Advertisement

7 9 анги. багш

tungalag
tungalag
Dec. 24, 2012
7 9 анги. багш
7 9 анги. багш
7 9 анги. багш
7 9 анги. багш
Upcoming SlideShare
баясаа багш судалгаа1баясаа багш судалгаа1
Loading in ... 3
1 of 4
Advertisement

More Related Content

Advertisement

Similar to 7 9 анги. багш(20)

Advertisement

7 9 анги. багш

  1. ЕБС-ийн 5 – 6 ангийн сурагчдын авьяасын онцлогийг судлах асуулга (Багшийн хувилбар) Сурагчийн мэдээлэл: Овог: . . . . . . . . . . . . . . . , Нэр: . . . . . . . . . . . . . . . . . . . . . . , Нас: . . . , Хүйс: . . . . . Хот/аймаг: . . . . . . . . . . . . . . . . . , Дүүрэг/сум: . . . . . . . . . . . . . . . . . . Сургууль: . . . . . . . . . . . . Анги: . . . . Дугуйлан, секцэд хамрагддаг эсэх (доогуур нь зур): “Тийм”,”Үгүй” “Тийм” бол дугуйлан секцийн нэр: . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . Эцгийн эрхэлж буй ажил: . . . . . . . . . . . . . . . . . , Эхийн эрхэлж буй ажил: . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . Огноо: 2012 оны . . . сарын . . . өдөр Таны шавь ямар авьяастай хүүхэд вэ? Шавийнхаа авьяасаа танихад чинь тус болох 8 хүснэгтийг танд санал болгож байна. Үүний тулд доор өгөгдсөн хүснэгт тус бүрт бичигдсэн батламжуудад оноо өгөх хэрэгтэй. Хүснэгтэнд байгаа батламжуудыг анхааралтай уншаад шавьдаа тохирч байвал “1” оноо, тохирохгүй бол “0” оноо өгч харгалзах “Оноо” хэсэгт бичээрэй. Хэрвээ аль нэг хүснэгтэнд цөөхөн оноо авсан бол санаа зовох хэрэггүй, бусад хүснэгтэнд таны шавийн давуу талыг харуулсан асуултууд байх болно. Хариулж дуусаад 7-оос дээш оноо авсан хүснэгтийнхээ доод талд байгаа зөвлөгөөг уншиж шавь хөгжүүлэхэд ашиглаарай. Амжилт хүсьe ! Хүснэгт 1 № Батламжууд Оноо 1. Миний шавь шүлэг, яруу найрагт дуртай. 2. Миний шавь ямар нэг зүйлийг өөрөө зохиож ярьж, бичиж чадна. 3. Миний шавь хүмүүсийн ярьсан зүйлийг сайн тогтоодог. 4. Миний шавь монгол хэлний хичээлдээ сайн. 5. Миний шавь уншсан зүйлээ сайн ярьж чаддаг. 6. Миний шавь хүмүүстэй ярилцах дуртай. 7. Олуулаа хамт хийх зүйлд миний шавь дуртай. 8. Миний шавь ном унших их дуртай. 9. Миний шавь оньсого тааварт дуртай. 10. Миний шавь уншсан зүйлээсээ хүмүүст ярьж өгөх дуртай. Нийлбэр дүн Одоо шавьдаа өгсөн оноонуудаа тоолж хүснэгтийн доод хэсэг дэх “Нийлбэр дүн” гэсэн нүдэнд тавиарай. Хэрвээ таны шавь 7–оос дээш оноо авсан бол баяр хүргэе. Тэр хэл ярианы чадвар сайтай, хэл уран зохиолын авьяастай хүүхэд байна. Хичээлээ бусадтай ярилцаж, чанга уншиж давтвал илүү тохирох юм байна. Ямар нэгэн хэлний хичээлээ гүнзгийрүүлэн судлах ба уран илтгэл, яруу найргийг сонирхвол амжилтанд хүрнэ. Дараагийн хүснэгт дэх сонирхолтой асуултууд таныг хүлээж байгаа тул цааш нь үргэлжлүүлээрэй. Амжилт хүсье! Хүснэгт 2 № Батламжууд Оноо 1. Миний шавь цээжээр тоо бодохдоо сайн. 2. Миний шавь математикийн хичээлдээ сонирхолтой. 3. Миний шавь IQ–гийн бодлого бодох дуртай. 4. Миний шавь “Энэ зүйлийг ингэж хийвэл дараа нь яах бол?” гэж сонирхдог. 