SlideShare a Scribd company logo
1 of 18
МОНГОЛ УЛСАД ҮНДЭСНИЙ ИННОВАЦИЙН ТОГТОЛЦОО
                                   ХӨГЖҮҮЛЭХ ҮЗЭЛ БАРИМТЛАЛ,
                               ҮНДЭСНИЙ ХӨГЖЛИЙН ШИНЭ ПАРАДИГМ

                                               док(ScD)., проф. Л. Оюунцэцэг

                                 ШУТИС, КтМС, Маркетинг үйлдвэрлэлийн профессорын баг,
                                    Жижиг дунд үйлдвэрлэлийн судалгаа сургалтын төв
                                        loyun2001@yahoo.com, loyuns@csms.edu.mn

Хураангуй
       Даяаршлын өнөөгийн нөхцөлд улс орнуудын нийгэм- эдийн засгийн хөгжилд шинжлэх
ухаан технологийн гүйцэтгэх үүрэг улам бүр өсөн нэмэгдэх хандлагатай болж байна. Улс орны
өрсөлдөх чадвар хүн амын тоо, газар нутгийн хэмжээ, байгалийн баялгаар бус, харин мэдлэг
оюунд түшиглэн нөөцөө хэрхэн үр өгөөжтэй ашиглаж байгаагаас ихээхэн хамаарч, үүнд
инноваци шийдвэрлэх үүрэг гүйцэтгэх болов. Шинжлэх ухааны мэдлэгийг үр ашигтай хэрэглээ
болгон хувиргахад чиглэсэн инновацийн үйл ажиллагаа ихээхэн эрчимжиж, түүнийг
баримжаалах явдал эдийн засаг, аж үйлдвэрийн хөгжлийн цоо шинэ хандлагыг тодорхойлж
байна. Дэлхий дахины ололт туршлагаас үзэхэд олон улс орон өөрийн онцлогт тохирсон
инновацийн бодлого боловсруулан хэрэгжүүлж, үндэсний инновацийн үр ашигтай тогтолцоо
бүрдүүлж хөгжүүлэн багагүй амжилтанд хүрээд байна. Үндэсний инновацийн
тогтолцоо(ҮИТ)-г хөгжүүлэх нь өндөр хөгжилтэй орнуудын хувьд аж үйлдвэржилтийн
дараах нийгэм, мэдлэгт түшиглэсэн эдийн засгийг хөгжүүлэхэд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж
байгаа төдийгүй, хөгжиж буй орнуудын тухайд хөгжлийн хурдацаа нэмэгдүүлэх, хоцрогдлоо
богино хугацаанд даван туулах чухал арга зам мөн. Манай улсын хувьд дэлхий дахины энэхүү
нийтлэг чиг хандлагыг харгалзан хөгжлийнхөө бодлого стратегийн хүрээнд инновацийн чиг
баримжааг тусгаж, бодитойгоор хэрэгжүүлэх явдал ирээдүйн ололт амжилтын түлхүүр
нөхцөл юм. Манай Засгийн газраас “Монгол улсад үндэсний инновацийн тогтолцоо хөгжүүлэх
хөтөлбөр”(ЗГ-ын 306 тоот тогтоол, 2007.11.28) батлан гаргаж, хэрэгжүүлэх үйл ажиллагаа
явагдаж эхлээд байгаа билээ. Илтгэлд инноваци, үндэсний инновацийн тогтолцооны онолын
үндэс, Монгол улсын ҮИТ-ны онол-арга зүйн загвар, улс орны инновацийн хөгжлийн түвшин,
ҮИТ хөгжүүлэх урьдач нөхцөл болон үзэл баримтлал, үндэсний хөгжлийн шинэ парадигм зэрэг
асуудлуудыг хөндөн авч үзэв.

Түлхүүр үг: инноваци, үндэсний инновацийн тогтолцоо, хөгжлийн үзэл баримтлал,
          парадигм

Инноваци ба үндэсний инновацийн тогтолцооны онолын үндэс
       Инноваци(innovation) гэсэн ойлголт нь шинжлэх ухааны мэдлэг, шинэ, үр ашигтай
зүйлсийг нэвтрүүлж, хэрэглээний эргэлтэнд оруулахтай шууд холбоотой. Эдүгээ эдийн засгийн
онол, практикт инновацийн утга агуулгыг олон талтайгаар, тодруулбал, “инноваци бол үр дүн”,
“инноваци нь процесс(үйл ажиллагаа)”, “инноваци - арга хэрэгсэл, тогтолцоо, үзэгдэл” гэсэн
гурван өөр хандлагаар тодорхойлж байна. Эдгээрээс эхний хоёр нь явцуу, сүүлийнх нь өргөн
хүрээтэй хандлага юм. Түүнчлэн нэг дэхийг үр дүнгийн, хоёр дахийг үйл явцын, гурав дахийг
системийн хандлага гэж тодорхойлж болох талтай[2, 3]. 2006 онд шинэчлэгдэн батлагдсан
Монгол улсын Шинжлэх ухаан технологийн тухай хуульд: “Инноваци гэж эрдэм
шинжилгээний ажлын үр дүнг эцсийн бүтээгдэхүүн болгон зах зээл, үйлдвэрлэл, үйлчилгээнд
нэвтрүүлэх цогц үйл ажиллагаа” хэмээн заасан[4]. Энд инновацийг үйл явцын хандлагаар
тодорхойлсон гэж үзэж болно.
       Ер нь инновацийг шинжлэх ухаан технологийн хувьд шинэлэг, практикт хэрэгжүүлэх
болон үйлдвэрлэлд нэвтрүүлэх боломжтой,        арилжигдахуйц, өөрөөр хэлбэл, зах зээлд

© Л . О ю у н ц э ц э г , Ш У Т И С , Кт М С                                             1
борлогдон, хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагыг хангах чадвартай байх гэсэн гурван үндсэн
шалгуурт нийцэж байх ёстой гэж үздэг. Инновацийн объектод бүтээгдэхүүн(нэр төрөл, чанар),
үйлчилгээ, материал түүхий эд, үйлдвэрлэлийн багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, технологийн
процесс, хүний хүчин зүйл(хүний хөгжил), удирдлага, зохион байгуулалтын үйл ажиллагаа,
тогтолцоо, нийгмийн салбар зэргийг хамруулж болно.
         Зохиогчийн зүгээс өмнөх судлаачдын хандлагуудыг нэгтгэн харгалзаж, инновацийн мөн
чанар агуулгыг дараах байдлаар тодорхойлон авч үзэх санал дэвшүүлж байгаа болно: “Эдийн
засгийн хувьд үр өгөөжтэй хэрэглээ болон үйлдвэрлэл, практикт нэвтэрсэн шинэ ба
шинэчилсэн бүтээгдэхүүн, технологи, түүнчлэн борлуулалт, удирдлага- зохион байгуулалт,
санхүү-эдийн засгийн болон бусад дэвшилтэт шийдлийг инноваци гэнэ”[2, 3].
         Инновацийн онолын хөгжил 1950-иад оноос, түүнийг үндэслэгч Австрийн эдийн засагч
И. Шумпетерийн судалгаа бүтээлээс эх үндэстэй бөгөөд тэрбээр инновацийг орчин үеийн
хандлагаар анхлан авч үзэж, түүний эдийн засгийн өсөлтөнд гүйцэтгэх үүргийг
тодорхойлжээ[5]. Инновацийн онол нь аж ахуй эрхлэлтийн онол, өрсөлдөөний онол, эдийн
засгийн мөчлөгийн онол, эдийн засгийн өсөлт ба хөгжлийн онолтой нягт уялдаатайгаар онолын
нэг бие даасан чиг хандлага болон эрчимтэй хөгжиж байна. Сүүлийн жилүүдэд инновацийн
онолын хүрээнд шинэ чиг хандлагууд бий болж байгаагаас эдийн засгийн хөгжлийн кластерийн
онолыг дурьдаж болно. Энэхүү чиг хандлагын хөгжилд М. Портер, С. Стерн нар чухал үүрэг
гүйцэтгэжээ[6].      Инновацийн онол, практикийн хүрээнд явуулсан судалгааг үндэслэн
инновацийн онолын түүхэн хөгжлийн үйл явцыг дараах 5 үндсэн чиг хандлага-үе шатаар авч
үзэж болно хэмээн үзэж байна[2, 3]. Эдгээр нь:
    I. 1950-1960-аад он.Нийлүүлэлтийн чиг хандлага(Technology Push);
    II. 1960-1970-аад он. Эрэлтийн чиг хандлага(Market Pull);
    III. 1970-1980-аад он. Хосолмол чиг хандлага(Technology Push- Market Pull);
    IY.1980-1990-ээд он. Интеграцчиллын буюу инновацийн системийн чиг хандлага;
    Y. 1990-ээд он-өнөө үе. Сүлжээ интеграцчиллын буюу Үндэсний инновацийн
тогтолцооны чиг хандлага;
         1980-аад оны дунд үеэс ҮИТ-ны чиг хандлагын хүрээнд онол, практикийн өргөн
хүрээтэй судалгааг янз бүрийн орны эрдэмтэн судлаачид эрчимтэй явуулж эхэлсэн бол 1990 –
ээд оноос уг чиг хандлага ихээхэн түгээмэл болж, өндөр хөгжилтэй орнуудын эдийн засгийн
практикт ҮИТ бодитойгоор хэрэгжсэн байна. АНУ, Европын холбооны тэргүүлэгч орнууд
үндэсний инновацийн үр ашигтай тогтолцоог бүрдүүлж чадсан бөгөөд “шинжлэх ухаан-
боловсрол-бизнес- төр”-ийн нягт уялдаа, хамтын ажиллагааг хангах хөгжлийн нэг шинэ, үр
өгөөжтэй механизм хэмээн үзэж байна. Улс орнуудын хувьд ҮИТ-г хөгжүүлэх гол үндэслэл
шаардлага нь нийгэм эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангаж, өрсөлдөх чадварыг бэхжүүлэх
явдал мөн. Эдүгээ энэхүү чиг хандлага нь онол арга зүйн хүрээнд инновацийн онолын нэг бие
даасан чиглэл болсны зэрэгцээ, практик хэрэгжилтийн хувьд улс орнуудын нийгэм- эдийн
засгийн тогтолцооны нэг бүрэлдэхүүн хэсэг, төрийн эдийн засгийн хөгжлийн бодлогыг
хэрэгжүүлэх механизм болон эрчимтэй хөгжиж байгаа билээ.
         ҮИТ-ны чиг хандлагын эдийн засгийн онолын үндэс нь Германы эдийн засагч Фредрих
Лист(1841)-ийн “үндэсний үйлдвэрлэлийн систем” –ийн үзэл баримтлалтай холбоотой гэж
үздэг. Харин орчин үед, 1970-аад оноос онолын бие даасан хандлага болж хөгжихөд К.Фримен,
Д. Кларк, Л. Соете нарын технологийн системийн судалгаа болон С. Девис, Э. Мэнсфилд, А.
Ромео нарын зэрэг эрдэмтдийн инновацийн нэвчилт(диффузи)-ийн үйл явцын судалгаа чухал
үүрэг гүйцэтгэжээ. ҮИТ-ны чиг хандлагын хөгжилд К. Фримен(1987), Р. Нельсон(1988),
Б.Лундвол (1988) нарын судалгаа бүтээлүүд онцгой байр суурь эзэлдэг[7, 8, 9]. ОХУ-ын
эрдэмтэд ҮИТ-ны чиг хандлагыг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулж байна. Энэ чиглэлээр
цөөнгүй эрдэмтэд судалгаа явуулж, олон тооны бүтээл туурвил гаргажээ. Гол төлөөлөгчдийг
дурьдвал В.В. Иванов, Н.А. Иванова, Н. В. Бекетов, В. Н. Фридлянов, В. А. Васин, Л. Э.
Мендель, О. Г. Голиченко нар юм[2, 3].


© Л . О ю у н ц э ц э г , Ш У Т И С , Кт М С                                          2
Өнөөгийн байдлаар ҮИТ-ны чиг хандлагын хөгжилд хэд хэдэн тулгамдсан асуудал
ажиглагдаж байна. Эдгээр нь юуны өмнө ҮИТ-ны мөн чанар, агуулгын тодорхойлолт нэг мөр
болоогүй, нөгөө талаар инновацийн процесс үйл ажиллагааны мөн чанарын талаар бүрэн гүйцэт
нэгдмэл ойлголт төлөвшөөгүй байгаатай холбоотой гэж үзэж байна.
      ҮИТ-ны мөн чанар, агуулгын олон тодорхойлолтыг судлаачид боловсруулаад байна.
Эдгээрийг иш үндэс болгон: “Үндэсний инновацийн тогтолцоо бол шинэ, эдийн засгийн
хувьд үр ашигтай мэдлэгийг бий болгон нэвтрүүлж, хэрэглээний эргэлтэд оруулан
ашиглахад тодорхой үүрэг гүйцэтгэн, хувь нэмэр оруулдаг, өөр хоорондоо харилцан
уялдаатайгаар инновацийн хүрээнд хамтран ажилладаг төр, олон нийтийн болон хувийн
хэвшлийн байгууллага, субъектүүдийн цогц нэгдэл” хэмээн тодорхойлж байгаа болно[2, 3].
      Инновацийн процесс, үйл ажиллагаа нь судалгааны болон арилжааны гэсэн 2 үндсэн
мөчлөгөөр явагддаг байна. Инновацийн хүрээн дэх интеграцийн үйл явц нь хэд хэдэн
чиглэлээр хөгжиж иржээ. Эдгээрийг товч дурьдвал:
      1. Салбар, сектор хоорондын интеграци(шинжлэх ухаан-боловсрол-бизнес, төр-бизнес
          г.м.);
      2. Босоо/вертикаль интеграци (инновацийн үйлдвэрлэгч -хэрэглэгч хоорондын);
      3. Хэвтээ/горизонталь интеграци (инновацийн үйлдвэрлэгчдийн хоорондын);
      4. Сүлжээ интеграци(дээрх төрлүүдийн хосолмол хэлбэр);
      Сүлжээ интеграцийн хөгжил нь шинжлэх ухаан технологи, инновацийн хүрээнд
технологи бизнесийн инкубатор, инновацийн төв, технологи дамжуулах төв, шинжлэх ухаан,
технологи, аж үйлдвэрийн парк гэх мэт шинэ бүтцүүд бий болох, кластер, технополис үүсч
хөгжихөд чухал түлхэц өгчээ. Эдгээр нь инновацийн дэд бүтцийг бүрдүүлэгч үндсэн
элементүүд юм. Чухамхүү сүлжээ интеграци өргөжин гүнгийрсэний үрээр инновацийн
тогтолцоо, тэр дундаа үндэсний инновацийн тогтолцоо эрчимтэй хөгжиж байгаа билээ. Иймээс
ҮИТ-ны үүсэл хөгжлийн үйл явцыг шинжлэх ухаан технологи, инновацийн хүрээнд эрчимтэй
өрнөж буй интеграцийн процессийн үр дагавар гэж дүгнэж болно.

Монголын Үндэсний инновацийн тогтолцооны хөгжлийн загвар
      Монгол улсад ҮИТ-г бүрдүүлж хөгжүүлэх асуудлыг онол арга зүйн хувьд
үндэслэлтэйгээр шийдвэрлэхийн тулд түүний бүтэц, бүрэлдэхүүнийг ул суурьтай авч үзэх
шаардлагатай. Үүнтэй холбоотойгоор ҮИТ-ны бүтцийн суурь загварыг боловсруулсан
болно(1-р зураг).
      Уг тогтолцоо нь шинжлэх ухаан, боловсрол, төр, бизнес болон зах зээлийн хүрээг хамрах
ба бүрэлдэхүүний хувьд Мэдлэг бий болгох, Мэдлэг дамжуулах, Инновацийн үйлдвэрлэлийн,
Инновацийн арилжааны, Инновацийг дэмжих зэрэг хэд хэдэн дэд систем болон тогтолцооны
механизмийн үүргийг гүйцэтгэх блокууд (Шинжлэх ухаан-боловсролын блок, Инновацийн
үйлдвэрлэлийн блок, Инновацийн хэрэглээний блок, Удирдлага-зохицуулалтын блок, Дэд
бүтцийн блок) болон бүтцийн үндсэн элементүүд буюу субъект-байгууллагууд(Шинжлэх
ухааны байгууллагууд: ШУА, ЭШ-ны хүрээлэн, төв, лабораторууд, Боловсролын
байгууллагууд: их дээд сургууль, сургалтын төвүүд, Бизнесийн байгууллагууд: жижиг, дунд,
том үйлдвэрүүд, банк санхүүгийн байгууллагууд, Төр засгийн байгууллагууд: хуулийн тогтоох
байгууллага, Засгийн газар, түүний системийн байгууллагууд, Инновацийн үйл ажиллагааг
дэмжих бүтэц: Бизнес-инкубаторууд, шинжлэх ухаан, технологийн паркууд, технологи
дамжуулах төвүүд, бизнес-төвүүд г.м. Төрийн бус байгууллагууд: Худалдаа аж үйлдвэрийн
танхим, мэргэжлийн холбоод)-аас бүрдэнэ гэж үзэж болохоор байгаа юм.
   ҮИТ-ны хүрээн дэх интеграцийг дотоод (ҮИТ-ны бүрэлдэхүүний дэд систем,
элементүүдийн хоорондын уялдаа холбоо) болон гадаад (ҮИТ болон үндэсний эдийн засаг,
нийгэм хоорондын уялдаа холбоо, олон улсын хамтын ажиллагаа) гэсэн 2 үндсэн чиглэлээр авч
үзэх шаардлагатай бөгөөд эдгээрийг зөв тогтоон хөгжүүлэх нь уг тогтолцооны хөгжилд ихээхэн
ач холбогдолтой болохыг дэлхий нийтийн туршлага нотолж байгаа юм. ҮИТ бүрдүүлж


© Л . О ю у н ц э ц э г , Ш У Т И С , Кт М С                                           3
хөгжүүлэхэд хүний, материал- техникийн, санхүүгийн, мэдээллийн, зохион байгуулалтын
болон нийгэм-соёлын зэрэг нөөцүүд шаардагдана.

         Мэдлэг бий болгох дэд систем                                      Үйлдвэрлэлийн дэд систем
        Шинжлэх ухаан,



                                                                          Жижиг үйлдвэр




                                                                                                        Бизнес
                                  I                                                               II
          боловсрол




                                                     ИДС

                                 Эрдэм                                              Дунд үйлдвэр
                             шинжилгээний
                              байгууллага
                                                                    Y                     Том їйлдвэр


                                                           Бизнес-инкубатор,
                                      Цикл 1               технопарк, кластер


                                                                         Цикл 2
                                       ТӨР
                                                                                  Инновацийн
                                                                                  хэрэглэгчид




                                                                                                          Зах зээл
            Төр




                                       IY                                                   III

         Инновацийг дэмжих дэд систем                                   Инновацийн арилжааны дэд систем

                         Тайлбар: I. Шинжлэх ухаан-боловсролын блок, II. Үйлдвэрлэлийн блок , III.
                         Хэрэглээний блок , IY. Зохицуулалт-удирдлагын блок, Y. Дэд бүтцийн блок
                                               1-р зураг. ҮИТ-ны бүтцийн суурь загвар

      Инновацийн үйл ажиллагаанд олон тооны нийгмийн институт, байгууллагууд оролцдог
нь түүний нийгмийн цар хүрээг илтгэнэ. Энэхүү нөхцөл байдал нь инновацийн хүрээг ҮИТ
хэлбэрээр ажиллах өвөрмөц механизм бүхий эдийн засгийн тусгай сектор гэж үзэх үндсийг
бүрдүүлж байгаа юм. Иймээс ҮИТ-ны бүтцийн дэд систем, механизмийг бүрдүүлэгч блок (чиг
үүргийн компонентүүд), элемент-субъектүүд(байгууллагууд)-ын үүргийг тодорхойлох; ҮИТ-ны
гадаад дотоод интеграци, холбоо харилцааг хөгжүүлэх арга замыг тодорхойлох; ҮИТ-ны
нөөцийн хангамжийн асуудлыг шийдвэрлэх; ҮИТ-ны хяналт мониторингийн шалгуур
үзүүлэлтүүдийн системийг боловсруулах зэрэг асуудлуудыг арга зүйн хувьд шийдвэрлэх
шаардлага тулгарч байна.
      Зохиогчийн зүгээс инновацийн тогтолцооны хөгжлийн зүй тогтол, арга зүйн шинжтэй
суурь зарчимуудад үндэслэсэн, Монгол улсад ҮИТ бүрдүүлж хөгжүүлэх онол- арга зүйн
хандлагыг дэвшүүлж байгаа болно. Үүнийг боловсруулахдаа зохион байгуулалтын системийн
ерөнхий зүй тогтол, бүс нутгийг хөгжүүлэх асуудал, мэдлэг оюун, хүний хүчин зүйлийн
тэргүүлэх үүрэг, улс орны өвөрмөц онцлог, нөхцөл байдлыг тодорхойлох объектив хүчин зүйл
зэргийг харгалзав.
      Монголын ҮИТ-ны үндсэн зорилгыг дараах байдлаар тодорхойлж болно: “Үндэсний
инновацийн чадавхийг үр ашигтай ашиглан, ШУТ-ийн ололтыг нэвтрүүлж, шинэ
мэдлэгийг бий болгон, түгээн дэлгэрүүлж, хэрэглээ болгох замаар улс орны хөгжлийн

© Л . О ю у н ц э ц э г , Ш У Т И С , Кт М С                                                                         4
хоцрогдлыг     даван туулж,      өрсөлдөх чадварыг дээшлүүлэн, нийгэм-эдийн засгийн
тогтвортой хөгжлийг хангах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэгдэнэ.”
      ҮИТ-г бүрдүүлж хөгжүүлэх хүрээнд зайлшгүй шийдвэрлэх ёстой нэг асуудал бол уг
тогтолцооны бүрдэлт, хөгжлийн түвшинг үнэлж, үйл ажиллагаанд хяналт үнэлгээ хийх
шалгуур үзүүлэлтүүдийг тогтоох явдал юм. ҮИТ нь бүтцийн хувьд нарийн төвөгтэй, олон чиг
үүрэг бүхий салбар дундын шинжтэй тул түүний үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийхэд мөн
иж бүрэн арга зүй шаардлагатай. Иймээс зохиогч ҮИТ-ны үйл ажиллагаанд оношлогоо
мониторинг хийх шинжилгээний аргачлал боловсруулах шаардлагатай гэж үзсэн болно. Энэ
зорилгоор “Аж ахуйн нэгж, үйлдвэрийн газрын инновацийн идэвхижлийг үнэлэх аргачлал”,
”Улс орны инновацийн потенциалыг үнэлэх аргачлал”: “Улс орон дахь инновацийн хөгжлийн
түвшинг тодорхойлж үнэлэх аргачлал”, “ҮИТ-ны шинжилгээ, мониторингийн аргачлал”, “Улс
орны шинжлэх ухаан-технологийн аюулгүй байдлын үнэлгээний аргачлал”[10] зэрэг хэд хэдэн
аргачлалаас бүрдэх ҮИТ-ны үр ашгийн үнэлгээ хийх, улс орны инновацийн хөгжлийн түвшинг
тодорхойлох арга зүйн хандлагыг боловсруулж санал болгов[1,2].
       Энэхүү арга зүйн хандлагын хүрээнд судалгаа шинжилгээний үр дүнг нэгтгэж, нэгтгэсэн
болон интеграль үзүүлэлтүүдийг тооцоолох математик загваруудыг квалиметрийн аргад
тулгуурлан боловсруулав. Энэ нь ҮИТ бол олон тооны, янз бүрийн нэгжээр илэрхийлэгддэг
харилцан хамаарал бүхий үзүүлэлтүүдээр тодрхойлогдох, олон шатлалт систем гэдэгт үндэслэж
байгаа болно. Хамаарлыг дараах байдлаар илэрхийлэн харуулав(2-р зураг). Жишээ болгож,
ҮИТ-ны үйл ажиллагааны үр ашгийн нэгтгэсэн үнэлгээний математик загварыг дор тусгав:
                                   Enis = f ( Fipo Fnis Rnis Fis )                              (1)
энд,      Enis - ҮИТ-ны үйл ажиллагааны үр ашгийг нэгтгэсэн(интеграль) үзүүлэлт
       Fipo - ҮИТ-ны потенциалын үнэлэгээний нэгдсэн үзүүлэлт
       Fnis - ҮИТ-ны үйл ажиллагааны төлөв байдлыг үнэлэх нэгдсэн үзүүлэлт
       Rnis - ҮИТ-ны үйл ажиллагааны үр дүнт байдлын нэгдсэн үзүүлэлт
       Fis - инновацийн орчны нэгдсэн үзүүлэлт.
Хэсгийн нэгдсэн үзүүлэлт бүрийг дараах байдлаар тодорхойлно, жишээлбэл:
Fipo ∈ K ipo тухайд:
          ob


