Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads. You can change your ad preferences anytime.

эссе хэрхэн бичих вэ

  • Be the first to comment

эссе хэрхэн бичих вэ

  1. 1. Эссе хэрхэн бичих вэ? Эссе хэрхэн бичих вэ? Гадаадын ялангуяа Америкийн их, дээд сургуулийн өргөдлийн маягтыгбүрдүүлэхэд эссе буюу зохион бичлэг бичих шаардлага зайлшгүй гардаг. Эссе буюузохион бичлэг нь таныг элсэлтийн шалгалтын комиссын гишүүдэд танилцуулахчухал боломж олгож буй хэрэг юм. Их дээд сургуульд өргөдөл гаргагчид ихэнхдээзохион бичлэгээ албан ёсны, мэргэжлийн үг хэллэгтэй, өөрийн зорилгоо зөвтодорхойлсон байх ёстой гэж боддог.Энэ нь магистр болон түүнээс дээш шатанд суралцагсдын хувьд анхаарах ёстойасуудал боловч баклаврын шатанд суралцагсдын хувьд зохион бичлэгтээ өөрийгөөхувь хүний талаас нь илүү танилцуулж бичих хэрэгтэй байдаг.Жишээлбэл: таны амьдрал эсвэл таны үзэл бодолд хамгийн их нөлөө үзүүлсэнхүний тухай, эсвэл чөлөөт цагаа хэрхэн яаж өнгөрүүлдэг тухай бичвэл зүгээр.Учир нь: Америкийн их, дээд сургуулиудын элсэлтийн шалгалтын комиссынгишүүд зөвхөн хичээлийн дүн, шалгалтын оноо харахаас гадна, өргөдөл өгөгчийгхувь хүн талаас нь мэдэхийг хүсдэг. Мөн өөрийн хүрсэн амжилт, бүтээсэн зүйлийнтухай, жишээлбэл оролцож байсан уралдаан, олимпиад, эзэлсэн байр, шагналынтухай эсвэл сайн дурын ажил хийж байсан зэргээ дурдах нь зүйтэй. Харин өөрийгөөхэт төвийлгөн магтах эсвэл нэмж зохиож бичих нь зохимжгүй.Та эссегээ яаж бичих вэ?1-р алхам: Бичихээсээ өмнө эхлээд юу бичихээ сайтар бод. Ингэхдээ бүтэц, зохионбайгуулалт, дэс дараалал зэргийг үл хайхран бодол санаандаа байгаа бүхнээ цаасандээр буулга. Бичсэн зүйлээ утга санаагаар нь хооронд нь холбож үз. Дэс дараалал,логикийг анхаар. Одоо бичсэн зүйлийнхээ утга санааг анхааран тухайн эх болгондээр нарийвчлан ажилла. Бүгдийг дахин эхнээс бич.2-р алхам: Эхний хэсэг Энэ хэсэгт та эссе буюу зохион бичлэгийнхээ товч утга,ерөнхий төлөвлөгөөг тусгаарай. Эхний хэсэгт эссений товч агуулгыг тусгаж өгвөлуншигчдад ерөнхий утга санааг түргэн ойлгож, үргэлжлүүлэн уншихад хялбарболдог. Тийм учраас та эхний хэсгээ аль болох сонирхолтой, анхаарал татахуйцболгохыг хичээгээрэй.3-р алхам: Их бие Их биеийн хэсэг бүр нь өөрийн агуулгыг хадгалсан өгүүлбэрээрэхэлдэг бөгөөд энэ өгүүлбэр нь ямагт шинэ санаа агуулсан байх ёстой. Дараа ньэнэхүү өгүүлбэрийн утга санааг тодруулсан янз бүрийн жишээ, тайлбар, тообаримтыг нэмж оруулна.4-р алхам: Дүгнэлт Зохион бичлэгийнхээ энэ хэсэгт дээрхи бичсэн зүйлийнхээталаар дүгнэлт гарган бичих хэрэгтэй.5-р алхам: Засвар хийх Та зохион бичлэгээ бичиж дуусгаад чангаар өөрөө өөртөө
  2. 2. уншаад үз. Хэрэв та зохиогч биш, харин уншигчийн байрнаас хандвал өөрийналдаагаа илүү амархан олох болно.Сайн эссе ямар байх вэ?• Хялбархан уншигдаж, амархан ойлгогддог зохион бичлэгийг сайн эссе гэждүгнэдэг. Таны зохион бичлэгийн гол санаа тод гарсан байх ёстой.• Эссе нь зохиогчоо хувь хүний талаас нь харуулж чадсан байх.• Эхлэл ба төгсгөл нь ойлгомжтой бөгөөд утга санаа нь логик холбоотой байх.

    Be the first to comment

    Login to see the comments

  • ssusera18f4f

    Sep. 24, 2014
  • OovoonovoChimgee

    Apr. 7, 2020

Views

Total views

9,057

On Slideshare

0

From embeds

0

Number of embeds

5

Actions

Downloads

59

Shares

0

Comments

0

Likes

2

×