SlideShare a Scribd company logo
1 of 21
Нийтэд үйлчилдэг мэргэжлийн
нягтлан бодогчийн ёс зүйн
дүрмийн ерөнхий хэрэглээ
Лекц №6
Дэд сэдэв
• 200 Танилцуулга
• 210 Мэргэжилтэн томилох
• 220 Ашиг сонирхлын
зөрчилдөөн
200 Танилцуулга
• Нийтэд үйлчилдэг мэргэжлийн нягтлан
бодогч нь шударга байдал, бодитой
хандлага, мэргэжлийн нэр хүндийг
алдагдуулах буюу алдагдуулж болзошгүй
бөгөөд улмаар үндсэн зарчмуудыг зөрчихөд
хүргэх аливаа бизнес , ажил мэргэжил, үйл
ажиллагааг мэдсээр байж эрхлэх ёсгүй.
Аюул занал болон хамгаалалтууд
• Үндсэн зарчмуудын нийцэлд өргөн хүрээний
нөхцөл байдлууд болон харилцаанууд аюул занал
учруулж болно. Аюул заналуудын мөн чанар,
хэмжээ далайц нь уг аюул заналууд аудитын
үйлчлүүлэгчид үйлчилгээ үзүүлсэнтэй холбогдон
үүсэж буй эсэх, уг аудитын үйлчлүүлэгч нь
нийтийн сонирхол бүхий байгууллага мөн эсэх,
аудитын үйлчлүүлэгч бус баталгаажуулах ажлын
үйлчлүүлэгч, эсвэл баталгаажуулах бус ажлын бус
үйлчилүүлэгчид үйлчилгээ үзүүлснээс холбогдон
үүсэж буй эсэхээс хамаарна.
100 Танилцуулга болон Үндсэн
зарчмууд
• Нууцыг хадгалах-Мэргэжлийн болоод бизнесийн
харилцааны үр дүнд олж авсан мэдээлийн нууцыг
эрхэмлэх, улмаар мэдээллийг дэлгэх хууль эрх зүйн,
эсвэл мэргэжлийн эрх буюу эсвэл үүрэггүй бол зохох
эрх бүхий этгээдийн тодорхой, тухайлсан
зөвшөөрөлгүйгээр гуравдагч талд аливаа ийм
мэдээллийг дэлгэхгүй байх, тухайн мэргэжлийн
нягтлан бодогчийн эсвэл гуравдагч талуудын хувийн
эрх ашгийн төлөө уг мэдээллийг ашиглахгүй байх.
• Мэргэжлийн үйл хөдлөл- Холбогдох хууль болон
заавар зөвлөмжийг даган мөрдөх ба мэргэжлийн
нэр хүндийг сэвтүүлж болзошгүй ямарваа үйлдлээс
зайлсхийх.
Аюул заналууд болон хамгаалалтууд
• Өргөн хүрээний нөхцөл байдлууд болон харилцаануудаас
шалтгаалан аюул заналууд үүсдэг. Аливаа нэг харилцаа
эсвэл нөхцөл байдлын улмаас үүсэх аюул занал нь
мэргэжлийн нягтлан бодогч үндсэн зарчмуудыг даган
мөрдөх явдлыг алдагдуулах буюу алдагдуулна гэж
ойлгогдож болно. Аливаа нэг нөхцөл байдал эсвэл
харилцаа нь нэгээс олон аюул заналыг үүсгэж болох ба
нөгөө талаас аливаа нэг аюул занал нь нэгээс олон үндсэн
зарчмын нийцэлд сөргөөр нөлөөлж болно. Аливаа аюул
занал нь дараах ангиллуудын нэг буюу түүнээс олонд
багтаж болно
Нийтэд үйлчилдэг мэргээлийн нягтлан бодогчийн хувьд
хувийн ашиг сонирхлын аюул заналууд үүсгэдэг нөхцөл
байдлуудын жишээнд дараах тохиолдлууд багтана:
• Тухайн баталгаажуулах ажлын багийн гишүүн нь тухайн
баталгаажуулах ажлын үйлчлүүлэгчид шууд санхүүгийн сонирхолтой
байх.
• Пүүс нь баталгаажуулах ажлын үйлчлүүлэгчээс авах нийт төлбөрөөс
хэт хамааралтай байх.
• Баталгаажуулах ажлын багийн гишүүн нь баталгаажуулах ажлын
үйлчлүүлэгчтэй бизнесийн үлэмж бөгөөд дотно харилцаатай байх.
• Пүүс нь чухал үйлчлүүлэгчээ алдах боломжийн талаар түгшүүртэй
байх.
• Аудитын багийн гишүүн нь аудитын үйлчлүүлэгчтэй ажилд орох
тухай хэлцэл хийх.
• Пүүс нь баталгаажуулах ажилтай холбоотой болзошгүй төлбөрийг
зохицуулахад оролцох.
• Мэргэжлийн нягтлан бодогчийн байгууллагын гишүүнээр
гүйцэтгүүлэсн өмнөх мэргэжлийн үйлчилгээний үр дүнг үнэлэх үед уг
мэргэжлийнмнягтлан бодогч ноцтой алдааг илрүүлэх.
Нийтэд үйлчилдэг мэргэжлийн нягтлан бодогчийн хувьд
өөрийгөө хянах аюул занал үүсгэх нөхцөл байдлуудыг
жишээлэн дурьдвал:
• Пүүс санхүүгийн системийг зохиомжлоод эсвэл хэрэгжүүлээд
дараа нь өөрөө уг системийн үйл ажиллагааны үр өгөөжид
баталгаажуулах ажлын тайлан гаргах.
• Пүүс тухайн баталгаажуулах ажлын шалгах зүйл болсон
бичилтүүдийг үүсгэхэд ашигласан анхдагч мэдээллийг өөрөө
бэлдсэн.
• Баталгаажуулах ажлын багийн гишүүн нь уг баталгаажуулах
ажлын үйлчлүүлэгчдийн захирал болон албан тушаалтнаар
ажиллаж байгаа эсвэл саяхан ажиллаж байсан.
• Тухайн баталгаажуулах ажлын багийн гишүүнийг үйлчлүүлэгч нь
гэрээт ажлын шалгах асуудалд үлэмж нөлөө үзүүлэхүйц албан
тушаалд ажиллуулж байгаа буюу саяхан ажиллуулж байсан.
• Пүүс нь тухайн баталгаажуулах ажлын шалгах асуудлын
мэдээлэлд шууд нөлөөлөх үйлчилгээг уг баталгаажуулах ажлын
үйлчилүүлэгчид үзүүдэх.
Нийтэд үйлчилгээг мэргэжлийн нягтлан бодогчийн хувьд