            K ipo ∈ ( K ipo ∧ K ipo ∧ K ipo ∧ K ipo ∧ K ipo ∧ K ipo )
               ob       1        2       3       4       5       6


      Fnis ∈ ( Fipo ∧ K kg ∧ K ipi ∧ K im ∧ K si ) Rnis ∈ ( Fis ∧ Fnis ∧ Fipo )
                        i               i     i
                                                                                          (2)
            Fis ∈ ( Fnis ∧ Fipo ∧ Rnis ∧ K           i
                                                    int   ∧K )
                                                             i
                                                            ins

   Нэгтгэсэн үзүүлэлтүүдийг дараах томъёогоор                                тооцоолох   бөгөөд       MathCAD2001
компьютерийн программ ашиглах боломжтой.
                                                n
                                   K nis = ∏ (qi ) αi                                           (3)
                                               i =1
энд,       Кnis- нэгдсэн үзүүлэлт, q i − харьцангуй үзүүлэлт, α i - үзүүлэлтийн ач холбогдол (хувийн
жин)
Нэгдсэн(интеграль) үзүүлэлт дараах байдлаар тооцогдоно:
                               − α i  
                              n   
                                  
               E nis    =∏    e  z i                                                        (4)
                         i =1           
                                        
энд, Еnis- ҮИТ-ны үйл ажиллагааны үр ашгийг нэгдсэн(интеграль) үзүүлэлт
      z i − абсолют болон харьцангуй үзүүлэлтүүдийн харьцангуй хазайлт



© Л . О ю у н ц э ц э г , Ш У Т И С , Кт М С                                                                  5
Fipo Fnis Fis Rnis


                                                         Fipo Fis Rnis


                      Fipo Fnis Rnis                   Rnis                             Fnis Fis Rnis

                                                        Fnis Fipo Fis
                 Fipo                                                                  Fis

                                                       Fnis
                                                                                      2-р зураг. ҮИТ-ны индикатор-
                                                                                   үзүүлэлтүүдийн хоорондын хамаарал
                                                      E nis

      Дээрх арга зүйн хандлага нь үндэсний инновацийн чадавхи, ҮИТ-ны бүрдэлтийн
байдал, үйл ажиллагааны үр ашиг, улс орны инновацийн хөгжлийн түвшин зэргийг бүхэлд нь
тодорхойлж үнэлэх боломж олгоно хэмээн үзэж байна.

Монгол улсын инновацийн хөгжил, ҮИТ бүрдүүлэх урьдач нөхцөл
     Монгол орны түүхэн хөгжлийн үйл явцыг инновацийн хөгжил талаас нь авч үзэх нь онол,
парктикийн хувьд ихээхэн сонирхол татсан асуудал тул энэ хүрээнд зохиогч зохих оролдлого
хийв. Судалгаа хийх явцад түүхийн үечлэлийн асуудлыг хөндөх шаардлага тулгарсан тул одоо
үед баримталж байгаа хандлагуудыг судалсны үндсэн дээр дараах 5 үечиллээр авч үзэхээр
тусгасан болно. Үүнд: I. Эртний үе (чулуун, хүрэл ба төмөр зэвсгийн үе, эртний улсуудын үе);
II. Чингис хаант Их Монгол улсын үе; III. Их Монгол улсын дараахи үе (Чингисийг
залгамжлагчдын үе - 1691 он хүртэл; Манжийн колончлолын үе -1911 он хүртэл, Богд хаант
Монгол улсын үе- 1911-1921); IY. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцооны үе
(1921-1990); Y. Зах зээлийн эдийн засгийн тогтолцооны үе (1990-ээд оноос хойш). Эдгээр
үеүдэд өрнөсөн нийгэм-эдийн засгийн өөрчлөлт шинэчлэлтийн үйл явц нь Монгол улсын
түүхэн хөгжлийн тодорхой үе шатны онцлогт нийцсэн зорилго, чиглэлтэй явагдаж иржээ[1,2].
       Монгол улс зах зээлийн харилцаанд шилжсэнээр улс оронд нийгэм –эдийн засгийн
далайцтай өөрчлөлт шинэчлэлт явагдаж эхэлсэн билээ. Төр засгаас зах зээлийн эдийн засгийн
тогтолцооны эрх зүйн үндсийг бүрдүүлэхэд онцгой анхаарал хандуулж, олон тооны хууль эрх
зүйн актууд боловсруулан батлаад байна. Улсын болон хоршооллын өмч хувьчлал явагдсанаар
хувийн сектор бий болж эрчимтэй хөгжиж байна. Статистикийн мэдээгээр 1989 оны байдлаар
хувийн сектор ДНБ-ний дөнгөж 3.3 %-ийг эзэлж байсан бол, 2007 онд 68.4%-д хүрчээ.
Үндэсний эдийн засгийн бүтцэд ихээхэн өөрчлөлт гарч, үүний дүнд уламжлалт зарим салбар,
тухайлбал, ХАА-н эзлэх хувь хэмжээ буурах хандлагатай боллоо (хүснэгт 1).
                                                                                 1-р хүснэгт
                                         Эдийн засгийн салбарын бүтцийн өөрчлөлт, %
№                Салбар                    2001        2002              2003   2004      2005          2006   2007   2008
1.     Аж үйлдвэр                              23.4    22.1              25.4   29.9       30.2         37.7   35.7   36.3
2.     ХАА                                     24.9    20.7              20.1   20.9       21.7         19.5   20.6   18.8
3.     Үйлчилгээ                               51.7    57.2              54.5   49.2       48.1         42.8   43.7   44.9
     Эх үүсвэр: Монгол улсын статистикийн эмхэтгэл, 2005-2008, ҮСГ[11]

© Л . О ю у н ц э ц э г , Ш У Т И С , Кт М С                                                                                 6
2004 оны байдлаар ДНБ-ний үйлдвэрлэлээр дэлхийд 164-рт (1.5 тэрбум ам. долл.) орж, нэг
хүнд ногдох ДНБ-ний үзүүлэлтээр (600 ам. долл.) 161-д байв. Энэ үзүүлэлтээр бага орлоготой,
буурай хөгжилтэй орны тоонд орж, дэлхийн дундаж түвшнээс 10.5 дахин доогуур (6280 ам.
долл), бага болон дундын доогуур орлоготой орнуудын дундажаас 2,5(1460 ам. долл.) дахин
бага үзүүлэлттэй байсан байна. 2007 оны байдлаар нэг хүнд ногдох ДНБ-ний үзүүлэлт(1290 ам.
долл.)-ээр манай улс бага-дунд орлоготой орон (Lower middle income countries) –ын тоонд
орон болж ангилал дээшлэн 150-рт оржээ. 1994 оноос эхлэн эдийн засгийн өсөлт жил тутам
3.8%, харин 2001 оноос 5.5%-тай байна( 3-р зураг). Өнөөгийн байдлаар тухайн үзүүлэлт жилд
ойролцоогоор 9-10%-тай болоод байна (2007 онд- 10.2%, 2008 онд- 8.9%)[11].




           Эх үүсвэр: Монгол улсын статистикийн эмхэтгэл, 2005-2008, УСГ, СЯ-ны тайлан мэдээ
                                               3-р зураг. ДНБ-ний өсөлт, %

       Эдийн засгийн бүтцэд ЖДҮ, бизнес давамгайлж байна. ХХААХҮЯ-ны дэргэдэх ЖДҮ-
ийн хөгжлийн агентлагийн мэдээгээр 2008 онд манай оронд 60535 ААН бүртгэгдсэнээс З6498
үйл ажиллагаа явуулж байна. Тэдгээрээс 35789 ААН жижиг дунд бизнесийн байгууллагын
ангилалд хамрагдаж байгаа нь 98%-ийг эзэлж байна. ААН байгууллагуудын дөнгөж
12556(35%) байнгийн татвар төлөгч байдаг ажээ. ҮСГ-ын Бизнес-регистрийн мэдээгээр 2008
онд үйл ажиллагаа явуулж буй нийт ААН-ийн 81.8% нь 1-9 ажиллагчидтай, 8.5%- 10-19
ажиллагчидтай, 6.3%- 20-49 ажиллагчидтай байгаа бол 50 болон түүнээс ажиллагчидтай
байгууллага 3.4%-ийг эзэлж байгаа нь 2005 онтой харьцуулахад бага зэрэг нэмэгджээ. ААН,
байгууллагууд газар зүйн байршилтын хувьд харилцан адилгүй, дийлэнх нь нийслэл хотод
төвлөрсөн байдалтай байна(63.2%). Байгууллагуудын салбарын харъяалал тэнцвэргүй байгаа
ба 5.6% нь ХАА, 8.7%- аж үйлдвэр, 2,9%- барилгын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа бол,
дийлэнх хувь нь үйлчиллгээний секторт харъяалагдаж байна(46.8% - худалдаа, үйлчилгээ,
36.0%- бусад үйлчилгээ)[11].
       Монгол улсын нийгэм-эдийн засгийн хөгжлийн хандлагаас үзэхэд улс орон 2001 оноос
зогсонги байдлаас гарч, эдийн засгийн өсөлтийн мөчлөгт орсон гэж дүгнэж болно. 2007 оны
байдлаар ДНБ оны үнээр 4557.5 тэрбум төгрөг буюу 3.6 орчим тэрбум. ам. долл.-т хүрчээ. Нэг
ажиллагчийн хөдөлмөрийн бүтээмж 31.6 сая төг. байна. Гадаадын шууд хөрөнгө оруулалтын
хэмжээ 2005-2007 онуудад нийт 1.2 тэрбум ам. долл.-т хүрсэн нь өмнөх 15 жил(1990-2004 гг.)-
ийн нийлбэр дүнгээс их байна. Түүнчлэн дотоодын хөрөнгө оруулалтын хэмжээ багагүй
нэмэгджээ. 2007 онд 449.0 сая төг. байсан бол 2008 оны байдлаар 689 сая төг.-т рхүрсэн нь
ДНБ-ний 13%-тай тэнцэж байна. Энэ бол ихээхэн нааштай хандлага юм[11].
      Өнөөгийн байдлаар дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн хямрал манай орны нийгэм-
эдийн засгийн байдалд сөрөг нөлөө үзүүлж байгаа ч улс орны эдийн засгийн хөгжил
мөчлөгийн идэвхитэй үедээ байна гэж үзэж болохоор байна. Ерөнхийдөө манай улсын эдийн
засаг нь түүхий эдэд тулгуурласан, гадаад орчны болон байгаль цаг уурын хүчин зүйлсийн
нөлөөнд мэдрэмтгий шинжтэй юм. Бидний үзэж байгаагаар улс оронд нийгэм-эдийн засаг
тогтвортой өсөлтийн төлөв байдалд хүрсэн гэж үзэх баттай үндэслэл хараахан бүрдээгүй

© Л . О ю у н ц э ц э г , Ш У Т И С , Кт М С                                                   7
байна. Иймээс дэлхийн зах зээлийн коньюнктурын таатай нөхцөл байдлаас үүдэлтэй, цаг үеийн
шинжтэй эдийн засгийн өсөлт тайвшрах шалтгаан биш юм.
       Монгол улс нь өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой, аж үйлдвэр- ХАА-н орон. Гол
онцлогуудыг дурьдвал: хоёр том гүрний дунд орших, далайд гарцгүй, эх газрын орон бөгөөд
эдийн засгийн цар хүрээ багатай, харьцангуй хүн ам цөөн, газар нутгийн хэмжээ томтойгоос
хүн ам сийрэг суурьшсан, эрс тэс уур амьсгалтай, жилийн дөрвөн улиралтай тул байгаль цаг
уурын нөхцөл байдал харьцангуй хүнд, байгалийн нөөц, ашигт малтмалаар баялаг боловч
олборлолт, ашиглалтын нөхцөл хүнд, нутаг дэвсгэрийн дийлэнх хувьд геологи хайгуул
хийгдээгүй, хүн амын хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөн их, хүн амын 30% орчим нь
нүүдлийн хэв маягийн аж ахуй эрхэлж, аж төрдөг, хүн амын бүтцэд хүүхэд залуусын эзлэх хувь
хэмжээ өндөр байгаагаас, нэг ажиллагчид хөдөлмөрийн бус насны 3 хүн ногддог, аж үйлдвэрт
ашигт малтмал олборлох болон эрдэс байлаг, МАА-н түүхий эд боловсруулах үйлдвэрлэл
давамгайлдаг, ХАА-н голлох салбар нь нүүдлийн МАА, улс орны нийгэм- эдийн засгийн
хөгжилд гадаадын зээл тусламж ихээхэн үүрэг, нөлөөтэй байгаа нь гадаад орчноос хамааралтай
байдалд хүргэдэг зэргээр тодорхойлогдож байна.
      Инновацийн хүрээнд явуулсан судалгааны үр дүнг нэгтгэн дүгнэвэл, өнөөгийн байдлаар
Монгол улс нь инновацийн хөгжлөөр дэлхийн түвшний 20-30% -д байна. Инновацийн
потенциалын хувьд дэлхийн дундаж болон Шинжлэх ухаан технологийг хөгжүүлэх мастер
төлөвлөгөө, мөн ҮИТ хөгжүүлэх хөтөлбөрт тусгагдсан 2015 онд хүрэх бодлогын зорилтот
түвшний 35%-д байна гэсэн үнэлгээ гарлаа. ҮИТ-ны ерөнхий төлөв, үр ашгийн үнэлгээ 0.361
гэсэн интеграль үзүүлэлтээр үнэлэгдсэн нь дээрх бодлогын баримт бичгүүдэд тусгагдсан 2015
онд хүрэх зорилтот түвшний 36 % орчимд байна гэж үзэж болно. Харин Дэлхий банкны
инстатутийн мэдлэгийн эдийн засгийн түвшинг тодорхойлох судалгаагаар 45 % (үнэлгээ 4.50
оноо, Зүүн Азийн дундаж түвшин - 6.59 оноо)-тай гарчээ. ШУТ-ийн аюулгүй байдлын
үнэлгээгээр критик түвшний дөнгөж 16%-д байгаа нь ноцтой нөхцөл байдал мөн[1, 2].
      Аж үйлдвэрийн салбарын өрсөлдөх чадварын түвшин үлэмж доогуур байгаа нь үйлдвэр аж
ахуйн газрууд техник- технологийн хувьд ихээхэн хоцрогдонгуй байгааг илтгэж байна. Аж
үйлдвэрийн дийлэнх салбарууд технологийн хувьд I ба II дахь хэвшлийн түвшинд байна.
Салбарын бүтцийн шинжилгээнээс үзэхэд дийлэнх дэд салбарууд капитал ба хөдөлмөр эзлэмж
ихтэй (60%), бага болон бага-дунд ур чадвар шаардагдах(70%) үйлдвэрлэлд хамрагдаж байна.
Үйлдвэрлэлийн 85% нь шинжлэх ухааны багтаамж багатай байна. Экспортын ихэнх
хувь(97.7%)-ийг технологигүй (No-tech) ба нам технологийн (Low-tech) бүтээгдэхүүн эзэлж,
импортын бүтээгдэхүүний 25 % нь нам технологийн, 73%-дундаж технологийн, дөнгөж 2%-
өндөр технологийн бүтээгдэхүүн тус тус эзэлж байна[1,2].
      Улс орны инновацийн хөгжлийн өнөөгийн байдлыг нэгтгэн дүгнэвэл: инновацийн
далайцтай бодлого байхгүй; үндэсний инновацийн оновчтой тогтолцоо, механизм хараахан
бүрдээгүй; инновацийн хэрэгжилтийн үр дүн хангалтгүй; хувийн хэвшлийн инновацийн
потенциал, идэвхжил сул, сонирхол бага; шинжлэх ухаан- боловсрол- бизнесийн үйл
ажиллагааны уялдаа холбоо сул, хамтын ажиллагаа хангалтгүй; инновацийн санхүүжилтын эх
үүсвэр, хөрөнгө дутмаг зэргээр тодорхойлогдож байна. Гэсэн хэдий ч улс орны хувьд
инновацийн чиг баримжаагаар хөгжихөд шаардагдах багагүй нөөцтэй гэж үзэж болно.
      Түүнээс гадна манай үндэсний эдийн засгийн гол онцлог нь юуны өмнө “жижиг” эдийн
засаг болдогтой холбоотой. Ийм эдийн засагтай улс орны хувьд дотоод зах зээлийн хэмжээ
багтаамж бага, дэлхий эдийн засаг болон олон улсын хөдөлмөрийн хуваарьт хамрагдах оролцоо
бага, үзүүлэх нөлөө сул, эдийн засгийн хүч чадал багатай зэрэг сул талуудтай боловч бэсрэг
эдийн засгийн хувьд юуны өмнө уян хатан, түргэн өөрчлөлт хийх боломжтой, инерци багатай,
динамик шинжтэй, манервлах чадвар өндөр зэрэг давуу талуудтай. Иймээс өөрийн давуу тал
дээрээ түшиглэн ҮИТ үр ашигтай тогтолцоо бүрдүүлж, шинжлэх ухаан, аж үйлдвэрийн баазаа
шинэчлэн, нөөц, потенциалын ашиглалтын үр өгөөжийг эрс дээшлүүлэх замаар богино
хугацаанд технологийн хоцрогдлоо давах туулах боломжтойн дээр, үүнийг хэрэгжүүлэх
зайлшгүй шаадлалагатай гэж үзэж байна.

© Л . О ю у н ц э ц э г , Ш У Т И С , Кт М С                                          8
Монгол улсад ҮИТ бүрдүүлж хөгжүүлэх үзэл баримтлал, үндэсний хөгжлийн шинэ
парадигм
       Өнөө үед хөгжлийн хоцрогдол нь дэлхийн цөөнгүй улс орнуудын хувьд эмзэг асуудал
болж байна. Зарим орнуудын хувьд байгалийн ихээхэн нөөц баялагтай хэдий ч ядуу буурай
байсаар байгаа юм. Нэр хүндтэй эрдэмтэд, эдийн засагчид ч уг асуудлыг ямагт анхааран
судалж иржээ. Тухайлбал, Нобелийн шагналт, алдарт эдийн засагч П. Самуэльсон улс орнууд,
ялангуяа ядуу буурай орнуудын хөгжлийн учир шалтгааныг судалж, эдгээр орнуудад
бүтээмжийн түвшин доогуур байдаг тул хүн амын орлого бага, үүнээс улбаалан хуримтлал бий
болох потенциал боломж гардаггүй гэсэн дүгнэлтэнд хүрчээ[12]. Гэтэл хуримтлал нь хөрөнгө
оруулалтын гол эх үүсвэр болж, шинээр үйлдвэр барьж байгуулан, ажлын байр бий болгох,
техник-технологийн шинэчлэл хийхэд зарцуулагдаж, энэ нь эргээд үйлдвэрийн хүчин чадлыг
нэмэгдүүлж, капиталын хуримтлал бий болгодог. Нийгэм-эдийн засгийн хүрээнд хангалттай
хуримтлал бий болохгүй байснаар капиталын хуримтлал удаан явагдах ба ингэснээр бүх
төрлийн нөөцийн ашиглалт хангалтгүй, бүтээмжийн түвшин доогуур байхад хүргэдэг. Энэ нь
мөн л хүн амын орлогын түвшин доогуур байх нөхцөл болдог байна.
                                                           Ийм маягаар улс орон: “бага
                   Бага хуримтлал                 бүтээмж-      бага     орлого-     бага
                                                  хуримтлал-       бага      капиталын
                                                  хуримтлал-бага      бүтээмж”      гэсэн
    Бага орлого                  Бага капиталын   тойрог эргэлдэх ба үүнийг П
                                    хуримтлал     Самуэльсон      ядуурал, хоцрогдлын
                                                  “чөтгөрийн тойрог” гэж нэрлэсэн
                         Бага
                      бүтээмж
                                                  байдаг( 4-р зураг). Манай орны хувьд
                                                  ийм нөхцөл байдалд байна гэж үзэх
                                                  үндэстэй.      Хэдийгээр       сүүлийн
    4-р зураг. Ядуурал, хоцрогдлын “чөтгөрийн     жилүүдэд эдийн засгийн өсөлтийн
                     тойрог”                      түвшин өндөр, энэ байдал цаашид
                                                  ч
үргэлжлэх хандлагатай, улс орон багагүй нөөц баялагтай ч буурай хөгжилтэй орны ангилалд
багтсан хэвээр байна. Энэ тойргоос гарах гол арга зам нь гагцхүү бүтээмжийг дээшлүүлэн,
байгаа нөөцийн ашиглалтын үр ашгийг сайжруулах явдал бөгөөд үүний тулд хүний нөөцөө
хөгжүүлэхийн зэрэгцээгээр, үйлдвэрлэлийн хүчин чадлыг шинэчлэх, шинээр эзэмших,
чадавхийг нэмэгдүүлэх шаардлагатай. Түүнээс гадна байгалийн нөөц, түүхий эдээр баялаг
манай орны хувьд тэдгээрийн боловсруулалтын түвшинг эрс дээшлүүлж, эцсийн
бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэхгүйгээр үлэмж хэмжээний нэмэгдсэн өртөг бий
болгох боломжоо ашиглаж чадахгүй байсаар байх болно. Гэтэл нэмэгдсэн өртөг нь орлого,
хуримтлалын гол эх үүсвэр болдог билээ.
       Иймээс манай орны хувьд хоцрогдлоо даван туулахын             тулд инновацийн чиг
баримжаатай хөгжлийн замыг сонгох нь зүй ёсны шаардлага болж байна. Хөгжлийн энэхүү
шинэ хандлагыг хэрэгжүүлэх гол механизм нь ҮИТ байх боломжтой хэмээн үзэж байгаа юм.
Монгол улсад ҮИТ бүрдүүлж хөгжүүлэхдээ олон улсын ололт туршлагыг харгалзахын зэрэгцээ
өөрийн орны нөхцөл байдалд тулгуурласан өвөрмөц загвар боловсруулах шаардлагатай гэж
үзсэн болно. Учир нь дэлхий нийтийн туршлагаас үзэхэд улс орны нийгэм-эдийн засгийн болон
соёл-иргэншлийн өвөрмөц онцлог, нөхцөл байдал нь ҮИТ-ны архитектурыг тодорхойлдог
болох нь харагдаж байгаа юм. Илтгэгчийн үзэж байгаагаар Монгол улсын инновацийн
хөгжлийн загвар нь ҮИТ –оор дамжуулан хөгжлийн таатай орчин бүрдүүлэх замаар эдийн
засагт кластерийн үр нөлөөг бий болгох санаанд үндэслэж байгаа болно.
       Олонхи постсоциалист орнуудын адилаар манай улсын хувьд эдийн засгийн бодлого
боловсруулж хэрэгжүүлж ирсэн уламжлал нь эдийн засгийг зохицуулах зах зээлийн бус,
захиргааны механизмийг бий болгосон билээ. Энэ бодит нөхцөл байдлыг харгалзан үзэж, ҮИТ

© Л . О ю у н ц э ц э г , Ш У Т И С , Кт М С                                         9
–г төрийн эдийн засгийн хөгжлийн болон инновацийн бодлого хэрэгжүүлэх механизм, улс
орны хөгжлийг эрчимжүүлэх, хоцрогдлыг даван туулах, үндэстний аюулгүй байдлыг хангах
систем хэмээн үзэж бүрдүүлж хөгжүүлэх нь илүү оновчтой байх талтай. Энэ нь уг тогтолцоог
бүрдүүлж хөгжүүлэх эхний үе шатуудад төрийн үүрэг оролцоо өндөр байх шаардлагыг
нөхцөлдүүлнэ.
       Иймээс Монгол улсын инновацийн хөгжлийн загвар нь ҮИТ бүрдүүлэх замаар эдийн
засагт хөгжлийн таатай нөхцөл, кластерийн үр нөлөөг бий болгоход чиглэгдэнэ гэсэн үг. Эндээс
үүдэн ҮИТ-ны эдийн засагт эзлэх байр суурь, ерөнхий чиг үүргийг тодорхойлж болно(5-р
зураг). Тодруулбал, ҮИТ-г       улс орны нийгэм-эдийн засгийг хөгжлийг эрчимжүүлэх
хурдасгуур(катализатор)-ын үүрэг гүйцэтгэх үндэсний эдийн засгийн тогтолцооны нэг
бүрэлдэхүүн хэсэг, төрийн хувьд түүний эдийн засгийн хөгжил, ШУТ, инновацийн бодлогыг
хэрэгжүүлэх механизм хэмээн үзэж бүрдүүлж хөгжүүлэх нь манай орны хувьд илүү оновчтой.
Манай орны хөгжил нөөцийн эдийн засгийн түвшинд байгаа нь ҮИТ-г бүрдүүлж хөгжүүлэх
суурь нөхцөл, бэлэн байдлыг хангалтгүй гэж үзэхэд хүргэж байгаа боловч, нөгөө талаар
хөгжлийн хоцрогдлыг богино хугацаанд даван туулахын тулд уг тогтолцоог цаг алдалгүй
хөгжүүлэх шаардлагын үндэслэл болж байна.


