“Хорт зуршил хүний биед
үзүүлэх сөрөг нөлөө”
ᠴᠠᠬᠢᠮ
ᠬᠢᠴᠢᠶᠡᠯ
7
Архи болон тамхины
найрлага, тэдгээрийн бие
махбодод үзүүлэх нөлөөний
талаар мэдлэгтэй болно.
Сэдвийг судалснаар
Тамхи эрүүл мэндэд хортой гэдгийг хүн бүр мэддэг
боловч зарим хүмүүс хэрэглэсээр байдаг. Тамхинаас
ялгарсан хорт бодисууд тамхи татдаг болон
татдаггүй хүмүүсийн аль алинд нь нөлөөлөх
боломжтой. Иймд, тамхи татдаг хүмүүс өөрийгөө
төдийгүй ойр орчмын хайртай хүмүүсийнхээ эрүүл
мэндийг хордуулсаар байдаг.
Дэлхийн олон оронд тамхины хайрцаг, сав, баглаа
боодол дээр тамхины хэрэглээнээс хүний эрүүл мэндэд
учирч болох хор хөнөөлийг харуулсан тайлбар бүхий
эрүүл мэндийн зурагт анхааруулга болон бичвэр байдаг.
“Тамхины найрлага, түүний
бие махбодод үзүүлэх
нөлөө”
Нүүрстөрөгчийн дутуу исэл
цусны хүчилтөрөгч зөөх чадварыг
бууруулна.
Никотин донтуулах
үйлчилгээтэй.
Тамхины бохь уушгины болон
бусад олон төрлийн хавдар
үүсгэнэ.
Тамхины утаан дахь жижиг хэсгүүд
уушгины амьсгалах гадаргууг
гэмтээнэ.
Тамхины бохь болон хавдар үүсгэгч нэгдлүүд үүшгины хийн
солилцоог гэмтээх бол нүүрстөрөгчийн дутуу исэл болон
никотин нь зүрх судасны тогтолцоонд нөлөөлдөг. Тамхинд
агуулагдах никотин хэмээх бодис тархинд нөлөөлж донтуулдаг
тул нэгэнт тамхинд орсон хүмүүс түүнийг хаяхад маш хэцүү
байдаг. Нүүрстөрөгчийн дутуу исэл нь цусанд
карбоксигемоглобин үүсгэж эд эсэд хүчилтөрөгчийн дутагдал
үзүүлнэ. Энэ нь эхийн хэвлийд өсөж буй урагт илүү хүнд нөлөө
үзүүлнэ. Жирэмсэн эмэгтэй тамхи татвал хүүхэд эхийн цуснаас
бүх хортой бодисуудыг шууд авах тул энэ нь ургийн өсөлт
хөгжилтөд сөргөөр нөлөөлнө.
Тамхины бохь маш олон төрлийн химийн нэгдлийн агуулах ба
тэдгээрийн зарим нь хавдар үүсгэгч бодисууд байдаг. Эдгээр
бодисууд уушги болон амьсгалын замын зарим эсүүдийн
хуваагдлын үйл явцыг алдагдуулснаар эсүүд олон дахин
хяналтгүй хуваагдаж томорсоор хоргүй хавдрын эсүүдийн
бөөгнөрөл үүсгэх ба энэ нь яваандаа хортой хавдарт хувирч
болно.
Урт хугацааны
үйлчилгээ
Богино хугацааны
үйлчилгээ
Үс хэврэг болно.
Батга үүснэ.
Арьсан дээр гүвдрүү
толбо үүснэ.
Шүд шарлана.
Арьс цайж цонхийно.
Амархан үс халзарч,
үсний өнгө цайна.
Арьсанд үрчлээ
үүснэ.
Шүдний өөрчлөл
нэмэгдэнэ.
Хацрын арьс болон
амны өнцөг суларч
доош унжина.
Уруул, ам
хуурайшиж үрчийнэ.
Зовхи доош унжиж
ядрангуй юм шиг
харагдана.
Биеийн
хэсэг
Богино хугацааны
үйлчилгээ
Урт хугацааны үйлчилгээ
Арьс
Тамхи татах үед арьсны
гадаргууд ойр хялгасан
судаснууд нарийсч хөл болон
гарын хурууны үзүүрүүд хүйтэн
болно.
