SlideShare a Scribd company logo
1 of 4
Тархны тураал-2 
Францад амьдрах Монгол эмэгтэйн бичсэн энэхүү нийтлэл өмнө нь сайтууд дээр 
тавигдаж байсан бөгөөд энэ удаа үүнийг“Тархины тураал-2” нэртэйгээр та бүхэнд дахин 
хүргэж байна. Энэхүү нийтлэлийн агуулгад ямар ч өөрчлөлт хийгээгүй болно. 
Нутгаасаа гараад одоо бараг15 жил болжээ би. Анх оюутан болон гараад хэлний курсээс 
доктор болтол тулалдан яваад одоо л нэг нутаг буцая гэж бодтол заяаны хань зам дээр гээч 
амьдралын хуулиар эмэгтэй хүн намайг үнэн сэтгэлээсээ хайрласан нэгэн франц залуута й 
танилцсан маань гадаад оронд тушигдах шалтгаан болжээ. Жил болгон би ирж бага 
хугацаанд аахилтлаа ажиллаад буцдаг болохоор Монголын нийгмийн өдөр тутмын 
амьдралд нэг их уусаж амжилгүй буцдаг юм. 
Хэдийгээр би Франц улсад улс төрийн ухааны доктор болтлоо суралцаж, Монгол болон 
дэлхийд болж буй үйл явдал, өсөлт хөгжилтийг дүгнэх чадвартай болсон боловч эдүгээ 
надад Монголын улс төрд орох ямарч сонирхол алга, ямарч улс төрч, намуудыг шүүмжлэх 
хүсэл ч бүүр алга. Харин нэг хэлэх юм байна. Юу гэвэл Монгол хүни й нийт нийгмийнх нь 
ухаан, ухамсрын доройтол? Гадны хүн бол та нар Монгол Чингисийн удам, агуу түүхт ард 
түмэн гэх мэтчилэн өнгөц онгироогоод цааанаа бол шал өөр дүгнэлттэй яваад өгдөг улс 
шүү? Тэдгээр гадаадынханд ядуу буурай орныг ядарсан дээр нь тавлаж шүүмжлэх 
сонирхол бол байхгүй. Монголчуудын тархины тураал хэмээх хатуу боловч үнэн үгтэй 
өгүүллийг хэдэн жилийн өмнөнэг япон бүсгүй бичснийг би сайн санаж байна. Хүн хэдий 
ухаантай ч хэлэхээс наашгүй Цаас хэдий нимгэн ч чичихээс наашгүй гэдэг ардын маань 
цэцэн үг бий. 
Нэг орой би хэсэг найзуудтайгаа явж байгаад Франц ресторанд орж оройн хоол идэх үеэр 
Монголд амьдраад4 жил болсон нэг франц залуу бүсгүйтэй хэдэн үг соли х бололцоо гарав. 
Жирийн сайхан ярилцаж суугаад би тэр охиноос чамд Монголд амьдрахад хэцүү биш үү? 
Чи бол өндөр хөгжилтэй цаг агаар тааламжтай, тайван амгалан амьдралтай, баян орон 
Францаас ирсэн хүн шүү дээ гэлээ. Эхлээд тэр охин өө сайхан, сайхан ард түмэн байгаль 
нь гоё гэх мэт франц хүний боловсон ёсоор манж хариулт хэлж буйг би олон жи л францад 
амьдарсан, ямар ч франц хүний юу хэлэх гээд буйг нь мэддэг болсон хүн тул чихнийхээ 
хажуугаар өнгөрөөгөөд гаргалаа. Юу нь ч таалагдахгүй муухай санагдсан бол энэ бяцхан 
охин4 жил манайд амьдрахгүй байсан нь мэдээж. Гэвч гадны олон улсуудад яваад 
үзчихсэн, хар багаасаа олон түмэнтэй харьцаад сурчихсан байдаг францын эдүгээгийн 
залууст Монгол орны өнөөгийн дүр зураг тод харагддаг нь мэдээж. Тэгээд би тэр охинд 
хэллээ: 
- Чи надаас санаа зовох хэрэггүй. Би олон жил танайд амьдарсан. Өөрөө ч олон газраар 
явсан. Францад ч надад шүүмжилмээр зүйл олон байдаг. Чамд шүүмжлэлтэй хэцүү 
санагддаг олон зүйлс байгаа. Би Монгол хүний бардам зангаар дургүйцэж хүлээж авахгүй. 
Чи надаас айлтгүй хэлж болно шүү гэлээ. Тэр оxин эелдэг инээмсэглэж хэсэг хугацаанд 
эргэлзэж байснаа надад ярьж гарлаа. Монголын эртний түүх, археологи, угсаатны зүйл 
судлалд үнэхээр гүн орж амтыг нь авч чадсан энэ 25тай залуу охин улам цаашаа
үргэлжлүүлэн судлах сонирхолтой гэнэ. Энэ эрч хүчээрээ явбал Монгол судлалын түүхэнд 
үлдэх том эрдэмтэн болох нь ойлгомжтой. Гэвч Монголд удвал Монголчууд шиг догшин 
ширүүн, хоорондоо ярилцахаасаа илүү хэрэлдэхээ урд болгодог, уурын мунхагт автсан, 
гоё ганган дэмий хоосон хувцас хунар брэнд мэтийг сонирхдог, цаг нөгцөөсөн дэмий 
хошин шог үзэж ихэнх цагаа бардаг, бусад хүмүүс 
ялангуяа эмэгтэйчүүдийг янз бүрийн үгээр хэлж доромжлохоо юман чинээ боддоггүй, 