                                                Улс орны хөгжлийг
                                                эрчимжүүлэх,
                                                хоцрогдлыг даван туулах,
                                                 үндэсний аюулгүй
                Төрийн эдийн                    байдлыг хангах систем
                засгийн хөгжлийн
                бодлогыг
                хэрэгжүүлэх                                          ҮНДЭСНИЙ
                механизм                               Хөгжлийн
                                               ҮИТ    катализатор
                                                                      ЭДИЙН         НИЙГЭМ
                                                                       ЗАСАГ




                                  5-р зураг. Монголд ҮИТ-г хөгжүүлэх чиг хандлага

       Уг ажлын хүрээнд Монголын ҮИТ-ны зохион байгуулалт-чиг үүргийн загварыг
боловсруулан санал болгосон бөгөөд практик хэрэгжилтийг хангах үүднээс ШУТ-ийн
салбарын удирдлага зохицуулалтын одоогийн бүтэц дээр суурилан боловсруулсан болно.
Түүнчлэн ҮИТ-г бүрдүүлэгч- субъектүүдийн үүрэг роль, оролцоо, чиг үүргийг тодорхойлсон
бөгөөд үүний тулд чиг үүргийн матриц боловсруулж, санал болгов.          Ингэхдээ ҮИТ-г
хэрэгжүүлэхэд нийгэм, эдийн засгийн сектор, салбарууд, тодруулбал, бизнес-сектор, дээд
боловсрол, шинжлэх ухааны салбар, ашгийн бус сектор, гадаадын сектор зэргийн үүрэг
оролцоог тодорхойлсон болно.
       ҮИТ бүрдүүлж хөгжүүлэхэд төрийн гүйцэтгэх үүрэг, оролцоог тодорхойлоход ихээхэн
анхаарал хандуулав. Төрийн оролцоо нь, нэгд, төрийн байгууллага, институтүүдийн харилцаа
холбоо, хамтын ажиллагааг сайжруулах интеграцийг хангах; хоёрт, эдгээр субъектүүдийн
зохистой нэгдэл болон нийгмийн янз бүрийн салбаруудын бодлогын хэрэгжилтийг хангах;
гуравт, улс орны хөгжлийн нийгэм-эдийн засгийн зорилго, зорилтууд, тэдгээрт хүрэх бодлого,
стратегийн харилцан уялдаа, нэгдмэл байдлыг хангах зэрэг шаардлагуудаар тодорхойлогдоно
хэмээн үзэж байна.
        ҮИТ-ны бүтцэд чиг үүргийн дараах шинэ нэгжүүдийн бий болгох саналтай байгаа
болно[1, 2]. Үүнд:

© Л . О ю у н ц э ц э г , Ш У Т И С , Кт М С                                                 10
  Технологи, инновацийн үндэсний шинжээчдийн зөвлөл: Зөвлөлийн үндсэн чиг үүрэг нь
   төрийн бодлогын баримт бичгүүдэд батлагдахаас өмнө ШУТ-ийн экспертиз хийж, батлан
   мөрдсөний дараа хэрэгжилтийн үр дүнг гаргах явдал юм. Зөвлөлийг нэр хүндтэй, өндөр
   мэдлэг боловсролтой, эрдэмтэд, мэргэжилтнүүдээс бүрдүүлнэ.
 ШУТ, инновацийн салбар хоорондын нэгж: Одоогоор энэ нэгж нь Үндэсний хөгжил,
   шинэтгэлийн хороо нэртэйгээр байгуулагдан үйл ажиллагаа явуулж эхлээд байна. Энэ
   байгууллагын үндсэн чиг үүрэг нь ҮИТ-г гол хэрэгжүүлэгч байх бөгөөд тогтолцооны үндсэн
   зангилаа болж, түүний бүрэлдэхүүний элементүүд, инновацийн үйл ажиллагаанд оролцогч
   талуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, инновацийн хүрээнд интеграцийг бий
   болгон дэмжин хөгжүүлэхэд чиглэгдэнэ. Хорооны бас нэг чухал чиг үүрэг нь ШУТ,
   инновацийн хөгжлийн хэтийн төлөвийг тодорхойлж, төлөвлөх явдал юм. Дэргэдээ төрөл
   бүрийн салбар, секторуудын төлөөлөл, эрдэмтэд судлаачид, мэргэжилтнүүдийн мэдлэг
   чадварыг дайчлан ашиглах механизм бүрдүүлэх боломжтой.
       ҮИТ бүрдүүлж хөгжүүлэхийн тулд төрийн зүгээс инновацийн үйл ажиллагааг
эрчимжүүлэх, тогтолцооны субъектүүд хоорондын харилцааг зохицуулах, тэдгээрийн эрх,
ашиг сонирхолыг хамгаалах, ялангуяа оюуны өмчийн эрхийн хамгааллын хэрэгжүүлэх боломж
олгох хууль эрх зүйн таатай орчин бүрдүүлэх шаардлагатай. Одоогийн мөрдөж байгаа хууль
эрх зүйн баримт бичгүүдэд шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагаанд оролцогчдын чиг
үүрэгт шинжлэх ухаан – боловсрол – бизнесийн хүрээн дэх хамтын ажиллагааг хөгжүүлэх
чиглэлийг тодорхой тусгах; шинжлэх ухаан технологи, инновацийг хөгжүүлэх хувийн секторын
оролцоог нэмэгдүүлэн, бизнес эрхлэгчдийн зүгээс гаргаж байгаа үүсгэл санаачилгыг аль болох
дэмжих, идэвхжүүлэлтийн оновчтой арга механизмийг хэрэгжүүлэх; орлогын болон гаалийн
татварын хуулинд инновацийг хөгжүүлэх чиглэлээр явуулж байгаа байгууллагуудын үйл
ажиллагааг дэмжихүйц заалтуудыг оруулах, тодруулбал, шинжлэх ухааны судалгаа, туршилтын
хүрээнд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээний борлуулалтаас олсон орлогыг          албан
татвараар чөлөөлөх, хөнгөлөх; гадаад хамтын ажиллагаа, олон улсын байгуулагын шугамаар
нийлүүлэгдэж байгаа шинжлэх ухааны судалгаа шинжилгээ, туршилт сургалтын тоног
төхөөрөмж, багаж хэрэгсэлд гаалийн татвар ногдуулахгүй байх; бизнесийн байгууллага,
үйлдвэр аж ахуйн газруудаас Их сургууль, эрдэм шинжилгээний байгуулагын ШУТ-ийн
инкубацийн үйл ажиллагаанд зориулан гаргасан зардлыг татвар ногдуулах орлогоос чөлөөлөх;
аж ахуйн нэгж байгууллагаас шинжлэх ухаан технологийн инкубацийг хөгжүүлэх, инновацийг
нэвтрүүлэх үйл ажиллагаанд оруулсан хөрөнгө оруулалт, хандив, тусламжийг татвараас
чөлөөлөх зэрэг заалтуудыг татварын болон бусад холбогдох хууль тогтоомжинд оруулаж
боломжийг судалж шийдвэрлэх шаардлагатай байна.
       Түүнчлэн одоогийн хууль эрх зүйн баримт бичгүүдийн зэрэгцээгээр шинээр инновацийн
тухай хууль гэх мэт шаардлагатай эрх зүйн актуудыг боловсруулж батлуулах асуудал тулгарч
байна. Ер нь бидний үзэж байгаагаар инновацийн үйл ажиллагааны онцлог харилцааг
зохицуулах эрх зүйн оновчтой механизмийг бий болгох шаардлагатай юм.
       Өнөө үед манай орны тухайд дэлхийн эдийн засгийн интеграцичлалд хэрхэн оролцох,
үндэсний өрсөлдөх чадвараа ямар арга замаар бэхжүүлэх вэ гэсэн асуудлыг шийдвэрлэх
шаардлага тулгарч байна. Энэ нь улс орны цаашдын хөгжлийн чиг шугамыг тодорхойлох
сонголттой шууд холбоотой юм. Тодруулбал, манай орны хувьд:
    • дэлхийн инновацийн эдийн засгийн бүрэн эрхт гишүүн болж хөгжих, эсвэл
    • түүхий эд бэлтгэлийн бааз хэвээр үлдэх
хоёр зам байна.
       Эдийн засгийн онол, практикт түгээмэл хэрэглэгдэж буй хандлагаар авч үзвэл манай
орон түүхий эдийн үе шатандаа оршиж байгаа нөөцөд тулгуурласан эдийн засагтай улс бөгөөд
цаашид хөрөнгө оруулалтын болон инновацийн үе шатуудаар дамжин хөгжилд хүрнэ. Энэ
нөхцөлд улс орны хөгжлийг эрчимжүүлэх гол арга зам нь инновацийн эдийн засгийн үндэс
суурийг бий болгохтой шууд холбоотой бөгөөд үүнийг ҮИТ бүрдүүлж хөгжүүлэх замаар
шийдвэрлэх боломжтой гэж үзэж байгаа юм.

© Л . О ю у н ц э ц э г , Ш У Т И С , Кт М С                                         11
Монгол улсын хөгжлийн стратегийн шинэ хандлага нь үндэсний инновацийн үр ашигтай
тогтолцоог бүрдүүлж, хөгжүүлэх замаар улс орны өрсөлдөх давуу талыг бэхжүүлж, байгалийн
нөөц баялагийг оновчтой зүй зохистой ашиглан түүхий эдийн үе шатаас хөрөнгө оруулалтын
шатад түргэн шилжиж, улмаар инновацийн эдийн засгийг бий болгон хөгжүүлэхэд
чиглэгдэнэ(6-р зураг)[1, 2].

                                               Инновацийн хөгжлийн стратеги

          Нөөцөд тулгуурласан                       Хөрөнгө оруулалтанд         Мэдлэгт тулгуурласан
              эдийн засаг                         тулгуурласан эдийн засаг          эдийн засаг

            I. Түүхий эдийн                       II. Хөрөнгө оруулалтын             III. Инновацийн
                 үе шат                                    үе шат                          үе шат

        ХАА-н түүхий эдийн                             Боловсруулах                Оюуны багтаамж
            анхан шатны                                аж үйлдвэр:                өндөртэй, дэвшилтэт
           боловсруулалт:                                                       технологийн салбарууд:
       Ноолуур, Ноос,                            Нэхмэл, Оёдол                 Мэдээлэл холбоо,
       Мах, Арьс шир                             Арьс шир-гутал                Био, нано-технологи
       ба бусад                                  Хүнс                          Эмийн болон Химийн
              Олборлох                           Металлург ба бусад            үйлдвэрлэл ба бусад
             аж үйлдвэр:
       Алт, Нүүрс, Зэс ба
       бусад Эрдэс түүхий эд                      ИННОВАЦИЙН ХӨГЖЛИЙН САН:
       олборлолт                                  Ашигт малтмал олборлолтын орлого


                                   Төрийн инновацийн бодлогын чиг баримтлал

           Бизнесийн таатай                            ҮИТ-г хөгжүүлэх         Үр ашигтай ҮИТ бүрдүүлэх
            орчин бүрдүүлэх                          Мэдлэг, технологийг       Эдийн засгийн инновацийн
              Зах зээлийг                         нэвтрүүлэх, нутагшуулах,        секторыг бий болгох
          боловсронгуй болгох                        дамжуулах механизм          Шинэ технологийг бий
              Капиталын                             бүрдүүлэх, Олон улсын          болгож дамжуулах
         хуримтлалыг дэмжих                         хөдөлмөрийн хуваарьт        Олон улсын хөдөлмөрийн
         Үндэсний инновацийн                       оролцох Үндэсний эдийн      хуваарьт тогтвортой байр
         тогтолцоо бүрдүүлэх                    засгийн оролцоог нэмэгдүүлэх          суурь эзлэх

                     6-р зураг. Төрийн инновацийн бодлого, стратегийн ерөнхий чиг баримтлал

       Түүхий эдийн үе шат нь үйлдвэрлэлийн хүчин зүйлсийн үе шат хэмээн тооцогддог
бөгөөд энэ шатанд доогуур түвшний ур чадвар шаардсан, бага нэмэгдсэн өртөг бий болгодог,
нам технологийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл давамгайлдаг. Манай орны хувьд хөгжлийн
түүхий эдийн үе шатандаа оршиж байна гэж үзэх бүрэн үндэс байгаа юм. Аж үйлдвэрийн
бүтээгдэхүүнд эрдэс түүхий эдийн олборлолт давамгайлж (2006 онд 66.9%, 2007 онд 63.3%,
2008 онд 59.7%), экспортийн гол эх үүсвэр болж байна (2007 онд 66.8%, 2008 онд 60.3%)[11].
Тус салбарын өсөлтөнд дэлхийн түүхий эдийн зах зээлийн конъюнктурын таатай нөхцөл
шийдвэрлэх нөлөө үзүүлж байна.
      Дэлхийн зах зээл дээр алт, зэс гэх мэт эрдэсийн үнэ өссөнөөс үүдэн 2006 онд төрөөс
гэнэтийн ашгийн 68%-ийн татвар ногдуулах шийдвэр гаргасан билээ. Энэ эх үүсвэрийг,


© Л . О ю у н ц э ц э г , Ш У Т И С , Кт М С                                                             12
жишээлбэл, аж үйлдвэрийн салбар, үндэсний эдийн засгийн түвшинд инновацийг хөгжүүлэх
санд төвлөрүүлэн зарцуулж болох талтай.
       Дээрх үе шатанд гол төлөв импорт болон гадаадын шууд хөрөнгө оруулалтаар
дамжуулан технологийг эзэмшдэг. Төрийн эдийн засгийн хөгжлийн бодлого нь газар, капитал,
хөдөлмөр гэх үйлдвэрлэлийн хүчин зүйлсийн үр өгөөжтэй зах зээлийг хөгжүүлэх, бизнесийн
таатай орчин бүрдүүлэх, эдийн засагт капиталын хуримтлал бий болоход дэмжлэг үзүүлэхэд
чиглэгдэнэ. Инновацийн хөгжилд зах зээлийн эрэлт чухал нөлөөтэй. Иймээс дээрх бодлогыг
амжилттай хэрэгжүүлэх нь инноваци болон ҮИТ хөгжих суурь нөхцөлийг бүрдүүлнэ.
       Хоёрдахь үе шатанд өрсөлдөх чадварыг хангах гол эх үүсвэр нь өндөр үр ашигтай масс
үйлдвэрлэл. Технологийг нэвтрүүлэх эзэмших үйл ажиллагаа гол төлөв лиценз эзэмших,
хамтарсан үйлдвэр байгуулах болон ГШХО-ыг татах замаар явагдана. Технологи дамжуулалт
хийгдэж, технологи нутагшин, нэвчих үйл явц эрчимжинэ. Үйлдвэр аж ахуйн газрууд илүү
нарийн, өрсөлдөх чадвар өндөртэй бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг эзэмшсэнээр нэмэгдсэн
өртгийн глобаль сүлжээ болон дэлхийн зах зээлд өөрийн гэсэн байр суурь эзлэх ба олон улсын
хөдөлмөрийн хуваарьт хамрагдах оролцоогоо нэмэгдүүлнэ. Энэ үеийн төрийн бодлогын гол
чиглэл нь мэдлэг, технологийг түргэн хугацаанд дамжуулах,         технологи нутагшуулалт,
нэвчилтийг дэмжих, үндэсний эдийн засгийг олон улсын хөдөлмөрийн хуваарьт нэгтгэх явдал
мөн. Харин гурав дахь үе шатанд эдийн засгийн өсөлт гол төлөв өндөр технологийн
инновацийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, шинэ технологи эзэмшилтээр хангагдаж, үндэсний
өрсөлдөх давуу тал бий болно. Энэ үед төрийн зүгээс шинэ технологийг хөгжүүлэх арилжих
чиглэлд түлхүү дэмжлэг үзүүлэх бодлого баримтална.
       Эхний үе шатанд төрөөс түүхий эдийн эдийн засгийн асуудлуудыг инновацийн
хөгжлийн зорилтуудтай нягт уялдуулан шийдвэрлэхийн зэрэгцээгээр ҮИТ –ны үндэс суурийг
бүрдүүлэх бодлого баримтална. Уламжлалт салбаруудын хөгжил давамгайлах боловч ҮИТ-ны
үндэс суурийг тавих, инновацийн дэд бүтцийг бүрдүүлэх зэргээр эдийн засагт инновацийн
бүрдэл хэсгийг бий болгон хөгжүүлэх шаардлагатай(уламжлалт ба шинэ хэлбэрийн харилцаа
ойролцоо төсөөллөөр-70/30). Иймээс энэ үе шатыг НӨӨЦӨД тулгуурласан инновацийн
эдийн засаг хэмээн нэрлэж болно. Ингэж нэрлэхийн учир нь байгалийн нөөц баялагт
тулгуурлах хөгжлийн уламжлалт загвараас өөр, инновацийн чиг баримжаатай хандлага
баримтлана гэсэн санаа дэвшүүлж байгаатай холбоотой. Өнөө үед энэ чиглэлээр төрөөс цөөнгүй
арга хэмжээ авч хэрэгжүүлж эхлээд байгаа билээ. Заримыг дурьдвал, улс орны нийгэм-эдийн
засгийг дунд хугацаанд хөгжүүлэх стратеги(2006-2009) болон яамдуудын үйл ажиллагааны
хөтөлбөрт бизнес-инкубаторуудын сүлжээ байгуулахаар төлөвлөөд байна[13]. Монгол улсад
ҮИТ хөгжүүлэх үндэсний хөтөлбөр[14] болон ШУТ-ийг хөгжүүлэх мастер төлөвлөгөөнд[15]
нилээд дорвитой олон арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр тусгажээ. Мэдээлэл харилцаа холбооны
технологийг 2010 он хүртэл хөгжүүлэх үндсэн чиглэлд[16] нийгмийг өргөн хүрээтэй
компьютержуулах, электронжуулах арга хэмжээ тусгагдсан бөгөөд “Э-Монгол” үндэсний
томоохон хөтөлбөрийн хүрээнд “Э-засгийн газар”, “Э-иргэний нийгэм”, Э-аж үйлдвэр”, “Э-
арилжаа”, “Э-боловсрол” болон “Э-эрүүл мэнд” зэрэг төслүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд
байна.
     Хоёр дахь үе шатны стратегийн чиг баримтлал хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг
нэмэгдүүлж, таатай орчин бүрдүүлэх замаар ҮИТ тогтолцоо бүрдүүлэх үйл ажиллагааг
эрчимжүүлэхэд чиглэгдэнэ. Энэ үе шатыг ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТАНД тулгуурласан
инновацийн эдийн засаг хэмээн нэрлэж болно. Уламжлалт хэвшлийн хөгжил өмнөх үе шатаас
илүү хөрөнгө оруулалтын идэвхижилтэй болсноор ялгагдах ба ингэснээр эдийн засаг дахь
инновацийн бүрдэл хэсэг тэлэх үйл явцыг өргөжүүлнэ(уламжлалт ба шинэ хэлбэрийн харилцаа
ойролцоогоор-50/50).
       Гурав дахь үе шатанд төрийн зүгээс бие даан үр ашигтай ажиллах чадвартай, хөгжлийн
хүчирхэг катализаторын үүргийг гүйцэтгэж чадах ҮИТ-г бүрэн хэмжээгээр байгуулж дуусахыг
эрмэлзэх шаардлагатай. Энэ үе шатанд МЭДЛЭГТ түшиглэсэн буюу инновацийн эдийн
засаг жинхэнэ утгаараа хөгжих үндэс бүрдэх юм. Эдийн засгийн бүтцэд инновацийн салбарууд

