SlideShare a Scribd company logo
1 of 5
Download to read offline
МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТУШААЛ
БАНКНААС БАТЛАН ДААЛТ ГАРГАХАД МӨРДӨХ ТҮР ЖУРАМ
ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
2000.9.20 Дугаар 452 Улаанбаатар хот
Банкны тухай хуулийн 11, 16 дугаар зүйлийн заалтыг хэрэгжүүлэх, банкны батлан
даалт гаргах үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулах зорилгоор ТУШААХ нь:
1."Банкнаас батлан даалт гаргахад мөрдөх түр журам"-ыг хавсралтаар шинэчлэн
баталсугай.
2. Энэ журам батлагдсантай холбогдуулан Монголбанкны Ерөнхийлөгчийн 1994
оны 8 дугаар сарын 4-ний өдрийн 205 тоот тушаалаар батлагдсан "Арилжааны банкнаас
төлбөрийн баталгаа гаргах журам"-ыг хүчингүй болгосугай.
3. Энэхүү тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт шалгалтын газар
(Д.Энхжаргал)-т даалгасугай.
ЕРӨНХИЙЛӨГЧ О.ЧУЛУУНБАТ
Xавсралт
БАНКНААС БАТЛАН ДААЛТ ГАРГАХАД МӨРДӨХ ТҮР ЖУРАМ
НЭГ. Нийтлэг үндэслэл
1.1 Банкны тухай хуулийн 6 дугаар зүйлийн дагуу банк гуравдагч этгээдэд төлбөр
гүйцэтгэхээр батлан даалт гаргах үйл ажиллагаа эрхлэхэд энэхүү журмыг мөрдөж
ажиллана.
1.2 Банк өөрийн үйл ажиллагааны онцлогт тохируулан олон улсын практикт
хэрэглэгдэж байгаа стандарт, эрх зүйн баримт бичигт тодорхойлогдсон батлан даалтын
төрөл хэлбэр /шаардлагын, тендерийн, гүйцэтгэлийн болон урьдчилгаа төлбөрийг буцаах
гэх мэт/-ийг хэрэглэж болно. Банк нь эрхлэх төрөл хэлбэрийнхээ онцлогийг тусгаж
зохицуулсан өөрийн дотоод журам баталж, Монголбанкинд бүртгүүлсэн байна.
1.3 Энэ журамд дурьдсан дараахь нэр томъёог дор дурьдсанаар ойлгож хэрэглэнэ:
1.3.1 Батлан даагч нь үүргийг бүрэн буюу хэсэгчлэн гүйцэтгэж чадахыг баталж,
гуравдагч этгээдийн өмнөөс хэрвээ тухайн этгээд өөрийн хүлээсэн үүргийг биелүүлэхгүй
тохиолдолд уг төлбөр тооцоог өөрөө хариуцан гүйцэтгэхээр үүрэг хүлээхээр хийсэн
гэрээг батлан даалтын гэрээ гэнэ.
1.3.2 Батлан даалт гаргуулахыг хүссэн өргөдөл бичгийг үндэслэн үүрэг
гүйцэтгэгчтэй батлан даалтын гэрээ байгуулж байгаа банкийг батлан даагч гэнэ.
1.3.3 Батлан даалтын гэрээний дагуу банкны хүлээсэн үүрэг, гүйцэтгэсэн
төлбөрийг тодорхой хугацааны дараа банкинд буцаан төлж барагдуулах аж ахуйн нэгж,
байгууллага, иргэнийг үүрэг хүлээгч гэнэ.
1.3.4 Үүрэг хүлээгчээс гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлж төлбөр тооцоо
гүйцэтгэхийг шаардах эрх бүхий этгээдийг үүрэг гүйцэтгүүлэгч гэнэ.
1.4 Батлан даалтын гэрээг бичгээр байгуулна. Гадаадын банк, санхүүгийн
байгууллагатай байгуулсан батлан даалтын гэрээг монгол болон тухайн орных нь хэл дээр
буюу англи хэлээр үйлдэх бөгөөд гарын үсэг зурсан эх бичвэр нь хуулийн хүчин төгөлдөр
байна.
1.5 Батлан даалтын гэрээнд дараахи зүйлүүдийг зайлшгүй тусгасан байна:
1/ Батлан даалтын дугаар,
2/ Батлан дааж гүйцэтгэх төлбөрийн мөнгөн дүн,
3/ Батлан даалтын хүчинтэй байх хугацаа,
4/ Батлан даагч, үүрэг хүлээгчийн нэр, хаяг, харилцагч банкны нэр, дансны дугаар,
тэдгээрийн гарын үсэг,
5/ Үүрэг гүйцэтгүүлэгчийн нэр, хаяг, харилцагч банкны нэр, дансны дугаар,
6/ Батлан даалт гаргасан он, сар, өдөр,
7/ Батлан даалт гаргуулсан төлбөрийн зориулалт, төлбөрийг гүйцэтгэх дэс
дараалал, хугацаа үүрэг хүлээгч, үүрэг гүйцэтгүүлэгч хоёр талын хүлээх бусад үүрэг,
хариуцлага.
ХОЁР. Банкинд батлан даалт гаргах зөвшөөрөл олгох, цуцлах
2.1 Банк нь харилцагч хуулийн этгээд, иргэдэд батлан даалт гаргах үйл ажиллагааг
Монголбанкны зөвшөөрлийн дагуу эрхлэнэ.
2.2 Монголбанкны Ерөнхийлөгчийн 2000.8.7-ны өдрийн 375 тоот тушаалаар
батлагдсан Банк, түүний нэгж байгуулах зөвшөөрлийн журмын 6.1-д заасан
шаардлагыг хангасан банкинд батлан даалт гаргах зөвшөөрөл олгоно.
2.3 Олгосон зөвшөөрлийг мөн журмын 6.7-д заасан үндэслэлээр түдгэлзүүлэх буюу
хүчингүй болгож болно.
ГУРАВ. Банкнаас батлан даалт гаргахад тавих шаардлага
3.1 Банкнаас нэг зээлдэгч болон холбогдох этгээдэд олгох зээл, батлан даалтын
нийлбэр дүн нь банкны өөрийн хөрөнгийн 20 хувиас хэтэрч болохгүй.
3.2 Банкнаас гаргах батлан даалтын нийт дүн нь батлан даагч гаргагч банкны
өөрийн хөрөнгийн хэмжээнээс илүүгүй байна.
3.3 Тухайн банкны хувь нийлүүлэгч, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүн,
гүйцэтгэх захирал, бусад ажилтан болон тэдгээрт холбогдох этгээдэд олгох зээл, батлан
даалтын дээд хэмжээ нь өөрийн хөрөнгийн 5 хувиас, тэдгээрийн нийлбэр дүн нь өөрийн
хөрөнгийн 20 хувиас хэтэрч болохгүй.
3.4 Банк нь батлан даалт гаргахдаа батлан даалтын гэрээгээр хүлээх үүргээ үүрэг
хүлээгч хугацаандаа биелүүлээгүй нөхцөлд гэрээнд заасны дагуу уг үүргийг хүлээж,
гүйцэтгэсэн төлбөрийн дүнгээр үүрэг хүлээгчээс зохих журмын дагуу нэхэмжилж авна.
