SlideShare a Scribd company logo
1 of 7
ХОЁР. АЖИЛ МЭРГЭЖЛИЙН ОНОЛ, АРГА ЗҮЙ
Хоёр дугаар бүлгээр та бүхэн зорилтот бүлгийн иргэдэд мэдээлэл зөвлөгөө өгөхөд
шаардагдах, зөвлөх хүний үндсэн багаж болох ажил мэргэжилтэй холбоотой бүх
төрлийн мэдээлэл, мэдээллийн эх сурвалжуудын талаар мэдлэгтэй болно.
2.1. АЖИЛ МЭРГЭЖЛИЙН ТУХАЙ ОЙЛГОЛТ, Е.А.КЛИМОВЫН АНГИЛАЛ
Ажил мэргэжлийн талаарх мэдээлэл нь ажил мэргэжлийн чиг баримжааны үндэс
суурь, тулгын чулуу юм.
Хүн төрөлхтний хөгжлийн үр дүнд бий болсон олон янзын мэргэжлүүд нь зорилго,
мөн чанар, хөдөлмөрийн үйл ажиллагааны хэлбэр, үр дүн зэргээрээ өөр хоорондоо
ялгаатай. Мөн эзэмших мэдлэг, чадвар, дадал нь мэргэжлийн онцлогоос хамаарч
янз бүрийн агуулгатай байдаг.
Мэргэжлийг маш олон янзаар тодорхойлсон байдаг бөгөөд ерөнхийд нь
тодорхойлбол тодорхой нэгэн ажил хөдөлмөр эрхлэхэд шаардлагатай мэдлэг, ур
чадвар, дадлын цогцыг хэлнэ.
Мэргэжлийн ангилал
Мэргэжлийн ангилал нь дэлхий дээр байгаа олон мянган мэргэжлээс сонголт хийх
мэргэжлийн ертөнцөд өөрийгөө хэн байх, юу хийх боломжтой талаар мэдээлэл
авах, баримжаалахад туслана.
Сэтгэл зүйчид, эрдэмтэд мэргэжлийг өөр өөр шалгуураар ангилсан байдаг.
Эдгээрээс Оросын эрдэмтэн судлаач, академич Е.А Климовын мэргэжлийг ямар
обьекттэй харьцаж байгаагаар нь ангилсан ангилалыг авч үзье.
Хүн-Байгальтай харьцдаг мэргэжил /Биономик/
Амьд байгальтай холбоотой мэргэжлийн хүмүүс амьд организмын үржил,
хөгжил, амьдрах орчин нөхцөлийг судлан организм болон микро организмын
оршин амьдрах нөхцөл байдлыг бий болгодог. Тухайлбал агрономич, малын эмч,
зоо техникч, биологич, амьтан, тариаланч, ногоочин, ургамал судлаач,
малчин зэрэг мэргэжил энэ ангилалд орно. Хөдөлмөрийн нөхцөл янз бүр
байдаг. Ийм учраас энэ чиглэлийн мэргэжил эзэмших хүмүүс дараах шаардлагыг
хангасан байна. Үүнд:
 Ургамал, амьтан, микро биологийн талаар мэдлэгтэй байх
 Мал, амьтан ургамалыг сонирхдог байх
 Ажигч шинж чанар, харааны ой, хурц хараа, зохион бодохуй, уран сэтгэмж,
бүтээлч сэтгэлгээтэй байх
 Бие хүний хувьд байгаль, амьтаныг хайрлах, амьд организмын нууцад
нэвтрэн судлах шинжлэх дур сонирхолтой, шинэ бүтээлч сэтгэлгээ, амьд
организмтай ажиллах тэвчээр хатуужилтай, уйгагүй, нягт нямбай
чанаруудыг хөгжүүлсэн байна.
Хүн-Техниктэй харьцах мэргэжил /Техномик/
Энэ ангилалд машин техник, багаж төхөөрөмж төрөл бүрийн энергитэй
холбоотой мэргэжлүүд орно. Ийм мэргэжлийн хүмүүсийн олонх нь машин
механизм, багаж зэвсэг хэрэглэгдэхүүнийг бүтээн янз бүрийн материалыг
боловсруулдаг. Тухайлбал жолооч, гагнуурчин, цахилгаанчин, слесарь, токарьчин,
техникч, механик инженер зэрэг хүмүүс энэ ангилалд хамаарна. Хүн техниктэй
харьцах мэргэжил эзэмших болон энэ чиглэлийн мэргэжилтэн сонгон авахад
дараах суурь шаардлагууд тавигдана. Үүнд:
 Физик, хими, математикийн шинжлэх ухааны талаар мэдлэгтэй байх
 Техник сэтгэлгээтэй
 Материалын шинж чанарыг харж ялгах харааны хурц мэдрэмжтэй
(нэхмэлчин, гагнуурчин)
 Багаж хэрэглэгдэхүүний ажиллагаа өөрчлөлтийг чагнаад мэддэг байх
 Үнэр амтыг мэдрэх чадвар (хүнсний технологич)
 Гарын эв дүйтэй, хөдөлгөөний тэнцвэртэй, зураг төсөл схемийн учрыг олдог
ажигч гярхай байх
 Машин, механизмын угсралтыг төсөөлөн хийсвэрлэх чадвартай байх
 Орон зайн баримжаа анхаарал төвлөрөлт нь оновчтой байх
 Бие хүний хувьд хариуцлага, өндөр мэдрэмж, тэвчээртэй, шаргуу, ажил
хэрэгч, нягт нямбай, биеэ даасан зэрэг чанартай байх нь чухал.
Хүн-Хүнтэй харьцах мэргэжил /Социономик/
Энэ мэргэжлийн хүмүүс хамт олныг удирдах, сургах, хүмүүжүүлэх, зөвлөх, эмчлэх,
халамжлах зэрэг төрөл бүрийн үйлчилгээг үзүүлнэ. Тухайлбал багш, эмч, нийгмийн
ажилтан, зөвлөх, сэтгэл зүйч, үсчин, худалдагч, менежер, зөөгч, хуульч, сэтгүүлч
зэрэг мэргэжлийн хүмүүс энэ ангилалд хамаарна. Хүн хүнтэй харьцах мэргэжил
эзэмшихэд дараах шаардлагууд тавигдана. Үүнд:
 Бусдыг сонсож, ойлгож сурах, дотоод ертөнцөд нэвтрэх нууц авьяас
чадвартай, эелдэг уриалгахан, нийгмийн ухааны чиглэлийн гүн гүнзгий
мэдлэг боловсрол, туршлагатай байх ёстой.
 Түүнчлэн ярианы чадвартай, өөрийгөө ойлгуулах, бусдыг ойлгох, ажигч
гярхай чанар, ой сайтай, бүтээлч сэтгэлгээтэй байхыг шаарддаг.
 Бие хүний хувьд хүний дотоод ертөнцийг мэдэрч ойлгодог, хүнд сэтгэл
санааны дэмжлэг өгч, сэтгэлийг нь хуваалцдаг, өөдрөг нигүүлсэнгүй
сэтгэлтэй байх, мөн өөрийгөө эзэмдэн хянах чадвартай байх нь чухал юм.
Хүн-Урлаг уран сайхны дүртэй харьцах мэргэжил /Артономик/
Энэ мэргэжлийн хүмүүс өөрийн үзэл санаа тухайн сэтгэл санааны байдлаа
тодорхой нэг дүрээр дамжуулдаг илэрхийлж байдгаараа онцлогтой. Урлаг
