Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads. You can change your ad preferences anytime.

Iltgel 2013

2,734 views

Published on

  • Be the first to comment

  • Be the first to like this

Iltgel 2013

  1. 1. СУРГАЛТЫН МАТЕРИАЛЛАГ БААЗЫГ БЭХЖҮҮЛЭХЭД “ИННОВАЦИ”-ИЙГ НЭВТРҮҮЛЭХ НЬ Пүрэвдорж МӨНХЖАРГАЛ, Довчин ТАЙВАНЖАРГАЛ Монгол Улс, ШУТИС-ийн ӨВ дахь Технологийн Сургууль p.munkhjargal@yahoo.com d.taivanjargal@yahoo.comХураангуй: Симулятор нь бодит амьдрал, бодит орчноос сургалт болон туршилт судалгаашинжилгээнд хэрэглэх зориулалттайгаар бий болгосон загварчлал юм. Энэ ойлголтмаш олон салбарт хөгжиж ирсэн бөгөөд мэдээллийн технологи өндөр хөгжсөн өнөөүед “компьютерийн симулятор” гэдэг зүйл бүх салбарт хэрэглэгдэж цаг хугацаа,хөрөнгө мөнгө асар ихээр хэмнэж байна. Бид энэхүү судалгаагаараа симуляторбүтээж түүнийгээ мэргэжлийн болон, мэргэжилтэй ажилтан бэлтгэх сургалтадашиглахаар зорин ажиллаа.Түлхүүр үг: Computer Simulator, Programming, Software, Display, Keyboardcontroller.Оршил Мэдээллийн технологийн салбарыг тэргүүн ээлжинд хөгжүүлэх нь улс орныэдийн засгийн хөгжилд, түүнийг тогтворжуулахад чухал ач холбогдолтой болжээ.Энэ салбар нь бусад бүх салбаруудын хөгжлийн гол хурдасгуур төдийгүй, төр-эрх зүйн,эдийн засаг-бизнес, хүн нийгмийн хөгжлийн таатай орчин бүрдүүлэх үндсэнхэрэгсэл нь болоод байгаа юм. Иймд технологиор бусад салбарын үр ашигтай,хүртээмжтэй байдлыг хангахад чиглэсэн бүх нөхцөл орчныг бий болгох, мэдээлэл,мэдлэгт тулгуурласан инновацлагдсан хөгжлийн суурь бүтцийг бий болгох ньирээдүйн чиг хандлага болоод байна.. Энэ утгаараа бүхий л салбарууд сүүлийн үеийнтехнологуудыг нэвтрүүлэн хөгжиж байгаа төдийгүй, дараа дараагийн шинэинновацлагдсан санаануудыг үргэлж эрэлхийлж байгаад гайхах зүйлгүй ажээ. Дээрх нийгмийн шаардлагын улмаас инноваци нь сургалтын процессыгоновчтой болгож, багш оюутан, суралцагчдын мэдлэг боловсролоо тасралтгүйдээшлүүлэх, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх чухал хэрэгсэл, хүчин зүйл болжбайна. Үйлдвэрлэлийн бүх салбарт бодит амьдрал дээрх орчинг дуурайлган хийсэнзагваруудыг сургалт, туршилт, судалгаа, шинжилгээнд өргөнөөр хэрэглэсээр байна.Орчин үед тэдгээр загваруудыг компьютерийн програм хангамж, техник хангамж,бодит орчины төсөөлөлүүдийг ашиглан маш хялбараар шийддэг болоод байна. Харинэнэ шийдлийг Simulator /Симулятор/ гэдэг.