3.5 Батлан даалт гаргахдаа тухайн этгээдийн эзэмшиж байгаа үнэт цаасыг
барьцаанд авч болно. Санхүүгийн бус байгууллагаас үнэт цаас барьцаанд авах нөхцөлд
барьцаанд авах, худалдан авах үнэт цаасны нийлбэр дүн нь банкны өөрийн хөрөнгийн 20
хувиас хэтэрч болохгүй бөгөөд энэ нь тухайн этгээдийн гаргасан нийт хувьцааны 5 хувиас
дээшгүй байна.
ДӨРӨВ. Батлан даалт гаргах
4.1 Банк батлан даалт гаргахдаа дараахь зүйлийг заавал судлаж, тооцон Зээлийн
хороогоор хэлэлцэж шийдвэрлэнэ:
4.1.1 Батлан даалт гаргуулахыг хүссэн харилцагч хуулийн этгээд, иргэний үйл
ажиллагаа санхүү төлбөрийн чадварт дүн шинжилгээ хийх;
4.1.2 Үүрэг хүлээгчээс үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээсэн үүргийн хэмжээ,
хугацааг харгалзан үзэх, уг үүргийг банк гүйцэтгэснээр банкны санхүү төлбөрийн чадвар,
зохистой харьцааны үзүүлэлтүүдэд нөлөөлөх эерэг, сөрөг нөлөөлөл;
4.1.3 Батлан даалтын гэрээг Монгол Улсын Иргэний хуульд нийцүүлж банкинд
учирах эрсдэлийг тооцож, эрсдэлээс хамгаалж чадах эсэхийг тогтоосны үндсэн дээр
байгуулах;
4.1.4 Банк олон улсын практикт хэрэглэгдэж байгаа батлан даалтыг гаргахдаа
тухайн батлан даалтынхаа төрөл, хэлбэр тус бүрийн ялгааг харгалзан үзэж, төлбөр
гүйцэтгэх нөхцлийг энэ талаар мөрдөж байгаа олон улсын гэрээ хэлэлцээр бусад баримт
бичгийн дагуу тусгаж байх.
ТАВ. Батлан даалтын бүртгэл, тайлан
5.1 Батлан даагч банк нь батлан даалтын гэрээг 2 хувь үйлдэх бөгөөд уг гэрээгээр
банкны хүлээсэн үүргийн дүнгээр тэнцлийн гадуурхи 9901 дүгээр /Батлан даалт/ дансанд
батлан даалт нэг бүрээр нэрийн данс нээж бүртгэнэ. Гэрээг талууд нэг, нэг хувийг
хадгална.
5.2 Банк батлан даалтын гэрээ байгуулсан тохиолдолд гэрээг огноо, дугаараар
Монголбанкны Бүртгэл тооцооны газарт ажлын нэг хоногийн дотор бүртгүүлнэ.
5.3 Банк нь гаргасан батлан даалтынхаа тайланг Монголбанкнаас баталсан банкны
үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тогтоох журмын дагуу сар
бүрийн 10-ны дотор Монголбанкны Хяналт шалгалтын газарт ирүүлнэ.
5.4 Батлан даагч нь батлан даалтын гэрээний хугацаа дуусмагц, батлан даалтын
төлбөрийг бүрэн буюу хэсэгчлэн хийсэн, эсвэл хугацааг нь сунгасан алин болох талаар
Монголбанкинд ажлын нэг хоногийн дотор бичгээр мэдэгдэнэ.
5.5 Монголбанк нь дээрх бичгийг үндэслэн бүртгэлээс хасах, эсвэл хугацааг
сунгасан тухай бүртгэнэ.
5.6 Монголбанкны Бүртгэл тооцооны газар бүртгэсэн батлан даалтын нийлбэр дүнг
сар бүрийн эцэст Хяналт шалгалтын газарт банк тус бүрийн үлдэгдлээр мэдэгдэж байна.
5.7 Банк нь Зээлийн мэдээллийн сангийн журмын дагуу батлан даалтынхаа мэдээг
Монголбанкны Зээлийн мэдээллийн санд ирүүлнэ.
5.8.Батлан даалт гаргасан банк нь батлан даалтын гэрээний хугацаа дуусгавар
болох өдрөөр төлбөрийн баримт (төлбөрийн даалгавар, энгийн болон шилжих
вексель) үйлдэж, батлан даалтын гэрээг бүртгээлэхдээ гэрээний хамт ирүүлнэ.
5.9.Батлан даалт гаргасан банк нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй
тохиолдолд Монголбанкны Төлбөр тооцо, бүртгэлий газрын холбогдох нягтлан
бодогч төлбөрийн баримтыг үндэслэн данснаас хасалт хийнэ.
5.10. Батлан даалт гаргасан банк нь батлан даалтын дансны үлдэгдлийн
баталгааг хавсралтын дагуу дараа сарын 5-гы өдрийн дотор Монголбанкны Төлбөр
тооцоо, бүртгэлий газарт ирүүлнэ.
5.11.Монголбанкны Төлбөр тооцоо, бүртгэлийн газар нь батлан даалтын
үлдэгдлийн баталгааг авч нийлж тохирч байгаа эсэхэд хяналт тавьж ажиллана.
МБЕ-ийн 2008 оны 10 сарын 20 өдрийн 453 тоот тушаалаар нэмэв.
ЗУРГАА. Хяналт
6.1 Банкны батлан даалтын үйл ажиллагаанд Дотоод хяналтын алба нь хяналт тавих
бөгөөд хяналт шалгалтын дүнг Төлөөлөн удирдах зөвлөл, бүх гишүүдийн хуралд жил
бүр тайлагнаж байна.
6.2 Банкны гаргасан батлан даалтад тэдгээрийн ирүүлсэн тайлан мэдээллийн
дагуу Монголбанк хяналт тавина.
6.3 Монголбанкны Хяналт шалгалтын газар, банкны Дотоод хяналтын алба нь
батлан даалтын гэрээ, тайлан мэдээ холбогдох материалыг хянахдаа харилцагч банк,
байгууллага, иргэдээс мэдээлэл авах, тулгалт хийх замаар хэсэгчлэн буюу иж бүрнээр
газар дээр нь шалгаж болно.
ДОЛОО. Хариуцлага
7.1 Батлан даагч нь батлан даалт гаргасан, батлан даалтын гэрээ биелэгдсэн,
хугацааг сунгасан тухайгаа Монголбанкны Бүртгэл тооцооны газарт тухай бүр
мэдэгдээгүй, Монголбанкны Хяналт шалгалтын газарт сар бүр ирүүлбэл зохих банкны
тэнцлийн гадуур бүртгэлтэй батлан даалтын дансдын тайланг буруу гаргаж ирүүлсэн,
батлан даалтад тавих шаардлагыг хангаагүй нь шалгалтаар тогтоогдсон нөхцөлд
холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
7.2 Банкнаас батлан даалттай холбоотой аливаа маргааныг Монгол улсын хууль
тогтоомжид заасны дагуу шүүхээр шийдвэрлэнэ.