өмөөрөх аюул заналыг үүсгэх нөхцөл байдлуудаас жишээлэн
дурьдвал:
• Пүүс нь аудитын үйлчлүүлэгчийн хувьцааг
сурталчлах
• Мэргэжлийн нягтлан бодогч нь зарга шүүх
ажиллагаанд эсвэл гуравдагч талтай
үүсгэсэн маргааныг шийдвэрлэхэд аудитын
үйлчлүүлэгчийн өмгөөлөгчөөр ажиллах.
Нийтэд үйлчилдэг мэргэжлийн нягтлан бодогчийн
хувьд танилын аюул занал үүсгэх нөхцөл
байдлуудаас жишээлэн дурьдвал:
• Гэрээт ажлын үйлчлүүлэгчийн ойрын садан төрөл буюу халуун ам
бүлийн гишүүн нь үйлчлүүлэгчийн захирал эсвэл албан тушаалтан
байх.
• Гэрээт ажлын багийн гишүүний халуун ам бүлийн гишүүн буюу ойрын
садан төрөл нь үйлчлүүлэгчийн ажилтан бөгөөд уг гэрээт ажлын
судлах асуудалд шууд болон чухал нөлөө үзүүлж чадах албан
тушаалтан байх.
• Гэрээт ажлын үйлчлүүлэгчийн захирал, албан тушаалтан буюу гэрээт
ажлын судлах асуудалд шууд болон чухал нөлөө үзүүлж чадах албан
тушаалтан нь саяхан уг гэрээт ажлыг хариуцсан түншээр ажиллаж
байсан.
• Мэргэжлийн нягтлан бодогч нь хэрэв үнэ өртөг нь илт бага биш эсвэл
ямарваа хор холбогдол үүсгэхээргүй л биш бол үйлчлүүлэгчээс давуу
эрх олгосон зочлол хүндэтгэл, бэлэг хүлээн авсан байх.
• Ахлах ажилтан нь баталгаажуулах ажлын үйлчлүүлэгчтэй удаан
хугацаагаар хэлхээ холбоотой байх.
Нийтэд үйлчилдэг мэргэжлийн нягтлан бодогчийн
хувьд айлган сүрдүүлэх аюул занал бий болох
тохиолдлууд:
• Үйлчлүүлэгчийн ажлаас болиулах аюул занал пүүст учирсан.
• Хэрэв тухайн пүүс нь тухайлсан ямах нэгэн ажил гүйлгээний хувьд
баримталж буй үйлчлүүлэгчийн нягтлан бодох бүртгэлийэ арга
хандлагыг зөвшөөрөхгүй хэвээр байвал төлөвлөж буй баталгаажуулах
бус ажлын гэрээг тухайн пүүстэй байгуулахгүй гэдгээ аудитын
үйлчлүүлэгч илэрхийлэх.
• Үйлчлүүлэгчийн зүгээс пүүси заргалдах аюул занал учруулж буй.
• Иөлбөрийг бууруулахын тулд гүйцэтгэсэн ажлын далайцыг
зохисгүйгээр бууруулах парамт пүүст учирсан.
• Үйлчлүүлэгчийн ямар нэг ажилтан нь тухайн шалгах асуудлаар илүү их
мэдлэгтэй учраас уг ажилтнийн үнэлэлтийг зөвшөөрөа дарамтанд орж
буйгаа мэргэжлийн нягтлан бодогч мэдрэх
• Хэрэв мэргэжлийн нягтлан бодогч нь аудитын үйлчлүүлэгчийн нягтлан
бодох бүртгэлийэ зохисгүй арга хандлагыг хүлээн зөвшөөрөхгүй бол
төлөвлөж байснаар албан тушаалд дэвшүүлэхгүй гэдгээ пүүсийн
партнер уг мэргэжлийн нягтлан бодогчид мэдэгдэх.
• Аюул заналыг арилгах эсвэл түүнийг хүлээн
зөвшөөрөх түвшин хүртэл бууруулах
хамгаалалтуудыг үндсэнд нь хоёр ангилна:
– Мэргэжил, хууль болон дүрэм журмаар
тогтоогдсон хамгаалалтууд бас
– Ажлын орчин дахь хамгаалалтууд.
• Аюул заналыг арилгах эсвэл хүлээн зөвшөөрөх түвшин хүртэл
бууруулах хамгаалалтуудыг хэрэглэх, эсвэл тухайн ажлаас
татгалзах буюу дуусгавар болгохын аль нь энэ аюул заналуудыг
шийдвэрлэх хамгийн зөв зам бэ гэдгийг тодорхойлохын тулд
мэргэжлийн нягтлан бодогч нь өөрийн үнэлэлтүүдийг хийх
ёстой. Ийм үнэлэлтүүдийг хийхдээ мэргэжлийн нягтлан бодогч
нь мэдээлэлтэй , ул суурьтай гуравдагч тал тухайн мэргэжлийн
нягтлан бодогчид буй бүх тухайн баримтууд болон нөхцөл
байдлуудыг дэнслэн үзээд тухайн хамгаалалтуудыг хэрэглэснээр
уг аюул заналуудыг арилгах, эсвэл хүлээн зөвшөөрөгдөх буюу
өөрөөр хэлбэл үндсэн зарчмууд зөрчигдөхгүй байх түвшинд
хүргэж бууруулна гэж дүгнэх магадлалтай эсэхийг харгалзан үзэх
ёстой. Ингэж харгалзан үзэхэд уг аюул заналын хэмжээ далайц,
ажлын мөн чанар болон пүүсийн бүтэц нөлөөтэй
210 Мэргэжилтэн томилох
• Үйлчлүүлэгчийг хүлээн зөвшөөрөх
• Шинэ үйлчлүүлэгчийг хүлээн зөвшөөрөхийн
өмнө нийтэд үйлчилдэг мэргэжлийн нягтлан
бодогч нь ингэж хүлээж зөвшөөрснөөр үндсэн
зарчмуудын нийцэлд ямарваа аюул занал
үүсгэх эсэхийг тодорхойлох ёстой. Шударга
байдал мэргэжлийн үйл хөдлөлд болзошгүй
аюул занал нь жишээлбэл, үйлчлүүлэгчтэй
(мөн түүний эздүүд болон удирдлага жсвжл
үйл ажиллагаатай) холбоотой эргэлзээтэй
асуудлаас болж үүсэж болно.
• Гэрээт ажлыг хүлээн зөвшөөрөх
• Мэргэжлийн ур чадвар болон хянамгай байдлын үндсэн
зарчим нь өөрийн гүйцэтгэж чадах үйлчилгээнүүдийг л
үзүүлэх үүрэг хариуцлагыг нийтэд үйлчилдэг
мэргэжлийн нягтлан бодогчдод ноогдуулдаг. Тухайлсан
үйлчлүүлэгчийн гэрээт ажлыг хүлээж авахаас өмнө
