SlideShare a Scribd company logo
1 of 16
Нийтэд үйлчилдэг мэргэжлийн
нягтлан бодогчийн ёс зүйн
дүрмийн ерөнхий хэрэглээ
Лекц №8
Дэд сэдэв
• 260 Бэлэг болон дайллага
• 270 Үйлчлүүлэгчийн хөрөнгийн
хамгаалалт
• 280 Бодитой байдал-Бүх
үйлчилгээ
260 Бэлэг болон Дайллага
• Нийтэд үйлчилдэг мэргэжлийн нягтлан
бодогч, эсвэл түүний гэр бүлийн болон
ойрын садан төрлийн гишүүдэд
үйлчлүүлэгчээс бэлэг болон дайллагыг
санал болгож болно. Ийм санал нь үндсэн
зарчмуудын нийцэлд аюул занал учруулж
болох юм. айлган сүрдүүлэх аюул занал
үүсгэж болно.
• Жишээлбэл, хэрэв үйлчлүүлэгчээс бэлэг хүлээн
авбал бодитой хандлагад хувийн ашиг сонирхлын
эсвэл танилын аюул занал учирч болно, мөн ингэж
бэлэг, дайллага санал болгосныг олон нийтэд
мэдэгдэх боломж нь бодитой хандлагад
• Аливаа аюул занал оршин байх болон хэмжээ
далайц нь тухайн саналын мөн чанар, үнэ цэнэ
болон санаархлаас хамаарна. Хэрэв мэдээлэлтэй,
ул үндэстэй гуравдагч тал бүх тухайн нөхцөл
байдал, баримтуудыг дэнслэн үзээд үл ялих
бөгөөд хор холбогдолгүй гэж дүгнэх магадлал
бүхий бэлэг болон цайллагыг санал болгосон бол
мэргэжлийн нягтлан бодогч уг санал нь шийдвэр
гаргалтанд нөлөөлөх эсвэл мэдээлэл олж авах
далд зорилгогүйгээр бизнесийн хэвийн явцад
хийгдсэн гэж дүгнэж болно
Ийм тохиолдолд үндсэн зарчмуудын нийцэлд
учрах аливаа аюул занал нь хүлээн
зөвшөөрөгдөх хэмжээнд байна гэж
ерөнхийдөө дүгнэж болно.
• Нийтэд үйлчилдэг мэргэжлийн нягтлан бодогч
нь аюул заналын үр дагаврыг үнэлж
шаардлагатай бол аюул заналыг арилгах эсвэл
түүнийг хүлээн зөвшөөрөгдөх түвшин хүртэл
бууруулах хамгаалалтуудыг хэрэглэх ёстой.
Хамгаалалтуудыг хэрэглэх аюул заналыг
арилгах эсвэл түүнийг хүлээн зөвшөөрөгдөх
түвшин хүртэл бууруулж чадахгүй бол нийтэд
үйлчилдэг мэргэжлийн нягтлан бодогч нь
дайллага болон бэлгийн саналыг хүлээн авах
ёсгүй.
270 Үйлчлүүлэгчийн хөрөнгийн хамгаалалт
• Нийтэд үйлчилдэг мэргэжлийн нягтлан
бодогч нь хуулиар зөвшөөрөөгүй л бол
үйлчлүүлэгчийн мөнгө болон бусад
хөрөнгийг хамгаалах эрх, үүрэг хүлээхгүй
бөгөөд харин хуулиар зөвшөөрсөн мэт
ингэж хамгаалсан тохиолдолд нийтэд
үйлчилдэг мэргэжлийн нягтлан бодогчдод
ийм хөрөнгө эзэмшихтэй холбогдон
оноосон эрх зүйн бусад үүргүүдийг
биелүүлэх ёстой.
• Үйлчлүүлэгчийн хөрөнгийг эзэмших нь үндсэн
зарчмуудын нийцэлд аюул заналыг бий
болгодог. Жишээлбэл, үйлчлүүлэгчийн
хөрөнгийг эзэмшсэнээр мэргэжлийн үйл
хөдлөлд хувийн ашиг сонирхолын аюул занал
үүсэх бөгөөд харин бодитой хандлагад хувийн
ашиг сонирхолын аюулт занал үүсэж
болзошгүй. Нийтэд үйлчилдэг мэргэжлийн
нягтлан бодогч нь бусдад харьяалагдах
мөнгийг (эсвэл бусад хөрөнгө) итгэмжлэгдэн
хариуцахдаа:
• Тухайн хөрөнгийг хувийн болон пүүсийн
хөрөнгөнөөс тусад нь хадгалах
• Ийм хөрөнгийг зөвхөн зориулалтынх нь дагуу
ашиглах
• Тэдгээр хөрөнгө, холбогдон үүссэн орлого,
ногдол ашиг эсвэл олзыг аливаа тооцох эрх
