SlideShare a Scribd company logo
1 of 3
Object 1




ЭМ ҮГ ­ Өөрийгөө хүндэтгэ
Уншсан 2282 vote 0 2009.05.01 21:17:38 
  finepix *.99.99.95 http://www.mglclub.com/1637560 
Өөрийгөө эрхэмлэн хүндэтгэ. Өөрийгөө эс хүндэтгэвээс өрөөл бусдын хүндэтгэлийг хүлээнэ 
гэж үгүй. “Өөрийгөө хүндэтгэдэг хүн л бусдын хүндлэлийг хүлээдэг” юм. Хүндэтгэл хүлээх 
өч төчнөөн сайн шинж чанар чамд байгаа. Тэдгээрийг хэнээс ч илүү чи өөрөө сайн мэднэ. 
Өөрийг   чинь   чамаас   илүү   өөр   хүн   мэднэ   гэж   юу   байх   билээ   дээ.   Хүн   өөрийнхөө   сайн 
чанаруудыг бүхнээс илүү давуу хүндлэх хэрэгтэй.

Өөрийнхөө сайн чанарыг хүндлэхгүй бол түүний хоосон орон зайг доромжлол эзлэх болно. 
Хүндлэлийн орон зайгаа доромжлолд эзлүүлсэн хүн салж хагацашгүй сэтгэлийн зовлонг 
эдэлнэ.   Сэтгэлийн  зовлондоо шаналж яваа  хүн  хэзээ ч аз  жаргалтай, амар  тайван  байж 
чаддаггүй. Сайн чанарууд биед нь цогцолсон хүн нэр төртэй, нэр хүндтэй. Дутагдалгүй гэх 
буюу дутагдал нь ил гардаггүй хүнийг биш, сайн чанарууд нь ил байдаг хүнийг бусдад 
хүндлэгдэх нэр төртэй эрхэм гэж үздэг билээ.
 
Шударга   зан   хүний   сайн   чанаруудын   ноён   оргил   нь.   Шударга   хүн   бусдын   хүндлэлийг 
хэзээд хүлээнэ. Өөрийгөө хүндэтгэдэг хүн шударгуу явдалтай байх нь гарцаагүй. Шударга 
бус үйлдэл бүхэн өөрийгөө эс хүндэтгэж байгаагийн хамгийн доод илрэл мөн. “Шударга ёс 
байхгүй   газар   эрх   чөлөөгүй,   эрх   чөлөө   үгүй   газар   шударга   ёс   байдаггүй”.   Тэгэхээр   эрх 
чөлөөг хүсэмжлэгч бүхэн шударга ёсны төлөө тэмцэх үүрэгтэй. Шударга ёсыг энгийн олон 
магнайдаа   дээдлэн   хүсэмжилдэг,   эрх   мэдэлтнүүд   уландаа   гишгэн   дэвсэлдэг.   Хүмүүс 
шударга бус явдалтай нэг бол хүч мөхөсдөн эвлэрцгээдэг, эсхүл хүч үзэн тэмцдэг. Шударга 
ёс шуумаг руу доошилж, шударга бус нь мөрөн дээр суух болсон цөвүүн цагийн араншинг 
өөрчлөх шаардлагатай. Шударга бус явдалтай хүч үзэн тэмцэхэд аль болох олон хүн үзэл 
бодол, дуу хоолойгоо нэгтгэн нэгэн бодолтой, нэгдмэл зорилготой байж өгөөж, үр шимийг 
нь хамтдаа хүртэнэ. Эс тэгвээс шударга бус явдлын өмнө хүч мөхөсдөн эвлэрэн зохицох 
гаж   тогтолцоо   улам   бүр   батжин,   газар   авах   осолтой.   Өнөөдөр   шударга   бусын   золиос 
болоогүй байгаагаа насан туршид гийсэн аз гэж бүү эндүүр. Цаг нь ирэхээр шударга бусын 
давалгаа хэнийг ч ялгалгүй хамна. Тийм учраас шударга ёсны төлөө тэмцэлд хойш суулгүй 
оролцох   нь   хожмын   амьдралд   чинь   хэрэгтэй.   Өөрийгөө   хүндэтгэж   байгаа   бол,   өрөөл 
бусдын хүндлэлийг хүлээе гэж хүсэж байгаа бол шударга ёсыг эрхэмлэ.
 
