Монгол угсаатны бүлгүүд
Баяд
“
”
“Нэг хэлээр ярьдаг,нэг гаралтайгаа хүлээн
зөвшөөрдөг,иж бүрэн заншил амьдралын
хэвшил болон нандигнан дээдэлдэг
уламжлалтай,үүгээрээ бусдаас ялгардаг
бүлэг хүмүүс бол угсаатан мөн.”
Оросын эрдэмтэн С.М.Широкогоров
“Баяд нь нэн эртний Монголын нэгэн аймгийн нэг болох Хүннү улсын
Маодунь Шаньюй МЭӨ III зууны үед Баян-уул хэмээх нутгийн Баян
аймгийг байлдан эрхэндээ оруулсан түүхэн үеэс холбоотой” хэмээн түүхч
А.Очир үзэж байна.
Энэ Баян-уул гэдэг нутаг нь эдүгээн Өвөрмонголын Их зуугийн аймгийн
нутаг Хатан голын тохой Баян-уул мөн гэлцдэг.
Баяд нь одоогоос 2200 гаруй жилийн тэртээ Ордосын тохой хавиар аж
төрж,Хүннүгийн бүрэлдэхүүн захиргаанд явсан.
+ VI-VIII зууны үед Хөлөн Буйр нуур хавиар
+ VIII-X зуунд сарнин нутаглах болсон.
Зүүн гараас нүүн ирсэн дөрвөд,баядуудыг 1754онд Сайн Заяатын хоёр чуулганд
хуваахад баядууд Зүүн гарын чуулганд багтжээ.Ингээд 11 хошуу болгон
хуваажээ.1912онд шинэчилсэн нэршил:
1. Эрх вангийн хошууны ноён Цэрэнмөнх
2. Дайчин вангийн хошууны ноён Сэвдэн
3.Саруул гүний хошууны засаг Ган
4. Түшээ гүний хошууны ноён Батмөнх
5.Жонон бэйсийн хошууны засаг Машбат
6. Эетэй гүний хошууны засаг Мөнхтөмөр
7. Эрдэнэ гүний хошууны ноён Дашдондог
8. Үйзэн бэйлийн хошууны засаг Банжуур
9. Мэргэн гүний хошууны засаг Гүншар
10. Хурц Даян гүний хошууны засаг Бар
11. Ерөөлт Баатар бэйсийн хошууны ноён Гэндэн
А.Очир “Монголын Ойрадуудын түүхийн товч”
1757 оноос Увс нуурын орчмоор нутагласан
Арван хошуу байгуулан хангай,говь гэж ялгасан.
Хангайн: Са ван,Саруул жанжин,Баатар бэйс,Эрх
ван,Жонон бэйл
Говийн: Ра гүн,Эрдэнэ гүн,Түшээ гүн,Жажин
гүн,Дандэй бэйл,Даяа гүн
Энэ зохион байгуулалтаар 1912 он хүртэл явж,
олны дунд “арван баяд” хэмээн нэрийгджээ.
Баяд ястан бол Монгол угсаатан
Хүннүгийн
дунд
Бай-Ян овог
Бай-Си овог
Баян овог
Нууц товчоонд Боржигон овгийн Бодончар нэгэн хөвүүнтэй
болов. Энэ нь баригдсан эмийн хөвүүн бөгөөд Барьдай
хэмээх алдартай учраас Баарин овогтон болов. Баарин
овог нь Чингисийн дээд язгуурын овгийнхний нэг бөгөөд
түүнээс баядын баарин яс үүсч гарсан юм.
• Монгол нирун аймгийн гол овог хатагин,салжиуд нарыг үндэслэгч Буха
хатаги,Бухату салжиуд, Чингис хааны арван нэг дэх үеийн дээд өвөг
Бодончар нар баяд эцгийн үр сад юм.
• Мөнх,Хубилай,Өлзийт хаадын бага хатад нь баяуд овгийн хүмүүс
байсан нь баяд бол монгол овог гэдгийн нотолгоо болдог.
“Баяд” хэмээх нэрийн учир:
# Дөрвөн зүсмийн мал дотроос хонин сүрэг олон байсны улмаас дээрх ардууд
нь тэднийгээ баян гэж нэрлэх болсноор “баяд” хэмээн алдаршсан.