© Л . О ю у н ц э ц э г , Ш У Т И С , Кт М С                                         13
давамгайлж, уламжлалт хэвшил бага хувийг эзлэх болно(30/70). Ингэснээр ҮИТ бүрэн
байгуулагдана. Эдийн засаг дахь уламжлалт ба инновацийн бүрдэл хэсгийн дээр авч үзэж буй
харьцаа нь инновацийн эдийн засгийг хөгжлийн үйл явцыг ойролцоогоор төсөөлөн харуулсан
шинжтэй гэдгийг тэмдэглэх нь зүйтэй.
       Хөгжлийн дээрх хандлагыг хэрэгжүүлэхэд улс орны нийгэм-эдийн засгийн хөгжлийн
парадигмийг шинээр авч үзэх шаардлагатай гэж үзэж байгаа болно. Орчин үеийн ҮИТ нь
либераль-инновацийн эдийн засгийн парадигмд тулгуурладаг гэж үздэг бөгөөд энэ нь үндэсний
эдийн засгийн нээлттэй, дэлхийн глобаль аж ахуйн системд хамрагдсан байдал, хувийн өмч, тэр
дундаа оюуны өмчийн эрх зүйн хамгаалал, төрийг оролцуулаад эдийн засгийн үйл ажиллагаанд
бүх субъектүүд адил тэгш эрхтэй оролцох зарчим, үйлдвэрлэгчийн үйл ажиллааг хэрэглэгчдийн
эрэлт хэрэгцээнд нийцүүлэх, инноваци бий болох үйл явцыг бүрэн дэмжихүйц өрсөлдөөний
орчин бүрдүүлэх, түүний эрх зүйн хамгааллыг бий болгох зэргээр тодорхойлогдож байна.
       Монгол улсын үндэсний хөгжлийн шинэ парадигм нь дээрх нийтлэг хандлагад
тулгуурлахын зэрэгцээгээр манай үндэсний өвөрмөц онцлогийн илтгэх ёстой. Манай улс бол
байгалийн арвин баялаг нөөцтэй, геополитикийн хувьд стратегийн чухал ач холбогдол бүхий
газар зүйн байршилттай, шинэчлэлд нээлттэй оюун санааны чиг баримтлал бүхий харьцангуй
залуу хүн амтай, евроазийн шинж төрхтэй соёлын өв уламжлалтай бэсрэг эдийн засагтай орон
юм.
       Өмнө дурьдсанчлан жижиг эдийн засаг нь зах зээлийн багтаамж багатай, нийгэм –эдийн
засгийн янз бүрийн хүчин зүйлсийн нөлөөнд мэдрэмтгий, дэлхийн эдийн засагт нөлөө үзүүлэх
чадавхи сул, олон улсын хөдөлмөрийн хуваарьт хамрагдах оролцоо багатай гэх мэт сул
талуудтай боловч, динамик шинжтэй, манервлах чадвар сайн, инерци багатай тул богино
хугацаанд хөл дээрээ босч хөгжих боломж илүүтэй зэргээрээ давуу талтай гэж үзэж болно.
Өөрөөр хэлбэл, жижиг эдийн засгийг жижиг бизнестэй зүйрлүүлж болох юм.
       Эндээс жижиг эдийн засаг нь дэлхийн эдийн засгийн нийгэмлэгт жижиг дунд бизнесийн
үүрэг гүйцэтгэж болно гэсэн санааг дэвшүүлж байгаа юм. Уг санаанд тулгуурлан Монгол
улсын хөгжлийн парадигмийг шинээр томъёолох боломжтой гэж үзэж байна. Ялангуяа
үндэсний хөгжлийн асуудлыг цогцоор авч үзэж, түүний ирээдүйн хандлагыг тодорхойлж байгаа
өнөө үед энэ нь ихээхэн чухал ач холбогдолтой. Нөгөө талаар улс орны өмнө тавигдаад буй
ҮИТ бүрдүүлж хөгжүүлэх зорилтыг амжилттай шийдвэрлэх үндэс нь үндэсний хөгжлийн
парадигмыг шинэчлэн зөв оновчтой тодорхойлохтой холбоотой юм.
       Манай үндэсний хөгжлийн шинэ парадигмийг “Эдийн засгийн нөөцийг үр өгөөжтэй
ашиглах, үндэсний өрсөлдөх чадварыг бэхжүүлэх хурдасгуур болохуйц Үндэсний инновацийн
үр ашигтай тогтолцоо бүрдүүлэх замаар инновацийн, динамик, бэсрэг эдийн засгийг
хөгжүүлэх явдал мөн” хэмээн томъёолж байгаа болно[1,2].
       Энэхүү шинэ парадигмийг хэрэгжүүлэхэд үндэсний инновацийн оновчтой бодлого
боловсруулах явдал чухал алхам болно. Манай орны хувьд шинжлэх ухаан технологийг
хөгжүүлэх төрийн бодлогыг хэрэгжүүлэн, инновацийн эрх зүйн орчинг бүрдүүлж буй 10 гаруй
хууль эрх зүйн баримт бичиг батлагдан мөрдөгдөж байна. Эдгээр хууль эрх зүйн актууд ШУТ,
инновацийн хөгжлийн таатай орчинг бүрдүүлэхэд багагүй үүрэг гүйцэтгэж байгаа боловч эргэж
харах, өөрчлөн шинэчлэх, сайжруулах боловсронгуй болгох зүйлс цөөнгүй байна. Ялангуяа
холбогдох хууль тогтоомж, дүрэм журмууд зохих түвшинд боловсрогдсон байдагч тэдгээрийг
хэрэгжүүлэх механизм төдийлөн оновчтой бус, эсвэл тодорхойгүй байдаг нийтлэг дутагдал
оршиж байна. Түүнчлэн хувийн хэвшил, бизнесийн хүрээн дэх инновацийн өрнөл, идэвхжил
туйлын хангалтгүй, энд чиглэсэн төрийн дэмжлэг, урамшууллын механизм сайн бүрдээгүй,
тусгайлсан бодлого хэрэгжихгүй байгаа билээ. Нөгөө талаар инновацийн нэгдмэл тогтолцоо
механизмийг бүрдүүлэх учиртай төр, олон нийт, эрдэм шинжилгээ судалгааны болон
бизнесийн байгууллагууд, их дээд сургуулиудын хоорондын уялдаа холбоо сул, хамтын
ажиллагаа шаардлага хангах түвшинд хөгжөөгүй байна.



© Л . О ю у н ц э ц э г , Ш У Т И С , Кт М С                                          14
Энд ялангуяа, салбар, сектор хоорондын болон төрийн байгууллагууд, яамд, агентлагууд
хоорондын хэвтээ чигтэй уялдаа холбоо, хамтын ажиллагаа хангалтгүй байгааг дурьдах нь
зүйтэй. Ийм байдал үүсэхэд улс төрийн үйл явц нэрмээс болж байна.
       Манай өнөөгийн төр засгийн тогтолцоо хэт их улс төржсөн шинжтэй байна. Улс төрийн
нам хүчнүүд гол төлөв богино хугацааны чиг баримтлалтай ажиллаж, ээлжит сонгуулийн
хугацаанд үр дүн нь харагдаж, дараачийн сонгуульд ялалт байгуулах боломж олгох тийм
бодлого үйл ажиллагааг түлхүү хэрэгжүүлэх хандлагатай байгаа нь төрийн бодлогыг алсын
хараагүй болгож байгаа юм. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр 4 жилээр буюу
сонгуулийн хугацаанд гол төлөв боловсрогдож, яамдууд хариуцсан салбарынхаа хөгжлийн
бодлогыг боловсруулахдаа бусад уялдаатай салбар, эдийн засгийн нөхцөл байдлыг иж бүрэн
харгалзах байдал хангалтгүй байна. Ийм байдалд шинээр байгуулагдсан засгийн газрууд,
тэдгээрийн гишүүдийн томилгоо, боловсон хүчний хуваарилалтын бодлого нь зарим талаар
төрийн албан хаагчдын ажлын үр дүн, ур чадварт сөргөөр нөлөөлж, төрийн албыг
чадваргүйжүүлэх байдалд хүргэж байна. Энэ нөхцөл байдал нь Үндэсний хөгжлийн цогц
бодлого зэрэг урт хугацааны хөгжлийн бодлого, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн эцсийн үр дүнд
сөргөөр нөлөөлж болзошгүй юм.
       Инновацийн бодлого боловсруулахдаа улс орны нийгэм-эдийн засгийн бодлогын
системд түүний эзлэх байр суурийг зөв тодорхойлох шаардлагатай гэж үзэж байна. Төрийн
инновацийн бодлого нь шинжлэх ухааны судалгаа шинжилгээний үр дүнд бий болсон оюуны
бүтээлийг нийгмийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн үр ашигтайгаар үйлдвэрлэлд нэвтрүүлж, гарц
болгон хувиргахад чиглэгдэх бөгөөд өөр хоорондоо нягт уялдаатай ШУТ-ийн болон Аж
үйлдвэрийн бодлогоос бүрдэж, тэдгээрийг хэрэгжүүлэх арга механизмийг агуулна. Бодлогыг
хэрэгжүүлэх хүрээнд төр болон шинжлэх ухаан- боловсрол –бизнесийн байгууллагуудын
хамтын ажиллагаа голлох үүрэг гүйцэтгэнэ.
       Төрийн инновацийн бодлого стратегийн хүрээнд хамрагдах үндсэн асуудлуудад Монгол
улсын инновацийн потенциалын үнэлгээ, хэтийн төлөв хандлагыг тодорхойлох, инновацийн
эрх зүйн орчин бүрдүүлэх, инновацийн хөгжлийн тэргүүлэх чиглэл, салбарыг тодорхойлох, төр
болон хувийн секторын нөөцийн хуваарилалт, ашиглалтыг сайжруулах, инновацийн хүний
нөөцийг хөгжүүлэх, үндэсний инновацийн тогтолцоо, механизмийг бүрдүүлэх, төр, бизнес,
шинжлэх ухаан, боловсрол, болон олон нийтийн үүсгэл санаачилгын байгууллагуудын
хоорондын инновацийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, инновацийн санхүүжилтын эх үүсвэр,
механизм болон инновацийн идэвхжүүлэлт, дэмжлэг, урамшууллын тогтолцоог бүрдүүлж,
хөгжүүлэх зэргийг хамруулж болно.
       Инновацийн хөгжлийн загвар, шинэ парадигмийн үндсэн дээр Монгол улсын
инновацийн хөгжлийн “”давших стратеги”-ийг санал болгож байгаа болно. Инновацийн
стратеги нь төрийн инновацийн бодлогыг амжилттай хэрэгжүүлэх, инновацийн хөгжлийн
таатай орчин бүрдүүлэхэд чиглэгдэх бөгөөд ингэснээр улс орны хөгжлийн хоцрогдлыг даван
туулж, инновацийн хөгжлийн гольдролд нэгдэн орох, улмаар өндөр үр ашигтай, динамик,
инновацийн эдийн засгийг хөгжүүлэхэд улс орны эдийн засаг, ШУТ, үйлдвэрлэлийн
потенциалыг бүрэн дүүрэн дайчлах ашиглах боломжийг олгох юм. Үүний үндсэн санаа нь
богино хугацаанд шат дараалан давших байдлаар улс оронд өндөр үр ашигтай, динамик,
инновацийн эдийн засгийг байгуулах зорилгод хүрэхэд оршиж байна. Үе шатуудыг товч
тодорхойлон авч үзвэл:
       I үе шат. 2005-2015. Нөөцөд тулгуурласан инновацийн эдийн засгийг хөгжүүлэх: Энэ үе
шатанд инновацийн эдийн засаг болон ҮИТ-ны үндэс суурь тавигдана. Стратегийн үндсэн
чиглэлүүд нь инновацийн үйл ажиллагааны хууль-эрх зүйн үндсийг бүрдүүлэх; инновацийн
үйл ажиллагааны       болон дэд бүтцийн хөгжлийн эрчимжүүлэх         механизм бүрдүүлэх;
инновацийн боловсон хүчин бэлтгэх; үйлдвэрлэлийн хүчин чадлыг өөрчлөх сайжруулах,
техникийн шинэчлэл хийх; шинжлэх ухааны салбарын техникийн бааз суурийг сайжруулах,
бэхжүүлэх; боловсрол, ялангуяа дэд боловсролын чанарыг дээшлүүлэх зэрэг байна.


© Л . О ю у н ц э ц э г , Ш У Т И С , Кт М С                                          15
New Paradigm Of Mongolian Development
New Paradigm Of Mongolian Development
New Paradigm Of Mongolian Development

More Related Content

What's hot

EconL1.2019 2020on
EconL1.2019 2020onEconL1.2019 2020on
EconL1.2019 2020onhicheel2020
 
С.Мягмарсүрэн, Х.Саруул - МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ХҮРТЭЭМЖТЭЙ ӨСӨЛТИЙГ ХЭМ...
С.Мягмарсүрэн, Х.Саруул - МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ХҮРТЭЭМЖТЭЙ ӨСӨЛТИЙГ ХЭМ...С.Мягмарсүрэн, Х.Саруул - МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ХҮРТЭЭМЖТЭЙ ӨСӨЛТИЙГ ХЭМ...
С.Мягмарсүрэн, Х.Саруул - МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ХҮРТЭЭМЖТЭЙ ӨСӨЛТИЙГ ХЭМ...batnasanb
 
Lekts 1 mikro ediin zasgiin onol lekts 2 erelt niilvvleltiin onol
Lekts 1 mikro ediin zasgiin onol lekts 2 erelt niilvvleltiin onolLekts 1 mikro ediin zasgiin onol lekts 2 erelt niilvvleltiin onol
Lekts 1 mikro ediin zasgiin onol lekts 2 erelt niilvvleltiin onolE-Gazarchin Online University
 
микро эдийн засаг : судлах зүйл, судалгааны арга
микро эдийн засаг : судлах зүйл, судалгааны аргамикро эдийн засаг : судлах зүйл, судалгааны арга
микро эдийн засаг : судлах зүйл, судалгааны аргаГончигжавын Болдбаатар
 
микро эдийн засаг бие даалтын сэдэв
микро эдийн засаг бие даалтын сэдэвмикро эдийн засаг бие даалтын сэдэв
микро эдийн засаг бие даалтын сэдэвJust Burnee
 
Macro L4.2019-2020
Macro L4.2019-2020Macro L4.2019-2020
Macro L4.2019-2020hicheel2020
 
Монополь зах зээл
Монополь зах зээлМонополь зах зээл
Монополь зах зээлJust Burnee
 
Пүрэвжав - ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗАХ ЗЭЭЛ ДЭХ ИННОВАЦИЙН НЭВТРЭЛТИЙН ЗАГВАР
Пүрэвжав - ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗАХ ЗЭЭЛ ДЭХ ИННОВАЦИЙН НЭВТРЭЛТИЙН ЗАГВАРПүрэвжав - ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗАХ ЗЭЭЛ ДЭХ ИННОВАЦИЙН НЭВТРЭЛТИЙН ЗАГВАР
Пүрэвжав - ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗАХ ЗЭЭЛ ДЭХ ИННОВАЦИЙН НЭВТРЭЛТИЙН ЗАГВАРbatnasanb
 
төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг
төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтөвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг
төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагErdenee Chimed
 

What's hot (20)

EconL1.2019 2020on
EconL1.2019 2020onEconL1.2019 2020on
EconL1.2019 2020on
 
С.Мягмарсүрэн, Х.Саруул - МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ХҮРТЭЭМЖТЭЙ ӨСӨЛТИЙГ ХЭМ...
С.Мягмарсүрэн, Х.Саруул - МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ХҮРТЭЭМЖТЭЙ ӨСӨЛТИЙГ ХЭМ...С.Мягмарсүрэн, Х.Саруул - МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ХҮРТЭЭМЖТЭЙ ӨСӨЛТИЙГ ХЭМ...
С.Мягмарсүрэн, Х.Саруул - МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ХҮРТЭЭМЖТЭЙ ӨСӨЛТИЙГ ХЭМ...
 
Seminar 1
Seminar  1Seminar  1
Seminar 1
 
микро эдийн засаг
микро эдийн засагмикро эдийн засаг
микро эдийн засаг
 
Micro2
Micro2Micro2
Micro2
 
Lecture 1
Lecture 1Lecture 1
Lecture 1
 
Lekts 1 mikro ediin zasgiin onol lekts 2 erelt niilvvleltiin onol
Lekts 1 mikro ediin zasgiin onol lekts 2 erelt niilvvleltiin onolLekts 1 mikro ediin zasgiin onol lekts 2 erelt niilvvleltiin onol
Lekts 1 mikro ediin zasgiin onol lekts 2 erelt niilvvleltiin onol
 
Micro2
Micro2Micro2
Micro2
 
macro micro ediin zasag
macro micro ediin zasagmacro micro ediin zasag
macro micro ediin zasag
 
микро эдийн засаг : судлах зүйл, судалгааны арга
микро эдийн засаг : судлах зүйл, судалгааны аргамикро эдийн засаг : судлах зүйл, судалгааны арга
микро эдийн засаг : судлах зүйл, судалгааны арга
 
Economic system
Economic systemEconomic system
Economic system
 
микро эдийн засаг бие даалтын сэдэв
микро эдийн засаг бие даалтын сэдэвмикро эдийн засаг бие даалтын сэдэв
микро эдийн засаг бие даалтын сэдэв
 
эдийн засгийн онол -1
эдийн засгийн онол -1эдийн засгийн онол -1
эдийн засгийн онол -1
 
лекц №1
лекц №1лекц №1
лекц №1
 
Macro L4.2019-2020
Macro L4.2019-2020Macro L4.2019-2020
Macro L4.2019-2020
 
Монополь зах зээл
Монополь зах зээлМонополь зах зээл
Монополь зах зээл
 
Пүрэвжав - ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗАХ ЗЭЭЛ ДЭХ ИННОВАЦИЙН НЭВТРЭЛТИЙН ЗАГВАР
Пүрэвжав - ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗАХ ЗЭЭЛ ДЭХ ИННОВАЦИЙН НЭВТРЭЛТИЙН ЗАГВАРПүрэвжав - ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗАХ ЗЭЭЛ ДЭХ ИННОВАЦИЙН НЭВТРЭЛТИЙН ЗАГВАР
Пүрэвжав - ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗАХ ЗЭЭЛ ДЭХ ИННОВАЦИЙН НЭВТРЭЛТИЙН ЗАГВАР
 
Nu 12 r angi
Nu 12 r angiNu 12 r angi
Nu 12 r angi
 
төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг
төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтөвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг
төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг
 
Seminar 1,2
Seminar  1,2Seminar  1,2
Seminar 1,2
 

Viewers also liked

Б. Болортулга Д. Галбадрах - ТЕХНОЛОГИЙН ИННОВАЦИЙН ТӨВ
Б. Болортулга Д. Галбадрах - ТЕХНОЛОГИЙН ИННОВАЦИЙН ТӨВБ. Болортулга Д. Галбадрах - ТЕХНОЛОГИЙН ИННОВАЦИЙН ТӨВ
Б. Болортулга Д. Галбадрах - ТЕХНОЛОГИЙН ИННОВАЦИЙН ТӨВbatnasanb
 
О.Наранбаатар Б.Болортулга - Үндэсний инновацийн хөгжилд нанотехнологийн гүй...
О.Наранбаатар Б.Болортулга - Үндэсний инновацийн хөгжилд  нанотехнологийн гүй...О.Наранбаатар Б.Болортулга - Үндэсний инновацийн хөгжилд  нанотехнологийн гүй...
О.Наранбаатар Б.Болортулга - Үндэсний инновацийн хөгжилд нанотехнологийн гүй...batnasanb
 
eLearing and innovation, Цахим сургалт ба Инноваци
eLearing and innovation, Цахим сургалт ба ИнновациeLearing and innovation, Цахим сургалт ба Инноваци
eLearing and innovation, Цахим сургалт ба ИнновациTsetseg-Ulzii Yadamsuren
 
Г.ЦАЦРАЛ - ИХ СУРГУУЛИЙН ЭДИЙН ЗАСАГ БА ИННОВАЦИ
Г.ЦАЦРАЛ - ИХ СУРГУУЛИЙН ЭДИЙН ЗАСАГ БА ИННОВАЦИГ.ЦАЦРАЛ - ИХ СУРГУУЛИЙН ЭДИЙН ЗАСАГ БА ИННОВАЦИ
Г.ЦАЦРАЛ - ИХ СУРГУУЛИЙН ЭДИЙН ЗАСАГ БА ИННОВАЦИbatnasanb
 
Innovation&tech.
Innovation&tech.Innovation&tech.
Innovation&tech.noonii
 
Г. Билгүүн Д.Яруу - БАЙГУУЛЛАГЫН ӨРСӨЛДӨХ ЧАДВАРТ НӨЛӨӨЛӨХ МЕНЕЖМЕНТИЙН ШИНЭЛ...
Г. Билгүүн Д.Яруу - БАЙГУУЛЛАГЫН ӨРСӨЛДӨХ ЧАДВАРТ НӨЛӨӨЛӨХ МЕНЕЖМЕНТИЙН ШИНЭЛ...Г. Билгүүн Д.Яруу - БАЙГУУЛЛАГЫН ӨРСӨЛДӨХ ЧАДВАРТ НӨЛӨӨЛӨХ МЕНЕЖМЕНТИЙН ШИНЭЛ...
Г. Билгүүн Д.Яруу - БАЙГУУЛЛАГЫН ӨРСӨЛДӨХ ЧАДВАРТ НӨЛӨӨЛӨХ МЕНЕЖМЕНТИЙН ШИНЭЛ...batnasanb
 
Инноваци ба маркетинг
Инноваци ба маркетингИнноваци ба маркетинг
Инноваци ба маркетингNima TsG
 
эдийн засгийн хөгжил ба хөгжлийн эдийн засаг
эдийн засгийн хөгжил ба хөгжлийн эдийн засагэдийн засгийн хөгжил ба хөгжлийн эдийн засаг
эдийн засгийн хөгжил ба хөгжлийн эдийн засагdeegii0909
 

Viewers also liked (8)

Б. Болортулга Д. Галбадрах - ТЕХНОЛОГИЙН ИННОВАЦИЙН ТӨВ
Б. Болортулга Д. Галбадрах - ТЕХНОЛОГИЙН ИННОВАЦИЙН ТӨВБ. Болортулга Д. Галбадрах - ТЕХНОЛОГИЙН ИННОВАЦИЙН ТӨВ
Б. Болортулга Д. Галбадрах - ТЕХНОЛОГИЙН ИННОВАЦИЙН ТӨВ
 
О.Наранбаатар Б.Болортулга - Үндэсний инновацийн хөгжилд нанотехнологийн гүй...
О.Наранбаатар Б.Болортулга - Үндэсний инновацийн хөгжилд  нанотехнологийн гүй...О.Наранбаатар Б.Болортулга - Үндэсний инновацийн хөгжилд  нанотехнологийн гүй...
О.Наранбаатар Б.Болортулга - Үндэсний инновацийн хөгжилд нанотехнологийн гүй...
 
eLearing and innovation, Цахим сургалт ба Инноваци
eLearing and innovation, Цахим сургалт ба ИнновациeLearing and innovation, Цахим сургалт ба Инноваци
eLearing and innovation, Цахим сургалт ба Инноваци
 
Г.ЦАЦРАЛ - ИХ СУРГУУЛИЙН ЭДИЙН ЗАСАГ БА ИННОВАЦИ
Г.ЦАЦРАЛ - ИХ СУРГУУЛИЙН ЭДИЙН ЗАСАГ БА ИННОВАЦИГ.ЦАЦРАЛ - ИХ СУРГУУЛИЙН ЭДИЙН ЗАСАГ БА ИННОВАЦИ
Г.ЦАЦРАЛ - ИХ СУРГУУЛИЙН ЭДИЙН ЗАСАГ БА ИННОВАЦИ
 
Innovation&tech.
Innovation&tech.Innovation&tech.
Innovation&tech.
 