Зөв зарчим барьж, түүнийгээ ямар ч үед хэлбэрэлтгүй дагаж мөрдөх нь хүнд цогцолсон 
сайн чанарын нэг яах аргагүй мөн. Өөрийгөө эс хүндэтгэдэг хүн л зарчимгүй үйлдэлтэй 
байдаг. Зарчмаа умартсан буюу зарчмаасаа ухарсан хүн өргөн олны хүндлэлийг хүлээж, 
өргөгдсөн нэр хүндтэй байна гэж үгүй. Нэг суурин дээрээ хоёр эргэх холбиромтгүй хүн ч, 
нэг хэлснээ тэр дор нь нөгөөгөөр үгүйсгэдэг гуйвамтгай нөхөр ч, барин тавин худал хэлэх 
барьцгүй хөгийн этгээд ч, өөрийн бодолгүй аялдан дагалдагч ч аль аль нь алийгаа алдсан 
зарчимгүй үйлдэлтнүүд. Бялдууч, бялангач зан зарчимгүй үйлдлийн адгийн адаг. Чадвар 
муутан бялдууч байх нь ёс юм шиг түгээмэл. Дээш долигонон тал засах нь тэдний амьдрах 
арчаагүй   арга   нь.   Тэгэхдээ   хамгийн   бузар   бусармаг   арга.   Бялдуучид   магтан   зулгуйдах, 
муулан   хов   зөөх   хорон   муу   үйлдэлтэй.   Увайгүй   зусарч   улаан   нүүрэн   дээр   нь   магтана. 
Улангассан биеэ магтуулагч учиргүй баярлан хүлээж авна. Хөгийн бялдуучид ховын хор 
цацна. Ховоор хоол хийгчид ховдоглон шүүрч залгина. Ховч бялдуучдын балгаар ойрын 
хүмүүс түнжин хагарахаас эхлээд хотол олноороо сүйрч баларч дууссан гунигт түүх захаас 
аван   бий.   Ховч   бялдуучдаас   холын   хол   бай,   хорон   муухай   үгэнд   нь   хэзээ   ч   бүү   авт. 
Бялдуучид улыг чинь долоож эхлэхийг мэдмэгцээ биеэсээ холдуулж, үтэр түргэн зайлуул. 
Ер нь өөрийгөө хүндэтгэдэг хэн боловч бялдуучдаар хүрээлүүлэн, ховоор хоол хийж явах 
учиргүйг сана.
 
Аливаад   хариуцлагатай   хандах   нь   хүний   сайн   чанарын   нэг   илэрхийлэл.   Өөрийгөө 
хүндэтгэдэг хүн хариуцлагатай. Тийм хүмүүсийн гэнэ сэнэгүй алдаж осолдон хариуцлага 
алдсанаас сэтгэлээ зовоон гэмших гэмшил нь даан ч их. Хариуцлагатай хүн урамтай. Тэд 
хэзээ ч, ямар ч үед итгэж найдаж болох эрхэм хүмүүс. Хариуцлагатай хүний алдах нь бага, 
онох нь их. Үүргээ дээд зэргээр ойлгож ухамсарласан хүн хариуцлагатай байдаг. Залуус та 
нар их бага аль ч асуудалд нэн хариуцлагатай хандаж бай. Хариуцлагын хэмжээгээр ажил 
төрөл чинь бүтэмжтэй, мөн тэр хэмжээгээр амьдрал ахуй чинь дэвжин дээшилж байх зүй 
тогтолтой гэдгийг ухаан бодолдоо тод томруун тогтоож ав. Хариуцлагагүйн зуд нөмөрсөн 
газрын   ажил хайш  яйш,   хам хум.  Амжилт  бүтээлийн  тухай  бодох  мөрөөдөх  ч  хэрэггүй. 
Хариуцлагагүй ажиллагаанаас үүдэх хор хохирол дааж давамгүй их. Хариуцлага алдсан 
хүнд гэм зэмд нь тохирох хариуцлага ногдуулж байх нь шударга ёсны талаасаа зүй ёсны 
асуудал.   Хариуцлага   алдсан   үйлдэл   бүхэнд   хариуцлага   тооцож   байж   хариуцлагажина. 
байгаа хэрэг юм. Харин хариуцлагаа өөрөө ухамсарлаж, алдаанаасаа сургамж авч, өөртөө 
хяналттай байж, нэг бүдэрсэн чулуундаа дахин бүдрэхгүй явах нь хариуцлагаа дээшлүүлэх 
хамгийн дөт зам гэдгийг санаж яв. Өөрийгөө хүндэтгэн, хүмүүсийн хүндлэлийг хүлээхийг 
хүссэн хүн бүр үг хэл, үйлдэл хөдлөл бүхэндээ хариуцлагатай хандаарай. 
 