нийтэд үйлчилдэг мэргэжлийн нягтлан бодогч нь ингэж
хүлээн авснаар үндсэн зарчимтай зөрчилдөх ямар нэгэн
аюул занал үүсэх эсэхийг тодорхойлох ёстой.
Жишээлбэл: хэрэв тухайн гэрээт ажлыг бүрэн гүйцэт
гүйцэтгэх чадамжийг уг гэрээт ажлын эзэмшээгүй буюу
олж авч чадахгүй бол мэргэжлийн ур чадвар болон
хянамгай байдалд хувийн сонирхлын аюуд занал үүснэ.
220 Ашиг сонирхлын зөрчилдөөн
• Нийтэд үйлчилдэг нягтлан бодогч нь ашиг сонирхлын
зөрчил үүсгэж болох нөхцөл байдлуудыг таних зохистой
арга хэмжээнүүдийг авах ёстой. Ийм нөхцөл байдлууд нь
үндсэн зарчмуудын нийцэлд аюул занал учруулж болно.
Жишээлбэл: нийтэд үйлчилдэг мэргэжлийн нягтлан бодогч
нь үйлчлүүлэгчтэй өрсөрлдөх , эсвэл үйлчлүүлэгчийн чухал
өрсөлдөгчтэй хамтарсан үйлдвэр буюу түүнтэй түүнтэй
адил төстэй ажил хэрэг үүсгэх нь бодитой ханлагад аюул
занал үүсгэнэ. Мөн нийтэд үйлчилдэг мэргэжлийн нягтлан
бодогч нь сонирхлын зөрчилтэй үйлчлүүлэгчид үйлчилгээ
үзүүлбэл эсвэл үйлчлүүлэгчид нь өөр хоорондоо тухайн
шалгах асуудал эсвэл ажил гүйлгээтэй холбогдох
сонирхлын зөрчилтэй бол бодитой хандлага, эсвэл нууцыг
хадгалах зарчимд аюул занал үүснэ.
• Нийтэд үйлчилдэг мэргэжлийн нягтлан бодогч нь
аливаа аюул заналын үр дагаварыг үнэлж,
шаардлагатай бол аюул заналыг арилгах, эсвэл
түүнийг хүлээн зөвшөөрөгдөх түвшин хүртэл
бууруулах хамгаалалтуудыг хэрэгжүүлэх ёстой.
Үйлчлүүлэгчийн харилцааг эсвэл доторхой нэг гэрээт
ажлыг хүлээн зөвшөөрөх эсвэл үргэлжлүүлэхээс
өмнө нийтэд үйлчилдэг мэргэжлийн нягтлан бодогч
нь уг үйлчлүүлэгчтэй эсвэл ямарваа гуравдагч талтай
тогтоосон харилцаа эсвэл бизнесийн сонирхлоос
үүссэн аливаа аюул заналын хэмжээ далайцыг
үнэлэх ёстой.
Тухайн зөрчлийг үүсгэж буй нөхцөл байдлаас хамааран
ерөнхийдөө дараах хамгаалалтуудын аль нэгийг хэрэглэх
шаардлагатай.
• Сонирхлын зөрчлийг агуулж байж болох тухайн пүүсийн
бизнесийн сонирхол болн үйл ажиллагаануудын талаах
үйлчлүүлэгчид сануулж, уг нөхцөл байдлуудад ажлаа
явуулах зөвшөөрлийг үйлчлүүлэгчээс авах
• Харгалзах эрх ашгууд нь зөрчилдөж буй асуудалтай
хамаатайгаар хоёр буюу түүнээс олон этгээдүүдэд тухайн
мэргэжлийн нягтлан бодогч үйлчилж байгаа гэдгийг
мэдэгдэж байгаа бүх холбогдогч талуудад сануулж, ийм
нөцөл байдалд ажлаа явуулах зөвшөөрлийг тэдгээр
талуудаас авах, эсвэл
• Нийтэд үйлчилдэг мэргэжлийн нягтлан бодогч нь санал
болгосон үйлчилгээнүүдийг зөвхөн ганцхан
үйлчлүүлэгчид үзүүлж байгаа бус гэдгийг (жишээ нь,
тусгай үйлчилгээний хувьд, зах зээлийн тухайлсан нэг
салбарт) тухайн үйлчлүүлэгчид сануулж ажлаа явуулах
зөвшөөрлийг нь авах.
Мэргэжлийн нягтлан бодогч нь дараах нэмэлт
хамгаалалтуудаас нэг эсвэл хэд хэдийг хэрэглэх
эсэхээ мөн тодорхойлох ёстой.
• Ажлын тусдаа багуудыг ашиглах
• Мэдээлэлд нэвтрэхээс сэргийлэх аргачлал (тухайлбал
тйим багуудыг биечлэн уулзуулахгүй байх хатуу журам
баримтлах, хатуу чанга хэсгийг тусгаарлах, мэдээллийг
нууц бөгөөд аюулгүй хадгалах)
• Нууцыг хадгалах болон аюулгүй байдлын талаар гэрээт
ажлын багийн гишүүдэд өгөх тодорхой удирдамж
• Пүүсийн түншүүд нь болон албан хаагчид гарын үсэг
зурж зөвшөөрсөэ нууц хадгалах тухай гэрээг ашиглах
• Холбогдох үйлчлүүлэгчийн гэрээт ажлуудад оролцоогүй
ахлах ажилтнаар хамгаалалтуудын хэрэгжүүлэлтийг
тогтмол нягтлуулах
• Хэрэв сонирхлын зөрчил нь бодитой хандлага,
нууцыг хадгалах болон мэргэжлийн үйл
хөдлөлийг оруулаад нэг буюу илүү олон үндсэн
зарчимд аюул занал үүсгэж байгаа бөгөөд
ямар ч хамгаалалт хэрэглээд тэдгээр аюул
заналыг арилгах эсвэл хүлээн зөвшөөрөгдөх
түвшин хүртэл бууруулж чадахгүй бол нийтэд
үйлчилдэг мэргэжлийн нягтлан бодогч нь
тухайн нэг тодорхой ажлыг хүлээж авах ёсгүй
эсвэл нэг болон түүнээс их зөрчилдөж буй
ажлуудаас татгалзах ёстой.
• Нийтэд үйлчилдэг мэргэжоийн нягтлан бодогч
нь харгалзах эрх ашгууд нь зөрчилдөж буй
асуудлаах өөр гуравдагч талд үйлчилгээ
үзүүлэх зөвшөөрөл өгөхийг үйлчлүүлэгчээс
хүссэн бөгөөд үйлчлүүлэгч уг зөвшөөрлийг
өгөхөөс татгалзсан бол уг нийтэд үйлчилдэг
мэргэжлийн нягтлан бодогч нь тухайн
сонирхлын зөрчлийг үүсгэж буй асуудлаар уг
хоёр талын аль нэгэнд нь үйлчилгээг
үргэлжлүүлэн үзүүлэх ёсгүй.