  2. 2. 1. Судалгааны ажлын зорилго: Инноваци нэвтрүүлэх замаар сургалтын дотоод орчинд мэдэгдэхүйц ахиц гаргахмэргэжлийн боловсролын сургуулиудад болон аж ахуйн нэгж байгууллагууд дээрсургалтад ашиглах боломжтой “Симулятор”-уудыг бүтээх явдал юм.2. Судалгааны агуулга  Инновацийн тухай ерөнхий ойлголт  Инновацийг бүтээх үндсэн шаардлагууд  Инновацийн ангилал  Сургалтын технологийн Инноваци хийх  Объектын өнөөгийн байдал  Симуляторын тухай  Дүгнэлт  Хавсралт3. Инновацийн тухай ерөнхий ойлголт Товчоор хэлбэл энэ ойлголтыг аливаа шинэ бүтээмж, шинэ санааг эдийн засгийнэргэлтэд оруулж, баялаг бүтээх гэж авч үзэж болно. Үйлдвэрлэл, үйлчилгээ, төрийн удирдлагын салбарт дэвшилтэт үр нөлөө авчрахшинэ буюу шинэчлэгдсэн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ технологийн процесс, мөнудирдлага, зохион байгуулалт, санхүү, эдийн засгийн болон бусад шийдлүүдинновацийн үр нөлөө юм. Инноваци нь шинэлэг гэсэн санааг илэрхийлсэн англи үг бөгөөд дэлхийн олоноронд орчуулалгүйгээр хэрэглэж байна. Эдийн засгийн онолд олон янзаар тодорхойлжбайгаа инновацийн талаархи олон улсын стандарт бус ойлголтыг нэг мөр болгоходчиглэгдэн 1993 оны Фраскатын удирдамжид “Инноваци гэж шинэ бас шинэчилсэнбүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэх, технологийн процессийг боловсронгүйболгох, нийгмийн үйлчилгээг сайжруулах чиглэлээр явуулж буй үйл ажиллагааныэцсийн үр дүн” гэж тодорхойлсон бол 1996 оны Ослогийн удирдамжинд “технологийнхувьд цоо шинэ, эсвэл сайжруулсан бүтээгдэхүүн, үйл ажиллагааг зах зээлднэвтрүүлэхийг инноваци гэнэ” хэмээн тодорхойлжээ. Харин манай МУ-ын Инновацийн тухай хуулинд “Инноваци” гэж мэдлэгийгбаялаг болгон хувиргах цогц үйл явцыг хэлнэ.” гэж тодорхойлсон байдаг. 3.1. Инновацийг бүтээх гурван үндсэн шалтгаан байдаг. Үүнд:  Шинэ санаа, шинэ технологийг амьдралд хэрэглэх, хэрэгцээ  Шинэ санаа, технологийг хэрэгжүүлэх мэдлэг чадвар бүхий хүн, технологи  Шинэ санааг олон түмэнд хүргэхэд үзүүлэх эдийн засгийн дэмжлэгЭнэ гурван нөхцөл бүрэлдэхэд инноваци хөгжих үндсэн суурь бүрдлээ гэж үзэж болно. Үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг аль болох зардал багатай ашигтай болгохынтулд үргэлж шинэчилж, шинэ технологийг үйлдвэрлэлдээ хэрэгжүүлэх сонирхолтой
  3. 3. байдаг учир нэгдүгээрт үйлдвэрлэлийн зүгээс инноваци гардаг. Нөгөө талаасхэрэглэгчийн хэрэглэж буй бүтээгдэхүүн тухайн хэрэглэгчийн шаардлагыг хангаагүйтохиолдолд хэрэглэгч өөртөө тааруулан бүтээгдэхүүнийг өөрчилснөөр инноваци гараххоѐр дахь шалтгаан болж байдаг. Мөн даацтай томоохон инновациуд эрдэм шинжилгээний байгууллагуудаасгардаг. Гадаад орнуудын хувьд асар их хэмжээний хөрөнгө мөнгийг