уран сайхантай холбоотой мэргэжлүүд энэ ангилалд хамаарна. Тухайлбал
бүжигчин, жүжигчин, зураач, зохиолч, найруулагч, дуучин гэх мэт мэргэжил энэ
ангилалд багтана. Хүн урлаг уран сайхны дүртэй харьцах мэргэжил эзэмшихэд
дараах шаардлагууд тавигдана. Үүнд:
 Амьдрал, юмсын дотоод мөн чанарт нэвтрэх ажигч гярхай чанар
 Дүрслэх урлаг, дуу хөгжим, монгол хэл, уран зохиол гэх мэт өргөн хүрээний
мэдлэгтэй байх
 Өнгө хэлбэр дүрсийг зохицуулах гоо сайхны торгон мэдрэмжтэй байх
 Уян хатан нүүр, гар, биеийн хөдөлгөөн, нүүрний хувирал, сэтгэлийн
хөдөлгөөний илрэл сайтай байх
 Хараа, сонсгол, ойн хөгжилтэй, дуу чимээг ялгах чадвартай байх
 Урлагийн бүтээлд хүндэтгэлтэй ханддаг, хайрлан хамгаалдаг байх
 Биеэ дайчилж хөгжүүлдэг, бэрхшээлийг даван туулах хатуужилтай байх
 Өөрийгөө илэрхийлэх, хэл ярианы хөгжил сайтай байх
 Мэдрэхүйн болон тулгуур хөдөлгөөний эрхтэн систем сайн хөгжсөн,
урлагийн тусгай авьяастай, өвөрмөц содон сэтгэлгээтэй, хүний дотоод
ертөнцийг сонирхдог, төрөлхийн авьяас билэгтэй хүмүүс энэ мэргэжилд
илүү тохирно.
Хүн-Тэмдэг, тэмдэгтийн системтэй харьцах мэргэжил /Сигномик/
Энэ мэргэжлийн обьект нь дохио, тэмдэгтийн системийн хэл, томьёо, цифр, код,
яриа, тоо юм. Тухайлбал эдийн засагч, програм зохиогч, нягтлан бодогч, бичээч,
архивч зэрэг мэргэжил энэ ангилалд хамаарагдана. Энэ чиглэлийн мэргэжлийг
эзэмших гэж буй хүмүүс:
 Бичгийн боловсрол сайн эзэмшсэн
 Хэвлэх, бичих, боловсруулалт хийж чаддаг
 Горим, дүрмийг ойлгож ашиглаж чаддаг
 Бичиг баримт, хөтлөх хадгалах, тооцоолох чадвартай
 Гар хурууны хөдөлгөөн эв дүй сайтай
 Анхаарлын төвлөрөл болон дүрсийн ой сайн хөгжсөн
 Бүтээлч сэтгэлгээтэй, зохион бүтээх чадвартай
 Идэвх санаачилгатай, логик болон харагдах дүрсийн сэтгэх хөгжил
сайтай
 Тэвчээртэй, хичээнгүй, өөрийгөө хянаж жолоодох чадваруудыг хөгжүүлсэн
байх шаардлагатай.
2.2. МЭРГЭЖИЛ СОНГОЛТОНД НӨЛӨӨЛДӨГ ХҮЧИН ЗҮЙЛС
Мэргэжил сонголтод дараах хүчин зүйлс нөлөөлдөг байна. Үүнд:
1. Нийгэм, эдийн засгийн хүчин зүйл - Тухайн улс орны хөгжил, эрэлт
хэрэгцээтэй холбоотой,
2. Нийгэм сэтгэл зүйн хүчин зүйл - Орчин ахуй хүмүүжилтэй холбоотой,
3. Хувийн сэтгэл зүйн хүчин зүйл - Бие хүний чиг хандлага, сонирхол,
танин мэдэхүй, харилцаа, зан төлөвийн онцлог, бие бялдар, мэдэрхүйн
онцлогтой холбоотой хүчин зүйлүүд хамаарна.
1. Нийгэм, эдийн засгийн хүчин зүйл – Манай улс орны төдийгүй дэлхийн улс
орны нийгэм, эдийн засгийн байдал, байгаль орчин, техник технологийн хөгжил
дэвшилтэй холбоотойгоор гарч байгаа өөрчлөлтүүд мэргэжил сонголтонд нөлөөлж
буй хүчин зүйлийн нэг болж байна.
Хөдөлмөрийн судалгааны институт /хуучин нэрээр/-ын1 2013 онд хийсэн
судалгаагаар өнгөрсөн 9 жилийн хугацаанд манай улсын хэмжээнд нийт 487.0
мянга гаруй шинэ ажлын байр бий болсоноос 16.8 хувь нь барилга, 15.9 хувь нь
бөөний болон жижиглэн худалдаа, 13.3 хувь нь хөдөө аж ахуй, ан агнуур, ойн аж
ахуй, 13.3 хувь нь боловсруулах үйлдвэрлэл, 7.9 хувь нь нийгэм бие хүнд үзүүлэх
үйлчилгээ, 7.2 хувь нь уул уурхайн салбарт, үлдсэн 32.8 хувь нь бусад
салбаруудад бий болсон байна. Энэхүү эрэлттэй холбоотойгоор төрөөс эрэлтэд
суурилсан элсэлт зохион байгуулснаар нийт элсэгчдийн дунд барилга, аж үйлдвэр,
хөдөө аж ахуй, байгаль орчин, уул уурхай, мэдээллийн технологи зэрэг
мэргэжлийн тэргүүлэх чиглэлээр элсэгчдийн эзлэх хувь 69 болж, өмнөх
жилийнхээс 7.7 пунктээр ахисан байна. Ийнхүү хөдөлмөрийн зах зээлийн эрэлт,
нийлүүлэлтийг зохистой болгоход анхааран ажиллаж байгаа нь төрөөс бодлогоор
мэргэжил сонголтод нөлөөлж байгаа бодит нөлөөлөл юм.
2. Нийгэм сэтгэл зүйн хүчин зүйл - Орчин ахуй, хүмүүжилтэй холбоотой хүчин
зүйлд эцэг эх, гэр бүл, найз нөхөд, багш, амьдралын хэв маяг, амьдарч буй орчин,
мэргэжлийн нэр хүнд, алдартай, амжилттай яваа хүмүүс гээд олон хүчин зүйл
орно.
Эдгээр хүчин зүйлүүд дотроос эцэг эх, гэр бүлийн нөлөөлөл харьцангуй их байдаг
бөгөөд Хөдөлмөрийн төв бирж /хуучин нэрээр/-ээс зохион байгуулсан дээр
дурьдсан хаврын аяны хүрээнд 1965 ахлах ангийн сурагчдаас авсан судалгаагаар
31 хувь нь эцэг эх, гэр бүлийн зөвлөснөөр мэргэжлээ сонгосон гэсэн бол
1Хөдөлмөрийн судалгааны институт, Баромерийн судалгаа, 2013
Хөдөлмөрийн судалгааны институт /хуучин нэрээр/-ын2 45074 төгсөгчөөс авсан
судалгаагаар 12.3 хувьтай тэнцэх буюу 5.5 мянган төгсөгч эцэг эх, багшийн санал
болгосноор сургууль болон мэргэжлээ сонгосон байна. Өөрөөр хэлбэл эцэг эх, гэр
бүлийн хүмүүс хүүхдийнхээ мэргэжил сонголтод ихээхэн ач холбогдол өгч байгаа
нь зүйтэй боловч тэд өөрийнхөө мэргэжлийг өвлүүлнэ, гэр бүлийн бизнесээ авч
