SlideShare a Scribd company logo
1 of 9
Багадаа Дунгаа нэртэй явсан Эх дагина Энэтхэг,
        Бээжинд үл хөдлөх хөрөнгөтэй байжээ…




1990-д оноос өмнө бүтээсэн түүхэн кинонуудад ихэвчлэн зүгээр нэг
сээтэгнүүр, хөнгөмсөг, ердөө л оройн дээд Очирдарь Богд
Жавзандамба хутагтын “тогооны хүн”-ээс цаашгүй, царай муутай
шалхайсан эмэгтэйн дүрээр үлдсэн Улсын эх дагина Дондогдулам
гэж хэн байв? гэдэг нь үнэхээр сонирхолтой сэдэв.


Үнэндээ Монгол орон Манжийн дарлалаас ангижирч, төр улсаа сэргээн
мандуулсан 1911 оны түүхэн үйл явдлын төвд цорын ганц эмэгтэй
байсан нь Улсын эх дагина Ц.Дондогдулам юм. Монголын сүүлчийн
эзэн хааны хатан болж, хаан төрийн долоон эрдэнийн нэг хатан
эрдэнэд өргөмжлөгдөн Их Хүрээнд байсан 33 аймгийн нэг Сангай
аймгийг тэргүүлэн, өөрийн гэсэн шавийн аймаг захирч “Шашин төрийг
өрнүүлэгч , Улсын эх дагина Дондогдулам “ гэсэн 4кг жинтэй мөнгөн
тамга барьж явсан энэ бүсгүй XX зууны Монголын хамгийн нөлөөтэй
монгол эмэгтэй байлаа.


Дондогдулам багадаа Дунгаа нэртэй явсан хэмээн зарим эх сурвалжид
тэмдэглэсэн байдгаас үзвэл Дондогдулам гэж түүний сахилын нэр
байж болох юм.
VIII Богдыг ойр дотныхон нь Агваанлувсан гэж дууддаг байжээ. Ямар ч
гэсэн Богд Агваанлувсан, Дондогдулам хоѐр хэрхэн танилцсан,
Зонховын шашны тэргүүн эхнэр авах болсон зэрэг нь өнөөдрийг
хүртэл сонирхолтой, нууцлаг хэвээр байгаа сэдэв юм.


Ц.Дондогдуламыг Бүрэн засагчийн сүүлчийн он буюу аргын 1874 онд
Хөвчийн жонон бэйлийн хошуунд Цэнд хиагийнд мэндэлж байхад,
 Халхын шашны тэргүүн Богд Жавзандамба хутагтын наймдугаар
дүрд тодорсон таван настай Агваанлувсан ээж, дүү нарын хамт Халх
нутагт залагдан ирж байжээ.


Дондогдулам хатны төрсөн дүү Дэндэвдулам нь эгчээсээ 19 насаар
дүүмэд байсан агаад хожим Хөвчийн жонон ван Цогбадрахын хатан
болжээ. Эх дагиныг дүү нар нь Дүүдий хэмээн авгайлдаг байсан гэдэг.


Дондогдулам монгол төвд бичиг үсэгтэй, нутагтаа “уран” хэмээн
алдаршсан эмэгтэй байжээ.
Богд Агваанлувсан түүнтэй 1896 онд Амарбаясгалантад танилцсан гэж
үздэг. Богд хэдийгээр Монголын шашны тэргүүн байсан ч Хүрээнээс
гарахдаа Манжийн хаанаас заавал соѐрхол авдаг байж. Тийнхүү
Бадруулт төр хааны зөвшөөрлөөр өөрийнхөө анхдугаар дүр Өндөр
гэгээний байгуулсан Амарбаясгалантын хийдэд залраад буцахдаа
Дондогдуламыг Хүрээнд дагуулан ирсэн байна. Дондогдуламыг
хөвчийн жонон бэйл Цанлигдоржийн хатны аягачаар явж байгаад
Богдын нүдэнд өртсөн, эсвэл бэйлийн бага хатан байсан гэж хоѐр
янзаар бичдэг. Ийнхүү гадаадынханд Хүрээний хутагт, монголынхоо
сүсэгтэн олонд “Амьд бурхан” хэмээн шүтэгдсэн, Зонховын шашны
тэргүүн эхнэр авах болсон нь урьд долоон дүрд нь тохиолдож
байгаагүй явдал байв. Тиймээс Дондогдуламыг эхэндээ эр хүний
дүрээр, хувраг хүний номт хувцас өмсгөн Хүрээнд оруулан ирсэн
гэдэг. Эхэндээ Богд энэ бүсгүйтэй зургаан жил нууцгай ханилжээ.


Богд гэгээн хатан буулгах болсны цаад шалтгаан нь түүнийг цаашид
шашин төрийг хослуулан барих хаан сэнтийд залахын бэлтгэл байсан
ч гэж үздэг хүмүүс бий. Учир нь Богд Дондогдуламтай танилцахын урд
жил буюу 1895 онд Оросын нийслэл Санкт Петрбург руу шанзав
Бадамдоржийг илгээн Николай хаанд бараалхуулжээ. Шанзав
Бадамдоржийн Николай хаанд бараалхахаар одсоны учир нь Манж
гүрэн эзэмшлээсээ Солонгос, Хонконгийг алдаж, Бадруулт төр хааны
төр ганхаж эхэлснийг далимдуулан “Манай Монгол Манжаас
тусгаарлахад Орос улс тусламж дэмжлэг үзүүлнэ үү” гэсэн бичиг
Богдоос өргөн барьжээ. Харин Николай хааны нэгэн түшмэл “Танай
Монголыг тэгээд Манжаас тусгаар болсны дараа хаан ширээнд хэн
залрах юм бэ?” хэмээн асуухад нь “Бид Богд Жавзандамбыг хаан
ширээнд зална” гэхэд “Тэр чинь хутагт хүн шүү дээ. Хаан юм бол хатан
яагаад байдаггүй юм бэ?” гэж амыг нь тагласан гэдэг. Шанзав
Бадамдоржийн энэ айлчлалыг           Богдын багш Ёнзон хамба
Балданчоймбол бас мэдэж байсан ажээ. Энэ Ёнзон хамба
Балданчоймбол бол        гучаад онд хэлмэгдсэн        Ёнзон хамба
Лувсанхаймчиг биш, түрүүчийнх нь дүр долдугаар Богдын багш
байсан хүн юм. Ийнхүү монголын нөлөө бүхий ноѐд Манжийн төр
суларч эхэлмэгц яваандаа тусгаар тогтнолоо олж, Богдыг хаан
ширээнд залахын бэлтгэл болгож энэ уулзалтыг зориуд зохион
байгуулсан гэсэн таамаглал ч бий. Ер нь төвд цустай Богд
Агваанлувсан удаа дараа Хөвчийн жонон бэйсийн хошуу буюу эзэн
Чингис хааны уугуул нутгаас хатан      буулгасан нь санамсаргүй
тохиолдол биш юм.