5. Миний шавь утасны дугаар ба машины дугаарыг амархан тогтоодог чадна. 6. Миний шавь юмсын цаад учир, шалтгааныг олох их дуртай. 7. Миний шавь математикийн сонгонд суралцдаг. (суралцахыг хүсдэг) 8. Миний шавь “Яагаад” гэсэн асуулт их тавьдаг. 9. Миний шавь ямар нэгэн юмыг тоолж, хэмжих дуртай. 10. Миний шавь юмыг туршиж, судалж үзэх дуртай. Нийлбэр дүн Одоо шавьдаа өгсөн оноонуудаа тоолж хүснэгтийн доод хэсэг дэх “Нийлбэр дүн” гэсэн нүдэнд тавиарай. Хэрвээ таны шавь 7–оос дээш оноо авсан бол баяр хүргэе. Тэр математикийн авьяас сайтай хүүхэд байна. Юмыг тооцоолж, ангилж, хийсвэрлэх, “учрыг олж, хужрыг тунгаах” аргааг суралцах нь түүнд илүү тохиромжтой. Тооны төрлийн хичээлүүд гүнзгийрүүлэн судалж, математик сэтгэлгээг нь улам сайн хөгжүүлэхийг хичээгээрэй. Дараагийн хүснэгт дэх сонирхолтой асуултууд таныг хүлээж байгаа тул цааш нь үргэлжлүүлээрэй. 1
  2. Хүснэгт 3 № Батламжууд Оноо 1. Миний шавь хөгжим тоглох дуртай. 2. Миний шавь урлагийн авьяастан шалгаруулах тэмцээнд оролцохыг хүсдэг. 3. Миний шавь дуу, хөгжим сонсох дуртай. 4. Миний шавь урлаг, уран сайхны нэвтрүүлэг үзэх дуртай. 5. Миний шавь дуу хөгжмийн хичээлд дуртай. (байсан уу) 6. Миний шавь урлагийн арга хэмжээнд идэвхитэй оролцдог. 7. Миний шавь урлагийн ямар нэгэн хамтлагт орохсон гэж мөрөөддөг. 8. Миний шавь шинэ дууны аяыг амархан сурдаг. 9. Миний шавь ямар нэгэн юмыг хийж байхдаа дуу аялж байдаг. 10. Миний шавь дуучин юм уу хөгжимчин болохыг мөрөөддөг. Нийлбэр дүн Одоо шавьдаа өгсөн оноонуудаа тоолж хүснэгтийн доод хэсэг дэх “Нийлбэр дүн” гэсэн нүдэнд тавиарай. Хэрвээ таны шавь 7–оос дээш оноо авсан бол баяр хүргэе. Тэр хөгжмийн авьяастай хүүхэд байна. Юмыг хэмнэл ба хөг аялгуутай холбож суралцах нь түүнд илүү хялбар байх болно. Урлагийн авьяасаа хөгжүүлэхэд анхаарч ажиллаарай. Дараагийн хүснэгт дэх сонирхолтой асуултууд таныг хүлээж байгаа тул цааш нь үргэлжлүүлээрэй. Хүснэгт 4 № Батламжууд Оноо 1. Миний шавь хөдөлгөөний эвсэл сайтай. 2. Миний шавь спортоор (бүжгээр) хичээллэх дуртай 3. Миний шавь хурд, авхаалж шаардсан тэмцээнд оролцох дуртай. 4. Миний шавь бөмбөг сайн тоглодог. (сагсан бөмбөг, гар бөмбөг, хөл бөмбөг) 5. Миний шавь юмыг шинээр сурахын тулд өөрөө хийж, оролдож үзэх дуртай. 6. Миний шавь хичээл дээр удаан хугацаагаар хөдөлгөөнгүй сууж чаддаггүй. 7. Миний шавь биеийн тамирын хичээлд дуртай. 8. Миний шавь хүмүүсийн хөдөлгөөнийг дуурайж, жүжиглэж чаддаг. 9. Миний шавь юмыг ярихдаа гар, хөлөө хөдөлгөж ярьдаг. 10. Миний шавь юмыг хөдөлгөж, барьж үзэх дуртай. Нийлбэр дүн Одоо шавьдаа өгсөн оноонуудаа тоолж хүснэгтийн доод хэсэг дэх “Нийлбэр дүн” гэсэн нүдэнд тавиарай. Хэрвээ таны шавь 7–оос дээш оноо авсан бол баяр хүргэе. Тэр биеийн тамирт сайн хөдөлгөөний эвсэл сайтай хүүхэд байна. Юмыг өөрийн биеэр хийж үзэх, баримжаалах, нүдэн баримжаа авах зэргээр суралцах нь түүнд хялбар байх болно. Биеийн тамир, спортоор хичээллэх, бүжиглэх болон биеийн хөдөлгөөн шаардсан зүйлүүдийг амжилттай сурах чадвар түүнд байна. Дараагийн хүснэгт дэх сонирхолтой асуултууд таныг хүлээж байгаа тул цааш нь үргэлжлүүлээрэй. Хүснэгт 5 № Батламжууд Оноо 1. Миний шавь зураг, дүрс, схемийн учрыг хялбархан ойлгодог. 