бүхий хүмүүст тайлагнахад ямагт бэлэн
байх,мөн
• Ийм хөрөнгийг эзэмших, бүртгэхэд зайлшгүй
шаардлагатай холбогдох дүрэм журам болон
хуулийг дагаж мөрдөх ёстой.
• Үйлчлүүлэгчийн хөрөнгийг эзэмших явдал үүсгэж болох
үйлчилгээний хувьд үйлчлүүлэгч болон гэрээт ажлыг
хүлээн авах горимын нэг хэсэг болгож нийтэд үйлчилдэг
мэргэжлийн нягтлан бодогч нь ийм хөрөнгийн эх
үүсвэрийн тухай зохих лавлагаа авч, холбогдох эрх зүйн
болон зохицуулалтын хүлээх үүргүүдийг харгалзан үзэх
ёстой. Жишээлбэл, хэрэв тухайн хөрөнгүүд нь мөнгө угаах
гэх мэт хууль бус үйл ажиллагаагаар үүссэн бол үндсэн
зарчмуудын нийцэлд аюул занал үүснэ. Ийм
тохиолдлуудад мэргэжлийн нягтлан бодогч нь хуулийн
зөвлөгөө авах талаар эргэцүүлж болно.
280 Бодитой хандлага- Бүх
үйлчилгээ
• Ямарваа мэргэжлийн үйлчилгээг үзүүлэхдээ
нийтэд үйлчилдэг мэргэжлийн нягтлан бодогч
нь үйлчлүүлэгч, эсвэл түүний захиралууд,
албан тушаалтанууд эсвэл ажилтнуудтай
тогтоосон харилцаа, ашиг сонирхлоос үүдэн
бодитой хандлагын үндсэн зарчмын нийцэлд
аюул занал учрах эсэхийг тодорхойлох ёстой.
Жишээлбэл, гэр бүл эсвэл ойрын болон
бизнесийн хэлхээ, харилцаа холбооноос
бодитой хандлагад танилын аюул занал үүсэж
болно.
• Баталгаажуулах ажлын үйлчилгээ үзүүлж байгаа нийтэд
үйлчилдэг мэргэжлийн нягтлан бодогч нь баталгаажуулах
ажлын үйлчлүүлэгчээсээ хараат бус байх ёстой. Нийтэд
үйлчилдэг мэргэжлийн нягтлан бодогч нь аливаа нэг талыг
барьсан үзэл бодол, сонирхлын зөрчил болон бусдын
зохисгүй нөлөөлөлгүйгээр дүгнэлтээ гаргах, мөн тэгэж
дүгнэлтээ гаргаж байгаа гэж бусдад харагдах боломжтой
байхын тулд оюун санаа болон харагдах байдлаараа
хараат бус байх ёстой. 290 болон 291-р бүлэгт нийтэд
үйлчилдэг мэргэжлийн нягтлан бодогч баталгаажуулах
ажлыг гүйцэтгэх үеийн хараат бус байдлын шаардлагуудын
талаар тухайлсан удирдамжаар хангана.
• Мэргэжлийн аливаа үйлчилгээг үзүүлж байх үед
бодитой хандлагад аюул занал учрах эсэх нь тухай
нийтэд үйлчилдэг мэргэжлийн нягтлан бодогчийн
гүйцэтгэж байгаа ажил үүргийн мөн чанар болон
тухайн гэрээт ажлын тодорхой нөхцөл байдлаас
хамаарна.
• Нийтэд үйлчилдэг мэргэжлийн нягтлан бодогч нь
аливаа аюул заналын хэмжээ далайцыг үнэлж,
шаардлагатай бод аюул заналыг арилгах, эсвэл
түүнийг хүлээн зөвшөөрөгдөх түвшин хүртэл
бууруулах хамгаалалтуудыг хэрэгжүүлэх ёстой.
• Ийм хамгаалалтуудын жишээ нь:
• Гэрээт ажлын багаасаа гарах.
• Хяналтын горим.
• Аюул заналыг үүсгэж буй санхүүгйи болон
бизнесийн харилцааг цуцлах.
• Пүүсийн дээд түвшиний удирдлагатай тухайн
асуудлыг хэлэлцэх.
• Үйлчлүүлэгчийн засаглал хариуцсан
итгээдүүдтэй тухайн асуудлыг хэлэлцэх
• Хэрвээ хамгаалалтууд нь аюул заналыг арилгах
буюу, эсвэл түүнийг хүлээн зөвшөөрөгдөх түвшин
хүртэл бууруулж чадахгүй бол мэргэжлийн нягтлан
бодогч нь холбогдох гэрээт ажлаа цуцлах эсвэл
түүнээс татгалзах ёстой.