явна, ирээдүйтэй мэргэжил эсвэл би энэ мэргэжлээр сурах гээд чадаагүй чи сур
гэх мэтээр хүүхдийнхээ санаа бодлыг сонсохгүй өөрсдөө шийдвэр гарган алдаж
онож байгаа зүйлүүд амьдрал дээр элбэг бий. Мэдээж эцэг эх бүр үр хүүхдийнхээ
сайн сайхны төлөө санаа зовж, сэтгэл гаргаж байдаг боловч мэргэжил сонголтын
талаар шинжлэх ухааны ул суурьтай мэдлэг дутмаг, өөрийн хүүхдийн хүсэл
сонирхол, авьяас чадвар, боломж бололцоог буруу, дутуу үнэлсэнээс ирээдүйд
гарах хор уршиг, үр дагаварыг төдийлэн тооцож үздэггүйгээс алдаа гаргах нь
цөөнгүй.
3. Хувийн сэтгэл зүйн хүчин зүйл - Бие хүний чиг хандлага, сонирхол, танин
мэдэхүй, харилцаа, зан төлөвийн онцлог, бие бялдар, мэдэрхүйн онцлогтой
холбоотой хүчин зүйлүүд хамаарна.
Өсвөр насны хүүхдүүд өөрийнхөө “Би”-г олж авах, бусдаар хүлээн зөвшөөрүүлэх,
өөрийгөө үнэлэх, өөрийгөө бусадтай харьцуулж ойлгох, өөрийнхөө дотоод
сэтгэлийг мэдрэх, нэг үгээр хэлбэл өөрийгөө нээж хөгжүүлэх хэрэгцээ бий болдог.
Энэ нь бусдаас ялгарах, чөлөөтэй нээлттэй байхыг хүсэх, өөрийгөө илэрхийлэх
арга замыг эрэлхийлэх байдлаар илэрнэ. Иймд багш эцэг, эх, насанд хүрэгчид
ухаалаг эв дүйтэй хандаж, тэдэнд туслах шаардлагатай. Өсвөр насны хүүхэд
аливаад бие даан хандах идэвх санаачилгатай, урам зоригтой, өөрийгөө удирдах,
юмс үзэгдэлд үнэлэлт дүгнэлт өгч шүүмжлэлтэй хандах чадвартай болдог.
Түүнчлэн амьдралын туршлага харьцангуй бага, зарим зүйлийг буруу ойлгосноос
болж “зөрүүд” зан, гэнэн болчимгүй байдал гаргах явдал харагддаг.
Өсвөр насны хүүхдийн голлох үйл ажиллагаа нь хүмүүстэй харьцах харилцаа
байдаг. Энэ насны хүүхдийн харилцааны хүрээ өргөжиж, найз нөхөд, үе
тэнгийнхэн, хамт олонтой харилцах сонирхол хүсэл улам их болдог. Хамтын үйл
ажиллагаа нь хүүхдэд нэр төрөө бодох, үерхэл нөхөрлөл, хамтач үзэл, хүмүүнлэг
энэрэнгүй харьцаа зэрэг бие хүний эрхэм чанаруудыг төлөвшүүлдэг.
Сургуулийн дунд ангийн сурагчид нь хүний амьдралд хөдөлмөрийн гүйцэтгэх үүрэг
ач холбогдлыг ухамсарлан ойлгож чадсан байдаг учир тэдний дунд хөдөлмөрийн
үнэ цэнийг ойлгуулах арвич, хямгач байх, хөдөлмөрөө үр ашигтай зохион
байгуулах чадвар дадал эзэмшүүлэх, мэргэжлийн чиг баримжаа олгоход чиглэсэн
төрөл бүрийн сургалт хүмүүжлийн ажлыг зохион байгуулдаг.
Ахлах ангийн сурагчдаас сурах үйл ажиллагаанд хандах хандлага өөрчлөгдөнө.
Тэд бие даан суралцаж амьдрах зааг дээр ирлээ гэдгээ ойлгож амьдралын
2Хөдөлмөрийн судалгааны институт, “Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгаа”, УБ, 2013, хуудас 28
туршлага, мэдлэг нь баяжиж, сурах үйл ажилд ухамсартай хандаж эхэлнэ.
Сурагчдын өмнө цаашид би ямар мэргэжил эзэмших вэ гэсэн асуудал чухлаар
тавигдаж тэд тодорхой үйл ажиллагаа болон мэдлэгийн салбар, шинжлэх ухааныг
тогтвортой сонирхож, бие дааж аливаа юманд зорилго чиглэлтэй, идэвхтэй,
оргилуун сэтгэл, оролдлого санаачилгатай хандах болно.
Иймд дээрх сэтгэл зүйн онцлог шинжүүд мэргэжил сонголтонд нөлөөлдөг чухал
хүчин зүйлс юм.
Хэдийгээр өөрийн хүсэл сонирхол, авьяас, ур чадварт нийцсэн мэргэжлээ сонгосон
ч элсэлтийн шалгалтандаа хайнга хандсан, өөрийгөө хөгжүүлэх, сурч боловсрох цаг
зав гаргаж чадахгүй бол хүссэн мэргэжлээрээ, хүссэн сургуульдаа орох боломж
төдий чинээ хязгаарлагдана гэдгийг байнга сануулж байх хэрэгтэй.
2.3. МЭРГЭЖИЛД ТОХИРОХ ЧАНАР
Тухайн мэргэжлийг эзэмшихэд зохицсон хувь хүний сэтгэл зүй, бие физиологийн
онцлогуудын цогцолборыг мэргэжилд тэнцэж, таарч тохирох чанар гэх бөгөөд энэ
чанар нь танин мэдэх авьяас чадвар, эрүүл мэнд, бие махбодь, сэтгэц, ёс зүйн
чанарын хүрээнд тодорхойлогддог. Өөрөөр хэлбэл мэргэжил бүхэн өөр өөрийн
онцлог шинж, гүйцэтгэх үүрэг, ажиллах орчин нөхцөлтэй байдаг бөгөөд тухайн
мэргэжлээс бие хүнд тавигдах шаардлага, шалгуур гэж байдаг.
Ажилд тохирох эсэхийг3 харуулах шалгуур үзүүлэлтүүдийг дараах байдлаар
хураангуйлж болно.
1. Физиологийн хүчин зүйлүүд
Мэдрэлийн тогтолцоо
Хүйс
Нас
Бие бялдар
Эрүүл мэнд
2. Сэтгэцийн процесс, бие хүний онцлогийн хүчин зүйлүүд
Илүү давамгай хөгжсөн сэтгэцийн процесс
Зориг, мэдрэмж
Сонирхол
Авьяас
Темперамент
Зан төлөв
Хүний сэтгэл зүйн хөгжлийн аль түвшинд яваа
Туршлага
Ажил мэргэжилд сэтгэцийн болоод хүний онцлог чанар нь тохирч байгаа
эсэх
3 Өлзийбаяр В, Ажил мэргэжлийн сэтгэл зүйн онцлогийг харгалзан удирдах нь, хуудас 43
3. Ажиллах явцад илрэх сэтгэл зүйн хүчин зүйлүүд
Ажиллагчийн нэг үйлдэл, ажилд зарж буй хугацаа хурдын нормд нийцэж
байгаа эсэх
Ажлын чанар, нягт нямбай байдал
Үйлдвэрийн осолд өртөхгүй байх
Ажиллагч өөрөө осол гаргахгүй байх
Бүтээлч санаа, санаачилга гаргадаг эсэх
Хүнд үед бүх нөөц, бололцоог ашиглаж чадаж буй эсэх зэрэг болно.

