SlideShare a Scribd company logo
1 of 65
Өмнөх үг




Сүүлийн жилүүдэд Монгол улсад согтуурал архидалт газар авч улмаар нийгмийн дэг журам
зөрчих , ноцтой гэмт хэрэг үйлдэх , осол гэмтэл гаргах , эрүүл мэндээр хохирох, ёс зүйн доройтолд
орох аюул нүүрлэж, цаашлаад мансууруулах төрөл бүрийн эм бодисын асуудал хөндөгдөх
болсон нь Нийгмийн зүгээс шинжлэх ухааны үндэстэй арга хэмжээ авахыг зүй ёсоор шаардаж
байна.



Монгол улсад насанд хүрсэн 1000 хүнд архи хэтрүүлэн хэрэглэгчид 54, архинд донтох өвчтэй хүн
5.7 ноогдож байгаагаас гадна үйлдвэрлэсэн ба импортолсон согтууруулах ундааны албан ёсны
статистикаас үзвэл тус улсын насанд хүрсэн нэг хүнд 23-25 литр согтууруулах ундаа ноогдож ,
согтуурал архидалт нь хот хөдөөгийн хүн амын бүх давхаргыг бүхэлд нь хамрах шинжтэй байна.



20-р зууны тахал болсон архи , тамхи, мансууралтай тэмцэх асуудал нь зөвхөн эмнэлэг,
цагдаагийн байгууллагын ажил биш, бөгөөд энэ нь Төр засгийн тусгай бодлого , эрх зүйн орчин,
хуулиар зохицуулагдах эмнэлэг-нийгмийн, хууль эрхзүйн, нийгэм*-сэтгэлзүйн, нийгэм-сурганы,
хүн- нийгмийн урт хугацааны цогцолбор арга хэмжээ болох нь амьдралаар батлагдаж байна



Манай улсад гарч байгаа гэмт хэргийн 20 гаруй хувь нь түүний дотор хүч хэрэглэсэн хэргийн
дийлэнхийг согтуугаар үйлдэж байна
.Мөн үүний цаана байнга архидан согтуурч , гэр орон , ойр орчиндоо түгшүүр төрүүлж байдаг
нэлээд тооны хүн байна.Эдгээр нь өсвөр үеийнхний хүмүүжил ёс суртахууны доройтолд оруулах ,
сөрөг муу нөлөө үзүүлэх нэг нөхцөл болж байна.Иймд бид эрүүл аж төрөх ёсыг хэвшүүлж
архидалттай газар сайгүй хүчээ нэгтгэн нэгдмэл бодлого чиглэлттэй тэмцэж , нийгмийн ёс
суртахуун , амьдралын хэв маягийг өөрчилж чадвал энэ хэмжээгээр нийгмийн дэг журам , хүн
амын эрүүл мэнд , ёс суртахуун сайжирч гэмт хэрэг зөрчлийг багасгах боломж бүрдэнэ.



Хөгжил дэвшлээс холдуулж хоцроох , амьдрал ахуйг доройтуулж , ёс суртахуунаар унагах
нийгмийн сөрөг үзэгдлийн хамгийн хорлонтой нь архи, тамхи юм .Энэ гаж үзэгдэл нь манай улсын
хувьд үндэсний хэмжээнд анхаарал татсан , сэтгэл зовоосон хурц асуудал болоод байгаад хэн ч
атугай чих дөжирч нүд дасах ёсгүй.



 Хөнөөлт хорт зуршлаас салахын тулд цөхрөлтгүй байнга тэмцэх сэрэмжлэх гэсэн үндэсний
ухаарал, сэхээрэл хэрэгтэй байна. Архи тамхи ахуйн хэрэглээний хүрээнээс тэлж архинд
донтогчдын тоо буурахгүй нэмэгдэж, архичдын нас залуужиж, өсвөр насны хүүхэд , залуучууд ,
соёлын газар , олны нүдэнд ил тод, эрээ цээргүй согтуурдаг болж, улмаар уламжлалт монгол ёс
заншилд сэв сууж , охид бүсгүйчүүд , эхчүүд, эмэгтэйчүүдийн дотор ч ийм гажуу үйлдэл дэлгэрч
түүнийг нь хөхүүлэн өдөөх хүчин зүйл үйлчилж байгаад сэтгэл эмзэглэхгүй байж, эвлэрэн тал
засаж сууж хэрхэвч болохгүй .



 Оюутан залуучууд гэр бүлийн болон нийтийн баяр ёслолыг архигүйгээр тэмдэглэх заншлыг
хэвшүүлэх, 21 насанд хүрээгүй хүүхэд залууст архи худалдах боломж олгохгүй байх хөдөлгөөнийг
өрнүүлэх үүнд сургууль , сурган хүмүүжүүлэгчдийн үүрэг асар их .



Архинд халсан хүн ам алддаг, архинд согтсон хүн хүнээ алддаг, архинд донтсон хүн бүхнээ
алддаг,энэ бүхний эцэст иргэний болон үндэсний аюулгүй байдал алдагдаг гэсэн , энгийн үнэнийг
ямагт санаж шинэ зуунд иргэдээ архи, тамхины бусармаг нөлөөнөөс чөлөөлж, эцэг дээдсийн
уламжлалт сургаал , шинэ иргэншлийн ололтыг хослуулан эрүүл саруул аж төрөх хөдөлгөөн
өрнүүлэхийг оюутан залууст уриалж энэхүү номыг Эдийн засаг , хүмүүнлэгийн ухааны
профессорын баг г толилуулж байна.



Энэхүү номонд XXI зууны чимээгүй тахал болсон архи тамхины тухай асуудлыг цогцоор нь авч
үзэж,, архи тамхины асуудлыг шинжлэх ухааны болон үндэсний соёл тухайлбал буддын шашны
үүднээс авч тайлбарлах зорилго тавьсан болно.
Энэ номтой танилцсанаар та бүхэн архи тамхины хор холбогдол, эрүүл аж төрөх ёсны талаар
зохих мэдээллийг авах болно. Мөн оюутан залууст зориулан архи тамхитай холбоотой тест, сонжоо
оруулж өгснөөс гадна архи тамхинаас гарч болох зөвлөмж оруулсан нь онцлогтой юм



   Архидалт хүн төрөлхтөнд түүний туулж өнгөрүүлсэн 3 гамшиг : өлсгөлөн, тахал, дайны аюулын
нийлбэрээс ч илүү их хөнөөлийг учруулжээ. гэсэн В.Галдстоны үгийг санацгаая.



Хүн ардаа үр удмаа архидалтын хор хөнөөлөөс сэргийлэгтүн!



Оюун билгийг самууруулагч



Олсон зөөснийг баруулагч



Архинд бүү амташъя



Архичинг бүү гааруулъя




Нэгдүгээр бүлэг “Архи”



Архи үүссэн түүх
Хүмүүс олон мянган жилийн өмнөөс спирт агуулсан ундааг практик хэрэглээний зориулалттай
хийж эхэлжээ. Эртний Египетүүд усан үзэм амархан мууддаг ч гэсэн түүний иссэн шүүс нь огт
муудахгүй дарс болдгийг анх мэдсэн байна.



Тэдний хувьд бэрхшээлтэй байсан зүйл бол чанар муутай бохир ус байсан бөгөөд дарс уусан хүн
огт өвчлөхгүй байхад чанаргүй ус уусан хүмүүс гол төлөв өвчилж байгааг ажиглажээ. Сэргэн
мандалтын үед архи дарс хэрэглэх явдал Европын зан заншлын нэг хэсэг болжээ. Иймд архи
дарсыг их хэмжээгээр үйлдвэрлэж худалдаачид түүнийг наймаалж үйлдвэрлэлийг ерөнхийд нь
хянадаг болсон байна.



1300 оны үеэс төв Европт шар айрагны үйлдвэрүүд байгуулагдаж түүний зэрэгцээгээр дарсны
хэрэгцээ улам ихсэж анх үйлдвэрлэгдсэн газрынхаа нэрээр алдаршсан олон янзын дарс
худалдаалагдах болсон.



Спирт агуулсан шингэнүүд анх практик хэрэглээний зориулалттай үүссэн бол яваандаа түүнийг
хэрэглэх байдал өөрчлөгджээ. Спирт агуулсан шингэнүүдийг хүмүүс янз бүрээр туршин хэрэглэж,
архийг ууж хэрэглэх явдал Европын соёлд нэвтэрсэн байна.




Архины тухай домог




       Архи гэм бүгдийн эх үүсвэр болдог тухай нэгэн домог байдаг. Эрт нэгэн бүсгүй бумбатай
архи гартаа барьж, ямаа хөтлөн хуваргын өөдөөс ирээд та энэ архийг уу, үгүй бол энэ ямааг ал,
эсвэл надтай унт эс тэгвэл би үхнэ хэмээжээ. Хувраг бээр ийн боджээ. Эмэгтэйтэй унтвал сахилаа
алдана. Ямааг албал амьтны амь тасалсны нүгэл их. Тийм болохоор архийг уувал арай бага гэм
гарна хэмээн архийг уужээ.
Тэгснээр согтоод ямааны амийг тасалж, эхнэртэй унтсан 3-н гэмийг хийчихсэн байна. Архи нь хүсэл
тачаал тэргүүнийг үүсгэж эрээ цээрийг алдагдуулан энэ насны эхтэйгээ ч хурьцал үйлдэхэд
эргэлзэхгүй болгодог ажээ. Түүгээр ч үл барам уурыг үүсгэн машид хүчтэй болгодог байна. Эрт
нэгэн эр, эм хоёр архи ууж сууснаа нөхөр нь уурлаж эхнэр, хүүхдээ алж, гэр орноо шатаан
өөрийгөө егүүтгэсэн түүх гарч байсан гэдэг. Иймээс гэм бүхний ёзоор болсон архийг тэвчигтүн.



Архийг дотор орсон хор мэтээр санаж тэвчин цаашид уухгүй гэж тангараглах юм бол дээдсийн
явдал хийгээд номын амьжиргаа улам арвидан улс орон бүгдээр амгалан жаргаланг эдлэх болно
хэмээн зарлигласан байх юм.



 Архийг уух тусам улам ханахгүйгээр үл барам оюун санаа балартаж чадах зүйлээ чадахгүй болж,
хийх, хийхгүйн ялгааг мэдэхээ больдог юм. Өөрийн эрхгүй оюун доройтон тэнэг адгуус адилаар
мунхруулах бөгөөд дайсан нь нөхөр болж, нөхөр нь дайсан болсон мэт санагдах болдог юм.



 Архичин ичгүүр сонжуураа гээж, хувцас үгүй шалдагнан олон дотор явахаас ч буцахгүй. Нохой
адил бөөлжис идэхээс ч татгалзахгүй болж нэг үгээр хэлбэл, адгууснаас ялгалгүй болдог билээ. Тус
хүргэсэн эцэг эх, ах дүүгээ ч өөрийн мэдэлгүйгээр модонд хүлж амийг хөнөөхөд ч бэлэн байдаг.



Амьдралаа сүйтгэж үгүйрэл хоосролын туйлд хүрсэн ч өөрийн гэмийг ухаарах чадвараа алддаг.
Өөрийгөө сайрхах, баярхах, хий хоосон чалчих, хүний ааш араншингаа алдаж адгуус араатан мэт
болдог байна. Гэм иймийн тулд хүн ард маань мэдэж гэмийг урьдчилан ухаарч тэвчвээс гэмт
явдлын эх халилаас өөрийгөө аварч чадах тул хичээгтүн.




Архины хор
“     Сэтгэлийг засахгүйгээр биеийг засаж үл болно” хэмээн Эртний Грекийн гүн ухаантан Сократ
хэлсэн байдаг. Ард түмнээ эрүүл энх байлгая гэвэл тэдэнд эрүүл энх аж төрөх, амьдрах ёс зүйн гүн
бат мэдлэг дадал олгох явдлаас ажлаа эхлэх хэрэгтэй.



Архи тамхины хор хөнөөлийг ойлгож түүнээс татгалздаг байх нь өөрийн эрүүл мэнд, амь насаа
хамгаалах, сурч хөдөлмөрлөх чадвараа бэхжүүлэх болон гэр бүлийнхээ эрүүл мэндэд хор нөлөө
үзүүлэх элдэв хүчин зүйлд өртөхгүй байх бололцоог олгоно. Сургууль бол оюутан залуусын сурч
хүмүүжих таатай орчин байх ёстой. Үүнийг хүн бүр ойлгосон байх хэрэгтэй.



  Архи бол амьдрал, биологийн болон хоол ундны зайлшгүй хэрэгцээт зүйл биш бөгөөд архины
олон талын хор холбогдол ялангуяа эрүүл мэндийг ихээр хордуулдагийг орчин үед хүн төрөлхтөн
сайн мэдэх болсноор дэлхийн аль ч улс орнууд архидан согтуурах явдалтай тэмцэх болсон.



   Архи уух нь ихэнх тохиолдолд хэтрүүлэн хэрэглэх, архинд донтоход хүргэдэг байна. Иймд бид
нар архийг яагаад хэтрүүлэн хэрэглэдэг шалтгааныг судалж , архины хор уршгийг ойлгож, хүн бүр
энэ талын мэдлэгийг эзэмшиж энэхүү хорыг хэрэглэх эсэх талаар зөв зохистой шийдвэр гаргаж
сурах ёстой.



     Архи нь химийн бодис бөгөөд бие махбодийн үйл ажиллагааг өөрчилдөг .          Архины
хэрэгцээ өргөн тархсан явдал нь архи эрүүл мэндэд тустай зүйл гэсэн үг биш .Архи бол сэтгэлийг
өөрчилдөг,түүнийг хэрэглэхэд тархинд явагддаг химийн урвалууд өөрчлөгдсөний улмаас хүний
бодол, таашаал, яриа, хөдөлгөөн бүгд өөрчлөгддөг. Архийг хэрэглэхэд богино ба урт хугацааны
нөлөө бие махбодид үйлчилнэ.Эдгээр нөлөөллийн ихэнх аюултай бөгөөд үхэлд ч хүргэж болно




Архи согтууруулах ундаа нь ямар сөрөг нөлөөтэй вэ?
Архи согтууруулах ундаанд агуулагддаг этилийн спирт хөндийн салстаас эхлэн ходоод гэдсээр
цусны урсгалд шимэгдэж, хүний мэдрэлийн системд хөөрлийн байдал үүсгэж улмаар бие мах
бод болон сэтгэцэд хортойгоор нөлөөлдөг эдгээр нь ойрын болон түр зуурын сөрөг нөлөө үзүүлдэг
.



Сөрөг нөлөө нь:



*   Ухаан балартна



*   Тэнцвэрээ хадгалах, хөдөлгөөнөө удирдах чадвараа алдана. .



*   Өөрийгөө удирдах чадвар алдагдана



*   Осолд өртөх, гэмтэх, хүйтний улиралд осгож үхэх магадлал ихэснэ



*   Согтуу үедээ хамгаалалтгүй бэлгийн хавьтал үйлдэх эрсдэл өндөр байх



*   Хүчинд автах улмаар ДОХ бусад халдварууд авах



*   Эмэгтэйчүүд хүсээгүй жирэмслэх магадлал ихтэй



Шар айраг, дарс зэрэг этилийн спиртийг бага хэмжээгээр агуулдаг согтууруулах ундаанууд нь аюул
багатай гэсэн ойлголт хүмүүсийн дунд элбэг байдаг. Гэтэл тэдгээр нь архинд донтох өвчнийг
үүсгэдэг байна. Нэг лонх шар айраг нь 50 мл архины согтоох үйлчилгээ үзүүлдэг байна
Хүний зарим эд эрхтэнд архи нөлөөлөх нь




     Ходоод ба нарийн гэдэс



Архи нь хоол тэжээлийн адил ходоод ба нарийн гэдсэнд боловсрогдохгүй. Архи ходоодонд орсны
дараа зарим хэсэг нь тэр хэвээрээ ходоодны ханаар нэвтрэн цусны эргэлтэд шууд орно.



Үлдсэн хэсэг нь нарийн гэдэсний ханаар нэвтрэн цусанд ордог. Архи нь улаан хоолой ходоодны
бүрхүүл эдийг гэмтээнэ. Ходоодонд өчүүхэн бага архи ороход л ходоодны шүүсийг ялгаруулан
өлсөх шинж мэдрэгдэнэ.



Ходоодны ханыг байнга цочроосноос болж салст бүрхэвч нь гэмтэж ходоодны архаг үрэвсэл үүсэж
болно. Архи уусан үед хоол идвэл архи ходоодны ханаар шимэгдэж цусанд нэвтрэх явцыг 50
хүртэл хувиар бууруулна.



Сүү, бяслаг зэрэг уургийн зэрэгцээ өөх тостой хоол хэрэглэвэл архинд түргэн хордохоос хамгаална.
Хүн нэг удаад хэр зэрэг архи уух буюу хэр хурдан уухаас хордлогын зэрэг хамаарна. Архийг ихээр
ууснаас аажуухан уух юмуу бага багаар уувал биед эргэлдэж буй архийг элэг исэлдүүлэн задалж
чадна. Ингэснээр хордлогын түвшин багасна.




            Элэг



Элэг нь архийг нүүрсхүчлийн хий, ус болгон задалж бие махбодиос зайлуулдаг. Гэхдээ нэг удаад
маш өчүүхэн хэмжээний архийг задалж чадна. Ингэж задраагүй архи цусаар эргэлдсээр л байдаг.
Нэг хундага архийг элэг задлан цэвэршүүлэхэд 1-3 цаг зарцуулна. Яваандаа элэг гэмтэж хордлогын
шинж тэмдэг нь хоол боловсруулах болон зүрх судасны системд нөлөөлнө.
. Элэгний эрүүл эд гэмтэн хатуурч, сорвитой болохыг элэгний хатингиршил гэдэг. Энэ өвчин архийг
их хэмжээгээр хэрэглэдэг хүмүүст тохиолдоно




             Тархи



Архи нь цусны эргэлтээр тархдаг болохоор бүх эрхтэнд хүрнэ. Тухайлбал хэдхэн минутын дотор
тархинд очиж үйлчилнэ. Ингэхдээ тайвшруулах нөлөө үзүүлж тархины үйл ажиллагааг
удаашруулдаг. Юм тогтоох буюу эргэн санах үйл ажиллагаанд саад учруулна. Архи их уухад хий юм
үзэгдэх, сонсогдох буюу татаж унадаг өвчин үүсэж болно.




          Мэдрэхүй



Архи нь хүний хараа болон сонсголыг муутгана. Амтлах, үнэрлэх, хүрэлцэх мэдэрхүйг ч муутгана.
Бүх булчингийн үйл ажиллагааг тархи зохицуулан хянадаг учраас өчүүхэн төдий архи уухад ч
булчингийн үйл ажиллагаа алдагдана. Ингэснээр хөдөлгөөний зохицуулалт алдагдаж, цаг
хугацааны баримжааг мэдрэхээ болино.




         Архины хүч “төвшрүүлэг”
Архины хүч нь бие махбодид үзүүлэх нөлөөг бас тодорхойлно. Архины хүч гэдэг нь түүнд
агуулагдах спиртийн төвшрүүлэг юм. Спиртийн агууламжийг тодорхойлохдоо архины хүчийг 2-т
хувааж олдог. Архины хүч хэдий чинээ их байна хордуулах нөлөө нь төдий чинээ их байна. Хэрэв
ямар нэг вискиний хүч 80 гэж P байвал түүнд агуулагдах спиртийн төвшрүүлэг 40% байна гэсэн үг.




Согтууруулах ундаанд агуулагдах



спиртийн төвшрүүлэг




Шар айраг (улаан буудайн 3-6%)



Дарс (усан үзэмний шүүсээр исгэсэн 10-14%)



Виски –(хөрөнгийг чихэртэй усанд ургуулахад спирт үүснэ40-50%)




      Цусан дахь спиртийн түвшин



Цусан дахь спиртийн түвшин гэдэг нь цусаар дамжин тархинд хүрч байгаа спиртийн түвшрүүлэг
бөгөөд хордлогын зэргийг тодорхойлох хэмжээ юм.
Цусан дахь спиртийн хэмжээ нь 0.01-0.02% байхад ямар нэг гаж нөлөө үзүүлэхгүй. 0.03-0.1%
байхад биед аятайхан, баяр баясгалантай, хөгжилтэй юм шиг санагдана. 0.1-0.15% хүрэхэд
хөдөлгөөн алдагдах хараа сонсгол өөрчлөгдөх зэрэг ноцтой шинж тэмдэг илэрнэ.



Ялангуяа цусан дахь спиртийн хэмжээ 0.1-0.15% хүрсэн тохиолдолд машин жолоодох маш
аюултай.



Цусан дахь спиртийн төвшрүүлэг0.2 % хүрэхэд согтолын шинж бүрэн илэрч, юм ярих болон явж
чадахаа болино. 0.4%-иас их болоход ухаан алдана. 0.6-0.7% болоход үхэлд хүргэнэ.




Архинд орох үе шат




              Архи уух дөрвөн үе шат



Хүмүүсийн архийг хэрэглэж байгаа дөрвөн үе шат байдаг гэж судлаачид үзэж байна.. Архи
хэрэглэдэг ихэнх хүмүүс эдгээр үе шатны алинд хамаарахыг яг таг хэлэхэд хэцүү байдаг. Тэдний
хувьд үе шат нь хоорондоо давхцах тул хүмүүс найз нөхдөө аль шатанд хамаарахыг нь тогтооход
амаргүй.




       I үе шат :Туршин хэрэглэх



      Эхлээд туршин хэрэглэх үе шатыг судал. Хүмүүс архийг голдуу туршин хэрэглэж, архи уух зан
ааш өөрчлөгдөж байгааг мэдэрдэг. Архи уух сайхан юм шиг санагдана. Гэвч заримдаа сайхан юм
шиг боловч гол төлөв эвгүй байдалд оруулна.
Яваандаа улам муу зүйл тохиолдож архи ууснаас бие өвдөх, толгой өвдөх зэрэг зовиур илэрнэ.
Ийм нөлөөнөөс болж зарим хүн архийг бүр жигшдэг. Гэсэн ч ихэнх ихэнх хүмүүс архийг
хэрэглэсээр нөлөөнд нь автсаар улам их уух хүсэлтэй болж дараагийн үе шатанд шилжин ордог.




    II үе шат : Тохируулан хэрэглэх



       Архийг байнга хэрэглэдэг хүмүүс ихэвчлэн олуулаа нийлдэг. Иймд архи уувал яах вэ? гэдгийг
мэддэг бөгөөд архи уух тодорхой шалтгаануудыг сонгодог байна. Энэ шатанд хэзээ архи уух, хэр
зэрэг уух, зэргээ тодорхой хэмжээгээр хянаж чаддаг. Гэхдээ өсвөр насны хүмүүс архийг тохируулан
хэрэглэхдээ муу. Тэд дэндүү их уудаг. Нэг удаа уухдаа 5 буюу түүнээс олон хундага уух нь хэтрүүлж
буй явдал юм.