Тамхичин хүний шарх сорви эдгэрэх үйл
явц тамхи татдаггүй хүнээс удаан
байна. 10 жил тамхи татсаны дараагаар
арьс маш үрчгэр болно.
Нүд
Тамхины утаа нүдийг цочроож
хорсгоно.
Олон жил тамхи татвал болор цайх
эмгэг тусч хараагүй болж болно.
Чих
Тамхины утаа нь чихнээс булаг
гоожих шалтгаан болно. Энэ нь
хүүхдийн сонсголыг бууруулна.
Хүүхдийн чихнээс булаг гоожих нь
яваандаа сонсголын алдагдалд хүргэнэ.
Ам
Тамхи татахад амнаас
тамхины үнэр шууд үнэртэх ба
шүдэнд толбо үүсгэнэ.
Тогтмол тамхи татах нь буйлны
халдвараар өвчлөмтгий болгоно.
Гар
Тамхи татсанаар мөчдийн
цусан хангамж буурна. Энэ нь
тамхичдын гар болон хурууны
үзүүрийг хүйтэн болгоно.
Гар хөл болон гар хөлийн үзүүрүүдэд
халдварт илжрэл, хийт үхжил явагдана.
“Архины найрлага,
түүний бие махбодод
үзүүлэх нөлөө”
Архи хүний
гоо сайханд
нөлөөлөх нь
Нүднүүдийн
хооронд гүн ховил
эсвэл толбо
үүссэн байна.
Зовхи доош
унжина.
Арьсны сүвнүүд
томорсон байна.
Арьс хуурайшиж
хоёр хацрын дагуу
биржгэр зураас
үүснэ.
Нүдний
доогуур
зураас
үрчлээ үүснэ.
Арьсанд
улаан туяа
үүснэ.
Хацар амны
хооронд
зураас
тодорно.
Биеийн
хэсэг
Богино хугацааны
үйлчилгээ
Урт хугацааны үйлчилгээ
Арьс
Хөлс ялгарна, арьсны
сүвнүүд томорно. Зарим
хүмүүсийн арьс улайсан
байна.
Элэгний үйл ажиллагааны алдагдалтай
холбоотойгоор арьс шар туяатай
болно, арьсан доорх зарим судас
өргөснө.
Нүд
Аливаа зүйлийг бүдэг юм уу
давхардуулж харна, нүдэнд
улайлт үүснэ.
Яваандаа хараа муудна.
Хэл болон
залгиур
Хэл яриа ойлгомжгүй, эмх
цэгцгүй болно. Хэвийн
үеийнхээс илүү яримтгай
болж хүмүүстэй маргаан
үүсгэж болно.
Архи их уудаг хүмүүс хэл, улаан
хоолой, дууны хөвчийн хавдар тусах
эрсдэл илүү байна. ( Ялангуяа, тамхи
давхар татдаг бол)
Элэг
Нэг дор их хэмжээгээр архи
уувал элгэн дэх ачааллыг
нэмэгдүүлнэ.
Элэгний үрэвсэл, хатуурал явагдана,
улмаар элэгний хавдар ч үүсч болно.
“Архи, тамхийг хэрэглэхээс
татгалзах чадвар”
Бид өдөр бүр ямар нэгэн шийдвэрийг байнга гаргаж байдаг. Өглөө босоод
хичээлдээ явахдаа гар, нүүр, шүдээ угаах, хувцсаа сонгож өмсөх, ямар
унаагаар явах, өдөр хичээлээ тараад юу хийх вэ гээд олон асуудалтай
байнга тулгарч тухай бүрд нь өөрөө юм уу эсвэл хэн нэгний тусламжтайгаар
шийдвэр гаргадаг. Ямар шийдвэр гаргаснаас хамаарч тухайн асуудал
эерэгээр эсвэл сөргөөр шийдэгддэг.
Хүмүүс ихэвчлэн эерэг үр дүнд хүрэх боловч сөрөг үр дүнд хүрэх нь
цөөнгүй байдаг. Ялангуяа өсвөр насны хүүхдүүд шийдвэр гаргах чадварт
хараахан бүрэн суралцаж амжаагүй байдаг тул алдаатай шийдвэр гаргаж
эрсдэлд хүрэх магадлал илүүтэй тохиолдоно.
