More Related Content
PPT
PDF
Байгууллага дахь харилцаа буюу Коммуникаци, харилцааны үүрэг, зарчим ... PPTX
байгууллагын зан төлвийн үндэс, түүний судлах зүйлс PPTX
DOC
С.Баяржаргал - УДИРДАХ АЖИЛТНЫ СЭТГЭЛ ЗҮЙН ОНЦЛОГ PPT
DOCX
PPTX
Сэтгэл судлал - Багаар ажиллах чадвар What's hot
DOCX
Ч.Ариунсолоно, Э.Дуламсүрэн, Д.Ачитмаа-БАЙГУУЛЛАГЫН АЖИЛЛАГЧДЫН КАРЬЕРЫГ ТӨЛӨ... PDF
Хяналт, хяналтын удирдлага, хяналтын үүрэг, хяналтын тогтолцоо ... PPTX
Манлайлалд шинж чанарын үүднээс хандах нь PPTX
PPTX
PDF
Байгууллага дахь төлөвлөлт, төлөвлөлтийн түвшин, төлөвлөгөөний ангилал, төлөл... PPTX
ажлын байрны тодорхойлолт, шинжилгээ DOCX
хүний нөөцийн бүрдүүлэлт гэж юу вэ PDF
стратегийн удирдлагын онолын үндэс PPTX
хурал зөвлөгөөн зохион байгуулах соёл PPTX
Байгууллагад KPI-ыг нэвтэрүүлэх нь PPTX
цанх(хэвлийгээр өвдөх хам шинж) өвчин PPTX
PDF
DOC
Оюунтунгалаг - БАЙГУУЛЛАГЫН СОЁЛЫН ТҮВШИНГ ҮНЭЛЭХ НЬ PPT
PPTX
хүний нөөцийн сургалт, хөгжил PPTX
PPTX
ажлын байрны тодорхойлолт, шинжилгээ (1) PDF
Чанарын судалгаа - SICA llc Similar to m1
PPTX
АЖИЛ МЭРГЭЖЛИЙН ЧИГ БАРИМЖААНЫ ЗӨВЛӨХ БЭЛТГЭХ СУРГАЛТ PPTX
DOCX
DOCX
ОРЧИН ҮЕИЙН МЭРГЭЖИЛТЭНГ ТОДОРХОЙЛОХ БОЛОМЖ, ЭРЭЛХИЙЛЭЛ PPTX
DOCX
PDF
Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгаа-2013 PPTX
нийгмийн ажлын өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага DOCX
Хөдөлмөрийн зах зээлийн судалгаа PPTX
PPTX
МБС - ийн зорилго ач холбогдол PPTX
ЗАХ ЗЭЭЛИЙН ЭРЭЛТ БА МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН ШИНЭЧЛЭЛ PPTX
ЗАХ ЗЭЭЛИЙН ЭРЭЛТ БА МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН ШИНЭЧЛЭЛ PPTX
Random 131018004405-phpapp02 PPTX
Random 131018004405-phpapp02 DOCX
PPTX
DOCX
PDF
Лекц №7 Бизнес төслийн судалгаан дахь хүний нөөцийн менежментийн хэрэглээ PPTX
m1
- 1.
1.1. АЖИЛ МЭРГЭЖЛИЙНЧИГ БАРИМЖААНЫ ТУХАЙ ОЙЛГОЛТ
Ажил мэргэжлийн чиг баримжааны тухай хэд хэдэн тодорхойлолт байдаг бөгөөд Эдийн
засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын (ЭЗХАХБ1) Ажил мэргэжлийн чиг
баримжааны талаарх бодлогын шүүмж бичигт “аль ч насны хувь хүмүүст боловсрол,
сургалт, ажил мэргэжлийн сонголтоо хийх, ажил мэргэжлээ өөрчлөх, удирдан
хөгжүүлэхэд нь туслах үйлчилгээ, үйл ажиллагааг хэлнэ” гэж тодорхойлжээ.