Г. Билгүүн Д.Яруу - БАЙГУУЛЛАГЫН ӨРСӨЛДӨХ ЧАДВАРТ НӨЛӨӨЛӨХ МЕНЕЖМЕНТИЙН ШИНЭЛ...
Г. Билгүүн Д.Яруу - БАЙГУУЛЛАГЫН ӨРСӨЛДӨХ ЧАДВАРТ НӨЛӨӨЛӨХ МЕНЕЖМЕНТИЙН ШИНЭЛ...Г. Билгүүн Д.Яруу - БАЙГУУЛЛАГЫН ӨРСӨЛДӨХ ЧАДВАРТ НӨЛӨӨЛӨХ МЕНЕЖМЕНТИЙН ШИНЭЛ...
Г. Билгүүн Д.Яруу - БАЙГУУЛЛАГЫН ӨРСӨЛДӨХ ЧАДВАРТ НӨЛӨӨЛӨХ МЕНЕЖМЕНТИЙН ШИНЭЛ...
 
Инноваци ба маркетинг
Инноваци ба маркетингИнноваци ба маркетинг
Инноваци ба маркетинг
 
эдийн засгийн хөгжил ба хөгжлийн эдийн засаг
эдийн засгийн хөгжил ба хөгжлийн эдийн засагэдийн засгийн хөгжил ба хөгжлийн эдийн засаг
эдийн засгийн хөгжил ба хөгжлийн эдийн засаг
 

Similar to New Paradigm Of Mongolian Development

New Paradigm Of Mongolian Development
New Paradigm Of Mongolian DevelopmentNew Paradigm Of Mongolian Development
New Paradigm Of Mongolian DevelopmentJigmee
 
С.Сарангэрэл - Технологийн түвшний үнэлгээний арга зүйг уул уурхайн салбарт ...
С.Сарангэрэл - Технологийн түвшний үнэлгээний арга зүйг уул уурхайн  салбарт ...С.Сарангэрэл - Технологийн түвшний үнэлгээний арга зүйг уул уурхайн  салбарт ...
С.Сарангэрэл - Технологийн түвшний үнэлгээний арга зүйг уул уурхайн салбарт ...batnasanb
 
Б.Тэмүүжин А.Амарсанаа Э.Зоригтбаатар - БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН КОМПЬЮТЕР, ...
Б.Тэмүүжин А.Амарсанаа Э.Зоригтбаатар - БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН КОМПЬЮТЕР, ...Б.Тэмүүжин А.Амарсанаа Э.Зоригтбаатар - БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН КОМПЬЮТЕР, ...
Б.Тэмүүжин А.Амарсанаа Э.Зоригтбаатар - БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН КОМПЬЮТЕР, ...batnasanb
 
Дархан-Уул аймгийн боловсролын салбарт инноваци хийх боломж
Дархан-Уул аймгийн боловсролын салбарт инноваци хийх боломжДархан-Уул аймгийн боловсролын салбарт инноваци хийх боломж
Дархан-Уул аймгийн боловсролын салбарт инноваци хийх боломжAnkhbileg Luvsan
 
Судалгааны лабораторийн стратеги сонголтын загвар боловсруулалт
Судалгааны лабораторийн стратеги сонголтын загвар боловсруулалтСудалгааны лабораторийн стратеги сонголтын загвар боловсруулалт
Судалгааны лабораторийн стратеги сонголтын загвар боловсруулалтAnkhbileg Luvsan
 
Монгол орны эдийн засгийн хөгжил
Монгол орны эдийн засгийн хөгжилМонгол орны эдийн засгийн хөгжил
Монгол орны эдийн засгийн хөгжилnansak08
 
Монгол орны эдийн засгийн хөгжил
Монгол орны эдийн засгийн хөгжилМонгол орны эдийн засгийн хөгжил
Монгол орны эдийн засгийн хөгжилnansak08
 
Батбаяр Номин-Эрдэнэ - Бүх нийтийн технологийн боловсрол
Батбаяр Номин-Эрдэнэ - Бүх нийтийн технологийн боловсролБатбаяр Номин-Эрдэнэ - Бүх нийтийн технологийн боловсрол
Батбаяр Номин-Эрдэнэ - Бүх нийтийн технологийн боловсролbatnasanb
 
Economl1.2020 2021on
Economl1.2020 2021onEconoml1.2020 2021on
Economl1.2020 2021onhicheel2020
 
EconL1.2020- 2021on
EconL1.2020- 2021onEconL1.2020- 2021on
EconL1.2020- 2021onhicheel2020
 
ҮНДЭСНИЙ ХӨГЖЛИЙН ЦОГЦ БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТ
ҮНДЭСНИЙ ХӨГЖЛИЙН ЦОГЦ БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТҮНДЭСНИЙ ХӨГЖЛИЙН ЦОГЦ БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТ
ҮНДЭСНИЙ ХӨГЖЛИЙН ЦОГЦ БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТmecss
 
Lekts 1. statistikiin sudlah zuil, undsen arguud
Lekts 1. statistikiin sudlah zuil, undsen arguudLekts 1. statistikiin sudlah zuil, undsen arguud
Lekts 1. statistikiin sudlah zuil, undsen arguudbiedaalt
 
Институцийн эдийн засгийн сэтгэлгээний хөгжил
Институцийн эдийн засгийн сэтгэлгээний хөгжилИнституцийн эдийн засгийн сэтгэлгээний хөгжил
Институцийн эдийн засгийн сэтгэлгээний хөгжилNational of University Mongolia
 
Udirtgal hicheel
Udirtgal hicheelUdirtgal hicheel
Udirtgal hicheelNarka Sh
 
Udirtgal hicheel
Udirtgal hicheelUdirtgal hicheel
Udirtgal hicheelNarka Sh
 
Udirtgal hicheel
Udirtgal hicheelUdirtgal hicheel
Udirtgal hicheelNarka Sh
 
Udirtgal hicheel
Udirtgal hicheelUdirtgal hicheel
Udirtgal hicheelNarka Sh
 
Udirtgal hicheel
Udirtgal hicheelUdirtgal hicheel
Udirtgal hicheelNarka Sh
 

Similar to New Paradigm Of Mongolian Development (20)

New Paradigm Of Mongolian Development
New Paradigm Of Mongolian DevelopmentNew Paradigm Of Mongolian Development
New Paradigm Of Mongolian Development
 
Iltgel 2013
Iltgel 2013Iltgel 2013
Iltgel 2013
 
С.Сарангэрэл - Технологийн түвшний үнэлгээний арга зүйг уул уурхайн салбарт ...
С.Сарангэрэл - Технологийн түвшний үнэлгээний арга зүйг уул уурхайн  салбарт ...С.Сарангэрэл - Технологийн түвшний үнэлгээний арга зүйг уул уурхайн  салбарт ...
С.Сарангэрэл - Технологийн түвшний үнэлгээний арга зүйг уул уурхайн салбарт ...
 
Б.Тэмүүжин А.Амарсанаа Э.Зоригтбаатар - БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН КОМПЬЮТЕР, ...
Б.Тэмүүжин А.Амарсанаа Э.Зоригтбаатар - БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН КОМПЬЮТЕР, ...Б.Тэмүүжин А.Амарсанаа Э.Зоригтбаатар - БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН КОМПЬЮТЕР, ...
Б.Тэмүүжин А.Амарсанаа Э.Зоригтбаатар - БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН КОМПЬЮТЕР, ...
 
Дархан-Уул аймгийн боловсролын салбарт инноваци хийх боломж
Дархан-Уул аймгийн боловсролын салбарт инноваци хийх боломжДархан-Уул аймгийн боловсролын салбарт инноваци хийх боломж
Дархан-Уул аймгийн боловсролын салбарт инноваци хийх боломж
 
Судалгааны лабораторийн стратеги сонголтын загвар боловсруулалт
Судалгааны лабораторийн стратеги сонголтын загвар боловсруулалтСудалгааны лабораторийн стратеги сонголтын загвар боловсруулалт
Судалгааны лабораторийн стратеги сонголтын загвар боловсруулалт
 
Монгол орны эдийн засгийн хөгжил
Монгол орны эдийн засгийн хөгжилМонгол орны эдийн засгийн хөгжил
Монгол орны эдийн засгийн хөгжил
 
Монгол орны эдийн засгийн хөгжил
Монгол орны эдийн засгийн хөгжилМонгол орны эдийн засгийн хөгжил
Монгол орны эдийн засгийн хөгжил
 
Батбаяр Номин-Эрдэнэ - Бүх нийтийн технологийн боловсрол
Батбаяр Номин-Эрдэнэ - Бүх нийтийн технологийн боловсролБатбаяр Номин-Эрдэнэ - Бүх нийтийн технологийн боловсрол
Батбаяр Номин-Эрдэнэ - Бүх нийтийн технологийн боловсрол
 
Economl1.2020 2021on
Economl1.2020 2021onEconoml1.2020 2021on
Economl1.2020 2021on
 
EconL1.2020- 2021on
EconL1.2020- 2021onEconL1.2020- 2021on
EconL1.2020- 2021on
 
ҮНДЭСНИЙ ХӨГЖЛИЙН ЦОГЦ БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТ
ҮНДЭСНИЙ ХӨГЖЛИЙН ЦОГЦ БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТҮНДЭСНИЙ ХӨГЖЛИЙН ЦОГЦ БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТ
ҮНДЭСНИЙ ХӨГЖЛИЙН ЦОГЦ БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТ
 
Lekts 1. statistikiin sudlah zuil, undsen arguud
Lekts 1. statistikiin sudlah zuil, undsen arguudLekts 1. statistikiin sudlah zuil, undsen arguud
Lekts 1. statistikiin sudlah zuil, undsen arguud
 
Институцийн эдийн засгийн сэтгэлгээний хөгжил
Институцийн эдийн засгийн сэтгэлгээний хөгжилИнституцийн эдийн засгийн сэтгэлгээний хөгжил
Институцийн эдийн засгийн сэтгэлгээний хөгжил
 
Udirtgal hicheel
Udirtgal hicheelUdirtgal hicheel
Udirtgal hicheel
 
Udirtgal hicheel
Udirtgal hicheelUdirtgal hicheel
Udirtgal hicheel
 
Udirtgal hicheel
Udirtgal hicheelUdirtgal hicheel
Udirtgal hicheel
 
Udirtgal hicheel
Udirtgal hicheelUdirtgal hicheel
Udirtgal hicheel
 
Udirtgal hicheel
Udirtgal hicheelUdirtgal hicheel
Udirtgal hicheel
 
Lecture 6 10
Lecture 6 10Lecture 6 10
Lecture 6 10
 

More from Jigmee

Biedaalt
BiedaaltBiedaalt
BiedaaltJigmee
 
Japan orchuulga
Japan orchuulgaJapan orchuulga
Japan orchuulgaJigmee
 
はじめまして
はじめましてはじめまして
はじめましてJigmee
 
Sanhuugiin hutuch
Sanhuugiin hutuchSanhuugiin hutuch
Sanhuugiin hutuchJigmee
 
Outline of-the-us-economy
Outline of-the-us-economyOutline of-the-us-economy
Outline of-the-us-economyJigmee
 
Dictionary of econoics mirror
Dictionary of econoics   mirrorDictionary of econoics   mirror
Dictionary of econoics mirrorJigmee
 
Cg glossary 2010 january
Cg glossary 2010 januaryCg glossary 2010 january
Cg glossary 2010 januaryJigmee
 
Arthur pigou -economics of welfare
Arthur pigou -economics of welfareArthur pigou -economics of welfare
Arthur pigou -economics of welfareJigmee
 
19633268 economics-principles-of-financial-economics-2
19633268 economics-principles-of-financial-economics-219633268 economics-principles-of-financial-economics-2
19633268 economics-principles-of-financial-economics-2Jigmee
 
Ba204 standart
Ba204 standartBa204 standart
Ba204 standartJigmee
 
Ba201standart
Ba201standartBa201standart
Ba201standartJigmee
 
0726 27
0726 270726 27
0726 27Jigmee
 
0726 20
0726 200726 20
0726 20Jigmee
 
Master uni catt
Master uni cattMaster uni catt
Master uni cattJigmee
 
Master uni catt
Master uni cattMaster uni catt
Master uni cattJigmee
 
Presentazione polimi
Presentazione polimiPresentazione polimi
Presentazione polimiJigmee
 
Master uni catt
Master uni cattMaster uni catt
Master uni cattJigmee
 
2010 2011 calendar
2010 2011 calendar2010 2011 calendar
2010 2011 calendarJigmee
 
Mongolbank todruulga
Mongolbank todruulgaMongolbank todruulga
Mongolbank todruulgaJigmee
 

More from Jigmee (20)

Biedaalt
BiedaaltBiedaalt
Biedaalt
 
Japan orchuulga
Japan orchuulgaJapan orchuulga
Japan orchuulga
 
はじめまして
はじめましてはじめまして
はじめまして
 
Sanhuugiin hutuch
Sanhuugiin hutuchSanhuugiin hutuch
Sanhuugiin hutuch
 
Iamon
IamonIamon
Iamon
 
Outline of-the-us-economy
Outline of-the-us-economyOutline of-the-us-economy
Outline of-the-us-economy
 
Dictionary of econoics mirror
Dictionary of econoics   mirrorDictionary of econoics   mirror
Dictionary of econoics mirror
 
Cg glossary 2010 january
Cg glossary 2010 januaryCg glossary 2010 january
Cg glossary 2010 january
 
Arthur pigou -economics of welfare
Arthur pigou -economics of welfareArthur pigou -economics of welfare
Arthur pigou -economics of welfare
 
19633268 economics-principles-of-financial-economics-2
19633268 economics-principles-of-financial-economics-219633268 economics-principles-of-financial-economics-2
19633268 economics-principles-of-financial-economics-2
 
Ba204 standart
Ba204 standartBa204 standart
Ba204 standart
 
Ba201standart
Ba201standartBa201standart
Ba201standart
 
0726 27
0726 270726 27
0726 27
 
0726 20
0726 200726 20
0726 20
 
Master uni catt
Master uni cattMaster uni catt
Master uni catt
 
Master uni catt
Master uni cattMaster uni catt
Master uni catt
 
Presentazione polimi
Presentazione polimiPresentazione polimi
Presentazione polimi
 
Master uni catt
Master uni cattMaster uni catt
Master uni catt
 
2010 2011 calendar
2010 2011 calendar2010 2011 calendar
2010 2011 calendar
 
Mongolbank todruulga
Mongolbank todruulgaMongolbank todruulga
Mongolbank todruulga
 