More Related Content

Similar to 8

монгол улсын мэргэшсэн нягтлан бодогчдын ёс зVйн дvрэм
монгол улсын мэргэшсэн нягтлан бодогчдын ёс зVйн дvрэммонгол улсын мэргэшсэн нягтлан бодогчдын ёс зVйн дvрэм
монгол улсын мэргэшсэн нягтлан бодогчдын ёс зVйн дvрэмByambadrj Myagmar
 
Auditoriin mergejliin es zui
Auditoriin mergejliin es zuiAuditoriin mergejliin es zui
Auditoriin mergejliin es zuiByambadrj Myagmar
 
tatwariin ulsiin baitsaagchiin yos zui татварын улсын байцаагчын ёс зүй
tatwariin ulsiin baitsaagchiin yos zui татварын улсын байцаагчын ёс зүйtatwariin ulsiin baitsaagchiin yos zui татварын улсын байцаагчын ёс зүй
tatwariin ulsiin baitsaagchiin yos zui татварын улсын байцаагчын ёс зүйBachkana Enhbat
 
Sbeul8.2020 2021on
Sbeul8.2020  2021onSbeul8.2020  2021on
Sbeul8.2020 2021onhicheel2020
 
Sbeul11.2019 2020on
Sbeul11.2019  2020onSbeul11.2019  2020on
Sbeul11.2019 2020onhicheel2020
 
Investment lecture 1
Investment lecture 1Investment lecture 1
Investment lecture 1Gunjargal
 
3 auditiin ajliin ehlel, zohion baiguulalt
3 auditiin ajliin ehlel, zohion baiguulalt3 auditiin ajliin ehlel, zohion baiguulalt
3 auditiin ajliin ehlel, zohion baiguulaltByambadrj Myagmar
 
НОТАРИАТЧИЙН ЁС ЗҮЙН ДҮРМИЙН ТАНИЛЦУУЛГА
НОТАРИАТЧИЙН ЁС ЗҮЙН ДҮРМИЙН ТАНИЛЦУУЛГАНОТАРИАТЧИЙН ЁС ЗҮЙН ДҮРМИЙН ТАНИЛЦУУЛГА
НОТАРИАТЧИЙН ЁС ЗҮЙН ДҮРМИЙН ТАНИЛЦУУЛГАUmguullin Mongol Umguulugch
 

Similar to 8 (13)

монгол улсын мэргэшсэн нягтлан бодогчдын ёс зVйн дvрэм
монгол улсын мэргэшсэн нягтлан бодогчдын ёс зVйн дvрэммонгол улсын мэргэшсэн нягтлан бодогчдын ёс зVйн дvрэм
монгол улсын мэргэшсэн нягтлан бодогчдын ёс зVйн дvрэм
 
