SlideShare a Scribd company logo
1 of 22


Жанжин Д.Сүхбаатар

Монголын ардын хувьсгалын удирдагчдын нэг,
цэргийн жанжин Д.Сүхбаатар 1923 онд нас барсан
бөгөөд түүний гавъяаг мөнхжүүлэх зорилгоор
одоогийн талбай байгаа газрыг нэрээр нь нэрлэхээр
шийдвэрлэжээ. Ардын журамт цэрэг Хиагтаас Их
хүрээнд орж ирээд Ардын хувьсгалын ялалтыг
тунхагласан дурсгалт газар юм. Жанжин морин
дээрээсээ өндийсхийн наран мандах зүг рүү
гараараа зааж буй дүрслэлтэй хөшөөг 1946 онд
Ардын хувьсгал ялсны 25 жилийн ойгоор байгуулж
талбайг цардаж засжээ. Морьтой хөшөөний өндөр 4
метр бөгөөд суурийн хамт 12 метр болдог.
Хөшөөний нүүрэн талд Д.Сүхбаатарын хэлсэн
“Бидний улс эв саналаа нэгтгэн, нийтийн нэгэн
хүчийг нийлүүлэн нэгэн зэрэг зориглон хөдөлбөөс
үл хүрэх газаргүй бөгөөд мэдэхгүй чадахгүй хэмээх
явдал огт үгүй болж цэнгэлийн манлайг олж
болохыг дан ганц бидний сэтгэлийн чин зориг
мэднэ” хэмээх үгийг Монгол бичгээр сийлбэрлэсэн
байдаг. Хөшөөний эргэн тойронд бүдүүн гинжин
холбоос бүхий чулуун арслангуудыг байрлуулсан нь
“Монгол орон бол халдашгүй дархан бат” гэсэн
санааг илэрхийлдэг. Үндэсний баяр ѐслолын үеэр
төр засгийн хүмүүс хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл
үзүүлдэг.







Д.Нацагдорж







Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч Дашдоржийн
Нацагдоржид зориулан Үндэсний соѐл амралтын хүрээлэнгийн
хойморт 1963 онд босгожээ. Хөшөөний эх загварыг Лувсанцэрэнгийн
Махвал зохиосон бөгөөд гартаа цаас харандаа барин бүтээл туурвиж
байгаа байдлаар дүрсэлжээ. Хөшөөний суурины урд хананд "Хэнтий
хангай соѐны" гэж эхлэх “Миний нутаг” шүлгийнх нь мөрүүдийг
мөнхөлж, дөрвөн талаас нь хүмүүс очих шат засчээ. Д.Нацагдоржийн
уран бүтээл нь шинэ үеийн монголын уран зохиол бүрэлдэн тогтнож,
цаашид хөгжих явцад ихээхэн үр нөлөө үзүүлжээ.
Д.Нацагдорж 1906 оны 11 дүгээр сарын 17-нд Төв аймгийн Баяндэлгэр
сумын нутагт Гүн галуутай хэмээх газар ядуу тайжийн гэрт төржээ.
Гэрийн багшаар бичиг үсэг заалгаж анхны боловсрол эзэмшсэн. 1921
онд Цэргийн яаманд бичээч, улмаар Цэргийн Зөвлөлийн нарийн
бичгийн дарга, 1924 онд МАХН-ын Төв Хорооны Тэргүүлэгчдийн
орлогч, 1925 онд Бүх Монголын пионерын товчооны даргаар
томилогдон ажиллажээ.
1925 оны сүүлчээр Ленинград хотод, 1926-1929 онуудад Герман улсын
Берлин хотод, дараа нь Лейпциг хотод тус тус суралцсан. Герман хэл
сайн сурч эзэмшсний ачаар монголч эрдэмтэн Ц.Жамсрантай хамтарч
К.Марксын туурвисан "Капитал" зохиолын тэргүүн бүлгийг монгол
хэлэнд хөрвүүлжээ. 1929 онд эх орондоо буцаж ирснээс хойш нас
бартлаа ШУХ-нд тасралтгүй ажиллажээ.
Д.Нацагдорж шинэ үеийн Монголын уран зохиолын хөгжилд том байр
суурь эзлэхүйц уянгын нийтлэл, тууж, өгүүллэг, найруулал, драмын
жүжиг зэрэг бусад утга зохиолын шинэ шинэ төрөл зүйлийг санаачлан
хөгжүүлсэн юм. Түүний бүх бүтээл нь эх орон, ард түмнээ хайрлах
сэтгэлээр дүүрэн байдаг. 1930-аад он хүртэл төдийлөн сайн хөгжөөгүй
байсан үргэлжилсэн үгийн зохиолын хөгжилд Д.Нацагдорж багагүй
хувь нэмэр оруулжээ. Түүний бичсэн бяцхан өгүүллэг, тууриуд өнөө
хүртэл үнэ цэнээ алдаагүй байна. 1966 оноос эхлэн уран зохиолын
дээд шагнал болох Д.Нацагдоржийн нэрэмжит шагналыг бий болгож,
монголын утга зохиолын хөгжилд тодрон гарсан хүмүүст олгохоор
болжээ.
Д.Нацагдорж Оросын болон дэлхийн сонгодог зохиолуудтай монгол
уншигчдыг анх танилцуулжээ. А.С.Пушкиний “Гилбэрийн хатан”,
“Буудалцсан нь”, Эдгар По-гийн “Алтан цох” гэх мэт зохиолуудыг орос
ба герман хэлнээс орчуулсан байна. Мөн түүний зохиол бүтээл нь
гадаадын олон хэлнээ орчуулагдаж, түүвэр зохиол нь ЗХУ, Энэтхэг,
Герман зэрэг орнуудад хэвлэгджээ.
Хөдөө орон нутгаас Богд гэгээнд мөргөхөөр ирсэн хүмүүсийг Богд
хан уулын аманд байх нэгэн толгойн ар өврөөр бууж унаа малаа
тэнхрүүлж, алжаал ядаргаагаа тайлахыг Богдын ордноос
зөвшөөрчээ. Холоос ирсэн аянчин шавь нар Жавзандамба хутагтад
бараалхах бэлтгэлээ базаан ээлж дарааллаа хүлээн энэ аманд
саатдаг байсан байна. Отгийн зайсангууд голлон ирж буудаг байсан
бөгөөд нөгөөх жижиг толгойг тахиж ѐс үйлддэг байсан учраас
“Зайсан толгой” хэмээн нэрлэжээ. Их хүрээний чанх өмнөх Богд
уулын амыг Ар Зайсан, өвөр талын амыг Өвөр Зайсан хэмээн
нэрлэх болжээ. Зайсангийн аманд Нархажидын дуган хэмээх сүм
байв. Энэ дуганд эрэгтэй, эмэгтэй 20-30 лам хурал хурдаг байсан
бөгөөд Богд хаан, хатан Дондогдуламын хамт өвлийн адаг сарын
25-нд заларч их хандив мөнгө өргөдөг байжээ. Мөн 5 өнгийн торгон
дээлтэй, 18-20 насны шанз ѐочин тоглодог бүсгүйчүүдийг Амгалант
гацаанаас ирүүлж найр цэнгэл үүсгэдэг байсан тухай, энэхүү
цэнгүүнд Ардын жүжигчин Дашдэлэг гуай 20-иод настайдаа ирж
хөгжимдөж байсан тухайгаа дурсан ярьсан нь буй. Зайсан толгойтой
холбоотой домгоос: Нэгэн удаа Богдхан уул Чингэлтэй уул хоѐр
маргалдаж гэнэ. Чингэлтэй уул өөрийгөө Богдхан уулаас том, өндөр
гэж мэтгэжээ. Харин түүний үгэнд эгдүүцсэн Богдхан уул “чи үргэлж
миний өмнө бөртийж бай” гээд толгойг нь тасдан өөрийнхөө өмнө
тавьчихсан гэдэг. Өөр бас нэгэн домогт, Урьд цагт Улаанбаатар
хотод үргэлж гай гамшиг нүүрлэж ган зуд, ширүүн салхи үүсч үлэмж
хэмжээний хохирол учруулан хүн ардыг нь зовоодог байжээ. Нэгэн
өдөр хотын эрхтэн дархтангууд цуглаад үүнд нэг л учир байна
хэмээн хэлэлцээд ийн тогтжээ. Туул голын урд хөндийд нэгэн нүх
байх бөгөөд тэнд амьдардаг муу ѐрын сүнснүүдээс болоод байна,
тийм учраас тэр нүхийг таглах хэрэгтэй хэмээн ярилцаад Чингэлтэй
уулын орой бусдаасаа арай л өндөр юм байна түүний оройноос авч
таглая хэмээн шийджээ. Тэгээд Чингэлтэй уулын оройноос тасдан
авч тэрхүү нүхийг тагласнаас хойш хотын иргэдийг зовоогоод байдаг
гай гамшиг арилсан гэнэ. Одоо сайтар харах юм бол Чингэлтэй
уулын орой ерөнхийдөө тэгшивтэр байдаг байна.