өөрийгөө хөгжүүлье гэж залуус нь боддог ч тэр нь англи хэл, компьютерийн мэдлэг 
төдийнхнөөр хязгаарлагддаг, ийм орчинд өөрийн мэдэлгүй уусч ороод ийм болчих болвуу 
гэж их айдаг гэнэ. Маш зөв дүгнэсэн энэ охины үгсийг би нэг ч үг хэлэлгүй дуустал нь 
толгой дохиж сонслоо.Үнэхээр ч одоо Монголын нийгмийг хэдхэн үгэнд багтаагаад 
дүгнэх хэцүү боловчманайхан бас өөрсдөдөө зөв дүгнэлт хийх цаг болсон байна. 
Ерөнхийд нь ажиглаад байхад Улаанбаатарчуудаар толгойлуулсан Монголчууд өнөөдөр 
түүх соёлоо дээдлэе, Чингис хаанаараа бахархая хэмээн дэмий дуулж бүжиглэдэг, 
Оюутолгой, Тавантолгой уул уурхайгаас хувьцаа аваад баяжина гэсэн их хүлээлтэнд 
орсон, төр засгийн толгойд буй хэдэн дарга нар улс төрчдөд үнэн сэтгэлээсээ дургүй, төр 
засаг нь ч авилгачдаасаа болоод ард түмэндээ ямарч нэр хүнд гэж үгүй болсон. Өдөр 
тутмын амьдрал нь асар их стресс, залхалт, уур уцаар, ядаргаа, хальшралт дунд явагддаг, 
тэр их стрессээсээ холдох гэж элдэв продакшны мөнгө олох зорилготой тэнэг юм уу 
гэмээр тоглолт, чанар муутай элдэв кино, телевизийн янз бүрийн шоу нэвтрүүлэг 
үздэг,жаахан мөнгө олмогцоо бие биендээ зиндаархах гээд үзчихдэг. Гэхдээ энэ бол яахав 
ганц Монголын биш гутралд орсон ядарсан нийгмийн түгээмэл дүр төрх. 
Үнэнийг хэлсэн хүнд хүн өстэй Үхэр алсан хүнд нохой өстэй гэж үг бий. Гэвч өнөөдөр 
Монгол залуус бид хичнээн жил үүх түүх гэж өөрсдийгөө магтуулах гэж аль өнгөрсөн 
баларсан 13-р зууныг одоо гаргаж ирж хэдэн биесээ хуурах вэ? Бид хамаг бардамнал 
зангаа хажуудаа тавиад, өөрсдийгөө өмөөрөх гэж үзчихдэгээ болиод яг үнэн зүйлтэй хэцүү 
ч гэсэн нүүр тулгараад бодох цаг болжээ. Өнөөдөр манай нийгэмд, бид бүхэнд магтаалаас 
илүү, шүүмжлэл нь хэрэгтэй юм шиг санагдана. Улс төрчид, төр засаг болон бусдыг 
шүүмжлэх их амархан шүү дээ? Гэвч өөрөө өөртөө шүүмжлэлтэй хандаж өөрийнхөө үл 
бүтэх хэвшсэн заншлаасаа сална 
гэдэг бол хамгийн хэцүү. Дундговь аймгийн нутагт Их газрын чулуу хэмээх өвөрмөц 
тогтоцтой дэлхийд ховор сайхан газар бий. Түүнийг тэндхийн дарга нар нь задгай театр 
байгуулж байгаа нь энэ гээд битүү цементлээд хаячихжээ. Дам сонсвол энэ гэнэн тэнэгийн 
том жишээ болсон ажиллагаанд аймгаас90 сая цаас зарцуулсан гэнэ. Сая Хэнтий аймагт 
Монгол хатадын онгон өргөө гэж400 сая цаасны цогц өргөө байгуулагдсан гэнэ. Энд 
тэндхийн ийм элдэв дэмий хөшөө 
дурсгал босгож мөнгө зарах Монголын эрх баригч нар ямар баян улс вэ? Өөр хийх ажил 
алга уу? Ард түмэн нь эсэргүүцдэггүй юм уу? Хэдхэн жилийн дараа нураад унаж балгас 
болох тавилантай олон хөшөө бунхан дурсгалд зориулсан бүх мөнгийг тооцоод үзвэл арай
ч дээ гэсэн астрономид л баймаар асар их хөрөнгө харагдана. Гэвч сүүлийн 3 жил 
улаанаараа урсаж буй Орхон гол, олон мянган га газарт сүйдсэн Монголын ой мод, олон 
газар ширгэсэн хүн ардын ундаа болсон горхи булаг шандуудыг сэргээх хөрөнгө мөнгө 
Монголын эрх баригчдад алга гэнээ? Учир нь монголын сонгогчид гарт баригдаж, нүдэнд 
харагдахгүй юм хийсэн хүнийг үл ойшоох ба өөрт нь долигнож, элдэв цаас, одон 
медалиуд, баярын бичиг энэ сэлтийг замбараагүй тарааж энд тэндхийн элдэв овоо 
гүвээний найр наадам хийж, архи тараасан хүнд ялангуяахөдөөнийхөн хөөрхий минь их 
хууртана. Үнэндээ бол хөөрхий тэр сонгогч нар эд нарын аль нь ч адилхан дөө гэж боддог 
нь бодит байдал билээ. Сонгогчид нь ч сонгогдогчид нь ч хэдэн жилийн туршид ийм 
утгагүй орооцолдоонд орох вэ?Утгагүй сонгууль гэдгийг хүн бүр мэднэ. Гэвч манай 
монголчууд жинхэнэ сайн хүн мундаг удирдагч байвал саналаа өгөхөд бэлэн байна аа. 
Энэ бол 1-рт ухаарч буйн шинж,2-рт одоогийн эрх баригчдад илт дургүйцэж буйн 