Энэхүү тодорхойлолт нь хөдөлмөрийн зах зээл, боловсрол, хөдөлмөр эрхлэлтийн
боломжийн талаарх мэдээллийг нэгтгэн системчилж улмаар хүмүүст хэрэгтэй үед нь
хэрэгтэй газар нь үйлчилгээг хүртээмжтэй хүргэх тухай ойлголтыг агуулна. Үүнээс гадна
хувь хүмүүст өөрсдийнхөө хүсэл эрмэлзэл, сонирхол, ур чадвар, хувийн хэв шинж,
боловсрол болон чадавхийн талаар эргэцүүлэн бодоход нь туслалцаа үзүүлж
холбогдох сургалт, хөдөлмөр эрхлэлтийн нөөц, боломжтой нийцүүлэх явдлыг мөн
агуулна.
АЖИЛ МЭРГЭЖЛИЙН ЧИГ БАРИМЖААНЫ ЗОРИЛГО2
Ажил мэргэжлийн чиг баримжаа, үүнтэй холбоотой зөвлөгөө мэдээлэл нь дараах
гурван зорилготой. Үүнд:
Насан турш суралцах зорилго: Сургууль завсардалттай тэмцэх, эдийн засгийн
даяаршлын үед мэдлэгт суурилсан нийгэм байгуулахад тулгарч буй сорилтыг
даван туулахад шаардагдах мэдлэг, ур чадвар олгох, боловсрол, сургалт,
хөдөлмөр эрхлэлтийн хоорондын зохистой уялдааг хангах
Хөдөлмөрийн зах зээлийн үр дүн: Ажилгүйдэлтэй тэмцэх, ажиллах хүчний уян
хатан байдлыг дэмжих замаар хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн
хоорондын зөрүүг багасгах
Нийгмийн тэгш байдал ба нийгмийн оролцоо: Эмзэг эрсдэлтэй бүлгийн
хүмүүсийг боловсрол, сургалт, хөдөлмөр эрхлэлтэд дахин хамруулах, нийгмээс
тусгаарлагдсан бүлэг хүмүүсийг сургалтын ерөнхий хөтөлбөр болон
хөдөлмөрийн зах зээлийн үйлчилгээнд хамруулах зэрэг болно.
Тодруулбал ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээний зорилго нь бүх насны
хүмүүст амьдралынхаа турш боловсрол, сургалт, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээнд
тэгш хамрагдах, ажил хөдөлмөр эрхлэх боломжийг өргөжүүлэх, хөдөлмөрийн зах
зээлийн зохистой байдлыг хангаж ажилгүйдлийг багасгах замаар улс орны хөгжлийн
суурь үндсийг бий болгох явдал юм.
Хүн бүр амьдралынхаа туршид ажил мэргэжлийн талаар байнга сонголт хийж байдаг
бөгөөд энэхүү сонголтыг чөлөөтэй хийх, шийдвэр гаргахад шаардлагатай мэдээлэл,
зөвлөгөө, үйлчилгээ түүний олдоц, хүртээмжийг хангалттай байлгах асуудал энэ
үйлчилгээний гол цөм юм.
1 Эллен Хансен, “Ажил мэргэжлийн чиг баримжаа”гарын авлага,хуудас 1
2Эллен Хансен, “Ажил мэргэжлийн чиг баримжаа”гарын авлага,хуудас 2
- 2.
1.2.АЖИЛ МЭРГЭЖЛИЙН ЧИГБАРИМЖААНЫ ҮНДСЭН ЧИГЛЭЛ
Ажил мэргэжлийн чиг баримжаа нь дараах 5 үндсэн чиглэлд хуваагдана.