More Related Content

What's hot

хүүхэд хамгаалал, эрсдэл
хүүхэд хамгаалал, эрсдэлхүүхэд хамгаалал, эрсдэл
хүүхэд хамгаалал, эрсдэлDashlhvndev Galbadrah
 
хүүхдийн темпераментийг хэв шинжийг тодорхойлох хялбаршуулсан сорил Sumiya
хүүхдийн темпераментийг хэв шинжийг тодорхойлох хялбаршуулсан сорил Sumiyaхүүхдийн темпераментийг хэв шинжийг тодорхойлох хялбаршуулсан сорил Sumiya
хүүхдийн темпераментийг хэв шинжийг тодорхойлох хялбаршуулсан сорил SumiyaBulgan Blg
 
эцэг эхийн оролцоо
эцэг эхийн оролцооэцэг эхийн оролцоо
эцэг эхийн оролцооschool14
 
Ажлын гүйцэтгэлийн үнэлгээ
Ажлын гүйцэтгэлийн үнэлгээ Ажлын гүйцэтгэлийн үнэлгээ
Ажлын гүйцэтгэлийн үнэлгээ N G
 
хүүхдийн хөгжил төлөвшилд багшийн үүрэг роль
хүүхдийн хөгжил төлөвшилд багшийн үүрэг рольхүүхдийн хөгжил төлөвшилд багшийн үүрэг роль
хүүхдийн хөгжил төлөвшилд багшийн үүрэг рольbadmaa0614
 
17 соцеметрийн судалгаа
17 соцеметрийн судалгаа 17 соцеметрийн судалгаа
17 соцеметрийн судалгаа Tsuntsaga Ch
 
баясаа багш судалгаа1
баясаа багш судалгаа1баясаа багш судалгаа1
баясаа багш судалгаа1bborbaavai
 
хөгжил ба амьдралын ялгаа
хөгжил ба амьдралын ялгаахөгжил ба амьдралын ялгаа
хөгжил ба амьдралын ялгааManlaibayar Manlai
 
ажлын байрны тодорхойлолт, шинжилгээ (1)
ажлын байрны тодорхойлолт, шинжилгээ (1)ажлын байрны тодорхойлолт, шинжилгээ (1)
ажлын байрны тодорхойлолт, шинжилгээ (1)Buka King
 
роман.тунгалаг тамир
роман.тунгалаг тамирроман.тунгалаг тамир
роман.тунгалаг тамирTserensonom Nyamsvren
 
төрийн албан хаагчийн ёс зүй
төрийн албан хаагчийн ёс зүйтөрийн албан хаагчийн ёс зүй
төрийн албан хаагчийн ёс зүйBachkana Enhbat
 
Багшийн ёс зүй харилцаа
Багшийн ёс зүй харилцааБагшийн ёс зүй харилцаа
Багшийн ёс зүй харилцааmnuser
 
сэтгэл судлалын шинжлэх ухаан
сэтгэл судлалын шинжлэх ухаансэтгэл судлалын шинжлэх ухаан
сэтгэл судлалын шинжлэх ухаанThistle Khongorzul
 
Багшийн эрх үүрэг
Багшийн эрх үүрэгБагшийн эрх үүрэг
Багшийн эрх үүрэгGuntulga
 
оюун ухаан ба авьяас чадвар
оюун ухаан ба авьяас чадвароюун ухаан ба авьяас чадвар
оюун ухаан ба авьяас чадварEnkhtuya Batchuluun
 
эрдэм шинжилгээний найруулга
эрдэм шинжилгээний найруулгаэрдэм шинжилгээний найруулга
эрдэм шинжилгээний найруулгаNational University Of Mongolia
 
М.Даариймаа - Ажлын гүйцэтгэлийн удирдлага
М.Даариймаа - Ажлын гүйцэтгэлийн удирдлагаМ.Даариймаа - Ажлын гүйцэтгэлийн удирдлага
М.Даариймаа - Ажлын гүйцэтгэлийн удирдлагаbatnasanb
 

What's hot (20)

хүүхэд хамгаалал, эрсдэл
хүүхэд хамгаалал, эрсдэлхүүхэд хамгаалал, эрсдэл
хүүхэд хамгаалал, эрсдэл
 
хүүхдийн темпераментийг хэв шинжийг тодорхойлох хялбаршуулсан сорил Sumiya
хүүхдийн темпераментийг хэв шинжийг тодорхойлох хялбаршуулсан сорил Sumiyaхүүхдийн темпераментийг хэв шинжийг тодорхойлох хялбаршуулсан сорил Sumiya
хүүхдийн темпераментийг хэв шинжийг тодорхойлох хялбаршуулсан сорил Sumiya
 
эцэг эхийн оролцоо
эцэг эхийн оролцооэцэг эхийн оролцоо
эцэг эхийн оролцоо
 
Ажлын гүйцэтгэлийн үнэлгээ
Ажлын гүйцэтгэлийн үнэлгээ Ажлын гүйцэтгэлийн үнэлгээ
Ажлын гүйцэтгэлийн үнэлгээ
 
хүүхдийн хөгжил төлөвшилд багшийн үүрэг роль
хүүхдийн хөгжил төлөвшилд багшийн үүрэг рольхүүхдийн хөгжил төлөвшилд багшийн үүрэг роль
хүүхдийн хөгжил төлөвшилд багшийн үүрэг роль
 
17 соцеметрийн судалгаа
17 соцеметрийн судалгаа 17 соцеметрийн судалгаа
17 соцеметрийн судалгаа
 
баясаа багш судалгаа1
баясаа багш судалгаа1баясаа багш судалгаа1
баясаа багш судалгаа1
 