За, ер нь сэдвээсээ хазайх нь. Олны дунд “Оройн дээд, амьд бурхан”
гэж шүтээний дээд болсон Зонховын шашны тэргүүнийг эгэл хар
хүний адил эхнэртэй болов гэж дуулгах нь зохимжгүй байснаас
Дондогдуламыг эмэгтэй бурхны хэмжээнд өргөмжлөх шаардлага
гарчээ.


Тиймээс Богд бүсгүйг Тусыг бүтээгч охин тэнгэр Дондүвлхам бурхны
нэрээр өргөмжилж байгаад таван жилийн дараа Манжийн Бадралт төр
хэмээх Зайтянь хаанд хатан авах болсноо мэдүүлэн соѐрхол авсан
гэдэг. Ийнхүү Дондогдулам Хүрээнд ирснээсээ хойш зургаан жил
Богдтой нууцаар ханилсны эцэст 1902 онд сая Богдын хатанд
өргөмжлөгдөн “Ачлалт ялгасан дагина, Эрх цагаан Дарь” цол авчээ.
 Дондогдуламыг Цагаан дарь эхэд өргөмжилсний дараа Богд хадам
эцэгтээ хиа жинс, “Шадар дайчин” цол, хадам эхдээ “Далай ээж”
өргөмжлөл хүртээх зарлиг буулгаж, есөн цагаан бэлэг барьжээ.
Дондогдулам Цагаан дарьд өргөмжлөгдсөнөөс эхлэн Богдын Ногоон
ордон, Хайстай лавиран хэмээх зуны орднууд үлэмж хөгжиж эхэлсэн
гэж үздэг. Түүнээс өмнө Богдын ордон хааны орд харш гэхээс шашны
 илүү сүм дуганын хэмжээнд байжээ. Тэрээр уран хатгамалч, гар
урчуудыг цуглуулан Сангай аймгийг байгуулж, өөрөө улааны шашны
лүйжин хурдаг байлаа. “Эх дагина их сайхан хоолойгоор лүйжин
татаж байсан” гэж хожим Лувсандондов гавьж дурссан нь бий.


Богд хатныхаа нэр алдрыг олон түмний дундаа нэмэгдүүлэхийн тулд
1908 онд Эх дагины аймгийг байгуулан, шавь олноос нь 4700 лан
мөнгө татварлан дуган бариулсан юм. Халхын Сайн ноѐн хан
Намнансүрэн Эх дагины сүм барихад зуун лангийн алтан ембүү өргөж
байв.


Сүсэгтэн олны дунд түүний нэр нөлөөг үлэмж болгох гэж Богд
Агваанлувсан хөдөөгүүр явахдаа “Монгол охин Дондогдулам болбоос
бага наснаас ном үзэж, нэвтэрсэн хувилгааны байдалтай. Цагаан дар
болбоос энгийн эгэл бус. Зарим орон нутагт өвчин тахал, ган зуд
тохиолдох тусам түүнийг аргалан арилгагч, олонд тусыг илтээр
үзүүлсэн” хэмээн магтаж, зуд турхантай газарт зориуд дагуулж очдог
байжээ. Богд гэгээн Эх дагинад “Эрдэнэ сэцэн ноѐн” цол шагнан,
тэмдэгт бичиг олгосноор Дондогдулам өөрийнхөө нэр дээр хурдан
морь уралдуулж, бөх барилдуудах болсон юм. 1907 оны долоон хошуу
даншиг наадмын хязаалан насанд үзүүрт давхисан хул алаг, жороо
морины түрүү авсан бор морь “Эрдэнэ сэцэн ноѐн” нэрээр
уралдуулсан эзэн нь Дондогдулам хатан байжээ. Ах дүү Намхай,
Лувсанжамбаа аварга Эх дагины бөхчүүд байсан гэдэг.


Богд хатандаа шагнасан цолоо 1905 онд Бээжин дэх Монгол
журганаар батламжлуулахдаа зуун мянган лан мөнгө зарцуулж байв.


Ийнхүү Сангай аймгийг тэргүүлэн, Богдын ордны дэргэд бурхан
шүтээн урлаачдыг цуглуулж ногоон, шар, ордон, Хайстай лавирангийн
хэргээр хөөцөлдөж ихэвчлэн шашны үйл эрхлэхээс хэтрэхгүй байсан
Цагаан дар Дондогдуламыг 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал
төр, шашны үйл явдлын төвд гаргаж ирсэн юм.


Цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн есөн буюу 1911 он
оны 12-р сарын 29-ний баасан гаригт наймдугаар Жавзандамба
хутагтыг Монгол Улсын шашин төрийг хослон баригч хаан ширээнд
залахад Цагаан дар, Эрдэнэ цэцэн Дондогдуламыг “Улсын эх дагина”
хэмээн өргөмжилсөн юм.


Эх дагины эрх мэдэл, эд хөрөнгө нь улам зузаарсаар шавийн дөрвөн ч
отогтой болж, 1918 оны мэдээгээр 1073 хуварга айл, харц өрх 352,
тэмээ 1330, адуу 2535, үхэр 1603, хонь 28475 хэмээн тэмдэглэснээс
үзвэл нийт гучин гурван мянга 943 малтай, Бээжин, Энэтхэгт үл хөдлөх
хөрөнгөтэй байжээ. Эх дагинад улсаас ч цалин пүнлүү олгож байсныг
үзвэл Олноо өргөгдсөний гуравдугаар он буюу 1914 онд сангийн
яамнаас тушаасан бичигт Богдын зарлигаар “Хотлыг баясгагч Эх
дагинад сар бүр мянган лангийн пүнлүү “ олгохоор шийдвэрлэж байв.
1919 оны гэхэд түүний шавь отгууд 61964 лан мөнгө Эх дагинадаа
өргөж байсны дээр Хүрээнд байсан Тянь дэхао пүүсийн томоохон хувь
нийлүүлэгч байсан тухай мэдээ байдаг. Богд, Эх дагина хоѐр өдөр бүр
онцгой сонин содон зүйл худалдан авдаг байсан гэдэг. Богд, Эх дагина
хоѐрт Хүрээний томоохон пүүсүүд барааныхаа катологийг авчирч
өгөхөд, эгшигт хайрцаг, лимузин машин, янз бүрийн тансаг европ
хувцас, үнэртэн гоо сайхны хэрэглэл зэрэг зүйлс байнга худалдан
авдаг байсан тухай гүн Ларсон тэмдэглэжээ.




   Харамсалтай нь 1921 оны хувьсгалын дараа хоорондоо ганцхан
  жилийн зайтай учир битүүлгээр бурхны оронд цуван одсон хаан,
  хатан хоѐрын хувцас, үнэт эрдэнэс, эд өлгийн зүйлсийн ихэнх нь
  үрэгдэж алга болсноос Дондогдуламын алт шүр сувдан чимэгтэй
 шаргал додиг, үзүүртээ ягаан болор унжуулсан, 5 эгнээ лавай цагаан
 сувдан унжуурга, тогосны хөөмийн элгэвчит ханжаар, сувдан хээтэй
  алтан шар хүрэм, барын нүдэн шигтгээтэй сувдан тоорцог зэрэг
   зургаан иж бүрдэл 14 хувцас л өнөөдрийн биднийг хүртэл үлдэж
         хоцорсныг түүх соѐлын хосгүй үнэт зүйлд бүртгэжээ.