New Paradigm Of Mongolian Development

  • 1. МОНГОЛ УЛСАД ҮНДЭСНИЙ ИННОВАЦИЙН ТОГТОЛЦОО ХӨГЖҮҮЛЭХ ҮЗЭЛ БАРИМТЛАЛ, ҮНДЭСНИЙ ХӨГЖЛИЙН ШИНЭ ПАРАДИГМ док(ScD)., проф. Л. Оюунцэцэг ШУТИС, КтМС, Маркетинг үйлдвэрлэлийн профессорын баг, Жижиг дунд үйлдвэрлэлийн судалгаа сургалтын төв loyun2001@yahoo.com, loyuns@csms.edu.mn Хураангуй Даяаршлын өнөөгийн нөхцөлд улс орнуудын нийгэм- эдийн засгийн хөгжилд шинжлэх ухаан технологийн гүйцэтгэх үүрэг улам бүр өсөн нэмэгдэх хандлагатай болж байна. Улс орны өрсөлдөх чадвар хүн амын тоо, газар нутгийн хэмжээ, байгалийн баялгаар бус, харин мэдлэг оюунд түшиглэн нөөцөө хэрхэн үр өгөөжтэй ашиглаж байгаагаас ихээхэн хамаарч, үүнд инноваци шийдвэрлэх үүрэг гүйцэтгэх болов. Шинжлэх ухааны мэдлэгийг үр ашигтай хэрэглээ болгон хувиргахад чиглэсэн инновацийн үйл ажиллагаа ихээхэн эрчимжиж, түүнийг баримжаалах явдал эдийн засаг, аж үйлдвэрийн хөгжлийн цоо шинэ хандлагыг тодорхойлж байна. Дэлхий дахины ололт туршлагаас үзэхэд олон улс орон өөрийн онцлогт тохирсон инновацийн бодлого боловсруулан хэрэгжүүлж, үндэсний инновацийн үр ашигтай тогтолцоо бүрдүүлж хөгжүүлэн багагүй амжилтанд хүрээд байна. Үндэсний инновацийн тогтолцоо(ҮИТ)-г хөгжүүлэх нь өндөр хөгжилтэй орнуудын хувьд аж үйлдвэржилтийн дараах нийгэм, мэдлэгт түшиглэсэн эдийн засгийг хөгжүүлэхэд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж байгаа төдийгүй, хөгжиж буй орнуудын тухайд хөгжлийн хурдацаа нэмэгдүүлэх, хоцрогдлоо богино хугацаанд даван туулах чухал арга зам мөн. Манай улсын хувьд дэлхий дахины энэхүү нийтлэг чиг хандлагыг харгалзан хөгжлийнхөө бодлого стратегийн хүрээнд инновацийн чиг баримжааг тусгаж, бодитойгоор хэрэгжүүлэх явдал ирээдүйн ололт амжилтын түлхүүр нөхцөл юм. Манай Засгийн газраас “Монгол улсад үндэсний инновацийн тогтолцоо хөгжүүлэх хөтөлбөр”(ЗГ-ын 306 тоот тогтоол, 2007.11.28) батлан гаргаж, хэрэгжүүлэх үйл ажиллагаа явагдаж эхлээд байгаа билээ. Илтгэлд инноваци, үндэсний инновацийн тогтолцооны онолын үндэс, Монгол улсын ҮИТ-ны онол-арга зүйн загвар, улс орны инновацийн хөгжлийн түвшин, ҮИТ хөгжүүлэх урьдач нөхцөл болон үзэл баримтлал, үндэсний хөгжлийн шинэ парадигм зэрэг асуудлуудыг хөндөн авч үзэв. Түлхүүр үг: инноваци, үндэсний инновацийн тогтолцоо, хөгжлийн үзэл баримтлал, парадигм Инноваци ба үндэсний инновацийн тогтолцооны онолын үндэс Инноваци(innovation) гэсэн ойлголт нь шинжлэх ухааны мэдлэг, шинэ, үр ашигтай зүйлсийг нэвтрүүлж, хэрэглээний эргэлтэнд оруулахтай шууд холбоотой. Эдүгээ эдийн засгийн онол, практикт инновацийн утга агуулгыг олон талтайгаар, тодруулбал, “инноваци бол үр дүн”, “инноваци нь процесс(үйл ажиллагаа)”, “инноваци - арга хэрэгсэл, тогтолцоо, үзэгдэл” гэсэн гурван өөр хандлагаар тодорхойлж байна. Эдгээрээс эхний хоёр нь явцуу, сүүлийнх нь өргөн хүрээтэй хандлага юм. Түүнчлэн нэг дэхийг үр дүнгийн, хоёр дахийг үйл явцын, гурав дахийг системийн хандлага гэж тодорхойлж болох талтай[2, 3]. 2006 онд шинэчлэгдэн батлагдсан Монгол улсын Шинжлэх ухаан технологийн тухай хуульд: “Инноваци гэж эрдэм шинжилгээний ажлын үр дүнг эцсийн бүтээгдэхүүн болгон зах зээл, үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэх цогц үйл ажиллагаа” хэмээн заасан[4]. Энд инновацийг үйл явцын хандлагаар тодорхойлсон гэж үзэж болно. Ер нь инновацийг шинжлэх ухаан технологийн хувьд шинэлэг, практикт хэрэгжүүлэх болон үйлдвэрлэлд нэвтрүүлэх боломжтой, арилжигдахуйц, өөрөөр хэлбэл, зах зээлд © Л . О ю у н ц э ц э г , Ш У Т И С , Кт М С 1
  • 2. борлогдон, хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагыг хангах чадвартай байх гэсэн гурван үндсэн шалгуурт нийцэж байх ёстой гэж үздэг. Инновацийн объектод бүтээгдэхүүн(нэр төрөл, чанар), үйлчилгээ, материал түүхий эд, үйлдвэрлэлийн багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, технологийн процесс, хүний хүчин зүйл(хүний хөгжил), удирдлага, зохион байгуулалтын үйл ажиллагаа, тогтолцоо, нийгмийн салбар зэргийг хамруулж болно. Зохиогчийн зүгээс өмнөх судлаачдын хандлагуудыг нэгтгэн харгалзаж, инновацийн мөн чанар агуулгыг дараах байдлаар тодорхойлон авч үзэх санал дэвшүүлж байгаа болно: “Эдийн засгийн хувьд үр өгөөжтэй хэрэглээ болон үйлдвэрлэл, практикт нэвтэрсэн шинэ ба шинэчилсэн бүтээгдэхүүн, технологи, түүнчлэн борлуулалт, удирдлага- зохион байгуулалт, санхүү-эдийн засгийн болон бусад дэвшилтэт шийдлийг инноваци гэнэ”[2, 3]. Инновацийн онолын хөгжил 1950-иад оноос, түүнийг үндэслэгч Австрийн эдийн засагч И. Шумпетерийн судалгаа бүтээлээс эх үндэстэй бөгөөд тэрбээр инновацийг орчин үеийн хандлагаар анхлан авч үзэж, түүний эдийн засгийн өсөлтөнд гүйцэтгэх үүргийг тодорхойлжээ[5]. Инновацийн онол нь аж ахуй эрхлэлтийн онол, өрсөлдөөний онол, эдийн засгийн мөчлөгийн онол, эдийн засгийн өсөлт ба хөгжлийн онолтой нягт уялдаатайгаар онолын нэг бие даасан чиг хандлага болон эрчимтэй хөгжиж байна. Сүүлийн жилүүдэд инновацийн онолын хүрээнд шинэ чиг хандлагууд бий болж байгаагаас эдийн засгийн хөгжлийн кластерийн онолыг дурьдаж болно. Энэхүү чиг хандлагын хөгжилд М. Портер, С. Стерн нар чухал үүрэг гүйцэтгэжээ[6]. Инновацийн онол, практикийн хүрээнд явуулсан судалгааг үндэслэн инновацийн онолын түүхэн хөгжлийн үйл явцыг дараах 5 үндсэн чиг хандлага-үе шатаар авч үзэж болно хэмээн үзэж байна[2, 3]. Эдгээр нь: I. 1950-1960-аад он.Нийлүүлэлтийн чиг хандлага(Technology Push); II. 1960-1970-аад он. Эрэлтийн чиг хандлага(Market Pull); III. 1970-1980-аад он. Хосолмол чиг хандлага(Technology Push- Market Pull); IY.1980-1990-ээд он. Интеграцчиллын буюу инновацийн системийн чиг хандлага; Y. 1990-ээд он-өнөө үе. Сүлжээ интеграцчиллын буюу Үндэсний инновацийн тогтолцооны чиг хандлага; 1980-аад оны дунд үеэс ҮИТ-ны чиг хандлагын хүрээнд онол, практикийн өргөн хүрээтэй судалгааг янз бүрийн орны эрдэмтэн судлаачид эрчимтэй явуулж эхэлсэн бол 1990 – ээд оноос уг чиг хандлага ихээхэн түгээмэл болж, өндөр хөгжилтэй орнуудын эдийн засгийн практикт ҮИТ бодитойгоор хэрэгжсэн байна. АНУ, Европын холбооны тэргүүлэгч орнууд үндэсний инновацийн үр ашигтай тогтолцоог бүрдүүлж чадсан бөгөөд “шинжлэх ухаан- боловсрол-бизнес- төр”-ийн нягт уялдаа, хамтын ажиллагааг хангах хөгжлийн нэг шинэ, үр өгөөжтэй механизм хэмээн үзэж байна. Улс орнуудын хувьд ҮИТ-г хөгжүүлэх гол үндэслэл шаардлага нь нийгэм эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангаж, өрсөлдөх чадварыг бэхжүүлэх явдал мөн. Эдүгээ энэхүү чиг хандлага нь онол арга зүйн хүрээнд инновацийн онолын нэг бие даасан чиглэл болсны зэрэгцээ, практик хэрэгжилтийн хувьд улс орнуудын нийгэм- эдийн засгийн тогтолцооны нэг бүрэлдэхүүн хэсэг, төрийн эдийн засгийн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх механизм болон эрчимтэй хөгжиж байгаа билээ. ҮИТ-ны чиг хандлагын эдийн засгийн онолын үндэс нь Германы эдийн засагч Фредрих Лист(1841)-ийн “үндэсний үйлдвэрлэлийн систем” –ийн үзэл баримтлалтай холбоотой гэж үздэг. Харин орчин үед, 1970-аад оноос онолын бие даасан хандлага болж хөгжихөд К.Фримен, Д. Кларк, Л. Соете нарын технологийн системийн судалгаа болон С. Девис, Э. Мэнсфилд, А. Ромео нарын зэрэг эрдэмтдийн инновацийн нэвчилт(диффузи)-ийн үйл явцын судалгаа чухал үүрэг гүйцэтгэжээ. ҮИТ-ны чиг хандлагын хөгжилд К. Фримен(1987), Р. Нельсон(1988), Б.Лундвол (1988) нарын судалгаа бүтээлүүд онцгой байр суурь эзэлдэг[7, 8, 9]. ОХУ-ын эрдэмтэд ҮИТ-ны чиг хандлагыг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулж байна. Энэ чиглэлээр цөөнгүй эрдэмтэд судалгаа явуулж, олон тооны бүтээл туурвил гаргажээ. Гол төлөөлөгчдийг дурьдвал В.В. Иванов, Н.А. Иванова, Н. В. Бекетов, В. Н. Фридлянов, В. А. Васин, Л. Э. Мендель, О. Г. Голиченко нар юм[2, 3]. © Л . О ю у н ц э ц э г , Ш У Т И С , Кт М С 2
  • 3. Өнөөгийн байдлаар ҮИТ-ны чиг хандлагын хөгжилд хэд хэдэн тулгамдсан асуудал ажиглагдаж байна. Эдгээр нь юуны өмнө ҮИТ-ны мөн чанар, агуулгын тодорхойлолт нэг мөр болоогүй, нөгөө талаар инновацийн процесс үйл ажиллагааны мөн чанарын талаар бүрэн гүйцэт нэгдмэл ойлголт төлөвшөөгүй байгаатай холбоотой гэж үзэж байна. ҮИТ-ны мөн чанар, агуулгын олон тодорхойлолтыг судлаачид боловсруулаад байна. Эдгээрийг иш үндэс болгон: “Үндэсний инновацийн тогтолцоо бол шинэ, эдийн засгийн хувьд үр ашигтай мэдлэгийг бий болгон нэвтрүүлж, хэрэглээний эргэлтэд оруулан ашиглахад тодорхой үүрэг гүйцэтгэн, хувь нэмэр оруулдаг, өөр хоорондоо харилцан уялдаатайгаар инновацийн хүрээнд хамтран ажилладаг төр, олон нийтийн болон хувийн хэвшлийн байгууллага, субъектүүдийн цогц нэгдэл” хэмээн тодорхойлж байгаа болно[2, 3]. Инновацийн процесс, үйл ажиллагаа нь судалгааны болон арилжааны гэсэн 2 үндсэн мөчлөгөөр явагддаг байна. Инновацийн хүрээн дэх интеграцийн үйл явц нь хэд хэдэн чиглэлээр хөгжиж иржээ. Эдгээрийг товч дурьдвал: 1. Салбар, сектор хоорондын интеграци(шинжлэх ухаан-боловсрол-бизнес, төр-бизнес г.м.); 2. Босоо/вертикаль интеграци (инновацийн үйлдвэрлэгч -хэрэглэгч хоорондын); 3. Хэвтээ/горизонталь интеграци (инновацийн үйлдвэрлэгчдийн хоорондын); 4. Сүлжээ интеграци(дээрх төрлүүдийн хосолмол хэлбэр); Сүлжээ интеграцийн хөгжил нь шинжлэх ухаан технологи, инновацийн хүрээнд технологи бизнесийн инкубатор, инновацийн төв, технологи дамжуулах төв, шинжлэх ухаан, технологи, аж үйлдвэрийн парк гэх мэт шинэ бүтцүүд бий болох, кластер, технополис үүсч хөгжихөд чухал түлхэц өгчээ. Эдгээр нь инновацийн дэд бүтцийг бүрдүүлэгч үндсэн элементүүд юм. Чухамхүү сүлжээ интеграци өргөжин гүнгийрсэний үрээр инновацийн тогтолцоо, тэр дундаа үндэсний инновацийн тогтолцоо эрчимтэй хөгжиж байгаа билээ. Иймээс ҮИТ-ны үүсэл хөгжлийн үйл явцыг шинжлэх ухаан технологи, инновацийн хүрээнд эрчимтэй өрнөж буй интеграцийн процессийн үр дагавар гэж дүгнэж болно. Монголын Үндэсний инновацийн тогтолцооны хөгжлийн загвар Монгол улсад ҮИТ-г бүрдүүлж хөгжүүлэх асуудлыг онол арга зүйн хувьд үндэслэлтэйгээр шийдвэрлэхийн тулд түүний бүтэц, бүрэлдэхүүнийг ул суурьтай авч үзэх шаардлагатай. Үүнтэй холбоотойгоор ҮИТ-ны бүтцийн суурь загварыг боловсруулсан болно(1-р зураг). Уг тогтолцоо нь шинжлэх ухаан, боловсрол, төр, бизнес болон зах зээлийн хүрээг хамрах ба бүрэлдэхүүний хувьд Мэдлэг бий болгох, Мэдлэг дамжуулах, Инновацийн үйлдвэрлэлийн, Инновацийн арилжааны, Инновацийг дэмжих зэрэг хэд хэдэн дэд систем болон тогтолцооны механизмийн үүргийг гүйцэтгэх блокууд (Шинжлэх ухаан-боловсролын блок, Инновацийн үйлдвэрлэлийн блок, Инновацийн хэрэглээний блок, Удирдлага-зохицуулалтын блок, Дэд бүтцийн блок) болон бүтцийн үндсэн элементүүд буюу субъект-байгууллагууд(Шинжлэх ухааны байгууллагууд: ШУА, ЭШ-ны хүрээлэн, төв, лабораторууд, Боловсролын байгууллагууд: их дээд сургууль, сургалтын төвүүд, Бизнесийн байгууллагууд: жижиг, дунд, том үйлдвэрүүд, банк санхүүгийн байгууллагууд, Төр засгийн байгууллагууд: хуулийн тогтоох байгууллага, Засгийн газар, түүний системийн байгууллагууд, Инновацийн үйл ажиллагааг дэмжих бүтэц: Бизнес-инкубаторууд, шинжлэх ухаан, технологийн паркууд, технологи дамжуулах төвүүд, бизнес-төвүүд г.м. Төрийн бус байгууллагууд: Худалдаа аж үйлдвэрийн танхим, мэргэжлийн холбоод)-аас бүрдэнэ гэж үзэж болохоор байгаа юм. ҮИТ-ны хүрээн дэх интеграцийг дотоод (ҮИТ-ны бүрэлдэхүүний дэд систем, элементүүдийн хоорондын уялдаа холбоо) болон гадаад (ҮИТ болон үндэсний эдийн засаг, нийгэм хоорондын уялдаа холбоо, олон улсын хамтын ажиллагаа) гэсэн 2 үндсэн чиглэлээр авч үзэх шаардлагатай бөгөөд эдгээрийг зөв тогтоон хөгжүүлэх нь уг тогтолцооны хөгжилд ихээхэн ач холбогдолтой болохыг дэлхий нийтийн туршлага нотолж байгаа юм. ҮИТ бүрдүүлж © Л . О ю у н ц э ц э г , Ш У Т И С , Кт М С 3
  • 4. хөгжүүлэхэд хүний, материал- техникийн, санхүүгийн, мэдээллийн, зохион байгуулалтын болон нийгэм-соёлын зэрэг нөөцүүд шаардагдана. Мэдлэг бий болгох дэд систем Үйлдвэрлэлийн дэд систем Шинжлэх ухаан, Жижиг үйлдвэр Бизнес I II боловсрол ИДС Эрдэм Дунд үйлдвэр шинжилгээний байгууллага Y Том їйлдвэр Бизнес-инкубатор, Цикл 1 технопарк, кластер Цикл 2 ТӨР Инновацийн хэрэглэгчид Зах зээл Төр IY III Инновацийг дэмжих дэд систем Инновацийн арилжааны дэд систем Тайлбар: I. Шинжлэх ухаан-боловсролын блок, II. Үйлдвэрлэлийн блок , III. Хэрэглээний блок , IY. Зохицуулалт-удирдлагын блок, Y. Дэд бүтцийн блок 1-р зураг. ҮИТ-ны бүтцийн суурь загвар Инновацийн үйл ажиллагаанд олон тооны нийгмийн институт, байгууллагууд оролцдог нь түүний нийгмийн цар хүрээг илтгэнэ. Энэхүү нөхцөл байдал нь инновацийн хүрээг ҮИТ хэлбэрээр ажиллах өвөрмөц механизм бүхий эдийн засгийн тусгай сектор гэж үзэх үндсийг бүрдүүлж байгаа юм. Иймээс ҮИТ-ны бүтцийн дэд систем, механизмийг бүрдүүлэгч блок (чиг үүргийн компонентүүд), элемент-субъектүүд(байгууллагууд)-ын үүргийг тодорхойлох; ҮИТ-ны гадаад дотоод интеграци, холбоо харилцааг хөгжүүлэх арга замыг тодорхойлох; ҮИТ-ны нөөцийн хангамжийн асуудлыг шийдвэрлэх; ҮИТ-ны хяналт мониторингийн шалгуур үзүүлэлтүүдийн системийг боловсруулах зэрэг асуудлуудыг арга зүйн хувьд шийдвэрлэх шаардлага тулгарч байна. Зохиогчийн зүгээс инновацийн тогтолцооны хөгжлийн зүй тогтол, арга зүйн шинжтэй суурь зарчимуудад үндэслэсэн, Монгол улсад ҮИТ бүрдүүлж хөгжүүлэх онол- арга зүйн хандлагыг дэвшүүлж байгаа болно. Үүнийг боловсруулахдаа зохион байгуулалтын системийн ерөнхий зүй тогтол, бүс нутгийг хөгжүүлэх асуудал, мэдлэг оюун, хүний хүчин зүйлийн тэргүүлэх үүрэг, улс орны өвөрмөц онцлог, нөхцөл байдлыг тодорхойлох объектив хүчин зүйл зэргийг харгалзав. Монголын ҮИТ-ны үндсэн зорилгыг дараах байдлаар тодорхойлж болно: “Үндэсний инновацийн чадавхийг үр ашигтай ашиглан, ШУТ-ийн ололтыг нэвтрүүлж, шинэ мэдлэгийг бий болгон, түгээн дэлгэрүүлж, хэрэглээ болгох замаар улс орны хөгжлийн © Л . О ю у н ц э ц э г , Ш У Т И С , Кт М С 4
  • 5. хоцрогдлыг даван туулж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэн, нийгэм-эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэгдэнэ.” ҮИТ-г бүрдүүлж хөгжүүлэх хүрээнд зайлшгүй шийдвэрлэх ёстой нэг асуудал бол уг тогтолцооны бүрдэлт, хөгжлийн түвшинг үнэлж, үйл ажиллагаанд хяналт үнэлгээ хийх шалгуур үзүүлэлтүүдийг тогтоох явдал юм. ҮИТ нь бүтцийн хувьд нарийн төвөгтэй, олон чиг үүрэг бүхий салбар дундын шинжтэй тул түүний үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийхэд мөн иж бүрэн арга зүй шаардлагатай. Иймээс зохиогч ҮИТ-ны үйл ажиллагаанд оношлогоо мониторинг хийх шинжилгээний аргачлал боловсруулах шаардлагатай гэж үзсэн болно. Энэ зорилгоор “Аж ахуйн нэгж, үйлдвэрийн газрын инновацийн идэвхижлийг үнэлэх аргачлал”, ”Улс орны инновацийн потенциалыг үнэлэх аргачлал”: “Улс орон дахь инновацийн хөгжлийн түвшинг тодорхойлж үнэлэх аргачлал”, “ҮИТ-ны шинжилгээ, мониторингийн аргачлал”, “Улс орны шинжлэх ухаан-технологийн аюулгүй байдлын үнэлгээний аргачлал”[10] зэрэг хэд хэдэн аргачлалаас бүрдэх ҮИТ-ны үр ашгийн үнэлгээ хийх, улс орны инновацийн хөгжлийн түвшинг тодорхойлох арга зүйн хандлагыг боловсруулж санал болгов[1,2]. Энэхүү арга зүйн хандлагын хүрээнд судалгаа шинжилгээний үр дүнг нэгтгэж, нэгтгэсэн болон интеграль үзүүлэлтүүдийг тооцоолох математик загваруудыг квалиметрийн аргад тулгуурлан боловсруулав. Энэ нь ҮИТ бол олон тооны, янз бүрийн нэгжээр илэрхийлэгддэг харилцан хамаарал бүхий үзүүлэлтүүдээр тодрхойлогдох, олон шатлалт систем гэдэгт үндэслэж байгаа болно. Хамаарлыг дараах байдлаар илэрхийлэн харуулав(2-р зураг). Жишээ болгож, ҮИТ-ны үйл ажиллагааны үр ашгийн нэгтгэсэн үнэлгээний математик загварыг дор тусгав: Enis = f ( Fipo Fnis Rnis Fis ) (1) энд, Enis - ҮИТ-ны үйл ажиллагааны үр ашгийг нэгтгэсэн(интеграль) үзүүлэлт Fipo - ҮИТ-ны потенциалын үнэлэгээний нэгдсэн үзүүлэлт Fnis - ҮИТ-ны үйл ажиллагааны төлөв байдлыг үнэлэх нэгдсэн үзүүлэлт Rnis - ҮИТ-ны үйл ажиллагааны үр дүнт байдлын нэгдсэн үзүүлэлт Fis - инновацийн орчны нэгдсэн үзүүлэлт. Хэсгийн нэгдсэн үзүүлэлт бүрийг дараах байдлаар тодорхойлно, жишээлбэл: Fipo ∈ K ipo тухайд: ob K ipo ∈ ( K ipo ∧ K ipo ∧ K ipo ∧ K ipo ∧ K ipo ∧ K ipo ) ob 1 2 3 4 5 6 Fnis ∈ ( Fipo ∧ K kg ∧ K ipi ∧ K im ∧ K si ) Rnis ∈ ( Fis ∧ Fnis ∧ Fipo ) i i i (2) Fis ∈ ( Fnis ∧ Fipo ∧ Rnis ∧ K i int ∧K ) i ins Нэгтгэсэн үзүүлэлтүүдийг дараах томъёогоор тооцоолох бөгөөд MathCAD2001 компьютерийн программ ашиглах боломжтой. n K nis = ∏ (qi ) αi (3) i =1 энд, Кnis- нэгдсэн үзүүлэлт, q i − харьцангуй үзүүлэлт, α i - үзүүлэлтийн ач холбогдол (хувийн жин) Нэгдсэн(интеграль) үзүүлэлт дараах байдлаар тооцогдоно:  − α i   n     E nis =∏ e  z i   (4) i =1     энд, Еnis- ҮИТ-ны үйл ажиллагааны үр ашгийг нэгдсэн(интеграль) үзүүлэлт z i − абсолют болон харьцангуй үзүүлэлтүүдийн харьцангуй хазайлт © Л . О ю у н ц э ц э г , Ш У Т И С , Кт М С 5
