SlideShare a Scribd company logo
1 of 3
Download to read offline
Монголын мэргэшсэн үнэлгээчдийн ёс зүйн дүрэм
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Монгол улсын хууль, тогтоомжийн дагуу мэргэшсэн үнэлгээчдийн ёс зүйн харилцааг зоохицуулахад
энэхүү дүрмийн зорилго оршино.
1.2. Мэргэшсэн үнэлгээчдийн ёс зүйн дүрмийг (цаашид ёс зүйн дүрэм гэх) Монгол улсад үйл ажиллагаа
явуулж байгаа Монголын Мэргэшсэн Үнэлгээчдийн Институтийн гишүүн үнэлгээчид дагаж мөрдөнө.
1.3. Олон Улсын Үнэлгээний Стандартын Хорооноос баталсан олон улсын үнэлгээчдийн ёс зүйн дүрэмд
нийцүүлэн боловсруулав.
Хоёр. Монголын мэргэшсэн үнэлгээчдийн ёс зүйд хамаарах асуудал
2.1. Үнэлгээчин ямагт үнэнч шударга, өндөр ёс суртахуунтай байж үйлчлүүлэгч, олон нийт, мэргэжил,
үндэсний мэргэжлийн байгууллагуудад хор уршиг учруулахгүй байхаар үйл ажиллагаагаа явуулах ёстой.
2.2. Үнэлгээчний үүрэг хариуцлага нь дан ганц vйлчлvvлэгч буюу эсвэл ажил олгогчийн хэрэгцээг хангах
явдал биш. Харин нийтийн ашиг сонирхолыг хангах явдлаар илvvтэй тодорхойлогдоно.
2.3. Үнэлгээчин олон улсын үнэлгээний стандартын хорооноос баталсан ёс зүйн дүрэм болон түүнд нийцүүлэн
гаргасан мэргэжлийн байгууллага/институт/-ын дүрмийг дагаж мөрдөнө.
2.4. Үнэлгээчин нь Монголын Мэргэшсэн Үнэлгээчдийн Институтийн дүрэмд заасан гишүүний эрх, үүрэг
болон энэхүү дүрэм, хөрөнгийн үнэлгээ хийж болохгүй нөхцөлүүдийг биелүүлээгүй бол мэргэжлийн ёс зүйг
зөрчсөн гэж үзнэ.
Гурав. Монголын мэргэшсэн үнэлгээчдэд тавигдах шаардлагууд
3.1. Шударга, бодитой байх
3.1.1. Үнэлгээчин аливаа асуудалд хандахдаа хууль зүйн болон мэргэжлийн үүднээс шударга, бодитой
хандана;
3.1.2. Үнэлгээчин худал, буруу, нэг талыг барьсан үнэлгээ хийж болохгүй;
3.1.3. Үнэлгээчний дүгнэлтийг засварлах, өөрчлүүлэх талаар дарамт шахалт үзүүлснээс шударга болон
бодитой байдал алдагдахад хүрч болох тул бусдын эрхшээлд орж болзошгүй аливаа нөхцөл бий болохоос
урьдчилан сэргийлж зайлсхийвэл зохино;
3.1.4 Үнэлгээчин нь янз бүрийн үүрэг албан тушаалыг гүйцэтгэж болох бөгөөд энэхүү үзүүлж байгаа
үйлчилгээ, эрхэлж байгаа ажил үүргээс үл хамааран ямар ч нөхцөлд мэргэжлийн ёс зүйг сахин шийдвэр
гаргахдаа бодит байдлыг эрхэмлэж байвал зохино;
3.1.5. мэргэжлийн үйл ажиллагааны стандарттай зөрчилдөх үйлдлийн талаар үйлчлүүлэгч эсвэл дээд
удирдлагын зүгээс мэргэшсэн үнэлгээчинд дарамт шахалт үзүүлсэн, эсвэл биелүүлэхийг шаардсан үед
асуудлыг шийдвэрлүүлэх үүднээс дээд шатны удирдлагад хандана;
3.1.8. дээд шатны удирдлагад танилцуулсны дараа ч ёс зүйд харшлах байдал байсаар байвал тухайн ажил/гэрээ
захиалга/-ыг гүйцэтгэхээс татгалзана;
3.1.9. Мэргэшсэн үнэлгээчин ажил үүргээ гүйцэтгэхэд хамтран оролцож байгаа албан тушаалтан туслахууд нь
үйл ажиллагаандаа энэ дүрмийг мөрдлөг болгоно;
3.2. Мэргэжлийн ур чадвартай байх.
3.2.1. Үнэлгээчин нь тухайн гэрээт захиалгыг чанартай гүйцэтгэхэд мэргэжлийн шаардлага хангасан нөхцөлд
захиалгыг хүлээн авна;
3.2.2. аль нэг үйлчилгээг үзүүлэхэд өөрийн мэргэжлийн мэдлэг, дадлага, туршлага дутагдалтай гэж үзвэл
тухайн үйлчилгээнээс татгалзвал зохино;
3.2.3 Үнэлгээчин нь үйлчилгээ үзүүлэхдээ шаардлагатай гэж үзвэл хуульч, инженер гэх мэт нарийн
мэргэжлийн мэргэжилтэнг урьж хамтран ажиллаж болно;
3.2.4. Үнэлгээчин нь үнэлгээний арга зүйн чиглэлээр гарч байгаа шинэ мэдээлэлтэй байнга танилцаж, мэдлэг
чадвараа дээшлvvлж байх нь тvvний ёс зvйн шаардлага мөн;
3.2.5. Үнэлгээчин үйлчлүүлэгчийн захиалгыг цаг хугацаанд нь үр бүтээлтэйгээр гүйцэтгэх ба ажлын явцын
талаар үйлчлүүлэгчид байнга мэдээлж байх ёстой;