шинж,3-рт нийгэмд асар их дургүйцэл үүсэний том гэрч гэдгийг Монголчууд аль аль 
талдаа мэддэг хэрнээ хөөрхийс яалтай ч билээ? Ус гол горхи минь ширгэлээ амьдрах нутаг 
гишгэх газаргүй боллоо гээд хөдөөний хэдэн малчид ирж Улаанбаатарт жагссан ч 
Улаанбаатарчууд тэднийг нохой хуцсан чинээ тоосонгүй дээ. 
Иргэний нийгэм идэвхгүй байгаа юм биш, харин ч гайхмаар өндөр хурдацтай хөгжиж 
байгааг нь дээр хэлснээр бүүр гайхал төрүүлмээр. Үнэхээр ч амьдрах орчин, уух ус, 
амьсгалах агаар нь арай ч дээ гэмээр алт олборлогчдын шуналд сүйдэж буйг 
Улаанбаатарчууд мэдсэн ч мэдээгүй юм шиг, сонсож үзэхээс ч хальширдаг нь харамсалтай 
нь үнэн юм. 
Ерөнхийлөгч Элбэгдоржийн 
Америкийн нэрт нэгэн улс төрийн сэтгүүлд нийтлүүлсэн богино нийтлэл“Монголчууд 
Тунист ямар хичээл зааж чадах вэ?" гэсэн нэртэй энэ өгүүлэгийг уншаад би бас сонин 
байдалд орлоо. Ухаантай гэхээс илүү, хэтэрхий гэнэн байна даа хэмээх сэтгэгдэл 
уншигчдад төрүүлэх энэхүү нийтлэлийн гол утга нь хувьсгал хийх амархаан, хувьсгалын 
дараа юу болох вэ? гэдгээс болгоомжил гэсэн утгатай аж. Араб ертөнцийн түүхэнд үлдэх 
энэ том ардчиллалын давалгааныг анх зориглож хийсэн тунис залуус өнөөдөр 
Монголчуудад хичээл заанав гэхээс өнөөгийн Монголын эрх баригч нар тэр зоригт 
залууст хичээл заана гэж байхгүй нь тодорхой.Энхбаярыг эсэргүүцэж саналаа 
Элбэгдоржид өгсөн Монголчуудад харамсалтай нь өөр сонголт байсангүй. Уран үгтэй, 
өөрийгөө хүнд маш сайн тайлбарлаж ойлгуулж чадах чадвартай энэ хүнийг анх 
Монголчууд сонгохдоо элдэв хэрүүл, шуугианаас зайгаа барьж Америкд сурч хэдэн жил 
юм мэдэж сурч чадсан улс төрийн хүн Монголд юм хийх болов уу гэж бодсон боловч энэ 
найдвар нь мухардалд орсон байна. Монголд нэг гайхмаар үзэгдлүүдийг нэг гэвэл иргэний 
нийгмийн идэвхжилт юм. Аз жаргалтай өөрсдийгөө болгоод яваад байгаа хүмүүсийн 
нийгмийн идэвхжил сул байдаг, харин дургүйцэл, өс хонзонгоороо нэгдсэн хүмүүсийн 
тэмцэл нэгдмэл байдаг. Үнэхээр ч дургүйцэл, үл итгэх байдал улс төрөөс залхагдсдын тоо 
өдрөөс өдөрт Монголд нэмэгдэж байна. Үүний зэрэгцээ УБ-т залуусын олон клубууд
нээгдэж хоорондоо уулзалдаж, санал бодлоо солилцдог нь үнэхээр бахархмаар аж. 
Жирйин ажилтай 10 залуу гэр бүлээ дагуулаад өнчин хүүхдийн цэцэрлэгт очиж 
хүүхдүүдийг нэг өдөр баярлуулсан, эцэг эхийн гар дээр энэрэл авч үзээгүй тэр 
хүүхдүүдийг нэг ч гэсэн минут тэвэрч хайрласан жишээ, залуу бүсгүйчүүд хоорондоо 
нэгдэж АНУ-н нэрт зохиолч EveEnsler-н Үтрээний хүүрнэл зохиолын жүжгийг Монгол 
хэл дээр тавьж олсон орлогоосоо нэг ч төгрөг авалгүйгээр хүчирхийллийн эсрэг санд 
хандивласан энэ охидуудаар энэ залуусаар би бахархлаа. Ахиад ихийг хийгээсэй гэж хүсч 
байна. Энэ өгүүлэлийн эхний хэсгийг бичихдээ би аль болох энгийн үгээp олонд 
ойлгогдох зорилгоор бичлээ. 
Өгүүллээ бичиж суухдаа одоохондоо миний бичсэнийг элдэв засваргүйгээр нийтлэх 
сонин сэтгүүл олдохыг би сайн мэдэхгүй байна. Энэ асуултын хариу уншигч танд байна 
гэдэгт найдаж бас үргэлжлэлээ нийтлүүлэх боломж олдоно гэж найдъя. Би улс, төр энэ 
төрд орох элдэв улс төрийн холбоо сүлбээтэй байх ямарч хүсэлгүй тул нэрээ нууцлахыг 
хүсч нийгэмлэгийн нэрээр бичив. 
Сайнтай муутай сартай нартай хорвоо гэдэг ч гэсэн Манай монголд саар нь давамгай 
байгаа. Би тархины тураалыг нилээн уншдаг. Ер нь энэ тураал засгийн эрх барьж байгаа 
нөхдүүдээс нилээн хамааралтай тэдэ нд тураалтай хүмүүс их хэрэгтэй эс бөгөөс тэд 
өөрсдөө балрах болохоор. ЭНЭ БЭЛЭН МӨНГӨ ТАРААХ хамгийн гол нөлөө үзүүлж 
байгаа. ХАРААЛ ИДСЭН БЭЛЭН МӨНГӨ1000 УДАА ХАРААЛ ИДЭГ