                       III үе шат : Далимдуулж уух



       Энэ шат нь архинд орохын өмнөх үе юм. Туршин уух, тохируулан уух архины таатай сайхан
юм шиг нөлөөнд автаж хүмүүс архийг нэлээн хэрэглэдэг. Гол нь тэд сайхан нөлөөг нь мэдрэхийг
хүсдэг бол энэ шатанд сэтгэлийн хямрал таагүй байдлыг багасгах буюу арилгах зорилгоор архи
уудаг.



    Нэг жишээ авъя. Найз охин чинь аав, ээжтэйгээ муудалцаад их уурлаж гэж саная. Аав, ээждээ ч
уур хүрч, өөртөө ч уур хүрсэн байна.Үүнд нь бусад таагүй зүйл ч нөлөөлсөн байж болох юм. Тэгээд
тэр охин архи ууж, аав ээжээсээ л болж архи уусан гэж өөрийгөө цагаатгана. Энэ охины тухайд
сэтгэл санааны таагүй нөлөөнөөс болж архи уусан гэдэг нь далимдуулж уух явдал юм.



    Одоо өөр нэг жишээ авъя. Нэг сурагч үдэшлэгт орохоор төлөвлөжээ. Тэр үдэшлэгт нь түүний
танихгүй хүмүүсээс гадна олон охид цуглах байв. Тухайн сурагч тэнд сайхан сэтгэгдэл төрүүлэхийг
хүссэн байна. Гэтэл тэр цухалдах, сандрах, эсвэл ичиж магадгүй байлаа. Эдгээр сэтгэлийн
хөдөлгөөн бол жирийн үзэгдэл бөгөөд хүний амьдралд хэнд ч гэсэн байнга тохиолддог.



    Харин нөгөө сурагч сэтгэлийн хөдөлгөөнөө давахын тулд үдэшлэгт очихоосоо өмнө хэдэн
хундага архи уухаар шийджээ.     Өөрөөр хэлбэл тэр өөрийгөө эмчлэхээр шийдсэн байна.



    Ингээд цухалдах, сандрах, ичихгүйн тулд архи гэдэг хорыг хэрэглэжээ. Залуус энэ шатнаас
эхлэн өөрийгөө хянаж, цагдаж чадахаа больж эхэлдэг. Тэр бэрхшээлтэй зүйл тарах болгонд л архи
ууж, хаана л үдэшлэг цэнгүүн байна түүнийг хэсэж архидна. Тэгээд хэн нь их архи дааж
байгаагаараа бусдадаа гайхуулах болдог. Ингээд архийг хэтрүүлж уусаар бие махбодь нь архины
нөлөөнд дасаж, согтохын тулд улам их архи уух болцгоодог.



  Энэ бол архинд орж байгаагийн шинж, архинд донтож болзошгүйг сэрэмжлүүлэх гол дохио юм.
Ийм үе шатанд орсон залуус амьдралынхаа ихэнх, эрчим хүчийг, наргиж цэнгэх, архидахад
зарцуулдаг.




              IV үе шат : Архинд орох



      Эцсийн шат бол архинд орох явдал юм.Энэ үед орсон хүн архи уусан үедээ өөрийгөө хянаж
чадахаа болино. Ийм байдал нь улам лавширна. Гэхдээ энэ хүн архи уух болгондоо согтоно гэсэн
үг биш.



   Энэ үе шатанд орсон архичид зарим үед тохируулж уудаг хүн шиг өөрийгөө барьж захирч чадна.
Ихэнх хүмүүс эцэг эх болон найз нөхдөдөө архи уудаггүй хүн болж харагдах гэж их чармайдаг.
Архинд орсон хүн архи уух үеийн гол зүйл бол тухайн хүн хэр удаан ууж эцсийн үр дүн нь юу болох
юм хэдий хэмжээний архи уух вэ ?гэдгийг хэн ч урьдчилан хэлж чаддаггүй аж. Ө өрийгөө эмчлэх нь
архи уух нэг шалтаг болдог. Архинд орсон хүн архи уугаад огт таашаал авдаггүй. Бие болоод сэтгэл
санааны зовиурыг арилгах гэж ойр ойрхон архи уух нь их болдог. Энэ шатанд архи ууж байгаагийн
гол шалтгаан бол зовиураа арилгаж, эрүүл юм шиг байх хүсэл юм.
Архинд орж байгаагийн зарим онцлог шинж




1.   Архи даах: Архийг уух тусам улам их архи ууж байж согтдог болно.



2.   Бие эвгүйрх: Архи уухгүй бол бие эвгүйрх шинж тэмдэг илэрнэ.



3.   Архи эрж хайдаг болох: Архинд орсноос болж хүний зан араншин өөрчлөгдөнө.



4.   Амьдралын бусад бүх харилцаанаас хамгийн чухал зүйл нь архи болж хувирдаг.




            Дүгнэлт:
Архидан согтуурснаас үүсэх үр дагавар:



1.    Сэтгэцийн олон төрлийн өвчин



2.    Элэгний архаг үрэвсэл, хатуурал, хорт хавдар



3.    Ходоодны шарх, хорт хавдрууд



4.    Цөсний архаг үрэвсэл



5.    Цусны даралт ихсэх,зүрхний хэм тасалдах, зүрх судасны өвчин



6.    Нойр булчирхайн үрэвсэл, хорт хавдар,



7.    Биеийн ерөнхий эсэргүүцэл доройтож, бүх өвчинд өртөмтгий болох



8.    Бэртэл гэмтэлд амархан өртөх гэх мэт тооцож баршгүй олон хөнөөл хүнд авчирдаг.



9.     * Архи их уудаг хүн амархан хөгширдөг!




     10.   Архи үр удмыг хөнөөдөг
Судалгаанаас үзвэл:



- Хулгайн хэргийн -55.8%



-Дээрмийн хэргийн –79.7%



-Хүчингийн хэргийн –80%



-Хүний амь бүрэлгэсний –70-80% нь



согтуурал, архидалтын улмаас үйлдэгддэг.



Архи ууснаас болж хүний зан авир олон янзаар хувирдаг. Маш өчүүхэн хэмжээний архи уусан үед
машин жолоодож яваа хүний орчноо үнэлэх, зохицуулах чадвар эрс алдагдаж, улмаар, осол
аваарт орох нь ихэсдэг.



    Багаас дунд зэргийн хэмжээний архи уусан хүмүүс янз бүрийн зэрлэг авир гарган, эхнэр
хүүхдээ зодож доромжлох мэтээр авирладаг. Дунд зэргийн хэмжээний буюу ихээхэн архи уусан
үед хүний дээд мэдрэлийн үйл ажиллагаа алдагдан юмсыг тогтоох болон санах чадвараа алддаг.
Хэт их архи уусан үед үхэж ч болно. Хэрэв бусад тайвшруулах эмтэй хамт хэрэглэвэл өчүүхэн
хэмжээний архи ууснаас ком болох, тун хэтрүүлэх нь улмаар үхэлд ч хүргэнэ.



     Архийг байнга хэрэглэснээс болж архинд орно. Ийм хүмүүс архийг гэнэт хэрэглэхээ больсон
үед дээд зэргээр тайван бус болох, гар чичрэх, хий юм үзэгдэх, сонсдох, бие таталдах зэрэг шинж
тэмдэг илэрнэ. Архийг хэтрүүлэн удаан хугацаагаар хэрэглэх, ялангуяа хоол унд бага хэрэглэдэг
бол тархи, элэг зэрэг амин чухал эрхтнүүд дахин эдгэрэхгүйгээр гэмтдэг.       Жирэмсэн эхчүүд
архи уувал архидалтаас болсон ургийн гэмтэл үүсдэг. Ийм төрсөн хүүхдүүд бие эрхтний эдгэршгүй
гажигтай, ухаан хомсдолтой болно. Үүнээс гадна архичин хүний хүүхэд архичин болох аюул
үеийнхэнтэй нь харьцуулахад хамаагүй их байдаг байна.
Архины алсын сөрөг нөлөө




·    Архинд донтох өвчин тусна.



·    Төвийн болон захын мэдрэлийн тогтолцооны өвчин эмгэгүүд үүснэ.



·    Зүрх томрох өвчин үүснэ.



·    Биеийн эсэргүүцэл суларч өвчинд өртөмтгий болно



·    Гадаад төрөхдөө тавих анхаарал суларч , өнгө үзэмж доройтно.



·    Бусадтай муудалцах , гэр бүл нь салж сарних , гэмт хэрэг үйлдэх магадлал ихэснэ.



·    Сургуулиа хаях, ажлаа хаях магадлалтай.



·    Эх нь жирэмсэн үедээ согтууруулах зүйлс хэрэглэвэл , мөн эцэг нь архи уудаг бол хүүхэд нь
төрөл бүрийн төрөлхийн гажиг, сэтгэцийн өөрчлөлттэй төрөх магадлал өндөртэй



Ямар ч хүн архичин болж төрдөггүй, нэг л өдрийн дотор архичин болчихдоггүй ажээ. Анх архийг
амсаж , өөрийгөө архичин болчихно гэж бодохгүй дахин хэрэглэсээр нэг л мэдэхэд донтдог ажээ
Дөч хүрч дөнгөж амс



Тавь хүрч тавьж уу



Жар хүрч жаргаж уу



XIV Далай багш Данзанжамц бээр



"Айргаа тааваараа зооглож



Архиа битгий уугаарай " хэмээн дахин дахин айлдсаныг сануулахын ялдамд гүүний сүүгээр
цэнгэгчийн их улс даяараа хотол цэнгэлийн манлайг эдлэн үеийн үед дээдсийн ном үргэлжид
орших болтугай.




Хоёр дугаар бүлэг : Тамхи
Тамхины хяналтын суурь



Конвенци /ТХСК/



Тамхины хор хөнөөлтэй тэмцэх явдал ХХI зуунд хүн төрөлхтний хөгжлийн гол асуудлуудын нэг
болоод байна. Гэсэн хэдий ч хөгжлийн асуудал гэдгийг нь төдийлөн өргөн хүрээтэй авч үзэхгүй
байна.



Тамхитай холбоотой олон арван асуудлууд зөвхөн нэг улсын асуудал төдий бус хил дамжсан олон
улсын асуудал болж байгаагаас түүнтэй олон улсын идэвхтэй хамтын үйл ажиллагаагаар тэмцэх
боломжтой бөгөөд үүнд улс үндэстэн бүрийн хүчин чармайлт чухал үүрэгтэй гэж Дэлхийн Эрүүл
Мэндийн Байгууллага үзэж байна.



  Тамхи үйлдвэрлэдэг компаниуд өөрийн маркетингийн үйл



ажиллагааг кабелийн телевизийн тусламжтайгаар дэлмийн



олон оронд нэгэн зэрэг явуулж, хууль бус тамхины худалдаа



олон улс оронд тархаад байна. Аж үйлдвэржсэн орнуудад



тамхичдын тоо буурч, хөгжиж буй ялангуяа буурай хөгжилтэй



орнуудад тамхидалт түүнээс шалтгаалсан өвчлөл, нас баралтын хэмжээ эрс нэмэгдэж байна.



  Аж үйлдвэржсэн орнуудад тамхины хор хөнөөлтэй тэмцэх ажил сүүлийн 40 гаруй жил
эрчимжсэний үр дүнд эдгээр орнуудад тамхи хэрэглэгчдийн тоо буурч байгаа нь тамхи
үйлдвэрлэгчид, борлуулагчид зах зээлээ явуулахын тулд хөгжиж байгаа орнуудыг сонгон
үйлдвэрлэлээ явуулах, тамхи хэрэглэгчдийн тоог нэмэгдүүлэхийг чармайхад хүргэж байна.
Үүний улмаас хөгжиж байгаа оронд тамхины хэрэглээ, тамхитай холбоотой өвчлөл анхаарал
татахуйц нэмэгдэж, хүн амын эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж байгаа нь улс, үндэстнүүдийн
нийгмийн тулгамдсан асуудлуудын нэг болсныг харгалзан Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын
гишүүн 192 гаруй орон хамтран ‘’Тамхины хяналтын суурь “конвенци’’-ийг төслийг хэлэлцэж
баталсан байна.



    Дэлхийн Эрүүл мэндийн Ассамблей 2003 оны 5 дугаар сард Тамхины Хяналтын Суурь
Конвенцийг баталсан ба дараахан 2003 оны 6 дугаар сард Монгол улс гарын үсэг зуран нэгдэн
орсон. Мөн 2004 оны 1 дүгээр сард Тамхины Хяналтын Суурь Конвенцийг хэрэгжүүлэх батламжаа
өгсөн.



Энэ Конвенци болон түүний протоколуудын зорилго нь тамхины хэрэглээний түвшин, тамхины
утаанд нэрвэгдэх явдлыг тасралтгүй бөгөөд үлэмж хэмжээгээр бууруулах зорилгоор Оролцогч
талууд үндэсний, бүс нутгийн болон олон улсын түвшинд хэрэгжүүлэх тамхины хяналтын арга
хэмжээний хүрээг бий болгох замаар тамхины хэрэглээ, тамхины утаанд нэрвэгдэх явдлаас
үүдэлтэй эрүүл мэнд, нийгэм, байгаль орчин, эдийн засгийн аймшигт үр дагавраас одоо ба хойч
үеийнхнийг хамгаалахад оршино.



               Тамхины үүсэл




Тамхи монголд дэлгэрч байсан үеийн тухай домог яриаг энд дурдъя. Монгол Хятадын
худалдаачид анх тамхи авчраад татаж сурахыг уриалан хаад ноёдод бэлэг сэлт болгон өгч ард
олны дунд өргөн сурталчилж байжээ.



     Гэвч ард олны зарим хэсэг нь түүнд дургүйцэн илэрхий хориглож байсан учраас Манж—
Хятадууд түүнийг мэдээд нэр хүндтэй нэгэн эрдэм номтой хүнийг тамхи ‘’Сайн’’ гэж тэдний дунд
сурталчил гэж даалгавар өгсөн гэнэ.



  Тэр эрдэмтэн хүчинд автсан боловч цугларсан олны зүг хандаж хэлэхдээ; ‘’Тамхийг өргөн
олноор хэрэглэж, татаж сурах хэрэгтэй. Тамхи бол 3 их ашигтай зүйл гээд ийнхүү өгүүлжээ.
1-рт; Юмаа хулгайд алддаггүй



2-рт; Айлын нохойд бариулдаггүй



3-рт; Өтлөхийн зовлон үздэггүй’’ юм гэжээ. Түүний хэлсэн үгийн цаад утгыг тайлбал;



1-рт; Тамхи татсан хүн уушигны мэнгэртэй болж шөнөжин ханиалгадгаас хулгайч тэр хүнийг сэрүүн
байна гэж бодоод юмыг нь авч чаддаггүй.



2-рт; Тамхичин хүн түргэн хугацаанд элдэв өвчинд автагдаж таяг тулж болдог учир айлын нохойд
бариулдаггүй.



3-рт; Хөгшрөхийг үзэхгүй эрт нас бардаг учир өтлөхийн тухай яриа байж болохгүй гэсэн ёгт утгатай
сургаал байсан аж. Энэ бол Монголчууд тамхины хор уршгийг нарийн мэдэж түүнийг түгэн
дэлгэрэхээс болгоомжилж байсан тодорхой жишээ юм.




Тамхины найрлага, хор хөнөөл
Тамхины найрлага; Тамхи нь Америк тивд зэрлэгээр ургадаг чэсэнцэрийн төрлийн навчит ургамал
бөгөөд сүүлийн үед таримал байдлаар гарган авч байнга.




Тамхины навчинд;



Никотин 6-8 хувь хүртэл, никоминин 0.05 хувь, никомин 0.01 хувь, пиралидин 0.003 хувь, аммиак
0.5 хувь, азотын нэгдэл 4…95 хувь, азотын хүчил 1.2 хувь, нимбэгэ, хурган чихний хүчил тус бүр 1.5
хувь хүртэл, үнс 20 хувь байдаг.



   Тамхины зөвхөн утаанд нь давирхай, хүхрийн хэт исэл, азотын исэл, хар тугалга, мөнгөн ус,
хүнцэл кобальт зэрэг хорт нэгдлээс гадна нүүрсхүчлийн хорт хий, хүхэрт устөрөгч, синилийн хүчил
зэрэг 100 гаруй элемент бусад нэгдлүүд байдаг байна.



     Тамхины найрлагад ордог нэлээд идэвхтэй бодис бол никотин алколоид юм. Түүнээс гадна
тамхинд хор никотин болон бусад алколоидууд байна. Эрдэмтдийн судалгаагаар тамхины
найрлагад нийтдээ 500 орчим хорт бодис, янз бүрийн нэгдлүүд агуулагдаж байгаагаас хамгийн
хортой нь никотин юм. Никотин бол ус, спирт, тосны аль алинд амархан уусдаг өнгөгүй тослог
шингэн юм. Никотин нь ам, хамрын хөндий, уушиг, ходоодны салст бүрхэвчээр амархан нэвтэрдэг,
шүлсээр болон бөөр амьсгалын замаар гадагш ялгардаг ихээхэн хүчтэй үйлчилдэг хор гэдгийг анх
1928 онд Гендальбург хотод Посельт Рейман нар судлан тогтоожээ.



   0.08-0.16 грамм никотин нь хүнийг гүнзгий хордуулах чадвартай бөгөөд өдөрт 20 папирос
татахад биед 0.1 грамм никотин шингэдэг байна. Судалгаагаар үзэхэд 30 жилд 20 мянга папирос
буюу 160 кг тамхи татахад хүний бие 800 гр никотиноор хорддог байна.
Тамхины утаанд нь Давирхай, хүхрийн хэт исэл, азотын исэл, хар тугалга, мөнгөн ус, хүнцэл зэрэг
хорт нэгдлээс гадна нүүрс хүчлийн хорт хий, хүхэрт устөрөгч, синилийн хүчил зэрэг элемент болон
бусад нэгдлүүд агуулагддаг.



Тамхи татах үзэгдэл эрэгтэй, эмэгтэй, хөгшин, залуу аль ч хүмүүст элбэг тохиолдох болжээ.
Хүмүүсийн ихэнх нь тамхины хор холбогдлын мөн чанарыг гүйцэд мэдэхгүй байна. Зарим нь
түүний хор холбогдлыг мэдэх боловч итгэл үнэмшилтэй бүрэн ухамсарлах, тамхи татах гэсэн түр
зуурын шуналаа тэвчиж чадалгүй тамхи татсаар байна



   Нөгөө нэг хээг хүмүүс ялангуяа залуучууд сонирхох, дууриах, гангалж ‘’Моод’’ байдлаар тамхийг
хэрэглэсээр байна. Мөн тамхины хор хөнөөлийг ойлгуулах мэдээлэл хомс байгаа нь зохих нөлөө
үзүүлж байна.



     Сүүлийн үед манай зарим эмэгтэйчүүд биеийн гоо сайхныг алдагдуулахгүйн тулд таргалж
өөхлөхөөс хамгаалах нэрийдлээр тамхи татах болжээ. Энэ бол үндсээрээ буруу үзэгдэл юм. Яагаад
гэвэл тамхи татсанаар эрүүл чийрэг биеийнхээ хэлбэр галбирыг хадгалж байгаа хэрэг биш харин
гоо зүй, өнгө зүсээ алддаг билээ. Түүний оронд өдөр бүр гимнастик хийж, хоол унд, ажил
хөдөлмөөрөө зохицуулж, бие махбодид ашигтай олон сайхан аргыг эзэмших нь чухал. Ер нь
тамхитай тэмцэх явдал бол төр, засаг, төрийн бус бүх байгууллага, эцэг эхчүүд, иргэн бүрийн ариун
үүрэг байх ёстой.



    Ялангуяа залуучууд, өсвөр үеийнхнийг тамхийг жигшдэг болгон хүмүүжүүлэхэд багш, эмч,
эцэг эхчүүд үлгэр дууриал үзүүлж, тэднийг энэ хорт зуршлаас сэргийлэхэд шийдвэрлэх үүрэг
гүйцэтгэнэ.



   Тамхи бол ‘’аюултай хүчин зүйл’’ гэдгийг хорт хавдар үүсэх шалтгааныг судалдаг эмч,
мэргэжилтнүүд олонтаа нотолжээ. Ийнхүү өвчин үүсэхэд түлхэц өгдөг аюултай хүчин зүйлүүдийн
тухай ойлголт гарсан бөгөөд тэдгээрийн дотор тамхи татах явдал онцгой байр эзэлж байна.



   Тамхи их дэлгэрсэн орнуудад уушигны өмөн үү өвчний шалтгааны 90 хувь, архаг бронхитын 75
хувь, зүрхний шигдээс өвчний шалтгааны 25 хувь нь тамхинаас болж байгаагаас үзэхэд дээрх
өвчнөөс урьдчилан сэргийлэхэд тамхитай тэмцэх асуудал нэн чухал ач холбогдолтой болох нь
ойлгомжтой.
ДЭМБ-ын мэдээнээс үзэхэд Европын ихэнх оронд насанд хүрэгчдийн 50 хувь нь өдөрт 15 ширхэг
тамхи татаж байна. Ялангуяа өсвөр насны хүүхдүүд залуучуудын дунд амьдралын энэ хорт зуршил
газар авч дэлгэрэх хандлагатай байгаа нь хүн төрөлхтний сэтгэлийг түгшээж байна.




Жишээ нь; Дани улсад дунд сургуулийн сурагчдын 40 хувь, Францад 10-17 насны хүүхдийн 30 хувь,
Германд 10-12 насны хүүхдийн 36 хувь, Италид 15 насны эрэгтэй хүүхдийн 60 хувь нь тамхи татаж
байна.



Никотин болон тамхины бусад бүрэлдэхүүн хэсгүүд тамхичны бие махбодид эхлээд үйл
ажиллагааны, дараа нь бүтцийн эргэлтгүй өөрчлөлтийг бий болгодог байна. Тамхины хор уршиг
хүний бие махбодид эргэлтгүй өөрчлөлтийг бий болгоход олон жилийн хугацаа улиран өнгөрдөг
ажээ.



Тамхины хор хөнөөлийг биеэрээ амссан хүмүүс л түүнийг бүрэн ойлгодог байна. Иймээс тамхи огт
татахгүй байх нь юу юунаас чухал юм.



Тамхи татах явдал нь дон төдийгүй нөхцөлт рефлекс зарчмаар хөгждөг бөгөөд яваандаа тамхинд
донтох өвчин болж хувирдаг.

