SlideShare a Scribd company logo
1 of 13
Урьдаа эртийн цагт монгол хүн бүр толь өвөртлөн явдаг байжээ. Үйл хэрэг, үйлс ажлаа шинжихийн тулд тэрхүү толио гарган харж баясал хийдэг, бас тэр толь нь сөрөг, эерэг талтай, өөрөөсөө цагаан эрчим хүч түгээж, хар эрчим хүчийг няцаадаг гэсэн итгэл шингэсэн зүйл гэгдэж байгаад хожим ихэс, дээдэс, дайчин эрс цээжиндээ зүүж аюулхай  зүрхээн хамгаалдаг дугуй элгэвч толь болон хувирчээ.
Өнөө үед бол эх хэл, эрдэм ухааны нэвтэрхий лавлахыг толь гэдэг болсон билээ. Ийм нэгэн толийг улс төр, гүн ухааны (доктор) Нацагийн БАГАБАНДИ бүтээж олон түмэндээ өргөн барьж байгаа нь уншигч таны мутар дээр очин дэлгэгдлээ.
Үүнийг болгоон уншсан хэн боловч нэгийг ухааран, нөгөөг эрэгцүүлэн бодохуй хүрэх учраас ухаарлын толь болж өгнө. Монголчууд хоёроор хослуулан гөрсөн сур, дээсийг хоймсон, гурваар эрчилснийг гурамсан гэдэг тул гурамсан сүлжээ хамгийн бөх билээ. Тэр адил гурвалсан бодлын эрчлээсийг энэ номноос олно.
Л.Түдэв
/“Титэм үг” номын өмнөтгөлөөс/
Хүмүүн суралцахгүй бол ухаан үгүй
Өөрийнхөө хөлс нулимсаар ялж олсон мэдлэг шиг хүчтэй зүйл үгүй. “Хамгийн сайхан боловсрол гэдэг бол хүн өөрөө өөртөө хүртээдэг боловсролыг хэлдэг” гэж “Айвенго” хэмээх алдарт зохиолыг бичсэн Вальтер Скотт хэлжээ. Эрдэм боловсролыг зөвхөн багшаар заалгаж сургуулийн танхимд эзэмшинэ гэвэл туйлын өрөөсгөл, дутуу дулимаг ойлголт. Өдөр тутмын амьдралаас хүн суралцах ёстой.
Хүмүүсийн хэлж ярьж буйг анхааралтай сонсож задлан шинжилж, дотроо бодож дүгнэж, санаа сэдэл авч байх нь онцгой чухал. Нидерландын нэгэн нүдний шилчин алс холын юмыг ойроос харж буй мэтээр хардаг хэрэгсэл бүтээж гүнтэнд өргөн барьжээ гэсэн яриаг алдар суут Галилей тохиолдлоор сонсжээ. Галилей тэрхүү хэрэгслийн бүтцийг толгойдоо ургуулан сэтгэж, удалгүй холын зайн дуран авай бүтээв. Түүний ачаар одон орон судлалын анхны алхам хийгдсэн билээ. Харваас Галилей үзсэн харсан, дуулсан сонссоноо сэтгэж ухааралгүй бусдын яриаг идэвхгүй сонсогч байсан бол энэ нээлт хийгдэхгүй гэдэг маргаангүй юм.
Хүсэл мөрөөдөл
Дуулсныг хураавал эрдэм гэж манай өвөг дээдэс сургасаар ирсэн нь учиртай.
Залуу хүн асар ихийг сурч мэдэх, хийх бүтээх оргилуун дэврүүн хүсэл мөрөөдөлтэй байх хэрэгтэй. Харин ямар ч тааламжгүй нөхцөлд хүсэл мөрөөдлөө гээж болохгүй. Гээж орхивол түүнийгээ өөрт байгаа юугаар ч сольж авч чадахгүй.
“Хүн хүсэл мөрөөдөлгүй бол адгуус л болно гэсэн үг...” Илүү ихийг сурах хүсэл мөрөөдөл, илүү ихийг мэдэх хүсэл эрмэлзлэлээр шатаж яваа хүнд хаалт байдаггүй. Сурах мэдэх хүсэл тэмүүллийн галаа хэзээ ч бөхөөлгүй гал манасан Прометей шиг бат хатуу, тэсвэр тэвчээртэй зогсох хэрэгтэй. “Гоц авьяас нь тэсвэр тэвчээрээс өөр юу ч биш” гэсэн үг бий. Сурах явцад түмэн бэрхшээл, мянган зовлон учрахыг үгүйсгэхгүй. Хүйтэн бороо, хүчтэй мөндөрт цохиулах тусам улам нялх ногоо сөөм сөөмөөр өндөрсөн, өтгөрөн ургадгийн адилаар бэрхшээл зовлонг сөрж, сурах хүсэл мөрөөдлийн хүчит жигүүрээ дэвэн урагшлахыг хичээвэл үр шимийг нь алд алдаар хүртэхдээ нэг хүртэнэ.