More Related Content

What's hot

чек ба төлбөрийн ордер
чек ба төлбөрийн ордерчек ба төлбөрийн ордер
чек ба төлбөрийн ордерNomin-Erdene Gantur
 
гэрээний загвар.а
гэрээний загвар.агэрээний загвар.а
гэрээний загвар.аGoddemii Godii
 
Lecture 12
Lecture 12Lecture 12
Lecture 12Bbujee
 
банкны байгууллага
банкны байгууллагабанкны байгууллага
банкны байгууллагаNomin-Erdene Gantur
 
татварын гарын авлага EBarimt
татварын гарын авлага EBarimt татварын гарын авлага EBarimt
татварын гарын авлага EBarimt Mr Nyak
 
ЭЭЛЖИЙН АМРАЛТ ОЛГОХ, ЭЭЛЖИЙН АМРАЛТЫН ЦАЛИН ТООЦОХ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГА
ЭЭЛЖИЙН АМРАЛТ ОЛГОХ, ЭЭЛЖИЙН АМРАЛТЫН ЦАЛИН ТООЦОХ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГАЭЭЛЖИЙН АМРАЛТ ОЛГОХ, ЭЭЛЖИЙН АМРАЛТЫН ЦАЛИН ТООЦОХ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГА
ЭЭЛЖИЙН АМРАЛТ ОЛГОХ, ЭЭЛЖИЙН АМРАЛТЫН ЦАЛИН ТООЦОХ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГАUmguullin Mongol Umguulugch
 
нөхөрлөл, хоршоо түүний эрх зүй байдал
нөхөрлөл, хоршоо түүний эрх зүй байдалнөхөрлөл, хоршоо түүний эрх зүй байдал
нөхөрлөл, хоршоо түүний эрх зүй байдалE-Gazarchin Online University
 
Олон улсын валютын харилцаа ба валютын системийн тухай ойлголт http://gelegja...
Олон улсын валютын харилцаа ба валютын системийн тухай ойлголт http://gelegja...Олон улсын валютын харилцаа ба валютын системийн тухай ойлголт http://gelegja...
Олон улсын валютын харилцаа ба валютын системийн тухай ойлголт http://gelegja...Adilbishiin Gelegjamts
 
ШААРДАХ ЭРХЭЭ ШИЛЖҮҮЛЭХ, ӨР ШИЛЖИХ ЗОХИЦУУЛАЛТЫН ХЭРЭГЛЭЭ, ПРОЦЕСС
ШААРДАХ ЭРХЭЭ ШИЛЖҮҮЛЭХ, ӨР ШИЛЖИХ ЗОХИЦУУЛАЛТЫН ХЭРЭГЛЭЭ, ПРОЦЕССШААРДАХ ЭРХЭЭ ШИЛЖҮҮЛЭХ, ӨР ШИЛЖИХ ЗОХИЦУУЛАЛТЫН ХЭРЭГЛЭЭ, ПРОЦЕСС
ШААРДАХ ЭРХЭЭ ШИЛЖҮҮЛЭХ, ӨР ШИЛЖИХ ЗОХИЦУУЛАЛТЫН ХЭРЭГЛЭЭ, ПРОЦЕССUmguullin Mongol Umguulugch
 

What's hot (20)

чек ба төлбөрийн ордер
чек ба төлбөрийн ордерчек ба төлбөрийн ордер
чек ба төлбөрийн ордер
 
гэрээний загвар.а
гэрээний загвар.агэрээний загвар.а
гэрээний загвар.а
 
Lecture 12
Lecture 12Lecture 12
Lecture 12
 
Lekts 9
Lekts 9Lekts 9
Lekts 9
 
Бүлэг1
Бүлэг1Бүлэг1
Бүлэг1
 
Мөнгөний бодлого
Мөнгөний бодлого Мөнгөний бодлого
Мөнгөний бодлого
 
банкны байгууллага
банкны байгууллагабанкны байгууллага
банкны байгууллага
 
RMON304
RMON304RMON304
RMON304
 
Авлагын бүргэл
Авлагын бүргэлАвлагын бүргэл
Авлагын бүргэл
 
Kontsessiin geree
Kontsessiin geree Kontsessiin geree
Kontsessiin geree
 
татварын гарын авлага EBarimt
татварын гарын авлага EBarimt татварын гарын авлага EBarimt
татварын гарын авлага EBarimt
 
Sanhuugiin tailangiin butets zohion baiguulalt
Sanhuugiin tailangiin butets zohion baiguulaltSanhuugiin tailangiin butets zohion baiguulalt
Sanhuugiin tailangiin butets zohion baiguulalt
 