Зайсан толгойн баруун доод бэлд байх “Олон улсын
Бурхан буддагийн цэцэрлэгт хүрээлэн” 2006 онд
байгуулагдсан бөгөөд Солонгос улсаас хөрөнгө
оруулж, “Лянхуа” төрийн бус байгууллага хариуцан
бариулжээ. Солонгосын буддын шашны уран
барималчид Бурхан багшийн дүрийг суурийн хамт
23 метр өндөртэйгөөр бүтээжээ. Дараа нь олон
орны Будда бурхадын дүрийг эргэн тойронд нь
байрлуулах төлөвлөгөөтэй гэнэ. Бурханы лагшин
биеийг Солонгосоос авчирсан юлает гэдэг цавуулаг
материалаар урлаж хийсэн бөгөөд энэ нь нар
салхи, усанд 500 жилийн тэсвэртэй гэнэ. Уг
цавуулаг материалыг хөлөг онгоцны ѐроолыг
хулдах, завь зэргийг хийхэд ашигладаг юм байна.
Тус цэцэрлэгт хүрээлэнг бүтээх төслийг Гүр Даваа
Ренбүүчи анх санаачлан хөөцөлдөж, бурханг бэлэн
болсны дараа өөрөө аравнайлах зан үйлийг
гүйцэтгэжээ. Буддагийн мэлмий нь Улаанбаатар
хотыг чиглэсэн байдалтайгаар бүтээгдсэн бөгөөд
тэр чинээгээр харж хамгаалах бэлгэдэлтэй. Хотын
оршин суугчид, газар газраас ирэх аялагч жуулчдын
сэтгэл санаагаа ариусгах ариун дагшин газар
байлгахыг бодолцон энх тайван, амар амгаланг
бэлгэдсэн хонх, тэнгэр газрын бурхадыг дуудан
хамгаалуулах хэнгэрэг зэргийг бүтээж байрлуулжээ.






Marco Polo

Италийн нэрт аялагч Марко Поло нь 1254-1324 оны хооронд амьдарч байсан
ба дэлхийн бөмбөрцгийн зүүн хагасын амьдралыг өөрийн нүдээр үзэж, Европ
тивийнхэнд монголчуудын тухай тодорхой мэдээллийг хүргэсэн хүн билээ.
Марко Поло аав, авга ах нарын хамт 1260-аад онд Узбекстанд ирж
суурьшжээ. Дараа нь Их хаан Хубилайн нутаглаж байсан Хятадын Шанду
мужид ирэхийн тулд “Торгоны зам”-ыг даган Түвдийн хойд элсэн цөл
Самаркандаар дамжин Монголын их тал нутгаар дайран явжээ. Тэднийг
Хубилай хаан элэгсэг дотноор хүлээн авсан гэдэг. Хожим 1269 онд нутагтаа
харьсан боловч 2 жилийн дараа 1271 онд Марко Поло аав ах нараа даган
дахин Хубилай хааныг зорьж, одоогийн Шинжаан Уйгарын автономит улсын
нутгаар дамжин говийн элсэн цөлийг тэмээгээр туулан Хубилай хааны
ордонд 1275 онд хүрч ирснээр Монголын элсэн цөлийг туулсан анхны
европчууд болсон юм. Тэд Х Георгий Пап ламын захидал, бэлэг сэлтийг авч
иржээ. Марко Поло Хубилай хааны дэргэд дипломат албаны төлөөлөгч болж
17 жил төрийн албанд зүтгэсэн бөгөөд Монголын эзэнт гүрний өнцөг бүрт үйл
хэргээ явуулдаг байжээ. 1282-1285 оны хооронд Марко Поло Янчу хотын
захирагчаар ажиллаж байх үед түүний эцэг, авга ах хоѐр нь Хубилай хааны
цэргийн зөвлөхүүдээр ажиллаж байсан байна. Тэд Хубилай хааныг насан
өндөр болохын хэрээр эзэнт гүрний хүчирхэг байдлыг хадгалах асуудалд
санаа тавьж, улмаар 1292 онд Персийн хаанд хатнаар очиж буй монгол
гүнжийг дагалдан явжээ. Дайн дажны улмаас газраар явах аюултай байсан
тул усан замыг сонгож Перс рүү явсан ба 14 усан онгоц, 600 цэрэгтэй хөдөлж
Хятадын далайн эрэг, Никобарын арлуудыг дамжин 1294 онд Хорезмд
хүрчээ. Харин Персийн хаан урд жил нь насан эцэслэсэн тул монгол гүнж
түүний хүүтэй гэрлэсэн байна. Гүнжийг хүргэсний дараа Полочууд өөрсдийн
төрсөн хот Венецэд 1295 он буюу 24 жилийн дараа хувцсаараа дүүрэн оѐж
нуусан алт эрдэнэстэй эргэж очсон гэдэг. 1298 онд Венец, Генуя хоѐрын
хооронд дайн эхэлж, усан онгоцны ахмадаар ажиллаж байсан Марко Поло
Хорватын нэгэн эрэг дээр баригдан шоронд хоригджээ. Шоронд байх
хугацаандаа хамт хоригдож байсан Рустачино хэмээх нэгэн залуу зохиолчид
өөрийн намтар түүхийг ярьж өгч цагийг өнгөрүүлдэг байжээ. Нөгөөх залуу
цаасан дээр тэмдэглэн авснаа хожим сийрүүлэн хэвлүүлснээр Марко
Пологийн тэмдэглэл өнөө үед улиран иржээ. Марко Поло 1299 онд шоронгоос
суллагдан Венецдээ эргэж очоод гэр бүлтэй болж улмаар 3 охин төрүүлж 70
нас хүртлээ сайхан амьдарчээ.
Марко Пологийн аяллын ном нь Livre de Merveilles du Monde нэртэйгээр анх
Францад хэвлэгдэн гарсан ба удаан хугацааны туршид зүүн Азийн орнуудын
газар зүйн эх ном байсаар байжээ. Мөн энэ ном нь Кристофер Колумбид Ази
руу экспедици хийх санааг төрүүлсэн гэдэг ба тэрбээр 1492 онд Пологийн
заасан замаар Азийг зорьжээ. Ингэснээр тэр Европоос дан усан замаар
Африк тивийг тойрон Азид хүрэх санааг гаргасныг 1497-1498 онд Васко Да
Гамма хэрэгжүүлсэн билээ.




Ордны барилга анх 1976 оны 6-р сарын 12-нд
ашиглалтанд оржээ. Энэ үеэс эхлэн эхнэр
нөхрийн ядам хуруунд хатан сүйх, хаан
бугуйвчтай шижир алтан бөгж зүүдэг болсон
байна. Байгуулагдсан цагаасаа өнөөг хүртэл
35 мянга гаруй хосын гэрлэлтийг бүртгэн
авчээ. Сүүлийн жилүүдэд гэрлэж буй
хүмүүсийн 30 орчим хувь буюу 1000 хос тус
ордонд ѐслолоо хийдэг болжээ. Хоѐр талын
ах дүү, хамаатан садан, найз нөхдийнхөө
өмнө бие биендээ үнэнч байхаа тангараглаж
гэрлэдэг учраас илүү бат бөх, үнэ цэнэтэй
гэрлэлтийг буй болгодгоороо онцлог юм. Анх
байгуулагдахад нь хуримаа хийж байсан
хосууд 20, 30 жилийн дараа мөнгөн хуримаа
дахин энэ ордондоо хийж, мөн тэдний үр
хүүхдүүд нь хүртэл гэрлэх ѐслолоо хийхээр
ирдэг байна. Алт мөнгөн хурим гэдэг бол
олон жил ханилсандаа бус, олон жилийн
хамтын амьдралын явцдаа бие биенээ
хүндэтгэсэн хүндэтгэлийн үнэ цэнэ ажээ.
Гэрлэх ѐслолын ордон бол сүм хийдийн адил
сайн энерги бүхэн хуримтлагдсан, хүн болгон
аз жаргал баяр хөөртэйгөөр орж гарч байдаг
газар билээ.