“Чин үнэн хүслэн бол хэзээд амжилтанд хүрдэг”.
Залхуурал
Хүн сурч мэдэх, өсөж өөдлөхөд хамгийн хорлонтой дайсан нь залхуурал. Залхуу хүн цаг хугацааны үнэ цэнийн талаар туйлын бага төсөөлөлтэй. Хойш тавих, зүгээр суух, сугарч хоцрох, биеийн амрыг харах тэдний хувьд амьдралынх нь утга учир мэт. Тэгээд ч ухаант өвгөд “Залхуу хүнд маргааш олон”гэж шоглон, үүнийг ялж дийлэхгүйгээр заяа тэгш явна гэж үгүй. Залхуу хүн ямагт сэтгэл дутуутай байдаг.
Сэтгэлийн дутууг ялж нөхөхгүйгээр амжилт ололт, төгс төгөлдөр, сайн зүйлийн тухай мөрөөдөөд ч хэрэггүй. Сэтгэл дутсан, нүд хуурсан, ээлж өнгөрөөсөн юм бүхэн урам насгүй, сайнаар хэлэгдэхгүй тийм болохоор
Монголчууд “Сэтгэлд гал байвал, зууханд аргал олдоно” хэмээн ярьж, хэрэгжүүлж байдаг юм.
Урамшил магтаал
“Ертөнцийн юм бүхнийг санаа сэтгэл буй болгож удирдана” гэж Бурхан багш айлдсан. Тэгээд цааш нь “Ер нь сэтгэл нь бузартсан хүнийг зовлон зүдгүүр дагадгийг үлгэрлэвэл ерөөс шар үхрийн араас үхэр тэрэг үргэлж дагахтай адил аа. Ер нь сайн санааг сайн үйл дагах нь сүүдэр эзнээ дагах лугаа” гэж сургасан билээ. Хүний хийж бүтээснийг цаг үед нь зөв үнэлж, урмын сэтгэлээ илэрхийлэх нь туйлын чухал.
Хүнд чин сэтгэлээсээ онож хэлсэн урамшил магтаалын үг асар их хүч, зориг тэмүүллийг хайрладаг. Марк Твен “Нэг удаагийн магтаал гурван сар урам зоригтой явах цэнэг өгдөг юм” гэж хэлсэн байна. Зөв магтаал хүн өөртөө итгэх, чадлаа танихад хамгийн ойрын туслагч нь болдог.
Сахилга бат
Хэзээ ямагт, аль ч үед хувийн сахилгатай байж хүмүүжигтүн. Энэ чинь өөртэйгээ ажиллах, өөрийгөө хүмүүжүүлэх бүх арга барилын үндсийн үндэс болно. Сахилгагүй, цэгцгүй хүн ёроолгүй савтай л адил.
Нэгийг хэлж нөгөөг хийдэг, хайш яйш, хайнга донгио зан сахилгагүй замбараагүй хүнд л байна. Тэдэнд цаг барих сахилга төрөлхөөс заяагаагүй юм шиг, цагийн үнэлэмжийн талаар төсөөлөл үгүй мэт. Хэлсэн үгэндээ эзэн болохгүй байх нь сахилга батгүй хүний үндсэн шинж. Цагийн юмыг цагт нь хийхгүй хойш нь тавин залхуурах нь сахилгагүй, хариуцлагагүй болохын анхны алхам.
Сахилга султай хүнд ажлын төлөвлөлт, дэс дараа, хийх арга, хүрэх үр дүнгийн тооцоо төсөөлөл аль аль нь бэлэн бус байдаг. Сахилга дэггүй газрын бүх юм эмх замбараагүй, ундуй сундуй, амьсгаа давчдам бөглүү харанхуй.
Сахилга дэгтэй газарт бүх юм жин тан, эмх цэгцтэй, өнгө жавхаатай, өргөн уудам, сэтгэлд дотно, гэрэл гэгээтэй. Амьдралдаа дэглэм журам тогтоож түүнийгээ хэлбэрэлтгүй мөрддөг болох нь хувийн сахилгатай байхын үндсэн нөхцөл юм. Аливаа хүн хувийн сахилгатай байж л амжилтанд хүрдэг нь маргашгүй үнэн билээ.