Ийнхүү мянга мянган мал сүрэг, шүтээний сүм, шавийн аймаг, шандаст
хурдан хүлэг, гадаадад үл хөдлөх хөрөнгө, Хүрээнд байсан
худалдааны том пүүсийн хувьцааг эзэмшин, алт эрдэнэд умбаж
байсан ч үнэрлэх үр хүүхэдгүй Эх дагина үнэн хэрэгтээ хэр аз
жаргалтай эмэгтэй байсныг хэн ч мэдэхгүй. Гэтэл төрсөн дүү
Дэндэвдулам нь дөрвөн хүүхэд төрүүлсэн юм.
Оройн дээд Очирдарь Богд эзэнтэй 1896 онд Амарбаясгалантад
танилцан Хүрээнд ирж , хатан өргөмжлөгдөөд 21 жил, нууцгай
ханилсантайгаа нийт 27 жил “амьд бурхан”-тай дэр хуваалцсан Эх
дагиныг “хөл хүндэрчээ” гэсэн цуу Хүрээнд хэд хэдэн удаа дэгдэж
байсан нь нэн сонирхолтой. Ам дамжсан дам яриагаар бол Богд, Эх
дагина хоѐр үр хүүхэдтэй болчихвол Далай лам, хутагт хувилгаадын
сүнс шилжин тодордог шарын шашны уламжлалт тогтолцоо
мухардмал байдалд орж, мах цусны угсаа залгамжлагчтай болохоос
айсан томоохон лам нар Дондогдуламыг үргүй болгох хар дом хийж,
Зайсан уулыг тахисан гэдэг аман яриа үлджээ.


Ямар ч гэсэн хүний л ѐсоор үрийн мөрөөсөл болсон хаан, хатан хоѐр
Эрхэмийн аймгийн харц ард үхэр нүдэн Лувсандондог гэдэг хүний дүү
хүүхнээс Ламьяа гэдэг хүү үрчилж авчээ. Хааны өргөмөл хүүд
зориулан Хайлаастад хивсэн гэр бариулж, Сономжамц гүн, Ононжамц
лам хоѐрыг багшаар томилж байсан гэдэг. Хожим нь эрдэмт гэгээн
лам болсон Ламьяагийн дараа Богдынх хэд хэдэн хүүхэд өргөж авсны
хоѐр нь Ерөнхий сайд асан М.Энхсайханы хадам эцэг Эрэнжав,
алдарт хөгжмийн зохиолч Л.Мөрдорж агсан нар юм. Өргөмөл хүүхдүүд
нь Богдыг Онио, Эх дагиныг Алиа гэж авгайлдаг байв.


Дондогдулам хатан гар буугаар мэргэн бууддаг, бага залуудаа моринд
эрэмгий “уургач” Дунгаа нэртэй явжээ.         Эх дагина чин ван
Ханддоржтой их л дотнын харилцаатай байсан тул вангийн хатан
Сэвжидмаа эр нөхрөө түүнтэй битүүхэн хардаж, одоогийн нэгдүгээр
сургуулийн урд байдаг өргөөнийхөө сэрүүн тагтан дээрээсээ Богдын
ногоон ордныг саравчлан харж зогсдог байсан гэдэг.
Эх дагины тухай Оросын эрдэмтэн И.Майский, Шведийн гүн Ларсон,
Хаант Оросын бүрэн эрхт төлөөлөгч И.Я.Коростовец, Польшийн
аялагч Ф. Оссендовски, Германы монголч эрдэмтэн Ута Шьѐне нар
сонирхолтой олон дурсамж бичиж үлдээсэн ч, энэ гайхалтай эмэгтэйн
шавь нар, ордны шадар хүмүүсээс хэн ч ам нээлгүй байсаар бурханы
оронд одоцгоосон нь түүнийг үзэл суртлын төмөр хөшигний цаана
оньсого мэт учир битүүлэг үлдэхэд хүргэжээ.
Дондогдулам хатан Барон Унгернд дургүй байсан, 1922 онд Хүрээнд
хэт хувьсгалчид хүүхнүүдийн гэзгийг хоморголон тайрахад эсэргүүцэл
үзүүлсэн тухай ам яриа үлджээ. Мөн Сандо амбаныг Богдод
бараалхахад Эх дагина хамт байсан атал ѐсолж хүндэтгэл үзүүлээгүй
гэдэг. Богдын хатан өөрт нь ѐсолсонгүйд Сандо амбан ихэд
дургүйцэхэд Богд хаан “ Энэ хүн миний хатан учраас ѐслохгүй байж
болно” хэмээн Манжийн эзэн хааны бие төлөөлөгчийг эгнэгт
хилэгнүүлсэн нь 1911 оны хувьсгалыг хүртэл тэр хоѐрын харилцаа
хүйтэн хэвээр үлдэхэд хүргэсэн зэргээс үзэхэд энэ эмэгтэй эх оронч
үзэлтэй хүн байсан нь илт.


Улсын эх дагина Ц.Дондогдулам 1923 оны нэгдүгээр сарын 02-ноос
бие нь чилээрхэж эхлэхэд Богдын оточ, маарамба, цорж лам нар
аврал гүрэм айлдан, эм тан хүртээсэн ч илаар болсонгүй ердөө 11
хоногийн дараа тахиа цагт ертөнцөөс халин оджээ. Монгол Улс
Манжийн дарлалд хоѐр зуу гаруй жил болсноос хойш анх удаа
тодорсон Улсын эх дагина, тантан жалбуугийн ѐсны жод лүйжинд
нэвтэрсэн, Тус ачлалт, Тунгалаг чандмань, Далай дайчин, Ялгуусан
дагинас, Эрх цагаан дара өргөмжлөлт энэ эмэгтэйн шарилыг шарга
морь хөллөсөн сүйхээр авч явж, хайлуулан чандарласан гэдэг. Эх
дагины шарилыг хайлуулсан тэр аманд морийг нь сэтэрлэн тавьснаар
Шарга морьтын ам гэж нэрийджээ. Эх дагины жанч халсныг дуулсан
Жалханз хутагт “Гурван мянган гавьжийн үнэтэй үхэл” хэмээн
гашуудаж байсан гэдэг.


Миний бие энэ гайхамшигтай эмэгтэйн тухай роман бичихээр зүрхэлж,
түүхийн зөвлөх эрдэмтэн Д.Энхцэцэгийн туслалцаатайгаар чадахын
хэрээр мэдээ баримт цуглуулж байгаагаасаа цухас дурдвал ийм
байна.