More Related Content

Similar to 6

3 auditiin ajliin ehlel, zohion baiguulalt
3 auditiin ajliin ehlel, zohion baiguulalt3 auditiin ajliin ehlel, zohion baiguulalt
3 auditiin ajliin ehlel, zohion baiguulaltByambadrj Myagmar
 
монгол улсын мэргэшсэн нягтлан бодогчдын ёс зVйн дvрэм
монгол улсын мэргэшсэн нягтлан бодогчдын ёс зVйн дvрэммонгол улсын мэргэшсэн нягтлан бодогчдын ёс зVйн дvрэм
монгол улсын мэргэшсэн нягтлан бодогчдын ёс зVйн дvрэмByambadrj Myagmar
 
Auditoriin mergejliin es zui
Auditoriin mergejliin es zuiAuditoriin mergejliin es zui
Auditoriin mergejliin es zuiByambadrj Myagmar
 
6 tuuverlelt, togsgold guitsetgeh gorimuud
6  tuuverlelt, togsgold guitsetgeh gorimuud6  tuuverlelt, togsgold guitsetgeh gorimuud
6 tuuverlelt, togsgold guitsetgeh gorimuudByambadrj Myagmar
 
лекц №1.2pptx
лекц №1.2pptxлекц №1.2pptx
лекц №1.2pptxoyunsuren84
 
лекц №1.2pptx
лекц №1.2pptxлекц №1.2pptx
лекц №1.2pptxoyunsuren84
 
Project management tools and techniques
Project management tools and techniquesProject management tools and techniques
Project management tools and techniquesGantsetseg Byambadorj
 
U.IT101-lecture-11
U.IT101-lecture-11U.IT101-lecture-11
U.IT101-lecture-11taivna
 
лекц №1.2pptx
лекц №1.2pptxлекц №1.2pptx
лекц №1.2pptxBurnee Oogii
 
Aудитын тухай ойлголт, мөн чанар
Aудитын тухай ойлголт, мөн чанарAудитын тухай ойлголт, мөн чанар
Aудитын тухай ойлголт, мөн чанарByambadrj Myagmar
 
Санхүүгийн тайлангийн аудит-Гарын Авлага
Санхүүгийн тайлангийн аудит-Гарын АвлагаСанхүүгийн тайлангийн аудит-Гарын Авлага
Санхүүгийн тайлангийн аудит-Гарын АвлагаByambadrj Myagmar
 
Зээлийн шинжилгээ power point-8
Зээлийн шинжилгээ power point-8Зээлийн шинжилгээ power point-8
Зээлийн шинжилгээ power point-8Ikhzasag SEZS
 
БИЗНЕСИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙХ АРГАЧЛАЛЫН ТАНИЛЦУУЛГА
БИЗНЕСИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙХ АРГАЧЛАЛЫН ТАНИЛЦУУЛГАБИЗНЕСИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙХ АРГАЧЛАЛЫН ТАНИЛЦУУЛГА
БИЗНЕСИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙХ АРГАЧЛАЛЫН ТАНИЛЦУУЛГАUmguullin Mongol Umguulugch
 

Similar to 6 (20)

3 auditiin ajliin ehlel, zohion baiguulalt
3 auditiin ajliin ehlel, zohion baiguulalt3 auditiin ajliin ehlel, zohion baiguulalt
3 auditiin ajliin ehlel, zohion baiguulalt
 