3.2.6.Үнэлгээчин буруу зөрүү ойлголт гаргахгүй байх үүднээс үнэлгээ хийхийн өмнө үйлчлүүлэгчээс бичгээр
үйлдсэн дэлгэрэнгүй мэдээлэл авсан байвал зохино;
3.2.7. үнэлгээний судалгаа мэдээлэл үнэн зөв, үүнд найдаж болно гэдгийг батлах үүднээс үнэлгээчин нарийн
нямбай лавлагаа, судалгаа хийсэн байх ёстой;
3.3. Хараат бус байдал.
3.3.1. Үнэлгээчний үйл ажиллагаа нь бие даасан, хараат бус шинжтэй байна;
3.3.2. үнэлгээний үнэ, хөлстэй холбоотойгоор доорх нөхцөл байдал үүссэн бол үнэлгээчний хараат бус байдал
алдагдсан гэж үзэх тул түүнээс урьдчилан сэргийлж байвал зохино;
а/ Үнэлгээчний үзүүлсэн өмнөх үйлчилгээний хөлс төлөгдөөгүй тохиолдолд дараагийн үйлчилгээ хийвэл;
б/ үнэлгээний эцсийн үр дүнтэй холбож хөлсний хэмжээг тогтоох;
в/ үйлчлүүлэгчийн удирдах ажилтанд гэрээт ажлын хөлснөөс ямар нэг хэмжээгээр өгөх нөхцөлтэйгөөр
үйлчилгээ үзүүлэхээр тохирох;
3.3.3. Үнэлгээчний эсвэл түүний гэр бүлийн гишүүн /эхнэр буюу нөхөр, хүүхэд эцэг, эх/ үйлчлүүлэгч
байгууллагаас бэлэг, дурсгалын зүйл авах, бараа үйлчилгээг зах зээлийн үнээс доогуур үнээр худалдан авах нь
хараат бус байдалд нөлөөлсөн гэж үзнэ. Энэ тохиолдолд тухайн бэлэг, дурсгалын зүйл буюу хямдруулсан
үйлчилгээнээс шууд татгалзвал зохино;
3.3.4.үйлчлүүлэгч байгууллагаас үнэлгээчдийн эсрэг шүүхэд зарга үүсгэх, сүрдүүлэх эсвэл үнэлгээчид
үйлчлүүлэгчийн эсрэг шүүхэд заргалдахаар мэдэгдэх нь хараат бус байдалд нөлөөлж болох тул энэ
тохиолдолд дараах зарчмыг баримталвал зохино;Үүнд:
а/ элдэв зарга үүсч болох үйлчилгээг хийхээс татгалзах;
б/ аливаа дүгнэлтийн нотлох баримт материалыг нягт нямбай бүрдүүлэх, нотлох баримтгүй тохиолдолд
дүгнэлт өгөхөөс татгалзах;
3.4. Мэдээллийн нууцыг хадгалах
3.4.1. Үнэлгээчин үйлчлүүлэгчийн мэдээллийн нууцыг чандлан хадгална. Тэдэнтэй ажил төрлийн харилцаа
холбоогоо тасалсны дараа ч мэдээллийн нууцыг хадгалах үүрэг хүчинтэй байна;
3.4.2. Үнэлгээчин өөрийн туслагчид уг зарчмын талаар мэдлэг эзэмшүүлж, дагаж мөрдүүлэх үүрэг хүлээнэ;
3.4.3.мэдээллийн нууцыг хадгалах гэдэг нь мэдээллийг бусадтай хуваалцахгүй байхын зэрэгцээ мөн уг
мэдээллийг хувийн эсвэл аль нэгэн гуравдагч талын ашиг сонирхол, давуу талд ашиглуулахгүй байх талаар
үнэлгээчдийн хүлээх хариуцлага юм;
3.4.4.Үнэлгээчин нь дараах тохиолдолд мэдээллийн нууцыг хадгалах үүрэг хариуцлагаас чөлөөлөгдөж болно;
а/ төрийн байгууллагын болон хууль, хяналтын бусад байгууллагын хяналт шалгалтад шаардлагатай баримт
материал, мэдээлэл, нотолгоог тэдний шаардлагаар гаргаж өгөх;
б/ хууль, эрх зүйн баримт бичгүүдэд шаардсан тохиолдолд хууль, эрхийг зөрчсөн үйл ажиллагааны талаар
мэдээлэх;
3.5. Мэргэжлийн нэр хүндийг дээдлэх.
3.5.1. Үнэлгээчин нь мэргэжлийн нэр хүндийг дээдлэн, түүнд харшлах аливаа үйлдлээс татгалзах ёстой;
3.5.2. мэргэжлийн нэр хүндийг унагасан аливаа үйлдлийг ёс зүйн зөрчил гэж үзнэ;
3.6. Хууль тогтоомжид нийцсэн байх.
3.6.1. Олон Улсын болон Үндэсний Үнэлгээний Стандартад нийцсэн байх;
3.6.2. Монгол Улсын Хөрөнгийн Үнэлгээний тухай хууль болон бусад хууль тогтоомжуудад нийцсэн байх;
3.6.3. эрх бүхий байгууллагуудаас батлан гаргасан заавар, журам, аргачлалд нийцсэн байх;
Дөрөв. Мэргэшсэн үнэлгээчдийн мэргэжлийн үйлчилгээний чанар
4.1. Нийтэд мэргэжлийн үйлчилгээ үзүүлдэг мэргэшсэн үнэлгээчдийн үйл ажиллагаанд чанарын хяналтын
тохиромжтой бодлого, горимыг хэрэгжүүлэх үүргийг түүний ажилладаг мэргэжлийн үйлчилгээ эрхэлдэг
байгууллага хүлээнэ. Энэ үүргийн хэрэгжилтийг холбогдох төрийн эрх бүхий байгууллага болон Монголын
Мэргэшсэн Үнэлгээчдийн Институт хянана.
4.2. Үнэлгээний үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага, хөрөнгийн үнэлгээчид нь нийтэд мэргэжлийн үйлчилгээ