Өөрийгөө хүндэтгэдэг хүн ичих нүүртэй байдаг юм. “Ичих нүүрэндээ илэг наасан хүмүүс 
рүү харах нь зодуулж нүдүүлсэн хүмүүс рүү харахаас аймшигтай” гэж зохиол бүтээлээрээ 
олны  танил болсон  нэгэн  хэлсэн байна. Ичих  нүүрэндээ илэг наасан хүмүүс нь өөрийгөө 
хүндэтгэнэ гэдгийг умартсан, дүүрч шулуудчихсан амьтад, худал хуурмаг дүртнүүд. Буруу 
хэрэг үйлдсэн хүн буруутан байдаг бол буруу хэргээсээ ичдэггүй этгээд хоёр дахин буруутай 
байдаг гэнэ. Муу муухай үйл үйлдэгчид ядаж дотроо гэмших хүн чанараа ор тас хаяж гээж 
болохгүй. Дотроо гэмших нь муу явдалтны хувьд үлдсэн ганц буянт үйл нь байдаг юм шүү. 
Ичих улайх чадвар нь хүний бүх сайн чанаруудаас хамгийн хүмүүнлэг нь. Ичих нүүргүй бол 
гайхалтай өндөр боловсролтой байгаад ч гавьтай хол явахгүй. Буруу хэрэг үйлдчихээд ичих 
ч үгүй, улайх ч үгүй суугаа хүний хажуугаас харахад яс хавтайм, хөлс цутгам, ар нуруун 
дээгүүр хорхой арваганан гүйх мэт зэвүүн. Бусдын өмнөөс ичнэ гэдэг хүний дээд мэдрэмж, 
дотоод   сэтгэл   цэвэр   ариун   байгаагийн   шударга   шүүх   юм.   Залуус   та   нар   ичих   улайх 
мэдрэмжээ алдаагүй, түүнчлэн бусдын буруу үйлдлийн төлөө үнэхээр ичиж зовж байгаа бол 
өөрийгөө   хүндлэн   улмаар   бусдын   хүндлэлийг   хүлээж   нэр   хүндтэй   явж   байна   гэдэгтээ 
эргэлзээгүй итгэлтэй байж болно. “Хүн хэдийчинээ ичимтгий байна төдийчинээ хүндэтгэл 
хүлээдэг” гэдэг юм. Дээр, дор ялгаагүй хүмүүсийг хүнийх нь хувьд дээд зэргээр хүндэтгэ. 
“Хүмүүсийг хүндэтгэх нь өөрийгөө хүндэтгэж байгаа хэрэг”. Хүнийг хүндэтгэх тухайд нэг л 
зангаараа,   нэг   л   аашаараа   байхыг   хичээ.   Бусдыг   хүндэтгэхдээ   хаврын   тэнгэр   шиг 
хувьсамтгай хүний хүндлэл хүлээх чадвар нь тос нь дуусаад бөхөж байгаа дэнгийн гэрэл 
шиг бүүдийн бүүдийсээр унтарна. “Бусдыг хүндлэхээ амархан больдог хүн юунаас түрүүн 
өөрийгөө хүндэтгэдэггүй” гэдгийг санаж явцгаа. “Бусдыг хүндлэх нь өөрийгөө хүндлүүлэх 
шалтаг болдог” хэмээсэн алдарт гүн ухаантны үг та нарын сэтгэлд эцэг эхийн сургаал мэт 
хоногшиг.
 
Нацагийн Багабанди 

More Related Content

Similar to титэм үг 1

зөвөлгөө сэтгэл зүй
зөвөлгөө сэтгэл зүйзөвөлгөө сэтгэл зүй
зөвөлгөө сэтгэл зүйboloroo87
 
зөвөлгөө сэтгэл зүй
зөвөлгөө сэтгэл зүйзөвөлгөө сэтгэл зүй
зөвөлгөө сэтгэл зүйboloroo87
 
зөвөлгөө сэтгэл зүй
зөвөлгөө сэтгэл зүйзөвөлгөө сэтгэл зүй
зөвөлгөө сэтгэл зүйboloroo87
 
сэтгэл зүй зөвлөгөө3
сэтгэл зүй зөвлөгөө3сэтгэл зүй зөвлөгөө3
сэтгэл зүй зөвлөгөө3haliuk74
 