More Related Content

What's hot

Nuutsiig zadruulsan zahia
Nuutsiig zadruulsan zahiaNuutsiig zadruulsan zahia
Nuutsiig zadruulsan zahiasainaa88
 
104063576 б-ренчин-заан-залуудай
104063576 б-ренчин-заан-залуудай104063576 б-ренчин-заан-залуудай
104063576 б-ренчин-заан-залуудайKocmoc Umbrella
 
Монголын нууц товчоон ба Чингис хаан
Монголын нууц товчоон ба Чингис хаанМонголын нууц товчоон ба Чингис хаан
Монголын нууц товчоон ба Чингис хаанNational University Of Mongolia
 
монголын нууц товчооныг хэн зохиосон бэ
монголын нууц товчооныг хэн зохиосон бэмонголын нууц товчооныг хэн зохиосон бэ
монголын нууц товчооныг хэн зохиосон бэДэлгэрмаа Нн
 
Монгол овог - Угийн бичиг хөтлөх нь
Монгол овог - Угийн бичиг хөтлөх ньМонгол овог - Угийн бичиг хөтлөх нь
Монгол овог - Угийн бичиг хөтлөх ньDamdin Serdaram
 
С. Эрдэнэ Өвгөн шувуу өгүүллэг
С. Эрдэнэ Өвгөн шувуу өгүүллэгС. Эрдэнэ Өвгөн шувуу өгүүллэг
С. Эрдэнэ Өвгөн шувуу өгүүллэгZoloojojo
 
New microsoft office power point presentation (1)
New microsoft office power point presentation (1)New microsoft office power point presentation (1)
New microsoft office power point presentation (1)Bayarmaa Battur
 
нээлттэй хичээл
нээлттэй хичээлнээлттэй хичээл
нээлттэй хичээлnansaaa
 
Lekts 10 Бутралын түүх
Lekts 10 Бутралын түүхLekts 10 Бутралын түүх
Lekts 10 Бутралын түүхDamdin Serdaram
 
9 5 анги уран зохиол
9 5 анги уран зохиол9 5 анги уран зохиол
9 5 анги уран зохиолebayar1231
 

What's hot (18)

улаанбаатар хотын хөшөө
улаанбаатар хотын хөшөөулаанбаатар хотын хөшөө
улаанбаатар хотын хөшөө
 
Nuutsiig zadruulsan zahia
Nuutsiig zadruulsan zahiaNuutsiig zadruulsan zahia
Nuutsiig zadruulsan zahia
 
104063576 б-ренчин-заан-залуудай
104063576 б-ренчин-заан-залуудай104063576 б-ренчин-заан-залуудай
104063576 б-ренчин-заан-залуудай
 
Монголын нууц товчоон ба Чингис хаан
Монголын нууц товчоон ба Чингис хаанМонголын нууц товчоон ба Чингис хаан
Монголын нууц товчоон ба Чингис хаан
 
монголын нууц товчооныг хэн зохиосон бэ
монголын нууц товчооныг хэн зохиосон бэмонголын нууц товчооныг хэн зохиосон бэ
монголын нууц товчооныг хэн зохиосон бэ
 
Lambugain nulims
Lambugain nulimsLambugain nulims
Lambugain nulims
 
Lekts 14 ugsaatan 1
Lekts 14 ugsaatan 1Lekts 14 ugsaatan 1
Lekts 14 ugsaatan 1
 
Bayd
BaydBayd
Bayd
 
Монгол овог - Угийн бичиг хөтлөх нь
Монгол овог - Угийн бичиг хөтлөх ньМонгол овог - Угийн бичиг хөтлөх нь
Монгол овог - Угийн бичиг хөтлөх нь
 
түүх 8
түүх 8түүх 8
түүх 8
 
С. Эрдэнэ Өвгөн шувуу өгүүллэг
С. Эрдэнэ Өвгөн шувуу өгүүллэгС. Эрдэнэ Өвгөн шувуу өгүүллэг
С. Эрдэнэ Өвгөн шувуу өгүүллэг
 
New microsoft office power point presentation (1)
New microsoft office power point presentation (1)New microsoft office power point presentation (1)
New microsoft office power point presentation (1)
 
нээлттэй хичээл
нээлттэй хичээлнээлттэй хичээл
нээлттэй хичээл
 
Lekts 10 Бутралын түүх
Lekts 10 Бутралын түүхLekts 10 Бутралын түүх
Lekts 10 Бутралын түүх
 
Altan deed geree
Altan deed gereeAltan deed geree
Altan deed geree
 
реферат 2
реферат 2реферат 2
реферат 2
 
9 5 анги уран зохиол
9 5 анги уран зохиол9 5 анги уран зохиол
9 5 анги уран зохиол
 
а.амар.монголын түүх
а.амар.монголын түүха.амар.монголын түүх
а.амар.монголын түүх
 

Similar to багадаа дунгаа нэртэй явсан эх дагина энэтхэг

автономит монгол улсын ерөнхий сайд
автономит монгол улсын ерөнхий сайдавтономит монгол улсын ерөнхий сайд
автономит монгол улсын ерөнхий сайдtungalag
 
монгол хатад
монгол хатадмонгол хатад
монгол хатадBolzooo
 
харри поттер 1 j.k.rowling
харри поттер 1  j.k.rowlingхарри поттер 1  j.k.rowling
харри поттер 1 j.k.rowlingTs Xuwka
 
түүхийн дадлагын тайлан
түүхийн дадлагын тайлантүүхийн дадлагын тайлан
түүхийн дадлагын тайланJargalsaihan Buyandelger
 
Монголд бурхны шашин дэлгэрсэн нь
Монголд бурхны шашин дэлгэрсэн нь Монголд бурхны шашин дэлгэрсэн нь
Монголд бурхны шашин дэлгэрсэн нь П. Эрдэнэсайхан
 
монгол угсаатны удам гарал
монгол угсаатны удам гаралмонгол угсаатны удам гарал
монгол угсаатны удам гаралSainbuyn Baagii
 
с. эрдэнэ.
с. эрдэнэ.с. эрдэнэ.
с. эрдэнэ.erka11
 
ìîíãîëûí íóóö òîâ÷îî
ìîíãîëûí íóóö òîâ÷îîìîíãîëûí íóóö òîâ÷îî
ìîíãîëûí íóóö òîâ÷îî96011064
 
Shidet khuuriin ulgher 1 aman zokhiol
Shidet khuuriin ulgher 1   aman zokhiolShidet khuuriin ulgher 1   aman zokhiol
Shidet khuuriin ulgher 1 aman zokhiolKocmoc Umbrella
 
Богдын бошго зөгнөл
Богдын бошго зөгнөлБогдын бошго зөгнөл
Богдын бошго зөгнөлOtgonsuren Davaajav
 
төв аймаг борнуур сум
төв аймаг борнуур сум  төв аймаг борнуур сум
төв аймаг борнуур сум Bat-erdene Guyenbaatar
 
монголын нууц товчоо ба олон улсын харилцаа
монголын нууц товчоо ба олон улсын харилцаамонголын нууц товчоо ба олон улсын харилцаа
монголын нууц товчоо ба олон улсын харилцааBatsaikhan Enkhzul
 
итгэлт хамба
итгэлт хамбаитгэлт хамба
итгэлт хамбаbattulga2443
 
Монголын Нууц Товчооноос
Монголын Нууц ТовчооноосМонголын Нууц Товчооноос
Монголын Нууц ТовчооноосБ. Номин
 