Таныг аугаа их үйл хэрэг хүлээж байна.
Их сэтгэгч, үл гүйцэлдэх үзэлтэн Сен Симон өглөө бүр “Эрхэм ноёнтон! Босоорой. Таныг аугаа их үйл хэрэг хүлээж байна” гэж дуудаж сэрээж байхыг тушааж байсан гэдэг. Энэ нь аугаа их үйл хэрэг бүтээх том зорилт өмнөө тавьсан бүтээлч хүний хар нүд хуулахаасаа эхлээд өөртэйгээ ажиллаж, биеэ эзэмдэн, албадан захирах сэтгэлийн тэнхээгээ хөвчлөн буйн сонгодог жишээ билээ. Нэгэнт ийм уриа дуудлагатайгаар орноосоо өндийсөн хүн бэрх хатууг чандлан, их үйл хэргийн төлөө оюун ухаан, хүч  хөдөлмөрөө чин зоригтойгоор, эргэлт буцалтгүй зориулах нь эргэлзээгүй тодорхой.
Тэртээ хойно сэтгэлд өгүүлж гүйцэшгүй баясах сайн үйл бүтээхийн тулд өөрийгөө эзэмдэн албадах аргад цуцалтгүй суралцах хэрэгтэй. Биеэ эзэмдэн албадах аргад суралцах анхны алхам нь өөртөө тушааж, түүнээ туйлбартай хэрэгжүүлж сурах хувийн сахилга юм. Үүнийг зайлшгүй  сурах ёстой, хийх ёстой, би эс хийвээс хэн хийх вэ гэж зориглон барьж ав. Тэгэхдээ хүмүүсийн хормойноос зүүгдэн, мөрийг нь даган гэлдрэгч биш, өөрөө тэргүүлэгч, шан татагч, ачааны хүндийг үүрэгч байхыг хичээ. Тэгж байж илүү жин дараах амжилтыг олох болно.
Сайнд хүрэхийн тулд муугаа хал.
Хүн эргэн тойрондоо байгаа хорон муухай санаа, хорт муу явдалтай хайр найргүй тэмцэхэд ямагт бэлэн байх хэрэгтэй. Түүний зэрэгцээ өөрт илэрч байгаа сөрөг чанар, хорт зуршил согог дутагдлыг хувийн мэдрэмжээрээ гааруулахгүй таньж мэдээд, газар авахуулахгүй таслан зогсоох чадвартай болох ёстой.
”Зан үйлээ ажигла. Надад адгуустай төстэй, бас буянт хүний үйлстэй адил юу байна вэ? гэдгийг өдөр тутам өөрөөсөө асууж бай” хэмээн Энэтхэгийн эртний туульст өгүүлсэн буй. “Хүнд хэчнээн сайн чанар байна бас төчнөөн гэм бий, хэн ч өө сэвгүй төрдөггүй. Харин түүнийгээ хүлцэн эвлэрсэн тэр хүн л алдаж буруутан болдог” гэнэ. Хүний амьдралаас шахан зайлуулбал зохих гэм согог тунгалаг шөлөнд хөвөх нүүгэлтсэн нитгэл шиг тодрох тэр агшинд түүнийг олж харан, хамж хаях мэдрэмжтэй байх нь юунаас ч илүү чухал. Аливаа сөрөг муу чанарыг хөөснөөр өөрт байгаа мунхаг үйлдэл, сул талыг даван туулж, эерэг сайн чанар эрчимтэй түрэн орж ирэх дотоод ертөнцийнхөө орон зайг чөлөөлж өгч буй нь тэр.
Муугаас сал.
“Бусдад гүжир үг шивнэсэн тэр хүнийг гэрээсээ хөөж гарга” гэж эртний грекийн долоон ухаантны нэг Фалес сургасан. “Хов жив, гүжир гүтгэлгийг сарнай цэцэг дээр ассан хорт өт адил хяргах хэрэгтэй  Ийм өт бол сайхан цэцгийн нимгэн булбарай талд нь нуугддаг юм” гэж өөр нэг гүн ухаантан айлджээ. Хов жив, гүжир гүтгэлэг, атгаг санаа залуу хүний дөлж тойрч, хол явбал зохих муу араншин.
Тэдгээртэй нэр төрөө бодон шийдвэртэй тулалд, муугаас салахад нь бусдад тусал, өөрийнхөө  бүтэлгүй муутай байнга тэмц, тэгээд гай түйтгэрийн шалтгааныг өөрөөсөө эхлээд хайж сурах хэрэгтэй, тэгж чадаж байвал зүрх сэтгэлд тань сайны үр үржин төлжсөөр байх болно. Нэгэн нэрт жүжигчнээс тайзны аз жаргалын нууц юунд байдаг вэ? гэж сэтгүүлч асуухад “Атгаг санадаггүйд” гэж хоёрхон үгээр хариулсан байна.
Атгаг санаагүй хүн аз жаргалдаа умбаж суудаг ажээ.
Уур биеийг зовооно.