Зарим хүүхдүүд бусдын дарамт шахалтаас болж эсвэл найз нөхөдтэйгөө
ижилсэх, тэдэнд илүү ойр байх, ах эгч нартайгаа адилхан харагдах, тэднээс
үлгэр дуурайлал авах гэсэн буруу ойлголт, хандлагаас болж даган дуурайж
тамхи, архийг хэрэглэж үзсэн байдаг. Иймд хүүхэд багачууд та бүхэн өөрийн
өсөж яваа бие махбодыг хордуулахгүйн тулд аливаа хорт зуршлаас татгалзах
хандлагыг өөртөө төлөвшүүлэх хэрэгтэй юм.
№ Хорт зуршлаас татгалзах үндсэн аргууд Жишээ
1.
Хорт зуршлын талаар ойлголт, мэдлэгтэй байх
(богино хугацааны үйлчлэл)
-Архи элгийг ихээр хордуулдаг
-Тамхи татахад амнаас эвгүй үнэр
гарна г.м
2.
Хорт зуршлын үр дагаврыг ухамсарладаг байх
(урт хугацааны үйлчлэл)
3.
Юуг зөв, юуг буруу болохыг хооронд нь ялгаж
мэддэг байх
4. Өөрт тулгарч буй эерэг болон сөрөг нөлөөг
тодорхойлох
-Архи, тамхины эерэг нөлөө,
зохистой хэрэглээ гэсэн ойлголт
байхгүй
-Архи, тамхи хүний гоо сайхан,
өсөлт хөгжил, бие махбодод олон
сөрөг нөлөө үзүүлнэ.
5.
Үе тэнгийн хүүхдүүдийн сөрөг нөлөөнд
автахгүй байх
6.
Хорт зуршлаас татгалзахыг дэмждэг найз
нөхөдтэй болох
Маскаа
зүүгээрэй Гараа
тогтмол
угаагаарай
Гэртээ байгаарай
Гэрийн даалгавар
Багшийнхаа eruul-mendd.blogspot.com
хаягаар орж, Эрүүл мэндийн хичээлээ
тэмдэглэж судлаарай.
Хичээлд идэвхтэй оролцсонд
баярлалаа.

Khort zurshil

  • 1.
    “Хорт зуршил хүнийбиед үзүүлэх сөрөг нөлөө” ᠴᠠᠬᠢᠮ ᠬᠢᠴᠢᠶᠡᠯ 7
  • 2.
    Архи болон тамхины найрлага,тэдгээрийн бие махбодод үзүүлэх нөлөөний талаар мэдлэгтэй болно. Сэдвийг судалснаар
  • 5.
    Тамхи эрүүл мэндэдхортой гэдгийг хүн бүр мэддэг боловч зарим хүмүүс хэрэглэсээр байдаг. Тамхинаас ялгарсан хорт бодисууд тамхи татдаг болон татдаггүй хүмүүсийн аль алинд нь нөлөөлөх боломжтой. Иймд, тамхи татдаг хүмүүс өөрийгөө төдийгүй ойр орчмын хайртай хүмүүсийнхээ эрүүл мэндийг хордуулсаар байдаг. Дэлхийн олон оронд тамхины хайрцаг, сав, баглаа боодол дээр тамхины хэрэглээнээс хүний эрүүл мэндэд учирч болох хор хөнөөлийг харуулсан тайлбар бүхий эрүүл мэндийн зурагт анхааруулга болон бичвэр байдаг.
  • 7.
    “Тамхины найрлага, түүний биемахбодод үзүүлэх нөлөө”
  • 9.
    Нүүрстөрөгчийн дутуу исэл цусныхүчилтөрөгч зөөх чадварыг бууруулна. Никотин донтуулах үйлчилгээтэй. Тамхины бохь уушгины болон бусад олон төрлийн хавдар үүсгэнэ. Тамхины утаан дахь жижиг хэсгүүд уушгины амьсгалах гадаргууг гэмтээнэ.
  • 10.