Similar to багадаа дунгаа нэртэй явсан эх дагина энэтхэг (20)

"Монголын түүх" Хичээл-9
"Монголын түүх" Хичээл-9"Монголын түүх" Хичээл-9
"Монголын түүх" Хичээл-9
 
1921 1924 on
1921 1924 on1921 1924 on
1921 1924 on
 
автономит монгол улсын ерөнхий сайд
автономит монгол улсын ерөнхий сайдавтономит монгол улсын ерөнхий сайд
автономит монгол улсын ерөнхий сайд
 
монгол хатад
монгол хатадмонгол хатад
монгол хатад
 
History
HistoryHistory
History
 
жанжин д
жанжин джанжин д
жанжин д
 
харри поттер 1 j.k.rowling
харри поттер 1  j.k.rowlingхарри поттер 1  j.k.rowling
харри поттер 1 j.k.rowling
 
түүхийн дадлагын тайлан
түүхийн дадлагын тайлантүүхийн дадлагын тайлан
түүхийн дадлагын тайлан
 
Монголд бурхны шашин дэлгэрсэн нь
Монголд бурхны шашин дэлгэрсэн нь Монголд бурхны шашин дэлгэрсэн нь
Монголд бурхны шашин дэлгэрсэн нь
 
монгол угсаатны удам гарал
монгол угсаатны удам гаралмонгол угсаатны удам гарал
монгол угсаатны удам гарал
 
с. эрдэнэ.
с. эрдэнэ.с. эрдэнэ.
с. эрдэнэ.
 
ìîíãîëûí íóóö òîâ÷îî
ìîíãîëûí íóóö òîâ÷îîìîíãîëûí íóóö òîâ÷îî
ìîíãîëûí íóóö òîâ÷îî
 
Shidet khuuriin ulgher 1 aman zokhiol
Shidet khuuriin ulgher 1   aman zokhiolShidet khuuriin ulgher 1   aman zokhiol
Shidet khuuriin ulgher 1 aman zokhiol
 
Богдын бошго зөгнөл
Богдын бошго зөгнөлБогдын бошго зөгнөл
Богдын бошго зөгнөл
 
1235456
12354561235456
1235456
 
төв аймаг борнуур сум
төв аймаг борнуур сум  төв аймаг борнуур сум
төв аймаг борнуур сум
 
амарын товч түүх ном
амарын товч түүх номамарын товч түүх ном
амарын товч түүх ном
 
монголын нууц товчоо ба олон улсын харилцаа
монголын нууц товчоо ба олон улсын харилцаамонголын нууц товчоо ба олон улсын харилцаа
монголын нууц товчоо ба олон улсын харилцаа
 
итгэлт хамба
итгэлт хамбаитгэлт хамба
итгэлт хамба
 
Монголын Нууц Товчооноос
Монголын Нууц ТовчооноосМонголын Нууц Товчооноос
Монголын Нууц Товчооноос
 

More from tungalag

Didaktik eeljit hicheeliin tuluvlguu 1
Didaktik eeljit hicheeliin tuluvlguu 1Didaktik eeljit hicheeliin tuluvlguu 1
Didaktik eeljit hicheeliin tuluvlguu 1tungalag
 
Havtgai shuluuni hariltsan bairshiliin tsahim uzuulen
Havtgai shuluuni hariltsan bairshiliin tsahim uzuulenHavtgai shuluuni hariltsan bairshiliin tsahim uzuulen
Havtgai shuluuni hariltsan bairshiliin tsahim uzuulentungalag
 
Sur iltgel(1)
Sur iltgel(1)Sur iltgel(1)
Sur iltgel(1)tungalag
 
Galt uulshil
Galt uulshilGalt uulshil
Galt uulshiltungalag
 
Монгол орны зам тээвэр
Монгол орны зам тээвэрМонгол орны зам тээвэр
Монгол орны зам тээвэрtungalag
 
Galt uulshil
Galt uulshilGalt uulshil
Galt uulshiltungalag
 
Reported speech1
Reported speech1Reported speech1
Reported speech1tungalag
 
Hiin mandal
Hiin mandalHiin mandal
Hiin mandaltungalag
 
Dugneh juram
Dugneh juramDugneh juram
Dugneh juramtungalag
 
Unelgeejuram
UnelgeejuramUnelgeejuram
Unelgeejuramtungalag
 
монголын түүх
монголын түүхмонголын түүх
монголын түүхtungalag
 
нэгдүгээр бүлэг
нэгдүгээр бүлэгнэгдүгээр бүлэг
нэгдүгээр бүлэгtungalag
 
Darhan baigaliin uhaan
Darhan baigaliin uhaanDarhan baigaliin uhaan
Darhan baigaliin uhaantungalag
 
7 9 анги. багш
7 9 анги. багш7 9 анги. багш
7 9 анги. багшtungalag
 
сургалтын идэвхитэй аргыг ашиглах тухай зөвлөмж
сургалтын идэвхитэй аргыг ашиглах тухай зөвлөмжсургалтын идэвхитэй аргыг ашиглах тухай зөвлөмж
сургалтын идэвхитэй аргыг ашиглах тухай зөвлөмжtungalag
 
Eruul zauv hoololt
Eruul zauv hoololtEruul zauv hoololt
Eruul zauv hoololttungalag
 

More from tungalag (20)

Lkhagvaa
LkhagvaaLkhagvaa
Lkhagvaa
 
Didaktik eeljit hicheeliin tuluvlguu 1
Didaktik eeljit hicheeliin tuluvlguu 1Didaktik eeljit hicheeliin tuluvlguu 1
Didaktik eeljit hicheeliin tuluvlguu 1
 
Havtgai shuluuni hariltsan bairshiliin tsahim uzuulen
Havtgai shuluuni hariltsan bairshiliin tsahim uzuulenHavtgai shuluuni hariltsan bairshiliin tsahim uzuulen
Havtgai shuluuni hariltsan bairshiliin tsahim uzuulen
 
Sur iltgel(1)
Sur iltgel(1)Sur iltgel(1)
Sur iltgel(1)
 
Galt uulshil
Galt uulshilGalt uulshil
Galt uulshil
 
Монгол орны зам тээвэр
Монгол орны зам тээвэрМонгол орны зам тээвэр
Монгол орны зам тээвэр
 
Galt uulshil
Galt uulshilGalt uulshil
Galt uulshil
 
Reported speech1
Reported speech1Reported speech1
Reported speech1
 
Hiin mandal
Hiin mandalHiin mandal
Hiin mandal
 
Dugneh juram
Dugneh juramDugneh juram
Dugneh juram
 
Unelgeejuram
UnelgeejuramUnelgeejuram
Unelgeejuram
 
монголын түүх
монголын түүхмонголын түүх
монголын түүх
 
нэгдүгээр бүлэг
нэгдүгээр бүлэгнэгдүгээр бүлэг
нэгдүгээр бүлэг
 
Lesoceans
LesoceansLesoceans
Lesoceans
 
Gz9
Gz9Gz9
Gz9
 
Darhan baigaliin uhaan
Darhan baigaliin uhaanDarhan baigaliin uhaan
Darhan baigaliin uhaan
 