инновацидзарцуулж тэндээсээ ашиг олж байна. Зарим жишээнээс дурьдвал: Америкийн баруунэрэгт байрлах Silicon Valey технологийн төвөөс нэлээд тооны инноваци гардаг. Энэгазарт мэдээллийн технологиор үйл ажиллагаагаа явуулдаг компаниудын суурьшлынбүс юм. Энэ ч утгаараа томоохон компаниуд бие, биенээсээ өрсөж зах, зээлд ашиголохын тулд шинэ технологи зохион бүтээлгэх гэж 5000 гаруй хүний бүрэлдэхүүнтэйбаг ажиллуулдаг ажээ. Энэ тоо бол зөвхөн нэг компанид ажилладаг инновацийн багтажилладаг хүмүүсийн л тоо юм. Хүний хэрэгцээг мэдэж, түүгээрээ шинэ технологи бүтээж байгаа, чадварлагхүний нөөцтэй Энэтхэг, Солонгос зэрэг орнууд өндөр хурдаар инноваци гарган авчбайна. Инновацийн индексээр Солонгос улс дэлхийд тэргүүлдэг ажээ. Энэтхэгийнхувьд биотехнологийн салбарыг түшиглэсэн инноваци хурдаа авч байна. Инноваци бий болгох судалгаа шинжилгээнээс эхлээд маркетингийн боловсруулалтхийх хүртэл явуулж байгаа бүх төрлийн ажиллагааг инновацийн үйл ажиллагаа гэнэ.Эдийн засгийн хөгжилд үзүүлж буй ач холбогдол, нөлөөллийн түвшинг харгалзаншинэлэг байдлаар нь инновацийг:4. Инновацийн ангилал - Суурь инноваци Бүтээгдэхүүн, технологийн процесс бүхэлдээ шинэ буюу эсвэл тэдгээрийн заримэлементийн үүрэг, шинж чанарт өөрчлөлт орсон ийм зарчмын шинэ бүтээгдэхүүндхамаарах инновацийг суурь инноваци гэдэг. - Сайжруулах шинжтэй инноваци Бэлэн бүтээгдэхүүн юмуу эсвэл ихээхэн хэмжээгээр боловсруулсан, мөн түүнчлэнүйлдвэрлэлийн шинэ аргыг эсвэл үлэмж хэмжээгээр боловсронгуй болгосон аргыгнэвтрүүлэхтэй холбоо бүхий инновацийг сайжруулсан инноваци гэнэ. - Хуурмаг инноваци Тухайн бүтээгдэхүүн болон үйлдвэрлэлийн процесст чанарын шинжтэй өөрчлөлтгаргаагүй, өнгө үзэмж төдийхөн өөрчилсөн, бүтэц, үзүүлэлт, чанар, үнэ өртөг, орц,бүрэлдэхүүн зэрэгт нь төдийлөн нөлөөлөөгүй, өөрчлөлт гаргаагүй бол хуурмагинноваци гэж үзнэ.Инновацийг шинэлэг байдлаар нь хуваахдаа бас түүний технологийн үзүүлэлт, мөн захзээлд эзэлж буй байр суурийг нь харгалзан үзэж байна. Технологийн үзүүлэлт талааснь:  Шинэ материал, хагас боловсруулсан бүтээгдэхүүн, зарчмын шинэ бүтээгдэхүүнүүд гаргаж буй бүтээгдэхүүнүүд,
  4. 4.  Үйлдвэрлэлийн шинэ технологи, автоматчиллын илүү өндөр түвшинг хэрэглэх, шинэ технологид тохирсон үйлдвэрлэлийг зохион байгуулах зэрэг шинжийг агуулсан процессийн инновациуд гэж хуваана.Зах зээлд хэр зэрэг шинэлэг байна гэдгээр нь дэлхий дахинд, улс орны хэмжээнд,тухайн байгууллага, үйлдвэртээ шинэ инноваци гэж ангилж байна.5. Сургалтын орчны инноваци хийх тухай Аливаа инноваци нь тухайн салбар болон тухайн байгууллагын ямар нэгасуудлыг эсвэл цогц асуудлыг шийдвэрлэдэг байх шаардлагатай. Сургалтынбайгууллагын хувьд инновацийг сургалтын орчинд оршин шинэ санаа хэрэгжүүлэхойлгомжтой. Иймд сургалтын орчинг цогцоор авч үзье. Сургалтын орчинг сургалтын гадаад орчин, сургалтын дотоод орчин гэж 2ангилан авч үздэг байна.