Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads. You can change your ad preferences anytime.
Амны билэгээс ашдын билэгБичсэн Г.ГалбадрахМягмар, 2009 Тавдугаар сар 05 11:43 - Сүүлд шинэчилэгдсэн Лхагва, 2009 Тавдугаа...
Амны билэгээс ашдын билэгБичсэн Г.ГалбадрахМягмар, 2009 Тавдугаар сар 05 11:43 - Сүүлд шинэчилэгдсэн Лхагва, 2009 Тавдугаа...
Амны билэгээс ашдын билэгБичсэн Г.ГалбадрахМягмар, 2009 Тавдугаар сар 05 11:43 - Сүүлд шинэчилэгдсэн Лхагва, 2009 Тавдугаа...
Upcoming SlideShare
Loading in …5
×

Amni bileg-1

596 views

Published on

  • Be the first to comment

  • Be the first to like this

Amni bileg-1

  1. 1. Амны билэгээс ашдын билэгБичсэн Г.ГалбадрахМягмар, 2009 Тавдугаар сар 05 11:43 - Сүүлд шинэчилэгдсэн Лхагва, 2009 Тавдугаар сар 06 10:39Би өдий болтол нэг зүйлийг ихэд гайхдаг юм. Яг бүтэн 10 жил, монгол хэл болонуранзохиолын хичээл заалгаж, үзэж судалчихаад, зөв, аятайхан ярьж сураагүйд...Бүтэн 10 жил шүү. Судалсан зүйлээс эр, эм эгшиг, гээгдэх болон гээгдэхгүй эгшиг, эгшигт7, заримдаг 9 гийгүүлэгч гэхчилэн санаанд үлдэж дээ. Дунд сургуульдаа бид хэлшинжлэл, дүрэм үзэж судлаад байх хэрнээ, өөрийн бодол санаагаа зөв илэрхийлэн,боловсон зөв ярьж сурсангүй. Монгол хэлний хичээлээр, сурагчдын мэдлэгийгшалгахдаа, ярианы чадвар бус, цаасан дээр бичих "цээж бичиг"  гэгчээр л шалгана.Алдааг нь улаан балаар, нүд эрээлжлэн, дотор давчдам эрээлэн зурсан, "цээж бичиг" ээхаран суух хэн нэгэнд, сэтгэлээс нь "цус дусах"  мэт хэцүү харагддаг байсан байх даа.Ядахдаа заавал улаан балаар зурдаг байсан нь юу ч билээ. Энэ бүхний үр дүн нь:-Бусдын өмнө өөрийн бодол санаагаа хэлэх гэж, нүүр нь улалзан, нүд нь бүлтэгнэж,хоолой нь чичирч, хөлс нь дуслан, ээрч муурах хэн нэгэн. Багшийн хурц, хувьсгалчхарцан дор, самбарын өмнө, дотор сэтгэлдээ "би ч хаашдаа муу авлаа л даа"  хэмээнтэвдэн, ичингүйрч зогсох хүүхэд мэт...-Арай гайгүй нэг нь олны өмнө, индэр дээр гарч, хоолой дахь цэрээ хахируулан байжзасангаа, албархуу хуурай үгээр "би ингэж хэлье гэж бодож байна" хэмээн, хэлснээсээхойш бодож буй мэт ярих нэгэн. Хэлж ярьж буй нь хүний сэтгэл зүрхэнд хүрэх бүү хэл,агаарт замхарч, алсад уусан одох нь "цуурай" мэт...-Мэргэжлийн шахуу  сэтгүүлчид, донжтой маягаар, жижүүрийн хэдэн асуултаар хэннэгнийг сурвалжилна.  "Таны хобби юу вэ?", "Та ямар өнгөнд дуртай вэ?", " Та нууцамрагийг юу гэж үздэг вэ?", " Та ард түмэндээ хандаж юу гэж хэлмээр байна?"  гэхчилэншалиг, нялуун асуултуудаар шалгаах нь, алсад аргал түүж яваа будлиу нэгэн мэт... Хэл яриа гэдэг хүний бодол санааны илэрхийлэл. Бусадтай харилцах соёл, бусдыгхүндэтгэх хүндэтгэлийн илрэл. Өдгөө монголчууд бид ихэд өөрчлөгдөн боловсорч, ихэдхөгжин дэвжиж байнаа. Гэхдээ авах гээхийн ухаанаар хандаж, анхаарч засмаар зүйлбагаггүй байсаар...                                             Хараал зүхэл-сэтгэлийн хир Нэгэн үе бид, хараал зүхлийн муу үгсийг олонтаа хэрэглэж, үүндээ ч дасал болон, "байхл ёстой зүйл"  мэтээр хүлээж  авдаг байлаа. Миний танил нэгэн, "п...