1.Ажил мэргэжлийн талаарх мэдээлэл. Мэргэжлээ сонгох, сурч боловсрох, хөдөлмөр
эрхлэлтээ төлөвлөх, ажилд орох, ажлын байраа хадгалахад шаардагдах бүх
мэдээллийг хамруулна. Үүнд: Ажил мэргэжлийн тухай ойлголт, сурч боловсрох боломж,
мэргэжил, ур чадвар, албан тушаал ахих, хөдөлмөрийн зах зээлийн мэдээлэл, чиг
хандлага, боловсрол, сургалтын талаар төрийн ба төрийн бус байгууллагаас зарладаг
төсөл хөтөлбөрүүд, цагийн ажил, ажлын байрны талаарх мэдээллүүд орно.
Ажил мэргэжлийн талаарх мэдээлэл нь ажил мэргэжлийн чиг баримжаатай холбоотой
бусад бүх төрлийн үйлчилгээний тулгын чулуу юм.
2.Ажил мэргэжлийн боловсрол. Үүнийг боловсролын байгууллагууд олгох бөгөөд
зарим тохиолдолд багш, ажил мэргэжлийн зөвлөх, хамт олноос тодорсон бусад хүмүүс
ч зааж сургана. Энэхүү боловсрол нь оюутнуудад өөрсдийн тэмүүлэл, үнэ цэнийг
ойлгож нийгэмд өөрийн ач тусыг хэрхэн нэмэрлэх талаар ойлголтыг бүрдүүлэхэд нь
туслана. Ингэснээр тэднийг хөдөлмөрийн зах зээлийн тухай мэдлэгтэй, боловсрол,
сургалт, амьдрал болон ажил мэргэжлийн талаар зөв сонголт хийх чадвартай болгож,
нөгөө талаар өдөр тутмын амьдралаа зохицуулах, ажил мэргэжлээ төлөвлөх арга
барилыг эзэмшүүлнэ.
3.Ажил мэргэжлийн талаарх зөвлөгөө. Энэ нь хүмүүст өөрсдийнхөө зорилго, хүсэл
эрмэлзлийг илүү тодорхой болгох, өөрийнхөө төлөв байдлыг ойлгох, мэдээлэлд
суурилсан шийдвэр гаргах, үйл ажиллагаандаа хариуцлагатай хандах, төлөвлөсөн
болон төлөвлөөгүй ажил мэргэжлийн өөрчлөлтийг даван туулах, удирдах зэрэгт
туслалцаа үзүүлнэ.
4.Хөдөлмөр эрхлэлтийн талаарх зөвлөгөө. Сургууль төгсөөд шинээр ажилд орох гэж
буй болон ажлаа өөрчлөхийг хүсэж буй хүмүүст хөдөлмөр эрхлэлтийн ойрын зорилгоо
тодорхойлох, тухайн ажлын байр, түүнд шаардагдах ур чадварын талаарх ойлголт,
суралцах боломжийг нээх, мөн ажил хайх, ажлын байрандаа тогтвортой ажиллахад
шаардагдах ур чадварт суралцахад туслана.
5.Ажилтай болгох. Ажлын байрыг эсвэл ажлын байранд хүмүүсийг санал болгоно. Энэ
нь төрийн болон хувийн хэвшлийн салбарт хамаарна. Зарим коллеж, их, дээд
сургуулиуд өөрийн оюутан, төгсөгчдөд ажилд ороход туслах үйлчилгээ үзүүлдэг.
- 3.
1.3. АЖИЛ МЭРГЭЖЛИЙНЧИГ БАРИМЖААНЫ ТОГТОЛЦОО,
ТҮҮНИЙ ОРОЛЦОГЧ ТАЛУУД
Олон улсын жишгээс харахад ажил мэргэжлийн чиг баримжааны тогтолцоо нь дараах
оролцогч талуудтай байдаг.
Ажил мэргэжлийн чиг баримжааг хөгжүүлэхийн тулд оролцогч талууд нэгдсэн зохион
байгуулалттай, харилцан уялдаатай хамтран ажиллах хэрэгтэй.