хөгжил ба амьдралын ялгаа
хөгжил ба амьдралын ялгаахөгжил ба амьдралын ялгаа
хөгжил ба амьдралын ялгаа
 
ажлын байрны тодорхойлолт, шинжилгээ (1)
ажлын байрны тодорхойлолт, шинжилгээ (1)ажлын байрны тодорхойлолт, шинжилгээ (1)
ажлын байрны тодорхойлолт, шинжилгээ (1)
 
роман.тунгалаг тамир
роман.тунгалаг тамирроман.тунгалаг тамир
роман.тунгалаг тамир
 
төрийн албан хаагчийн ёс зүй
төрийн албан хаагчийн ёс зүйтөрийн албан хаагчийн ёс зүй
төрийн албан хаагчийн ёс зүй
 
ном 1
ном 1ном 1
ном 1
 
Багшийн ёс зүй харилцаа
Багшийн ёс зүй харилцааБагшийн ёс зүй харилцаа
Багшийн ёс зүй харилцаа
 
сэтгэл судлалын шинжлэх ухаан
сэтгэл судлалын шинжлэх ухаансэтгэл судлалын шинжлэх ухаан
сэтгэл судлалын шинжлэх ухаан
 
Leg1
Leg1Leg1
Leg1
 
Багшийн эрх үүрэг
Багшийн эрх үүрэгБагшийн эрх үүрэг
Багшийн эрх үүрэг
 
оюун ухаан ба авьяас чадвар
оюун ухаан ба авьяас чадвароюун ухаан ба авьяас чадвар
оюун ухаан ба авьяас чадвар
 
эрдэм шинжилгээний найруулга
эрдэм шинжилгээний найруулгаэрдэм шинжилгээний найруулга
эрдэм шинжилгээний найруулга
 
Hutulbur bolovsruulah arga zyi
Hutulbur bolovsruulah arga zyiHutulbur bolovsruulah arga zyi
Hutulbur bolovsruulah arga zyi
 
М.Даариймаа - Ажлын гүйцэтгэлийн удирдлага
М.Даариймаа - Ажлын гүйцэтгэлийн удирдлагаМ.Даариймаа - Ажлын гүйцэтгэлийн удирдлага
М.Даариймаа - Ажлын гүйцэтгэлийн удирдлага
 

Similar to dasdasdasd

Similar to dasdasdasd (20)

eaeasdsadas
eaeasdsadaseaeasdsadas
eaeasdsadas
 
ном 123
ном 123ном 123
ном 123
 
m2
m2m2
m2
 
мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ
мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэмэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ
мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ
 
EconL1.2019 2020on
EconL1.2019 2020onEconL1.2019 2020on
EconL1.2019 2020on
 
EconL1.2020- 2021on
EconL1.2020- 2021onEconL1.2020- 2021on
EconL1.2020- 2021on
 
Economl1.2020 2021on
Economl1.2020 2021onEconoml1.2020 2021on
Economl1.2020 2021on
 
Econl1. 2019 2020on
Econl1. 2019 2020onEconl1. 2019 2020on
Econl1. 2019 2020on
 
Иргэдийн амьжиргааны түвшний судалгааг тогтмол явуулах нь
Иргэдийн амьжиргааны түвшний судалгааг тогтмол явуулах ньИргэдийн амьжиргааны түвшний судалгааг тогтмол явуулах нь
Иргэдийн амьжиргааны түвшний судалгааг тогтмол явуулах нь
 
Hariltsaa
HariltsaaHariltsaa
Hariltsaa
 
Micro l1. 2020 2021on
Micro l1. 2020 2021onMicro l1. 2020 2021on
Micro l1. 2020 2021on
 
Сурган хүмүүжүүлэх ухаан -лекц№4
Сурган хүмүүжүүлэх ухаан -лекц№4Сурган хүмүүжүүлэх ухаан -лекц№4
Сурган хүмүүжүүлэх ухаан -лекц№4
 
Macro L4.2019-2020
Macro L4.2019-2020Macro L4.2019-2020
Macro L4.2019-2020
 
Online lecture 1
Online lecture 1Online lecture 1
Online lecture 1
 
NA ANANA 2
NA ANANA 2NA ANANA 2
NA ANANA 2
 
Econ l11. 2020 2021on
Econ l11. 2020  2021onEcon l11. 2020  2021on
Econ l11. 2020 2021on
 
SWON205-20160504
SWON205-20160504SWON205-20160504
SWON205-20160504
 
Cavmoz7 p
Cavmoz7 pCavmoz7 p
Cavmoz7 p
 
а
аа
а
 
Micro l1.2019 2020
Micro l1.2019 2020Micro l1.2019 2020
Micro l1.2019 2020
 

More from Oyuntsetseg Temuujin (10)

бйыбйыбыdas
бйыбйыбыdasбйыбйыбыdas
бйыбйыбыdas
 
dasdas123
dasdas123dasdas123
dasdas123
 
dasdasdasdas
dasdasdasdasdasdasdasdas
dasdasdasdas
 
m1
m1m1
m1
 
M6
M6 M6
M6
 
m5dasdasdadsadsada
m5dasdasdadsadsadam5dasdasdadsadsada
m5dasdasdadsadsada
 
m4
m4m4
m4
 
m3
m3m3
m3
 
АЖИЛ МЭРГЭЖЛИЙН ЧИГ БАРИМЖААНЫ ЗӨВЛӨХ БЭЛТГЭХ СУРГАЛТ
АЖИЛ МЭРГЭЖЛИЙН ЧИГ БАРИМЖААНЫ ЗӨВЛӨХ БЭЛТГЭХ СУРГАЛТАЖИЛ МЭРГЭЖЛИЙН ЧИГ БАРИМЖААНЫ ЗӨВЛӨХ БЭЛТГЭХ СУРГАЛТ
АЖИЛ МЭРГЭЖЛИЙН ЧИГ БАРИМЖААНЫ ЗӨВЛӨХ БЭЛТГЭХ СУРГАЛТ
 
