SlideShare a Scribd company logo
1 of 10
“МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО ” ДАХЬ
СЭТГЭЛ ЗҮ ЙН ХЭВ ШИНЖИЙН АСУУДАЛ
Б .Намжилмаа
ШУТИС, Компьютер техник Менежментийн сургууль
Олон Улсын бизнесийн удирдлагын 2-р курс
Е-Mail: namjaab@yahoo.com

Хураангуй .
Менежмент гэдэг нь хүний хүсэл эрмэлзэл, мэдлэг боловсрол, дадлага
туршлагыг ашиглан өмнөө тавьсан зорилгодоо хүрэх үйл явц. Уг
тодорхойлолтыг уншаад бид өөрсдөөсөө “хэрхэн, яаж хүний хүсэл эрмэлзэл,
мэдлэг боловсрол, дадлага туршлага зэргийг нь ашиглах вэ?” хэмээн асууж
болох юм. Үүний нэг хариулт нь “зөв удирдах” явдал юм. Харин хүнийг хэр зөв
удирдаж чадах эсэх нь тухайн х үнээ хэр таньж
чадсанаас ихээхэн
шалтгаална. Өөрөөр хэлбэл, тухайн хүний зан байдал, зорилго, хүсэл
тэмүүлэл буюу хүний дотоод сэтгэл рүү нь илүү хандах хэрэгтэй гэсэн үг юм.
Үүнээс харахад жинхэнэ удирдагч хүн гэдэг бол бусдыг дээд зэргээр таних
чадвартай хүн юм. Ийнхүү дэлхийн талыг эзэлж явсан агуу их удирдагч
Чингис хаан нь хувь хүнийхээ хувьд ямар хүн байсныг судалж мэдэхийг
зорьсон юм.

Түлхүү р үг:
- Экстраверт - гадагшаа чиглэсэн
- Интроверт - зожиг / дотогшоо чиглэсэн /
- Сенсорный - прагматик
- Интуитивный - зөн билэгт
- Мыслытельный - сэтгэх өндөр чадвартай
- Чувствующий - мэдрэмжтэй
- Решающий - шийдэмгий
-

Воспринимающий - шийдэмгий бус

Оршил :
“Хүн болгон адилгүй
Хүлэг болгон жороогүй”
/ Ардын зүйр үг/
Та бүхэн өөрсдийн эргэн тойронд байгаа хүмүүсийг нэг ажиглаад үзвэл удаан,
түргэн, шаралхуу, эмзэг, хөгжилтэй, тайван дөлгөөн, сэргэлэн зэрэг олон ааш
араншинг олж харах нь лавтай. Үүнийг хүн бүр өөр өөрөөр тайлбарлаж болох
боловч темперамент буюу төрх араншин гэсэн ойлголттой холбож үзэх нь
зүйтэй юм.
Темперамент гэдэг нь temperamentum- хэсгүүдийн зохих харьцаа гэсэн латин
үгнээс гаралтай бөгөөд энэ нь хүний зан үйлийн төрөлхийн онцлогтой илүү
холбоотой юм. Темпераментын талаар олон онолууд байдаг бөгөөд эртний
Грекийн эмч Гиппократ /мэө 5-р зуун/ хүний биед байдаг цус, цөс, лимфийн
тунгалаг шингэн, хар цөс зэрэг 4 шингэний харьцаа чухал юм гэж үзэж байжээ.
Жишээ нь: Цус зонхилбол сангвиник, цөс их бол холерик, хар цөс их бол
меланхолик, тунгалаг шингэн зонхилж байвал флегматик хэв шинж илэрнэ
гэж таамаглаж байсантай холбоотойгоор темпераментын 4 хэв шинжийг
нэрлэж заншжээ. Харин Оросын физиологич И.П.Павлов темпераментын
физиологийн үндэс нь хүний мэдрэлийн системийн үйл ажиллагаатай,
тухайлбал хөөрөл саатлын процессуудын хүч, хурд, тэнцвэртэй холбоотой юм
гэдгийг тодорхойлжээ. Темпераментыг товчоор хэлэхэд төрөл бүрийн нөхцөлд
харьцангуй тогтвортойгоор илэрч байдаг сэтгэл зүйн хувийн болон нийтлэг
онцлог шинж бөгөөд зан төлөвтэй харьцуулахад илүү төрөлхийн шинжтэй юм.
Тухайлбал: Түргэн шаламгай хүн бол юм хийх, алхах гишгэх, бусадтай
харилцахдаа түргэн байдаг учраас энэ шинж нь янз бүрийн нөхцөлд харьцангуй
тогтвортой илэрч байдаг.
Темпераментын 4 үндсэн хэв шинжийн талаар товч авч үзвэл.
Холерик /шаралхуу , эрч х ү чтэй хэв шинж /: Хөөрөл ихтэй, тэнцвэргүй,
шаралхуу зантай, бусадтай харилцахдаа огцом, түрэмгий, эрч хүчтэй хэв шинж.
Сэтгэлийн хөдөлгөөний илрэл хурц, биеэ барих тэсвэр тэвчээр муу.
Сангвиник /өөдрө г сэргэлэн , сонирхсон з ү йлдээ маш их ү р бүтээлтэй
ханддаг хэв шинж /: Маш их хөдөлгөөнтэй, амьдралын нөхцөл байдал
өөрчлөгдөхөд амархан дасдаг, шинэ орчинд танихгүй хүмүүсийн дунд эвгүйрхэж
биеэ барьдаггүй, нийтэч зантай, амьдралын баяр баясгалан сайтай, сэргэлэн
цовоо хэв шинжийн хүн. Юмыг сонирхон татагдах нь амархан, шинэ соргог
зүйлийг олж харах, анхаарлын шилжилт сайн.
Флегматик /тайван , нэгэн хэвийн шаргуу хэв шинж /: Сэтгэлийн
хөдөлгөөний гадаад илрэл багатай, алхаа гишгээ, үг яриа, үйл хөдлөл нь
тогтуун тайван, эхэлснээ дуусгах чадвартай, бусадтай хэвийн тогтвортой
харилцаатай, дэмий чалчих дургүй, аливаад тайван тэвчээртэй хандах чадвар
сайтай. Хүнтэй танилцах, шинэ орчин нөхцөлд дасахдаа алгуур, анхаарлын
шилжилт удаан тогтворжилт сайн. Нэгэн хэвийн тэвчээр шаардсан ажлыг
гүйцэтгэх чадвар сайн.
Меланхолик /Ихээхэн мэдрэмтгий , шархламтгай сэтгэлтэй , амархан
ядардаг сул хэв шинж /: Учир битүүлэг зожиг зантай, хүнтэй танилцахаас
зайлсхийдэг, хүнд хэцүү нөхцөлд шийдэмгий биш, аймтгай, зориг муутай,
сааталд амархан ордог, өчүүхэн бага зүйлд хялбархан эмзэглэдэг.
Щвейцарийн сэтгэл зүйч Карл Густав Юнг хэв шинжийн ангиллын талаар “хүний
зан байдал тохиолдлын бус чанартай байдаг“ гэж өөрийн үзэл бодлоо
илэрхийлээд бусдаас урьтаж уг ухагдахууныг судалж эхэлсэн. К.Г.Юнг бол
хүмүүсийн хувийн онцлог, зан байдлын ялгаа зэргийг анх илрүүлэн тогтоосон
хүн юм. Юнг 1923 онд бичсэн “Сэтгэл судлалын хэв шинж” гэсэн бүтээлдээ
энэхүү ангиллын талаар тодорхой өгүүлсэн байдаг. Мөн Изабел Бриггс Майерс
гэгч авъяаслаг эмэгтэй Юнгын хүний хэв шинжийн шинжилгээний арга барилыг
боловсруулахад 30 жилийг зориулсан. Энэ нь хожим “Майерс Бриггсийн хэв
шинж“ гэж олон нийтэд танигдсан. Энэ нь хүн бүрийн хувийн үр бүтээлтэй
хэрэглэлтийн ялгааг илрүүлэн гаргахад зориулагдсан байсан. 1980 онд Юнгын
онол асар их нэрд гарсан бөгөөд үүнд Бриггс гавъяатай.
Хүн төрөлхтөн бол амжилтыг бүрдүүлэгч гол чухал баялагт тооцогддог бөгөөд
уг капиталыг хөлсний этгээд, хөлслөгч, захиалагч, нийлүүлэгч гэсэн харьцаагаар
бүрэн ашиглаж болно. Эдгээр зан байдлын харьцаа өнөөгийн томоохон
компаниудад ихээхэн хөгжиж байгаа. Мэдээллийн амжилттай харилцаан дээр
харилцан үйлчилгээ тогтож байдаг. Ингэхээр сайн харилцаа, эмх цэгцтэй хамт
олон нь сайн хамтран ажиллагчийг бэлэн болгодог.
Хэв шинжийн онол ёсоор хувийн зан байдал нь төрөхөөс бий болдог бөгөөд 4
өөр хос хэв шинж байдаг. Эдгээр найман тодорхойлолт нь хүний зан байдлыг
тусгасан байдаг. Эдгээрийг дурьдвал:
Экстраверт
Интроверт
Сенсорный

Интуитивный

Мыслительный

чувствующий

Pешающий

воспринимающий

Хэв шинжийн онолын ёсоор үлдсэн бүх амьдралынх нь нилээд эрт үед зан
байдал нь илрэн гарч, цаг хугацааны аясаар тогтворждог.
Хүнийг байшинтай зүйрлэж болох юм. Байшингийн суурь амьдралын урсгалд
эрс шууд өөрчлөлтөд өртдөггүйтэй адил юм.Таны зан байдлыг байшингийн
үлдсэн хэсэгтэй зүйрлэвэл таны хэв шинж байшингийн гадаад байдлыг үзүүлнэ.
Яваандаа байшинд өрөө нэмэгдэх, дахин нэг үе будаг нэмэх, орон байраа
тохижуулах, интерьерийг нь шинэчлэх гэх мэт олон олон өөрчлөлтүүд орно. 20
жилийн хойно байшин анхныхаасаа нилээд өөрчлөгдсөн байх боловч суурь нь
хэвээрээ хадгалагдан үлдсэн байх болно. Маш олон жил уулзаагүй найзтайгаа
таарахад гайхмаар их өөрчлөгдсөн байдаг. Зөвхөн бидний төрөлхийн онцлог л
энэ байшингийн суурь шиг тэр л хэвээрээ хадгалагдан үлддэг билээ. Ямар ч үед
хүн өөрийн жинхэнэ зан байдлыг өөрчлөхөд амаргүй байдаг.
нийцтэй

Олноос
тасархай

ёс
зүйтэй

Гэнэ
-тийн

бодит

Харилцан
ажилладаг

Дотог
-шоо
чиглэ
-сэн
Дотог
-шоо
чиглэ
-сэн

Одоо
үедээ
чиглэ
-сэн
Юмыг
бодь
-той
тусгаж
авдаг
Баримтанд
тулгуур
-ладаг
Тодор
-хой
махруу

Ирээ
-дүйд
чиглэ
-сэн
Хийвэр

Ерөн
-хий
Зориг
жуулагч

Хурц
тод
Шудар
-га

Бусдыг
Хаалттай
хамаардаг
Итгэл
Төлөвлөгөө
үнэмшил
-тэй
-тэй

Хашир,
Ажил
хэрэгч

үзэл
баримт
лалтай

Зад
-лан
дүг
-нэгч

Хүмүү
-сийн
төлөө

Орчиндоо
чиглэсэн

өргөн

Цар
хүрээтэй
Танил
ихтэй

Гүн
гүнзгий

Бодол
болсон
Танилын
хүрээ
хязгаар
лагдмал
Их энерги Энергиэ
зарцуулдаг нөөцөлдөг