# Баян-Уул хэмээх нутагт амьдран суудаг байсан.
# Баягуд хамээх үг сунжирсаар “Баяд” болсон хэмээдэг.
Баяд хувцас
Баяд хувцас нь баяр болон хурим найрын, эрчүүд
ба эмэгтэйчүүдийн, хүүхэд багачуудын, ахмад өвгөд
ба эмгэдийн гэх мэт хэд хэдэн төрөл байдаг.
“Тоосонд бүү хүр
Тосонд хүр
Хуранд бүү хүр
Хуриманд хүр” гэж бэлгэдэн хэлээд хойд урд хормойноос нь
гурав гурав дугтраад үдшийн цагаан гэгээ тасрах үед
хүүхдийнхээ шинэ тэрлэгийг өмсгөдөг заншилтай.
Баяд эхнэр хүний дээл хувцас нь голдуу хүрэн улаан,
хүрэн, улаан хүрэн өнгөтэй бөгөөд дотор ба гадна энгэр нь
хоёр хуруу өргөн эмжсэн цагаан захтай, хормой нь
хөвөөлсөн эмжээртэй, ханцуй нь маш өргөн, нударгатай,
ууж нь дэргэр хатуу мөртэй, ардаа оноогүй байдаг. Баяд
эмэгтэйчүүд үсээ туйванд (үсний гэр) хийх бөгөөд туйвны
дээд хэсгийг чимэглэж, үзүүрт нь эрвээхэй дүрстэй мөнгөн
эдлэлийг зүүж хар цацаг унжуулдаг. Цагаан зах зүүдэг нь
бурхан тэнгэрээс өөрийн биеийг нууж ариун байдлыг
харуулсан утгыг илэрхийлдэг.
Баяд эрчүүд өвөлд цагаан нэхий голчлон өмсөх ба дээлээ
эргэн тойрон хар хилэнгээр эмжиж хоёр ташаанд нь оноо
гаргадаг. Онооны толгойн хэсэгт хээ гаргаж өлзий ороон
хаддаг онцлогтой. Дээлийн захыг нь гадагш эргүүлэн
(хэвтүүлсэн байдалтай) хос эмжиж, эргүүлсэн хэсэгтээ хар
хурганы арьс хадаж гоёдог. Дээл хийх нэхийгээ аргалын
утаагаар утаж ариутгаад, хийсний дараа улаан, ногоон, хар
хоргойгоор эмжиж зарим үед захыг нь хурганы арьсаар
тойруулан гоёдог байсан ажээ.
Баядын биелгээ
Маш уран бөгөөд их уран чадвар
шаарддаг биелгээ нь баядын елкэлдэг
юм. Елкэлдэг бииг биелэхэд гол төлөв
мөрний дугтралтаар хийгдэж, хоёр хөл
дээрээ хагас сууж биелэхдээ их биеэрээ
бага зэрэг өөрөө ганхаж, хоёр гар, гарын
хоёр, гуравдугаар байрлалыг ээлжилж
дамжин хөдөлнө. Үг нь их л сонин.
Хээр хонодог елкэндэг
Хэц дэрлэдэг елкэндэг
Зуур хонодог елкэндэг
Зуузай дэрлэдэг елкэндэг ... гэж дуулна.
Энэ нь ихээхэн шүүмжлэлтэй хошин
шүлэг ажээ.
Елкэндэг биелгээ нь дөрвөд, баядад аль
алинд нь байгаа боловч дөрвөдөд толгой
гар зөрдөг бол, баядад толгой нь гараа
дагадаг ялгаа бий.
Хэвнэг-бороонд өмсдөг өмсгөл
Госон-улаан өнгийн гутал
Хавс-хавирга
Тоовор-мах чанаж өгөх
Айдам-уртын дуу
Ном зүй
Монгол хэл дээрх эх сурвалж:
"Монгол орны лавлах" эмхэтгэл ном Буянбадрах.Ч
Монгол Улсын угсаатны зүй II боть
Элеотрон эх сурвалж:
http://uvsnutag.mn/index.php?view=uvspedia&type=content&id=722#sthash.
o4V1uWvj.dpuf
Чөлөөт нэвтэрхий толь википедиа
Анхаарал тавьсанд
баярлалаа

Bayd

  • 1.