Зөөврийн зай хураагуур
Зөөврийн зай хураагуурЗөөврийн зай хураагуур
Зөөврийн зай хураагуур
 

dasdasdasd

  • 1. ХОЁР. АЖИЛ МЭРГЭЖЛИЙН ОНОЛ, АРГА ЗҮЙ Хоёр дугаар бүлгээр та бүхэн зорилтот бүлгийн иргэдэд мэдээлэл зөвлөгөө өгөхөд шаардагдах, зөвлөх хүний үндсэн багаж болох ажил мэргэжилтэй холбоотой бүх төрлийн мэдээлэл, мэдээллийн эх сурвалжуудын талаар мэдлэгтэй болно. 2.1. АЖИЛ МЭРГЭЖЛИЙН ТУХАЙ ОЙЛГОЛТ, Е.А.КЛИМОВЫН АНГИЛАЛ Ажил мэргэжлийн талаарх мэдээлэл нь ажил мэргэжлийн чиг баримжааны үндэс суурь, тулгын чулуу юм. Хүн төрөлхтний хөгжлийн үр дүнд бий болсон олон янзын мэргэжлүүд нь зорилго, мөн чанар, хөдөлмөрийн үйл ажиллагааны хэлбэр, үр дүн зэргээрээ өөр хоорондоо ялгаатай. Мөн эзэмших мэдлэг, чадвар, дадал нь мэргэжлийн онцлогоос хамаарч янз бүрийн агуулгатай байдаг. Мэргэжлийг маш олон янзаар тодорхойлсон байдаг бөгөөд ерөнхийд нь тодорхойлбол тодорхой нэгэн ажил хөдөлмөр эрхлэхэд шаардлагатай мэдлэг, ур чадвар, дадлын цогцыг хэлнэ. Мэргэжлийн ангилал Мэргэжлийн ангилал нь дэлхий дээр байгаа олон мянган мэргэжлээс сонголт хийх мэргэжлийн ертөнцөд өөрийгөө хэн байх, юу хийх боломжтой талаар мэдээлэл авах, баримжаалахад туслана. Сэтгэл зүйчид, эрдэмтэд мэргэжлийг өөр өөр шалгуураар ангилсан байдаг. Эдгээрээс Оросын эрдэмтэн судлаач, академич Е.А Климовын мэргэжлийг ямар обьекттэй харьцаж байгаагаар нь ангилсан ангилалыг авч үзье. Хүн-Байгальтай харьцдаг мэргэжил /Биономик/ Амьд байгальтай холбоотой мэргэжлийн хүмүүс амьд организмын үржил, хөгжил, амьдрах орчин нөхцөлийг судлан организм болон микро организмын оршин амьдрах нөхцөл байдлыг бий болгодог. Тухайлбал агрономич, малын эмч, зоо техникч, биологич, амьтан, тариаланч, ногоочин, ургамал судлаач, малчин зэрэг мэргэжил энэ ангилалд орно. Хөдөлмөрийн нөхцөл янз бүр байдаг. Ийм учраас энэ чиглэлийн мэргэжил эзэмших хүмүүс дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:  Ургамал, амьтан, микро биологийн талаар мэдлэгтэй байх  Мал, амьтан ургамалыг сонирхдог байх  Ажигч шинж чанар, харааны ой, хурц хараа, зохион бодохуй, уран сэтгэмж, бүтээлч сэтгэлгээтэй байх  Бие хүний хувьд байгаль, амьтаныг хайрлах, амьд организмын нууцад
  • 2. нэвтрэн судлах шинжлэх дур сонирхолтой, шинэ бүтээлч сэтгэлгээ, амьд организмтай ажиллах тэвчээр хатуужилтай, уйгагүй, нягт нямбай чанаруудыг хөгжүүлсэн байна. Хүн-Техниктэй харьцах мэргэжил /Техномик/ Энэ ангилалд машин техник, багаж төхөөрөмж төрөл бүрийн энергитэй холбоотой мэргэжлүүд орно. Ийм мэргэжлийн хүмүүсийн олонх нь машин механизм, багаж зэвсэг хэрэглэгдэхүүнийг бүтээн янз бүрийн материалыг боловсруулдаг. Тухайлбал жолооч, гагнуурчин, цахилгаанчин, слесарь, токарьчин, техникч, механик инженер зэрэг хүмүүс энэ ангилалд хамаарна. Хүн техниктэй харьцах мэргэжил эзэмших болон энэ чиглэлийн мэргэжилтэн сонгон авахад дараах суурь шаардлагууд тавигдана. Үүнд:  Физик, хими, математикийн шинжлэх ухааны талаар мэдлэгтэй байх  Техник сэтгэлгээтэй  Материалын шинж чанарыг харж ялгах харааны хурц мэдрэмжтэй (нэхмэлчин, гагнуурчин)  Багаж хэрэглэгдэхүүний ажиллагаа өөрчлөлтийг чагнаад мэддэг байх  Үнэр амтыг мэдрэх чадвар (хүнсний технологич)  Гарын эв дүйтэй, хөдөлгөөний тэнцвэртэй, зураг төсөл схемийн учрыг олдог ажигч гярхай байх  Машин, механизмын угсралтыг төсөөлөн хийсвэрлэх чадвартай байх  Орон зайн баримжаа анхаарал төвлөрөлт нь оновчтой байх  Бие хүний хувьд хариуцлага, өндөр мэдрэмж, тэвчээртэй, шаргуу, ажил хэрэгч, нягт нямбай, биеэ даасан зэрэг чанартай байх нь чухал. Хүн-Хүнтэй харьцах мэргэжил /Социономик/ Энэ мэргэжлийн хүмүүс хамт олныг удирдах, сургах, хүмүүжүүлэх, зөвлөх, эмчлэх, халамжлах зэрэг төрөл бүрийн үйлчилгээг үзүүлнэ. Тухайлбал багш, эмч, нийгмийн ажилтан, зөвлөх, сэтгэл зүйч, үсчин, худалдагч, менежер, зөөгч, хуульч, сэтгүүлч зэрэг мэргэжлийн хүмүүс энэ ангилалд хамаарна. Хүн хүнтэй харьцах мэргэжил эзэмшихэд дараах шаардлагууд тавигдана. Үүнд:  Бусдыг сонсож, ойлгож сурах, дотоод ертөнцөд нэвтрэх нууц авьяас чадвартай, эелдэг уриалгахан, нийгмийн ухааны чиглэлийн гүн гүнзгий мэдлэг боловсрол, туршлагатай байх ёстой.  Түүнчлэн ярианы чадвартай, өөрийгөө ойлгуулах, бусдыг ойлгох, ажигч гярхай чанар, ой сайтай, бүтээлч сэтгэлгээтэй байхыг шаарддаг.  Бие хүний хувьд хүний дотоод ертөнцийг мэдэрч ойлгодог, хүнд сэтгэл санааны дэмжлэг өгч, сэтгэлийг нь хуваалцдаг, өөдрөг нигүүлсэнгүй