ЭЭЛЖИЙН АМРАЛТ ОЛГОХ, ЭЭЛЖИЙН АМРАЛТЫН ЦАЛИН ТООЦОХ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГА
ЭЭЛЖИЙН АМРАЛТ ОЛГОХ, ЭЭЛЖИЙН АМРАЛТЫН ЦАЛИН ТООЦОХ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГАЭЭЛЖИЙН АМРАЛТ ОЛГОХ, ЭЭЛЖИЙН АМРАЛТЫН ЦАЛИН ТООЦОХ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГА
ЭЭЛЖИЙН АМРАЛТ ОЛГОХ, ЭЭЛЖИЙН АМРАЛТЫН ЦАЛИН ТООЦОХ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГА
 
Тодруулах судалгаа
Тодруулах судалгааТодруулах судалгаа
Тодруулах судалгаа
 
Компани байгуулах
Компани байгуулахКомпани байгуулах
Компани байгуулах
 
нөхөрлөл, хоршоо түүний эрх зүй байдал
нөхөрлөл, хоршоо түүний эрх зүй байдалнөхөрлөл, хоршоо түүний эрх зүй байдал
нөхөрлөл, хоршоо түүний эрх зүй байдал
 
Rate
RateRate
Rate
 
Олон улсын валютын харилцаа ба валютын системийн тухай ойлголт http://gelegja...
Олон улсын валютын харилцаа ба валютын системийн тухай ойлголт http://gelegja...Олон улсын валютын харилцаа ба валютын системийн тухай ойлголт http://gelegja...
Олон улсын валютын харилцаа ба валютын системийн тухай ойлголт http://gelegja...
 
ШААРДАХ ЭРХЭЭ ШИЛЖҮҮЛЭХ, ӨР ШИЛЖИХ ЗОХИЦУУЛАЛТЫН ХЭРЭГЛЭЭ, ПРОЦЕСС
ШААРДАХ ЭРХЭЭ ШИЛЖҮҮЛЭХ, ӨР ШИЛЖИХ ЗОХИЦУУЛАЛТЫН ХЭРЭГЛЭЭ, ПРОЦЕССШААРДАХ ЭРХЭЭ ШИЛЖҮҮЛЭХ, ӨР ШИЛЖИХ ЗОХИЦУУЛАЛТЫН ХЭРЭГЛЭЭ, ПРОЦЕСС
ШААРДАХ ЭРХЭЭ ШИЛЖҮҮЛЭХ, ӨР ШИЛЖИХ ЗОХИЦУУЛАЛТЫН ХЭРЭГЛЭЭ, ПРОЦЕСС
 
Turiin sanhuu l3
Turiin sanhuu l3Turiin sanhuu l3
Turiin sanhuu l3
 

Similar to Банкнаас батлан даалт гаргахад дагаж мөрдөх түр журам

ГАДААДЫН БАНКНЫ САЛБАР, ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ НӨХЦӨЛ, ШААРДЛАГ...
ГАДААДЫН  БАНКНЫ САЛБАР, ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ НӨХЦӨЛ, ШААРДЛАГ...ГАДААДЫН  БАНКНЫ САЛБАР, ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ НӨХЦӨЛ, ШААРДЛАГ...
ГАДААДЫН БАНКНЫ САЛБАР, ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ НӨХЦӨЛ, ШААРДЛАГ...Umguullin Mongol Umguulugch
 
Sbeul3 2.2019 -2020on
Sbeul3 2.2019 -2020onSbeul3 2.2019 -2020on
Sbeul3 2.2019 -2020onhicheel2020
 
БАНК, ЭРХ БҮХИЙ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН МӨНГӨН ХАДГАЛАМЖ, МӨНГӨН ХӨРӨНГИЙН ШИЛЖҮҮЛЭ...
БАНК, ЭРХ БҮХИЙ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН МӨНГӨН ХАДГАЛАМЖ, МӨНГӨН ХӨРӨНГИЙН ШИЛЖҮҮЛЭ...БАНК, ЭРХ БҮХИЙ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН МӨНГӨН ХАДГАЛАМЖ, МӨНГӨН ХӨРӨНГИЙН ШИЛЖҮҮЛЭ...
БАНК, ЭРХ БҮХИЙ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН МӨНГӨН ХАДГАЛАМЖ, МӨНГӨН ХӨРӨНГИЙН ШИЛЖҮҮЛЭ...Umguullin Mongol Umguulugch
 
Sbeul3.2019 2020on
Sbeul3.2019  2020onSbeul3.2019  2020on
Sbeul3.2019 2020onhicheel2020
 
Sanhuugiin undes L8.2019- 2020 on
Sanhuugiin undes L8.2019- 2020 onSanhuugiin undes L8.2019- 2020 on
Sanhuugiin undes L8.2019- 2020 onhicheel2020
 
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БАКНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БАКНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГАХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БАКНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БАКНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГАUmguullin Mongol Umguulugch
 
6 tdb trade_financebusiness_presentation
6 tdb trade_financebusiness_presentation6 tdb trade_financebusiness_presentation
6 tdb trade_financebusiness_presentationAzzaya Amarsaihan
 
Аудитын тухай /шинэчилсэн найруулга/
Аудитын тухай /шинэчилсэн найруулга/Аудитын тухай /шинэчилсэн найруулга/
Аудитын тухай /шинэчилсэн найруулга/Byambadrj Myagmar
 
арилжааны банкууд
арилжааны банкуударилжааны банкууд
арилжааны банкуудNomin-Erdene Gantur
 
Sbeul3.2019 2020
Sbeul3.2019   2020Sbeul3.2019   2020
Sbeul3.2019 2020hicheel2020
 
Sanhuugiin undes L6.2019 - 2020on
Sanhuugiin undes L6.2019 - 2020onSanhuugiin undes L6.2019 - 2020on
Sanhuugiin undes L6.2019 - 2020onhicheel2020
 
Банкны хяналт шинжилгээ power point-5
Банкны хяналт шинжилгээ power point-5Банкны хяналт шинжилгээ power point-5
Банкны хяналт шинжилгээ power point-5Ikhzasag SEZS
 
Банкны хяналт шинжилгээ power point-3
Банкны хяналт шинжилгээ power point-3Банкны хяналт шинжилгээ power point-3
Банкны хяналт шинжилгээ power point-3Ikhzasag SEZS
 
SbeuL5.2019*- 2020on
SbeuL5.2019*- 2020onSbeuL5.2019*- 2020on
SbeuL5.2019*- 2020onhicheel2020
 
Зээлийн шинжилгээ power point-11
Зээлийн шинжилгээ power point-11Зээлийн шинжилгээ power point-11
Зээлийн шинжилгээ power point-11Ikhzasag SEZS
 

Similar to Банкнаас батлан даалт гаргахад дагаж мөрдөх түр журам (20)

ГАДААДЫН БАНКНЫ САЛБАР, ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ НӨХЦӨЛ, ШААРДЛАГ...
ГАДААДЫН  БАНКНЫ САЛБАР, ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ НӨХЦӨЛ, ШААРДЛАГ...ГАДААДЫН  БАНКНЫ САЛБАР, ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ НӨХЦӨЛ, ШААРДЛАГ...
ГАДААДЫН БАНКНЫ САЛБАР, ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ НӨХЦӨЛ, ШААРДЛАГ...
 