Auditoriin mergejliin es zui
Auditoriin mergejliin es zuiAuditoriin mergejliin es zui
Auditoriin mergejliin es zui
 
11
1111
11
 
tatwariin ulsiin baitsaagchiin yos zui татварын улсын байцаагчын ёс зүй
tatwariin ulsiin baitsaagchiin yos zui татварын улсын байцаагчын ёс зүйtatwariin ulsiin baitsaagchiin yos zui татварын улсын байцаагчын ёс зүй
tatwariin ulsiin baitsaagchiin yos zui татварын улсын байцаагчын ёс зүй
 
лекц 4 pp
лекц 4 ppлекц 4 pp
лекц 4 pp
 
лекц 4 pp
лекц 4 ppлекц 4 pp
лекц 4 pp
 
нбб ёс зүй
нбб ёс зүйнбб ёс зүй
нбб ёс зүй
 
Sbeul8.2020 2021on
Sbeul8.2020  2021onSbeul8.2020  2021on
Sbeul8.2020 2021on
 
Sbeul11.2019 2020on
Sbeul11.2019  2020onSbeul11.2019  2020on
Sbeul11.2019 2020on
 
Investment lecture 1
Investment lecture 1Investment lecture 1
Investment lecture 1
 
Лекц №2 Бизнесийн орчин
Лекц №2 Бизнесийн орчинЛекц №2 Бизнесийн орчин
Лекц №2 Бизнесийн орчин
 
3 auditiin ajliin ehlel, zohion baiguulalt
3 auditiin ajliin ehlel, zohion baiguulalt3 auditiin ajliin ehlel, zohion baiguulalt
3 auditiin ajliin ehlel, zohion baiguulalt
 
НОТАРИАТЧИЙН ЁС ЗҮЙН ДҮРМИЙН ТАНИЛЦУУЛГА
НОТАРИАТЧИЙН ЁС ЗҮЙН ДҮРМИЙН ТАНИЛЦУУЛГАНОТАРИАТЧИЙН ЁС ЗҮЙН ДҮРМИЙН ТАНИЛЦУУЛГА
НОТАРИАТЧИЙН ЁС ЗҮЙН ДҮРМИЙН ТАНИЛЦУУЛГА
 

More from ИЗ-СЭЗС багш Мөнгөнтуяа (6)

БАРАА МАТЕРИАЛЫН НӨӨЦ
БАРАА МАТЕРИАЛЫН НӨӨЦБАРАА МАТЕРИАЛЫН НӨӨЦ
БАРАА МАТЕРИАЛЫН НӨӨЦ
 
2
22
2
 
1
11
1
 
Яг цагт нь систем
Яг цагт нь системЯг цагт нь систем
Яг цагт нь систем
 
Чанарын удирдлага
Чанарын удирдлагаЧанарын удирдлага
Чанарын удирдлага
 
Хэрэгцээт материалыг төлөвлөх
Хэрэгцээт материалыг төлөвлөхХэрэгцээт материалыг төлөвлөх
Хэрэгцээт материалыг төлөвлөх
 