Уур уцааргүй, уян зөөлөн байх нь бас л сайн хүний зөв төрх. Уур биеийг зовооно, бусдыг шаналгана, бас гомдооно. Уур бол сэтгэлийн гаж илэрхийлэл билээ. Галыг гал унтраадаггүйтэй адил уурыг уур дийлдэггүй. Уурыг дарах бэлэн жор хүн бүрт заяасан байгаа. Энэ бол эрүүл саруул ухаан. Уурыг ухаан л дарна. Хорыг хороор гэж монголчууд ярьдаг ч нэг бурууг сөргүүлэн нөгөө бурууг тавьснаар зөв үүсдэггүй гэдгийг залуу хүн бүр санаж яв. Уурыг давж уурлаад сайнд хэзээ ч хүрэхгүй. Уурласныг уучилж чадах ууч сэтгэлтэй, уурын мөсийг хайлуулах уян зөөлний илчтэй байж сая уур уцааргүй орчинд амар жимэр амгалан тайван амьдарна.
Уурыг дарах бэлэн жор хүн бүрт байдгийн адил уурыг барих жор мөн заяасан байна. Энэ бол сэтгэлийн их амар амгалан. Амар амгаланг хор тайлах ерөндөг адил хэн нэгэн ачтан танд хайрлахгүй. Амар амгаланг хаа нэгтэйгээс худалдан авч чадахгүй. Мөнгөөр арилждаггүй олон зүйлийн нэг нь энэ. Сэтгэлээ барьж, өөрийгөө захирч, бусдыг хайрлаж байж амар амгалангийн жаргаланг эдлэх болно.
Хүн чанар
“Байгал дахь хамгийн агуу гайхамшигт зүйл бол хүн юм”. Гэрэлт орчлонд мэндэлсэн хүн болгонд тэнгэр бурхан хүн чанарыг дутаалгүйгээр хайрладаг билээ. Хүндрэл бэрхшээл, зовлонг гуниг, дутуу гуцуугийн зүдгүүр, тогтворгүй цагийн ааш араншинг сэтгэлийн хатаар даван туулж, ямар ч үед, ямар ч нөхцөлд “хугархай ноён нуруутай” аж төрж, төрөлх хүн чанараа гээлгүй хүний хорвоог гийгүүлсээр утга төгөлдөр амьдрах сайн хүмүүс онцгой бахардам, олондоо үлгэртэй. Тэд үнэхээр аз жаргалтай.
Хүн чанараа гээгээгүй хүмүүн чухам аз жаргалтай ажээ. Энэ замбуулинд амьд яваа цагтаа хүн чанараа гээхгүй амьдрах нь чухлаас чухал, магадгүй хүн болж төрсний утга учир ч байж болно.
Өөрийн бодолтой бай.
Ярих хэлэхээ өөрийн бодлоор  цэнэж бай. Хаа нэгтээ хазгай сууж болно, хазгай ярьж болохгүй. Болгоомжгүй хэлсэн болчимгүй үг бор шидмэсээр хүзүүг чинь ороож болохыг мэд. Ер нь ухаантай хүн урт чихтэй, богино хэлтэй байдгийг санаж явцгаа. Хүнд илүү сонс гэж хоёр чих, дутуу ярь гэж нэг хэл заяасан гэдэг нь зүгээр ч нэг үг биш.
Өрсөлдөгчийнхөө зангад хөлөөрөө орохоос хэлээрээ орох нь амархан шүү гэдгийг битгий мартаарай. Энэ үг ялангуяа улс төр сонирхогч залууст бүр илүү хамаатай. Ер нь мэргэн хүн амаа хамхиж явдаг, хэл яриагаараа түймэр тавьж болохыг тэр сайн мэддэг.
“Тэнэг нөхрөөс ухаантай дайсан дээр”
Ов хэрэглэн итгэлийг олоод, ольж түйвээх хуншгүй этгээдээс оройтоогүй дээр нь зайгаа барь. Нүүрэн дээр нь долоох нь холгүй долгинох мөртлөө нүүрнээс далд дооглон даажигнах дорви муутай хүнтэй дотночлон бүү ойрт. Буруу үйлдэлт нөхдөөс бүр хол бай. Хэлэх ярих нь бурханы сургаал мэт, хийгээд эхлэхээрээ буг ч хийж зүрхлэхгүй үйлдлийг сэдэгчид хэзээ ч чиний нөхөр биш. Хийдэг, хийдэггүй хоёр нөхөрлөхөд хэцүү, нэг голонд бэхлээд хос дугуй болон эргэхгүй, нэг буулганд оруулаад хамтад нь зүтгүүлэх бололцоогүй. Бул хар чулуу үүрээд будан манант уул өөд мацахтай л адил.
Хийж бүтээдэг хүний дэргэд хий дэмий холхигсод ядаргаатай. Хэлж ярих нь уран цэцэн мөртлөө хийхээ болохоор араар суугсад бүтээгч чанартай зөв хүмүүстэй бүтэн нөхөрлөлийг үүсгэж эс чадна. Тэнэг нөхөр тээг садаа болно. өмнө чинь бултганах тээртэй хүмүүсийг бүү анхаар. Харах гэж ард нь үлдсэн ухаантай хүнтэй л нөхөрлө. “Тэнэг нөхрөөс ухаантай дайсан дээр” гэсэн үнэн үг бий.
“Тэнэг хүн харагдах гэж урд бултганана. Ухаантай хүн харах гэж ард нь үлдэнэ”.