да"  гэдэг, нийтлэгтархсан орос хараалыг амны уншлага мэт урсгаж явдаг байсан. Тэр, нэг удаахүүхдийнхээ эцэг эхийн хурал дээр очиж ирээд хүүгээ зэмлэв.-Энэ "п..да" одоо анги дээрээ байнга "п..да" гэж хараадаг гэнэ, Яадаг муу "п..да " вэ?гэсэн гэдэг.  Иймэрхүү жишээ зөндөө л бий. Тойрч зогсох бусдынхаа өмнө, тамхиа донжтой маягаар угсруулан татаж, хааяадаашүлсээ годхийтэл газар нулимж, ярих яриагаа байнга "п..да"  хэмээн хүч орууланчимэглэх, "атаман"  төрхийн залуус өдгөө моодноос гарчээ.  Харин ийм үзэгдлийнболовсон үлдэгдэл нь, интернет дахь элдэв бичиглэлийн доор "сэтгэгдэл"  нэрээр эрээцээргүй бүдүүлэг үг, хараал урсгах нэгэн.  Тэд ийм бичиглэлээрээ, өөрийгөө "атаман" хэмээн төсөөлж, хэн нэгнийг далдаас гутаан доромжилж, сүрдүүлж, үүнээсээ таашаалавч байгаа бол, даанч өрөвдөлтэй хоцрогдол. 1/3
  2. 2. Амны билэгээс ашдын билэгБичсэн Г.ГалбадрахМягмар, 2009 Тавдугаар сар 05 11:43 - Сүүлд шинэчилэгдсэн Лхагва, 2009 Тавдугаар сар 06 10:39 Түүнчлэн манай монголчуудын нийтлэг хараалын үгс болох "хулгайч", "гуйлгачин", "новш", " ална шүү" мэтийн хэллэгүүд, хүнд баяр баясгалан гэхээсээ хүний сэтгэлийгхиртээн гутаана.  "Хулгайчаа, чамайг ална шүү", "Яадаг муу гуйлгачин бэ?", "Өөдгүй мууновш"  гэх хараал зүхлийн үгсийг сонсохоор, монгол хүний эрэлхэг дайчин, омог бардам,сүр жавхлант төрх бус, аймшгийн оронд байгаа мэт сэтгэгдэл төрөх. Монголчууд бид,бие биесийгээ "хулгайч", "алуурчин", "гуйлгачин", " хог новш"  гэж боддоггүй хэдий ч, иймхэлц үгийг чихнийхээ хажуугаар, хээв нэг өнгөрөөж, "сайн байна уу? өглөөний мэнд" гэдэг үгтэй адил утгаар хүлээж авах болтлоо дасч орхиж дээ. "Хайрт хулгайч минь, орой очоод чамайг алж өгнөө"  гэж утсаар ярих нэгнийг, "энэөнөөдөр хүн амины хараг үйлдэх нь"  гэж бодохоос илүүтэй, "яасан ч сүртэй ярьдагнөхөр вэ?" гэж бодох жишээтэй. "Муу гуйлгачин минь, чи ч өөдгүй новш юм даа"  гэх яриаг сонсохдоо,  "нэгэн ядарсангуйлгачин, хүнээс гуйлга гуйгаад зогсохгүй, өглөг өгсөн хүнээ гомдоож дээ"  гэжбодохоос илүүтэй, сайн найз нөхөд элэгсэг дотно ярилцаж байна гэж ойлгох жишээтэй. Уурлаж маргалдах үедээ, өөр хоорондоо ийм муу үгс хэлцэж, сэтгэлээ хиртээн, өөрийнмэдэлгүй "хуц аа хуц, чи муу юу юм бэ?"  гэж хариу барина. "Амны билэгээс ашдын билэг"  гэдэг сэн. Үргэлж л бие биесээ, "хулгайч", "гуйлгачин","хог новш"  гэж хараагаад байхаар, өнөө цагт дээд хэсэг нь "хулгайч, луйварчин",  дундхэсэг нь "гуйлгачин ядуу",  доод хэсэг нь "хог новш ухагч"  болж байгаа ч юм бил үү?                                          Зөв сайн ярьж сурцгаах сан Хэдэн жилийн өмнө, монголын ЕБДС-ийн хөтөлбөрөөс уранзохиолын хичээлийг хасахшийдвэрийг, "хүүхдийн"  хэмээх тодотгол овогтой Болормаа БСШУ-ны сайд байхдаагаргасан гэсэн. Мэдлэггүй байж болно, сэтгэлгүй байж болохгүй ээ.