лекц 4 pp
лекц 4 ppлекц 4 pp
лекц 4 pp
 
лекц 4 pp
лекц 4 ppлекц 4 pp
лекц 4 pp
 
11
1111
11
 
монгол улсын мэргэшсэн нягтлан бодогчдын ёс зVйн дvрэм
монгол улсын мэргэшсэн нягтлан бодогчдын ёс зVйн дvрэммонгол улсын мэргэшсэн нягтлан бодогчдын ёс зVйн дvрэм
монгол улсын мэргэшсэн нягтлан бодогчдын ёс зVйн дvрэм
 
Lecture 14 appraiser's ethic
Lecture 14  appraiser's ethicLecture 14  appraiser's ethic
Lecture 14 appraiser's ethic
 
Auditoriin mergejliin es zui
Auditoriin mergejliin es zuiAuditoriin mergejliin es zui
Auditoriin mergejliin es zui
 
Audit 4 5
Audit 4 5Audit 4 5
Audit 4 5
 
6 tuuverlelt, togsgold guitsetgeh gorimuud
6  tuuverlelt, togsgold guitsetgeh gorimuud6  tuuverlelt, togsgold guitsetgeh gorimuud
6 tuuverlelt, togsgold guitsetgeh gorimuud
 
лекц №1.2pptx
лекц №1.2pptxлекц №1.2pptx
лекц №1.2pptx
 
лекц №1.2pptx
лекц №1.2pptxлекц №1.2pptx
лекц №1.2pptx
 
Project management tools and techniques
Project management tools and techniquesProject management tools and techniques
Project management tools and techniques
 
It101 lk-11
It101 lk-11It101 lk-11
It101 lk-11
 
U.IT101-lecture-11
U.IT101-lecture-11U.IT101-lecture-11
U.IT101-lecture-11
 
лекц №1.2pptx
лекц №1.2pptxлекц №1.2pptx
лекц №1.2pptx
 
Aудитын тухай ойлголт, мөн чанар
Aудитын тухай ойлголт, мөн чанарAудитын тухай ойлголт, мөн чанар
Aудитын тухай ойлголт, мөн чанар
 
3
33
3
 
Санхүүгийн тайлангийн аудит-Гарын Авлага
Санхүүгийн тайлангийн аудит-Гарын АвлагаСанхүүгийн тайлангийн аудит-Гарын Авлага
Санхүүгийн тайлангийн аудит-Гарын Авлага
 
Зээлийн шинжилгээ power point-8
Зээлийн шинжилгээ power point-8Зээлийн шинжилгээ power point-8
Зээлийн шинжилгээ power point-8
 
БИЗНЕСИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙХ АРГАЧЛАЛЫН ТАНИЛЦУУЛГА
БИЗНЕСИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙХ АРГАЧЛАЛЫН ТАНИЛЦУУЛГАБИЗНЕСИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙХ АРГАЧЛАЛЫН ТАНИЛЦУУЛГА
БИЗНЕСИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙХ АРГАЧЛАЛЫН ТАНИЛЦУУЛГА
 

More from ИЗ-СЭЗС багш Мөнгөнтуяа (6)

БАРАА МАТЕРИАЛЫН НӨӨЦ
БАРАА МАТЕРИАЛЫН НӨӨЦБАРАА МАТЕРИАЛЫН НӨӨЦ
БАРАА МАТЕРИАЛЫН НӨӨЦ
 
2
22
2
 
1
11
1
 
Яг цагт нь систем
Яг цагт нь системЯг цагт нь систем
Яг цагт нь систем
 
Чанарын удирдлага
Чанарын удирдлагаЧанарын удирдлага
Чанарын удирдлага
 
Хэрэгцээт материалыг төлөвлөх
Хэрэгцээт материалыг төлөвлөхХэрэгцээт материалыг төлөвлөх
Хэрэгцээт материалыг төлөвлөх
 