Sbeul3 2.2019 -2020on
Sbeul3 2.2019 -2020onSbeul3 2.2019 -2020on
Sbeul3 2.2019 -2020on
 
БАНК, ЭРХ БҮХИЙ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН МӨНГӨН ХАДГАЛАМЖ, МӨНГӨН ХӨРӨНГИЙН ШИЛЖҮҮЛЭ...
БАНК, ЭРХ БҮХИЙ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН МӨНГӨН ХАДГАЛАМЖ, МӨНГӨН ХӨРӨНГИЙН ШИЛЖҮҮЛЭ...БАНК, ЭРХ БҮХИЙ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН МӨНГӨН ХАДГАЛАМЖ, МӨНГӨН ХӨРӨНГИЙН ШИЛЖҮҮЛЭ...
БАНК, ЭРХ БҮХИЙ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН МӨНГӨН ХАДГАЛАМЖ, МӨНГӨН ХӨРӨНГИЙН ШИЛЖҮҮЛЭ...
 
Sbeul3.2019 2020on
Sbeul3.2019  2020onSbeul3.2019  2020on
Sbeul3.2019 2020on
 
Sbeul6.2021 2022
Sbeul6.2021  2022Sbeul6.2021  2022
Sbeul6.2021 2022
 
Sanhuugiin undes L8.2019- 2020 on
Sanhuugiin undes L8.2019- 2020 onSanhuugiin undes L8.2019- 2020 on
Sanhuugiin undes L8.2019- 2020 on
 
Intro for rmbs issuance
Intro for rmbs issuanceIntro for rmbs issuance
Intro for rmbs issuance
 
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БАКНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БАКНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГАХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БАКНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БАКНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА
 
6 tdb trade_financebusiness_presentation
6 tdb trade_financebusiness_presentation6 tdb trade_financebusiness_presentation
6 tdb trade_financebusiness_presentation
 
Аудитын тухай /шинэчилсэн найруулга/
Аудитын тухай /шинэчилсэн найруулга/Аудитын тухай /шинэчилсэн найруулга/
Аудитын тухай /шинэчилсэн найруулга/
 
оутт 5
оутт 5 оутт 5
оутт 5
 
арилжааны банкууд
арилжааны банкуударилжааны банкууд
арилжааны банкууд
 
Sbeul3.2019 2020
Sbeul3.2019   2020Sbeul3.2019   2020
Sbeul3.2019 2020
 
Sanhuugiin undes L6.2019 - 2020on
Sanhuugiin undes L6.2019 - 2020onSanhuugiin undes L6.2019 - 2020on
Sanhuugiin undes L6.2019 - 2020on
 
Adm contract last urgoo (1)
Adm contract last   urgoo (1)Adm contract last   urgoo (1)
Adm contract last urgoo (1)
 
Банкны хяналт шинжилгээ power point-5
Банкны хяналт шинжилгээ power point-5Банкны хяналт шинжилгээ power point-5
Банкны хяналт шинжилгээ power point-5
 
14
1414
14
 
Банкны хяналт шинжилгээ power point-3
Банкны хяналт шинжилгээ power point-3Банкны хяналт шинжилгээ power point-3
Банкны хяналт шинжилгээ power point-3
 
SbeuL5.2019*- 2020on
SbeuL5.2019*- 2020onSbeuL5.2019*- 2020on
SbeuL5.2019*- 2020on
 
Зээлийн шинжилгээ power point-11
Зээлийн шинжилгээ power point-11Зээлийн шинжилгээ power point-11
Зээлийн шинжилгээ power point-11
 

More from DOtgontsetseg

МАТЕРИАЛЫН ХЭРЭГЦЭЭГ ТОДОРХОЙЛОХ
МАТЕРИАЛЫН ХЭРЭГЦЭЭГ ТОДОРХОЙЛОХМАТЕРИАЛЫН ХЭРЭГЦЭЭГ ТОДОРХОЙЛОХ
МАТЕРИАЛЫН ХЭРЭГЦЭЭГ ТОДОРХОЙЛОХDOtgontsetseg
 
Ашгийн өөрчлөлтийн шинжилгээ
Ашгийн өөрчлөлтийн шинжилгээАшгийн өөрчлөлтийн шинжилгээ
Ашгийн өөрчлөлтийн шинжилгээDOtgontsetseg
 
Банкны санхүүгийн тайлан, бусад мэдээллийг олон нийтэд мэдээлэх загвар маягт
Банкны санхүүгийн тайлан, бусад мэдээллийг олон нийтэд мэдээлэх загвар маягтБанкны санхүүгийн тайлан, бусад мэдээллийг олон нийтэд мэдээлэх загвар маягт
Банкны санхүүгийн тайлан, бусад мэдээллийг олон нийтэд мэдээлэх загвар маягтDOtgontsetseg
 
Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж зарцуулах журам
Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж зарцуулах журамАктивыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж зарцуулах журам
Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж зарцуулах журамDOtgontsetseg
 
Банкны нягтлан бодох бүртгэлийн багц материал
Банкны нягтлан бодох бүртгэлийн багц материалБанкны нягтлан бодох бүртгэлийн багц материал
Банкны нягтлан бодох бүртгэлийн багц материалDOtgontsetseg
 
Санхүүгийн ба санхүүгийн бус хөрөнгө
Санхүүгийн ба санхүүгийн бус хөрөнгөСанхүүгийн ба санхүүгийн бус хөрөнгө
Санхүүгийн ба санхүүгийн бус хөрөнгөDOtgontsetseg
 