Сургалтын гадаад орчин- Байгаль орчин: Байгаль, цаг уурын ерөнхий төлөв, био уур амьсгалын муж, усан хангамж зэрэг нь сургалтын байгууллагын анхдагч гадаад орчин болно.- Улс төр, эрх зүйн орчин: Боловсролын талаарх төр засгийн бодлого, байр суурь, улсын ба хувийн сургуулиудад хандах хандлага, төвлөрсөн ба орон нутгийн удирдлагын эрх мэдлийн хуваарилалт, ер нь л боловсролын эрх зүйн орчин нь сургалтын үйл ажиллагаанд шууд ба шууд бус хэлбэрээр эерэг болон сөргөөр нөлөөлнө.- Эдийн засгийн орчин: Эдийн засгийн төлөв байдлын чухал үзүүлэлтийн нэг болох инфляцийн хэмжээ сургалтын байгууллагын үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлөхийг авч үзнэ.- Хүн ам зүй, нийгмийн орчин: Боловсролд хандах нийгмийн сэтгэл зүй, демографын бүтэц, сургуульд орох сонирхолтой хүмүүсийн тоо хэмжээнд насны эзлэх хувь хэмжээ, орлогын эх үүс- вэрээр ялгагдах бүлгүүд, янз бүрийн угсаатны зүйн төрөл, тэдгээрийн дотогш ба гадагш хандсан шилжилт, олон нийтийн байгууллагын сонирхол, санхүүгийн дэмжлэг зэрэг нь хүн ам зүй, нийгмийн орчны нөлөөлөл болно- Технологи, мэдээллийн орчин: Технологийн ба мэдээллийн (компьютер, теле-харилцаа, интернэт, хэвлэл, телевиз радио г.м/ системд гарсан өөрчлөлт нь сургалтын байгууллагын хөтөлбөрт шууд нөлөөлнө.Сургалтын дотоод орчин- Сургалтын материаллаг орчинд:
  5. 5. Сурах сургах нөхцөл; (үүнд сургуулийн анги танхим, барилга байгууламж, гэрэлтүүлэг, агааржуулалт, дулаан, чийгийн хэмжээ, номын сангийн хүртээмж хичээллэх, амрах, хооллох боломжийн бүрдэлт г.м) Сургалтын хэрэглэгдэхүүн (ном, гарын авлага, сурах бичиг, сургалтын тараах болон үзүүлэн таниулах материал, хөтөлбөр, төлөвлөгөө, модель, макет г.м)- Сургалтын сэтгэл зүйн орчин: Сургалтын сэтгэл зүйн орчинд үндсэн 2 асуудлыг багтаадаг. Үүнд: нэг нь сургуулийн хамт олны сэтгэл зүйн харилцаа, нөгөө нь анги танхимд үүсэх сэтгэл зүйн харилцаа түүнийг зохицуулах арга зам юм. Сургалтын дотоод орчин бол сургалтын байгууллагын өөрийнх нь мэдэлд байгаабуюу шууд хариуцлага хүлээх орчин юм. Өөрөөр хэлбэр сургалтын дотоод орчингсургалтын байгууллага хэрхэн удирдаж гадаад орчинтой хэрхэн зохицуулан ажиллажбуйгаас тухайн сургалтын байгууллагын үйл ажиллагааны үр шууд хамаарна гэжойлгож болно. Иймээс сургалтын дотоод орчинд инноваци нэвтрүүлэх замаар мэдэгдэхүйцахиц гаргах санал санаачлагын үүднээс тус сургуульд төдийгүй мэргэжлийнболовсролын сургуулиудад сургалтад нэвтрүүлэх ашиглах боломжтой “Симулятор”-уудыг бүтээх зорилго тавин ажиллаа.