үзүүлэхдээ тухайн үйлчилгээний чанарын стандартыг хангаж чадах түвшинд чанарын хяналтын бодлого
горимыг дотооддоо тогтоож, түүнийгээ хэрэгжүүлдэг байхыг шаардана. Энэхүү горим нь мэргэжлийн
үйлчилгээний цар хүрээ, үнэлж байгаа объектын онцлог, газар зүйн тархалт, зохион байгуулалт болон
үйлчилгээний үнэ хөлс зэрэг олон хүчин зүйлээс хамааран ажил тус бүрд ялгавартай байвал зохино.
4.3. Мэргэшсэн үнэлгээчин нь гагцхүү олон нийтийн итгэл найдварыг баттай хүлээсэн нөхцөлд л мэргэжлийн
энэхүү үйлчилгээг нийтэд тогтмол үзүүлж, энэ байдлаа хадгалж чадна хэмээн үздэг байх ёстой.
4.4. Ажил дууссаны дараа үнэлгээчид ажил тус бүрээр нээсэн цаасан буюу электрон хэлбэрийн ажлын тусгай
хавтсанд бүх бичгэн тайлан, шуудан тэмдэглэлийн үнэн зөв хуулбар, үнэлгээний лавлагаажсан санал, бодит
харьцуулалт, тооцоолол зэрэг ашиглагдсан мэдээллийг таваас доошгүй жилийн хугацаанд хадгална.
Тав. Зар, сурталчилгаа, өрсөлдөөний үеийн ёс зүй
5.1. Монголын Мэргэшсэн Үнэлгээчдийн Институтийн гишүүдийн талаар явуулах зар, сурталчилгаа нь
үнэлгээчдийн үзүүлж буй үйлчилгээний тухай бодитой мэдээг өргөн олон нийтэд хүргэх явдал юм. Энэхүү зар
сурталчилгаа нь шударга, зүй зохистой, үнэлгээчид болон үйлчлүүлэгчдийг аливаа төөрөгдөлд оруулахааргүй
байх ёстой.
5.2. Дараах шинж чанар, утга санааг агуулсан зар сурталчилгаа нь мэргэжлийн ёс зүйд үл нийцнэ.
а/ худал хуурмаг буюу ирээдүйд нааштай үр дүнд хүрнэ гэсэн бодитой бус утга агуулсан;
б/ төрийн байгууллагад нөлөөлөх чадвартай гэсэн утгатай;
в/ өөрийгөө магтсан тайлбар гаргах;
г/ бусад мэргэжил нэгт нөхөдтэйгөө харьцуулалт хийсэн мэдээ;
д/ өөрийн тухай бусад хүмүүсийн магтаал агуулсан мэдээ тараах;
е/ бусад өрсөлдөгчидтэй харьцуулахад илүү хямд гэж сурталчилах;
ж/ ул үндэслэлгүй мэдэгдэл гаргах;
5.3. Үнэлгээчдийн хоорондын өрсөлдөөний арга нь үйлчилгээний үнэ хөлсийг үндэслэлгүй бууруулах явдал
байж үл болно.
5.4. Үнэлгээчдийн өрсөлдөөний талбар нь үйлчилгээний чанар, гэрээт ажил гүйцэтгэгчийн мэдлэг, дадлага,
туршлага, зарим өвөрмөц салбарын мэдлэг, зөвлөгөөний өгөөж зэрэгтэй холбоотойгоор хуримтлагдан бий
болох нэр хүнд, олон түмний итгэл хүлээх явдал байна.
5.5. Бусад үнэлгээчний нэр хүндэд харшилж болох аливаа үйлдлийг эрс хориглоно.
Зургаа. Үйлчилгээний үнэ хөлсний ёс зүй
6.1. Үйлчилгээний үнэ хөлс нь гүйцэтгэсэн ажлын хэмжээнээс хамаарах бөгөөд энэ нь үйл ажиллагааны
зардал, ашгийг тусгасан байвал зохино.
6.2. Үйлчилгээний үнэ хөлснөөс гадна үйлчилгээний явцад гарах зардлыг тусад нь үйлчлүүлэгчээс гаргуулж
болно.
6.3.Үйлчилгээний үнэ хөлс нь үйлчилгээний тодорхой үр дүнгээс шалтгаалан өөрчлөгдөх эсвэл тодорхой
хувиар өсөх буюу буурах хандлагыг агуулж болохгүй.
Долоо. Хяналт шалгалт, дүгнэлт
7.1.Үнэлгээчин ёс зүйн дүрмээ хэрхэн биелүүлж байгаа байдалд Монголын Мэргэшсэн Үнэлгээчдийн
Институт, түүний ёс зүйн зөвлөлөөс хяналт тавина.
Найм. Шийтгэл
8.1. Мэргэшсэн Үнэлгээчдийн Институтын ёс зүйн зөвлөл, удирдах зөвлөл нь үнэлгээчдийн гаргасан зөрчлийн
шинж байдлыг харгалзан дараах шийтгэлийн аль нэгийг ноогдуулах тухай санал гаргана. Үүнд:
а/ Институтийн Удирдах Зөвлөлийн шийдвэрээр сануулах;
б/ үнэлгээний үйл ажиллагаа явуулах эрхийг 3 сар хүртэл хугацаагаар түтгэлзүүлэх, эсвэл үнэлгээний тусгай
зөвшөөрлийг хүчингүй болгох асуудлыг Үнэлгээчдийн сонгон шалгаруулах орон тооны бус комиссоор
дамжуулан Сангийн сайдад хүргүүлэх;
Ес. Үл зөвшөөрөх
9.1. Үнэлгээчин Ёс зүйн зөвлөлийн дүгнэлтийг эс зөвшөөрвөл холбогдох мэргэжлийн дээд байгууллагад
гомдол гаргаж болно.