Тамхи ба Эрүүл Мэнд




Тамхидалт нь хөгжингүй болон хөгжиж байгаа орнуудад үхлийн гол шалтгаан нь болж байна.
ДЭМБ-ын тооцоолж байгаагаар; тамхинаас үүдэлтэй өвчнөөр 7 секунд тутамд нэг хүн нас барж
байгаа ба 2000 онд 5 сая орчим хүн нас барсан байна гэж үзэж байна.
Монгол улсад 1980-1997 орнуудад хорт хавдар, зүрх судасны болон амьсгалын замын
өвчнүүдийн улмаас 100000 хүн ам тутам ноогдох нас баралтын хэмжээ 4 дахин ихэссэн байна.
Тамхидалт нь бүх хорт хавдар болон зүрх судасны өвчнүүдийн 30%, бүх амьсгалын замын
өвчнүүдийн 80% нь зөвхөн тамхидалтаас шалтгаалж байна.



     ,,Монголд улам ихсэж байгаа нас баралтын дотор нилээд их хэсгийг тамхинаас шалтгаалан
өвчний нас баралт эзэлж байна. Монголд одоогоор яг тамхинаас үүдэлтэй нас баралтын албан тоо
баримт байхгүй байна. Хэдий тийм ч монголын хөрш Орос, Казакстан мэтийн өвчлөл, нас баралт
ойролцоо түвшинд байдаг оронд тамхинаас үүдэлтэй нас баралтын нийт нас баралтын 15% гэж
тооцоолсон байдаг. Үүнээс үндэслэн үзвэл      Монголд ойролцоогоор жилд 2900 хүн тамхинаас
үүдэлтэй өвчнөөр нас барна гэсэн тооцоо гарч байна. Тамхидалт нь зүрхний өвчин, тархины цус
харвалт, олон төрлийн хорт хавдар, мөн эрүүл мэндийн бусад асуудлуудтай холбоотой эрсдэлүүд
нэмэгдүүлсээр байх болно.. (Канадын олон улсын байгууллагын зөвлөл, Нэйл Коллишогийн 2004
оны 5 дугаар сард Монголд хийсэн тайлангаас) Тамхи татах нь хүний эрүүл мэндэд маш
хортойгоор нөлөөлдөг бөгөөд олон эрхтэн системийн өвчнүүд болон хорт хавдруудыг үүсэх гол
шалтгаан нь болдог.

Зүрх судасны өвчин




Дэлхийн дээр 3 үхэл тутмын 1 нь зүрх судасны өвчнөөс болсон байдаг. Зүрх судасны өвчин үүсэх
хамгийн өндөр эрсдэл бүхий хүчин зүйл бол тамхидалт юм. Хөгжиж байгаа орнуудад жилд 1 саяас
илүү хүмүүс, хөгжингүй орнуудад 600 мянгаас илүү хүмүүс тамхитай холбоотойгоор үүссэн зүрх
судасны өвчний улмаас нас барж байна.



    ДЭМБ-ын судалгаагаар зүрхний шигдээс болон тархины цус харвалтын улмаас болсон нас
баралтын 20- 25% нь тамхитай холбоотой гэж үзэж байна. Судалгаанаас үзэхэд Монгол улсад
тамхидалтын энэ өвчнөөр нас барах тохиолдол 31..3%-ийг эзэлж байна.



Тамхидалтын улмаас үүссэн зүрх судасны өвчнүүдэд гол судасны хатуурал (атеросклероз),
зүрхний титэм судасны цусан хангамж дутагдах өвчнүүд /стенокарди, инфаркт/, захын судасны
өвчнүүд/ гар хөлийн цусан хангамж дутагдах өвчнүүд/, тархины судасны өвчнүүд/ цус харвалт/
орон.
Хорт хавдар




    Тамхины агууламжид хорт хавдар үүсгэдэг 43 гаруй төрлийн химийн бодис байдаг. Хэд хэдэн
судалгааны үзүүлэлтээс үзэхэд, олон жил тамхи татсан хүнд хорт хавдар үүсэх эрсдэл өндөр
байдаг. Үүнд; уушигны хорт хавдраар өвчлөх магадлал 22 дахин их, хамрын хорт хавдар 2 дахин
их, хэлний хорт хавдар, амны хөндий, шүлсний булчирхай болон цагаан мөгөөрсөн хоолой хорт
хавдрууд 6-27 дахин их, улаан хоолой хорт хавдар 1- 2 дахин их, залгиурын хорт хавдар



8- 10 дахин их, төвөнхийн хорт хавдар 10-18 дахин их, ходоодны хорт хавдар 2- 3 дахин их,
бөөрний хорт хавдар 5 дахин их, давсагны хорт хавдар 3 дахин их, шодойны хорт хавдар 2- 3 дахин
их, нойр булчирхай хорт хавдар 2- 5 дахин их, шулуун гэдэсний хорт хавдар 3 дахин их, хошногоны
амсрын хорт хавдар 5- 6 дахин их тохиолддог нь нотлогдоод байна.



  Эмэгтэйчүүд тамхи татсанаар хөхний болон умайн хүзүүний хорт хавдраар өвдөх эрсдэлийг
ихэсгэдэг.



     Дэлхийн дахинд хорт хавдраар болж 6 тэрбум хүн нас барж байгаа ба дэлхийн нийт нас
баралтын 12%-ийг эзэлж байна. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас гаргасан мэдээллээр жилд
10 гаруй сая хүн шинээр хорт хавдраар оношлогдож байна гэжээ. Үүнээс үзэхэд хорт хавдар улам
бүр нэмэгдэх ба 2020 он гэхэд 50%-иар буюу 15 сая хүн энэ өвчнөөр шинээр өвдөх хандлага
байгааг тодорхойлжээ.



      Эрүүл мэндийн судлаачдын үзэж байгаагаар бидний өөрсдөө хянаж болох үйлдлүүд,
ялангуяа өндөр эрсдэлтэй зан үйл тамхидалт болон хорт хавдар үүсгэх магадлалтай хоол хүнсний
зүйл хэрэглэхээс татгалзаж сурах нь хорт хавдрын ихэнхийг урьдчилан сэргийлэх боломжтой.
Тамхины ямар ч төрөл байсан хорт хавдар үүсгэх эрсдэл өндөр байдаг учраас тамхинаас татгалзах
нь уушиг, улаан хоолой, төвөнх, амны хөндий, цөс, бөөр болон нойр булчирхай хорт хавдруудаас
гадна эмэгтэйчүүдийн хорт хавдруудаар өвдөх эрсдэлийг багасгана.
Уушигны хорт хавдар




    Тамхи татдаг хүмүүсийн уушиг хорт хавдар үүсгэгч химийн бодисуудад эмзэг байдаг учир нь
тамхинд агуулагддаг химийн бодисууд нь уушигны эдийн хамгаалах үйл ажиллагааг дарангуйлдаг
холбоотой юм. Үүний улмаас гаднын ямар нэг биет, тоос шороо болон хорт бодисууд уушганд
хуримтлагддаг.



    Тамхичид уушигны хорт хавдраар өвчлөхөд тамхи татаж эхэлсэн нас, өдөрт татдаг тамхины тоо,
тамхи татсан жилд шууд нөлөөлдөг байна. Ө  дөрт 10-12 ширхэг тамхи татдаг бол уушигны өмөнгөөр
өвчлөх нь 15 дахин илүү байдаг. 15 хүртэл насандаа тамхи татаж эхэлсэн бол 25-аас хойш насандаа
тамхи татаж эхэлсэн хүнээс уушигны өмөнгөөр нас барах нь 5 дахин илүү байдаг байжээ. Америкт
уушигны хорт хавдрын 90% нь тамхитай холбоотой үүсэн байна. Монгол улсад хийсэн
судалгаагаар өдөрт 15-20 ширхэг тамхи татдаг тамхичдад уушигны хорт хавдраар өвдөх эрсдэл
тамхи татдаггүй хүмүүстэй харьцуулахад 3.3%-иар, харин өдөрт 20 ба түүнээс олон ширхэг тамхи
татдаг тохиолдолд энэ тоо 15.3% болж нэмэгдсэн байна.




Уушиг тэлэгдэх өвчин




   Тамхи татахад уушигны агаар сордог жижиг цулцангууд хөвсийж хагарснаас нүүрсхүчлийн хийг
гадагшлуулах, хүчилтөрөгчийн хийг авах чадвар багасдаг.
Түүнчлэн уушигны эрүүл чийрэг, хөвсгөр зөөлөн эдийг гэмтээдэг төдийгүй ингэснээр уушигны
гаднаас орж ирсэн агаарыг цэвэрлэж, мөн буцааж гаргах чадвар алдагддаг. Энэ маягаар уушиг
өмхөрч эхлэл ба уушигны зөөлөн эд хатуурч, амьсгалах тоолонд уушгийг аажмаар гэмтээдэг. Энэ
төрлийн өвчнийг эмфизема буюу уушиг тэлэгдэх өвчин гэнэ. Энэ өвчин нь тамхи татдаг хүмүүст
татдаггүй хүмүүсээс 13 дахин илүү тохиолддог.



Уушигны бөглөрөл архаг өвчнүүд




Уушигны архаг бөглөрөл өвчнөөр өвчлөгсдийн 90% нь тамхи татсантай холбоотой үүсдэг. Хөхүүл
эхчүүд тамхи татах нь хүүхдийн уушигны үйл ажиллагааг сулруулах бөгөөд бага насандаа тамхины
утаатай орчинд байх нь хүүхдийн уушигны үйл ажиллагааг муутгадаг. Улмаар охид тамхи татах нь
тэдний уушигны хөгжлийг бууруулна.        Архаг бронхит буюу гуурсан хоолойн архаг үрэвсэл
гэдэг нь амьсгалын замын удаан хугацааны өвчин юм. Энэ өвчний улмаас амьсгалын зам
нарийсаж, амьсгалахад төвөгтэй болдог. Архаг бронхитын тохиолдлын 3/4 нь тамхи татсаны
улмаас үүсдэг байна.




Астма буюу амьсгал давчдах өвчин



Энэ өвчнийг үүсгэгч олон хүчин зүйлүүдийн нэг нь тамхины утаа юм. Зөвхөн нэг удаагийн
соролтоор гарах тамхины утаа нь уушигны хамгаалах эдийг гэмтээж, үүнээс болж тамхины утаан
дахь цочроогч бодисууд уушганд нэвчин орох боломжийг бүрдүүлдэг.



Энэ байдал нь амьсгалын замыг боогдуулж улмаар амьсгал давчдах өвчнийг үүсгэдэг.
Судалгаанаас үзэхэд, орчин тойрны болон бусад хүмүүсийн татаж буй тамхины утаагаар амьсгалах
нь мөн энэ өвчнийг үүсгэдэг. (Тамхи татдаг ба татдаггүй хүмүүсийн алинд ч тэр)
Анагаах ухааны нотолгооноос үзэхэд, тамхины утаатай орчинд байгаа нярай ба өсвөр насны
хүүхдүүдийн болон тамхичидтай нэг дор амьдардаг хүүхдүүдийн ихэнх нь астматай байдаг нь
харагдаж байна.



Арьс болон түүний дайвар



Тамхичин хүний арьс хуурайшин, уян хатан чанар нь буурч, арьсны цусан хангамж алдагдсанаас
үрчлээ үүсэж, наснаасаа эрт өтөлдөг. Тамхичны үсний өнгө алдагдана, үснээс тамхины утаа
үнэртэнэ, үс унана. Мөн хумсанд тамхины бохины шар толбо үүсэх ба хумс амархан хугарамтгай
болно.



Нүд



Тамхи татах нь нүдэнд тодорхой хэмжээгээр муу нөлөө үзүүлдэг. Тамхичид энэхүү өвчинд
бусадтай харьцуулахад 40% илүү өртдөг ба энэ үед нүдний линзийг үүл бүрхэж, гэрэл хааж, бүр
гэрэл харахгүй болох нь ч бий. Түүнчлэн нүд хорсох, нүд анивчих, нүднээс нулимс гоожих шинж
тэмдгүүд илрэх бөгөөд цаашилбал нүдний болор цайх, бүр хорсох аюулд хүргэнэ.



Дүлийрэх



Тамхи татсаны улмаас судасны хананы дотор тал барзайн зузаарч өөх тос, хорт бодис
хуримтлуулснаар дотор чихэнд хүрэх цусны хэмжээ багасаж, сонсох чадвар алдагддаг. Тамхи
татдаггүй хүмүүстэй харьцуулахад тамхичдад чихний үрэвсэлт өвчнөөс шалтгаалан үүссэн
дүлийрэлт нь архаг явцтай байдаг нь удаан үргэлжилдэг. Мөн тамхичид нь дунд чихний үрэвслээр
өвдөх нь 3 дахин илүү байдаг ба хүндэрч тархины менингит, нүүрний мэдрэлийн саажилтаар
төгсөх нь их байдаг.



Шүд цооролт
Тамхи нь амны хөндийн орчинг өөрчилснөөр шүдний паалан зөөлөрч, шүд шарлан, цоороход
хүргэдэг. Тамхи татдаг хүмүүст шүд унах нь 1-1.5 дахин их байдаг. Түүнчлэн Шүд сулрах болон
буйлны үрэвсэл үүснэ.




Бусад нөлөөллүүд



Тамхи нь эр бэлгийн эсийн хэлбэрийг өөрчлөн уургийн бүтцийг нь алдагдуулан гэмтээдэг. Тиймээс
тамхичид эр бэлгийн эсийн хэлбэр алдагдсан, тоо нь цөөрсөн, хөдөлгөөн нь багассан бага
хэмжээтэй үрийн шингэн ялгаруулна. Түүнчлэн эр бэлгэ эрхтний судсуудыг нарийсгаж цусан
хангамжийн дутагдалд хүргэж улмаар бэлгийн сулралд оруулдаг. Тамхидалт нь ходоодны
шархлаа үүсэх гол шалтгаан болдог.



Тамхи нь хоол идсэний дараа ходоодны хүчил саармагжих чадварыг алдагдуулснаас хүчил нь
ходоодны талстыг түлэн шарх үүсгэнэ. Тамхи нь хүний дархлалын тогтолцоог гэмтээдэгтэй
холбогдон янз бүрийн өвчинд өртөмтгий болно. Мөн үнэрлэх болон амтлах мэдэрхүй алдагдана.



Тамхи татдаг хүмүүсийн ууц нуруу аарцгийг яс болон бусад яснууд хэврэгшиж хугарахдаа амархан
байдаг. Эдгэрлээ ч дахин давтан хугарах тохиолдол байдаг ба ясны хугарал эргэж бороолохдоо
маш удаан байдаг.



Тамхи ба Эмэгтэйчүүд




  Эмэгтэйчүүд тамхи татах нь тэдний гол шалтгаан болдог. Америкт 1980 оноос хойш 3-н сая гаруй
эмэгтэйчүүд тамхинаас үүдэлтэй өвчний улмаас зуурдаар нас барсан бол 1997 онд ойролцоогоор
165.000 гаруй эмэгтэйчүүд дээрх өвчнүүдээс болж нас барсан байна.
Тамхинаас үүдэлтэй өвчнүүдэд уушигны болон бусад хорт хавдрууд, зүрхний өвчнүүд, цус
халдварууд, уушигны архаг өвчнүүдээс уушиг тэлэгдэх өвчин, /эмфизем/ орно. Эмэгтэйчүүд аль
болох залуу насандаа тамхиа хаявал өвдөх магадлал болон зуурдаар нас барах явдал нь багасна.



Сарын тэмдгийн мөчлөгийн өөрчлөлт




Эмэгтэйчүүд тамхи татах нь тэдний сарын тэмдгийн мөчлөгт өөрчлөлт оруулах буюу огт ирүүлэхгүй
болох, сарын тэмдэг өвдөлттэй ирэх зэрэг шинж тэмдгүүд илэрч болно. Тамхи татах нь эмэгтэй
хүний цэвэрших процессыг 2 дахин удаашруулдаг.



Нөхөн үржхүй




    Тамхи татдаг эмэгтэйд жирэмсэн байхдаа үр зулбах ба үргүйдэх эрсдэл их байдаг. Жирэмсэн
үедээ тамхи татах нь жирэмсний болон төрөлтийн олон төрлийн хүндрэлүүдийг үүсгэх бөгөөд
дутуу төрөх, жин багатай болон эрхтэн системийн согогтой хүүхэд төрүүлэх хугацаанаас эрт төрөх,
ураг эндэх зэрэг эндэл тохиолдоно. Тамхи татдаг эмэгтэйчүүдэд умайн гадуур жирэмслэлт болон
аяндаа үр зулбалт элбэг тохиолдоно.



     Тамхи татсанаар жин хасагддаг гэсэн нь ор үндэсгүй



Хэрэв тамхи татсанаар жин хасагддаг бол та тамхи татдаг ганц ч тарган хүн олж харахгүй байхсан.
Үнэн хэрэгтэй тамхичид янз янз л байдаг. Тамхи үйлдвэрлэгчид нь сурталчилгаандаа загвар
өмсөгчид, кино одуудыг ашигладаг. Тамхи татахгүйгээр турах хамгийн сайн арга бол хоолны
дэглэм барих ба тогтмол дасгал юм.



Та гэр бүл болон найз нөхдөө дам тамхидалтаас сэргийлнэ
Дам тамхидалт нь эрүүл мэндэд ялангуяа хүүхдийн эрүүл мэндэд хортойгоор нөлөөлнө. Та
тамхинаас гарснаар эргэн тойрны чинь хүмүүсийн өвчлөл багасна.



Үргүйдлийн эрсдэлийг багасгана



   Хэрэв та жирэмслэхийг хүсэж байгаа бол тамхинаас гарснаар таны жирэмслэх магадлал ихэснэ



Тамхиа хаяснаар зүрх хэвийн ажиллана



Өдөрт 1-4 тамхи татвал зүрхний өвчнөөр өвчлөх магадлал 2-3 дахин ихэсдэг. Жирэмснээс
хамгаалах эм хэрэглэдэг,тамхи татдаг эмэгтэйг, энэ эмийг хэрэглээд татдаггүй эмэгтэйтэй
харьцуулахад зүрхний өвчний эрсдэл 10 дахин их байна. Мөн тамхинаас гарснаар таны цусны
эргэлт сайжирч, илүү их эрч хүчтэй болно.



  Тамхиа хаяснаар хорт хавдраар өвчлөх эрсдэл багасна



Тамхидалт нь уушигны хорт хавдар үүсэх гол шалтгаан болдог. Хэдийгээр тамхийг ижил
хэмжээгээр хэрэглэдэг байлаа ч эрчүүдтэй харьцуулахад уушигны хорт хавдраар эмэгтэйчүүд илүү
өвчилдөг байна. Тамхийг хаяснаар уушигны хорт хавдраар өвчлөх эрсдэлийг 50 хувиар бууруулна.
Амны хөндий, улаан хоолой,бөөр,хөх,умайн хүзүүний хорт хавдраар өвдөх эрсдэл ч буурна.




  Ясны сийрэгжилт өвчнөөр өвчлөх эрсдэл багасна



Тамхидалт нь эмэгтэй хүний гормонд өөрчлөлт өгснөөр ясанд үйлчилж, ясны сийрэгжилт өвчнийг
үүсгэнэ. Тамхинаас гарч идэвхтэй амьдарвал энэ өвчнөөс сэргийлж чадна.
Идэвхгүй тамхидалт



Та тамхи татаж буй хүний ойролцоо байхдаа тухайн хүний татсан тамхины утаагаар нь амьсгалж
байдаг. Үүнийг идэвхгүй тамхидалт гэнэ.



Тамхи татдаггүй хүн тамхины утаагаар амьсгалах хэмжээ нь түүний тамхи татаж буй хүнтэй хэр
ойрхон байгаагаас, мөн тамхи татаж буй өрөөний хэмжээ, тухайн өрөөнд хэдэн хүн тамхи татаж
байгаа, өрөөний цонх нь онгорхой эсэх зэргээс шууд шалтгаална..



 ТАмхи татдаггүй хүмүүст уушигны хорт хавдрын эрсдэл идэвхгүй тамхидалтын үед 20-30% иар
ихэсдэг. Харин тамхины утаатай орчинд амьдардаг тамхи татдаггүй хүмүүсийн зүрхний өвчний
ихсэлт нь 23% байна. Хүүхдүүд насанд хүрэгчдийн тамхидалтаас болж онцгой эрсдэлд өртөж
байдаг.



Тэд тамхины утааны нөлөөнд автагдсаны улмаас уушигны үрэвсэл дунд чихний үрэвсэл,гуурсан
хоолойн багтраа өвчнөөр өвчлөх төдийгүй мөн нярай хүүхдийн гэнэтийн үхлийн шалтгаан
болдгийг судлаачид тогтоожээ.



   Эцэг, эхийн тамхидалт нь хүүхдийн сурлагад муугаар нөлөөлж, зан үйл, хэл ярианы гажуудал
үүсдэг.



Тамхитай орчин хүүхдийн физиологийн үйл ажиллагааг өөрчилж, улмаар зүрх судасны өвчнөөр
өвчлөхөд хүргэнэ.



Эцэг эх тамхи татах нь хүүхэд хорт хавдраар өвчлөх шалтгаан болдог.



    Манай улсад идэвхгүй тамхидалт нь хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж буйг судлан
тогтоосон байна.
Тухайлбал: Э.Лувсандагва нарын судалгаагаар(2001) хүүхэд нь амьсгалын эрхтний өвчнөөр
олонтаа өвддөг айл өрхийн 75% тархины цусан хангамж хүчилтөрөгчийн дутагдал дутуу жинтэй
хүүхэд төрсөн айл өрхийн 70% зүрх судасны эмгэгтэй хүүхэд бүхий айл өрхийн 67.2% харшлын
өвчтэй хүүхэдтэй гэр бүлийн 65.3% нь гэр бүлдээ тамхи татдаг гишүүнтэй байжээ. Хэрвээ гэр бүлд
нэг хүн тамхи татдаг бол хүүхдийн амьсгалын замын өвчлөл 68.3%, 2 хүн тамхи татдаг бол 88.6%
болж ихсэж байжээ. Жирэмсэн тамхи татдаггүй эмэгтэйчүүд бусад хүмүүсийн тамхины утаанд
өртсөний улмаас ургийн өсөлт нь зогсож амьгүй төрөх,жин багатай,амьдрах чадвар муутай,сул
дорой хүүхэд төрөх нь элбэг байдаг. Тэр нөлөө нь төрсний дараа ч идэвхгүй тамхидалтанд өртөхөд
улам бүр дорддог.




Идэвхгүй тамхидалтаас яаж зайлсхийх вэ?




·    Өрөөндөө тамхи татуулахгүй байх.