АялдагчВоспринимающый

Зохицуулагч

Шийдэм
-гий бус

Хатуу Зөөлөн
тогтвортой

Шийдвэр
-лэгч

Хараад
сууж
байдаг

Хууль
ёсны

Нийцтэй

Хувирдаггүй

Уян
хатан

Энэрэнгүй

Удирдагч

Хялбар
-хан

Онолд
Хатуу
үндэслэ чанд
-дэг

Аминчхан

-щый даргаРешаю

сайн хамтрагччувствую—щый

Удирдагч-тельныйМысли

мэргэн-тивныйИнтуи

прагматик-ныйСенсор

зожиг-вертИнтро

нийгэмч-верт Экстра

Хэв шинжүүдийн магадлалт илрэлүүд

Зохион
байгуулагч

Нээлт
-тэй
Шийдэл
-гүй
Урсга
-лаар
явагч
Орчиндоо
өөрийгөө
илэрхийл
-дэг
ярьсныхаа
дараа
боддог

Дотроо
баярлаж,
бухимд
-даг
Бодсо
-ныхоо
дараа
ярьдаг

Баримт- өвөр
тай
-мөц

Алаг
-чил
даггүй

Хамаатай

Тодорхой

Бараг
цаалагч

Нот
-логч

Зорьсноо
-соо
буцдаггүй

Цаг
хугацаатай

Цаг
хугацаа
-гүй

Өгүү ллийн ү ндсэн хэсэг :
Дээр дурдсан арга зүйн үндсэн дээр Монголын нууц товчоо зохиолд гарч байгаа
Чингис хааны хэлж ярьж, шийдэж хийж байгаа үйл хэрэг зэрэгт үндэслэн
түүнийг хувь хүнийхээ хувьд чухам ямар хэв шинжийн хүн байсныг
тодорхойлохыг зорьсон юм. Ийнхүү Монголын нууц товчоо зохиол дээрх Чингис
хааны байр байдлыг судалж үзэхэд түүнд эдгээр хэв шинжүүдээс :
- экстраверт
- сенсорный
- интуитивный
- мислытельный
- чувствующий
- Решающий зэрэг хэв шинжүүдэд түүний зан байдал нь зэрэг багтаж байгаа
юм.
Чингис хааны экстраверт буюу нийгэмч хэв шинжид багтаж байгаа нь
тэрээр аливаа үйл хэргийг хэзээ ч ганцаараа шийддэггүй бөгөөд үргэлж
олонтойгоо хамтран ажиллаж, орчиндоо өөрийгөө илэрхийлдэг хүн байсан
бөгөөд иймдээ ч бусдаар өөрийгөө үргэлж хүрээлүүлж чаддаг байжээ. Иймдээ ч
олон үнэнч анд, нөхөдтэй байсан.Энэ талаар Монголын нууц товчоонд Чингис 8
шарга агтаа алдаад тэвдэж явах зуураа Боорчитой таарч хэрхэн нөхөрлөж
байгаа талаар:
“…Тэмүжин өгүүлрүүн: “Та нар чадахгүй, би нэхье” гэж оготор хонгорыг унаад
шарга агтыг өвсний налархайгаар мөшгөн хөөж 3 хоног яваад нэгэн өглөө олон
адуунд хүрвэл нэг гавшгай хөвүүн гүү сааж байна. Түүнтэй уулзаж, шарга агтаа
сураглавал, тэр хөвүүн өгүүлрүүн: “Энэ өглөө нар ургахын урьд найман шарга
морийг үүгээр хөөж гарав. Мөрийг би зааж өгье.” Гээд оготор хонгорыг тавиулж
орог шинэ хул морийг Тэмүжинд унуулав. Өөрөө хурдан ухаа морийг унаж,
гэртээ харилгүй хөхүүр суулгаа хээр боож тавив. Тэгээд өгүүлрүүн: “Нөхөр чи их
мунгинаж яваа ажээ. Эрийн бэрхшээл нэгэн адил бий. Би чамд нөхөр болъё.
Миний эцэг Наху баян гэдэг. Би түүний ганц хөвүүн. Миний нэр Боорчи“ гээд
хоёулаа мордож шарга морьдыг мөрөөр нь мөшгөж 3 хоног явав. Нэгэн үдэш
нарны гэрэл уул ташиж бүхий цагт нэгэн хүрээ иргэнд хүрвэл, найман шарга
морь нь тэр хүрээний захад өвс идэж байна. Тэмүжин өгүүлрүүн: “Нөхөр чи
эндээ бай. Манай шарга морьд тэнд байна. Би түүнийг хөөж ирье” гэвэл, Боорчи
өгүүлрүүн: “Би чамд нөхөр болж ирээд энд яаж үлдэнэ.“ гээд хоёулаа хамт
довтолж ороод шарга морьдыг хөөж гарав.“ /МНТ 90/
Чингис хаан чувствующий буюу сайн хамтрагч байсан. Мөн тэрээр өөрөө
их шийдэмгий, зорьсон, хэлснээсээ буцдаггүй хүн байсан учраас өөрийн
хамтрагчаа ч мөн зорьсон, хэлснээсээ буцвал их уурлаж, доромжлол мэт үздэг
байсан нь уг хэсэгт гарсанчлан хэлсэн, зорьсноо умартан олзонд шунасан
Алтан, Хучар, Даридай 3-ыг шийтгэж байгаагаар илэрч байна.
“Тэр өвөл өвөлжиж, нохой жилийн /1202 оны/ намар, Чингис хаан, цагаан
татаар, алухай татаар нартай Далан нэмүргэ гэдэг газар байлдахын урьд
Чингис хаан, цааз тогтоож зарласан нь: “Дайсныг дарах цагт олзонд бүү
саатагтүн. Дайсан нэгэнт дарагдвал тэдний юм хэзээ ч бидний олз болох тул
хуваалдаж амжина. Хэрэв бид ухрахад хүрвэл анх довтолсон байрандаа даруй
эгж ирвэл зохино. Уг байрандаа эгж ирээгүй хүнийг алтугай.” гэж ийм засаг
тогтоож зарлав. Далан нэмүргэ гэдэг газар татаартай байлдаж тэднийг
дутаалгав. Тэднийг нэхэн байлдаж, Улху шилүгэлжид гэдэг газар эзлэн
дагуулав. Цагаан татаар, алчи татаар, тутауд татаар, алухай татаар нарын
эрхтэнийг дарж харъяат нарыг эзлэх цагт тогтоосон цаазыг Алтан, Хучар,
Даридай гурвуул зөрчиж, олзонд шунан байлдаанаас саатжээ. Хэлсэн үгэндээ
хүрсэнгүй, тогтоосон цаазыг дагасангүй гэж Зэв Хубилай хоёрыг явуулж, тэдний
олзолсон адуу ба юмыг бүрнээ хураан авахуулав.” /МНТ 153/
Түүнчлэн тэрээр маш өрөвч, энэрэнгүй зөөлөн сэтгэлтэй нэгэн байсан гэдэг нь ч
мөн доорхи хэсгээс харагдаж байна.
“Бас хоромхон зуур болоод нэгэн морьтой хүн айсуй харагдав. Үзвэл, нэгэн хүн
мэт байтал, дор нь хүний хөл мэт юм унжилзаж байна. Хүрч ирэхэд үзвэл,
Өгөдэйн хойно Борохул сундалж /Өгэдэйг Борохул, эмээл дээрээ дүүрч/ ирэв.
Борохулын амны завжнаас цус цувирч байна. Учир нь Өгөдэйн хүзүү суманд
шархатсан тул Борохул, түүний асгарсан цусыг амаар шимж, зангирсан нөжийг
завжаар цувируулж ирэв. Чингис хаан үзээд нүднээс нулимс цувируулж сэтгэлээ
зовж, даруй гал түлүүлээд шархыг хайрч, Өгөдэйд унд өгч уулгаад, дайсан
ирвэл байлдъя гэж хүлээж байв... /МНТ 173/
Чингис хаан том жижиг ямар ч хэрэг байсан хэзээ ч өөрөөсөө холдуулдаггүй
бүхнийг өөртөө хамаатайгаар авч үзэж байдаг хүн байсан талаар Монголын
нууц товчоо зохиолд өгүүлэхдээ:
“…Бэлгүтэйн нүцгэн мөрийг Бүри-бөх илдээр хага цавчив. Бэлгүтэй ингэж
цавчигдсан боловч, огт ажиггүй цусаа цувриулж явахыг, сүүдэрт суугаад
хуримлаж байсан Чингис хаан үзэж гарч ирээд өгүүлрүүн: “Хэнд ингэж
цавчигдав...“/МНТ 131/
“Чингис хаан, Бэлгүтэйн ятгасан үгийг үл хайхарч, 2 этгээдээс модны гишүүдийг
хуга татаж, айргийн бүлүүрийг сугачиж аваад зодолдож, жүрхин нарыг ялж,
Хорижин хатан, Хуурчин хатан хоёрыг булааж авав. /Хасар харвах тутам нэг
хүнийг унагаж байв. Бэлгүтэй хөхүүртэй айргаар цохилдож явав. Тайчууд нар
Бэлгүтэйг барьж аваад хасаг тэрэгнээс хүлж тавив. Унтсан хойно Бэлгүтэй,
хасгийг нь үүрсээр хүрч ирэв./ Жүрхин нар найрамдан зохилдъё гэснийг бид
зөвшөөрч, Хорижин хатан, Хуурчин хатан хоёрыг буцааж өгөв. /МНТ 132/
Чингис хүний тусыг марталгүй санаж хожим ч гэсэн уг тусынх нь хариуг барьж
байдаг ба ингэхдээ урьдын хийсэн гавъяаг нь баримттай өгүүлж бүх зүйлд
урьдны болсон явдлыг баримт болгодог байсан нь аливаа зүйлд баримттай,
бодитоор ханддаг хүн байсныг харуулж байна. Уг чанар нь түүнийг сенсорный
буюу прагматик хэв шинжийн хүн байсан гэсэн таамаглал дэвшүүлэхэд
хүргэж байгаа юм. Энэ талаар Монголын нууц товчоо зохиолд:
“Чингис хаан бас зарлиг болруун: “Бадай, Хишилэг 2, миний амийг аварч тус
хүргэсний тул мөнх тэнгэрт ивээгдэж, Хэрэйд улсыг доройтуулж, өндөр сууринд
хүрэв, би. Одоо ба ирээдүйд ургийн ураг хүртэл миний суурийг залгамжлагчид,
энэ хоёрын хүргэсэн тусыг үүрд санаж явтугай.“ гэж зарлиг болов”. /МНТ 187/
Мөн Монголын нууц товчоо зохиолд Чингис хааныг зөн билэгтэй буюу мэргэн
хүн байсан гэсэн таамаглалд хүргэх хэд хэдэн санаанууд илрэн гарч байгаа
бөгөөд эдгээрээс дурдвал:
Чингис маш шүтлэгтэй зөн билэгтээ итгэдэг байсан гэдэг нь Монголын нууц
товчоо зохиолд:
“…Тэнд эзний нойр хүрч, толбот бор морины дэл дээр ташуураа тулж унтаад
нэг зүүд зүүдлэв. Чингис хаан сэрээд 6 сайддаа ирж зарлиг болруун:
“ Би нэг зүүд зүүдлэв
Бор зүрх минь
Бол бол хийв
Богино хавирга минь
Шир шир хийв
Болшгүй дайсан
Ирэх нь бололтой
өндөр уулын цаадах
өргөн шар талд
гурван хар тугтай
гурван зуун дайсан байна.
Гурван зуун дайсны
Хошууч баатар нь
Зээрд морио унаж
Зэвт сумаа дэлж
Бат хуягаа өмсөж
Бараан сахлаа илж
Баруун тийш ширвэж
Зүүн тийш ажиглаж
Зүү мэт жирвэлзэж
Утас мэт улалзаж явна.
Энэ зүүд минь хэрэв үнэн бол зургаан сайд минь та нар яах вэ? гэж асуув.”
/МНТ 149/
“Тэмүжин, шугуй дотор 3 хонож одоо харья гэж морио хөтөлж явахад мориноос
эмээл нь мултран унав. Эргэж үзвэл эмээлийн олом хөмөлдрөг хэвээр байтал
мултарсан ажээ. “Олом мултарч болох гэвч, хөмөлдрөг яахин мултарна. Тэнгэр
ятгаж байгаа болов уу?” гэж бас 3 хоног хүлээв. Дахин гарахаар явахад
шугуйгаас гарах замыг гэрийн чинээ цагаан чулуу бөглөн хэвтэж байна. “Тэнгэр
