. Дараа нь шүүгээний хананд бэхэлж чангална.
  • 10.
    САЛДАГГҮЙ ХОЛБООСЫГ ДҮРСЛЭХ Эдлэл,хэрэглэл, техникийг зохион бүтээхэд деталиудыг холбохдоо салгаж угсрах боломжгүй хийснийг салдаггүй холбоос гэнэ. Ийм холбоос нь материалын шинж чанараас хамааран дараах төрлүүдэтэй байдаг. Металаар хийсэн эдлэлийг бэхэлж холбохдоо тусгай гагнуурын багаж ашиглан холбогч металийг хайлуулж гагнадаг. Та бүхэн ахуй хэрэгцээний эдлэл, техник, унадаг дугуй зэрэгт салдаггүй холбоосын ямар төрлүүд байгааг ажиглаад дараах хүснэгтийн дагуу нөхөж бичээрэй. Зохион бүтээгч өөрийн хийх зүйлийг ямар холбоосоор холбох хэрэгтэйг зурагт тэмдэглэнэ. Харин мэргэжлийн ажилтан түүнийг гагнах, наах, тавлах зэргээр хийж гүйцэтгэдэг. Жнь: б дугаар дээрх зураг дээрх шар шувууны эх бие эрээсний диаметр 20мм /М20/ бүхий эрэг, нүдийг 8мм /М8/ байх эрэг болон хаягдал төмөр ашиглан зохион бүтээжээ. Проекц зурагт үзүүлсэний дагуу гагнах холбоос бүрийн байрлалыг N үсгийн оронд тусгай тэмдэглэгээ заадаг. Цавуугаар наасан холбоосыг в зураг дээрх сумны заалтын дунд хэсэгт К үсгэн тэмдэглэгээг хийдэг. Эдлэлийн нэр Материал Холбоос ? ? ?
  • 11.
    Та бүхэн хэмжээнийдагуу зурж, картон цаасаар хийгээд тэмдэглэсэн хэсэгт цавуугаар нааж холболтыг хийгээрэй.