2. Миний шавь нэг явж үзсэн газраа эргээд төөрөхгүй олж чаддаг. 3. Миний шавь зураг сайн зурдаг. 4. Миний шавь юмыг сайн дүрслэн төсөөлж чаддаг. 5. Миний шавь зургийн хичээлд дуртай (байсан). 6. Миний шавь үзэж харсан зүйлээ зураглан төсөөлж чаддаг. 7. Миний шавьд фото зураг авах, бичлэг хийх ажил таалагддаг. 8. Миний шавь зураг чимэглэл сайтай зүйлийг илүү сонирхон уншиж, үздэг. 9. Миний шавь ямар нэгэн зүйлийг дуурайлган зурах дуртай. 10. Миний шавь юмны өнгө ба мал амьтны зүсийг сайн ялгаж чаддаг. Нийлбэр дүн Одоо шавьдаа өгсөн оноонуудаа тоолж хүснэгтийн доод хэсэг дэх “Нийлбэр дүн” гэсэн нүдэнд тавиарай. Хэрвээ таны шавь 7–оос дээш оноо авсан бол баяр хүргэе. Тэр зурах, дуурайлгах, урлаж чимэглэх авьяас сайтай хүүхэд байна. Юмыг тогтоохдоо зурж, дүрслэх аргыг илүү хэрэглэж байвал түүнд хялбар. Зураг зурах, загвар зохион бүтээх, уран зураг ойлгох ба судлах, зураг чимэглэл хийх зэрэг нөөц боломжууд түүнд бий. Дараагийн хүснэгт дэх сонирхолтой асуултууд хүлээж байгаа тул цааш нь үргэлжлүүлээрэй. 2
  3. Хүснэгт 6 № Батламжууд Оноо 1. Миний шавь олон найзтай, нийтэч хүүхэд. 2. Миний шавь хүмүүсийн өмнө сайн ярьж чаддаг. 3. Миний шавь ямар нэгэн юм хийхдээ бусадтай зөвлөж шийдвэрлэх дуртай. 4. Миний шавь олуулаа тоглодог тоглоомуудад дуртай. 5. Манай шавь бусдад зөвлөн туслах чадвартай. 6. Миний шавь өөрийн мэддэг зүйлээ хүмүүст ярьж өгөх дуртай. 7. Миний шавь олон хүнтэй хамт байх дуртай. 8. Миний шавь хүүхдүүдийг удирдаж чадна гэж боддог. 9. Миний шавь анги, сургуулиас зохиож байгаа ажилд оролцох дуртай. 10. Миний шавь найзуудынхаа сэтгэл санаа ямар байгааг сайн ойлгодог. Нийлбэр дүн Одоо шавьдаа өгсөн оноонуудаа тоолж хүснэгтийн доод хэсэг дэх “Нийлбэр дүн” гэсэн нүдэнд тавиарай. Хэрвээ таны шавь 7–оос дээш оноо өгсөн бол баяр хүргэе. Тэр хүмүүстэй харилцах чадвар сайтай хүүхэд байна. Багаар хичээл давтах, бусад хүүхдүүдтэй ярилцах аргаар хичээлээ давтах нь үр дүнтэй. Хүмүүсийг удирдах, бусдыг ойлгох ба бусадтай сайн харилцах чадварт суралцах нөөц боломж түүнд бий. Дараагийн хүснэгт дэх сонирхолтой асуултууд хүлээж байгаа тул цааш нь үргэлжлүүлээрэй. Хүснэгт 7 № Батламжууд Оноо 1. Миний шавь хүүхдүүд ганцаараа өрсөлддөг тэмцээнд дуртай. 2. Миний шавь том болоод юу хийх тухайгаа ярьдаг. 3. Миний шавь өөрийнхөө бодсоноор юмыг хийх дуртай. 4. Миний шавь өөрийнхөө бодол санааг олон хүнд хэлэх дургүй хүүхэд. 5. Миний шавь ганцаараа байх дуртай. 6. Түүнд хэцүү зүйл тохиолдвол тэвчээртэй давж чаддаг. 7. Миний шавь өдрийн тэмдэглэл хөтөлдөг. 8. Миний шавь сонирхон тэмүүлдэг ямар нэгэн зүйлтэй. 9. Миний шавьд чимээгүй нам гүм байх нь таалагддаг. 