ятгаж байгаа болов уу?” гэж буцаж бас 3 хонов. Бүгд 9 хоног хоолгүй байж “Энэ
мэт нэргүй үхэхээр гаръя.” гээд зам бөглөн унасан гэрийн чинээ цагаан чулууг
тойрон гарахад саад болох модыг сумч хутгаараа огтлоод морио хөтөлж
гармагц тайчууд угтан барьж авав.” /МНТ 80/
Дээрх ишлэлээс харахад Чингис хаан бүр багаасаа ямар их хатуу чанд,
хатуужилтай хүүхэд байсныг харуулах бөгөөд нөгөө уг зан чанар нь түүнийг
мыслительный буюу удирдагч гэсэн хэв шинжид багтах болохыг харуулж
байна.
Чингис хаан нь дайн байлдааны болон энгийн үед ч маш зохион байгуулалттай
байсан нь Монголын нууц товчоо зохиолд:
“Суут богд Чингис хаан, зах нутаг нутаглаж явахын цаг нэгэн өдөр дотоод 9
сайдаа авч мөр хайж, бараа харж яваад зарлиг болруун: “Аль ч зүгээс ямар ч
дайсан ирэх магадгүй, 9 сайд минь 3 хэсэг болж яв.” гэж зарлиг болов. Эзний
зарлигийг дагаж Зэлмэ, Чуу мэргэн, Шигихутуг гурвуул нэг хэсэг болов. Боорчи,
Борохул, Мухулай гурвуул нэг хэсэг болов. Сүлдүсний Сорхон шар, бэсүдийн
Зэв, ойрдын Хар хирүгэ гурав нэг хэсэг болж гэрт үлдэв. Эзэн бусад 6 сайдаа
авч мөр хайж, бараа харахаар явав.” /МНТ 149, 210, 212, 225, 226, 227/ олон
хэсэг дээр илрэн гарч байна
Чингис хааны зарлигийн ёсоор мянгат, зуут, аравтын ноёдын хөвүүдийг ялгаж
явуулаад, урьд байсан наян хэвтүүлийг найман зуу болгов. Найман зуу дээр
нэмж мянга болготугай гэв. Хэвтүүлд орох хүмүүсийг бүү ятгаж хориглотугай
гэж зарлиг болов. Хэвтүүлийг Их-нэүрин захирч, мянганы ноён болтугай гэж
зарлиг болов. Бас дөрвөн зуун хорчныг томилж, хорчныг Зэлмийн хөвүүн
Есөнтэй ахалж, Түгэгийн хөвүүн Бүхэдэйтэй зөвлөж захиртугай гэв. Торгууд,
хишигтэн нарыг 4 ээлжээр манах болгож, Есөнтэй нэгэн ээлжийн хорчныг
захирч, Бүхэдэй нөгөө ээлжийн хорчныг захирч, Хорч-худаг 3-р ээлжийн хорчныг
захирч, Лаблах 4-р ээлжийн хорчныг захирч явтугай. Нум сум агссан хорчин
торгон цэргийг ийнхүү захирч явтугай. Хорчныг мянга болгож, Есөнтэй захирч
байтугай гэж зарлиг болов.
/МНТ 225/
Дээрх Монголын нууц товчоо зохиолын хэсгээс харахад тэрээр маш зохион
байгуулалттай, төлөвлөгөөтэй решающий хэв шинжийн буюу дарга
/менежер/ хүн байсныг харж болохоор байна.
Гэвч миний дээр дурдсан удирдагч, дарга гэсэн хоёр ойлголт нь хоорондоо
ялгаатай бөгөөд тиймдээ ч дээр удирдагч хэв шинжийн, дарга хэв шинжийн
хэмээн тусад нь авч үзэж буйг анзаарах нь зүйтэй юм.
Уг хоёр ойлголтын ялгааг Удирдахуйн ухааны доктор, профессор Х.Пүрэвдагва
“Чингис хааны менежментийн товчоон” хэмээх номонд маш тод гаргаж өгсөн
байдаг. Уг номонд бичсэнээр: “Дарга гэдгийг нийтлэг утгаар нь үзвэл эд, сан
хөмрөгийг захиран зарцуулдаг, хүн удирддаг, хүмүүсийн ажиллагааг зохион
байгуулдаг, зохицуулдаг, хяналт тавьдаг, өөрөөр хэлбэл ажлыг шууд өөрөө
биш, хүмүүсээр гүйцэтгүүлдэг өвөрмөц, онцгой ажил эрхлэгч юм. Энэ ажил
эрхлэгч нь тусгайлан эрх эдэлж үүрэг хүлээн, бас тодорхой хариуцлага хүлээдэг
байжээ. Дарга хүн даргалахдаа хүмүүсийг ахлах, толгойлох, тэгшлэн засах,
улсыг засах, харъяалах, захирах, мэдэх,тушаах, шийтгэх, албадах зэрэг олон
чиглэлд эрх эдэлдэг байжээ. Гэхдээ даргалж байгаа хүний эрх нь түүний дээд
тушаалын эрх мэдэлтний бүрэн эрхээр хязгаарлагдаж байсан байна. Мөн дарга
ажлыг эрхлэгчдийг зөвхөн хааны зарлигаар томилж, мөн тийм замаар ажлаас
халдаг журамтай байжээ. Энэ утгаараа дарга бол анхнаасаа томилолтын албан
тушаал байжээ. Мөн орчин цагийн удирдахуйн ухааны үүднээс үзвэл тэр үед
эзэн буюу удирдагчийн бүрэн эрхийн зарим хэсгийг төлөөлөн шилжүүлж,
түүнийг хэрэгжүүлдэг, харъяандаа шууд захирагдагч нартай, тэднээр тодорхой
ажил үйлийг гүйцэтгүүлэх эрх мэдэл бүхий албан тушаалтныг дарга гэдэг
байсан.” хэмээн бичжээ. Ингэхээр удирдагч гэдэг нь даргын эрхийг өөрийн
бүрэн эрхээрээ хязгаарлаж байдаг дээд албан тушаалтан болж байна.
Дүгнэлт
Нэг . Монголын нууц товчоо зохиолоос Чингис хаанд илэрч буй хэв шинжүүдийг
нэгтгэн үзвэл:
• Экстраверт хэв шинж илэрсэн 6 хэсэг /МНТ 82, 90, 117, 120, 122, 147/
• Сенсорный хэв шинж илэрсэн 7 хэсэг /МНТ125, 187, 203, 204, 205, 206,
207./
• Интуитивный хэв шинж илэрсэн 5 хэсэг /МНТ 103, 149,199, 201, 207/
• Мислительный хэв шинж илэрсэн 8 хэсэг /МНТ 80, 135, 137, 208, 235, 238,
244, 254/
• Чувствующий хэв шинж илэрсэн 9 хэсэг /МНТ 136, 153, 154, 177, 179, 201.
151, 173/
• Решающий хэв шинж илэрсэн 8 хэсэг / МНТ 149, 191, 192, 210, 212, 225,
226, 227/ -т тус тус олдож байна.
Хоёр . Чингис хаанд ийнхүү олон хэв шинж нэгэн зэрэг илрэн гарч байгаа нь
түүнийг эгэл нэгэн хүн биш байсныг харуулахын сацуу энэ байдал нь түүнийг
дэлхийн талыг эзэлсэн агуу их удирдагч болоход нь нөлөөлсөн байж болох юм
гэсэн таамаглалыг дэвшүүлэхэд хүргэж байгаа юм.
Гурав . Эдгээр хэв шинжүүдээс Чингис хааны зан байдал, үйл хэрэгт
давамгайлан илэрч байгаа байдлаас нь үндэслэн тэрээр Мыслительный Решающий -Чувствующий буюу Сэтгэгч, Манлайлан дагуулагч, аугаа Зохион
байгуулагч байжээ гэж тодорхойлж болохоор байна.
Ашигласан ном ,хэвлэл
1. Д.Эрдэнэчулуун, С.Оюунгэрэл, П.Цэрэндондов “Сэтгэл судлал” УБИС УБ
2001 он. /255-259х/
2. О.Крегер, Дж.М.Тьюсон “Типы людей и бизнес” Москва 1995 /17-20 стр/
3. Редактор Ш.Гаадамба “Монголын нууц товчоо” УБ 1990
4. Х.Пүрэвдагва “Чингис хааны менежментийн товчоон” УБ 2004 /19-21 хуудас/
Зохиогчийн тухай :
Баатарсайханы Намжилмаа. 2004 онд Нийслэлийн Баянгол дүүргийн Монгол-Германы
хамтарсан 38 дугаар дунд сургуулийг төгссөн. 2006 онд оюутны дунд зохион байгуулагдаж буй
“Оюутны эрдэм шинжилгээний бага хурал”-д сэтгэл зүйн хэв шинжийн асуудлын талаар илтгэл
бичин доктор, профессор Х.Пүрэвдагвын удирдлаган дор оролцож байна.
эзэн буюу удирдагчийн бүрэн эрхийн зарим хэсгийг төлөөлөн шилжүүлж,
түүнийг хэрэгжүүлдэг, харъяандаа шууд захирагдагч нартай, тэднээр тодорхой
ажил үйлийг гүйцэтгүүлэх эрх мэдэл бүхий албан тушаалтныг дарга гэдэг
байсан.” хэмээн бичжээ. Ингэхээр удирдагч гэдэг нь даргын эрхийг өөрийн
бүрэн эрхээрээ хязгаарлаж байдаг дээд албан тушаалтан болж байна.
Дүгнэлт
Нэг . Монголын нууц товчоо зохиолоос Чингис хаанд илэрч буй хэв шинжүүдийг
нэгтгэн үзвэл:
• Экстраверт хэв шинж илэрсэн 6 хэсэг /МНТ 82, 90, 117, 120, 122, 147/
• Сенсорный хэв шинж илэрсэн 7 хэсэг /МНТ125, 187, 203, 204, 205, 206,
207./
• Интуитивный хэв шинж илэрсэн 5 хэсэг /МНТ 103, 149,199, 201, 207/
• Мислительный хэв шинж илэрсэн 8 хэсэг /МНТ 80, 135, 137, 208, 235, 238,
244, 254/
• Чувствующий хэв шинж илэрсэн 9 хэсэг /МНТ 136, 153, 154, 177, 179, 201.
151, 173/
• Решающий хэв шинж илэрсэн 8 хэсэг / МНТ 149, 191, 192, 210, 212, 225,
226, 227/ -т тус тус олдож байна.
Хоёр . Чингис хаанд ийнхүү олон хэв шинж нэгэн зэрэг илрэн гарч байгаа нь
түүнийг эгэл нэгэн хүн биш байсныг харуулахын сацуу энэ байдал нь түүнийг
дэлхийн талыг эзэлсэн агуу их удирдагч болоход нь нөлөөлсөн байж болох юм
гэсэн таамаглалыг дэвшүүлэхэд хүргэж байгаа юм.
Гурав . Эдгээр хэв шинжүүдээс Чингис хааны зан байдал, үйл хэрэгт
давамгайлан илэрч байгаа байдлаас нь үндэслэн тэрээр Мыслительный Решающий -Чувствующий буюу Сэтгэгч, Манлайлан дагуулагч, аугаа Зохион
байгуулагч байжээ гэж тодорхойлж болохоор байна.
Ашигласан ном ,хэвлэл
1. Д.Эрдэнэчулуун, С.Оюунгэрэл, П.Цэрэндондов “Сэтгэл судлал” УБИС УБ
2001 он. /255-259х/
2. О.Крегер, Дж.М.Тьюсон “Типы людей и бизнес” Москва 1995 /17-20 стр/
3. Редактор Ш.Гаадамба “Монголын нууц товчоо” УБ 1990
4. Х.Пүрэвдагва “Чингис хааны менежментийн товчоон” УБ 2004 /19-21 хуудас/
Зохиогчийн тухай :
Баатарсайханы Намжилмаа. 2004 онд Нийслэлийн Баянгол дүүргийн Монгол-Германы
хамтарсан 38 дугаар дунд сургуулийг төгссөн. 2006 онд оюутны дунд зохион байгуулагдаж буй
“Оюутны эрдэм шинжилгээний бага хурал”-д сэтгэл зүйн хэв шинжийн асуудлын талаар илтгэл
бичин доктор, профессор Х.Пүрэвдагвын удирдлаган дор оролцож байна.