  • 6. Fipo Fnis Fis Rnis Fipo Fis Rnis Fipo Fnis Rnis Rnis Fnis Fis Rnis Fnis Fipo Fis Fipo Fis Fnis 2-р зураг. ҮИТ-ны индикатор- үзүүлэлтүүдийн хоорондын хамаарал E nis Дээрх арга зүйн хандлага нь үндэсний инновацийн чадавхи, ҮИТ-ны бүрдэлтийн байдал, үйл ажиллагааны үр ашиг, улс орны инновацийн хөгжлийн түвшин зэргийг бүхэлд нь тодорхойлж үнэлэх боломж олгоно хэмээн үзэж байна. Монгол улсын инновацийн хөгжил, ҮИТ бүрдүүлэх урьдач нөхцөл Монгол орны түүхэн хөгжлийн үйл явцыг инновацийн хөгжил талаас нь авч үзэх нь онол, парктикийн хувьд ихээхэн сонирхол татсан асуудал тул энэ хүрээнд зохиогч зохих оролдлого хийв. Судалгаа хийх явцад түүхийн үечлэлийн асуудлыг хөндөх шаардлага тулгарсан тул одоо үед баримталж байгаа хандлагуудыг судалсны үндсэн дээр дараах 5 үечиллээр авч үзэхээр тусгасан болно. Үүнд: I. Эртний үе (чулуун, хүрэл ба төмөр зэвсгийн үе, эртний улсуудын үе); II. Чингис хаант Их Монгол улсын үе; III. Их Монгол улсын дараахи үе (Чингисийг залгамжлагчдын үе - 1691 он хүртэл; Манжийн колончлолын үе -1911 он хүртэл, Богд хаант Монгол улсын үе- 1911-1921); IY. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцооны үе (1921-1990); Y. Зах зээлийн эдийн засгийн тогтолцооны үе (1990-ээд оноос хойш). Эдгээр үеүдэд өрнөсөн нийгэм-эдийн засгийн өөрчлөлт шинэчлэлтийн үйл явц нь Монгол улсын түүхэн хөгжлийн тодорхой үе шатны онцлогт нийцсэн зорилго, чиглэлтэй явагдаж иржээ[1,2]. Монгол улс зах зээлийн харилцаанд шилжсэнээр улс оронд нийгэм –эдийн засгийн далайцтай өөрчлөлт шинэчлэлт явагдаж эхэлсэн билээ. Төр засгаас зах зээлийн эдийн засгийн тогтолцооны эрх зүйн үндсийг бүрдүүлэхэд онцгой анхаарал хандуулж, олон тооны хууль эрх зүйн актууд боловсруулан батлаад байна. Улсын болон хоршооллын өмч хувьчлал явагдсанаар хувийн сектор бий болж эрчимтэй хөгжиж байна. Статистикийн мэдээгээр 1989 оны байдлаар хувийн сектор ДНБ-ний дөнгөж 3.3 %-ийг эзэлж байсан бол, 2007 онд 68.4%-д хүрчээ. Үндэсний эдийн засгийн бүтцэд ихээхэн өөрчлөлт гарч, үүний дүнд уламжлалт зарим салбар, тухайлбал, ХАА-н эзлэх хувь хэмжээ буурах хандлагатай боллоо (хүснэгт 1). 1-р хүснэгт Эдийн засгийн салбарын бүтцийн өөрчлөлт, % № Салбар 2001 2002 2003 2004 2005 2006 2007 2008 1. Аж үйлдвэр 23.4 22.1 25.4 29.9 30.2 37.7 35.7 36.3 2. ХАА 24.9 20.7 20.1 20.9 21.7 19.5 20.6 18.8 3. Үйлчилгээ 51.7 57.2 54.5 49.2 48.1 42.8 43.7 44.9 Эх үүсвэр: Монгол улсын статистикийн эмхэтгэл, 2005-2008, ҮСГ[11] © Л . О ю у н ц э ц э г , Ш У Т И С , Кт М С 6
  • 7. 2004 оны байдлаар ДНБ-ний үйлдвэрлэлээр дэлхийд 164-рт (1.5 тэрбум ам. долл.) орж, нэг хүнд ногдох ДНБ-ний үзүүлэлтээр (600 ам. долл.) 161-д байв. Энэ үзүүлэлтээр бага орлоготой, буурай хөгжилтэй орны тоонд орж, дэлхийн дундаж түвшнээс 10.5 дахин доогуур (6280 ам. долл), бага болон дундын доогуур орлоготой орнуудын дундажаас 2,5(1460 ам. долл.) дахин бага үзүүлэлттэй байсан байна. 2007 оны байдлаар нэг хүнд ногдох ДНБ-ний үзүүлэлт(1290 ам. долл.)-ээр манай улс бага-дунд орлоготой орон (Lower middle income countries) –ын тоонд орон болж ангилал дээшлэн 150-рт оржээ. 1994 оноос эхлэн эдийн засгийн өсөлт жил тутам 3.8%, харин 2001 оноос 5.5%-тай байна( 3-р зураг). Өнөөгийн байдлаар тухайн үзүүлэлт жилд ойролцоогоор 9-10%-тай болоод байна (2007 онд- 10.2%, 2008 онд- 8.9%)[11]. Эх үүсвэр: Монгол улсын статистикийн эмхэтгэл, 2005-2008, УСГ, СЯ-ны тайлан мэдээ 3-р зураг. ДНБ-ний өсөлт, % Эдийн засгийн бүтцэд ЖДҮ, бизнес давамгайлж байна. ХХААХҮЯ-ны дэргэдэх ЖДҮ- ийн хөгжлийн агентлагийн мэдээгээр 2008 онд манай оронд 60535 ААН бүртгэгдсэнээс З6498 үйл ажиллагаа явуулж байна. Тэдгээрээс 35789 ААН жижиг дунд бизнесийн байгууллагын ангилалд хамрагдаж байгаа нь 98%-ийг эзэлж байна. ААН байгууллагуудын дөнгөж 12556(35%) байнгийн татвар төлөгч байдаг ажээ. ҮСГ-ын Бизнес-регистрийн мэдээгээр 2008 онд үйл ажиллагаа явуулж буй нийт ААН-ийн 81.8% нь 1-9 ажиллагчидтай, 8.5%- 10-19 ажиллагчидтай, 6.3%- 20-49 ажиллагчидтай байгаа бол 50 болон түүнээс ажиллагчидтай байгууллага 3.4%-ийг эзэлж байгаа нь 2005 онтой харьцуулахад бага зэрэг нэмэгджээ. ААН, байгууллагууд газар зүйн байршилтын хувьд харилцан адилгүй, дийлэнх нь нийслэл хотод төвлөрсөн байдалтай байна(63.2%). Байгууллагуудын салбарын харъяалал тэнцвэргүй байгаа ба 5.6% нь ХАА, 8.7%- аж үйлдвэр, 2,9%- барилгын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа бол, дийлэнх хувь нь үйлчиллгээний секторт харъяалагдаж байна(46.8% - худалдаа, үйлчилгээ, 36.0%- бусад үйлчилгээ)[11]. Монгол улсын нийгэм-эдийн засгийн хөгжлийн хандлагаас үзэхэд улс орон 2001 оноос зогсонги байдлаас гарч, эдийн засгийн өсөлтийн мөчлөгт орсон гэж дүгнэж болно. 2007 оны байдлаар ДНБ оны үнээр 4557.5 тэрбум төгрөг буюу 3.6 орчим тэрбум. ам. долл.-т хүрчээ. Нэг ажиллагчийн хөдөлмөрийн бүтээмж 31.6 сая төг. байна. Гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ 2005-2007 онуудад нийт 1.2 тэрбум ам. долл.-т хүрсэн нь өмнөх 15 жил(1990-2004 гг.)- ийн нийлбэр дүнгээс их байна. Түүнчлэн дотоодын хөрөнгө оруулалтын хэмжээ багагүй нэмэгджээ. 2007 онд 449.0 сая төг. байсан бол 2008 оны байдлаар 689 сая төг.-т рхүрсэн нь ДНБ-ний 13%-тай тэнцэж байна. Энэ бол ихээхэн нааштай хандлага юм[11]. Өнөөгийн байдлаар дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн хямрал манай орны нийгэм- эдийн засгийн байдалд сөрөг нөлөө үзүүлж байгаа ч улс орны эдийн засгийн хөгжил мөчлөгийн идэвхитэй үедээ байна гэж үзэж болохоор байна. Ерөнхийдөө манай улсын эдийн засаг нь түүхий эдэд тулгуурласан, гадаад орчны болон байгаль цаг уурын хүчин зүйлсийн нөлөөнд мэдрэмтгий шинжтэй юм. Бидний үзэж байгаагаар улс оронд нийгэм-эдийн засаг тогтвортой өсөлтийн төлөв байдалд хүрсэн гэж үзэх баттай үндэслэл хараахан бүрдээгүй © Л . О ю у н ц э ц э г , Ш У Т И С , Кт М С 7
  • 8. байна. Иймээс дэлхийн зах зээлийн коньюнктурын таатай нөхцөл байдлаас үүдэлтэй, цаг үеийн шинжтэй эдийн засгийн өсөлт тайвшрах шалтгаан биш юм. Монгол улс нь өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой, аж үйлдвэр- ХАА-н орон. Гол онцлогуудыг дурьдвал: хоёр том гүрний дунд орших, далайд гарцгүй, эх газрын орон бөгөөд эдийн засгийн цар хүрээ багатай, харьцангуй хүн ам цөөн, газар нутгийн хэмжээ томтойгоос хүн ам сийрэг суурьшсан, эрс тэс уур амьсгалтай, жилийн дөрвөн улиралтай тул байгаль цаг уурын нөхцөл байдал харьцангуй хүнд, байгалийн нөөц, ашигт малтмалаар баялаг боловч олборлолт, ашиглалтын нөхцөл хүнд, нутаг дэвсгэрийн дийлэнх хувьд геологи хайгуул хийгдээгүй, хүн амын хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөн их, хүн амын 30% орчим нь нүүдлийн хэв маягийн аж ахуй эрхэлж, аж төрдөг, хүн амын бүтцэд хүүхэд залуусын эзлэх хувь хэмжээ өндөр байгаагаас, нэг ажиллагчид хөдөлмөрийн бус насны 3 хүн ногддог, аж үйлдвэрт ашигт малтмал олборлох болон эрдэс байлаг, МАА-н түүхий эд боловсруулах үйлдвэрлэл давамгайлдаг, ХАА-н голлох салбар нь нүүдлийн МАА, улс орны нийгэм- эдийн засгийн хөгжилд гадаадын зээл тусламж ихээхэн үүрэг, нөлөөтэй байгаа нь гадаад орчноос хамааралтай байдалд хүргэдэг зэргээр тодорхойлогдож байна. Инновацийн хүрээнд явуулсан судалгааны үр дүнг нэгтгэн дүгнэвэл, өнөөгийн байдлаар Монгол улс нь инновацийн хөгжлөөр дэлхийн түвшний 20-30% -д байна. Инновацийн потенциалын хувьд дэлхийн дундаж болон Шинжлэх ухаан технологийг хөгжүүлэх мастер төлөвлөгөө, мөн ҮИТ хөгжүүлэх хөтөлбөрт тусгагдсан 2015 онд хүрэх бодлогын зорилтот түвшний 35%-д байна гэсэн үнэлгээ гарлаа. ҮИТ-ны ерөнхий төлөв, үр ашгийн үнэлгээ 0.361 гэсэн интеграль үзүүлэлтээр үнэлэгдсэн нь дээрх бодлогын баримт бичгүүдэд тусгагдсан 2015 онд хүрэх зорилтот түвшний 36 % орчимд байна гэж үзэж болно. Харин Дэлхий банкны инстатутийн мэдлэгийн эдийн засгийн түвшинг тодорхойлох судалгаагаар 45 % (үнэлгээ 4.50 оноо, Зүүн Азийн дундаж түвшин - 6.59 оноо)-тай гарчээ. ШУТ-ийн аюулгүй байдлын үнэлгээгээр критик түвшний дөнгөж 16%-д байгаа нь ноцтой нөхцөл байдал мөн[1, 2]. Аж үйлдвэрийн салбарын өрсөлдөх чадварын түвшин үлэмж доогуур байгаа нь үйлдвэр аж ахуйн газрууд техник- технологийн хувьд ихээхэн хоцрогдонгуй байгааг илтгэж байна. Аж үйлдвэрийн дийлэнх салбарууд технологийн хувьд I ба II дахь хэвшлийн түвшинд байна. Салбарын бүтцийн шинжилгээнээс үзэхэд дийлэнх дэд салбарууд капитал ба хөдөлмөр эзлэмж ихтэй (60%), бага болон бага-дунд ур чадвар шаардагдах(70%) үйлдвэрлэлд хамрагдаж байна. Үйлдвэрлэлийн 85% нь шинжлэх ухааны багтаамж багатай байна. Экспортын ихэнх хувь(97.7%)-ийг технологигүй (No-tech) ба нам технологийн (Low-tech) бүтээгдэхүүн эзэлж, импортын бүтээгдэхүүний 25 % нь нам технологийн, 73%-дундаж технологийн, дөнгөж 2%- өндөр технологийн бүтээгдэхүүн тус тус эзэлж байна[1,2]. Улс орны инновацийн хөгжлийн өнөөгийн байдлыг нэгтгэн дүгнэвэл: инновацийн далайцтай бодлого байхгүй; үндэсний инновацийн оновчтой тогтолцоо, механизм хараахан бүрдээгүй; инновацийн хэрэгжилтийн үр дүн хангалтгүй; хувийн хэвшлийн инновацийн потенциал, идэвхжил сул, сонирхол бага; шинжлэх ухаан- боловсрол- бизнесийн үйл ажиллагааны уялдаа холбоо сул, хамтын ажиллагаа хангалтгүй; инновацийн санхүүжилтын эх үүсвэр, хөрөнгө дутмаг зэргээр тодорхойлогдож байна. Гэсэн хэдий ч улс орны хувьд инновацийн чиг баримжаагаар хөгжихөд шаардагдах багагүй нөөцтэй гэж үзэж болно. Түүнээс гадна манай үндэсний эдийн засгийн гол онцлог нь юуны өмнө “жижиг” эдийн засаг болдогтой холбоотой. Ийм эдийн засагтай улс орны хувьд дотоод зах зээлийн хэмжээ багтаамж бага, дэлхий эдийн засаг болон олон улсын хөдөлмөрийн хуваарьт хамрагдах оролцоо бага, үзүүлэх нөлөө сул, эдийн засгийн хүч чадал багатай зэрэг сул талуудтай боловч бэсрэг эдийн засгийн хувьд юуны өмнө уян хатан, түргэн өөрчлөлт хийх боломжтой, инерци багатай, динамик шинжтэй, манервлах чадвар өндөр зэрэг давуу талуудтай. Иймээс өөрийн давуу тал дээрээ түшиглэн ҮИТ үр ашигтай тогтолцоо бүрдүүлж, шинжлэх ухаан, аж үйлдвэрийн баазаа шинэчлэн, нөөц, потенциалын ашиглалтын үр өгөөжийг эрс дээшлүүлэх замаар богино хугацаанд технологийн хоцрогдлоо давах туулах боломжтойн дээр, үүнийг хэрэгжүүлэх зайлшгүй шаадлалагатай гэж үзэж байна. © Л . О ю у н ц э ц э г , Ш У Т И С , Кт М С 8
  • 9. Монгол улсад ҮИТ бүрдүүлж хөгжүүлэх үзэл баримтлал, үндэсний хөгжлийн шинэ парадигм Өнөө үед хөгжлийн хоцрогдол нь дэлхийн цөөнгүй улс орнуудын хувьд эмзэг асуудал болж байна. Зарим орнуудын хувьд байгалийн ихээхэн нөөц баялагтай хэдий ч ядуу буурай байсаар байгаа юм. Нэр хүндтэй эрдэмтэд, эдийн засагчид ч уг асуудлыг ямагт анхааран судалж иржээ. Тухайлбал, Нобелийн шагналт, алдарт эдийн засагч П. Самуэльсон улс орнууд, ялангуяа ядуу буурай орнуудын хөгжлийн учир шалтгааныг судалж, эдгээр орнуудад бүтээмжийн түвшин доогуур байдаг тул хүн амын орлого бага, үүнээс улбаалан хуримтлал бий болох потенциал боломж гардаггүй гэсэн дүгнэлтэнд хүрчээ[12]. Гэтэл хуримтлал нь хөрөнгө оруулалтын гол эх үүсвэр болж, шинээр үйлдвэр барьж байгуулан, ажлын байр бий болгох, техник-технологийн шинэчлэл хийхэд зарцуулагдаж, энэ нь эргээд үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлж, капиталын хуримтлал бий болгодог. Нийгэм-эдийн засгийн хүрээнд хангалттай хуримтлал бий болохгүй байснаар капиталын хуримтлал удаан явагдах ба ингэснээр бүх төрлийн нөөцийн ашиглалт хангалтгүй, бүтээмжийн түвшин доогуур байхад хүргэдэг. Энэ нь мөн л хүн амын орлогын түвшин доогуур байх нөхцөл болдог байна. Ийм маягаар улс орон: “бага Бага хуримтлал бүтээмж- бага орлого- бага хуримтлал- бага капиталын хуримтлал-бага бүтээмж” гэсэн Бага орлого Бага капиталын тойрог эргэлдэх ба үүнийг П хуримтлал Самуэльсон ядуурал, хоцрогдлын “чөтгөрийн тойрог” гэж нэрлэсэн Бага бүтээмж байдаг( 4-р зураг). Манай орны хувьд ийм нөхцөл байдалд байна гэж үзэх үндэстэй. Хэдийгээр сүүлийн 4-р зураг. Ядуурал, хоцрогдлын “чөтгөрийн жилүүдэд эдийн засгийн өсөлтийн тойрог” түвшин өндөр, энэ байдал цаашид ч үргэлжлэх хандлагатай, улс орон багагүй нөөц баялагтай ч буурай хөгжилтэй орны ангилалд багтсан хэвээр байна. Энэ тойргоос гарах гол арга зам нь гагцхүү бүтээмжийг дээшлүүлэн, байгаа нөөцийн ашиглалтын үр ашгийг сайжруулах явдал бөгөөд үүний тулд хүний нөөцөө хөгжүүлэхийн зэрэгцээгээр, үйлдвэрлэлийн хүчин чадлыг шинэчлэх, шинээр эзэмших, чадавхийг нэмэгдүүлэх шаардлагатай. Түүнээс гадна байгалийн нөөц, түүхий эдээр баялаг манай орны хувьд тэдгээрийн боловсруулалтын түвшинг эрс дээшлүүлж, эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэхгүйгээр үлэмж хэмжээний нэмэгдсэн өртөг бий болгох боломжоо ашиглаж чадахгүй байсаар байх болно. Гэтэл нэмэгдсэн өртөг нь орлого, хуримтлалын гол эх үүсвэр болдог билээ. Иймээс манай орны хувьд хоцрогдлоо даван туулахын тулд инновацийн чиг баримжаатай хөгжлийн замыг сонгох нь зүй ёсны шаардлага болж байна. Хөгжлийн энэхүү шинэ хандлагыг хэрэгжүүлэх гол механизм нь ҮИТ байх боломжтой хэмээн үзэж байгаа юм. Монгол улсад ҮИТ бүрдүүлж хөгжүүлэхдээ олон улсын ололт туршлагыг харгалзахын зэрэгцээ өөрийн орны нөхцөл байдалд тулгуурласан өвөрмөц загвар боловсруулах шаардлагатай гэж үзсэн болно. Учир нь дэлхий нийтийн туршлагаас үзэхэд улс орны нийгэм-эдийн засгийн болон соёл-иргэншлийн өвөрмөц онцлог, нөхцөл байдал нь ҮИТ-ны архитектурыг тодорхойлдог болох нь харагдаж байгаа юм. Илтгэгчийн үзэж байгаагаар Монгол улсын инновацийн хөгжлийн загвар нь ҮИТ –оор дамжуулан хөгжлийн таатай орчин бүрдүүлэх замаар эдийн засагт кластерийн үр нөлөөг бий болгох санаанд үндэслэж байгаа болно. Олонхи постсоциалист орнуудын адилаар манай улсын хувьд эдийн засгийн бодлого боловсруулж хэрэгжүүлж ирсэн уламжлал нь эдийн засгийг зохицуулах зах зээлийн бус, захиргааны механизмийг бий болгосон билээ. Энэ бодит нөхцөл байдлыг харгалзан үзэж, ҮИТ © Л . О ю у н ц э ц э г , Ш У Т И С , Кт М С 9
  • 10. –г төрийн эдийн засгийн хөгжлийн болон инновацийн бодлого хэрэгжүүлэх механизм, улс орны хөгжлийг эрчимжүүлэх, хоцрогдлыг даван туулах, үндэстний аюулгүй байдлыг хангах систем хэмээн үзэж бүрдүүлж хөгжүүлэх нь илүү оновчтой байх талтай. Энэ нь уг тогтолцоог бүрдүүлж хөгжүүлэх эхний үе шатуудад төрийн үүрэг оролцоо өндөр байх шаардлагыг нөхцөлдүүлнэ. Иймээс Монгол улсын инновацийн хөгжлийн загвар нь ҮИТ бүрдүүлэх замаар эдийн засагт хөгжлийн таатай нөхцөл, кластерийн үр нөлөөг бий болгоход чиглэгдэнэ гэсэн үг. Эндээс үүдэн ҮИТ-ны эдийн засагт эзлэх байр суурь, ерөнхий чиг үүргийг тодорхойлж болно(5-р зураг). Тодруулбал, ҮИТ-г улс орны нийгэм-эдийн засгийг хөгжлийг эрчимжүүлэх хурдасгуур(катализатор)-ын үүрэг гүйцэтгэх үндэсний эдийн засгийн тогтолцооны нэг бүрэлдэхүүн хэсэг, төрийн хувьд түүний эдийн засгийн хөгжил, ШУТ, инновацийн бодлогыг хэрэгжүүлэх механизм хэмээн үзэж бүрдүүлж хөгжүүлэх нь манай орны хувьд илүү оновчтой. Манай орны хөгжил нөөцийн эдийн засгийн түвшинд байгаа нь ҮИТ-г бүрдүүлж хөгжүүлэх суурь нөхцөл, бэлэн байдлыг хангалтгүй гэж үзэхэд хүргэж байгаа боловч, нөгөө талаар хөгжлийн хоцрогдлыг богино хугацаанд даван туулахын тулд уг тогтолцоог цаг алдалгүй хөгжүүлэх шаардлагын үндэслэл болж байна. Улс орны хөгжлийг эрчимжүүлэх, хоцрогдлыг даван туулах, үндэсний аюулгүй Төрийн эдийн байдлыг хангах систем засгийн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх ҮНДЭСНИЙ механизм Хөгжлийн ҮИТ катализатор ЭДИЙН НИЙГЭМ ЗАСАГ 5-р зураг. Монголд ҮИТ-г хөгжүүлэх чиг хандлага Уг ажлын хүрээнд Монголын ҮИТ-ны зохион байгуулалт-чиг үүргийн загварыг боловсруулан санал болгосон бөгөөд практик хэрэгжилтийг хангах үүднээс ШУТ-ийн салбарын удирдлага зохицуулалтын одоогийн бүтэц дээр суурилан боловсруулсан болно. Түүнчлэн ҮИТ-г бүрдүүлэгч- субъектүүдийн үүрэг роль, оролцоо, чиг үүргийг тодорхойлсон бөгөөд үүний тулд чиг үүргийн матриц боловсруулж, санал болгов. Ингэхдээ ҮИТ-г хэрэгжүүлэхэд нийгэм, эдийн засгийн сектор, салбарууд, тодруулбал, бизнес-сектор, дээд боловсрол, шинжлэх ухааны салбар, ашгийн бус сектор, гадаадын сектор зэргийн үүрэг оролцоог тодорхойлсон болно. ҮИТ бүрдүүлж хөгжүүлэхэд төрийн гүйцэтгэх үүрэг, оролцоог тодорхойлоход ихээхэн анхаарал хандуулав. Төрийн оролцоо нь, нэгд, төрийн байгууллага, институтүүдийн харилцаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах интеграцийг хангах; хоёрт, эдгээр субъектүүдийн зохистой нэгдэл болон нийгмийн янз бүрийн салбаруудын бодлогын хэрэгжилтийг хангах; гуравт, улс орны хөгжлийн нийгэм-эдийн засгийн зорилго, зорилтууд, тэдгээрт хүрэх бодлого, стратегийн харилцан уялдаа, нэгдмэл байдлыг хангах зэрэг шаардлагуудаар тодорхойлогдоно хэмээн үзэж байна. ҮИТ-ны бүтцэд чиг үүргийн дараах шинэ нэгжүүдийн бий болгох саналтай байгаа болно[1, 2]. Үүнд: © Л . О ю у н ц э ц э г , Ш У Т И С , Кт М С 10