Gz iii
Gz iiiGz iii
Gz iii
 
7 9 анги. багш
7 9 анги. багш7 9 анги. багш
7 9 анги. багш
 
сургалтын идэвхитэй аргыг ашиглах тухай зөвлөмж
сургалтын идэвхитэй аргыг ашиглах тухай зөвлөмжсургалтын идэвхитэй аргыг ашиглах тухай зөвлөмж
сургалтын идэвхитэй аргыг ашиглах тухай зөвлөмж
 
Eruul zauv hoololt
Eruul zauv hoololtEruul zauv hoololt
Eruul zauv hoololt
 

багадаа дунгаа нэртэй явсан эх дагина энэтхэг

  • 1. Багадаа Дунгаа нэртэй явсан Эх дагина Энэтхэг, Бээжинд үл хөдлөх хөрөнгөтэй байжээ… 1990-д оноос өмнө бүтээсэн түүхэн кинонуудад ихэвчлэн зүгээр нэг сээтэгнүүр, хөнгөмсөг, ердөө л оройн дээд Очирдарь Богд Жавзандамба хутагтын “тогооны хүн”-ээс цаашгүй, царай муутай шалхайсан эмэгтэйн дүрээр үлдсэн Улсын эх дагина Дондогдулам гэж хэн байв? гэдэг нь үнэхээр сонирхолтой сэдэв. Үнэндээ Монгол орон Манжийн дарлалаас ангижирч, төр улсаа сэргээн мандуулсан 1911 оны түүхэн үйл явдлын төвд цорын ганц эмэгтэй байсан нь Улсын эх дагина Ц.Дондогдулам юм. Монголын сүүлчийн эзэн хааны хатан болж, хаан төрийн долоон эрдэнийн нэг хатан эрдэнэд өргөмжлөгдөн Их Хүрээнд байсан 33 аймгийн нэг Сангай аймгийг тэргүүлэн, өөрийн гэсэн шавийн аймаг захирч “Шашин төрийг өрнүүлэгч , Улсын эх дагина Дондогдулам “ гэсэн 4кг жинтэй мөнгөн тамга барьж явсан энэ бүсгүй XX зууны Монголын хамгийн нөлөөтэй монгол эмэгтэй байлаа. Дондогдулам багадаа Дунгаа нэртэй явсан хэмээн зарим эх сурвалжид тэмдэглэсэн байдгаас үзвэл Дондогдулам гэж түүний сахилын нэр байж болох юм.
  • 2. VIII Богдыг ойр дотныхон нь Агваанлувсан гэж дууддаг байжээ. Ямар ч гэсэн Богд Агваанлувсан, Дондогдулам хоѐр хэрхэн танилцсан, Зонховын шашны тэргүүн эхнэр авах болсон зэрэг нь өнөөдрийг хүртэл сонирхолтой, нууцлаг хэвээр байгаа сэдэв юм. Ц.Дондогдуламыг Бүрэн засагчийн сүүлчийн он буюу аргын 1874 онд Хөвчийн жонон бэйлийн хошуунд Цэнд хиагийнд мэндэлж байхад, Халхын шашны тэргүүн Богд Жавзандамба хутагтын наймдугаар дүрд тодорсон таван настай Агваанлувсан ээж, дүү нарын хамт Халх нутагт залагдан ирж байжээ. Дондогдулам хатны төрсөн дүү Дэндэвдулам нь эгчээсээ 19 насаар дүүмэд байсан агаад хожим Хөвчийн жонон ван Цогбадрахын хатан болжээ. Эх дагиныг дүү нар нь Дүүдий хэмээн авгайлдаг байсан гэдэг. Дондогдулам монгол төвд бичиг үсэгтэй, нутагтаа “уран” хэмээн алдаршсан эмэгтэй байжээ.
  • 3. Богд Агваанлувсан түүнтэй 1896 онд Амарбаясгалантад танилцсан гэж үздэг. Богд хэдийгээр Монголын шашны тэргүүн байсан ч Хүрээнээс гарахдаа Манжийн хаанаас заавал соѐрхол авдаг байж. Тийнхүү Бадруулт төр хааны зөвшөөрлөөр өөрийнхөө анхдугаар дүр Өндөр гэгээний байгуулсан Амарбаясгалантын хийдэд залраад буцахдаа Дондогдуламыг Хүрээнд дагуулан ирсэн байна. Дондогдуламыг хөвчийн жонон бэйл Цанлигдоржийн хатны аягачаар явж байгаад Богдын нүдэнд өртсөн, эсвэл бэйлийн бага хатан байсан гэж хоѐр янзаар бичдэг. Ийнхүү гадаадынханд Хүрээний хутагт, монголынхоо сүсэгтэн олонд “Амьд бурхан” хэмээн шүтэгдсэн, Зонховын шашны тэргүүн эхнэр авах болсон нь урьд долоон дүрд нь тохиолдож байгаагүй явдал байв. Тиймээс Дондогдуламыг эхэндээ эр хүний дүрээр, хувраг хүний номт хувцас өмсгөн Хүрээнд оруулан ирсэн гэдэг. Эхэндээ Богд энэ бүсгүйтэй зургаан жил нууцгай ханилжээ. Богд гэгээн хатан буулгах болсны цаад шалтгаан нь түүнийг цаашид шашин төрийг хослуулан барих хаан сэнтийд залахын бэлтгэл байсан ч гэж үздэг хүмүүс бий. Учир нь Богд Дондогдуламтай танилцахын урд жил буюу 1895 онд Оросын нийслэл Санкт Петрбург руу шанзав Бадамдоржийг илгээн Николай хаанд бараалхуулжээ. Шанзав Бадамдоржийн Николай хаанд бараалхахаар одсоны учир нь Манж гүрэн эзэмшлээсээ Солонгос, Хонконгийг алдаж, Бадруулт төр хааны төр ганхаж эхэлснийг далимдуулан “Манай Монгол Манжаас тусгаарлахад Орос улс тусламж дэмжлэг үзүүлнэ үү” гэсэн бичиг Богдоос өргөн барьжээ. Харин Николай хааны нэгэн түшмэл “Танай Монголыг тэгээд Манжаас тусгаар болсны дараа хаан ширээнд хэн залрах юм бэ?” хэмээн асуухад нь “Бид Богд Жавзандамбыг хаан ширээнд зална” гэхэд “Тэр чинь хутагт хүн шүү дээ. Хаан юм бол хатан яагаад байдаггүй юм бэ?” гэж амыг нь тагласан гэдэг. Шанзав Бадамдоржийн энэ айлчлалыг Богдын багш Ёнзон хамба Балданчоймбол бас мэдэж байсан ажээ. Энэ Ёнзон хамба Балданчоймбол бол гучаад онд хэлмэгдсэн Ёнзон хамба Лувсанхаймчиг биш, түрүүчийнх нь дүр долдугаар Богдын багш байсан хүн юм. Ийнхүү монголын нөлөө бүхий ноѐд Манжийн төр суларч эхэлмэгц яваандаа тусгаар тогтнолоо олж, Богдыг хаан ширээнд залахын бэлтгэл болгож энэ уулзалтыг зориуд зохион байгуулсан гэсэн таамаглал ч бий. Ер нь төвд цустай Богд Агваанлувсан удаа дараа Хөвчийн жонон бэйсийн хошуу буюу эзэн