титэм үг
титэм үг
титэм үг
титэм үг
титэм үг
титэм үг
титэм үг
титэм үг
титэм үг
титэм үг
титэм үг
титэм үг

More Related Content

What's hot

эцэг эхийн оролцоо
эцэг эхийн оролцооэцэг эхийн оролцоо
эцэг эхийн оролцооschool14

хүүхэд нэг бүрийг хөгжүүлхэд эцэг эхийн оролцоо ямар байна вэ?
хүүхэд нэг бүрийг хөгжүүлхэд эцэг эхийн оролцоо ямар байна вэ?хүүхэд нэг бүрийг хөгжүүлхэд эцэг эхийн оролцоо ямар байна вэ?
хүүхэд нэг бүрийг хөгжүүлхэд эцэг эхийн оролцоо ямар байна вэ?Ganbaatar Erdenetsetseg

д авиа үсэг таниулах
д авиа үсэг таниулахд авиа үсэг таниулах
д авиа үсэг таниулахDBatbulgan81

6 r angi durslex urlag
6 r angi durslex urlag6 r angi durslex urlag
6 r angi durslex urlagShagaishuu Xoo

титэм үг цуврал 1
титэм үг цуврал 1титэм үг цуврал 1
титэм үг цуврал 1Dorjsuren Ochir

мэндчилгээ
мэндчилгээмэндчилгээ
мэндчилгээMunkh Orgil

эсрэг ба ойролцоо үг
эсрэг ба ойролцоо үгэсрэг ба ойролцоо үг
эсрэг ба ойролцоо үгpvsa_8990

тархины бүтэц
тархины бүтэцтархины бүтэц
тархины бүтэцEnkhbold1211

Ардын уламжлалт тоглоомоор хүүхдийг хэл яриаг хөгжүүлэх нь
Ардын уламжлалт тоглоомоор хүүхдийг хэл яриаг хөгжүүлэх ньАрдын уламжлалт тоглоомоор хүүхдийг хэл яриаг хөгжүүлэх нь
Ардын уламжлалт тоглоомоор хүүхдийг хэл яриаг хөгжүүлэх ньBMDI

аян замын тэмдэглэл
аян замын тэмдэглэлаян замын тэмдэглэл
аян замын тэмдэглэлCh Moonoo

миний сургууль
миний сургуульминий сургууль
миний сургуульamkaa_od

тулах хөдөлгөөний эрхтний бэрхшээлтэй хүүхдийн сэтгэлзүйн онцлог с
тулах хөдөлгөөний эрхтний бэрхшээлтэй хүүхдийн сэтгэлзүйн онцлог стулах хөдөлгөөний эрхтний бэрхшээлтэй хүүхдийн сэтгэлзүйн онцлог с
тулах хөдөлгөөний эрхтний бэрхшээлтэй хүүхдийн сэтгэлзүйн онцлог сsaran_saraa

эртний хятадын философи
эртний хятадын философиэртний хятадын философи
эртний хятадын философиPrime Rose Snowdrop

миний дуртай мэргэжил
миний дуртай мэргэжилминий дуртай мэргэжил
миний дуртай мэргэжилП. Энжила

баясаа багш судалгаа1
баясаа багш судалгаа1баясаа багш судалгаа1
баясаа багш судалгаа1bborbaavai

эрүүл бие зөв хоололт
эрүүл бие зөв хоололтэрүүл бие зөв хоололт
эрүүл бие зөв хоололтAnkhzaya Zaya

суралцахуй ба сурагч
суралцахуй ба сурагчсуралцахуй ба сурагч
суралцахуй ба сурагчOyun_och85

What's hot (20)

эцэг эхийн оролцоо
эцэг эхийн оролцооэцэг эхийн оролцоо
эцэг эхийн оролцоо

хүүхэд нэг бүрийг хөгжүүлхэд эцэг эхийн оролцоо ямар байна вэ?
хүүхэд нэг бүрийг хөгжүүлхэд эцэг эхийн оролцоо ямар байна вэ?хүүхэд нэг бүрийг хөгжүүлхэд эцэг эхийн оролцоо ямар байна вэ?
хүүхэд нэг бүрийг хөгжүүлхэд эцэг эхийн оролцоо ямар байна вэ?

101 arga
101 arga101 arga
101 arga

Hariltsaa
HariltsaaHariltsaa
Hariltsaa

д авиа үсэг таниулах
д авиа үсэг таниулахд авиа үсэг таниулах
д авиа үсэг таниулах

6 r angi durslex urlag
6 r angi durslex urlag6 r angi durslex urlag
6 r angi durslex urlag

титэм үг цуврал 1
титэм үг цуврал 1титэм үг цуврал 1
титэм үг цуврал 1

мэндчилгээ
мэндчилгээмэндчилгээ
мэндчилгээ

Orchin
OrchinOrchin
Orchin

эсрэг ба ойролцоо үг
эсрэг ба ойролцоо үгэсрэг ба ойролцоо үг
эсрэг ба ойролцоо үг

тархины бүтэц
тархины бүтэцтархины бүтэц
тархины бүтэц

Ардын уламжлалт тоглоомоор хүүхдийг хэл яриаг хөгжүүлэх нь
Ардын уламжлалт тоглоомоор хүүхдийг хэл яриаг хөгжүүлэх ньАрдын уламжлалт тоглоомоор хүүхдийг хэл яриаг хөгжүүлэх нь
Ардын уламжлалт тоглоомоор хүүхдийг хэл яриаг хөгжүүлэх нь

аян замын тэмдэглэл
аян замын тэмдэглэлаян замын тэмдэглэл
аян замын тэмдэглэл

миний сургууль
миний сургуульминий сургууль
миний сургууль

тулах хөдөлгөөний эрхтний бэрхшээлтэй хүүхдийн сэтгэлзүйн онцлог с
тулах хөдөлгөөний эрхтний бэрхшээлтэй хүүхдийн сэтгэлзүйн онцлог стулах хөдөлгөөний эрхтний бэрхшээлтэй хүүхдийн сэтгэлзүйн онцлог с
тулах хөдөлгөөний эрхтний бэрхшээлтэй хүүхдийн сэтгэлзүйн онцлог с