Төрийн байгууллагууд
Аливаа улс орны ажил мэргэжлийн чиг баримжааны тогтолцоонд төр манлайлах
үүрэгтэй оролцоно. Ялангуяа төрийн хөдөлмөр эрхлэлтийн болоод боловсролын
байгууллагууд тэргүүлэх үүрэгтэй бөгөөд сүүлийн арваад жилд манай оронд хөдөлмөр
эрхлэлт, үүний дотор ажил мэргэжлийн чиг баримжаатай холбоотой хууль эрх зүйн
орчин, институци зохих хэмжээнд бий болж үйл ажиллагаа явуулж эхлээд байна.
Төрийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагаас гадна боловсролын байгууллага ажил
мэргэжлийн чиг баримжаа олгох системийн салшгүй хэсэг байдаг. Монгол Улсын
Боловсролын тухай, Бага дунд боловсролын тухай хуулинд ажил мэргэжлийн чиг
баримжаа олгох талаар тодорхой хэмжээгээр тусгагдсан байдаг ч энэ нь зөвхөн
мэргэжлийн боловсрол олгох асуудлаар хязгаарлагдаж байна.
Төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод, олон улсын байгууллага
Ажил мэргэжлийн чиг баримжааны тогтолцооны дараагийн оролцогч тал нь төрийн бус
байгууллага, мэргэжлийн холбоод, олон улсын байгууллагууд юм. Эдгээр байгууллага
нь сайн дураар, идэвхтэй оролцдог бөгөөд манай орны хувьд олон улсын
байгууллагууд энэ үйлчилгээг хөгжүүлэхэд ихээхэн их хувь нэмэрээ оруулж байна.
ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУД
- Хөдөлмөр
- Боловсрол
- Бусад
ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГУУД
МЭРГЭЖЛИЙНХОЛБООД
ОУ-ЫН БАЙГУУЛЛАГУУД
АЖИЛ ОЛГОГЧИД ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИД
АМЧБТ
- 4.
Тухайлбал, 2009 ондОлон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын санаачилга, санхүүгийн
дэмжлэгтэйгээр Нийслэлийн хөдөлмөрийн газар болон ОУХБ-ын “Хүүхдийн
хөдөлмөрийн тэвчишгүй хүнд хэлбэрийг устгах” хугацаат хөтөлбөр хамтран “Ажил
мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө үйлчилгээний чадавхийг бэхжүүлэх нь” төсөл,
2011 онд Монголын Мянганы Сорилтын Сангийн Мэргэжлийн Боловсрол, Сургалтын
төслийн “Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн систем ба Мэргэжлийн чиг баримжаа
олгох үйлчилгээг хөгжүүлэх нь” дэд төсөл,
2012 оноос Швейцарын хөгжлийн агентлагын санхүүжилттэй “Монгол Улсын Баруун
бүсийн Мэргэжлийн боловсрол, сургалт” төсөл,
2013 оноос Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн (ГОУХАН) “Ашигт
малтмалын салбар дах түншлэлд суурилсан мэргэжлийн боловсрол сургалт” төсөл,
2015 оноос Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй “Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх”
төсөл тус тус хэрэгжиж холбогдох ном, гарын авлага, ажил мэргэжлийн стандартын загвар
гаргаж, ажил мэргэжлийн мэдээллийн танхим, төв байгуулснаас гадна хөдөлмөрийн салбарын
мэргэжилтнүүдийг ажил мэргэжлийн чиг баримжааны зөвлөх, сургагч багшаар үе шаттай
бэлтгэн чадавхжуулж, МУИС дээр “Ажил мэргэжил судлал” мэргэжлээр магистрийн түвшинд
ажил мэргэжлийн зөвлөхийг бэлдэж эхлээд байгаа нь энэ үйлчилгээг хөгжүүлэх, дэлгэрүүлэх,
хүртээмжийг нэмэгдүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсаар байна.