More Related Content

What's hot

цээжлэх шүлэг
цээжлэх шүлэгцээжлэх шүлэг
цээжлэх шүлэг
hoianseku
 
бие хүний талаар үзэл баримтлалууд
бие хүний талаар үзэл баримтлалуудбие хүний талаар үзэл баримтлалууд
бие хүний талаар үзэл баримтлалууд
Siner AG
 
Lecture 7 8.
Lecture 7 8.Lecture 7 8.
Lecture 7 8.
Ge Go
 
монгол дахь улс төрийн бутрал
монгол дахь улс төрийн бутралмонгол дахь улс төрийн бутрал
монгол дахь улс төрийн бутрал
Baterdene Tserendash
 
харилцааны ур чадваруудыг хөгжүүлэх аргууд
харилцааны ур чадваруудыг хөгжүүлэх аргуудхарилцааны ур чадваруудыг хөгжүүлэх аргууд
харилцааны ур чадваруудыг хөгжүүлэх аргууд
azora14
 
монголын нуц товчооны тест
монголын нуц товчооны тестмонголын нуц товчооны тест
монголын нуц товчооны тест
erka0903
 
ээлжит хичээлийн хөтөлбөр
ээлжит хичээлийн хөтөлбөрээлжит хичээлийн хөтөлбөр
ээлжит хичээлийн хөтөлбөр
ayur
 
хижээл болон өтөл насны сэтгэл зүй
хижээл болон өтөл насны сэтгэл зүйхижээл болон өтөл насны сэтгэл зүй
хижээл болон өтөл насны сэтгэл зүй
Zulaa Bold
 
монгол хэлний үүсэл хөгжил, хэлбэрүүд 3 р баг №5
монгол хэлний үүсэл хөгжил, хэлбэрүүд 3 р баг №5монгол хэлний үүсэл хөгжил, хэлбэрүүд 3 р баг №5
монгол хэлний үүсэл хөгжил, хэлбэрүүд 3 р баг №5
Sainbuyn Baagii
 
хичээл №1
хичээл №1хичээл №1
хичээл №1
enhuush_99
 

What's hot (20)

Хүүхдийг хүмүүжүүлэх төлөвшүүлэх монгол арга ухаан
Хүүхдийг хүмүүжүүлэх төлөвшүүлэх монгол арга ухаанХүүхдийг хүмүүжүүлэх төлөвшүүлэх монгол арга ухаан
Хүүхдийг хүмүүжүүлэх төлөвшүүлэх монгол арга ухаан
 
Butets
ButetsButets
Butets
 
Эссе
ЭссеЭссе
Эссе
 
цээжлэх шүлэг
цээжлэх шүлэгцээжлэх шүлэг
цээжлэх шүлэг
 
бие хүний талаар үзэл баримтлалууд
бие хүний талаар үзэл баримтлалуудбие хүний талаар үзэл баримтлалууд
бие хүний талаар үзэл баримтлалууд
 
Lecture 7 8.
Lecture 7 8.Lecture 7 8.
Lecture 7 8.
 
монгол дахь улс төрийн бутрал
монгол дахь улс төрийн бутралмонгол дахь улс төрийн бутрал
монгол дахь улс төрийн бутрал
 
6-р ангийн уран зохиол Шаргачин өгүүллэг
6-р ангийн уран зохиол Шаргачин өгүүллэг6-р ангийн уран зохиол Шаргачин өгүүллэг
6-р ангийн уран зохиол Шаргачин өгүүллэг
 
сэтгэл судлалын шинжлэх ухааны судалгааны аргууд
сэтгэл судлалын шинжлэх ухааны судалгааны аргуудсэтгэл судлалын шинжлэх ухааны судалгааны аргууд
сэтгэл судлалын шинжлэх ухааны судалгааны аргууд
 
харилцааны ур чадваруудыг хөгжүүлэх аргууд
харилцааны ур чадваруудыг хөгжүүлэх аргуудхарилцааны ур чадваруудыг хөгжүүлэх аргууд
харилцааны ур чадваруудыг хөгжүүлэх аргууд
 
Философи гэж юу вэ
Философи гэж юу вэФилософи гэж юу вэ
Философи гэж юу вэ
 
Онч мэргэн үгс, сургаал үгс, афоризм /Амьдралд урам нэмсэн мэргэдийн сургаал ...
Онч мэргэн үгс, сургаал үгс, афоризм /Амьдралд урам нэмсэн мэргэдийн сургаал ...Онч мэргэн үгс, сургаал үгс, афоризм /Амьдралд урам нэмсэн мэргэдийн сургаал ...
Онч мэргэн үгс, сургаал үгс, афоризм /Амьдралд урам нэмсэн мэргэдийн сургаал ...
 
найруулгын эхийг ангилах нь
найруулгын эхийг ангилах ньнайруулгын эхийг ангилах нь
найруулгын эхийг ангилах нь
 
монголын нуц товчооны тест
монголын нуц товчооны тестмонголын нуц товчооны тест
монголын нуц товчооны тест
 
эрик эриксон
эрик эриксонэрик эриксон
эрик эриксон
 
ээлжит хичээлийн хөтөлбөр
ээлжит хичээлийн хөтөлбөрээлжит хичээлийн хөтөлбөр
ээлжит хичээлийн хөтөлбөр
 
хижээл болон өтөл насны сэтгэл зүй
хижээл болон өтөл насны сэтгэл зүйхижээл болон өтөл насны сэтгэл зүй
хижээл болон өтөл насны сэтгэл зүй
 
монгол хэлний үүсэл хөгжил, хэлбэрүүд 3 р баг №5
монгол хэлний үүсэл хөгжил, хэлбэрүүд 3 р баг №5монгол хэлний үүсэл хөгжил, хэлбэрүүд 3 р баг №5
монгол хэлний үүсэл хөгжил, хэлбэрүүд 3 р баг №5
 
хичээл №1
хичээл №1хичээл №1
хичээл №1
 
үгийн сангийн утга
үгийн сангийн утгаүгийн сангийн утга
үгийн сангийн утга
 

Similar to Б.Намжилмаа - МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО ДАХЬ СЭТГЭЛ ЗҮЙН ХЭВ ШИНЖИЙН АСУУДАЛ

лекц №8
лекц №8лекц №8
лекц №8
azora14
 
лекц №8
лекц №8лекц №8
лекц №8
azora14
 
лекц №9
лекц №9лекц №9
лекц №9
azora14
 
лекц №9
лекц №9лекц №9
лекц №9
azora14
 
титэм үг
титэм үгтитэм үг
титэм үг
bolortuul
 
Өөрийгөө танихуй... http://gelegjamts.blogspot.com/ -оос үзнэ үү
Өөрийгөө танихуй...  http://gelegjamts.blogspot.com/ -оос үзнэ үүӨөрийгөө танихуй...  http://gelegjamts.blogspot.com/ -оос үзнэ үү
Өөрийгөө танихуй... http://gelegjamts.blogspot.com/ -оос үзнэ үү
Adilbishiin Gelegjamts
 
Биеийн-хэлийг-унших-нь.pdf
Биеийн-хэлийг-унших-нь.pdfБиеийн-хэлийг-унших-нь.pdf
Биеийн-хэлийг-унших-нь.pdf
OyunchimegKey
 
зөвлөгөө
зөвлөгөөзөвлөгөө
зөвлөгөө
tsets_2
 
зөвлөгөө
зөвлөгөөзөвлөгөө
зөвлөгөө
tsets_2
 
зөвлөгөө
зөвлөгөөзөвлөгөө
зөвлөгөө
Urnaa_o_o
 
темперамент1
темперамент1темперамент1
темперамент1
bolortuul
 
лекц №6
лекц №6лекц №6
лекц №6
azora14
 
темпрамент Hw
темпрамент Hwтемпрамент Hw
темпрамент Hw
tsengel1220
 
Tcahim hicheel 5 urangua 85
Tcahim hicheel 5 urangua  85Tcahim hicheel 5 urangua  85
Tcahim hicheel 5 urangua 85
urangua85
 

Similar to Б.Намжилмаа - МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО ДАХЬ СЭТГЭЛ ЗҮЙН ХЭВ ШИНЖИЙН АСУУДАЛ (20)

лекц №8
лекц №8лекц №8
лекц №8
 
лекц №8
лекц №8лекц №8
лекц №8
 
Лекц 8
Лекц 8Лекц 8
Лекц 8
 
лекц №9
лекц №9лекц №9
лекц №9
 
Лекц 9
Лекц 9Лекц 9
Лекц 9
 
лекц №9
лекц №9лекц №9
лекц №9
 
титэм үг
титэм үгтитэм үг
титэм үг
 
ТАРХИНЫ ФИТНЕС.docx
ТАРХИНЫ ФИТНЕС.docxТАРХИНЫ ФИТНЕС.docx
ТАРХИНЫ ФИТНЕС.docx
 
Өөрийгөө танихуй... http://gelegjamts.blogspot.com/ -оос үзнэ үү
Өөрийгөө танихуй...  http://gelegjamts.blogspot.com/ -оос үзнэ үүӨөрийгөө танихуй...  http://gelegjamts.blogspot.com/ -оос үзнэ үү
Өөрийгөө танихуй... http://gelegjamts.blogspot.com/ -оос үзнэ үү
 
Биеийн-хэлийг-унших-нь.pdf
Биеийн-хэлийг-унших-нь.pdfБиеийн-хэлийг-унших-нь.pdf
Биеийн-хэлийг-унших-нь.pdf
 