сэтгэл зүй зөвлөгөө3
сэтгэл зүй зөвлөгөө3сэтгэл зүй зөвлөгөө3
сэтгэл зүй зөвлөгөө3haliuk74
 
Амжилтын үндэс гэж ву ве?
Амжилтын үндэс гэж ву ве?Амжилтын үндэс гэж ву ве?
Амжилтын үндэс гэж ву ве?Muis-Orkhon
 
Т.Хулан - БУРХАН БАГШИЙН СУРГААЛ ДАХ ХҮМҮҮС ХООРОНДЫН ХАРИЛЦАА БА МЕНЕЖМ...
Т.Хулан - БУРХАН  БАГШИЙН  СУРГААЛ  ДАХ ХҮМҮҮС  ХООРОНДЫН  ХАРИЛЦАА БА МЕНЕЖМ...Т.Хулан - БУРХАН  БАГШИЙН  СУРГААЛ  ДАХ ХҮМҮҮС  ХООРОНДЫН  ХАРИЛЦАА БА МЕНЕЖМ...
Т.Хулан - БУРХАН БАГШИЙН СУРГААЛ ДАХ ХҮМҮҮС ХООРОНДЫН ХАРИЛЦАА БА МЕНЕЖМ...batnasanb
 
амьдрах ухаан 5,8
амьдрах ухаан 5,8амьдрах ухаан 5,8
амьдрах ухаан 5,8Tsetsega
 
Communication
CommunicationCommunication
CommunicationMonoMic
 
хувь хүний соёл
хувь хүний соёлхувь хүний соёл
хувь хүний соёлYadmaa Vic
 
ёс зүй
ёс зүйёс зүй
ёс зүйmiigaa_j
 
эзэмшсэн мэргэжилдээ эзэн нь болъё
эзэмшсэн мэргэжилдээ эзэн нь болъёэзэмшсэн мэргэжилдээ эзэн нь болъё
эзэмшсэн мэргэжилдээ эзэн нь болъёbolormaa87
 

Similar to титэм үг 1 (20)

зөвөлгөө сэтгэл зүй
зөвөлгөө сэтгэл зүйзөвөлгөө сэтгэл зүй
зөвөлгөө сэтгэл зүй
 
зөвөлгөө сэтгэл зүй
зөвөлгөө сэтгэл зүйзөвөлгөө сэтгэл зүй
зөвөлгөө сэтгэл зүй
 
зөвөлгөө сэтгэл зүй
зөвөлгөө сэтгэл зүйзөвөлгөө сэтгэл зүй
зөвөлгөө сэтгэл зүй
 
сэтгэл зүй зөвлөгөө3
сэтгэл зүй зөвлөгөө3сэтгэл зүй зөвлөгөө3
сэтгэл зүй зөвлөгөө3
 
сэтгэл зүй зөвлөгөө3
сэтгэл зүй зөвлөгөө3сэтгэл зүй зөвлөгөө3
сэтгэл зүй зөвлөгөө3
 
Амжилтын үндэс гэж ву ве?
Амжилтын үндэс гэж ву ве?Амжилтын үндэс гэж ву ве?
Амжилтын үндэс гэж ву ве?
 
4 hemeevees
4 hemeevees4 hemeevees
4 hemeevees
 
Т.Хулан - БУРХАН БАГШИЙН СУРГААЛ ДАХ ХҮМҮҮС ХООРОНДЫН ХАРИЛЦАА БА МЕНЕЖМ...
Т.Хулан - БУРХАН  БАГШИЙН  СУРГААЛ  ДАХ ХҮМҮҮС  ХООРОНДЫН  ХАРИЛЦАА БА МЕНЕЖМ...Т.Хулан - БУРХАН  БАГШИЙН  СУРГААЛ  ДАХ ХҮМҮҮС  ХООРОНДЫН  ХАРИЛЦАА БА МЕНЕЖМ...
Т.Хулан - БУРХАН БАГШИЙН СУРГААЛ ДАХ ХҮМҮҮС ХООРОНДЫН ХАРИЛЦАА БА МЕНЕЖМ...
 