More Related Content

What's hot

илтгэх урлаг
илтгэх урлагилтгэх урлаг
илтгэх урлагtulga_11e
 
цаг агаар шинжих монгол арга
цаг агаар шинжих монгол аргацаг агаар шинжих монгол арга
цаг агаар шинжих монгол аргаbayaraatugsuu
 
урт эгшигтэй үгийг тэмдэглэх
урт эгшигтэй үгийг тэмдэглэхурт эгшигтэй үгийг тэмдэглэх
урт эгшигтэй үгийг тэмдэглэхAltantuya33
 
бичиг үсэг.pptx
бичиг үсэг.pptxбичиг үсэг.pptx
бичиг үсэг.pptxEnkh Tseba
 
ногоон дэлхий 7 р анги
ногоон дэлхий 7 р ангиногоон дэлхий 7 р анги
ногоон дэлхий 7 р ангиtomorbaatar
 
монголын нууц товчоо
монголын нууц товчоомонголын нууц товчоо
монголын нууц товчооnayna-1
 
мөнхтуул тодорхойлолт
мөнхтуул тодорхойлолтмөнхтуул тодорхойлолт
мөнхтуул тодорхойлолтMyagaa_1987
 
Ergetsuulen tailbarlasan esseg oilgoj unshih
Ergetsuulen tailbarlasan  esseg oilgoj unshihErgetsuulen tailbarlasan  esseg oilgoj unshih
Ergetsuulen tailbarlasan esseg oilgoj unshihUurtsaikh Buynjargal
 
баймж бүтээврийн утга
баймж бүтээврийн утгабаймж бүтээврийн утга
баймж бүтээврийн утгаmuuduu
 
м.х 2 р ангийн хөтөлбөр
м.х   2 р ангийн хөтөлбөрм.х   2 р ангийн хөтөлбөр
м.х 2 р ангийн хөтөлбөрtsewegmed
 
популяци
популяципопуляци
популяциdavaa627
 

What's hot (20)

Sonin niitleliin niruulg
Sonin niitleliin niruulgSonin niitleliin niruulg
Sonin niitleliin niruulg
 
илтгэх урлаг
илтгэх урлагилтгэх урлаг
илтгэх урлаг
 
цаг агаар шинжих монгол арга
цаг агаар шинжих монгол аргацаг агаар шинжих монгол арга
цаг агаар шинжих монгол арга
 
урт эгшигтэй үгийг тэмдэглэх
урт эгшигтэй үгийг тэмдэглэхурт эгшигтэй үгийг тэмдэглэх
урт эгшигтэй үгийг тэмдэглэх
 
бичиг үсэг.pptx
бичиг үсэг.pptxбичиг үсэг.pptx
бичиг үсэг.pptx
 
Leg7
Leg7Leg7
Leg7
 
Mongol angli helnii niilmel uguulberiin zeregtsuulel
Mongol angli helnii niilmel uguulberiin zeregtsuulelMongol angli helnii niilmel uguulberiin zeregtsuulel
Mongol angli helnii niilmel uguulberiin zeregtsuulel
 
ногоон дэлхий 7 р анги
ногоон дэлхий 7 р ангиногоон дэлхий 7 р анги
ногоон дэлхий 7 р анги
 
монголын нууц товчоо
монголын нууц товчоомонголын нууц товчоо
монголын нууц товчоо
 
ангийн танилцуулга
ангийн танилцуулгаангийн танилцуулга
ангийн танилцуулга
 
найруулгын эхийг ангилах нь
найруулгын эхийг ангилах ньнайруулгын эхийг ангилах нь
найруулгын эхийг ангилах нь
 
мөнхтуул тодорхойлолт
мөнхтуул тодорхойлолтмөнхтуул тодорхойлолт
мөнхтуул тодорхойлолт
 
лекц
лекцлекц
лекц
 
Ergetsuulen tailbarlasan esseg oilgoj unshih
Ergetsuulen tailbarlasan  esseg oilgoj unshihErgetsuulen tailbarlasan  esseg oilgoj unshih
Ergetsuulen tailbarlasan esseg oilgoj unshih
 
баймж бүтээврийн утга
баймж бүтээврийн утгабаймж бүтээврийн утга
баймж бүтээврийн утга
 
7а ангийн мэдээлэл
7а ангийн мэдээлэл 7а ангийн мэдээлэл
7а ангийн мэдээлэл
 
хичээл 9
хичээл 9хичээл 9
хичээл 9
 
м.х 2 р ангийн хөтөлбөр
м.х   2 р ангийн хөтөлбөрм.х   2 р ангийн хөтөлбөр
м.х 2 р ангийн хөтөлбөр
 
Тууль
Тууль Тууль
Тууль
 
популяци
популяципопуляци
популяци
 

Similar to Тархины тураал 2

Богдын бошго зөгнөл
Богдын бошго зөгнөлБогдын бошго зөгнөл
Богдын бошго зөгнөлOtgonsuren Davaajav
 
нийгмийн тогтсон хандлага
нийгмийн тогтсон хандлаганийгмийн тогтсон хандлага
нийгмийн тогтсон хандлагаBayarmaa Anu
 
нийгмийн тогтсон хандлага
нийгмийн тогтсон хандлаганийгмийн тогтсон хандлага
нийгмийн тогтсон хандлагаBayarmaa Anu
 
Хосе Ортега и Гассет - Түмний түрэлт (9 ба 10-р бүлгийн анализ)
Хосе Ортега и Гассет - Түмний түрэлт (9 ба 10-р бүлгийн анализ)Хосе Ортега и Гассет - Түмний түрэлт (9 ба 10-р бүлгийн анализ)
Хосе Ортега и Гассет - Түмний түрэлт (9 ба 10-р бүлгийн анализ)Bilgüüdéi Bold
 
Ataarkhakh zuil ugui
Ataarkhakh zuil uguiAtaarkhakh zuil ugui
Ataarkhakh zuil uguiLibrarian
 
МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ V ИХ ХУРЛЫН ҮНДСЭН ИЛТГЭЛ ЕРӨНХИЙЛӨГЧ АЮУШИЙН М...
МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ V ИХ ХУРЛЫН ҮНДСЭН ИЛТГЭЛ ЕРӨНХИЙЛӨГЧ АЮУШИЙН М...МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ V ИХ ХУРЛЫН ҮНДСЭН ИЛТГЭЛ ЕРӨНХИЙЛӨГЧ АЮУШИЙН М...
МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ V ИХ ХУРЛЫН ҮНДСЭН ИЛТГЭЛ ЕРӨНХИЙЛӨГЧ АЮУШИЙН М...Монголын Залуучуудын Холбоо
 