  6. 6. 6. Технологийн сургуулийн МСҮТ өнөөгийн байдал 2012-2013 оны хичээлийн жилд МСҮТөвд 22 мэргэжлээр 1200 орчинсуралцагчид суралцаж байна. Хүснэгт №1 СИМ ШУТИС-ийн Өвөрхангай аймаг дахь Технологийн Бүгд хэрэглэх сургууль МСҮТ № эсэх 1 Нарийн бичгийн дарга-албан хэргийн ажилтан 123 2 Барилгын өрөг угсрагч 132 3 Барилгын засал-чимэглэлч 2.5 34 4 Барилгын засал-чимэглэлч 1 22 5 Фермерийн аж ахуй эрхлэгч 96 Тийм 6 Тогооч 106 7 Оѐмол бүтээгдэхүүний оѐдолчин 75 Тийм 8 Механик, уул уурхайн машин тоног төхөөрөмжийн 88 9 Барилгын цахилгаанчин 84 10 Гуталчин, захиалгын 38 11 Авто машины засварчин 15 Усжуулагч/угсрагч, үйлчилгээ хийх засварлах усжуулах 12 65 агрегатын машинч/ Тийм 13 Хүнд машин механизмын засварчин 16 14 Гоо засалч 17 Механик, газар шорооны ажлын машин, тоног Тийм 15 112 төхөөрөмжийн 16 Цахилгаанчин 15 17 Модон эдлэлийн мужаан 0 Механик, тракторын/тракторын жолооч, ашиглалт, Тийм 19 73 засварчин/ 20 Худалдааны газрын үндсэн ажилтан 30 21 Өрмийн техникч 18 Тийм Тийм 22 Оператор, хүнд машин механизмын 25 НИЙТ 1184
  7. 7. Эдгээрээс явах, хөдлөх тоног төхөөрөмжүүд дээр дадлага хийх шаардлагатаймэргэжилүүдээр суралцаж буй суралцагчдын тоо 501 байна. үүнийг хүснэгт № 2-түзүүлэв. Хүснэгт №2 ШУТИС-ийн Өвөрхангай аймаг дахь Технологийн СИМ Бүгд хэр.х № сургууль МСҮТ 1 Фермерийн аж ахуй эрхлэгч 96 Тийм 2 Механик, уул уурхайн машин тоног төхөөрөмжийн 88 Тийм 3 Хүнд машин механизмын засварчин 16 Тийм 4 Механик, газар шорооны ажлын машин, тоног төхөөрөмжийн 112 Тийм 5 Механик, тракторын/тракторын жолооч, ашиглалт, засварчин/ 73 Тийм 6 Өрмийн техникч 18 7 Оператор, хүнд машин механизмын 25 Тийм НИЙТ 501 Дээрх тоон утгыг сүүлийн 3 жилээр харьцуулан харуулбал 1493 1487 1600 1400 1184 1200 Нийт 1000 800 609 ЯХТТ дээр 490 501 Дадлага хийх 600 400 200 0 2010-2011 2011-2012 2012-2013 График №1. Явах, хөдлөх бүрэлдэхүүн дээр дадлага хийх шаардлагатай суралцагчдын тоо, нийт суралцагчдын тоон харьцаа
  8. 8. Явах, хөдлөх тоног төхөөрөмжүүд дээр дадлага хийх шаардлагатайсуралцагчдын МСҮТөвийн нийт оюутнуудын дунд эзлэх хувь /сүүлийн 3 жилээр/ 120 100 80 Нийт 60 41% 43% ЯХБ аш.дадлага 40 33% 20 0 2010-2011 2011-2012 2012-2013 График №2. Явах, хөдлөх бүрэлдэхүүн дээр дадлага хийх шаардлагатай суралцагчдын нийт суралцагчдын тоонд эзлэх хувьДээрх графикаас МСҮТөвийн оюутнуудын 40% хувь нь Технологийн сургуульдашиглагдаж байгаа явах хөдлөх, тоног төхөөрөмжүүд дээр дадлага хийх шаардлагатайбайна.Технологийн сургуульд 11 тоног төхөөрөмж бүртгэлтэй байна. Хүснэг №3№ Тоног төхөөрөмжийн нэр Ажиллаж байгаа эсэх1 Өрмийн машин Тийм2 Авто грейдр Тийм3 Авто замын индүү Тийм4 Авто кран Тийм5 Газар тариалангийн жижиг трактор Тийм6 Бульдозер Үгүй, цаашид ашиглах боломжгүй7 Дугуйт трактор Үгүй, цаашид ашиглах боломжгүй8 Универсал трактор Үгүй, цаашид ашиглах боломжгүй9 Жолооны сургалтын машин Excel Зөвхөн жолоонд ашигладаг10 Жолооны сургалтын машин УАЗ-469 Зөвхөн жолоонд ашигладаг11 Жолооны сургалтын машин ЗИЛ-130 Зөвхөн жолоонд ашигладаг Боловч сүүлийн 3 жилийн байдлаар 5 тоног төхөөрөмж л сургалтад ашиглагдажбайна.