·    Ариун цэврийн өрөөнд тамхи татуулахгүй байх.



·    Хүүхдийн дэргэд тамхи татуулахгүй байх. Гэртээ тамхи татуулахгүй байх.



·    Зоогийн газар, бааранд тамхи татдаггүй хэсэг байгаа эсэхийг лавлаж тамхигүй суудалд суух.



·    Дэргэдээ тамхи татуулахгүй байх шаардлагыг эелдгээр хэлж сурах.
·    Тамхи татаж буй хүний дэргэд очихгүй байх.



·    Тамхины хор уршгийн талаар үнэн зөв мэдээллийг олж авах, түгээх




Вашингтон Пост сонинд Өвчний Хяналтын Төвөөс хийсэн



“Судалгаанаас үзэхэд тамхины утаат орчинд дөнгөж 30 минут байхад л эд эсүүдэд биологийн
өөрчлөлт бий болдог нь нотлогдсон” байна




Тамхи ба ядуурал




Манай улсад зөвхөн сүүлийн 6 жилд тамхи импортлогчдын тоо жил бүр өсөж тамхи импортлолт
10-15 дахин нэмэгдсэн байна. Тухайлбал: 1995 онд 65.7 сая ширхэг тамхи импортлож байсан бол
2000 онд 1.7 тэрбум гаруй ширхэг тамхи импортлож ийнхүү импортлосон янжуур тамхины тоо 26
дахин өссөн байн. Зөвхөн 2001 оны эхний 6 сарын байдлаар 27 аж ахуйн нэгжээс 1.4 сая орчим ам
долларын 207 сая гаруй ширхэг янжуур тамхи, 355000 ам.долларын 167000 гаруй тн дүнсэн тамхи
импортолжээ.



     2001 оныг 2000 оныхтой харьцуулахад монгол улсад импортлож буй янжуур тамхины нэр
төрөл олширч 2.3 дахин дүнсэн тамхины импорт 231.5 тн-оор шаардлага хангаагүй сорьцын тоо
3.7 дахин нэмэгдсэн байна.
Тамхины худалдаа жил бүр нэмэгдсээр байна. Жилд нэг иргэнд зарагдсан янжуурын тоо 1995 онд
28 ширхэг байсан бол 2000 оны байдлаар 750 ширхэг болж даруй 26 дахин нэмэгдсэн байна.
Үүний улмаас тамхи хэрэглэгчдийн тоо өсөж насны хувьд залуужсаар байгааг удаа дараагийн
судалгааны дүн харуулж байна. Ингэснээр манай улс ДЭМБ-ын гишүүн орнуудын хүрээнд тамхины
хэрэглээ өндөр байгаа орны тоонд ороод байна. Дэлхийн олон оронтой харьцуулахад манай улсад
тамхи хамгийн хямд тамхинд ноогдуулах татвар багатай мөртлөө тэр бага татвараа эрчимтэй
багасгаж байгаа цорын ганц орон болж байгаа юм.



“Сүүлийн жилүүдэд монгол орны нийгэм эдийн засгийн нөхцөл байдал сайжирсаар байгаа боловч
дэлхийн ядуу орнуудын тоонд орсон хэвээр байна.



НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн 2003 оны Хүний Хөгжлийн Тайланд тусгагдсанаар Хүний Хөгжлийн
Индексийн үзүүлэлтээр Монгол улс 175 орноос 117-д орсон байна.Үндэсний нийт
бүтээгдэхүүний нэг хүнд нэг жилд ноогдох хэмжээ 1840$ байна.



      Энэ нь АНУ-н өртгийн 1/ 20 юм. Гадаад орнуудын туслалцаа дэмжлэг нь Монголын эдийн
засгийг хөгжүүлэх чухал боломжийн нэг нь болж байна. 2001 онд Филипп Моррис Улаанбаатар
хотод өөрийн салбараа нээсэн боловч удалгүй хаасан. Тэд нар Монгол дахь өөрсдийн үйл
ажиллагаа, борлуулалтаа орон нутгийн жижиг зөвлөгөө өгөх албаар дамжуулан явуулж байна.



   Одоохондоо орон нутгийн эсвэл бусад компаниуд байгаа эсэх нь тодорхойгүй байна.



Монгол улсын хүн ам багатай, өргөн уудам газар нутагтай байдаг нь Монголд тамхины
үйлдвэрлэлт буюу худалдаалалтыг хийхэд тийм ч таатай нөхцөл нь биш юм.



Нэг хайрцаг тамхины жижиглэн худалдах үнэ нь 200-2000 байна.



( US 2 центээс US 2 $ )
Ихэнх хүмүүс нэг хайрцаг тамхийг 500-750-ээр худалдах нь өргөн тархсан. Нэг ширхэг тамхи нь
ихэвчлэн 20 / 2 цент / байдаг. Гэвч жижиглэн худалдааны доод үнэ, захын жижиглэн худалдааны
үнэ чухал байж чадна.



1991 онд Марлборо тамхины нэр хүнд 27-47% хүртэл өссөн байна>>.



(Канадын Олон Улсын Байгууллагуудын зөвлөх Нейл Коллишогийн 2004 оны 5 сард Монголд
хийсэн тайлангаас)



ДЭМБ-ын судалгаанаас үзвэл тамхины татварыг 10%-иар нэмэгдүүлэхэд хүүхэд өсвөр үеийнхний
тамхинд орох нь 6- 8%-иар буурдаг ажээ. Дэлхийн банкны мэдээгээр дунджаар нэг хайрцаг
тамхины үнийг 10%-иар нэмэгдүүлэхэд буурай болон хөгжингүй улсын тамхичдын тоо 8%,
хөгжингүй орны тамхичдын тоо 4%-иар буурах боломжтой юм байна.



   Дэлхий нийтээрээ тамхины үнийг 10%-иар нэмэгдүүлэхэд тамхинаас шалтгаалсан өвчний
улмаас нас барах байсан 10 сая хүнийг аврах боломжтой гэж тооцоолжээ.




Тамхи нь хувь хүн ,



гэр бүлийг ядууруулна




Тамхи ядуурал 2 нь нийлээд хорлолын тойргийг үүсгэдэг. Ихэнх орнуудад, тамхины хэрэглээ нь
ядуучуудын дунд маш өндөр түвшинд байдаг ба ядуу гэр бүлүүд орлогынхоо ихэнхийг тамхинд
зарцуулдаг. Тамхинд зарцуулагдаж буй мөнгө нь хүнс, орон байр, боловсрол, эрүүл мэнд зэрэг
хүний хамгийн наад захын хэрэглээнд ч зарцуулагдаж чаддаггүй.
Тамхи нь хэрэглэгчдийнхээ ядуурлыг нэмэгдүүлээд зогсохгүй тэдний гэр бүлийнхний өвчлөх
эрсдэлийг ихэсгэж, хорт хавдар, зүрхний шигдээс, амьсгалын замын өвчлөл болон бусад
тамхинаас үүдэлтэй өвчний улмаас ид залуу насандаа нас барах эрсдэлийг нэмэгдүүлж гэр бүлдээ
зарцуулах хамгийн хэрэгцээтэй орлогоос нь салгаж, эмчилгээ, эрүүл мэнддээ зарцуулах мөнгийг
нэмэгдүүлдэг байна.




Ядуурал ба тамхины тархалт



Тамхи татагсдын ихэнх нь ядуучууд байдаг ба тэд тамхи татах тусам улам бүр ядуурсаар байгаа нь
нотлогддог.



Дэлхий дээр тамхи татагчдын 84% нь хөгжиж байгаа буюу эдийн засгийн шилжилт хийж байгаа
орнуудад амьдарч байна. Улс орны түвшинд тамхидалт нийгэм эдийн засгийн төрөл бүрийн
давхаргыг хамарч байна.



     Нийлээд оронд хөгжлийн болон орлогыг бүхий л түвшинд эдийн засгийн болон эрүүл
мэндийн доройтолд орж байгаа хүмүүс нь ядуучууд л байгаа ба тамхи татах байдал нь тэдний
ядуурлын улам бүр нэмэгдүүлсээр байна. Их Британид хийсэн судалгаанд амьдралын түвшин
дээгүүр давхаргынхан дунд эмэгтэйчүүдийнх нь 12% нь тамхи татдаг ба амьдралын дундаас доош
түвшний хүмүүсийн дунд эмэгтэйчүүдийн 35%, эрэгтэйчүүдийн 40% нь тамхи татаж байгаа нь
дээрх үндэслэлийн нотолж байгаа юм.




Мөнгөө тамхинд зарлагадах нь
Ихэнх улс оронд, ялангуяа хөгжиж буй орнуудад, тамхи татаж байгаа хүмүүсийн ихэнх нь ядуучууд
ба өрхийн орлогоос тамхинд зарцуулдаг. Харин никотины донтолт нь тэднийг мөнгөө бусад
зайлшгүй хэрэгцээт зүйлдээ зарцуулах бодлыг нь өөрчилж зөвхөн тамхинд зориулахад хүргэдэг.



Ядуучуудын дунд шаардлагат хүссэнээ худалдан авахад зориулалтын оронд тамхинд зарж байгаа
өчүүхэн бага орлого нь тэднийг хангалттай хооллох эсвэл өлсгөлөн байхын ялгааг харуулж
чадахуйц хэмжээтэй байдаг.



    Бангладешт ядуу өрхүүд хүнсэнд зарцуулдагтай харьцуулахад тамхинд 10 дахин их мөнгө
зардаг байна. Энэ улсад, тамхинд зарцуулдаг мөнгө хоол хүнсэнд зориулбал өлсгөлөн байдаг 10.5
сая хүн хангалттай хооллоход хүрэхээр болно гэсэн үг.



     Энэтхэгийн гудамжны хүүхдүүд болон бусад орон гэргүй хүмүүс хоол хүнс, боловсрол,
хадгаламжид зарцуулдгаасаа илүү ихийг тамхинд зардаг юм байна.



Ихэнх улс оронд тамхичид цалингийнхаа ихэнхийг тамхинд зардаг байна.



      Тамхины тариалангийн талбайд эмх замбараагүй байдал их байдаг ба хорхой шавьжны
хоронд, никотинд хордох явдал их байдаг. Мөн бусад салбаруудтай нэгэн адил хүүхдийн
хөдөлмөрийг мөлждөг газар, хүүхдүүд өвчлөл, болон бусад аюулд өртөх өндөр эрсдэл дор
ажилладаг юм. Тамхины салбарт ажиллаж байгаа хүүхдүүд болон томчууд тамхины ургамлын
өвчин гэгдэх (GTS) никотин тамхины навчтай нэгдэхэд бий болдог өвчинд өртдөг байна. Уг өвчин
туссан үед толгой өвдөх, дотор муухайрах, бие сульдах, амьсгалахад хэцүү болох, цусны даралт
болон зүрхний цохилт хэлбэлзэх зэрэг нийтлэг шинж тэмдэг илэрдэг.
Тамхинаас гарч болно




Тамхины гол хор нь утаандаа байдаг. Францын эрдэмтэн тамхины утаанаас 2000 гаруй химийн
хортой бодисыг ялгаж тодорхойлжээ. Тамхинаас тийм ч амархан гарчихгүй Тамхинаас гарах сайн
арга бол өөрийгөө удирдан тэвчээр гаргаж тамхиа хаях явдал юм.



    Тамхийг жигшиж үзэн ядах нь чухал юм. Тамхинаас гаръя гэж хатуу шийдэж арга зам
эрэлхийлсэн хүмүүст туслах зорилгоор дараах зөвлөмжийг толилуулж байна.




         Тамхинаас гарах таван алхам



1.Биеэ бэлтгэ



·    Тамхинаас гарах өдрийг товло.



·    Орчноо өөрчил



·    Өөрийн гэр, машин ажлын байрнаас бүх тамхи, үнсний савыг гаргаж хая



·    тамхи татаж байгаа хүмүүсийн ойр орчим байхаас зайлсхий



·   Ө мнө нь тамхинаас гарах оролдлого хийж байсан бол тэр үед тамхинаас хол байхад юу тус
болж, юу саад болж байсан тухай тунгаан бод.
·    Нэгэнт тамхинаас гарсан бол дахиж бүү тат.Нэг ч сорох хэрэггүй.




Та хаяж чадна




Тамхинаас гарах нь хэцүү боловч хаяж чадсанаар өөрийн эрүүл мэндэд чухал олон ашиг тусыг
мэдрэх болно. Хүмүүс тамхинаас гарах хэд хэдэн оролдлого хийсний эцэст амжилт олдог тул
оролдоод л байх хэрэгтэй юм. Хамгийн гол нь бүх зүйл өөрөөс чинь шалтгаална.




2.Дэмжлэг , туслалцаа ав



·    Гэр бүлийнхэн , найз нөхөд , хамт ажилладаг хүмүүстээ тамхинаас гарах гэж байгаа , мөн
тэдний дэмжлэгийг хүсэж байгаа тухайгаа хэл.Тэднийг таны хажууд тамхи татахгүй , таны ойр
орчим тамхи үлдээхгүй байхыг гуй.



·    Тамхинаас гарах талаар эмчээс зөвлөгөө ав.



3.Шинэ ур чадвар, зан үйлд суралц



·    Өөрийгөө тамхи татах бодлоос саатуулахыг хичээ.хэн нэгэнтэй зугаал,ямар нэгэн ажил хий.



·    Стрессээ тайлах нь чухал
·    Өдөр бүр хийх зугаатай зүйл төлөвлө



·    Шингэн зүйл сайн уу.



4.Тамхинаас гарах эмийг эмчээс зөвлөгөө авч зааврын дагуу хэрэглэ.



·    Дараахь эм тус болно.



1.БупропионСР



2.Никотины бохь



3.Никотины хамрын дусаалга



4.Никотины наалт



5.Хүнд байдалтай т тулгарахад бэлэн бай.



·    Олонх хүн хэд хэдэн удаа оролдож байж л тамхинаас бүрэн гардгийг санах нь зүйтэй.



·    Архи битгий уу.
·      Тамхи татаж байгаа хүмүүсийн дэргэд байхаас зайлсхий.



·    Тамхинаас гарсан үед жин нэмэгдэх хандлагатай байдаг.Гэхдээ энэ нь 4-5 кг-аас
хэтэрдэггүй.Эрүүл хооллож, дасгал хөдөлгөөн хийх нь таргалахаас сэргийлдэг



·    Сэтгэл санаагаа тогтвортой болох, гутрал, зан авир муудах үзэгдэл гарч болно. Сэтгэлээ
засахын тулд тамхи татахаас өөр олон арга байдаг шүү дээ.Спортоор хичээллэ, байгалийн сайханд
зугаал, дуртай киногоо үз, Эднийг туршаад үзээрэй.



Хавсралт1



Архи



Р.Чойном



Урт өдрийн наранд



Ундаан болохгүй умдааныг



Ужиг холын замд



Хоол болохгүй идээг



Урьсан зочилсон айлд



Уу! Хэмээн барив
Урьдын танил нөхөд



Угж мээм шиг шахав



     Шимэн шимэн суухад



     Шимийн идээний дээж



     Шилэн шилэн суухад



     Ширүүн хар архи



Шижгэр залуу насны маань



Шийтгэл болон тохиосон



Шилэн лонхонд бөглөөтэй



Шингэн биетэй чөтгөр



     Аагий нь хэлэх юм бол



     Гучин найман градус



     Аашийг нь хэлэх юм бол
Гучин найман алдаа



Аядуухан хэлэх юм бол



Гучин найман нас



Ахиухан хэлэх юм бол



Гучин найман үхэл



Ууж эхлэх цагтаа



Би хамгийн цэцэн



Улайж халах үедээ



Би хамгаас баян



Унтаад сэрэх цагт



Мөнгө ч үгүй нөхөр ч үгүй



Ухаан бид хоёр
Бие биенээ олохгүй




Архины лонх хагарахад



Архи уйлна



Архийг асгахад



Архичин уйлна



Архичинг уйлахад



Хэн ч уйлахгүй
Р.Чойном




        Хавсралт2



Өвсөн дээр унасан шүүдрийн ганц дуслын хэмжээний архи уусан бол тэр хүн миний шавь биш



                                 Будда
Балар их ууваас өвчин биш үү



Бага зэрэг ууваас жаргал биш үү



Бахархаж шунаваас эргүү биш үү




Балмад их согтвоос улиг биш үү



Үсэд үүнийг тэвчвээс билиг биш үү



Учиртай сайхан ууваас жаргал биш үү



Унатал их согтвоос мунхаг биш үү




                 Чингисийн есөн өрлөгтэй өнчин



                  хөвгүүний цэцэлсэн шастираас
Сайхан хаягтай ганган савтай дарс гэдэг бол бэлхүүстэй, торгон хөмрөгтэй шулам гэсэн үг.



Түүнд битгий хууртаарай




М.Твен



Ялсан пролетари анги алхаад марш



Ялалтын хаалганд тугаан хатгая



Дайсныг бид дарж устгалаа



Дараагийн тулалдаан дарсыг устгана



В.Маяковский




Би хуучин нийгмээс гурван зүйлийг халахыг хүсэж байна.



Нэгдүгээрт:   Дарлалыг хална.

Хоёрдугаарт: Шуналыг хална.
Гурав дугаарт:      Архийг хална.



Тэгвэл бүх юм сайхан болно.



Достоявский



Хувцас нь муу бол сайн архичин байх нь цөөнгүй



                                         М.Сервантес




Архи уудаг бол , бага боддог гэсэн үг.



                                         М.Бенавидес




Хүмүүс тархийг нь хулгайлдаг дайсныг амаараа оруулдаг



                                         В.Шекспир
Архидалт бол буруу хүмүүжлээс үүсдэг.



                                    С.Корсаков




Согтуурал бол сайн дурын солиорол мөн



                                        Сенека




Хэрэв би эрх мэдэлтэйсэн бол архиар үйлчилдэг газруудын хаалган дээр “Энд тахал худалдаж
байна” гэсэн хаяг тавь гэж тушаана.



                                    Д.Адамс




Хөлчүүрхэх ундаа гэгчээр хүний гэрэлт оюун билгийг үр хөврөлд байхад нь дарж устгадаг
шулмын савар юм.



                                   П.Неруда
архи
архи
архи
архи
архи
архи
архи
архи
архи
архи
архи
архи
архи
архи

More Related Content

What's hot

тамхи гэж юу вэ
тамхи гэж юу вэтамхи гэж юу вэ
тамхи гэж юу вэDorjhandB
 
халдварт бус өвчин
халдварт бус өвчинхалдварт бус өвчин
халдварт бус өвчинtuya0507
 
монгол ардын зүйр цэцэн үгс
монгол ардын зүйр цэцэн үгсмонгол ардын зүйр цэцэн үгс
монгол ардын зүйр цэцэн үгсeuuganaa
 
эрүүл бие зөв хоололт
эрүүл бие зөв хоололтэрүүл бие зөв хоололт
эрүүл бие зөв хоололтAnkhzaya Zaya
 
Tamhinii hor hunuul
Tamhinii hor hunuulTamhinii hor hunuul
Tamhinii hor hunuulMunguuzb
 
Онч мэргэн үгс, сургаал үгс, афоризм /Амьдралд урам нэмсэн мэргэдийн сургаал ...
Онч мэргэн үгс, сургаал үгс, афоризм /Амьдралд урам нэмсэн мэргэдийн сургаал ...Онч мэргэн үгс, сургаал үгс, афоризм /Амьдралд урам нэмсэн мэргэдийн сургаал ...
Онч мэргэн үгс, сургаал үгс, афоризм /Амьдралд урам нэмсэн мэргэдийн сургаал ...Adilbishiin Gelegjamts
 
удамшил гэж юу вэ?
удамшил гэж юу вэ?удамшил гэж юу вэ?
удамшил гэж юу вэ?Maa Enkh
 
сэтгэлийн хөдөлгөөн ба зориг
сэтгэлийн хөдөлгөөн ба зоригсэтгэлийн хөдөлгөөн ба зориг
сэтгэлийн хөдөлгөөн ба зоригEnkhtuya Batchuluun
 
эрүүл мэнд тест
эрүүл мэнд тестэрүүл мэнд тест
эрүүл мэнд тестtuul1420
 
Эрүүл мэндийн тогтолцоо,тусламж үйлчилгээний хууль эрх зүйн орчин
Эрүүл мэндийн тогтолцоо,тусламж үйлчилгээний хууль эрх зүйн орчинЭрүүл мэндийн тогтолцоо,тусламж үйлчилгээний хууль эрх зүйн орчин
Эрүүл мэндийн тогтолцоо,тусламж үйлчилгээний хууль эрх зүйн орчинBatzusemSharkhuu
 
Arkhi tamkhi
Arkhi tamkhiArkhi tamkhi
Arkhi tamkhihi_bmb
 
алканууд
алкануудалканууд
алкануудdavaa627
 
багшийн ёс зүйн дүрэм
багшийн ёс зүйн дүрэмбагшийн ёс зүйн дүрэм
багшийн ёс зүйн дүрэмuunaa1991
 
5 р анги гурвалжин
5 р анги гурвалжин5 р анги гурвалжин
5 р анги гурвалжинOyuOyu-Erdene
 

What's hot (20)

тамхи гэж юу вэ
тамхи гэж юу вэтамхи гэж юу вэ
тамхи гэж юу вэ
 
халдварт бус өвчин
халдварт бус өвчинхалдварт бус өвчин
халдварт бус өвчин
 
Тууль
Тууль Тууль
Тууль
 
Leg9
Leg9Leg9
Leg9
 
монгол ардын зүйр цэцэн үгс
монгол ардын зүйр цэцэн үгсмонгол ардын зүйр цэцэн үгс
монгол ардын зүйр цэцэн үгс
 
эрүүл бие зөв хоололт
эрүүл бие зөв хоололтэрүүл бие зөв хоололт
эрүүл бие зөв хоололт
 
Tamhinii hor hunuul
Tamhinii hor hunuulTamhinii hor hunuul
Tamhinii hor hunuul
 
Онч мэргэн үгс, сургаал үгс, афоризм /Амьдралд урам нэмсэн мэргэдийн сургаал ...
Онч мэргэн үгс, сургаал үгс, афоризм /Амьдралд урам нэмсэн мэргэдийн сургаал ...Онч мэргэн үгс, сургаал үгс, афоризм /Амьдралд урам нэмсэн мэргэдийн сургаал ...
Онч мэргэн үгс, сургаал үгс, афоризм /Амьдралд урам нэмсэн мэргэдийн сургаал ...
 
удамшил гэж юу вэ?
удамшил гэж юу вэ?удамшил гэж юу вэ?
удамшил гэж юу вэ?
 