Монголын өсвөр, хойч үейиг зөв сайн ярьж сургахад хамгийн сайн туслагч ньуранзохиолын болон бусад олон ном юм. Эмх цэгцтэй, уран, яруу сайхан үгээр бичигдсэнном гэдэг, хүний оюун ухаанд гэрэл гэгээ өгч, итгэл урам хайрлаж, өөдрөг сайхан хүсэлтэмүүлэл рүү хөтөлдөг. Түүнчлэн ийм яруу сайхан үгсийг уншиж, давтан давтан нүдлэхбүрдээ ийм зөв сайхнаар ярьж сурцгаадаг юм. Нэгэн үе, монголчууд номноос холдоцгоож, олон олон номын сан, номын дэлгүүр үгүйболж, оронд нь "тохиролцооны дэлгүүр"  олшрох үед, гоё ганган хувцас, өмсгөл,зүүлттэй, бохир үг, хараал урсгасан хүмүүс олширсон доо. Харин өдгөө цагт номууд олноор хэвлэгдэж, номын дэлгүүр, уншлагын газрууд олшрохтусам, энгийн хэрнээ цэвэрхэн хувцасласан, зөв сайхан яриатай, эелдэг харьцаатайзалуус олширч буй. Энэ бол жинхэнэ хөгжил дэвшил юм. Нэгэн үе, ном зохиолын хянагч, үзвэр тоглолтын " тайзны сахилга бат"  гэгчид, хэт нэгчиглэл барьсан, үзэл суртал "ханхалж"  байсан хэдий ч үзэгч, уншигчдад бохир муухараал, зүхлийн үгс хэлж, үзүүлэхийг  хориглож байсан сайн талтай. Өнөө цагт монгол оронд минь ихэд дэлгэрээд байгаа "хошин урлаг" -ийнхны, их зүйл 2/3
  3. 3. Амны билэгээс ашдын билэгБичсэн Г.ГалбадрахМягмар, 2009 Тавдугаар сар 05 11:43 - Сүүлд шинэчилэгдсэн Лхагва, 2009 Тавдугаар сар 06 10:39бүтээж, ард иргэддээ ухаарал, сануулга өгөхийг хичээж байгаа сайн тал байгаа хэдий ч,тэдний тайзан дээрх эрээ цээргүй байдал, замбараагүй үг хэллэг нь, ард иргэдэдтөдийлэн сайн нөлөө өгөхгүй байгаа. Үйлдэл, үг хэлний сайн нь хүний дотоод сэтгэлийг ариусгадаг ажээ. Ард иргэдийнуншиж буй ном, үзэж буй үзвэр нь тэднийг сэтгэлийн ариусалд хөтөлж, үгийн сайхнаарүлгэрлэн дагуулж байх учиртай. Сэтгэлийн ариусал гэдэг, билэгтэй сайхан үг ажээ.                                                        Амны билэгээс ашдын билэг Монголчууд бид ямагт урагшаа явж, өөдлөн дэвжиж буй. Эртний монголчууд бичгийн,ярианы хос хэлтэй байж, билэгтэй сайхан үг хэлэлцэж, өөдрөг сайхныг билэгдэж, муумуухай үгсийг цээрлэдэг байсан. Бидний багад хүртэл, хараалын муу үг хэлсэн хүүхдийг"хараал хэлсэн хошууг нь халуун төмрөөр хайрна"  хэмээн зэмлэдэг байсан сан. Өнөө цагт бидний ийм анзааргагүй, хайхрамжгүй байдал үргэлжилсээр ахуй дор, нэгэнөдөр таны хүүхэд, "ээж гэж п..да, аав гэж хулгайч, дүү гэж гуйлгачин"  гэж хэлээдзогсож байвал яах билээ. "Гахайн нүдэнд зөвхөн гахай л харагддаг"  гэдэг үг байдагбилээ. Монголчууд бид дор бүрнээ хичээж, хэлэх үгээ цэнэж, хараал, хэрүүлийн муу үгээ аажимаажмаар боловч гээж орхивол, ашдын билэг сайн болох буй заа. Өөрсдөө төдийгүй, үрхүүхэд маань хүртэл зөв сайхан ярьж, эелдэг боловсон харьцаж сурвал, эргэн тойрондтань сэтгэлийн ариусал бий болох сон. Олон сайхан ном уншиж, үр хүүхэддээ уншуулж,ярьж. ойлголцож сурвал их л сайн алхам болох сон. Заавал зарлиг тогтоол хүлээлгүйгээр, хэн нэгнээр заалгахгүйгээр, өөрсдөө хичээж бийболгож чадах зүйлийн маань нэг нь энэ ажээ.                        Эзэн ничээвэл заяа хичээнэ.                       Амны билэгээс ашдын билэг.                          Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах     e-mail: gala_mn@yahoo.com                                       2009-05-05. 3/3

×