More Related Content

What's hot

Өвлөх харилцаатай холбоотой иргэний хэргийн шүүхийн шийдвэрийн тойм, 2015-2017
Өвлөх харилцаатай холбоотой иргэний хэргийн шүүхийн шийдвэрийн тойм, 2015-2017Өвлөх харилцаатай холбоотой иргэний хэргийн шүүхийн шийдвэрийн тойм, 2015-2017
Өвлөх харилцаатай холбоотой иргэний хэргийн шүүхийн шийдвэрийн тойм, 2015-2017Galbaatar Lkhagvasuren
 
Банкны хяналт шинжилгээ power point-8
Банкны хяналт шинжилгээ power point-8Банкны хяналт шинжилгээ power point-8
Банкны хяналт шинжилгээ power point-8Ikhzasag SEZS
 
аудитын мэдээлэл цуглуулж аудитын технологийг хэрэгжүүлэх арга зүй
аудитын мэдээлэл цуглуулж аудитын технологийг хэрэгжүүлэх арга зүйаудитын мэдээлэл цуглуулж аудитын технологийг хэрэгжүүлэх арга зүй
аудитын мэдээлэл цуглуулж аудитын технологийг хэрэгжүүлэх арга зүйByambadrj Myagmar
 
3 auditiin ajliin ehlel, zohion baiguulalt
3 auditiin ajliin ehlel, zohion baiguulalt3 auditiin ajliin ehlel, zohion baiguulalt
3 auditiin ajliin ehlel, zohion baiguulaltByambadrj Myagmar
 
Lecture 1 intro of audit
Lecture 1 intro of auditLecture 1 intro of audit
Lecture 1 intro of auditoyunaa_0115
 

What's hot (7)

Өвлөх харилцаатай холбоотой иргэний хэргийн шүүхийн шийдвэрийн тойм, 2015-2017
Өвлөх харилцаатай холбоотой иргэний хэргийн шүүхийн шийдвэрийн тойм, 2015-2017Өвлөх харилцаатай холбоотой иргэний хэргийн шүүхийн шийдвэрийн тойм, 2015-2017
Өвлөх харилцаатай холбоотой иргэний хэргийн шүүхийн шийдвэрийн тойм, 2015-2017
 
лекц №1
лекц №1лекц №1
лекц №1
 
Банкны хяналт шинжилгээ power point-8
Банкны хяналт шинжилгээ power point-8Банкны хяналт шинжилгээ power point-8
Банкны хяналт шинжилгээ power point-8
 
аудитын мэдээлэл цуглуулж аудитын технологийг хэрэгжүүлэх арга зүй
аудитын мэдээлэл цуглуулж аудитын технологийг хэрэгжүүлэх арга зүйаудитын мэдээлэл цуглуулж аудитын технологийг хэрэгжүүлэх арга зүй
аудитын мэдээлэл цуглуулж аудитын технологийг хэрэгжүүлэх арга зүй
 
3 auditiin ajliin ehlel, zohion baiguulalt
3 auditiin ajliin ehlel, zohion baiguulalt3 auditiin ajliin ehlel, zohion baiguulalt
3 auditiin ajliin ehlel, zohion baiguulalt
 
лекц 7 pp
лекц 7 ppлекц 7 pp
лекц 7 pp
 
Lecture 1 intro of audit
Lecture 1 intro of auditLecture 1 intro of audit
Lecture 1 intro of audit
 

Viewers also liked

Session 15,16 relative valuation basics
Session 15,16  relative valuation basicsSession 15,16  relative valuation basics
Session 15,16 relative valuation basicsBaterdene Batchuluun
 
Lecture 12 personal property valuation
Lecture 12  personal property valuationLecture 12  personal property valuation
Lecture 12 personal property valuationBaterdene Batchuluun
 
Legalinfo.mn үндсэн хөрөнгийн элэгдэл тооцоход баримтлах хугацаа, жилд байг...
Legalinfo.mn   үндсэн хөрөнгийн элэгдэл тооцоход баримтлах хугацаа, жилд байг...Legalinfo.mn   үндсэн хөрөнгийн элэгдэл тооцоход баримтлах хугацаа, жилд байг...
Legalinfo.mn үндсэн хөрөнгийн элэгдэл тооцоход баримтлах хугацаа, жилд байг...Baterdene Batchuluun
 
Session 1 introduction to valuation
Session 1  introduction to valuationSession 1  introduction to valuation
Session 1 introduction to valuationBaterdene Batchuluun
 

Viewers also liked (20)

Lecture 8 revenue approach
Lecture 8 revenue approachLecture 8 revenue approach
Lecture 8 revenue approach
 
Lecture 7 rate of-captilization
Lecture 7 rate of-captilizationLecture 7 rate of-captilization
Lecture 7 rate of-captilization
 
Lecture 11 land valuation
Lecture 11  land valuationLecture 11  land valuation
Lecture 11 land valuation
 
Session 15,16 relative valuation basics
Session 15,16  relative valuation basicsSession 15,16  relative valuation basics
Session 15,16 relative valuation basics
 
Lecture 10 cost approach
Lecture 10  cost approachLecture 10  cost approach
Lecture 10 cost approach
 
Lecture 9 market value approach
Lecture 9  market value approachLecture 9  market value approach
Lecture 9 market value approach
 
Lecture 12 personal property valuation
Lecture 12  personal property valuationLecture 12  personal property valuation
Lecture 12 personal property valuation
 
Lecture 13 valuation report
Lecture 13  valuation reportLecture 13  valuation report
Lecture 13 valuation report
 
Legalinfo.mn үндсэн хөрөнгийн элэгдэл тооцоход баримтлах хугацаа, жилд байг...
Legalinfo.mn   үндсэн хөрөнгийн элэгдэл тооцоход баримтлах хугацаа, жилд байг...Legalinfo.mn   үндсэн хөрөнгийн элэгдэл тооцоход баримтлах хугацаа, жилд байг...
Legalinfo.mn үндсэн хөрөнгийн элэгдэл тооцоход баримтлах хугацаа, жилд байг...
 