сэтгэлийн хөдөлгөөн ба зориг
сэтгэлийн хөдөлгөөн ба зоригсэтгэлийн хөдөлгөөн ба зориг
сэтгэлийн хөдөлгөөн ба зориг
 
Haldvart uvchin
Haldvart uvchinHaldvart uvchin
Haldvart uvchin
 
эрүүл мэнд тест
эрүүл мэнд тестэрүүл мэнд тест
эрүүл мэнд тест
 
Жангарын тууль
Жангарын туульЖангарын тууль
Жангарын тууль
 
хольц
хольцхольц
хольц
 
реферат бичих заавар сэдэв
реферат бичих заавар сэдэвреферат бичих заавар сэдэв
реферат бичих заавар сэдэв
 
Эрүүл мэндийн тогтолцоо,тусламж үйлчилгээний хууль эрх зүйн орчин
Эрүүл мэндийн тогтолцоо,тусламж үйлчилгээний хууль эрх зүйн орчинЭрүүл мэндийн тогтолцоо,тусламж үйлчилгээний хууль эрх зүйн орчин
Эрүүл мэндийн тогтолцоо,тусламж үйлчилгээний хууль эрх зүйн орчин
 
Arkhi tamkhi
Arkhi tamkhiArkhi tamkhi
Arkhi tamkhi
 
алканууд
алкануудалканууд
алканууд
 
багшийн ёс зүйн дүрэм
багшийн ёс зүйн дүрэмбагшийн ёс зүйн дүрэм
багшийн ёс зүйн дүрэм
 
5 р анги гурвалжин
5 р анги гурвалжин5 р анги гурвалжин
5 р анги гурвалжин
 

Similar to архи

тамхи Chinee 247
тамхи Chinee 247тамхи Chinee 247
тамхи Chinee 247DorjhandB
 
тамхи Chinee 247
тамхи Chinee 247тамхи Chinee 247
тамхи Chinee 247eeneee
 
тамхи Chinee 247
тамхи Chinee 247тамхи Chinee 247
тамхи Chinee 247eeneee
 
Хорт-зуршил.pptx
Хорт-зуршил.pptxХорт-зуршил.pptx
Хорт-зуршил.pptxssuser8966c4
 
Сургалтын хэрэглэгдэхүүн
Сургалтын хэрэглэгдэхүүнСургалтын хэрэглэгдэхүүн
Сургалтын хэрэглэгдэхүүнEnhmaa Purevsuren
 
хдхв дох-ын аюул
хдхв дох-ын аюулхдхв дох-ын аюул
хдхв дох-ын аюулMunguuzb
 
хдхв дох-ын аюул
хдхв дох-ын аюулхдхв дох-ын аюул
хдхв дох-ын аюулMunguuzb
 
Tamhinii hereglee ba dontolt
Tamhinii hereglee ba dontoltTamhinii hereglee ba dontolt
Tamhinii hereglee ba dontolthi_bmb
 
arhidalt.iltgel
arhidalt.iltgelarhidalt.iltgel
arhidalt.iltgelTsatsral
 
Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийг боловсронгуй болгож, түүнээс урьдчилан...
Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийг боловсронгуй болгож, түүнээс урьдчилан...Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийг боловсронгуй болгож, түүнээс урьдчилан...
Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийг боловсронгуй болгож, түүнээс урьдчилан...Ankhbileg Luvsan
 
Хар тамхи ба мансууруулах бодис
Хар тамхи ба мансууруулах бодисХар тамхи ба мансууруулах бодис
Хар тамхи ба мансууруулах бодисuyanga yura
 
шавь цогцолбор сургуулийн эрүүл мэндийн багш г
шавь цогцолбор сургуулийн эрүүл мэндийн багш гшавь цогцолбор сургуулийн эрүүл мэндийн багш г
шавь цогцолбор сургуулийн эрүүл мэндийн багш гAlmangerl Odhuu
 

Similar to архи (20)

архи
архиархи
архи
 
архи
архиархи
архи
 
äîîãèé
äîîãèéäîîãèé
äîîãèé
 
тамхи Chinee 247
тамхи Chinee 247тамхи Chinee 247
тамхи Chinee 247
 
тамхи Chinee 247
тамхи Chinee 247тамхи Chinee 247
тамхи Chinee 247
 
тамхи Chinee 247
тамхи Chinee 247тамхи Chinee 247
тамхи Chinee 247
 
Хорт-зуршил.pptx
Хорт-зуршил.pptxХорт-зуршил.pptx
Хорт-зуршил.pptx
 
Сургалтын хэрэглэгдэхүүн
Сургалтын хэрэглэгдэхүүнСургалтын хэрэглэгдэхүүн
Сургалтын хэрэглэгдэхүүн
 
хдхв дох-ын аюул
хдхв дох-ын аюулхдхв дох-ын аюул
хдхв дох-ын аюул
 
хдхв дох-ын аюул
хдхв дох-ын аюулхдхв дох-ын аюул
хдхв дох-ын аюул
 
Tamhinii hereglee ba dontolt
Tamhinii hereglee ba dontoltTamhinii hereglee ba dontolt
Tamhinii hereglee ba dontolt
 
Gbss 9
Gbss 9Gbss 9
Gbss 9
 
9a angi a.soyol erdene - tamxi
9a angi a.soyol erdene - tamxi9a angi a.soyol erdene - tamxi
9a angi a.soyol erdene - tamxi
 
9a angi a.soyol erdene - tamxi
9a angi a.soyol erdene - tamxi9a angi a.soyol erdene - tamxi
9a angi a.soyol erdene - tamxi
 
arhidalt.iltgel
arhidalt.iltgelarhidalt.iltgel
arhidalt.iltgel
 
Eruul mend
Eruul mendEruul mend
Eruul mend
 
Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийг боловсронгуй болгож, түүнээс урьдчилан...
Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийг боловсронгуй болгож, түүнээс урьдчилан...Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийг боловсронгуй болгож, түүнээс урьдчилан...
Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийг боловсронгуй болгож, түүнээс урьдчилан...
 
Khort zurshil
Khort zurshilKhort zurshil
Khort zurshil
 
Хар тамхи ба мансууруулах бодис
Хар тамхи ба мансууруулах бодисХар тамхи ба мансууруулах бодис
Хар тамхи ба мансууруулах бодис
 
шавь цогцолбор сургуулийн эрүүл мэндийн багш г
шавь цогцолбор сургуулийн эрүүл мэндийн багш гшавь цогцолбор сургуулийн эрүүл мэндийн багш г
шавь цогцолбор сургуулийн эрүүл мэндийн багш г
 