6

  • 1. Нийтэд үйлчилдэг мэргэжлийн нягтлан бодогчийн ёс зүйн дүрмийн ерөнхий хэрэглээ Лекц №6
  • 2. Дэд сэдэв • 200 Танилцуулга • 210 Мэргэжилтэн томилох • 220 Ашиг сонирхлын зөрчилдөөн
  • 3. 200 Танилцуулга • Нийтэд үйлчилдэг мэргэжлийн нягтлан бодогч нь шударга байдал, бодитой хандлага, мэргэжлийн нэр хүндийг алдагдуулах буюу алдагдуулж болзошгүй бөгөөд улмаар үндсэн зарчмуудыг зөрчихөд хүргэх аливаа бизнес , ажил мэргэжил, үйл ажиллагааг мэдсээр байж эрхлэх ёсгүй.
  • 4. Аюул занал болон хамгаалалтууд • Үндсэн зарчмуудын нийцэлд өргөн хүрээний нөхцөл байдлууд болон харилцаанууд аюул занал учруулж болно. Аюул заналуудын мөн чанар, хэмжээ далайц нь уг аюул заналууд аудитын үйлчлүүлэгчид үйлчилгээ үзүүлсэнтэй холбогдон үүсэж буй эсэх, уг аудитын үйлчлүүлэгч нь нийтийн сонирхол бүхий байгууллага мөн эсэх, аудитын үйлчлүүлэгч бус баталгаажуулах ажлын үйлчлүүлэгч, эсвэл баталгаажуулах бус ажлын бус үйлчилүүлэгчид үйлчилгээ үзүүлснээс холбогдон үүсэж буй эсэхээс хамаарна.
  • 5. 100 Танилцуулга болон Үндсэн зарчмууд • Нууцыг хадгалах-Мэргэжлийн болоод бизнесийн харилцааны үр дүнд олж авсан мэдээлийн нууцыг эрхэмлэх, улмаар мэдээллийг дэлгэх хууль эрх зүйн, эсвэл мэргэжлийн эрх буюу эсвэл үүрэггүй бол зохох эрх бүхий этгээдийн тодорхой, тухайлсан зөвшөөрөлгүйгээр гуравдагч талд аливаа ийм мэдээллийг дэлгэхгүй байх, тухайн мэргэжлийн нягтлан бодогчийн эсвэл гуравдагч талуудын хувийн эрх ашгийн төлөө уг мэдээллийг ашиглахгүй байх. • Мэргэжлийн үйл хөдлөл- Холбогдох хууль болон заавар зөвлөмжийг даган мөрдөх ба мэргэжлийн нэр хүндийг сэвтүүлж болзошгүй ямарваа үйлдлээс зайлсхийх.
  • 6. Аюул заналууд болон хамгаалалтууд • Өргөн хүрээний нөхцөл байдлууд болон харилцаануудаас шалтгаалан аюул заналууд үүсдэг. Аливаа нэг харилцаа эсвэл нөхцөл байдлын улмаас үүсэх аюул занал нь мэргэжлийн нягтлан бодогч үндсэн зарчмуудыг даган мөрдөх явдлыг алдагдуулах буюу алдагдуулна гэж ойлгогдож болно. Аливаа нэг нөхцөл байдал эсвэл харилцаа нь нэгээс олон аюул заналыг үүсгэж болох ба нөгөө талаас аливаа нэг аюул занал нь нэгээс олон үндсэн зарчмын нийцэлд сөргөөр нөлөөлж болно. Аливаа аюул занал нь дараах ангиллуудын нэг буюу түүнээс олонд багтаж болно
  • 7. Нийтэд үйлчилдэг мэргээлийн нягтлан бодогчийн хувьд хувийн ашиг сонирхлын аюул заналууд үүсгэдэг нөхцөл байдлуудын жишээнд дараах тохиолдлууд багтана: • Тухайн баталгаажуулах ажлын багийн гишүүн нь тухайн баталгаажуулах ажлын үйлчлүүлэгчид шууд санхүүгийн сонирхолтой байх. • Пүүс нь баталгаажуулах ажлын үйлчлүүлэгчээс авах нийт төлбөрөөс хэт хамааралтай байх. • Баталгаажуулах ажлын багийн гишүүн нь баталгаажуулах ажлын үйлчлүүлэгчтэй бизнесийн үлэмж бөгөөд дотно харилцаатай байх. • Пүүс нь чухал үйлчлүүлэгчээ алдах боломжийн талаар түгшүүртэй байх. • Аудитын багийн гишүүн нь аудитын үйлчлүүлэгчтэй ажилд орох тухай хэлцэл хийх. • Пүүс нь баталгаажуулах ажилтай холбоотой болзошгүй төлбөрийг зохицуулахад оролцох. • Мэргэжлийн нягтлан бодогчийн байгууллагын гишүүнээр гүйцэтгүүлэсн өмнөх мэргэжлийн үйлчилгээний үр дүнг үнэлэх үед уг мэргэжлийнмнягтлан бодогч ноцтой алдааг илрүүлэх.
  • 8. Нийтэд үйлчилдэг мэргэжлийн нягтлан бодогчийн хувьд өөрийгөө хянах аюул занал үүсгэх нөхцөл байдлуудыг жишээлэн дурьдвал: • Пүүс санхүүгийн системийг зохиомжлоод эсвэл хэрэгжүүлээд дараа нь өөрөө уг системийн үйл ажиллагааны үр өгөөжид баталгаажуулах ажлын тайлан гаргах. • Пүүс тухайн баталгаажуулах ажлын шалгах зүйл болсон бичилтүүдийг үүсгэхэд ашигласан анхдагч мэдээллийг өөрөө бэлдсэн. • Баталгаажуулах ажлын багийн гишүүн нь уг баталгаажуулах ажлын үйлчлүүлэгчдийн захирал болон албан тушаалтнаар ажиллаж байгаа эсвэл саяхан ажиллаж байсан. • Тухайн баталгаажуулах ажлын багийн гишүүнийг үйлчлүүлэгч нь гэрээт ажлын шалгах асуудалд үлэмж нөлөө үзүүлэхүйц албан тушаалд ажиллуулж байгаа буюу саяхан ажиллуулж байсан. • Пүүс нь тухайн баталгаажуулах ажлын шалгах асуудлын мэдээлэлд шууд нөлөөлөх үйлчилгээг уг баталгаажуулах ажлын үйлчилүүлэгчид үзүүдэх.