Монгол ард эскадрилын хөшөө

Баянзүрх дүүргийн 13 дугаар
хорооны нутагт байх “гурван
онгоцтой хөшөө” бол 1985 онд
Оросын уран барималч
Л.К.Медяновын зураг төслөөр
байгуулагджээ. Эх орны дайны
хүнд үе болох 1943 онд
Монголын ард түмний
хуримтлуулсан хөрөнгөөр
Зөвлөлтийн Улаан армид нисэх
онгоцны “Монгол ард” эскадрил
буюу “Ла-5” загварын байлдааны
12 онгоц бэлэглэсэн түүхтэй. Энэ
хөшөө буй газрыг Хүрээний
консулын дэнж гэдэг байсан
бөгөөд анх 1925 оны 5 дугаар
сарын 25-нд Монголын нисэх
хүчний анхны онгоц болох Ю-13ыг Зөвлөлтийн нисгэгч А.А.Лапин
жолоодон ирж энд газарджээ.


Жанжин Лхагвасүрэнгийн хөшөө

Залуучуудын өргөн чөлөөнд байх хүрэл
хөшөөг 2000 онд Улсын баатар
Ж.Лхагвасүрэнгийн өвийг хамгаалах
сангаас түүний дурсгалд зориулан
босгожээ. 1939 онд Монгол ардын
хувьсгалт цэргийн Улс төрийн газрын
орлогч дарга, газрын дарга, Цэргийн
яамны сайд, дараа нь Халх голын
тулалдаанд К.Жуковын орлогч жанжнаар
томилогдон Монгол цэргүүдийг
командалж байв. 27 насандаа цэрэгт
сайн дураараа мордож, жагсаалын цэрэг
байхдаа л “заяа байвал жанжин болно”
хэмээн хошигнодог хүн байсан бөгөөд
зөгнөсөн мэт 30 хүрээгүй цэл залуу
насандаа жанжин болжээ. Тухайн үеийн
жанжин гэдэг бол генерал цолтой дүйх
ажээ. Генерал, сайд нар олон байсан
боловч “жанжин” гэж дуудагдсан хүмүүс
маш ховор байсны нэг нь Лхагвасүрэн
юм. 1912 онд Түшээт хан аймгийн Чин
ван Ханддоржийн хошуу буюу одоогийн
Булган аймгийн Сайхан сумын нутагт
төржээ.


Тамганы хөшөө

Төрийн ордны хойд цэцэрлэгт Монгол
төрийн үе үеийн тамганы дардасыг
агуулсан Тамганы хөшөө байдаг. Нүүрэн
талд нь одоогоос 760 жилийн тэртээ
Гүюг хаанаас Ропын пап 4 дүгээр
Инночинцо-д илгээсэн захидлын эх
бичигт дарсан Их Монгол улсын Далай
хааны тамганы дүрслэлийг сийлсэн
байдаг бол хөшөөний баруун талд Богд
хаант Монгол улсын төрийн тамга, хойд
талд нь 1924 онд Улсын анхдугаар их
хурлаас баталсан БНМАУ-ын их хурлын
тамга, зүүн талд нь ардчилсан
тогтолцоог сонгосон өнөөгийн Монгол
улсын төрийн тамганы дардасыг
байрлуулжээ. Тамганы бариул хэсгийг
сууж буй бар хэлбэрээр хийж сууринд нь
нүүдэлчин овгуудын тамганы дүрсүүдийг
сийлжээ. Нүүрэн талд байх тамганы
бичээсийг дурдваас, “Мөнх тэнгэрийн
хүчин дор Их Монгол Улсын Далай
хааны зарлиг, ил булха иргэн дор
хүрвээс биширтүгэй, аюутугай”
хэмээсэн байдаг.


Энэхүү хөшөөг 1994 онд уран
барималч Л.Болдын зураг
төслөөр бүтээжээ. Дөрвөлжин
хар өнгөтэй шоо нь хүний эрх
чөлөөг хааж боон нэгэн хэв
загварт барьсан байдлыг
илэрхийлсэн нүсэр ханыг
илэрхийлж, дотор нь тэрхүү ханыг
нураахыг хүссэн, эрх чөлөөний
төлөө тэмцэж тэмүүлсэн
хүмүүний дүрийг илэрхийлсэн
байдаг бөгөөд зэс хөөмлийн
аргаар урлажээ. Энэхүү хөшөө
нь тэртээ он жилүүдийн гомдол
харуусал, үнэнийг хайсан цөхрөл,
олон жил хураасан нулимс, маш
олон үндэсний сэхээтэн,
эрдэмтэн лам нарын амьдрал
амь насаар тоглосон гунигт
түүхийн гэрч болон бүтээгджээ.


1913 онд Чин ван Ханддорж өөрийн
хөрөнгөөр Нийслэл хүрээнд байшин
бариулж 1913-1915 онд сууж байсан
бөгөөд өдгөө “Ханддоржийн өргөө”
хэмээн алдаршжээ. Ардын засгийн
эхний жилүүдэд хичээнгүй сайд
Цэрэндорж 1922 он хүртэл сууж
байгаад 1923 онд тус байшинг Судар
бичгийн хүрээлэнд шилжүүлжээ.
1941-1948 онд түүх соѐлын өвийн
бүртгэлийн үеэр улсын 2 дугаар
зэргийн тусгай хамгаалалтанд авч
1973, 1991 онуудад сэргээн
засварлажээ. 7.5 х 16 метр
хэмжээтэй, тоосго модон ханатай,
модон дээвэртэй 2 давхар
байшингийн нэгдүгээр давхар нь
тоосгон ханатай өвөл суухад
зориулагдсан, хоѐрдугаар давхар нь
эргэн тойрон цонхтой, гонхон
маягийн бөгөөд зун суухад
зориулагджээ.






Санжаасүрэнгийн Зориг 1962 оны 4-р сарын 20нд төрж - 1998 оны
10-р сарын 2 таалал төгссөн. С.Зориг нь монголын Ардчилсан
хувьсгалын хөдөлгөөны удирдагчдын нэг, нэрт улс төрч байв.
Санжаасүрэнгийн Зориг нь 1989 онд Монгол Улсын Их
Сургуулийн магистрант байхдаа ардчилсан хувьсгалд оролцож,
лидерийн үүрэг гүйцэтгэсэн. Сүхбаатарын талбай дээр болж
байсан цуглаануудад Монголын Ардчилсан Холбооны
зохицуулагчийн хувиар микрофон барин үг хэлж, иргэдийг
өөрчлөлтөд уриалж байв. 1990 оны 3 сард түүний хүчин зүтгэлээр
тэр үеийн эрх баригч Монгол Ардын Хувьсгалт Намын Төв Хороо
бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч, Монголын түүхэнд шинэ үе
эхэлсэн билээ. 1990 оны 6 сард Монголд явагдсан анхны чөлөөт
ардчилсан сонгуулиар Улсын Бага Хуралд сонгогдож, дэд
ерөнхийлөгчийн албан тушаалд Монголын Ардчилсан Намаас
нэр дэвшсэн боловч хөдөөнөөс сонгогдсон депутат олонтой
Ардын Их Хурлын депутатууд малчдын амьдралыг мэдэхгүй
гэсэн шалтгаанаар хөдөө төрж өссөн Р.Гончигдоржийг сонгосон
байдаг.
Тэрээр 1992, 1996 оны сонгуулиар Улсын Их Хуралд сонгогдож,
Ардчилсан Холбоо эвслийн хоѐр дахь засгийн газар болох
Ц.Элбэгдоржийн засгийн газарт Дэд бүтцийн сайдын албыг
хашиж байв.