  • 4. Чингис хааны уугуул нутгаас хатан буулгасан нь санамсаргүй тохиолдол биш юм. За, ер нь сэдвээсээ хазайх нь. Олны дунд “Оройн дээд, амьд бурхан” гэж шүтээний дээд болсон Зонховын шашны тэргүүнийг эгэл хар хүний адил эхнэртэй болов гэж дуулгах нь зохимжгүй байснаас Дондогдуламыг эмэгтэй бурхны хэмжээнд өргөмжлөх шаардлага гарчээ. Тиймээс Богд бүсгүйг Тусыг бүтээгч охин тэнгэр Дондүвлхам бурхны нэрээр өргөмжилж байгаад таван жилийн дараа Манжийн Бадралт төр хэмээх Зайтянь хаанд хатан авах болсноо мэдүүлэн соѐрхол авсан гэдэг. Ийнхүү Дондогдулам Хүрээнд ирснээсээ хойш зургаан жил Богдтой нууцаар ханилсны эцэст 1902 онд сая Богдын хатанд өргөмжлөгдөн “Ачлалт ялгасан дагина, Эрх цагаан Дарь” цол авчээ. Дондогдуламыг Цагаан дарь эхэд өргөмжилсний дараа Богд хадам эцэгтээ хиа жинс, “Шадар дайчин” цол, хадам эхдээ “Далай ээж” өргөмжлөл хүртээх зарлиг буулгаж, есөн цагаан бэлэг барьжээ. Дондогдулам Цагаан дарьд өргөмжлөгдсөнөөс эхлэн Богдын Ногоон ордон, Хайстай лавиран хэмээх зуны орднууд үлэмж хөгжиж эхэлсэн гэж үздэг. Түүнээс өмнө Богдын ордон хааны орд харш гэхээс шашны илүү сүм дуганын хэмжээнд байжээ. Тэрээр уран хатгамалч, гар урчуудыг цуглуулан Сангай аймгийг байгуулж, өөрөө улааны шашны лүйжин хурдаг байлаа. “Эх дагина их сайхан хоолойгоор лүйжин татаж байсан” гэж хожим Лувсандондов гавьж дурссан нь бий. Богд хатныхаа нэр алдрыг олон түмний дундаа нэмэгдүүлэхийн тулд 1908 онд Эх дагины аймгийг байгуулан, шавь олноос нь 4700 лан мөнгө татварлан дуган бариулсан юм. Халхын Сайн ноѐн хан Намнансүрэн Эх дагины сүм барихад зуун лангийн алтан ембүү өргөж байв. Сүсэгтэн олны дунд түүний нэр нөлөөг үлэмж болгох гэж Богд Агваанлувсан хөдөөгүүр явахдаа “Монгол охин Дондогдулам болбоос
  • 5. бага наснаас ном үзэж, нэвтэрсэн хувилгааны байдалтай. Цагаан дар болбоос энгийн эгэл бус. Зарим орон нутагт өвчин тахал, ган зуд тохиолдох тусам түүнийг аргалан арилгагч, олонд тусыг илтээр үзүүлсэн” хэмээн магтаж, зуд турхантай газарт зориуд дагуулж очдог байжээ. Богд гэгээн Эх дагинад “Эрдэнэ сэцэн ноѐн” цол шагнан, тэмдэгт бичиг олгосноор Дондогдулам өөрийнхөө нэр дээр хурдан морь уралдуулж, бөх барилдуудах болсон юм. 1907 оны долоон хошуу даншиг наадмын хязаалан насанд үзүүрт давхисан хул алаг, жороо морины түрүү авсан бор морь “Эрдэнэ сэцэн ноѐн” нэрээр уралдуулсан эзэн нь Дондогдулам хатан байжээ. Ах дүү Намхай, Лувсанжамбаа аварга Эх дагины бөхчүүд байсан гэдэг. Богд хатандаа шагнасан цолоо 1905 онд Бээжин дэх Монгол журганаар батламжлуулахдаа зуун мянган лан мөнгө зарцуулж байв. Ийнхүү Сангай аймгийг тэргүүлэн, Богдын ордны дэргэд бурхан шүтээн урлаачдыг цуглуулж ногоон, шар, ордон, Хайстай лавирангийн хэргээр хөөцөлдөж ихэвчлэн шашны үйл эрхлэхээс хэтрэхгүй байсан Цагаан дар Дондогдуламыг 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал төр, шашны үйл явдлын төвд гаргаж ирсэн юм. Цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн есөн буюу 1911 он оны 12-р сарын 29-ний баасан гаригт наймдугаар Жавзандамба хутагтыг Монгол Улсын шашин төрийг хослон баригч хаан ширээнд залахад Цагаан дар, Эрдэнэ цэцэн Дондогдуламыг “Улсын эх дагина” хэмээн өргөмжилсөн юм. Эх дагины эрх мэдэл, эд хөрөнгө нь улам зузаарсаар шавийн дөрвөн ч отогтой болж, 1918 оны мэдээгээр 1073 хуварга айл, харц өрх 352, тэмээ 1330, адуу 2535, үхэр 1603, хонь 28475 хэмээн тэмдэглэснээс үзвэл нийт гучин гурван мянга 943 малтай, Бээжин, Энэтхэгт үл хөдлөх хөрөнгөтэй байжээ. Эх дагинад улсаас ч цалин пүнлүү олгож байсныг үзвэл Олноо өргөгдсөний гуравдугаар он буюу 1914 онд сангийн яамнаас тушаасан бичигт Богдын зарлигаар “Хотлыг баясгагч Эх дагинад сар бүр мянган лангийн пүнлүү “ олгохоор шийдвэрлэж байв. 1919 оны гэхэд түүний шавь отгууд 61964 лан мөнгө Эх дагинадаа өргөж байсны дээр Хүрээнд байсан Тянь дэхао пүүсийн томоохон хувь