Мөн “Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх” төслийн “Суралцах чиглэл, ажил мэргэжлийн
чиг баримжаа олгох” бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд Ерөнхий боловсролын сургуулийн 8, 9
дүгээр ангид зориулсан Суралцах чиглэл, ажил мэргэжлийн чиг баримжаа сургалтын хөтөлбөр,
ахлах ангийн математик, физик, химийн сонгон гүнзгийрүүлэх хөтөлбөрийн туршин хэрэгжүүлж
байгаа нь ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээний гол зорилтот бүлэг болох ЕБС-
ийн сурагчид мэргэжлээ зорилго чиглэлтэйгээр сонгоход чухал ач холбогдолтой юм.
Ажил олгогчид
Ажил олгогчид тогтолцооны нэгэн чухал оролцогч тал бөгөөд төрийн болоод
бизнесийн байгууллагууд, хувиараа хөдөлмөр эрхлэгчид энд хамаарна. Манай улсад
ажил олгогчдын эрх ашгийг хамгаалах, хувийн хэвшлийн хөгжлийг дэмжих зорилготой
байгуулагдсан Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо энэ оролцогч талын
томоохон төлөөлөл юм. Ажил олгогчид сонгон шалгаруулалт хийж ажиллах хүчнийг
шалгаруулж авах, тэднийг ажлын байран дээр сургах, дадлагажуулах, цаашлаад ажлын
байран дээр өсөж хөгжих боломжийг бүрдүүлэх байдлаар оролцоно.
- 5.
Үйлчлүүлэгчид 3
Хүн бүрхэзээ нэгэн цагт хөдөлмөрийн зах зээлийн харилцаанд хамрагддаг бөгөөд
ингэснээрээ ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээг хүртэх боломжтой.
Ялангуяа ажил мэргэжлээ сонгох, ажлаа өөрчлөхийг хүссэн эсвэл ажил хайж буй иргэд
тогтолцооны гол оролцогч тал болно.
Үйлчлүүлэгчийг анхдагч ба хоёрдогч гэж 2 хуваана. Анхдагч үйлчлүүлэгч гэдэг нь
төрийн болон хувийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагаас биечлэн үйлчилгээ авч буй
иргэд гэж ойлгоно. Харин хоёрдогч үйлчлүүлэгч гэдэг нь бидний үйлчилгээг шууд
биечлэн авахгүй ч бидний үйлчилгээг хүртэж буй хүмүүс юм.
Хувь хүн бүр аль нэг бүлэгт хамаарах боловч хөдөлмөр эрхлэлтийн хувьд өөр
хоорондоо ялгаатай, онцлогтой байдлыг харгалзан анхдагч үйлчлүүлэгчидээ ерөнхий
ба тусгай /цаашид зорилтот бүлэг гэж нэрлэнэ/ гэж 2 хуваадаг.
3 “Үйлчлүүлэгч” гэж боловсрол, сургалт,хөдөлмөр эрхлэлтийн талаар чиглүүлэх шаардлагатай байгаа хувьхүнийг
хэлнэ.
ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ
АНХДАГЧ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ
- Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид
- Оюутан залуус
- Ажилгүй иргэд /насанд хүрэгчид, ахимаг насны
хүмүүс/
- Эцэг эх, багш нар
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэд
ХОЁРДОГЧ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ
- Нийгмийн түншүүд
- Бодлого боловсруулагчид
- Олон нийт
- 6.
1.4. АЖИЛ МЭРГЭЖЛИЙНЧИГ БАРИМЖААНЫ ТОГТОЛЦООНЫ
БҮРЭЛДЭХҮҮН ХЭСГҮҮД
Ажил мэргэжлийн чиг баримжааны тогтолцоо нь тусгайлсан агуулга бүхий 8
бүрэлдэхүүн хэсэгтэй бөгөөд дараах бүтэцтэй байна.