  • 2.
    “ ” “Нэг хэлээр ярьдаг,нэггаралтайгаа хүлээн зөвшөөрдөг,иж бүрэн заншил амьдралын хэвшил болон нандигнан дээдэлдэг уламжлалтай,үүгээрээ бусдаас ялгардаг бүлэг хүмүүс бол угсаатан мөн.” Оросын эрдэмтэн С.М.Широкогоров
  • 3.
    “Баяд нь нэнэртний Монголын нэгэн аймгийн нэг болох Хүннү улсын Маодунь Шаньюй МЭӨ III зууны үед Баян-уул хэмээх нутгийн Баян аймгийг байлдан эрхэндээ оруулсан түүхэн үеэс холбоотой” хэмээн түүхч А.Очир үзэж байна. Энэ Баян-уул гэдэг нутаг нь эдүгээн Өвөрмонголын Их зуугийн аймгийн нутаг Хатан голын тохой Баян-уул мөн гэлцдэг. Баяд нь одоогоос 2200 гаруй жилийн тэртээ Ордосын тохой хавиар аж төрж,Хүннүгийн бүрэлдэхүүн захиргаанд явсан. + VI-VIII зууны үед Хөлөн Буйр нуур хавиар + VIII-X зуунд сарнин нутаглах болсон.
  • 4.
    Зүүн гараас нүүнирсэн дөрвөд,баядуудыг 1754онд Сайн Заяатын хоёр чуулганд хуваахад баядууд Зүүн гарын чуулганд багтжээ.Ингээд 11 хошуу болгон хуваажээ.1912онд шинэчилсэн нэршил: 1. Эрх вангийн хошууны ноён Цэрэнмөнх 2. Дайчин вангийн хошууны ноён Сэвдэн 3.Саруул гүний хошууны засаг Ган 4. Түшээ гүний хошууны ноён Батмөнх 5.Жонон бэйсийн хошууны засаг Машбат 6. Эетэй гүний хошууны засаг Мөнхтөмөр 7. Эрдэнэ гүний хошууны ноён Дашдондог 8. Үйзэн бэйлийн хошууны засаг Банжуур 9. Мэргэн гүний хошууны засаг Гүншар 10. Хурц Даян гүний хошууны засаг Бар 11. Ерөөлт Баатар бэйсийн хошууны ноён Гэндэн А.Очир “Монголын Ойрадуудын түүхийн товч”
  • 5.
    1757 оноос Увснуурын орчмоор нутагласан Арван хошуу байгуулан хангай,говь гэж ялгасан. Хангайн: Са ван,Саруул жанжин,Баатар бэйс,Эрх ван,Жонон бэйл Говийн: Ра гүн,Эрдэнэ гүн,Түшээ гүн,Жажин гүн,Дандэй бэйл,Даяа гүн Энэ зохион байгуулалтаар 1912 он хүртэл явж, олны дунд “арван баяд” хэмээн нэрийгджээ.
  • 6.
    Баяд ястан болМонгол угсаатан Хүннүгийн дунд Бай-Ян овог Бай-Си овог Баян овог
  • 7.
    Нууц товчоонд Боржигоновгийн Бодончар нэгэн хөвүүнтэй болов. Энэ нь баригдсан эмийн хөвүүн бөгөөд Барьдай хэмээх алдартай учраас Баарин овогтон болов. Баарин овог нь Чингисийн дээд язгуурын овгийнхний нэг бөгөөд түүнээс баядын баарин яс үүсч гарсан юм. • Монгол нирун аймгийн гол овог хатагин,салжиуд нарыг үндэслэгч Буха хатаги,Бухату салжиуд, Чингис хааны арван нэг дэх үеийн дээд өвөг Бодончар нар баяд эцгийн үр сад юм. • Мөнх,Хубилай,Өлзийт хаадын бага хатад нь баяуд овгийн хүмүүс байсан нь баяд бол монгол овог гэдгийн нотолгоо болдог.
  • 8.