  • 11.  Технологи, инновацийн үндэсний шинжээчдийн зөвлөл: Зөвлөлийн үндсэн чиг үүрэг нь төрийн бодлогын баримт бичгүүдэд батлагдахаас өмнө ШУТ-ийн экспертиз хийж, батлан мөрдсөний дараа хэрэгжилтийн үр дүнг гаргах явдал юм. Зөвлөлийг нэр хүндтэй, өндөр мэдлэг боловсролтой, эрдэмтэд, мэргэжилтнүүдээс бүрдүүлнэ.  ШУТ, инновацийн салбар хоорондын нэгж: Одоогоор энэ нэгж нь Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо нэртэйгээр байгуулагдан үйл ажиллагаа явуулж эхлээд байна. Энэ байгууллагын үндсэн чиг үүрэг нь ҮИТ-г гол хэрэгжүүлэгч байх бөгөөд тогтолцооны үндсэн зангилаа болж, түүний бүрэлдэхүүний элементүүд, инновацийн үйл ажиллагаанд оролцогч талуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, инновацийн хүрээнд интеграцийг бий болгон дэмжин хөгжүүлэхэд чиглэгдэнэ. Хорооны бас нэг чухал чиг үүрэг нь ШУТ, инновацийн хөгжлийн хэтийн төлөвийг тодорхойлж, төлөвлөх явдал юм. Дэргэдээ төрөл бүрийн салбар, секторуудын төлөөлөл, эрдэмтэд судлаачид, мэргэжилтнүүдийн мэдлэг чадварыг дайчлан ашиглах механизм бүрдүүлэх боломжтой. ҮИТ бүрдүүлж хөгжүүлэхийн тулд төрийн зүгээс инновацийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, тогтолцооны субъектүүд хоорондын харилцааг зохицуулах, тэдгээрийн эрх, ашиг сонирхолыг хамгаалах, ялангуяа оюуны өмчийн эрхийн хамгааллын хэрэгжүүлэх боломж олгох хууль эрх зүйн таатай орчин бүрдүүлэх шаардлагатай. Одоогийн мөрдөж байгаа хууль эрх зүйн баримт бичгүүдэд шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагаанд оролцогчдын чиг үүрэгт шинжлэх ухаан – боловсрол – бизнесийн хүрээн дэх хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлийг тодорхой тусгах; шинжлэх ухаан технологи, инновацийг хөгжүүлэх хувийн секторын оролцоог нэмэгдүүлэн, бизнес эрхлэгчдийн зүгээс гаргаж байгаа үүсгэл санаачилгыг аль болох дэмжих, идэвхжүүлэлтийн оновчтой арга механизмийг хэрэгжүүлэх; орлогын болон гаалийн татварын хуулинд инновацийг хөгжүүлэх чиглэлээр явуулж байгаа байгууллагуудын үйл ажиллагааг дэмжихүйц заалтуудыг оруулах, тодруулбал, шинжлэх ухааны судалгаа, туршилтын хүрээнд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээний борлуулалтаас олсон орлогыг албан татвараар чөлөөлөх, хөнгөлөх; гадаад хамтын ажиллагаа, олон улсын байгуулагын шугамаар нийлүүлэгдэж байгаа шинжлэх ухааны судалгаа шинжилгээ, туршилт сургалтын тоног төхөөрөмж, багаж хэрэгсэлд гаалийн татвар ногдуулахгүй байх; бизнесийн байгууллага, үйлдвэр аж ахуйн газруудаас Их сургууль, эрдэм шинжилгээний байгуулагын ШУТ-ийн инкубацийн үйл ажиллагаанд зориулан гаргасан зардлыг татвар ногдуулах орлогоос чөлөөлөх; аж ахуйн нэгж байгууллагаас шинжлэх ухаан технологийн инкубацийг хөгжүүлэх, инновацийг нэвтрүүлэх үйл ажиллагаанд оруулсан хөрөнгө оруулалт, хандив, тусламжийг татвараас чөлөөлөх зэрэг заалтуудыг татварын болон бусад холбогдох хууль тогтоомжинд оруулаж боломжийг судалж шийдвэрлэх шаардлагатай байна. Түүнчлэн одоогийн хууль эрх зүйн баримт бичгүүдийн зэрэгцээгээр шинээр инновацийн тухай хууль гэх мэт шаардлагатай эрх зүйн актуудыг боловсруулж батлуулах асуудал тулгарч байна. Ер нь бидний үзэж байгаагаар инновацийн үйл ажиллагааны онцлог харилцааг зохицуулах эрх зүйн оновчтой механизмийг бий болгох шаардлагатай юм. Өнөө үед манай орны тухайд дэлхийн эдийн засгийн интеграцичлалд хэрхэн оролцох, үндэсний өрсөлдөх чадвараа ямар арга замаар бэхжүүлэх вэ гэсэн асуудлыг шийдвэрлэх шаардлага тулгарч байна. Энэ нь улс орны цаашдын хөгжлийн чиг шугамыг тодорхойлох сонголттой шууд холбоотой юм. Тодруулбал, манай орны хувьд: • дэлхийн инновацийн эдийн засгийн бүрэн эрхт гишүүн болж хөгжих, эсвэл • түүхий эд бэлтгэлийн бааз хэвээр үлдэх хоёр зам байна. Эдийн засгийн онол, практикт түгээмэл хэрэглэгдэж буй хандлагаар авч үзвэл манай орон түүхий эдийн үе шатандаа оршиж байгаа нөөцөд тулгуурласан эдийн засагтай улс бөгөөд цаашид хөрөнгө оруулалтын болон инновацийн үе шатуудаар дамжин хөгжилд хүрнэ. Энэ нөхцөлд улс орны хөгжлийг эрчимжүүлэх гол арга зам нь инновацийн эдийн засгийн үндэс суурийг бий болгохтой шууд холбоотой бөгөөд үүнийг ҮИТ бүрдүүлж хөгжүүлэх замаар шийдвэрлэх боломжтой гэж үзэж байгаа юм. © Л . О ю у н ц э ц э г , Ш У Т И С , Кт М С 11
  • 12. Монгол улсын хөгжлийн стратегийн шинэ хандлага нь үндэсний инновацийн үр ашигтай тогтолцоог бүрдүүлж, хөгжүүлэх замаар улс орны өрсөлдөх давуу талыг бэхжүүлж, байгалийн нөөц баялагийг оновчтой зүй зохистой ашиглан түүхий эдийн үе шатаас хөрөнгө оруулалтын шатад түргэн шилжиж, улмаар инновацийн эдийн засгийг бий болгон хөгжүүлэхэд чиглэгдэнэ(6-р зураг)[1, 2]. Инновацийн хөгжлийн стратеги Нөөцөд тулгуурласан Хөрөнгө оруулалтанд Мэдлэгт тулгуурласан эдийн засаг тулгуурласан эдийн засаг эдийн засаг I. Түүхий эдийн II. Хөрөнгө оруулалтын III. Инновацийн үе шат үе шат үе шат ХАА-н түүхий эдийн Боловсруулах Оюуны багтаамж анхан шатны аж үйлдвэр: өндөртэй, дэвшилтэт боловсруулалт: технологийн салбарууд: Ноолуур, Ноос, Нэхмэл, Оёдол Мэдээлэл холбоо, Мах, Арьс шир Арьс шир-гутал Био, нано-технологи ба бусад Хүнс Эмийн болон Химийн Олборлох Металлург ба бусад үйлдвэрлэл ба бусад аж үйлдвэр: Алт, Нүүрс, Зэс ба бусад Эрдэс түүхий эд ИННОВАЦИЙН ХӨГЖЛИЙН САН: олборлолт Ашигт малтмал олборлолтын орлого Төрийн инновацийн бодлогын чиг баримтлал Бизнесийн таатай ҮИТ-г хөгжүүлэх Үр ашигтай ҮИТ бүрдүүлэх орчин бүрдүүлэх Мэдлэг, технологийг Эдийн засгийн инновацийн Зах зээлийг нэвтрүүлэх, нутагшуулах, секторыг бий болгох боловсронгуй болгох дамжуулах механизм Шинэ технологийг бий Капиталын бүрдүүлэх, Олон улсын болгож дамжуулах хуримтлалыг дэмжих хөдөлмөрийн хуваарьт Олон улсын хөдөлмөрийн Үндэсний инновацийн оролцох Үндэсний эдийн хуваарьт тогтвортой байр тогтолцоо бүрдүүлэх засгийн оролцоог нэмэгдүүлэх суурь эзлэх 6-р зураг. Төрийн инновацийн бодлого, стратегийн ерөнхий чиг баримтлал Түүхий эдийн үе шат нь үйлдвэрлэлийн хүчин зүйлсийн үе шат хэмээн тооцогддог бөгөөд энэ шатанд доогуур түвшний ур чадвар шаардсан, бага нэмэгдсэн өртөг бий болгодог, нам технологийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл давамгайлдаг. Манай орны хувьд хөгжлийн түүхий эдийн үе шатандаа оршиж байна гэж үзэх бүрэн үндэс байгаа юм. Аж үйлдвэрийн бүтээгдэхүүнд эрдэс түүхий эдийн олборлолт давамгайлж (2006 онд 66.9%, 2007 онд 63.3%, 2008 онд 59.7%), экспортийн гол эх үүсвэр болж байна (2007 онд 66.8%, 2008 онд 60.3%)[11]. Тус салбарын өсөлтөнд дэлхийн түүхий эдийн зах зээлийн конъюнктурын таатай нөхцөл шийдвэрлэх нөлөө үзүүлж байна. Дэлхийн зах зээл дээр алт, зэс гэх мэт эрдэсийн үнэ өссөнөөс үүдэн 2006 онд төрөөс гэнэтийн ашгийн 68%-ийн татвар ногдуулах шийдвэр гаргасан билээ. Энэ эх үүсвэрийг, © Л . О ю у н ц э ц э г , Ш У Т И С , Кт М С 12
  • 13. жишээлбэл, аж үйлдвэрийн салбар, үндэсний эдийн засгийн түвшинд инновацийг хөгжүүлэх санд төвлөрүүлэн зарцуулж болох талтай. Дээрх үе шатанд гол төлөв импорт болон гадаадын шууд хөрөнгө оруулалтаар дамжуулан технологийг эзэмшдэг. Төрийн эдийн засгийн хөгжлийн бодлого нь газар, капитал, хөдөлмөр гэх үйлдвэрлэлийн хүчин зүйлсийн үр өгөөжтэй зах зээлийг хөгжүүлэх, бизнесийн таатай орчин бүрдүүлэх, эдийн засагт капиталын хуримтлал бий болоход дэмжлэг үзүүлэхэд чиглэгдэнэ. Инновацийн хөгжилд зах зээлийн эрэлт чухал нөлөөтэй. Иймээс дээрх бодлогыг амжилттай хэрэгжүүлэх нь инноваци болон ҮИТ хөгжих суурь нөхцөлийг бүрдүүлнэ. Хоёрдахь үе шатанд өрсөлдөх чадварыг хангах гол эх үүсвэр нь өндөр үр ашигтай масс үйлдвэрлэл. Технологийг нэвтрүүлэх эзэмших үйл ажиллагаа гол төлөв лиценз эзэмших, хамтарсан үйлдвэр байгуулах болон ГШХО-ыг татах замаар явагдана. Технологи дамжуулалт хийгдэж, технологи нутагшин, нэвчих үйл явц эрчимжинэ. Үйлдвэр аж ахуйн газрууд илүү нарийн, өрсөлдөх чадвар өндөртэй бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг эзэмшсэнээр нэмэгдсэн өртгийн глобаль сүлжээ болон дэлхийн зах зээлд өөрийн гэсэн байр суурь эзлэх ба олон улсын хөдөлмөрийн хуваарьт хамрагдах оролцоогоо нэмэгдүүлнэ. Энэ үеийн төрийн бодлогын гол чиглэл нь мэдлэг, технологийг түргэн хугацаанд дамжуулах, технологи нутагшуулалт, нэвчилтийг дэмжих, үндэсний эдийн засгийг олон улсын хөдөлмөрийн хуваарьт нэгтгэх явдал мөн. Харин гурав дахь үе шатанд эдийн засгийн өсөлт гол төлөв өндөр технологийн инновацийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, шинэ технологи эзэмшилтээр хангагдаж, үндэсний өрсөлдөх давуу тал бий болно. Энэ үед төрийн зүгээс шинэ технологийг хөгжүүлэх арилжих чиглэлд түлхүү дэмжлэг үзүүлэх бодлого баримтална. Эхний үе шатанд төрөөс түүхий эдийн эдийн засгийн асуудлуудыг инновацийн хөгжлийн зорилтуудтай нягт уялдуулан шийдвэрлэхийн зэрэгцээгээр ҮИТ –ны үндэс суурийг бүрдүүлэх бодлого баримтална. Уламжлалт салбаруудын хөгжил давамгайлах боловч ҮИТ-ны үндэс суурийг тавих, инновацийн дэд бүтцийг бүрдүүлэх зэргээр эдийн засагт инновацийн бүрдэл хэсгийг бий болгон хөгжүүлэх шаардлагатай(уламжлалт ба шинэ хэлбэрийн харилцаа ойролцоо төсөөллөөр-70/30). Иймээс энэ үе шатыг НӨӨЦӨД тулгуурласан инновацийн эдийн засаг хэмээн нэрлэж болно. Ингэж нэрлэхийн учир нь байгалийн нөөц баялагт тулгуурлах хөгжлийн уламжлалт загвараас өөр, инновацийн чиг баримжаатай хандлага баримтлана гэсэн санаа дэвшүүлж байгаатай холбоотой. Өнөө үед энэ чиглэлээр төрөөс цөөнгүй арга хэмжээ авч хэрэгжүүлж эхлээд байгаа билээ. Заримыг дурьдвал, улс орны нийгэм-эдийн засгийг дунд хугацаанд хөгжүүлэх стратеги(2006-2009) болон яамдуудын үйл ажиллагааны хөтөлбөрт бизнес-инкубаторуудын сүлжээ байгуулахаар төлөвлөөд байна[13]. Монгол улсад ҮИТ хөгжүүлэх үндэсний хөтөлбөр[14] болон ШУТ-ийг хөгжүүлэх мастер төлөвлөгөөнд[15] нилээд дорвитой олон арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр тусгажээ. Мэдээлэл харилцаа холбооны технологийг 2010 он хүртэл хөгжүүлэх үндсэн чиглэлд[16] нийгмийг өргөн хүрээтэй компьютержуулах, электронжуулах арга хэмжээ тусгагдсан бөгөөд “Э-Монгол” үндэсний томоохон хөтөлбөрийн хүрээнд “Э-засгийн газар”, “Э-иргэний нийгэм”, Э-аж үйлдвэр”, “Э- арилжаа”, “Э-боловсрол” болон “Э-эрүүл мэнд” зэрэг төслүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Хоёр дахь үе шатны стратегийн чиг баримтлал хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг нэмэгдүүлж, таатай орчин бүрдүүлэх замаар ҮИТ тогтолцоо бүрдүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлэхэд чиглэгдэнэ. Энэ үе шатыг ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТАНД тулгуурласан инновацийн эдийн засаг хэмээн нэрлэж болно. Уламжлалт хэвшлийн хөгжил өмнөх үе шатаас илүү хөрөнгө оруулалтын идэвхижилтэй болсноор ялгагдах ба ингэснээр эдийн засаг дахь инновацийн бүрдэл хэсэг тэлэх үйл явцыг өргөжүүлнэ(уламжлалт ба шинэ хэлбэрийн харилцаа ойролцоогоор-50/50). Гурав дахь үе шатанд төрийн зүгээс бие даан үр ашигтай ажиллах чадвартай, хөгжлийн хүчирхэг катализаторын үүргийг гүйцэтгэж чадах ҮИТ-г бүрэн хэмжээгээр байгуулж дуусахыг эрмэлзэх шаардлагатай. Энэ үе шатанд МЭДЛЭГТ түшиглэсэн буюу инновацийн эдийн засаг жинхэнэ утгаараа хөгжих үндэс бүрдэх юм. Эдийн засгийн бүтцэд инновацийн салбарууд © Л . О ю у н ц э ц э г , Ш У Т И С , Кт М С 13
  • 14. давамгайлж, уламжлалт хэвшил бага хувийг эзлэх болно(30/70). Ингэснээр ҮИТ бүрэн байгуулагдана. Эдийн засаг дахь уламжлалт ба инновацийн бүрдэл хэсгийн дээр авч үзэж буй харьцаа нь инновацийн эдийн засгийг хөгжлийн үйл явцыг ойролцоогоор төсөөлөн харуулсан шинжтэй гэдгийг тэмдэглэх нь зүйтэй. Хөгжлийн дээрх хандлагыг хэрэгжүүлэхэд улс орны нийгэм-эдийн засгийн хөгжлийн парадигмийг шинээр авч үзэх шаардлагатай гэж үзэж байгаа болно. Орчин үеийн ҮИТ нь либераль-инновацийн эдийн засгийн парадигмд тулгуурладаг гэж үздэг бөгөөд энэ нь үндэсний эдийн засгийн нээлттэй, дэлхийн глобаль аж ахуйн системд хамрагдсан байдал, хувийн өмч, тэр дундаа оюуны өмчийн эрх зүйн хамгаалал, төрийг оролцуулаад эдийн засгийн үйл ажиллагаанд бүх субъектүүд адил тэгш эрхтэй оролцох зарчим, үйлдвэрлэгчийн үйл ажиллааг хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэх, инноваци бий болох үйл явцыг бүрэн дэмжихүйц өрсөлдөөний орчин бүрдүүлэх, түүний эрх зүйн хамгааллыг бий болгох зэргээр тодорхойлогдож байна. Монгол улсын үндэсний хөгжлийн шинэ парадигм нь дээрх нийтлэг хандлагад тулгуурлахын зэрэгцээгээр манай үндэсний өвөрмөц онцлогийн илтгэх ёстой. Манай улс бол байгалийн арвин баялаг нөөцтэй, геополитикийн хувьд стратегийн чухал ач холбогдол бүхий газар зүйн байршилттай, шинэчлэлд нээлттэй оюун санааны чиг баримтлал бүхий харьцангуй залуу хүн амтай, евроазийн шинж төрхтэй соёлын өв уламжлалтай бэсрэг эдийн засагтай орон юм. Өмнө дурьдсанчлан жижиг эдийн засаг нь зах зээлийн багтаамж багатай, нийгэм –эдийн засгийн янз бүрийн хүчин зүйлсийн нөлөөнд мэдрэмтгий, дэлхийн эдийн засагт нөлөө үзүүлэх чадавхи сул, олон улсын хөдөлмөрийн хуваарьт хамрагдах оролцоо багатай гэх мэт сул талуудтай боловч, динамик шинжтэй, манервлах чадвар сайн, инерци багатай тул богино хугацаанд хөл дээрээ босч хөгжих боломж илүүтэй зэргээрээ давуу талтай гэж үзэж болно. Өөрөөр хэлбэл, жижиг эдийн засгийг жижиг бизнестэй зүйрлүүлж болох юм. Эндээс жижиг эдийн засаг нь дэлхийн эдийн засгийн нийгэмлэгт жижиг дунд бизнесийн үүрэг гүйцэтгэж болно гэсэн санааг дэвшүүлж байгаа юм. Уг санаанд тулгуурлан Монгол улсын хөгжлийн парадигмийг шинээр томъёолох боломжтой гэж үзэж байна. Ялангуяа үндэсний хөгжлийн асуудлыг цогцоор авч үзэж, түүний ирээдүйн хандлагыг тодорхойлж байгаа өнөө үед энэ нь ихээхэн чухал ач холбогдолтой. Нөгөө талаар улс орны өмнө тавигдаад буй ҮИТ бүрдүүлж хөгжүүлэх зорилтыг амжилттай шийдвэрлэх үндэс нь үндэсний хөгжлийн парадигмыг шинэчлэн зөв оновчтой тодорхойлохтой холбоотой юм. Манай үндэсний хөгжлийн шинэ парадигмийг “Эдийн засгийн нөөцийг үр өгөөжтэй ашиглах, үндэсний өрсөлдөх чадварыг бэхжүүлэх хурдасгуур болохуйц Үндэсний инновацийн үр ашигтай тогтолцоо бүрдүүлэх замаар инновацийн, динамик, бэсрэг эдийн засгийг хөгжүүлэх явдал мөн” хэмээн томъёолж байгаа болно[1,2]. Энэхүү шинэ парадигмийг хэрэгжүүлэхэд үндэсний инновацийн оновчтой бодлого боловсруулах явдал чухал алхам болно. Манай орны хувьд шинжлэх ухаан технологийг хөгжүүлэх төрийн бодлогыг хэрэгжүүлэн, инновацийн эрх зүйн орчинг бүрдүүлж буй 10 гаруй хууль эрх зүйн баримт бичиг батлагдан мөрдөгдөж байна. Эдгээр хууль эрх зүйн актууд ШУТ, инновацийн хөгжлийн таатай орчинг бүрдүүлэхэд багагүй үүрэг гүйцэтгэж байгаа боловч эргэж харах, өөрчлөн шинэчлэх, сайжруулах боловсронгуй болгох зүйлс цөөнгүй байна. Ялангуяа холбогдох хууль тогтоомж, дүрэм журмууд зохих түвшинд боловсрогдсон байдагч тэдгээрийг хэрэгжүүлэх механизм төдийлөн оновчтой бус, эсвэл тодорхойгүй байдаг нийтлэг дутагдал оршиж байна. Түүнчлэн хувийн хэвшил, бизнесийн хүрээн дэх инновацийн өрнөл, идэвхжил туйлын хангалтгүй, энд чиглэсэн төрийн дэмжлэг, урамшууллын механизм сайн бүрдээгүй, тусгайлсан бодлого хэрэгжихгүй байгаа билээ. Нөгөө талаар инновацийн нэгдмэл тогтолцоо механизмийг бүрдүүлэх учиртай төр, олон нийт, эрдэм шинжилгээ судалгааны болон бизнесийн байгууллагууд, их дээд сургуулиудын хоорондын уялдаа холбоо сул, хамтын ажиллагаа шаардлага хангах түвшинд хөгжөөгүй байна. © Л . О ю у н ц э ц э г , Ш У Т И С , Кт М С 14
  • 15. Энд ялангуяа, салбар, сектор хоорондын болон төрийн байгууллагууд, яамд, агентлагууд хоорондын хэвтээ чигтэй уялдаа холбоо, хамтын ажиллагаа хангалтгүй байгааг дурьдах нь зүйтэй. Ийм байдал үүсэхэд улс төрийн үйл явц нэрмээс болж байна. Манай өнөөгийн төр засгийн тогтолцоо хэт их улс төржсөн шинжтэй байна. Улс төрийн нам хүчнүүд гол төлөв богино хугацааны чиг баримтлалтай ажиллаж, ээлжит сонгуулийн хугацаанд үр дүн нь харагдаж, дараачийн сонгуульд ялалт байгуулах боломж олгох тийм бодлого үйл ажиллагааг түлхүү хэрэгжүүлэх хандлагатай байгаа нь төрийн бодлогыг алсын хараагүй болгож байгаа юм. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр 4 жилээр буюу сонгуулийн хугацаанд гол төлөв боловсрогдож, яамдууд хариуцсан салбарынхаа хөгжлийн бодлогыг боловсруулахдаа бусад уялдаатай салбар, эдийн засгийн нөхцөл байдлыг иж бүрэн харгалзах байдал хангалтгүй байна. Ийм байдалд шинээр байгуулагдсан засгийн газрууд, тэдгээрийн гишүүдийн томилгоо, боловсон хүчний хуваарилалтын бодлого нь зарим талаар төрийн албан хаагчдын ажлын үр дүн, ур чадварт сөргөөр нөлөөлж, төрийн албыг чадваргүйжүүлэх байдалд хүргэж байна. Энэ нөхцөл байдал нь Үндэсний хөгжлийн цогц бодлого зэрэг урт хугацааны хөгжлийн бодлого, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн эцсийн үр дүнд сөргөөр нөлөөлж болзошгүй юм. Инновацийн бодлого боловсруулахдаа улс орны нийгэм-эдийн засгийн бодлогын системд түүний эзлэх байр суурийг зөв тодорхойлох шаардлагатай гэж үзэж байна. Төрийн инновацийн бодлого нь шинжлэх ухааны судалгаа шинжилгээний үр дүнд бий болсон оюуны бүтээлийг нийгмийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн үр ашигтайгаар үйлдвэрлэлд нэвтрүүлж, гарц болгон хувиргахад чиглэгдэх бөгөөд өөр хоорондоо нягт уялдаатай ШУТ-ийн болон Аж үйлдвэрийн бодлогоос бүрдэж, тэдгээрийг хэрэгжүүлэх арга механизмийг агуулна. Бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд төр болон шинжлэх ухаан- боловсрол –бизнесийн байгууллагуудын хамтын ажиллагаа голлох үүрэг гүйцэтгэнэ. Төрийн инновацийн бодлого стратегийн хүрээнд хамрагдах үндсэн асуудлуудад Монгол улсын инновацийн потенциалын үнэлгээ, хэтийн төлөв хандлагыг тодорхойлох, инновацийн эрх зүйн орчин бүрдүүлэх, инновацийн хөгжлийн тэргүүлэх чиглэл, салбарыг тодорхойлох, төр болон хувийн секторын нөөцийн хуваарилалт, ашиглалтыг сайжруулах, инновацийн хүний нөөцийг хөгжүүлэх, үндэсний инновацийн тогтолцоо, механизмийг бүрдүүлэх, төр, бизнес, шинжлэх ухаан, боловсрол, болон олон нийтийн үүсгэл санаачилгын байгууллагуудын хоорондын инновацийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, инновацийн санхүүжилтын эх үүсвэр, механизм болон инновацийн идэвхжүүлэлт, дэмжлэг, урамшууллын тогтолцоог бүрдүүлж, хөгжүүлэх зэргийг хамруулж болно. Инновацийн хөгжлийн загвар, шинэ парадигмийн үндсэн дээр Монгол улсын инновацийн хөгжлийн “”давших стратеги”-ийг санал болгож байгаа болно. Инновацийн стратеги нь төрийн инновацийн бодлогыг амжилттай хэрэгжүүлэх, инновацийн хөгжлийн таатай орчин бүрдүүлэхэд чиглэгдэх бөгөөд ингэснээр улс орны хөгжлийн хоцрогдлыг даван туулж, инновацийн хөгжлийн гольдролд нэгдэн орох, улмаар өндөр үр ашигтай, динамик, инновацийн эдийн засгийг хөгжүүлэхэд улс орны эдийн засаг, ШУТ, үйлдвэрлэлийн потенциалыг бүрэн дүүрэн дайчлах ашиглах боломжийг олгох юм. Үүний үндсэн санаа нь богино хугацаанд шат дараалан давших байдлаар улс оронд өндөр үр ашигтай, динамик, инновацийн эдийн засгийг байгуулах зорилгод хүрэхэд оршиж байна. Үе шатуудыг товч тодорхойлон авч үзвэл: I үе шат. 2005-2015. Нөөцөд тулгуурласан инновацийн эдийн засгийг хөгжүүлэх: Энэ үе шатанд инновацийн эдийн засаг болон ҮИТ-ны үндэс суурь тавигдана. Стратегийн үндсэн чиглэлүүд нь инновацийн үйл ажиллагааны хууль-эрх зүйн үндсийг бүрдүүлэх; инновацийн үйл ажиллагааны болон дэд бүтцийн хөгжлийн эрчимжүүлэх механизм бүрдүүлэх; инновацийн боловсон хүчин бэлтгэх; үйлдвэрлэлийн хүчин чадлыг өөрчлөх сайжруулах, техникийн шинэчлэл хийх; шинжлэх ухааны салбарын техникийн бааз суурийг сайжруулах, бэхжүүлэх; боловсрол, ялангуяа дэд боловсролын чанарыг дээшлүүлэх зэрэг байна. © Л . О ю у н ц э ц э г , Ш У Т И С , Кт М С 15