1. Зөвлөгөө өгөх зарчим
Анхдагч үйлчлүүлэгч
•Ерөнхий зорилтот бүлэг
- ЕБС-ийн сурагчид
- Оюутан залуус
- Эцэг эх
- Багш
- Ажилгүй иргэд /насанд хүрэгчид, ахимаг нас/
Тусгай зорилтот бүлэг
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэд
- Эмзэг, эрсдэлтэй бүлгийн иргэд
- Хорих ангиас суллагдсан иргэд
- Гадаадад ажиллаж амьдарчбайгаад ирсэн иргэд
АМЧБТЗөвлөгөө өгөх
зарчим
Цахим
үйлчилгээ
Мэдээлэл,
үнэлгээ, ажилд
зориулсан
материал
Чиглүүлэгч
болон багш нарт
зориулсан
сургалт
Мэдээллийн
сан,
үйлчлүүлэгч,
үр дүн
Зохион
байгуулалт,
шинэчлэлт
Баримтжуулах,
сургалтын
чанарын
баталгаа
Маркетинг
- 7.
Зөвлөх –Дэмжлэг үзүүлж,чиглүүлнэ. Үйлчлүүлэгч - Өөрөө шийдвэр гаргана.
Ажил мэргэжлийн чиг баримжааны зөвлөх энэхүү зарчмыг баримтлан ажиллаж,
зөвлөгөөг сайн дурын үндсэн дээр хүссэн үйлчлүүлэгчид үзүүлнэ. Үйлчлүүлэгч өөрөө
шийдвэр гаргаж, өөрөө хариуцлагаа хүлээнэ. Зөвлөх үйлчлүүлэгчийн өмнөөс шийдвэр
гаргахгүй, зөвхөн дэмжлэг үзүүлж, чиглүүлнэ.
2. Цахим үйлчилгээ
Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээг үзүүлэх нэг хэлбэр нь цахим буюу
онлайн үйлчилгээ бөгөөд үйлчлүүлэгч өөрт хэрэгтэй мэдээллээ өөрөө авах боломжийг
бүрдүүлэх явдал юм. Манай орны хувьд өргөн уудам нутагтай, хүн ам тархмал
суурьшдаг онцлогтой уялдуулан цахим үйлчилгээг нэвтрүүлэх нь ач холбогдолтой гэж
үздэг. Цахим үйлчилгээнд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө, мэдээлэл
өгөхтэй холбоотой бүх мэдээллийг багтаасан байна.
3. Мэдээлэл, үнэлгээ, ажилд зориулсан материал
Зөвлөгөө үйлчилгээ үзүүлэхэд хамгийн чухал зүйл бол албан ёсны эх сурвалжаас
авсан үнэн зөв, хамгийн сүүлийн шинэ мэдээллээр баяжуулсан мэдээллийн багцтай
байх явдал юм.
Боловсрол, сургалт, хөдөлмөр эрхлэлтийн талаарх бүхий л мэдээлэл, ялангуяа
хөдөлмөрийн зах зээлийн мэдээлэл, ойрын болон хэтийн төлөв байдлын статистик
судалгаа мэдээлэл нь зөвлөгөө, үйлчилгээ үзүүлэхэд чухал ач холбогдолтой
мэдээлэлд орно.
4. Чиглүүлэгч болон багш нарт зориулсан сургалт
Үйлчилгээ үзүүлэх зөвлөх, сургагч багш, мэргэжилтнүүдийг бэлдэх, тэднийг
чадавхжуулах явдал нь тогтолцооны салшгүй хэсэг бөгөөд ийнхүү сургахдаа тодорхой
үе шат, бодлоготойгоор нэгдсэн журмаар бэлдэх асуудал чухал юм.
5. Мэдээллийн сан, үйлчлүүлэгч, үр дүн гэх мэт
Монгол Улсын Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн нэгдсэн системд улсын
хэмжээний ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээ үзүүлсэн тоон мэдээ
бүртгэгдэн гарна. Энэхүү мэдээллийн сангаас зорилтот бүлгийн иргэдийн мэдээллийн
сан, зорилтот бүлгийн эрэлтэд нийцсэн ажил олгогч байгууллагуудын мэдээллийн сан,
явцын тайлан, үйл ажиллагааны хэрэгжилтийн тайлан гэх зэрэг мэдээллийг харах
бүрэн боломжтой.