эртний хятадын философи
эртний хятадын философиэртний хятадын философи
эртний хятадын философи

миний дуртай мэргэжил
миний дуртай мэргэжилминий дуртай мэргэжил
миний дуртай мэргэжил

баясаа багш судалгаа1
баясаа багш судалгаа1баясаа багш судалгаа1
баясаа багш судалгаа1

эрүүл бие зөв хоололт
эрүүл бие зөв хоололтэрүүл бие зөв хоололт
эрүүл бие зөв хоололт

суралцахуй ба сурагч
суралцахуй ба сурагчсуралцахуй ба сурагч
суралцахуй ба сурагч

Viewers also liked

монголын түүхийн хичээлээр эссе бичих нь
монголын түүхийн хичээлээр эссе бичих ньмонголын түүхийн хичээлээр эссе бичих нь
монголын түүхийн хичээлээр эссе бичих ньtungalag

The Ceo Refresher Storytelling And Storymaps
The Ceo Refresher   Storytelling And StorymapsThe Ceo Refresher   Storytelling And Storymaps
The Ceo Refresher Storytelling And StorymapsAnne Merkelson

Evidence of original images (for media blog)
Evidence of original images (for media blog)Evidence of original images (for media blog)
Evidence of original images (for media blog)tom94

Photo Project Nissan Juke Nismo 4WD MCVT
Photo Project Nissan Juke Nismo 4WD MCVT Photo Project Nissan Juke Nismo 4WD MCVT
Photo Project Nissan Juke Nismo 4WD MCVT Automotive Space

Gazriin hemjees
Gazriin hemjeesGazriin hemjees
Gazriin hemjeesbolortuul

Research into film websites
Research into film websitesResearch into film websites
Research into film websiteskatieb123bob

The Ceo Refresher Storytelling And Storymaps
The Ceo Refresher   Storytelling And StorymapsThe Ceo Refresher   Storytelling And Storymaps
The Ceo Refresher Storytelling And StorymapsAnne Merkelson

проект
проектпроект
проектSvet55

Automotive Space business network 2016_rev. 1
Automotive Space business network  2016_rev. 1Automotive Space business network  2016_rev. 1
Automotive Space business network 2016_rev. 1Automotive Space

persitiwa-ganyang-malaysia-1963
persitiwa-ganyang-malaysia-1963persitiwa-ganyang-malaysia-1963
persitiwa-ganyang-malaysia-1963Tank Tonk

Starting with jQuery
Starting with jQueryStarting with jQuery
Starting with jQueryAnil Kumar

Report a 2 anni dallo start up
Report a 2 anni dallo start upReport a 2 anni dallo start up
Report a 2 anni dallo start upAutomotive Space

AS business network(eng) 2015_rev. 1
AS business network(eng)  2015_rev. 1AS business network(eng)  2015_rev. 1
AS business network(eng) 2015_rev. 1Automotive Space

AS business network 2015_rev. 1
AS business network  2015_rev. 1AS business network  2015_rev. 1
AS business network 2015_rev. 1Automotive Space

Viewers also liked (20)

монголын түүхийн хичээлээр эссе бичих нь
монголын түүхийн хичээлээр эссе бичих ньмонголын түүхийн хичээлээр эссе бичих нь
монголын түүхийн хичээлээр эссе бичих нь

титэм үг 1
титэм үг 1титэм үг 1
титэм үг 1

The Ceo Refresher Storytelling And Storymaps
The Ceo Refresher   Storytelling And StorymapsThe Ceo Refresher   Storytelling And Storymaps
The Ceo Refresher Storytelling And Storymaps

Evidence of original images (for media blog)
Evidence of original images (for media blog)Evidence of original images (for media blog)
Evidence of original images (for media blog)

Photo Project Nissan Juke Nismo 4WD MCVT
Photo Project Nissan Juke Nismo 4WD MCVT Photo Project Nissan Juke Nismo 4WD MCVT
Photo Project Nissan Juke Nismo 4WD MCVT

Utrykk med parentes
Utrykk med parentesUtrykk med parentes
Utrykk med parentes

Katie bucknell q5
Katie bucknell q5Katie bucknell q5
Katie bucknell q5

Gazriin hemjees
Gazriin hemjeesGazriin hemjees
Gazriin hemjees

Research into film websites
Research into film websitesResearch into film websites
Research into film websites

The Ceo Refresher Storytelling And Storymaps
The Ceo Refresher   Storytelling And StorymapsThe Ceo Refresher   Storytelling And Storymaps
The Ceo Refresher Storytelling And Storymaps

You can do it
You can do itYou can do it
You can do it

проект
проектпроект
проект

Automotive Space business network 2016_rev. 1
Automotive Space business network  2016_rev. 1Automotive Space business network  2016_rev. 1
Automotive Space business network 2016_rev. 1

persitiwa-ganyang-malaysia-1963
persitiwa-ganyang-malaysia-1963persitiwa-ganyang-malaysia-1963
persitiwa-ganyang-malaysia-1963