8

  • 1. Нийтэд үйлчилдэг мэргэжлийн нягтлан бодогчийн ёс зүйн дүрмийн ерөнхий хэрэглээ Лекц №8
  • 2. Дэд сэдэв • 260 Бэлэг болон дайллага • 270 Үйлчлүүлэгчийн хөрөнгийн хамгаалалт • 280 Бодитой байдал-Бүх үйлчилгээ
  • 3. 260 Бэлэг болон Дайллага • Нийтэд үйлчилдэг мэргэжлийн нягтлан бодогч, эсвэл түүний гэр бүлийн болон ойрын садан төрлийн гишүүдэд үйлчлүүлэгчээс бэлэг болон дайллагыг санал болгож болно. Ийм санал нь үндсэн зарчмуудын нийцэлд аюул занал учруулж болох юм. айлган сүрдүүлэх аюул занал үүсгэж болно.
  • 4. • Жишээлбэл, хэрэв үйлчлүүлэгчээс бэлэг хүлээн авбал бодитой хандлагад хувийн ашиг сонирхлын эсвэл танилын аюул занал учирч болно, мөн ингэж бэлэг, дайллага санал болгосныг олон нийтэд мэдэгдэх боломж нь бодитой хандлагад
  • 5. • Аливаа аюул занал оршин байх болон хэмжээ далайц нь тухайн саналын мөн чанар, үнэ цэнэ болон санаархлаас хамаарна. Хэрэв мэдээлэлтэй, ул үндэстэй гуравдагч тал бүх тухайн нөхцөл байдал, баримтуудыг дэнслэн үзээд үл ялих бөгөөд хор холбогдолгүй гэж дүгнэх магадлал бүхий бэлэг болон цайллагыг санал болгосон бол мэргэжлийн нягтлан бодогч уг санал нь шийдвэр гаргалтанд нөлөөлөх эсвэл мэдээлэл олж авах далд зорилгогүйгээр бизнесийн хэвийн явцад хийгдсэн гэж дүгнэж болно
  • 6. Ийм тохиолдолд үндсэн зарчмуудын нийцэлд учрах аливаа аюул занал нь хүлээн зөвшөөрөгдөх хэмжээнд байна гэж ерөнхийдөө дүгнэж болно.
  • 7. • Нийтэд үйлчилдэг мэргэжлийн нягтлан бодогч нь аюул заналын үр дагаврыг үнэлж шаардлагатай бол аюул заналыг арилгах эсвэл түүнийг хүлээн зөвшөөрөгдөх түвшин хүртэл бууруулах хамгаалалтуудыг хэрэглэх ёстой. Хамгаалалтуудыг хэрэглэх аюул заналыг арилгах эсвэл түүнийг хүлээн зөвшөөрөгдөх түвшин хүртэл бууруулж чадахгүй бол нийтэд үйлчилдэг мэргэжлийн нягтлан бодогч нь дайллага болон бэлгийн саналыг хүлээн авах ёсгүй.
  • 8. 270 Үйлчлүүлэгчийн хөрөнгийн хамгаалалт • Нийтэд үйлчилдэг мэргэжлийн нягтлан бодогч нь хуулиар зөвшөөрөөгүй л бол үйлчлүүлэгчийн мөнгө болон бусад хөрөнгийг хамгаалах эрх, үүрэг хүлээхгүй бөгөөд харин хуулиар зөвшөөрсөн мэт ингэж хамгаалсан тохиолдолд нийтэд үйлчилдэг мэргэжлийн нягтлан бодогчдод ийм хөрөнгө эзэмшихтэй холбогдон оноосон эрх зүйн бусад үүргүүдийг биелүүлэх ёстой.
  • 9. • Үйлчлүүлэгчийн хөрөнгийг эзэмших нь үндсэн зарчмуудын нийцэлд аюул заналыг бий болгодог. Жишээлбэл, үйлчлүүлэгчийн хөрөнгийг эзэмшсэнээр мэргэжлийн үйл хөдлөлд хувийн ашиг сонирхолын аюул занал үүсэх бөгөөд харин бодитой хандлагад хувийн ашиг сонирхолын аюулт занал үүсэж болзошгүй. Нийтэд үйлчилдэг мэргэжлийн нягтлан бодогч нь бусдад харьяалагдах мөнгийг (эсвэл бусад хөрөнгө) итгэмжлэгдэн хариуцахдаа:
  • 10. • Тухайн хөрөнгийг хувийн болон пүүсийн хөрөнгөнөөс тусад нь хадгалах • Ийм хөрөнгийг зөвхөн зориулалтынх нь дагуу ашиглах • Тэдгээр хөрөнгө, холбогдон үүссэн орлого, ногдол ашиг эсвэл олзыг аливаа тооцох эрх бүхий хүмүүст тайлагнахад ямагт бэлэн байх,мөн • Ийм хөрөнгийг эзэмших, бүртгэхэд зайлшгүй шаардлагатай холбогдох дүрэм журам болон хуулийг дагаж мөрдөх ёстой.