Хийсэн ажил



ХЗЭ-н нийслэлийн хороонд зааварлагч
МУИС-д багш
1990 оны намар Парламентийн бүлгэмийн гүйцэтгэх хорооны
даргаар сонгогдон ажилласан.
1992-1998 онд УИХ-ын гишүүн
"Оюунтүлхүүр" сангийн хүндэт ерөнхийлөгч
Монголын шатрын холбооны ерөнхийлөгч
Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч









Балингийн Цэрэндорж

Монгол төрийн төлөөнөө цөлх ухаан зарж, хатамжлан
зүтгэсэн олон, олон сод хүмүүсийг төрүүлжээ. Тэдний
нэг нь Арван тавдугаар жарны шар луу жилийн IV
сарын шинийн 3 буюу аргын тооллын 1868 оны V
сарын 25-нд Их Шавийн Хэрлэн бэрсдэй отог,
эдүгээгийн Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улаанд харц
ард Балингийнд хувь тохион мэндэлсэн Монгол улсын
ирээдүйн Ерөнхий сайд, хичээнгүй хэмээн алдаршсан
Цэрэндорж байлаа. Амьдралын их сургууль түүний
угийн хүнлэг төрх, сэтгэл оюуныг улам хөглөж, төрийн
зүтгэлтний төв эрхэмсэг шинж суухад хүчирхэг түлхэц
үзүүлжээ. 1911 оны үндэсний хувьсгал ялж, шинэ
тулгар Монгол улс тусгаар тогтносноо дэлхий дахинд
тунхаглан зарлав. Чингэснээр Б.Цэрэндорж үндэсний
хувьсгалын гол удирдагч Чин ван Ханддоржийн
толгойлсон Гадаад явдлын яамны дэд түшмэл, улмаар
дэд сайдын тушаалд тохоон томилогдсон байна. Энэ
үеэс тэрбээр төрийн тулгам их үйл, улс төрийн
бодлогын нарийн шаглаа, төрд зүтгэхийн учир
холбогдлыг бие сэтгэлээрээ ухаарах болжээ. Сайхь
хүмүүн Чин ван Ханддорж, Сайн ноѐн хан
Намнансүрэн, VIII Богд Жибзундамба нарын гарт
нухлагдаж, тэдний цөлх зангараг, төв эрхэмсэг
чанараас өөртөө шингээж байв
Жуулчны гудамж

Жуулчны гудамж
Нар байгаль

Beatles хөшөө
Төрийн дуулалын хөшөө

Анчин

Сур харваа

Саальчин
В.И.Улъяновын хөшөө

Нисгэгч хөшөө

Эх үр хөшөө

Эх үр хөшөө
31-р сургууль
11а анги Э.Чилүгэн

More Related Content

What's hot

монголын түүх
монголын  түүхмонголын  түүх
монголын түүхbee Bear
 
2.хүрэл ба төмөр зэвсгийн үе халиун
2.хүрэл ба төмөр зэвсгийн үе халиун2.хүрэл ба төмөр зэвсгийн үе халиун
2.хүрэл ба төмөр зэвсгийн үе халиунBaterdene Tserendash
 
алтан ордоны улс
алтан ордоны улс алтан ордоны улс
алтан ордоны улс happylight_anand
 
хүний үүсэл гарал
хүний үүсэл гаралхүний үүсэл гарал
хүний үүсэл гаралtulgaa14
 
төрийн их хар туг,цагаан сүлд
төрийн их хар туг,цагаан сүлдтөрийн их хар туг,цагаан сүлд
төрийн их хар туг,цагаан сүлдDash Oogii
 
Их Монгол улс
Их Монгол улсИх Монгол улс
Их Монгол улсBolzooo
 
түүхийг судлах арга, түүхийн судалгааны чиг хандлагыг судлах
түүхийг судлах арга, түүхийн судалгааны чиг хандлагыг судлахтүүхийг судлах арга, түүхийн судалгааны чиг хандлагыг судлах
түүхийг судлах арга, түүхийн судалгааны чиг хандлагыг судлахП. Эрдэнэсайхан
 
өрсөлдөөний онол
өрсөлдөөний онолөрсөлдөөний онол
өрсөлдөөний онолyivo1004
 
монгол дахь улс төрийн бутрал
монгол дахь улс төрийн бутралмонгол дахь улс төрийн бутрал
монгол дахь улс төрийн бутралtungalag
 
төрийн ёс ёслол. Òåõíîëîãè 3à
төрийн ёс ёслол. Òåõíîëîãè 3àтөрийн ёс ёслол. Òåõíîëîãè 3à
төрийн ёс ёслол. Òåõíîëîãè 3àBayarmaa Nymtsooj
 
манжийн захиргаан дахь монгол
манжийн захиргаан дахь монголманжийн захиргаан дахь монгол
манжийн захиргаан дахь монголtuul1420
 
Монгол орон хүн төрөлхтөний уугуул өлгий нутаг болох нь.
Монгол орон хүн төрөлхтөний уугуул өлгий нутаг болох нь.Монгол орон хүн төрөлхтөний уугуул өлгий нутаг болох нь.
Монгол орон хүн төрөлхтөний уугуул өлгий нутаг болох нь.tolya_08
 
сяньби улс
сяньби улссяньби улс
сяньби улсNyamka Nmk
 
Эртний улсуудын аж ахуй
Эртний улсуудын аж ахуйЭртний улсуудын аж ахуй
Эртний улсуудын аж ахуйDashdorj Jambal
 
монгол хэлний ярианы найруулга
монгол хэлний ярианы найруулгамонгол хэлний ярианы найруулга
монгол хэлний ярианы найруулгаNational University Of Mongolia
 
үндэсний үйлдвэрлэл
үндэсний үйлдвэрлэлүндэсний үйлдвэрлэл
үндэсний үйлдвэрлэлTj Crew
 
хуучин хүү
хуучин хүүхуучин хүү
хуучин хүүjunesun
 

What's hot (20)

монголын түүх
монголын  түүхмонголын  түүх
монголын түүх
 
1. Mонголын чулуун зэвсгийн үе
1. Mонголын чулуун зэвсгийн үе 1. Mонголын чулуун зэвсгийн үе
1. Mонголын чулуун зэвсгийн үе
 
Haiku
HaikuHaiku
Haiku
 
2.хүрэл ба төмөр зэвсгийн үе халиун
2.хүрэл ба төмөр зэвсгийн үе халиун2.хүрэл ба төмөр зэвсгийн үе халиун
2.хүрэл ба төмөр зэвсгийн үе халиун
 
алтан ордоны улс
алтан ордоны улс алтан ордоны улс
алтан ордоны улс
 
хүний үүсэл гарал
хүний үүсэл гаралхүний үүсэл гарал
хүний үүсэл гарал
 
төрийн их хар туг,цагаан сүлд
төрийн их хар туг,цагаан сүлдтөрийн их хар туг,цагаан сүлд
төрийн их хар туг,цагаан сүлд
 
Их Монгол улс
Их Монгол улсИх Монгол улс
Их Монгол улс
 
түүхийг судлах арга, түүхийн судалгааны чиг хандлагыг судлах
түүхийг судлах арга, түүхийн судалгааны чиг хандлагыг судлахтүүхийг судлах арга, түүхийн судалгааны чиг хандлагыг судлах
түүхийг судлах арга, түүхийн судалгааны чиг хандлагыг судлах
 
өрсөлдөөний онол
өрсөлдөөний онолөрсөлдөөний онол
өрсөлдөөний онол
 
монгол дахь улс төрийн бутрал
монгол дахь улс төрийн бутралмонгол дахь улс төрийн бутрал
монгол дахь улс төрийн бутрал
 
төрийн ёс ёслол. Òåõíîëîãè 3à
төрийн ёс ёслол. Òåõíîëîãè 3àтөрийн ёс ёслол. Òåõíîëîãè 3à
төрийн ёс ёслол. Òåõíîëîãè 3à
 
манжийн захиргаан дахь монгол
манжийн захиргаан дахь монголманжийн захиргаан дахь монгол
манжийн захиргаан дахь монгол
 
Монгол орон хүн төрөлхтөний уугуул өлгий нутаг болох нь.
Монгол орон хүн төрөлхтөний уугуул өлгий нутаг болох нь.Монгол орон хүн төрөлхтөний уугуул өлгий нутаг болох нь.
Монгол орон хүн төрөлхтөний уугуул өлгий нутаг болох нь.
 