Lecture 14 appraiser's ethic
Lecture 14  appraiser's ethicLecture 14  appraiser's ethic
Lecture 14 appraiser's ethic
 
Biy daaltiin tsag
Biy daaltiin tsagBiy daaltiin tsag
Biy daaltiin tsag
 
Lecture 5,6 ratio analysis
Lecture 5,6 ratio analysisLecture 5,6 ratio analysis
Lecture 5,6 ratio analysis
 
50 bodlogo
50 bodlogo50 bodlogo
50 bodlogo
 
Business statistics processing
Business statistics processingBusiness statistics processing
Business statistics processing
 
Basic03
Basic03Basic03
Basic03
 
Basic02
Basic02Basic02
Basic02
 
Lecture 3,4 loose ends
Lecture 3,4  loose endsLecture 3,4  loose ends
Lecture 3,4 loose ends
 
Lecture 3,4 dcf analysis
Lecture 3,4  dcf analysisLecture 3,4  dcf analysis
Lecture 3,4 dcf analysis
 
Session 1 introduction to valuation
Session 1  introduction to valuationSession 1  introduction to valuation
Session 1 introduction to valuation
 
Basic01
Basic01Basic01
Basic01
 

Similar to Es zuin durem

Хуульчийн мэргэжлийн шалгалтын журам (2016.08.27)
Хуульчийн мэргэжлийн шалгалтын журам (2016.08.27)Хуульчийн мэргэжлийн шалгалтын журам (2016.08.27)
Хуульчийн мэргэжлийн шалгалтын журам (2016.08.27)Turbat Bat-Erdem
 
хуульчийн мэргэжлийн-шалгалтын-журам
хуульчийн мэргэжлийн-шалгалтын-журамхуульчийн мэргэжлийн-шалгалтын-журам
хуульчийн мэргэжлийн-шалгалтын-журамnaranhuu
 
хуульчийн мэргэжлийн-шалгалтын-журам
хуульчийн мэргэжлийн-шалгалтын-журамхуульчийн мэргэжлийн-шалгалтын-журам
хуульчийн мэргэжлийн-шалгалтын-журамAzzaya Byambadorj
 
Баяжуулагч 2015 чуулган
Баяжуулагч 2015 чуулганБаяжуулагч 2015 чуулган
Баяжуулагч 2015 чуулганBayjuulagch
 
6 tuuverlelt, togsgold guitsetgeh gorimuud
6  tuuverlelt, togsgold guitsetgeh gorimuud6  tuuverlelt, togsgold guitsetgeh gorimuud
6 tuuverlelt, togsgold guitsetgeh gorimuudByambadrj Myagmar
 
Аудитын тухай /шинэчилсэн найруулга/
Аудитын тухай /шинэчилсэн найруулга/Аудитын тухай /шинэчилсэн найруулга/
Аудитын тухай /шинэчилсэн найруулга/Byambadrj Myagmar
 
Auditoriin mergejliin es zui
Auditoriin mergejliin es zuiAuditoriin mergejliin es zui
Auditoriin mergejliin es zuiByambadrj Myagmar
 
төрийн албан хаагчын ёс зүй 2
төрийн албан хаагчын ёс зүй 2төрийн албан хаагчын ёс зүй 2
төрийн албан хаагчын ёс зүй 2Bachkana Enhbat
 

Similar to Es zuin durem (20)

6
66
6
 
8
88
8
 
Хуульчийн мэргэжлийн шалгалтын журам (2016.08.27)
Хуульчийн мэргэжлийн шалгалтын журам (2016.08.27)Хуульчийн мэргэжлийн шалгалтын журам (2016.08.27)
Хуульчийн мэргэжлийн шалгалтын журам (2016.08.27)
 
хуульчийн мэргэжлийн-шалгалтын-журам
хуульчийн мэргэжлийн-шалгалтын-журамхуульчийн мэргэжлийн-шалгалтын-журам
хуульчийн мэргэжлийн-шалгалтын-журам
 
хуульчийн мэргэжлийн-шалгалтын-журам
хуульчийн мэргэжлийн-шалгалтын-журамхуульчийн мэргэжлийн-шалгалтын-журам
хуульчийн мэргэжлийн-шалгалтын-журам
 
10
1010
10
 
7
77
7
 
9
99
9
 
3
33
3
 
Баяжуулагч 2015 чуулган
Баяжуулагч 2015 чуулганБаяжуулагч 2015 чуулган
Баяжуулагч 2015 чуулган
 
Juram2018
Juram2018Juram2018
Juram2018
 
Juram2017
Juram2017Juram2017
Juram2017
 
Audit gariin avlaga
Audit gariin avlagaAudit gariin avlaga
Audit gariin avlaga
 
лекц 4 pp
лекц 4 ppлекц 4 pp
лекц 4 pp
 
6 tuuverlelt, togsgold guitsetgeh gorimuud
6  tuuverlelt, togsgold guitsetgeh gorimuud6  tuuverlelt, togsgold guitsetgeh gorimuud
6 tuuverlelt, togsgold guitsetgeh gorimuud
 
лекц 4 pp
лекц 4 ppлекц 4 pp
лекц 4 pp
 
Аудитын тухай /шинэчилсэн найруулга/
Аудитын тухай /шинэчилсэн найруулга/Аудитын тухай /шинэчилсэн найруулга/
Аудитын тухай /шинэчилсэн найруулга/
 
Auditoriin mergejliin es zui
Auditoriin mergejliin es zuiAuditoriin mergejliin es zui
Auditoriin mergejliin es zui
 