Starting with jQuery
Starting with jQueryStarting with jQuery
Starting with jQuery

Report a 2 anni dallo start up
Report a 2 anni dallo start upReport a 2 anni dallo start up
Report a 2 anni dallo start up

AS business network(eng) 2015_rev. 1
AS business network(eng)  2015_rev. 1AS business network(eng)  2015_rev. 1
AS business network(eng) 2015_rev. 1

Vmobile best networking
Vmobile best networkingVmobile best networking
Vmobile best networking

AS business network 2015_rev. 1
AS business network  2015_rev. 1AS business network  2015_rev. 1
AS business network 2015_rev. 1

You can do it
You can do itYou can do it
You can do it

Similar to титэм үг

сургаал үг
сургаал үгсургаал үг
сургаал үгgganchimeg

сургаал үг
сургаал үгсургаал үг
сургаал үгgganchimeg

Б.Намжилмаа - МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО ДАХЬ СЭТГЭЛ ЗҮЙН ХЭВ ШИНЖИЙН АСУУДАЛ
Б.Намжилмаа - МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО ДАХЬ СЭТГЭЛ ЗҮЙН ХЭВ ШИНЖИЙН АСУУДАЛБ.Намжилмаа - МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО ДАХЬ СЭТГЭЛ ЗҮЙН ХЭВ ШИНЖИЙН АСУУДАЛ
Б.Намжилмаа - МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО ДАХЬ СЭТГЭЛ ЗҮЙН ХЭВ ШИНЖИЙН АСУУДАЛbatnasanb

зөвлөгөө
зөвлөгөөзөвлөгөө
зөвлөгөөtsets_2

зөвлөгөө
зөвлөгөөзөвлөгөө
зөвлөгөөtsets_2

зөвлөгөө
зөвлөгөөзөвлөгөө
зөвлөгөөUrnaa_o_o

Өөрийгөө танихуй... http://gelegjamts.blogspot.com/ -оос үзнэ үү
Өөрийгөө танихуй...  http://gelegjamts.blogspot.com/ -оос үзнэ үүӨөрийгөө танихуй...  http://gelegjamts.blogspot.com/ -оос үзнэ үү
Өөрийгөө танихуй... http://gelegjamts.blogspot.com/ -оос үзнэ үүAdilbishiin Gelegjamts

Биеийн-хэлийг-унших-нь.pdf
Биеийн-хэлийг-унших-нь.pdfБиеийн-хэлийг-унших-нь.pdf
Биеийн-хэлийг-унших-нь.pdfOyunchimegKey

лекц №8
лекц №8лекц №8
лекц №8azora14

лекц №8
лекц №8лекц №8
лекц №8azora14

ТАРХИНЫ ФИТНЕС.docx
ТАРХИНЫ ФИТНЕС.docxТАРХИНЫ ФИТНЕС.docx
ТАРХИНЫ ФИТНЕС.docxWE ME

Эрэгтэй Эмэгтэй хүний тархины ялгаа
Эрэгтэй Эмэгтэй хүний тархины ялгааЭрэгтэй Эмэгтэй хүний тархины ялгаа
Эрэгтэй Эмэгтэй хүний тархины ялгааGuntulga

суут хүн гагцхүү эрх чөлөөний агаар дунд л уужим амьсгалж чадна
суут хүн гагцхүү эрх чөлөөний агаар дунд л уужим амьсгалж чаднасуут хүн гагцхүү эрх чөлөөний агаар дунд л уужим амьсгалж чадна
суут хүн гагцхүү эрх чөлөөний агаар дунд л уужим амьсгалж чаднаotgon8512

энэтхэгийн ёс зүй11 angi
энэтхэгийн ёс зүй11 angiэнэтхэгийн ёс зүй11 angi
энэтхэгийн ёс зүй11 angiMonhjargal Tuul

даниел каниеги Ii боть
даниел каниеги   Ii ботьданиел каниеги   Ii боть
даниел каниеги Ii ботьThistle Khongorzul

залуу нас зөвлөгөө
залуу нас зөвлөгөө залуу нас зөвлөгөө
залуу нас зөвлөгөө saraa97

Similar to титэм үг (20)

сургаал үг
сургаал үгсургаал үг
сургаал үг

сургаал үг
сургаал үгсургаал үг
сургаал үг

Б.Намжилмаа - МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО ДАХЬ СЭТГЭЛ ЗҮЙН ХЭВ ШИНЖИЙН АСУУДАЛ
Б.Намжилмаа - МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО ДАХЬ СЭТГЭЛ ЗҮЙН ХЭВ ШИНЖИЙН АСУУДАЛБ.Намжилмаа - МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО ДАХЬ СЭТГЭЛ ЗҮЙН ХЭВ ШИНЖИЙН АСУУДАЛ
Б.Намжилмаа - МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО ДАХЬ СЭТГЭЛ ЗҮЙН ХЭВ ШИНЖИЙН АСУУДАЛ