  • 11. • Үйлчлүүлэгчийн хөрөнгийг эзэмших явдал үүсгэж болох үйлчилгээний хувьд үйлчлүүлэгч болон гэрээт ажлыг хүлээн авах горимын нэг хэсэг болгож нийтэд үйлчилдэг мэргэжлийн нягтлан бодогч нь ийм хөрөнгийн эх үүсвэрийн тухай зохих лавлагаа авч, холбогдох эрх зүйн болон зохицуулалтын хүлээх үүргүүдийг харгалзан үзэх ёстой. Жишээлбэл, хэрэв тухайн хөрөнгүүд нь мөнгө угаах гэх мэт хууль бус үйл ажиллагаагаар үүссэн бол үндсэн зарчмуудын нийцэлд аюул занал үүснэ. Ийм тохиолдлуудад мэргэжлийн нягтлан бодогч нь хуулийн зөвлөгөө авах талаар эргэцүүлж болно.
  • 12. 280 Бодитой хандлага- Бүх үйлчилгээ • Ямарваа мэргэжлийн үйлчилгээг үзүүлэхдээ нийтэд үйлчилдэг мэргэжлийн нягтлан бодогч нь үйлчлүүлэгч, эсвэл түүний захиралууд, албан тушаалтанууд эсвэл ажилтнуудтай тогтоосон харилцаа, ашиг сонирхлоос үүдэн бодитой хандлагын үндсэн зарчмын нийцэлд аюул занал учрах эсэхийг тодорхойлох ёстой. Жишээлбэл, гэр бүл эсвэл ойрын болон бизнесийн хэлхээ, харилцаа холбооноос бодитой хандлагад танилын аюул занал үүсэж болно.
  • 13. • Баталгаажуулах ажлын үйлчилгээ үзүүлж байгаа нийтэд үйлчилдэг мэргэжлийн нягтлан бодогч нь баталгаажуулах ажлын үйлчлүүлэгчээсээ хараат бус байх ёстой. Нийтэд үйлчилдэг мэргэжлийн нягтлан бодогч нь аливаа нэг талыг барьсан үзэл бодол, сонирхлын зөрчил болон бусдын зохисгүй нөлөөлөлгүйгээр дүгнэлтээ гаргах, мөн тэгэж дүгнэлтээ гаргаж байгаа гэж бусдад харагдах боломжтой байхын тулд оюун санаа болон харагдах байдлаараа хараат бус байх ёстой. 290 болон 291-р бүлэгт нийтэд үйлчилдэг мэргэжлийн нягтлан бодогч баталгаажуулах ажлыг гүйцэтгэх үеийн хараат бус байдлын шаардлагуудын талаар тухайлсан удирдамжаар хангана.
  • 14. • Мэргэжлийн аливаа үйлчилгээг үзүүлж байх үед бодитой хандлагад аюул занал учрах эсэх нь тухай нийтэд үйлчилдэг мэргэжлийн нягтлан бодогчийн гүйцэтгэж байгаа ажил үүргийн мөн чанар болон тухайн гэрээт ажлын тодорхой нөхцөл байдлаас хамаарна. • Нийтэд үйлчилдэг мэргэжлийн нягтлан бодогч нь аливаа аюул заналын хэмжээ далайцыг үнэлж, шаардлагатай бод аюул заналыг арилгах, эсвэл түүнийг хүлээн зөвшөөрөгдөх түвшин хүртэл бууруулах хамгаалалтуудыг хэрэгжүүлэх ёстой.
  • 15. • Ийм хамгаалалтуудын жишээ нь: • Гэрээт ажлын багаасаа гарах. • Хяналтын горим. • Аюул заналыг үүсгэж буй санхүүгйи болон бизнесийн харилцааг цуцлах. • Пүүсийн дээд түвшиний удирдлагатай тухайн асуудлыг хэлэлцэх. • Үйлчлүүлэгчийн засаглал хариуцсан итгээдүүдтэй тухайн асуудлыг хэлэлцэх
  • 16. • Хэрвээ хамгаалалтууд нь аюул заналыг арилгах буюу, эсвэл түүнийг хүлээн зөвшөөрөгдөх түвшин хүртэл бууруулж чадахгүй бол мэргэжлийн нягтлан бодогч нь холбогдох гэрээт ажлаа цуцлах эсвэл түүнээс татгалзах ёстой.