Зээлийн бүртгэл
Зээлийн бүртгэлЗээлийн бүртгэл
Зээлийн бүртгэлDOtgontsetseg
 
Үнэт цаасаарх ХО-ын бүртгэл
Үнэт цаасаарх ХО-ын бүртгэлҮнэт цаасаарх ХО-ын бүртгэл
Үнэт цаасаарх ХО-ын бүртгэлDOtgontsetseg
 
Мөнгөн хөрөнгийн бүртгэл
Мөнгөн хөрөнгийн бүртгэлМөнгөн хөрөнгийн бүртгэл
Мөнгөн хөрөнгийн бүртгэлDOtgontsetseg
 
Үл хөдлөх хөрөнгийг өртгийн хандлагаар үнэлэх өргө зүй
Үл хөдлөх хөрөнгийг өртгийн хандлагаар үнэлэх өргө зүйҮл хөдлөх хөрөнгийг өртгийн хандлагаар үнэлэх өргө зүй
Үл хөдлөх хөрөнгийг өртгийн хандлагаар үнэлэх өргө зүйDOtgontsetseg
 
Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээнд зах зээлийн жишиг үнийн хандлагыг хэрэглэх нь
Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээнд зах зээлийн жишиг үнийн хандлагыг хэрэглэх ньҮл хөдлөх хөрөнгийн үнэлгээнд зах зээлийн жишиг үнийн хандлагыг хэрэглэх нь
Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээнд зах зээлийн жишиг үнийн хандлагыг хэрэглэх ньDOtgontsetseg
 

More from DOtgontsetseg (11)

МАТЕРИАЛЫН ХЭРЭГЦЭЭГ ТОДОРХОЙЛОХ
МАТЕРИАЛЫН ХЭРЭГЦЭЭГ ТОДОРХОЙЛОХМАТЕРИАЛЫН ХЭРЭГЦЭЭГ ТОДОРХОЙЛОХ
МАТЕРИАЛЫН ХЭРЭГЦЭЭГ ТОДОРХОЙЛОХ
 
Ашгийн өөрчлөлтийн шинжилгээ
Ашгийн өөрчлөлтийн шинжилгээАшгийн өөрчлөлтийн шинжилгээ
Ашгийн өөрчлөлтийн шинжилгээ
 
Банкны санхүүгийн тайлан, бусад мэдээллийг олон нийтэд мэдээлэх загвар маягт
Банкны санхүүгийн тайлан, бусад мэдээллийг олон нийтэд мэдээлэх загвар маягтБанкны санхүүгийн тайлан, бусад мэдээллийг олон нийтэд мэдээлэх загвар маягт
Банкны санхүүгийн тайлан, бусад мэдээллийг олон нийтэд мэдээлэх загвар маягт
 
Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж зарцуулах журам
Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж зарцуулах журамАктивыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж зарцуулах журам
Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж зарцуулах журам
 
Банкны нягтлан бодох бүртгэлийн багц материал
Банкны нягтлан бодох бүртгэлийн багц материалБанкны нягтлан бодох бүртгэлийн багц материал
Банкны нягтлан бодох бүртгэлийн багц материал
 
Санхүүгийн ба санхүүгийн бус хөрөнгө
Санхүүгийн ба санхүүгийн бус хөрөнгөСанхүүгийн ба санхүүгийн бус хөрөнгө
Санхүүгийн ба санхүүгийн бус хөрөнгө
 
Зээлийн бүртгэл
Зээлийн бүртгэлЗээлийн бүртгэл
Зээлийн бүртгэл
 
Үнэт цаасаарх ХО-ын бүртгэл
Үнэт цаасаарх ХО-ын бүртгэлҮнэт цаасаарх ХО-ын бүртгэл
Үнэт цаасаарх ХО-ын бүртгэл
 
Мөнгөн хөрөнгийн бүртгэл
Мөнгөн хөрөнгийн бүртгэлМөнгөн хөрөнгийн бүртгэл
Мөнгөн хөрөнгийн бүртгэл
 
Үл хөдлөх хөрөнгийг өртгийн хандлагаар үнэлэх өргө зүй
Үл хөдлөх хөрөнгийг өртгийн хандлагаар үнэлэх өргө зүйҮл хөдлөх хөрөнгийг өртгийн хандлагаар үнэлэх өргө зүй
Үл хөдлөх хөрөнгийг өртгийн хандлагаар үнэлэх өргө зүй
 
Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээнд зах зээлийн жишиг үнийн хандлагыг хэрэглэх нь
Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээнд зах зээлийн жишиг үнийн хандлагыг хэрэглэх ньҮл хөдлөх хөрөнгийн үнэлгээнд зах зээлийн жишиг үнийн хандлагыг хэрэглэх нь
Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээнд зах зээлийн жишиг үнийн хандлагыг хэрэглэх нь
 