темперамент
темпераменттемперамент
темперамент
 
зөвлөгөө
зөвлөгөөзөвлөгөө
зөвлөгөө
 
зөвлөгөө
зөвлөгөөзөвлөгөө
зөвлөгөө
 
зөвлөгөө
зөвлөгөөзөвлөгөө
зөвлөгөө
 
зөвлөгөө
зөвлөгөөзөвлөгөө
зөвлөгөө
 
темперамент1
темперамент1темперамент1
темперамент1
 
лекц №6
лекц №6лекц №6
лекц №6
 
Shvree aman zohiol
Shvree aman zohiolShvree aman zohiol
Shvree aman zohiol
 
темпрамент Hw
темпрамент Hwтемпрамент Hw
темпрамент Hw
 
Tcahim hicheel 5 urangua 85
Tcahim hicheel 5 urangua  85Tcahim hicheel 5 urangua  85
Tcahim hicheel 5 urangua 85
 

More from batnasanb

Red arrow international company presentation
Red arrow international company presentationRed arrow international company presentation
Red arrow international company presentation
batnasanb
 
Mtvf panel on piracy and copyright mr final
Mtvf panel on piracy and copyright mr finalMtvf panel on piracy and copyright mr final
Mtvf panel on piracy and copyright mr final
batnasanb
 
Bei Bei Fan - Warner Bros
Bei Bei Fan - Warner BrosBei Bei Fan - Warner Bros
Bei Bei Fan - Warner Bros
batnasanb
 
Saskia van Lier - Endemol Asia
Saskia van Lier - Endemol AsiaSaskia van Lier - Endemol Asia
Saskia van Lier - Endemol Asia
batnasanb
 
Jargalan.B - Hollywood movie supply in Mongolian Market
Jargalan.B - Hollywood movie supply in Mongolian MarketJargalan.B - Hollywood movie supply in Mongolian Market
Jargalan.B - Hollywood movie supply in Mongolian Market
batnasanb
 
Final overview img mongolia v2
Final overview img mongolia v2Final overview img mongolia v2
Final overview img mongolia v2
batnasanb
 
Dai Huang - Sony Pictures Television
Dai Huang - Sony Pictures TelevisionDai Huang - Sony Pictures Television
Dai Huang - Sony Pictures Television
batnasanb
 
Delgertsoo.D - Legal regulation of Intellectual Property Rights
Delgertsoo.D - Legal regulation of Intellectual Property RightsDelgertsoo.D - Legal regulation of Intellectual Property Rights
Delgertsoo.D - Legal regulation of Intellectual Property Rights
batnasanb
 
Khishigsuren Yadamsuren - Current Overview of Mongolian Television Industry
Khishigsuren Yadamsuren - Current Overview of Mongolian Television IndustryKhishigsuren Yadamsuren - Current Overview of Mongolian Television Industry
Khishigsuren Yadamsuren - Current Overview of Mongolian Television Industry
batnasanb
 
David Kao - Television Industry Technologies
David Kao - Television Industry TechnologiesDavid Kao - Television Industry Technologies
David Kao - Television Industry Technologies
batnasanb
 
Peter Markey - Building success in the digital era
Peter Markey - Building success in the digital eraPeter Markey - Building success in the digital era
Peter Markey - Building success in the digital era
batnasanb
 
Б.БАЛГАНСҮРЭН - Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт
Б.БАЛГАНСҮРЭН - Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтБ.БАЛГАНСҮРЭН - Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт
Б.БАЛГАНСҮРЭН - Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт
batnasanb
 
Ц.ЖАДАМБАА - Телевизийн шинэчлэл улсын хөгжилд
Ц.ЖАДАМБАА - Телевизийн шинэчлэл улсын хөгжилдЦ.ЖАДАМБАА - Телевизийн шинэчлэл улсын хөгжилд
Ц.ЖАДАМБАА - Телевизийн шинэчлэл улсын хөгжилд
batnasanb
 
А.Анхбаяр - Алтны үнийн хэтийн төлөв хандлага
А.Анхбаяр - Алтны үнийн хэтийн төлөв хандлагаА.Анхбаяр - Алтны үнийн хэтийн төлөв хандлага
А.Анхбаяр - Алтны үнийн хэтийн төлөв хандлага
batnasanb
 
М.Маргадмөн Х.Нямжаргал - ВАЛЮТЫН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН ТААМАГЛАЛЫ...
М.Маргадмөн Х.Нямжаргал - ВАЛЮТЫН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН ТААМАГЛАЛЫ...М.Маргадмөн Х.Нямжаргал - ВАЛЮТЫН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН ТААМАГЛАЛЫ...
М.Маргадмөн Х.Нямжаргал - ВАЛЮТЫН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН ТААМАГЛАЛЫ...
batnasanb
 
Б.ЗАМАНДИЙЖАВ - КОМПАНИЙ ҮНЭ ЦЭНЭД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭ
Б.ЗАМАНДИЙЖАВ - КОМПАНИЙ ҮНЭ ЦЭНЭД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭБ.ЗАМАНДИЙЖАВ - КОМПАНИЙ ҮНЭ ЦЭНЭД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭ
Б.ЗАМАНДИЙЖАВ - КОМПАНИЙ ҮНЭ ЦЭНЭД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭ
batnasanb
 
Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ...
Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ...Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ...
Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ...
batnasanb
 
Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло...
Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло...Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло...
Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло...
batnasanb
 
С.Сарангэрэл - Технологийн түвшний үнэлгээний арга зүйг уул уурхайн салбарт ...
С.Сарангэрэл - Технологийн түвшний үнэлгээний арга зүйг уул уурхайн  салбарт ...С.Сарангэрэл - Технологийн түвшний үнэлгээний арга зүйг уул уурхайн  салбарт ...
С.Сарангэрэл - Технологийн түвшний үнэлгээний арга зүйг уул уурхайн салбарт ...
batnasanb
 
Г.Мөнгөнцэцэг - CAPM ЗАГВАР ба ӨРГӨТГӨЛ
Г.Мөнгөнцэцэг - CAPM ЗАГВАР ба ӨРГӨТГӨЛГ.Мөнгөнцэцэг - CAPM ЗАГВАР ба ӨРГӨТГӨЛ
Г.Мөнгөнцэцэг - CAPM ЗАГВАР ба ӨРГӨТГӨЛ
batnasanb
 

More from batnasanb (20)

Red arrow international company presentation
Red arrow international company presentationRed arrow international company presentation
Red arrow international company presentation
 
Mtvf panel on piracy and copyright mr final
Mtvf panel on piracy and copyright mr finalMtvf panel on piracy and copyright mr final
Mtvf panel on piracy and copyright mr final
 
Bei Bei Fan - Warner Bros
Bei Bei Fan - Warner BrosBei Bei Fan - Warner Bros
Bei Bei Fan - Warner Bros
 
Saskia van Lier - Endemol Asia
Saskia van Lier - Endemol AsiaSaskia van Lier - Endemol Asia
Saskia van Lier - Endemol Asia
 
Jargalan.B - Hollywood movie supply in Mongolian Market
Jargalan.B - Hollywood movie supply in Mongolian MarketJargalan.B - Hollywood movie supply in Mongolian Market
Jargalan.B - Hollywood movie supply in Mongolian Market
 
Final overview img mongolia v2
Final overview img mongolia v2Final overview img mongolia v2
Final overview img mongolia v2
 
Dai Huang - Sony Pictures Television
Dai Huang - Sony Pictures TelevisionDai Huang - Sony Pictures Television
Dai Huang - Sony Pictures Television
 
Delgertsoo.D - Legal regulation of Intellectual Property Rights
Delgertsoo.D - Legal regulation of Intellectual Property RightsDelgertsoo.D - Legal regulation of Intellectual Property Rights
Delgertsoo.D - Legal regulation of Intellectual Property Rights
 
Khishigsuren Yadamsuren - Current Overview of Mongolian Television Industry
Khishigsuren Yadamsuren - Current Overview of Mongolian Television IndustryKhishigsuren Yadamsuren - Current Overview of Mongolian Television Industry
Khishigsuren Yadamsuren - Current Overview of Mongolian Television Industry
 
David Kao - Television Industry Technologies
David Kao - Television Industry TechnologiesDavid Kao - Television Industry Technologies
David Kao - Television Industry Technologies
 
Peter Markey - Building success in the digital era
Peter Markey - Building success in the digital eraPeter Markey - Building success in the digital era
Peter Markey - Building success in the digital era
 
Б.БАЛГАНСҮРЭН - Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт
Б.БАЛГАНСҮРЭН - Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтБ.БАЛГАНСҮРЭН - Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт
Б.БАЛГАНСҮРЭН - Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт
 
Ц.ЖАДАМБАА - Телевизийн шинэчлэл улсын хөгжилд
Ц.ЖАДАМБАА - Телевизийн шинэчлэл улсын хөгжилдЦ.ЖАДАМБАА - Телевизийн шинэчлэл улсын хөгжилд
Ц.ЖАДАМБАА - Телевизийн шинэчлэл улсын хөгжилд
 
А.Анхбаяр - Алтны үнийн хэтийн төлөв хандлага
А.Анхбаяр - Алтны үнийн хэтийн төлөв хандлагаА.Анхбаяр - Алтны үнийн хэтийн төлөв хандлага
А.Анхбаяр - Алтны үнийн хэтийн төлөв хандлага
 
М.Маргадмөн Х.Нямжаргал - ВАЛЮТЫН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН ТААМАГЛАЛЫ...
М.Маргадмөн Х.Нямжаргал - ВАЛЮТЫН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН ТААМАГЛАЛЫ...М.Маргадмөн Х.Нямжаргал - ВАЛЮТЫН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН ТААМАГЛАЛЫ...
М.Маргадмөн Х.Нямжаргал - ВАЛЮТЫН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН ТААМАГЛАЛЫ...
 
Б.ЗАМАНДИЙЖАВ - КОМПАНИЙ ҮНЭ ЦЭНЭД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭ
Б.ЗАМАНДИЙЖАВ - КОМПАНИЙ ҮНЭ ЦЭНЭД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭБ.ЗАМАНДИЙЖАВ - КОМПАНИЙ ҮНЭ ЦЭНЭД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭ
Б.ЗАМАНДИЙЖАВ - КОМПАНИЙ ҮНЭ ЦЭНЭД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭ
 
Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ...
Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ...Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ...
Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ...
 
Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло...
Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло...Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло...
Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло...
 
С.Сарангэрэл - Технологийн түвшний үнэлгээний арга зүйг уул уурхайн салбарт ...
С.Сарангэрэл - Технологийн түвшний үнэлгээний арга зүйг уул уурхайн  салбарт ...С.Сарангэрэл - Технологийн түвшний үнэлгээний арга зүйг уул уурхайн  салбарт ...
С.Сарангэрэл - Технологийн түвшний үнэлгээний арга зүйг уул уурхайн салбарт ...
 