сяньби улс
сяньби улссяньби улс
сяньби улс
 
Эртний улсуудын аж ахуй
Эртний улсуудын аж ахуйЭртний улсуудын аж ахуй
Эртний улсуудын аж ахуй
 
монгол хэлний ярианы найруулга
монгол хэлний ярианы найруулгамонгол хэлний ярианы найруулга
монгол хэлний ярианы найруулга
 
Nu
NuNu
Nu
 
үндэсний үйлдвэрлэл
үндэсний үйлдвэрлэлүндэсний үйлдвэрлэл
үндэсний үйлдвэрлэл
 
хуучин хүү
хуучин хүүхуучин хүү
хуучин хүү
 

Viewers also liked

хотын соёл хөшөө дурсгал
хотын соёл хөшөө дурсгалхотын соёл хөшөө дурсгал
хотын соёл хөшөө дурсгалUuganbayar Uuganaa
 
ээлжит хичээл 3
ээлжит хичээл 3ээлжит хичээл 3
ээлжит хичээл 3bee Bear
 
орчлонгийн элдэв сонин
орчлонгийн элдэв сонинорчлонгийн элдэв сонин
орчлонгийн элдэв сонинModa Tanashili
 
үндэсний соёл амралтын хүрээлэн
үндэсний соёл амралтын хүрээлэнүндэсний соёл амралтын хүрээлэн
үндэсний соёл амралтын хүрээлэнBinderiya Bindy
 
түүх соёлын дурсгал
түүх соёлын дурсгалтүүх соёлын дурсгал
түүх соёлын дурсгалМҮЗСХТ ТББ
 
сэтгэл судлалын шинжлэх ухааны судалгааны аргууд
сэтгэл судлалын шинжлэх ухааны судалгааны аргуудсэтгэл судлалын шинжлэх ухааны судалгааны аргууд
сэтгэл судлалын шинжлэх ухааны судалгааны аргуудBayasaa Хөгжилтэй амьдрал
 
Mt бие даалт энхзул мөнхцэцэг
Mt бие даалт энхзул мөнхцэцэгMt бие даалт энхзул мөнхцэцэг
Mt бие даалт энхзул мөнхцэцэгE-Gazarchin Online University
 

Viewers also liked (9)

хотын соёл хөшөө дурсгал
хотын соёл хөшөө дурсгалхотын соёл хөшөө дурсгал
хотын соёл хөшөө дурсгал
 
Badraa 333
Badraa 333Badraa 333
Badraa 333
 
ээлжит хичээл 3
ээлжит хичээл 3ээлжит хичээл 3
ээлжит хичээл 3
 
орчлонгийн элдэв сонин
орчлонгийн элдэв сонинорчлонгийн элдэв сонин
орчлонгийн элдэв сонин
 
үндэсний соёл амралтын хүрээлэн
үндэсний соёл амралтын хүрээлэнүндэсний соёл амралтын хүрээлэн
үндэсний соёл амралтын хүрээлэн
 
түүх соёлын дурсгал
түүх соёлын дурсгалтүүх соёлын дурсгал
түүх соёлын дурсгал
 
сэтгэл судлалын шинжлэх ухааны судалгааны аргууд
сэтгэл судлалын шинжлэх ухааны судалгааны аргуудсэтгэл судлалын шинжлэх ухааны судалгааны аргууд
сэтгэл судлалын шинжлэх ухааны судалгааны аргууд
 
Mt бие даалт энхзул мөнхцэцэг
Mt бие даалт энхзул мөнхцэцэгMt бие даалт энхзул мөнхцэцэг
Mt бие даалт энхзул мөнхцэцэг
 
Лекц 2
Лекц  2Лекц  2
Лекц 2
 

Similar to улаанбаатар хотын хөшөө

роман.тунгалаг тамир
роман.тунгалаг тамирроман.тунгалаг тамир
роман.тунгалаг тамирTserensonom Nyamsvren
 
Монголын нууц товчоон ба Чингис хаан
Монголын нууц товчоон ба Чингис хаанМонголын нууц товчоон ба Чингис хаан
Монголын нууц товчоон ба Чингис хаанNational University Of Mongolia
 
ìîíãîëûí íóóö òîâ÷îî
ìîíãîëûí íóóö òîâ÷îîìîíãîëûí íóóö òîâ÷îî
ìîíãîëûí íóóö òîâ÷îî96011064
 
New microsoft office power point presentation
New microsoft office power point presentationNew microsoft office power point presentation
New microsoft office power point presentationbee Bear
 
: Уран сайхны болон эдийн соёлын хөгжил
:  Уран сайхны  болон эдийн соёлын  хөгжил:  Уран сайхны  болон эдийн соёлын  хөгжил
: Уран сайхны болон эдийн соёлын хөгжилgbd01
 
чингис задлал
чингис задлалчингис задлал
чингис задлалOyuhai1127
 
хичээлийн хэрэглэгдэхүүн
хичээлийн хэрэглэгдэхүүнхичээлийн хэрэглэгдэхүүн
хичээлийн хэрэглэгдэхүүнTsengelmaa Dovchindorj
 
цахим хэрэглэгдэхүүн
цахим хэрэглэгдэхүүнцахим хэрэглэгдэхүүн
цахим хэрэглэгдэхүүнeegii0102
 
цахим хэрэглэгдэхүүн
цахим хэрэглэгдэхүүнцахим хэрэглэгдэхүүн
цахим хэрэглэгдэхүүнeegii0102
 
Б.Ринчен - Ану хатан
Б.Ринчен - Ану хатанБ.Ринчен - Ану хатан
Б.Ринчен - Ану хатанZaya Battulga
 
далайн хєвєєний алаг
далайн хєвєєний алагдалайн хєвєєний алаг
далайн хєвєєний алагAviraa Avirmed
 

Similar to улаанбаатар хотын хөшөө (20)

айтматов
айтматовайтматов
айтматов
 
роман.тунгалаг тамир
роман.тунгалаг тамирроман.тунгалаг тамир
роман.тунгалаг тамир
 
Heregtei medee
Heregtei medeeHeregtei medee
Heregtei medee
 
11 узохиол
11 узохиол11 узохиол
11 узохиол
 
золбоо2
золбоо2золбоо2
золбоо2
 
Монголын нууц товчоон ба Чингис хаан
Монголын нууц товчоон ба Чингис хаанМонголын нууц товчоон ба Чингис хаан
Монголын нууц товчоон ба Чингис хаан
 
ìîíãîëûí íóóö òîâ÷îî
ìîíãîëûí íóóö òîâ÷îîìîíãîëûí íóóö òîâ÷îî
ìîíãîëûí íóóö òîâ÷îî
 
New microsoft office power point presentation
New microsoft office power point presentationNew microsoft office power point presentation
New microsoft office power point presentation
 
: Уран сайхны болон эдийн соёлын хөгжил
:  Уран сайхны  болон эдийн соёлын  хөгжил:  Уран сайхны  болон эдийн соёлын  хөгжил
: Уран сайхны болон эдийн соёлын хөгжил
 
чингис задлал
чингис задлалчингис задлал
чингис задлал
 
хичээлийн хэрэглэгдэхүүн
хичээлийн хэрэглэгдэхүүнхичээлийн хэрэглэгдэхүүн
хичээлийн хэрэглэгдэхүүн
 
History
HistoryHistory
History
 
Тээрэмчин
ТээрэмчинТээрэмчин
Тээрэмчин
 
Mongol toriin belgedel
Mongol toriin belgedelMongol toriin belgedel
Mongol toriin belgedel
 
цахим хэрэглэгдэхүүн
цахим хэрэглэгдэхүүнцахим хэрэглэгдэхүүн
цахим хэрэглэгдэхүүн
 
цахим хэрэглэгдэхүүн
цахим хэрэглэгдэхүүнцахим хэрэглэгдэхүүн
цахим хэрэглэгдэхүүн
 
Б.Ринчен - Ану хатан
Б.Ринчен - Ану хатанБ.Ринчен - Ану хатан
Б.Ринчен - Ану хатан
 
далайн хєвєєний алаг
далайн хєвєєний алагдалайн хєвєєний алаг
далайн хєвєєний алаг
 
хөх судар’
хөх судар’хөх судар’
хөх судар’
 