  • 9. Нийтэд үйлчилгээг мэргэжлийн нягтлан бодогчийн хувьд өмөөрөх аюул заналыг үүсгэх нөхцөл байдлуудаас жишээлэн дурьдвал: • Пүүс нь аудитын үйлчлүүлэгчийн хувьцааг сурталчлах • Мэргэжлийн нягтлан бодогч нь зарга шүүх ажиллагаанд эсвэл гуравдагч талтай үүсгэсэн маргааныг шийдвэрлэхэд аудитын үйлчлүүлэгчийн өмгөөлөгчөөр ажиллах.
  • 10. Нийтэд үйлчилдэг мэргэжлийн нягтлан бодогчийн хувьд танилын аюул занал үүсгэх нөхцөл байдлуудаас жишээлэн дурьдвал: • Гэрээт ажлын үйлчлүүлэгчийн ойрын садан төрөл буюу халуун ам бүлийн гишүүн нь үйлчлүүлэгчийн захирал эсвэл албан тушаалтан байх. • Гэрээт ажлын багийн гишүүний халуун ам бүлийн гишүүн буюу ойрын садан төрөл нь үйлчлүүлэгчийн ажилтан бөгөөд уг гэрээт ажлын судлах асуудалд шууд болон чухал нөлөө үзүүлж чадах албан тушаалтан байх. • Гэрээт ажлын үйлчлүүлэгчийн захирал, албан тушаалтан буюу гэрээт ажлын судлах асуудалд шууд болон чухал нөлөө үзүүлж чадах албан тушаалтан нь саяхан уг гэрээт ажлыг хариуцсан түншээр ажиллаж байсан. • Мэргэжлийн нягтлан бодогч нь хэрэв үнэ өртөг нь илт бага биш эсвэл ямарваа хор холбогдол үүсгэхээргүй л биш бол үйлчлүүлэгчээс давуу эрх олгосон зочлол хүндэтгэл, бэлэг хүлээн авсан байх. • Ахлах ажилтан нь баталгаажуулах ажлын үйлчлүүлэгчтэй удаан хугацаагаар хэлхээ холбоотой байх.
  • 11. Нийтэд үйлчилдэг мэргэжлийн нягтлан бодогчийн хувьд айлган сүрдүүлэх аюул занал бий болох тохиолдлууд: • Үйлчлүүлэгчийн ажлаас болиулах аюул занал пүүст учирсан. • Хэрэв тухайн пүүс нь тухайлсан ямах нэгэн ажил гүйлгээний хувьд баримталж буй үйлчлүүлэгчийн нягтлан бодох бүртгэлийэ арга хандлагыг зөвшөөрөхгүй хэвээр байвал төлөвлөж буй баталгаажуулах бус ажлын гэрээг тухайн пүүстэй байгуулахгүй гэдгээ аудитын үйлчлүүлэгч илэрхийлэх. • Үйлчлүүлэгчийн зүгээс пүүси заргалдах аюул занал учруулж буй. • Иөлбөрийг бууруулахын тулд гүйцэтгэсэн ажлын далайцыг зохисгүйгээр бууруулах парамт пүүст учирсан. • Үйлчлүүлэгчийн ямар нэг ажилтан нь тухайн шалгах асуудлаар илүү их мэдлэгтэй учраас уг ажилтнийн үнэлэлтийг зөвшөөрөа дарамтанд орж буйгаа мэргэжлийн нягтлан бодогч мэдрэх • Хэрэв мэргэжлийн нягтлан бодогч нь аудитын үйлчлүүлэгчийн нягтлан бодох бүртгэлийэ зохисгүй арга хандлагыг хүлээн зөвшөөрөхгүй бол төлөвлөж байснаар албан тушаалд дэвшүүлэхгүй гэдгээ пүүсийн партнер уг мэргэжлийн нягтлан бодогчид мэдэгдэх.
  • 12. • Аюул заналыг арилгах эсвэл түүнийг хүлээн зөвшөөрөх түвшин хүртэл бууруулах хамгаалалтуудыг үндсэнд нь хоёр ангилна: – Мэргэжил, хууль болон дүрэм журмаар тогтоогдсон хамгаалалтууд бас – Ажлын орчин дахь хамгаалалтууд.
  • 13. • Аюул заналыг арилгах эсвэл хүлээн зөвшөөрөх түвшин хүртэл бууруулах хамгаалалтуудыг хэрэглэх, эсвэл тухайн ажлаас татгалзах буюу дуусгавар болгохын аль нь энэ аюул заналуудыг шийдвэрлэх хамгийн зөв зам бэ гэдгийг тодорхойлохын тулд мэргэжлийн нягтлан бодогч нь өөрийн үнэлэлтүүдийг хийх ёстой. Ийм үнэлэлтүүдийг хийхдээ мэргэжлийн нягтлан бодогч нь мэдээлэлтэй , ул суурьтай гуравдагч тал тухайн мэргэжлийн нягтлан бодогчид буй бүх тухайн баримтууд болон нөхцөл байдлуудыг дэнслэн үзээд тухайн хамгаалалтуудыг хэрэглэснээр уг аюул заналуудыг арилгах, эсвэл хүлээн зөвшөөрөгдөх буюу өөрөөр хэлбэл үндсэн зарчмууд зөрчигдөхгүй байх түвшинд хүргэж бууруулна гэж дүгнэх магадлалтай эсэхийг харгалзан үзэх ёстой. Ингэж харгалзан үзэхэд уг аюул заналын хэмжээ далайц, ажлын мөн чанар болон пүүсийн бүтэц нөлөөтэй
  • 14. 210 Мэргэжилтэн томилох • Үйлчлүүлэгчийг хүлээн зөвшөөрөх • Шинэ үйлчлүүлэгчийг хүлээн зөвшөөрөхийн өмнө нийтэд үйлчилдэг мэргэжлийн нягтлан бодогч нь ингэж хүлээж зөвшөөрснөөр үндсэн зарчмуудын нийцэлд ямарваа аюул занал үүсгэх эсэхийг тодорхойлох ёстой. Шударга байдал мэргэжлийн үйл хөдлөлд болзошгүй аюул занал нь жишээлбэл, үйлчлүүлэгчтэй (мөн түүний эздүүд болон удирдлага жсвжл үйл ажиллагаатай) холбоотой эргэлзээтэй асуудлаас болж үүсэж болно.