    Тамхины бохь болонхавдар үүсгэгч нэгдлүүд үүшгины хийн солилцоог гэмтээх бол нүүрстөрөгчийн дутуу исэл болон никотин нь зүрх судасны тогтолцоонд нөлөөлдөг. Тамхинд агуулагдах никотин хэмээх бодис тархинд нөлөөлж донтуулдаг тул нэгэнт тамхинд орсон хүмүүс түүнийг хаяхад маш хэцүү байдаг. Нүүрстөрөгчийн дутуу исэл нь цусанд карбоксигемоглобин үүсгэж эд эсэд хүчилтөрөгчийн дутагдал үзүүлнэ. Энэ нь эхийн хэвлийд өсөж буй урагт илүү хүнд нөлөө үзүүлнэ. Жирэмсэн эмэгтэй тамхи татвал хүүхэд эхийн цуснаас бүх хортой бодисуудыг шууд авах тул энэ нь ургийн өсөлт хөгжилтөд сөргөөр нөлөөлнө. Тамхины бохь маш олон төрлийн химийн нэгдлийн агуулах ба тэдгээрийн зарим нь хавдар үүсгэгч бодисууд байдаг. Эдгээр бодисууд уушги болон амьсгалын замын зарим эсүүдийн хуваагдлын үйл явцыг алдагдуулснаар эсүүд олон дахин хяналтгүй хуваагдаж томорсоор хоргүй хавдрын эсүүдийн бөөгнөрөл үүсгэх ба энэ нь яваандаа хортой хавдарт хувирч болно.
  • 12.
    Урт хугацааны үйлчилгээ Богино хугацааны үйлчилгээ Үсхэврэг болно. Батга үүснэ. Арьсан дээр гүвдрүү толбо үүснэ. Шүд шарлана. Арьс цайж цонхийно. Амархан үс халзарч, үсний өнгө цайна. Арьсанд үрчлээ үүснэ. Шүдний өөрчлөл нэмэгдэнэ. Хацрын арьс болон амны өнцөг суларч доош унжина. Уруул, ам хуурайшиж үрчийнэ. Зовхи доош унжиж ядрангуй юм шиг харагдана.
  • 13.
    Биеийн хэсэг Богино хугацааны үйлчилгээ Урт хугацааныүйлчилгээ Арьс Тамхи татах үед арьсны гадаргууд ойр хялгасан судаснууд нарийсч хөл болон гарын хурууны үзүүрүүд хүйтэн болно. Тамхичин хүний шарх сорви эдгэрэх үйл явц тамхи татдаггүй хүнээс удаан байна. 10 жил тамхи татсаны дараагаар арьс маш үрчгэр болно. Нүд Тамхины утаа нүдийг цочроож хорсгоно. Олон жил тамхи татвал болор цайх эмгэг тусч хараагүй болж болно. Чих Тамхины утаа нь чихнээс булаг гоожих шалтгаан болно. Энэ нь хүүхдийн сонсголыг бууруулна. Хүүхдийн чихнээс булаг гоожих нь яваандаа сонсголын алдагдалд хүргэнэ. Ам Тамхи татахад амнаас тамхины үнэр шууд үнэртэх ба шүдэнд толбо үүсгэнэ. Тогтмол тамхи татах нь буйлны халдвараар өвчлөмтгий болгоно. Гар Тамхи татсанаар мөчдийн цусан хангамж буурна. Энэ нь тамхичдын гар болон хурууны үзүүрийг хүйтэн болгоно. Гар хөл болон гар хөлийн үзүүрүүдэд халдварт илжрэл, хийт үхжил явагдана.
  • 14.
    “Архины найрлага, түүний биемахбодод үзүүлэх нөлөө”
  • 17.
  • 19.
    Нүднүүдийн хооронд гүн ховил эсвэлтолбо үүссэн байна. Зовхи доош унжина. Арьсны сүвнүүд томорсон байна. Арьс хуурайшиж хоёр хацрын дагуу биржгэр зураас үүснэ. Нүдний доогуур зураас үрчлээ үүснэ. Арьсанд улаан туяа үүснэ. Хацар амны хооронд зураас тодорно.
  • 20.