юань улсын соёл
юань улсын соёлюань улсын соёл
юань улсын соёл
 

улаанбаатар хотын хөшөө

  • 1.
  • 2.
  • 3.  Жанжин Д.Сүхбаатар Монголын ардын хувьсгалын удирдагчдын нэг, цэргийн жанжин Д.Сүхбаатар 1923 онд нас барсан бөгөөд түүний гавъяаг мөнхжүүлэх зорилгоор одоогийн талбай байгаа газрыг нэрээр нь нэрлэхээр шийдвэрлэжээ. Ардын журамт цэрэг Хиагтаас Их хүрээнд орж ирээд Ардын хувьсгалын ялалтыг тунхагласан дурсгалт газар юм. Жанжин морин дээрээсээ өндийсхийн наран мандах зүг рүү гараараа зааж буй дүрслэлтэй хөшөөг 1946 онд Ардын хувьсгал ялсны 25 жилийн ойгоор байгуулж талбайг цардаж засжээ. Морьтой хөшөөний өндөр 4 метр бөгөөд суурийн хамт 12 метр болдог. Хөшөөний нүүрэн талд Д.Сүхбаатарын хэлсэн “Бидний улс эв саналаа нэгтгэн, нийтийн нэгэн хүчийг нийлүүлэн нэгэн зэрэг зориглон хөдөлбөөс үл хүрэх газаргүй бөгөөд мэдэхгүй чадахгүй хэмээх явдал огт үгүй болж цэнгэлийн манлайг олж болохыг дан ганц бидний сэтгэлийн чин зориг мэднэ” хэмээх үгийг Монгол бичгээр сийлбэрлэсэн байдаг. Хөшөөний эргэн тойронд бүдүүн гинжин холбоос бүхий чулуун арслангуудыг байрлуулсан нь “Монгол орон бол халдашгүй дархан бат” гэсэн санааг илэрхийлдэг. Үндэсний баяр ѐслолын үеэр төр засгийн хүмүүс хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлдэг.
  • 4.     Д.Нацагдорж     Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч Дашдоржийн Нацагдоржид зориулан Үндэсний соѐл амралтын хүрээлэнгийн хойморт 1963 онд босгожээ. Хөшөөний эх загварыг Лувсанцэрэнгийн Махвал зохиосон бөгөөд гартаа цаас харандаа барин бүтээл туурвиж байгаа байдлаар дүрсэлжээ. Хөшөөний суурины урд хананд "Хэнтий хангай соѐны" гэж эхлэх “Миний нутаг” шүлгийнх нь мөрүүдийг мөнхөлж, дөрвөн талаас нь хүмүүс очих шат засчээ. Д.Нацагдоржийн уран бүтээл нь шинэ үеийн монголын уран зохиол бүрэлдэн тогтнож, цаашид хөгжих явцад ихээхэн үр нөлөө үзүүлжээ. Д.Нацагдорж 1906 оны 11 дүгээр сарын 17-нд Төв аймгийн Баяндэлгэр сумын нутагт Гүн галуутай хэмээх газар ядуу тайжийн гэрт төржээ. Гэрийн багшаар бичиг үсэг заалгаж анхны боловсрол эзэмшсэн. 1921 онд Цэргийн яаманд бичээч, улмаар Цэргийн Зөвлөлийн нарийн бичгийн дарга, 1924 онд МАХН-ын Төв Хорооны Тэргүүлэгчдийн орлогч, 1925 онд Бүх Монголын пионерын товчооны даргаар томилогдон ажиллажээ. 1925 оны сүүлчээр Ленинград хотод, 1926-1929 онуудад Герман улсын Берлин хотод, дараа нь Лейпциг хотод тус тус суралцсан. Герман хэл сайн сурч эзэмшсний ачаар монголч эрдэмтэн Ц.Жамсрантай хамтарч К.Марксын туурвисан "Капитал" зохиолын тэргүүн бүлгийг монгол хэлэнд хөрвүүлжээ. 1929 онд эх орондоо буцаж ирснээс хойш нас бартлаа ШУХ-нд тасралтгүй ажиллажээ. Д.Нацагдорж шинэ үеийн Монголын уран зохиолын хөгжилд том байр суурь эзлэхүйц уянгын нийтлэл, тууж, өгүүллэг, найруулал, драмын жүжиг зэрэг бусад утга зохиолын шинэ шинэ төрөл зүйлийг санаачлан хөгжүүлсэн юм. Түүний бүх бүтээл нь эх орон, ард түмнээ хайрлах сэтгэлээр дүүрэн байдаг. 1930-аад он хүртэл төдийлөн сайн хөгжөөгүй байсан үргэлжилсэн үгийн зохиолын хөгжилд Д.Нацагдорж багагүй хувь нэмэр оруулжээ. Түүний бичсэн бяцхан өгүүллэг, тууриуд өнөө хүртэл үнэ цэнээ алдаагүй байна. 1966 оноос эхлэн уран зохиолын дээд шагнал болох Д.Нацагдоржийн нэрэмжит шагналыг бий болгож, монголын утга зохиолын хөгжилд тодрон гарсан хүмүүст олгохоор болжээ. Д.Нацагдорж Оросын болон дэлхийн сонгодог зохиолуудтай монгол уншигчдыг анх танилцуулжээ. А.С.Пушкиний “Гилбэрийн хатан”, “Буудалцсан нь”, Эдгар По-гийн “Алтан цох” гэх мэт зохиолуудыг орос ба герман хэлнээс орчуулсан байна. Мөн түүний зохиол бүтээл нь гадаадын олон хэлнээ орчуулагдаж, түүвэр зохиол нь ЗХУ, Энэтхэг, Герман зэрэг орнуудад хэвлэгджээ.
  • 5. Хөдөө орон нутгаас Богд гэгээнд мөргөхөөр ирсэн хүмүүсийг Богд хан уулын аманд байх нэгэн толгойн ар өврөөр бууж унаа малаа тэнхрүүлж, алжаал ядаргаагаа тайлахыг Богдын ордноос зөвшөөрчээ. Холоос ирсэн аянчин шавь нар Жавзандамба хутагтад бараалхах бэлтгэлээ базаан ээлж дарааллаа хүлээн энэ аманд саатдаг байсан байна. Отгийн зайсангууд голлон ирж буудаг байсан бөгөөд нөгөөх жижиг толгойг тахиж ѐс үйлддэг байсан учраас “Зайсан толгой” хэмээн нэрлэжээ. Их хүрээний чанх өмнөх Богд уулын амыг Ар Зайсан, өвөр талын амыг Өвөр Зайсан хэмээн нэрлэх болжээ. Зайсангийн аманд Нархажидын дуган хэмээх сүм байв. Энэ дуганд эрэгтэй, эмэгтэй 20-30 лам хурал хурдаг байсан бөгөөд Богд хаан, хатан Дондогдуламын хамт өвлийн адаг сарын 25-нд заларч их хандив мөнгө өргөдөг байжээ. Мөн 5 өнгийн торгон дээлтэй, 18-20 насны шанз ѐочин тоглодог бүсгүйчүүдийг Амгалант гацаанаас ирүүлж найр цэнгэл үүсгэдэг байсан тухай, энэхүү цэнгүүнд Ардын жүжигчин Дашдэлэг гуай 20-иод настайдаа ирж хөгжимдөж байсан тухайгаа дурсан ярьсан нь буй. Зайсан толгойтой холбоотой домгоос: Нэгэн удаа Богдхан уул Чингэлтэй уул хоѐр маргалдаж гэнэ. Чингэлтэй уул өөрийгөө Богдхан уулаас том, өндөр гэж мэтгэжээ. Харин түүний үгэнд эгдүүцсэн Богдхан уул “чи үргэлж миний өмнө бөртийж бай” гээд толгойг нь тасдан өөрийнхөө өмнө тавьчихсан гэдэг. Өөр бас нэгэн домогт, Урьд цагт Улаанбаатар хотод үргэлж гай гамшиг нүүрлэж ган зуд, ширүүн салхи үүсч үлэмж хэмжээний хохирол учруулан хүн ардыг нь зовоодог байжээ. Нэгэн өдөр хотын эрхтэн дархтангууд цуглаад үүнд нэг л учир байна хэмээн хэлэлцээд ийн тогтжээ. Туул голын урд хөндийд нэгэн нүх байх бөгөөд тэнд амьдардаг муу ѐрын сүнснүүдээс болоод байна, тийм учраас тэр нүхийг таглах хэрэгтэй хэмээн ярилцаад Чингэлтэй уулын орой бусдаасаа арай л өндөр юм байна түүний оройноос авч таглая хэмээн шийджээ. Тэгээд Чингэлтэй уулын оройноос тасдан авч тэрхүү нүхийг тагласнаас хойш хотын иргэдийг зовоогоод байдаг гай гамшиг арилсан гэнэ. Одоо сайтар харах юм бол Чингэлтэй уулын орой ерөнхийдөө тэгшивтэр байдаг байна.