    “Баяд” хэмээх нэрийнучир: # Дөрвөн зүсмийн мал дотроос хонин сүрэг олон байсны улмаас дээрх ардууд нь тэднийгээ баян гэж нэрлэх болсноор “баяд” хэмээн алдаршсан. # Баян-Уул хэмээх нутагт амьдран суудаг байсан. # Баягуд хамээх үг сунжирсаар “Баяд” болсон хэмээдэг.
  • 9.
    Баяд хувцас Баяд хувцаснь баяр болон хурим найрын, эрчүүд ба эмэгтэйчүүдийн, хүүхэд багачуудын, ахмад өвгөд ба эмгэдийн гэх мэт хэд хэдэн төрөл байдаг. “Тоосонд бүү хүр Тосонд хүр Хуранд бүү хүр Хуриманд хүр” гэж бэлгэдэн хэлээд хойд урд хормойноос нь гурав гурав дугтраад үдшийн цагаан гэгээ тасрах үед хүүхдийнхээ шинэ тэрлэгийг өмсгөдөг заншилтай.
  • 10.
    Баяд эхнэр хүнийдээл хувцас нь голдуу хүрэн улаан, хүрэн, улаан хүрэн өнгөтэй бөгөөд дотор ба гадна энгэр нь хоёр хуруу өргөн эмжсэн цагаан захтай, хормой нь хөвөөлсөн эмжээртэй, ханцуй нь маш өргөн, нударгатай, ууж нь дэргэр хатуу мөртэй, ардаа оноогүй байдаг. Баяд эмэгтэйчүүд үсээ туйванд (үсний гэр) хийх бөгөөд туйвны дээд хэсгийг чимэглэж, үзүүрт нь эрвээхэй дүрстэй мөнгөн эдлэлийг зүүж хар цацаг унжуулдаг. Цагаан зах зүүдэг нь бурхан тэнгэрээс өөрийн биеийг нууж ариун байдлыг харуулсан утгыг илэрхийлдэг. Баяд эрчүүд өвөлд цагаан нэхий голчлон өмсөх ба дээлээ эргэн тойрон хар хилэнгээр эмжиж хоёр ташаанд нь оноо гаргадаг. Онооны толгойн хэсэгт хээ гаргаж өлзий ороон хаддаг онцлогтой. Дээлийн захыг нь гадагш эргүүлэн (хэвтүүлсэн байдалтай) хос эмжиж, эргүүлсэн хэсэгтээ хар хурганы арьс хадаж гоёдог. Дээл хийх нэхийгээ аргалын утаагаар утаж ариутгаад, хийсний дараа улаан, ногоон, хар хоргойгоор эмжиж зарим үед захыг нь хурганы арьсаар тойруулан гоёдог байсан ажээ.
  • 11.
    Баядын биелгээ Маш уранбөгөөд их уран чадвар шаарддаг биелгээ нь баядын елкэлдэг юм. Елкэлдэг бииг биелэхэд гол төлөв мөрний дугтралтаар хийгдэж, хоёр хөл дээрээ хагас сууж биелэхдээ их биеэрээ бага зэрэг өөрөө ганхаж, хоёр гар, гарын хоёр, гуравдугаар байрлалыг ээлжилж дамжин хөдөлнө. Үг нь их л сонин. Хээр хонодог елкэндэг Хэц дэрлэдэг елкэндэг Зуур хонодог елкэндэг Зуузай дэрлэдэг елкэндэг ... гэж дуулна. Энэ нь ихээхэн шүүмжлэлтэй хошин шүлэг ажээ. Елкэндэг биелгээ нь дөрвөд, баядад аль алинд нь байгаа боловч дөрвөдөд толгой гар зөрдөг бол, баядад толгой нь гараа дагадаг ялгаа бий.
  • 12.
    Хэвнэг-бороонд өмсдөг өмсгөл Госон-улаанөнгийн гутал Хавс-хавирга Тоовор-мах чанаж өгөх Айдам-уртын дуу
  • 13.
    Ном зүй Монгол хэлдээрх эх сурвалж: "Монгол орны лавлах" эмхэтгэл ном Буянбадрах.Ч Монгол Улсын угсаатны зүй II боть Элеотрон эх сурвалж: http://uvsnutag.mn/index.php?view=uvspedia&type=content&id=722#sthash. o4V1uWvj.dpuf Чөлөөт нэвтэрхий толь википедиа
  • 14.