Банкнаас батлан даалт гаргахад дагаж мөрдөх түр журам

  • 1. МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТУШААЛ БАНКНААС БАТЛАН ДААЛТ ГАРГАХАД МӨРДӨХ ТҮР ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ 2000.9.20 Дугаар 452 Улаанбаатар хот Банкны тухай хуулийн 11, 16 дугаар зүйлийн заалтыг хэрэгжүүлэх, банкны батлан даалт гаргах үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулах зорилгоор ТУШААХ нь: 1."Банкнаас батлан даалт гаргахад мөрдөх түр журам"-ыг хавсралтаар шинэчлэн баталсугай. 2. Энэ журам батлагдсантай холбогдуулан Монголбанкны Ерөнхийлөгчийн 1994 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн 205 тоот тушаалаар батлагдсан "Арилжааны банкнаас төлбөрийн баталгаа гаргах журам"-ыг хүчингүй болгосугай. 3. Энэхүү тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт шалгалтын газар (Д.Энхжаргал)-т даалгасугай. ЕРӨНХИЙЛӨГЧ О.ЧУЛУУНБАТ
  • 2. Xавсралт БАНКНААС БАТЛАН ДААЛТ ГАРГАХАД МӨРДӨХ ТҮР ЖУРАМ НЭГ. Нийтлэг үндэслэл 1.1 Банкны тухай хуулийн 6 дугаар зүйлийн дагуу банк гуравдагч этгээдэд төлбөр гүйцэтгэхээр батлан даалт гаргах үйл ажиллагаа эрхлэхэд энэхүү журмыг мөрдөж ажиллана. 1.2 Банк өөрийн үйл ажиллагааны онцлогт тохируулан олон улсын практикт хэрэглэгдэж байгаа стандарт, эрх зүйн баримт бичигт тодорхойлогдсон батлан даалтын төрөл хэлбэр /шаардлагын, тендерийн, гүйцэтгэлийн болон урьдчилгаа төлбөрийг буцаах гэх мэт/-ийг хэрэглэж болно. Банк нь эрхлэх төрөл хэлбэрийнхээ онцлогийг тусгаж зохицуулсан өөрийн дотоод журам баталж, Монголбанкинд бүртгүүлсэн байна. 1.3 Энэ журамд дурьдсан дараахь нэр томъёог дор дурьдсанаар ойлгож хэрэглэнэ: 1.3.1 Батлан даагч нь үүргийг бүрэн буюу хэсэгчлэн гүйцэтгэж чадахыг баталж, гуравдагч этгээдийн өмнөөс хэрвээ тухайн этгээд өөрийн хүлээсэн үүргийг биелүүлэхгүй тохиолдолд уг төлбөр тооцоог өөрөө хариуцан гүйцэтгэхээр үүрэг хүлээхээр хийсэн гэрээг батлан даалтын гэрээ гэнэ. 1.3.2 Батлан даалт гаргуулахыг хүссэн өргөдөл бичгийг үндэслэн үүрэг гүйцэтгэгчтэй батлан даалтын гэрээ байгуулж байгаа банкийг батлан даагч гэнэ. 1.3.3 Батлан даалтын гэрээний дагуу банкны хүлээсэн үүрэг, гүйцэтгэсэн төлбөрийг тодорхой хугацааны дараа банкинд буцаан төлж барагдуулах аж ахуйн нэгж, байгууллага, иргэнийг үүрэг хүлээгч гэнэ. 1.3.4 Үүрэг хүлээгчээс гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлж төлбөр тооцоо гүйцэтгэхийг шаардах эрх бүхий этгээдийг үүрэг гүйцэтгүүлэгч гэнэ. 1.4 Батлан даалтын гэрээг бичгээр байгуулна. Гадаадын банк, санхүүгийн байгууллагатай байгуулсан батлан даалтын гэрээг монгол болон тухайн орных нь хэл дээр буюу англи хэлээр үйлдэх бөгөөд гарын үсэг зурсан эх бичвэр нь хуулийн хүчин төгөлдөр байна. 1.5 Батлан даалтын гэрээнд дараахи зүйлүүдийг зайлшгүй тусгасан байна: 1/ Батлан даалтын дугаар, 2/ Батлан дааж гүйцэтгэх төлбөрийн мөнгөн дүн, 3/ Батлан даалтын хүчинтэй байх хугацаа, 4/ Батлан даагч, үүрэг хүлээгчийн нэр, хаяг, харилцагч банкны нэр, дансны дугаар, тэдгээрийн гарын үсэг,
  • 3. 5/ Үүрэг гүйцэтгүүлэгчийн нэр, хаяг, харилцагч банкны нэр, дансны дугаар, 6/ Батлан даалт гаргасан он, сар, өдөр, 7/ Батлан даалт гаргуулсан төлбөрийн зориулалт, төлбөрийг гүйцэтгэх дэс дараалал, хугацаа үүрэг хүлээгч, үүрэг гүйцэтгүүлэгч хоёр талын хүлээх бусад үүрэг, хариуцлага. ХОЁР. Банкинд батлан даалт гаргах зөвшөөрөл олгох, цуцлах 2.1 Банк нь харилцагч хуулийн этгээд, иргэдэд батлан даалт гаргах үйл ажиллагааг Монголбанкны зөвшөөрлийн дагуу эрхлэнэ. 2.2 Монголбанкны Ерөнхийлөгчийн 2000.8.7-ны өдрийн 375 тоот тушаалаар батлагдсан Банк, түүний нэгж байгуулах зөвшөөрлийн журмын 6.1-д заасан шаардлагыг хангасан банкинд батлан даалт гаргах зөвшөөрөл олгоно. 2.3 Олгосон зөвшөөрлийг мөн журмын 6.7-д заасан үндэслэлээр түдгэлзүүлэх буюу хүчингүй болгож болно. ГУРАВ. Банкнаас батлан даалт гаргахад тавих шаардлага 3.1 Банкнаас нэг зээлдэгч болон холбогдох этгээдэд олгох зээл, батлан даалтын нийлбэр дүн нь банкны өөрийн хөрөнгийн 20 хувиас хэтэрч болохгүй. 3.2 Банкнаас гаргах батлан даалтын нийт дүн нь батлан даагч гаргагч банкны өөрийн хөрөнгийн хэмжээнээс илүүгүй байна. 3.3 Тухайн банкны хувь нийлүүлэгч, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүн, гүйцэтгэх захирал, бусад ажилтан болон тэдгээрт холбогдох этгээдэд олгох зээл, батлан даалтын дээд хэмжээ нь өөрийн хөрөнгийн 5 хувиас, тэдгээрийн нийлбэр дүн нь өөрийн хөрөнгийн 20 хувиас хэтэрч болохгүй. 3.4 Банк нь батлан даалт гаргахдаа батлан даалтын гэрээгээр хүлээх үүргээ үүрэг хүлээгч хугацаандаа биелүүлээгүй нөхцөлд гэрээнд заасны дагуу уг үүргийг хүлээж, гүйцэтгэсэн төлбөрийн дүнгээр үүрэг хүлээгчээс зохих журмын дагуу нэхэмжилж авна. 3.5 Батлан даалт гаргахдаа тухайн этгээдийн эзэмшиж байгаа үнэт цаасыг барьцаанд авч болно. Санхүүгийн бус байгууллагаас үнэт цаас барьцаанд авах нөхцөлд барьцаанд авах, худалдан авах үнэт цаасны нийлбэр дүн нь банкны өөрийн хөрөнгийн 20 хувиас хэтэрч болохгүй бөгөөд энэ нь тухайн этгээдийн гаргасан нийт хувьцааны 5 хувиас дээшгүй байна. ДӨРӨВ. Батлан даалт гаргах 4.1 Банк батлан даалт гаргахдаа дараахь зүйлийг заавал судлаж, тооцон Зээлийн хороогоор хэлэлцэж шийдвэрлэнэ:
  • 4. 4.1.1 Батлан даалт гаргуулахыг хүссэн харилцагч хуулийн этгээд, иргэний үйл ажиллагаа санхүү төлбөрийн чадварт дүн шинжилгээ хийх; 4.1.2 Үүрэг хүлээгчээс үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээсэн үүргийн хэмжээ, хугацааг харгалзан үзэх, уг үүргийг банк гүйцэтгэснээр банкны санхүү төлбөрийн чадвар, зохистой харьцааны үзүүлэлтүүдэд нөлөөлөх эерэг, сөрөг нөлөөлөл; 4.1.3 Батлан даалтын гэрээг Монгол Улсын Иргэний хуульд нийцүүлж банкинд учирах эрсдэлийг тооцож, эрсдэлээс хамгаалж чадах эсэхийг тогтоосны үндсэн дээр байгуулах; 4.1.4 Банк олон улсын практикт хэрэглэгдэж байгаа батлан даалтыг гаргахдаа тухайн батлан даалтынхаа төрөл, хэлбэр тус бүрийн ялгааг харгалзан үзэж, төлбөр гүйцэтгэх нөхцлийг энэ талаар мөрдөж байгаа олон улсын гэрээ хэлэлцээр бусад баримт бичгийн дагуу тусгаж байх. ТАВ. Батлан даалтын бүртгэл, тайлан 5.1 Батлан даагч банк нь батлан даалтын гэрээг 2 хувь үйлдэх бөгөөд уг гэрээгээр банкны хүлээсэн үүргийн дүнгээр тэнцлийн гадуурхи 9901 дүгээр /Батлан даалт/ дансанд батлан даалт нэг бүрээр нэрийн данс нээж бүртгэнэ. Гэрээг талууд нэг, нэг хувийг хадгална. 5.2 Банк батлан даалтын гэрээ байгуулсан тохиолдолд гэрээг огноо, дугаараар Монголбанкны Бүртгэл тооцооны газарт ажлын нэг хоногийн дотор бүртгүүлнэ. 5.3 Банк нь гаргасан батлан даалтынхаа тайланг Монголбанкнаас баталсан банкны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тогтоох журмын дагуу сар бүрийн 10-ны дотор Монголбанкны Хяналт шалгалтын газарт ирүүлнэ. 5.4 Батлан даагч нь батлан даалтын гэрээний хугацаа дуусмагц, батлан даалтын төлбөрийг бүрэн буюу хэсэгчлэн хийсэн, эсвэл хугацааг нь сунгасан алин болох талаар Монголбанкинд ажлын нэг хоногийн дотор бичгээр мэдэгдэнэ. 5.5 Монголбанк нь дээрх бичгийг үндэслэн бүртгэлээс хасах, эсвэл хугацааг сунгасан тухай бүртгэнэ. 5.6 Монголбанкны Бүртгэл тооцооны газар бүртгэсэн батлан даалтын нийлбэр дүнг сар бүрийн эцэст Хяналт шалгалтын газарт банк тус бүрийн үлдэгдлээр мэдэгдэж байна. 5.7 Банк нь Зээлийн мэдээллийн сангийн журмын дагуу батлан даалтынхаа мэдээг Монголбанкны Зээлийн мэдээллийн санд ирүүлнэ. 5.8.Батлан даалт гаргасан банк нь батлан даалтын гэрээний хугацаа дуусгавар болох өдрөөр төлбөрийн баримт (төлбөрийн даалгавар, энгийн болон шилжих вексель) үйлдэж, батлан даалтын гэрээг бүртгээлэхдээ гэрээний хамт ирүүлнэ.
  • 5. 5.9.Батлан даалт гаргасан банк нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд Монголбанкны Төлбөр тооцо, бүртгэлий газрын холбогдох нягтлан бодогч төлбөрийн баримтыг үндэслэн данснаас хасалт хийнэ. 5.10. Батлан даалт гаргасан банк нь батлан даалтын дансны үлдэгдлийн баталгааг хавсралтын дагуу дараа сарын 5-гы өдрийн дотор Монголбанкны Төлбөр тооцоо, бүртгэлий газарт ирүүлнэ. 5.11.Монголбанкны Төлбөр тооцоо, бүртгэлийн газар нь батлан даалтын үлдэгдлийн баталгааг авч нийлж тохирч байгаа эсэхэд хяналт тавьж ажиллана. МБЕ-ийн 2008 оны 10 сарын 20 өдрийн 453 тоот тушаалаар нэмэв. ЗУРГАА. Хяналт 6.1 Банкны батлан даалтын үйл ажиллагаанд Дотоод хяналтын алба нь хяналт тавих бөгөөд хяналт шалгалтын дүнг Төлөөлөн удирдах зөвлөл, бүх гишүүдийн хуралд жил бүр тайлагнаж байна. 6.2 Банкны гаргасан батлан даалтад тэдгээрийн ирүүлсэн тайлан мэдээллийн дагуу Монголбанк хяналт тавина. 6.3 Монголбанкны Хяналт шалгалтын газар, банкны Дотоод хяналтын алба нь батлан даалтын гэрээ, тайлан мэдээ холбогдох материалыг хянахдаа харилцагч банк, байгууллага, иргэдээс мэдээлэл авах, тулгалт хийх замаар хэсэгчлэн буюу иж бүрнээр газар дээр нь шалгаж болно. ДОЛОО. Хариуцлага 7.1 Батлан даагч нь батлан даалт гаргасан, батлан даалтын гэрээ биелэгдсэн, хугацааг сунгасан тухайгаа Монголбанкны Бүртгэл тооцооны газарт тухай бүр мэдэгдээгүй, Монголбанкны Хяналт шалгалтын газарт сар бүр ирүүлбэл зохих банкны тэнцлийн гадуур бүртгэлтэй батлан даалтын дансдын тайланг буруу гаргаж ирүүлсэн, батлан даалтад тавих шаардлагыг хангаагүй нь шалгалтаар тогтоогдсон нөхцөлд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ. 7.2 Банкнаас батлан даалттай холбоотой аливаа маргааныг Монгол улсын хууль тогтоомжид заасны дагуу шүүхээр шийдвэрлэнэ.