  • 6.  Зайсан толгойн баруун доод бэлд байх “Олон улсын Бурхан буддагийн цэцэрлэгт хүрээлэн” 2006 онд байгуулагдсан бөгөөд Солонгос улсаас хөрөнгө оруулж, “Лянхуа” төрийн бус байгууллага хариуцан бариулжээ. Солонгосын буддын шашны уран барималчид Бурхан багшийн дүрийг суурийн хамт 23 метр өндөртэйгөөр бүтээжээ. Дараа нь олон орны Будда бурхадын дүрийг эргэн тойронд нь байрлуулах төлөвлөгөөтэй гэнэ. Бурханы лагшин биеийг Солонгосоос авчирсан юлает гэдэг цавуулаг материалаар урлаж хийсэн бөгөөд энэ нь нар салхи, усанд 500 жилийн тэсвэртэй гэнэ. Уг цавуулаг материалыг хөлөг онгоцны ѐроолыг хулдах, завь зэргийг хийхэд ашигладаг юм байна. Тус цэцэрлэгт хүрээлэнг бүтээх төслийг Гүр Даваа Ренбүүчи анх санаачлан хөөцөлдөж, бурханг бэлэн болсны дараа өөрөө аравнайлах зан үйлийг гүйцэтгэжээ. Буддагийн мэлмий нь Улаанбаатар хотыг чиглэсэн байдалтайгаар бүтээгдсэн бөгөөд тэр чинээгээр харж хамгаалах бэлгэдэлтэй. Хотын оршин суугчид, газар газраас ирэх аялагч жуулчдын сэтгэл санаагаа ариусгах ариун дагшин газар байлгахыг бодолцон энх тайван, амар амгаланг бэлгэдсэн хонх, тэнгэр газрын бурхадыг дуудан хамгаалуулах хэнгэрэг зэргийг бүтээж байрлуулжээ.
  • 7.    Marco Polo Италийн нэрт аялагч Марко Поло нь 1254-1324 оны хооронд амьдарч байсан ба дэлхийн бөмбөрцгийн зүүн хагасын амьдралыг өөрийн нүдээр үзэж, Европ тивийнхэнд монголчуудын тухай тодорхой мэдээллийг хүргэсэн хүн билээ. Марко Поло аав, авга ах нарын хамт 1260-аад онд Узбекстанд ирж суурьшжээ. Дараа нь Их хаан Хубилайн нутаглаж байсан Хятадын Шанду мужид ирэхийн тулд “Торгоны зам”-ыг даган Түвдийн хойд элсэн цөл Самаркандаар дамжин Монголын их тал нутгаар дайран явжээ. Тэднийг Хубилай хаан элэгсэг дотноор хүлээн авсан гэдэг. Хожим 1269 онд нутагтаа харьсан боловч 2 жилийн дараа 1271 онд Марко Поло аав ах нараа даган дахин Хубилай хааныг зорьж, одоогийн Шинжаан Уйгарын автономит улсын нутгаар дамжин говийн элсэн цөлийг тэмээгээр туулан Хубилай хааны ордонд 1275 онд хүрч ирснээр Монголын элсэн цөлийг туулсан анхны европчууд болсон юм. Тэд Х Георгий Пап ламын захидал, бэлэг сэлтийг авч иржээ. Марко Поло Хубилай хааны дэргэд дипломат албаны төлөөлөгч болж 17 жил төрийн албанд зүтгэсэн бөгөөд Монголын эзэнт гүрний өнцөг бүрт үйл хэргээ явуулдаг байжээ. 1282-1285 оны хооронд Марко Поло Янчу хотын захирагчаар ажиллаж байх үед түүний эцэг, авга ах хоѐр нь Хубилай хааны цэргийн зөвлөхүүдээр ажиллаж байсан байна. Тэд Хубилай хааныг насан өндөр болохын хэрээр эзэнт гүрний хүчирхэг байдлыг хадгалах асуудалд санаа тавьж, улмаар 1292 онд Персийн хаанд хатнаар очиж буй монгол гүнжийг дагалдан явжээ. Дайн дажны улмаас газраар явах аюултай байсан тул усан замыг сонгож Перс рүү явсан ба 14 усан онгоц, 600 цэрэгтэй хөдөлж Хятадын далайн эрэг, Никобарын арлуудыг дамжин 1294 онд Хорезмд хүрчээ. Харин Персийн хаан урд жил нь насан эцэслэсэн тул монгол гүнж түүний хүүтэй гэрлэсэн байна. Гүнжийг хүргэсний дараа Полочууд өөрсдийн төрсөн хот Венецэд 1295 он буюу 24 жилийн дараа хувцсаараа дүүрэн оѐж нуусан алт эрдэнэстэй эргэж очсон гэдэг. 1298 онд Венец, Генуя хоѐрын хооронд дайн эхэлж, усан онгоцны ахмадаар ажиллаж байсан Марко Поло Хорватын нэгэн эрэг дээр баригдан шоронд хоригджээ. Шоронд байх хугацаандаа хамт хоригдож байсан Рустачино хэмээх нэгэн залуу зохиолчид өөрийн намтар түүхийг ярьж өгч цагийг өнгөрүүлдэг байжээ. Нөгөөх залуу цаасан дээр тэмдэглэн авснаа хожим сийрүүлэн хэвлүүлснээр Марко Пологийн тэмдэглэл өнөө үед улиран иржээ. Марко Поло 1299 онд шоронгоос суллагдан Венецдээ эргэж очоод гэр бүлтэй болж улмаар 3 охин төрүүлж 70 нас хүртлээ сайхан амьдарчээ. Марко Пологийн аяллын ном нь Livre de Merveilles du Monde нэртэйгээр анх Францад хэвлэгдэн гарсан ба удаан хугацааны туршид зүүн Азийн орнуудын газар зүйн эх ном байсаар байжээ. Мөн энэ ном нь Кристофер Колумбид Ази руу экспедици хийх санааг төрүүлсэн гэдэг ба тэрбээр 1492 онд Пологийн заасан замаар Азийг зорьжээ. Ингэснээр тэр Европоос дан усан замаар Африк тивийг тойрон Азид хүрэх санааг гаргасныг 1497-1498 онд Васко Да Гамма хэрэгжүүлсэн билээ.
  • 8.   Ордны барилга анх 1976 оны 6-р сарын 12-нд ашиглалтанд оржээ. Энэ үеэс эхлэн эхнэр нөхрийн ядам хуруунд хатан сүйх, хаан бугуйвчтай шижир алтан бөгж зүүдэг болсон байна. Байгуулагдсан цагаасаа өнөөг хүртэл 35 мянга гаруй хосын гэрлэлтийг бүртгэн авчээ. Сүүлийн жилүүдэд гэрлэж буй хүмүүсийн 30 орчим хувь буюу 1000 хос тус ордонд ѐслолоо хийдэг болжээ. Хоѐр талын ах дүү, хамаатан садан, найз нөхдийнхөө өмнө бие биендээ үнэнч байхаа тангараглаж гэрлэдэг учраас илүү бат бөх, үнэ цэнэтэй гэрлэлтийг буй болгодгоороо онцлог юм. Анх байгуулагдахад нь хуримаа хийж байсан хосууд 20, 30 жилийн дараа мөнгөн хуримаа дахин энэ ордондоо хийж, мөн тэдний үр хүүхдүүд нь хүртэл гэрлэх ѐслолоо хийхээр ирдэг байна. Алт мөнгөн хурим гэдэг бол олон жил ханилсандаа бус, олон жилийн хамтын амьдралын явцдаа бие биенээ хүндэтгэсэн хүндэтгэлийн үнэ цэнэ ажээ. Гэрлэх ѐслолын ордон бол сүм хийдийн адил сайн энерги бүхэн хуримтлагдсан, хүн болгон аз жаргал баяр хөөртэйгөөр орж гарч байдаг газар билээ.
  • 9.  Монгол ард эскадрилын хөшөө Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутагт байх “гурван онгоцтой хөшөө” бол 1985 онд Оросын уран барималч Л.К.Медяновын зураг төслөөр байгуулагджээ. Эх орны дайны хүнд үе болох 1943 онд Монголын ард түмний хуримтлуулсан хөрөнгөөр Зөвлөлтийн Улаан армид нисэх онгоцны “Монгол ард” эскадрил буюу “Ла-5” загварын байлдааны 12 онгоц бэлэглэсэн түүхтэй. Энэ хөшөө буй газрыг Хүрээний консулын дэнж гэдэг байсан бөгөөд анх 1925 оны 5 дугаар сарын 25-нд Монголын нисэх хүчний анхны онгоц болох Ю-13ыг Зөвлөлтийн нисгэгч А.А.Лапин жолоодон ирж энд газарджээ.