Г.Мөнгөнцэцэг - CAPM ЗАГВАР ба ӨРГӨТГӨЛ
Г.Мөнгөнцэцэг - CAPM ЗАГВАР ба ӨРГӨТГӨЛГ.Мөнгөнцэцэг - CAPM ЗАГВАР ба ӨРГӨТГӨЛ
Г.Мөнгөнцэцэг - CAPM ЗАГВАР ба ӨРГӨТГӨЛ
 

Б.Намжилмаа - МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО ДАХЬ СЭТГЭЛ ЗҮЙН ХЭВ ШИНЖИЙН АСУУДАЛ

  • 1. “МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО ” ДАХЬ СЭТГЭЛ ЗҮ ЙН ХЭВ ШИНЖИЙН АСУУДАЛ Б .Намжилмаа ШУТИС, Компьютер техник Менежментийн сургууль Олон Улсын бизнесийн удирдлагын 2-р курс Е-Mail: namjaab@yahoo.com Хураангуй . Менежмент гэдэг нь хүний хүсэл эрмэлзэл, мэдлэг боловсрол, дадлага туршлагыг ашиглан өмнөө тавьсан зорилгодоо хүрэх үйл явц. Уг тодорхойлолтыг уншаад бид өөрсдөөсөө “хэрхэн, яаж хүний хүсэл эрмэлзэл, мэдлэг боловсрол, дадлага туршлага зэргийг нь ашиглах вэ?” хэмээн асууж болох юм. Үүний нэг хариулт нь “зөв удирдах” явдал юм. Харин хүнийг хэр зөв удирдаж чадах эсэх нь тухайн х үнээ хэр таньж чадсанаас ихээхэн шалтгаална. Өөрөөр хэлбэл, тухайн хүний зан байдал, зорилго, хүсэл тэмүүлэл буюу хүний дотоод сэтгэл рүү нь илүү хандах хэрэгтэй гэсэн үг юм. Үүнээс харахад жинхэнэ удирдагч хүн гэдэг бол бусдыг дээд зэргээр таних чадвартай хүн юм. Ийнхүү дэлхийн талыг эзэлж явсан агуу их удирдагч Чингис хаан нь хувь хүнийхээ хувьд ямар хүн байсныг судалж мэдэхийг зорьсон юм. Түлхүү р үг: - Экстраверт - гадагшаа чиглэсэн - Интроверт - зожиг / дотогшоо чиглэсэн / - Сенсорный - прагматик - Интуитивный - зөн билэгт - Мыслытельный - сэтгэх өндөр чадвартай - Чувствующий - мэдрэмжтэй - Решающий - шийдэмгий
  • 2. - Воспринимающий - шийдэмгий бус Оршил : “Хүн болгон адилгүй Хүлэг болгон жороогүй” / Ардын зүйр үг/ Та бүхэн өөрсдийн эргэн тойронд байгаа хүмүүсийг нэг ажиглаад үзвэл удаан, түргэн, шаралхуу, эмзэг, хөгжилтэй, тайван дөлгөөн, сэргэлэн зэрэг олон ааш араншинг олж харах нь лавтай. Үүнийг хүн бүр өөр өөрөөр тайлбарлаж болох боловч темперамент буюу төрх араншин гэсэн ойлголттой холбож үзэх нь зүйтэй юм. Темперамент гэдэг нь temperamentum- хэсгүүдийн зохих харьцаа гэсэн латин үгнээс гаралтай бөгөөд энэ нь хүний зан үйлийн төрөлхийн онцлогтой илүү холбоотой юм. Темпераментын талаар олон онолууд байдаг бөгөөд эртний Грекийн эмч Гиппократ /мэө 5-р зуун/ хүний биед байдаг цус, цөс, лимфийн тунгалаг шингэн, хар цөс зэрэг 4 шингэний харьцаа чухал юм гэж үзэж байжээ. Жишээ нь: Цус зонхилбол сангвиник, цөс их бол холерик, хар цөс их бол меланхолик, тунгалаг шингэн зонхилж байвал флегматик хэв шинж илэрнэ гэж таамаглаж байсантай холбоотойгоор темпераментын 4 хэв шинжийг нэрлэж заншжээ. Харин Оросын физиологич И.П.Павлов темпераментын физиологийн үндэс нь хүний мэдрэлийн системийн үйл ажиллагаатай, тухайлбал хөөрөл саатлын процессуудын хүч, хурд, тэнцвэртэй холбоотой юм гэдгийг тодорхойлжээ. Темпераментыг товчоор хэлэхэд төрөл бүрийн нөхцөлд харьцангуй тогтвортойгоор илэрч байдаг сэтгэл зүйн хувийн болон нийтлэг онцлог шинж бөгөөд зан төлөвтэй харьцуулахад илүү төрөлхийн шинжтэй юм. Тухайлбал: Түргэн шаламгай хүн бол юм хийх, алхах гишгэх, бусадтай харилцахдаа түргэн байдаг учраас энэ шинж нь янз бүрийн нөхцөлд харьцангуй тогтвортой илэрч байдаг. Темпераментын 4 үндсэн хэв шинжийн талаар товч авч үзвэл. Холерик /шаралхуу , эрч х ү чтэй хэв шинж /: Хөөрөл ихтэй, тэнцвэргүй, шаралхуу зантай, бусадтай харилцахдаа огцом, түрэмгий, эрч хүчтэй хэв шинж. Сэтгэлийн хөдөлгөөний илрэл хурц, биеэ барих тэсвэр тэвчээр муу. Сангвиник /өөдрө г сэргэлэн , сонирхсон з ү йлдээ маш их ү р бүтээлтэй ханддаг хэв шинж /: Маш их хөдөлгөөнтэй, амьдралын нөхцөл байдал өөрчлөгдөхөд амархан дасдаг, шинэ орчинд танихгүй хүмүүсийн дунд эвгүйрхэж биеэ барьдаггүй, нийтэч зантай, амьдралын баяр баясгалан сайтай, сэргэлэн цовоо хэв шинжийн хүн. Юмыг сонирхон татагдах нь амархан, шинэ соргог зүйлийг олж харах, анхаарлын шилжилт сайн. Флегматик /тайван , нэгэн хэвийн шаргуу хэв шинж /: Сэтгэлийн хөдөлгөөний гадаад илрэл багатай, алхаа гишгээ, үг яриа, үйл хөдлөл нь тогтуун тайван, эхэлснээ дуусгах чадвартай, бусадтай хэвийн тогтвортой харилцаатай, дэмий чалчих дургүй, аливаад тайван тэвчээртэй хандах чадвар сайтай. Хүнтэй танилцах, шинэ орчин нөхцөлд дасахдаа алгуур, анхаарлын
  • 3. шилжилт удаан тогтворжилт сайн. Нэгэн хэвийн тэвчээр шаардсан ажлыг гүйцэтгэх чадвар сайн. Меланхолик /Ихээхэн мэдрэмтгий , шархламтгай сэтгэлтэй , амархан ядардаг сул хэв шинж /: Учир битүүлэг зожиг зантай, хүнтэй танилцахаас зайлсхийдэг, хүнд хэцүү нөхцөлд шийдэмгий биш, аймтгай, зориг муутай, сааталд амархан ордог, өчүүхэн бага зүйлд хялбархан эмзэглэдэг. Щвейцарийн сэтгэл зүйч Карл Густав Юнг хэв шинжийн ангиллын талаар “хүний зан байдал тохиолдлын бус чанартай байдаг“ гэж өөрийн үзэл бодлоо илэрхийлээд бусдаас урьтаж уг ухагдахууныг судалж эхэлсэн. К.Г.Юнг бол хүмүүсийн хувийн онцлог, зан байдлын ялгаа зэргийг анх илрүүлэн тогтоосон хүн юм. Юнг 1923 онд бичсэн “Сэтгэл судлалын хэв шинж” гэсэн бүтээлдээ энэхүү ангиллын талаар тодорхой өгүүлсэн байдаг. Мөн Изабел Бриггс Майерс гэгч авъяаслаг эмэгтэй Юнгын хүний хэв шинжийн шинжилгээний арга барилыг боловсруулахад 30 жилийг зориулсан. Энэ нь хожим “Майерс Бриггсийн хэв шинж“ гэж олон нийтэд танигдсан. Энэ нь хүн бүрийн хувийн үр бүтээлтэй хэрэглэлтийн ялгааг илрүүлэн гаргахад зориулагдсан байсан. 1980 онд Юнгын онол асар их нэрд гарсан бөгөөд үүнд Бриггс гавъяатай. Хүн төрөлхтөн бол амжилтыг бүрдүүлэгч гол чухал баялагт тооцогддог бөгөөд уг капиталыг хөлсний этгээд, хөлслөгч, захиалагч, нийлүүлэгч гэсэн харьцаагаар бүрэн ашиглаж болно. Эдгээр зан байдлын харьцаа өнөөгийн томоохон компаниудад ихээхэн хөгжиж байгаа. Мэдээллийн амжилттай харилцаан дээр харилцан үйлчилгээ тогтож байдаг. Ингэхээр сайн харилцаа, эмх цэгцтэй хамт олон нь сайн хамтран ажиллагчийг бэлэн болгодог. Хэв шинжийн онол ёсоор хувийн зан байдал нь төрөхөөс бий болдог бөгөөд 4 өөр хос хэв шинж байдаг. Эдгээр найман тодорхойлолт нь хүний зан байдлыг тусгасан байдаг. Эдгээрийг дурьдвал: Экстраверт Интроверт Сенсорный Интуитивный Мыслительный чувствующий Pешающий воспринимающий Хэв шинжийн онолын ёсоор үлдсэн бүх амьдралынх нь нилээд эрт үед зан байдал нь илрэн гарч, цаг хугацааны аясаар тогтворждог. Хүнийг байшинтай зүйрлэж болох юм. Байшингийн суурь амьдралын урсгалд эрс шууд өөрчлөлтөд өртдөггүйтэй адил юм.Таны зан байдлыг байшингийн үлдсэн хэсэгтэй зүйрлэвэл таны хэв шинж байшингийн гадаад байдлыг үзүүлнэ. Яваандаа байшинд өрөө нэмэгдэх, дахин нэг үе будаг нэмэх, орон байраа тохижуулах, интерьерийг нь шинэчлэх гэх мэт олон олон өөрчлөлтүүд орно. 20 жилийн хойно байшин анхныхаасаа нилээд өөрчлөгдсөн байх боловч суурь нь хэвээрээ хадгалагдан үлдсэн байх болно. Маш олон жил уулзаагүй найзтайгаа таарахад гайхмаар их өөрчлөгдсөн байдаг. Зөвхөн бидний төрөлхийн онцлог л энэ байшингийн суурь шиг тэр л хэвээрээ хадгалагдан үлддэг билээ. Ямар ч үед хүн өөрийн жинхэнэ зан байдлыг өөрчлөхөд амаргүй байдаг.
  • 4. нийцтэй Олноос тасархай ёс зүйтэй Гэнэ -тийн бодит Харилцан ажилладаг Дотог -шоо чиглэ -сэн Дотог -шоо чиглэ -сэн Одоо үедээ чиглэ -сэн Юмыг бодь -той тусгаж авдаг Баримтанд тулгуур -ладаг Тодор -хой махруу Ирээ -дүйд чиглэ -сэн Хийвэр Ерөн -хий Зориг жуулагч Хурц тод Шудар -га Бусдыг Хаалттай хамаардаг Итгэл Төлөвлөгөө үнэмшил -тэй -тэй Хашир, Ажил хэрэгч үзэл баримт лалтай Зад -лан дүг -нэгч Хүмүү -сийн төлөө Орчиндоо чиглэсэн өргөн Цар хүрээтэй Танил ихтэй Гүн гүнзгий Бодол болсон Танилын хүрээ хязгаар лагдмал Их энерги Энергиэ зарцуулдаг нөөцөлдөг АялдагчВоспринимающый Зохицуулагч Шийдэм -гий бус Хатуу Зөөлөн тогтвортой Шийдвэр -лэгч Хараад сууж байдаг Хууль ёсны Нийцтэй Хувирдаггүй Уян хатан Энэрэнгүй Удирдагч Хялбар -хан Онолд Хатуу үндэслэ чанд -дэг Аминчхан -щый даргаРешаю сайн хамтрагччувствую—щый Удирдагч-тельныйМысли мэргэн-тивныйИнтуи прагматик-ныйСенсор зожиг-вертИнтро нийгэмч-верт Экстра Хэв шинжүүдийн магадлалт илрэлүүд Зохион байгуулагч Нээлт -тэй Шийдэл -гүй Урсга -лаар явагч
