Аливаа бичиг дэх зөв бичих дүрмийн нийлбэрийг зөв бичих зүй гэнэ Цөөн үсгээр олон авиалбар тэмдэглэх, үгийн язгуур, дагавар, нөхцөлийг хэрхэн бичих, үгийг хэрхэн үеэр таслах зэрэг утга зохиолын хэлний бичгийн хэлэнд бүх нийтээр дагаж мөрдөх нэгдмэл дүрэмтэй болох шаардлагын үүднээс зөв бичих дүрмийг зохион мөрддөг байна.