архи

  • 1. Өмнөх үг Сүүлийн жилүүдэд Монгол улсад согтуурал архидалт газар авч улмаар нийгмийн дэг журам зөрчих , ноцтой гэмт хэрэг үйлдэх , осол гэмтэл гаргах , эрүүл мэндээр хохирох, ёс зүйн доройтолд орох аюул нүүрлэж, цаашлаад мансууруулах төрөл бүрийн эм бодисын асуудал хөндөгдөх болсон нь Нийгмийн зүгээс шинжлэх ухааны үндэстэй арга хэмжээ авахыг зүй ёсоор шаардаж байна. Монгол улсад насанд хүрсэн 1000 хүнд архи хэтрүүлэн хэрэглэгчид 54, архинд донтох өвчтэй хүн 5.7 ноогдож байгаагаас гадна үйлдвэрлэсэн ба импортолсон согтууруулах ундааны албан ёсны статистикаас үзвэл тус улсын насанд хүрсэн нэг хүнд 23-25 литр согтууруулах ундаа ноогдож , согтуурал архидалт нь хот хөдөөгийн хүн амын бүх давхаргыг бүхэлд нь хамрах шинжтэй байна. 20-р зууны тахал болсон архи , тамхи, мансууралтай тэмцэх асуудал нь зөвхөн эмнэлэг, цагдаагийн байгууллагын ажил биш, бөгөөд энэ нь Төр засгийн тусгай бодлого , эрх зүйн орчин, хуулиар зохицуулагдах эмнэлэг-нийгмийн, хууль эрхзүйн, нийгэм*-сэтгэлзүйн, нийгэм-сурганы, хүн- нийгмийн урт хугацааны цогцолбор арга хэмжээ болох нь амьдралаар батлагдаж байна Манай улсад гарч байгаа гэмт хэргийн 20 гаруй хувь нь түүний дотор хүч хэрэглэсэн хэргийн дийлэнхийг согтуугаар үйлдэж байна
  • 2. .Мөн үүний цаана байнга архидан согтуурч , гэр орон , ойр орчиндоо түгшүүр төрүүлж байдаг нэлээд тооны хүн байна.Эдгээр нь өсвөр үеийнхний хүмүүжил ёс суртахууны доройтолд оруулах , сөрөг муу нөлөө үзүүлэх нэг нөхцөл болж байна.Иймд бид эрүүл аж төрөх ёсыг хэвшүүлж архидалттай газар сайгүй хүчээ нэгтгэн нэгдмэл бодлого чиглэлттэй тэмцэж , нийгмийн ёс суртахуун , амьдралын хэв маягийг өөрчилж чадвал энэ хэмжээгээр нийгмийн дэг журам , хүн амын эрүүл мэнд , ёс суртахуун сайжирч гэмт хэрэг зөрчлийг багасгах боломж бүрдэнэ. Хөгжил дэвшлээс холдуулж хоцроох , амьдрал ахуйг доройтуулж , ёс суртахуунаар унагах нийгмийн сөрөг үзэгдлийн хамгийн хорлонтой нь архи, тамхи юм .Энэ гаж үзэгдэл нь манай улсын хувьд үндэсний хэмжээнд анхаарал татсан , сэтгэл зовоосон хурц асуудал болоод байгаад хэн ч атугай чих дөжирч нүд дасах ёсгүй. Хөнөөлт хорт зуршлаас салахын тулд цөхрөлтгүй байнга тэмцэх сэрэмжлэх гэсэн үндэсний ухаарал, сэхээрэл хэрэгтэй байна. Архи тамхи ахуйн хэрэглээний хүрээнээс тэлж архинд донтогчдын тоо буурахгүй нэмэгдэж, архичдын нас залуужиж, өсвөр насны хүүхэд , залуучууд , соёлын газар , олны нүдэнд ил тод, эрээ цээргүй согтуурдаг болж, улмаар уламжлалт монгол ёс заншилд сэв сууж , охид бүсгүйчүүд , эхчүүд, эмэгтэйчүүдийн дотор ч ийм гажуу үйлдэл дэлгэрч түүнийг нь хөхүүлэн өдөөх хүчин зүйл үйлчилж байгаад сэтгэл эмзэглэхгүй байж, эвлэрэн тал засаж сууж хэрхэвч болохгүй . Оюутан залуучууд гэр бүлийн болон нийтийн баяр ёслолыг архигүйгээр тэмдэглэх заншлыг хэвшүүлэх, 21 насанд хүрээгүй хүүхэд залууст архи худалдах боломж олгохгүй байх хөдөлгөөнийг өрнүүлэх үүнд сургууль , сурган хүмүүжүүлэгчдийн үүрэг асар их . Архинд халсан хүн ам алддаг, архинд согтсон хүн хүнээ алддаг, архинд донтсон хүн бүхнээ алддаг,энэ бүхний эцэст иргэний болон үндэсний аюулгүй байдал алдагдаг гэсэн , энгийн үнэнийг ямагт санаж шинэ зуунд иргэдээ архи, тамхины бусармаг нөлөөнөөс чөлөөлж, эцэг дээдсийн уламжлалт сургаал , шинэ иргэншлийн ололтыг хослуулан эрүүл саруул аж төрөх хөдөлгөөн өрнүүлэхийг оюутан залууст уриалж энэхүү номыг Эдийн засаг , хүмүүнлэгийн ухааны профессорын баг г толилуулж байна. Энэхүү номонд XXI зууны чимээгүй тахал болсон архи тамхины тухай асуудлыг цогцоор нь авч үзэж,, архи тамхины асуудлыг шинжлэх ухааны болон үндэсний соёл тухайлбал буддын шашны үүднээс авч тайлбарлах зорилго тавьсан болно.
  • 3. Энэ номтой танилцсанаар та бүхэн архи тамхины хор холбогдол, эрүүл аж төрөх ёсны талаар зохих мэдээллийг авах болно. Мөн оюутан залууст зориулан архи тамхитай холбоотой тест, сонжоо оруулж өгснөөс гадна архи тамхинаас гарч болох зөвлөмж оруулсан нь онцлогтой юм Архидалт хүн төрөлхтөнд түүний туулж өнгөрүүлсэн 3 гамшиг : өлсгөлөн, тахал, дайны аюулын нийлбэрээс ч илүү их хөнөөлийг учруулжээ. гэсэн В.Галдстоны үгийг санацгаая. Хүн ардаа үр удмаа архидалтын хор хөнөөлөөс сэргийлэгтүн! Оюун билгийг самууруулагч Олсон зөөснийг баруулагч Архинд бүү амташъя Архичинг бүү гааруулъя Нэгдүгээр бүлэг “Архи” Архи үүссэн түүх
  • 4. Хүмүүс олон мянган жилийн өмнөөс спирт агуулсан ундааг практик хэрэглээний зориулалттай хийж эхэлжээ. Эртний Египетүүд усан үзэм амархан мууддаг ч гэсэн түүний иссэн шүүс нь огт муудахгүй дарс болдгийг анх мэдсэн байна. Тэдний хувьд бэрхшээлтэй байсан зүйл бол чанар муутай бохир ус байсан бөгөөд дарс уусан хүн огт өвчлөхгүй байхад чанаргүй ус уусан хүмүүс гол төлөв өвчилж байгааг ажиглажээ. Сэргэн мандалтын үед архи дарс хэрэглэх явдал Европын зан заншлын нэг хэсэг болжээ. Иймд архи дарсыг их хэмжээгээр үйлдвэрлэж худалдаачид түүнийг наймаалж үйлдвэрлэлийг ерөнхийд нь хянадаг болсон байна. 1300 оны үеэс төв Европт шар айрагны үйлдвэрүүд байгуулагдаж түүний зэрэгцээгээр дарсны хэрэгцээ улам ихсэж анх үйлдвэрлэгдсэн газрынхаа нэрээр алдаршсан олон янзын дарс худалдаалагдах болсон. Спирт агуулсан шингэнүүд анх практик хэрэглээний зориулалттай үүссэн бол яваандаа түүнийг хэрэглэх байдал өөрчлөгджээ. Спирт агуулсан шингэнүүдийг хүмүүс янз бүрээр туршин хэрэглэж, архийг ууж хэрэглэх явдал Европын соёлд нэвтэрсэн байна. Архины тухай домог Архи гэм бүгдийн эх үүсвэр болдог тухай нэгэн домог байдаг. Эрт нэгэн бүсгүй бумбатай архи гартаа барьж, ямаа хөтлөн хуваргын өөдөөс ирээд та энэ архийг уу, үгүй бол энэ ямааг ал, эсвэл надтай унт эс тэгвэл би үхнэ хэмээжээ. Хувраг бээр ийн боджээ. Эмэгтэйтэй унтвал сахилаа алдана. Ямааг албал амьтны амь тасалсны нүгэл их. Тийм болохоор архийг уувал арай бага гэм гарна хэмээн архийг уужээ.
  • 5. Тэгснээр согтоод ямааны амийг тасалж, эхнэртэй унтсан 3-н гэмийг хийчихсэн байна. Архи нь хүсэл тачаал тэргүүнийг үүсгэж эрээ цээрийг алдагдуулан энэ насны эхтэйгээ ч хурьцал үйлдэхэд эргэлзэхгүй болгодог ажээ. Түүгээр ч үл барам уурыг үүсгэн машид хүчтэй болгодог байна. Эрт нэгэн эр, эм хоёр архи ууж сууснаа нөхөр нь уурлаж эхнэр, хүүхдээ алж, гэр орноо шатаан өөрийгөө егүүтгэсэн түүх гарч байсан гэдэг. Иймээс гэм бүхний ёзоор болсон архийг тэвчигтүн. Архийг дотор орсон хор мэтээр санаж тэвчин цаашид уухгүй гэж тангараглах юм бол дээдсийн явдал хийгээд номын амьжиргаа улам арвидан улс орон бүгдээр амгалан жаргаланг эдлэх болно хэмээн зарлигласан байх юм. Архийг уух тусам улам ханахгүйгээр үл барам оюун санаа балартаж чадах зүйлээ чадахгүй болж, хийх, хийхгүйн ялгааг мэдэхээ больдог юм. Өөрийн эрхгүй оюун доройтон тэнэг адгуус адилаар мунхруулах бөгөөд дайсан нь нөхөр болж, нөхөр нь дайсан болсон мэт санагдах болдог юм. Архичин ичгүүр сонжуураа гээж, хувцас үгүй шалдагнан олон дотор явахаас ч буцахгүй. Нохой адил бөөлжис идэхээс ч татгалзахгүй болж нэг үгээр хэлбэл, адгууснаас ялгалгүй болдог билээ. Тус хүргэсэн эцэг эх, ах дүүгээ ч өөрийн мэдэлгүйгээр модонд хүлж амийг хөнөөхөд ч бэлэн байдаг. Амьдралаа сүйтгэж үгүйрэл хоосролын туйлд хүрсэн ч өөрийн гэмийг ухаарах чадвараа алддаг. Өөрийгөө сайрхах, баярхах, хий хоосон чалчих, хүний ааш араншингаа алдаж адгуус араатан мэт болдог байна. Гэм иймийн тулд хүн ард маань мэдэж гэмийг урьдчилан ухаарч тэвчвээс гэмт явдлын эх халилаас өөрийгөө аварч чадах тул хичээгтүн. Архины хор
  • 6. Сэтгэлийг засахгүйгээр биеийг засаж үл болно” хэмээн Эртний Грекийн гүн ухаантан Сократ хэлсэн байдаг. Ард түмнээ эрүүл энх байлгая гэвэл тэдэнд эрүүл энх аж төрөх, амьдрах ёс зүйн гүн бат мэдлэг дадал олгох явдлаас ажлаа эхлэх хэрэгтэй. Архи тамхины хор хөнөөлийг ойлгож түүнээс татгалздаг байх нь өөрийн эрүүл мэнд, амь насаа хамгаалах, сурч хөдөлмөрлөх чадвараа бэхжүүлэх болон гэр бүлийнхээ эрүүл мэндэд хор нөлөө үзүүлэх элдэв хүчин зүйлд өртөхгүй байх бололцоог олгоно. Сургууль бол оюутан залуусын сурч хүмүүжих таатай орчин байх ёстой. Үүнийг хүн бүр ойлгосон байх хэрэгтэй. Архи бол амьдрал, биологийн болон хоол ундны зайлшгүй хэрэгцээт зүйл биш бөгөөд архины олон талын хор холбогдол ялангуяа эрүүл мэндийг ихээр хордуулдагийг орчин үед хүн төрөлхтөн сайн мэдэх болсноор дэлхийн аль ч улс орнууд архидан согтуурах явдалтай тэмцэх болсон. Архи уух нь ихэнх тохиолдолд хэтрүүлэн хэрэглэх, архинд донтоход хүргэдэг байна. Иймд бид нар архийг яагаад хэтрүүлэн хэрэглэдэг шалтгааныг судалж , архины хор уршгийг ойлгож, хүн бүр энэ талын мэдлэгийг эзэмшиж энэхүү хорыг хэрэглэх эсэх талаар зөв зохистой шийдвэр гаргаж сурах ёстой. Архи нь химийн бодис бөгөөд бие махбодийн үйл ажиллагааг өөрчилдөг . Архины хэрэгцээ өргөн тархсан явдал нь архи эрүүл мэндэд тустай зүйл гэсэн үг биш .Архи бол сэтгэлийг өөрчилдөг,түүнийг хэрэглэхэд тархинд явагддаг химийн урвалууд өөрчлөгдсөний улмаас хүний бодол, таашаал, яриа, хөдөлгөөн бүгд өөрчлөгддөг. Архийг хэрэглэхэд богино ба урт хугацааны нөлөө бие махбодид үйлчилнэ.Эдгээр нөлөөллийн ихэнх аюултай бөгөөд үхэлд ч хүргэж болно Архи согтууруулах ундаа нь ямар сөрөг нөлөөтэй вэ?
  • 7. Архи согтууруулах ундаанд агуулагддаг этилийн спирт хөндийн салстаас эхлэн ходоод гэдсээр цусны урсгалд шимэгдэж, хүний мэдрэлийн системд хөөрлийн байдал үүсгэж улмаар бие мах бод болон сэтгэцэд хортойгоор нөлөөлдөг эдгээр нь ойрын болон түр зуурын сөрөг нөлөө үзүүлдэг . Сөрөг нөлөө нь: * Ухаан балартна * Тэнцвэрээ хадгалах, хөдөлгөөнөө удирдах чадвараа алдана. . * Өөрийгөө удирдах чадвар алдагдана * Осолд өртөх, гэмтэх, хүйтний улиралд осгож үхэх магадлал ихэснэ * Согтуу үедээ хамгаалалтгүй бэлгийн хавьтал үйлдэх эрсдэл өндөр байх * Хүчинд автах улмаар ДОХ бусад халдварууд авах * Эмэгтэйчүүд хүсээгүй жирэмслэх магадлал ихтэй Шар айраг, дарс зэрэг этилийн спиртийг бага хэмжээгээр агуулдаг согтууруулах ундаанууд нь аюул багатай гэсэн ойлголт хүмүүсийн дунд элбэг байдаг. Гэтэл тэдгээр нь архинд донтох өвчнийг үүсгэдэг байна. Нэг лонх шар айраг нь 50 мл архины согтоох үйлчилгээ үзүүлдэг байна
  • 8. Хүний зарим эд эрхтэнд архи нөлөөлөх нь Ходоод ба нарийн гэдэс Архи нь хоол тэжээлийн адил ходоод ба нарийн гэдсэнд боловсрогдохгүй. Архи ходоодонд орсны дараа зарим хэсэг нь тэр хэвээрээ ходоодны ханаар нэвтрэн цусны эргэлтэд шууд орно. Үлдсэн хэсэг нь нарийн гэдэсний ханаар нэвтрэн цусанд ордог. Архи нь улаан хоолой ходоодны бүрхүүл эдийг гэмтээнэ. Ходоодонд өчүүхэн бага архи ороход л ходоодны шүүсийг ялгаруулан өлсөх шинж мэдрэгдэнэ. Ходоодны ханыг байнга цочроосноос болж салст бүрхэвч нь гэмтэж ходоодны архаг үрэвсэл үүсэж болно. Архи уусан үед хоол идвэл архи ходоодны ханаар шимэгдэж цусанд нэвтрэх явцыг 50 хүртэл хувиар бууруулна. Сүү, бяслаг зэрэг уургийн зэрэгцээ өөх тостой хоол хэрэглэвэл архинд түргэн хордохоос хамгаална. Хүн нэг удаад хэр зэрэг архи уух буюу хэр хурдан уухаас хордлогын зэрэг хамаарна. Архийг ихээр ууснаас аажуухан уух юмуу бага багаар уувал биед эргэлдэж буй архийг элэг исэлдүүлэн задалж чадна. Ингэснээр хордлогын түвшин багасна. Элэг Элэг нь архийг нүүрсхүчлийн хий, ус болгон задалж бие махбодиос зайлуулдаг. Гэхдээ нэг удаад маш өчүүхэн хэмжээний архийг задалж чадна. Ингэж задраагүй архи цусаар эргэлдсээр л байдаг. Нэг хундага архийг элэг задлан цэвэршүүлэхэд 1-3 цаг зарцуулна. Яваандаа элэг гэмтэж хордлогын шинж тэмдэг нь хоол боловсруулах болон зүрх судасны системд нөлөөлнө.
  • 9. . Элэгний эрүүл эд гэмтэн хатуурч, сорвитой болохыг элэгний хатингиршил гэдэг. Энэ өвчин архийг их хэмжээгээр хэрэглэдэг хүмүүст тохиолдоно Тархи Архи нь цусны эргэлтээр тархдаг болохоор бүх эрхтэнд хүрнэ. Тухайлбал хэдхэн минутын дотор тархинд очиж үйлчилнэ. Ингэхдээ тайвшруулах нөлөө үзүүлж тархины үйл ажиллагааг удаашруулдаг. Юм тогтоох буюу эргэн санах үйл ажиллагаанд саад учруулна. Архи их уухад хий юм үзэгдэх, сонсогдох буюу татаж унадаг өвчин үүсэж болно. Мэдрэхүй Архи нь хүний хараа болон сонсголыг муутгана. Амтлах, үнэрлэх, хүрэлцэх мэдэрхүйг ч муутгана. Бүх булчингийн үйл ажиллагааг тархи зохицуулан хянадаг учраас өчүүхэн төдий архи уухад ч булчингийн үйл ажиллагаа алдагдана. Ингэснээр хөдөлгөөний зохицуулалт алдагдаж, цаг хугацааны баримжааг мэдрэхээ болино. Архины хүч “төвшрүүлэг”
  • 10. Архины хүч нь бие махбодид үзүүлэх нөлөөг бас тодорхойлно. Архины хүч гэдэг нь түүнд агуулагдах спиртийн төвшрүүлэг юм. Спиртийн агууламжийг тодорхойлохдоо архины хүчийг 2-т хувааж олдог. Архины хүч хэдий чинээ их байна хордуулах нөлөө нь төдий чинээ их байна. Хэрэв ямар нэг вискиний хүч 80 гэж P байвал түүнд агуулагдах спиртийн төвшрүүлэг 40% байна гэсэн үг. Согтууруулах ундаанд агуулагдах спиртийн төвшрүүлэг Шар айраг (улаан буудайн 3-6%) Дарс (усан үзэмний шүүсээр исгэсэн 10-14%) Виски –(хөрөнгийг чихэртэй усанд ургуулахад спирт үүснэ40-50%) Цусан дахь спиртийн түвшин Цусан дахь спиртийн түвшин гэдэг нь цусаар дамжин тархинд хүрч байгаа спиртийн түвшрүүлэг бөгөөд хордлогын зэргийг тодорхойлох хэмжээ юм.
  • 11. Цусан дахь спиртийн хэмжээ нь 0.01-0.02% байхад ямар нэг гаж нөлөө үзүүлэхгүй. 0.03-0.1% байхад биед аятайхан, баяр баясгалантай, хөгжилтэй юм шиг санагдана. 0.1-0.15% хүрэхэд хөдөлгөөн алдагдах хараа сонсгол өөрчлөгдөх зэрэг ноцтой шинж тэмдэг илэрнэ. Ялангуяа цусан дахь спиртийн хэмжээ 0.1-0.15% хүрсэн тохиолдолд машин жолоодох маш аюултай. Цусан дахь спиртийн төвшрүүлэг0.2 % хүрэхэд согтолын шинж бүрэн илэрч, юм ярих болон явж чадахаа болино. 0.4%-иас их болоход ухаан алдана. 0.6-0.7% болоход үхэлд хүргэнэ. Архинд орох үе шат Архи уух дөрвөн үе шат Хүмүүсийн архийг хэрэглэж байгаа дөрвөн үе шат байдаг гэж судлаачид үзэж байна.. Архи хэрэглэдэг ихэнх хүмүүс эдгээр үе шатны алинд хамаарахыг яг таг хэлэхэд хэцүү байдаг. Тэдний хувьд үе шат нь хоорондоо давхцах тул хүмүүс найз нөхдөө аль шатанд хамаарахыг нь тогтооход амаргүй. I үе шат :Туршин хэрэглэх Эхлээд туршин хэрэглэх үе шатыг судал. Хүмүүс архийг голдуу туршин хэрэглэж, архи уух зан ааш өөрчлөгдөж байгааг мэдэрдэг. Архи уух сайхан юм шиг санагдана. Гэвч заримдаа сайхан юм шиг боловч гол төлөв эвгүй байдалд оруулна.
  • 12. Яваандаа улам муу зүйл тохиолдож архи ууснаас бие өвдөх, толгой өвдөх зэрэг зовиур илэрнэ. Ийм нөлөөнөөс болж зарим хүн архийг бүр жигшдэг. Гэсэн ч ихэнх ихэнх хүмүүс архийг хэрэглэсээр нөлөөнд нь автсаар улам их уух хүсэлтэй болж дараагийн үе шатанд шилжин ордог. II үе шат : Тохируулан хэрэглэх Архийг байнга хэрэглэдэг хүмүүс ихэвчлэн олуулаа нийлдэг. Иймд архи уувал яах вэ? гэдгийг мэддэг бөгөөд архи уух тодорхой шалтгаануудыг сонгодог байна. Энэ шатанд хэзээ архи уух, хэр зэрэг уух, зэргээ тодорхой хэмжээгээр хянаж чаддаг. Гэхдээ өсвөр насны хүмүүс архийг тохируулан хэрэглэхдээ муу. Тэд дэндүү их уудаг. Нэг удаа уухдаа 5 буюу түүнээс олон хундага уух нь хэтрүүлж буй явдал юм. III үе шат : Далимдуулж уух Энэ шат нь архинд орохын өмнөх үе юм. Туршин уух, тохируулан уух архины таатай сайхан юм шиг нөлөөнд автаж хүмүүс архийг нэлээн хэрэглэдэг. Гол нь тэд сайхан нөлөөг нь мэдрэхийг хүсдэг бол энэ шатанд сэтгэлийн хямрал таагүй байдлыг багасгах буюу арилгах зорилгоор архи уудаг. Нэг жишээ авъя. Найз охин чинь аав, ээжтэйгээ муудалцаад их уурлаж гэж саная. Аав, ээждээ ч уур хүрч, өөртөө ч уур хүрсэн байна.Үүнд нь бусад таагүй зүйл ч нөлөөлсөн байж болох юм. Тэгээд тэр охин архи ууж, аав ээжээсээ л болж архи уусан гэж өөрийгөө цагаатгана. Энэ охины тухайд сэтгэл санааны таагүй нөлөөнөөс болж архи уусан гэдэг нь далимдуулж уух явдал юм. Одоо өөр нэг жишээ авъя. Нэг сурагч үдэшлэгт орохоор төлөвлөжээ. Тэр үдэшлэгт нь түүний танихгүй хүмүүсээс гадна олон охид цуглах байв. Тухайн сурагч тэнд сайхан сэтгэгдэл төрүүлэхийг
  • 13. хүссэн байна. Гэтэл тэр цухалдах, сандрах, эсвэл ичиж магадгүй байлаа. Эдгээр сэтгэлийн хөдөлгөөн бол жирийн үзэгдэл бөгөөд хүний амьдралд хэнд ч гэсэн байнга тохиолддог. Харин нөгөө сурагч сэтгэлийн хөдөлгөөнөө давахын тулд үдэшлэгт очихоосоо өмнө хэдэн хундага архи уухаар шийджээ. Өөрөөр хэлбэл тэр өөрийгөө эмчлэхээр шийдсэн байна. Ингээд цухалдах, сандрах, ичихгүйн тулд архи гэдэг хорыг хэрэглэжээ. Залуус энэ шатнаас эхлэн өөрийгөө хянаж, цагдаж чадахаа больж эхэлдэг. Тэр бэрхшээлтэй зүйл тарах болгонд л архи ууж, хаана л үдэшлэг цэнгүүн байна түүнийг хэсэж архидна. Тэгээд хэн нь их архи дааж байгаагаараа бусдадаа гайхуулах болдог. Ингээд архийг хэтрүүлж уусаар бие махбодь нь архины нөлөөнд дасаж, согтохын тулд улам их архи уух болцгоодог. Энэ бол архинд орж байгаагийн шинж, архинд донтож болзошгүйг сэрэмжлүүлэх гол дохио юм. Ийм үе шатанд орсон залуус амьдралынхаа ихэнх, эрчим хүчийг, наргиж цэнгэх, архидахад зарцуулдаг. IV үе шат : Архинд орох Эцсийн шат бол архинд орох явдал юм.Энэ үед орсон хүн архи уусан үедээ өөрийгөө хянаж чадахаа болино. Ийм байдал нь улам лавширна. Гэхдээ энэ хүн архи уух болгондоо согтоно гэсэн үг биш. Энэ үе шатанд орсон архичид зарим үед тохируулж уудаг хүн шиг өөрийгөө барьж захирч чадна. Ихэнх хүмүүс эцэг эх болон найз нөхдөдөө архи уудаггүй хүн болж харагдах гэж их чармайдаг. Архинд орсон хүн архи уух үеийн гол зүйл бол тухайн хүн хэр удаан ууж эцсийн үр дүн нь юу болох юм хэдий хэмжээний архи уух вэ ?гэдгийг хэн ч урьдчилан хэлж чаддаггүй аж. Ө өрийгөө эмчлэх нь архи уух нэг шалтаг болдог. Архинд орсон хүн архи уугаад огт таашаал авдаггүй. Бие болоод сэтгэл санааны зовиурыг арилгах гэж ойр ойрхон архи уух нь их болдог. Энэ шатанд архи ууж байгаагийн гол шалтгаан бол зовиураа арилгаж, эрүүл юм шиг байх хүсэл юм.
  • 14. Архинд орж байгаагийн зарим онцлог шинж 1. Архи даах: Архийг уух тусам улам их архи ууж байж согтдог болно. 2. Бие эвгүйрх: Архи уухгүй бол бие эвгүйрх шинж тэмдэг илэрнэ. 3. Архи эрж хайдаг болох: Архинд орсноос болж хүний зан араншин өөрчлөгдөнө. 4. Амьдралын бусад бүх харилцаанаас хамгийн чухал зүйл нь архи болж хувирдаг. Дүгнэлт:
  • 15. Архидан согтуурснаас үүсэх үр дагавар: 1. Сэтгэцийн олон төрлийн өвчин 2. Элэгний архаг үрэвсэл, хатуурал, хорт хавдар 3. Ходоодны шарх, хорт хавдрууд 4. Цөсний архаг үрэвсэл 5. Цусны даралт ихсэх,зүрхний хэм тасалдах, зүрх судасны өвчин 6. Нойр булчирхайн үрэвсэл, хорт хавдар, 7. Биеийн ерөнхий эсэргүүцэл доройтож, бүх өвчинд өртөмтгий болох 8. Бэртэл гэмтэлд амархан өртөх гэх мэт тооцож баршгүй олон хөнөөл хүнд авчирдаг. 9. * Архи их уудаг хүн амархан хөгширдөг! 10. Архи үр удмыг хөнөөдөг