6. Зохион байгуулалт, шинэчлэлт
Манай улсад ЕБС, ИДС, политехник коллеж, МСҮТ зэрэг боловсролын байгууллагууд
мэргэжлийг сурталчилах, хөдөлмөр эрхлэлтийн төрийн болон төрийн бус
- 8.
байгууллагууд хөдөлмөрийн захзээл дээр иргэдэд ажлын байр олоход туслах
зорилгоор цахим бирж, хөдөлгөөнт бирж, нээлттэй хаалганы өдөр, өдөрлөг, уулзалт
зохион байгуулах, ганцаарчилсан болон бүлгийн зөвлөгөө, сургалт зохион байгуулах
зэргээр үйлчилгээг хүргэж байна.
7. Баримтжуулалт, сургалтын чанарын баталгаа
Хууль дүрэм, улсын санхүүжилт, хөтөлбөрийн төлөвлөлт, түүнийг хянах ба дүгнэх,
үндэсний зохицуулалтын механизм ба журам стандартыг боловсруулах механизмаар
дамжуулан үндэсний хэмжээнд ажил мэргэжлийн үйлчилгээг хүргэдэг байна.
8. Маркетинг
Маркетинг бол аливаа салбар, байгууллагын гол сурталчилгааны талбар бөгөөд
үйлчилгээг дараах байдлаар сурталчилж тогтмол давтамжтайгаар олон нийтэд түгээх,
зохион байгуулах нь иргэд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээний ач
холбогдлыг ойлгох, зөвлөгөө үйлчилгээ авах соёлд суралцах, ажил мэргэжлээ
ухамсартай, зорилготойгоор сонгох боломжийг бүрдүүлж өгдөг.
1.5. ҮР ДҮНТЭЙ АЖИЛ МЭРГЭЖЛИЙН ЧИГ БАРИМЖААНЫ
ТОГТОЛЦООНЫ 10 ҮНДСЭН ШИНЖ
Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээний зорилгыг тодорхойлох ЭЗХАХБ,
Дэлхийн банк, Мэргэжлийн боловсрол ба сургалтын хөгжлийн Европын төв болон
Европын сургалтын сангийн судалгаанд үндэслэн ажил мэргэжлийн чиг баримжаа
олгох системийн арван үндсэн шинжийг4 тодорхойлжээ. Шинж тус бүрийг дэлгэрүүлэн
тайлбарлавал,
1. Янз бүрийн үйлчлүүлэгч, хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг хангахуйц, ил тод,
насны бүлгийг үл харгалзан хүртээмжтэй байх–Бүх насны, бүх зорилтот бүлгийн
иргэдэд нас, хүйс, царай зүс, хөгшин, залуу, хөдөлмөр эрхлэх чадварыг
ялгаварлахгүйгээр хүссэн хүн бүрт хүссэн газраасаа, хүссэн үйлчилгээг авах
боломжийг бүрдүүлэх.
2.Насны бүлэг, мөчлөг тус бүрт тулгарах шилжилтийн гол асуудлыг анхаарах –
Хүүхэд наснаас сурагч насанд, сурагч наснаас оюутан насанд эсвэл хөдөлмөрийн зах
зээлд, оюутан наснаас ажил хөдөлмөрийн талбарт, ажиллах наснаас тэтгэвэрийн
насанд шилжих үед гардаг гол тулгардаг бэрхшээл болох ажил мэргэжлээ сонгох, ажил
хайх, ажил хөдөлмөрт бэлдэх, ажлын байранд дасан зохицох, ажлаа солих, тэтгэвэрт
гарах зэрэг асуудлууд дээр зөвлөгөө өгөх, сургалт зохион байгуулахдаа зөв чиглүүлж,
онцгойлон анхаарах.