Эх орондоо оруулах миний хувь нэмэр
Эх орондоо оруулах миний хувь нэмэрЭх орондоо оруулах миний хувь нэмэр
Эх орондоо оруулах миний хувь нэмэрTemuulen Nyamdorj
 
Nairuulgiin aldaa
Nairuulgiin aldaaNairuulgiin aldaa
Nairuulgiin aldaatervish
 
Nairuulgiin aldaa
Nairuulgiin aldaaNairuulgiin aldaa
Nairuulgiin aldaatervish
 
Ub hicheeliin zevlemj 2013
Ub hicheeliin zevlemj 2013Ub hicheeliin zevlemj 2013
Ub hicheeliin zevlemj 2013Mbg Muugii
 
хуучин хүү
хуучин хүүхуучин хүү
хуучин хүүjunesun
 
монгол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн асуудал
монгол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн асуудалмонгол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн асуудал
монгол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн асуудалzagas_aa
 
монгол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн асуудал
монгол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн асуудалмонгол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн асуудал
монгол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн асуудалzagas_aa
 
сэтгүүлчийн ёс зүйн бие даалт
сэтгүүлчийн ёс зүйн бие даалтсэтгүүлчийн ёс зүйн бие даалт
сэтгүүлчийн ёс зүйн бие даалтhaliuhaa
 
Хэвлэл мэдээлэл дэхь эмэгтэй улс төрчдийн имидж хийсэн анализ
Хэвлэл мэдээлэл дэхь эмэгтэй улс төрчдийн имидж хийсэн анализХэвлэл мэдээлэл дэхь эмэгтэй улс төрчдийн имидж хийсэн анализ
Хэвлэл мэдээлэл дэхь эмэгтэй улс төрчдийн имидж хийсэн анализMunkhbaatar S. Uuld
 
Хамтач үндэсний үзэл
Хамтач үндэсний үзэл Хамтач үндэсний үзэл
Хамтач үндэсний үзэл Хишигтөгс А.
 
ариунтунгалаг Alvin toffler futu re shock
ариунтунгалаг Alvin toffler futu re shockариунтунгалаг Alvin toffler futu re shock
ариунтунгалаг Alvin toffler futu re shockА. Aku
 

Similar to Тархины тураал 2 (20)

Богдын бошго зөгнөл
Богдын бошго зөгнөлБогдын бошго зөгнөл
Богдын бошго зөгнөл
 
нийгмийн тогтсон хандлага
нийгмийн тогтсон хандлаганийгмийн тогтсон хандлага
нийгмийн тогтсон хандлага
 
нийгмийн тогтсон хандлага
нийгмийн тогтсон хандлаганийгмийн тогтсон хандлага
нийгмийн тогтсон хандлага
 
Focal filter програм
Focal filter програмFocal filter програм
Focal filter програм
 
Хосе Ортега и Гассет - Түмний түрэлт (9 ба 10-р бүлгийн анализ)
Хосе Ортега и Гассет - Түмний түрэлт (9 ба 10-р бүлгийн анализ)Хосе Ортега и Гассет - Түмний түрэлт (9 ба 10-р бүлгийн анализ)
Хосе Ортега и Гассет - Түмний түрэлт (9 ба 10-р бүлгийн анализ)
 
Ataarkhakh zuil ugui
Ataarkhakh zuil uguiAtaarkhakh zuil ugui
Ataarkhakh zuil ugui
 
МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ V ИХ ХУРЛЫН ҮНДСЭН ИЛТГЭЛ ЕРӨНХИЙЛӨГЧ АЮУШИЙН М...
МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ V ИХ ХУРЛЫН ҮНДСЭН ИЛТГЭЛ ЕРӨНХИЙЛӨГЧ АЮУШИЙН М...МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ V ИХ ХУРЛЫН ҮНДСЭН ИЛТГЭЛ ЕРӨНХИЙЛӨГЧ АЮУШИЙН М...
МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ V ИХ ХУРЛЫН ҮНДСЭН ИЛТГЭЛ ЕРӨНХИЙЛӨГЧ АЮУШИЙН М...
 
мзх25
мзх25мзх25
мзх25
 
Эх орондоо оруулах миний хувь нэмэр
Эх орондоо оруулах миний хувь нэмэрЭх орондоо оруулах миний хувь нэмэр
Эх орондоо оруулах миний хувь нэмэр
 
Nairuulgiin aldaa
Nairuulgiin aldaaNairuulgiin aldaa
Nairuulgiin aldaa
 
Nairuulgiin aldaa
Nairuulgiin aldaaNairuulgiin aldaa
Nairuulgiin aldaa
 
Ub hicheeliin zevlemj 2013
Ub hicheeliin zevlemj 2013Ub hicheeliin zevlemj 2013
Ub hicheeliin zevlemj 2013
 
хуучин хүү
хуучин хүүхуучин хүү
хуучин хүү
 
монгол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн асуудал
монгол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн асуудалмонгол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн асуудал
монгол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн асуудал
 
монгол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн асуудал
монгол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн асуудалмонгол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн асуудал
монгол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн асуудал
 
сэтгүүлчийн ёс зүйн бие даалт
сэтгүүлчийн ёс зүйн бие даалтсэтгүүлчийн ёс зүйн бие даалт
сэтгүүлчийн ёс зүйн бие даалт
 
Хэвлэл мэдээлэл дэхь эмэгтэй улс төрчдийн имидж хийсэн анализ
Хэвлэл мэдээлэл дэхь эмэгтэй улс төрчдийн имидж хийсэн анализХэвлэл мэдээлэл дэхь эмэгтэй улс төрчдийн имидж хийсэн анализ
Хэвлэл мэдээлэл дэхь эмэгтэй улс төрчдийн имидж хийсэн анализ
 
Хамтач үндэсний үзэл
Хамтач үндэсний үзэл Хамтач үндэсний үзэл
Хамтач үндэсний үзэл
 