Handlaga hariltsaa
Handlaga hariltsaaHandlaga hariltsaa
Handlaga hariltsaa
 
нийгэм бие даалт
нийгэм бие даалтнийгэм бие даалт
нийгэм бие даалт
 
Jokes
JokesJokes
Jokes
 
амьдрах ухаан 5,8
амьдрах ухаан 5,8амьдрах ухаан 5,8
амьдрах ухаан 5,8
 
Sonjoo
SonjooSonjoo
Sonjoo
 
Communication
CommunicationCommunication
Communication
 
ангариа0204
ангариа0204ангариа0204
ангариа0204
 
хувь хүний соёл
хувь хүний соёлхувь хүний соёл
хувь хүний соёл
 
ёс зүй
ёс зүйёс зүй
ёс зүй
 
бие даалт
бие даалтбие даалт
бие даалт
 
Харилцаа гэж юу вэ?
Харилцаа гэж юу вэ?Харилцаа гэж юу вэ?
Харилцаа гэж юу вэ?
 
эзэмшсэн мэргэжилдээ эзэн нь болъё
эзэмшсэн мэргэжилдээ эзэн нь болъёэзэмшсэн мэргэжилдээ эзэн нь болъё
эзэмшсэн мэргэжилдээ эзэн нь болъё
 

More from Togoo Battuya

хими зөвлөмж 2010
хими зөвлөмж 2010хими зөвлөмж 2010
хими зөвлөмж 2010Togoo Battuya
 
баттуяа хэрэглэгдэхүүн химийн жишиг даалгавар
баттуяа хэрэглэгдэхүүн химийн жишиг даалгаварбаттуяа хэрэглэгдэхүүн химийн жишиг даалгавар
баттуяа хэрэглэгдэхүүн химийн жишиг даалгаварTogoo Battuya
 
нийлмэл бодис үзүүлэн 1
нийлмэл бодис үзүүлэн 1нийлмэл бодис үзүүлэн 1
нийлмэл бодис үзүүлэн 1Togoo Battuya
 
атомын бүтэц 8 анги
атомын бүтэц 8 ангиатомын бүтэц 8 анги
атомын бүтэц 8 ангиTogoo Battuya
 
таомын бүтэц 8 анги
таомын бүтэц 8 ангитаомын бүтэц 8 анги
таомын бүтэц 8 ангиTogoo Battuya
 
цахиур 9 анги
цахиур 9 ангицахиур 9 анги
цахиур 9 ангиTogoo Battuya
 
бодисын ангилал
бодисын ангилалбодисын ангилал
бодисын ангилалTogoo Battuya
 
химийн холбоо 8 анги
химийн холбоо 8 ангихимийн холбоо 8 анги
химийн холбоо 8 ангиTogoo Battuya
 
сурагчаа таних зөвөлгөө багшид
сурагчаа таних зөвөлгөө багшидсурагчаа таних зөвөлгөө багшид
сурагчаа таних зөвөлгөө багшидTogoo Battuya
 
эцэг эхэд зөвлөмж
эцэг эхэд зөвлөмжэцэг эхэд зөвлөмж
эцэг эхэд зөвлөмжTogoo Battuya
 
хичээл баттуяа
хичээл баттуяахичээл баттуяа
хичээл баттуяаTogoo Battuya
 
99999999999999999999999999999999
9999999999999999999999999999999999999999999999999999999999999999
99999999999999999999999999999999Togoo Battuya
 
Ddddddddddddddddddddddddddddddddddddddddddd
DddddddddddddddddddddddddddddddddddddddddddDdddddddddddddddddddddddddddddddddddddddddd
DddddddddddddddddddddddddddddddddddddddddddTogoo Battuya
 

More from Togoo Battuya (20)

хими зөвлөмж 2010
хими зөвлөмж 2010хими зөвлөмж 2010
хими зөвлөмж 2010
 
баттуяа хэрэглэгдэхүүн химийн жишиг даалгавар
баттуяа хэрэглэгдэхүүн химийн жишиг даалгаварбаттуяа хэрэглэгдэхүүн химийн жишиг даалгавар
баттуяа хэрэглэгдэхүүн химийн жишиг даалгавар
 
нийлмэл бодис үзүүлэн 1
нийлмэл бодис үзүүлэн 1нийлмэл бодис үзүүлэн 1
нийлмэл бодис үзүүлэн 1
 
р
рр
р
 
хольц
хольцхольц
хольц
 
атомын бүтэц 8 анги
атомын бүтэц 8 ангиатомын бүтэц 8 анги
атомын бүтэц 8 анги
 
таомын бүтэц 8 анги
таомын бүтэц 8 ангитаомын бүтэц 8 анги
таомын бүтэц 8 анги
 
цахиур 9 анги
цахиур 9 ангицахиур 9 анги
цахиур 9 анги
 
2012
20122012
2012
 
бодисын ангилал
бодисын ангилалбодисын ангилал
бодисын ангилал
 
химийн холбоо 8 анги
химийн холбоо 8 ангихимийн холбоо 8 анги
химийн холбоо 8 анги
 