  • 15. • Гэрээт ажлыг хүлээн зөвшөөрөх • Мэргэжлийн ур чадвар болон хянамгай байдлын үндсэн зарчим нь өөрийн гүйцэтгэж чадах үйлчилгээнүүдийг л үзүүлэх үүрэг хариуцлагыг нийтэд үйлчилдэг мэргэжлийн нягтлан бодогчдод ноогдуулдаг. Тухайлсан үйлчлүүлэгчийн гэрээт ажлыг хүлээж авахаас өмнө нийтэд үйлчилдэг мэргэжлийн нягтлан бодогч нь ингэж хүлээн авснаар үндсэн зарчимтай зөрчилдөх ямар нэгэн аюул занал үүсэх эсэхийг тодорхойлох ёстой. Жишээлбэл: хэрэв тухайн гэрээт ажлыг бүрэн гүйцэт гүйцэтгэх чадамжийг уг гэрээт ажлын эзэмшээгүй буюу олж авч чадахгүй бол мэргэжлийн ур чадвар болон хянамгай байдалд хувийн сонирхлын аюуд занал үүснэ.
  • 16. 220 Ашиг сонирхлын зөрчилдөөн • Нийтэд үйлчилдэг нягтлан бодогч нь ашиг сонирхлын зөрчил үүсгэж болох нөхцөл байдлуудыг таних зохистой арга хэмжээнүүдийг авах ёстой. Ийм нөхцөл байдлууд нь үндсэн зарчмуудын нийцэлд аюул занал учруулж болно. Жишээлбэл: нийтэд үйлчилдэг мэргэжлийн нягтлан бодогч нь үйлчлүүлэгчтэй өрсөрлдөх , эсвэл үйлчлүүлэгчийн чухал өрсөлдөгчтэй хамтарсан үйлдвэр буюу түүнтэй түүнтэй адил төстэй ажил хэрэг үүсгэх нь бодитой ханлагад аюул занал үүсгэнэ. Мөн нийтэд үйлчилдэг мэргэжлийн нягтлан бодогч нь сонирхлын зөрчилтэй үйлчлүүлэгчид үйлчилгээ үзүүлбэл эсвэл үйлчлүүлэгчид нь өөр хоорондоо тухайн шалгах асуудал эсвэл ажил гүйлгээтэй холбогдох сонирхлын зөрчилтэй бол бодитой хандлага, эсвэл нууцыг хадгалах зарчимд аюул занал үүснэ.
  • 17. • Нийтэд үйлчилдэг мэргэжлийн нягтлан бодогч нь аливаа аюул заналын үр дагаварыг үнэлж, шаардлагатай бол аюул заналыг арилгах, эсвэл түүнийг хүлээн зөвшөөрөгдөх түвшин хүртэл бууруулах хамгаалалтуудыг хэрэгжүүлэх ёстой. Үйлчлүүлэгчийн харилцааг эсвэл доторхой нэг гэрээт ажлыг хүлээн зөвшөөрөх эсвэл үргэлжлүүлэхээс өмнө нийтэд үйлчилдэг мэргэжлийн нягтлан бодогч нь уг үйлчлүүлэгчтэй эсвэл ямарваа гуравдагч талтай тогтоосон харилцаа эсвэл бизнесийн сонирхлоос үүссэн аливаа аюул заналын хэмжээ далайцыг үнэлэх ёстой.
  • 18. Тухайн зөрчлийг үүсгэж буй нөхцөл байдлаас хамааран ерөнхийдөө дараах хамгаалалтуудын аль нэгийг хэрэглэх шаардлагатай. • Сонирхлын зөрчлийг агуулж байж болох тухайн пүүсийн бизнесийн сонирхол болн үйл ажиллагаануудын талаах үйлчлүүлэгчид сануулж, уг нөхцөл байдлуудад ажлаа явуулах зөвшөөрлийг үйлчлүүлэгчээс авах • Харгалзах эрх ашгууд нь зөрчилдөж буй асуудалтай хамаатайгаар хоёр буюу түүнээс олон этгээдүүдэд тухайн мэргэжлийн нягтлан бодогч үйлчилж байгаа гэдгийг мэдэгдэж байгаа бүх холбогдогч талуудад сануулж, ийм нөцөл байдалд ажлаа явуулах зөвшөөрлийг тэдгээр талуудаас авах, эсвэл • Нийтэд үйлчилдэг мэргэжлийн нягтлан бодогч нь санал болгосон үйлчилгээнүүдийг зөвхөн ганцхан үйлчлүүлэгчид үзүүлж байгаа бус гэдгийг (жишээ нь, тусгай үйлчилгээний хувьд, зах зээлийн тухайлсан нэг салбарт) тухайн үйлчлүүлэгчид сануулж ажлаа явуулах зөвшөөрлийг нь авах.
  • 19. Мэргэжлийн нягтлан бодогч нь дараах нэмэлт хамгаалалтуудаас нэг эсвэл хэд хэдийг хэрэглэх эсэхээ мөн тодорхойлох ёстой. • Ажлын тусдаа багуудыг ашиглах • Мэдээлэлд нэвтрэхээс сэргийлэх аргачлал (тухайлбал тйим багуудыг биечлэн уулзуулахгүй байх хатуу журам баримтлах, хатуу чанга хэсгийг тусгаарлах, мэдээллийг нууц бөгөөд аюулгүй хадгалах) • Нууцыг хадгалах болон аюулгүй байдлын талаар гэрээт ажлын багийн гишүүдэд өгөх тодорхой удирдамж • Пүүсийн түншүүд нь болон албан хаагчид гарын үсэг зурж зөвшөөрсөэ нууц хадгалах тухай гэрээг ашиглах • Холбогдох үйлчлүүлэгчийн гэрээт ажлуудад оролцоогүй ахлах ажилтнаар хамгаалалтуудын хэрэгжүүлэлтийг тогтмол нягтлуулах
  • 20. • Хэрэв сонирхлын зөрчил нь бодитой хандлага, нууцыг хадгалах болон мэргэжлийн үйл хөдлөлийг оруулаад нэг буюу илүү олон үндсэн зарчимд аюул занал үүсгэж байгаа бөгөөд ямар ч хамгаалалт хэрэглээд тэдгээр аюул заналыг арилгах эсвэл хүлээн зөвшөөрөгдөх түвшин хүртэл бууруулж чадахгүй бол нийтэд үйлчилдэг мэргэжлийн нягтлан бодогч нь тухайн нэг тодорхой ажлыг хүлээж авах ёсгүй эсвэл нэг болон түүнээс их зөрчилдөж буй ажлуудаас татгалзах ёстой.
  • 21. • Нийтэд үйлчилдэг мэргэжоийн нягтлан бодогч нь харгалзах эрх ашгууд нь зөрчилдөж буй асуудлаах өөр гуравдагч талд үйлчилгээ үзүүлэх зөвшөөрөл өгөхийг үйлчлүүлэгчээс хүссэн бөгөөд үйлчлүүлэгч уг зөвшөөрлийг өгөхөөс татгалзсан бол уг нийтэд үйлчилдэг мэргэжлийн нягтлан бодогч нь тухайн сонирхлын зөрчлийг үүсгэж буй асуудлаар уг хоёр талын аль нэгэнд нь үйлчилгээг үргэлжлүүлэн үзүүлэх ёсгүй.