ариунтунгалаг Alvin toffler futu re shock
ариунтунгалаг Alvin toffler futu re shockариунтунгалаг Alvin toffler futu re shock
ариунтунгалаг Alvin toffler futu re shock
 
Hicheel
HicheelHicheel
Hicheel
 

More from Сайнжаргалын Мөнхбаяр (7)

Шулмын инээд
Шулмын инээдШулмын инээд
Шулмын инээд
 
Сүмтэй будрын чулуу шүлгийн ном
Сүмтэй будрын чулуу шүлгийн номСүмтэй будрын чулуу шүлгийн ном
Сүмтэй будрын чулуу шүлгийн ном
 
Сократын жижиг үлгэр
Сократын жижиг үлгэрСократын жижиг үлгэр
Сократын жижиг үлгэр
 
Эрх мэдлийн 48 хууль
Эрх мэдлийн 48 хуульЭрх мэдлийн 48 хууль
Эрх мэдлийн 48 хууль
 
Ахар уул
Ахар уулАхар уул
Ахар уул
 
Гүн шүлэг
Гүн шүлэгГүн шүлэг
Гүн шүлэг
 
Стив Жобсын алдартай илтгэл
Стив Жобсын алдартай илтгэлСтив Жобсын алдартай илтгэл
Стив Жобсын алдартай илтгэл
 