4
Эллен Хансен, “Ажил мэргэжлийн чиг баримжаа” гарын авлагаас хэсэгчилэн авав, хуудас 2
- 9.
3. Хэрэглэгчдийн бүлэгтус бүрт эрэлт, хэрэгцээ, болон нөхцөл байдалд тохирох,
уян хатан ба шинэлэг үйлчилгээ үзүүлэх–Зорилтот бүлгийн иргэдийн онцлогт
тохирсон үйлчилгээ, үйл ажиллагааг чирэгдэлгүй хялбар, шинэлэг байдлаар авах
боломжийг бүрдүүлж, шинэ арга хэлбэрийг үйлчилгээндээ байнга нэвтрүүлж байх.
Жишээ нь: Сүүлийн үед залуучууд мэдээллийг интернэтээс авах хандлага ихэссэн тул
онлайн хэлбэрээр хүргэх нь илүү шинэлэг хялбар байх боломжтой.
4.Тогтмол хяналт, үнэлгээ болон төлөвлөлтөд хувь хүмүүс, иргэдийг оролцуулах
механизм бүрдүүлэхийг дэмжих – Аливаа нэгэн үйлчилгээ, үйл ажиллагаа зохион
байгуулахдаа иргэдийн санал хүсэлтийг авах, дараа дараагийн үйл ажиллагаанд
тэдний саналыг тусгах, үйл ажиллагаагаа илүү сайжруулахад анхаарах.
5.Шаардлагатай тохиолдол,цаг үед нь тохируулан тусгайлан бэлтгэгдсэн
сургагчаас ганцаарчилсан чиглэл, зөвлөгөө авах хүртээмжийг өргөжүүлэх – Ажил
мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөх, сургагч багш нарыг үе шаттай, системтэй,
нэгдсэн зохион байгуулалттайгаар бэлдэх замаар үйлчилгээ авах хүртээмжийг
нэмэгдүүлэх.
6.Бүх залуучуудад зориулан ажил мэргэжлээ удирдах талаарх хөтөлбөрийг
боловсруулах–Залуучуудад зориулсан төрөл бүрийн арга хэмжээ хөтөлбөрүүдийг
боловсруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх.
7.Суралцах ба ажиллах сонголт хийхээсээ өмнө тэдгээрийг судлах, туршиж
танилцах боломжийг бүрдүүлэх – Ном, гарын авлага, тараах материал гаргах,
зөвлөгөө өгөх, сургалт зохион байгуулах, үзэсгэлэн яармаг зохион байгуулах, шилдэг
мэргэжилтэнүүдтэй уулзалт ярилцлага хийх, ИДС, коллеж, МСҮТ, үйлдвэрүүдтэй
танилцах аялал зохион байгуулах замаар иргэдэд боломж олгох.
8.Аль нэгэн сургалтын эсвэл бизнесийн байгууллагын ашиг сонирхлоос ангид
байх үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх – Аливаа нэгэн сургалтын болон
бизнесийн байгууллага ашиг, орлого олох зорилгоор энэ үйлчилгээг үзүүлэхээс
зайлсхийх.
9. Боловсрол, мэргэжил, хөдөлмөрийн зах зээлийн тухай цогц бөгөөд уялдаа
холбоо бүхий мэдээллийг хүртээмжтэй болгох – ИДС, коллеж, МСҮТ-ийн талаар
болон ажил мэргэжлийн дэлгэрэнгүй мэдээлэл, хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй,
илүүдэлтэй мэргэжлийн талаар цогц мэдээллийг онлайнаар болон биечлэн авах
боломжийг нэмэгдүүлэх.
- 10.
10. Холбогдох оролцогчталуудын идэвхтэй оролцоог хангах - Системийн
оролцогч талуудын хамтын ажиллагааг нэгтгэх, уялдуулах, идэвхтэй үйл ажиллагааг
хангах нэгдсэн зохицуулалт бий болгох зэрэг болно.