сурагчаа таних зөвөлгөө багшид
сурагчаа таних зөвөлгөө багшидсурагчаа таних зөвөлгөө багшид
сурагчаа таних зөвөлгөө багшид
 
эцэг эхэд зөвлөмж
эцэг эхэд зөвлөмжэцэг эхэд зөвлөмж
эцэг эхэд зөвлөмж
 
атом1000
атом1000атом1000
атом1000
 
цахиур
цахиурцахиур
цахиур
 
English01
English01English01
English01
 
Himi key01
Himi key01Himi key01
Himi key01
 
хичээл баттуяа
хичээл баттуяахичээл баттуяа
хичээл баттуяа
 
99999999999999999999999999999999
9999999999999999999999999999999999999999999999999999999999999999
99999999999999999999999999999999
 
Ddddddddddddddddddddddddddddddddddddddddddd
DddddddddddddddddddddddddddddddddddddddddddDdddddddddddddddddddddddddddddddddddddddddd
Ddddddddddddddddddddddddddddddddddddddddddd
 

титэм үг 1

  • 1. Object 1 ЭМ ҮГ ­ Өөрийгөө хүндэтгэ Уншсан 2282 vote 0 2009.05.01 21:17:38  finepix *.99.99.95 http://www.mglclub.com/1637560  Өөрийгөө эрхэмлэн хүндэтгэ. Өөрийгөө эс хүндэтгэвээс өрөөл бусдын хүндэтгэлийг хүлээнэ  гэж үгүй. “Өөрийгөө хүндэтгэдэг хүн л бусдын хүндлэлийг хүлээдэг” юм. Хүндэтгэл хүлээх  өч төчнөөн сайн шинж чанар чамд байгаа. Тэдгээрийг хэнээс ч илүү чи өөрөө сайн мэднэ.  Өөрийг   чинь   чамаас   илүү   өөр   хүн   мэднэ   гэж   юу   байх   билээ   дээ.   Хүн   өөрийнхөө   сайн  чанаруудыг бүхнээс илүү давуу хүндлэх хэрэгтэй. Өөрийнхөө сайн чанарыг хүндлэхгүй бол түүний хоосон орон зайг доромжлол эзлэх болно.  Хүндлэлийн орон зайгаа доромжлолд эзлүүлсэн хүн салж хагацашгүй сэтгэлийн зовлонг  эдэлнэ.   Сэтгэлийн  зовлондоо шаналж яваа  хүн  хэзээ ч аз  жаргалтай, амар  тайван  байж  чаддаггүй. Сайн чанарууд биед нь цогцолсон хүн нэр төртэй, нэр хүндтэй. Дутагдалгүй гэх  буюу дутагдал нь ил гардаггүй хүнийг биш, сайн чанарууд нь ил байдаг хүнийг бусдад  хүндлэгдэх нэр төртэй эрхэм гэж үздэг билээ.   Шударга   зан   хүний   сайн   чанаруудын   ноён   оргил   нь.   Шударга   хүн   бусдын   хүндлэлийг  хэзээд хүлээнэ. Өөрийгөө хүндэтгэдэг хүн шударгуу явдалтай байх нь гарцаагүй. Шударга  бус үйлдэл бүхэн өөрийгөө эс хүндэтгэж байгаагийн хамгийн доод илрэл мөн. “Шударга ёс  байхгүй   газар   эрх   чөлөөгүй,   эрх   чөлөө   үгүй   газар   шударга   ёс   байдаггүй”.   Тэгэхээр   эрх  чөлөөг хүсэмжлэгч бүхэн шударга ёсны төлөө тэмцэх үүрэгтэй. Шударга ёсыг энгийн олон  магнайдаа   дээдлэн   хүсэмжилдэг,   эрх   мэдэлтнүүд   уландаа   гишгэн   дэвсэлдэг.   Хүмүүс  шударга бус явдалтай нэг бол хүч мөхөсдөн эвлэрцгээдэг, эсхүл хүч үзэн тэмцдэг. Шударга  ёс шуумаг руу доошилж, шударга бус нь мөрөн дээр суух болсон цөвүүн цагийн араншинг  өөрчлөх шаардлагатай. Шударга бус явдалтай хүч үзэн тэмцэхэд аль болох олон хүн үзэл  бодол, дуу хоолойгоо нэгтгэн нэгэн бодолтой, нэгдмэл зорилготой байж өгөөж, үр шимийг  нь хамтдаа хүртэнэ. Эс тэгвээс шударга бус явдлын өмнө хүч мөхөсдөн эвлэрэн зохицох  гаж   тогтолцоо   улам   бүр   батжин,   газар   авах   осолтой.   