10. Миний шавь дуу цөөтэй хүүхэд. Нийлбэр дүн Одоо шавьдаа өгсөн оноонуудаа тоолж хүснэгтийн доод хэсэг дэх “Нийлбэр дүн” гэсэн нүдэнд тавиарай. Хэрвээ таны шавь 7–оос дээш оноо авсан бол баяр хүргэе. Тэр юмыг дотроо бодож, тунгаах чадвар сайтай хүүхэд. Хичээлээ давтахдаа уншсан зүйлээ дотроо сайн бодох ба ганцаараа сууж анхаарлаа төвлөрүүлж байх нь үр дүнтэй. Дараагийн хүснэгт дэх сонирхолтой асуултууд хүлээж байгаа тул цааш нь үргэлжлүүлээрэй. Хүснэгт 8 № Батламжууд Оноо 1. Миний шавь ургамал, амьтны тухай нэвтрүүлэг, ном зохиол сонирхдог. 2. Миний шавь мал, амьтныг тэжээх, арчилах сонирхолтой. 3. Миний шавь Мод цэцэг тарих, ургамал арчлах дуртай. 4. Миний шавь “Хүн ба орчин” хичээлд дуртай. (байсан) 5. Миний шавь байгалийн сайханд аялж, зугаалах дуртай. 6. Миний шавь байгалийн сонин, хачин үзэгдлийн тухай ном унших дуртай. 7. Миний шавь байгалийн музей үзэх дуртай. 8. Миний шавь ургамал, амьтан эсвэл хорхой шавж ажиглах дуртай. 9. Миний шавьд өөрийн тэжээж, арчилдаг мал, амьтан байдаг. 10. Миний шавь ургамал, амьтны амьдралын талаар маш их зүйл мэднэ. Нийлбэр дүн Одоо шавьдаа өгсөн оноонуудаа тоолж хүснэгтийн доод хэсэг дэх “Нийлбэр дүн” гэсэн нүдэнд тавиарай. Хэрвээ таны шавь 7–оос дээш оноо авсан бол баяр хүргэе. Тэр байгаль ба амьтны амьдралын ойлгох чадвар сайтай хүүхэд. Юмыг судалж, ажиглах, ангилж бүлэглэх аргаар суралцах нь түүнд илүү зохимжтой. 3
  4. Үндсэн судалгааны хадгалалт, хэрэглээ: Багшийн ангитай холбоотой бүрдүүлсэн судалгааны бичиг баримтын хавтсанд тухайн сурагчийн мэдээлэл хийгдэн хэрэглэгдэх бөгөөд сурагчийг ЕБС төгссөн жил устгалд оруулж болно. Шугамын дагуу хайчилна уу? Судалгааны нэгтгэл хуудас (Тухайн сургуулийн нийгмийн ажилтан хүлээн авна!) Судалгаа авсан: Багшийн овог, нэр: . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . , Огноо: 2012 оны . . . сарын . . . өдөр Нийлбэр оноо Сурагчдын үндсэн мэдээлэл Хүснэгт Эцэг Сурагч Багш эх Хот/аймаг: . . . . . . . . . . . . . . . , Дүүрэг/сум: . . . . . . . . . . . . . . . . . .. Сургууль: . . . . . . . . . . . . . . . . . . , Анги: . . . Хүснэгт 1 Нас: . . . , Хүйс: (доогуур нь зур) эрэгтэй, эмэгтэй Хүснэгт 2 Овог: . . . . . . . . . . . . . . . . . . . . . . , Нэр: . . . . . . . . . . . . . . . . . . . . . . Хүснэгт 3 Дугуйлан, секцэд хамрагддаг эсэх (доогуур нь зур): Тийм”,”Үгүй” “Тийм” бол дугуйлан секцийн нэр: . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . Хүснэгт 4 Хамрагдсан хугацаа: . . . . . . . . . . , Гаргасан амжилт: . . . . . . . . . . Хүснэгт 5 ...................................................... Хүснэгт 6 Эцгийн эрхэлж буй ажил: . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . Эхийн эрхэлж буй ажил: . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . Хүснэгт 7 Бусад тэмдэглэгээ: . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . Хүснэгт 8 Мэдээллийн нэгтгэл хуудасны хадгалалт: Сургуулийн архивт судалгаа авсан хугацаанаас 3 хичээлийн жилийн хугацаанд хадгалан, устгалд оруулна. Жич: Сонгогдсон түүвэрт багтсан сургуулийн мэдээллийн хуудсыг Боловсролын газраар дамжуулан БШУЯ руу явуулна. 4
Advertisement