Тархины тураал 2

  • 1. Тархны тураал-2 Францад амьдрах Монгол эмэгтэйн бичсэн энэхүү нийтлэл өмнө нь сайтууд дээр тавигдаж байсан бөгөөд энэ удаа үүнийг“Тархины тураал-2” нэртэйгээр та бүхэнд дахин хүргэж байна. Энэхүү нийтлэлийн агуулгад ямар ч өөрчлөлт хийгээгүй болно. Нутгаасаа гараад одоо бараг15 жил болжээ би. Анх оюутан болон гараад хэлний курсээс доктор болтол тулалдан яваад одоо л нэг нутаг буцая гэж бодтол заяаны хань зам дээр гээч амьдралын хуулиар эмэгтэй хүн намайг үнэн сэтгэлээсээ хайрласан нэгэн франц залуута й танилцсан маань гадаад оронд тушигдах шалтгаан болжээ. Жил болгон би ирж бага хугацаанд аахилтлаа ажиллаад буцдаг болохоор Монголын нийгмийн өдөр тутмын амьдралд нэг их уусаж амжилгүй буцдаг юм. Хэдийгээр би Франц улсад улс төрийн ухааны доктор болтлоо суралцаж, Монгол болон дэлхийд болж буй үйл явдал, өсөлт хөгжилтийг дүгнэх чадвартай болсон боловч эдүгээ надад Монголын улс төрд орох ямарч сонирхол алга, ямарч улс төрч, намуудыг шүүмжлэх хүсэл ч бүүр алга. Харин нэг хэлэх юм байна. Юу гэвэл Монгол хүни й нийт нийгмийнх нь ухаан, ухамсрын доройтол? Гадны хүн бол та нар Монгол Чингисийн удам, агуу түүхт ард түмэн гэх мэтчилэн өнгөц онгироогоод цааанаа бол шал өөр дүгнэлттэй яваад өгдөг улс шүү? Тэдгээр гадаадынханд ядуу буурай орныг ядарсан дээр нь тавлаж шүүмжлэх сонирхол бол байхгүй. Монголчуудын тархины тураал хэмээх хатуу боловч үнэн үгтэй өгүүллийг хэдэн жилийн өмнөнэг япон бүсгүй бичснийг би сайн санаж байна. Хүн хэдий ухаантай ч хэлэхээс наашгүй Цаас хэдий нимгэн ч чичихээс наашгүй гэдэг ардын маань цэцэн үг бий. Нэг орой би хэсэг найзуудтайгаа явж байгаад Франц ресторанд орж оройн хоол идэх үеэр Монголд амьдраад4 жил болсон нэг франц залуу бүсгүйтэй хэдэн үг соли х бололцоо гарав. Жирийн сайхан ярилцаж суугаад би тэр охиноос чамд Монголд амьдрахад хэцүү биш үү? Чи бол өндөр хөгжилтэй цаг агаар тааламжтай, тайван амгалан амьдралтай, баян орон Францаас ирсэн хүн шүү дээ гэлээ. Эхлээд тэр охин өө сайхан, сайхан ард түмэн байгаль нь гоё гэх мэт франц хүний боловсон ёсоор манж хариулт хэлж буйг би олон жи л францад амьдарсан, ямар ч франц хүний юу хэлэх гээд буйг нь мэддэг болсон хүн тул чихнийхээ хажуугаар өнгөрөөгөөд гаргалаа. Юу нь ч таалагдахгүй муухай санагдсан бол энэ бяцхан охин4 жил манайд амьдрахгүй байсан нь мэдээж. Гэвч гадны олон улсуудад яваад үзчихсэн, хар багаасаа олон түмэнтэй харьцаад сурчихсан байдаг францын эдүгээгийн залууст Монгол орны өнөөгийн дүр зураг тод харагддаг нь мэдээж. Тэгээд би тэр охинд хэллээ: - Чи надаас санаа зовох хэрэггүй. Би олон жил танайд амьдарсан. Өөрөө ч олон газраар явсан. Францад ч надад шүүмжилмээр зүйл олон байдаг. Чамд шүүмжлэлтэй хэцүү санагддаг олон зүйлс байгаа. Би Монгол хүний бардам зангаар дургүйцэж хүлээж авахгүй. Чи надаас айлтгүй хэлж болно шүү гэлээ. Тэр оxин эелдэг инээмсэглэж хэсэг хугацаанд эргэлзэж байснаа надад ярьж гарлаа. Монголын эртний түүх, археологи, угсаатны зүйл судлалд үнэхээр гүн орж амтыг нь авч чадсан энэ 25тай залуу охин улам цаашаа
  • 2. үргэлжлүүлэн судлах сонирхолтой гэнэ. Энэ эрч хүчээрээ явбал Монгол судлалын түүхэнд үлдэх том эрдэмтэн болох нь ойлгомжтой. Гэвч Монголд удвал Монголчууд шиг догшин ширүүн, хоорондоо ярилцахаасаа илүү хэрэлдэхээ урд болгодог, уурын мунхагт автсан, гоё ганган дэмий хоосон хувцас хунар брэнд мэтийг сонирхдог, цаг нөгцөөсөн дэмий хошин шог үзэж ихэнх цагаа бардаг, бусад хүмүүс ялангуяа эмэгтэйчүүдийг янз бүрийн үгээр хэлж доромжлохоо юман чинээ боддоггүй, өөрийгөө хөгжүүлье гэж залуус нь боддог ч тэр нь англи хэл, компьютерийн мэдлэг төдийнхнөөр хязгаарлагддаг, ийм орчинд өөрийн мэдэлгүй уусч ороод ийм болчих болвуу гэж их айдаг гэнэ. Маш зөв дүгнэсэн энэ охины үгсийг би нэг ч үг хэлэлгүй дуустал нь толгой дохиж сонслоо.Үнэхээр ч одоо Монголын нийгмийг хэдхэн үгэнд багтаагаад дүгнэх хэцүү боловчманайхан бас өөрсдөдөө зөв дүгнэлт хийх цаг болсон байна. Ерөнхийд нь ажиглаад байхад Улаанбаатарчуудаар толгойлуулсан Монголчууд өнөөдөр түүх соёлоо дээдлэе, Чингис хаанаараа бахархая хэмээн дэмий дуулж бүжиглэдэг, Оюутолгой, Тавантолгой уул уурхайгаас хувьцаа аваад баяжина гэсэн их хүлээлтэнд орсон, төр засгийн толгойд буй хэдэн дарга нар улс төрчдөд үнэн сэтгэлээсээ дургүй, төр засаг нь ч авилгачдаасаа болоод ард түмэндээ ямарч нэр хүнд гэж үгүй болсон. Өдөр тутмын амьдрал нь асар их стресс, залхалт, уур уцаар, ядаргаа, хальшралт дунд явагддаг, тэр их стрессээсээ холдох гэж элдэв продакшны мөнгө олох зорилготой тэнэг юм уу гэмээр тоглолт, чанар муутай элдэв кино, телевизийн янз бүрийн шоу нэвтрүүлэг үздэг,жаахан мөнгө олмогцоо бие биендээ зиндаархах гээд үзчихдэг. Гэхдээ энэ бол яахав ганц Монголын биш гутралд орсон ядарсан нийгмийн түгээмэл дүр төрх. Үнэнийг хэлсэн хүнд хүн өстэй Үхэр алсан хүнд нохой өстэй гэж үг бий. Гэвч өнөөдөр Монгол залуус бид хичнээн жил үүх түүх гэж өөрсдийгөө магтуулах гэж аль өнгөрсөн баларсан 13-р зууныг одоо гаргаж ирж хэдэн биесээ хуурах вэ? Бид хамаг бардамнал зангаа хажуудаа тавиад, өөрсдийгөө өмөөрөх гэж үзчихдэгээ болиод яг үнэн зүйлтэй хэцүү ч гэсэн нүүр тулгараад бодох цаг болжээ. Өнөөдөр манай нийгэмд, бид бүхэнд магтаалаас илүү, шүүмжлэл нь хэрэгтэй юм шиг санагдана. Улс төрчид, төр засаг болон бусдыг шүүмжлэх их амархан шүү