  • 3. сэтгэлтэй байх, мөн өөрийгөө эзэмдэн хянах чадвартай байх нь чухал юм. Хүн-Урлаг уран сайхны дүртэй харьцах мэргэжил /Артономик/ Энэ мэргэжлийн хүмүүс өөрийн үзэл санаа тухайн сэтгэл санааны байдлаа тодорхой нэг дүрээр дамжуулдаг илэрхийлж байдгаараа онцлогтой. Урлаг уран сайхантай холбоотой мэргэжлүүд энэ ангилалд хамаарна. Тухайлбал бүжигчин, жүжигчин, зураач, зохиолч, найруулагч, дуучин гэх мэт мэргэжил энэ ангилалд багтана. Хүн урлаг уран сайхны дүртэй харьцах мэргэжил эзэмшихэд дараах шаардлагууд тавигдана. Үүнд:  Амьдрал, юмсын дотоод мөн чанарт нэвтрэх ажигч гярхай чанар  Дүрслэх урлаг, дуу хөгжим, монгол хэл, уран зохиол гэх мэт өргөн хүрээний мэдлэгтэй байх  Өнгө хэлбэр дүрсийг зохицуулах гоо сайхны торгон мэдрэмжтэй байх  Уян хатан нүүр, гар, биеийн хөдөлгөөн, нүүрний хувирал, сэтгэлийн хөдөлгөөний илрэл сайтай байх  Хараа, сонсгол, ойн хөгжилтэй, дуу чимээг ялгах чадвартай байх  Урлагийн бүтээлд хүндэтгэлтэй ханддаг, хайрлан хамгаалдаг байх  Биеэ дайчилж хөгжүүлдэг, бэрхшээлийг даван туулах хатуужилтай байх  Өөрийгөө илэрхийлэх, хэл ярианы хөгжил сайтай байх  Мэдрэхүйн болон тулгуур хөдөлгөөний эрхтэн систем сайн хөгжсөн, урлагийн тусгай авьяастай, өвөрмөц содон сэтгэлгээтэй, хүний дотоод ертөнцийг сонирхдог, төрөлхийн авьяас билэгтэй хүмүүс энэ мэргэжилд илүү тохирно. Хүн-Тэмдэг, тэмдэгтийн системтэй харьцах мэргэжил /Сигномик/ Энэ мэргэжлийн обьект нь дохио, тэмдэгтийн системийн хэл, томьёо, цифр, код, яриа, тоо юм. Тухайлбал эдийн засагч, програм зохиогч, нягтлан бодогч, бичээч, архивч зэрэг мэргэжил энэ ангилалд хамаарагдана. Энэ чиглэлийн мэргэжлийг эзэмших гэж буй хүмүүс:  Бичгийн боловсрол сайн эзэмшсэн  Хэвлэх, бичих, боловсруулалт хийж чаддаг  Горим, дүрмийг ойлгож ашиглаж чаддаг  Бичиг баримт, хөтлөх хадгалах, тооцоолох чадвартай  Гар хурууны хөдөлгөөн эв дүй сайтай  Анхаарлын төвлөрөл болон дүрсийн ой сайн хөгжсөн  Бүтээлч сэтгэлгээтэй, зохион бүтээх чадвартай  Идэвх санаачилгатай, логик болон харагдах дүрсийн сэтгэх хөгжил сайтай
  • 4.  Тэвчээртэй, хичээнгүй, өөрийгөө хянаж жолоодох чадваруудыг хөгжүүлсэн байх шаардлагатай. 2.2. МЭРГЭЖИЛ СОНГОЛТОНД НӨЛӨӨЛДӨГ ХҮЧИН ЗҮЙЛС Мэргэжил сонголтод дараах хүчин зүйлс нөлөөлдөг байна. Үүнд: 1. Нийгэм, эдийн засгийн хүчин зүйл - Тухайн улс орны хөгжил, эрэлт хэрэгцээтэй холбоотой, 2. Нийгэм сэтгэл зүйн хүчин зүйл - Орчин ахуй хүмүүжилтэй холбоотой, 3. Хувийн сэтгэл зүйн хүчин зүйл - Бие хүний чиг хандлага, сонирхол, танин мэдэхүй, харилцаа, зан төлөвийн онцлог, бие бялдар, мэдэрхүйн онцлогтой холбоотой хүчин зүйлүүд хамаарна. 1. Нийгэм, эдийн засгийн хүчин зүйл – Манай улс орны төдийгүй дэлхийн улс орны нийгэм, эдийн засгийн байдал, байгаль орчин, техник технологийн хөгжил дэвшилтэй холбоотойгоор гарч байгаа өөрчлөлтүүд мэргэжил сонголтонд нөлөөлж буй хүчин зүйлийн нэг болж байна. Хөдөлмөрийн судалгааны институт /хуучин нэрээр/-ын1 2013 онд хийсэн судалгаагаар өнгөрсөн 9 жилийн хугацаанд манай улсын хэмжээнд нийт 487.0 мянга гаруй шинэ ажлын байр бий болсоноос 16.8 хувь нь барилга, 15.9 хувь нь бөөний болон жижиглэн худалдаа, 13.3 хувь нь хөдөө аж ахуй, ан агнуур, ойн аж ахуй, 13.3 хувь нь боловсруулах үйлдвэрлэл, 7.9 хувь нь нийгэм бие хүнд үзүүлэх үйлчилгээ, 7.2 хувь нь уул уурхайн салбарт, үлдсэн 32.8 хувь нь бусад салбаруудад бий болсон байна. Энэхүү эрэлттэй холбоотойгоор төрөөс эрэлтэд суурилсан элсэлт зохион байгуулснаар нийт элсэгчдийн дунд барилга, аж үйлдвэр, хөдөө аж ахуй, байгаль орчин, уул уурхай, мэдээллийн технологи зэрэг мэргэжлийн тэргүүлэх чиглэлээр элсэгчдийн эзлэх хувь 69 болж, өмнөх жилийнхээс 7.7 пунктээр ахисан байна. Ийнхүү хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийг зохистой болгоход анхааран ажиллаж байгаа нь төрөөс бодлогоор мэргэжил сонголтод нөлөөлж байгаа бодит нөлөөлөл юм. 2. Нийгэм сэтгэл зүйн хүчин зүйл - Орчин ахуй, хүмүүжилтэй холбоотой хүчин зүйлд эцэг эх, гэр бүл, найз нөхөд, багш, амьдралын хэв маяг, амьдарч буй орчин, мэргэжлийн нэр хүнд, алдартай, амжилттай яваа хүмүүс гээд олон хүчин зүйл орно. Эдгээр хүчин зүйлүүд дотроос эцэг эх, гэр бүлийн нөлөөлөл харьцангуй их байдаг бөгөөд Хөдөлмөрийн төв бирж /хуучин нэрээр/-ээс зохион байгуулсан дээр дурьдсан хаврын аяны хүрээнд 1965 ахлах ангийн сурагчдаас авсан судалгаагаар 31 хувь нь эцэг эх, гэр бүлийн зөвлөснөөр мэргэжлээ сонгосон гэсэн бол 1Хөдөлмөрийн судалгааны институт, Баромерийн судалгаа, 2013