  • 5. Орчиндоо өөрийгөө илэрхийл -дэг ярьсныхаа дараа боддог Дотроо баярлаж, бухимд -даг Бодсо -ныхоо дараа ярьдаг Баримт- өвөр тай -мөц Алаг -чил даггүй Хамаатай Тодорхой Бараг цаалагч Нот -логч Зорьсноо -соо буцдаггүй Цаг хугацаатай Цаг хугацаа -гүй Өгүү ллийн ү ндсэн хэсэг : Дээр дурдсан арга зүйн үндсэн дээр Монголын нууц товчоо зохиолд гарч байгаа Чингис хааны хэлж ярьж, шийдэж хийж байгаа үйл хэрэг зэрэгт үндэслэн түүнийг хувь хүнийхээ хувьд чухам ямар хэв шинжийн хүн байсныг тодорхойлохыг зорьсон юм. Ийнхүү Монголын нууц товчоо зохиол дээрх Чингис хааны байр байдлыг судалж үзэхэд түүнд эдгээр хэв шинжүүдээс : - экстраверт - сенсорный - интуитивный - мислытельный - чувствующий - Решающий зэрэг хэв шинжүүдэд түүний зан байдал нь зэрэг багтаж байгаа юм. Чингис хааны экстраверт буюу нийгэмч хэв шинжид багтаж байгаа нь тэрээр аливаа үйл хэргийг хэзээ ч ганцаараа шийддэггүй бөгөөд үргэлж олонтойгоо хамтран ажиллаж, орчиндоо өөрийгөө илэрхийлдэг хүн байсан бөгөөд иймдээ ч бусдаар өөрийгөө үргэлж хүрээлүүлж чаддаг байжээ. Иймдээ ч олон үнэнч анд, нөхөдтэй байсан.Энэ талаар Монголын нууц товчоонд Чингис 8 шарга агтаа алдаад тэвдэж явах зуураа Боорчитой таарч хэрхэн нөхөрлөж байгаа талаар: “…Тэмүжин өгүүлрүүн: “Та нар чадахгүй, би нэхье” гэж оготор хонгорыг унаад шарга агтыг өвсний налархайгаар мөшгөн хөөж 3 хоног яваад нэгэн өглөө олон адуунд хүрвэл нэг гавшгай хөвүүн гүү сааж байна. Түүнтэй уулзаж, шарга агтаа сураглавал, тэр хөвүүн өгүүлрүүн: “Энэ өглөө нар ургахын урьд найман шарга морийг үүгээр хөөж гарав. Мөрийг би зааж өгье.” Гээд оготор хонгорыг тавиулж орог шинэ хул морийг Тэмүжинд унуулав. Өөрөө хурдан ухаа морийг унаж, гэртээ харилгүй хөхүүр суулгаа хээр боож тавив. Тэгээд өгүүлрүүн: “Нөхөр чи их мунгинаж яваа ажээ. Эрийн бэрхшээл нэгэн адил бий. Би чамд нөхөр болъё. Миний эцэг Наху баян гэдэг. Би түүний ганц хөвүүн. Миний нэр Боорчи“ гээд хоёулаа мордож шарга морьдыг мөрөөр нь мөшгөж 3 хоног явав. Нэгэн үдэш нарны гэрэл уул ташиж бүхий цагт нэгэн хүрээ иргэнд хүрвэл, найман шарга морь нь тэр хүрээний захад өвс идэж байна. Тэмүжин өгүүлрүүн: “Нөхөр чи эндээ бай. Манай шарга морьд тэнд байна. Би түүнийг хөөж ирье” гэвэл, Боорчи өгүүлрүүн: “Би чамд нөхөр болж ирээд энд яаж үлдэнэ.“ гээд хоёулаа хамт довтолж ороод шарга морьдыг хөөж гарав.“ /МНТ 90/
  • 6. Чингис хаан чувствующий буюу сайн хамтрагч байсан. Мөн тэрээр өөрөө их шийдэмгий, зорьсон, хэлснээсээ буцдаггүй хүн байсан учраас өөрийн хамтрагчаа ч мөн зорьсон, хэлснээсээ буцвал их уурлаж, доромжлол мэт үздэг байсан нь уг хэсэгт гарсанчлан хэлсэн, зорьсноо умартан олзонд шунасан Алтан, Хучар, Даридай 3-ыг шийтгэж байгаагаар илэрч байна. “Тэр өвөл өвөлжиж, нохой жилийн /1202 оны/ намар, Чингис хаан, цагаан татаар, алухай татаар нартай Далан нэмүргэ гэдэг газар байлдахын урьд Чингис хаан, цааз тогтоож зарласан нь: “Дайсныг дарах цагт олзонд бүү саатагтүн. Дайсан нэгэнт дарагдвал тэдний юм хэзээ ч бидний олз болох тул хуваалдаж амжина. Хэрэв бид ухрахад хүрвэл анх довтолсон байрандаа даруй эгж ирвэл зохино. Уг байрандаа эгж ирээгүй хүнийг алтугай.” гэж ийм засаг тогтоож зарлав. Далан нэмүргэ гэдэг газар татаартай байлдаж тэднийг дутаалгав. Тэднийг нэхэн байлдаж, Улху шилүгэлжид гэдэг газар эзлэн дагуулав. Цагаан татаар, алчи татаар, тутауд татаар, алухай татаар нарын эрхтэнийг дарж харъяат нарыг эзлэх цагт тогтоосон цаазыг Алтан, Хучар, Даридай гурвуул зөрчиж, олзонд шунан байлдаанаас саатжээ. Хэлсэн үгэндээ хүрсэнгүй, тогтоосон цаазыг дагасангүй гэж Зэв Хубилай хоёрыг явуулж, тэдний олзолсон адуу ба юмыг бүрнээ хураан авахуулав.” /МНТ 153/ Түүнчлэн тэрээр маш өрөвч, энэрэнгүй зөөлөн сэтгэлтэй нэгэн байсан гэдэг нь ч мөн доорхи хэсгээс харагдаж байна. “Бас хоромхон зуур болоод нэгэн морьтой хүн айсуй харагдав. Үзвэл, нэгэн хүн мэт байтал, дор нь хүний хөл мэт юм унжилзаж байна. Хүрч ирэхэд үзвэл, Өгөдэйн хойно Борохул сундалж /Өгэдэйг Борохул, эмээл дээрээ дүүрч/ ирэв. Борохулын амны завжнаас цус цувирч байна. Учир нь Өгөдэйн хүзүү суманд шархатсан тул Борохул, түүний асгарсан цусыг амаар шимж, зангирсан нөжийг завжаар цувируулж ирэв. Чингис хаан үзээд нүднээс нулимс цувируулж сэтгэлээ зовж, даруй гал түлүүлээд шархыг хайрч, Өгөдэйд унд өгч уулгаад, дайсан ирвэл байлдъя гэж хүлээж байв... /МНТ 173/ Чингис хаан том жижиг ямар ч хэрэг байсан хэзээ ч өөрөөсөө холдуулдаггүй бүхнийг өөртөө хамаатайгаар авч үзэж байдаг хүн байсан талаар Монголын нууц товчоо зохиолд өгүүлэхдээ: “…Бэлгүтэйн нүцгэн мөрийг Бүри-бөх илдээр хага цавчив. Бэлгүтэй ингэж цавчигдсан боловч, огт ажиггүй цусаа цувриулж явахыг, сүүдэрт суугаад хуримлаж байсан Чингис хаан үзэж гарч ирээд өгүүлрүүн: “Хэнд ингэж цавчигдав...“/МНТ 131/ “Чингис хаан, Бэлгүтэйн ятгасан үгийг үл хайхарч, 2 этгээдээс модны гишүүдийг хуга татаж, айргийн бүлүүрийг сугачиж аваад зодолдож, жүрхин нарыг ялж, Хорижин хатан, Хуурчин хатан хоёрыг булааж авав. /Хасар харвах тутам нэг хүнийг унагаж байв. Бэлгүтэй хөхүүртэй айргаар цохилдож явав. Тайчууд нар Бэлгүтэйг барьж аваад хасаг тэрэгнээс хүлж тавив. Унтсан хойно Бэлгүтэй, хасгийг нь үүрсээр хүрч ирэв./ Жүрхин нар найрамдан зохилдъё гэснийг бид зөвшөөрч, Хорижин хатан, Хуурчин хатан хоёрыг буцааж өгөв. /МНТ 132/ Чингис хүний тусыг марталгүй санаж хожим ч гэсэн уг тусынх нь хариуг барьж байдаг ба ингэхдээ урьдын хийсэн гавъяаг нь баримттай өгүүлж бүх зүйлд урьдны болсон явдлыг баримт болгодог байсан нь аливаа зүйлд баримттай, бодитоор ханддаг хүн байсныг харуулж байна. Уг чанар нь түүнийг сенсорный
  • 7. буюу прагматик хэв шинжийн хүн байсан гэсэн таамаглал дэвшүүлэхэд хүргэж байгаа юм. Энэ талаар Монголын нууц товчоо зохиолд: “Чингис хаан бас зарлиг болруун: “Бадай, Хишилэг 2, миний амийг аварч тус хүргэсний тул мөнх тэнгэрт ивээгдэж, Хэрэйд улсыг доройтуулж, өндөр сууринд хүрэв, би. Одоо ба ирээдүйд ургийн ураг хүртэл миний суурийг залгамжлагчид, энэ хоёрын хүргэсэн тусыг үүрд санаж явтугай.“ гэж зарлиг болов”. /МНТ 187/ Мөн Монголын нууц товчоо зохиолд Чингис хааныг зөн билэгтэй буюу мэргэн хүн байсан гэсэн таамаглалд хүргэх хэд хэдэн санаанууд илрэн гарч байгаа бөгөөд эдгээрээс дурдвал: Чингис маш шүтлэгтэй зөн билэгтээ итгэдэг байсан гэдэг нь Монголын нууц товчоо зохиолд: “…Тэнд эзний нойр хүрч, толбот бор морины дэл дээр ташуураа тулж унтаад нэг зүүд зүүдлэв. Чингис хаан сэрээд 6 сайддаа ирж зарлиг болруун: “ Би нэг зүүд зүүдлэв Бор зүрх минь Бол бол хийв Богино хавирга минь Шир шир хийв Болшгүй дайсан Ирэх нь бололтой өндөр уулын цаадах өргөн шар талд гурван хар тугтай гурван зуун дайсан байна. Гурван зуун дайсны Хошууч баатар нь Зээрд морио унаж Зэвт сумаа дэлж Бат хуягаа өмсөж Бараан сахлаа илж Баруун тийш ширвэж Зүүн тийш ажиглаж Зүү мэт жирвэлзэж Утас мэт улалзаж явна. Энэ зүүд минь хэрэв үнэн бол зургаан сайд минь та нар яах вэ? гэж асуув.” /МНТ 149/ “Тэмүжин, шугуй дотор 3 хонож одоо харья гэж морио хөтөлж явахад мориноос эмээл нь мултран унав. Эргэж үзвэл эмээлийн олом хөмөлдрөг хэвээр байтал мултарсан ажээ. “Олом мултарч болох гэвч, хөмөлдрөг яахин мултарна. Тэнгэр ятгаж байгаа болов уу?” гэж бас 3 хоног хүлээв. Дахин гарахаар явахад шугуйгаас гарах замыг гэрийн чинээ цагаан чулуу бөглөн хэвтэж байна. “Тэнгэр ятгаж байгаа болов уу?” гэж буцаж бас 3 хонов. Бүгд 9 хоног хоолгүй байж “Энэ мэт нэргүй үхэхээр гаръя.” гээд зам бөглөн унасан гэрийн чинээ цагаан чулууг тойрон гарахад саад болох модыг сумч хутгаараа огтлоод морио хөтөлж гармагц тайчууд угтан барьж авав.” /МНТ 80/