төрийн албан хаагчын ёс зүй 2
төрийн албан хаагчын ёс зүй 2төрийн албан хаагчын ёс зүй 2
төрийн албан хаагчын ёс зүй 2
 
Estimation lecture
Estimation lectureEstimation lecture
Estimation lecture
 

Es zuin durem

  • 1. Монголын мэргэшсэн үнэлгээчдийн ёс зүйн дүрэм Нэг. Нийтлэг үндэслэл 1.1. Монгол улсын хууль, тогтоомжийн дагуу мэргэшсэн үнэлгээчдийн ёс зүйн харилцааг зоохицуулахад энэхүү дүрмийн зорилго оршино. 1.2. Мэргэшсэн үнэлгээчдийн ёс зүйн дүрмийг (цаашид ёс зүйн дүрэм гэх) Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа Монголын Мэргэшсэн Үнэлгээчдийн Институтийн гишүүн үнэлгээчид дагаж мөрдөнө. 1.3. Олон Улсын Үнэлгээний Стандартын Хорооноос баталсан олон улсын үнэлгээчдийн ёс зүйн дүрэмд нийцүүлэн боловсруулав. Хоёр. Монголын мэргэшсэн үнэлгээчдийн ёс зүйд хамаарах асуудал 2.1. Үнэлгээчин ямагт үнэнч шударга, өндөр ёс суртахуунтай байж үйлчлүүлэгч, олон нийт, мэргэжил, үндэсний мэргэжлийн байгууллагуудад хор уршиг учруулахгүй байхаар үйл ажиллагаагаа явуулах ёстой. 2.2. Үнэлгээчний үүрэг хариуцлага нь дан ганц vйлчлvvлэгч буюу эсвэл ажил олгогчийн хэрэгцээг хангах явдал биш. Харин нийтийн ашиг сонирхолыг хангах явдлаар илvvтэй тодорхойлогдоно. 2.3. Үнэлгээчин олон улсын үнэлгээний стандартын хорооноос баталсан ёс зүйн дүрэм болон түүнд нийцүүлэн гаргасан мэргэжлийн байгууллага/институт/-ын дүрмийг дагаж мөрдөнө. 2.4. Үнэлгээчин нь Монголын Мэргэшсэн Үнэлгээчдийн Институтийн дүрэмд заасан гишүүний эрх, үүрэг болон энэхүү дүрэм, хөрөнгийн үнэлгээ хийж болохгүй нөхцөлүүдийг биелүүлээгүй бол мэргэжлийн ёс зүйг зөрчсөн гэж үзнэ. Гурав. Монголын мэргэшсэн үнэлгээчдэд тавигдах шаардлагууд 3.1. Шударга, бодитой байх 3.1.1. Үнэлгээчин аливаа асуудалд хандахдаа хууль зүйн болон мэргэжлийн үүднээс шударга, бодитой хандана; 3.1.2. Үнэлгээчин худал, буруу, нэг талыг барьсан үнэлгээ хийж болохгүй; 3.1.3. Үнэлгээчний дүгнэлтийг засварлах, өөрчлүүлэх талаар дарамт шахалт үзүүлснээс шударга болон бодитой байдал алдагдахад хүрч болох тул бусдын эрхшээлд орж болзошгүй аливаа нөхцөл бий болохоос урьдчилан сэргийлж зайлсхийвэл зохино; 3.1.4 Үнэлгээчин нь янз бүрийн үүрэг албан тушаалыг гүйцэтгэж болох бөгөөд энэхүү үзүүлж байгаа үйлчилгээ, эрхэлж байгаа ажил үүргээс үл хамааран ямар ч нөхцөлд мэргэжлийн ёс зүйг сахин шийдвэр гаргахдаа бодит байдлыг эрхэмлэж байвал зохино; 3.1.5. мэргэжлийн үйл ажиллагааны стандарттай зөрчилдөх үйлдлийн талаар үйлчлүүлэгч эсвэл дээд удирдлагын зүгээс мэргэшсэн үнэлгээчинд дарамт шахалт үзүүлсэн, эсвэл биелүүлэхийг шаардсан үед асуудлыг шийдвэрлүүлэх үүднээс дээд шатны удирдлагад хандана; 3.1.8. дээд шатны удирдлагад танилцуулсны дараа ч ёс зүйд харшлах байдал байсаар байвал тухайн ажил/гэрээ захиалга/-ыг гүйцэтгэхээс татгалзана; 3.1.9. Мэргэшсэн үнэлгээчин ажил үүргээ гүйцэтгэхэд хамтран оролцож байгаа албан тушаалтан туслахууд нь үйл ажиллагаандаа энэ дүрмийг мөрдлөг болгоно; 3.2. Мэргэжлийн ур чадвартай байх. 3.2.1. Үнэлгээчин нь тухайн гэрээт захиалгыг чанартай гүйцэтгэхэд мэргэжлийн шаардлага хангасан нөхцөлд захиалгыг хүлээн авна; 3.2.2. аль нэг үйлчилгээг үзүүлэхэд өөрийн мэргэжлийн мэдлэг, дадлага, туршлага дутагдалтай гэж үзвэл тухайн үйлчилгээнээс татгалзвал зохино; 3.2.3 Үнэлгээчин нь үйлчилгээ үзүүлэхдээ шаардлагатай гэж үзвэл хуульч, инженер гэх мэт нарийн мэргэжлийн мэргэжилтэнг урьж хамтран ажиллаж болно; 3.2.4. Үнэлгээчин нь үнэлгээний арга зүйн чиглэлээр гарч байгаа шинэ мэдээлэлтэй байнга танилцаж, мэдлэг чадвараа дээшлvvлж байх нь тvvний ёс зvйн шаардлага мөн; 3.2.5. Үнэлгээчин үйлчлүүлэгчийн захиалгыг цаг хугацаанд нь үр бүтээлтэйгээр гүйцэтгэх ба ажлын явцын талаар үйлчлүүлэгчид байнга мэдээлж байх ёстой; 3.2.6.Үнэлгээчин буруу зөрүү ойлголт гаргахгүй байх үүднээс үнэлгээ хийхийн өмнө үйлчлүүлэгчээс бичгээр үйлдсэн дэлгэрэнгүй мэдээлэл авсан байвал зохино;