  • 5. Хөдөлмөрийн судалгааны институт /хуучин нэрээр/-ын2 45074 төгсөгчөөс авсан судалгаагаар 12.3 хувьтай тэнцэх буюу 5.5 мянган төгсөгч эцэг эх, багшийн санал болгосноор сургууль болон мэргэжлээ сонгосон байна. Өөрөөр хэлбэл эцэг эх, гэр бүлийн хүмүүс хүүхдийнхээ мэргэжил сонголтод ихээхэн ач холбогдол өгч байгаа нь зүйтэй боловч тэд өөрийнхөө мэргэжлийг өвлүүлнэ, гэр бүлийн бизнесээ авч явна, ирээдүйтэй мэргэжил эсвэл би энэ мэргэжлээр сурах гээд чадаагүй чи сур гэх мэтээр хүүхдийнхээ санаа бодлыг сонсохгүй өөрсдөө шийдвэр гарган алдаж онож байгаа зүйлүүд амьдрал дээр элбэг бий. Мэдээж эцэг эх бүр үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө санаа зовж, сэтгэл гаргаж байдаг боловч мэргэжил сонголтын талаар шинжлэх ухааны ул суурьтай мэдлэг дутмаг, өөрийн хүүхдийн хүсэл сонирхол, авьяас чадвар, боломж бололцоог буруу, дутуу үнэлсэнээс ирээдүйд гарах хор уршиг, үр дагаварыг төдийлэн тооцож үздэггүйгээс алдаа гаргах нь цөөнгүй. 3. Хувийн сэтгэл зүйн хүчин зүйл - Бие хүний чиг хандлага, сонирхол, танин мэдэхүй, харилцаа, зан төлөвийн онцлог, бие бялдар, мэдэрхүйн онцлогтой холбоотой хүчин зүйлүүд хамаарна. Өсвөр насны хүүхдүүд өөрийнхөө “Би”-г олж авах, бусдаар хүлээн зөвшөөрүүлэх, өөрийгөө үнэлэх, өөрийгөө бусадтай харьцуулж ойлгох, өөрийнхөө дотоод сэтгэлийг мэдрэх, нэг үгээр хэлбэл өөрийгөө нээж хөгжүүлэх хэрэгцээ бий болдог. Энэ нь бусдаас ялгарах, чөлөөтэй нээлттэй байхыг хүсэх, өөрийгөө илэрхийлэх арга замыг эрэлхийлэх байдлаар илэрнэ. Иймд багш эцэг, эх, насанд хүрэгчид ухаалаг эв дүйтэй хандаж, тэдэнд туслах шаардлагатай. Өсвөр насны хүүхэд аливаад бие даан хандах идэвх санаачилгатай, урам зоригтой, өөрийгөө удирдах, юмс үзэгдэлд үнэлэлт дүгнэлт өгч шүүмжлэлтэй хандах чадвартай болдог. Түүнчлэн амьдралын туршлага харьцангуй бага, зарим зүйлийг буруу ойлгосноос болж “зөрүүд” зан, гэнэн болчимгүй байдал гаргах явдал харагддаг. Өсвөр насны хүүхдийн голлох үйл ажиллагаа нь хүмүүстэй харьцах харилцаа байдаг. Энэ насны хүүхдийн харилцааны хүрээ өргөжиж, найз нөхөд, үе тэнгийнхэн, хамт олонтой харилцах сонирхол хүсэл улам их болдог. Хамтын үйл ажиллагаа нь хүүхдэд нэр төрөө бодох, үерхэл нөхөрлөл, хамтач үзэл, хүмүүнлэг энэрэнгүй харьцаа зэрэг бие хүний эрхэм чанаруудыг төлөвшүүлдэг. Сургуулийн дунд ангийн сурагчид нь хүний амьдралд хөдөлмөрийн гүйцэтгэх үүрэг ач холбогдлыг ухамсарлан ойлгож чадсан байдаг учир тэдний дунд хөдөлмөрийн үнэ цэнийг ойлгуулах арвич, хямгач байх, хөдөлмөрөө үр ашигтай зохион байгуулах чадвар дадал эзэмшүүлэх, мэргэжлийн чиг баримжаа олгоход чиглэсэн төрөл бүрийн сургалт хүмүүжлийн ажлыг зохион байгуулдаг. Ахлах ангийн сурагчдаас сурах үйл ажиллагаанд хандах хандлага өөрчлөгдөнө. Тэд бие даан суралцаж амьдрах зааг дээр ирлээ гэдгээ ойлгож амьдралын 2Хөдөлмөрийн судалгааны институт, “Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгаа”, УБ, 2013, хуудас 28
  • 6. туршлага, мэдлэг нь баяжиж, сурах үйл ажилд ухамсартай хандаж эхэлнэ. Сурагчдын өмнө цаашид би ямар мэргэжил эзэмших вэ гэсэн асуудал чухлаар тавигдаж тэд тодорхой үйл ажиллагаа болон мэдлэгийн салбар, шинжлэх ухааныг тогтвортой сонирхож, бие дааж аливаа юманд зорилго чиглэлтэй, идэвхтэй, оргилуун сэтгэл, оролдлого санаачилгатай хандах болно. Иймд дээрх сэтгэл зүйн онцлог шинжүүд мэргэжил сонголтонд нөлөөлдөг чухал хүчин зүйлс юм. Хэдийгээр өөрийн хүсэл сонирхол, авьяас, ур чадварт нийцсэн мэргэжлээ сонгосон ч элсэлтийн шалгалтандаа хайнга хандсан, өөрийгөө хөгжүүлэх, сурч боловсрох цаг зав гаргаж чадахгүй бол хүссэн мэргэжлээрээ, хүссэн сургуульдаа орох боломж төдий чинээ хязгаарлагдана гэдгийг байнга сануулж байх хэрэгтэй. 2.3. МЭРГЭЖИЛД ТОХИРОХ ЧАНАР Тухайн мэргэжлийг эзэмшихэд зохицсон хувь хүний сэтгэл зүй, бие физиологийн онцлогуудын цогцолборыг мэргэжилд тэнцэж, таарч тохирох чанар гэх бөгөөд энэ чанар нь танин мэдэх авьяас чадвар, эрүүл мэнд, бие махбодь, сэтгэц, ёс зүйн чанарын хүрээнд тодорхойлогддог. Өөрөөр хэлбэл мэргэжил бүхэн өөр өөрийн онцлог шинж, гүйцэтгэх үүрэг, ажиллах орчин нөхцөлтэй байдаг бөгөөд тухайн мэргэжлээс бие хүнд тавигдах шаардлага, шалгуур гэж байдаг. Ажилд тохирох эсэхийг3 харуулах шалгуур үзүүлэлтүүдийг дараах байдлаар хураангуйлж болно. 1. Физиологийн хүчин зүйлүүд Мэдрэлийн тогтолцоо Хүйс Нас Бие бялдар Эрүүл мэнд 2. Сэтгэцийн процесс, бие хүний онцлогийн хүчин зүйлүүд Илүү давамгай хөгжсөн сэтгэцийн процесс Зориг, мэдрэмж Сонирхол Авьяас Темперамент Зан төлөв Хүний сэтгэл зүйн хөгжлийн аль түвшинд яваа Туршлага Ажил мэргэжилд сэтгэцийн болоод хүний онцлог чанар нь тохирч байгаа эсэх 3 Өлзийбаяр В, Ажил мэргэжлийн сэтгэл зүйн онцлогийг харгалзан удирдах нь, хуудас 43
  • 7. 3. Ажиллах явцад илрэх сэтгэл зүйн хүчин зүйлүүд Ажиллагчийн нэг үйлдэл, ажилд зарж буй хугацаа хурдын нормд нийцэж байгаа эсэх Ажлын чанар, нягт нямбай байдал Үйлдвэрийн осолд өртөхгүй байх Ажиллагч өөрөө осол гаргахгүй байх Бүтээлч санаа, санаачилга гаргадаг эсэх Хүнд үед бүх нөөц, бололцоог ашиглаж чадаж буй эсэх зэрэг болно.