  • 6. нийлүүлэгч байсан тухай мэдээ байдаг. Богд, Эх дагина хоѐр өдөр бүр онцгой сонин содон зүйл худалдан авдаг байсан гэдэг. Богд, Эх дагина хоѐрт Хүрээний томоохон пүүсүүд барааныхаа катологийг авчирч өгөхөд, эгшигт хайрцаг, лимузин машин, янз бүрийн тансаг европ хувцас, үнэртэн гоо сайхны хэрэглэл зэрэг зүйлс байнга худалдан авдаг байсан тухай гүн Ларсон тэмдэглэжээ. Харамсалтай нь 1921 оны хувьсгалын дараа хоорондоо ганцхан жилийн зайтай учир битүүлгээр бурхны оронд цуван одсон хаан, хатан хоѐрын хувцас, үнэт эрдэнэс, эд өлгийн зүйлсийн ихэнх нь үрэгдэж алга болсноос Дондогдуламын алт шүр сувдан чимэгтэй шаргал додиг, үзүүртээ ягаан болор унжуулсан, 5 эгнээ лавай цагаан сувдан унжуурга, тогосны хөөмийн элгэвчит ханжаар, сувдан хээтэй алтан шар хүрэм, барын нүдэн шигтгээтэй сувдан тоорцог зэрэг зургаан иж бүрдэл 14 хувцас л өнөөдрийн биднийг хүртэл үлдэж хоцорсныг түүх соѐлын хосгүй үнэт зүйлд бүртгэжээ. Ийнхүү мянга мянган мал сүрэг, шүтээний сүм, шавийн аймаг, шандаст хурдан хүлэг, гадаадад үл хөдлөх хөрөнгө, Хүрээнд байсан худалдааны том пүүсийн хувьцааг эзэмшин, алт эрдэнэд умбаж байсан ч үнэрлэх үр хүүхэдгүй Эх дагина үнэн хэрэгтээ хэр аз жаргалтай эмэгтэй байсныг хэн ч мэдэхгүй. Гэтэл төрсөн дүү Дэндэвдулам нь дөрвөн хүүхэд төрүүлсэн юм.
  • 7. Оройн дээд Очирдарь Богд эзэнтэй 1896 онд Амарбаясгалантад танилцан Хүрээнд ирж , хатан өргөмжлөгдөөд 21 жил, нууцгай ханилсантайгаа нийт 27 жил “амьд бурхан”-тай дэр хуваалцсан Эх дагиныг “хөл хүндэрчээ” гэсэн цуу Хүрээнд хэд хэдэн удаа дэгдэж байсан нь нэн сонирхолтой. Ам дамжсан дам яриагаар бол Богд, Эх дагина хоѐр үр хүүхэдтэй болчихвол Далай лам, хутагт хувилгаадын сүнс шилжин тодордог шарын шашны уламжлалт тогтолцоо мухардмал байдалд орж, мах цусны угсаа залгамжлагчтай болохоос айсан томоохон лам нар Дондогдуламыг үргүй болгох хар дом хийж, Зайсан уулыг тахисан гэдэг аман яриа үлджээ. Ямар ч гэсэн хүний л ѐсоор үрийн мөрөөсөл болсон хаан, хатан хоѐр Эрхэмийн аймгийн харц ард үхэр нүдэн Лувсандондог гэдэг хүний дүү хүүхнээс Ламьяа гэдэг хүү үрчилж авчээ. Хааны өргөмөл хүүд зориулан Хайлаастад хивсэн гэр бариулж, Сономжамц гүн, Ононжамц лам хоѐрыг багшаар томилж байсан гэдэг. Хожим нь эрдэмт гэгээн лам болсон Ламьяагийн дараа Богдынх хэд хэдэн хүүхэд өргөж авсны хоѐр нь Ерөнхий сайд асан М.Энхсайханы хадам эцэг Эрэнжав, алдарт хөгжмийн зохиолч Л.Мөрдорж агсан нар юм. Өргөмөл хүүхдүүд нь Богдыг Онио, Эх дагиныг Алиа гэж авгайлдаг байв. Дондогдулам хатан гар буугаар мэргэн бууддаг, бага залуудаа моринд эрэмгий “уургач” Дунгаа нэртэй явжээ. Эх дагина чин ван Ханддоржтой их л дотнын харилцаатай байсан тул вангийн хатан Сэвжидмаа эр нөхрөө түүнтэй битүүхэн хардаж, одоогийн нэгдүгээр сургуулийн урд байдаг өргөөнийхөө сэрүүн тагтан дээрээсээ Богдын ногоон ордныг саравчлан харж зогсдог байсан гэдэг.
  • 8. Эх дагины тухай Оросын эрдэмтэн И.Майский, Шведийн гүн Ларсон, Хаант Оросын бүрэн эрхт төлөөлөгч И.Я.Коростовец, Польшийн аялагч Ф. Оссендовски, Германы монголч эрдэмтэн Ута Шьѐне нар сонирхолтой олон дурсамж бичиж үлдээсэн ч, энэ гайхалтай эмэгтэйн шавь нар, ордны шадар хүмүүсээс хэн ч ам нээлгүй байсаар бурханы оронд одоцгоосон нь түүнийг үзэл суртлын төмөр хөшигний цаана оньсого мэт учир битүүлэг үлдэхэд хүргэжээ.
  • 9. Дондогдулам хатан Барон Унгернд дургүй байсан, 1922 онд Хүрээнд хэт хувьсгалчид хүүхнүүдийн гэзгийг хоморголон тайрахад эсэргүүцэл үзүүлсэн тухай ам яриа үлджээ. Мөн Сандо амбаныг Богдод бараалхахад Эх дагина хамт байсан атал ѐсолж хүндэтгэл үзүүлээгүй гэдэг. Богдын хатан өөрт нь ѐсолсонгүйд Сандо амбан ихэд дургүйцэхэд Богд хаан “ Энэ хүн миний хатан учраас ѐслохгүй байж болно” хэмээн Манжийн эзэн хааны бие төлөөлөгчийг эгнэгт хилэгнүүлсэн нь 1911 оны хувьсгалыг хүртэл тэр хоѐрын харилцаа хүйтэн хэвээр үлдэхэд хүргэсэн зэргээс үзэхэд энэ эмэгтэй эх оронч үзэлтэй хүн байсан нь илт. Улсын эх дагина Ц.Дондогдулам 1923 оны нэгдүгээр сарын 02-ноос бие нь чилээрхэж эхлэхэд Богдын оточ, маарамба, цорж лам нар аврал гүрэм айлдан, эм тан хүртээсэн ч илаар болсонгүй ердөө 11 хоногийн дараа тахиа цагт ертөнцөөс халин оджээ. Монгол Улс Манжийн дарлалд хоѐр зуу гаруй жил болсноос хойш анх удаа тодорсон Улсын эх дагина, тантан жалбуугийн ѐсны жод лүйжинд нэвтэрсэн, Тус ачлалт, Тунгалаг чандмань, Далай дайчин, Ялгуусан дагинас, Эрх цагаан дара өргөмжлөлт энэ эмэгтэйн шарилыг шарга морь хөллөсөн сүйхээр авч явж, хайлуулан чандарласан гэдэг. Эх дагины шарилыг хайлуулсан тэр аманд морийг нь сэтэрлэн тавьснаар Шарга морьтын ам гэж нэрийджээ. Эх дагины жанч халсныг дуулсан Жалханз хутагт “Гурван мянган гавьжийн үнэтэй үхэл” хэмээн гашуудаж байсан гэдэг. Миний бие энэ гайхамшигтай эмэгтэйн тухай роман бичихээр зүрхэлж, түүхийн зөвлөх эрдэмтэн Д.Энхцэцэгийн туслалцаатайгаар чадахын хэрээр мэдээ баримт цуглуулж байгаагаасаа цухас дурдвал ийм байна.