дээ? Гэвч өөрөө өөртөө шүүмжлэлтэй хандаж өөрийнхөө үл бүтэх хэвшсэн заншлаасаа сална гэдэг бол хамгийн хэцүү. Дундговь аймгийн нутагт Их газрын чулуу хэмээх өвөрмөц тогтоцтой дэлхийд ховор сайхан газар бий. Түүнийг тэндхийн дарга нар нь задгай театр байгуулж байгаа нь энэ гээд битүү цементлээд хаячихжээ. Дам сонсвол энэ гэнэн тэнэгийн том жишээ болсон ажиллагаанд аймгаас90 сая цаас зарцуулсан гэнэ. Сая Хэнтий аймагт Монгол хатадын онгон өргөө гэж400 сая цаасны цогц өргөө байгуулагдсан гэнэ. Энд тэндхийн ийм элдэв дэмий хөшөө дурсгал босгож мөнгө зарах Монголын эрх баригч нар ямар баян улс вэ? Өөр хийх ажил алга уу? Ард түмэн нь эсэргүүцдэггүй юм уу? Хэдхэн жилийн дараа нураад унаж балгас болох тавилантай олон хөшөө бунхан дурсгалд зориулсан бүх мөнгийг тооцоод үзвэл арай
  • 3. ч дээ гэсэн астрономид л баймаар асар их хөрөнгө харагдана. Гэвч сүүлийн 3 жил улаанаараа урсаж буй Орхон гол, олон мянган га газарт сүйдсэн Монголын ой мод, олон газар ширгэсэн хүн ардын ундаа болсон горхи булаг шандуудыг сэргээх хөрөнгө мөнгө Монголын эрх баригчдад алга гэнээ? Учир нь монголын сонгогчид гарт баригдаж, нүдэнд харагдахгүй юм хийсэн хүнийг үл ойшоох ба өөрт нь долигнож, элдэв цаас, одон медалиуд, баярын бичиг энэ сэлтийг замбараагүй тарааж энд тэндхийн элдэв овоо гүвээний найр наадам хийж, архи тараасан хүнд ялангуяахөдөөнийхөн хөөрхий минь их хууртана. Үнэндээ бол хөөрхий тэр сонгогч нар эд нарын аль нь ч адилхан дөө гэж боддог нь бодит байдал билээ. Сонгогчид нь ч сонгогдогчид нь ч хэдэн жилийн туршид ийм утгагүй орооцолдоонд орох вэ?Утгагүй сонгууль гэдгийг хүн бүр мэднэ. Гэвч манай монголчууд жинхэнэ сайн хүн мундаг удирдагч байвал саналаа өгөхөд бэлэн байна аа. Энэ бол 1-рт ухаарч буйн шинж,2-рт одоогийн эрх баригчдад илт дургүйцэж буйн шинж,3-рт нийгэмд асар их дургүйцэл үүсэний том гэрч гэдгийг Монголчууд аль аль талдаа мэддэг хэрнээ хөөрхийс яалтай ч билээ? Ус гол горхи минь ширгэлээ амьдрах нутаг гишгэх газаргүй боллоо гээд хөдөөний хэдэн малчид ирж Улаанбаатарт жагссан ч Улаанбаатарчууд тэднийг нохой хуцсан чинээ тоосонгүй дээ. Иргэний нийгэм идэвхгүй байгаа юм биш, харин ч гайхмаар өндөр хурдацтай хөгжиж байгааг нь дээр хэлснээр бүүр гайхал төрүүлмээр. Үнэхээр ч амьдрах орчин, уух ус, амьсгалах агаар нь арай ч дээ гэмээр алт олборлогчдын шуналд сүйдэж буйг Улаанбаатарчууд мэдсэн ч мэдээгүй юм шиг, сонсож үзэхээс ч хальширдаг нь харамсалтай нь үнэн юм. Ерөнхийлөгч Элбэгдоржийн Америкийн нэрт нэгэн улс төрийн сэтгүүлд нийтлүүлсэн богино нийтлэл“Монголчууд Тунист ямар хичээл зааж чадах вэ?" гэсэн нэртэй энэ өгүүлэгийг уншаад би бас сонин байдалд орлоо. Ухаантай гэхээс илүү, хэтэрхий гэнэн байна даа хэмээх сэтгэгдэл уншигчдад төрүүлэх энэхүү нийтлэлийн гол утга нь хувьсгал хийх амархаан, хувьсгалын дараа юу болох вэ? гэдгээс болгоомжил гэсэн утгатай аж. Араб ертөнцийн түүхэнд үлдэх энэ том ардчиллалын давалгааныг анх зориглож хийсэн тунис залуус өнөөдөр Монголчуудад хичээл заанав гэхээс өнөөгийн Монголын эрх баригч нар тэр зоригт залууст хичээл заана гэж байхгүй нь тодорхой.Энхбаярыг эсэргүүцэж саналаа Элбэгдоржид өгсөн Монголчуудад харамсалтай нь өөр сонголт байсангүй. Уран үгтэй, өөрийгөө хүнд маш сайн тайлбарлаж ойлгуулж чадах чадвартай энэ хүнийг анх Монголчууд сонгохдоо элдэв хэрүүл, шуугианаас зайгаа барьж Америкд сурч хэдэн жил юм мэдэж сурч чадсан улс төрийн хүн Монголд юм хийх болов уу гэж бодсон боловч энэ найдвар нь мухардалд орсон байна. Монголд нэг гайхмаар үзэгдлүүдийг нэг гэвэл иргэний нийгмийн идэвхжилт юм. Аз жаргалтай өөрсдийгөө болгоод яваад байгаа хүмүүсийн нийгмийн идэвхжил сул байдаг, харин дургүйцэл, өс хонзонгоороо нэгдсэн хүмүүсийн тэмцэл нэгдмэл байдаг. Үнэхээр ч дургүйцэл, үл итгэх байдал улс төрөөс залхагдсдын тоо өдрөөс өдөрт Монголд нэмэгдэж байна. Үүний зэрэгцээ УБ-т залуусын олон клубууд
  • 4. нээгдэж хоорондоо уулзалдаж, санал бодлоо солилцдог нь үнэхээр бахархмаар аж. Жирйин ажилтай 10 залуу гэр бүлээ дагуулаад өнчин хүүхдийн цэцэрлэгт очиж хүүхдүүдийг нэг өдөр баярлуулсан, эцэг эхийн гар дээр энэрэл авч үзээгүй тэр хүүхдүүдийг нэг ч гэсэн минут тэвэрч хайрласан жишээ, залуу бүсгүйчүүд хоорондоо нэгдэж АНУ-н нэрт зохиолч EveEnsler-н Үтрээний хүүрнэл зохиолын жүжгийг Монгол хэл дээр тавьж олсон орлогоосоо нэг ч төгрөг авалгүйгээр хүчирхийллийн эсрэг санд хандивласан энэ охидуудаар энэ залуусаар би бахархлаа. Ахиад ихийг хийгээсэй гэж хүсч байна. Энэ өгүүлэлийн эхний хэсгийг бичихдээ би аль болох энгийн үгээp олонд ойлгогдох зорилгоор бичлээ. Өгүүллээ бичиж суухдаа одоохондоо миний бичсэнийг элдэв засваргүйгээр нийтлэх сонин сэтгүүл олдохыг би сайн мэдэхгүй байна. Энэ асуултын хариу уншигч танд байна гэдэгт найдаж бас үргэлжлэлээ нийтлүүлэх боломж олдоно гэж найдъя. Би улс, төр энэ төрд орох элдэв улс төрийн холбоо сүлбээтэй байх ямарч хүсэлгүй тул нэрээ нууцлахыг хүсч нийгэмлэгийн нэрээр бичив. Сайнтай муутай сартай нартай хорвоо гэдэг ч гэсэн Манай монголд саар нь давамгай байгаа. Би тархины тураалыг нилээн уншдаг. Ер нь энэ тураал засгийн эрх барьж байгаа нөхдүүдээс нилээн хамааралтай тэдэ нд тураалтай хүмүүс их хэрэгтэй эс бөгөөс тэд өөрсдөө балрах болохоор. ЭНЭ БЭЛЭН МӨНГӨ ТАРААХ хамгийн гол нөлөө үзүүлж байгаа. ХАРААЛ ИДСЭН БЭЛЭН МӨНГӨ1000 УДАА ХАРААЛ ИДЭГ