  • 16. Судалгаанаас үзвэл: - Хулгайн хэргийн -55.8% -Дээрмийн хэргийн –79.7% -Хүчингийн хэргийн –80% -Хүний амь бүрэлгэсний –70-80% нь согтуурал, архидалтын улмаас үйлдэгддэг. Архи ууснаас болж хүний зан авир олон янзаар хувирдаг. Маш өчүүхэн хэмжээний архи уусан үед машин жолоодож яваа хүний орчноо үнэлэх, зохицуулах чадвар эрс алдагдаж, улмаар, осол аваарт орох нь ихэсдэг. Багаас дунд зэргийн хэмжээний архи уусан хүмүүс янз бүрийн зэрлэг авир гарган, эхнэр хүүхдээ зодож доромжлох мэтээр авирладаг. Дунд зэргийн хэмжээний буюу ихээхэн архи уусан үед хүний дээд мэдрэлийн үйл ажиллагаа алдагдан юмсыг тогтоох болон санах чадвараа алддаг. Хэт их архи уусан үед үхэж ч болно. Хэрэв бусад тайвшруулах эмтэй хамт хэрэглэвэл өчүүхэн хэмжээний архи ууснаас ком болох, тун хэтрүүлэх нь улмаар үхэлд ч хүргэнэ. Архийг байнга хэрэглэснээс болж архинд орно. Ийм хүмүүс архийг гэнэт хэрэглэхээ больсон үед дээд зэргээр тайван бус болох, гар чичрэх, хий юм үзэгдэх, сонсдох, бие таталдах зэрэг шинж тэмдэг илэрнэ. Архийг хэтрүүлэн удаан хугацаагаар хэрэглэх, ялангуяа хоол унд бага хэрэглэдэг бол тархи, элэг зэрэг амин чухал эрхтнүүд дахин эдгэрэхгүйгээр гэмтдэг. Жирэмсэн эхчүүд архи уувал архидалтаас болсон ургийн гэмтэл үүсдэг. Ийм төрсөн хүүхдүүд бие эрхтний эдгэршгүй гажигтай, ухаан хомсдолтой болно. Үүнээс гадна архичин хүний хүүхэд архичин болох аюул үеийнхэнтэй нь харьцуулахад хамаагүй их байдаг байна.
  • 17. Архины алсын сөрөг нөлөө · Архинд донтох өвчин тусна. · Төвийн болон захын мэдрэлийн тогтолцооны өвчин эмгэгүүд үүснэ. · Зүрх томрох өвчин үүснэ. · Биеийн эсэргүүцэл суларч өвчинд өртөмтгий болно · Гадаад төрөхдөө тавих анхаарал суларч , өнгө үзэмж доройтно. · Бусадтай муудалцах , гэр бүл нь салж сарних , гэмт хэрэг үйлдэх магадлал ихэснэ. · Сургуулиа хаях, ажлаа хаях магадлалтай. · Эх нь жирэмсэн үедээ согтууруулах зүйлс хэрэглэвэл , мөн эцэг нь архи уудаг бол хүүхэд нь төрөл бүрийн төрөлхийн гажиг, сэтгэцийн өөрчлөлттэй төрөх магадлал өндөртэй Ямар ч хүн архичин болж төрдөггүй, нэг л өдрийн дотор архичин болчихдоггүй ажээ. Анх архийг амсаж , өөрийгөө архичин болчихно гэж бодохгүй дахин хэрэглэсээр нэг л мэдэхэд донтдог ажээ
  • 18. Дөч хүрч дөнгөж амс Тавь хүрч тавьж уу Жар хүрч жаргаж уу XIV Далай багш Данзанжамц бээр "Айргаа тааваараа зооглож Архиа битгий уугаарай " хэмээн дахин дахин айлдсаныг сануулахын ялдамд гүүний сүүгээр цэнгэгчийн их улс даяараа хотол цэнгэлийн манлайг эдлэн үеийн үед дээдсийн ном үргэлжид орших болтугай. Хоёр дугаар бүлэг : Тамхи
  • 19. Тамхины хяналтын суурь Конвенци /ТХСК/ Тамхины хор хөнөөлтэй тэмцэх явдал ХХI зуунд хүн төрөлхтний хөгжлийн гол асуудлуудын нэг болоод байна. Гэсэн хэдий ч хөгжлийн асуудал гэдгийг нь төдийлөн өргөн хүрээтэй авч үзэхгүй байна. Тамхитай холбоотой олон арван асуудлууд зөвхөн нэг улсын асуудал төдий бус хил дамжсан олон улсын асуудал болж байгаагаас түүнтэй олон улсын идэвхтэй хамтын үйл ажиллагаагаар тэмцэх боломжтой бөгөөд үүнд улс үндэстэн бүрийн хүчин чармайлт чухал үүрэгтэй гэж Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага үзэж байна. Тамхи үйлдвэрлэдэг компаниуд өөрийн маркетингийн үйл ажиллагааг кабелийн телевизийн тусламжтайгаар дэлмийн олон оронд нэгэн зэрэг явуулж, хууль бус тамхины худалдаа олон улс оронд тархаад байна. Аж үйлдвэржсэн орнуудад тамхичдын тоо буурч, хөгжиж буй ялангуяа буурай хөгжилтэй орнуудад тамхидалт түүнээс шалтгаалсан өвчлөл, нас баралтын хэмжээ эрс нэмэгдэж байна. Аж үйлдвэржсэн орнуудад тамхины хор хөнөөлтэй тэмцэх ажил сүүлийн 40 гаруй жил эрчимжсэний үр дүнд эдгээр орнуудад тамхи хэрэглэгчдийн тоо буурч байгаа нь тамхи үйлдвэрлэгчид, борлуулагчид зах зээлээ явуулахын тулд хөгжиж байгаа орнуудыг сонгон үйлдвэрлэлээ явуулах, тамхи хэрэглэгчдийн тоог нэмэгдүүлэхийг чармайхад хүргэж байна.
  • 20. Үүний улмаас хөгжиж байгаа оронд тамхины хэрэглээ, тамхитай холбоотой өвчлөл анхаарал татахуйц нэмэгдэж, хүн амын эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж байгаа нь улс, үндэстнүүдийн нийгмийн тулгамдсан асуудлуудын нэг болсныг харгалзан Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын гишүүн 192 гаруй орон хамтран ‘’Тамхины хяналтын суурь “конвенци’’-ийг төслийг хэлэлцэж баталсан байна. Дэлхийн Эрүүл мэндийн Ассамблей 2003 оны 5 дугаар сард Тамхины Хяналтын Суурь Конвенцийг баталсан ба дараахан 2003 оны 6 дугаар сард Монгол улс гарын үсэг зуран нэгдэн орсон. Мөн 2004 оны 1 дүгээр сард Тамхины Хяналтын Суурь Конвенцийг хэрэгжүүлэх батламжаа өгсөн. Энэ Конвенци болон түүний протоколуудын зорилго нь тамхины хэрэглээний түвшин, тамхины утаанд нэрвэгдэх явдлыг тасралтгүй бөгөөд үлэмж хэмжээгээр бууруулах зорилгоор Оролцогч талууд үндэсний, бүс нутгийн болон олон улсын түвшинд хэрэгжүүлэх тамхины хяналтын арга хэмжээний хүрээг бий болгох замаар тамхины хэрэглээ, тамхины утаанд нэрвэгдэх явдлаас үүдэлтэй эрүүл мэнд, нийгэм, байгаль орчин, эдийн засгийн аймшигт үр дагавраас одоо ба хойч үеийнхнийг хамгаалахад оршино. Тамхины үүсэл Тамхи монголд дэлгэрч байсан үеийн тухай домог яриаг энд дурдъя. Монгол Хятадын худалдаачид анх тамхи авчраад татаж сурахыг уриалан хаад ноёдод бэлэг сэлт болгон өгч ард олны дунд өргөн сурталчилж байжээ. Гэвч ард олны зарим хэсэг нь түүнд дургүйцэн илэрхий хориглож байсан учраас Манж— Хятадууд түүнийг мэдээд нэр хүндтэй нэгэн эрдэм номтой хүнийг тамхи ‘’Сайн’’ гэж тэдний дунд сурталчил гэж даалгавар өгсөн гэнэ. Тэр эрдэмтэн хүчинд автсан боловч цугларсан олны зүг хандаж хэлэхдээ; ‘’Тамхийг өргөн олноор хэрэглэж, татаж сурах хэрэгтэй. Тамхи бол 3 их ашигтай зүйл гээд ийнхүү өгүүлжээ.
  • 21. 1-рт; Юмаа хулгайд алддаггүй 2-рт; Айлын нохойд бариулдаггүй 3-рт; Өтлөхийн зовлон үздэггүй’’ юм гэжээ. Түүний хэлсэн үгийн цаад утгыг тайлбал; 1-рт; Тамхи татсан хүн уушигны мэнгэртэй болж шөнөжин ханиалгадгаас хулгайч тэр хүнийг сэрүүн байна гэж бодоод юмыг нь авч чаддаггүй. 2-рт; Тамхичин хүн түргэн хугацаанд элдэв өвчинд автагдаж таяг тулж болдог учир айлын нохойд бариулдаггүй. 3-рт; Хөгшрөхийг үзэхгүй эрт нас бардаг учир өтлөхийн тухай яриа байж болохгүй гэсэн ёгт утгатай сургаал байсан аж. Энэ бол Монголчууд тамхины хор уршгийг нарийн мэдэж түүнийг түгэн дэлгэрэхээс болгоомжилж байсан тодорхой жишээ юм. Тамхины найрлага, хор хөнөөл
  • 22. Тамхины найрлага; Тамхи нь Америк тивд зэрлэгээр ургадаг чэсэнцэрийн төрлийн навчит ургамал бөгөөд сүүлийн үед таримал байдлаар гарган авч байнга. Тамхины навчинд; Никотин 6-8 хувь хүртэл, никоминин 0.05 хувь, никомин 0.01 хувь, пиралидин 0.003 хувь, аммиак 0.5 хувь, азотын нэгдэл 4…95 хувь, азотын хүчил 1.2 хувь, нимбэгэ, хурган чихний хүчил тус бүр 1.5 хувь хүртэл, үнс 20 хувь байдаг. Тамхины зөвхөн утаанд нь давирхай, хүхрийн хэт исэл, азотын исэл, хар тугалга, мөнгөн ус, хүнцэл кобальт зэрэг хорт нэгдлээс гадна нүүрсхүчлийн хорт хий, хүхэрт устөрөгч, синилийн хүчил зэрэг 100 гаруй элемент бусад нэгдлүүд байдаг байна. Тамхины найрлагад ордог нэлээд идэвхтэй бодис бол никотин алколоид юм. Түүнээс гадна тамхинд хор никотин болон бусад алколоидууд байна. Эрдэмтдийн судалгаагаар тамхины найрлагад нийтдээ 500 орчим хорт бодис, янз бүрийн нэгдлүүд агуулагдаж байгаагаас хамгийн хортой нь никотин юм. Никотин бол ус, спирт, тосны аль алинд амархан уусдаг өнгөгүй тослог шингэн юм. Никотин нь ам, хамрын хөндий, уушиг, ходоодны салст бүрхэвчээр амархан нэвтэрдэг, шүлсээр болон бөөр амьсгалын замаар гадагш ялгардаг ихээхэн хүчтэй үйлчилдэг хор гэдгийг анх 1928 онд Гендальбург хотод Посельт Рейман нар судлан тогтоожээ. 0.08-0.16 грамм никотин нь хүнийг гүнзгий хордуулах чадвартай бөгөөд өдөрт 20 папирос татахад биед 0.1 грамм никотин шингэдэг байна. Судалгаагаар үзэхэд 30 жилд 20 мянга папирос буюу 160 кг тамхи татахад хүний бие 800 гр никотиноор хорддог байна.
  • 23. Тамхины утаанд нь Давирхай, хүхрийн хэт исэл, азотын исэл, хар тугалга, мөнгөн ус, хүнцэл зэрэг хорт нэгдлээс гадна нүүрс хүчлийн хорт хий, хүхэрт устөрөгч, синилийн хүчил зэрэг элемент болон бусад нэгдлүүд агуулагддаг. Тамхи татах үзэгдэл эрэгтэй, эмэгтэй, хөгшин, залуу аль ч хүмүүст элбэг тохиолдох болжээ. Хүмүүсийн ихэнх нь тамхины хор холбогдлын мөн чанарыг гүйцэд мэдэхгүй байна. Зарим нь түүний хор холбогдлыг мэдэх боловч итгэл үнэмшилтэй бүрэн ухамсарлах, тамхи татах гэсэн түр зуурын шуналаа тэвчиж чадалгүй тамхи татсаар байна Нөгөө нэг хээг хүмүүс ялангуяа залуучууд сонирхох, дууриах, гангалж ‘’Моод’’ байдлаар тамхийг хэрэглэсээр байна. Мөн тамхины хор хөнөөлийг ойлгуулах мэдээлэл хомс байгаа нь зохих нөлөө үзүүлж байна. Сүүлийн үед манай зарим эмэгтэйчүүд биеийн гоо сайхныг алдагдуулахгүйн тулд таргалж өөхлөхөөс хамгаалах нэрийдлээр тамхи татах болжээ. Энэ бол үндсээрээ буруу үзэгдэл юм. Яагаад гэвэл тамхи татсанаар эрүүл чийрэг биеийнхээ хэлбэр галбирыг хадгалж байгаа хэрэг биш харин гоо зүй, өнгө зүсээ алддаг билээ. Түүний оронд өдөр бүр гимнастик хийж, хоол унд, ажил хөдөлмөөрөө зохицуулж, бие махбодид ашигтай олон сайхан аргыг эзэмших нь чухал. Ер нь тамхитай тэмцэх явдал бол төр, засаг, төрийн бус бүх байгууллага, эцэг эхчүүд, иргэн бүрийн ариун үүрэг байх ёстой. Ялангуяа залуучууд, өсвөр үеийнхнийг тамхийг жигшдэг болгон хүмүүжүүлэхэд багш, эмч, эцэг эхчүүд үлгэр дууриал үзүүлж, тэднийг энэ хорт зуршлаас сэргийлэхэд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэнэ. Тамхи бол ‘’аюултай хүчин зүйл’’ гэдгийг хорт хавдар үүсэх шалтгааныг судалдаг эмч, мэргэжилтнүүд олонтаа нотолжээ. Ийнхүү өвчин үүсэхэд түлхэц өгдөг аюултай хүчин зүйлүүдийн тухай ойлголт гарсан бөгөөд тэдгээрийн дотор тамхи татах явдал онцгой байр эзэлж байна. Тамхи их дэлгэрсэн орнуудад уушигны өмөн үү өвчний шалтгааны 90 хувь, архаг бронхитын 75 хувь, зүрхний шигдээс өвчний шалтгааны 25 хувь нь тамхинаас болж байгаагаас үзэхэд дээрх өвчнөөс урьдчилан сэргийлэхэд тамхитай тэмцэх асуудал нэн чухал ач холбогдолтой болох нь ойлгомжтой.
  • 24. ДЭМБ-ын мэдээнээс үзэхэд Европын ихэнх оронд насанд хүрэгчдийн 50 хувь нь өдөрт 15 ширхэг тамхи татаж байна. Ялангуяа өсвөр насны хүүхдүүд залуучуудын дунд амьдралын энэ хорт зуршил газар авч дэлгэрэх хандлагатай байгаа нь хүн төрөлхтний сэтгэлийг түгшээж байна. Жишээ нь; Дани улсад дунд сургуулийн сурагчдын 40 хувь, Францад 10-17 насны хүүхдийн 30 хувь, Германд 10-12 насны хүүхдийн 36 хувь, Италид 15 насны эрэгтэй хүүхдийн 60 хувь нь тамхи татаж байна. Никотин болон тамхины бусад бүрэлдэхүүн хэсгүүд тамхичны бие махбодид эхлээд үйл ажиллагааны, дараа нь бүтцийн эргэлтгүй өөрчлөлтийг бий болгодог байна. Тамхины хор уршиг хүний бие махбодид эргэлтгүй өөрчлөлтийг бий болгоход олон жилийн хугацаа улиран өнгөрдөг ажээ. Тамхины хор хөнөөлийг биеэрээ амссан хүмүүс л түүнийг бүрэн ойлгодог байна. Иймээс тамхи огт татахгүй байх нь юу юунаас чухал юм. Тамхи татах явдал нь дон төдийгүй нөхцөлт рефлекс зарчмаар хөгждөг бөгөөд яваандаа тамхинд донтох өвчин болж хувирдаг. Тамхи ба Эрүүл Мэнд Тамхидалт нь хөгжингүй болон хөгжиж байгаа орнуудад үхлийн гол шалтгаан нь болж байна. ДЭМБ-ын тооцоолж байгаагаар; тамхинаас үүдэлтэй өвчнөөр 7 секунд тутамд нэг хүн нас барж байгаа ба 2000 онд 5 сая орчим хүн нас барсан байна гэж үзэж байна.
  • 25. Монгол улсад 1980-1997 орнуудад хорт хавдар, зүрх судасны болон амьсгалын замын өвчнүүдийн улмаас 100000 хүн ам тутам ноогдох нас баралтын хэмжээ 4 дахин ихэссэн байна. Тамхидалт нь бүх хорт хавдар болон зүрх судасны өвчнүүдийн 30%, бүх амьсгалын замын өвчнүүдийн 80% нь зөвхөн тамхидалтаас шалтгаалж байна. ,,Монголд улам ихсэж байгаа нас баралтын дотор нилээд их хэсгийг тамхинаас шалтгаалан өвчний нас баралт эзэлж байна. Монголд одоогоор яг тамхинаас үүдэлтэй нас баралтын албан тоо баримт байхгүй байна. Хэдий тийм ч монголын хөрш Орос, Казакстан мэтийн өвчлөл, нас баралт ойролцоо түвшинд байдаг оронд тамхинаас үүдэлтэй нас баралтын нийт нас баралтын 15% гэж тооцоолсон байдаг. Үүнээс үндэслэн үзвэл Монголд ойролцоогоор жилд 2900 хүн тамхинаас үүдэлтэй өвчнөөр нас барна гэсэн тооцоо гарч байна. Тамхидалт нь зүрхний өвчин, тархины цус харвалт, олон төрлийн хорт хавдар, мөн эрүүл мэндийн бусад асуудлуудтай холбоотой эрсдэлүүд нэмэгдүүлсээр байх болно.. (Канадын олон улсын байгууллагын зөвлөл, Нэйл Коллишогийн 2004 оны 5 дугаар сард Монголд хийсэн тайлангаас) Тамхи татах нь хүний эрүүл мэндэд маш хортойгоор нөлөөлдөг бөгөөд олон эрхтэн системийн өвчнүүд болон хорт хавдруудыг үүсэх гол шалтгаан нь болдог. Зүрх судасны өвчин Дэлхийн дээр 3 үхэл тутмын 1 нь зүрх судасны өвчнөөс болсон байдаг. Зүрх судасны өвчин үүсэх хамгийн өндөр эрсдэл бүхий хүчин зүйл бол тамхидалт юм. Хөгжиж байгаа орнуудад жилд 1 саяас илүү хүмүүс, хөгжингүй орнуудад 600 мянгаас илүү хүмүүс тамхитай холбоотойгоор үүссэн зүрх судасны өвчний улмаас нас барж байна. ДЭМБ-ын судалгаагаар зүрхний шигдээс болон тархины цус харвалтын улмаас болсон нас баралтын 20- 25% нь тамхитай холбоотой гэж үзэж байна. Судалгаанаас үзэхэд Монгол улсад тамхидалтын энэ өвчнөөр нас барах тохиолдол 31..3%-ийг эзэлж байна. Тамхидалтын улмаас үүссэн зүрх судасны өвчнүүдэд гол судасны хатуурал (атеросклероз), зүрхний титэм судасны цусан хангамж дутагдах өвчнүүд /стенокарди, инфаркт/, захын судасны өвчнүүд/ гар хөлийн цусан хангамж дутагдах өвчнүүд/, тархины судасны өвчнүүд/ цус харвалт/ орон.
  • 26. Хорт хавдар Тамхины агууламжид хорт хавдар үүсгэдэг 43 гаруй төрлийн химийн бодис байдаг. Хэд хэдэн судалгааны үзүүлэлтээс үзэхэд, олон жил тамхи татсан хүнд хорт хавдар үүсэх эрсдэл өндөр байдаг. Үүнд; уушигны хорт хавдраар өвчлөх магадлал 22 дахин их, хамрын хорт хавдар 2 дахин их, хэлний хорт хавдар, амны хөндий, шүлсний булчирхай болон цагаан мөгөөрсөн хоолой хорт хавдрууд 6-27 дахин их, улаан хоолой хорт хавдар 1- 2 дахин их, залгиурын хорт хавдар 8- 10 дахин их, төвөнхийн хорт хавдар 10-18 дахин их, ходоодны хорт хавдар 2- 3 дахин их, бөөрний хорт хавдар 5 дахин их, давсагны хорт хавдар 3 дахин их, шодойны хорт хавдар 2- 3 дахин их, нойр булчирхай хорт хавдар 2- 5 дахин их, шулуун гэдэсний хорт хавдар 3 дахин их, хошногоны амсрын хорт хавдар 5- 6 дахин их тохиолддог нь нотлогдоод байна. Эмэгтэйчүүд тамхи татсанаар хөхний болон умайн хүзүүний хорт хавдраар өвдөх эрсдэлийг ихэсгэдэг. Дэлхийн дахинд хорт хавдраар болж 6 тэрбум хүн нас барж байгаа ба дэлхийн нийт нас баралтын 12%-ийг эзэлж байна. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас гаргасан мэдээллээр жилд 10 гаруй сая хүн шинээр хорт хавдраар оношлогдож байна гэжээ. Үүнээс үзэхэд хорт хавдар улам бүр нэмэгдэх ба 2020 он гэхэд 50%-иар буюу 15 сая хүн энэ өвчнөөр шинээр өвдөх хандлага байгааг тодорхойлжээ. Эрүүл мэндийн судлаачдын үзэж байгаагаар бидний өөрсдөө хянаж болох үйлдлүүд, ялангуяа өндөр эрсдэлтэй зан үйл тамхидалт болон хорт хавдар үүсгэх магадлалтай хоол хүнсний зүйл хэрэглэхээс татгалзаж сурах нь хорт хавдрын ихэнхийг урьдчилан сэргийлэх боломжтой. Тамхины ямар ч төрөл байсан хорт хавдар үүсгэх эрсдэл өндөр байдаг учраас тамхинаас татгалзах нь уушиг, улаан хоолой, төвөнх, амны хөндий, цөс, бөөр болон нойр булчирхай хорт хавдруудаас гадна эмэгтэйчүүдийн хорт хавдруудаар өвдөх эрсдэлийг багасгана.
  • 27. Уушигны хорт хавдар Тамхи татдаг хүмүүсийн уушиг хорт хавдар үүсгэгч химийн бодисуудад эмзэг байдаг учир нь тамхинд агуулагддаг химийн бодисууд нь уушигны эдийн хамгаалах үйл ажиллагааг дарангуйлдаг холбоотой юм. Үүний улмаас гаднын ямар нэг биет, тоос шороо болон хорт бодисууд уушганд хуримтлагддаг. Тамхичид уушигны хорт хавдраар өвчлөхөд тамхи татаж эхэлсэн нас, өдөрт татдаг тамхины тоо, тамхи татсан жилд шууд нөлөөлдөг байна. Ө дөрт 10-12 ширхэг тамхи татдаг бол уушигны өмөнгөөр өвчлөх нь 15 дахин илүү байдаг. 15 хүртэл насандаа тамхи татаж эхэлсэн бол 25-аас хойш насандаа тамхи татаж эхэлсэн хүнээс уушигны өмөнгөөр нас барах нь 5 дахин илүү байдаг байжээ. Америкт уушигны хорт хавдрын 90% нь тамхитай холбоотой үүсэн байна. Монгол улсад хийсэн судалгаагаар өдөрт 15-20 ширхэг тамхи татдаг тамхичдад уушигны хорт хавдраар өвдөх эрсдэл тамхи татдаггүй хүмүүстэй харьцуулахад 3.3%-иар, харин өдөрт 20 ба түүнээс олон ширхэг тамхи татдаг тохиолдолд энэ тоо 15.3% болж нэмэгдсэн байна. Уушиг тэлэгдэх өвчин Тамхи татахад уушигны агаар сордог жижиг цулцангууд хөвсийж хагарснаас нүүрсхүчлийн хийг гадагшлуулах, хүчилтөрөгчийн хийг авах чадвар багасдаг.
  • 28. Түүнчлэн уушигны эрүүл чийрэг, хөвсгөр зөөлөн эдийг гэмтээдэг төдийгүй ингэснээр уушигны гаднаас орж ирсэн агаарыг цэвэрлэж, мөн буцааж гаргах чадвар алдагддаг. Энэ маягаар уушиг өмхөрч эхлэл ба уушигны зөөлөн эд хатуурч, амьсгалах тоолонд уушгийг аажмаар гэмтээдэг. Энэ төрлийн өвчнийг эмфизема буюу уушиг тэлэгдэх өвчин гэнэ. Энэ өвчин нь тамхи татдаг хүмүүст татдаггүй хүмүүсээс 13 дахин илүү тохиолддог. Уушигны бөглөрөл архаг өвчнүүд Уушигны архаг бөглөрөл өвчнөөр өвчлөгсдийн 90% нь тамхи татсантай холбоотой үүсдэг. Хөхүүл эхчүүд тамхи татах нь хүүхдийн уушигны үйл ажиллагааг сулруулах бөгөөд бага насандаа тамхины утаатай орчинд байх нь хүүхдийн уушигны үйл ажиллагааг муутгадаг. Улмаар охид тамхи татах нь тэдний уушигны хөгжлийг бууруулна. Архаг бронхит буюу гуурсан хоолойн архаг үрэвсэл гэдэг нь амьсгалын замын удаан хугацааны өвчин юм. Энэ өвчний улмаас амьсгалын зам нарийсаж, амьсгалахад төвөгтэй болдог. Архаг бронхитын тохиолдлын 3/4 нь тамхи татсаны улмаас үүсдэг байна. Астма буюу амьсгал давчдах өвчин Энэ өвчнийг үүсгэгч олон хүчин зүйлүүдийн нэг нь тамхины утаа юм. Зөвхөн нэг удаагийн соролтоор гарах тамхины утаа нь уушигны хамгаалах эдийг гэмтээж, үүнээс болж тамхины утаан дахь цочроогч бодисууд уушганд нэвчин орох боломжийг бүрдүүлдэг. Энэ байдал нь амьсгалын замыг боогдуулж улмаар амьсгал давчдах өвчнийг үүсгэдэг. Судалгаанаас үзэхэд, орчин тойрны болон бусад хүмүүсийн татаж буй тамхины утаагаар амьсгалах нь мөн энэ өвчнийг үүсгэдэг. (Тамхи татдаг ба татдаггүй хүмүүсийн алинд ч тэр)
  • 29. Анагаах ухааны нотолгооноос үзэхэд, тамхины утаатай орчинд байгаа нярай ба өсвөр насны хүүхдүүдийн болон тамхичидтай нэг дор амьдардаг хүүхдүүдийн ихэнх нь астматай байдаг нь харагдаж байна. Арьс болон түүний дайвар Тамхичин хүний арьс хуурайшин, уян хатан чанар нь буурч, арьсны цусан хангамж алдагдсанаас үрчлээ үүсэж, наснаасаа эрт өтөлдөг. Тамхичны үсний өнгө алдагдана, үснээс тамхины утаа үнэртэнэ, үс унана. Мөн хумсанд тамхины бохины шар толбо үүсэх ба хумс амархан хугарамтгай болно. Нүд Тамхи татах нь нүдэнд тодорхой хэмжээгээр муу нөлөө үзүүлдэг. Тамхичид энэхүү өвчинд бусадтай харьцуулахад 40% илүү өртдөг ба энэ үед нүдний линзийг үүл бүрхэж, гэрэл хааж, бүр гэрэл харахгүй болох нь ч бий. Түүнчлэн нүд хорсох, нүд анивчих, нүднээс нулимс гоожих шинж тэмдгүүд илрэх бөгөөд цаашилбал нүдний болор цайх, бүр хорсох аюулд хүргэнэ. Дүлийрэх Тамхи татсаны улмаас судасны хананы дотор тал барзайн зузаарч өөх тос, хорт бодис хуримтлуулснаар дотор чихэнд хүрэх цусны хэмжээ багасаж, сонсох чадвар алдагддаг. Тамхи татдаггүй хүмүүстэй харьцуулахад тамхичдад чихний үрэвсэлт өвчнөөс шалтгаалан үүссэн дүлийрэлт нь архаг явцтай байдаг нь удаан үргэлжилдэг. Мөн тамхичид нь дунд чихний үрэвслээр өвдөх нь 3 дахин илүү байдаг ба хүндэрч тархины менингит, нүүрний мэдрэлийн саажилтаар төгсөх нь их байдаг. Шүд цооролт