    Биеийн хэсэг Богино хугацааны үйлчилгээ Урт хугацааныүйлчилгээ Арьс Хөлс ялгарна, арьсны сүвнүүд томорно. Зарим хүмүүсийн арьс улайсан байна. Элэгний үйл ажиллагааны алдагдалтай холбоотойгоор арьс шар туяатай болно, арьсан доорх зарим судас өргөснө. Нүд Аливаа зүйлийг бүдэг юм уу давхардуулж харна, нүдэнд улайлт үүснэ. Яваандаа хараа муудна. Хэл болон залгиур Хэл яриа ойлгомжгүй, эмх цэгцгүй болно. Хэвийн үеийнхээс илүү яримтгай болж хүмүүстэй маргаан үүсгэж болно. Архи их уудаг хүмүүс хэл, улаан хоолой, дууны хөвчийн хавдар тусах эрсдэл илүү байна. ( Ялангуяа, тамхи давхар татдаг бол) Элэг Нэг дор их хэмжээгээр архи уувал элгэн дэх ачааллыг нэмэгдүүлнэ. Элэгний үрэвсэл, хатуурал явагдана, улмаар элэгний хавдар ч үүсч болно.
  • 21.
    “Архи, тамхийг хэрэглэхээс татгалзахчадвар” Бид өдөр бүр ямар нэгэн шийдвэрийг байнга гаргаж байдаг. Өглөө босоод хичээлдээ явахдаа гар, нүүр, шүдээ угаах, хувцсаа сонгож өмсөх, ямар унаагаар явах, өдөр хичээлээ тараад юу хийх вэ гээд олон асуудалтай байнга тулгарч тухай бүрд нь өөрөө юм уу эсвэл хэн нэгний тусламжтайгаар шийдвэр гаргадаг. Ямар шийдвэр гаргаснаас хамаарч тухайн асуудал эерэгээр эсвэл сөргөөр шийдэгддэг. Хүмүүс ихэвчлэн эерэг үр дүнд хүрэх боловч сөрөг үр дүнд хүрэх нь цөөнгүй байдаг. Ялангуяа өсвөр насны хүүхдүүд шийдвэр гаргах чадварт хараахан бүрэн суралцаж амжаагүй байдаг тул алдаатай шийдвэр гаргаж эрсдэлд хүрэх магадлал илүүтэй тохиолдоно. Зарим хүүхдүүд бусдын дарамт шахалтаас болж эсвэл найз нөхөдтэйгөө ижилсэх, тэдэнд илүү ойр байх, ах эгч нартайгаа адилхан харагдах, тэднээс үлгэр дуурайлал авах гэсэн буруу ойлголт, хандлагаас болж даган дуурайж тамхи, архийг хэрэглэж үзсэн байдаг. Иймд хүүхэд багачууд та бүхэн өөрийн өсөж яваа бие махбодыг хордуулахгүйн тулд аливаа хорт зуршлаас татгалзах хандлагыг өөртөө төлөвшүүлэх хэрэгтэй юм.
  • 22.
    № Хорт зуршлаастатгалзах үндсэн аргууд Жишээ 1. Хорт зуршлын талаар ойлголт, мэдлэгтэй байх (богино хугацааны үйлчлэл) -Архи элгийг ихээр хордуулдаг -Тамхи татахад амнаас эвгүй үнэр гарна г.м 2. Хорт зуршлын үр дагаврыг ухамсарладаг байх (урт хугацааны үйлчлэл) 3. Юуг зөв, юуг буруу болохыг хооронд нь ялгаж мэддэг байх 4. Өөрт тулгарч буй эерэг болон сөрөг нөлөөг тодорхойлох -Архи, тамхины эерэг нөлөө, зохистой хэрэглээ гэсэн ойлголт байхгүй -Архи, тамхи хүний гоо сайхан, өсөлт хөгжил, бие махбодод олон сөрөг нөлөө үзүүлнэ. 5. Үе тэнгийн хүүхдүүдийн сөрөг нөлөөнд автахгүй байх 6. Хорт зуршлаас татгалзахыг дэмждэг найз нөхөдтэй болох
  • 23.
  • 24.
    Гэрийн даалгавар Багшийнхаа eruul-mendd.blogspot.com хаягаарорж, Эрүүл мэндийн хичээлээ тэмдэглэж судлаарай. Хичээлд идэвхтэй оролцсонд баярлалаа.