зөвлөгөө
зөвлөгөөзөвлөгөө
зөвлөгөө

зөвлөгөө
зөвлөгөөзөвлөгөө
зөвлөгөө

зөвлөгөө
зөвлөгөөзөвлөгөө
зөвлөгөө

зөвлөгөө
зөвлөгөөзөвлөгөө
зөвлөгөө

Shvree aman zohiol
Shvree aman zohiolShvree aman zohiol
Shvree aman zohiol

Өөрийгөө танихуй... http://gelegjamts.blogspot.com/ -оос үзнэ үү
Өөрийгөө танихуй...  http://gelegjamts.blogspot.com/ -оос үзнэ үүӨөрийгөө танихуй...  http://gelegjamts.blogspot.com/ -оос үзнэ үү
Өөрийгөө танихуй... http://gelegjamts.blogspot.com/ -оос үзнэ үү

Биеийн-хэлийг-унших-нь.pdf
Биеийн-хэлийг-унших-нь.pdfБиеийн-хэлийг-унших-нь.pdf
Биеийн-хэлийг-унших-нь.pdf

лекц №8
лекц №8лекц №8
лекц №8

лекц №8
лекц №8лекц №8
лекц №8

ТАРХИНЫ ФИТНЕС.docx
ТАРХИНЫ ФИТНЕС.docxТАРХИНЫ ФИТНЕС.docx
ТАРХИНЫ ФИТНЕС.docx

Эрэгтэй Эмэгтэй хүний тархины ялгаа
Эрэгтэй Эмэгтэй хүний тархины ялгааЭрэгтэй Эмэгтэй хүний тархины ялгаа
Эрэгтэй Эмэгтэй хүний тархины ялгаа

суут хүн гагцхүү эрх чөлөөний агаар дунд л уужим амьсгалж чадна
суут хүн гагцхүү эрх чөлөөний агаар дунд л уужим амьсгалж чаднасуут хүн гагцхүү эрх чөлөөний агаар дунд л уужим амьсгалж чадна
суут хүн гагцхүү эрх чөлөөний агаар дунд л уужим амьсгалж чадна

суут хүн гагцхүү эрх чөлөөний агаар дунд л уужим амьсгалж чадна
суут хүн гагцхүү эрх чөлөөний агаар дунд л уужим амьсгалж чаднасуут хүн гагцхүү эрх чөлөөний агаар дунд л уужим амьсгалж чадна
суут хүн гагцхүү эрх чөлөөний агаар дунд л уужим амьсгалж чадна

Лекц 5
Лекц 5Лекц 5
Лекц 5

энэтхэгийн ёс зүй11 angi
энэтхэгийн ёс зүй11 angiэнэтхэгийн ёс зүй11 angi
энэтхэгийн ёс зүй11 angi

даниел каниеги Ii боть
даниел каниеги   Ii ботьданиел каниеги   Ii боть
даниел каниеги Ii боть

залуу нас зөвлөгөө
залуу нас зөвлөгөө залуу нас зөвлөгөө
залуу нас зөвлөгөө

More from bolortuul

эхийн бүтэц 7ц
эхийн бүтэц 7цэхийн бүтэц 7ц
эхийн бүтэц 7цbolortuul

шаргачин зохиол 6
шаргачин зохиол       6шаргачин зохиол       6
шаргачин зохиол 6bolortuul

темперамент1
темперамент1темперамент1
темперамент1bolortuul

Ehiin baimj sanaa
Ehiin baimj sanaaEhiin baimj sanaa
Ehiin baimj sanaabolortuul

Uguullegt zadlal hiih
Uguullegt zadlal hiihUguullegt zadlal hiih
Uguullegt zadlal hiihbolortuul

Tsahim test102
Tsahim test102Tsahim test102
Tsahim test102bolortuul

More from bolortuul (10)

эхийн бүтэц 7ц
эхийн бүтэц 7цэхийн бүтэц 7ц
эхийн бүтэц 7ц

шаргачин зохиол 6
шаргачин зохиол       6шаргачин зохиол       6
шаргачин зохиол 6

темперамент1
темперамент1темперамент1
темперамент1

Ehiin baimj sanaa
Ehiin baimj sanaaEhiin baimj sanaa
Ehiin baimj sanaa

Uguullegt zadlal hiih
Uguullegt zadlal hiihUguullegt zadlal hiih
Uguullegt zadlal hiih

сэдэв
сэдэвсэдэв
сэдэв

Sudalgaa102
Sudalgaa102Sudalgaa102
Sudalgaa102

Tsahim test102
Tsahim test102Tsahim test102
Tsahim test102

Sudalgaa102
Sudalgaa102Sudalgaa102
Sudalgaa102

Tsahim test
Tsahim testTsahim test
Tsahim test

титэм үг

• 1. Урьдаа эртийн цагт монгол хүн бүр толь өвөртлөн явдаг байжээ. Үйл хэрэг, үйлс ажлаа шинжихийн тулд тэрхүү толио гарган харж баясал хийдэг, бас тэр толь нь сөрөг, эерэг талтай, өөрөөсөө цагаан эрчим хүч түгээж, хар эрчим хүчийг няцаадаг гэсэн итгэл шингэсэн зүйл гэгдэж байгаад хожим ихэс, дээдэс, дайчин эрс цээжиндээ зүүж аюулхай зүрхээн хамгаалдаг дугуй элгэвч толь болон хувирчээ.