  • 2. 3.2.7. үнэлгээний судалгаа мэдээлэл үнэн зөв, үүнд найдаж болно гэдгийг батлах үүднээс үнэлгээчин нарийн нямбай лавлагаа, судалгаа хийсэн байх ёстой; 3.3. Хараат бус байдал. 3.3.1. Үнэлгээчний үйл ажиллагаа нь бие даасан, хараат бус шинжтэй байна; 3.3.2. үнэлгээний үнэ, хөлстэй холбоотойгоор доорх нөхцөл байдал үүссэн бол үнэлгээчний хараат бус байдал алдагдсан гэж үзэх тул түүнээс урьдчилан сэргийлж байвал зохино; а/ Үнэлгээчний үзүүлсэн өмнөх үйлчилгээний хөлс төлөгдөөгүй тохиолдолд дараагийн үйлчилгээ хийвэл; б/ үнэлгээний эцсийн үр дүнтэй холбож хөлсний хэмжээг тогтоох; в/ үйлчлүүлэгчийн удирдах ажилтанд гэрээт ажлын хөлснөөс ямар нэг хэмжээгээр өгөх нөхцөлтэйгөөр үйлчилгээ үзүүлэхээр тохирох; 3.3.3. Үнэлгээчний эсвэл түүний гэр бүлийн гишүүн /эхнэр буюу нөхөр, хүүхэд эцэг, эх/ үйлчлүүлэгч байгууллагаас бэлэг, дурсгалын зүйл авах, бараа үйлчилгээг зах зээлийн үнээс доогуур үнээр худалдан авах нь хараат бус байдалд нөлөөлсөн гэж үзнэ. Энэ тохиолдолд тухайн бэлэг, дурсгалын зүйл буюу хямдруулсан үйлчилгээнээс шууд татгалзвал зохино; 3.3.4.үйлчлүүлэгч байгууллагаас үнэлгээчдийн эсрэг шүүхэд зарга үүсгэх, сүрдүүлэх эсвэл үнэлгээчид үйлчлүүлэгчийн эсрэг шүүхэд заргалдахаар мэдэгдэх нь хараат бус байдалд нөлөөлж болох тул энэ тохиолдолд дараах зарчмыг баримталвал зохино;Үүнд: а/ элдэв зарга үүсч болох үйлчилгээг хийхээс татгалзах; б/ аливаа дүгнэлтийн нотлох баримт материалыг нягт нямбай бүрдүүлэх, нотлох баримтгүй тохиолдолд дүгнэлт өгөхөөс татгалзах; 3.4. Мэдээллийн нууцыг хадгалах 3.4.1. Үнэлгээчин үйлчлүүлэгчийн мэдээллийн нууцыг чандлан хадгална. Тэдэнтэй ажил төрлийн харилцаа холбоогоо тасалсны дараа ч мэдээллийн нууцыг хадгалах үүрэг хүчинтэй байна; 3.4.2. Үнэлгээчин өөрийн туслагчид уг зарчмын талаар мэдлэг эзэмшүүлж, дагаж мөрдүүлэх үүрэг хүлээнэ; 3.4.3.мэдээллийн нууцыг хадгалах гэдэг нь мэдээллийг бусадтай хуваалцахгүй байхын зэрэгцээ мөн уг мэдээллийг хувийн эсвэл аль нэгэн гуравдагч талын ашиг сонирхол, давуу талд ашиглуулахгүй байх талаар үнэлгээчдийн хүлээх хариуцлага юм; 3.4.4.Үнэлгээчин нь дараах тохиолдолд мэдээллийн нууцыг хадгалах үүрэг хариуцлагаас чөлөөлөгдөж болно; а/ төрийн байгууллагын болон хууль, хяналтын бусад байгууллагын хяналт шалгалтад шаардлагатай баримт материал, мэдээлэл, нотолгоог тэдний шаардлагаар гаргаж өгөх; б/ хууль, эрх зүйн баримт бичгүүдэд шаардсан тохиолдолд хууль, эрхийг зөрчсөн үйл ажиллагааны талаар мэдээлэх; 3.5. Мэргэжлийн нэр хүндийг дээдлэх. 3.5.1. Үнэлгээчин нь мэргэжлийн нэр хүндийг дээдлэн, түүнд харшлах аливаа үйлдлээс татгалзах ёстой; 3.5.2. мэргэжлийн нэр хүндийг унагасан аливаа үйлдлийг ёс зүйн зөрчил гэж үзнэ; 3.6. Хууль тогтоомжид нийцсэн байх. 3.6.1. Олон Улсын болон Үндэсний Үнэлгээний Стандартад нийцсэн байх; 3.6.2. Монгол Улсын Хөрөнгийн Үнэлгээний тухай хууль болон бусад хууль тогтоомжуудад нийцсэн байх; 3.6.3. эрх бүхий байгууллагуудаас батлан гаргасан заавар, журам, аргачлалд нийцсэн байх; Дөрөв. Мэргэшсэн үнэлгээчдийн мэргэжлийн үйлчилгээний чанар 4.1. Нийтэд мэргэжлийн үйлчилгээ үзүүлдэг мэргэшсэн үнэлгээчдийн үйл ажиллагаанд чанарын хяналтын тохиромжтой бодлого, горимыг хэрэгжүүлэх үүргийг түүний ажилладаг мэргэжлийн үйлчилгээ эрхэлдэг байгууллага хүлээнэ. Энэ үүргийн хэрэгжилтийг холбогдох төрийн эрх бүхий байгууллага болон Монголын Мэргэшсэн Үнэлгээчдийн Институт хянана. 