Өнөөдөр   шударга   бусын   золиос  болоогүй байгаагаа насан туршид гийсэн аз гэж бүү эндүүр. Цаг нь ирэхээр шударга бусын  давалгаа хэнийг ч ялгалгүй хамна. Тийм учраас шударга ёсны төлөө тэмцэлд хойш суулгүй  оролцох   нь   хожмын   амьдралд   чинь   хэрэгтэй.   Өөрийгөө   хүндэтгэж   байгаа   бол,   өрөөл  бусдын хүндлэлийг хүлээе гэж хүсэж байгаа бол шударга ёсыг эрхэмлэ.   Зөв зарчим барьж, түүнийгээ ямар ч үед хэлбэрэлтгүй дагаж мөрдөх нь хүнд цогцолсон  сайн чанарын нэг яах аргагүй мөн. Өөрийгөө эс хүндэтгэдэг хүн л зарчимгүй үйлдэлтэй  байдаг. Зарчмаа умартсан буюу зарчмаасаа ухарсан хүн өргөн олны хүндлэлийг хүлээж,  өргөгдсөн нэр хүндтэй байна гэж үгүй. Нэг суурин дээрээ хоёр эргэх холбиромтгүй хүн ч,  нэг хэлснээ тэр дор нь нөгөөгөөр үгүйсгэдэг гуйвамтгай нөхөр ч, барин тавин худал хэлэх  барьцгүй хөгийн этгээд ч, өөрийн бодолгүй аялдан дагалдагч ч аль аль нь алийгаа алдсан  зарчимгүй үйлдэлтнүүд. Бялдууч, бялангач зан зарчимгүй үйлдлийн адгийн адаг. Чадвар  муутан бялдууч байх нь ёс юм шиг түгээмэл. Дээш долигонон тал засах нь тэдний амьдрах  арчаагүй   арга   нь.   Тэгэхдээ   хамгийн   бузар   бусармаг   арга.   Бялдуучид   магтан   зулгуйдах, 
  • 2. муулан   хов   зөөх   хорон   муу   үйлдэлтэй.   Увайгүй   зусарч   улаан   нүүрэн   дээр   нь   магтана.  Улангассан биеэ магтуулагч учиргүй баярлан хүлээж авна. Хөгийн бялдуучид ховын хор  цацна. Ховоор хоол хийгчид ховдоглон шүүрч залгина. Ховч бялдуучдын балгаар ойрын  хүмүүс түнжин хагарахаас эхлээд хотол олноороо сүйрч баларч дууссан гунигт түүх захаас  аван   бий.   Ховч   бялдуучдаас   холын   хол   бай,   хорон   муухай   үгэнд   нь   хэзээ   ч   бүү   авт.  Бялдуучид улыг чинь долоож эхлэхийг мэдмэгцээ биеэсээ холдуулж, үтэр түргэн зайлуул.  Ер нь өөрийгөө хүндэтгэдэг хэн боловч бялдуучдаар хүрээлүүлэн, ховоор хоол хийж явах  учиргүйг сана.   Аливаад   хариуцлагатай   хандах   нь   хүний   сайн   чанарын   нэг   илэрхийлэл.   Өөрийгөө  хүндэтгэдэг хүн хариуцлагатай. Тийм хүмүүсийн гэнэ сэнэгүй алдаж осолдон хариуцлага  алдсанаас сэтгэлээ зовоон гэмших гэмшил нь даан ч их. Хариуцлагатай хүн урамтай. Тэд  хэзээ ч, ямар ч үед итгэж найдаж болох эрхэм хүмүүс. Хариуцлагатай хүний алдах нь бага,  онох нь их. Үүргээ дээд зэргээр ойлгож ухамсарласан хүн хариуцлагатай байдаг. Залуус та  нар их бага аль ч асуудалд нэн хариуцлагатай хандаж бай. Хариуцлагын хэмжээгээр ажил  төрөл чинь бүтэмжтэй, мөн тэр хэмжээгээр амьдрал ахуй чинь дэвжин дээшилж байх зүй  тогтолтой гэдгийг ухаан бодолдоо тод томруун тогтоож ав. Хариуцлагагүйн зуд нөмөрсөн  газрын   ажил хайш  яйш,   хам хум.  