  • 30. Тамхи нь амны хөндийн орчинг өөрчилснөөр шүдний паалан зөөлөрч, шүд шарлан, цоороход хүргэдэг. Тамхи татдаг хүмүүст шүд унах нь 1-1.5 дахин их байдаг. Түүнчлэн Шүд сулрах болон буйлны үрэвсэл үүснэ. Бусад нөлөөллүүд Тамхи нь эр бэлгийн эсийн хэлбэрийг өөрчлөн уургийн бүтцийг нь алдагдуулан гэмтээдэг. Тиймээс тамхичид эр бэлгийн эсийн хэлбэр алдагдсан, тоо нь цөөрсөн, хөдөлгөөн нь багассан бага хэмжээтэй үрийн шингэн ялгаруулна. Түүнчлэн эр бэлгэ эрхтний судсуудыг нарийсгаж цусан хангамжийн дутагдалд хүргэж улмаар бэлгийн сулралд оруулдаг. Тамхидалт нь ходоодны шархлаа үүсэх гол шалтгаан болдог. Тамхи нь хоол идсэний дараа ходоодны хүчил саармагжих чадварыг алдагдуулснаас хүчил нь ходоодны талстыг түлэн шарх үүсгэнэ. Тамхи нь хүний дархлалын тогтолцоог гэмтээдэгтэй холбогдон янз бүрийн өвчинд өртөмтгий болно. Мөн үнэрлэх болон амтлах мэдэрхүй алдагдана. Тамхи татдаг хүмүүсийн ууц нуруу аарцгийг яс болон бусад яснууд хэврэгшиж хугарахдаа амархан байдаг. Эдгэрлээ ч дахин давтан хугарах тохиолдол байдаг ба ясны хугарал эргэж бороолохдоо маш удаан байдаг. Тамхи ба Эмэгтэйчүүд Эмэгтэйчүүд тамхи татах нь тэдний гол шалтгаан болдог. Америкт 1980 оноос хойш 3-н сая гаруй эмэгтэйчүүд тамхинаас үүдэлтэй өвчний улмаас зуурдаар нас барсан бол 1997 онд ойролцоогоор 165.000 гаруй эмэгтэйчүүд дээрх өвчнүүдээс болж нас барсан байна.
  • 31. Тамхинаас үүдэлтэй өвчнүүдэд уушигны болон бусад хорт хавдрууд, зүрхний өвчнүүд, цус халдварууд, уушигны архаг өвчнүүдээс уушиг тэлэгдэх өвчин, /эмфизем/ орно. Эмэгтэйчүүд аль болох залуу насандаа тамхиа хаявал өвдөх магадлал болон зуурдаар нас барах явдал нь багасна. Сарын тэмдгийн мөчлөгийн өөрчлөлт Эмэгтэйчүүд тамхи татах нь тэдний сарын тэмдгийн мөчлөгт өөрчлөлт оруулах буюу огт ирүүлэхгүй болох, сарын тэмдэг өвдөлттэй ирэх зэрэг шинж тэмдгүүд илэрч болно. Тамхи татах нь эмэгтэй хүний цэвэрших процессыг 2 дахин удаашруулдаг. Нөхөн үржхүй Тамхи татдаг эмэгтэйд жирэмсэн байхдаа үр зулбах ба үргүйдэх эрсдэл их байдаг. Жирэмсэн үедээ тамхи татах нь жирэмсний болон төрөлтийн олон төрлийн хүндрэлүүдийг үүсгэх бөгөөд дутуу төрөх, жин багатай болон эрхтэн системийн согогтой хүүхэд төрүүлэх хугацаанаас эрт төрөх, ураг эндэх зэрэг эндэл тохиолдоно. Тамхи татдаг эмэгтэйчүүдэд умайн гадуур жирэмслэлт болон аяндаа үр зулбалт элбэг тохиолдоно. Тамхи татсанаар жин хасагддаг гэсэн нь ор үндэсгүй Хэрэв тамхи татсанаар жин хасагддаг бол та тамхи татдаг ганц ч тарган хүн олж харахгүй байхсан. Үнэн хэрэгтэй тамхичид янз янз л байдаг. Тамхи үйлдвэрлэгчид нь сурталчилгаандаа загвар өмсөгчид, кино одуудыг ашигладаг. Тамхи татахгүйгээр турах хамгийн сайн арга бол хоолны дэглэм барих ба тогтмол дасгал юм. Та гэр бүл болон найз нөхдөө дам тамхидалтаас сэргийлнэ
  • 32. Дам тамхидалт нь эрүүл мэндэд ялангуяа хүүхдийн эрүүл мэндэд хортойгоор нөлөөлнө. Та тамхинаас гарснаар эргэн тойрны чинь хүмүүсийн өвчлөл багасна. Үргүйдлийн эрсдэлийг багасгана Хэрэв та жирэмслэхийг хүсэж байгаа бол тамхинаас гарснаар таны жирэмслэх магадлал ихэснэ Тамхиа хаяснаар зүрх хэвийн ажиллана Өдөрт 1-4 тамхи татвал зүрхний өвчнөөр өвчлөх магадлал 2-3 дахин ихэсдэг. Жирэмснээс хамгаалах эм хэрэглэдэг,тамхи татдаг эмэгтэйг, энэ эмийг хэрэглээд татдаггүй эмэгтэйтэй харьцуулахад зүрхний өвчний эрсдэл 10 дахин их байна. Мөн тамхинаас гарснаар таны цусны эргэлт сайжирч, илүү их эрч хүчтэй болно. Тамхиа хаяснаар хорт хавдраар өвчлөх эрсдэл багасна Тамхидалт нь уушигны хорт хавдар үүсэх гол шалтгаан болдог. Хэдийгээр тамхийг ижил хэмжээгээр хэрэглэдэг байлаа ч эрчүүдтэй харьцуулахад уушигны хорт хавдраар эмэгтэйчүүд илүү өвчилдөг байна. Тамхийг хаяснаар уушигны хорт хавдраар өвчлөх эрсдэлийг 50 хувиар бууруулна. Амны хөндий, улаан хоолой,бөөр,хөх,умайн хүзүүний хорт хавдраар өвдөх эрсдэл ч буурна. Ясны сийрэгжилт өвчнөөр өвчлөх эрсдэл багасна Тамхидалт нь эмэгтэй хүний гормонд өөрчлөлт өгснөөр ясанд үйлчилж, ясны сийрэгжилт өвчнийг үүсгэнэ. Тамхинаас гарч идэвхтэй амьдарвал энэ өвчнөөс сэргийлж чадна.
  • 33. Идэвхгүй тамхидалт Та тамхи татаж буй хүний ойролцоо байхдаа тухайн хүний татсан тамхины утаагаар нь амьсгалж байдаг. Үүнийг идэвхгүй тамхидалт гэнэ. Тамхи татдаггүй хүн тамхины утаагаар амьсгалах хэмжээ нь түүний тамхи татаж буй хүнтэй хэр ойрхон байгаагаас, мөн тамхи татаж буй өрөөний хэмжээ, тухайн өрөөнд хэдэн хүн тамхи татаж байгаа, өрөөний цонх нь онгорхой эсэх зэргээс шууд шалтгаална.. ТАмхи татдаггүй хүмүүст уушигны хорт хавдрын эрсдэл идэвхгүй тамхидалтын үед 20-30% иар ихэсдэг. Харин тамхины утаатай орчинд амьдардаг тамхи татдаггүй хүмүүсийн зүрхний өвчний ихсэлт нь 23% байна. Хүүхдүүд насанд хүрэгчдийн тамхидалтаас болж онцгой эрсдэлд өртөж байдаг. Тэд тамхины утааны нөлөөнд автагдсаны улмаас уушигны үрэвсэл дунд чихний үрэвсэл,гуурсан хоолойн багтраа өвчнөөр өвчлөх төдийгүй мөн нярай хүүхдийн гэнэтийн үхлийн шалтгаан болдгийг судлаачид тогтоожээ. Эцэг, эхийн тамхидалт нь хүүхдийн сурлагад муугаар нөлөөлж, зан үйл, хэл ярианы гажуудал үүсдэг. Тамхитай орчин хүүхдийн физиологийн үйл ажиллагааг өөрчилж, улмаар зүрх судасны өвчнөөр өвчлөхөд хүргэнэ. Эцэг эх тамхи татах нь хүүхэд хорт хавдраар өвчлөх шалтгаан болдог. Манай улсад идэвхгүй тамхидалт нь хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж буйг судлан тогтоосон байна.
  • 34. Тухайлбал: Э.Лувсандагва нарын судалгаагаар(2001) хүүхэд нь амьсгалын эрхтний өвчнөөр олонтаа өвддөг айл өрхийн 75% тархины цусан хангамж хүчилтөрөгчийн дутагдал дутуу жинтэй хүүхэд төрсөн айл өрхийн 70% зүрх судасны эмгэгтэй хүүхэд бүхий айл өрхийн 67.2% харшлын өвчтэй хүүхэдтэй гэр бүлийн 65.3% нь гэр бүлдээ тамхи татдаг гишүүнтэй байжээ. Хэрвээ гэр бүлд нэг хүн тамхи татдаг бол хүүхдийн амьсгалын замын өвчлөл 68.3%, 2 хүн тамхи татдаг бол 88.6% болж ихсэж байжээ. Жирэмсэн тамхи татдаггүй эмэгтэйчүүд бусад хүмүүсийн тамхины утаанд өртсөний улмаас ургийн өсөлт нь зогсож амьгүй төрөх,жин багатай,амьдрах чадвар муутай,сул дорой хүүхэд төрөх нь элбэг байдаг. Тэр нөлөө нь төрсний дараа ч идэвхгүй тамхидалтанд өртөхөд улам бүр дорддог. Идэвхгүй тамхидалтаас яаж зайлсхийх вэ? · Өрөөндөө тамхи татуулахгүй байх. · Ариун цэврийн өрөөнд тамхи татуулахгүй байх. · Хүүхдийн дэргэд тамхи татуулахгүй байх. Гэртээ тамхи татуулахгүй байх. · Зоогийн газар, бааранд тамхи татдаггүй хэсэг байгаа эсэхийг лавлаж тамхигүй суудалд суух. · Дэргэдээ тамхи татуулахгүй байх шаардлагыг эелдгээр хэлж сурах.
  • 35. · Тамхи татаж буй хүний дэргэд очихгүй байх. · Тамхины хор уршгийн талаар үнэн зөв мэдээллийг олж авах, түгээх Вашингтон Пост сонинд Өвчний Хяналтын Төвөөс хийсэн “Судалгаанаас үзэхэд тамхины утаат орчинд дөнгөж 30 минут байхад л эд эсүүдэд биологийн өөрчлөлт бий болдог нь нотлогдсон” байна Тамхи ба ядуурал Манай улсад зөвхөн сүүлийн 6 жилд тамхи импортлогчдын тоо жил бүр өсөж тамхи импортлолт 10-15 дахин нэмэгдсэн байна. Тухайлбал: 1995 онд 65.7 сая ширхэг тамхи импортлож байсан бол 2000 онд 1.7 тэрбум гаруй ширхэг тамхи импортлож ийнхүү импортлосон янжуур тамхины тоо 26 дахин өссөн байн. Зөвхөн 2001 оны эхний 6 сарын байдлаар 27 аж ахуйн нэгжээс 1.4 сая орчим ам долларын 207 сая гаруй ширхэг янжуур тамхи, 355000 ам.долларын 167000 гаруй тн дүнсэн тамхи импортолжээ. 2001 оныг 2000 оныхтой харьцуулахад монгол улсад импортлож буй янжуур тамхины нэр төрөл олширч 2.3 дахин дүнсэн тамхины импорт 231.5 тн-оор шаардлага хангаагүй сорьцын тоо 3.7 дахин нэмэгдсэн байна.
  • 36. Тамхины худалдаа жил бүр нэмэгдсээр байна. Жилд нэг иргэнд зарагдсан янжуурын тоо 1995 онд 28 ширхэг байсан бол 2000 оны байдлаар 750 ширхэг болж даруй 26 дахин нэмэгдсэн байна. Үүний улмаас тамхи хэрэглэгчдийн тоо өсөж насны хувьд залуужсаар байгааг удаа дараагийн судалгааны дүн харуулж байна. Ингэснээр манай улс ДЭМБ-ын гишүүн орнуудын хүрээнд тамхины хэрэглээ өндөр байгаа орны тоонд ороод байна. Дэлхийн олон оронтой харьцуулахад манай улсад тамхи хамгийн хямд тамхинд ноогдуулах татвар багатай мөртлөө тэр бага татвараа эрчимтэй багасгаж байгаа цорын ганц орон болж байгаа юм. “Сүүлийн жилүүдэд монгол орны нийгэм эдийн засгийн нөхцөл байдал сайжирсаар байгаа боловч дэлхийн ядуу орнуудын тоонд орсон хэвээр байна. НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн 2003 оны Хүний Хөгжлийн Тайланд тусгагдсанаар Хүний Хөгжлийн Индексийн үзүүлэлтээр Монгол улс 175 орноос 117-д орсон байна.Үндэсний нийт бүтээгдэхүүний нэг хүнд нэг жилд ноогдох хэмжээ 1840$ байна. Энэ нь АНУ-н өртгийн 1/ 20 юм. Гадаад орнуудын туслалцаа дэмжлэг нь Монголын эдийн засгийг хөгжүүлэх чухал боломжийн нэг нь болж байна. 2001 онд Филипп Моррис Улаанбаатар хотод өөрийн салбараа нээсэн боловч удалгүй хаасан. Тэд нар Монгол дахь өөрсдийн үйл ажиллагаа, борлуулалтаа орон нутгийн жижиг зөвлөгөө өгөх албаар дамжуулан явуулж байна. Одоохондоо орон нутгийн эсвэл бусад компаниуд байгаа эсэх нь тодорхойгүй байна. Монгол улсын хүн ам багатай, өргөн уудам газар нутагтай байдаг нь Монголд тамхины үйлдвэрлэлт буюу худалдаалалтыг хийхэд тийм ч таатай нөхцөл нь биш юм. Нэг хайрцаг тамхины жижиглэн худалдах үнэ нь 200-2000 байна. ( US 2 центээс US 2 $ )
  • 37. Ихэнх хүмүүс нэг хайрцаг тамхийг 500-750-ээр худалдах нь өргөн тархсан. Нэг ширхэг тамхи нь ихэвчлэн 20 / 2 цент / байдаг. Гэвч жижиглэн худалдааны доод үнэ, захын жижиглэн худалдааны үнэ чухал байж чадна. 1991 онд Марлборо тамхины нэр хүнд 27-47% хүртэл өссөн байна>>. (Канадын Олон Улсын Байгууллагуудын зөвлөх Нейл Коллишогийн 2004 оны 5 сард Монголд хийсэн тайлангаас) ДЭМБ-ын судалгаанаас үзвэл тамхины татварыг 10%-иар нэмэгдүүлэхэд хүүхэд өсвөр үеийнхний тамхинд орох нь 6- 8%-иар буурдаг ажээ. Дэлхийн банкны мэдээгээр дунджаар нэг хайрцаг тамхины үнийг 10%-иар нэмэгдүүлэхэд буурай болон хөгжингүй улсын тамхичдын тоо 8%, хөгжингүй орны тамхичдын тоо 4%-иар буурах боломжтой юм байна. Дэлхий нийтээрээ тамхины үнийг 10%-иар нэмэгдүүлэхэд тамхинаас шалтгаалсан өвчний улмаас нас барах байсан 10 сая хүнийг аврах боломжтой гэж тооцоолжээ. Тамхи нь хувь хүн , гэр бүлийг ядууруулна Тамхи ядуурал 2 нь нийлээд хорлолын тойргийг үүсгэдэг. Ихэнх орнуудад, тамхины хэрэглээ нь ядуучуудын дунд маш өндөр түвшинд байдаг ба ядуу гэр бүлүүд орлогынхоо ихэнхийг тамхинд зарцуулдаг. Тамхинд зарцуулагдаж буй мөнгө нь хүнс, орон байр, боловсрол, эрүүл мэнд зэрэг хүний хамгийн наад захын хэрэглээнд ч зарцуулагдаж чаддаггүй.
  • 38. Тамхи нь хэрэглэгчдийнхээ ядуурлыг нэмэгдүүлээд зогсохгүй тэдний гэр бүлийнхний өвчлөх эрсдэлийг ихэсгэж, хорт хавдар, зүрхний шигдээс, амьсгалын замын өвчлөл болон бусад тамхинаас үүдэлтэй өвчний улмаас ид залуу насандаа нас барах эрсдэлийг нэмэгдүүлж гэр бүлдээ зарцуулах хамгийн хэрэгцээтэй орлогоос нь салгаж, эмчилгээ, эрүүл мэнддээ зарцуулах мөнгийг нэмэгдүүлдэг байна. Ядуурал ба тамхины тархалт Тамхи татагсдын ихэнх нь ядуучууд байдаг ба тэд тамхи татах тусам улам бүр ядуурсаар байгаа нь нотлогддог. Дэлхий дээр тамхи татагчдын 84% нь хөгжиж байгаа буюу эдийн засгийн шилжилт хийж байгаа орнуудад амьдарч байна. Улс орны түвшинд тамхидалт нийгэм эдийн засгийн төрөл бүрийн давхаргыг хамарч байна. Нийлээд оронд хөгжлийн болон орлогыг бүхий л түвшинд эдийн засгийн болон эрүүл мэндийн доройтолд орж байгаа хүмүүс нь ядуучууд л байгаа ба тамхи татах байдал нь тэдний ядуурлын улам бүр нэмэгдүүлсээр байна. Их Британид хийсэн судалгаанд амьдралын түвшин дээгүүр давхаргынхан дунд эмэгтэйчүүдийнх нь 12% нь тамхи татдаг ба амьдралын дундаас доош түвшний хүмүүсийн дунд эмэгтэйчүүдийн 35%, эрэгтэйчүүдийн 40% нь тамхи татаж байгаа нь дээрх үндэслэлийн нотолж байгаа юм. Мөнгөө тамхинд зарлагадах нь
  • 39. Ихэнх улс оронд, ялангуяа хөгжиж буй орнуудад, тамхи татаж байгаа хүмүүсийн ихэнх нь ядуучууд ба өрхийн орлогоос тамхинд зарцуулдаг. Харин никотины донтолт нь тэднийг мөнгөө бусад зайлшгүй хэрэгцээт зүйлдээ зарцуулах бодлыг нь өөрчилж зөвхөн тамхинд зориулахад хүргэдэг. Ядуучуудын дунд шаардлагат хүссэнээ худалдан авахад зориулалтын оронд тамхинд зарж байгаа өчүүхэн бага орлого нь тэднийг хангалттай хооллох эсвэл өлсгөлөн байхын ялгааг харуулж чадахуйц хэмжээтэй байдаг. Бангладешт ядуу өрхүүд хүнсэнд зарцуулдагтай харьцуулахад тамхинд 10 дахин их мөнгө зардаг байна. Энэ улсад, тамхинд зарцуулдаг мөнгө хоол хүнсэнд зориулбал өлсгөлөн байдаг 10.5 сая хүн хангалттай хооллоход хүрэхээр болно гэсэн үг. Энэтхэгийн гудамжны хүүхдүүд болон бусад орон гэргүй хүмүүс хоол хүнс, боловсрол, хадгаламжид зарцуулдгаасаа илүү ихийг тамхинд зардаг юм байна. Ихэнх улс оронд тамхичид цалингийнхаа ихэнхийг тамхинд зардаг байна. Тамхины тариалангийн талбайд эмх замбараагүй байдал их байдаг ба хорхой шавьжны хоронд, никотинд хордох явдал их байдаг. Мөн бусад салбаруудтай нэгэн адил хүүхдийн хөдөлмөрийг мөлждөг газар, хүүхдүүд өвчлөл, болон бусад аюулд өртөх өндөр эрсдэл дор ажилладаг юм. Тамхины салбарт ажиллаж байгаа хүүхдүүд болон томчууд тамхины ургамлын өвчин гэгдэх (GTS) никотин тамхины навчтай нэгдэхэд бий болдог өвчинд өртдөг байна. Уг өвчин туссан үед толгой өвдөх, дотор муухайрах, бие сульдах, амьсгалахад хэцүү болох, цусны даралт болон зүрхний цохилт хэлбэлзэх зэрэг нийтлэг шинж тэмдэг илэрдэг.
  • 40. Тамхинаас гарч болно Тамхины гол хор нь утаандаа байдаг. Францын эрдэмтэн тамхины утаанаас 2000 гаруй химийн хортой бодисыг ялгаж тодорхойлжээ. Тамхинаас тийм ч амархан гарчихгүй Тамхинаас гарах сайн арга бол өөрийгөө удирдан тэвчээр гаргаж тамхиа хаях явдал юм. Тамхийг жигшиж үзэн ядах нь чухал юм. Тамхинаас гаръя гэж хатуу шийдэж арга зам эрэлхийлсэн хүмүүст туслах зорилгоор дараах зөвлөмжийг толилуулж байна. Тамхинаас гарах таван алхам 1.Биеэ бэлтгэ · Тамхинаас гарах өдрийг товло. · Орчноо өөрчил · Өөрийн гэр, машин ажлын байрнаас бүх тамхи, үнсний савыг гаргаж хая · тамхи татаж байгаа хүмүүсийн ойр орчим байхаас зайлсхий · Ө мнө нь тамхинаас гарах оролдлого хийж байсан бол тэр үед тамхинаас хол байхад юу тус болж, юу саад болж байсан тухай тунгаан бод.
  • 41. · Нэгэнт тамхинаас гарсан бол дахиж бүү тат.Нэг ч сорох хэрэггүй. Та хаяж чадна Тамхинаас гарах нь хэцүү боловч хаяж чадсанаар өөрийн эрүүл мэндэд чухал олон ашиг тусыг мэдрэх болно. Хүмүүс тамхинаас гарах хэд хэдэн оролдлого хийсний эцэст амжилт олдог тул оролдоод л байх хэрэгтэй юм. Хамгийн гол нь бүх зүйл өөрөөс чинь шалтгаална. 2.Дэмжлэг , туслалцаа ав · Гэр бүлийнхэн , найз нөхөд , хамт ажилладаг хүмүүстээ тамхинаас гарах гэж байгаа , мөн тэдний дэмжлэгийг хүсэж байгаа тухайгаа хэл.Тэднийг таны хажууд тамхи татахгүй , таны ойр орчим тамхи үлдээхгүй байхыг гуй. · Тамхинаас гарах талаар эмчээс зөвлөгөө ав. 3.Шинэ ур чадвар, зан үйлд суралц · Өөрийгөө тамхи татах бодлоос саатуулахыг хичээ.хэн нэгэнтэй зугаал,ямар нэгэн ажил хий. · Стрессээ тайлах нь чухал
  • 42. · Өдөр бүр хийх зугаатай зүйл төлөвлө · Шингэн зүйл сайн уу. 4.Тамхинаас гарах эмийг эмчээс зөвлөгөө авч зааврын дагуу хэрэглэ. · Дараахь эм тус болно. 1.БупропионСР 2.Никотины бохь 3.Никотины хамрын дусаалга 4.Никотины наалт 5.Хүнд байдалтай т тулгарахад бэлэн бай. · Олонх хүн хэд хэдэн удаа оролдож байж л тамхинаас бүрэн гардгийг санах нь зүйтэй. · Архи битгий уу.
  • 43. · Тамхи татаж байгаа хүмүүсийн дэргэд байхаас зайлсхий. · Тамхинаас гарсан үед жин нэмэгдэх хандлагатай байдаг.Гэхдээ энэ нь 4-5 кг-аас хэтэрдэггүй.Эрүүл хооллож, дасгал хөдөлгөөн хийх нь таргалахаас сэргийлдэг · Сэтгэл санаагаа тогтвортой болох, гутрал, зан авир муудах үзэгдэл гарч болно. Сэтгэлээ засахын тулд тамхи татахаас өөр олон арга байдаг шүү дээ.Спортоор хичээллэ, байгалийн сайханд зугаал, дуртай киногоо үз, Эднийг туршаад үзээрэй. Хавсралт1 Архи Р.Чойном Урт өдрийн наранд Ундаан болохгүй умдааныг Ужиг холын замд Хоол болохгүй идээг Урьсан зочилсон айлд Уу! Хэмээн барив
  • 44. Урьдын танил нөхөд Угж мээм шиг шахав Шимэн шимэн суухад Шимийн идээний дээж Шилэн шилэн суухад Ширүүн хар архи Шижгэр залуу насны маань Шийтгэл болон тохиосон Шилэн лонхонд бөглөөтэй Шингэн биетэй чөтгөр Аагий нь хэлэх юм бол Гучин найман градус Аашийг нь хэлэх юм бол
  • 45. Гучин найман алдаа Аядуухан хэлэх юм бол Гучин найман нас Ахиухан хэлэх юм бол Гучин найман үхэл Ууж эхлэх цагтаа Би хамгийн цэцэн Улайж халах үедээ Би хамгаас баян Унтаад сэрэх цагт Мөнгө ч үгүй нөхөр ч үгүй Ухаан бид хоёр
  • 46. Бие биенээ олохгүй Архины лонх хагарахад Архи уйлна Архийг асгахад Архичин уйлна Архичинг уйлахад Хэн ч уйлахгүй
  • 47. Р.Чойном Хавсралт2 Өвсөн дээр унасан шүүдрийн ганц дуслын хэмжээний архи уусан бол тэр хүн миний шавь биш Будда
  • 48. Балар их ууваас өвчин биш үү Бага зэрэг ууваас жаргал биш үү Бахархаж шунаваас эргүү биш үү Балмад их согтвоос улиг биш үү Үсэд үүнийг тэвчвээс билиг биш үү Учиртай сайхан ууваас жаргал биш үү Унатал их согтвоос мунхаг биш үү Чингисийн есөн өрлөгтэй өнчин хөвгүүний цэцэлсэн шастираас
  • 49. Сайхан хаягтай ганган савтай дарс гэдэг бол бэлхүүстэй, торгон хөмрөгтэй шулам гэсэн үг. Түүнд битгий хууртаарай М.Твен Ялсан пролетари анги алхаад марш Ялалтын хаалганд тугаан хатгая Дайсныг бид дарж устгалаа Дараагийн тулалдаан дарсыг устгана В.Маяковский Би хуучин нийгмээс гурван зүйлийг халахыг хүсэж байна. Нэгдүгээрт: Дарлалыг хална. Хоёрдугаарт: Шуналыг хална.
  • 50. Гурав дугаарт: Архийг хална. Тэгвэл бүх юм сайхан болно. Достоявский Хувцас нь муу бол сайн архичин байх нь цөөнгүй М.Сервантес Архи уудаг бол , бага боддог гэсэн үг. М.Бенавидес Хүмүүс тархийг нь хулгайлдаг дайсныг амаараа оруулдаг В.Шекспир
  • 51. Архидалт бол буруу хүмүүжлээс үүсдэг. С.Корсаков Согтуурал бол сайн дурын солиорол мөн Сенека Хэрэв би эрх мэдэлтэйсэн бол архиар үйлчилдэг газруудын хаалган дээр “Энд тахал худалдаж байна” гэсэн хаяг тавь гэж тушаана. Д.Адамс Хөлчүүрхэх ундаа гэгчээр хүний гэрэлт оюун билгийг үр хөврөлд байхад нь дарж устгадаг шулмын савар юм. П.Неруда