4.2. Үнэлгээний үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага, хөрөнгийн үнэлгээчид нь нийтэд мэргэжлийн үйлчилгээ үзүүлэхдээ тухайн үйлчилгээний чанарын стандартыг хангаж чадах түвшинд чанарын хяналтын бодлого горимыг дотооддоо тогтоож, түүнийгээ хэрэгжүүлдэг байхыг шаардана. Энэхүү горим нь мэргэжлийн үйлчилгээний цар хүрээ, үнэлж байгаа объектын онцлог, газар зүйн тархалт, зохион байгуулалт болон үйлчилгээний үнэ хөлс зэрэг олон хүчин зүйлээс хамааран ажил тус бүрд ялгавартай байвал зохино. 4.3. Мэргэшсэн үнэлгээчин нь гагцхүү олон нийтийн итгэл найдварыг баттай хүлээсэн нөхцөлд л мэргэжлийн
  • 3. энэхүү үйлчилгээг нийтэд тогтмол үзүүлж, энэ байдлаа хадгалж чадна хэмээн үздэг байх ёстой. 4.4. Ажил дууссаны дараа үнэлгээчид ажил тус бүрээр нээсэн цаасан буюу электрон хэлбэрийн ажлын тусгай хавтсанд бүх бичгэн тайлан, шуудан тэмдэглэлийн үнэн зөв хуулбар, үнэлгээний лавлагаажсан санал, бодит харьцуулалт, тооцоолол зэрэг ашиглагдсан мэдээллийг таваас доошгүй жилийн хугацаанд хадгална. Тав. Зар, сурталчилгаа, өрсөлдөөний үеийн ёс зүй 5.1. Монголын Мэргэшсэн Үнэлгээчдийн Институтийн гишүүдийн талаар явуулах зар, сурталчилгаа нь үнэлгээчдийн үзүүлж буй үйлчилгээний тухай бодитой мэдээг өргөн олон нийтэд хүргэх явдал юм. Энэхүү зар сурталчилгаа нь шударга, зүй зохистой, үнэлгээчид болон үйлчлүүлэгчдийг аливаа төөрөгдөлд оруулахааргүй байх ёстой. 5.2. Дараах шинж чанар, утга санааг агуулсан зар сурталчилгаа нь мэргэжлийн ёс зүйд үл нийцнэ. а/ худал хуурмаг буюу ирээдүйд нааштай үр дүнд хүрнэ гэсэн бодитой бус утга агуулсан; б/ төрийн байгууллагад нөлөөлөх чадвартай гэсэн утгатай; в/ өөрийгөө магтсан тайлбар гаргах; г/ бусад мэргэжил нэгт нөхөдтэйгөө харьцуулалт хийсэн мэдээ; д/ өөрийн тухай бусад хүмүүсийн магтаал агуулсан мэдээ тараах; е/ бусад өрсөлдөгчидтэй харьцуулахад илүү хямд гэж сурталчилах; ж/ ул үндэслэлгүй мэдэгдэл гаргах; 5.3. Үнэлгээчдийн хоорондын өрсөлдөөний арга нь үйлчилгээний үнэ хөлсийг үндэслэлгүй бууруулах явдал байж үл болно. 5.4. Үнэлгээчдийн өрсөлдөөний талбар нь үйлчилгээний чанар, гэрээт ажил гүйцэтгэгчийн мэдлэг, дадлага, туршлага, зарим өвөрмөц салбарын мэдлэг, зөвлөгөөний өгөөж зэрэгтэй холбоотойгоор хуримтлагдан бий болох нэр хүнд, олон түмний итгэл хүлээх явдал байна. 5.5. Бусад үнэлгээчний нэр хүндэд харшилж болох аливаа үйлдлийг эрс хориглоно. Зургаа. Үйлчилгээний үнэ хөлсний ёс зүй 6.1. Үйлчилгээний үнэ хөлс нь гүйцэтгэсэн ажлын хэмжээнээс хамаарах бөгөөд энэ нь үйл ажиллагааны зардал, ашгийг тусгасан байвал зохино. 6.2. Үйлчилгээний үнэ хөлснөөс гадна үйлчилгээний явцад гарах зардлыг тусад нь үйлчлүүлэгчээс гаргуулж болно. 6.3.Үйлчилгээний үнэ хөлс нь үйлчилгээний тодорхой үр дүнгээс шалтгаалан өөрчлөгдөх эсвэл тодорхой хувиар өсөх буюу буурах хандлагыг агуулж болохгүй. Долоо. Хяналт шалгалт, дүгнэлт 7.1.Үнэлгээчин ёс зүйн дүрмээ хэрхэн биелүүлж байгаа байдалд Монголын Мэргэшсэн Үнэлгээчдийн Институт, түүний ёс зүйн зөвлөлөөс хяналт тавина. Найм. Шийтгэл 8.1. Мэргэшсэн Үнэлгээчдийн Институтын ёс зүйн зөвлөл, удирдах зөвлөл нь үнэлгээчдийн гаргасан зөрчлийн шинж байдлыг харгалзан дараах шийтгэлийн аль нэгийг ноогдуулах тухай санал гаргана. Үүнд: а/ Институтийн Удирдах Зөвлөлийн шийдвэрээр сануулах; б/ үнэлгээний үйл ажиллагаа явуулах эрхийг 3 сар хүртэл хугацаагаар түтгэлзүүлэх, эсвэл үнэлгээний тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох асуудлыг Үнэлгээчдийн сонгон шалгаруулах орон тооны бус комиссоор дамжуулан Сангийн сайдад хүргүүлэх; Ес. Үл зөвшөөрөх 9.1. Үнэлгээчин Ёс зүйн зөвлөлийн дүгнэлтийг эс зөвшөөрвөл холбогдох мэргэжлийн дээд байгууллагад гомдол гаргаж болно.