  • 10.  Жанжин Лхагвасүрэнгийн хөшөө Залуучуудын өргөн чөлөөнд байх хүрэл хөшөөг 2000 онд Улсын баатар Ж.Лхагвасүрэнгийн өвийг хамгаалах сангаас түүний дурсгалд зориулан босгожээ. 1939 онд Монгол ардын хувьсгалт цэргийн Улс төрийн газрын орлогч дарга, газрын дарга, Цэргийн яамны сайд, дараа нь Халх голын тулалдаанд К.Жуковын орлогч жанжнаар томилогдон Монгол цэргүүдийг командалж байв. 27 насандаа цэрэгт сайн дураараа мордож, жагсаалын цэрэг байхдаа л “заяа байвал жанжин болно” хэмээн хошигнодог хүн байсан бөгөөд зөгнөсөн мэт 30 хүрээгүй цэл залуу насандаа жанжин болжээ. Тухайн үеийн жанжин гэдэг бол генерал цолтой дүйх ажээ. Генерал, сайд нар олон байсан боловч “жанжин” гэж дуудагдсан хүмүүс маш ховор байсны нэг нь Лхагвасүрэн юм. 1912 онд Түшээт хан аймгийн Чин ван Ханддоржийн хошуу буюу одоогийн Булган аймгийн Сайхан сумын нутагт төржээ.
  • 11.  Тамганы хөшөө Төрийн ордны хойд цэцэрлэгт Монгол төрийн үе үеийн тамганы дардасыг агуулсан Тамганы хөшөө байдаг. Нүүрэн талд нь одоогоос 760 жилийн тэртээ Гүюг хаанаас Ропын пап 4 дүгээр Инночинцо-д илгээсэн захидлын эх бичигт дарсан Их Монгол улсын Далай хааны тамганы дүрслэлийг сийлсэн байдаг бол хөшөөний баруун талд Богд хаант Монгол улсын төрийн тамга, хойд талд нь 1924 онд Улсын анхдугаар их хурлаас баталсан БНМАУ-ын их хурлын тамга, зүүн талд нь ардчилсан тогтолцоог сонгосон өнөөгийн Монгол улсын төрийн тамганы дардасыг байрлуулжээ. Тамганы бариул хэсгийг сууж буй бар хэлбэрээр хийж сууринд нь нүүдэлчин овгуудын тамганы дүрсүүдийг сийлжээ. Нүүрэн талд байх тамганы бичээсийг дурдваас, “Мөнх тэнгэрийн хүчин дор Их Монгол Улсын Далай хааны зарлиг, ил булха иргэн дор хүрвээс биширтүгэй, аюутугай” хэмээсэн байдаг.
  • 12.  Энэхүү хөшөөг 1994 онд уран барималч Л.Болдын зураг төслөөр бүтээжээ. Дөрвөлжин хар өнгөтэй шоо нь хүний эрх чөлөөг хааж боон нэгэн хэв загварт барьсан байдлыг илэрхийлсэн нүсэр ханыг илэрхийлж, дотор нь тэрхүү ханыг нураахыг хүссэн, эрх чөлөөний төлөө тэмцэж тэмүүлсэн хүмүүний дүрийг илэрхийлсэн байдаг бөгөөд зэс хөөмлийн аргаар урлажээ. Энэхүү хөшөө нь тэртээ он жилүүдийн гомдол харуусал, үнэнийг хайсан цөхрөл, олон жил хураасан нулимс, маш олон үндэсний сэхээтэн, эрдэмтэн лам нарын амьдрал амь насаар тоглосон гунигт түүхийн гэрч болон бүтээгджээ.
  • 13.  1913 онд Чин ван Ханддорж өөрийн хөрөнгөөр Нийслэл хүрээнд байшин бариулж 1913-1915 онд сууж байсан бөгөөд өдгөө “Ханддоржийн өргөө” хэмээн алдаршжээ. Ардын засгийн эхний жилүүдэд хичээнгүй сайд Цэрэндорж 1922 он хүртэл сууж байгаад 1923 онд тус байшинг Судар бичгийн хүрээлэнд шилжүүлжээ. 1941-1948 онд түүх соѐлын өвийн бүртгэлийн үеэр улсын 2 дугаар зэргийн тусгай хамгаалалтанд авч 1973, 1991 онуудад сэргээн засварлажээ. 7.5 х 16 метр хэмжээтэй, тоосго модон ханатай, модон дээвэртэй 2 давхар байшингийн нэгдүгээр давхар нь тоосгон ханатай өвөл суухад зориулагдсан, хоѐрдугаар давхар нь эргэн тойрон цонхтой, гонхон маягийн бөгөөд зун суухад зориулагджээ.
  • 14.    Санжаасүрэнгийн Зориг 1962 оны 4-р сарын 20нд төрж - 1998 оны 10-р сарын 2 таалал төгссөн. С.Зориг нь монголын Ардчилсан хувьсгалын хөдөлгөөны удирдагчдын нэг, нэрт улс төрч байв. Санжаасүрэнгийн Зориг нь 1989 онд Монгол Улсын Их Сургуулийн магистрант байхдаа ардчилсан хувьсгалд оролцож, лидерийн үүрэг гүйцэтгэсэн. Сүхбаатарын талбай дээр болж байсан цуглаануудад Монголын Ардчилсан Холбооны зохицуулагчийн хувиар микрофон барин үг хэлж, иргэдийг өөрчлөлтөд уриалж байв. 1990 оны 3 сард түүний хүчин зүтгэлээр тэр үеийн эрх баригч Монгол Ардын Хувьсгалт Намын Төв Хороо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч, Монголын түүхэнд шинэ үе эхэлсэн билээ. 1990 оны 6 сард Монголд явагдсан анхны чөлөөт ардчилсан сонгуулиар Улсын Бага Хуралд сонгогдож, дэд ерөнхийлөгчийн албан тушаалд Монголын Ардчилсан Намаас нэр дэвшсэн боловч хөдөөнөөс сонгогдсон депутат олонтой Ардын Их Хурлын депутатууд малчдын амьдралыг мэдэхгүй гэсэн шалтгаанаар хөдөө төрж өссөн Р.Гончигдоржийг сонгосон байдаг. Тэрээр 1992, 1996 оны сонгуулиар Улсын Их Хуралд сонгогдож, Ардчилсан Холбоо эвслийн хоѐр дахь засгийн газар болох Ц.Элбэгдоржийн засгийн газарт Дэд бүтцийн сайдын албыг хашиж байв.  Хийсэн ажил  ХЗЭ-н нийслэлийн хороонд зааварлагч МУИС-д багш 1990 оны намар Парламентийн бүлгэмийн гүйцэтгэх хорооны даргаар сонгогдон ажилласан. 1992-1998 онд УИХ-ын гишүүн "Оюунтүлхүүр" сангийн хүндэт ерөнхийлөгч Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч      
  • 15.  Балингийн Цэрэндорж Монгол төрийн төлөөнөө цөлх ухаан зарж, хатамжлан зүтгэсэн олон, олон сод хүмүүсийг төрүүлжээ. Тэдний нэг нь Арван тавдугаар жарны шар луу жилийн IV сарын шинийн 3 буюу аргын тооллын 1868 оны V сарын 25-нд Их Шавийн Хэрлэн бэрсдэй отог, эдүгээгийн Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улаанд харц ард Балингийнд хувь тохион мэндэлсэн Монгол улсын ирээдүйн Ерөнхий сайд, хичээнгүй хэмээн алдаршсан Цэрэндорж байлаа. Амьдралын их сургууль түүний угийн хүнлэг төрх, сэтгэл оюуныг улам хөглөж, төрийн зүтгэлтний төв эрхэмсэг шинж суухад хүчирхэг түлхэц үзүүлжээ. 1911 оны үндэсний хувьсгал ялж, шинэ тулгар Монгол улс тусгаар тогтносноо дэлхий дахинд тунхаглан зарлав. Чингэснээр Б.Цэрэндорж үндэсний хувьсгалын гол удирдагч Чин ван Ханддоржийн толгойлсон Гадаад явдлын яамны дэд түшмэл, улмаар дэд сайдын тушаалд тохоон томилогдсон байна. Энэ үеэс тэрбээр төрийн тулгам их үйл, улс төрийн бодлогын нарийн шаглаа, төрд зүтгэхийн учир холбогдлыг бие сэтгэлээрээ ухаарах болжээ. Сайхь хүмүүн Чин ван Ханддорж, Сайн ноѐн хан Намнансүрэн, VIII Богд Жибзундамба нарын гарт нухлагдаж, тэдний цөлх зангараг, төв эрхэмсэг чанараас өөртөө шингээж байв
  • 20.
  • 21.