  9. 9. Суралцагчдын тоонд харьцуулбал 106 : 1 гэсэн харьцаа гарах боловч зариммэргэжилүүдээр тоног төхөөрөмж огт байхгүй байна. Жишээ нь:  Бульдозерчин,  Экскаваторчин  Уулын ажлыг машин тоног төхөөрөмж  Уул уурхайн машин тоног төхөөрмжүүдийн механик  Гэх мэт мэргэжлүүдээр сургууль дээр дадлага хийх боломжгүй болсон. Шаардлагатай тоног төхөөрөмжүүд байхгүйгээр мэргэжлийн сургалтын чанартахиц гарах боломжгүй. Тоног төхөөрөмжүүдийг худалдан авахад хэт өндөр үнэтэй.Дундаж үнэ 120 сая, Симулятор байх боловч мөн өндөр үнэтэй. Дундаж үнэ 50 сая.7. Симуляторын тухай Симулятор гэдэг нь сургалт, туршилт судалгаанд ашиглахад зориулагдсан бодиторчины дураймал загварчилал юм. Симулятор ерөнхийдөө бодит байдал дээр үнэ өртөг өндөр, аюул осол ихтэйэнгийн болон цэргийн сургалтын зорилгоор өргөн хэрэглэгдэж ирсэн. Иймдсимуляторыг ашиглах нь илүү аюулгүй орчинд амьдралын болон мэргэжлийнтуршлага олж авахад нэн тохиромжтой байдаг. Сургалтын симулятор нь 3 төрөл байдаг. Үүнд: 1. “Live simulator” бодит орчинд бодит систем дээр бодит суралцагчид ашиглана. 2. “Virtual simulator” бодит суралцагчид хийсвэр орчинд ажиллах 3. “Сonstructive simulator” – загварчилсан цэрэг, дайны үйл ажиллагааг удирдах, Мөн зарим нэг симуляторуудын талаар товчхон авч үзье. Бизнес симулятор – туршилт боломжтой динамик загвараар хангадаг. Олонянзын хүчин зүйлээс хамаарах эрсдэл бүхий орчинд бизнес явуулах, түүнийхээ ашигтайтархацийг хангах боломжийг судлах боломжтой. Нийгмийн симулятор – Нийгмийн шинжлэх ухаанд ихээр хэрэглэгддэг бөгөөдих сургууль болон ахлах сургуулиудын түвшинд нийгмийн курсууд, улс төр, түүх, хүнсудлалын түвшид хэрэглэгддэг. Энэ төрлийн симулятор нь улс төрийн системийн худалхуурмаг, түүхэн үйл явдлууд дээр үндэслэгдсэн байдаг. Бүх төрлийн симуляторт түүний хэрэглэгч болон дуураймал загвар хоорондынхарилцааг бодит мэтээр хангах тусгай систем байдаг. Энэ нь тусгай зориулалтын тоногтөхөөрөмжүүд байх бөгөөд түүнийг симулятор хэрэглэгчдэд зориулан бүтээдэг. Жишээнь:
  10. 10. Зураг№1. Энэ зурагт харилцааг хангах тусгай системд мотоцикл ашиглажээ.Боломжтой симулятор  Экскаватор  Бульдозер  Өөрөө буулгагч  АчигчТэдгээрийн боломжууд  Шуудуу ухах  Хөрс хуулах  Нөхөн сэргээлт хийх  Шуудуу булах