  • 8. Дээрх ишлэлээс харахад Чингис хаан бүр багаасаа ямар их хатуу чанд, хатуужилтай хүүхэд байсныг харуулах бөгөөд нөгөө уг зан чанар нь түүнийг мыслительный буюу удирдагч гэсэн хэв шинжид багтах болохыг харуулж байна. Чингис хаан нь дайн байлдааны болон энгийн үед ч маш зохион байгуулалттай байсан нь Монголын нууц товчоо зохиолд: “Суут богд Чингис хаан, зах нутаг нутаглаж явахын цаг нэгэн өдөр дотоод 9 сайдаа авч мөр хайж, бараа харж яваад зарлиг болруун: “Аль ч зүгээс ямар ч дайсан ирэх магадгүй, 9 сайд минь 3 хэсэг болж яв.” гэж зарлиг болов. Эзний зарлигийг дагаж Зэлмэ, Чуу мэргэн, Шигихутуг гурвуул нэг хэсэг болов. Боорчи, Борохул, Мухулай гурвуул нэг хэсэг болов. Сүлдүсний Сорхон шар, бэсүдийн Зэв, ойрдын Хар хирүгэ гурав нэг хэсэг болж гэрт үлдэв. Эзэн бусад 6 сайдаа авч мөр хайж, бараа харахаар явав.” /МНТ 149, 210, 212, 225, 226, 227/ олон хэсэг дээр илрэн гарч байна Чингис хааны зарлигийн ёсоор мянгат, зуут, аравтын ноёдын хөвүүдийг ялгаж явуулаад, урьд байсан наян хэвтүүлийг найман зуу болгов. Найман зуу дээр нэмж мянга болготугай гэв. Хэвтүүлд орох хүмүүсийг бүү ятгаж хориглотугай гэж зарлиг болов. Хэвтүүлийг Их-нэүрин захирч, мянганы ноён болтугай гэж зарлиг болов. Бас дөрвөн зуун хорчныг томилж, хорчныг Зэлмийн хөвүүн Есөнтэй ахалж, Түгэгийн хөвүүн Бүхэдэйтэй зөвлөж захиртугай гэв. Торгууд, хишигтэн нарыг 4 ээлжээр манах болгож, Есөнтэй нэгэн ээлжийн хорчныг захирч, Бүхэдэй нөгөө ээлжийн хорчныг захирч, Хорч-худаг 3-р ээлжийн хорчныг захирч, Лаблах 4-р ээлжийн хорчныг захирч явтугай. Нум сум агссан хорчин торгон цэргийг ийнхүү захирч явтугай. Хорчныг мянга болгож, Есөнтэй захирч байтугай гэж зарлиг болов. /МНТ 225/ Дээрх Монголын нууц товчоо зохиолын хэсгээс харахад тэрээр маш зохион байгуулалттай, төлөвлөгөөтэй решающий хэв шинжийн буюу дарга /менежер/ хүн байсныг харж болохоор байна. Гэвч миний дээр дурдсан удирдагч, дарга гэсэн хоёр ойлголт нь хоорондоо ялгаатай бөгөөд тиймдээ ч дээр удирдагч хэв шинжийн, дарга хэв шинжийн хэмээн тусад нь авч үзэж буйг анзаарах нь зүйтэй юм. Уг хоёр ойлголтын ялгааг Удирдахуйн ухааны доктор, профессор Х.Пүрэвдагва “Чингис хааны менежментийн товчоон” хэмээх номонд маш тод гаргаж өгсөн байдаг. Уг номонд бичсэнээр: “Дарга гэдгийг нийтлэг утгаар нь үзвэл эд, сан хөмрөгийг захиран зарцуулдаг, хүн удирддаг, хүмүүсийн ажиллагааг зохион байгуулдаг, зохицуулдаг, хяналт тавьдаг, өөрөөр хэлбэл ажлыг шууд өөрөө биш, хүмүүсээр гүйцэтгүүлдэг өвөрмөц, онцгой ажил эрхлэгч юм. Энэ ажил эрхлэгч нь тусгайлан эрх эдэлж үүрэг хүлээн, бас тодорхой хариуцлага хүлээдэг байжээ. Дарга хүн даргалахдаа хүмүүсийг ахлах, толгойлох, тэгшлэн засах, улсыг засах, харъяалах, захирах, мэдэх,тушаах, шийтгэх, албадах зэрэг олон чиглэлд эрх эдэлдэг байжээ. Гэхдээ даргалж байгаа хүний эрх нь түүний дээд тушаалын эрх мэдэлтний бүрэн эрхээр хязгаарлагдаж байсан байна. Мөн дарга ажлыг эрхлэгчдийг зөвхөн хааны зарлигаар томилж, мөн тийм замаар ажлаас халдаг журамтай байжээ. Энэ утгаараа дарга бол анхнаасаа томилолтын албан тушаал байжээ. Мөн орчин цагийн удирдахуйн ухааны үүднээс үзвэл тэр үед
  • 9. эзэн буюу удирдагчийн бүрэн эрхийн зарим хэсгийг төлөөлөн шилжүүлж, түүнийг хэрэгжүүлдэг, харъяандаа шууд захирагдагч нартай, тэднээр тодорхой ажил үйлийг гүйцэтгүүлэх эрх мэдэл бүхий албан тушаалтныг дарга гэдэг байсан.” хэмээн бичжээ. Ингэхээр удирдагч гэдэг нь даргын эрхийг өөрийн бүрэн эрхээрээ хязгаарлаж байдаг дээд албан тушаалтан болж байна. Дүгнэлт Нэг . Монголын нууц товчоо зохиолоос Чингис хаанд илэрч буй хэв шинжүүдийг нэгтгэн үзвэл: • Экстраверт хэв шинж илэрсэн 6 хэсэг /МНТ 82, 90, 117, 120, 122, 147/ • Сенсорный хэв шинж илэрсэн 7 хэсэг /МНТ125, 187, 203, 204, 205, 206, 207./ • Интуитивный хэв шинж илэрсэн 5 хэсэг /МНТ 103, 149,199, 201, 207/ • Мислительный хэв шинж илэрсэн 8 хэсэг /МНТ 80, 135, 137, 208, 235, 238, 244, 254/ • Чувствующий хэв шинж илэрсэн 9 хэсэг /МНТ 136, 153, 154, 177, 179, 201. 151, 173/ • Решающий хэв шинж илэрсэн 8 хэсэг / МНТ 149, 191, 192, 210, 212, 225, 226, 227/ -т тус тус олдож байна. Хоёр . Чингис хаанд ийнхүү олон хэв шинж нэгэн зэрэг илрэн гарч байгаа нь түүнийг эгэл нэгэн хүн биш байсныг харуулахын сацуу энэ байдал нь түүнийг дэлхийн талыг эзэлсэн агуу их удирдагч болоход нь нөлөөлсөн байж болох юм гэсэн таамаглалыг дэвшүүлэхэд хүргэж байгаа юм. Гурав . Эдгээр хэв шинжүүдээс Чингис хааны зан байдал, үйл хэрэгт давамгайлан илэрч байгаа байдлаас нь үндэслэн тэрээр Мыслительный Решающий -Чувствующий буюу Сэтгэгч, Манлайлан дагуулагч, аугаа Зохион байгуулагч байжээ гэж тодорхойлж болохоор байна. Ашигласан ном ,хэвлэл 1. Д.Эрдэнэчулуун, С.Оюунгэрэл, П.Цэрэндондов “Сэтгэл судлал” УБИС УБ 2001 он. /255-259х/ 2. О.Крегер, Дж.М.Тьюсон “Типы людей и бизнес” Москва 1995 /17-20 стр/ 3. Редактор Ш.Гаадамба “Монголын нууц товчоо” УБ 1990 4. Х.Пүрэвдагва “Чингис хааны менежментийн товчоон” УБ 2004 /19-21 хуудас/ Зохиогчийн тухай : Баатарсайханы Намжилмаа. 2004 онд Нийслэлийн Баянгол дүүргийн Монгол-Германы хамтарсан 38 дугаар дунд сургуулийг төгссөн. 2006 онд оюутны дунд зохион байгуулагдаж буй “Оюутны эрдэм шинжилгээний бага хурал”-д сэтгэл зүйн хэв шинжийн асуудлын талаар илтгэл бичин доктор, профессор Х.Пүрэвдагвын удирдлаган дор оролцож байна.
  • 10. эзэн буюу удирдагчийн бүрэн эрхийн зарим хэсгийг төлөөлөн шилжүүлж, түүнийг хэрэгжүүлдэг, харъяандаа шууд захирагдагч нартай, тэднээр тодорхой ажил үйлийг гүйцэтгүүлэх эрх мэдэл бүхий албан тушаалтныг дарга гэдэг байсан.” хэмээн бичжээ. Ингэхээр удирдагч гэдэг нь даргын эрхийг өөрийн бүрэн эрхээрээ хязгаарлаж байдаг дээд албан тушаалтан болж байна. Дүгнэлт Нэг . Монголын нууц товчоо зохиолоос Чингис хаанд илэрч буй хэв шинжүүдийг нэгтгэн үзвэл: • Экстраверт хэв шинж илэрсэн 6 хэсэг /МНТ 82, 90, 117, 120, 122, 147/ • Сенсорный хэв шинж илэрсэн 7 хэсэг /МНТ125, 187, 203, 204, 205, 206, 207./ • Интуитивный хэв шинж илэрсэн 5 хэсэг /МНТ 103, 149,199, 201, 207/ • Мислительный хэв шинж илэрсэн 8 хэсэг /МНТ 80, 135, 137, 208, 235, 238, 244, 254/ • Чувствующий хэв шинж илэрсэн 9 хэсэг /МНТ 136, 153, 154, 177, 179, 201. 151, 173/ • Решающий хэв шинж илэрсэн 8 хэсэг / МНТ 149, 191, 192, 210, 212, 225, 226, 227/ -т тус тус олдож байна. Хоёр . Чингис хаанд ийнхүү олон хэв шинж нэгэн зэрэг илрэн гарч байгаа нь түүнийг эгэл нэгэн хүн биш байсныг харуулахын сацуу энэ байдал нь түүнийг дэлхийн талыг эзэлсэн агуу их удирдагч болоход нь нөлөөлсөн байж болох юм гэсэн таамаглалыг дэвшүүлэхэд хүргэж байгаа юм. Гурав . Эдгээр хэв шинжүүдээс Чингис хааны зан байдал, үйл хэрэгт давамгайлан илэрч байгаа байдлаас нь үндэслэн тэрээр Мыслительный Решающий -Чувствующий буюу Сэтгэгч, Манлайлан дагуулагч, аугаа Зохион байгуулагч байжээ гэж тодорхойлж болохоор байна. Ашигласан ном ,хэвлэл 1. Д.Эрдэнэчулуун, С.Оюунгэрэл, П.Цэрэндондов “Сэтгэл судлал” УБИС УБ 2001 он. /255-259х/ 2. О.Крегер, Дж.М.Тьюсон “Типы людей и бизнес” Москва 1995 /17-20 стр/ 3. Редактор Ш.Гаадамба “Монголын нууц товчоо” УБ 1990 4. Х.Пүрэвдагва “Чингис хааны менежментийн товчоон” УБ 2004 /19-21 хуудас/ Зохиогчийн тухай : Баатарсайханы Намжилмаа. 2004 онд Нийслэлийн Баянгол дүүргийн Монгол-Германы хамтарсан 38 дугаар дунд сургуулийг төгссөн. 2006 онд оюутны дунд зохион байгуулагдаж буй “Оюутны эрдэм шинжилгээний бага хурал”-д сэтгэл зүйн хэв шинжийн асуудлын талаар илтгэл бичин доктор, профессор Х.Пүрэвдагвын удирдлаган дор оролцож байна.