Амжилт  бүтээлийн  тухай  бодох  мөрөөдөх  ч  хэрэггүй.  Хариуцлагагүй ажиллагаанаас үүдэх хор хохирол дааж давамгүй их. Хариуцлага алдсан  хүнд гэм зэмд нь тохирох хариуцлага ногдуулж байх нь шударга ёсны талаасаа зүй ёсны  асуудал.   Хариуцлага   алдсан   үйлдэл   бүхэнд   хариуцлага   тооцож   байж   хариуцлагажина.  байгаа хэрэг юм. Харин хариуцлагаа өөрөө ухамсарлаж, алдаанаасаа сургамж авч, өөртөө  хяналттай байж, нэг бүдэрсэн чулуундаа дахин бүдрэхгүй явах нь хариуцлагаа дээшлүүлэх  хамгийн дөт зам гэдгийг санаж яв. Өөрийгөө хүндэтгэн, хүмүүсийн хүндлэлийг хүлээхийг  хүссэн хүн бүр үг хэл, үйлдэл хөдлөл бүхэндээ хариуцлагатай хандаарай.    Өөрийгөө хүндэтгэдэг хүн ичих нүүртэй байдаг юм. “Ичих нүүрэндээ илэг наасан хүмүүс  рүү харах нь зодуулж нүдүүлсэн хүмүүс рүү харахаас аймшигтай” гэж зохиол бүтээлээрээ  олны  танил болсон  нэгэн  хэлсэн байна. Ичих  нүүрэндээ илэг наасан хүмүүс нь өөрийгөө  хүндэтгэнэ гэдгийг умартсан, дүүрч шулуудчихсан амьтад, худал хуурмаг дүртнүүд. Буруу  хэрэг үйлдсэн хүн буруутан байдаг бол буруу хэргээсээ ичдэггүй этгээд хоёр дахин буруутай  байдаг гэнэ. Муу муухай үйл үйлдэгчид ядаж дотроо гэмших хүн чанараа ор тас хаяж гээж  болохгүй. Дотроо гэмших нь муу явдалтны хувьд үлдсэн ганц буянт үйл нь байдаг юм шүү.  Ичих улайх чадвар нь хүний бүх сайн чанаруудаас хамгийн хүмүүнлэг нь. Ичих нүүргүй бол  гайхалтай өндөр боловсролтой байгаад ч гавьтай хол явахгүй. Буруу хэрэг үйлдчихээд ичих  ч үгүй, улайх ч үгүй суугаа хүний хажуугаас харахад яс хавтайм, хөлс цутгам, ар нуруун  дээгүүр хорхой арваганан гүйх мэт зэвүүн. Бусдын өмнөөс ичнэ гэдэг хүний дээд мэдрэмж,  дотоод   сэтгэл   цэвэр   ариун   байгаагийн   шударга   шүүх   юм.   Залуус   та   нар   ичих   улайх  мэдрэмжээ алдаагүй, түүнчлэн бусдын буруу үйлдлийн төлөө үнэхээр ичиж зовж байгаа бол  өөрийгөө   хүндлэн   улмаар   бусдын   хүндлэлийг   хүлээж   нэр   хүндтэй   явж   байна   гэдэгтээ  эргэлзээгүй итгэлтэй байж болно. “Хүн хэдийчинээ ичимтгий байна төдийчинээ хүндэтгэл  хүлээдэг” гэдэг юм. Дээр, дор ялгаагүй хүмүүсийг хүнийх нь хувьд дээд зэргээр хүндэтгэ.  “Хүмүүсийг хүндэтгэх нь өөрийгөө хүндэтгэж байгаа хэрэг”. Хүнийг хүндэтгэх тухайд нэг л 
  • 3. зангаараа,   нэг   л   аашаараа   байхыг   хичээ.   Бусдыг   хүндэтгэхдээ   хаврын   тэнгэр   шиг  хувьсамтгай хүний хүндлэл хүлээх чадвар нь тос нь дуусаад бөхөж байгаа дэнгийн гэрэл  шиг бүүдийн бүүдийсээр унтарна. “Бусдыг хүндлэхээ амархан больдог хүн юунаас түрүүн  өөрийгөө хүндэтгэдэггүй” гэдгийг санаж явцгаа. “Бусдыг хүндлэх нь өөрийгөө хүндлүүлэх  шалтаг болдог” хэмээсэн алдарт гүн ухаантны үг та нарын сэтгэлд эцэг эхийн сургаал мэт  хоногшиг.   Нацагийн Багабанди