  11. 11. Дүгнэлт Судалгааны ажлын үр дүнд Технологийн сургуулийн сургалтад өөрсдийн хийсэнхямд төсөр симуляторуудыг ашигласнаар сургалтын орчины шинэчлэл хийгдэж,оюутны сурах идэвхи, сонирхол дээшилж сургалтын процесс идэвхжин сургалтынчанарт мэдэгдэхүйц өөрчлөлт гарч дараах үр дүнд хүрнэ. Үүнд:  Мэргэжлийн сургалтын байгууллагын өмнө тулгамдаад байгаа өндөр үнэ өртөг бүхий уул уурхай, авто тээвэр, зам, хөдөө аж ахуйн салбар хэрэглэгддэг тоног төхөөрөмжүүдийг орлуулна.  Техник тоног төхөөрөмжийн дутагдалтай байдал арилна.  Шатах тослох материалын зардал 60%-70% хэмнэгдэнэ.  Машин, механизмын чиглэлээрх мэргэжлийн сургалтын чанарт ахиц гарна.  Үйлдвэрлэн борлуулах боломжтой.  Шинэчлэн сайжруулах боломжтой.  Үйлдвэр сургалтын хичээлийн үр дүн эрс дээшилнэ.Ашигласан материал[1] For example, innovation and Special Education (1998)[2] Hideki Yoshitomi: education and training through the practice of mechatronics model microcomputer market,the Japan Society of Mechanical Engineers Robotics Mechatronics01 Conference Proceedings, (2001-6), 2A1-A3[3] Yoshitomi,, Kawamura: Effects of education and educational materials used in mechatronic 2 Lego MindStorm Report - mechatronics education materials and creative exercises in combination with breadboard (2005),pp.5 ~ 10[4] Hideki Yoshitomi: Study materials for learning through hands-on making things a microcomputer, (2002),pp.95 ~ 100[5] Nakao Mitsunori: PIC microcontroller for control and laboratory experiments using a microcomputer, (2006),pp.125 ~ 130[6] http://www.atmel.com/[7] http://reef.path.net/7Ehero/hero.htm[8] http://avrwiki.ph/wiki.cgi?page=FrontPage[9] http://www2.strawberry-linux.com/products/avrsp/[10] http://elm-chan.org/docs/avr.html[11] Supervisor Yoshihiko Yasuda, and Takashi Hiroshi Tanaka Chapter: Introduction to Electronics, CoronaPublishing, (2005), pp.105 ~ 107Зохиогчдын тухай: 1. Ц.Гайтав овогт Пүрэвдоржийн Мөнхжаргал. Компьютерийн програмист мэргэжилтэй, Програмын ухааны магистр, Япон Улсын Цуяама хотын Технологийн колледжид програм хангамжийн чиглэлээр “Hээлттэй эх бүхий програм хангамжийн ашиглалт” сэдвээр мэргэжил дээшлүүлсэн. Монголын Залуучуудын Холбооны Тэргүүний Залуу алтан медаль – 2008 он. ШУТИС-ийн Өвөрхангай аймаг дахь Технологийн Сургуулийн мэдээллийн технологийн мэргэжилтэн. 2. Бат овогт Довчингийн Тайванжаргал. Англи хэлний орчуулагч мэргэжилтэй. Хэл шинжлэлийн ухааны Магистр, Монголын Залуучуудын Холбооны Тэргүүний Залуу алтан медаль – 2007 он. ШУТИС-ийн Өвөрхангай аймаг дахь Технологийн сургуулийн англи хэлний багш.

×